24
“УХААЛАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 1 Гүйцэтгэгч: “Ухаалаг Улаанбаатар” Хөтөлбөр боловсруулах баг

ухаалаг улаанбаатар хөтөлбөр

Embed Size (px)

DESCRIPTION

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр

Citation preview

Page 1: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

“УХААЛАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 1

Гүйцэтгэгч:

“Ухаалаг Улаанбаатар”

Хөтөлбөр боловсруулах баг

2014 он

Page 2: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

ГАРЧИГ

1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

2. ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

3. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

4. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

5. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ, ЗАРЧМУУД

6. ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД,

ХҮРЭХ ҮР ДҮН

7. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТУУД, ШААРДАГДАХ ТӨСӨВ

8. ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН

9. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн

хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж

байх захиргааны ц омхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 2

Page 3: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

шуурхай үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай, аюулгүй

ухаалаг хотыг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.

ХОЁР. ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

Авлига, хүнд суртлыг бууруулах нийгмийн шаардлагад тулгуурлан сайн

засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр

рүү” санаачилга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх,

төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, төрийн үйлчилгээний чанар,

хүртээмжийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудад бизнес эрхлэх таатай

орчин бүрдүүлэх, олон улсын түвшинд Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлэх, нийслэлчүүдийн технологийн дэвшил, мэдээллийн эрин үед ажиллаж

амьдрах таатай орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн энэхүү

хөтөлбөрийг боловсруулав.

Хөтөлбөрийг боловсруулах хэрэгцээ шаардлагууд:

2.1 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын

Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч

агентлаг, харьяа газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, дүүргийн харьяа

хэлтсүүд зэрэг нийт 57 байгууллагуудаас /давхардаагүй/ 540 нэр төрийн

үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байна. Эдгээр үйлчилгээнүүдийн 78

буюу 14 хувийг цахимжуулах, 40 буюу 7 хувийг нэгтгэн төвлөрүүлэх /төрийн

үйлчилгээний төвд нэг дороос авах/, 303 буюу 56 хувийг хялбаршуулах /төрийн

үйлчилгээний төвөөр дамжуулан авах/ боломжтой юм. Ингэж оновчтой

аргачлалаар, зөв зохион байгуулалттайгаар, технологийн дэвшил болон үйл

ажиллагааны өөрчлөлтийг зүй зохистой хослуулснаар төрийн үйлчилгээг хүнд

сурталгүй, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэх юм.

2.2 Улаанбаатар хотын хэмжээнд 1992-2013 онд нийслэлийн нутаг дэвсгэрт

үйлчлэх 179, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх 110 дүрэм журам

үйлчилж байна. Дүрэм журмын давхацсан байдал, түүний хэрэгжилтийн гажуудал,

үйлчилгээний олон шат дамжлага, төрийн үйлчилгээний өнөөгийн байдал нь хотын

бизнесийн хөгжлийг удаашруулж, иргэдийн бухимдлын гол эх үүсвэр болж байна.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 3

Page 4: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн засаглалыг сайжруулж, төр иргэдийн хамтын

ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэгдэнэ.

2.3 Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамаарч үүсэх хүндрэлүүдийг

шийдвэрлэж чадах , урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах шинэ шийдлүүд

тулгамдаж байна. Хүн амын өсөлт болон бизнесийн өрсөлдөөний хэрэгцээ

шаардлагад дасан зохицож, хотын тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангах

үндэс суурь болон сайн засаглалыг бүрдүүлэхэд хөтөлбөр чиглэгдэнэ.

2.4 Дэлхийн ухаалаг хотуудын нийтлэг зорилт бол хотын оршин суугчдын

хүсэл сонирхлыг мэдэрч, хэрэгцээнд нийцсэн орчинг бүрдүүлэх явдал юм. Иргэд

аюулгүй, эрүүл орчинд тайван амьдрах ёстой. Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн

өсөлтийг ханган, зардлыг бууруулж, шуурхай соёлтой үйлчилгээг нэвтрүүлэхэд

чиглэсэн хүн, үйлчилгээ, технологийн цоо шинэ цогц шийдлийг нэвтрүүлэх

юм.Иргэддээ үйлчлэх хотыг байгуулна.

2.5 Энэхүү хөтөлбөр нь хотын бүх салбар нэгжийн үйл ажиллагааг хамрах

бөгөөд бизнесийн бүх салбарыг технологийн шинэ түвшинд хүргэж, шударга

өрсөлдөөн, авлигагүй орчинг бүрдүүлэх, олон төрлийн үйлчилгээ, шинэ

технологийг хотын амьдралын эд эс бүхэнд суулгах юм.

2.6 Байгальд ээлтэй технологи, ногоон байгууламж, дахин боловсруулалтын

шинэ шийдэл, технологиудыг нэвтрүүлэн, ногоон хотыг байгуулж, орчны

бохирдлыг хянан, эрүүл орчин бүрдүүлэх нь Ухаалаг хотын үндсэн зорилт болно.

2.7 Хот бол олон төрлийн дэд бүтэц, үйл ажиллагаа, амьжиргааны хэв маяг

хосолсон нийлмэл том систем юм. Энэ том системийг нэгдсэн системийн онолын

дагуу нэгтгэж, удирдан зохицуулах боломжийг ухаалаг хотын шийдлүүд олгоно.

Салангид удирдлагаас нэгдсэн хяналт, удирдлагад оруулах нь Ухаалаг хотын үйл

ажиллагааны удирдлагын мэдээллийн системийн үндсэн үүрэг юм.

ГУРАВ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү хөтөлбөрт заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 4

Page 5: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

3.1 Ухаалаг шийдэл. (Smart solution). Хүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж,

байгууламжуудын үйл ажиллагааг хөнгөвчлөн, зардал хэмнэж, мэдээлэл,

менежментийн шинэ боломж нээдэг технологи шийдлүүдийг;

3.2 Ухаалаг хот. (Smart City) Хотын бүх салбар нэгжийн үйл ажиллагаанд

ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлсэн хотыг;

3.3 Төрийн үйлчилгээний төв. (Citizen service center) Хотын иргэн ямар

дүүрэг, хороонд амьдардгаас үл хамааран, төрийн бүх төрлийн үйлчилгээг авч

болох төвийг; Улаанбаатар хотоор тархан байрласан төвүүд нь төрийн

байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санд шууд холбогдсон байна.

3.4 Цахим засаглал. (e-Government) Төрийн үйлчилгээг мэдээллийн

технологийн тусламжтайгаар хөнгөвчилж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн

шуурхай, нээлттэй хүргэх боломжийг бүрдүүлэх бүтэц, үйлчилгээ, системийг;

3.5 Цахим үйлчилгээ. (e-Service) Компьютер болон мэдээллийн

технологийн бусад хэрэгслүүдээр авч болох төрийн үйлчилгээг;

Мэдээлэл авах, хяналт тавих, бусдыг үнэлэх, үйлчлүүлэх зэрэг мэдээллийн

сүлжээгээр дамжуулан алсаас авч болох бүх төрлийн үйлчилгээг хамарна.

3.6 Иргэний цахим нэг цонх. (Citizens web single window) Хотын иргэн

бүр өөрт хамааралтай бүх мэдээлэл, үйлчилгээг нэг веб цонхоос харж, харилцах

боломж олгох цахим үйлчилгээг;

3.7 Төрийн ажилтны цахим ажлын байр. (e-Office) Хотын төрийн

үйлчилгээний ажилтан өдөр тутмын ажил үйлчилгээгээ цахим хэлбэрээр

явуулахад туслах тусгайлсан мэдээллийн системийг;

3.8 Шилэн данс, шилэн тендер. (Transparency) Ажиллахад хялбар,

бүгдэд хүртээмжтэй, үйлдэл нь ойлгомжтой нийтийн хяналтын нээлттэй орчинг бий

болгох системийг; Интернетэд холбогдсон иргэн бүр төрийн бүхий л төрлийн үйл

ажиллагааг цаг минут тутам хянах боломжтой болно.

3.9 Зөөлөн дэд бүтэц. (Soft Infrasrtucture) Зөөлөн дэд бүтцэд гарт

баригдаж, нүдэнд үзэгддэггүй харилцаа, зохицуулалтуудыг хамруулан авч үздэг;

Жишээлбэл төр иргэдийн харилцаа, эдийн засгийн харилцаа, боловсрол, соёлын

уламжлал, мэдээллийн системүүд г.м. Өөрөөр хэлбэл хатуу дэд бүтцийг өгөөжтэй,

зөв ашиглахад гол үүрэг гүйцэтгэдэг хэсэг юм.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 5

Page 6: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

3.10 Үүлэн тооцоолуур. (Cloud Computing) Хаанаас ч, хэзээ ч, боломжит

техник, хэрэгслээрээ мэдээллийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдэг

интернэтэд тулгуурласан технологи;

ДӨРӨВ.ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр

хотын үйл ажиллагааг өөрчлөх зорилтыг дэвшүүлж байна.

4.1 Ухаалаг засаглал: (Smart Governance) Нээлттэй, ил тод, иргэдийн

оролцоог хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн шинэтгэл

хийх, цахим засаглалыг нэвтрүүлэх.

4.2 Ухаалаг эдийн засаг: (Smart Economy) Төр бизнесийн харилцааг

сайжруулах, хотын тогтвортой хөгжлийг хангахуйц, мэдлэгт суурилсан эдийн

засагт шилжихэд бизнесийн байгууллагуудад туслах.

4.3 Ухаалаг иргэд : (Smart Citizens) Үндэсний оюуны чадавхид

тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлэх орчин

бүрдүүлэх.

4.4 Ухаалаг үйлчилгээ: (Smart Services) Хотын мэдээллийн орчин, дэд

бүтцийг уян хатан, хүртээмжтэй, найдвартай болгон хөгжүүлж, төрийн үйлчилээг

хялбаршуулах цогц шийдлийг хэрэгжүүлэх.

4.5 Ухаалаг орчин: (Smart Environment) Ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд

таатай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх.

4.6 Ухаалаг амьдрал: (Smart Living) Иргэд шаардлагатай мэдээлэл

үйлчилгээг гэрээсээ шууд авах нөхцөл бүрдсэн орон сууц, барилга байгууламж,

амьдрах орчин, үйлчилгээний дэд бүтцийг бий болгох.

ТАВ.ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ, ЗАРЧМУУД

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмуудыг

баримтална.

Хотын тогтвортой хөгжлийг хангахуйц, мэдлэгт суурилсан эдийн засагт

шилжихэд бизнесийн зөв харилцааг бий болгоно.

5.1 Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх арга хэмжээнд үйл ажиллагааны

өөрчлөлтийн инноваци, технологийн тэргүүн шийдлүүдийг хослуулан хэрэглэнэ.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 6

Page 7: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

5.2 Нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн бүтээлч

хамтын ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх бүх ажилд оновчтой санал

санаачлагыг урамшуулан, өндөр технологи нутагшуулах концессийн гэрээ,

төслийн болзолт уралдаан, хувийн хөрөнгө оруулалтын тусгай журмууд зэрэг

шинэлэг хэлбэрээр хөхүүлэн дэмжинэ.

5.3 Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудыг чадварлаг төслийн багаар

гүйцэтгүүлнэ. Үүний үр дүнд мэргэжлийн сайн багийг хөтөлбөрийн гүйцэтгэлд

татан оролцуулж, үйл ажиллагаа бүрийн гүйцэтгэлийн хурд ба чанарыг

дээшлүүлж, төслийн гүйцэтгэлд олон улсын стандарт, хариуцлагын өндөр

тогтолцоог мөрдүүлнэ.

5.4 Нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг бизнесийн

оролцоо, төрийн үйлчилгээ голлосон хэлбэрээс төлөвлөлт, зохицуулалт, хяналт

давамгайлсан хэлбэрт шилжүүлэн өөрчлөхөд хөтөлбөрийн үндсэн үйл

ажиллагааг чиглүүлнэ.

5.6 Хөтөлбөрийн бүх ажлууд нь иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, үйл

ажиллагааны харилцан холбоог сайтар хангасан, мэдээллийн нэгдсэн орчинг

бүрдүүлсэн, захиргааны цомхон бүтэцтэй ажиллаж болохоор, үр дүнг чухалчилсан,

ажлын бүтээмжийг дээшлүүлсэн байхаар хийгдэнэ.

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД, ХҮРЭХ ҮР ДҮН

6.1 УХААЛАГ ЗАСАГЛАЛ

Зөв бүтэц, бүх нийтийн оролцоотой ухаалаг шийдвэрүүд, ил тод ойлгомжтой үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагааны соёлтой орчинг бий болгох ухаалаг засаглалыг хотын хэмжээнд бий болгоно. Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх ажлууд:

6.1.1 Хотын хөгжлийн бодлого, үйл ажиллагааны дахин төлөвлөлт:

6.1.1.1 “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн бодлогын нэгдсэн удирдлагын бүтцийг бий болгоно.

6.1.1.2 “Smart City” дэд бүтцийн технологийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6.1.1.3 Оновчтой төлөвлөлттэй хот байгуулалтын загвар боловсруулна.6.1.1.4 Мэдээллийн дүн шинжилгээнд тулгуурласан урьдчилан тааварлах

систем бий болгоно. (Big data)

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 7

Page 8: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

6.1.2 Хууль эрх зүйн хүрээний оновчлол, шинэтгэл:

6.1.1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилж байгаа нийт хууль эрх зүйн акт, журам, шийдвэрийн нэгдсэн сантай болно.

6.1.1.2 Ухаалаг засаглалын зарчимд нийцэхгүй шийдвэр, журмыг бүртгэдэггүй тогтолцоонд шилжинэ.

6.1.1.3 “Улаанбаатар хотын дүрэм”-тэй болно. 6.1.1.4 Нийтэд ойлгомжтой, заавал мөрдөх, хялбаршуулсан дүрмийг

шинэчлэн боловсруулж, нийтээр даган мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авна.

6.1.3 Нийслэлийн харъяа байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны чиг үүргийн шинэчлэл:

6.1.1.1 “Төрийн үйлчилгээний төв”-үүдийг байгуулна. 6.1.1.2 Нийслэлээс дүүрэгт, дүүргээс хороодод эрх мэдэл, чиг үүрэг

шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. 6.1.1.3 Хороодыг иргэдийн байгууллага болгоно. Нэг болон хэд хэдэн

хороодын хэмжээнд шинэлэг, хамтын нөхөрлөлүүдийг (Smart community) бий болгоно.

6.1.1.4 Төрийн зарим чиг үүргийг гэрээт үйлчилгээний хэлбэрт шилжүүлнэ. 6.1.1.5 Судалгаанд суурилсан, үйлчилгээнд тулгуурласан /Иргэн төвтэй/,

хууль хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой бүтцийг бий болгох

6.1.4 Хотын сайн засаглал, үйл ажиллагааны бүтээмжийн удирдлага (менежмент):

6.1.1.1 “Хотын зөв удирдлага” системийг бий болгоно.6.1.1.2 Ажлын бүтээмжид чиглэсэн үйл ажиллагааны горимд шилжинэ.

Төрийн ажилтны цахим ажлын байрууд бий болно.6.1.1.3 Гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын шинэ горимд орно. 6.1.1.4 Үйлчилгээний хурд, соёлыг сайжруулж, хүнд суртал, авлигын эх

үүсвэрүүдийг арилгана. 6.1.1.5 Үр дүнд үндэслэсэн цалин, урамшууллын оновчтой тогтолцоог

бүрдүүлэх, албан хаагчдын чадавхийг сайжруулах сургалтыг тогтмолжуулна.

6.1.5 Ил тод байдлыг хангах, нээлттэй шударга орчинг бүрдүүлэх:

6.1.1.1 Төр, нийтийн үйлчилгээний байгууллагууд болон ажиллагсдын өдөр тутмын үйл ажиллагаанд иргэдийн бүрэн хяналтыг тогтооно.

6.1.1.2 Нийслэлийн харъяа газар, агентлаг, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд Шилэн данс системийг нэвтрүүлэн, иргэдэд хүртээмжтэйгээр тайлагнана.

6.1.1.3 Нээлттэй мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлнэ. 6.1.1.4 Худалдан авах ажиллагаанд “Шилэн тендер” системийг нэвтрүүлнэ.6.1.1.5 Бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз олголтын явцыг нийтэд ил

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 8

Page 9: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

тод байлгах “Шилэн лиценз” системийг ашиглана.6.1.1.6 Иргэд буюу нийгмийн бүх гишүүдийг төрийн бодлого, гаргах

шийдвэрт нөлөөлөх, хэрэгжилтэнд оролцуулах боломжийг бүрдүүлэх “Иргэдийн оролцоо” тогтолцоог бий болгоно.

6.2 УХААЛАГ ЭДИЙН ЗАСАГ

6.2.1 Инновацийг дэмжсэн хот болох:

6.1.1.1 Ухаалаг хотын инновацийн төвүүдийг байгуулна.6.1.1.2 Хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх ордонг дүүрэг бүрт

байгуулна. 6.1.1.3 Улаанбаатар хотын иргэн бүр шинийг санаачлагч хөдөлгөөнийг

өрнүүлнэ. 6.1.1.4 Хотын өрсөлдөх чадварын судалгааны нийгэмлэг байгуулна.

Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6.2.2 Бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх:

6.1.1.1 Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх худалдан авалтанд үндэсний үйлдвэрлэгчдийг болон өмнөх гэрээт ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг давуу эрхтэйгээр оролцуулах нөхцлийг бүрдүүлнэ.

6.1.1.2 Газрын бирж байгуулна.6.1.1.3 Хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх

боломжтой ажил үйлчилгээнд төсвийн хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлана.

6.2.3 Төр болон хувийн хэвшлийн харилцааг оновчтой болгож, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх:

6.1.1.1 Нийслэлийн өмчийн бодлогыг оновчтой томъёолж, төрийн үйл ажиллагаанд шаардлагатай үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийн тодорхой хэсгийг гэрээ, түрээс, лизингээр ашиглах горимд шилжинэ.

6.1.1.2 Нийслэлийн харъяа байгууллагуудын аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлана. Төрд байх зайлшгүй шаардлагатай үйлчилгээнээс бусдыг хувийн хэвшилд шилжүүлнэ. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулна.

6.2.4 Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих:

6.1.1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих журам гаргана.

6.1.1.2 Оршин суугаа орчиндоо хувийн хөрөнгө оруулалт хийх иргэдийн санаачлагыг дэмжих, урамшуулах журам гаргана.

6.1.1.3 Нийслэлд нэн шаардлагатай төслүүдийг хувийн хөрөнгөөр

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 9

Page 10: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлнэ.

6.2.4 Улаанбаатар хотын брэнд бий болгох:

6.1.1.1 Улаанбаатар хотын “Brand Book” боловсруулж, хотын ерөнхий өнгө төрх, гудамж талбай, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг өөрчилнө.

6.1.1.2 Улаанбаатар хотыг дэлхийн бусад хотуудаас онцлох брэнд бүтээгдэхүүн, соёл, чадвар, хоол, ногоон байгууламж, гоёл зэргийг бий болгоно.

6.1.1.3 Ногоон орчинг бүрдүүлэх Улаанбаатарын төлөө мод тарих хөдөлгөөнийг байнгын, өрсөлдөөнт, сайн дурын хэлбэрээр өрнүүлнэ.

6.2.5 Хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх:

6.1.1.1 Иргэн бүрийн ажил эрхлэлт, мэдлэг чадварын судалгааг байнгын болгоно. Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг хорооны түвшинд, сайн дурын ажилтнуудаар хийлгэнэ.

6.1.1.2 Хөдөлмөр эрхлэлтийн онлайн индекс хөтөлнө. 6.1.1.3 Бичил санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг

дэмжих тусгай бүсүүдийг байгуулж, ажил хөдөлмөр эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ.

6.3 УХААЛАГ ИРГЭД

6.3.1 Боловсролтой, мэдлэгтэй иргэн:

6.1.1.1 Бүх нийтийн албан бус боловсролын сүлжээ байгуулна. 6.1.1.2 Хувь хүний бие даасан хөгжил, ном, мэдлэгийн нөхөрлөлүүдтэй

хамтран ажиллана. 6.1.1.3 “Мэдээлэлтэй иргэн” орчин бүрдүүлнэ.

6.3.2 Хотын соёл- Иргэний бахархал:

6.1.1.1 “Цэвэр Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлнэ.6.1.1.2 Дундын өмчлөлийн эд хөрөнгө, аж ахуйн тогтолцооны ашиглалт,

хамгаалалтыг сайжруулах тогтолцоог бүрдүүрнэ.6.1.1.3 Олон нийтийн газар биеэ зөв авч явах хэм хэмжээ, заншил, ёс зүйг

хэвшүүлнэ.6.1.1.4 Үйлчилгээний соёлын стандарттай болно.

6.3.3 Эрүүл идэвхтэй хүн:

6.1.1.1 “Амьдралын зөв хэвшил-бүх нийтийн хөдөлгөөн” санаачлагыг дэмжинэ.

6.1.1.2 Гэр бүлийг дээдлэх хөдөлгөөн өрнүүлж, “Эрүүл хүн, Бүх нийтийн биеийн тамир” төсөл хэрэгжүүлнэ.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 10

Page 11: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

6.3.4 “Найрсаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ.

6.4 УХААЛАГ ҮЙЛЧИЛГЭЭ

6.4.1 Төр-иргэний үйлчилгээ:

6.1.1.1 Төрийн үйлчилгээний төвийг хүн амын нягтаршил, орон зайг харгалзан бүсчлэн байгуулна.

6.1.1.2 Иргэний цахим нэг цонхоор иргэдтэй харилцана. 6.1.1.3 Иргэдийн аж амьдралыг судлах ажлыг тогтмол хэрэгжүүлнэ.

6.4.2 Төр-Бизнесийн үйлчилгээ:

6.1.1.1 Төр болон бизнесийн үйлчилгээг хялбаршуулж цахимжуулна.6.1.1.2 Төрийн хүнд суртлын эсрэг бизнесийн байгууллагын дуу хоолойг

сонсож, оролцоо, эрх үүргийг нь нэмэгдүүлэх6.1.1.3 Гадаадын зах зээлд өрсөлдөх бизнесийг дэмжих, зөвлөх үйлчилгээг

бий болгоно.

6.4.3 Төрийн үйлчилгээний хурд, хүртээмж:

6.1.1.1 Байгууллага хоорондын мэдээллийн солилцоог сайжруулснаар иргэнээс шаардах баримт бичгийг цөөлнө. Цаасгүй технологи руу шилжинэ.

6.1.1.2 Төрийн үйлчилгээнд видео болон цахим хяналтын системүүдийг нэвтрүүлнэ.

6.1.1.3 Үүлэн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.

6.4.4 Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага:

6.1.1.1 Нийслэлийн шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулна. 6.1.1.2 Нэгдсэн хяналтын мэдээллийг нийтээр ашиглана.

6.5 УХААЛАГ ОРЧИН 6.5.1 Эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдүүлнэ:

6.1.1.1 Эрүүл, аюулгүй байдлын индекс (ЭАБИ)-ийг байнгын шинэчлэгдэж байх тогтолцоо бүрдүүлж, шаардлагатай интервенцүүдийг хийнэ.

6.1.1.2 Ногоон эдийн засгийн шийдлүүдийг нэвтрүүлж бүх төрлийн тээврийн хэрэгсэл, барилга байгууламжинд байгальд ээлтэй зэрэглэлүүдийг олгоно.

6.1.1.3 Нийтийг хамарсан, гэнэтийн гамшгийн (менежментийн) удирдлагын нэгдсэн тогтолцоонд шилжинэ.

6.5.2 Улаанбаатар хотын мэдээллийн дэд бүтцийг байгуулах:

6.1.1.1 Хотын нэгдсэн үүлэн дата төвийг байгуулна.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 11

Page 12: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

6.1.1.2 Сүлжээний хүртээмжийн чанарыг сайжруулж, утасгүй интернет бүхий хот болно.

6.1.1.3 Цахим аюулгүй байдал, мэдээллийн нууцлал

6.5.3 Мэдээллийн зөөлөн дэд бүтэц:

6.1.1.1 Зөөлөн дэд бүтэц, хэвтээ болон босоо дэд бүтцийг холбоно. 6.1.1.2 Мэдээллийн сангуудын чанар, ашиглалтыг сайжруулна.6.1.1.3 Хувийн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн сан ашиглах тусгайлсан

боломж олгоно.

6.5.4 Хөдөлгөөн, мэдээллийн тэгш хүртээмж:

6.1.1.1 Ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлнэ.6.1.1.2 Нийтийн тээврийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ.6.1.1.3 Машин болон дугуйг дундаа хамтран ашиглах (car sharing, bicycle

sharing system) тээврийн хэрэгслийн орчинг бүрдүүлнэ. Дугуйн замууд барина.

6.5.5 Нийт хотыг хамарсан технологийн тоноглол (IoT):

6.1.1.1 Үйлчилгээний коиск, өөрөө өөртөө үйлчлэх цахим төхөөрөмж, системүүд (АТМ, e-Map, e-Guide)-ууд бий болно.

6.1.1.2 Ухаалаг мэдрэгч, хэмжигч, төлбөр хөнгөвчлөх системүүдийг (Smart Meter, Smart Sensor, QR code, NFC) хотын үйлчилгээнд өргөнөөр ашиглана.

6.5.6 Дэд бүтцийн шинэчлэл:

6.1.1.1 Эрчим хүчний ухаалаг сүлжээ (Smart Grid) нэвтрүүлнэ.6.1.1.2 Хог хаягдал, орчны бохирдлын хяналт, арчилгаа, дахин

боловсруулалтын үр өгөөжтэй шийдлүүдийг нэвтрүүлнэ. 6.1.1.3 Улаанбаатар хотын усан хангамжийн шугам сүлжээ, дахин

ашиглалтын технологийг шинэчилнэ.

6.6 УХААЛАГ АМЬДРАЛ

6.5.7 Аюулгүй тайван амьдрал:

6.1.1.1 Гэмт хэрэггүй, гэрэлтэй, хяналттай хотыг байгуулна. 6.1.1.2 Барилга, тээврийн ослыг бууруулах тусгай байгууламжуудыг бий

болгоно.

6.5.8 Ухаалаг боловсролын систем:

6.1.1.1 Гэрт ойр “Бага сургууль – цэцэрлэг”-ийн системийг бий болгоно.6.1.1.2 Ухаалаг сургууль, ангиудыг бий болгоно.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 12

Page 13: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

6.5.9 Ухаалаг эрүүл мэнд:

6.1.1.1 Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалыг дэлхийн жишигт нийцүүлнэ.6.1.1.2 Ухаалаг эрүүл мэндийн системүүдийг нэвтрүүлнэ.

6.5.10 Тав тухтай орон сууц, чөлөөт цаг, амрах орчин, аялал жуулчлалыг хөгжүүлнэ:

6.1.1.1 Ая тухтай, хэмнэлттэй, алсаас удирдаж болох ухаалаг барилга, орон сууцны хороолол бий болгоно.

6.1.1.2 Амралт чөлөөт цаг өнгөрөөх аялал жуулчлалын цэгүүдийг олшруулна.

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТУУД, ШААРДАГДАХ ТӨСӨВ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх инновацийн шийдэл,

зохион байгуулалтын ажлуудыг дараах хугацаанд хэрэгжүүлж дуусна.

2014-2016 онуудад Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засгийн хүрээнд хамрах бүх үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж дуусна.

2014-2018 онуудад Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлэх гол ажлуудыг шийдвэрлэнэ

2014-2020 онуудад Ухаалаг орчин, Ухаалаг амьдралыг бий болгох цогц ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

7.1 Хөтөлбөрийг технологийн тэргүүн шийдлүүдээр дэмжинэ. Технологийн дэд бүтцийг 2014-2020 оны хугацаанд дараах гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

(2014-2016 онуудад) Цахинжсан Улаанбаатар-Electron-UB (2015-2018 онуудад) Технологижсон Улаанбаатар- Digital-UB (2016-2020 онуудад) Ухаалаг Ногоон Хөгжингүй Улаанбаатар- Smart-UB

“Цахимжсан Улаанбаатар” үе шатанд хийгдэх ажлууд нь “Технологижсон Улаанбаатар” үе шатын хийгдэх ажлуудын суурь нөхцлийг бүрдүүлнэ. “Технологижсон Улаанбаатар” үе шат нь бүх дэд бүтцийг ухаалаг технологид шилжүүлж “Ухаалаг ногоон хөгжингүй Улаанбаатар” үе шатыг байгуулах эхлэлийг тавина.

7.2.1 (2014-2016 онуудад) “Цахимжсан Улаанбаатар-Electron-UB” үе шатанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

7.2.1.1 Хүчирхэг дата төв байгуулна. Хотын мэдээллийн технологийн бүх үйлчилгээг дата төвд төвлөрүүлнэ.

7.2.1.2 Найдвартай сүлжээ байгуулна. Бүрэн (wireless) утасгүй интернетийн сүлжээтэй хот болно.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 13

Page 14: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

7.2.1.3 Дэлхийн түвшний нууцлал хамгаалалтыг бүх цахим үйлчилгээ, сүлжээнд нэвтрүүлнэ.

7.2.1.4 Хотын иргэн бүр цахим нэг цонхоор гэрээсээ болон хамгийн ойр цэгээс бүх төрлийн төрийн үйлчилгээг авах боломжтой болно.

7.2.1.5 Нийслэл хотын бүх төрийн албан хаагчийг мэдээллийн нэгдсэн орчинд оруулна. Хотын хэмжээнд байгууллага хоорондын мэдээллийн давхацлыг бүрэн арилгана.

7.2.1.6 Төрийн албан хаагчид болон иргэд хэзээ ч, хаанаас ч, ямар ч хэлбэрээр мэдээлэл солилцох, ажлаа гүйцэтгэх горимд шилжинэ. Хотын үүлэн тооцоолуурын төв байгуулагдана.

7.2.1.7 Мэдээллийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг ашиглан олон төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгоно.

7.2.1.8 Мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ хангалтад дүн шинжилгээ хийж, мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад, дотоодын их дээд, тусгай мэргэжлийн сургуульд бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулна.

7.2.2 (2015-2018 онуудад) “Технологижсон Улаанбаатар- Digital-UB” үе шатанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

7.2.2.1 Smart City төсөлд багтдаг бүх дэд бүтцийн төгсгөлийн төхөөрөмжүүд ухаалаг төхөөрөмжүүдээр тоноглогдоно. Ухаалаг үйлдлийн систем (iOS, Android гэх мэт) бүхий жижиг хэмжээний ухаалаг төхөөрөмжүүд хаа сайгүй ашиглагдаж эхэлнэ. Тухайлбал: Цахилгаан тоолуур, айл өрхийн цахилгааныг хянагч төхөөрөмжүүд, Усны хэрэглээний ухаалаг тохируулагч, нийтийн тээврийн хяналтын төхөөрөмжүүд г.м

7.2.2.2 Ухаалаг төхөөрөмжүүд, Ухаалаг шийдлүүдэд тулгуурласан шуурхай удирдлагын төв байгуулна. Хотын амьдралын бүх үйл явцыг цаг минут тутам нэгтгэн, удирдана.

7.2.2.3 Бүх төхөөрөмжийг (Wireless) утасгүй интернетийн сүлжээгээр холбоно.

7.2.2.4 Өндөр хурдны (40mbps-с дээш) WiFi болон WiMax цэгүүдийн үйлчилгээний хүрээ хотыг бүхэлд нь бүрхэнэ. Гэр, байшин бүрт шилэн кабель татах шаардлагагүй болно.

7.2.2.5 Холбоо харилцааны бүх хэрэгсэл, технологи тоон хэлбэрт шилжинэ.

7.2.2.6 Хүн бүр, төхөөрөмж бүр (IP)-“Internet Protocol-Интернет хаяг”-тай болно. Ихэнх хүн ухаалаг гар утас, таблет төрлийн компьютер хэрэглэнэ.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 14

Page 15: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

7.2.2.7 Хүн бүр ухаалаг (ID) “Identification-Тоон үнэмлэх”-тэй болно. Иргэний ухаалаг үнэмлэх, ухаалаг киоскийн хэрэглээний хүрээ нэмэгдэж олон картыг нэг картаар орлуулах систем бий болно. Нүүр царайгаар, нүдээр таних төхөөрөмжүүд бий болно. Хүний гар утсанд тухайн хүний тоон үнэмлэх байрлуулах үйлчилгээг Улаанбаатар хотын мэдээллийн системд ашиглана.

7.2.2.8 Харилцаа холбооны шинэ технологиуд нэвтэрнэ. (NFC) –“Near field Communication-Ойрын зайн холбогч” карт онлайн үйлчилгээг офлайн үйлчилгээтэй холбогч (O2O)-“Online to Offline” технологи нэвтэрнэ.

7.2.2.9 Бүх тоноглол, ухаалаг төхөөрөмж нь Улаанбаатар хотын бүх бизнес, үйлчилгээ айл гэр бүрт нэвтэрч ухаалаг хотын системийн хэрэглээ байгууллага, хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг болон хувирна. Эдгээр төхөөрөмжүүд хотын хэсэг бүрт өрнөж буй амьдралын хэмнэлийг мэдэрч, хянаж, тусалж, үйлчлэхэд нөлөөлөхөөс гадна ил тод байдал, шударга өрсөлдөөний орчинг сайжруулна.

7.2.3 (2016-2020 онуудад) “Ухаалаг Ногоон Хөгжингүй Улаанбаатар- Smart-UB” үе шатанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.7.2.3.1 Хотын ногоон эдийн засгийн үндсийг тавих эко технологиудыг дэд

бүтцийн бүх салбарт нэвтрүүлнэ. Хог хаягдал, бохир усыг бүрэн дахин ашиглана.

7.2.3.2 Хэмнэлттэй, удирдлагатай цахилгаан эрчим хүчний системүүд буюу “Smart Grid-Ухаалаг сүлжээ” бий болгоно. Үүнд: Барилгын цахилгааны удирдлагын систем (Building Energy Management System -BEMS), Гэрийн цахилгааны удирдлагын систем (Home Energy Management System -HEMS), Үйлдвэрийн цахилгааны удирдлагын систем (Factory Energy Management System -FEMS), Бүсийн цахилгааны удирдлагын систем (Community Energy Management System -CEMS).

7.2.3.3 Нийтийн тээврийн удирдлага ложистикийн нэгдсэн систем байгуулна.

7.2.3.4 Усан хангамж, цэвэрлэх байгууламжуудыг удирдах “Intelligent Water management system- Ухаалаг Усны менежментийн систем”- ийг байгуулна.

7.2.3.5 Ухаалаг амьдрал, ногоон орчин бүрдүүлэх ухаалаг гудамж, ухаалаг барилга бүхий хотыг байгуулна.

7.2.3.6 Хүн бүрийн тохитой эрүүл амьдрал, өсөн хөгжих орчинг бүрдүүлэх Ухаалаг сургууль, Ухаалаг эмнэлгүүд олноор бий болно.

7.3 Хөтөлбөрийн санхүүжилтийг төрөл бүрийн эх үүсвэрээс бүрдүүлнэ.7.3.1 Хөтөлбөрийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:

7.3.1.1 Улсын төсвийн хөрөнгө;

7.3.1.2 Орон нутгийн төсвийн хөрөнгө;

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 15

Page 16: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

7.3.1.3 Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн

хөрөнгө;

7.3.1.4 Олон улсын банк санхүүгийн байгууллагын зээл тусламжийн

хөрөнгө;

7.3.1.5 Улсын болон хотын бонд;

7.3.1.6 Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

7.3.1.7 Бусад эх үүсвэр.

7.3.1.8 Хөтөлбөрийн нийт санхүүжилтийг тусгай санд төвлөрүүлэн

зарцуулна.

7.3.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нарийвчлан тодорхойлж, жил бүрийн төсөвт тусгана.

7.3.3 Эхний үе шатуудад шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг нийслэлийн 2014 оны төсөвт тусгагдсан ажил үйлчилгээнүүдээс гаргана.

7.3.4 Томоохон төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэлийг бусад яам, газартай хамтран боловсруулж 2014 оны төсвийн тодотгол болон 2015 оны төсөвт тусган хэрэгжүүлнэ.

7.3.5 Хөтөлбөрийг удирдах хороо хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардагдах ажил бүрийн нарийвчилсан төсвийг боловсруулж, тухай бүр зохих өөрчлөлтийг оруулна.

НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН

8.1 “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хот дараах байдлаар өөрчлөгдөнө. Үүнд:

8.1.1 Иргэдэд шударга, шуурхай, чирэгдэлгүй, хямд үйлчилдэг хот болно.

8.1.2 Хотыг ухаалгаар удирдах мэдээлэлтэй болно. (big data)

8.1.3 Авлигагүй, бизнест ээлтэй хот болно.

8.1.4 Хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлнэ.

8.1.5 Салангид бус нэгдсэн системтэй Улаанбаатарыг байгуулна.

8.1.6 Технологийн дэвшлийг үр дүнтэйгээр нэвтрүүлсэн хот болно.

8.1.7 Байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй ногоон хот болно.

8.2 Хөтөлбөрийн зорилтыг тоон үзүүлэлтээр томьёолбол

8.2.1 Төрийн үйлчилгээний хурд 50-90 хувиар хурдсана.

8.2.2 Улаанбаатар хотод бизнес явуулах зардал 20-50 хувиар багасна.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 16

Page 17: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

8.2.3 Гэмт хэрэг 20-с дээш хувиар буурна.

8.2.4 Хотын харьяа агентлаг, газруудын үйл ажиллагааны үр ашгийг салбар бүрт 10-20 хувь нэмэгдүүлнэ.

8.2.5 Нээлттэй мэдээллүүдийг иргэн бүрт хүргэх суваг бий болгоно. Иргэд төрийн 200 –с дээш үйлчилгээг нэг цонхоор авдаг болно.

8.2.6 Нийслэлийн төрийн үйл ажиллагааг одоогийнхоос 20-30 хувь цомхон бүтцээр гүйцэтгэдэг болно

8.2.7 Дүрэм журам ойлгомжтой болж, тоо хэмжээний хувьд 30 хувиас илүү хувиар багасна.

8.2.8 Хотын ногоон байгууламжийн хэмжээг 20-с дээш хувиар нэмэгдүүлнэ.

ЕС. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хөтөлбөрийг дараах байдлаар хэрэгжүүлнэ.

9.1 Хөтөлбөрийн бүх ажлыг хотын хэмжээнд нэгтгэн удирдах хороог байгуулна.

9.1.1 Удирдах хорооны дарга Нийслэлийн Засаг дарга бөгөөд

Улаанбаатар хотын захирагч байна.

9.1.2 Хөтөлбөрийн өдөр тутмын хэрэгжилтийн Удирдлагын багийг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц орон тоонд

багтаан байгуулна.

9.1.3 Дэд хөтөлбөр, төсөл бүрийн хэрэгжилт, ажлын явцыг тухайлсан

нэгжүүд хариуцан ажиллана.

9.1.4 Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх байгууллагууд нь:

Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд

Бусад төрийн байгууллага

Олон улсын байгууллага

Төрийн бус байгууллага

Иргэний нийгмийн байгууллагууд

Хувийн хэвшлийн байгууллагууд

Иргэд, олон нийт байна.

9.2 Хөтөлбөрийг олон дэд хөтөлбөр болон төслүүд болгон хувааж хэрэгжүүлнэ.

9.2.1 Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг удирдах түр

ажиллагаатай нэгж байгуулна.

9.2.2 Төслийг хэрэгжүүлэх нэгжүүдэд туслах зорилгоор дараах баг

байгуулж болно.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 17

Page 18: ухаалаг улаанбаатар хөтөлбөр

Төслийн зөвлөх баг

Шинэ санаа, шийдэл, судалгаанд туслах Think Tank баг

9.3 Хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх зарим ажил үйлчилгээнүүдийг төрийн холбогдох

бусад байгууллагуудтай зөвшилцөж, хамтран хэрэгжүүлнэ.

9.4 Төслүүдийн хэрэгжилтийг иргэдийн оролцоотойгоор тогтмол хянана.

9.5 Төслүүдийн гүйцэтгэлд өндөр мэргэжлийн экспертүүдээр хөндлөнгийн дүгнэлт

гаргуулж болно.

9.6 Төслүүдийг аль болох үндэсний мэргэжилтэн, байгууллагуудаар

гүйцэтгүүлэхийг эрмэлзэх ба дотоодын хүчээр хийж гүйцэтгэх боломжгүй төсөл,

технологид гадаад шийдэл, гүйцэтгэгчийг оролцуулна.

“ Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр Хуудас 18