24
Эсээ бичвэр - Эсээ гэж юу вэ? - Эсээ бичихэд шаардлагатай чадваруу - Эсээний бүтэц -Эсээ бусад бичвэрээс ялгаатай нь -Эсээг үнэлэх шалгуур -Эсээний төрлүүд

эсээ бичвэр

  • Upload
    sodko27

  • View
    17.151

  • Download
    25

Embed Size (px)

Citation preview

Page 1: эсээ бичвэр

Эсээ бичвэр

- Эсээ гэж юу вэ? - Эсээ бичихэд шаардлагатай чадварууд - Эсээний бүтэц -Эсээ бусад бичвэрээс ялгаатай нь -Эсээг үнэлэх шалгуур -Эсээний төрлүүд

Page 2: эсээ бичвэр

Эсээ - үгийн тухайд

-Essay - англиар / туршилт, оролдлого, найруулах тойм/ -Essai - франц -Исээ - Л.Түдэв-Эссе - Д.Галтбаатар-Эсээ - Д.Баттогтох-Эссээ - Д.Урианхай-Туршиц- Г.Аюурзана-Төөрөгдөл- Норовсүрэн

Page 3: эсээ бичвэр

Эсээ гэж юу вэ?

“Миний номын агуулга тэр чигээрээ би өөрөө юм. “ Мишель дө Монтень “ Исээ гэдэг бол исэж жигдэрсэн айргийн нэр. Тэрэн шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэнээ исээ гэнэ.” Л.Түдэв“...нийгмийн чухал асуудлаар зохиогч өөрөө ямар мэдлэг, туршлага хуримтлуулсан, тухайн асуудалд хэрхэн хандаж, юу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бүтээлийг эсээ гэнэ. “ Доктор Г.Дэлэг

“ Эсээ нь хүн ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримт дээр тулгуурлан олон талаас нь шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, жишин харьцуулах зэрэг оюуны үйлдлүүд хийсний дүнд өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл юм. “ Ц.Өнөрбаян

“ Эсээ бол мөнхийн үнэн, тодорхой аксиомыг номлодоггүй, шинжлэх ухааны тайлбар, хатуу томьёоллоос ангид байж, зөвхөн хувь хүний дахин давтагдашгүй өвөрмөц байр суурь, үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг, бие даасан олон ургальч, богино хэмжээний бичвэрийн төрөл юм. “ Л.Отгонсүрэн

Page 4: эсээ бичвэр

Дасгал

-Эсээ бичихэд хүүхдээс ямар чадвар шаардагдах вэ?

Багаар ажиллан баг бүр санаагаа тайлбарлана.

Page 5: эсээ бичвэр

1. Сэтгэх чадвар 2. Унших чадвар 3. Бичих чадвар 4. Хамтран ажиллах 5. Ярих чадвар 6. Сонсох чадвар

Page 6: эсээ бичвэр

1. Сэтгэх чадвар

-Юмсын гадаад шинжийг олж харах-Юмсын дотоод мөн чанарыг олж мэдэх -Юмсын учир шалтгаан, үр дагаврыг олж тогтоох , нэгтгэн дүгнэх -Хийсвэр ба бодитой зүйлсийг харцуулан шинжлэх, үнэлж цэгнэх

Page 7: эсээ бичвэр

2. Унших чадвар

анхан шатны төвшин /үг, өгүүлбэрээр уншин утгыг ойлгох/ товчлон унших төвшин / богино хугацаанд догол мөр хийгээд номын бүтэн нүүрийг гүйлгэн харж унших/ шинжлэн дүгнэх төвшин /гол түлхүүр үгийг олж, дэвшүүлж буй асуудлыг тодорхойлж, утгыг гүнзгий ойлгон дүгнэх / сүлбэн унших дээд төвшин / нэг сэдвээр хэд хэдэн номыг сүлбэн уншиж, нийтлэг агуулгыг олох, зэрэгцүүлэн харьцуулах, дүгнэлт хийх /

Page 8: эсээ бичвэр

3. Бичих чадвар

- Дууриан зохиох / бусдын бичсэн эхийн агуулга, хэлбэрийг дууриан зохиож бичих

- Найруулан бичих / хэрэг явдал, баримт мэдээллийг утга төгөлдөр найруулан бичих/

- Зохион бичих / аливаа асуудлыг өөрийн бодлоор зохиомжлон бичих/

- Эргэцүүлэн бичих /Аливаа асуудлын талаар эргэцүүлэн бодож, шийдвэр дүгнэлт гарган бичих /

Page 9: эсээ бичвэр

4. Хамтран ажиллах

-Бусдын үгийг хүлээцтэй сонсох-Бусдыг дэмжих сайшаан урамшуулах -Ажил үүргийн хуваарь зохиох -Үүрэгт ажлыг хариуцлагатай гүйцэтгэх

Page 10: эсээ бичвэр

5. Ярих чадвар

-Цээжилж тогтоосноо уран яруу унших -Аливаа мэдээллийн агуулгыг товч тодорхой, яруу сайхан ярих -Өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмж, ухаарал бодрол, үнэлэлт дүгнэлтээ итгэл үнэмшилтэй цэгцтэй сайхан ярих - Олны өмнө өөрийн үзэл бодлыг илтгэн ярих

Page 11: эсээ бичвэр

6. Сонсох чадвар

-Өрөвч тусч сайхан сэтгэлээр хандаж, бусдын үгийг хүлээцтэй сонсох-Бусдын ярианаас сайн сайхан, өөдрөг өөрт хэрэг болох зүйлийг зориуд олж сонсож занших -Бусдын яриаг сонсоод ургуулан бодох, төсөөлөн таамаглах -Бусдын ярианд дүгнэлт хийн, задлан шинжилж, үнэлж цэгнэн, харьцуулан бодож сурах

Page 12: эсээ бичвэр

1. Утга - Хүн амьтан, юм, үзэгдэл, үйл хэрэг - Түүний гадаад ба дотоод шинж чанар - Бусдаас ялгарах онцлог- Учир шалтгаан- Уялдаа холбоо- Эрэмбэ, дэс дараа- Үр дагавар ...г.м тухайн сэдвийнхээ

талаар үнэн зөв цэгцтэй мэдлэгтэй болох

2. Бүтэц

4. Соёл -Өгүүлэгчийн байр суурь, хандлага, түүнээ илэрхийлсэн эсэх -Зохион байгуулалт -Бичгийн соёл -Цэг тэмдэг, зөв бичих дүрмийн мэдлэг

3. Хувиргал Аливаа мэдлэгийн үндэс бол харьцуулал бөгөөд уран дүрслэл зөвхөн найруулах арга барилыг бүтээдэг гэж болохгүй. -Адилтгал -Ёгтлол -Егөөдөл -Амьдчилал/хүншүүлэл/-Хэтрүүлэл /ихэсгэл, багасгал /...

Оршил

Тайлбар

- Мэдэгдэл

- Үндэслэл

- Дэмжлэг

- Дүгнэлт

Зохиогчийн санаа

Дүгнэлт

1. Эхлэл хэсэг

2. Гол хэсэг

3. Төгсгөл хэсэг

Эсээний тогтолцоо

Page 13: эсээ бичвэр

Эсээний бүтэц Эхлэл хэсэг -Оршил /эсээний агуулгад нийцсэн сонирхолтой тоо баримт,товч түүх, адал явдал, оновчтой асуулт, онч мэргэн үгс, ишлэл ч байж болно. -Тайлбар / оршлоос салшгүй үргэлжлэл хэсэг бөгөөд эсээнд ямар асуудал дэвшүүлж, аль өнцгөөс хэрхэн бичихэд уншигчийн анхаарлыг төвлөрүүлж өөрийн зүгт хандуулна гэсэн үг. /

2. Гол хэсэг -Мэдэгдэл /асуудалд ямар байр суурьтай байгаа болон чухам яагаад энэ асуудлыг дэвшүүлсэн санаагаа илэрхийлж байгаа хэрэг /-Үндэслэл /өөрийн санаагаа үндэслэлтэйгээр нарийвчлан тайлбарлах буюу бусдад яагаад гэдгийн хариуг ойлгуулах тайлбар гэж ойлгож болно. /- Дэмжлэг /мэдэгдэл буюу дэвшүүлсэн санаагаа баримтаар баталгаажуулж, итгэл үнэмшилтэй болгох явдал. Найдвартай эх сурвалжаас дэмжлэгийг авах ёстой гэдгийг санах/-Дүгнэлт /олон дэмжлэгүүдээ нэгтгэн базаж мэдэгдэл буюу дэвшүүлсэн санаагаа үндэслэлтэй байгааг эргэн сануулах үйл явц. /

3. Төгсгөл хэсэг -Зохиогчийн санаа / агуулгаа эргэн сануулж, өөрийн санаагаа дүгнэнэ./-Дүгнэлт / чамд тулган шаардаагүй, магадгүй аливаад өөрийн ухаантай яв гэдгийг ойлгуулах ч юмуу бүр итгүүлэхийг зорьсон байж болох. Юутай ч энэ эсээ өөрт чинь нэгийг бодогдуулсан байхаа. Г.м

Page 14: эсээ бичвэр

Эсээ бичих үе шат, алхмууд

Бичихийн өмнө буюу бэлтгэл шат - Яагаад бичих гэж байна вэ? - Хэнд зориулж бичих гэж байна вэ? - Юуны тухай бичих гэж байна вэ? - Чухам юу хэлэх гэж байна вэ?

Сэдэв , дэд сэдэв сонгох- эсээний нэр

1.Өнгө аяс хандлагаа тодорхойлох 2.Мэдээлэл цуглуулах/ юун тухай бичих вэ? /3.Шууд ажиглалт 4.Шууд бус ажиглалт 5.Зохиогчийн өдрийн ба зүйлчилсэн тэмдэглэл 6.Бодол санааны өрнөлт дасгалыг ашиглах

Page 15: эсээ бичвэр

Эсээг үнэлэх шалгуур: Агуулга – сэдэв агуулга зөрөөгүй-Ерөнхий болон дэд сэдэв оновчтой эсэх -Учир шалтгаан үндэслэлийг зөв тогтоосон эсэх -Үр дагаврыг зөв тодорхойлсон эсэх

Бүтэц -Эхлэл хэсэг / сонирхолтой өвөрмөц/-Гол хэсэг / зөв оновчтой, нотолгоотой/-Нотолгоо болон няцаалтыг дэмжсэн дэмжлэгүүд-Төгсгөл хэсэг / дүгнэлт /

Зохиомж -Зохиогчийн өвөрмөц сэтгэлгээ-Бичлэгийн ур маяг, найруулгын алдаагүй-Баримтын сонголт оновчтой зөв Соёл -Зохиогчийн хувийн байр суурь -Бичлэгийн зохион байгуулалт , эмх цэгц-Бичгийн соёл-Цэг тэмдэг, зөв бичих дүрмийн мэдлэг

Page 16: эсээ бичвэр

Эсээний төрлүүд

1.Хувь өгүүллийн эсээ бичих тухай 2.Эрэгцүүлэл бичвэр 3.Хөрөг эсээ/ газар орон, бие хүний /4.Үйл явдлын хүүрнэл эсээ 5.Товч бичвэр 6.Сэдэв уншиж анализ хийх бичвэр 7.Баримтлалын илтгэл буюу эсээ

Page 17: эсээ бичвэр

Эссе бичвэрээр сурагчийг үнэлэхийн ач холбогдол

Хэрэглээ, нэгтгэн дүгнэх (синтез) болон үнэлгээний түвшингүүдэд тохиромжтой.

Хэлбэр төрлүүд: -Дэлгэрэнгүй хариулт: нэгтгэн дүгнэх (синтез) болон үнэлгээнийтүвшингүүдэд тохиромжтой ба хариулт чөлөөтэй байна -Хязгаарлалттай хариулт: хариултын ерөнхий хүрээ , бүтэц өгөгдөх баонооны систем илүү тодорхой байдаг

Давуу талууд: Сурагчийн хувьд таах боломж бараг байхгүй гэсэн үгБоловсруулах хэрэгжүүлэхэд багшид хялбар Сурагчид уншиж судлан бэлтгэх сайн талтай Мэдлэгээ зохион байгуулах, байр сууриа илэрхийлэх чадварыг илрүүлэх, сурагчийн хувийн бүтээл байх зэрэг давуу талтай Сул талууд:

•Агуулгын хүрээ өргөн байх боломжгүй тул үнэлгээнд гол байрыг эзлэхгүй •Оноо өгөхөд нилээд харьцангуй шинжтэй (субьектив) тул үнэлгээний бодит байдал асуудалтай •Багш уншиж оноо өгөхөд нилээд ажиллагаа шаардана

Page 18: эсээ бичвэр

Санамжууд:

•Эсээ бичүүлэхийн өмнө бэлтгэх хугацаа өгсөн байх ёстой •Харьцуулах, жиших, анализ хийх, үнэлэх зэрэг үйл ажиллагаа шаардахаар байх нь зүйтэй •Оноо өгөх шалгуур үзүүлэлтүүд буюу ямар хэсэгт хэдэн оноо өгөх схемийг бэлтгэх •Сонгосон сэдэв ба бүтцийг сурагчид баримтлах нь үнэлгээ илүү бодитой байх болно •Сурагчдын эсээг үнэлэхдээ нэг удаад нэг адил хэсгийг уншиж оноо өгөх гэсэн зарчмыг баримтлах нь дээр байдаг

Page 19: эсээ бичвэр

Үнэлгээ -

Сурлагын амжилтын үнэлгээ-

Хөтөлбөрийн ерөнхий үр нөлөөг тодорхойлоход баримтуудад үндэслэн үнэлгээ хийдэг

Сурагчдын сурахуйн үр дүнг тодорхойлох үйл ажиллагаа юм.

Сурлагын амжилтын үнэлгээ ба үнэлгээ хоорондын ялгаа

Page 20: эсээ бичвэр

Курс хичээлээр мэдлэг, чадварыг үнэлэх арга техникүүд

À. Өмнөх мэдлэг, сэргээн санах, ба ойлголтыг шалгах Өмнөх мэдлэгийг тандах шинэ бүлэг, чухал шинэ сэдэв заахын өмнө багш өөрийн боловсруулсан богино хэмжээний, хялбархан асуулгаар сурагчдын өмнөх мэдлэгийг илрүүлэх боломжтой ба энэ мэдээлэл нь тухайн сэдвийг хаанаас ямар түвшнээс хэрхэн эхлэх талаар багшид мэдээлэл өгнө. Гол санааг ашиглах Тухайн сэдэв, хичээлийн хүрээн дэх хамгийн чухал нэг нэр томъёо, (нэр болон ухагдахуун гэх мэт) дээр сурагчдын анхаарлыг төвлөрүүл. Энэ сонгосон гол ухагдахуун (эсвэл нэр томъёотой) уялдаа холбоо бүхий санаануудыг сурагчид жагсаан бичдэг байна. Тухайн сэдвийг эргээн санахад энэ жагсаалт тусалдаг. Алдаатай ойлголтыг илрүүлэх тухайн сэдвийг эзэмшихэд бэрхшээл төөрөгдөл учруулах магадлалтай сурагчдын өмнөх мэдлэгийн буруу ойлголт, алдаатай мэдээлэл зэргийг илрүүлэх арга юм. Нөхөн бичих хуудас хичээлийн дараа эсвэл тодорхой бүлэг сэдвийн дараа зай орхин бичсэн хуудсыг багш сурагчдад тарааж өгөх ба сурагчид богино хугацаанд ном, сурах бичиг ашиглалгүйгээр даалгаврыг гүйцэтгэнэ. Энэ даалгавар нь сурагчид тухайн хичээлийн (эсвэл сэдвийн, уншсан сэдвийн гм) гол санаануудыг хэр эзэмшсэн болохыг багшид (бас сурагчид өөрт нь) мэдээлэх сайн арга юм. Мэдээлэл зохион байгуулах хуудас тухайн хичээл (сэдвээр гэх мэт) мэдээллийг ангилах, хоорондын холбоог харуулах, зохион байгуулах диаграм, хүснэгт зэргийн аль тохиромжтой хэлбэрийг багш урьдчилан сонгосон байна. Сурагчид багшийн өгсөн схемийг ашиглан гол агуулгын мэдээллийг ангилж зохион байгуулах арга юм. Минутын бичлэг “Энэ хичээлээр сэдвээр чиний сурсан хамгийн гол зүйлүүд юу вэ?”, “Хариултгүй буюу ойлгомжгүй хэвээр үлдсэн чухал зүйл юу байна вэ?” гэсэн асуултуудад сурагчид нэгээс хоёр минутад хариулт бичнэ. Энэ арга нь богино хугацаанд сурагчдын сурахуйн талаар мэдээлэл авах боломжийг олгодог юм. “Ойлгоогүй үлдсэн зүйл гэвэл…” “Энэ хичээл (сэдэв, даалгавар, жүжиг, зохиол гэх мэт ) –ээс хамгийн ойлгомжгүй зүйл гэвэл …?” энэ асуултад сурагчид богино хугацаанд тухайн хичээл (сэдэв, даалгавар, жүжиг, зохиол гэх мэт ) –ээс, огт ойлгохгүй байгаа зүйлээ жижиг цаасанд хурдан тэмдэглэж багшид өгөх арга юм. Энэ нь багшид сурагчдын ойлгохгүй байгаа зүйлийг тодруулж өгнө.

Page 21: эсээ бичвэр

Á. Анализ дүн шинжилгээ хийх, шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг үнэлэх нь

Ангилал хийх хүснэгт Сурагчдад мэдээллийг суурь ухагдахуун буюу концепцийн дагуу ангилах даалгавар өгнө. Энэ нь “юу нь юутай холбоотой” болохыг сурагчид хэрхэн ойлгож буй талаар мэдээллийг багшид өгөх юм. “Тийм”, “Үгүй” хүснэгт Асуудлаар зөвшөөрөх болон эс зөвшөөрөх байр сууриудыг сурагчид жагсаан бичнэ. Энэ даалгавар нь сурагчийн асуудалд өргөн хүрээтэй гүнзгий анализ хийх, зөв байр суурь баримтлах чадварыг багшид харуулна. Мэдээллийг схемчлэн харах Тухайн мэдээллийг холбогдох ерөнхий хүрээгээр жишснээр байгаа болон байхгүй ойлголтуудыг илрүүлэх даалгавар юм. Энэ даалгавар нь аналитик уншлага ба сэтгэн бодохуйн чадварын талаар мэдээлэл өгнө. Агуулга, хэлбэр, үйлдэл Тухайн мэдээлэлд “Юу” (агуулга), “Ямар” (хэлбэр), “Яаж, хэрхэн ” (үйл) – схемээр анализ хийх арга юм. Энэ арга нь сурагчдын задлан шинжлэх чадварыг харуулна. Анализ бичвэр Тодорхой асуудал, сэдвээр нэгээс хоёр хуудсанд багтааж анализ хийсэн бичвэр боловсруулах даалгавар юм. Энэ даалгавраас багш сурагчдынхаа анализ хийх чадвар ба түүнийгээ үр дүнтэй танилцуулах чадварын түвшинг харж болно.

Page 22: эсээ бичвэр

В. Нэгтгэн дүгнэх болон шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг үнэлэх нь

Нэг өгүүлбэрээр нэгтгэх “Хэн юуг, яах гэж, хэзээ, хаана, хэрхэн хийсэн бэ?” асуултад тухайн сэдвийн хүрээнд хэл зүйн болон үнэн зөв мэдээллийг багтаан нэг урт өгүүлбэрээр хариулах юм. Нэг үг сурагч тухайн сэдвээр хамгийн чухал гэсэн нэг үгийг өөрөө сонгон дэвтэртээ тэмдэглэх ба энэ үгийн доор нэгээс хоёр догол мөрөөр сэдвийг нэгтгэн дүгнэж бичнэ. Эсвэл энэ үгийг яагаад сонгосон болон энэ үгээр сэдвийг хэрхэн нэгтгэн дүгнэж болох тухай тайлбарлаж бичнэ. Энэ арга нь сурагчид хэр анхааралтай бөгөөд сэдвийн гол санааг ойлгож уншиж сурч буй эсэхийг багшид хэлдэг бол гол санааг нэгтгэн дүгнэж богино өгүүлбэрээр илэрхийлж сурахад сурагчдад тусалдаг юм. Адилтгал бичих сонгосон сэдвээр адилтгалын эхний хэсгийг багш бичих ба сурагч хоёр дахь хэсгийг нь гүйцээж нөхөж бичнэ. Энэ арга нь хоорондоо холбоотой хоёр гол ухагдахуун, суурь баримтлал, нэр томъёо зэргийг сурагчид хэрхэн ойлгосон талаар багшид мэдээлэл өгдөг ач холбогдолтой. Утгын зураглал хийх энэ нь зураглал, дүрслэл, диаграм зэргээр сэдвийн гол ухагдахуунуудын харилцан холбоог илэрхийлэх арга юм. Энэ аргыг өмнө судалсан сэдвүүдтэй холбон авч үзэх байдлаар өгч бас болох юм. Сурагчдын гүйцэтгэсэн даалгавраас бүлэг сэдвийн хүрээн дэх эсвэл хичээлийн агуулгын хүрээнд гол ухагдахуун, ойлголтууд хоорондын уялдаа холбоог хэрхэн нэг схемд оруулан ойлгож буйг багш харах боломжтой болдог. Хүүрнэл яриа зохиох Асуудлаар хэн нэгний байр суурийг илэрхийлэх, түүхэн хүний өмнөөс түүний нээлт, зохиол, бүтээл, үзэл бодол зэргийг илэрхийлэх, түүхэн цаг үе, үйл явдлын талаар өгүүлэх зэргээр нэгдүгээр биеэс хүүрнэл яриа зохион бичих даалгавар юм. Хүүрнэл яриа бичихдээ сурагчид тодорхой бүтэц бүхий ойлгомжтой байхад анхаарах ёстой. Тухайн хүний (цаг үеийн, түүхэн үеийн, үйл явдлын гэх мэт) мөн чанарыг гаргах, ба түүний өөрийгөө илэрхийлэх байдал нь үнэмшилтэй байхад бас анхаарах ёстой юм. Сурагчид онол, зөрчилт асуудал, байр суурь, үзэл бодол зэргийн мөн чанарыг хэрхэн ойлгож, ухаарч буйг багш энэ даалгавраас харж болно.Бүтээлийн сан сурагчийн өөрөө сонгосон цөөн хэдэн бүтээлч даалгавруудын цуглуулга ба сурагч даалгавар бүрийн ач холбогдлыг тайлбарлаж бичсэн байх ёстой.

Page 23: эсээ бичвэр

Ã. Асуудал шийдвэрлэх чадварыг үнэлэх нь

Асуудал дэвшүүлэх сурагчдад хэд хэдэн богино сэдвүүд өгөх ба тэд эдгээрийг уншаад сэдэв бүрээр асуудлыг тодорхойлно. Асуудлыг тодорхойлох нь асуудал шийдвэрлэхийн өмнөх алхам болдог гэдгийг багш, сурагчид мэдэж байгаа. Асуудлын учир шалтгааныг илрүүлэх сурагчдад нэг эсвэл хэд хэдэн асуудлуудыг өгөх ба сурагч асуудал бүрийн учир шалтгаан ба үр дагаврыг тайлбарлан бичнэ. Эдгээр асуудлууд нь хичээлийн сэдэвтэй нягт уялдсан бас практик ач холбогдолтой байхад багш анхаарна. Асуудлын учир шалтгаан, уялдаа холбоог тодорхойлох нь асуудал шийдвэрлэх нэг чухал алхам болдог гэдгийг багш, сурагчид мэдэж байгааАсуудал шийдвэрлэх аргууд сурагчдад нэг эсвэл хэд хэдэн асуудлууд өгөх ба сурагчид асуудал бүрийг шийдвэрлэх арга замын талаар санаагаа дэвшүүлж бичнэ. Эдгээр асуудлууд нь хичээлийн сэдэвтэй нягт уялдсан бас практик ач холбогдолтой байхад багш анхаарна. Асуудал шийдвэрлэх олон аргууд Сурагчид нэг асуудал өгөх ба асуудлыг шийдвэрлэх олон арга замуудыг сурагч дэвшүүлэн бичнэ. Асуудал нь хичээлийн сэдэвтэй нягт уялдсан бас практик ач холбогдолтой байхад багш анхаарна. Ямар зарчим баримтлах вэ? Тухайн асуудлыг шийдвэрлэхэд ямар суурь зарчмыг баримтлах нь зүйтэйг ойлгох нь чухал байдаг. Хэд хэдэн асуудлуудыг багш өгөх ба асуудал бүрийг шийдвэрлэхэд ямар суурь зарчим баримтлахыг сурагчид тодорхойлж бичнэ. Алхмуудыг тодорхойлон бичих асуудал шийдвэрлэхэд хэрэгжүүлсэн алхмуудыг сурагчид жагсаан бичих даалгавар юм. Энэ дасгал нь сурагчийн асуудлыг шийдвэрлэх чадварыг харуулахаас гадна асуудлыг ойлгох болон асуудал шийдвэрлэх аргуудыг эзэмшсэн байдлыг нь ямра нэг хэмжээнд дүгнэх бололцоо олгоно.

Page 24: эсээ бичвэр

Ä. Хэрэглээ ба гүйцэтгэлийн чадварыг үнэлэх нь

Өөрийн үгээр өгүүлэх Хичээлийн сэдвээр агуулгыг хэсэгчлэн буюу бүхлээр нь сурагч өөрийн үгээр тодорхой сонгосон бүлэг хүмүүст тодорхой зорилготойгоор тайлбарлаж хүргэх дасгал юм. Энэ даалгавар нь сэдвийг хэр ойлгож өөрийн болгон эзэмшсэн байдлыг харуулна. Сурагчийн гол ухагдахуун ойлголтуудыг өөрийн үгээр илэрхийлэх болон нэгтгэн дүгнэх чадварын талаар багш үнэлгээ зөвлөгөө өгөх нь зүйтэй. Хэрэглээний карт Хичээлээр судалсан онол, зарчмыг бодит амьдралд хэрэглэх арга, хэлбэрийг тодорхойлон бичих дасгал. Хичээлийн агуулгыг хэрэглээтэй уялдуулах чадварыг илрүүлэхэд чиглэсэн дасгал юм. Тестийн асуултууд зохиох Сурагчид өөрсдийн судалсан агуулгаар тестийн асуултууд зохиож бичнэ. Энэ даалгавраас сурагч агуулгыг хэр ойлгосон, агуулгын ямар хэсгүүдийг чухал гэж үзсэн болон аль зэрэг ач холбогдолтой асуултууд зохиосон зэргийг багш харж үнэлэх боломжтой юм. Түүнчлэн энэ нь сурагч өөрийн зохиосон асуултуудад хариулт бичих боломжтой дасгал юм. Загварчлан тоглох Шинэ мэдлэгээрээ “амьд үзэгдэл”- ийг сурагчид багаар тоглох, загварчлан үзүүлэх дасгал. Ийнхүү тоглох, загварчлан үзүүлэх нь мэдлэг ба хэрэглээ хоорондын холбоог ойлгох энгийн чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэнэ.Товч тэмдэглэл Хичээлийн агуулгаар сонгосон сэдвээр илтгэл боловсруулахын тулд гол санаануудаа илтгэлийн бүтцийн дагуу ноороглон бичих дасгал. Илтгэлийн сэдэв, зорилго, хэмжээ, хэнд танилцуулах, илтгэлээр хөндөх гол асуудлууд зэргийг багтаан авч үзсэн байхад анхаарна.