25
ИХ ЗАСАГ ХУУЛЬ Гүйцэтгэсэн оюутан: О. Нямсүрэн

их засаг хууль

Embed Size (px)

Citation preview

Page 1: их засаг хууль

ИХ ЗАСАГ ХУУЛЬ

Гүйцэтгэсэн оюутан: О. Нямсүрэн

Page 2: их засаг хууль

1189 онд Хамаг монголын хаадын удмын хэсэг ноёдын єргємжлєлєєр Тэмvжин хаан ширээнд суусан цагаасаа тєр ёсны анхны зохион байгуулалтаа хийхдээ л тэрээр тодорхой горим журмыг мєрдлєг болгосон нь гарцаагүй бєгєєд энэ нь монголчуудын уламжлалт ёс заншил буюу хэв хууль байсан ажээ. Ингэхлээр уламжлалт ёс заншил, тухайн үед шинээр нэмэгдсэн зvйлүүд нийлээд “Их засаг” хуулийн анхны үүсэл эх суурь болсон байна.

Page 3: их засаг хууль
Page 4: их засаг хууль

“Чингис хаан янз бvрийн газар, янз бvрийн байдалд тохируулан тус бvрд засаг тогтоож бас янз бvрийн ялт ажиллагаанд тус бvр нэг цааз тогтоохыг зорьдог байна. Гэвч монголчууд єєрийн бичиг vсэггvй тул хvvхдvvдээ уйгаржин бичиг сургахаар зарлиг буулгасан бєгєєд холбогдол бvхий засаг ба хууль зарлигийг хуйлаасанд бичvvлдэг байсан бєгєєд эдгээр хуйлаасыг Их засгийн бичиг хэмээх бєгєєд их хааны санд хадгална. Шинэ хаан єргємжлєгдєх, цэрэг засаж мордох буюу ноёд язгууртнуудын хуралдай хийж тєрийн хэргийг зєвлєхийн цагт тэдгээр хуйлаасыг гаргаж, тvvнд заасан ёсоор гvйцэтгэнэ.

Page 5: их засаг хууль

“Их засаг” хуулийг нийтэд зарлан тунхагласан нь 1206 оны Их хуралдайн vед болсон нь маргаангvй тодорхой зvйл юм. “Тэмүжин хаан ширээнээсээ дохио єгмєгц асрын гүнээс Их засаг хуулийг бичсэн самбаруудыг урьд нь явах бємбєрчдийн араас аван гарч ирэв. Ордны уйгар эрдэмтэд эдгээр самбарт бичигдсэн заалтуудыг чанга дуугаар уншиж сонсгох бєгєєд бємбєрийн дуун хуралдагчдын анхаарлыг тvvнд хандуулах аж” гэж Вл.Череванский бичжээ.

Чингис хааны зарлигаар шадар түшмэл Шихихутаг "Их Засаг" хуулийг батлан гаргасан байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм.

Page 6: их засаг хууль
Page 7: их засаг хууль

Чингис хааны “Их засаг” хуулийн эхийг ямар хэлээр хэрхэн бичсэн тухай асудал хєндєгдєж болзошгvй юм. Yvнд: “Их засгийн” уул эх нь гарцаагvй монгол хэлээр бичигдсэн байж таарна. 1204 онд Найман аймгийг дарсны дараа уйгар угсааны Тататунгаг Чингис хаан албандаа зvтгvvлж улс гүрний хэрэг явдлыг уйгаржин монгол vсгээр бичиж тэмдэглэн хєтлєх болсон болохоор энэ хуулийн эхийг уйгаржин vсгээр бичсэн нь лавтай гэж үздэг байна.

Page 8: их засаг хууль

“Их засаг” цааз хууль нь монголчуудын тvvхэн уламжлалт хэв ёсны vндсэн дээр бүрэлдэж, 1189-1206 оны хооронд Чингис хааны айлдан зарлигдаж байсан цааз, хорио цээр, зарлиг тушаалуудаар баяжин сэлбэгдэж, 1206 оноос бичмэл хууль цааз болон мєрдєгдєж ирсэн нь тодорхой байна.

“Их засаг” цаазыг тунхагласан єдрєєс эхлэн эзэн Чингисийг насан хутаг болох хvртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан тєгєлдєржvvлж 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байлаа.

Page 9: их засаг хууль

Их Монгол Улсын хааны тєрийн албанд єндєр боловсрол мэдлэгтэй уйгар мэргэд олон байсан болохоор эл хууль уйгар хэлээр орчуулагдсан байх ёстой. Цаашилбал Чингис хаан єєрєє болон тvvнийг залгамжлагчид Алтан улсыг удаа дараа дайлж хожим Их Юан гvрнийг хvртэл байгуулж явсны дээр Елюй Чу Цай мэтийн хятад угсааны буюу хятадын соёлд нэвтэрсэн зvрчид кидан эрдэмтэн мэргэдийг ашиглан хятадын уламжлалт тєр ёс, арга барилыг хэрэглэж байсан болохоор “Их засаг” хууль хятад хэлнээ орчуулагдсан гэж ч үздэг байна.

Page 10: их засаг хууль

XIII-XIV зууны шаштирч тvvхчдийн тэмдэглэснээс vзэхэд “Их засаг” хууль бол Чингис хааны єєрєє нягтлан боловсруулж эмхэтгэн цэгцэлж бичvvлсэн хууль цаазын бичигдмэл эх сурвалж мєн агаад тухайн vед оршиж байсан, тvvнээс vл хамаарсан маягтай овог аймгуудын жижиг хэв хуулиудыг бодвол нийт монгол овог аймгуудыг хамарсан, монголын эзэнт гvрний хэмжээний нийтлэг шинжтэй ерєнхий хууль байсан бєгєєд тийм ч учраас “Их” гэсэн тодотголтойгоор нэршсэн байна.

Их засаг хууль олон жилийн турш тасралтгvй боловсронгуй болж нэмэгдэн баяжсаар улс гvрэнд тархаж сахин мєрдєгдєх цогцолбор их хуулийн тvвшинд хvрчээ.

Page 11: их засаг хууль

“Их засаг”-ийн дэвшилт ач холбогдол нь “Монголын нэгдсэн шинэ тєрийн гол хууль болж феодалын харилцааг хууль эрхийн vvднээс эрхшvvлэн баталсанд оршино хэмээн академич Ш.Нацагдорж тодорхойлжээ. Харин зарим судлаачдаас “Их засаг”-ийг монгол улсын боолын эзэн ангийн хууль цааз хэмээн vзвэл тохиромжтой гэж vзжээ.

Тэгвэл XX зууны эцсийн монголын нэрт эрдэмтэн Ч.Жvгдэр засаг хуулийг баяжсаар яваандаа хуульчлагдаж ирсэн монголын хэв хууль, ардын дадал заншил vзэл бодол, сургаал ёс буй болгосон байна. Тvvний гол vндэслэл нь єєрийн ард тvмний овгийн эртний уламжлал vзэл заншилд тулгуурлажээ гэж бичжээ.

Page 12: их засаг хууль

Монголчуудын дотор дэлгэрч байсан муу зан vйл, зохисгvй бvхнийг Чингис хааны хууль цаазаар хориглон зогсоосон байна. Энэ тухай Чингис хаан хэлсэн нь “Урьд хулгай хийх, дээрэмдэх болон баячууд нь ядуучуудыг vл тэтгэх, доодос нь дээдэсээ vл хvндлэх явдал олонтаа гаргадаг байв. Хулгай дээрэм хийгчид ялгагдахгvй явсаар иржээ. Харин би ийм vндэстнийг нэгтгэн захирах vvрэг хvлээсэн тул нэн тэргvvнээ тэд нарыг эмх замбараа ёс журамтай болгох нь чухал болно” гэжээ.

Page 13: их засаг хууль

Судлаачдын дотроос Д.Дашцэдэн арай өөрөөр бичихдээ "Их засаг" хууль нь бүтцийн хувьд дараа хэсгийг өөртөө багтаасан гэж үзэж болно. Үүнд: 1. Оршил2. Улсын хаан өргөмжлөх ёс, төрийн байгуулага

цэргийн анги3. Эрүүгийн хуулийн холбогдолтой заалтууд4. Алба татвар5. Олон улсын харилцаа; шашин суртахуун6. Гэр бүл, иргэний хуулийн холбогдолтой заалтууд7. Мал аж ахуйн талаар заалтууд болохыг дурджээ.

Page 14: их засаг хууль

ИХ ЗАСАГ ХУУЛЬ НЭГ." ИХ ЗАСАГ" -ийг БАТЛАН ТУНХАГЛАХЫН УЧИР. ХОЁР. ХААНЫ ЭРХ МЭДЭЛ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТ. ГУРАВ. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЖУРАМД ЗАХИРАГДАХ. ЁС

ХЭВ ЗАНШЛЫН ТУХАЙ ХУУЛЬ. ДӨРӨВ. ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ Тав. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦЛАА БА ХУДАЛДАА

АРИЛЖААНЫ ЁС. ЗУРГАА. ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭДГЭЭРИЙН ЗОРЧИН

ЯВАХЖУРАМ ӨРТӨӨ УЛААНЫ ТУХАЙ ХУУЛЬ. ДОЛОО. ЭРҮҮГИЙН ЦААЗ ХУУЛЬ. НАЙМ. АЛБАН ҮҮРЭГ ГААЛЬ ГУВЧУУРЫН ТУХАЙ

ХУУЛЬ. ЕС. ШАШИН ШҮТЛЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ АРАВ. ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ БА БАЙЦААН

ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРИМ ЗҮЙЛ

Page 15: их засаг хууль

ИХ ЗАСАГ ХУУЛЬ Нэгэн зүйл. /1/Мөнх тэнгэр мөхөс миний биеийг зарлигдан олон түмэн иргэдийг захируулахаар соёрхов. Тал нутагт одоо болтол ямарч эмх журамгүй байгаа нь ийм зэрэгт хүргэв. Нэгэн зүйл. /2/Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ үгийг сонсохгуй, дүү нар нь ахынхаа хэлж шаардсаныг дагахгүй, эр нь эхнэртээ итгэхгүй, эхнэр нь эрийнхээ хэлсэн үгийг даахгүй, дагагдагсад нь ахлагчаа хүндлэхгүй, ноён нь ард албатынхаа дунд орж хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй болжээ.

Page 16: их засаг хууль

Нэгэн зүйл. /217/Гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдсэн хэрэг хянан байцаалтаар батлагдахгүй байх, хэргийн баримт ул мөр илэрхий бус хэрэгтэн хүн өчигөө үл өгсөн нөхцөлд түүнийг "Их засаг" хуулиар хэрэгтэн болгож хилс ташаа ял шийтгэл хүлээлгэх явдлаас сэргийлмой. Нэгэн зүйл. /218/Монголын нэгдсэн төр улсыг байгуулж түүний улс төрийг номчлон тэтгэж ийнхүү ард олноо энх амгалан жаргаахын тулд өршөөл “Их засаг” хуулийг 1206 оноос эхлэн батлан тунхаглав.

Page 17: их засаг хууль

Эл хууль бол нийгмийн нэг төрлийн харилцаа бус, харин олон төрлийн харилцааг зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ. Харамсалтай нь Их Засаг хууль бидэнд бүрэн эхээрээ уламжлагдаж ирээгүй. "Монголын нууц товчоо", Рашид Ад Дины "Судрын чуулган", Жүвейний "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх", Магакийн "Нум, сумтан ард түмний түүх" зэрэг сурвалжийн шинжтэй бүтээлүүдэд Их Засаг хуулийн хэсэг зүйл заалтууд уламжлагдан иржзэ. 1320 онд Египетийн түүхч Макризи Алтан ордны улсаас Их Засаг хуулийн хамгийн томоохон хэсэг зүйл нээлтийг олсон нь тэр үеийн эрх зүйн чухал сурвалж болж буй. «Их Засаг» хууль бол Монголын тулгар төр байгуулагдсан түүхт үйл явдлын үр дагавар болон төрсөн юм. Засаг гэдэг үгийн эртний язгуур утга нь хууль цааз, дүрэм, журам, хэв ёс гэсэн ойлголтыг илэрхийлж байжээ.

Page 18: их засаг хууль

Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.Мөн их засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаацын бичиг ба одоогоор олдсон эх сурвалж нь Солонгос улсад хадгалагдаж байна.

Page 19: их засаг хууль

Сун овогтныхон 2009 оны 5-р сарын 29-нд Улаанбаатар хотноо

АНУ, Солонгос, Япон, Монгол, Герман, Хятад, Орос зэрэг орны олон улсын эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний хурал

2002 онд Солонгос улсын солонгосын соёлын сангаас ард иргэдээс vнэт соёлын дурсгалыг худалдаж авах тєслийн хvрээнд Монголын энэхvv баримт бичиг олджээ. Солонгосын эрдэмтэд уг бvтээлийг хоёр боть болгон хэвлvvлсэн байна.

ЮНЕСКО энэхvv баримт бичгийг хvн тєрєлхтєний тvvхэн дэх агуу их соёлын єв хэмээн vзэж хамгаалалтанд авсан байна.

ИХ ЗАСАГ ХУУЛЬ

Page 20: их засаг хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Их Засаг олон улсын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Их Засаг олон улсын их сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа.

Page 21: их засаг хууль

Н.Ням-Осор Их Засаг олон улсын их сургуулийн захирал, гавьяат багш, доктор, профессор

“Их Засаг”-Монголын анхны бичмэл хууль болохыг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгааны баримт дээр тулгуурлан нотлох нь

Б.ЧимидМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульчД.Цэнд-АюушАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар

“Их Засаг”-ийг эрэн сурвалжлах нь

Ш.ЧоймааМонгол Улсын төрийн шагналт, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессорМ.БаярсайханМУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор

“Их Засаг” хэмээх үгийн утга, гарал

И.ДашнямГавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор “Их Засаг”-ийн агуулга, үнэ цэн

Б.БаярсайханМУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор

Монголын эрх зүйн түүхэн эх сурвалжид “Их Засаг” тусгагдсан нь

Л.Төр-ОдСудлаач В.А.Рязановскийн “Монгол эрх зүйн суурь зарчим” бүтээл дэх “Их Засаг”-ийн асуудал

Чимитова Джамиля КимовнаОросын Холбооны Улсын Буриадын их сургуулийн Олон улсын эрх зүй, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор

Ази, Номхон далайн бүсийн орнууд дахь хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хөгжлийн чиг хандлага 

А.ДоржготовХуульч “Их Засаг” ба шүүх, хууль зүйн сэтгэлгээХ.СэлэнгэМУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор “Их Засаг” эрх зүйн эх сурвалж болох нь

Р.МухийтҮндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Оросын Холбооны Улс дахь “Их Засаг”-ийн судалгаа

Б.БатбаярҮндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач “Их Засаг”-ийн эхийг бүтээх асуудалБ.Энх-АмгаланХууль зүйн үндэсний хүрээлэнгийн бодлогын судлаачНаранцогтӨвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн үндэсний хууль тогтоомж судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн  доктор, профессор

Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь “Их Засаг”-ийн судалгаа

Page 22: их засаг хууль

Их засаг хууль монголчуудын тэнгэрлэг оршихуйн vндэс нь

болж байжээ.

Page 23: их засаг хууль

Их Засаг хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэмд улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутаг төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсан хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бөлгөө.

Page 24: их засаг хууль

ЭХ СУРВАЛЖ Монгол улсын түүх – 2010 он http://tengermongolgazar.blogspot.com/2012/08/blog-post.html https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D1%85_%

D0%97%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3 https

://www.google.mn/search?q=%D0%B8%D1%85+%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3+%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9&biw=1366&bih=626&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0CAYQ_AUoAWoVChMIgPjv66zHyAIV4tqmCh11JAli

http://www.erhshar.blogspot.com/search/label/%D0%98%D1%85%20%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3

http://conscourt.gov.mn/%D0%B8%D1%85-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%8D%D1%80%D1%8D%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B6%D0%BB%D0%B0%D1%85/

Page 25: их засаг хууль