21
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНИЙ ХОХИРОЛ ШУТИС.МехТС.МСҮТ Б.Хулан

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Embed Size (px)

Citation preview

Page 1: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ

ӨВЧНИЙ ХОХИРОЛ

ШУТИС.МехТС.МСҮТБ.Хулан

Page 2: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Үйлдвэрлэлийн, байгалийн болон бусад ямар нэгэн аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж гэмтэх, эрүүл мэндээр хохирохыг осол гэнэ.

Ослыг ямар нөхцөл байдалд гарснаас нь хамааруулж - үйлдвэрлэлийн, - ажилтай холбогдсон, - ахуйн осол гэж гурав ангилна

Page 3: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

гэж ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг хэлнэ.

Үйлдвэрлэлийн осол :

Page 4: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Page 5: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

гэж ажил, хөдөлмөрлөх үүрэгтэй огт холбогдолгүй, ахуйн болон бусад нөхцөлд гарсан ослыг хэлнэ

Ахуйн осол:

Осол хөнгөн, хүнд, амь үрэгдүүлсэн осол гэж ялгагдана. Ослын хүнд, хөнгөний байдлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу эмнэлэгийн байгууллага тогтооно.

Page 6: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Ажилтай холбогдсон осол

гэж ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавартай шууд холбогдолгүй боловч тухайн ажилтны ажил хөдөлмөртэй ямар нэгэн байдлаар холбогдсон ослыг хэлнэ.

- ажилтай холбогдсон осолд ажилдаа ирэх, ажлаас буцах замд, албан томилолтоор ажиллах үед, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлын дагуу уралдаан, тэмцээнд оролцож байх үед, аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу өөр газар ажлын буюу үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажлын хувцасаа эмхлэх, цэгцлэх, ажил эхлэх ба дуусах үед, аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэрийн ойролцоо буюу өөр газар ажлын цагаар (уг ажилтны тэнд байх нь хөдөлмөрийн дотоод журамд харшлахгүй) гарсан ослыг хамруулна.-Ажилтай холбогдсон зарим ослыг үйлдвэрлэлийн осолд тооцдог.

Page 7: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Үйлдвэрлэлийн нэг аюултай хүчин зүйлд хоёр, түүнээс дээш хүн өртсөн байвал элбэг осол гэнэ.

Аливаа ослыг осолдуулсан хүчин зүйлийнх нь төрлөөс хамаруулан - механик (бэртэх, хугарах, шарх үүсэх г.м), - дулааны (хөлдөх, түлэгдэх, наранд цохиулах г.м), - химийн (химийн бодисоор түлэгдэх, хордох, амьсгал боогдох) - цахилгааны, хосолсон гэх мэт ангилна.

Page 8: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Мэргэжлээс шалтгаалсан өвчин:

хөдөлмөрлөх явцдаа үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан ажилтны бие махбодод үүссэн өвчнийг хэлнэ. Жишээ нь хордлого юм.Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад дээрх шалтгаанаар эрүүл мэндээр хохирох, нас барсан тохиолдолд ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгодог.

Page 9: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

гэж химийн хорт, цацраг болон биологийн идэвхит бодис зэрэг гадны биет хүний бие махбодод янз бүрийн замаар нэвтрэн орж сөрөг нөлөө үзүүлэх, өвчлүүлэхийг хэлнэ.

Хордлого нь хурц, архаг гэж хоёр янз байна.

Хурц хордлого нь хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордож эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахад хүргэдэг

Архаг хордлого нь бага багаар хордож яваандаа өвчин эмгэг үүсэхэд хүргэдэг.

Хордлого :

Page 10: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Мэргэжлээ шалтгаалсан зарим өвчин нь зарчмын хувьд жирийн өвчнөөс үл ялгарах өвчин байдаг боловч тэр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөс үүсч цаашид улам хүндэрдэг.

Жишээ нь: хөдөлмөрийн тааламжгүй нөхцөлд биеийн хүчний хүнд ажил хийдэг ажилтанд радикулит, ходоодны шархлаа, хураагуур судасны өргөсөх зэрэг өвчин элбэг үүсдэг.

Хэрэв ажил хөдөлмөр нь мэдрэл сэтгэцийн их ачаалал шаарддаг бол төрөл бүрийн мэдрэлийн ядаргаа, зүрх-судасны системийн өвчин үүсгэдэг. Үйлдэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин нь аж ахуйн нэгж, байгууллага, улсад ихээхэн хэмжээний материаллаг болон сэтгэл зүйн хохирол учруулдаг.

Page 11: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түвшин нь

- үйлдвэрлэлийн болон ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл,

- зохион байгуулалт,

- мэргэжлийн сургалтын чанар,

- ашиглаж байгаа техник, технологийн шинж чанар,

- ажилтны сэтгэл зүй физиологийн онцлог зэрэг олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний байдалд дүн шинжилгээ хийх, осол өвчлөлийг бууруулах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах шалтгааныг тодорхойлох явдал чухал үүрэг гүйцэтгэдэг.

Page 12: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах нөхцөл нь -нэг талаас осолдуулах аюултай, өвчлүүлэх хортой хүчин зүйл байгаа, -нөгөө талаас уг хүчин зүйлд ажилтан өртөх явдал юм. Энэ хоёр нөхцөлийн аль нэг нь биелээгүй тохиолдолд осол, өвчин гарахгүй бөгөөд осолдуулах, өвчлүүлэх үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийг арилгаж чадвал осол, өвчлөл гарах үндэсгүй юм.

Page 13: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааны талаар нэгдсэн нэг ойлголт, ангилалд хүрээгүй бөгөөд нэлээд олон эрдэмтэн судлаачид осол, өвчлөлийн шалтгааныг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

- Зохион байгуулалтын шалтгаан.

- Техникийн шалтгаан

- Ариун цэвэр, эрүүл ахуйн шалтгаан

- Сэтгэл зүй, физиологийн шалтгаан

Page 14: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Зохион байгуулалтын шалтгаан.

Аюулгүй ажиллах арга барилд хангалгүй сургасан буюу сургалт явуулаагүй, аюулгүй ажиллагаа

- эрүүл ахуйн сургалтын материал, заавар байхгүй

- үйлдвэрлэлийн болон ажлын байрны зохион байгуулалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлээгүй

- үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн,

- тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засварын ажлыг хугацаанд нь хийгээгүй

- машин механизм, багаж, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу хэрэглээгүй, - ажилд тавих хяналтыг сулруулсан

- ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй буюу огт байхгүй зэрэг шалтгаан энд хамаарна.

Page 15: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Техникийн шалтгаан.

Үүнд үйлдвэрлэлийн технологийн болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хийцийн дутагдалтай байдал,

- хүнд ажлын механикжуулалт,

- урьдчилан сэргийлэх байгууламж,

- хориг түгжээ, хаалт, хамгаалалт, дохиоллын хэрэгслийн боловсронгуй биш байдал,

- тоног төхөөрөмжийн болон бат бөх, материалын эвдрэл,

- хамгаалах хэрэгслийн дутагдалтай боловсронгуй биш байдал,

- ашиглаж боловсруулж байгаа бодис, хэрэгсэл, материалын урьд мэдэгдээгүй аюултай шинж чанар зэрэг шалтгаан хамрагдана.

Page 16: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Ариун цэвэр, эрүүл ахуйн шалтгаан.

Ажлын бүсийн агаар дахь хортой бодисын ялгарал,

- ажлын байрны хангалтгүй буюу тохироогүй гэрэлтүүлэг,

- шуугиан, доргионы түвшин ихэссэн,

- цаг агаар, бичил уур амьсгалын тохиромжгүй нөхцөл,

- зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн янз бүрийн туяа, цацраг,

- хувийн ариун цэврийн зөрчил зэрэг шалтгааныг энд хамруулна.

Page 17: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

Сэтгэл зүй, физиологийн шалтгаан.

Биеийн хүчний болон мэдрэл сэтгэхүйн хэт ачаалалд орсноос,

- тухайлбал хүнд ажлын улмаас эсвэл хөдөлмөрийн нэгэн хэвийн байдал - сэтгэл хөдлөл,

- сонсох, харах мэдрэхүйн эрхтний хэт ачааллын улмаас өвчлөх,

- буруу үйлдэл хийж алдаа гаргаснаас осолд орох явдал

байдгийг энэ хэсэгт хамруулна

Page 18: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол

• үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа

• үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.

Тус хуулийн дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд доорх байдлаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговор

Page 19: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Page 20: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Page 21: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол