21
Бөөрөнд шээс үүсэх механизм www.medicallesson.blogspot.com 1

Бөөрөнд шээс үүсэх механизм

  • View
    310

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бөөрөнд шээс үүсэх механизм

1

Бөөрөнд шээс үүсэх механизм

www.medicallesson.blogspot.com

Page 2: Бөөрөнд шээс үүсэх механизм

2

Бөөрөнд шээс үүсэх механизм

• Бөөрний үндсэн үйл ажиллагаа шээс үүсэхэд оршино. Шээс үүсэх процесс нь түүдгэнцрийн шүүлт, сувганцарын эргэн шимэгдэлт, шүүрлийн гэсэн гурван механизмээр явагдана. Бөөрөнд шээс үүсэх эхний бөгөөд чухал процесс нь түүдгэнцрийн шүүлт юм.

Page 3: Бөөрөнд шээс үүсэх механизм

3

• Түүдгэнцрийн шүүлт явагдах үндсэн хэсэг нь түүдгэнцрийн хялгасан судасны хана/ эндотель, суурин мембран, хучуур эс/ юм.

• Түүдгэнцрийн шүүх процесс нь түүдгэнцэрийн хялгасан судасны гидростатик даралт , сийвэнгийн онкотик даралт, Боумен-Шумленскийн бүрээсний шингэний даралтаас нэн түрүүнд хамаардаг.

Page 4: Бөөрөнд шээс үүсэх механизм

4

• Цусны сийвэнгээс хялгасан судасны ханаар сийвэнд байдаг уургаас бусад бүх бодис. ус шүүгдэн гардаг. Анхдагч шээсний осмос даралт, цахилгаан дамжуулах чадал, мочевин, глюкоз, кератинин зэргийн агуулагдах хэмжээ нь цусны сийвэнгийнхтэй ижил байна. Nа+, Cа++, Сl- ионууд, фосфор, сульфатын концентраци арай их байдаг.

Page 5: Бөөрөнд шээс үүсэх механизм

5

• Анхдагч шээсэнд уураг бараг агуулагдахгүй. Хононгт үүсэх анхдагч шээсний хэмжээ 180л хүрдэг. Бөөрний цусан хангамжийн эрчимтэй үйл ажиллагаатай уялдаж анхдагч шээс ихээр үүсдэг. Түүдгэнцэрийн суурин мембран нь 7000-аас доош молекул жинтэй бодисыг шууд нэвтрүүлдэг.

Page 6: Бөөрөнд шээс үүсэх механизм

6

• Түүдгэнцрийн шүүлтүүрээр инсулин 100%, миоглобин 75%, альбумин 22%, гемоглобин 3%, ийлдэсний альбумин 1%-аас бага хэмжээгээр нэвтэрдэг. Эдгээр бодисын нэвтрэх хэмжээ нь молекулын хэмжээ ба молекул жинтэй холбоотой байдаг.

Page 7: Бөөрөнд шээс үүсэх механизм

7

Тахир сувганцарын эргэн шимэгдэлт

• Тахир сувганцарын эргэн шимэгдэлтийн үндсэн механизм нь:

Диффуз Хөнгөвчилсөн нэвчилт, Анхдагч идэвхтэй зөөвөрлөлт, Хоёрдогч идэвхтэй зөөвөрлөлт, Эндоцитоз Пиноцитоз юм.• Тахир сувганцараар эргэн шимэгдэж байгаа бодисууд

нь идэвхтэй ба идэвхгүй байдлаар зөөвөрлөгдөнө.

Page 8: Бөөрөнд шээс үүсэх механизм

8

Тахир сувганцарт бодисууд эргэн шимэгдэх байдал

1. Ойрын тахир сувганцарт уураг, амин хүчил, глюкоз, витамин, ионууд, сульфад, фосфатууд бүрэн хэмжээгээр эргэн шимэгддэг.

2. Генлийн гогцооны уруудах хэсэгт ус, өгсөх хэсэгт нь натри, хлор эргэн шимэгдэнэ.

3. Холын тахир сувганцарт хлор идэвхгүй хэлбэрээр, натри, кали, кальци, фосфат идэвхитэй хэлбэрээр эргэн шимэгдэнэ.

4. Цуглуулах сувганцарт мочевин идэвхигүй хэлбэрээр, ус вазопрессины нөлөөгөөр эргэн шимэгдэнэ.

Page 9: Бөөрөнд шээс үүсэх механизм

9

Page 10: Бөөрөнд шээс үүсэх механизм

10

Тахир сувганцараар бодисууд эргэн шимэгдэх байдал

Ойрын тахир сувганцарт ус, натри, хлорын 2/3 нь эргэн шимэгддэг. Давсыг дагаж ус байрладаг учир ус давсны хөдөлгөөн хоорондоо нягт холбоотой байдаг. Натри котранспортын механизмаар эргэн шимэгдэхэд хлорын ион аяндаа дагалддаг. Түүдгэнцэрээр шүүгдсэн натрийн 87% нь хлорын ионтой нэгдэж хлорлог натри болж ойрын сувганцараар эргэн шимэгддэг.

Page 11: Бөөрөнд шээс үүсэх механизм

11

Уураг

Түүдгэнцэрээр шүүгдсэн анхдагч шээсэнд уураг туйлын бага хэмжээтэй байдаг. Түүдгэнцэрийн суурин мембран, эндотель, подоцитын завсрын мембран нь уургийг шүүх нарийн шүүлтүүрүүд болдог. Тахир сувганцарын ойрын хэсэгт лизосом ферментийн нөлөөгөөр уургийн молекулууд амин хүчил болж задардаг.

Page 12: Бөөрөнд шээс үүсэх механизм

12

Глюкоз

• Глюкоз нь котранспортын механизмаар люминал мембранаар натритай хамт зөөвөрлөгдөнө.

• Ойрын тахир сувганцарт глюкоз бүрэн хэмжээгээр эргэн шимэгддэг.

• Цусанд глюкоз ихэсвэл тахир сувганцарын глюкоз эргэн шимэгдүүлэх чадал дутаж зарим хэсгийг нь шээстэй ялгаруулдаг.

Page 13: Бөөрөнд шээс үүсэх механизм

13

Аминхүчил,пептид

• Амин хүчлийн 99% нь эргэн шимэгддэг бөгөөд ойрын тахир сувганцарын эхний хэсэгт амин хүчил эргэн шимэгдэх үйл ажиллагаа бүрэн явагдана. Тахир сувганцарын эсийн мембранд амин хүчил нь зөөвөрлөгч уураг болон натритай нэгдэж бүрдэл үүсгэн люминаль болон базолатериаль мембранаар зөөвөрлөгддөг.

Page 14: Бөөрөнд шээс үүсэх механизм

14

• Кали: Түүдгэнцэрийн шүүлт сувганцарын эргэн шимэгдэлтийн аль алиныг нь дамжин ялгардаг. Тахир сувганцарын шингэнд хоногт 700-800 ммоль/л кали орж тэр нь ойрын болон холын тахир сувганцарт эргэн шимэгддэг.

• Кальци: Түүдгэнцэрээр шүүгдсэн анхдагч шээсний найрлаганд кальцийн концентраци 270ммоль/л байдаг бөгөөд үүнээс 267.5ммоль/л нь тахир сувганцараар эргэн шимэгдэж 2.5 ммоль/л кальци шээстэй хамт ялгардаг.

Page 15: Бөөрөнд шээс үүсэх механизм

15

Тахир сувганцарын шүүрэл

• Тахир сувганцар нь эргэн шимэгдүүлэх, шүүрүүлэх гэсэн хоёр чиглэлийн зөөвөрлөх тогтолцоогоор нэгэн зэрэг ажилдаг. Бөөрний сувганцарын шүүрүүлэх процесс нь эсийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд явагддаг. Аливаа бодис нь шүүрэхдээ тахир судас дагасан хялгасан судаснаас завсарын эд рүү шүүрч, завсарын эдээс тахир сувганцарт шүүрдэг.

Page 16: Бөөрөнд шээс үүсэх механизм

16

Бөөрний сувганцарын хэсгүүдэд бодис шүүрэх байдал

• Ойрын тахир сувганцарт устөрөгчийн ион, аммиак, холин, параамингиппураны хүчил, диодраст, пеницилин шүүрнэ.

• Генлийн гогцоонд мочевина шүүрнэ.• Холын сувганцарт устөрөгчийн ион шүүрнэ.• Цуглуулах сувганцарт калийн ион,устөрөгчийн

ион аммиак тус тус шүүрнэ.

Page 17: Бөөрөнд шээс үүсэх механизм

17

Бөөрний шээс өтгөрүүлэх, шингэрүүлэх үйл ажиллагаа

• Шээсний концентраци бөөрний гадаргаас тархилаг давхаргаруугаа өтгөрдөг. Бөөрний шээс шингэрүүлж, өтгөрүүлэх ажиллагаа Генлийн гогцооны сөрөг урсгалт ажиллагаагаар хангагдах бөгөөд түүний өгсөх уруудах хоёр хэсгийн эхнээс шингэний концентраци аажмаар ихсэж гогцооны мухар хөхлөг орчимд дээд хэмжээндээ хүрдэг. Харин генлийн гогцооны өгсөх талын шувтрага хэсгийн ханаар натри чөлөөтэй гадагшилдаг учир энэ хэсгийн шээс шингэрдэг

Page 18: Бөөрөнд шээс үүсэх механизм

18

Бөөрний шээс өтгөрүүлэх, шингэрүүлэх үйл ажиллагаанд дараах тогтолцоонууд оролцдог

• Бөөрөн дэх мочевины эргэлт.• Бөөрний завсарын эд.• Бөөрний шулуун судсууд.• Бөөрний тахир сувганцарууд • Генлийн гогцоо

Page 19: Бөөрөнд шээс үүсэх механизм

19

Шээсний найрлага

• Хоногт ялгаран гарах шээсний дундаж хэмжээ 1.5л, хувийн жин нь 1005-1025 байдаг.

• Шээс сүрлэн шар өнгөтэй, урохром, уробилин гэдэг будагч бодис агуулдаг.

• Шээсний рН 5-7 хооронд хэлбэлздэг.• Шээс сулхан хүчиллэг орчинтой.

Page 20: Бөөрөнд шээс үүсэх механизм

20

Шээсний найрлага

• Шээсний найрлаганд мочевин 2%, шээсний хүчил 0,5%, пурины суурь аммиак 0,4%, индикан зэрэг уургийн задралын бүтээгдэхүүн, азотлог бодис орно.

• Эдгээр бодис нь бөөрний азот ялгаруулах үйл ажиллагааг тодорхойлно.

• Хоногийн шээсний уураг 20-70 мг

• Глюкоз 130 мг,

Page 21: Бөөрөнд шээс үүсэх механизм

21

• Натри 90ммоль/л• кали -80ммоль/л• кальци-2,5ммоль/л• магни-705ммоль/л• хлорид-90ммоль/л• бикарбонат-2ммоль/л• фосфат-21ммоль/л• сульфат- 28ммоль/л• ус-1,5 л тус тус агуулагдана.

Шээсний найрлага