12
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутагт ажилласан томилолт өндөрлөв. Ардчилсан намын ҮЗХ орон нутгийн сонгуулийн дараа хуралдана. Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Ардчилсан намын сонгуулийн штабыг Д.Эрдэнэбат удирдана. ЭДИЙН ЗАСАГ Нийгмийн сангийн орлого 229.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 817.2 тэрбум төгрөг болжээ. Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 0.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Төгрөгийн юаньтай харьцах ханш наймдугаар сард 8.1 хувиар суларсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх сарынхаас 11.2 хувиар өсөв. НИЙГЭМ Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл 5000- 20000 төгрөгөөр торгоно. Төв цэвэрлэх байгууламжийн засвар ирэх сард дуусна. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт ТИКА-гаас 47 тоног төхөөрөмж хандивлалаа. Нийслэлд орон гэргүй 3500 хүн бүртгэгдсэн нь өмнөх оныхоос дөрөв дахин өсчээ. БНХАУ-ын иргэн УБ-аас Эрээн рүү галт тэргээр зорчихдоо зургаан кг алт гаргахыг завдав. 2016 оны эхний есөн сарын байдлаар гадаадад манай улсын 47 иргэн нас баржээ. ДЭЛХИЙ АНУ-ын агаарын хүч Сирийн армид андуурч цохилт өглөө. ОХУ-д Төрийн Думын сонгуулийн ажил эхэллээ. Нью-Йоркод болсон дэлбэрэлтэд өртөгсдийн тоо 29-д хүрэв. Баварт шар айрагны баяр чанд хамгаалалт дор болж байна. Олон улсын валютын сан Украинд нэг тэрбум ам.доллар шилжүүлжээ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.09.19 °19 °5 ҮҮЛШИНЭ Дэлхийн улс орнууд ахмадууддаа зориулсан хууль гаргахдаа бие даасан байдал, халамжийн үйлчилгээ, дотоод нөөц бололцоо, нэр хүндтэй байх гэсэн эрхүүдийг тусгадаг. Харин Монгол Улс зөвхөн халамжийн асуудлыг нь л хагас дутуу шийдэж байна. 3 Хагас зууны дараах айлчлал B,C вирус, сахарын өвчний шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр болов. > 2 YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.09.19, ДАВАА ~ №200 (478) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй байна Монголыг бусад оронтой харьцуулахад технологийн мэдрэмж сул. > 7 АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 819,99 0.20% 2246.43 336.63 34.62 ЗЭС 5-ЧИНГИС БОНД АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 00478 Шимгүй хөрсний хүлээлт Үндэс нь доошоо 10 см урт болсон тул ирэх хавар дахиад гарах найдвар бий. > 4 1310.00 0.31% 4771 2.61% 97.74 0.025% 90.04 0.053% Б.Ганбаяр/ЗГМ© 2, 11 ЗГМ ЗГМ: ИНФОГРАФИК Тайландын хунт амжилтаа тэмдэглэв Сирийн босогчид эвслийнхнээс зай барьж байна ЭДИЙН ЗАСАГ Ж.Үнэнбат: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой Р.Оюунцэцэг @oyuntsetsegZGM Дефляци гэж ярихад арай эрт байна Монголын эдийн засаг болоод банкуудын нөхцөл байдлын талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа. Тэрбээр банкуудын төлбөр гүйцэтгэх чадвар өмнө байгаагүй өндөр байгаа бөгөөд чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх бие даасан компани байгуулж буй талаар онцолсон юм. -Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэл- түүдийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг мэдээллээс анхаарал татсан нэг үзүүлэлт нь банкны системд чанаргүй зээлийн хэмжээ энэ оны найм- дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 2.8 хувиар өсчээ. Үүнтэй холбоотойгоор банкуу- дын зээл олголтыг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Банкууд үнэхээр зээлийн судалгаа муу хийснийх үү, эсвэл эдийн засгийн байдал илүүтэй нөлөөлсөн үү? -Санхүү бол бодит эдийн засгийн толь. Банк хүмүүсийн хадгаламжийг аваад бусдад зээлдүүлдэг. Тархи ба амралт 80% 92% 57 % 40% Ажлын байранд стресст өртдөг 7 хоногт 40 ба түүнээс дээш цаг ажилладаг Цагаа зохицуулж чадахгүй гэж боддог Амралтаа авалгүй ажилладаг Ажилчдын тархины ачааллыг тоогоор илэрхийлбэл Тархинд амралт хэрэгтэй 12 шалтгаан Expedia.ca© 11 9 10 8 7 6 5 4 3 2 1 Тархины хүчин чадал, санах ойг сайжруулдаг. Тархи бүрэн сэргэдэг Шинэ санаа олох, асуудал шийдэх чадварыг нэмэгдүүлдэг. Урт насалдаг. Амралтаа тогтмол авдаг хүмүүсийн өвчин тусах магадлал 21% буурдаг. Зүрхэнд сайнаар нөлөөлнө. Амралтаа “үл тоомсорлосон” эрчүүд зүрхний шигдээсээр өөд болох магадлал 30% илүү байдаг. Олон цагаар, удаан хугацаагаар нэг ажилдаа шаналж явах нь зүрхний титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Бүтээлч сэдлийг тэтгэдэг. Ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг. Ажлаас үүдсэн сэтгэл гутралыг багасгахад тусладаг. Нойронд сайн болгоно. Ингэснээр аливаа эмчилгээний үр дүнг 30-40% сайжруулдаг байна. 12 Хийж бүтээх урам зоригоор тэтгэдэг. Монгол Улсад мэргэжлийн боловсролтой ажиллах хүчний эрэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байна. Энэ нь манай орны бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбоотойг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Гэвч энэ жил МСҮТ-үүдийн Дунд мэргэжилтний эрэлд ЗГМ: СЭДЭВ Г.Сайнзаяа @sainzayaZGM Залуучууд мэргэжлийн боловсрол эзэмших эрмэлзэлтэй болжээ элсэгчдийн тоо бага байгаагаас зарим сургууль хаалгаа хаахад хүрчээ. Улмаар тус салбар хэсэг хугацаанд ажлын байрны эрэлтийг гүйцэхгүйд тулж магадгүй болсон байна. Одоогийн байдлаар Монголын мэргэжлийн боловсрол сур- галтын салбарт төрийн болон хувийн хэвшлийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж нийт 91 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр оюутнуудыг сургадаг аж. 5 Brexit-ийн үр дагавраас Бээжин болгоомжилж байна 9 Жеймс Кинг БНХАУ-ын хөрөнгө оруулалт юун түрүүн Европын холбоо руу чиглэх ёстой гэсэн байр суурийг тус улсын дарга Ши Жиньпинээс эхлээд тэргүүн баячуудын нэг Ван Жянлин хүртэл баримталдаг. Wanda Group-ийн захирал, конгломерат, ноён Ван энэ талаар сануулж байсан удаатай. Их Британи Европын холбооноос гарах санал өгвөл “Хятадын компаниуд Европын салбарын төв оффиссоо тус улсаас нүүл- гэхээс аргагүйд хүрнэ” хэмээн тэрбээр бүр хоёрдугаар сард анхааруулсан. Зургадугаар сард болсон санал хураалт Хятадын ашиг сонирхолд харш дүнтэй өндөр- лөв. Британичуудын шийдвэр хятадуудын хувьд хоёр тал- тай. Хоёр талын худалдааны харилцааны зарим зүйл хуучнаараа үлдэж байхад нэг хэсэг нь сэтгэл түгшүүлэх бодит шалтгаан болж хувирлаа. Хамгийн их сэтгэл зовоож буй зүйл нь мад тавиулсан Дэвид Кэмероны орыг залгаж буй хатагтай Тереза Мэй Хятад оронд нөхөрсөг бус хандаж болзошгүйд Бээжин болгоомжилж байгааг тус улсын нэрээ нууцалсан албаны эрхэм тайлбарласан юм. Хятадын хөрөнгө оруулалтад өрнөдийн аль ч улсаас илүү нааштай хандаж ирсэн хуучин Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Сангийн сайд Жорж Осборн нарыг “Мөрөөдлийн баг” хэмээн Бээжин үздэг байлаа. Орхигдсон хүмүүс

YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРЕрөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутагт ажилласан томилолт өндөрлөв. Ардчилсан намын ҮЗХ орон нутгийн сонгуулийн дараа хуралдана. Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилжээ.Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Ардчилсан намын сонгуулийн штабыг Д.Эрдэнэбат удирдана.

ЭДИЙН ЗАСАГНийгмийн сангийн орлого 229.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 817.2 тэрбум төгрөг болжээ. Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 0.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв.Төгрөгийн юаньтай харьцах ханш наймдугаар сард 8.1 хувиар суларсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх сарынхаас 11.2 хувиар өсөв.

НИЙГЭМТусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл 5000-20000 төгрөгөөр торгоно.Төв цэвэрлэх байгууламжийн засвар ирэх сард дуусна.Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт ТИКА-гаас 47 тоног төхөөрөмж хандивлалаа.Нийслэлд орон гэргүй 3500 хүн бүртгэгдсэн нь өмнөх оныхоос дөрөв дахин өсчээ.БНХАУ-ын иргэн УБ-аас Эрээн рүү галт тэргээр зорчихдоо зургаан кг алт гаргахыг завдав.2016 оны эхний есөн сарын байдлаар гадаадад манай улсын 47 иргэн нас баржээ.

ДЭЛХИЙАНУ-ын агаарын хүч Сирийн армид андуурч цохилт өглөө. ОХУ-д Төрийн Думын сонгуулийн ажил эхэллээ.Нью-Йоркод болсон дэлбэрэлтэд өртөгсдийн тоо 29-д хүрэв. Баварт шар айрагны баяр чанд хамгаалалт дор болж байна. Олон улсын валютын сан Украинд нэг тэрбум ам.доллар шилжүүлжээ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.09.19

°19 °5ҮҮЛШИНЭ

Дэлхийн улс орнууд ахмадууддаа зориулсан хууль гаргахдаа бие даасан байдал, халамжийн үйлчилгээ, дотоод нөөц бололцоо, нэр хүндтэй байх гэсэн эрхүүдийг тусгадаг. Харин Монгол Улс зөвхөн халамжийн асуудлыг нь л хагас дутуу шийдэж байна. 3

Хагас зууны дараах айлчлалB,C вирус, сахарын өвчний шархлал тын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр болов. > 2

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй байнаМонголыг бусад оронтой харьцуулахад технологийн мэдрэмж сул. > 7

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

819,990.20% 2246.43 336.63 34.62

ЗЭС 5-ЧИНГИС БОНДАЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

0 0 4 7 8

Шимгүй хөрсний хүлээлтҮндэс нь доошоо 10 см урт болсон тул ирэх хавар дахиад гарах найдвар бий. > 4

1310.000.31%

47712.61% 97.74

0.025%90.04

0.053%

Б.Ганбаяр/ЗГМ©

2, 11

ЗГМ

ЗГМ: ИНФОГРАФИК

Тайландын хунт амжилтаа тэмдэглэв

Сирийн босогчид эвслийнхнээс зай барьж байна

ЭДИЙН ЗАСАГ

Ж.Үнэнбат: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой

Р.Оюунцэцэг@oyuntsetsegZGM

Дефляци гэж ярихад арай эрт байна

Монголын эдийн засаг болоод банкуудын нөхцөл байд лын талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захи рал Ж.Үнэнбаттай ярилц лаа. Тэрбээр банкуудын төлбөр гүйцэтгэх чадвар өмнө байгаагүй өндөр байгаа бөгөөд чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх бие даасан компани байгуулж буй талаар онцолсон юм.

-Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэл-түүдийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг мэдээллээс анхаарал татсан нэг үзүүлэлт нь банкны системд чанаргүй зээлийн хэмжээ энэ оны найм-дугаар сарын эцэст өмнөх сарын хаас 2.8 хувиар өсчээ. Үүнтэй холбоотойгоор банкуу-дын зээл олголтыг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Банкууд үнэ хээр зээлийн судалгаа муу хийс нийх үү, эсвэл эдийн зас гийн байдал илүүтэй нөлөөлсөн үү?

-Санхүү бол бодит эдийн засгийн толь. Банк хүмүүсийн хадгаламжийг аваад бусдад зээлдүүлдэг.

Тархи ба амралт

80%

92% 57%

40%

Ажлын байранд стресст өртдөг

7 хоногт 40 ба түүнээс дээш цаг

ажилладаг

Цагаа зохицуулж чадахгүй гэж

боддог

Амралтаа авалгүй ажилладаг

Ажилчдын тархины ачааллыг тоогоор илэрхийлбэл

Тархинд амралт хэрэгтэй 12 шалтгаан

Expedia.ca©

11

9

10

8

7

6

54

3

21Тархины хүчин чадал, санах ойг сайжруулдаг.

Тархи бүрэн сэргэдэг

Шинэ санаа олох, асуудал шийдэх чадварыг нэмэгдүүлдэг.

Урт насалдаг. Амралтаа тогтмол авдаг хүмүүсийн өвчин тусах магадлал 21% буурдаг.

Зүрхэнд сайнаар нөлөөлнө. Амралтаа “үл тоомсорлосон” эрчүүд зүрхний шигдээсээр өөд болох магадлал 30% илүү байдаг.

Олон цагаар, удаан хугацаагаар нэг ажилдаа шаналж явах нь зүрхний титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг.

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.Бүтээлч сэдлийг

тэтгэдэг.

Ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг.

Ажлаас үүдсэн сэтгэл гутралыг багасгахад тусладаг.

Нойронд сайн болгоно. Ингэснээр аливаа эмчилгээний үр дүнг 30-40% сайжруулдаг байна.

12 Хийж бүтээх урам зоригоор тэтгэдэг.

Монгол Улсад мэргэжлийн боловсролтой ажиллах хүчний эрэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байна. Энэ нь манай орны бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбоотойг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Гэвч энэ жил МСҮТ-үүдийн

Дунд мэргэжилтний эрэлдЗГМ: СЭДЭВ

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Залуучууд мэргэжлийн боловсрол эзэмших эрмэлзэлтэй болжээ

элсэгчдийн тоо бага байгаагаас зарим сургууль хаалгаа хаахад хүрчээ. Улмаар тус салбар хэсэг хугацаанд ажлын байрны эрэлтийг гүйцэхгүйд тулж магадгүй болсон байна.

Одоогийн байдлаар Монголын мэргэжлийн боловсрол сур-галтын салбарт төрийн болон хувийн хэвшлийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж нийт 91 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр оюутнуудыг сургадаг аж.

5

Brexit-ийн үр дагавраас Бээжин болгоомжилж байна

9

Жеймс КингБНХАУ-ын хөрөнгө оруулалт

юун түрүүн Европын холбоо руу чиглэх ёстой гэсэн байр суурийг тус улсын дарга Ши Жинь пинээс эхлээд тэргүүн баячуудын нэг Ван Жянлин хүртэл баримталдаг.

Wanda Group-ийн захирал, конгломерат, ноён Ван энэ талаар сануулж байсан удаатай. Их Британи Европын холбооноос гарах санал өгвөл “Хятадын компаниуд Европын салбарын төв оффиссоо тус улсаас нүүл-гэхээс аргагүйд хүрнэ” хэмээн тэрбээр бүр хоёрдугаар сард анхааруулсан.

Зургадугаар сард болсон санал хураалт Хятадын ашиг сонир холд харш дүнтэй өндөр-лөв. Британичуудын шийдвэр хятадуудын хувьд хоёр тал-

тай. Хоёр талын худал даа ны харилцааны зарим зүйл хуучнаараа үлдэж байхад нэг хэсэг нь сэтгэл түгшүүлэх бодит шалт гаан болж хувирлаа. Хамгийн их сэтгэл зовоож буй зүйл нь мад тавиулсан Дэвид Кэмероны орыг залгаж буй хатагтай Тереза Мэй Хятад оронд нөхөрсөг бус хандаж болзошгүйд Бээжин болгоом жилж байгааг тус улсын нэрээ нууцалсан албаны эрхэм тайл барласан юм.

Хятадын хөрөнгө оруулалтад өрнөдийн аль ч улсаас илүү нааштай хандаж ирсэн хуучин Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Сангийн сайд Жорж Осборн нарыг “Мөрөөдлийн баг” хэмээн Бээжин үздэг байлаа.

Орхигдсон хүмүүс

Page 2: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

АЙЛЧЛАЛ

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

» ЗАСГИЙН ГАЗАР Сэлэнгэ, Дархан-Уул аймагт томилолтоор ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж, иргэдтэй уулзжээ. Энэ үеэрээ Хараа голын төмөр бетон гүүрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байна.

» НАМУУДАрдчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан. Мөн 2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.

» СОНГОЛТ-2016Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгож дуусчээ. Мөн сонгуулийн хороодод сургалт зохион байгуулж эхэлсэн байна.

» ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛТөрийн албаны зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, таван яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж, тогтоол гаргажээ.

» ХУРАЛШадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн гуравдугаар хуралдаан бол лоо. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, Ажлын албыг хуралдаанаас шинэчлэн батал-сан юм. Мөн тусгай зориу-лалтын тоног төхөө рөмжийг шууд худалдан авах, гааль, НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо.

ЗГМ ТОВЧХОН

Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр болов.

ЭДИЙН ЗАСАГЧ ЯРЬЖ БАЙНА

Ж.Үнэнбат: Банкуудын төлбөрийн чадвар маш өндөр байгаа

1Эдийн засаг сайн байж л

зээлийн эргэн төлөлтийн чанар тодорхойлогдоно шүү дээ. 2010 оноос хойш эдийн засаг нэлээд сэргэсэн. Бүр 17 хувиар өссөн. Тэр нь бидний гавьяа биш, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөнийх юм. Тэр дундаа нүүрс гэж өмнө нь огт тооцогдоогүй байсан фактор манай эдийн засагт гол байр суурь эзлэх болсон. Ингээд уул уурхайн салбарын хөгжлийг дагаад барилга, үйлчилгээ гээд бүхий л салбар хөгжсөн. Эдийн засаг ингэж идэвхжихэд банкууд ч тэр, Засгийн газар ч тэр бүгд л ирээдүй сайхан болно, илүү их өснө гэж төсөөлсөн. Тэр өсөлтийг дагаад зээлийн эрэлт ч өссөн. Зээл олгосон. Мэдээж барьцаа, баталгаатай зээл олгосон. Гэвч энэ өсөлтийг бий болгож байсан түүхий эдийн үнэ суларч уул уурхайн салбар хүндрэхэд хүн амын орлого муудсан. Мөн худалдан авах чадвар суларч, эрэлт буурснаар аж ахуйн нэгжүүдийн орлого, мөнгөн урсгал багасаад зээл төлөх боломж муудан чанаргүй зээл нэмэгдэж байгаа юм.

Тийм учраас чанаргүй

зээл гэдэг эдийн засгийн үйл ажилла гааны тусгал гэж хэлж болно. Түүнээс биш банкууд зээлийн шинжилгээ буруу хийгээд, барьцаа баталгаагүй зээл олгосон асуудал огт биш. Эдийн засгийнхаа мөчлөгийг буруу тооцоолсон, зээл олгохдоо илүү консерватив хандах байсан байж магадгүй. Гэхдээ ийм алдаа бол зөвхөн банкны салбарт бус, бүхий л салбарт байгаа. Хамгийн сүүлчийн золиос нь өнөөгийн байдлаар барил гын салбар харагдаж байна.

-Эдийн засгийн нөхцөл бай-дал сайжрахгүй хэвээр байвал чанаргүй зээлийн хэм жээ улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд банкууд хэрхэн ажиллах вэ?

-Энэ байдлын хариу үйлдэл болгож банкууд төлбөрийн чадвартаа анхаарч байгаа. Өнөөгийн байдлаар төлбөр гүйцэтгэх чадварын хэмжээ банкны системд 40 хувьд хүрсэн. Урьд нь ийм өндөр хувьд хүрч байгаагүй. Өөрөөр хэлбэл, бид бусдаас авсан мөнгөнийхөө 40 хувийг бэлнээр байлгаж байна гэсэн үг. Тиймээс богино хугацаанд ямар нэгэн асуудал байхгүй.

Гол нь дунд болон урт хуга-цаандаа зээлийн чанаргүйдлийг хэдий хугацаанд даван туулах вэ гэдэг асуудал бий. Тэрийг даван туулж байж банкууд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх өөрийн хөрөнгөө өсгөн эрсдэл үүрэх чадамж нэмэгдэнэ. Дахин хэлэхэд богино хугацаанд бол банкуудын төлбөрийн чадвар маш өндөр байгаа учраас ямар ч бэрхшээл байхгүй бөгөөд энэ нь маш чухал юм. Цаашилбал, банкууд зээл олгохдоо илүү консерватив хандаж найдвартай активуудад хөрөнгө оруулж байна.

-Тэгвэл чанаргүй зээлийг бууруулах талаар ямар нэгэн төлөвлөгөө байна уу?

-Энэ асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх талаар арилжааны банкууд арга хэмжээ авч байгаа. Арван банк нийлээд актив удирдлагын компанийг дундаа байгуулж, үүний оролцоотойгоор чанаргүй зээлийг худалдан авч банкуудын эх үүсвэрийг чөлөөлөх ажил хийгдэнэ. Түүнчлэн чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг бие даасан нэгжид хариуцуулж, шаардлагатай арга хэмжээ авах бололцоо нээгдэж байгаа.

-Монголын банкууд өндөр хүүтэй зээл олгодог моно поль байна, иргэдийг шулж байна. Тиймээс гаднын банкуу дыг оруулж ирье гэх хандлага сүүлийн үед ажиглагдах бол сон. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?

-Юуны өмнө банкны сис-темийн хөгжлийг манай улс орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдалтай холбон авч үзэх шаардлагатай.

Гэхдээ эдийн засгийн бусад салбарыг бодвол банкны салбар арай түрүүлчихсэн олон улсын стандартын түвшинд зарим талаараа оччихсон. Учир нь бид гадаад зах зээл дээр ажил лаж, гаднын хөрөнгө оруулалтыг татаж байгаа гэдэг утгаараа олон улсын стандарт, засаглалын шаардлагыг хангаж

ажиллах нь зайлшгүй байдаг. Нөгөө талаас Монголбанкны хатуу зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр хүчин зүйлээс шалтгаалаад хөгжлийн гадаад дүр төрх тодор-хойлогддог. Харин Мон голын хувьд бид дотоод зах зээлээс хөрөнгө босгож, зээл олгож байгаа шүү дээ. Хүүгийн түвшин эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар тогтож буй учраас өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид зах зээлээ л дагаж байна. Түүнээс гадна бидний хувьд хамгийн их анхаардаг зүйл бол харилцагчдад үзүүлэх үйлчилгээ, шуурхай байдал, хөрөнгийн найдвартай байдал. Тиймээс үүнд л чиглэсэн ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, банк бусдын мөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэд гийг онцгойлон ойлгох хэрэгтэй. Уг нь ойлгомжтой юм шиг энэ зүйлийг мянга давтах шаардлага-тай юм шиг байна. Хүү өндөр байна гэдэг угаасаа л манай эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний эрэлт нийлүүлэлттэй холбоотой.

11

Актив удирдлагын компани чанаргүй

зээлүүдийг худалдан авна

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түү ний хэрэглэж байсан тусгай вагоныг “Мөнхийн зог соол”-д хүлээлгэн өглөө. Монгол-Оросын хувь нийлүүл сэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын санаачилгаар Улаанбаатар суудлын вагон депогийн хамт олон иж бүрэн засварлаж, “Зочны өргөө” нэртэйгээр байр-шуулжээ. Энэхүү нээл тийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш, Т.Очирхүү, Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг болон “Ю.Цэдэнбал академи”-ийн тэргүүлэгч гишүүд оролцов. Тус арга хэмжээг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар нээж үг хэллээ.

Тэрбээр “Ю.Цэдэнбал нь Монгол Улсын түүхэн хөгжлийн хугацаанд БНМАУ-ын Сангийн сайд бөгөөд Монголбанкны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд улс орны хөгжлийн түүчээ болж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн билээ.

Ю.Цэдэнбал агсны вагоныг “Мөнхийн зогсоол”-д заллааТэрээр 1952 онд Замын-Үүдийн чиглэлд төмөр зам тавих ажилд биечлэн оролцсон түүхтэй. УБТЗ-ыг урагш сунгаж, улсын өмнөд хил хүргэх ажил нь гурван улсын хэлэлцээрийн дагуу амжилттай хэрэгжсэнээр ОХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд шууд харилцаа нээгдсэн. Энэ нь өнөөдрийн Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн хамгийн дөт коридор болжээ. Төмөр зам дагаж улс орны томоохон бүтээн байгуулалтууд өрнөж, Дархан, Эрдэнэт, Шарын гол, Шивээ-Овоо, Бор-Өндөр зэрэг хот суурин газрууд сүндэрлэн, үйлдвэрүүд байгуулагдаж, хөгжлийн

нэгэн шинэ үеийг Монголын талд түгээн дэлгэрүүлсэн юм. Хөгжлийн энэ түүхэн хугацаанд УБТЗ улсынхаа хамгийн том дэд бүтэц болон хөгжсөн. Энэ бүхэнд төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их гэдгийг цохон тэмдэглэе” гэв.

УБТЗ-ын хамт олонд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат талархал илэр-хийллээ. Тэрбээр “Монгол Улсын иргэдийн 13-хан хувь бичиг үсэг мэддэг байсныг энэ хүний гавьяагаар 100 хувьд хүргэж, НҮБ-д бүртгүүлэн шагнуулж байлаа. Атар

газрыг эзэмшиж, сангийн аж ахуйнуудыг байгуулж, нэгдэлжих хөдөлгөөнийг бий болгон соёлын довтолгооныг үүсгэж байлаа. Хүн амаа эрүүлжүүлсэн, боловсруулсан, соён гэгээрүүлсэн, 44 жил төр барих хугацаандаа 220 мянган залууг гадаадад боловс рол эзэмшүүлж, орчин цагийн сэхээтний үндсэн

мэргэжилтнүүдийг бэлтгэсэн гээд яриад байвал Ю.Цэдэнбалын Монголын төлөө, түүхэнд оруулсан гавьяаг тоолж баршгүй юм” гэлээ.

Дашрамд дурдахад, Ю.Цэдэн-бал агсны албан хэрэгцээнд зориулсан тус вагоныг Бүгд Найрамдах Унгар улсад үйлдвэрлэж, 1961-1971 он хүртэл ашиглаж байжээ. Мөн

УБТЗ-ын дарга асан Р.Раш албан хэрэгцээндээ, 2004-2006 онд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Л.Пүрэвбаатар, мөн гаднын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн тусгай хэрэгцээнд энэхүү ваго ныг ашиглаж байгаад 2015 оноос “Зочны өргөө” зориулалтаар ашиглах болжээ.

ТЭМДЭГЛЭЛТ ОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Най-рамдах Куба улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор мордлоо. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв. Ингэснээр хоёр орны харилцаа хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжих боломж бүрдсэн юм. Тухайлбал, элэгний гeпатит B,C вирусийн болон сахарын өвчний шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр болов. Тус улс

Хагас зууны дараах айлчлалЗасгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлэхээр болжээ

нь элэгний гeпатит B,C вирусийн эсрэг интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг хеберфрот эмийг үйлдвэрлэж дэлхийн 38 оронд экспортлодог аж. Мөн Куба улсын Ерөнхийлөгч Фидель Кастрогийн санаачилгаар 1982 онд байгуулагдсан Генетикийн инженер, биотехнологийн

төвийн үйл ажиллагаатай танилц сан юм. Энэхүү төв нь өвчний угийг судлаж, сөрөг молекулуудын химийн бодисын тэсвэрийг биоинформатик ба протеомик аргаар тодорхойлон, шинэ эмийн найрлага боловс-руулдаг аж.

Айлчлалын хүрээнд хоёр улсын боловсролын салбар

дахь хамтын ажиллагааг өргө-жүүлэх хүрээнд Куба улсын Засгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлэхээр болжээ. 1994 оноос Кубын Засгийн газар жил бүр 2-3 оюутанд шүдний болон хүний их эмч мэргэжлээр тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд энэ оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагджээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү айлчлал нь хагас зуун жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм. Сонирхуулахад, Куба улс нь манай улстай дипломат харил-цаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс 1967 оны долдугаар сард Гавана хотноо, харин Куба 1962 оны ес-дүгээр сард Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээж байжээ. Куба улс социалист арга барилтай, төв лөрсөн төлөв лө гөөт эдийн засагтай орон юм. Ихэнх аж үйлдвэрийг төр удирддаг бо-ловч сүү лийн жилүүдэд хувийн салбар харьцан гуй хөгжиж байгаа аж.

Дашрамд дурдахад, тус ул сын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Раул Каст ро 1970 онд Батлан хамгаа лахын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байжээ.

Page 3: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

3

Нийтлэлчийн булан

2016.09.19, ДАВАА ~ №200 (478) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Ахмадуудын 90 хувь нь тэтгэврээс өөр орлогогүй бөгөөд ажил хийх хүсэлтэй

Р.Оюунцэцэг@oyuntsetsegZGM

НЭГ. ЗОРИЛГО

“МИК Холдинг” ХК, “МИК ОССК” ХХК болон ТЗК-иудын одоогийн өнгө төрх, лого, билэгдлийг бүхэлд нь өөрчлөхгүйгээр албан харилцаанд ашиглагддаг бичиг баримтуудын боловсруулалт болон хэвлэмэл материалын өнгө төрх, бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий дизайн, өнгө төрх, сурталчилгааны мате-риалын харагдах байдлыг сайжруулан нэгдсэн нэг хэв хаягт оруулах, стандартжуулах зорилгоор “Брэнд бүүк”-ийн хөгжүүлэлт хийх мэргэжлийн байгууллага, график дизайнерыг сонгон шалгаруулахад энэхүү зарын зорилго оршино.

ХОЁР. ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ҮҮРЭГ

- Брэнд танилцуулга / Слоган үг, лого, гарчиг болон текст, өнгө, фонт, видео стандарт/

- Албан бичиг / бүх төрлийн /- Нэрийн хуудас- Ажлын үнэмлэх- И-Мэйл гарын үсэг- Гэрээний стандарт- Дугтуй- Бизнес танилцуулга- Хавтасны загвар- Presentation-стандарт- Веб дизайн / Компьютер, таблет, утас /

- Постер / Сэтгүүл, сонин /- Арга хэмжээ, чуулга уулзалт дээр тавих стэнд болон

хананы загвар- Самбар, хаягны стандарт- Календарь, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт харил-

цагчдад өгөх бэлэг дурсгалын зүйлс

ГУРАВ. АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА

- Гэрээ байгуулснаас хойш 1 сарын хугацаатай байна

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сонгон шалгаруулалтанд оролцогч дор дурьдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Мэргэжлийн дизайнер байгууллага байх;- Энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан

туршлагатай байх, үйл ажиллагаа явуулсан байх;- Сүүлийн 3 жилийн хугацаанд томоохон байгуул-

лагуудын “brand book” хийсэн болон хөгжүүлэлт хийж байсан туршлагатай байх;

ТАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Хувь хүн- Хамтран ажиллах тухай санал- Өмнө нь шинээр болон хөгжүүлэлт хийж байсан

“brand book”-ны танилцуулга, хуулбарууд- Иргэний үнэмлэхний хуулбар- Дизайнерийн товч танилцуулга- Үнийн санал- Өмнө нь томоохон байгууллагуудын “brand book”

шинээр болон хөгжүүлэлт хийж байсныг нотлох баримт / хуулбар /

Байгууллага - Байгууллагын хамтран ажиллах санал- Байгууллагын танилцуулга- Өмнө нь шинээр болон хөгжүүлэлт хийж байсан

“brand book”-ны танилцуулга, хуулбарууд- Байгууллагын гэрчилгээний хуулбар- Гүйцэтгэлийн багийн гишүүдийн товч танилцуулга- Үнийн санал- Өмнө нь томоохон байгууллагуудын “brand book”

шинээр болон хөгжүүлэлт хийж байсныг нотлох баримт / хуулбар /

ЗУРГАА. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, ХАЯГ

Сонгон шалгаруултанд оролцогч хувь хүн, албан байгууллага нь дээрхи материалуудыг бэлтгэж, битүүмжлэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн “Маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн удирдлагын алба”-нд хаяглан ирүүлнэ.

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

“БРЭНД БҮҮК”-ИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДИЗАЙНЕР СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны байр 10-р давхар, Утас: 11-328267, / 858 /

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХКМАРКЕТИНГ, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГЫН АЛБА

“60 насны төрсөн өдрийн маргаашнаас нь эхлээд бараг гурван сар стресст оров оо, хөөрхий. Би гэдэг хүн ингээд тэтгэвэрт гарч, хүний тооноос хасагддаг юм байж. Уг нь хийж бүтээх нас минь дуусаагүй юмсан. Хичээлээ заагаад явахад миний хувьд болохгүй зүйл огт алга. Оюутнууд ч миний хичээлд их дуртай. Гэлээ гээд ямар залуучуудынхаа боломжийг хаагаад, урдуур нь ороод байлтай биш. Тэтгэврийн намайг багшлуулахгүй байлгүй” хэмээн Орхон аймгийн МУИС-д Нийгмийн ухааны багшаар ажилладаг хадам аав минь зун ирэхдээ хуучилсан юм. Тэтгэврийн насыг хүйсээр нь зааглан хатуу тогтоодог манайх шиг оронд хийж бүтээх идэр насандаа хүмүүс ийнхүү сэтгэл санааны далд хямралд ордог байна. Тэтгэвэрт гарч буй нь битгий хэл 50 дөхсөн хүнийг “хөгшин” хэмээн нүд үзүүрлэх болов. Ийм нийгэмд мэдлэгтэй, боловсролтой, чадвар туршлагатай олон мянган хүн ажлын байргүй, юу хийх учраа олохгүй явна.

Үндэсний статистикийн хороо-ноос танилцуулсан үзүүлэлтээс харвал 2016 оны эхний улирлын байдлаар манай улсад ажилгүйдлийн түвшин нийт хүн амын 10.4 хувь буюу 300 гаруй мянган хүн байгаагийн 33.4 хувийг 35-49, 9.5 хувийг 50-59 насныхан эзэлж байгаа судалгаа гарчээ. Харин Монголын ах-мадын чөлөөт холбооноос явуулсан судалгаагаар батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарынхныг эс тооцвол 35-аас дээш насныханд ажил олдохоо больсон нь тогтоосон. Жирийн нэг настай хүнд ажил олдоно гэдэг Монгол Улсад далайгаас сувд шүүрэхтэй адил. Ажлын байр байсан ч “хөгшин”

Орхигдсон хүмүүс

гэдэг үндэслэлээр жагсаалаас автоматаар хасагдана. Тэр ч бүү хэл, тэтгэвэртээ гарсан нэг ахмад хувийн байгууллагад жил гаруй ажиллаад ганц ч сарын цалин олж аваагүй талаараа тус холбоонд мэдэгдсэн удаатай. Ингээд үндсэндээ 50-иас дээш настай иргэд нэг бол ажилгүй, эсвэл хөдөлмөрөө үнэгүй шулуулах л хоёр сонголттой үлдэж байна. “Залуучуудад нь ажил олдохгүй байхад настайчууд бол цаашаа байлгүй” гэж та бодож байж болох юм. Диплом өвөртөлсөн ч ажил хийж чадахгүй, тэгсэн хэрнээ ажлаа голж, цалингаа чамладаг залуус олширсон. Хотын хогийг цэвэрлэж, зэрлэг зулгаах, хэв журам сахиулах гээд тэднийг зохион байгуулалтад оруулж дайчилбал дуртайяа ажиллана гэдгээ ахмадууд үргэлж илэрхийлдэг. Гэвч санаа чилга гаргаж, ажил хэрэг болгосон нэгэн одоогоор алга.

Нийгмийн бүхэл бүтэн нэг давхаргыг ийнхүү хайхрамж муутай орхиж буйгаас ахмадууд

сэтгэл зүйн хувьд гутралд орж, архинд орох хандлага ихэссэн талаар Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан дурдсан. Тус холбоо энэ оны дөрөвдүгээр сард Олон улсын ахмадын байгууллагын гишүүнээр элсчээ. Ингэснээр ахмадуудын асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэх боломж нээгджээ. Дэлхийн улс орнууд ахмад настнууддаа зориулсан хууль гаргахдаа иргэдийнхээ бие даасан байдал, оролцоо, халамжийн үйлчилгээ, дотоод нөөц бололцоо, хүнд-лүүлэх, нэр хүндтэй байх гэсэн эрхүүдийг тусгадаг. Харин Монгол Улс зөвхөн халамжийн асуудлыг л шийдэж байна. Гэхдээ тэр шийдэл нь цогц биш. Тэтгэврийн доод хэмжээ хаанаа ч хүрэлцэхээргүй, ам ралт сувиллын асуудлыг сүүлийн гурван жил тодорхой хэмжээнд шийдсэнийг эс тооцвол ахмадуудын бусад олон эрх зөрчигдөж, нийгмийн асуудлууд нь бараг тэр чигтээ орхигджээ. Орхигдсон гэх дүгнэлтийг тайлбарлах зарим нэг тоо баримтыг доор дурдъя.

Монгол Улсын нийт ахмадын 64.5 хувь нь гэр болон байшинд, 27.8 хувь нь орон сууцанд, 7.7 хувь нь орон гэргүй амьдарч байна. Тэдний 95 хувь нь тэтгэврээс өөр орлогогүй бөгөөд өөртөө тохирсон ажил хийж, нэмэлт орлого олох хүсэлтэй. Тэдгээрээс ердөө таван хувь нь л энэ хүслээ биелүүлжээ. Тийм

ч учраас ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй ч дийлэнх нь өөрийн хэрэгцээг хангахын тулд бус, үр хүүхдүүдийнхээ орон байр, машин, сургалтын төлбөр зэрэгт дэм болохоор ийнхүү ганц санхүүгийн эх үүсвэрээ хоёр жил хүртэл хугацаагаар урьдчилаад авсан байдаг.

Арван ахмад тутмын нэг нь ямар нэгэн суурь өвчтэй. Тиймээс тэтгэвэрт гармагцаа, эсвэл гараад нэг их удалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж буй хүн цөөнгүй. Ард нь үлдэж буй гэр бүлийнх нь хүнд бага ч болов дэм болж, хань ижил нь тэнгэрт хальсан ч насаараа улсад татварт төлсөн даатгалын шимтгэлийг нь бодож, тодорхой хувийг нь өгөх зорилгоор гаргасан Хамтын тэтгэврийн тухай хууль дашийн шог болж байх шиг байна. Энэ мэтчилэн тэдний нийгмийн асуудлыг дурдаад байвал болж бай гаагаасаа болохгүй нь давамгайлна.

Тэгвэл дэлхийн зарим улс орон ахмадуудынхаа асуудлыг улс төрөөс ч дээгүүр тавьдаг аж. Тухайлбал, Дани улс ахмад настнуудаа материаллаг болон материаллаг бус бүхий л хэрэгцээгээр нь хангаж, орон байр, эмчилгээ сувилгаа, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүх асуудлыг нь нэг цонхны үйл-чилгээгээр шийдвэрлэдэг бол Швед улсын нийт ахмадын 94 хувь нь төрөөс үзүүлдэг үйл-чилгээнд нь сэтгэл хангалуун байдаг аж. Түүнээс гадна улс

орнууд тэтгэврийн насыг хатуу тогтоохоос хэдийнэ татгалзаж эхэлжээ. Тухайн иргэн хөдөлмөрийн чадвараа алдаагүй, ухаан санаа нь эрүүл саруул л бол тэр хүний хуримтлуулсан үнэт туршлагыг нийгэмд аль болох тусгах үүднээс ажиллуулж л байхыг хичээх хандлага зохилж байна. Мэдээж тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг заана. Харин тухайн иргэн ажиллах чадваргүй болоод өөрөө хүсэлт гаргавал гавьяаныхаа амралтанд суух эрх нь нээлттэй. Энэ нь нийгэмд “хөгшин” хэмээх сөрөг хандлагыг өөрчлөхөд үр дүнгээ өгч байгаа аж. Гэх мэтчилэн зөвхөн Япон улсаас л гэхэд 22 төрлийн арга хэмжээг Монголд хэрэгжүүлэх шаардлага байгааг Г.Баасан тайлбарласан.

Хөгшин гэж хүнийг голох нь хэтэрхий өрөөсгөл ойлголт. Хүн нас ахихын хэрээр сэтгэн бодох чадвар нь буурдаггүй болохыг ХБНГУ-ын Тюбингений их сургуулийн судалгааны багийнхан хоёр жилийн өмнө тогтоосон байдаг. Судалгааны багийг ахалсан, тус сургуулийн доктор Майкл Рамскар “Нас ахисан хүмүүс бодож сэтгэхдээ удаан байдаг хөгширснийх биш. Харин амьдралынхаа туршид маш их хэмжээний мэдээлэл хуримтлуулсан байдаг учраас удаан боддог. Яг л багтаамж нь дүүрсэн хард дискийг уншуулахад илүү удаан ачаалдаг шиг” хэмээн хэлсэн нь бий.

Өөрөөр хэлбэл, нас тогтсон

хүн нэг том номын сан юм. Нэг буурал ертөнцийн мөнх бусыг үзэхэд нэг том номын сан устаж байна гэсэн үг. Залуу модыг ургахад хөгшин модны үндэс тэжээл болно гэдэг ч үг бий. Түүний адилаар өнөөгийн нийгмийг цааш нь хөгжүүлэхэд ахмадуудын оролцоо гол түшиг тулгуур болох учиртай. Тэр хүмүүсээс сурах ч зүйл бий, сонсох ч зүйл их бий. Ялангуяа нөөц бололцоог нь ашиглаж, хүч хүрэхгүй байгаа олон ажилд дайчилж, тус дэмийг нь авах л хэрэгтэй. Эргээд тэднийгээ асран хамгаалж, анхаарч харилцаж, нийгмийн бүхий л оролцоог нь хангах үүрэг бидний өмнө бий.

Удахгүй Олон улсын ахмадын өдөр болно. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог уг өдрийг энэ жил насаар ялгаварлахын эсрэг тэмцэх уриатайгаар улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Ази Номхон далайн орнуудын хувьд насжилтын идэвхтэй үе явагдаж байгаа аж. Нэгэн үе хөгшин Европ хэмээн ярьдаг байсан Азийн орнууд өдгөө хөгширч байна. Тэр дундаа Япон, Сингапур, Индонези зэрэг улсын хүм амд эзлэх ахмадуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2050 он гэхэд Япон улсын хүн амын 38 хувийг 60-аас дээш насныхан эзлэх бол дэлхийд энэ тоо 1.4 тэрбумд хүрч, манай гарагийн нийт хүн амын 20 хувьд хүрэх тооцоо бий. Монгол Улсын хувьд 200 гаруй мянган ахмад байгаа бөгөөд цаашид тогтмол нэмэгдэж, нийгэмд томоохон байр суурь эзлэх хандлагатай байгаа. Тийм ч учраас ахмадуудад чиглэсэн ажил, тэр дундаа хөдөлмөр эрхлэлтэд анхаарна хэмээн өмнөх Засгийн газар нэлээд идэвхтэй ярьж байсан. Гэвч өдгөө энэ асуудал намжиж, юун ахмадтай манатай болов.

Хөгширсөн болохоос үхсэн биш гэдэг биз дээ. Нас бол зөвхөн тоо. Та өнөөдөр тоохгүй ч нэг л өдөр 50 насны босгыг алхаж, төд удалгүй тэтгэврийн насныхны эгнээнд шилжинэ. Ирээдүйд та өөрөө орхигдохгүйн тулд “хөгшин” гэж бүү ханд. Та биднийг хөгшрөхийн цагт амьдрахад таагүй нийгэм угтаасай гэж хэн ч хүсэхгүй биз ээ.

50-иас дээш настай иргэдэд ажилгүй, эсвэл хөдөлмөрөө

шулуулах сонголт л байна

2050 он гэхэд 60-аас дээш насныхан 1.4 тэрбумд хүрч, манай гарагийн нийт хүн амын 20 хувьд хүрэх тооцоо бий. Монгол Улсын хувьд 200 гаруй мянган ахмад байгаа бөгөөд цаашид тогтмол нэмэгдэж, нийгэмд томоохон байр суурь эзлэх хандлагатай байна.

Б.Ганбаяр/ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

хүчил, шүлт болон шимт бодис, шингээх багтаамжийг нь тогтоожээ. Ингэхэд шүлтлэг орчинтой, шингээх багтаамж, эрдэс бодисын хувьд хангалтгүй гарсан байна. Энэ нь ч аргагүй. Уул уурхайн нөхөн сэргээлт хийхийн тулд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Дараа нь биологийн нөхөн сэргээлтийг эхлүүлэхийн тулд шимт хөрсийг 15-20 см зузаанаар хучиж өгөх ёстой юм байна. Харин тус төслийнхөн сонгож авсан талбайдаа хөрсний шимт давхаргыг нь хучихгүйгээр биологийн нөхөн сэргээлт хийхээр оролдож буй нь энэ.

Энэ гэхдээ тогтсон жишгийг эвдэхийг санаархсан, эс бөгөөс зардал хэмнэх гэсэн арга биш. Салхи, бороо, үер гэх мэт олон шалтгаанаар тухайн олборлолт явуулсан газрыг хамгийн сүүлд хучих ёстой шимт хөрс дутагддаг байна. Мөн газрын гадаргуугийн талбай ихэсдэг тул шимт хөрсний эрэлт зайлшгүй үүсдэг. Дутсан талбайгаа нөхөхийн тулд өөр нэг газрын шимт хөрсийг хуулах тохиодол ч бий. “Монполимет групп”-ийн залуу мэргэжилтэн н.Октябрь “Олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээхэд шимт хөрс нь эргээд 100 хувь хүрэлцэнэ гэж байдаггүй. Мэргэжилтнүүд тооцож үзээд хэр зэрэг зузаан тавихыг нь хэлж өгдөг. Хамгийн сайндаа л 90 гаруй хувьтай хучдаг даа” хэмээв. Гэхдээ 90

гаруй хувь нь 60, 70 болж буурах үе ч бий аж. Тиймээс шимт хөрс нь хүрэлцээгүй хэсэгт биологийн нөхөн сэргээлт хэрхэн хийх вэ гэдэг нь газар ашиглалтын мэргэжилтнүүдийн хувьд тулгамдсан асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд л өнгөрсөн хавраас ХААИС-ийн эрдэмтэд

Германы Засгийн газрын санхүүжилт, Штутгарт хотын Монгол академичдын холбооны дэмжлэгтэйгээр ажиллаад, эхний үр дүнгээ үзэж буй аж.

Шимт хөрсөөр хучсан ба хучаагүй талбайд эндхийн бэлчээрийн гол ургамал болох дагуур өлөнгө, царгас, хялгана зэрэг олон наст ургамлыг тариалжээ. Хашааны гадна, дотор тал өдөр, шөнө шиг өөр харагдана. Гадна талд шимт хөрсөнд сар гаруйхны өмнө суулгасан олон наст ургамал халиурч байгаа нь холоос ч тодорно. Гэтэл шимт хөрсөөр хучаагүй нөгөө хэсгийнх нь олон настуудыг хараад ирэх хавар гарч чадах, эсэхэд нь эргэлзсэнээ

Экологи

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

З.Цэлмэг@tselmegZGM

Үндэс нь доошоо 10 см урт болсон

тул ирэх хавар дахиад гарах найдвар бий

Биологийн нөхөн сэргээлт хийхэд шимт хөрс үргэлж дутдаг

Уулаараа бороо зүсэрч, тал дээгүүр хааяа нэг зөөлөн салхи сэвэлзэн, үүлэн чөлөөний завсраар мэлтийсэн нарны туяанд намрын шаргал өнгө тодрох тийм нэг гэгэлзсэн өдөр Улаанбаатараас гарч баруун зүгийг чиглэн давхив.

Алтны нинжа нарын өлгий нутаг гээд нэрлэчихэд буруудахааргүй Заамар суманд орших “Монполимет” компанийн нөхөн сэргээлтийн талбайг манай сурвалжлах баг зорилоо. Тэнд ХААИС-ийн эрдэмтэн, докторууд ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын шилжих хөдөлгөөний төвийн санхүүжилтээр уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хүрээнд шимгүй хөрсөнд биологийн нөхөн сэргээлт хийхээр туршиж үзсэн байна. Заамар сумаас цааш Халзан бумбатын даваа өнгөрөөд төд удалгүй техникжсэн нинжа нарын “реалити шоу” биднийг угтлаа. Усан буугаар алт угааж буй тэд бол орон нутгаас нөхөн сэргээх нэрээр зөвшөөрөл авч, томоохон олборлогчдын үлдэгдэл дээр “найрлагсад” юм.

Хоёр чингэлэг авчирч, төдий тооны гэр барьсан тэд нэг усан буу зоож, газар тэгшлэгч байрлуулжээ. Тэд тоног төхөөрөмжөө 100 сая төгрөгөөр авлаа гэхэд түүнийгээ найм дахин нугалсан ашгийг алт угааж олдог талаар “Тосон”-гийнхон ярив. Бүр өөрсдийн хил хязгаарыг тогтоох зорилгоор зам хааж, энд тэндгүй шороо асгажээ. Тэр бүрийг тойрч, гол

Шимгүй хөрсний хүлээлт

замдаа орохоор эргэж буцах нь тээртэй, түвэгтэй. Нэгэн цагт өвс нь өвдөг давж, мал амьтан бэлчиж байсан энэ газарт өдгөө тоолж баршгүй шороон овоо боссон байхыг харах нь таатай зүйл биш. Гэдсээ хүүлүүлсэн мал аятай ийм газар даваанаас цааш 10 гаруй км үргэлжилнэ. Ийнхүү бид тэр хавьд бараг хоёр цаг илүүтэй саатан байж, товлосон хугацаанаас нэлээд хожуу зорьсон газартаа хүрэв.

Хар галуу ганганалдсан хиймэл нуурын баруун захаар явж буй бидний нөгөө талд байх залуу улиасны цэцэрлэг харагдана. Энэ нь биологийн нөхөн сэргээлтийн бүс эхэлж буйн дохио. Энэ нутаг ер нь улиас, хайлаасаар элбэг аж. Сумын төвөөс ирэх замд гуу жалгаар ургасан улиаснууд удахгүй хагдарч унах шаргал навчсаа гялтгануулах нь алтны судал аятай тансаг харагдсаныг эргэн санав.

ШИНЭ ОРОЛДЛОГОЭндхийн хөрс сэвсгэр

бөгөөд цайвар. “Товчоор бол хөрс муутай гэж дүгнэж болно” хэмээн Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбооны зохиц у улаг ч Б.Эрдэнэболор хүүрнэв. “Тосон” уурхайн кэмпийн баруун хойно хашаалсан нэг га талбайн хөрсийг өнгөрсөн хавар хөрс судлаач доктор, профессор Б.Одгэрэл судалж,

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИННэгдүгээр орлогч эрхлэгч

Цэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭНУтас: 99901526

Хоёрдугаар орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээлэл,дизайн, гэрэл зургийн алба

Эдитор Р.ОюунцэцэгУтас: 99901621

Соёл энтертайнмент, гадаад контентын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Гандолгор

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 7 8

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

4-5 навчтай болоод, үндэс нь доошоо 10 см урт болсон тул ирэх хавар дахиад гарах найдвар бий аж. Хамгийн гол нь ямар ургамлыг ямар үрээр, хэдийд, хэрхэн суулгах вэ гэдгийг технологийн дагуу ажилласан бол нөхөн сэргээлт цаашид өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Харин буруу горимоор эхэлбэл амжилт олохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

БОРТОГОН БОРДОООройг нь тайрсан конус шиг,

дундаа сүвтэй шавар эдийг мод ургуулахад түгээмэл хэрэглэдэг байна. Япон технологиор бий болсон энэхүү хөрсөн блокны төхөөрөмжийн тусламжтай мод 98-100 хувь найдвартай ургадаг. Үүний нууц нь модны үндсийг голлуулж, улмаар блок нь өөрөө хөрсөн дотроо бордоо болж задардаг аж. Нөгөөтэйгүүр бортогон бордоог манай эрдэмтэд өөрсдийн гаргаж авсан бионүүрстэй хольж өгснөөр модны ургах хугацаанд шаардлагатай шим тэжээл, чийгийг хөрсөнд нь барьж өгдөг байна.

Уурхайнхан биологийн нөхөн сэргээлтдээ энэ жил уг технологиор хэд хэдэн улиас суулгасан байна. 2005 оноос эхэлсэн биологийн нөхөн сэргээлтэд нийт 12 төрлийн 70 гаруй мянган мод тариад буй аж. Талбайгаар нь авч үзвэл нийт 500 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Харин нэг га талбайд зарцуулах нөхөн сэргээлтийн зардал 16 сая орчим төгрөг байдаг бөгөөд нийт зардлын 70-аад хувийг техникийн нөхөн сэргээлт эзэлдэг байна. Гэхдээ ашиглаж буй технологи, хэрэглэж буй техникээсээ шалтгаалаад нөхөн сэргээлтийн зардал харилцан адилгүй. Нэг га-д ногдох зардал нь 16 сая төгрөгөөс бага уурхайнууд байдаг. Харин улсын дунджаар аваад үзвэл 22-25 сая төгрөг байдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Нар шингэхтэй уралдан бид “Тосон”-гийн уурхайн зүүн талаар гарч, буцах замдаа орлоо. Хоёр жилийн өмнө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр үлдэгдэл дээр “найрлагсдад” ховх соруулсан хэсэг газар үдшийн бүрийд бүдгэрэн хоцров.

Contacts:

Swiss Cooperation Office of the Embassy Switzerland-Consular Section Sky Plaza Business Centre, Olympic street, 12, Khoroo 1, Sukhbaatar district, P.O. Box 37, 14253 UlaanbaatarE-mail: [email protected]: 00976 11 331422Web: www.eda.admin.ch/mongolia

SwiSS ScholarShipS offer for 2017/2018The Swiss Confederation offers talented and interested young scientists and researchers a number of scholarships for 2017/2018. The scholarships are intended primarily for young post-graduate scientists who would like to go to Switzerland to carry out research. No university scholarships for bachelor or master studies are granted. For more details, please refer to www.sbfi.admin.ch/scholarships_eng

Bourses d’études suisses pour l’anne académique 2017/2018

La Confédération suisse met au concours diverses bourses d’études pour l’année académique 2017/2018 à l’intention des jeunes chercheurs. Ces bourses sont destinées premièrement aux chercheurs post-gradués qui souhaitent se rendre à l’étranger pour mener leur recherche et non aux étudiants souhaitant étudier et obtenir un diplôme en Suisse. Aucune bourse universitaire au niveau bachelor ou master n’est offerte. Pour plus de détails, veuillez consulter www.sbfi.admin.ch/scholarships_fr

Le dossier de candidature peut être obtenu par courrier électronique adressé au Bureau de la Coopération Suisse de la Section Consulaire d’Ulaanbaatar (Mongolie) de l’Ambassade de Suisse. Le délai pour le dépôt des candidatures est le 1er décembre 2016 a 16 h30. Les candidatures seront reçues au Bureau de la Coopération Suisse d’Ulaanbaatar. Les dossiers incomplets ou insuffisamment préparés ne seront pas pris en considération.

The application package can be obtained by e-mail from the Swiss Cooperation Office of the Embassy of Switzerland – Consular Section in Ulaanbaatar, Mongolia. The deadline for application submission is 16:30, December 01, 2016. The applications will be collected at the Swiss Cooperation Office of the Embassy of Switzerland. Incomplete or poorly prepared applications will not be considered.

Schweizer Stipendien für das akademische Jahr 2017/2018

Die Schweizerische Eidgenossenschaft offeriert jungen Forschern und Forscherinnen Stipendien für das akademische Jahr 2017/2018. Es werden keine universitären Stipendien auf Bachelor- und Masterstufe vergeben. Mehr Details finden Sie unter www.sbfi.admin.ch/scholarships_de

Bitte wenden Sie an das Schweizerische Kooperationsbüro in Ulaanbaatar um Bewerbungsunterlagen per email zu bekommen. Der Bewerbungsschluss ist der 01. Dezember 2016, 16:30 Uhr. Bewerbungen müssen termingerecht an das Schweizerische Kooperationsbüro in Ulaanbaatar eingereicht werden. Lückenhafte oder unsorgfältige zusammengestellte Dossiers werden nicht berücksichtigt.

нуух юун. Зургадугаар сарын сүүлчээр буюу бороо угтуулан тарьсан олон настууд шимт хөрсөөр хучаагүй талбайд тариалсан гэхэд сөөм хэртэй ургажээ. Үндэснээсээ шим тэжээл гэхээр зүйл олж аваагүй, зөвхөн байгалийн хураар өдий зэрэгт хүрчээ. Хүнээр бол идэр насандаа яваа гэдгийг ХААИС-ийн доктор, профессор Д.Түмэнжаргал тайлбарлав. Профессор Б.Одгэрэлийн хэлснээр царгас илүүтэй тарьсан нь хөрсний азотыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого юм байна. Мөн хөрсний чийгийг хадгалж, ургамалд бордооны үүрэг гүйцэтгэх бионүүрсийг нэг хэсэгт нь цацжээ. “Бороо хур багатай үед ч хөрсний чийгийг хадгалж, ургамал ургахад бионүүрс их тусалдаг. Яагаад гэвэл сүвэрхэг бүтэцтэй” хэмээн тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ гартаа барьсан эрхий хуруун чинээ хэмжээтэй, хөвсгөр эдээ харуулав.

Шимт давхаргаар хучаагүй хөрсөнд биологийн нөхөн сэргээлт хийхэд хэр зэрэг амжилттай болохыг нь хэлэхэд арай эрт байгаа аж. Түүнчлэн хөрс өөрөө өөрийгөө төлжүүлэхэд наанадаж таван жилийн дараагаар тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч эхлэх учиртай гэнэ. Гэхдээ энд тариалсан олон настууд

Дэлхий дээр 3000 гаруй зүйлийн могой байдаг. Тэд салаа үзүүр бүхий урт хэлээрээ ус, агаар, газраас төрөл бүрийн бодис, молекулуудыг авч тагнай хэсэгт байрлах хоёр жижиг нүхэндээ хүргэн, үнэр шинжилдэг байна.

Түүнчлэн могойн нүдний урд хэсэгт байрлах нүх нь халуун цустай амьтнаас ирж буй дулааныг мэдэрдэг аж. Зарим зүйлийн могой дулааныг сайн “харж” чаддаггүй бөгөөд идэш тэжээлээ олохын тулд өөр бусад мэдрэмжээ ашигладаг. Могой олз буюу идшээ хурц соёогоороо хатгаж хордуулснаар залгихаасаа өмнө мэдээ алдуулж, үхүүлж буй хэлбэр аж.

Харин эрдэмтэд үхэлд хүргэх аюултай могойн энэхүү хор нь эм болж, эдгээх увдистайг олж тогтоосон бөгөөд дорно дахины анаагаах ухаанд ч эртнээс хэрэглэгдэж ирсэн уламжлалтай.

Ихэнх зүйлийн могойн арьс гууждаг. Хэдэн сар болоод л газар болон модны мөчирт арьсаа үрсээр дотроос нь гулсан гардаг. Яг л эргүүлж тайлсан оймс шиг арьсаа эргүүлж гардаг аж. Мөн могой агаар дахь дууны хэлбэлзлийг сонсоход зориулсан чихгүй. Гэхдээ доод эрүүнийхээ ясны тусламжтай газар болон усны чичиргээг хүлээн авснаар “амттай идэш ойртож байна” гэсэн мэдээлэл тархинд нь хүрдэг байна.

АМЬД ЕРТӨНЦ

Монгол оронд нэн ховор цоохор ирвэсийг хууль бусаар агнах хэрэг өнгөрсөн жил тэмдэглэгдээгүйг Алтай Соёны бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв.

Энэ нь Алтай Соёны бүсийн Монгол дахь хэсэгт бүртгэгдсэн

анхны тохиодол болж буй юм байна. 2001-2014 онд манай улсад цоохор ирвэсийг хууль бусаар агнасан 12 тохиодол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан ирвэстэй нутгийн хүүхдүүдийн эко клубтэй хамтран “Хавх булаагүй ууланд

хамаг амьтан жаргалтай” аяны хүрээнд цоохор ирвэсийн ач холбогдол, үнэ цэнийг хүмүүст ойлгуулж, мэдрүүлэх, хууль бус агнуур, хулгайн анчдаас сэргийлэх, ухуулах сурталчилгааг олон жилийн турш хийсэн аж. Сангийн Алтай Соёны бүсийн зүйлийн мэргэжилтэн, биологич

Цоохор ирвэсийг агнасан хэрэг гараагүй

Могой хэлээрээ үнэртдэг

ЗГМ: СУРВАЛЖЛАГА

Э.Бат-Эрдэнэ

Япон технологиор бий болсон энэхүү хөрсөн блокны төхөөрөмжийн тусламжтай мод 98-100 хувь найдвартай ургадаг.

2001-2014 онд манай улсад цоохор ирвэсийг хууль бусаар агнасан 12 тохиодол бүртгэгджээ.

О.Мөнхтогтох “Бид ирвэстэй ууланд автомат камер тавихдаа нутгийн малчидтай хамтардаг. Тэдэнд ийм ажил хийхийн ач холбогдлыг тайлбарлахын зэрэгцээ ирвэсийг яагаад хамгаалах ёстойг ухааруулдаг.

Ингэснээр бидний ажлын мөн чанарыг малчид ойлгож

ирвэсийн талаар зөв ойлголттой болж байна. Энэ ажлын үр дүн эхнээсээ гарч, цөөнгүй малчин сайн дурын үндсэн дээр идэвхтэн байгаль хамгаалагч болж байгаад бид сэтгэл хангалуун байна. Тэд хулгайн анчдыг ирвэсэнд ойртуулахгүй шүү дээ” хэмээжээ.

Page 5: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

5

ЗГМ: Сэдэв

2016.09.19, ДАВАА ~ №200 (478) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ÍÝÝËÒÒÝÉ ÀÆËÛÍ ÁÀÉÐ

Ìîíãîë îðîí äàÿàð õàìãèéí ºðãºí ñ¿ëæýýã á¿ðä¿¿ëñýí áàíêèíä òîãòâîð ñóóðüøèëòàé àæèëëàõ, á¿òýýë÷ ñýòãýëãýýòýé çàëóóñò äàðààõ àæëûí áàéðûã ñàíàë áîëãîæ áàéíà.

ªðñºëäºõ¿éö öàëèí óðàìøóóëàë Àæèëëàõ òààòàé îð÷èíÕºãæèõ äýâøèõ áîëîìæ

ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАРТ – БАРИЛГЫН ИНЖЕНЕР (ТҮР ОРОН ТОО)

Á¿ðä¿¿ëýõ ìàòåðèàë:

1. Дипломын хуулбар; 2. Цахим үнэмлэхний хуулбар;3. Урьд нь ажиллаж байсан бол тухайн ажлаасаа ажил байдлын тодорхойлолт; 4. ХААН Банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэт, үнэн зөв

бөглөсөн байх.

Анкетыг Төв ХААН Банкны байранд биечлэн ирж авах эсвэл www.khanbank.com хаягаар нэвтэрч, Ажлын байр хуудсан дахь анкетыг электрон хэлбэрээр бөглөж илгээнэ.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барина.Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 4-р хороо, Сөүлийн гудамж -25, ш/х-192, Улаанбаатар 14250 Утас: 332333

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2016.09.26-ны өдрийг дуустал

Тавигдах ерөнхий шаардлага:

• Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;• Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай; • Англи хэлний зохих мэдлэгтэй; • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн; • АutoCAD програм дээр ажилладаг; • Харилцааны өндөр чадвартай, багаар хамтран ажиллах чадвартай; • Үнэнч шударга; • Ажилдаа хариуцлагатай, идэвх санаачлагатай; • Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай; • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй; • Нягт нямбай, харьцааны соёлтой; • Зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай.

1Хөдөлмөрийн зах зээлд хам-

гийн эрэлттэй мэргэжилтнүүд нь МСҮТ-ийг төгсөгчид бай даг нь сайшаалтай. Гэвч мэр гэж лийн боловсролын сургуулийн оюутнууд нийгэмд төдий л үнэлэгддэггүй. Хөдөл-мөр, нийгмийн хамгаал лын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуу-лалтын газрын мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр “Өнгөрсөн оны байдлаар МСҮТ-ийн нийт төгсөгчдийн 72 орчим хувь нь ажлын байртай, 16 хувь нь мэргэжил дээшлүүлэн цааш суралцлаа. Их, дээд сургуулийн төгсөгчдийн ажлын байрны үзүүлэлт харьцангуй бага” гэсэн юм. Үүнээс харахад л ажил олгогчид, Монгол Улсад хэн нь илүү хэрэгцээтэй байдаг нь харагдана.

Хөдөлмөр, нийгмийн хам-гааллын сайд Н.Номтойбаяр уг салбарт хийх шинэч лэлийн хүрээнд ажил олгогчдын шаардлагыг сургалтын бод-логотой уялдуулах хэрэгтэйг онцолсон. Ингэснээр оюутнууд ажил олгогчийн хүссэн

Дунд мэргэжилтний эрэлдТөрөлт багас сан учир МСҮТ-ийн элсэгчид цөөн байна

мэргэжилтэн болж, төгсөөд шууд ажлын байртай болох давуу талтай ажээ. Салбарын ерөнхий хандлага ийм байдаг. Барилгын политехник коллежийн тухайд гэхэд л урьд нь төгсөгчид нь ажил хайдаг байсан бол одоо ажил олгогчид ажилчин хайж ирдэг болжээ.

Гэтэл энэ жил МСҮТ-ийн элсэгч дийн тоо бага бай-гааг Мэргэж лийн боловс рол, сургал тын бодлого зохи цуу-лалтын газрын мэргэ жилтэн Р.Дүүрэнбаяр хүн амын цонхны

жил үргэлжилж буйтай холбон тайлбарлав. Тодруулбал, 1990 оноос хойш төрөлт огцом багассанаас 2015-2017 он хүртэлх гурван жилийн хугацаанд элсэх насны хүүхдийн тоо бага байгаа ажээ. Түүнээс биш МСҮТ-д элсэн сурагчдын тоо тогтмол өсөх хандлагатай. Цаашид ч эл буухиа үргэлжлэх төлөвтэй байна.

Мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа оюутнууд үйлдвэрлэлийн дадлага жил бүр хийдэг. Энэ нь ажил олгогчдын

шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд тустай байдгийг МСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлсэн. Хэрэв мэргэжлийн боловсролтой залуучууд

Хэрэв тэгвэл сургууль төгсөөд “цагаан захтай” инженер болох биш, ажлаа мэддэг, чадварлаг, ча нартай боловсон хүчин болох юм. Энэ мэтчилэн мэргэжлийн боловсролын салбарыг чиглэсэн төрийн бодлого, энэ чиглэлээр хоолоо олж идэх сонирхолтой залуучуудын тоо нэмэгдсээр байгааг салбарынхан сайшаалаа.

Техник, технологийн дээд сургуулийн Мэргэжлийн боловс­ролын сургалтын менежер Ц.Оюунтуяагаас салбарын зарим зүйлийг тодрууллаа.

-МСҮТ-ийн элсэгчдийн тоо энэ жил бага байгаа нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт, төрөөс их, дээд сургуулиудын элсэгч авах квотыг хязгааргүй болголоо. Хоёрдугаарт, сургуулиуд босго оноогоо 400 болгож тогтоож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхэд, залуучууд ч дээд боловсрол эзэмшихэд илүү анхаарч, их, дээд сургуулиуд элсэгчдээ булаацалдсан. Зарим их, дээд сургууль сургалтын төлбөрөө санаанд багтамгүй доод түвшинд хүргэлээ. Энэ бүхэн МСҮТ-ийн элсэгчид буурсны бас нэг шалтгаан гэж харж байна. Түүнээс гадна энэ онд улсын хэмжээнд есдүгээр анги төгсөгчдийн тоо цөөн байгаатай ч холбоотой.

-Техник, технологийн дээд сургуулийн тухайд элсэлт хэр байна вэ?

-Манай сургууль 33 жил

үйл ажил лагаа явуулсан. Энэ чиглэлийн ууган сургуулиудын нэг учир элсэлт харьцангуй боломжийн байлаа. Энэ хичээ-лийн жилд нийт элсэлтийн 81 хувь нь гүйцсэн.

-Сар бүрийн тэтгэмжийг зогсоосон тухайд та ямар бодол-той байна вэ?

-Бидэнд ирсэн мэдээллээр МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгох 70 мянган төгрөгийг түр хугацаанд зогсоосон гэсэн. Тэтгэмжийн асуудал их, дээд сургуулийн суралцагчдын дунд хавтгайрсан үзэгдэл байсан байж мэдэх юм. Харин улс орны хөгжилд чухал хэрэгцээтэй боловсон хүчин болж, ирээдүйд гол ажлыг нугалах мэргэжилтэй ажилтнууддаа үргэлжлүүлэн олгох нь зүйтэй.

-Салбарыг хөгжүүлэхэд чиг-лэсэн ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Төрөөс мэргэжлийн болов сон хүчин бэлдэж байгаа сургуу-лиудыг улсын, хувийн гэж ялгалгүй ижил бодлого явуулж, багшийн тэтгэмж, оюутны байр, амьжиргааны зардлыг ижилхэн хангах хэрэгтэй гэж боддог.

П.Нарандалай: Гурван барилгачин, 27 даамалтай бол байшин босохгүй

МСҮТ­ийн суралцагчид энэ жил бага байгаатай холбоотойгоор Барилгын политехник коллежийн захирал П.Нарандалайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-МСҮТ-ийн элсэгчдийн тоо буурсан шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Энэ хичээлийн жилийн элсэгчдийн тоо 2014, 2015 онтой харьцуулахад бага байна. Гэхдээ бусад сургуультай харьцуулахад манай сургууль нийт элсэлтийн 85 хувийг бүрдүүлж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Элсэгчид буурсан шалтгааныг энэ онд есдүгээр анги төгсөгчдийн тоо цөөн байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Улсын хэмжээнд жил бүр 40 гаруй мянган хүүхэд есдүгээр анги төгсдөг. Харин энэ жил 20 орчим мянган хүүхэд төгслөө. Энэ нь ерөнхий боловсролын сургалтын жилийг 12 болгож өөрчилснөөс бас шалтгаалсан.

-Сар бүрийн тэтгэмжийг цуцалсан асуудал ямар нэг байдлаар нөлөөлсөн үү?

Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:

Дуудлага худалдаа 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 15:00 цагт ГХБХБГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана. Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2016 оны 10 дугаар 17-оос 10 дугаар сарын 19-ний өдрийн 14:30 цаг хүртэл аймгийн ГХБХБГ-т хүлээн авна.

Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан банкны 190029401 тоот дансанд тушаана уу.

Лавлах утас: 70376471, 88079695, 99079442

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

ЗГМ: ТОДРУУЛГА

“МСҮТ-ийн суралцагчдад тэтгэмж олгох нь зүйтэй”

-МСҮТ-д суралцагч хүүхдүүд сар бүрийн тэтгэмж авахыг хүсэж байгаа. Тэдний дунд ар гэрийнхнээ хоол хүнсээр хангадаг хүүхдүүд байдаг. Гэхдээ тэтгэмж тийм ч том шалтгаан биш. Манай сургуулийн элсэлт энэ жил бусад МСҮТ-тэй харьцуулахад боломжийн байгаа нь сургалтын төлбөр авдаггүйтэй холбоотой болов уу гэж бодож байна. Үндэсний аудитын газраас МСҮТ-ийн захирлуудыг цуглуулж, уулзалт хийсэн. Тухайн үед зарим нэг сургууль элсэгч байхгүйгээс үүд хаалгаа барьсан, хэсэг нь ердөө 50-60 элсэгчтэй байна гэсэн жишээ сонсогдсон.

-Урьд жилүүдийг бодвол МСҮТ-ийн элсэгчид нэмэгдэж

байгаа шүү дээ?-Тэр үнэн. Өмнө нь дандаа

сурлага тааруу, улаан шугам давж чадаагүй хүүхдүүд МСҮТ рүү явдаг гэсэн ойлголттой байлаа. Эцэг, эхчүүд ч хүүхдээ “ТМС явуулна шүү” гэж айлгадаг байсныг хэн бүхэн мэднэ. Харин одоо энэ ойлголт өөрчлөгдөж байгаад баяртай байна. Тухайлбал, энэ жилийн элсэгчдийн хичээлийн ирц, сэтгэгдлээс харахад ирээдүйгээ төлөвлөсөн, сурах хүсэлтэй болжээ. Мэргэжилтэй ажилтан болчихвол их, дээд сургууль төгссөнөөс илүү хурдан ажлын байртай болж, амьдралаа зал-гуулна гэдгээ ч тэд мэдэж байна.

Зургаа, долоон жилийн өмнө зам, барилгын ажилд ихэвчлэн хятадууд оролцдог байсан. Харин одоо харьцангуй дотоодын ажиллах хүчнийг дайчлах болжээ. Нэг жишээ нь л энэ.

-МСҮТ-ийн элсэгчдийг цаашид нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой вэ?

-Төрөөс нэгдсэн бодлого

явуулж сургуулиудыг уул уурхай, зам, хөдөө аж ахуй гэхчлэн төрөлжүүлэх нь зүйтэй. Түүнчлэн боломжтой бол сурагчдын тэтгэмжийг олгож, дадлага хийх материаллаг баазыг нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. Жил гаруйн өмнөх судалгаанаас харахад их, дээд сургууль төгсөгчдийн 30 гаруй хувь нь ажлын байртай болдог гэж байсан.

Барилгын политехник коллеж гэхэд 85 хувь нь ажлын байраар хангагдсан үзүүлэлттэй. Тиймээс мэргэжлийн ажилтан байна гэдэг улс орны баялаг бүтээх гүүр гэсэн үг. Аливаа улс орны бүтээн байгуулалтыг дарга нар биш, баялаг бүтээгчид л хийнэ. Тиймдээ ч даргын тоо цөөн, хийж бүтээх хүний тоо их байж хөгжлийн голдирол зүгшрэх учиртай. Барилгаар жишээлэхэд, нэг бригадад 27 барилгачин, гурван даамалтай байж л байшин босно. Түүнээс биш 27 даргатай, гурван барил-гачинтай бол байшин хэзээ ч босохгүй шүү дээ.

Хөдөлмөрийн зах зээлд МСҮТ-ийн

төгсөгчид эрэлт ихтэй байдаг

Ажил олгогчид МСҮТ-өөс боловсон хүчин хайж ирдэг

болсон

Б.Ганбаяр/ЗГМ©

нэмэгдсээр байвал гаднаас өндөр үнээр ажиллах хүчин авчрах шаардлагагүй. Улмаар баялгийг улсдаа эргэлдүүлж, олон хүн хоолтой, орлоготой болох учиртай.

Н.Номтойбаяр сайд МСҮТ, политехникийн коллеж төг-сөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан оюутнуудыг их, дээд сургуульд суралцахад өмнө үзсэн хичээ-лийг нь кредит цагт тооцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэйг онцолсон.

» МСҮТ-ийн оюутнууд суралцах хугацаандаа л ажлын байраа олчихсон байдаг.

» Ажил олгогчдын тавьсан хүсэлт, шаардлагын дагуу оюутнуудыг бэлтгэх бодлогыг МСҮТ-үүд баримталдаг.

» Н.Номтойбаяр сайд МСҮТ, политехникийн коллеж төг-сөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан оюутнуудыг их, дээд сургуульд суралцахад өмнө үзсэн хичээ лийг нь кредит цагт тооцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэйг онцолсон.

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:

№ Газрын зориулалт

Багийн дугаар Байршил Нэгж

талбар

Талбайн хэмжээ м/кв

Дуудах анхны үнэ

1 Шатхуун түгээх станц Малчин Дархан-Сэлэнгэ явах авто замын

дагуу, Замын цагдаагий постны урд 1 400 3600000

2 Үйлчилгээ 5-р баг Сүнс судлалын төв 2 307 18420000

3 Шатхуун түгээх станц 6-р баг Дархан-Сэлэнгэ явах авто замын

дагуу 3 4500 40500000

4 Үйлчилгээ 8-р баг Нарантолгой гэр хорооллын урд, байгаа авто замын дагуу 4 915 13725000

5 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 5 12300 36900000 6 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 6 5000 15000000 7 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 7 5000 15000000 8 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 8 5000 15000000 9 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 9 5000 15000000 10 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 10 5000 15000000 11 Үйлдвэр 13-р баг Эрэл цементийн үйлдвэрийн залгаа 11 5000 15000000

Дуудлага худалдаа 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 15:00 цагт ГХБХБГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана. Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2016 оны 10 дугаар 17-оос 10 дугаар сарын 19-ний өдрийн 14:30 цаг хүртэл аймгийн ГХБХБГ-т хүлээн авна.

Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан банкны 190029401 тоот дансанд тушаана уу.

Лавлах утас: 70376471, 88079695, 99079442

Page 6: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

Нийгэм

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

Б.БаярмааЗГМ

Сүүлийн үед ухаа лаг сав, баг-лаа, боодол гэсэн ойлголт бий болоод байна

БСШ УСЯ­наас за лу у судлаачдыг дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн судал гааны тэтгэлгийн эзэн болсон ШУТИС­ийн Үйлдвэр­лэлийн технологийн сургуулийн багш Г.Солонгоос судалгааных нь талаар тодрууллаа. Тэрбээр бактерийн эсрэг үйлчлэлтэй хүнсний хуванцар сав, баглаа, боодлын материалыг судалж байгаа аж.

-Энэ чиглэлийн судалгаа Монголд хэр байдаг вэ?

-Өнөөдөр хүнсний хуванцар сав, баглаа, боодлын аюулгүй байдал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Хүнс гэдэг бидний эрүүл мэндийн баталгаа. Тиймээс энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Мөн цөөнгүй судалгаа хийж байна. Гэхдээ дотор нь хийсэн хүнсний бүтээгдэхүүн талаас нь судлаж сав, баглаа, боодолд үнэлэлт өгдөг нь ажиглагдсан. Жишээлбэл, хөх саванд хадгалсан сүү, усанд ямар өөрчлөлт орж байгааг шинжилдэг. Түүнээс биш хөх савны хуванцар материалыг судалсан тохиолдол тун хомс.

Миний хувьд 2008 оноос хойш хүнс болон эмийн хуванцар материалыг судалсан. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах боломжийг эрэлхийлж байна. Ингэснээр сав баглаа, боодлоос үүдэлтэй өвчнөөс сэргийлэх боломжтой.

-Энэ судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юу?

-Хуванцар материалын физик, химийн шинж чана рын судалгааны аргачлал, стандарт,

Хадгалалтын хугацааг уртасгах хуванцар савны материал гаргаж авна

баримт бичгүүдээс хамаарна. Мөн шинжилгээний лабора-ториуд, тэдгээрийн хүчин чадал, ажиллах хүч зэрэг асууд лаас шууд хамаарна. Энэ салбарын үйлдвэрлэгчид болон судлаач-дын хамтын ажиллагаа илүү ойр байвал хэрэгжих боломж бий.

-Иргэдийн ундны усаа хийдэг хөх хуванцар сав эрүүл мэндэд хортой гэсэн дүгнэлт гараад байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Иргэдэд хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, зохистой хэрэглээ, эрүүл мэн-дийн нөлөөллийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Хөх сав гэх мэт зориулалтын бус хуванцар савыг аль болох хурдан хэрэглээнээс халах шаардлагатай. Зориулалтын бус

Б.Баярмаа / ЗГМ©

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. Машины хар хайрцаг зарна.170 градус харах өнцөгтэй, санах карт хийж бичлэг хийнэ.Утас: 991227182. Машины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Шууд 100 мянган төгрөгөөр өгнө (шинэ)Утас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. Шинээрээ орж ирсэн 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "G500" zarna 2004-2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams-2.0 мотортой, ухрах камертай. "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна.Утас:917778779. 2008 оны шинээрээ орж ирсэн "LX570" зарна.Үнэ:60 сая Утас: 9911146810. "Full option A8" зарна. Утас: 99995108

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30,000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Official guide of TOEFL TEST 4th edition. Албан ёсны TOEFL тест гаргадаг газраас уг шалгалтанд бэлтгэгчдэд зориулан гаргасан GUIDE book-ийн хамгийн сүүлийн хэвлэл. Хэрэглэж байсан мөн дисктэйгээ. Утас: 99674312 7. Монго лын залуучуудад хүн төрөлхт ний хөгж лийн их алхаатай хөл нийлүү лэхийн зэрэгцээ өөрийн үндэсний зан заншил, ухамсар, ёс суртахууныхаа үнэт зүйлийг гээлгүй зөв хослуулан авч явахыг зөв ухамсарлан ойлгуулах энгийн хялбараар илэрхийлж чадсан “Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” ном уншигчдын гар дээр очиж байна.Утас: 981110298. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30,000 төгрөгөөр зарна. Утас: 99153637

1. 3-4 хороололын эцэст Говь цогцолборийн хажууд 29 дүгээр байр, 9 давхарын 8 давхарт 36м.кв наран талдаа 2 цонхтой, гал тогоон тусдаа, хувцасны шүүгээ, харанхуй 1 өрөөтөй саруулхан балконтой үзэгдэх орчин сайтай маш дулаахан 1 өрөө байр зарна. 93, 77 сургууль болон 96-р цэцэрлэг хажууд байдаг. Автобусны буудалтай ойрхон мкв 1.440,000 Үнэ: Бэлэн мөнгөнд 52 саяаас. Утас: 919141912. 10-р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв 2 өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд СОТ-н 5 давхарт угсармал байрны 4мкв 2өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. Хан-Уул дүүрэгт Peace town хотхонд 58,92m2 байр зарна машин оролцуулж болно. Утас: 990976396. Модны 2-т угсармалын 3 өрөө байр зарна. Утас: 99105070 7. ЧД, СИУС-ийн баруун хойно байрлах 2010 онд ашиглалтанд орсон, 12 давхар, 58-р байрны 11-р давхарт, 70.7 мкв бүхий 3 өрөө байрыг гал тогооны тавилга болон хувцасны ханын шкапны хамт худалдана. Бүх цонх нь наран талдаа, өвөлдөө дулаахан, цонхоор харагдах орчин сайтай, сантехникийн хувьд ямар нэг доголдолгүй. 8. Утас: 90706655, 89989575Натур худалдааны төвийн урд 13-р хороололд 64мкв, 2 өрөө байр зарна. Үнэ: 64,000,000 Утас: 96040944

1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. IPAD MINI WIFI+3G+ 64GB Шилэн наалттай, цагаан, хайрцаг цэнэглэгчтэй нь зарна. Утас: 880107313. ipad1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн Hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. Sony 15.6 Core I7 560-d зарна. model VPCF133FX In-tel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 899979868. Wifi хүч нэмэгч дамжуулагч суурилуулна. Утас: 75752020

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

АВТОМАШИН

1. Соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ бүхий сувенир зарна. Утас: 960129382. Германаас ирсэн мотор (generator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах 8 секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /3 сар л хэрэглэсэн/ Гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2,600,000₮-өөр худалдаалагддаг, эрэлт хэрэгцээ өндөртэй тоног төхөөрөмж юм. Худалдах үнэ: 2 сая-аас эхлэнэ. Худалдах доод үнэ: 1,8 сая.Утас: 757520204. Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн шинэвтэр 2 хаалгатай том хөргөгч яаралтай хямд зарна. Утас: 99236582, 98565146

1. Ухаалаг цагтай байхад утсаа хаях, дуудлага сонсохгүй байх асуудалгүй боллоо. GSM сүлжээ SIM карт дэмжинэ. Дурын дугаар руу залгах дуудлага хүлээн авах боломжтой. Мессеж бичих, сэрүүлэг, цаг ,Pedometer. тооны машин гэх мэт олон үйлдэлтэй.Утас: 96012938 , 998188322. АНУ-аас ирсэн "iPhone 6" 16GB gold, gray. Үнэ:1,250,000 шинэ, задлаагүй. Утас:991273313. АНУ-аас ирсэн цоо шинэ задлаагүй “Factory Unlocked Iphone 6s” 16gb хар өнгөтэй утас зарна. Үнэ: 1,800,000 -аас хямдраад 1,700,000 Утас: 990854244. Евро стандартын оригинал "Samsung Galaxy S6" утас зарна. Үнэ: 800 мянга. Утас: 996062935. Хамгийн сайн гэгддэг official SM-N900 note 3 зарна. Утас: 995090456. Дубайгаас авч ирсэн 18к “Vertu signature rose gold” зарна. Үнэ: 1.5 сая. Утас: 99979107

» ХӨВСГӨЛАзийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр давхар, 1500 ам метр талбай, зоорь, эрчим хүчний ухаалаг системтэй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв" байгуулахаар боллоо. Тус төвийг Монгол Улсын хэмжээнд Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт байгуулах аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэд бүтцээс шалтгаалан нийгмийн харилцаанд эрх тэгш орох боломжгүй байдаг. Тиймээс стандартын төвтэй болох гэж буйдаа тэд талархаж байна. Тус аймгийн хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1800 нь хүүхэд юм.

» ДУНДГОВЬАймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 120 гаруй тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ нь тогтоосон стандартаас хэд дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Угтаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд 2000 хүн тутамд нэгээс хэтрэхгүй, сумын төвд нэг байхаар тогтоосон байдаг аж. Хэрэв энэ стандартыг мөрдвөл Дундговь аймгийн төвд зургаа, 15 сум тус бүрт нэг тусгай зөвшөөрөл олгох ёстой. Одоогийн байдлаар тус аймагт олгоод байгаа 120 гаруй тусгай зөвшөөрлийн 43-ыг аймгийн төвийн аж ахуйн нэгжүүд авчээ.

» БАЯН-ӨЛГИЙУлсын хэмжээнд 2016 оны эхний найман сард 977 нярай энджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 158 буюу 19.3 хувиар өссөн дүн юм. Нялхсын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын замын өвчлөл голлож байгаа юм. Харин аймгаар нь авч үзвэл Баян-Өлгий аймагт нялхсын эндэгдэл хамгийн их гарсан байна. Иймд ТИКА-гаас нярайн дулаацуулагч ширээ, хүчилтөрөгчийн аппарат, эх барих мэс заслын болон, эх баригчийн иж бүрдэл өгчээ. Мөн багаж ариутгагч, нярайн судасны цохилт хэмжигч, 3D хэмжээст өнгөт дүрс оношилгоо бүхий долоон нэр төрлийн 47 тоног төхөөрөмжийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт хандивлалаа.

» ГОВЬ-АЛТАЙАймгийн хэмжээнд малын үнэ харьцангуй хямд байна. Тодруулбал,“Шинэ-Алтай” захад төлөг 70 мянга, эм хонь болон эр шүдлэн хонийг 80-90 мянга төгрөгөөр худалдаж байна. Харин эр ямаа 70-80 мянга төгрөгийн үнэтэй байгаа аж. Тэгвэл лангуун дээр хонины мах кг нь 4300, ямаан 3500, үхрийн 6000, адууны мах 5000 төгрөгийн ханштай байна. Харин тэмээний мах зарагдахгүй, хүмүүс худалдаж авахаа байсан байна. Малын тоо толгой өссөн, иргэдийн худалдан авах чадвар багассаны дээр малаа олноор нь борлуулах сонирхолтой малчид их байгаа зэрэг нь малын болон махны үнэ хямдрах гол шалтгаан болжээ.

ОРОН НУТАГЗГМ: ТОДРУУЛГА

гэдэгт 3, 6, 7 тэмдэглэгээ бүхий хуванцар сав ордог.

-Энэ чиглэлээр хийсэн өөр судалгаанууд бий юу?

-Өмнө нь дурдсан эмийн болон хүнсний сав баглаа, боодолд усанд уусдаг полимер материалыг ашиглах судалгаа хийж байсан. Тухайлбал, тосонд уусдаг амин дэм зэрэг биологийн идэвхт нэгдлийн капсулын талаар судалсан.

-Нууц биш бол шагналын 10 сая төгрөгөө юунд зарцуулах вэ?

-Үүнийг шагнал гэхээсээ илүү судалгаагаа цааш гүнз-гийрүүлэн хийж, тодорхой үр дүнд хүрэх боломжийг олгосон тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байгаа. Иймээс шаард лагатай түүхий эд, материал, багаж, хэрэгсэл авах гээд судалгаандаа зарцуулна.

-Ямар түүхий эд шаард-лагатай байна вэ?

-Судалгааны үндсэн материал нь поливинилалкоголь (polyvi-nyl alcohol). Энэ нь усанд уусдаг хоргүй материал. Усанд уусдаг гэдэг утгаараа байгальд ээлтэй полимерийн тоонд ордог.

-Өндөр хөгжилтэй орнуудын сав, баглаа, боодлын чиг хандлага ямар байна вэ?

-Хүнс болон эмийн сав баглаа, боодлыг тухайн бүтээг-дэхүүнийг гадны нөлөө нөөс хамгаа лах хамгаалалт гэж үздэг. Тиймээс бүтээгдэхүү-нийг ийм, тийм саванд хийвэл сөрөг үр дагавартай гэх мэ-тийг судалдаг. Харин сүүлийн жилүү дэд тухайн баглаа, боодол нь агуулж буй бүтээг-дэ хүүн болон орчинтойгоо хэрхэн харилцан үйлчилж буйг судлах хандлагатай бол-сон. Бүтээгдэхүүний аюул гүй байдлыг хангах, хадга лалтын хугацааг ур тас гах зэрэг чад-вартай идэвхтэй сав, баглаа, боодлын технологийг боловс-руулахад анхаарч байна. Мөн ухаалаг сав, баглаа, боодол гэсэн ойлголт ч бий болсон. Хадгалах үед хүнсний бүтээгдэхүүнд урвал явагдаж, химийн нэгд-лүүд үүсдэг. Иймээс нөөшлөгч, антиоксидант, антибактериал, амт оруулагч, өнгө оруулагч зэрэг нэгдлийг шилжүүлэх үйлчлэлтэй сав баглаа, боодлыг “ухаалаг” гэж нэрлэдэг.

Усанд уусдаг гэдэг утгаараа

байгальд ээлтэй

Page 7: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

7

Шинжлэх ухаан

2016.09.19, ДАВАА ~ №200 (478) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Засгийн Газрын Мэдээ сониныIV улирлын захиалга явагдаж Байна.

Захиалгын үнэ: 30,000^

Тэнцвэртэй мэдээллийг Танд

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс, И-мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: Zasag.Co

Улиралд

64 дугаар

Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй Монголын инновацийн салбарын талаар ярилцлаа. Тэрбээр инновацийн салбар зогсонги байдалд орсныг онцолсон юм.

-Инноваци гэдэг үгийг хүн бүр мэддэг болжээ. Монголд инновацийн салбар ямар түвшинд байна вэ?

-Олон асуудлаас шалтгаалаад инновацийг бодитоор хэрэг-жүүлэх ажил улсын хэмжээнд зогсонги байдалд орсон. Монгол эрдэмтний санаачилсан технологиор бүтээгдэхүүн хийе гэхэд манайд үйлдвэрийн бааз байхгүй. Эрсдэл гаргаад өндөр түвшний технологиор сайн бүтээгдэхүүн хийх түвшинд манай бизнесмэнүүд хүрээгүй байна. Хамгийн гайгүй ком-пани нь гадаадын сайн гэсэн технологийг импортолдог. Түүнээс доод түшнийх нь гаднын энгийн, хуучирсан технологийг оруулж ирдэг. Жишээ нь, саяхан гэхэд 1970-1980 онд хятадууд өрхийн түвшинд хэрэглэж байсан технологиор Улаанбаатар хотод хар төмөрлөгийн үйлдвэр олноор нь байгуулсан. Монголын бизнесийн салбарт технологийн мэдрэмж алга.

Манай хөнгөн үйлдвэр, ноолуур, уул уурхайн салбараас дунд зэргийн өндөр технологийн бүтээгдэхүүн гардаг. Бусад 80 гаруй хувь нь технологийн агууламжгүй гэсэн ангилалд багтаж байгаа. Хэрэв өнөөдөр бизнес эрхлэгчдэд таалагдах зүйл хийе гэвэл технологиос бага хамаардаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй болж байна. Тэгээд ч инновацийг бүрэн хэмжээнд идэвхжүүлэх эрх зүйн орчин манайд байхгүй.

-2012-2016 оны УИХ инновацийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиас үр дүн гарч байна уу?

-Хуулийг анх батлахдаа л Үндэсний хөгжил, шинэт гэлийн хороо гэсэн төрийн бай гуул лагыг ажилтай байлгахад чиглүүлсэн. Олон хуультай зөрчилдөж байсан ч сонгуулиас өмнө амжуулах гээд яаран баталсан юм. Тухайлбал, эрсдлийн санхүүжилт олгодог хамтын эзэмшлийн компанийн тухай бүтэн бүлэг орсон. Гэтэл Компанийн тухай хуульд тийм хэлбэр байхгүй. Ийм зөрчлүүдийг хуулиас хасаад явж байгаа.

-Гэхдээ гарааны компа-ниудыг бодлогоор дэмжиж байгаа шүү дээ.

-Гарааны компани байгуулах асуудлыг Засгийн газрын түвшинд 2014 онд шийдсэн. Гарааны компанид холбогдох

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй байна

Б.Баярмаа@bayarmaaZGM

Монгол эрдэмтэд Азидаа 19 дүгээрт ордог

журмыг батлаад, нэлээн хэдэн компани байгуулсан юм. Шинжлэх Ухааны Академийн дэргэд дөрвөн компани бай-гуулагдсан нь шинэлэг зүйл болсон. Гэтэл гарааны компани эрх зүйн орчноос болоод хөгжиж чадахгүй байна. Гарааны компаниуд байгуулаад хоёр жил болсон ч яг тэр шугамаасаа цааш алхаж чадахгүй байгаа.

-Цааш алхахад юу саад болоод байна вэ?

-Аливаа бизнесийг хөрөнгө оруулалтаар дэмжих ёстой. Гэтэл хэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийдээгүй. Банкнаас зээл авах юм уу, төрөөс санхүүжүүлэх үү гэдэг дээр зохицуулалт байхгүй. Мөн гарааны компанийн үр дүнд бий болсон жижиг үйлдвэр, цех хэний өмч болох вэ гэдэг асуудал байна. Инновацийг хөгжүүлье гэж зоригловол юуны өмнө дэлхийн жишигт нийцсэн хууль гаргах ёстой. Төрийн өмчийг ашиглаж бий болсон бүтээгдэхүүний бүх орлого төрийнх байна гэж хуульчилсан. Гэтэл гарааны бизнес зах зээлийн зарчмаар хөгжих ёстой шүү дээ. Мөн судлаач өөрөө компаниа удирдах гэдэг. Угтаа бол өөрөө судалгаагаа өргөжүүлээд өөр хүнд үйлдвэрлэлээ хариуцуулах хэрэгтэй.

-Дотоодын бизнес эрхлэгчид эрсдлээс айгаад инновацийн салбар руу орохгүй байх шиг?

Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй

байгаа нь бодит үнэн. Төр тодорхой эрсдлийг даагаад энэ хоёр салбарыг ойртуулахгүй бол хоёр тийшээ харчихаад байна. Итгэлцэл бий болсны дараа үйлдвэрлэлийн шатанд технологийн суурь сайжирдаг. Тэгээд эрдэмтдийн бүтээлд хандах нийгмийн хандлага сайжирдаг. Яваандаа төрийн оролцоо ч багасч, шинжлэх ухаан болон бизнес нягтарна гэсэн үг.

-Монгол эрдэмтдийн мэдлэг, чадварыг дэлхийд хэрхэн үнэлдэг бол?

-Чадварын хувьд монгол эрдэмтэд гологдохгүй. Манайх үйлдвэрлэлийн технологиор хамгийн доогуур ордог ч судлаачдын чадвар дэлхийн дунджаас дээгүүрт жагсдаг. Үүнийг тусгай үзүүлэлтээр тогтоодог л доо. Шинжлэх ухааны бүтээлийн статистик үзүүлэлтэд Азийн 46 улс хамрагддаг. Үүнээс Монгол Улс 2014 оны байдлаар 19 дүгээрт орсон. Гуравхан сая хүн амтай, 1500 судлаачтай хэрнээ Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон зэрэг орны түвшинд дөхөж байна.

-Ямар үзүүлэлтээр ингэж жагсаадаг юм бэ?

-Суурь судалгааны үр дүн, олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, тухайн өгүүллээс бусад судлаач эшлэл авч байгаа тоогоор хэмждэг. Амтай болгон эрдэмтэд юм хийхгүй байна гэдэг л дээ. Яаж хэмжээд ингэж буруу

ойлгоод байгааг мэдэхгүй юм. -Монгол Улс эрдэм шинжил-

гээний аливаа судалгаанд хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?

-Манайд суурь судалгаанд зориулж байгаа мөнгө дэндүү бага. Жилд судалгаанд 30 хүртэлх тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг хувийн компаниуд Солонгост байдаг. Гэтэл манайд 30 сая төгрөг ч гаргах компани байхгүй. Хувийн салбарууд муу байгаадаа биш сэтгэлзүй, хөрөнгө чинээ, технологийн дэвшлийн хувьд болоогүй байна гэсэн үг. Жилд 1500 судлаачид 30 тэрбум төгрөг өгчихөөд улс орны эдийн засагт нөлөөлөхүйц бүтээл гарга гэвэл одоогийнх шигээ хоёр тийшээ харсаар л байна.

Дотоодын нийт бүтээг-дэхүүнийхээ нэг хувиас дээш хэмжээний хөрөнгө зарж байж шинжлэх ухаанаас эдийн засгийн бодит үр дүн гардаг гэсэн бичгдээгүй хууль бий. Гэтэл манайх 0.2 хувийг зарцуулна. Хэрэв нэг хувьд хүргэвэл тав, зургаан жилийн дараа л үр дүн гарна. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмнэ гэж тусгасан байсан. Энэ амлалт хэзээ биелэх бол гэж хүлээгээд сууж байна.

-Энэ салбарыг хөл дээр нь босгохын тулд нэн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

-Суурь судалгааны салбар ийм өндөр түвшинд байгаа учраас үүнийг төр дэмжих ёстой. Харин хэрэглээнд чиглэсэн судалгааг хөгжингүй орнуудад бол бизнесийн салбар авч явдаг жишигтэй. Суурь судалгааг дэмжвэл судлаачдын мэдлэг, чадвар сайжирдаг. Тэдний зарим нь хэрэглээний судалгаа руу ордог. Мэдээж эхлээд эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Дараа нь боломж харагдаж байгаа хэсгийг дэмжих нь чухал.

Харин шинжлэх ухаанаас бага хамааралтай хэсгийг хойш тавьж болно.

-Инновацийн салбарт эерэг мэдээ байна уу?

-Инновацийн тухай ярьдаг хүн олон болж байна. Хэрэв санхүүжилтийн механизмыг зөв хэрэгжүүлбэл хүч чадал нь аажмаар нэмэгдсээр байгаад нэг л өдөр улсын эдийн засагт дорвитой нөлөөлнө. Эдийн засгийг тогтвортой байлгах, хүндрэлээс гаргах гол хүчин зүйл нь инноваци дээр суурилсан бизнес байх талтай.

-Гаднын хөрөнгө оруулагчдыг татах боломж энэ салбарт хэр байна вэ?

-Гадаад зах зээл дээр гаргахад шаардлага хангах бүтээгдэхүүн хэр олон байна вэ гэдэг том асуудал. Тэгэхийн тулд төр манлайлан оролцох ёстой гэж боддог. Монголыг бусад оронтой харьцуулахад технологийн мэдрэмж сул л даа.

Гадаад орнууд ганцхан инноваци гэж ярихаа больсон. Хөгж лийн арай өндөр шат буюу цогц төслийн шат руу орсон. Манайх нэг шинэ бүтээг дэхүүн хийх инновацийн анхан шатны асуудлыг ярьж байна шүү дээ. Шинжлэх ухаан техно логийн, нийгмийн удирдлагын, бизнесийн гэсэн гурван төрлийн инновацийг нийлүү лээд бүтээгдэхүүн гаргахыг цогц инноваци гэдэг. Ингэж байж нийгэмд бодитой ашиг авчирдаг. Канадын Засгийн газар гэхэд сүүлийн 10-аад жил ийм төслүүдийг санхүүжүүлж байна.

-Шинжлэх ухааны парк байгуулах тухай нэг хэсэг яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Монголд парк байгуулах чиглэл гэсэн баримт бичиг олон жилийн өмнө гарсан. Мөн шинжлэх ухааны парк байгуулах хуулийн төсөл ч бий. Гэтэл сонгууль дамжсаар байгаад өнөөдөр цаасан дээр л байна. 2011 онд Хятадаас хөрөнгө оруулалт авахаар аман байдлаар тохирсон ч хариуцаж байсан хүмүүс, төр засаг солигдсон учраас зогссон. Эрдэмтэд бизнесийн салбарт хандаж цаг алдаж байснаас шинжлэх ухааны паркт туршиж, анхан шатны үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн борлуулаад эхэлсний дараа түүнийг нь өргөжүүлэх менежер

олдож л таарна. Монгол Улсад өндөр технологийн үйлдвэр байгуулна гэж хий ярьж явахаар Шинжлэх ухааны паркаа байгуулах нь хамгийн зөв зам. Даанч энэ асуудал мөн л цаасан дээр гацчихлаа.

-Ямар бүтэц, зохион бай-гуулалттай парк манай нөхцөлд таарах вэ?

-Судалгааны газар, техно-логийн инкубатор, үйлдвэрлэл явуулах цехүүд, банкууд нэг дор байдаг сонгодог хэлбэр гэж бий. Монголд ямар чиглэлийн парк байгуулах вэ гэдгийг манайхан нэлээн олон жил судалсан. Хөдөө аж ахуй, нано технологийн чиглэлээр байж болно гэж үздэг. Хөрөнгөө олж аваад шууд дэд бүтцээ барьж эхлэх хэрэгтэй байгаа юм.

Хятадад бол хотыг өндөр технологийн бүс болгосон байдаг. Тэр нь дүүргийн хэм жээний статустай бүс байдаг. 2009 оны эдийн засгийн хямралаас гарахад шинжлэх ухааны паркууд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хятадууд өөрсдөө ярьдаг юм. Харин энэ хувилбар манайд тохиромж муутай. Хятадад тийм бүс байгуулах хот хэдэн зуугаараа байдаг. Манайд бол ганцхан Улаанбаатар хот байдаг ч зай талбайгүй.

-Парк байгуулахад хэр хэм-жээний хөрөнгө хэрэгтэй вэ?

-Ямар чиглэлийн парк бай-гуулах вэ гэдгээс шалтгаална. Манайд бусад улс шиг том хэмжээний парк байгуулах боломжгүй. Монгол Улсын зах зээлээс давсан, гадаадад бүтээгдэхүүнээ борлуулах хэмжээтэйг бий болгоё гэж бодъё. Мэдээж өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулахад хамаагүй жижиг л дээ. Зөвхөн техник, эдийн засгийн үзүүлэлт төслийг боловсруулахад гурван тэрбум төгрөг орно. Түүнийгээ бүтээн байгуулалт болгоно гэвэл эхний ээлжинд 30-40 тэрбум төгрөг хэрэгтэй. Монголын өнөөгийн эдийн засагт бол их мөнгө биш шүү дээ. Гагцхүү зөв газар, чиглэл, бүтээгдэхүүнээ олоод, тэнд хийж байгаа судалгаагаа төрөөс дэмжвэл Монголын хөгжлийн хамгийн том гарц мөн. Манайд шинжлэх ухааны паркийн эхний хөрөнгө оруулалтыг хийх зоригтой төр засаг хэзээ бий болох нь бүрхэг байна.

Монголыг бусад оронтой харьцуулахад технологийн мэдрэмж сул

ДНБ-ийхээ нэг хувиас дээш хэмжээний хөрөнгө зарж байж шинжлэх ухаанаас эдийн засгийн бодитой үр дүн гардаг.

Page 8: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08.30 NHK үзүүлж байна: “Мөрөөдөлдөө хүрэх замд олон саад тохиолдоно”

11.20 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг

14.20 Та хариулахгүй ч байж болно: “Гавьяат хуульч Н.Чинбат”

17.05 Энд гарц байна: “Та номын сангаар хэзээ орсон бэ?”

19.25 Монголд үйлдвэрлэв: “Жи Эн Бевережи ХХК”

22.00 16мм кино төсөл: “Ингэн эгшиг” баримтат кино 1986 он

07.30 Made in Mongolia: Эко Пак ХХК

11.00 "South-gobi Resources" танилцуулга видео

14.00 Эзэнт гүрнийг босгосон нь

17.00 The Pulse шууд орчуулгын хөтөлбөр

20.00 Блумбергийн ярилцах цаг

22.00 Студио 1.0

10.00 "Жаргалтай гэр" ОАК 25 дугаар анги

11.15 "Гал тогоо" ОАК 6-р бүлэг төгсгөлийн 19,20 дугаар анги

14.05 "Аяыг таа" шоу нэвтрүүлэг

17.00 "Туршилтын туулайнууд" ОАК 14,15 дугаар анги

20.35 Үүнийг хэрхэн хийдэг вэ?

22.00 "Гэрлэн дохио" инээдмийн ОАК 1 дүгээр анги

08.00 68 дахь удаагийн ''Эмми'' шагнал гардуулах ёслол (шууд)

12.30 "Сонсъё, Суръя, Дагая" 96 дугаар хэсэг

14.00 “Тэр” хөрөг нэвтрүүлэг 10 дугаар хэсэг

17.30 “Тог тог тог” 228 дугаар хэсэг

20.00 “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр

00.00 "Хавай 5-0" (season-5) ОАК 23 дугаар анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

“48 цаг-Монгол 2016”

Монголын уран бүтээлчид нэг дор цуглан, 48 цагийн дотор хэн хамгийн шилдэг богино хэмжээний кино хийж чадахаа сорьдог наадам ойртлоо. “48 цаг-Монгол 2016” кино наадам долоо дахь жилдээ болох гэж байгаа нь энэ. Энэхүү наадам нь киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгодог билээ. Шилдгээр шалгарсан бүтээл Filmapalooza 2017 буюу 48 цаг олон улсын кино наадамд оролцох мөн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны ( Cannes Film Festival, Court Métrage) буланд киногоо гаргах эрхийн төлөө бусад орны ялагчидтай өрсөлдөх юм. Дашрамд дурдахад, бүртгэл энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬУБ-Бээжин 07.10 08.25Бээжин-УБ 09.30 13.00УБ-Токио 08.55 13.40Токио-УБ 14.40 20.10УБ-Сөүл 09.45 12.50 Сөүл-УБ 14.20 17.50УБ-Хонконг 14.00 17.30Хонконг-УБ 18.30 00.10

УБ-Эрхүү 21:10 02:40Эрхүү-УБ 15:35 06:20Эрээн-УБ 18:00 11:15УБ-Хөх хот 20:00 20:49Хөх хот-УБ 22:50 11:15УБ-Сүхбаатар 21:15 05:12Сүхбаатар-УБ 20:55 05:03УБ-Эрдэнэт 20:30 07:45Эрдэнэт-УБ 19:10 05:48

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Б.БямбаЗГМ

ЗГМ: КОМИКС

ҮЗВЭР

ҮГИЙН СҮЛЖЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын утас руу иргэд залгаж, хуурамч мэдээлэл өгөх нь элбэгшсэн тул торгох арга хэмжээ авахаар боллоо. Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 гаруй мянган иргэн хандсаны 71 хувь, 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага байжээ. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглоом хийж залгасан байсныг эзнийг нь тогтоон, анхааруулга өгсөн байна.

Хэрэв дээрх дугаар руу гур-ваас олон удаа тоглож залгасан тохиол долд Захиргааны хариц-лагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн 5000-20000 төгрөгөөр торгох, эсвэл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар болжээ.

Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүү-лэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэл-тэй учраас ингэж хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

АНХААРУУЛГА

Тусгай дугаарт хуурамч дуудлага өгвөл торгоно

ЦАГ АГААР

УЛААНБААТАР IX.19 19o

5o

IX.20 21o

6o

IX.21 19o

7o

IX.22 20o

6o

IX.23 18o

7o6м/

с57м/с

6м/с

5м/с

7м/с

6м/с

7м/с

6м/с

8м/с

7м/с

ҮүлшинэҮүлшинэ Үүлшинэ Үүлшинэ Бага зэргийн бороотой

УВС27o

8o

ХОВД 26o

7o

ЗАВХАН 20o

4o

БАЯНХОНГОР17o

5o

ГОВЬ-АЛТАЙ18o

4o

ӨВӨРХАНГАЙ20o

5o

АРХАНГАЙ18o 5o

ХӨВСГӨЛ 25o

6o

БУЛГАН 16o

2o

ТӨВ 19o

4o

ДУНДГОВЬ 19o 6o

ӨМНӨГОВЬ 24o

7o

ГОВЬ-СҮМБЭР 20o

6o

ДОРНОГОВЬ 20o

8o

СҮХБААТАР 20o

6o

ХЭНТИЙ 20o

2o

СЭЛЭНГЭ 25o

6o

ОРХОН 17o

4o

ДАРХАН-УУЛ 23o

6o

ДОРНОД21o

6o

БАЯН-ӨЛГИЙ22o

8o

Өмнөх дугаарын хариу / 09.16

БОСООГООР:1. Өд...2. ... уул3. Маш...4. ...сүв7. Зурагт...9. ... минор

10. ... амьтан

ХӨНДЛӨНГӨӨР:1. ... зураг 3. ...далай8. Догшин ...11. ... баян (Өмнөх дугаарын хариу)

9 3

1 7 4

7 9 1

6 3 5 1

8 6

2 4 7

3 9

1 5

8 6 3

3 2 9 6 4 8 1 7 5

4 7 6 2 1 5 8 9 3

5 1 8 9 3 7 4 6 2

1 6 4 7 5 2 9 3 8

7 3 2 8 9 4 6 5 1

8 9 5 3 6 1 7 2 4

9 4 1 5 7 3 2 8 6

6 8 3 4 2 9 5 1 7

2 5 7 1 8 6 3 4 9

Гадаад паспортын захиалга ирэх сараас хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Гадаад паспортыг иргэд 10 хоног, гурав хоног гэсэн ангилалтай захиалдаг. Тэгвэл 10 хоногийн дотор гарах энгийн үйлчилгээний хувьд хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, өдөрт 500 гаруй хүнд үйлчилж, дугаарынх нь дагуу гадаад паспорт олгож байгаа юм. Харин гурав хоногийн дотор яаралтай захиалах үйлчилгээг түр зогсоожээ.

Энэ сарыг дуустал дугаар авсан иргэдэд гадаад паспортыг нь хэвлэж өгөх юм. Харин аравдугаар сарын 1-нээс захиалга хэвийн үргэлжлэх аж. Гэхдээ энэ хугацаанд зайлшгүй шаардлагатай хүсэлтийг хүлээн авах аж. Тодруулбал, яаралтай эмчилгээ, хурал зөвлөгөөн, сургуульд явах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, гурав хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд иргэд өргөдөл бичих хэрэгтэй.

Улаанбаатар хотын кино театруудад өнгөрсөн долоо хоногт хамгийн олон давтамж-тай гарсан киноны статис тик мэдээллийг танил цуулж байна. Нийт 12 кино гарснаас “Механикч 2: Сэргэлт” уран сайхны кино 290 удаа дэлгэ цэнд гарч кино тоолуурыг тэргүүллээ.

Өргөдөл бичвэл гадаад паспорт яаралтай гаргана

“Механикч 2: Сэргэлт” тэргүүллээ

ХӨТӨЧ

КИНО ТООЛУУР

Билгийн тооллын 18Намрын дунд улаагчин тахиа сарын нэг зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөрҮс засуулбал: Эд малын гарлагатайНаран ургах, шингэх: 06.36-18.56Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Сэрэхүй

Аргын тооллын есдүгээр сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Шийдэм одтой, хөх луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 36 минутад мандаж, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур ороуулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЗУРХАЙ

Ташуугаар:2. Хотгор...3. ... уулс5. ... ном6. Шан ...

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

СА

И

ОМ

НО

ТР

Т

Ё

Д

М

Д

М

А

О

Ч

Ш

Г

Х

Й

Ш

Р

Й

Т

О

О

О

ОН

С

ОН

ДА

Л И

ВӨ

Ө

ОИ

Л ОВООХОЙ

Р

О

Ц

О

О

О

О

С

Р

ША

НО

РХ

О

1 2 3 4

7

109

65

8

11

МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИСимфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач Юн Ил Жин-тэй хамтарсан “Dawning” тоглолт энэ сарын 21-нд 19.00 цагт болно.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРМонгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга БНСУ-ын Гуанжү хотын 20 гаруй жилийн түүхтэй найрал хөгжимчидтэй хамтарсан тоглолт энэ сарын 22-нд 19.00 цагт болно.Морин хуурын чуулгын хөгжимчин О.Мөнхтогтох, А.Жамбалсүрэн, Ж.Уранцэцэг, Э.Оюунтуяа, П.Дэлгэрцэцэг нарын ятгын тоглолт энэ сарын 26-нд 19.00 цагт болно.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРУДЭТ-ын 85 жилийн ойг угтан тус театрын уран бүтээлчид У.Шекспир "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг энэ сарын 23-25-нд 19.00 цагт тоглоно.

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ Уран бүтээлч Ц.Солонгын “Ерөндөг” үзэсгэлэн өнөөдрийг дуустал гарна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГурван давхар бүхий тус музейд нэн эртний Монгол орноос XVII-XX зууны үеийн Монгол орон, улмаар өнөөгийн Ардчилсан Монгол улсын тухай түүхийг харуулсан есөн танхим бий. Тасалбар том хүн 8000, оюутан 2500, хүүхэд 1000 төгрөг.

BLUE SKY HOTEL&TOWERМонгол-Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг энэ сарын 23-нд 15.00-19.00, 24-нд 12.00-17.00 цагт болно.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ “Маск” продакшны “Эх орон инээмсэглэж байна” шоу тоглолт өдөр бүр 19.00 цагаас болж байна. Тасалбарын үнэ 12000 төгрөг.

SS CLUBОлон улсын чанартай анхны төрөлжсөн металл хөгжмийн наадам “Noise metal fest 2016” арга хэмжээ энэ сарын 23-24-нд болно. “Noise metal fest 2016” наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete star sept болон Desecravity, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлаг оролцоно.

КИНО“Хас урлан” фильм, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл "Галзуу зугаалга” уран сайхны кино энэ сарын 23-нд үзэгчдэд хүрнэ.

Механикч2: Сэргэлт 2016.09.09 290Одод болоын хүслэн МУСК 2016.09.09 235Кубо ба хоёр чавхдас 2016.09.02 169Бусаны хурдан галт тэрэг 2016.08.24 148Үхлийн салаа 2016.08.12 129Нүдэн сондор МУСК 2016.09.09 77Би дурламаар байна МУСК 2016. 08.12 46Бен-Хур 2016.08.26 30Гэрэл унтрахад 2016.08.19 30

Нэр Нээсэн огноо Давтамж

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

За та ямар учраас ирсэн бэ?

Эмч ээ, сүүлийн сар би ердөө ч тайван унтаж чадсангүй. Байнга

зүүдэлж , хөлбөмбөг тоглож байгаа хулгануудыг харах юм. Та туслаач

Би танд усан эм өгье. Уугаад тэр

дороо тайван унтана.

Эмч ээ, нөгөөдөр ууж болох уу, маргааш

хулгануудын фиалын тоглолт нь болох юм аа

Page 9: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

Хакерууд сэргээшийн талаар шинэ мэдээлэл цацав

Америкийн компаниуд Apple-ийн талд

Британийн зэвсэгт хүчин чадамжгүй гэв

Рио гийн олимпод оролцсон тамирч дын эрүүл мэндийн мэдээллийг Оросын хакерийн бүлэг нийтэлжээ. > 10

Брюссель Apple-д 13 тэрбум еврогийн татварын торгууль оногдуулсныг АНУ-ын 185 компанийн захирлууд эсэргүүцлээ. > 10

Хэрэв цэргийн ноцтой халд лага гарвал Британийн зэвсэгт хүчин цөмийн бус байлдаанд оролцох хүч нь суларчээ. > 10

Дэвид Кэмероны орыг залгаж буй хатагтай Тереза Мэй. Хятад оронд нөхөрсөг бус хандаж болзошгүйд Бээжин болгоом-жилж байна.

The New York Times©

Brexit-ийн үр дагавраас Бээжин болгоомжилж байна

1Хоёр тал “Алтан үе” хэмээн

тодорхойлж байсан 2015 оны аравдугаар сард ноён Ши Лондонд айлчилж, бараг 40 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Гэтэл хатагтай Мэйн Засгийн газарт багтаж буй, Даунинг стритийн аппаратын тэргүүн Ник Тимоти зэрэг олон эрхэм Хятадын хөрөнгө оруулалтад хавьгүй хүйтэн хандаж байна. Шинэ Ерөнхий сайд Хятадын хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдалтай уялдуулан 18 тэрбум фунт стерлингийн өртөгтэй Хинкли Пойнтын цөмийн цахилгаан станцын төслийг хойшлуулсан нь Бээжинг түгшүүллээ.

Хатагтай Мэй есдүгээр сарын эхээр уг төслийг батлах үед Хятадын төрийн өмчит цөмийн эрчим хүчний CGN компани талархал илэрхийлсэн юм. Гэтэл Лондон гаднын хөрөнгө оруулалтад чанд хяналт тавих төлөвлөгөөтэй байгаагаа Бээжинд ойлгуулллаа. “Амин

чухал дэд бүтцийг гадныхны мэдэлд эзэмшүүлэх нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа. Иймд гадаад хөрөнгө оруулалтад баримтлах байр сууриа Засгийн газар эргэн хянаж үзнэ” хэмээн Лондон тайлбарлаж байна.

Үндэсний аюулгүй байдал яригдсан хэвээр ч Хятадын компаниудаас Нэгдсэн Вант улсад оруулж буй хөрөнгө

оруулалт Brexit-ээс хойш буураагүй, их хэвээр. Brexit-ийн дараахан Их Британийн видео тоглоом хөгжүүлэгч Splash Damage-ийг Хятадын Leyou Technologies 150 сая ам.доллараар худалдаж авлаа. Киноны Odeon & UCI-ийг Хятадын тэргүүлэх компанийн нэг Wanda Group-ийн салбар AMC Entertainment 921 сая фунт стерлингээр өөртөө нэгтгэв. Мөн Их Британийн умардын Шеффильдэд зочид буудал, оюутны байр байгуулж, жижиглэн худалдаа, амралт цэнгээний газар хөгжүүлэхэд зориулан Сычуань мужийн Guodong Construction компани нэг тэрбум фунт стерлингийн хөрөнгө орууллаа.

Түүнчлэн Манчестер, Лийдс, Шеффильдэд үл хөдлөх хөрөнгө байгуулахад Hualing компанитай хамтарч буй Scarborough Group-ийн захирал Кевин МакГэйб хятад түншээ Brexit-ээс хойш ч Нэгдсэн Вант улсад үлдэнэ гэсэн юм. Тэрбээр “Фунт стерлингийн ханш унаснаас болсон юм биш. Хамтрагч тал маань одоо чухам Их Британид үлддэг цаг гэсэн бодолтой байгаа” хэмээн

тайлбарлав.Хятадын компаниуд Их

Британийн хөлбөмбөгийн клубүүдийг сонирхож байгааг ноён Шигээс ноён Кэмерон, Manchester City-гийн од Сержио Агуэро нарын хамт татуулсан сельфигээс харж болно. Liverpool FC-ийн америк эзэд нь Хятадын хөрөнгө оруулалтын Everbright, PCP Capital Partners группүүдээс санхүүгийн зөвлөхөө сонгосон

талаар уг мэдээлэлд ойр эх сурвалж Financial Times-д өгүүлсэн. Наймдугаар сард West Bromwich Albion-ыг Хятадын хөрөнгө оруулагч Лай Гуо-чуанийн компани 150 сая орчим фунт стерлингээр худалдаж авлаа. Дараахан нь Aston Villa, Wolverhampton ч хятад эзэнтэй болов.

Умард Англид хөлбөмбөгийн клубүүдийг худалдан авч, хотын

өнгө төрхийг сайжруулахад оруулж буй хятадуудын хувь нэмэр Европын холбооны бусад улсад бага. Хятадуудын юаниар оруулж буй хөрөнгийн гол төв Лондон хотын санхүүгийн амин зүрх байх хэтийн төлөв ч бүрхэг байгаа юм.

Brexit нь Хятадын санхүүгийн байгууллагуудын хувьд ирээдүйдээ сэтгэл зовох шалтгаан ноцтой болсон. Үүнийг

City of London Corporation-ий бодлого эрхэлсэн захирал Марк Болеат тайлбарлав. Мөн Европын холбоонд суурилсан банкууд зохицуулах байгууллагын зөвшөөрөлгүйгээр тус тивийн нийт гишүүн улсад чөлөөтэй ажиллах “Санхүүгийн паспорт”-тай үлдэж чадах нь хятадуудын хувьд гол асуудал болж байна.

“Хятадын банкуудын хувьд Европ дахь бизнесээ Лондонд

төвлөрүүлж, тивийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй үлдэх нь хамгаас чухал” хэмээн ноён Болеат өгүүлсэн юм. “Гэвч ийм паспорт үүсгэх нь өөрөө асуудал. Европын холбоонд явуулах бизнесийг тус холбооноос гадна эрхлэн хөтөлж байсан жишээ байхгүй” хэмээн тэрбээр нэмж тайлбарлав.

Майкл ПилТайландын цэргийн дэглэм

хоёр жилийн хугацаанд өр-нүүл сэн ажлынхаа үр дүнг нэгд нэгэнгүй дүгнэж байна. Цэргийн дэг лэмийн удирдлага Бангкок хотын усан сувгуудын хог ургамлыг цэвэрлэснээс эхлээд мансууруулах бодис наймаа лагчид тай хийсэн тэмц-лээ хүртэл жижиг гэлтгүй нарийвчлан тайлагнав.

Ерөнхий сайд болох генерал Прают Чан-Оча болон удирдах албаны зургаан эрхэм 2014 оны тавдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш хэрэгжүүлж ирсэн Зөвлөлт маягийн арга хэмжээгээ пүрэв гарагт Тайландын Засгийн газарт танилцууллаа. Өнгөрсөн сард болсон санал асуулгаар Тайландын иргэдийн дийлэнх нь шинэ Үндсэн хуулийг дэмжсэн нь тус улсын цэргийн дэглэмд арга хэмжээгээ чангатгах боломж бүрдүүлж байна. Зас-гийн газар таа итгэхийг уриалж, үл итгэгч дэд арга хэмжээ авах талаар анхааруулж буй хунтын анхааруулга нь эрх баригч элитүүдийн эсрэг бослого тэмцэл явуургүйн нотолгоо. Тэрбээр тус улсад тогтсон хунтыг “Нийт иргэд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч ойлгон хүлээж аваасай гэж хүсэх байна. Ингэж гэмээ нь Тайланд орон өөрчлөгдөж, шинэчлэгдэх бололцоо бүрдэнэ” хэмээн тайлбарлав.

“Ерөнхий сайдаас хэвлэ-лийнхэнтэй хийх уулзалт” нэрийн доор Засгийн газарт болсон уг арга хэмжээг анхнаас

Эрика СоломонӨөрсдийг нь өөртөө нэгтгэх

гэсэн АНУ тэргүүтэй ISIS-ийн эсрэг эвслийн тусгай хүчнээс зай барьсан тухайгаа Умард Сирийн босогчид мэдэгдлээ. Уг мэдээ нь Вашингтон болон Туркийн дэмж лэгт дайчдын хооронд хямрал хурц даж буйн илрэл болж байгаа юм.

Сирийн хилийн аль-Рай хотыг ISIS-аас чөлөөлсөн босогчдод хамтран ажиллах санал тавихаар АНУ тэргүүтэй эвслийнхэн тусгай хүч илгээжээ. Гэвч хөнд лөнгийн оролцоог хилэгнэн эсэргүүцсэн босогчдоос болж тусгай хүчийг нэн даруй эргүүлэн татахад хүрсэн байна.

“Бидэнтэй юм уу, эсвэл Турк-тэй хамтран ажиллах гүйгээр хүч түрэх гэсэн бодол той ичгүүр сонжуургүй этгээ дүүд бол чухам эвс лийнхэн” хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй босогчдын удирдагч тайлбарлав. “Асадаас, ISIS-аас ганц ч сири хүний амь авралгүй явсаар америкчууд өдий хүрлээ. Туслаач гэж бид олон жил хоосон гуйсан. Гэтэл бидний цусаа урсган байж дөнгөж олж авсан газарт ашиг хайн хүрч ирлээ” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг хийсэн тэмцэлдээ босогчид Вашингтоноос дэмжлэг хайсаар таван жил өнгөржээ. АНУ босогчдын заримыг зэр зэвсгээр хангасан ч агаараас дэмжих юм уу, завсрын жийрэг бүсэд нэвтрүүлэхээс татгалздаг. Ноён Асадын эсрэг тэмцлээ зогсоож, өөрийн дэмждэг курдын

Сирийн босогчид эвслийнхнээс зай барьж байна

зэв сэгт дайчидтай нэгдэн ISIS-тай тулалдах шаардлагыг Вашингтоноос тавьсан нь босогчдын дургүйг хүргэжээ.

Харин Туркийн тал босогчдыг идэвхтэй дэмжиж, ISIS-ийн эсрэг өрнүүлж буй тэмцэлд нь туслах зорилгоор өнгөрсөн сард цэрэг, артиллерийн зэвсэг илгээсэн юм. Уг арга хэмжээний дүнд босогчид хилийн бүс нутгийг ISIS-аас чөлөөлж, газар нутгаа өргөжүүлж буй курдуудын ажиллагааг хязгаарлаж чадав.

Босогчдын дайралтыг ISIS-ийн эсрэг чиглүүлэхэд АНУ, Турк хоёр аль аль нь анхаарал тавьж ирлээ. Гэвч сөрөг хүчний идэвхтнээс интернэтэд байршуулсан дүрс бичлэг босогчид, эвслийнхний хооронд хямрал гүнзгийрч байгааг тод харуулж байна. Уг дүрс бичлэгт эвслийн тусгай хүчний төлөөлөгчийг босогчид элэглэн дооглож, тохуу хийж байгааг харуулдаг. Зураглаач “Бид ямар ч америкийг хүлээж авахгүй. Бушуухан далд орцгоо” хэмээн холдон одож буй ачааны машинуудын араас өгүүлж байв.

Вашингтон, Москва хоёр жихад нарын эсрэг хамтран тэмцэж, босогчдыг “Аль-Кай да”-гийн салбар Жабхат Фата аль-Шам (хуучин Жабха аль Нусра) зэрэг хэт даврагч бүлэглэлээс холдуулахаар тохиролцсонд Сирийн сөрөг хүчин болгоомжилдог. Мөн Вашингтон уг тохиролцооны нарийн мэдээллийг нийтэд дэлгэхээс татгалзсан. Үүний улмаас босогчид өөрсдөө ч бай

болж хувирсан болов уу хэмээн хардаж байгаа юм.

Харин АНУ тэргүүтэй эвслийн хүч зөвхөн Сири болон хөрш Ирак дахь ISIS-ийн эсрэг тэмцэл өрнүүлж байгааг босогчдын удирдагч тайлбарлав. Эвслийн зэвсэгт хүч агаараас цохилт өгөхөд голлон анхаардаг. Цөөн хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ын тусгай хүч тэргүүн шугаманд ч дайтаж байна.

Эвслийн тусгай хүчинтэй хамтрахаас татгалзсан босогчид нь дорнод Сирийн Дэйр Эззор хотоос гаралтай Ахрар аль-Шаркиа хэмээх жижиг бүлэг болохыг сөрөг хүчний нэрээ хэлэхийг хүсээгүй өөр нэг эх сурвалж тайлбарласан юм. Дэйр Эззор нь эдүгээ ч ISIS-ийн мэдэлд байгаа. Тус бүлэг нь АНУ-аас дэмжлэг авдаг босогчдын өөр бүлэгтэй байнга дайтдаг талаар дээрх эх сурвалж нэмж өгүүлсэн байна. Харин өнгөрсөн баасан гарагт АНУ-ын тусгай хүч ирмэгц уг бүлэг ухрахаас аргагүй болжээ. Өөр өөр босогчдыг дэмжиж буй гаас шалтгаалсан Анкара, Вашинг-тоны хоорондох маргаа ныг аль болох даруй шийдвэрлэх хэрэгтэй хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

“Тусгай хүчийг нь эсэр-гүүцсэн явдалд америкчууд гутарсан нь мэдээж. Гэхдээ Сирийн ээдрээтэй нөхцөлд босогчдын талаар баримтлах АНУ-ын бодлого муу байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” хэмээн дээрх эх сурвалж тайлбарлав.

Тайландын хунт амжилтаа тэмдэглэв

нь төлөвлөсөн байлаа. “Өдөр тутам болдог улс төрийн хэрэг” болон өвчинд баригд сан эзэн хаан Пумипон Адульядетыг залгамжлах асуудлаар асуулт тавих хориотойг урьдчилан анхааруулжээ.

Урьд нь тус улсын армийг тэргүүлж байсан төмөр мэт хатуу Ерөнхий сайд шүүмжлэл өрнүүлэхийг зөвшөөрөх аваас гайхмаар ховор үзэгдэл болж таарна. Тайландын улс төрийн хямралыг эцэс болгох зорилгоор хунтын дэглэм тогтоосон тэрбээр өөрөөр сэтгэгчдэд хайр найргүй ханддаг. Чухам энэ нь цэргийнхэн давамгайлсан уламжлалт тогтолцоо болон гадаадад амьдарч буй хуучин Ерөнхий сайд, тэрбумтан Такшин Шинаватрад үнэнч, Тайландын умард, зүүн умар хэсгийн хөдөөний хүм амын хооронд гүн зөрчил үүсгэдэг.

“Тайландчуудын нүүрэнд инээмсэглэл тодрохыг дахин үзсэн нь миний хувьд хамгийн баяртай хэрэг. Сүүлийн арав

гаруй жил энэ инээмсэглэл ховор тодорсон” хэмээн генерал Прают өгүүллээ. Эдийн засгийг өсгөж, авлигыг багасган, мансууруулах бодис наймаалагч 2700 этгээдийг баривчилсан талаарх сайд нарын мэдэгдэл нь ихэвчлэн эх сурвалж муутай, жижиг зүйлсийг хэтэрхий нуршсан шинжтэй аж. Үүнд, гуйланч хүмүүсийн тоог 4618 хүртэл цөөрүүлж, хууль бусаар жуулчлал эрхлэгч 35 завь онгоц хураан, усан сувгуудад ургасан долоон сая тонн хог ургамал түүж цэвэрлэсэн талаар дурджээ. Хунтын тайлан нь Зүүн өмнөд Азидаа эдийн засгийн үзүүлэлтээр хоёрдугаарт ордог тус улсын нийгмийн зөрчлийг арилгаж, эдийн засгийг урагш-луулахад нэмэр багатай, ил тод бус байгааг шүүмжлэгчид нь өгүүлж байна.

Генералууд аядуу шүүмжийг хүлээж авдаг ч зохион байгуу-ла л т т а й э сэрг ү ү ц л и й н ажил ла гааг үл тэвчин, орол цогч дыг нь барив-чилдаг хэвээр байна.

Page 10: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

Сэм ЖоунсХэрэв цэргийн ноцтой халд-

лага гарвал Британийн зэвсэгт хүчин хариу өгөх чадваргүй, цөмийн бус байлдаанд оролцох хүч нь суларчээ. Үүнийг тус улсын зэвсэгт хүчний нэгдсэн командлалын тэргүүн асан, чөлөөнд гарсан генерал дүгнэн хэлж байгаа юм. Дөрөвдүгээр сард албанаас халагдсан ноён Ричард Барронс Цагаан ордон төсвөө танасан тул стратегийн зорилтуудыг хангахад хүндрэл учирсан. Түүнчлэн хэт өртөгтэй илүүц хөтөлбөрт их хөрөнгө зардгийг шүүмжлэв.

Тэрбээр Батлан хамгаалахын сайд Майкл Фаллонд ирүүлсэн арван хуудас хувийн захидалдаа Британийн батлан хамгаалахын удирдлагыг олон жил үзэгдээгүй хатуу ширүүнээр зэмлэсэн байна. Уг дүгнэлт мөн НАТО-д ч цочроо өгөх байх. Британийг олон жилийн турш Умард атлантын эвслийн Европ дахь тулгуур

гэж тооцож ирсэн. Гэвч Ирак, Афганистанд хийсэн дайнаас хойш АНУ-ын холбоот нууд нь Британийн цэргүүдийн чадварт эргэлзэж эхэлсэн юм.

“Зохион байгуулалтын ул-маас томоохон зэвсэгт хүчинд байх ёстой үндсэн чадамжууд сулар сан” гэж ноён Ричард анхааруулсан байна. Түүний бичсэнээр Батлан хамгаалах яам “дэлгүүрийн лангуу” болчих-сон бөгөөд техникийн болон логистикийн чадамжуудаа алдсаар байгаа аж. Financial Times-ын олж авсан дээрх захид лын эхэнд жирийн зэв сэг-лэлээр мөргөлдөх үед Брита нийн арлуудыг хамгаалах төлөвлөгөө байхгүй гэсэн байна. Үүнд, “Дээрээс доош хүртэл команд-лалын механизм, өөрийн бэлтгэл сургуулилт байхгүй, бүхнийг НАТО-д даатгасан. Оросын агаарын цохилт Британийг дор нь буулган авах боломжтой. Агаарын цохилтоос нутаг дэвсгэр

болон газарт байрлуулсан хүчнээ хамгаалах чадваргүй. Байлдааны хөлгүүд болон онгоцуудыг зохих зэвсэглэл ба хамгаалалтгүй байрлуулсан нь бүх зүйлд АНУ-аас хамаардгаас шалтгаалдаг. Арми мэргэжлийн хүчний өөдөөс тулалдахад бэлтгэгдээгүй. Оросын хуурай замын цэргээс тоо цөөн. Асар өндөр үнэтэй цөөн техник нь Британийг маш эмзэг болгодог” хэмээн шүүмжилжээ.

Цаашлаад “Техник хэрэгслийг бүрэн ашиглах боломжгүй байгаа юм байна. Гэмтсэн буюу хуучирсан техникийг засвар лахад хэдэн жил шаардлагатай. Мөн армид хүн хүч хангалтгүй. Британийн бүх байлдааны онгоцыг унагаад байх шаардлагагүй. Харин оронд нь дөчин хэдхэн нисэгчийг нь устгахад хангалттай” хэмээн дүгнэсэн байна.

Ноён Ричард Британийн стратегийн номлол нь тус улс

дайнд зөвхөн гэрээ хэлцлийн дагуу оролцоно гэсэн зарчимд тулгуурладаг боловч ийм үзэл үеэ өнгөрөөснийг онцолжээ. Тэрбээр сүүлийн хоёр жилд дэлхий дахины байдалд ихээхэн хурцадсаныг тэмдэглэв. Түүний бичсэнээр “Орчин үеийн мөргөлдөөн бидний хүссэнээр бага хэмжээнд богино хугацаанд болно гэж хүлээх нь утгагүй хэрэг” аж.

Батлан хамгаалах яам энэ талаар “Өнгөрсөн жил батлагдсан манай цэргийн бодлого ёсоор бид хөлөг онгоц, байлдааны онгоцууд болон цэргийн алба хаагчдын бэлэн байдлыг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Батлан хамгаа-лах зардал өсөж байгаа нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх тулгуур болно. Хамгийн гол нь уг төлөвлөгөөг зэвсэгт хүчний бүх салбарын командлагчид дэмжиж байгаа” гэсэн юм.

Барни ЖонсонБрюссель Apple-д 13 тэрбум

еврогийн татварын торгууль оногдуулс ныг Америкийн 185 компанийн захирлууд эсэргүүцлээ. Тэднээс Европын удирдлагад илгээсэн захидалд “өөрсдийн буруугаас хохирол амсаж” болохыг анхааруулжээ. АНУ-ын хамгийн хүчирхэг компаниудын захирлууд тат-ва рын маргаанд Apple-ийн талыг илт дэмжиж, Евро пын орнуудын Засгийн газруу дад хандан Брюсселийн шийдвэ рийг цуцлахыг уриалсан байна.

Тэдгээр 185 компанийн тэргүүн Европын холбооны 28 орны удирдагчид хандан Евро комисс Америкийн өндөр техно логийн Apple компанийг татвар дутуу төлсөн хэрэгт буруутган төлбөр оногдуулсныг эсэргүүцэхийг санал болгосон юм. Пүрэв гарагт болсон бизнесийн дугуй ширээний ярилцлагад оролцогсод уг илгээм жийг санаачилжээ. Улмаар Apple-ийн босс Тим Кук “улс төрийн явуулга” хэмээн нэрлэсэн Брюсселийн шийд-вэрийг шүүмжилснээр АНУ, Европын холбооны хооронд үүсээд буй маргааныг бүр хурцатгав.

Компанийн захирлууд бод-логоо гэнэт өөрчлөх нь хөрөнгө оруулалтыг үргээнэ хэмээн анхааруулжээ. Financial Times сонины сурвалжлагчийн олж үзсэн захидалд бизнесмэнүүд Германы канцлер Ангела Меркельд хандан “Хуулийн засаг лалыг хүндэтгэн үздэг бүх улсын ашиг тусын тулд дээрх шийдвэрийг хэвээр үлдээх

Наоми РовникАйлуудаар явж хүүхдийн

үсний бөөсийг нь цэвэрлэж өгөх үйлчилгээ Их Британид ихэд дэлгэрч буй. Lice Assas-sins компани бол Британид түгж буй “Миний өмнөөс хий” үйлчилгээний нэг юм. Энэ нь мөнгөтэй боловч цаг завгүй эцэг эхчүүдэд зориулсан олон үйлчилгээний зөвхөн нэг нь. Таатай бус ажлаа бусдаар хийлгэж, хүүхдээ өсгөхдөө гаднаас тусламж авах хандлага Британид улам бүр дэлгэрч байна. Ийм бизнесийг байнгын бус ажилтай хүмүүс эрхэлж, үдэшлэгийн хоол бэлтгэх, байрны тавилга угсрах, хүүхдэд дугуй унахыг заах зэрэг төрөл бүрийн үйлчилгээгээр арвижуулдаг. Тэдний хөдөлмөрийн хуваа рилалт гайхмаар нарийн.

Хүүхдийн цэцэрлэг сонгоход зөвлөгөө өгөх мэргэжилтэн, ваар урлалыг заах багш, зүлгээ тайрах завгүй айлын хашаанд хиймэл зүлэг суулгах ажилчин гэх мэт. Эхчүүд болон хүүхэдтэй ганц бие хүмүүс хөдөлмөрийн зах зээлд оролцох нь нэмэгдсэн. Тэрчлэн цаг хэмнэх үйлчилгээ өсөх дэлхийн чиг хандлагыг даган ийм төрлийн үйлчилгээнүүд зах зээлд идэвхтэй нэвтэрч байна.

McKinsey фирмийн шинжээч-дийн үнэлснээр хөдөлмөр ба мэргэжлийн үйлчилгээг онлайнаар хэрэглэгчдэд шууд санал болгох зах зээл 2025 он гэхэд дэлхийн эдийн засагт 2.7 их наяд ам.доллар нэмэрлэх аж. Британийн хотуудын төв гудамжинд мөн “Миний өмнөөс хий” хэмээх үйлчилгээ

дэлгэрчээ. Тухайлбал, зарим дэлгү үрийн хүргэлтийн үйлчилгээ 2010 оноос хойш 22 хувь өссөнийг Local Data компани тооцоолсон. Энэ нь салбарын дундаж өсөлтөөс дөрөв дахин илүү үзүүлэлт. Эдгээрийн нэг нь хүүхдийн үсэн дэх хуурсыг самнаад дараа нь соруулж цэвэрлэх үйлчилгээ эрхэлдэг Hairforce-Lice Assas-sins компани юм. Эдний бүрэн ажилбар 150 паундын үнэтэй. Компанийг үндэслэгч Ди Райт “Манайх хэд хэдэн салонтой. Гэхдээ ажилчид маань голдуу айлуудаар очиж үйлчилгээ үзүүлдэг” гэв. Тэрбээр “Өнөө цагт эмэгтэйчүүд их ажиллах болсон тул айлуудад илүү тусламж хэрэгтэй. Хэрвээ хүүхдэдээ аль нэг зүйлээр туслах боломжгүй бол мөнгө төлөөд үйлчилгээ авч болно” хэмээн ярилаа.

Амьдралын хэв маягийг сурталчилдаг Cook сүлжээ гэр бүлийн зоог, үдэшлэгийн стандартыг Кент дэх байрандаа боловсруулан бусад хотын салбараараа дамжуулан түгээдэг. Компанийг үндэслэгчдийн нэг Эд Перри “13.95 паундаар гэртээ хоол захиалан хийлгэх нь мэдээж орцоосоо үнэтэй тусах авч асар их цаг хэмнэнэ” гэжээ. Ноён Ричард Исоны санаачилсан CycleFox компани хаягдлыг дахин боловсруулах үйлчилгээг хэрэглэгчидтэй нь холбож өгдөг. Тэрбээр “Манай 10 багш хүүхдэдээ уг асуудлыг заах чадваргүй буюу завгүй эцэг, эхийн оронд сургалт явуулдаг” хэмээн өгүүлсэн.

Онцгой үйлчилгээ

Британийн зэвсэгт хүчин чадамжгүй гэв

BBM©

Америкийн компаниуд Apple-ийн талд

BBM©

BBM©

Мурад АхмедДэл х и й н сэргээш и й н

эсрэг агентлаг /WADA/ Рио-гийн олимпод оролцсон тамирч дын эрүүл мэндийн мэдээллийг Оросын хакерийн бүлэг нийтэлснийг нотоллоо. Үүнд, Британийн иргэн Крис Фрум, Брэдли Виггинс зэрэг медаль хүртсэн тамирчдын нэр багтжээ. Fancy Bears гэж өөрийгөө нэрлэсэн хакерын бүлэг өмнө нь Америкийн олим-пийн багийн гурван тамирчны тухай мэдээллийг ил тавьсан.

Харин өнгөрсөн бямба гарагт найман орны 25 тамирчны дэлгэрэнгүй мэдээл лийг цацсан байна.

АНУ, Их Британи, Дани, Орос, Польш, Чех, Румын болон Германы тамирчин уг жагсаалтад бичигдсэн байв. Эмчилгээний журмаар спортын удирдлага болон эмчийн зөвлөгөө ний дагуу тусгай зөвшөөрөл авч хэрэглэдэг эмтэй холбоотой мэдээ энд тусгагджээ. WADA энэ хэрэг явдалд Оросын хакеруудыг буруутган, Риод ОХУ-ын тамирчдыг оролцохыг хориглосон шийдвэр гаргасан

Хакерууд сэргээшийн талаар шинэ мэдээлэл цацлаа

Apple компанийн захирал Тим Кук Европын комиссийн шийдвэрийг "Улс төрийн явуулга" гэж нэрлэв.

Америкийн теннисчин Серена Ульямс эмчилгээний зориулалтаар хориотой эм хэрэглэдгийг хакеруудын хулгайлсан мэдээнд дурджээ.

ёсгүй” гэж бичсэн байна.Брюссель Apple-ээс наад

зах нь 13 тэрбум еврогийн татвар нөхөн авахыг Ирландын Засгийн газарт өнгөрсөн сард даалгасан юм. Энэ нь Атлантыг дамнасан хэрүүл шуугиан үүсэхэд хүргэсэн билээ. 2003-2014 оны хооронд Ирландын тал Apple компанид хууль бус хөнгөлөлт үзүүлсэн гэж Евро комисс үзсэн. Харин Дублин уг шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа юм. Онцгой тохиолдолд Европын холбооны гишүүн орнууд төрийн хөнгөлөлтийн асуудлаар Евро комиссын журмыг үл дагах эрхтэй байдаг аж. Гэвч Apple-ийн хувьд нааштай шийдвэр гаргуулах нь

бараг боломжгүй зүйл. Учир нь Европын холбооны гишүүн бүх улс санал нэгтэй дэмжсэн байх ёстой.

Тус холбооны өрсөлдөө ний асуудал эрхэлсэн төлөөлөгч Маргарет Вестагер хэлэхдээ Apple-д олгосон татварын хөн гө лөлт “итгэхэд ч хэцүү ашигтай” байсныг онцолжээ. Улмаар торгууль ногдуулахын тулд Ирландын хуулийг буцаан өөрчилсөн гэх шүүмжлэлийг няцаасан байна. Меркельд илгээсэн захидалд “Хэрэв Брюс-селийн шийдвэр хэрэгжвэл их хэмжээний хөрөнгө оруулалтад шаардлагатай урт хугацааны тогтвортой байдал алдагдана” хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Түүнчлэн “Уг шийдвэрийг буцаах гүй бол Европын холбоо -ны бус орнууд үүнийг Засгийн газарт байж болохуйц алхам хэмээн үзнэ. Улмаар хил давуу-лан хөрөнгө оруулдаг компа ниуд, түүний дотор Европын холбоонд төвтэй компа ниудад хөрөнгөө хураал гах эрсдэл үүснэ” гэж бичсэн байна.

Энэхүү дугуй ширээний ярилц лагыг Caterpillar-ийн захирал Даг Оберхелнам даргалдаг агаад Xerox, Hon-eywell, Lockheed Martin, Dow Chemical зэрэг компа нийн удирдагч дэд тэргүүнээр нь ажил ладаг аж. Харин Тим Кук тэдний гишүүн бус юм.

Британийн цэргүүд Афганистанд хангалтгүй байсан гэж АНУ-ын тал үзжээ.

билээ. Үүний хариуд ийм үйлдэл хийж байна хэмээн шүүмжилсэн. Тус байгууллага сэргээшийн сорьц нь нэмэх гарсан тамирчдаа Оросын албаныхан хамгаалж байгаа гэх үндэслэлээр хориг тавьж байсан юм.

WA DA-г ийн ерөн х ий захи рал Оливьер Ниггли “Нэр дурдагдсан тамирчдад харамслаа илэрхийлэхийн сацуу тэд болон гэмт бүлгийнхнийх нь нэр хүндэд ийм байдлаар халдсаныг зэмлэх ёстой. Бид хуулийн дээд байгууллага болон мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн” хэмээн мэдэгдэв.

Британийн дугуйн холбоо хакерын мэдээлэлд зэвүүцсэн хариулт өгч, “Британийн спор тын удирдах байгууллага хийгээд WADA-г дэмжигчийн хувьд манайх хувь хүмүүсийн эрүүл мэндийн баримтыг өөрсдийнх нь зөвшөө-рөлгүйгээр нийтэлж байгааг эрс буруушааж байна” гэжээ.

Page 11: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

11

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЭДИЙН ЗАСАГЧ ЯРЬЖ БАЙНА

АНУ, доллар 2246.43

Евро 2523.64

Япон, иен 22.04

ОХУ, рубль 34.62

БНХАУ юань 336.63

БНСУ вон 2.00

ВАЛЮТЫН ХАНШ

» ТӨСӨВ

33.7 хувьНийгмийн сангийн орлого энэ оны эхний найман сард 229.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого 203.2 тэрбум буюу 33.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

» МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ

817.2 Тэрбум төгрөг. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст 817.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь долдугаар сарынхаас 0.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурсан байна.

» БОНД

0.7 тэрбум Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ оны наймдугаар сард 0.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ нь өмнөх сарынхаас 0.6 тэрбум төгрөг буюу 4.3 дахин өсчээ.

» ТӨГРӨГ

8.1 хувьТөгрөгийн юаньтай харьцах ханш энэ оны наймдугаар сард 8.1 хувиар суларсан байна.

» ЭКСПОРТ, ИМПОРТ

84.4 хувьЭрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 84.4 хувийг эзэлж байгаа бол импортын 54.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон түүний эд анги эзэлж байна.

» АЖ ҮЙЛДВЭР

11.2 хувь Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс наймдугаар сарын байдлаар 168.3 болж, өмнөх сарынхаас 11.2 хувиар өссөн байна.

» БНХАУ

21.6 хувь БНХАУ-д жил тутамд шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо өнгөрсөн онд 21.6 хувиар нэмэгджээ.

» АНУ

0.4 хувьАНУ-ын үйлдвэрийн гарц наймдугаар сард 0.4 хувиар буурчээ. Тус улсын нийт аж үйлдвэрийн 75 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг учраас үйлдвэрийн гарц буурсан нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.

ЗГМ ТОВЧХОН

2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

1, 2-Гаднын банкуудыг оруулж

ирэх тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж гаднын банкууд орж ирж болно. Гэхдээ ямар нөхцөлөөр ажиллах вэ гэдэг нь чухал. Дотоодын банкуудтай харилцаж, тэднээр дамжуулан үйл ажиллагаа явуулах нь оновчтой болов уу. Өөрөөр хэлбэл, банкуудад зээл олгох маягаар, дотоодын хадгаламж авахгүйгээр ажиллах нь аль алиндаа зүгээр байх. Учир нь дотоодын эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах туршлага манай банкуудад бий. Гаднын банкууд харьцангуй хямд зардал бүхий эх үүсвэртэй. Хэрэв гаднын банкууд арилжааны сэдлээр ажиллавал эрсдлийн түвшинээ харгалзан манай банкуудын олгож буйгаас хэт бага хүүтэй зээл олгох боломжгүй юм. Тэгэхээр тийм ч өгөөжтэй байх нь юу л бол.

-Банкуудын ерөнхий үзүү-лэлт яг ямар байгаа вэ?

-Өнөөгийн байдлаар манай банкны системийн нийт актив 3.9 их наяд төгрөг байна. Өөрийн хөрөнгө 2.7 их наяд. Төлбөр төлөн гүйцэтгэх чадвар 40.7 хувь, чанаргүй зээлийн хувь 8.6 байна. Нийт зээл 12 их наяд төгрөг байгаагаас 30 орчим хувь нь ипотекийн зээлийн үлдэгдэл. Ипотекийн зээлийг 85000 өрхөд олгосон байгаа. Ийм л үзүүлэлттэй байна даа.

-Ипотекийн зээлийг сая Монголбанкны удирдлагын түвшинд хэлэлцээд түр зогсоо-чихсон байгаа. Банкны холбоо ипотекийн зээлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний зүгээс бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мэдээж үүнд төсвийн тодорхой хязгаарлалт бий. Ипотекийн зээлийн эрэлт ч тодорхой түвшинд багасаж буй. Тиймээс нөхцөлийг бууруулж, суллахгүй байх нь энэ зээлийн

Банкуудын төлбөрийн чадвар маш өндөр байгаа

12 их наяд төгрө-гийн зээлээс 30 ор чим хувь нь ипо текийн зээлийн үлдэгдэл

ирээдүйн төлөв байдалд хэрэгтэй гэж үздэг.

-Сая бодлогын хүүг 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувь болгосон. Энэ нь банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэр нөлөөлж байгаа бол. Бодлогын хүүгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Уг нь бодлогын хүү бан-куудын зээлийн хүүд нөлөөлөх ёстой. Гэхдээ одоохондоо тийм ч дорвитой нөлөө харагдахгүй байна. Бид бодлогын хүү гэхээсээ илүүтэй өөрсдийн эх үүсвэрийн хүүн дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг. Банкууд ч төлбөр гүйцэтгэх тодорхой чадвартай байгаа учраас банкны үнэт цаасанд оруулах зэргээр зээлээс бусад бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах үйл явц тодорхой түвшинд ажиглагдах байх.

-Эдийн засаг өсөлттэй байх үед хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр дөрвөн банк Санхүүгийн зохицуулах хорооноос кастадиан банкны үйлчилгээ авах эрх авсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу?

-Санхүүгийн системийн 96 хувь нь банкны систем. Банкны бус буюу үнэт цаас, хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагааны зөвшөөрлийг банкууд авчихсан. Кастодиан банкны үйл ажиллагаа явуулах тодорхой платформ, дэд бүтэц бий болчихсон. Тэгсэн мөртлөө орлогын тодорхой эх үүсвэр харагдахгүй байгаа. Тэр нь банкнаас огт хамааралгүй. Одоо байгаа хөрөнгийн зах зээл ийм л байна гэсэн үг. Хөрөнгийн зах зээл ажиллахгүй байгаа нь цаанаа олон шалтгаантай. Ер нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин, хуулийг хэрэгжүүлэх бололцоо, хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээ авах орчин бүрдээгүй манайх шиг орны санхүүгийн зах зээлд банк давамгайлсан хэвээр л байх болов уу.

-Валютын ханшийн талаар та юу хэлэх вэ. Цаашид дунд болон урт хугацаанд ам.дол-ларын төгрөгтэй харьцах ханшийг ямар түвшинд байлгах хэрэгтэй юм бол.

Валютын ханшид монголчууд ямар өнцгөөс хандах ёстой вэ?

-Ер нь валютын эрэлт, ний лүүлэлтээс л шалтгаалж байгаа. Хамгийн гол нь валютын ханш урт хугацааны Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тусгаж чадаж байвал маш зохистой. Тэр нь юу гэхээр гадаад, дотоод бүх тэнцвэр хангагдсан нөхцөл дэх ханш хамгийн зөв гэж үзнэ. Гэтэл манайд тэр тэнцвэр нь хадгалагдаж байна уу, үгүй юү гэдэг асуултыг өөрсдөдөө тавих ёстой.

Валютын ханш мэдээж тодорхой түвшинд өсөж, буурна. Манай салбарын хувьд аль болох тогтвортой байвал сайн. Улс орны эдийн засгийн хувьд урт хугацааны тэнцвэрийг хангахад чиглэгдсэн ханш байвал зүгээр. Сүүлийн үед нэг өсөөд, нэг буугаад огцом савалж байна. Энэ нь сэтгэл зүйн хүчин зүйлсээс шалтгаалан үүсэж буй. Бодлого тодорхойлогчдын хувьд энэхүү савалгааг эдийн засгийн тоглогчдод хүндрэлгүйгээр зохицуулах асуудал бий. Гэхдээ зах зээлд оролцохгүй гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр тэнцвэрийг олох нь чухал байх.

-Сая төсвийг тодотгоод, төсвийн алдагдлыг хэлэлцэж, татвар нэмэгдүүлэх гэж байгаад больсон. Төсвийн

тодотголтой холбогдуулаад манай макро эдийн засгийн талаар та хэрхэн дүгнэж байгаагаа хуваалцахгүй юу?

-Зардлыг бууруулах, татварыг нэмэх гэдэг хоёр багц асуудал орж ирсэн. Ийм уламжлалт арга хэмжээ байдаг ч татварыг нэмэгдүүлэх талаар нэлээд болгоомжтой хандах байсан болов уу. Яагаад гэвэл татварын түвшинг нэмчихээр татварын орлого тэр хэмжээгээр орох уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр тэр талаар тодорхой судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь зөв байсан байх. Нөгөө талаар, эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөлд татварыг нэмнэ гэдэг логикийн хувьд эргэлзээтэй арга хэмжээ. Харин эсрэгээрээ бууруулж бас болохоор байгаа шүү дээ. Хүндрэлтэй нөхцөлд эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс. Магадгүй өнөөгийн 10 хувийн татварын зөв дэглэмийг хадгалах арга хэмжээ авсан бол илүү оновчтой байсан байх.

Зардлыг бууруулах бол зайлшгүй авах ёстой арга хэмжээ. Бид бүгд мэдэж байгаа, төр нэлээд данхайчихсан. Эдийн засгийн өндөр өсөлтийн үед төсөв маш их тэлсэн шүү дээ. Тэрийг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн хуучин хэвэнд нь оруулж чадахгүй байгаа хэрэг. Компаниуд бол хэвийн хэмнэлдээ орчихсон. Гэтэл төр

улс маань чаддаггүй. Хажуугаар нь бөөн амлалт, орон тоо. Энэ мэт зүйл дээр онцгой арга хэмжээ авах байсан болов уу.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээр наймдугаар сард эдийн засаг дефляци руу гулслаа. Үүний нөлөөг та хэрхэн харж байна вэ. Үнэхээр Монголын эдийн засаг ийм хүнд хэвээр байх уу?

-Дефляци гэдэг бол нийт эрэлт дарагдчихсан гэсэн үг. Компаниудын орлого буурч, хүмүүсийн хэрэглээнд нөлөөлнө. Бидний хувьд цалингаа өсгөж чадахгүй, олон хүн ажилд авч чадахгүй болно гэх мэтээр нөлөөлнө. Дээр нь бидний гаргаж буй ипотекийн зээлийн дийлэнх хувийг дундаж орлоготой хүмүүс авсан байдаг. Тэр хүмүүсийн орлогын нилээд хувийг ипотекийн зээлийн төлбөрт авдаг. Мэдээж хүмүүсийг орон сууцтай байлгах сайхан ч нөхцөлийг хөнгөвчилбөл энэ асуудал ирээдүйд хүндрэлд орох дүр зураг харагдаж байна. Ер нь дефляци гэж ярихад арай эрт байна, улирлын нийлүүлэлтийг дагаад мах төмсний үнэ л буурсан байгаа. Хэрэглээний барааны нийт үнэ ерөнхийдөө буураагүй байна. Гэхдээ инфляци удаан хугацаанд дараалан буурч байгаа нь бизнес эрхлэгчид, иргэд ирээдүйн эдийн засгийн төлөв байдалд итгэх итгэлд нь нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс аль болох хямгатай, хэмнэлттэй байхыг бодож байна. Энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж л эдийн засгийг сэргээхэд нөлөөлнө.

-Таны харж байгаагаар эдийн засгийн нөхцөл байдал хэзээнээс сэргэх бол?

-Ер нь бодитойгоор харах юм бол бид юунаас хамааралтай улс вэ гэдгээ сайн бодох ёстой. Богино хугацаанд бол бид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалт, түүний идэвхжил, түүгээр бий болох орлогоос шууд хамаарна. Харин дунд болоод урт хугацаандаа эдийн засгаа зөвхөн нэг салбараас хамаарахгүй байх тогтолцоог зөв бүрдүүлж чадсанаас л шалтгаална.

Б.Ганбаяр/ЗГМ©

» Чанаргүй зээл гэдэг эдийн засгийн үйл ажиллагааны тусгал гэж хэлж болно. Түүнээс биш банкууд зээлийн шинжилгээ буруу хийгээд, барьцаа баталгаагүй зээл олгосон асуудал огт биш.

» Өнөөгийн байдлаар төлбөр гүйцэтгэх чадварын хэмжээ банкны системд 40 хувьд хүрсэн. Урьд нь ийм өндөр хувьд хүрч байгаагүй.

» Гаднын банкууд орж ирвэл дотоодын банкуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулах нь оновчтой.

Гашуунсухайтын боомтоор гаргах нүүрсний экспортын хэмжээ наймдугаар сард өмнөх сараасаа 65.7 хувиар өсөж, 1.22 сая тонн болсон байна. Мөн хилийн цаадах агуулахын нүүрсний үнэ нэмэгдэж, 450-500 юаньд хүрсэн талаар БНХАУ-ын эх сурвалж мэдээллээ. Боомтын экспорт огцом нэмэгдэхэд, “Эрдэнэс Тавантолгой” компа-нийн Цанхийн зүүн уурхайн олборлолт эхэлсэн нь голлон нөлөөлжээ. Одоогоор Цанхийн зүүн уурхайд “TTJVCo” компани

гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн онд байгуулсан шинэ чилсэн гэрээний дагуу “TTJVCo” олборлосон нүүрсний 60 орчим хувийг олборлолт хийсэн төлбөртөө тооцуулан авдаг болсон байна. Харин үлдсэн нүүрсийг “Chalco”-ийн өрөнд нийлүүлж байгаа аж. Өнгөрсөн сарын байдлаар өрийн үлдэгдэл 95 орчим сая ам.доллар болсон талаар “Эрдэнэс Таван-толгой” компанийн зүгээс мэдэгд сэн. Өөрөөр хэлбэл,

олбор лолт эхэлснээс хойш 15-20 сая ам.долларын зээл төлөгдсөн гэсэн үг.

Гашуунсухайтын боомтын экспорт оны эхнээс өссөн дүнгээр аваад үзвэл 6.6 сая тоннд хүрээд байна. Энэ байдлаараа оны эцэс гэхэд 10 сая тоннд хүрч магадгүй байгаа юм. Өнгөрсөн оны хувьд боомтын нүүрсний экспортын хэмжээ сүүлийн зургаан жилд анх удаа 10 сая тонноос буугаад байжээ.

УУЛ УУРХАЙ

Нүүрсний экспорт 65.7 хувиар өсчээ

“Монгол шуудан” хувьцаат компанийн 17.4 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” хувьцаат компани худалдан авсан билээ. Тэгвэл тус компанийн 13 хувийг иргэн Х.Батхишигээс нэмж худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу иргэн Х.Батхшиг “Ард холдингс” буюу “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 11.2 хувийг эзэмших юм байна. “Монгол шуудан”

“Монгол шуудан”-ийн 31 хувийг “Ард холдингс” эзэмшихээр боллоо

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Б.Тулгат ЗГМ

хувьцаат компанийн 34 хувийг 30 байгууллага, 359 иргэн хувьчлалд оролцож, худалдсан авсан. “Ард холдингс”-ын зүгээс “Монгол шуудан” компанид дэлхийн шилдэг шуудан үйлчилгээний компаниудын тэргүүн туршлагад үндэслэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж ажиллахаар зорьж байгаа аж. Энэ хүрээнд хаяг жилтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн байна. “Ард санхүүгийн нэгдэл” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

“Бидний үзэглэсэн хэлцэл монголчууд хэрхэн нэгдэж, хөрөнгө оруулагч үндэстэн болох боломжтойг харуулсан томоохон үйл явдал болж байна” хэмээн тодотгосон юм. “Ард санхүүгийн нэгдэл” нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа юм.

“УЛААНБААТАР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР” УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ

ТАТАН БУУЛГАСАН ТУХАЙ

1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ыг татан буулгасан болно.

2. “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ыг татан буулгасантай холбоотойгоор нэхэмжлэгчдийн өргөдлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл 2 сарын хугацаанд Энхтайвны өргөн чөлөө “UBH” төвийн 8 дугаар давхарт хүлээн авна.

Холбоо барих утас: 70006622, 99105491ТАТАН БУУЛГАХ КОМИСС

Page 12: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Орхигдсон хүмүүс · 1 2 Тархины хүчин чадал, санах ойг ... титэм судасны үрэвслийг 40% нэмэгдүүлдэг

Сурталчилгаа

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2016.09.19, ДАВАА ~ №200 (478)

ЭХНИЙ ЭЭЛЖ 2016 ОНЫ 4-р улиралд ашиглалтад орно

ТАНЫ ИТГЭЛИЙН УГТБидний сэтгэлийн үзүүр

ЗАХИАЛГА АВАХ УТАС

96118811-96116611www.zaisanvilla.mn

No 59/3-1, Ar Zaisan street 11th khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Загварын байр үзэх бүртгэл хийгдэж байна