22

улаанбаатар хотын хөшөө

  • Upload
    -

  • View
    555

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: улаанбаатар хотын хөшөө
Page 2: улаанбаатар хотын хөшөө
Page 3: улаанбаатар хотын хөшөө

Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг,

цэргийн жанжин Д.Сүхбаатар 1923 онд нас барсан

бөгөөд түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор

одоогийн талбай байгаа газрыг нэрээр нь нэрлэхээр

шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их

хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг

тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин

дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү

гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд

Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж

талбайг цардаж засжээ. Морьтой хөшөөний өндөр 4

метр бөгөөд суурийн хамт 12 метр болдог.

Хөшөөний нүүрэн талд Д.Сүхбаатарын хэлсэн

“Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн

хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс

үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх

явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж

болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг

мэднэ” хэмээх үгийг Монгол бичгээр сийлбэрлэсэн

байдаг. Хөшөөний эргэн тойронд бүдүүн гинжин

холбоос бүхий чулуун арслангуудыг байрлуулсан нь

“Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн

санааг илэрхийлдэг. Үндэсний баяр ѐслолын үеэр

төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл

үзүүлдэг.

Жанжин Д.Сүхбаатар

Page 4: улаанбаатар хотын хөшөө

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржид зориулан Үндэсний соѐл амралтын хүрээлэнгийн хойморт 1963 онд босгожээ. Хөшөөний эх загварыг Лувсанцэрэнгийн Махвал зохиосон бөгөөд гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлжээ. Хөшөөний суурины урд хананд "Хэнтий хангай соѐны" гэж эхлэх “Миний нутаг” шүлгийнх нь мөрүүдийг мөнхөлж, дөрвөн талаас нь хүмүүс очих шат засчээ. Д.Нацагдоржийн уран бүтээл нь шинэ үеийн монголын уран зохиол бүрэлдэн тогтнож, цаашид хөгжих явцад ихээхэн үр нөлөө үзүүлжээ.

Д.Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн галуутай хэмээх газар ядуу тайжийн гэрт төржээ. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921 онд Цэргийн яаманд бичээч, улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч, 1925 онд Бүх Монголын пионерын товчооны даргаар томилогдон ажиллажээ.

1925 оны сүүлчээр Ленинград хотод, 1926-1929 онуудад Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл сайн сурч эзэмшсний ачаар монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч К.Марксын туурвисан "Капитал" зохиолын тэргүүн бүлгийг монгол хэлэнд хөрвүүлжээ. 1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартлаа ШУХ-нд тасралтгүй ажиллажээ.

Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд том байр суурь эзлэхүйц уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлсэн юм. Түүний бүх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. 1930-аад он хүртэл төдийлөн сайн хөгжөөгүй байсан үргэлжилсэн үгийн зохиолын хөгжилд Д.Нацагдорж багагүй хувь нэмэр оруулжээ. Түүний бичсэн бяцхан өгүүллэг, тууриуд өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. 1966 оноос эхлэн уран зохиолын дээд шагнал болох Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг бий болгож, монголын утга зохиолын хөгжилд тодрон гарсан хүмүүст олгохоор болжээ.

Д.Нацагдорж Оросын болон дэлхийн сонгодог зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ. А.С.Пушкиний “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар По-гийн “Алтан цох” гэх мэт зохиолуудыг орос ба герман хэлнээс орчуулсан байна. Мөн түүний зохиол бүтээл нь гадаадын олон хэлнээ орчуулагдаж, түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг орнуудад хэвлэгджээ.

Д.Нацагдорж

Page 5: улаанбаатар хотын хөшөө

Хөдөө орон нутгаас Богд гэгээнд мөргөхөөр ирсэн хүмүүсийг Богд хан уулын аманд байх нэгэн толгойн ар өврөөр бууж унаа малаа тэнхрүүлж, алжаал ядаргаагаа тайлахыг Богдын ордноос зөвшөөрчээ. Холоос ирсэн аянчин шавь нар Жавзандамба хутагтад бараалхах бэлтгэлээ базаан ээлж дарааллаа хүлээн энэ аманд саатдаг байсан байна. Отгийн зайсангууд голлон ирж буудаг байсан бөгөөд нөгөөх жижиг толгойг тахиж ѐс үйлддэг байсан учраас “Зайсан толгой” хэмээн нэрлэжээ. Их хүрээний чанх өмнөх Богд уулын амыг Ар Зайсан, өвөр талын амыг Өвөр Зайсан хэмээн нэрлэх болжээ. Зайсангийн аманд Нархажидын дуган хэмээх сүм байв. Энэ дуганд эрэгтэй, эмэгтэй 20-30 лам хурал хурдаг байсан бөгөөд Богд хаан, хатан Дондогдуламын хамт өвлийн адаг сарын 25-нд заларч их хандив мөнгө өргөдөг байжээ. Мөн 5 өнгийн торгон дээлтэй, 18-20 насны шанз ѐочин тоглодог бүсгүйчүүдийг Амгалант гацаанаас ирүүлж найр цэнгэл үүсгэдэг байсан тухай, энэхүү цэнгүүнд Ардын жүжигчин Дашдэлэг гуай 20-иод настайдаа ирж хөгжимдөж байсан тухайгаа дурсан ярьсан нь буй. Зайсан толгойтой холбоотой домгоос: Нэгэн удаа Богдхан уул Чингэлтэй уул хоѐр маргалдаж гэнэ. Чингэлтэй уул өөрийгөө Богдхан уулаас том, өндөр гэж мэтгэжээ. Харин түүний үгэнд эгдүүцсэн Богдхан уул “чи үргэлж миний өмнө бөртийж бай” гээд толгойг нь тасдан өөрийнхөө өмнө тавьчихсан гэдэг. Өөр бас нэгэн домогт, Урьд цагт Улаанбаатар хотод үргэлж гай гамшиг нүүрлэж ган зуд, ширүүн салхи үүсч үлэмж хэмжээний хохирол учруулан хүн ардыг нь зовоодог байжээ. Нэгэн өдөр хотын эрхтэн дархтангууд цуглаад үүнд нэг л учир байна хэмээн хэлэлцээд ийн тогтжээ. Туул голын урд хөндийд нэгэн нүх байх бөгөөд тэнд амьдардаг муу ѐрын сүнснүүдээс болоод байна, тийм учраас тэр нүхийг таглах хэрэгтэй хэмээн ярилцаад Чингэлтэй уулын орой бусдаасаа арай л өндөр юм байна түүний оройноос авч таглая хэмээн шийджээ. Тэгээд Чингэлтэй уулын оройноос тасдан авч тэрхүү нүхийг тагласнаас хойш хотын иргэдийг зовоогоод байдаг гай гамшиг арилсан гэнэ. Одоо сайтар харах юм бол Чингэлтэй уулын орой ерөнхийдөө тэгшивтэр байдаг байна.

Page 6: улаанбаатар хотын хөшөө

Зайсан толгойн баруун доод бэлд байх “Олон улсын

Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн” 2006 онд

байгуулагдсан бөгөөд Солонгос улсаас хөрөнгө

оруулж, “Лянхуа” төрийн бус байгууллага хариуцан

бариулжээ. Солонгосын буддын шашны уран

барималчид Бурхан багшийн дүрийг суурийн хамт

23 метр өндөртэйгөөр бүтээжээ. Дараа нь олон

орны Будда бурхадын дүрийг эргэн тойронд нь

байрлуулах төлөвлөгөөтэй гэнэ. Бурханы лагшин

биеийг Солонгосоос авчирсан юлает гэдэг цавуулаг

материалаар урлаж хийсэн бөгөөд энэ нь нар

салхи, усанд 500 жилийн тэсвэртэй гэнэ. Уг

цавуулаг материалыг хөлөг онгоцны ѐроолыг

хулдах, завь зэргийг хийхэд ашигладаг юм байна.

Тус цэцэрлэгт хүрээлэнг бүтээх төслийг Гүр Даваа

Ренбүүчи анх санаачлан хөөцөлдөж, бурханг бэлэн

болсны дараа өөрөө аравнайлах зан үйлийг

гүйцэтгэжээ. Буддагийн мэлмий нь Улаанбаатар

хотыг чиглэсэн байдалтайгаар бүтээгдсэн бөгөөд

тэр чинээгээр харж хамгаалах бэлгэдэлтэй. Хотын

оршин суугчид, газар газраас ирэх аялагч жуулчдын

сэтгэл санаагаа ариусгах ариун дагшин газар

байлгахыг бодолцон энх тайван, амар амгаланг

бэлгэдсэн хонх, тэнгэр газрын бурхадыг дуудан

хамгаалуулах хэнгэрэг зэргийг бүтээж байрлуулжээ.

Page 7: улаанбаатар хотын хөшөө

Италийн нэрт аялагч Марко Поло нь 1254-1324 оны хооронд амьдарч байсан ба дэлхийн бөмбөрцгийн зүүн хагасын амьдралыг өөрийн нүдээр үзэж, Европ тивийнхэнд монголчуудын тухай тодорхой мэдээллийг хүргэсэн хүн билээ.

Марко Поло аав, авга ах нарын хамт 1260-аад онд Узбекстанд ирж суурьшжээ. Дараа нь Их хаан Хубилайн нутаглаж байсан Хятадын Шанду мужид ирэхийн тулд “Торгоны зам”-ыг даган Түвдийн хойд элсэн цөл Самаркандаар дамжин Монголын их тал нутгаар дайран явжээ. Тэднийг Хубилай хаан элэгсэг дотноор хүлээн авсан гэдэг. Хожим 1269 онд нутагтаа харьсан боловч 2 жилийн дараа 1271 онд Марко Поло аав ах нараа даган дахин Хубилай хааныг зорьж, одоогийн Шинжаан Уйгарын автономит улсын нутгаар дамжин говийн элсэн цөлийг тэмээгээр туулан Хубилай хааны ордонд 1275 онд хүрч ирснээр Монголын элсэн цөлийг туулсан анхны европчууд болсон юм. Тэд Х Георгий Пап ламын захидал, бэлэг сэлтийг авч иржээ. Марко Поло Хубилай хааны дэргэд дипломат албаны төлөөлөгч болж 17 жил төрийн албанд зүтгэсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өнцөг бүрт үйл хэргээ явуулдаг байжээ. 1282-1285 оны хооронд Марко Поло Янчу хотын захирагчаар ажиллаж байх үед түүний эцэг, авга ах хоѐр нь Хубилай хааны цэргийн зөвлөхүүдээр ажиллаж байсан байна. Тэд Хубилай хааныг насан өндөр болохын хэрээр эзэнт гүрний хүчирхэг байдлыг хадгалах асуудалд санаа тавьж, улмаар 1292 онд Персийн хаанд хатнаар очиж буй монгол гүнжийг дагалдан явжээ. Дайн дажны улмаас газраар явах аюултай байсан тул усан замыг сонгож Перс рүү явсан ба 14 усан онгоц, 600 цэрэгтэй хөдөлж Хятадын далайн эрэг, Никобарын арлуудыг дамжин 1294 онд Хорезмд хүрчээ. Харин Персийн хаан урд жил нь насан эцэслэсэн тул монгол гүнж түүний хүүтэй гэрлэсэн байна. Гүнжийг хүргэсний дараа Полочууд өөрсдийн төрсөн хот Венецэд 1295 он буюу 24 жилийн дараа хувцсаараа дүүрэн оѐж нуусан алт эрдэнэстэй эргэж очсон гэдэг. 1298 онд Венец, Генуя хоѐрын хооронд дайн эхэлж, усан онгоцны ахмадаар ажиллаж байсан Марко Поло Хорватын нэгэн эрэг дээр баригдан шоронд хоригджээ. Шоронд байх хугацаандаа хамт хоригдож байсан Рустачино хэмээх нэгэн залуу зохиолчид өөрийн намтар түүхийг ярьж өгч цагийг өнгөрүүлдэг байжээ. Нөгөөх залуу цаасан дээр тэмдэглэн авснаа хожим сийрүүлэн хэвлүүлснээр Марко Пологийн тэмдэглэл өнөө үед улиран иржээ. Марко Поло 1299 онд шоронгоос суллагдан Венецдээ эргэж очоод гэр бүлтэй болж улмаар 3 охин төрүүлж 70 нас хүртлээ сайхан амьдарчээ.

Марко Пологийн аяллын ном нь Livre de Merveilles du Monde нэртэйгээр анх Францад хэвлэгдэн гарсан ба удаан хугацааны туршид зүүн Азийн орнуудын газар зүйн эх ном байсаар байжээ. Мөн энэ ном нь Кристофер Колумбид Ази руу экспедици хийх санааг төрүүлсэн гэдэг ба тэрбээр 1492 онд Пологийн заасан замаар Азийг зорьжээ. Ингэснээр тэр Европоос дан усан замаар Африк тивийг тойрон Азид хүрэх санааг гаргасныг 1497-1498 онд Васко Да Гамма хэрэгжүүлсэн билээ.

Marco Polo

Page 8: улаанбаатар хотын хөшөө

Ордны барилга анх 1976 оны 6-р сарын 12-нд ашиглалтанд оржээ. Энэ үеэс эхлэн эхнэр нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон байна. Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 35 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй хүмүүсийн 30 орчим хувь буюу 1000 хос тус ордонд ѐслолоо хийдэг болжээ. Хоѐр талын ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж гэрлэдэг учраас илүү бат бөх, үнэ цэнэтэй гэрлэлтийг буй болгодгоороо онцлог юм. Анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин энэ ордондоо хийж, мөн тэдний үр хүүхдүүд нь хүртэл гэрлэх ѐслолоо хийхээр ирдэг байна. Алт мөнгөн хурим гэдэг бол олон жил ханилсандаа бус, олон жилийн хамтын амьдралын явцдаа бие биенээ хүндэтгэсэн хүндэтгэлийн үнэ цэнэ ажээ. Гэрлэх ѐслолын ордон бол сүм хийдийн адил сайн энерги бүхэн хуримтлагдсан, хүн болгон аз жаргал баяр хөөртэйгөөр орж гарч байдаг газар билээ.

Page 9: улаанбаатар хотын хөшөө

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх “гурван онгоцтой хөшөө” бол 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулагджээ. Эх орны дайны хүнд үе болох 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэсэн түүхтэй. Энэ хөшөө буй газрыг Хүрээний консулын дэнж гэдэг байсан бөгөөд анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох Ю-13-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

Монгол ард эскадрилын хөшөө

Page 10: улаанбаатар хотын хөшөө

Залуучуудын өргөн чөлөөнд байх хүрэл хөшөөг 2000 онд Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сангаас түүний дурсгалд зориулан босгожээ. 1939 онд Монгол ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын орлогч дарга, газрын дарга, Цэргийн яамны сайд, дараа нь Халх голын тулалдаанд К.Жуковын орлогч жанжнаар томилогдон Монгол цэргүүдийг командалж байв. 27 насандаа цэрэгт сайн дураараа мордож, жагсаалын цэрэг байхдаа л “заяа байвал жанжин болно” хэмээн хошигнодог хүн байсан бөгөөд зөгнөсөн мэт 30 хүрээгүй цэл залуу насандаа жанжин болжээ. Тухайн үеийн жанжин гэдэг бол генерал цолтой дүйх ажээ. Генерал, сайд нар олон байсан боловч “жанжин” гэж дуудагдсан хүмүүс маш ховор байсны нэг нь Лхагвасүрэн юм. 1912 онд Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төржээ.

Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө

Page 11: улаанбаатар хотын хөшөө

Төрийн ордны хойд цэцэрлэгт Монгол төрийн үе үеийн тамганы дардасыг агуулсан Тамганы хөшөө байдаг. Нүүрэн талд нь одоогоос 760 жилийн тэртээ Гүюг хаанаас Ропын пап 4 дүгээр Инночинцо-д илгээсэн захидлын эх бичигт дарсан Их Монгол улсын Далай хааны тамганы дүрслэлийг сийлсэн байдаг бол хөшөөний баруун талд Богд хаант Монгол улсын төрийн тамга, хойд талд нь 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын тамга, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол улсын төрийн тамганы дардасыг байрлуулжээ. Тамганы бариул хэсгийг сууж буй бар хэлбэрээр хийж сууринд нь нүүдэлчин овгуудын тамганы дүрсүүдийг сийлжээ. Нүүрэн талд байх тамганы бичээсийг дурдваас, “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”хэмээсэн байдаг.

Тамганы хөшөө

Page 12: улаанбаатар хотын хөшөө

Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээжээ. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг бөгөөд зэс хөөмлийн аргаар урлажээ. Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, маш олон үндэсний сэхээтэн, эрдэмтэн лам нарын амьдрал амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгджээ.

Page 13: улаанбаатар хотын хөшөө

1913 онд Чин ван Ханддорж өөрийн хөрөнгөөр Нийслэл хүрээнд байшин бариулж 1913-1915 онд сууж байсан бөгөөд өдгөө “Ханддоржийн өргөө” хэмээн алдаршжээ. Ардын засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Цэрэндорж 1922 он хүртэл сууж байгаад 1923 онд тус байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ. 1941-1948 онд түүх соѐлын өвийн бүртгэлийн үеэр улсын 2 дугаар зэргийн тусгай хамгаалалтанд авч 1973, 1991 онуудад сэргээн засварлажээ. 7.5 х 16 метр хэмжээтэй, тоосго модон ханатай, модон дээвэртэй 2 давхар байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоѐрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой, гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.

Page 14: улаанбаатар хотын хөшөө

Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20нд төрж - 1998 оны

10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан

хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.

Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их

Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж

байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбоонызохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе

эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт

ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намааснэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон

байдаг. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож,

Ардчилсан Холбоо эвслийн хоѐр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг

хашиж байв.

Хийсэн ажил

ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч МУИС-д багш 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны

даргаар сонгогдон ажилласан. 1992-1998 онд УИХ-ын гишүүн

"Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч

Page 15: улаанбаатар хотын хөшөө

Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан

зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний

нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV

сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V

сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог,

эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц

ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын

ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан

Цэрэндорж байлаа. Амьдралын их сургууль түүний

угийн хүнлэг төрх, сэтгэл оюуныг улам хөглөж, төрийн

зүтгэлтний төв эрхэмсэг шинж суухад хүчирхэг түлхэц

үзүүлжээ. 1911 оны үндэсний хувьсгал ялж, шинэ

тулгар Монгол улс тусгаар тогтносноо дэлхий дахинд

тунхаглан зарлав. Чингэснээр Б.Цэрэндорж үндэсний

хувьсгалын гол удирдагч Чин ван Ханддоржийн

толгойлсон Гадаад явдлын яамны дэд түшмэл, улмаар

дэд сайдын тушаалд тохоон томилогдсон байна. Энэ

үеэс тэрбээр төрийн тулгам их үйл, улс төрийн

бодлогын нарийн шаглаа, төрд зүтгэхийн учир

холбогдлыг бие сэтгэлээрээ ухаарах болжээ. Сайхь

хүмүүн Чин ван Ханддорж, Сайн ноѐн хан

Намнансүрэн, VIII Богд Жибзундамба нарын гарт

нухлагдаж, тэдний цөлх зангараг, төв эрхэмсэг

чанараас өөртөө шингээж байв

Балингийн Цэрэндорж

Page 16: улаанбаатар хотын хөшөө

Жуулчн

ы г

уд

ам

жЖ

уул

чны

гуд

ам

ж

Page 17: улаанбаатар хотын хөшөө

Be

atle

s хө

шө

өН

ар б

ай

гал

ь

Page 18: улаанбаатар хотын хөшөө

Са

ал

ьчи

нА

нчи

н

Сур

ха

рва

аТө

ри

йн

дуул

ал

ын

хө

шөө

Page 19: улаанбаатар хотын хөшөө

В.И

.Ул

ъян

овы

н х

өш

өө

Эх ү

р х

өш

өө

Эх ү

р х

өш

өө

Ни

сгэ

гч хө

шө

ө

Page 20: улаанбаатар хотын хөшөө
Page 21: улаанбаатар хотын хөшөө
Page 22: улаанбаатар хотын хөшөө

31-р сургууль11а анги Э.Чилүгэн