35
ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Чойбалсан хотын төвөөс малтай өрхийг гаргахад иргэд, олон нийтийн оролцоо” Хугацаа: 2014 он Агуулга: Хот төлөвлөлт Асуудал: Ногоон байгууламж, хотын иргэдийн амьжиргааны мал Сэдэв: Иргэний оролцоо Товч танилцуулга: Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх гол хүчин зүйл нь сум, орон нутаг өөрсдийн асуудлаа шийдвэрлэхдээ иргэдийн оролцоог хангах явдал билээ. Дорнод аймгийн Чойбалсан хотын малтай өрхийг хотын төвөөс гаргах асуудлыг иргэдийн саналыг сонсож, талуудын харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэж чадсан байна. Чойбалсан хот 2014 оны байдлаар 8 багийн 2058 мал бүхий 122 өрхтэй байсан бөгөөд эдгээр өрхийг хотын төвөөс гаргах асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудлын нэг болсон. Тус хот нь төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар жил бүр ногоон байгууламжид 156-250 сая төгрөг зарцуулдаг. Хотын төвд мал байснаар ногоон байгууламжийг гэмтээх, нийтийн эзэмшлийн зам талбайг бохирдуулах, нөгөө талаар малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хотоороо хорио цээрийн бүсэд орж, иргэдийн аюулгүй, эрүүл цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар гомдол ирэх болсон. Иймд Чойбалсан хотоос малтай өрхийг гаргахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэдний санаа бодлыг тандах үүднээс www.dornod.net цахим хаягаар “Мал бүхий иргэдийг хотоос гаргах талаар таны бодол” гэсэн санал асуулгыг 211 иргэнээс авч нэгтгэхэд: А.Зөвхөн хотын төвийн багуудын малчдыг гаргах хэрэгтэй /55 хувь,139 санал/ Б.Бүх малчдыг гаргах нь зөв /34 хувь, 85 санал/ В.Малчдыг гаргах шаардлагагүй /11 хувь, 27 санал/ гэсэн санал өгч, малтай өрхийг хотын төвөөс гаргах нь зүйтэй гэсэн санал 89 хувийг эзэлж байлаа. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэд саналаа нээлттэй хэлэлцүүлэн, талуудын ашиг сонирхлыг харилцан ойлголцол, хамтын хүчээр шийдвэрлэж чаддагийг энэ санал асуулгаар харуулсан. Төслийн хэрэгцээ, шаардлага:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 1 дэх хэсэг

Embed Size (px)

Citation preview

Page 1: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Чойбалсан хотын төвөөс малтай өрхийг гаргахад иргэд, олон нийтийн оролцоо”

Хугацаа: 2014 он Агуулга: Хот төлөвлөлт

Асуудал: Ногоон байгууламж, хотын иргэдийн амьжиргааны мал

Сэдэв: Иргэний оролцоо

Товч танилцуулга:

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх гол хүчин зүйл нь сум, орон нутаг өөрсдийн асуудлаа шийдвэрлэхдээ иргэдийн оролцоог хангах явдал билээ. Дорнод аймгийн Чойбалсан хотын малтай өрхийг хотын төвөөс гаргах асуудлыг иргэдийн саналыг сонсож, талуудын харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэж чадсан байна.

Чойбалсан хот 2014 оны байдлаар 8 багийн 2058 мал бүхий 122 өрхтэй байсан бөгөөд эдгээр өрхийг хотын төвөөс гаргах асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудлын нэг болсон. Тус хот нь төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар жил бүр ногоон байгууламжид 156-250 сая төгрөг зарцуулдаг. Хотын төвд мал байснаар ногоон байгууламжийг гэмтээх, нийтийн эзэмшлийн зам талбайг бохирдуулах, нөгөө талаар малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хотоороо хорио цээрийн бүсэд орж, иргэдийн аюулгүй, эрүүл цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар гомдол ирэх болсон. Иймд Чойбалсан хотоос малтай өрхийг гаргахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэдний санаа бодлыг тандах үүднээс www.dornod.net цахим хаягаар “Мал бүхий иргэдийг хотоос гаргах талаар таны бодол” гэсэн санал асуулгыг 211 иргэнээс авч нэгтгэхэд:

А.Зөвхөн хотын төвийн багуудын малчдыг гаргах хэрэгтэй /55 хувь,139 санал/Б.Бүх малчдыг гаргах нь зөв /34 хувь, 85 санал/В.Малчдыг гаргах шаардлагагүй /11 хувь, 27 санал/ гэсэн санал өгч, малтай өрхийг хотын

төвөөс гаргах нь зүйтэй гэсэн санал 89 хувийг эзэлж байлаа.

Аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэд саналаа нээлттэй хэлэлцүүлэн, талуудын ашиг сонирхлыг харилцан ойлголцол, хамтын хүчээр шийдвэрлэж чаддагийг энэ санал асуулгаар харуулсан.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Чойбалсан хотод 2001 онд малын шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тавигдаж улмаар хотын тээвэр, үзвэр үйлчилгээний газар, жижиглэнгийн худалдаа бүрмөсөн зогссон байна. Энэ нь тус хотын бизнес эрхлэгчид болон иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байлаа

Иргэд хотод байгаа малаас ногоон байгууламжаа хамгаалах шаардлага тавьж эхэлсэн Хотын хэмжээнд малтай иргэдийн суурьшлын бүсийг тогтоож өгөх шаардлага бий болсон.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:

Иргэдийн санаа бодлыг сонсож, тэдний хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргах арга замыг эрэлхийлсэн

Малтай болон малгүй иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан Хотод мал байснаар иргэд болон бусад аж ахуйн нэгж байгууллагад учрах хор хохирлын талаар

мэдээллийг иргэдэд хүргэж, сурталчилсан

Page 2: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Малтай иргэдийн суурьшлын бүсийг тогтоох судалгаа гаргасан Иргэдээс санал авч нэгтгэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн

шийдвэрлүүлсэн.

Хийгдсэн ажил:

- Малтай болон малгүй 900 өрхөөс санал авч нэгтгэн Тэрүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол батлуулсан

- Малтай иргэдийн суурьшлын бүсийг тогтоож, дэд бүтэц, худаг гаргах асуудлаар сумын ИТХ-аас тогтоол батлуулж, санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлүүлсэн

- Малтай өрхийг хотын төвөөс гаргахын ач холбогдлын талаар сурталчилгаа зохион байгуулсан- Хэлэлцүүлгийн явцад бүлэг тус бүрийн эрх ашгийг тодорхойлж, тэрхүү эрх ашгийг хөндөхгүй

байх боломжийг судлан, талуудын оролцоонд тулгуурлан асуудлыг шийдвэрлэсэн.

Төсөвт өртөг: 6.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Мал бүхий өрхийн суурьшлын бүсэд 0,07 га газрыг өмчлүүлэхээр ИТХ-аас шийдвэрлэсэн Нийт малтай өрхийн 10.7% хувь буюу 13 өрх хотоос малаа гаргаж, шинэ суурьшлын бүсэд

нутагласан Иргэдтэй хийсэн уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд малын гаралтай өвчин эмгэгийн талаарх

иргэдийн ойлголт сайжирсан.

Ашиг тус:

- Нийт мал бүхий өрхийг хотоос гаргаснаар хотын ногоон байгууламжийн хамгаалалт, арчлалт сайжирсан

- Мал бүхий өрхийн суурьшлын бүсэд цахилгааны шугам татах, худаг гаргах асуудлыг шийдвэрлэсэн

- Чойбалсан хотын мал аж ахуйн талаар баримтлах бодлогыг иргэдэд сурталчилснаар иргэд нэг мөр ойлголттой болсон

- Малтай өрх хотын төвийн хашаа, байшингаа хадгалж дээр нь хотын захад газар өмчлөх, эзэмших боломжтой болсон.

Тулгарсан хүндрэл бэрхшээл:

Малтай өрхийн суурьшлын бүсэд дэд бүтэц, худаг байхгүй байсан Нэгэнт хотод суурьшсан малтай өрхийг нүүлгэх асуудлыг тэдгээр өрхийн гишүүд

эмзэгээр хүлээн авсан Малтай өрхийн гишүүд хэлэлцүүлгийн үед нэгдэн эсэргүүцэл илэрхийлж байсан Хэдийгээр сумын төсөвт худаг гаргах, цахилгааны шугам татах төсөв суулгасан хэдий ч

санхүүжилтийн асуудал тэр даруйдаа шийдэгдэхгүй байлаа.

Оролцогч талууд:

- Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Чойбалсан хотын мал бүхий 122 өрх айл- Чойбалсан хотын малгүй иргэд.

Амжилтын хүчин зүйлс:

Page 3: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Малтай өрхийн амьжиргааны эх үүсвэрийг алдагдуулалгүйгээр суурьшлын бүсэд шилжүүлэх асуудлыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэсэн

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос малтай иргэдийг гаргасан туршлагаас амжилттай суралцаж хэрэгжүүлсэн

Оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэж чадсан Иргэдтэй олон дахин уулзаж, санаа бодлыг нь сонсож, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан нь

зохих үр дүнд хүрсэн.

Адил төстэй туршлага:

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМЫ Н И Р Г Э Д И Й Н Т Ө Л Ө Ө Л Ө Г Ч Д И Й Н Х У Р А Л

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос малтай иргэдийг гаргасан туршлага

Холбоо барих:

Нэр: Т.Болд Албан тушаал: ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Байгууллага: Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ Утас : 88061322 Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://kherlen.dornod.khural.mn

Хавсралт:

- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолууд- Хэлэлцүүлгийн дүнгийн тухай- Санал асуулгын дүнгийн тухай- Малтай өрхөд газар олгох тухай

Page 4: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

“Иргэний танхимыг явуулын хэлбэрээр ажиллуулах нь”

Хугацаа: 2014 Агуулга: Явуулын иргэний танхим

Асуудал: Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах

Сэдэв : Иргэдийн оролцоо

Товч танилцуулга:

Архангай аймгийн Өгийнуур сум нь 3073 хүн амтай, нийт 5 багийн 4 нь газар зүйн хувьд алслагдсан. Нийт 900 гаруй өрхтэйгөөс 700 гаруй нь малчин өрх юм. Сум орон нутгийн нийтийг хамарсан шинжтэй асуудлыг хэлэлцэх хуралд сумын малчин өрх тэр бүр оролцох боломжгүй, зөвхөн сумын төвийн иргэд, төсвийн байгууллагын албан хаагчид оролцдог. Сумын нийт иргэдийн тулгамдсан асуудлыг цөөн тооны иргэд шийдэх хандлагатай байгааг ИТХ-ын Төлөөлөгчид анхааралдаа авч, явуулын иргэний танхим ажиллуулан сум орон нутгийн шинж чанартай асуудлыг алслагдсан 4 багийн иргэдтэй зөвлөлдөн тэдний саналыг сонсох, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, мэдээ мэдээллийг түгээхээр зорьжээ. Энэ хүрээнд “Явуулын иргэний танхим” сэдэвт төслийг хэрэгжүүлж сумын төвд зохион байгуулдаг хурлыг малчдын хотонд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Явуулын иргэний танхимаар иргэдэд үйлчлэхдээ төрийн үйлчилгээг давхар хүргэж ажиллах, ингэснээр зөвхөн мэдээлэл хүргээд зогсохгүй малчин иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, бусад мэргэжлийн зөвлөмжийг ч хүргэхээр зорьж байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг онцлогоос шалтгаалан суурин газраас зайдуу малын бэлчээр даган амьдрах шаардлагатай болдог зэрэг газарзүйн хүчин зүйл нь иргэдийн оролцоо сул байгаад нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл иргэдийн оролцоог хангах зорилгоор иргэний танхимаа “нүүдлийн” болгон, малчин иргэдийг мэдээллээр хангаж, орон нутгийн төр захиргааны байгууллагын шийдвэрт татан оролцуулах нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан малчин иргэдэд хүрэх хамгийн оновчтой арга зам юм. Хэдийгээр малчин өрх нүүдэллэн амьдардаг ч ихэвчлэн айл саахалтаар амьдарч, хамтын хүчээр мал аж ахуйгаа эрхэлдэг уламжлалт онцлогийг ашиглан хот айл, саахалт айлаар нь бүлэг үүсгэн, бүлгээр дамжуулж хурлын зарыг иргэдэд шуурхай хүргэх боломжтой юм.

Аргачлал:

Өгийнуур сумын хувьд нийт 700 гаруй малчин өрхийн 25 ахлагчийг өрхүүдээс санал авах журмаар шалгаруулж, хурлын зарыг хүргүүлдэг. Сумын удирдлагууд хурлаар хэлэлцэх асуудал, асуулга, анкетыг бэлтгэн, товлосон өдөр явуулын иргэний танхимын баг сумаас очиж иргэдэд сум орон нутгийн талаар мэдээлэл хийх, орон нутгийн шинж чанартай асуудлыг иргэдэд танилцуулах, иргэдийн саналыг сонсох үйл ажиллагаа явуулснаар олонхийн саналаар асуудлыг шийдэх боломжтой болох юм. Мөн ИТХ-ын шийдвэрт хэрхэн оролцох талаар иргэдэд сургалт явуулах, сургагч багш нарыг чадавхжуулж ажиллуулах, иргэдэд илүү ойртож ажиллах замаар ИТХ-ын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах зорилгыг дэвшүүлсэн байна.

Хийгдсэн ажил:

Сумын хүрээнд малчин өрхийг 25 хэсэгт хувааж, ахлагчдыг багийн иргэдийн саналаар томилсон Явуулын иргэний танхимын ажиллах журмын төслийг боловсруулж, сумын ИТХ-ын

Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан

Page 5: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

“ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулсан

Өдөрлөгийн үеэр нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн ойлголт, бодлого шийдвэрт иргэдийн санал тусаж байгаа эсэх, цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжуудын талаар санал асуулга авсан

ИТХ-ын ээлжит хуралдааныг иргэдэд нээлттэй зарлан хуралдуулсан Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, төсвийн байгууллагын удирдлагууд, ИТХ-ын

төлөөлөгчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 24 хүнд хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хөтлөх арга зүй, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудын талаар сургалт зохион байгуулсан

Явуулын иргэний танхимаар 3-4 удаа алслагдсан багаар явж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авсан байна.

Төсөвт өртөг: 6.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Өгийнуур сумын хэмжээнд 25 бүлэгт сүлжээ байгуулж, малчдад мэдээлэл хүргэх харьцангуй хялбар оновчтой бүтцийг бий болгосон

Урьд өмнө нь ихэвчлэн сумын төвийн иргэд, сумын төвийн байгууллагуудын албан хаагчид хуралд оролцон асуудлаа олонхоор давамгайлан шийдвэрлэх хандлагатай байсан бол явуулын танхим ажилласнаар хөдөө багт хийгдэх ажил илүү дэмжигдэх хандлагатай болсон

ОНХС-гийн хөрөнгөөр харьцангуй алслагдсан багийн ИНХ-аас гарсан санаачлага дэмжигдэж, бэлчээр хамгаалах, худаг ус гаргах, хадлан тэжээлийн асуудал гэх мэт олон асуудал тус сангийн хөрөнгөөр санхүүжигдэх хандлагатай болсон

Явуулын иргэний танхимын ажиллах журмын төслийг боловсруулж батлуулсан Иргэдийн оролцоо алслагдмал байдлаас үл хамааран, асуудалд оролцож санал бодлоо тусгах нь

жигд болсон.

Иргэдэд бий болсон ашиг тус:

Хамгийн чухал нь иргэдэд мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг болсон Төрийн үйлчилгээг цаг тухайд нь хүргэхэд гол алхам болсон.

Оролцогч талууд:

- Архангай аймгийн Өгийннуур сумын ИТХ-ын төлөөлөгчид- “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Өгийнуур сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:

Өгийнуур сумын ИТХ харьцангуй шинэлэг сэтгэж, асуудалд шинэ өнцгөөр хандсан нь амжилтын гол хүчин зүйл болжээ.

Адил төстэй туршлага:

Хэнтий аймгийн иргэний танхимын туршлага

Холбоо барих:

Нэр:Зандраабазар Болор-ЭрдэнэАлбан тушаал: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга

Page 6: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Байгууллага: Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ Утас : 99791668Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://ugiinuur.arkhangai.khural.mn

Хавсралт:

-“Явуулын иргэний танхим”-ын ажиллах журам батлах тухай” сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Зар мэдээг үр дүнтэй хүргэх жишиг загварыг бий болгох нь”

Хугацаа: 2014 он Агуулга: Мэдээлэл харилцаа

Page 7: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Асуудал: Иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх

Сэдэв: Иргэний оролцоо

Товч танилцуулга:

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны айл өрхүүдэд мэдээллийг шуурхай хүргэх замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажил хийгдсэн. Тус хороо нь 7000 орчим өрхтэй бөгөөд эдгээр өрхүүдэд судалгаа явуулахад дүүргийн ИТХ, хорооны ИНХ-ын талаар мэдээлэл иргэдэд дутмаг байгааг илрүүлжээ. Судалгааны үр дүнгээс үүрэн утасны мессэжээр мэдээлэл дамжуулах нь иргэдийн хувьд хамгийн ойр зам гэдгийг тодорхойлсон. Үүний дагуу Скайтел компанийг сонгож, 7000 өрхөд мессеж бичих эрхийн гэрээг жилийн хугацаатайгаар байгуулсан. Ингэснээр өрх бүрт 160 тэмдэгт бүхий текст мессэжийн хүрээнд мэдээлэл хүргэх боломжтой болжээ. Улмаар мэдээлэл дамжуулах явц нь хангалтгүй байгааг олж харан дэлгэрүүлэх, утасгүй өрхүүдэд мэдээллийг хүргэх зорилгоор 20-тын бүлэг байгуулж, хорооны хүрээнд 152 бүлэг байгуулжээ. Энэхүү бүлгийн гол зорилго нь утсаар мэдээлэл хүргэх боломжгүй иргэдэд голчлон хүрч ажиллах явдал юм. Тус 20-тын бүлгийн ахлагчийг хорооны нутаг дэвсгэрт дэлгүүр ажиллуулдаг иргэдээс томилж, байнга үйлчлүүлдэг хавь ойрын гудамжны иргэд, танилын хүрээгээр нь нэг бүлэг болгон хуваарилсан байна. Утасны мессежээс гадна хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дэлгүүрт мэдээллийн самбар байршуулж, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ажилласан нь сонирхолтой арга болсон.

Дээрх 20-тын бүлгийн ахлагчаар ажиллах 108 иргэнийг сонгож, ахлагчдын дунд бүлэг байгуулах арга туршлага судлах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэднийг чадавхжуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тэтгэлэгт төслийн хүрээнд “Хариуцлагатай иргэн” клуб байгуулахаар иргэдийн саналыг авахад 189 иргэн хамрагдах саналаа ирүүлж, клубын дүрмийн төслийг боловсруулж байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Иргэдийн оролцоо идэвхгүй байх гол шалтгаан нь тэдэнд мэдээлэл хүргэх боломж нөхцөл дутмаг байгаа явдал юм. Тухайлбал:

Дүүргийн ИТХ, хорооны ИНХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Хороо, дүүргээс зохион байгуулагдаж байгаа олон нийтийн арга хэмжээ Ажлын байрны зар Нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг хорооны

иргэдтэй хуваалцах шаардлага үргэлж гардаг.

Эдгээр мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх тогтолцоог боловсронгуй болгон дамжуулахад:

Мэдээллийг хүргэх шинэлэг, хүртээмжтэй аргыг ашиглах Иргэдэд хүрэх мэдээлэл хямд төсөр байх Хурдан шуурхай түгээх арга хэрэгслийг сонгох шаардлагатай болсон байна.

Аргачлал:

Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед ИТХ-ын мэдээ мэдээллийг гар утсаар дамжуулан хүргэх нь хамгийн дөт арга юм. Утсаар мэдээлэл авах боломжгүй иргэдийг судлан 20-тын бүлгийн ахлагч нарт хуваарилж өгсөн.

Хийгдсэн ажил:

Скайтел компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан мэдээллийг гар утсаар хүргэж эхэлсэн Хорооны 7000 гаруй өрхийн утасны жагсаалтыг шинэчлэн гаргасан

Page 8: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

ИТХ-ын мэдээллийг иргэдэд гар утсаар дамжуулан хүргэсэн Утсаар мэдээлэл авах боломжгүй иргэдэд 20-тын бүлгээр дамжуулан мэдээлэл хүргэсэн Дэлгүүрүүдэд байршуулсан мэдээллийн самбараар дамжуулан иргэдэд мэдээлэл түгээх ажлыг

зохион байгуулсан “Хариуцлагатай иргэн” клуб байгуулахаар иргэдийн саналыг авч дүрмийн төсөл боловсруулсан.

Төсөвт өртөг: 6.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

ИТХ, хорооны ИНХ-ын мэдээ, мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдсэн Хорооны ИНХ, олон нийтийн арга хэмжээнд оролцох иргэдийн оролцоо нэмэгдсэн “Хариуцлагатай иргэн” клуб байгуулах иргэдийн сайн дурын бүлэг бий болсон 20-тын бүлэг бий болгож, бүлгийн ахлагчдыг чадавхжуулсан.

Иргэдэд бий болсон ашиг тус:

17 дугаар хорооны иргэд мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг болсон Хороо дүүргээс зохион байгуулсан нийтийг хамарсан ажил, нийгмийн халамж эрүүл мэндийн

үйлчилгээнд иргэд хүртээмжтэй хамрагдах боломж бүрдсэн.

Оролцогч талууд:

- Баянзүрх дүүргийн ИТХ, төлөөлөгчид- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл - Дүүргийн 17-р хорооны иргэд- 20-тын багийн ахлагчид

Амжилтын хүчин зүйлс:

Өдөөгч хүчин зүйл нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зарлагдсан “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл

Хорооны иргэдийн санаачлагатай, идэвхтэй оролцоо Хорооны Засаг даргын ажлын албаны идэвхтэй дэмжлэг туслалцаа Төслийн багийн гишүүдийн ажлын үр дүн ИТХ-ын мэдээлэл түгээх аргыг сонгоход иргэдийн санал дээр үндэслэн өөрсдийн нь оролцоог ашигласан Мэдээлэл хүргэх хямд, нийтлэг аргыг сонгосон.

Адил төстэй туршлага:

Архангай аймаг Өгийнуур сум Увс аймгийн Тариалан сум

Холбоо барих:

Нэр:Д.НэргүйАлбан тушаал: ИТХТ-ийн нарийн бичгийн даргаБайгууллага: Баянзүрх дүүргийн ИТХ Утас : 88188155Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://bayanzurkh.ub.khural.mn

Page 9: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

БУЛГАН АЙМГИЙН ХИШИГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Сумын бэлчээрийн менежментийг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь”

Хугацаа: 2014 он Агуулга: Бэлчээрийн менежмент

Асуудал: Сумын бэлчээрийн менежментийг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь

Сэдэв: Иргэдийн оролцоо

Товч танилцуулга:

Page 10: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Булган аймгийн Хишиг-Өндөр сум нийт 5 багтай. Үүнээс 4 багийн дийлэнх өрх буюу 450 гаруй өрх мал аж ахуй эрхэлдэг бөгөөд 212 мянган толгой малтай. Мал сүрэг өсч, малчдын аж амьдрал дээшилж байгаа хэдий ч бэлчээрийн даац, ургамлын гарцын асуудал урган гарч ирдэг. Малчид багийн ИНХ-д бэлчээрийн менежментгүй, ашиглалт нь бэлчээрийг доройтолд оруулж байгаа талаарх асуудлыг хөндөж 10-15 га талбайг 6 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 25 хүртэл хугацаанд малын хөлөөс чөлөөлөх шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзсэн. Малчид малын хөл хорьсон бэлчээрт малаа оруулахгүй, намар хүртэл бэлчээрээ хадгалж, өвсний нягтралыг нэмэгдүүлэх талаар тохиролцож чадсан байна. ОНХС-ийн хөрөнгөөр баг тус бүрт хоёр худаг гаргасан нь бэлчээрийн менежментийг сайжруулсан. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчид үлийн цагаан оготнотой тэмцэх шаардлага байгааг тодорхойлж, хор цацах арга хэмжээ авсан. Малчдаас санал асуулга авахад 90 орчим хувь нь бэлчээрийн менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Иймд ИТХ-аас малын хөлөөс чөлөөлөх, худгийг эзэнжүүлэх, баг бүрт хадлангийн бүс тогтоох, тариалангийн бүсэд тариалах ургамлыг тогтоох арга хэмжээ авсан нь иргэдэд ач тустай ажил болсон.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Малчдаас авсан санал асуулгаар 90 орчим хувь нь бэлчээрийн доройтол, ургамлын гарцын бууралт нь тэдэнд тулгамдсан гол асуудал гэж үзсэн

Бэлчээрийн менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх шаардлага тулгарсан.

Аргачлал:

- Малчин иргэдээс санал асуулга авах- Бэлчээрийн доройтол ихтэй бүс нутагт ногооны гарцыг ихэсгэх, үндсийг нь өтгөрүүлэх арга хэмжээ

авах талаар малчидтай зөвшилцөх- Мөн усны хангамжаас болоод малчин өрхийн нүүж очиж чадахгүй байсан бэлчээрийг худаг гаргах

замаар шийдвэрлэх- Багийн ИНХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд багийн иргэд хяналт тавих.

Хийгдсэн ажил:

Бэлчээрийн асуудлаар 4 багийн 450 өрхөөс санал асуулга авч, судалгаа хийсэн Багийн ИНХ-ын шийдвэрээр баг бүр өвөлжөө, хаваржааны бүс нутгаа тогтоож, алслагдсан

бэлчээрээ ашиглах шийдэлд хүрсэн Алслагдсан бэлчээрийг ашиглах үүднээс ОНХС-ийн хөрөнгөөр 2015 онд 8 худаг шинээр гаргах,

иргэд өөрсдөө худаг гаргавал урамшуулал олгох шийдэлд хүрсэн Худгуудын насос эвдэрсэн тохиолдолд эхний удаа сумаас хариуцан засварлах, дараагийн

удаад малчид хариуцахаар хэлцэл хийсэн Баг тус бүр аян зохион байгуулж бэлчээрийн ахуйн хог хаягдлыг жил бүрийн 6 дугаар сард

цэвэрлэж байхаар тогтсон Иргэдийн санал хүсэлтийн дагуу рапс тариалахыг хязгаарлаж, малчид тариаланчдын хамтын

ажиллагааг хангасан Багийн ИНХ-аар хэлэлцүүлсний үндсэн дээр ойн сангийн хадлангийн талбайг ашиглуулах

үүднээс бага оврын хадуурыг ОНХС-ийн хөрөнгөөр иргэдэд өгөхөөр шийдвэрлэсэн Багийн ИНХ-ын гарсан шийдвэрийн дагуу өөр аймаг, сумын мал оруулах асуудлыг

хязгаарласан.

Төсөвт өртөг: 6.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Page 11: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Бэлчээрийг малын хөлөөс өнжүүлэх аргыг хэрэглэснээр бэлчээр нөхөн сэргээгдэж, мал сүрэг таргалах боломж бүрдсэн

Худгуудын эзэмшилт, ашиглалт сайжирсан Бэлчээрийн эрүүл ахуйг хангах бодит ажил хийгдсэн Газрын хөрсөнд халтай чихрийн нишингэ буюу рапсыг тариалангийн талбайд тарихыг нутгийн

иргэдийн саналаар хориглосон Баг бүрт хадлангийн 800 га талбайг нөөц болгосноор малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангах

боломж бүрдсэн.

Иргэдэд бий болсон ашиг тус:

- Сум, орон нутагт тулгамдсан асуудлуудаа иргэдийн оролцоотой, хамтын хүчээр шийдвэрлэх арга зүйтэй болсон

- Тэтгэлэгт төслийн хэрэгжилтийн явцад иргэд ИТХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл сайтай болж, нутгийн удирдлагын чадамжийг бэхжүүлэх нэг алхам болсон

- Нутгийн иргэд бэлчээрийн эрүүл ахуй, зөв ашиглалт зэрэг бэлчээрийн менежментийн талаарх мэдлэгээ сайжруулсан.

Оролцогч талууд:

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:

Тэтгэлэгт төслийн бүхий л үе шатанд иргэдийг оролцуулсан Сумын бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд малчид гар бие оролцсон ИТХ-ын үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг сайжирч, нутгийн удирдлагын шийдвэр

гаргах түвшинд иргэдийн оролцоо нэмэгдсэн.

Холбоо барих:

Нэр: Могойн Батсуурь Албан тушаал: ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Байгууллага: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ Утас : 99844000, 98702800Цахим хуудас: http://khishig-undur.bulgan.khural.mn

Page 12: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Олон нийтийн аудит”

Хугацаа: 2014 он Агуулга: Төсөл хөтөлбөрийн хяналт

Асуудал:ОНХС-ийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн хяналт

Сэдэв: Иргэний оролцоо

Товч танилцуулга:

Орон нутагт ОНХС-аас санхүүгийн боломж олгож, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад иргэдийн саналыг тусгахаар болсон нь үнэлж баршгүй ач холбогдолтой болсон билээ. Гэхдээ энэхүү сангийн бүтээн байгуулалтын хэрэгжилтэд хяналт тавих эрх зүйн орчин дутагдалтай байна гэж Төв аймгийн Зуунмод сумын ИТХ үзжээ. Иймд энэхүү төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоог сумын иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Энэ сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалт нь тухайн сумын оршин суугчдын өмч болон үлдэж, нийтийн үйлчилгээний нэг хэсэг болох тул эзэд нь хяналт тавих нь зүйтэй. Иргэдийн төлөөллийг баг тус бүрээс, мөн бүтээн

Page 13: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

байгуулалт болж буй нутаг дэвсгэрээс нэмж иргэд оролцуулан олон нийтийн аудитын баг байгуулсан байна. Багийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, чиг үүрэг, үйл ажиллагааны цар хүрээг сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулжээ. Барилгын ажил гүйцэтгэгчийн талаарх мэдээллийг иргэдэд, иргэдийн санал хүсэлтийг гүйцэтгэгч талд хүргэх зэргээр бүтээлч эргэх холбоог бий болгон ажилласан байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Өнөөгийн ОНХС-ийн зарцуулалтын эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр гол зүйл дутагдаж байгаа гэж ИТХ-ын төлөөлөгчид үзэж байна. Үүнд: нэгдүгээрт орон нутагт бий болсон барилга байгууламжийг цаашид хэн, хэрхэн хариуцаж авч явах, хоёрдугаарт тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн байгууллагын талаарх мэдээллийг иргэд хаанаас, хэрхэн олж авах нь тодорхойгүй байна. Энэхүү орон зайг олон нийтийн аудит буюу иргэдийн оролцоотойгоор нөхөх шаардлагатай болсон. Өнөөгийн төсвийн санхүүжилт, түүний зарцуулалтад тавигдах хяналтын үр дүн нь ихэнхдээ: ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд

ил тод бус, шалгарсан байгууллагын ажлын явц, гүйцэтгэл, гүйцэтгэлийн дараах хяналтыг иж бүрнээр хийдэггүй зэргээс шалтгаалан төсөв мөнгө үргүй зарцуулагдах, үзэмж муутай, чанаргүй ажил хийгдэх эрсдэл өндөр байсан

Орон нутгийн иргэдэд хаанаас ямар байгууллага, ямар шалгуур, ямар гэрээний дагуу барилга байгууламж барьж гүйцэтгэх болсон талаар мэдээлэл дутмаг зэрэг байдал нь энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болсон.

Аргачлал:

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилд бүрэн хяналт тавихын өмнө иргэдийн төлөөллийг баг бүрээс, мөн тухайн бүтээн байгуулалт явагдах багаас иргэд нэмж томилж олон нийтийн аудитын зөвлөлийг байгуулсан байна. Энэхүү зөвлөлийг тухайн аудит хийх салбарыг сайтар мэдэх мэргэжлийн хүнээр ахлуулан газар дээр нь шалгалт хийсэн. Мөн иргэдийн санал, хүсэлтийн хайрцгийг багуудад ажиллуулан ажлын явцад гарсан саналыг тухай бүр гүйцэтгэгч байгууллагуудад мэдээлэх замаар иргэдийн дуу хоолойг тусгасан байна.

Хийгдсэн ажил: Сумын Засаг даргын Тамгын газартай нягт хамтран ажиллаж, тендерийн үйл явцын талаар

тогтмол мэдээлэлтэй байсан ОНХС-ийн хэрэгжилтэд хяналт тавих “Олон нийтийн аудит”-ыг байгуулж, багийн гишүүдийн

уулзалтыг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулж, тогтмолжуулсан ОНХС-д 2013 оны байдлаар хуваарилагдсан нийт 359 сая төгрөгийн ажил үйлчилгээнд хяналт

тавьж холбогдох зөрчлийг илрүүлэн, залруулж ажилласан ОНХС-гийн санхүүжилтээр 2013 онд хийгдсэн болон 2014 онд хийгдэх ажлын танилцуулга,

төсөвт өртөг, гүйцэтгэгч байгууллагуудын нэр бүхий самбаруудыг гарган багийн төвүүд дээр байрлуулсан

ОНХС-тай холбоотойгоор иргэдээс санал авах хайрцгийг багийн Засаг дарга нарт хариуцуулан өгсөн

Зуунмод суманд ОНХС-гийн санхүүжилтээр 2013 онд хийгдсэн “Хамгийн шилдэг ажил” болон “Хамгийн муу” гүйцэтгэлтэй ажлуудын талаар иргэдээс санал асуулгын хуудсаар болон Төв аймгийн залуучуудын фейсбүүк хуудсаар санал авах ажлыг зохион байгуулсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Page 14: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

ОНХС-гийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн бүх үе шатанд хяналт тавин ажилласан Төсөл хөтөлбөрийн төсөвт өртөг, гүйцэтгэгчийн нэр зэргийг ил тод зарлаж, мэдээлснээр ажлаа

чанартай гүйцэтгэх гэсэн тэмүүлэл нэмэгдсэн Төсөл хөтөлбөрөөр хэрэгжсэн ажлын талаар иргэдээс санал авч дүгнэн, олон нийтэд мэдээлэх

болсон Нийт 359 сая төгрөгийн ажил үйлчилгээнд хяналт тавих явцад барилгын ажил цаг хугацаандаа

эхлээгүй, барилгын материал чанарын шаардлага хангаагүй, буруу өрөлт хийсэн, ажил шалтгаангүйгээр зогссон гэх мэт зөрчлийг илрүүлэн гүйцэтгэгч компанид мэдэгдэж арилгуулж ажилласан.

Иргэдэд бий болсон ашиг тус:

ОНХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавих аудитын багт ажилласан гишүүдийн худалдан авах ажиллагааны талаарх мэдлэг нэмэгдэж, чадавх сайжирсан

ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн, дараагийн жилд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сайтай болсон

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн чанарт үнэлгээ, дүгнэлтээ шууд өгөх боломжтой болсон.

Оролцогч талууд:

- Төв аймгийн Зуунмод сумын ИТХ- Засаг даргын Тамгын газар - “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл - Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:

Төсөл, хөтөлбөрийн бүхий л үе шатыг хамарч хяналт тавьсан Хяналтыг багийн зарчмаар, Засаг даргын Тамгын газартай нягт хамтран тавьсан Төсөл, хөтөлбөрийн талаарх төсөвт өртөг, гүйцэтгэгч компани зэрэг мэдээллийг нээлттэй

болгосноор компаниудын нийгмийн хариуцлага дээшилсэн.

Холбоо барих:

Нэр: Доржпүрэв Бэрцэцэг Албан тушаал: Зуунмод сумын ИТХ-ын дарга Байгууллага: Төв аймгийн Зуунмод сумын ИТХ Утас : Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://zuunmod.tov.khural.mn

Page 15: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ОНХС-ийн хэрэгжилтийг иргэдэд ил тод болгох”

Хугацаа: 2014 он Агуулга: Хөгжлийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах

Асуудал: ОНХС-ийн үйл ажиллагааг ил тод болгох

Сэдэв: Тогтвортой хөгжил

Товч танилцуулга:

Хэнтий аймгийн Батширээт сум нь нийт 2162 хүн амтай, 740 өрхтэй, засаг захиргааны 4 багтайгаас 3 нь хөдөөгийн баг юм. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг иргэдийн саналаар эрэмбэлэх асуудлаар иргэдийн дунд үл итгэх байдал бий болж, иргэдийн санал бүр анхнаасаа, санал хэлэлцэгдэж шалгаруулахаас өмнө ажлын хэсэг дээр хасагдаад байна гэдэг эргэлзээ их байгаа нь Батширээт сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимаар үйлчлүүлсэн иргэдийн санал сэтгэгдлээр тогтоогдсон.

ОНХС-гийн хэрэгжилтэд иргэний оролцоо чухал хэдий ч хэрэв санал замдаа замхарч, хэн нэгэн тушаалтны шийдлээр дарагдаад байна гэдэг итгэл үнэмшил хүчтэй болж эхэлбэл бид иргэдийн оролцоог дээшлүүлэх талаар ажил хийлээ ч үр дүнд хүрэхгүй юм. Иймд “Тунгалаг төсөв-Тогтвортой хөгжил” төсвийн хүрээнд иргэдээс санал авах, саналын хуудас боловсруулах, тараах, саналын хуудсыг нэгтгэх, багийн ИНХ-аар эрэмбэлэх, Засаг даргын зөвлөлийн хурлаар саналыг хэлэлцүүлж, эрэмбэлсэн саналыг дэмжихээс эхлэн тухайн эрэмбээр гарсан ажлын тендер зарлах,

Page 16: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

гүйцэтгэгчийг шалгаруулах, ажлын гүйцэтгэлийн үе шатуудад хяналт тавих, ажлыг хүлээлгэн өгөх зэрэг бүхий л үйл явцад иргэний төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах замаар ОНХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг жилийн турш гүйцэтгэлээ.

Мөн иргэдэд сурталчлах, тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, саналын хуудсыг ойлгомжтой, дагалдах тайлбартайгаар хүргэхэд анхаарлаа. Иргэдийн саналыг хуулийн дагуу авч эрэмбэлсэн эсэх, ИТХ-д батлуулахаар өргөн мэдүүлсэн ажлын жагсаалтад иргэдийн санал аваагүй ажил туссан эсэх зэрэг ОНХС-тай холбоотой бүхий л асуудлаар хяналт хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд сумын ИТХ нь ОНХС-гийн төсөлд хяналт тавих ажлын хэсгийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 4 багт хуваагдан ажилласан.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

ОНХС-гийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах асуудлыг Төсвийн тухай хуульд тодорхой заасан. Орон нутгийн иргэд ОНХС-гийн үйл ажиллагаанд оролцох сонирхол байдаг хэдий ч хэрхэн, ямар арга замаар оролцохоо мэддэггүйгээс иргэдийн оролцоо хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр албан тушаалтнаас ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар санал асуулга авахдаа харьяа нутаг дэвсгэрийн иргэдийн дийлэнх олонхийг бус 10-20%-ийг хамруулдаг, эргэн мэдээлдэггүй байдал нь иргэдийн идэвх оролцоог бууруулах нөхцөл болж байна. Мөн өмнөх оны ОНХС-гийн төсвийн зарцуулалтыг судлахад харьцангуй “жалга дов”-ын шинжтэй, нэг багт хэрэгцээтэй худаг усны санхүүжилтийг бусад багийн иргэд бидэнд огт хамаагүй гэдэг байдлаар хандаж байсан. Төсөл эхлэхээс өмнө явуулсан санал асуулгаас харахад ОНХС-гийн талаарх мэдээлэл дутмаг учраас иргэд оролцож чадахгүй, оролцож чадаагүйгээс асуудалд тааламжгүй байдлаар хандах байдал ажиглагдсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс Батширээт сумын ИТХ “Тунгалаг төсөв-Тогтвортой хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр боловсруулсан.

Аргачлал:

Сумын ИТХ-аас ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үе шат бүрт хяналт тавих ажлын хэсгийг баг бүрээс 5 иргэний төлөөлөл, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн гишүүдэд ОНХС, түүнтэй холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт явуулж чадавхыг бэхжүүлсэн байна. Ажлын хэсэг ОНХС-гийн хуулийн дагуу хийгдэх саналын хуудас боловсруулах, төсөл хөтөлбөрийг гүйцэтгэх хүртэлх ажлын үе шатуудад хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, зөрчил байгаа эсэхэд нэг бүрчлэн хяналт тавьж ажилласан.

Хийгдсэн ажил:

ОНХС-гийн талаар иргэдэд сургалт зохион байгуулсан Хяналт хэрэгжүүлэх чиглэлээр:

Саналын хуудас боловсруулах, тараах, нэгтгэх явцад ИТХ-ын шийдвэрт Худалдан авах үйл ажиллагаанд Ажлын гүйцэтгэлд Төсөлд гэсэн ангиллаар ажлын хэсгийн 20 хүний бүрэлдэхүүн ОНХС-гийн санал

асуулгын хуудас тараахаас эхлэн саналыг хэлэлцүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд тавих хяналтыг үе шат бүрт гүйцэтгэсэн.

Хэнтий аймгийн төвд худалдан авах ажиллагааны талаарх сургалтад 3 иргэнийг хамруулж, А3 сертификат олгож, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах анхан шатны мэдлэгтэй болгосон.

ОНХС-гийн талаарх иргэдийн мэдлэг, хэрэгжүүлж буй ажлуудын үр дүн, сэтгэл ханамжийн талаар иргэдээс судалгаа авсан.

Ижил төстэй ажил хийж буй бусад сумдын үйл ажиллагаатай танилцсан.

Page 17: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Хяналт тавьснаар ОНХС-аас хийгдэж байгаа ажлын чанар, үр дүн сайжирсан ОНХС-гийн үйл ажиллагааны үе шат бүрт хяналт тавьж, үнэлгээ хийх ажлын хэсгийг 20 хүний

бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан нь оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэн чадавхжуулсан байна

ОНХС-гийн талаар иргэдийн мэдлэг, санал асуулгад хамрагдах иргэдийн хувь төслийн өмнө 43.7 хувь байсан бол төсөл хэрэгжсэнээр 66.6 хувь болж 22,9 % хувиар нэмэгдсэн.

Иргэдэд бий болсон ашиг тус:

Мэдээлэл дутмагаас ОНХС-гийн санал эрэмбэлэх асуудлыг эргэлзээтэйгээр хүлээн авдаг иргэдийн хандлага өөрчлөгдсөн

Ажлын хэсэгт ажилласан иргэд, төрийн албан хаагчид ОНХС-гийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй болсон

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт сайжирсан.

Оролцогч талууд:

- Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-ын төлөөлөгчид- Багийн иргэд- Иргэний танхим - “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

Амжилтын хүчин зүйлс:

“Иргэдэд мэдээллийг сайн хүргэж чадсанаар иргэд өөр багаас дэвшүүлсэн ажлыг сэтгэл гарган дэмжсэн

Хяналтын ажлын хэсгийн гишүүдээр нийгмийн идэвхтэй, мэдээллийг олон хүнд хүргэх чадвартай иргэдийг сонгон шалгаруулсан

ОНХС-гийн үйл ажиллагааны үе шат бүрийн хяналтыг сайжруулах зорилгоор багийн зарчмаар ажилласан

Ажлын хэсгийн гишүүдийн ОНХС-гийн үйл ажиллагааны талаарх мэдлэг сайжирсан.

Олж мэдсэн туршлага:

ОНХС-гийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахын тулд үйл ажиллагаа тус бүрээр задлан, үйлдэл тус бүрийг хянах нь үр дүнтэй болсон

ОНХС-гийн үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой, тодорхой, ил тод болгох замаар иргэдийн оролцоог хангасан

Худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг чадавхжуулсан нь ажлын үр нөлөөг дээшлүүлсэн.

Адил төстэй туршлага:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын туршлага

Холбоо барих:

Page 18: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Нэр:Баттөмөрийн Ууганбаяр Албан тушаал: Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын ажилтан Байгууллага: Хэнтийн аймгийн Батширээт сумУтас : 98304660Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://batshireet.khentii.khural.mn

БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ОНХС-ийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих нь”

Хугацаа: 2014 он Агуулга:Нутгийн удирдлагын шийдвэр гаргах түвшинд иргэний оролцоог хангах

Асуудал: ОНХС-ийн хэрэгжилтэд хяналт тавих нь Сэдэв: ОНХС-гийн үйл ажиллагааны хяналт

Товч танилцуулга:

Булган аймгийн Тэшиг сум нь нийт 3500 хүн амтай, хөдөөгийн 4 баг, сумын төвийн 1 баг, 1003 өрхтэй. ОНХС-гийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, эрэмбэлэхэд иргэдээс санал авах ажиллагаа үр дүнтэй зохиогдохгүй байх зэрэг алдаа дутагдал илэрч байсан.

Иймд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн өмнөх жилүүдийн ажилд иргэдийн сэтгэл ханамж хэр байгаа талаар санал асуулга авсан. Судалгааны дүнд үндэслэн тэтгэлэгт төслийн хүрээнд тендер шалгаруулах явцад хяналт тавих, гүйцэтгэлийн явцын хяналт хийхэд иргэдийн оролцоог хангасан. Мөн төсөл хөтөлбөрөөр хийгдсэн ажлыг орон нутгийн өмчид авах, эзэнжүүлэх, цаашдын засвар үйлчилгээг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан. ОНХС-гийн хуулийн хэрэгжилт орон нутагт, бодит байдал дээр ямар хэмжээнд хэрэгжиж буй, мөн хууль, журмын хэрэгжилт ямар байгааг харж болохоор байв.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

ОНХС-гийн хэрэгжилтэд дараах дутагдал ажиглагддаг. Үүнд:

ОНХС-гийн төсөл хөтөлбөрийн үр дүн чанарын шаардлага хангахгүй байх Иргэдийн санал асуулга, эрэмбэлэлтээр нэгээр гарсан төсөл, хөтөлбөр ажлын хэсгийн

хуралдаанаар дэмжигдэхгүй орхигдох Зураг төсөвгүй төсөл хөтөлбөрийг батлах Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний мэдлэг чадвар, хариуцлага сул байх

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:

- ОНХС-гийн хэрэгжилтийн үе шат бүрт ИТХ-ын төлөөлөгчид хяналт тавьж ажилласан

Page 19: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

- Иргэдээс авсан санал асуулгын үр дүнг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, ОНХС-гийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих журмыг хэлэлцүүлэн батлуулсан.

Хийгдсэн ажил: ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээлэл, сэтгэл

ханамжийн санал асуулгыг сумын 250 иргэнээс авсан Багийн ИНХ-д иргэдийн оролцоо, санал эрэмбэлэх явц, хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд

хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан ОНХС-гийн журамд заасны дагуу хийгдэх төсөл хөтөлбөрийг зураг, төсөвтэй нь ИТХ-ын хуралдаанд

оруулж байх зөвлөмжийг Засаг даргад хүргүүлсэн Хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг хангасан ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг орон нутгийн өмчид цаг алдалгүй

бүртгүүлэх, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад нь хяналт тавих шаардлагатай байгаа талаар Засаг даргад ИТХ-ын Тэргүүлэгчдээс чиглэл өгсөн

ОНХС-гийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих үйл ажиллагааг тогтмолжуулах арга хэмжээ авсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

ОНХС-гийн хэрэгжилтийн үе шат бүрт хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгүүдийг байгуулан ажилласнаар хэрэгжилтийн талаарх цогц мэдээлэлтэй болсон

ОНХС-гийн хэрэгжилтэд хяналт тавих журмыг ИТХ-аар батлуулсан ОНХС-ийн хэрэгжүүлэлтийн үйл ажиллагааны шат бүрд хяналт тавин, үнэлгээ хийх ажлын хэсгийг

байгуулан ажиллуулсан нь төлөөлөгч, иргэдийг чадавхжуулан, тэдний ОНХС-ийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлсэн

ОНХС-гаар гүйцэтгэж байгаа төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээний чанарт ахиц гарсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус:

ИТХ-аас хяналт хийснээр ОНХС-гийн талаарх иргэдийн мэдээлэл сайжирсан Хяналт сайжирснаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн чанар, стандарт дээшилж иргэдийн

сэтгэл ханамж нэмэгдсэн.

Гол амжилт:

ОНХС-гийн хэрэгжилтэд ИТХ-аас тогтмол хяналт тавих журамтай болсон.

Оролцогч талууд:

- Булган аймгийн Тэшиг сумын ИТХ- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нэгж - Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:

ОНХС-ийн хэрэгжилтийн үе шат бүрт хяналт шаардлагатай байгааг тодорхойлсон.

Адил төстэйтуршлага:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын туршлага.

Page 20: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Холбоо барих:

Нэр:Долгорын ТуулАлбан тушаал: ИТХТ-ийн Нарийн бичгийн даргаБайгууллага: Булган аймгийн Тэшиг сумын ИТХ Утас : Цахим хаяг: [email protected]Цахим хуудас: http://teshig.bulgan.khural.mn

Page 21: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СЭВРЭЙ СУМЫН ИТХ

Сумын иргэдийн санал, оролцоо

Хугацаа: 2014 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоог хангах

Сэдэв: Санал асуулга

Товч танилцуулга:

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоог хангахын тулд сум, баг, хороодын ИНХ-аар иргэдээс санал асуулга авч төсөв, хөтөлбөрийг ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Энэхүү эрэмбэлэх үйл явцын туршлагаас харахад нийт иргэдийн олонхын санал авсан төсөл хөтөлбөр эрэмбэлэгдэх явцад орхигдох явдал байгааг Сэврэй сумын ИТХ-аас тодруулахыг зорьсон. Мөн түүнчлэн, өмнөх жилийн туршлагаас харахад багийн хуралд цөөн хүн ирдэг, ихэвчлэн гар өргүүлэн саналыг эрэмбэлдэг, хурлын заалны тухайн үеийн сэтгэл хөдлөл зэрэг нь эрэмбэлэх үйл явцад маш их нөлөөлдөг гэж дүгнэжээ. Үүний улмаас суманд хийгдэх хөрөнгө оруулалтын ач холбогдлын эрэмбэлэлт бодитой бус болдог. Санал хураалтын арга болон гарсан саналуудыг эрэмбэлэх арга аргачлалыг өөрчлөх үүднээс Сэврэй сумын ИТХ орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх, санал авах үйл ажиллагааг олон талтай, иргэдийн сонирхлыг татахуйцаар зохион байгуулах төслийг хэрэгжүүлсэн. Иргэд зөвхөн санал өгөхөөр холоос зорин ирэх бус, уралдаан тэмцээнд оролцох, соёл урлагийн үйлчилгээг давхар авах боломжтой байгаа нь ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах нэг хүчин зүйл болсон.

Төслийн хэрэгцээ шаардлага:

Нутгийн иргэд өөрсддөө хэрэгцээтэй төсөл хөтөлбөрт саналаа өгөх нь ойлгомжтой зүйл мэт боловч бодит амьдрал дээр сумын ИТХ-аас иргэдийн дунд санал асуулга явуулахдаа ирцийн бүрдэлтийг хангалгүй, цөөн хүн цуглуулаад илээр гар өргүүлэн санал хураалгаж, тухайн саналын үр дүнг урьдчилан төлөвлөж, үүний дагуу үйл явцыг зохион байгуулж байгаад дүгнэлт хийжээ. Ингээд ОНХС-гийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг арга шаардлагатай байгаад анхаарч, бүх нийтийн санал асуулгыг иргэдийг идэвхжүүлсэн урлаг спортын арга хэмжээтэй хамтран зохион байгуулах замаар олон нийтийн санал авах ажлыг хийхээр зорьсон байна.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:

Санал асуулгын арга ашиглан төсөл хөтөлбөрийг эрэмбэлэхэд иргэдийг өргөнөөр оролцуулсан Санал асуулгын явцын хяналтыг сайжруулах үүднээс ажлын хэсэг байгуулж, иргэдтэй уулзалт

зохион байгуулсан Иргэдийн оролцоог идэвхжүүлэхийн тулд санал асуулга авахтай хамтатган урлаг, спортын арга

хэмжээг зохион байгуулсан.

Хийгдсэн гол ажлууд:

- ОНХС-гийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх санал асуулгын хуудсыг боловсруулж хэвлэсэн

Page 22: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

- Сумын хэмжээнд 15 цэгт иргэдээс санал авах байр бэлтгэсэн - Санал асуулгыг илээр гар өргүүлэх замаар бус харин иргэд чөлөөтэй бодож суух

боломжтойгоор, бичгээр авсан - Санал асуулгын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан- Санал асуулгын явцад тэмцээн уралдаан зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлсэн.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

ОНХС-гийн үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг дээшилсэн Санал асуулгыг урлагийн тоглолт, уралдаан тэмцээнтэй хамтатган явуулснаар ОНХС-гийн

санхүүжилттэй төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх ажилд иргэдийн оролцоо, сонирхол нэмэгдсэн Олон нийтийн санал ИТХ-ийн шийдвэрт бодитой тусгагдах болсон.

Тэтгэлэг хэрэгжснээр сумын иргэдэд бий болсон ашиг тус:

ОНХС-гийн үйл ажиллагаанд оролцохын ашиг тусыг илүү мэдэж авснаар оролцоо нь нэмэгдсэн Оролцоо нэмэгдсэнээр өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа бодитойгоор тодорхойлох

боломжтой болсон Орон нутгийн ИТХ-тай хамтарч ажиллах боломжуудыг шинээр олж харсан.

Тулгарсан бэрхшээл:

Газар зүйн онцлогоос шалтгаалан хөдөөгийн иргэд хоорондоо хол зайтай нутагладаг учир 15 цэгт буюу харьцангуй олон газар санал авах байр бэлтгэх нь бэрхшээлтэй байсан.

Гол амжилт:

ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын саналыг эрэмбэлэх хэлэлцүүлгийг нийтийг хамарсан томоохон арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж, нарийн төлөвлөгөөтэй ажилласанаар олон иргэдийг хамруулж чадсан.

Оролцогч талууд:

- Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:

ОНХС-гийн хууль, эрх зүйн орчны талаар өндөр мэдлэгтэй баг ажилласан Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд санал асуулгыг урлаг, спортын уралдаан тэмцээнтэй

хамтатган явуулсан Төслийн санхүүжилтийн ихэнх хэсгийг сургагч багшийн цалин зэрэг хөдөлмөрийн зардалд бус бодит

арга хэмжээнд зарцуулсан нь төслийн үр дүнг дээшлүүлсэн.

Холбоо барих:

Нэр: Дэнзэнгийн Гантуяа Албан тушаал: ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Байгууллага: Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Page 23: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Утас : Имэйл хаяг: Цахим хуудас: http://sevrei.omnogovi.khural.mn

Хавсралт:

“Ажлын хэсэг байгуулах тухай” сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 сарын 10-ны 46-р тогтоол

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ОНХС-гийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих нь”

Page 24: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Хугацаа: 2014 он Агуулга: Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь

Асуудал:Хяналт үнэлгээ Сэдэв: Олон нийтийн хяналт

Товч танилцуулга:

Цэцэрлэг сум нь 7480 км.кв газар нутагтай, 1543 өрхийн 4700 хүн амтай, засаг захиргааны 7 баг бүхий Монгол Улсын томоохон сумдын нэг юм. ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг сумын удирдлага дур мэдэн шийдвэрлэх бус иргэдийн саналыг авч, тэдний хамгийн их хүсэн хүлээж байгаа ажлыг хийж гүйцэтгэсэн нь тус сангийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн. Өөр өөр мэргэжилтэй төлөөлөгчдийн хувьд төсвийн болон ОНХС-гийн талаарх хууль, эрх зүйн тодорхой ойлголтгүй байгаа нь ОНХС-гийн үйл ажиллагааг амжилттай төлөвлөн явуулах, гүйцэтгэлд хяналт тавихад хүндрэлтэй байдаг.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Сумын иргэдийн хүн амын тал хувь нь хөдөө амьдардаг, зундаа энэ тоо нэмэгддэг тул сумын ИТХ-ын үйл ажиллагаа, ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжих төсөл арга хэмжээнд санал өгөх, эрэмбэлэх, явцын болон гүйцэтгэлийн хяналт тавих зэрэгт төдийлөн оролцох боломжгүй байна. Иймд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, ОНХС-гийн үйл ажиллагаанд оролцохын давуу талыг таниулах, ИТХ илүү нээлттэй ажиллах шаардлага үүссэн.

ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ бүрт хяналт тавих үүргээ биелүүлэн ажиллахад ИТХ-ын төсөв мөнгө хүрэлцэхгүй байх асуудал гардаг. Төсвийн тухай хуулийн талаарх ойлголт, мэдлэг иргэд төдийгүй ИТХ-ын төлөөлөгч, төсвийн байгууллагын удирдлага, албан хаагчдад хангалтгүй байгаа нь ажиглагдсан.

Аргачлал:

ОНХС-гийн болон Төсвийн тухай хуулийн талаар иргэд, ИТХ-ын төлөөлөгчид, төсөвт байгууллагын ажилтнуудад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, төсвийн талаар мэргэшсэн мэргэжилтэн, төрийн бус байгууллагын ажилтнуудаар сургалт явуулж, мэдлэгийг дээшлүүлсэн байна. ОНХС-гийн үйл ажиллагаа, төсвийн тухай хуулийн талаар гарын авлага бэлтгэн сумын 800 өрхөд хүргүүлсэн.

Хийгдсэн ажил:

Тэтгэлэгт төслийг хариуцан хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба

төсвийн мэргэжилтнүүдтэй хамтран 2-3 удаа зохион байгуулж, төсвийн шинэ хууль болон ОНХС-гийн талаарх мэдлэгийг дээшлүүлсэн байна

Аймгийн өмч, газрын харилцааны албатай хамтран өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалтын асуудлаар нарийвчилсан сургалт зохион байгуулж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын дарга, нягтлан бодогч нарт мэдлэг олгосон

Сумын өрх бүрт ОНХС-гийн талаар танилцуулан, санал хүсэлтийг нь саналын хуудсаар авахын зэрэгцээ тус сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээ тус бүрийг багийн ИНХ-аар хэлэлцүүлж үнэлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан

Залуучуудад ОНХС-гийн талаар мэдээллийг хүргэх зорилготой “Залуучуудын чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Page 25: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Хүрсэн үр дүн:

ОНХС-гийн талаарх иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлсэн Залуучуудын чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах шийдэлд хүрч,

залуучуудын холбооны ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллаж байна ОНХС-гийн үйл ажиллагаа илүү ил тод болж, үр өгөөж нь нэмэгдсэн Аймгийн өмч, газрын харилцааны албатай хамтран төсөвт байгууллагын дарга, эрхлэгчид,

нягтлан бодогчдод өмчийн харилцааны талаар сургалт явуулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулсан

Тэтгэлэгт төсөл нь тус сумын хувьд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд түлхэц өгсөн, үр дүнтэй арга хэмжээ болсон

ОНХС-гийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, тус сангийн санхүүжилтээр хийгдэх ажлуудад иргэд оролцохын давуу тал гэх мэт мэдээлэл бүхий гарын авлага бэлтгэн сумын 800 орчим өрхөд тарааж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж ажилласан.

Иргэдэд бий болсон ашиг тус:

ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын талаарх иргэдийн мэдлэг дээшилсэн. Өмч захиран зарцуулдаг байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогчдын өмч хөрөнгийн

бүртгэл, ашиглалтын талаарх хууль эрх зүйн мэдлэг дээшилсэн.

Оролцогч талууд:

- Аймгийн ИТХ- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь “ төсөл- Багийн ИНХ- Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:

Тэтгэлэгт төслийг хэрэгжүүлэх багийн гишүүд төслийг үр дүнтэй, бага зардлаар их зүйл амжуулах зорилготой гар нийлж ажилласан. Үүнээс харахад төслийн багийг зөв сонгох нь амжилтын нэг үндэс болж байна

ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжих эсэх нь иргэдийн оролцооноос хамаарна гэдгийг ИТХ, төлөөлөгчид бүрэн ухамсарласан

ОНХС-гийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэд, төлөөлөгчдөд аль болох нээлттэй байлгах бодлогыг баримталсан.

Адил төстэй туршлага: Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

Холбоо барих:

Нэр: Нямдашийн АнхбаярАлбан тушаал: Сумын ИТХ-ын даргаБайгууллага: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ Утас : 99173561Цахим хаяг: [email protected]

Page 26: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Цахим хуудас: http://tsetserleg.khovsgol.khural.mn

ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ОНХС-гийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих нь”

Хугацаа: 2014 Агуулга: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд иргэдийн хяналт бий болгох

Асуудал: Хяналт үнэлгээ Сэдэв: Олон нийтийн хяналт

Page 27: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

Товч танилцуулга:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь 2000 гаруй хүн ам, 5 багтай. Хөдөөгийн 4 баг нь 600 өрхтэйгөөс 302 нь малчин өрх юм. ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын талаар иргэдэд мэдээлэл байдаггүй учир тэднээс байгаа орчноо тохижуулах талаар ижил саналууд давтагдан гардаг. Иргэдээс авсан санал асуулгаар сумын худалдан авах ажиллагааны бүхий л үе шат, хийгдсэн ажлын чанарт тавигдах иргэдийн болон хөндлөнгийн хяналт сул байгаа нь тогтоогдсон. Мөн сумын хэмжээнд 2014 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, 2015 онд хийгдэх ажлын талаар санал авч нэгтгэхэд худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл дутмаг, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд их байсан. ОНХС-д иргэдийн саналыг тусгах хугацаа, түүнтэй холбогдон хэрэгжүүлэх ажлын график гарган багийн иргэдэд хүргэсэн.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

ОНХС-гийн талаар иргэдийн ойлголт дутмаг, иргэд саналаа хэрхэн өгөх, саналыг эрэмбэлж хэрэгцээтэй ажлыг төсөл, хөтөлбөр болгон санхүүжүүлэх талаар ойлголт, мэдээлэл бага байгаа нь тус сангаар хийгдэх ажил оновчтой бус, хийгдсэн төсөл, хөтөлбөр нь шаардлага хангахгүй, гүйцэтгэлийн явцад тавих хяналт сулрахад нөлөөлдөг. Иймд иргэдийг мэдээллээр хангаж, хяналтын бүлгийг зохион байгуулж ажиллах нь ОНХС-аар ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хийгдсэн ажил: ОНХС-гийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлийг иргэдийн болон төрийн бус байгууллагын

төлөөллөөс оролцуулан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан ОНХС-гийн талаарх мэдээллийг гарын авлага хэлбэрээр иргэдэд хүргэсэн Өмнөх онд хийгдсэн ажлын талаарх мэдээллийг дэлгэмэл самбар, цахим хуудас, нээлттэй

өдөрлөг хэлбэрээр 200 иргэнд танилцуулсан ОНХС-гийн хөрөнгөөр 2015 онд хийгдэх ажлыг эрэмбэлэх, энэ үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй

зохион байгуулах талаар төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, ТББ, иргэдийн төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын Тамгын газрын ОНХС-гийн ажлын хэсэг оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Иргэд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар мэдээлэлтэй болсон Орон нутагт ажлын байр бий болсон Төрийн бус байгууллага, иргэдийн хяналт тавих боломж бүрдсэн ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлын чанар сайжирсан.

Иргэдэд бий болсон ашиг тус:

ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд иргэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, оролцох боломж нөхцлийг бүрдүүлсэн

Орон нутагт ажлын байр бий болж амьжиргааны түвшин дээшилнэ ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй ажил чанаржиж, хариуцах эзэнтэй болно Иргэд ОНХС-гаар хийгдсэн ажлуудын талаар бүрэн мэдээлэлтэй болсон.

Оролцогч талууд:

Page 28: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016  - 1 дэх хэсэг

- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Тус суманд ажиллаж байгаа ТББ-ууд- Тус сумын иргэд- Төслийн багийн гишүүд

Амжилтын хүчин зүйлс:

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зарлагдсан “Иргэдийн оролцоо” төсөл

Төслийн багийн гишүүдийн ажлын үр дүн Иргэдийн идэвх санаачлага, оролцоо Хяналтын бүлгийн ажлын үр дүн

Адил төстэй туршлага:

- Төв аймгийн Зуунмод сумын ИТХ- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ

Холбоо барих:

Нэр: Ц.ЦогбатАлбан тушаал: ИТХ-ын даргаБайгууллага: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумУтас : 93014102Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://jargaltkhaan.khentii.khural.mn