сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас

Preview:

Citation preview

Харилцаа15 настай хүүхдийн харилцааны онцлог

Хүүхэдтэйгээ харилцах алхам

Зорилгоо байнга санах

Хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх

Асуудал шийдвэрлэх

Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцаж, аливааг ойлгуулахад анхаарах, санах

Тусч, эелдэг Биеэ зөв авч явдаг Бусдыг бодож, хүндэлдэг Зөв шийдвэр гаргадаг Шударга, итгэл даахуйц Тайван, амгалан Таныг хүндлэн асардаг Сайн аав, ээж

Хүүхдээ ямар харилцаатай хүн болоосой гэж боддог вэ?

Тэгвэл дээрх асуудлууд нь эцэг, эхчүүд та нарын холын зорилго байх ёстой.

Хүүхдээ сэтгэл санааны хувьд аюулгүй, тайван байдалд байлгах

Хүүхдээ ямарч байсан хувиршгүй үнэнчээр хайрлах

Эелдэг дулаан үгс хэрэглэх болон үнсэх, тэврэх

Хүүхдийнхээ сэтгэхүй, нас зүйн хөгжлийн үе шатыг андахгүй мэдэх, ойлгох

Хүүхдэд юу хэрэгтэй байгааг соргог мэдрэх

Хүүхдийнхээ дотоод мэдрэмжийг тандан ойлгож хүлээн авах

Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцах

Хүүхэддээ аливааг ойлгуулах Биеэ зөв авч явах талаар тодорхой заавар, зөвлөмж өгөх

Хүүхдээсээ юу хүсэн хүлээж байгаагаа тодорхой ойлгуулах

Тохиолдож байгаа шинэ зүйлийн учир шалтгааныг ойлгомжтойгоор тайлбарлах

Хүүхдээ амжилт гаргахад нь дэмжих Хүүхдийнхээ бие даасан сэтгэлгээг

хөхүүлэн дэмжих Хүүхэдтэйгээ санал солилцох, хэлэлцэн

тохиролцох Аливааг ойлгуулан таниулах нь юу илүү

чухал вэ гэдгийг ойлгож суралцахад хүүхдэд тусалдаг.

Учир зүйг ойлгуулснаар хүүхэд өөрийнхөө алдааг ухамсарлаж, түүнийгээ засаж залруулахын тулд юу хийж болох тухай бодож чармайдаг. Хүүхэд аливааг ойлгодог болсноор дараагийн удаад алдаа гаргахгүйгээр амжилтад хүрэхэд хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авдаг. Тэрээр таныг хажууд нь байхгүй байсан ч тохиолдсон бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдвэрлэх, арга замыг мэддэг болно.

Одоо дараах нөхцөл байдлыг төсөөлье

Урьд нь танай хүү, охин таны авч өгсөн хувцсыг л өмсдөг байв. Гэнэтхэн нэг өдөр та хүүгээ чихээ цоолон ээмэг зүүж, үсээ эгц босоо болгон хэв оруулж, бүдүүлэг үг бүхий бичигтэй нэвсгэр цамц өмссөнийг олж харлаа. Та хүү, охиноо хараад яаж хандах вэ?

Асуудал шийдвэрлэх

Мэдээж хэрэг та хүү \охин\ -ноо хараад цочиж, түүний гадаад төрхийг алмайрч харах болно

Мэдээж хэрэг та хүүхдийнхээ этгээд хачин хувцаслалт, үс засалтыг эргүүлээд энгийн хэвээр болгож, нөгөө зүүсэн ээмгийг нь даруйхан тайлуулахыг хүснэ

Энэ шийдвэр нь энэ насны хүүхдийн онцлогт харайхан тохирохгүй.

Харин таны хүүхэд юу хүсч байгааг тандах л хэрэгтэй

Хүүхэд өөрийгөө илэрхийлэхийг хүсч байна Өөрийгөө чухам хэн болохыг мэдэхийн

тулд өөрийгөө эцэг, эхээсээ салгаж үзэхийг хүсч байна

Эцэг, эхийнхээсээ илүү үе тэнгийнхнийхээ саналыг чухалд үзэх болсон

Хэн нэгний хараа хяналтын дор байдаг бус харин биеэ даасан хүн гэдгээ мэдрэхийг хүссэн

Өөрийн гэсэн таашаал, сонирхол, итгэл үнэмшилтэй гэдгээ харуулахыг хүсэх

Өөртөө чухам ямар зүйл хамгийнгг сайн тохирохыг олж мэдэхийн тулд бүхнийг хийж оролцдож үзэх

Та хүүхдээ хүмүүжүүлэх холын зорилгоо нэгэнт тодорхойлсон, тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд хүүхэддээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж, аливаа зүйлийн утга учрыг ойлгуулж, эерэг аргаар хандах нь хамгийн чухал юм.

Хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх

Доорх өгөгдсөн нөхцлийг харцгаая

Урьд нь танай хүүхэд таны зөвшөөрсөн хувцсыг өмсдөг, таны зааснаар үсээ засуулдаг байв. Тэр үе тэнгийнхэнтэйгээ учраа сайн ололцдог, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй нэгэн байлаа. Гэтэл гэнэтхэн нэг өдөр хүү \охин\ тань хөмсгөө цоолон ээмэг зүүж, үсээ хэв оруулан босгож, бүдүүлэг үг бүхий бичигтэй, зурагтай цамц өмссөн байв.

Энэ үед та яах

вэ?

Хүүхдээ этгээд муухай харагдаж байна гэж хэлнэ. Мөн гэрээсээ 14 хоногийн турш гарахыг хориглож шийтгэнэ

Түүнийг суулгаж байгаад үсийг нь тайрч, хөмсгөндөө зүүсэн ээмгийг нь мулталж, жорлон руу хийж урсгана

Тэгвэл хамгийн зөв нь

Яагаад түүний энэ өөрчлөлтийн талаар сэтгэл зовниж байгаагаа тайлбарлана. Ямар өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадах тухайгаа түүнтэй ярилцана. Харин бусад өөрчлөлтийг нь яагаад зөвшөөрч чадахгүй гэдгээ бас тайлбарлана. Түүний өөрийнх нь үзэл бодлыг асууна. Түүнтэй хамт бие биенийхээ байр суурийг хүндэтгэсэн шийдлийг гаргах бус өөрийнхөө хүссэнээр довтолж болохгүй.

Хүүхдүүд янз бүрийн араншинтай байдаг. Танай хүүхдэд ичимхий, бүрэг, нямбай, үг дуу цөөтэй, ууртай, эрч хүчтэй, юмыг хурц тусгаж авдаг, хөгжилтэй, нийтэч, цовоо, сэргэлэн гэх мэт зан араншин байдаг уу?

Дээрх темпераментад нь тулгуурлан харилцах

Тэгвэл Оросын эрдэмтэн И.П.Павлов дээд мэдрэлийн үйл ажиллагааг судалсны үр дүнд темпераментийн (зан араншин) 4 хэв шинжийг тодорхойлсон байдаг.

Холерик Сангвиник Флегматик Меланхолек

Холерик Цочмог, шаралхуу, омголон түргэн зантай,

алхаа гишгээ түргэн, хэрүүлч, зодоонч, гөжүүд байх талтай. Үйл ажиллагааны үед маш огцом, зан байдал нь амархан өөрчлөгддөг.

Хэрвээ танай хүүхэд чинь дээрх зан төрх, онцлогтой бол нөхцөл байдалд нь хүндэтгэлтэй хандах. Мөн аль болох эв зүйгээр харилцаж зан араншинг нь тогтвортой байлгах хэрэгтэй. Аль болох сөргөлдөхгүй байх хэрэгтэй. Ингэж харилцаж чадвал дорхноо тайвширч төлөвшил нь хэвийн хөгждөг.

Сангвиник

Амьдралын баяр баясгалантай, чанга ярьдаг, цовоо, нийтэч, орчиндоо идэвхтэй ханддаг, заримдаа хөнгөмсөг, олон зүйлд самгардах талтай. Маш өөдрөг, сэргэлэн, хошин талтай.

Флегматек Тайван дөлгөөн, тогтуун,

нухацтай, үг дуу цөөн, буурьтай гэхдээ хөшүүн, биеэ барьсан, санаачлагагүй. Үйл ажиллагаанд маш буурь суурьтай, тайван хандана. Нэлээн аажуу удаан сэтгэл нь хөдлөх ба нэгэнт хөдөлсөн бол тэр байдал нь удаан хугацаагаар үргэлжилдэг онцлогтой.

Меланхолик

Буурьтай, дүнсгэр, бүрэг ноомой, хянуур, уриалгахан байдалтай. Эмзэг мэдрэмж ихтэй, гомдомтгой, ажилд хичээнгүй, дуулгавартай. Үйл ажиллагааг уйтгартай болгодог, өөрт нь хамааралтай бүх зүйлийн талаар сэтгэл зовж, догдолж байдаг. Биеэ барих тал маш сул, ямар нэгэн амлалт өгдөггүй.

Дотогшоо хандсан зан авир

меланхолик

флегматик

Хэрвээ хүүхэд чинь дотогшоо хандсан зан авиртай бол

Тэднийг аливаа асуудлыг шийдэх хугацаа өгч байх, яаруулж сандраахгүй байх, өөр бусад хүмүүстэй санаатай хийгээд санамсаргүйгээр харьцуулахгүй байх, хэт өндөр дуугаар захирсан өнгө аясаар ярихгүй, харилцахгүй байх хэрэгтэй. Хэрэв ингэж харьцсан тохиолдолд тэдний сэтгэл санааны байдал тогтворгүй, өөртөө итгэлгүй болж шаналж эхэлдэг.

Хэрвээ хүүхэд чинь гадагшаа хандсан зан

авиртай бол Ийм зан үйлийн онцлогтой

хүүхдүүдтэй харилцахдаа юуны өмнө нээлттэй, шуурхай, ажил хэрэгч “хүндэлсэн” өнгө аястай харилцах нь зүйтэй.

Энэ насны хүүхэдтэй харилцахдаа эцэг, эхийн гаргадаг алдаанууд

Хүүхдэд хандах хэлбэр

Хүйтэн харьцах

Хэрэгсэхгүй байх

Дарангуйлал

Ганцаардуулах

Айлгах

Басамжлан

дорд үзэх

Эцэг, эх, хүүхэд хоорондын

холбоо харилцааг батжуулах

Хүүхдийнхээ бие даасан байдлыг

хөхүүлэн дэмжих

Хүүхдийнхээ хийж,

оролцож буй зүйлд хяналт тавих

Энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хийх ёстой чухал хүчин

зүйл нь:

Элэгсэг, дотно сэтгэл, хайр энэрлээр дүүрэн

Найдвартай, тууштай, итгэж болох бөгөөд урьдчилан харж болохоор бүрэлдэн тогтсон бол хүүхэд өсвөр насны хөгжлийн үеийг саад бэршээл багатай даван туулдаг.

Хүүхдийнхээ эцэг, эхтэйгээ тогтоосон холбоо нь:

Эцэг, эхтэйгээ сайн харилцаатай өсвөр насны хүүхэд

Бусад өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүстэй эв найртай, эерэг харилцааг тогтоож чаддаг

Эцэг, эх өөрт нь итгэж байгааг мэдэрч, энэхүү итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээдэг

Бусдыг хүндэтгэдэг, тэдний юу мэдэрч буйг ойлгож хүлээн авдаг

Өөртөө итгэлтэй бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь илүү байдаг

Бусад хүнтэй сайн хамтран ажиллаж чаддаг Сэтгэцийн хувьд илүү эрүүл саруул байдаг Эцэг, эхийнхээ зөвлөгөөг сонсож, хүлээн

авдаг байна.

Харин эцэг, эх-хүүхэд хоорондын харилцаанд хатуу чанд хараа хяналт, зэмлэл, шийтгэл голловол

Эцэг, эхээсээ айж, тэднээс аль болох зайлсхийхийг хичээдэг

Шийтгүүлэхгүйн тулд худал хэлдэг Сэтгэлийн дарамтад орж санаа,

сэтгэлээр унадаг, айдас, түгшүүртэй болдог

Уур уцаар, хорсол зэвүүцлийг мэдэрдэг

Уур уцаараа бусад хүнд гаргадаг Эцэг, эхийнхээ үгээс зөрж

эсэргүүцдэг

Хүүхдийнхээ хийж, оролцож буй зүйлд хяналт тавих

Хүүхдийнхээ хийж оролцож буй зүйлд үнэн сэтгэлээсээ хяналт тавих

Хүүхэдтэйгээ ярилцаж байх Хүүхэдтэйгээ аль болох ойр байх,

гэхдээ хийж байгаа зүйлд нь түүний зөвшөөрөлгүйгээр оролцохгүй байх

Хүүхдийнхээ зохион байгуулж, оролцож байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Ямар хүүхэдтэй үерхэж нөхөрлөж буйг нь мэддэг байх

Найз нөхдийг нь гэртээ урьж байх

Гэр бүлээрээ агаар салхинд гарахдаа найз нөхдийг нь урьж байх

Хүүхдийнхээ чөлөөт цагаар юу хийдгийг нь мэддэг байх

Хүүхэдтэйгээ юуг хамтарч хийвэл түүнд таалагдах вэ гэдгийг олж мэдэх

Хүүхдээ зорилгодоо хүрэхэд нь тусалж дэмжих

Хүүхдийн бие даасан байдлыг хөхүүлэн дэмжих

Хүүхдийн тань санаа бодол таныхаас эрс өөр байсан ч түүнийг нь үнэн сэтгэлээсээ хүндэтгэх

Хүүхэддээ өөрийн үнэт зүйлсээ тодорхойлоход нь дэмжих туслах

Хүүхэддээ ямар ч үед хайртай байдаг гэдгээ харуулах

Хүүхэдтэйгээ үе тэнгийн хүнтэй харилцаж байгаа мэтээр аливаа зүйлийн тухай ярилцах

Хүүхдийнхээ шийдвэр гаргах чадвар, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээж чадна гэдэгт нь итгэдгээ бодитоор харуулах

Хүүхдийнхээ мэдрэмжийг хүндэтгэх Хүүхдээ алдаа гаргахад нь

тайвшруулж, санаа сэтгэлээр дэмжих

Алдаж, ялагдсан ч дахин оролдож үзэхийг нь дэмжих

Хүүхдийнхээ талаар ямар нэгэн шийдвэр гаргах болвол түүний саналыг заавал харгалзан үзэх

Зарим эцэг, эх өөрсдөө мэдэхгүйгээр, анзаарахгүйгээх хүүхдийнхээ биеэ даах гэсэн хүсэл эрмэлзлэлийг унтраадаг.

Тэгвэл хэрхэн харилцдаг вэ?

Хүүхдийнхээ үзэл бодол, биеэ авч яваа байдлыг байнга шүүмжлэх

Эцэг, эхтэйгээ санал нийлэхгүй тохиолдолд хүүхдийг буруутай гэж ойлгуулах

Хүүхдийнхээ ярихыг хүссэн сэдвийг өөрчлөх, ярилцахаас зайлсхийх

Хүүхдийнхээ мэдрэмжийг үл ойшоож, үгүйсгэх

Хүүхдээ алдаа гаргахад нь “Би чамд итгэнэ гэж хэлсэн шүү дээ” гэж хэлэх

Хүүхэд нь ямар нэг бэрхшээлтэй тулгарахад түүнд анхаарал халамж тавихгүй, зөнд нь орхих, үл хайхрах

Хүүхдийнхээ үзэл бодлыг үл ойшоох

Хүүхэдтэйгээ санал нийлэхгүй байгаа тохиолдолд түүнтэй энэ талаар учир зүйгээ ололцох, ярилцах тохиролцохоос татгалзах.

Эцэг, эхчүүдийн иймэрхүү хандлага нь өсвөр насны хүүхдийг зөрүүд, амархан уурлаж уцаарладаг, санаа сэтгэлийн хувьд гутранги болгоход хүргэдэг. Ийм хүүхэд бие даасан хүний хувьд өөрийгөө зохих ёсоор үнэлдэггүй, ямарваа нэгэн зөв зүйтэй зүйл санаачлах, шаардлагатай шийдвэрийг гаргах чадваргүй гэж өөрийгөө дорд үздэг хүн болдог. Яваандаа ийм хүүхэд биеэ даах чадваргүй, өөртөө хамааралтай асуудал дээр ч бусдын гаргасан шийдвэрт аялдан дагалдагч болдог.

Өсвөр насны суурь хэрэгцээ хангагдаагүй бол 

насанд хүрсэн хойно нь илрэх үр дагавар   

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг дарангуйлж хүч хэрэглэх хандлагатай болно

Эцэг эхтэйгээ уулзахаараа эргээд хүүхэд шиг аашлах

Өөрийн “бие хүн” тухай төсөөлөл нь алдаатай төлөвших

Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийх, итгэл үнэмшлээ эргэн харахдаа харалган хандах

Найз нөхрийн ба романтик,  хайрын харилцааг /бэлгийн/ ялгах чадваргүй болох

Зорилго,мөрөөдлийн тухай ярих боловч түүндээ хүрэх алхамыг хийх хүсэл эрмэлзэлгүй болох 

Санал бодлоо илэрхийлэх, санал нийлэхгүй юм уу эсхүл өөр бодолтой байгаагаа хэвийн  илэрхийлэхээс айх

Мухар сүсэгт хэт автагдах  гэх мэт

Recommended