77
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт: Э.Загарзүсэм

Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

Embed Size (px)

Citation preview

Page 1: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт:

Э.Загарзүсэм

Page 2: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Page 3: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

ерөнхий зүй тогтол:

• гавал-тархины мэдрэлийн тогтолцоо нүүр, нүдний алим,ам уруул, хамрын хөндий , зөөлөн тагнай , хөөмий , төвөнх, дууны хөвч, хэл, тэдгээрийн салст бүрхүүл , булчингийн мэдрэлжилтийг хангана.

Page 4: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• тархины 12 хос мэдрүүл ерөнхий бүтцээрээ нуруу-нугасны холимог мэдрүүлээс зарчмын хувьд ялгаагүй боловч цэвэр мэдрэхүйн 3 хос -1 , 2 , 8 хос, хөдөлгөөний 6 хос 3,4,6,7,11,12 , холимог ажиллагаат 3 хос – 5,9,10 хос мэдрүүлээс бүрдэнэ

Page 5: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харин 1,2,8 хос мэдрүүл тархины тусгаар анализаторын захын хэсгийг бүрдүүлдэг учир нарийн зохион байгуулалттай мэдрэхүйн эрхтэнд хамаарна.

Page 6: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Мэдрэхүйн мэдрүүлүүд тархины гадна орших тусгай зангилаануудад байрласан мэдрэлийн эсүүдийн захын болон төвийн сэртэнгүүдийг үүсгэх бөгөөд өнгөц болон гүний мэдрэхүйг дамжуулна. Гавал-тархины мэдрэхүйн мэдрүүлүүдэд хамаарах өгсөх замууд нуруу-нугасны өгсөх замуудын нэгэн адил 4 нейроны зохион байгуулалттай .

Page 7: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Нүүрний арьс, салст бүрхүүл, булчингийн мэдрэхүйг авч яваа дамжуулах ширхгүүд их бие мөчний мэдрэхүйн 4 нейронт өгсөх замуудтай –спиноталамакортикал, бульботаламокортикал- тархины баганан хэсэг дэх дотор гогцооны түвшинд нийлж, их тархины хойт төв атирааны доод хэсгийн эсүүдэд хүрч төгсөнө.

Page 8: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Ингэхлээр гавал-тархины мэдрэхүйн мэдрүүлүүдийн хувьд өгсөх замуудын 1 нейрон нь тархины гадна орших зангилаанд , 2 нейрон – тархины баганын бөөмүүдэд(2 нейроны аксон зөрлөг хийнэ) 3 нейрон- харааны төвгөрт (таламуст), 4 нейроны тархины гадрын мэдрэхүйн бүсэд оршино.

Page 9: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Их тархины талбөмбөлгийн гадраас нүүр, нүдний алим, хэл залгиурын булчинд ирдэг зам их бие, мөчдийн булчинд очдог гадар-булчингийн (кортик-мускулеар) замын нэгэн адил 2 нейроны бүтэцтэй.

Page 10: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Доод хөдөлгөгч нейроны эсүүд тархины баганан хэсэг дэх хөдөлгөөний бөөмүүдээс (нугасны урд эврийн эсүүдийн нэгэн төрөл) бүрдэнэ.хөдөлгөөний бөөмүүдэд нугасны урд эврийн эсүүдийн нэгэн адил альфа-том, альфа-жижиг, гамма-нейроны хооронд үүрэг- ажиллагааны ялгавар бий.

Page 11: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Доод хөдөлгөгч нейрон (гавал-тархины хөдөлгөөний мэдрүүлийн бөөмс , язгуур) гэмтсэн тохиолдолд , голомтын талд , тухайн үелбэрийн булчингуудад захын сул саажилт үүснэ.

Page 12: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Дээд хөдөлгөгч нейрон их талбөмбөлгийн гадрын урд төв атирааны доод хэсгийн эсүүдээс эхлэн , пирамид замын гадар-бөөмсийн (кортиконуклеар) багцыг бүрдүүлэн , тархины баганан хэсэг дэх хөдөлгөөний бөөмүүдэд ирж синапс холбоо үүсгэнэ.

Page 13: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Гадар-бөөмсийн замын онцлог бол 3-6 болон 9-11 хос мэдрүүлийн бөөмүүдэд очих ширхгүүдийн хагас хувь нь зөрлөг хийснийхээ дараа эсрэг талынхаа бөөмүүдтэй, үлдсэн хагас нь зөрлөгт оролцохгүйгээр өөрийнхөө талын бөөмүүдтэй холбогддог.

Page 14: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Иймээс гадар-бөөмсийн зам нэг талдаа гэмтэхэд нүдний алим, зөөлөн тагнай , хөөмий , төвөнхийн булчинд төвийн гаралтай саажилт үүсдэггүй. Харин уг зам 2 талдаа гэмтсэн тохиолдолд эдгээр булчинд төвийн саажилт гарна.

Page 15: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Энэ зүй тогтолд хамаарахгүй 1 онцлог бол нүүрний мэдрүүлийн доод бөөм болон хэлэн доорх мэдрүүлийн бөөм зөвхөн эсрэг талынхаа их талбөмбөлгийн гадартай холбоотой учир гадар-бөөмсийн зам нэг талдаа гэмтэхэд , голомтын эсрэг талд, нүүрний доод хэсэг, хэлний булчинд төвийн саажилт үүснэ.

Page 16: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Мэдрэхүйн эрхтэн тогтолцооны бүрэлдхүүнд хамаарагддаг хараа, сонсгол , үнэртэхийн мэдрүүл бие организмд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэхүйн эрхтнүүдийн анализаторын бүтэц нь ерөнхий мэдрэхүйн дамжуулах замуудын зохион байгуулалттай олон талаар адил юм .

Page 17: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Тухайлбал хүлээн авах дамжуулах төвийн хэсэг гэсэн бүрдлүүдээс тогтоно.

• Хэдийгээр бүтэц ажиллагааны хувьд гавал тархины тусгаар мэдрүүлүүд өөр хоорондоо төсөөтэй боловч тэдгээрийг үйл ажиллагаагаар нь бүлэглэн хуваахгүйгээр тус бүрд нь авч судалбал зохино.

Page 18: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

Гавал тархины мэдрэлүүдйин эмнэлзүйн шинжүүд

Page 19: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

1 хос үнэрлэхийн мэдрүүл

• эмнэлзүйн шинж . Мэдрэлийн клиникийн практикт үнэрлэхүй гол төлөв нэг талдаа алдагдана . Үнэрлэхийн өөрчлөлтийг үнэрлэхүй буурах /хипосми / алдагдах /аносми / хэт ихсэх / хиперосми / гэж хуваана.

Page 20: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Үнэрлэхийн булцуу түүний зам гэмтсэн тохиолдолд тэр талдаа хипосми аносми үүснэ. Үнэрлэхийн нэг талын өөрчлөлт духны хэсгийн суурийн хавдар цусан хураа буглаа зэрэг гавлын урд хонхорт байрласан процессын үед тохиолдоно.

Page 21: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Чамархайн хэсгийн дотор гадаргуу ялангуяа хиппокампийн орчим цочролын голомт байвал үнэрлэхийн хий үзэгдэл паросми гарах бөгөөд энэ нь ихэвчлэн эпилепсийн уналт таталтын угтвар дохио байж болно.

Page 22: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Үнэрлэхийн ажиллагааг үнэртэгч бодисуудыг камфор үнэртэй ус гаатай тос гэх мэт хэрэглэн хамрын хоёр сувгыг ээлжлэн шалгана. Харин хурц үнэртэй бодисууд цууны хүчил шүвтрийн спирт гурвалсан мэдрүүлийг цочроох учир тэдгээрийг хэрэглэдэггүй.

Page 23: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

2 хос харааны мэдрүүл.

• Харааны мэдрүүл нэн чухал үүрэг бүхий харааны анализаторын тогтолцоонд хамаарна. Харааны мэдрүүлийн үйл ажиллагаа юуны өмнө гэрлийн цочролыг дамжуулахад оршино . Нүдний торлог бүрхүүлд лонхонцор өнгөний хараа савханцар хар цагаанй хараа мөн зангилаат эсүүд байрладаг.

Page 24: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Зангилаат эсүүдийн захын сэртэнгүүд лонхонцор савханцартай холбоотой., харин төвийн сэртэнгүүд харааны мэдрүүлийг үүсгэнэ. Лонхонцорын үндсэн хэсэг шар толбын орчимд бөөгнөрсөн байдаг. Нүдний харах орчны өвөрмөц онцлогоор төрлөгийн дотор тал харааны талбайн гадна тал нь мөн талбайн дотор талаас дүрсийг хүлээж авна

Page 25: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны мэдрүүл нүдний ухархайгаас гарч харааны сувгаар гавлын хөндийд ороод тархины суурь хэсгээр дамжин түрэг эмээлийн урд дээд талд харааны зөрлөгийг хиазм үүсгэнэ. Торлогын дотор хамар талаас эхэлсэн ширхгүүд зөрлөгт оролцох бөгөөд харин гадна чамархайн талаас эхэлсэн ширхгүүд зөрлөг хийхгүйгээр гарааны зөрлөгийн гадна булангаар дайрч өнгөрнө.

Page 26: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны зам нь эсрэг замынхаа нүдний торлог бүрхүүлийн дотор талаас эхэлсэн ширхгүүд өөрийн талын торлог бүрхүүлын гадна талаас эхэлсэн ширхгүүдийг агуулсан байдаг.

Page 27: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Ийнхүү харааны зам хоёр нүдны торлог бүрхүүлийн өөрийн талын ширхгүүдийг агуулсан байх учир баруун талын харааны зам хоёр нүдны харааны тал байн зүүн хагасаас дүрсийг тус бүр дамжуулна.

Page 28: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны зам дээш чиглэн тархины хөлийн гадна талаар тойрч өвдгөн бие харааны талбайн баруун хагасаас дүрсийг тус бүр дамжуулна. Харааны зам дээш чиглэн тархины хөлийн гадна талаар тойрч харааны анхдагч төвүүдэд хүрнэ.

Page 29: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны мэдрүүлийн ажилгааг шалгахдаа юуны өмнө харах чадлыг тодорхойлно. Харах чадал гэдэг нь тодорхой зайнд байгаа 2 цэгийг ялгаж харахыг хэлнэ.

Page 30: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны мэдрүүлийн гэмтлийн үед харах чадал буурах буюу алдагдана. Харах чадал буурахыг амблиопи, хараа алдагдахыг амавроз гэдэг.

• Өнгө ялгах чадварыг тусгай таблиц, өнгөт зураг, дүрсийг хэрэглэж шалгана. Өнгөний бүрэн харалган байдлыг ахроматопси, тусгаар өнгүүдийг ялгаж чадахгүй болохыг дисхроматопси гэнэ

Page 31: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны талбай гэдэг нь нүдний харааг эгц урагшаа чиглэлд төвлөрүүлэхэд харагдаж буй орон зайг хэлнэ.

Page 32: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны талбай бүх талаасаа нарийсахыг гуурсан хараа, түүний тодорхой хэсэг харагдахгүй болохыг сохор толбо(скотом) , харах талбай таллан алдагдахыг талхараагүйдэл (хемианопси)

Page 33: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Ижил нэрт, ижил бус нэрт талхараагүйдэл гэж ангилдаг ижил нэрт талхараагүйдэл(хомоним хемианопси )- 2 нүдний харах талбайн ижил нэртэй хагас (баруун эсвэл зүүн) үзэгдэхгүй болох шинжээр илэрдэг

Page 34: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Ижил бус нэрт талхараагүйдэл(хетероним хемианопси)- 2 нүдний харах талбайн ижил бус нэртэй хагас (2 дотор эсвэл гадна тал ) харагдахгүй болох шинжээр тодорхойлогдоно.

Page 35: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Байршлын онош Нүдний торлог бүрхүүл буюу харааны мэдрүүл гэмтсэн үед хараа бүрэн алдагдах буюу харах талбай тал бүрээсээ нарийсах эсвэл хараа муудах шинж гарна.Харааны мэдрүүлийн зарим ширхэгүүд гэмтэхэд сохор толбо үүснэ эдгээр шинжүүд голомт байгаа талд үүснэ.

Page 36: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Сохролын үед хүүхэн харааны рефлексийн өгсөх нейрон гэмтсэнээс тэр талдаа гэрлийн шууд урвал үүсэхгүй харин уруудах нейроны бүтэц хэвийн байх тул эрүүл нүдийг гэрэлтүүлэхэд гэрлийн шууд урвал үүсдэг онцлогтой.

Page 37: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Харааны зөрлөгийн орчимд голоттой тохиолдолд ижил бус нэрт тал хараагүйдлийн шинж ажиглагдана.Хэрэв голомт харааны мэдрүүлийн зөрлөгт оролцсон ширхэгүүдийг гэмтээвэл харах талбай чамархайн хоёр гадна талаас нарийсан битемпорал хемианопси үүснэ.

Page 38: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

3 хос-нүд хөдөлгөгч

• 3 хос-нүд хөдөлгөгч мэдрүүлийн бөөм 3 хэсгээс тогтоно.

• Том эст бөөм • Якубович-Вестфал-Эдингерийн жижиг

эст бөөм• Перлиан жижиг эст бөөм

Page 39: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Эмнэлзүйн шинж:• Нүд хөдөлгөгч мэдрүүлийн бөөм түүний

язгуур гэмтсэн тохиолдолд тэр талын нүдний алимны булчинд захын сул саа үүснэ.

• Дээд зовхи бууна (птоз)• Нүдний алим гадагшаа эргэн тогтож

гадагшлах хялар (дивергенс страбизм) үүснэ.

Page 40: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Нүд дотогшоо дээшээ бага зэрэг доошоо хөдлөхгүй.

• Нүдэнд юмны дүрс хоёрдож харагдана (диплопи)

• Хүүхэн хараа өргөсөж (мидриаз) гэрлийн урвал сулрана (Якубовичийн бөөм гэмтвэл)

• Хүүхэн харааны зохицолийн урвал алдагдаж ойрын хараа муудна (перлиан бөөм гэмтвэл).

Page 41: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

4 хос буланцар мэдрүүл

• 4 хос буланцар мэдрүүлийн бөөм нь дунд тархинд дөрвөн толгодын хойд товгоруудын түвшинд тархины усан сувгийн ёроолд оршино.

Page 42: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Эсийн ширхэгүүд нь тархины урд далбаад зөрлөг хийж тархины хөлийг тойрон нүдгий ухархайн дээд завсраар гавлын хөндийгөөс гарч нүдийг гадагш доош нь эргүүлэгч дээд ташуу булчинг мэдрэлжүүлнэ.

Page 43: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Буланцар мэдрүүлийн бөөм гэмтвэл эсрэг талын нүдний алим бага зэрэг дотогшоо хазайж доош харахад нүдэнд юмны дүрс хоёрлож үзэгдэнэ.

Page 44: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

6 хос гадагшлуулагч мэдрүүл

• 6 хос гадагшлуулагч мэдрүүлийн бөөм тархины гүүрийн дээвэр хэсэгт дөрвөдүгээр ховдлын ёроолд байрлана.Эсийн ширхэгүүд нь тархины баганан хэсгээс гүүр уртавтар тархины хоорондуур гавлын хөндийгөөс ухархайн дээд завсраар гарна.

Page 45: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Нүдийг гадагш эргүүлэгч гадна талын шулуун булчинг эргүүлнэ.Гадагшлуулагч мэдрүүлийн гэмтсэн тохиолдолд тэр талын нүдэнд дотогшлох хялар үүсч нүдний хөдөлгөөн гадагшаа хязгаарлагдан нүдэнд юмны дүрс хоёрлож харагдана.

Page 46: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Хоёр нүдний алим бие биеэ дагаж хэвтээ шугамын дагуу хажуу тийш эргэх босоо шугамын дагуу дээш,доош эргэх хам хөдөлгөөн алдагдахыг харцны саажилт гэнэ.

Page 47: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

Нүд хөдөлгөгч мэдрүүлийн ажиллагааг шинжлэх арга

• 3,4,6 хос мэдрүүлийн үйл ажиллагааг шалгахдаа юуны өмнө нүдний завсар алимны байрлал хүүхэн харааны хэлбэр хэмжээг ажиглалтаар тогтоож улбаар хүүхэн харааны гэрлийн болон зохицох дотогшлох урвал нүдний алимны хөдөлгөөний түүний бүрэн байдлыг тодорхойлно

Page 48: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Хүүхэн харааны өргөсөлтийг мидриаз нарийсалтыг миоз түүний хэмжээ ижил бус болохыг анизокори гэдэг.

Page 49: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

5 хос мэдрэл

• гурвасан мэдрүүл мэдэрхүй хөдөлгөөний ширхэгүүдийг агуулах учир холимог ажиллагаатай.Нүүрний арьс,салст бүрхэвч зажлуурын булчинг мэдрэлжүүлнэ.

Page 50: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Гурвалсан мэдрүүлийн мэдрэхүйн судал нь чамархайн ясны пирамид хэсгийн урд талбарт орших гурвалсан (гассер) зангилааны хоёр туйлт эсийн захын ба төвийн сэртэнгээс бүрдэнэ. Эсийн захын сэртэн нь гурвалсан мэдрүүлийн дээд,дунд,доод салааг үүсгэнэ.

Page 51: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

Эмнэлзүйн шинж:

• Гурвалсан мэдрүүлийн захын салаанууд гэмтэхэд тухайн гэмтсэн салааны мэдрэлжүүлэлтийн зурваст нүүрний өнгөц,гүний мэдрэхүй буурах буюу арилах,эсвэл хэт ихсэх шинж ажиглагдана.

Page 52: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• 5 мэдрүүлийн язгуур,гурвалсан зангилаа гэмтсэн тохиолдолд тэр талдаа нүүрний арьсны мэдрэхүй,эвэрлэгийн рефлекс бууран цэврүүт тууралт (хелпест халдвар) гарч,хүчтэй янгинах өвдөлт өгнө.

• Тархины гүүрийн түвшинд 5 мэдрүүлийн бөөмүүд эмгэгт өртөгдвөл нүүрний өнгөц,гүний мэдрэхүй үелбэрийн хэвшинжээр алдагдана.

Page 53: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Уртавтар тархины түвшинд доод бөөм гэмтэхэд голомт буй талд нүүрний өнгөц мэдрэхүй алдагдаж,нугас-төвгөрийн зам өртөгдсөнөөс голомтын эсрэг талд их биеийг талласан мэдрэмжгүйдлийн шинж илэрнэ.Үүнийг сүлжээ мэдрэмжүйдэл гэж нэрлэнэ

Page 54: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Гурвалсан мэдрүүлийн янтах өвдөлтийн (невралги) үед,үе үе гэнэт хүчтэй цоргисон өвдөлт хоншоор,эрүү,нүдний орчимд илэрнэ.5 мэдрүүлийн салаануудын гэмтлийн байршлыг тогтоох зорилгоор нүдний ухархайн дээд,доод цэг эрүүний цэгүүдэд тэмтрэлт хийж өвдөлтийг илрүүлэх нь онош зүйн ач холбогдолтой.

Page 55: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Гурвалсан мэдрүүлийн хөдөлгөөний бөөс түүний язгуур гэмтэхэд зажлуурын булчингуудад захын сул саажилт үүсч гэмтсэн талд зажлуулын булчингийн хүчдэл сулран хатингаршина өвчтөний амыг ангайлгахад эрүү нь булчин суларсан тал руу хазайна,бөөмийн гэмтлийн үед зажлуурын булчинд татвалзлын шинж ажиглагдана.

Page 56: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

7 хос нүүрний мэдрүүл

• 7 хос нүүрний мэдрүүл нь нүүрний хөдөлгөөнд оролцогч булчингууд,чихний дэлбээ,хүзүүний өнгөц булчинг мэдрэлжүүлнэ.Нүүрний мэдрүүлийн бөөмүүд гүүрийн доод хэсгийн гүнд уртавтар тархитай нийлэх уулзварт байрлана

Page 57: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Бөөмөөс эхэлсэн ширхгүүд нь дээш өгсөн 4 мэдрүүлийн бөөмийг тойрохдоо дотор тахирлалт үүсгэж,гүүр-бага тархины булчингууд гарч ирнэ.Дараа нь 7 мэдрүүл сонсголын дотор сувгаар орж,чамархайн ясны нүүрний (фаллопийн) сувгаар өнгөрөхдөө чиглэлээ өөрчлөн гадна тахирлалтыг үүсгэж,шөвөг-хөхлөг ургацгийн нүхээр (foramen stylomastoideum) гавлын хөндийгөөс гарна.

Page 58: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Эндээс чихний ойрхи шүлсний булчирхайг нэвтрэн гарч,нүүрний булчингуудад хэд хэдэн салаа өгнө.

Page 59: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Эмнэлзүйн шинж:• Нүүрний мэдрүүлийн бөөмс түүний

үндсэн язгуур гэмтэхэд гэмтсэн талд нүүрний булчинд сул саа үүснэ.

• Духны атираас арилна• Нүд анигдахгүй үүнийг туулайн нүд

“лагофтальм” буюу Беллийн шинж хэмээн нэрлэнэ

Page 60: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Хамар уруулын нугалаас тэнийж завж унжина

• Инээмсэглэхэд ам эрүүл талруу муруйна

• Нүүрний булчин хатангиршил татвалзал,сөнөрлийн урвал илэрнэ

• Зовхины рефлекс үүсэхгүй

Page 61: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Байршлын онош:• Нүүрний мэдрүүлийн бөөм гэмтсэн

тохиолдолд сүлжээ саажлын хам шинж илэрнэ.Үүнд голомттой талд нүүрний булчин сул саа (7 мэдрүүл) эсрэг талд биеийг талласан хөшүүн саажилт (пирамид зам) үүснэ.

Page 62: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

8 хос-тэнцвэр-сонсголын мэдрүүл

• Сонсголын мэдрүүлийн ширхгүүд дотох чихний дунгийн хэсэгт орших маягийн зангилааны эсийн төвийн ба захын сэртэнгээс бүрдэнэ.Эсийн захын сэртэн нь дотор чихэнд сонсголын хүлээн авагчийг үүсгэнэ.

Page 63: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Тал бөмбөлгийн гадар дахь сонсголын төвүүд,хоёр талаасаа,өөрийн болон эсрэг талын сонсголын замаар дамжуулан дууны долгионыг хүлээж авна.Иймд сонсголын төвүүд болон гадна гогцооны нэг талын гэмтлийн үед дүлийрэлтийн шинж ажиглагдахгүй.

Page 64: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Сонсголын ажиллагааг шалгахдаа сонсох чадал,дуу агаар ясаар дамжих байдлыг тодорхойлно.

• Сонсох чадлыг 5-6метрийн зайнаас шивнэх яриагаар шалгана.Сонсгол хэвийн үед шивнэх яриаг 6 метрийн зайнаас,ердийн харилцааны яриаг 15-20 метрийн зайнаас сонсоно.

Page 65: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Сонсголын багттаамж буюу өндөр,нам дууны хэлбэлзлийг хүлээн авах заагийг сонсголын бичлэгийн аргыг хэрэглэж тодорхойлно.Хэвийн үед хүний чих 16-30000 гц хэлбэлзлийг хүлээж авна.

Page 66: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Сонсгол буурахыг хипакузи,дүлийрэхийг анакузи,хэт мэдрэгшихийг хиперакузи гэж нэрлэнэ.Хэрэв сонсгол буурсан байвал дуу дамжуулах юмуу,дуу хүлээн авах аппаратын аль нь гэмтсэн болохыг камертоны тусламжтайгаар тодорхойлно.

Page 67: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Дуу дамжуулах аппарат (чихний хэнгэрэг,сонсголын яснууд,дунд чих) гэмтсэн үед агаарын дамжуулалт буурна,дуу хүлээн авах аппарат гэмтвэл агаарын болон ясны дамжуулалт хоёулаа багасана.Дуу дамжилтыг Ринне,Веберийн сорилоор шалгана.

Page 68: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Эмнэлзүйн шинж:• Сонсгол нэг талдаа буурах явдал дунд

буюу дотор чих сонсголын мэдрүүл түүний бөөм гэмтэхэд тохиолдоно.Харин сонсголын замын (гадна гогцоо,сонсголын анхдагч төвүүд,дотор багц ) нэг талын гэмтлийн үед сонсох чадал өөрчлөгдөхгүй.

Page 69: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Сонсголын тогтолцооны цочролын үед чих шуугих шинж илэрдэг.Тархины гадар дахь сонголын төвийн гэмтлийн үед сонсголын хий үзэгдэл,эсвэл сонсохын танин мэдэхгүйдлийн агнози шинж гарна.

Page 70: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Үүдэвчийн “тэнцвэрийн” мэдрүүл • Тэнцвэрийн тогтолцооны эмгэгшлийн

үед толгой эргэх,нүдний алим чичгэнэх,хөдөлгөөн,тэнцвэргүйдэх шинж тэмдэг илэрдэг.

Page 71: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

9 хос-хэл залгиурын мэдрүүл, 10 хос-хэрэгч мэдрүүл

Page 72: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Энэ хоёр мэдрүүл нь мэдрэхүйн хөдөлгөөний вегататив холимог ажиллагааг хангах нэгдэл бөөмүүдтэй,тэдгээр нь уртавтар тархинд байрлана.

• Мэдрэхүйн бөөм• Амтлахын бөөм• Хөдөлгөөний давхар хос бөөм• Х мэдрүүлийн парасимпатик бөөм• 9 мэдрүүлийн шүлс ялгаруулах парасимпатик

бөөм

Page 73: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

11-хос нэмэлт мэдрүүл

• 11-хос нэмэлт мэдрүүлийн бөөм уртавтар тархины дод хэсэг нугасны С1-С5 үелбэрийн түвшинд урд эврийн суурь хэсэгт байрлана.Бөөмөөс гарсан ширхгүүд нь хоорондоо нийлж ерөнхий язгуурыг үүсгэн гавлын хөндийгөөс гарна.

Page 74: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• 11 мэдрүүл өвчүү-эгэм-хөхлөг ургацгийн булчин,трапец хэлбэрт булчинг мэдрэлжүүлж толгойг бөхийлгөх эсрэг тал руу нь эргүүлэх мөр,далаа өргөх,ар тийш нь болгох,бугалгыг хэвтээ байдлаас дээш өргөх ажиллагааг зохицуулна.

Page 75: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

12-хос хэлэн дорх мэдрүүл 

• Хэлэн дорх мэдрүүлийн бөөм уртавтар тархинд ромбо хонхорын ёроолд оршино.Бөөмийн сүүл хэсэг нь нугасны хүзүүний 3 үелбэр хүртэл үргэлжилнэ.12 мэдрүүл уртавтар тархинаас пирамид,олив хоёрын хоорондуур гавлын хөндийгөөс хэлэн дорх сувгаар гарч хэлний булчинг мэдрэлжүүлнэ.

Page 76: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• Хэлэн дорх мэдрүүлийн бөөм буюу язгуурын нэг талын гэмтлийн үед гэмтсэн талд хэлний булчинд сул саажилт үүснэ.Үүнд: өвчтөний хэлийг гаргуулахад гэмтсэн талруугаа хазайна,тэр талдаа хэлний булчин үрчийж хатангиршина,бөөм нь гэмтсэн боол хэлний булчинд татвалзал илэрнэ.

Page 77: Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт

• 12 мэдрүүлийн хоёр талын гэмтлийн үед хэл хөдлөхгүй учир өвчтөн хэлээ амнаас гаргаж чадахгүй,хэл яриа бүдэг,тултираа,хэлгий (дизартри) буюу үг хэлж чадахгүй (анартри) болно,хэлний булчинг бүхэлд нь хамарсан хатангиршил татвалзлын шинж илэрнэ.