14
сургагч багш О.Мөнхзаяа

үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Embed Size (px)

Citation preview

Page 1: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

сургагч багш О.Мөнхзаяа

Page 2: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Үе тэнгийн сургалт

Үе тэнгийн сургалт гэдэг нь үе тэнгийн сургагчдад эрүүлмэндийн боловсролыг үе тэнгийнхэндээ албан ба албанбус хэлбэрээр хүргэх хүсэл сонирхолтой болгох үйлявдал юм

Үе тэнгийн сургалтын давуу тал:1. Өсвөр үеийнхэн өөр хоорондоо мэдээлэл солилцон,

үе тэнгийнхнээсээ мэдээлэл авах хүсэл сонирхол ихтэй 2. Мэдээлэл нь итгэлцэл дээр тогтдог, ижил төстэй

байдаг3. Сургагч хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй удирдах,

харилцах зэрэг чадваруудыг бий болгодог4. Үе тэнгийхний хоорондын харилцааг сайжруулдаг.

Page 3: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Сургалтын хэрэгцээг тодорхойлох

Ямар сэдвээр сургалтыг зохион талаароролцогчдын хэрэгцээг судална. Сургалтынхэрэгцээг тодорхойлох хэд хэдэн арга байдаг.

1. Асуулгын cудалгааны арга

2. Ажиглалтын арга

3. Ярилцлагын арга

4. Хэвлэл мэдлээллийн эх сурвалж ашиглах

Page 4: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Үе тэнгийн сургалтын хэлбэр

Үе тэнгийн сургалт нь албан бус хэлбэрээр явагддаг

Сургалтад оролцогчдын тооноос хамаарч

ганцаарчилсан

бүлгийн

Үргэлжлэх хугацаанаас хамаарч

урт хугацааны

богино хугацааны сургалтууд байдаг

2 ба 3 өдрийн

1 өдрийн

1,5 цагийн

Page 5: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

БЭЛТГЭЛ АЖИЛ

Сургалтын хэрэгцээг тодруулсан судалгааны дүндээ үндэслэн сургалтын агуулга, зорилго, зорилтоо тодорхойлох

Сургалтын хөтөлбөрөө боловсруулах.

Сургалт явуулах арга хэлбэрээ тодорхойлох

Сургалт явуулах байр, газраа сонгох болон сургалт хийх өдрөө төлөвлөх

Оролцогчидтой холбоо тогтоох

Page 6: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Сургалтын зорилго, зорилтоо томьёолох

Сургалтын зорилго нь сургалтын үр дүнд тухайнсуралцагчдад ямар мэдлэг, чадвар эзэмшүүлж,ямар хандлага төлөвшүүлэх вэ? гэдгээртодорхойлогддог бөгөөд зорилго нь сургагчийнхийх зүйлийг заасан байдаг. Үе тэнгийн сургалтынзорилго нь тухайн асуудлаар хүүхдүүдийнмэдлэгийг нэмэгдүүлж, эерэг хандлагыг бийболгоход чиглэгддэг

Сургалтын зорилт нь сургалтад оролцогчдынхийх зүйлийг тусгах буюу сургалтын эцэсторолцогчид ямар мэдлэг эзэмшиж, юу хийхчадвартай болохыг тодорхойлдог

Page 7: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Сургалтын агуулгаа сонгох

Сургалтын сэдвийг сонгож бэлтгэхдээ сургалт явуулах цаг хугацаа, оролцогчдын мэдлэгийн түвшин, хандлага, чадвар, нас, хүйсийг харгалзан тухайн асуудлаар заавал сурах ёстой зүйлүүдийг тодорхойлж сонгож авна.

Хэрэв цаг хангалттай бол хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллүүдийг сонгон оруулж болно

Page 8: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Сургалтын хөтөлбөр боловсруулах

Заах сэдэв

Үргэлжлэх хугацаа

Заах багш

Хичээлийн хэлбэр

Page 9: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Сургалт явуулах арга хэлбэрийг тодорхойлох

Сургалтын зорилго, зорилт, агуулгаас хамаарч сургалтын олон аргуудаас хамгийн тохиромжтойг сонгон хичээлээ заах шаардлагатай. Үе тэнгийн сургалтад оролцооныаргуудыг ашиглах нь тохиромжтой байдаг.

Оролцооны арга нь оролцогчдын идэвхийг өрнүүлэх,харилцан туршлага солилцох, санал бодлоо чөлөөтэйилэрхийлэх, бие биеэсээ суралцах, өөрсдийн мэдлэгээбатжуулах, шинээр сурсан зүйлээ амьдралд хэрэглэхдадлага болох зэрэг олон боломжийг олгодог

Page 10: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Сургалт явуулах байр, газраа сонгох

Оролцогчдын тооноос хамаарч сургалтын өрөөгөөбэлдэнэ.

Сургалт явуулах өрөө нь саруулхан, үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байх хэрэгтэй. Дулааны улиралд агааржуулагч эсвэл сэнстэй, хүйтний улиралд халаалт нь сайн байх шаардлагатай.

Ширээ сандалны тоо хангалттай байх бөгөөд бүлгээр багаар ажиллахад зориулан засахад хялбар байвал зүгээр.

Зарим тохиолдолд сургалтыг гадаа ч явуулж болно. Сургалтын үед ашиглах тоног төхөөрөмжийг бэлдэх

хэрэгтэй.

Page 11: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Ангийн ширээний байрлалыг сургалтын арга зүйгээс шалтгаалан дараах хэлбэртэйгээр байрлуулж болно

П хэлбэрийн байршил

Нээлттэй хэлэлцүүлэг хийхэдтохиромжтой

Хичээлийн танхимын байршил

Лекц давамгайлсан сургалтадтохиромжтой

Page 12: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Уулзалтын өрөөний байршил

12 ба түүнээс доош

оролцогчдод тохиромжтой

Хүлээн авалтын

байршил

Бүлгийн ажил, дасгал хийлгэх үед тохиромжтой.

Page 13: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

Оролцогчдыг бүртгэх, тэднийг танилцуулах

Сургалтын эхэнд оролцогчдын мэдлэгийн түвшинг тодорхойлж сургалтын өмнөх оношилгоог, сургалтын төгсгөлд сургалтын дараах үнэлгээг хийдэг

Сургалтыг зохион байгуулахдаа үе тэнгийн сургагчид багаар ажиллах нь тохиромжтой. Нэг нь хичээл зааж байхад нөгөө түүнд туслах, ажиглах зэргээр үүргээ хуваарилаж ажиллах нь сургалтын үр дүнг дээшлүүлдэг

Хичээл заах

Page 14: үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах

ҮНЭЛГЭЭ

Сургалтын үнэлгээг дараах хэлбэрээр хийж болно.

Үүнд:

Сургалтын өмнөх ба дараах үнэлгээ – сургалт эхлэхээс өмнөх мэдлэг, хандлага, сургалтын дараа хэрхэн өөрчлөгдсөн байна гэдгийг харах боломжтой

Сургалтын явцын үнэлгээ – сургалтын орчин, сургагчын заах ур чадвар, сургалтын чанар, цаг ашиглалт гэх зэргийг үнэлэхэд ашиглана.

Сургалтын төгсгөлийн үнэлгээ- сургалтын зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлнэ.

Сургалтын дараах үйл ажиллагааны үнэлгээ – сургалтаас олж авсан мэдлэгээ цаашид хэрхэн ашиглаж байгаа байдлыг үнэлнэ