лекц 11 нуурын усны шинж чанар намаг

Preview:

Citation preview

Нуурын усны шинж чанар намаг

Газарзүйн багш: Д.Аззаяа

Нуур

Далай тэнгистэй холбоогүй бөгөөд хуурай газрын

хүрээнд орших усаар дүүрсэн хонхор хотгорыг нуур

гэнэ. Тэрхүү хонхорт ирэх усны хэмжээ нь уурших,

хөрсөнд шингэх, гадагшаа урсах уснаас илүү байх

тохиолдолд нуур үүснэ. Ингэхлээр нуур үүсэх гол

нөхцөл нь хонхор газар хурах ус юм. Нуурын ус

зохилон агаарын хур тунадасны гаралтай. Гэхдээ

зарим нуур эрт дээр үед далай тэнгисийн усны хэсэг

байсан байж болно. Ийм нуурыг үлдэгдэл нуур гэдэг.

Газарзүйн зураг дээрээс нууруудын байрлалыг ажигла.

Нуур олноор орших газар нутаг 2 янз. Нэг нь чийглэг

уур амьсгалтай газар, нөгөө нь эртний мөстлөг, олон

жилийн цэвдэгтэй, дотоодын урсац бүхий хуурай

нутгаар нуур элбэг. Жишээ нь: чийг ихтэй тундрын бүс,

Хойд Америкийн зүүн хойд хэсэгт нуур олон. Манай

орны томоохон нуурууд харьцангуй хуурай Их

Нууруудын хотгор, Нууруудын Хөндийн мужид оршдог

билээ. Үүний шалтгаан нь хуурай газар усыг тогтоох

хонхорууд элбэг байдагтай холбоотой.

Нийт нуурын талбайг нарийн тогтоооход хэцүү. Учир нь

нуурын ус түшний өөрчлөлт ихтэй байдаг болохоор талбай

нь мөн л өөрчлөнгдөж байдаг. Дэлхийн цэнгэг устай

нууруудын нхийт талбай 825,000 км2 буюу хуурай газрын

1,5% орчим болох ба усны нөөц нь 125,000 км3. Цэнгэг нуур

хэдэн саяар тоологдох боловч усны 4/5-ийг нь дэлхийн 40

том эзэлнэ. Жишээ нь: Дэлхийн хамгийн гүн (1620 м) нуур

болох Байгал нуурт цэнгэг усны 18% агуулагддаг.

Давстай нуурын талбай 700,000 км2, усны нөөц нь 105,000

км3 бөгөөд түүний 76% нь Каспийн тэнгист ноогдоно.

ХИМИЙН НАЙРЛАГАЦэнгэг нуур Эрдэс бодисын

уусмал 1%0 хүртэл

Давстай нуур 1%0-24,7%0

Шорвог нуур 24,7%0- ээс дээш давс

агуулсан

Усны давсжилтын хэмжээ 24,7%0 байх үед түүний

хөлдөх температур ба хамгийн их нягттай байх

температур нь адилхан -1,30С байдаг тул давстай

ба шорвог нуурын заагийг энэ хэмжээгээр тогтоодог.

Зарим шорвог нуурын давсжилт 200-300%0 хүрнэ.

Ийм нуураас давс олборлодог. Жишээ нь: “ Сөнөсөн

тэнгис” нуур болон манай Сангийн далай нуурын

усыг давсны ханасан уусмал гэж болно.

Нуурын усны химийн найрлага нэлээд олон янз.

Хлорын

Карбонатын

Сульфатын

Хөвсгөл нуур бол Монгол Улсын хамгийн сайхан нуур юм. Монгол ардын дуунууд тогтворгүй том ус ихтэй Хөвсгөл нуурыг нүд алдам өргөн аугаа хүчирхэг далай гэж нэрийджээ.

Намаг

Чийгэнд дасаан тогтоол устай нэгэн төрлийн

экосистемийг намаг гэнэ. Нуур цөөрмийн ус татаран

ширгэж газрын хөрсний дээд хэсэгт чийг байнга ихтэй

болоход намаг үүснэ. Намгийн эзэлэхүүн 90 гаруй хувь

нь ус байдаг. Ус тогтоох чулуулгийн үелэл гадаргад

ойрхон байх, цэвдэгт газрын хавтгай гадарга, гүний усны

урсгал тогтох, агаарын тунадас их байх зэрэг нь намаг

бүрэлдэх аятай гөхцөлүүд болдог. Намаг үүсэх эхэн үед

хөрс хэт чийглэгдэж, ердийн нөхцөлд ургаж байсан

ургамал мөхөн дарагдаж, хүлэр бүрэлдэж эхэлнэ.

Бразил улсын Мато Гроссо муж дахь Пантанал 109000км.кв талбайг эзэлдэг ажээ. Бороо хуртай улиралд намгийн хэмжээ ихэсч Куба улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээтэй болдог.

Мөстлөг, мөсөн гол

Усан мандлын нэг хэсэг нь мөнх цас, мөс хэлбэрээр

орших бөгөөд эдгээрт дэлхийн цэнгэг усны ихэнх

нь ануулагдана. Мөстлөг нь 2 янз. Нэг хэсэг нь

өндөр уулын оройн хэсэгт, нөгөө нь хүйтэн туйлын

бүслүүрт их талбайг хамран оршино.

Өндөр уулын мөстлөгийг Альпийн мөстлөг гэж

нэрлэдэг. Альпийн мөстлөг 210,000км3 буюу

дэлхийн бүх нуурын усны эзлэхүүнтэй бараг тэнцүү

болно.

Их талбайг хамран орших мөсийг бүрхүүл мөстлөг

гэнэ. Бүрхүүл мөсний 2 том хэсэг болох Гренланд ба

Антариктидийн мөстлөг дэлхийн хуурай газрын 10%-

болно. Гренладыг бараг бүрхсэн 1,7 сая км2

талбайиай мөсний зуззан дунджаар 1500 м хүрнэ.

Дэлхийн бүх мөсний 80% болох антариктидийн мөсөн

бүрхүүлийн талбай нь манай орны нутаг дэвсгэрээс

8,5 дахин их. Дундаж зузаан нь 2000 м, хамгийн

зузаан газраа 4000 м хүрдэг. Хэрэв энэ мөс хайлбал

далай тэнгисийн усны түвшин 60-70 м нэмэгдэх

тооцоо бий.

Мөстлөг мөсөн гол

Recommended