27
БГД-н “Сэтгэмж” цогцолбор сургууль Илтгэл Сэдэв:Багш сурагчдын харилцаа Биологийн багш А.Цэцгээ

Багш сурагчдын харилцаа

  • Upload
    -

  • View
    465

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: Багш сурагчдын харилцаа

БГД-н “Сэтгэмж” цогцолбор сургууль

Илтгэл

Сэдэв:Багш сурагчдын

харилцаа

Биологийн багш А.Цэцгээ

2012-2013

Page 2: Багш сурагчдын харилцаа

1. Оршил

2. Онолын хэсэг

2.1 Багш сурагчдын харилцаа

2.2 Харилцааны саад

2.3 Сурган хүмүүжүүлэх харилцааны явцад гаргадаг алдаанууд

3. Судалгааны хэсэг

3.1 Судалгааны зорилго

3.2 Судалгааны хамрах хүрээ:

3.3 Судалгааны арга зүй

3.4 Сурагчдаас авсан судалгаа, судалгааны үр дүн

3.5 Багш нараас авсан судалгаа, судалгааны үр дүн

4. Дүгнэлт

5. Цаашид дэвшүүлж буй санал

6. Ном зүй

Page 3: Багш сурагчдын харилцаа

Судалгааны ажлын түлхүүр үг: Багшийн ёс зүй, хүмүүнлэг харилцаа,

харилцааны орон зай, сөрөг сэтгэл хөдлөл, темперамент

Сэдэв сонгосон үндэслэл:

Багшийн ёс зүйн талаар хэм хэмжээг тодорхойлсон олон онол үзэл баримтлал

байдаг бөгөөд багшийн ёс зүйн талаар дурдахаасаа илүү багшаас хүүхэдтэй

харилцах явцад гаргадаг түгээмэл алдаануудад анализ хийж, багшийн ёс зүйн хэм

хэмжээ, сурагчиддаа хандах хандлагыг эерүүлэх арга зам бий гэдгийг харсны

үндсэн дээр “Сэтгэл судлал”-н хичээлийн бие даалтын ажлын сэдвийг сонгосон

үндэслэл болно.

Ёс зүйтэй багш байхын шалгуур нь сэдвийн шалгалтаар муу сурагчийг олж

илрүүлэх үү, эсвэл нэг ч гэсэн хүүхдийн зүрх сэтгэлд итгэл, урам зориг өгөх нь юм

уу?

Багш нарын түгээмэл хандлага нь удаан хэв шинжийн меланхолик, флегматик

сурагчийг муу сурагч, хурдтай тогтворгүй сангвиник, холерикуудыг хичээл

үймүүлэгч, гэрийн даалгавар хийгээгүй сурагчийг залхуу гэсэн стандарт бус

үнэлгээ өгч тэр хандлагаараа дүгнэдэг байна. Эндээс сурагч багшийн хооронд

зөрчил үүсч үнэлгээнд харилцааны ёс зүйн алдаа гаргаж буй байдал ажиглагдаж

байна. Энхүү асуудлуудын үүднээс багшийн харилцааны ёс зүйн талаарх

сурагчдын санал бодлыг судалж үзлээ.

Page 4: Багш сурагчдын харилцаа

1. Оршил

Багш гэж хэн бэ? Хүнийг байгаль ба нийгмийн бүтээгдэхүүн гэж үзвэл тэрхүү

нийгмийн бүтээгдэхүүн болохынх нь эхийг тавигч нь багш юм. Багш нь хүүхдэд

эрдэм номын эхийг зааж, оюун ухааныг нь нээж, бие даан суралцаж ажиллаж

амьдрах арга ухаанд сургадаг. Өөрөөр хэлбэл “Багш бол өсвөр залуу үеийнхэнд

ажил амьдралдаа хэрэгтэй мэдлэг чадвар туршлага олж авахад нь туслах, тэдний

иргэн-бие хүн болж төлөвших, нийгэмших процессийг шинжлэх ухааны үндэстэй

зохион байгуулах мэдлэг ур чадвар бүхий бие хүн. Ангийн нийт сурагчдын насны

онцлог, ой тогтоолт, зан араншин /темперамент/-г харгалзан багшаас сурагчидтай

харилцах харилцаа өөр өөр байх хэрэгтэй.

2. Онолын хэсэг

Багш хүн ямар байх ёстой вэ?

Хүүхдийг ойлгодог

БагшСургахуйн

ухаанШудрага чанар

Сурах арга барил

Page 5: Багш сурагчдын харилцаа

2.1 Багш сурагчдын харилцаа

Харилцаа нь: Хамтын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээнээс урган гарч байгаа,

хүмүүсийн хооронд холбоо хэлхээ тогтоож түүнийгээ цаашид хөгжүүлэхэд

чиглэгдсэн олон талт үйл явц юм. Харилцаа нь олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.

Нэгтгэх холбох- Хамтын үйл ажиллагааны явцад хүмүүсийг холбож, нэгтгэж

өгдөг.

Төлөвшүүлэх- Багш, эцэг эхийн хоёр талын идэвхитэй харилцаа нь хүүхдийг

төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Солилцох-Багш сурагчдад сурах арга барил эзэмшүүлэхэд энэ харилцаа

чухал үүрэгтэй.

Илэрхийлэх, батлах- Энэ харилцаа нь сурагчид бусаддаа өөрийгөө

ойлгуулах, өөрийн авьяас чадварыг батлан харуулах боломжийг нээж нөөц

чадвараа хөгжүүлэхэд тус дэм болдог.

Хүмүүсийн хоорондох харилцаа хандлагыг зохион байгуулах, хадгалах-

Багш сурагчдын хооронд эерэг сэтгэгдэл төлөвшүүлэхэд энэ харилцаа

нөлөөлдөг. Бусдын талаарх эерэг сэтгэгдэл нь бусадтай тогтоосон

харьцаагаа хадгалах, гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байхад, таагүй

сөрөг сэтгэгдэл нь уг харьцааг таслах, саатуулах үйлчилгээтэй байдаг.

Дотоод харилцаа- Өөртөө хүүрнэн өгүүлэх, өөрийгөө итгэлтэй болгох,

өөрийн “дотор хүн”-тэй харилцах үүргийн илрэл юм.

Өдөр тутмын үйл ажиллагааны явцад эдгээр харилцааны үүргүүд хамтдаа цогц

хэлбэрээр илэрч байдаг.

2.2 Харилцааны саад

Харилцааны явцад аливаа мэдээлэл гажиж өөрчлөгдөх, зарим үед хүлээн авах

ёстой хүнд огт хүрэхгүй байх тохиолдол гардаг.Энэ нь сонсож, хүлээн авч буй

хүнийхээ сэтгэл зүйн онцлог тухайн хүнд болон уг сэдэвт хандаж байгаа хандлага,

харилцааны нөхцөл зэргээс шалтгаалан мэдээлэл өөрчлөгддөг. Мэдээлэл бүрэн

дамжуулах ба хүлээн авах замд тохиолдох сэтгэл зүйн бэрхшээл тотгорыг

харилцааны саад гэнэ.

Page 6: Багш сурагчдын харилцаа

2.2.1 Үл ойлгох саад

Авиа зүйн саад - Дуудлага тод биш үед энэ саад үүснэ.

Хэл зүйн саад - Этгээд үг, мэргэжлийн хэллэг хэрэглэх үед үүсэх саад

Ярианы хэв маягийн-Харилцагчийнхаа сэтгэл санааны байдлыг харгалзан

үзэлгүйгээр харилцааг үргэлжлүүлэх үед үүсэх саад

Утга зүйн саад- Ярьж буй зүйл төвөгтэй, ойлгомжгүй, харилцагчийн ойлголт

төсөөллөөс зөрүүтэй үед энэ саад үүснэ.

2.2.2 Нийгэм соёлын ялгааны саад

Харилцаж буй хүмүүсийн хооронд нийгэм, соёл боловсролын ялгаатай байх нь

энэ

саад үүсэх шалтгаан болдог. Хөдөөний хүүхэд, хотын хүүхэд, санхүүгийн

чадвартай

айлын хүүхэд, боломжгүй гэгдэх айлын хүүхэд гэх мэтчилэн ялгаа ангийн

сурагчдын

дунд гарвал сурагчид бие биенээ ойлгох хамтран ажиллахад саад үүснэ.

2.2.3 Сэтгэл зүйн харилцаа-хандлагын саад

Мэдээлэл дамжуулж буй харилцагчдаа үл итгэх, үл ойшоох,мэдээллийг

ойлгомжгүй

өгөх, дургүйцсэн хандлагаас болж энэ саад үүснэ.

Багш бидэнд хамгийн ач холбогдолтой, анхаарч мэдүүштэй нь мэдээлэл

дамжуулахад үүсэх саад юм. Өөрөөр хэлбэл бид мэдээлэл дамжуулахдаа энгийн

товч тодорхой ярих, мэдээллийг харааны, сонсголын, мэдрэхүйн бүхий л түвшинд

өгөх, сурагчдыг идэвхитэй сонсох, нээлттэй асуулт тавих, хичээлд идэвхитэй

оролцоход өдөөх, сурагчдын толгойд эргэлдэж буй өөр санаа бодлыг

сарниулахуйцаар хичээлийг сонирхолтой аргаар явуулж чадвал энэхүү саад

тохиолдохгүй бөгөөд хичээл үр өгөөжтэй болж, суралцагчдын хувьд мэдээллийг

бүрэн авч чадах юм.

2.3 Сурган хүмүүжүүлэх харилцааны явцад гарах алдаанууд

Багш нарын гаргадаг зарим алдаанууд

Багш сурган хүмүүжүүлэх явцдаа алдаа гаргах явдал тохиолддог. Алдаа гэж

юуг хэлэх вэ? гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Алдаа гэдэг бол хүүхдийн

Page 7: Багш сурагчдын харилцаа

хөгжлийн зүй тогтлыг үл харгалзсан, түүний хөгжил төлөвшилд саад болж буй

зүйлсийг хэлнэ. [Ш.Ичинхорлоо Багшийн ном 2011] Багш нарын гаргадаг

алдаанаас: би бүхнийг мэднэ, сурагчид юу ч мэдэхгүй, иймхэн юм мэдэхгүй

ойлгохгүй байна, ойлгомжгүй ярих, өөрийн үзэл санааг туйлын үнэн гэж бодох,

мөн өөрийн санаа бодлыг сурагчиддаа тулгах, сурагчдаа ямар нэг зүйлээр

дарамтлах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэрэг алдаанаас сэрэмжлэх хэрэгтэй.

Мэргэжлийн ёс зүйг илтгэх үндсэн ойлголтууд нь мэргэжлийн үүрэг,

мэргэжлийн нэр төр, шударга ёс, хүнлэг үзэл, өөдрөг хандлага зэрэг юм. Хүнээр

хүн хийх энэхүү мэргэжлийн ажилд тавигдах ёс зүйн шаардлага хамгийн олон

шалгууртай, хамгийн хатуу байхаас аргагүй. Тийм ч учраас Ж.Ж.Руссо багшийг

“Багш бол муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч манаач” гэж хэлсэн байдаг. Өөрөө

ёс зүйтэй байж гэмээ нь сурагчдадаа гэрэл болно. Багш мэргэжлийн онцлог нь

Я.А.Коменскийн хэлснээр бүх урлаг дотроос хамгийн хэцүү нь юм. Учир нь

сургалтын үйл явц нь амьд харилцаан дээр суурилсан, оролцогчдоос байнгын

тасралтгүй хөгжил, өөрчлөлтийг шаарддаг. Харин өнөөгийн нийгмийн өөрчлөлт,

үйлчилгээний байгууллагад тавигдаж байгаа хэрэглэгчийн шаардлагын үүднээс

аваад үзвэл багшийн нэр хүнд унаж байгаа нь илэрхий байна. Үүнээс үүдэн

багшийн ажил үүргийн нэг салшгүй хэсэг болох түүний ёс зүйн асуудлыг авч үзэх

шаардлага боловсролын тулгамдсан асуудал болжээ. Монголчууд ч эртнээс

“Шавийн эрдэм багшаас” гэж хэлэлцсээр ирсэн. Тийм ч учраас багшийн ёс зүй

хаанаа доголдож байгааг судалж үзэх шаардлага урган гарч байна гэж болно.

Судалгаанаас харвал хүүхдүүд багшийг харилцааны доголдол буюу ёс зүйн алдаа

гаргадаг хэмээн дүгнэж байна. Багш сурагчидтайгаа захиран тушаах бус харилцан

ижил тэгш харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Ижил тэгш харилцаа гэдэг нь: сонсогчийн

онцлогийг харгалзсан, санасан бодсоноо илэн далангүй ойлгомжтой илэрхийлэх

боломжтой, дохио зангаа ил тод, бүгд ярих эрхтэй, харилцааны орон зай нэг

өндөрлөгт байна. Багш сурагчиддаа хэдий чинээ өндөр шаардлага тавина төдий

чинээ сурагчдаа хүндлэх хэрэгтэй. П.П.Блонский багш хүнийг “Хүн судлалын

инженер” гэсэн байна. Тэгвэл бид сурагчдаа хэрхэн таньж мэдэж ажиллаж байгаа

бол?

Бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварын хувьд:

Page 8: Багш сурагчдын харилцаа

- Холерик хүн мэдрэлийн тогтолцооны хувьд хөөрөл давамгайлдаг, хурдан,

тэвчээргүй, цухалдуу, эрч хүчтэй боловч амархан залхдаг, тогтворгүй зан

чанартай. Багшийн хайртай шавь байдаг боловч хариуцлагагүй хандах, өгсөн

үүрэг даалгавар биелүүэхдээ хойрго байдаг байна.

- Сангвиник хүн аливаад хурдан хариу үзүүлдэг, бэрхшээлийг туулах

чадвартай, нэг орчноос нөгөө орчинд хурдан шилждэг, гэхдээ сонирхол нь

тогтворгүй, амархан уйддаг.

- Флегматик мэдрэлийн тогтолцооны хувьд хүчтэй боловч хөөрөл саатлын

солигдох процесс удаан. Үг дуу цөөтэй, ажиллах чадвар, бэрхшээлийг давах

тэсвэр сайтай боловч шинэ нөхцөл байдалд дасахдаа маш муу, амьдралын

хэв маяг, арга аргачлалаа өөрчлөх дургүй

- Мэдрэлийн тогтолцооны хувьд сул, гадаад орчны нөлөөлөлд маш

мэдрэмтгий учраас стресстэй нөхцөлд ажлын бүтээмж унадаг. Харин тэд

өндөр мэдрэмжтэй тул уран зураг, сэтгэлгээний авьяас чадвар өндөртэй

байдаг.

Мөн Америкийн сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийн хүлээн зөвшөөрөөд

байгаа нэгэн онолын үзэл баримтлал бол хувь хүн бүр мэдээллийг хүлээн авах

өөрийн гэсэн хязгаарлагдмал чадвартай байдаг байна. Тухайлбал зарим хүн

судалж буй зүйлээ гараараа барьж мэдэрч байж ойлгож сурдаг бол зарим нь харж

сурдаг, цөөнх нь сонсч сурдаг байна.

Тэгвэл сурагчид сурах хэв маягийнхаа хувьд ямар онцлогтой вэ? Эсвэл бүх чадвар

өв тэгш хөгжсөн хүн сургуульд сурах ёстой юу гэвэл тийм биш. Магадгүй үүний

эсрэг бид хүүхэд нэг бүрийг өв тэгш хөгжүүлэх ажлыг хийнэ гэвэл барагдахгүй биз.

Үүнийг шийдэж болох арга зам бол сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэй

сурагчдыг судалж, хэв маягийн холимог шинжээр багийг бүрдүүлэн ажиллаж болох

юм.

Хэрвээ бид тухайн хүүхдийн сэтгэхүйн онцлог, дотоод мөн чанарыг ойлгохгүйгээр

шаардлага тавьж, түүгээрээ үнэлэлт дүгнэлт өгсөн хэвээр байх юм бол багш

сурагчийн харилцааны доголдол арилахгүйгээр барахгүй багшийн нэр хүнд улам

унасаар байх магадлалтай юм.

Page 9: Багш сурагчдын харилцаа

Судалгааны хэсэг

3.1 Судалгааны зорилго: Багшийн хүүхэдтэй харилцах явцад гаргаж буй ямар

нийтлэг зөрчлүүд байдгийг илрүүлж, түүнээс сэргийлэх арга зам, саналыг

дэвшүүлэх

3.2 Судалгааны зорилт:

Сэдэвтэй холбоотой онолын материал цуглууж, уншиж судлах

Багшийн харилцаа, арга зүйн талаар судалгаа хийх

Тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх

Багш сурагчийн харилцаанд гарч буй зөрчлүүдээс сэргийлэх арга зам,

саналыг дэвшүүлэх

3.3 Судалгааны хамрах хүрээ: 8- 11-р ангийн 512 сурагч

/ БГД ”Сэтгэмж” Цогцолбор сургууль, 13-р

сургууль/

3.3 Судалгааны арга зүй

- Ярилцлага

- Санал асуулга

- Эсээ бичлэг

- Ажиглалт

- Математик статистик арга

- Түүврийн арга

- Судалгааны ажлын дагуу эх зохиол судлах арга зүй

3.4 Сурагчдаас авсан судалгаа, судалгааны үр дүн

Сурагчдын бичсэн “Багш сурагчийн харилцаа” сэдэвт зохион бичлэгт дараах

багшийн ёс зүйн нийтлэг зөрчлүүдийг дурдсан байна. Үүнд:

Багш ёс зүйн алдаа гаргадаг – 36%

Багш нар хүүхдэд шаардлага тавьдаг мөртлөө өөрсдөдөө шаардлага

тавьдаггүй-48%

Багш нар шудрага бус үнэлдэг.-54%

Багш нар гэрийн даалгавраа тогтмол шалгадаггүй, үнэлдэггүй-58%

Уур бухимдлаа сурагчдад гаргадаг-43%

Page 10: Багш сурагчдын харилцаа

Хичээлээ заадаггүй, зүгээр л бичүүлдэг, эсвэл гараад явчихдаг-26%

Хэл амаар доромжилж, бусдын өмнө дүгнэдэг-53%

Өнгө мөнгөөр дүгнэдэг, эд зүйл шаарддаг-23%

Гар хүрдэг-35%

Багш ёс

зүйн ал

даа га

ргадаг

Өөрсдөдөө ш

аардлага

тавь

даггүй

Уур бух

имдалаа

сурагч

иддаа га

ргадаг

Шудрага

бус үн

элдэг

Хичээл

ээ за

адагг

үй

Өнгө мөнгөөр дүгн

эдэг

Гар хү

рдэг

Хэл ам

аар доромжилдог

Гэрийн даа

лгавар

шал

гадагг

үй, ү

нэлдэгг

үй0%

10%

20%

30%

40%

50%

60%

ҮнэлгээColumn1Column2

Энэхүү судалгаанд үндэслэн “Багш нар сурагчидтай харилцахдаа ёс зүйн алдаа

гаргадаг ” гэж бичсэн сурагчдыг зан төлөвөөр нь судалж ямар темпраментийн

суралцагч ийнхүү дүгнэж байгааг тодруулахыг зорилоо

Түүврийн аргаар сангвиник-4, холерик-4, флегматик-3, меланхолик-3 нийт 14

сурагчтай ярилцахад:

- Сангвиник суралцагч – Багштай ганцаараа уулзаж байгаад ямар нэг аргаар

хичээлд нь гайгүй дүн авна. Харилцаагаа сайжруулахыг оролдоно.

- Холерик суралцагч – Багшид уурлана. Өөрийгөө зөвтгөх гэж оролдоно. Дахин

асуугдана.

- Флегматик суралцагч – Хичээлээ улам сайн судлана. Дараагийнхаа дүнг сайн

гаргуулна.

- Меланхолик суралцагч - Багшид гомдоно, цаашид тэр хичээлийг хийх

сонирхолгүй болно.

Судалгааны асуулга:

Page 11: Багш сурагчдын харилцаа

1. Багш ёс зүйн алдаа гаргахад сурагчдаас нөлөөлөх нөлөө хэр их бодож

байна?

Ямар ч нөлөөгүй (Энэ бол хувь хүний өөрийн араншин)

Их биш. Багш болгон өөр өөр байдаг.

Биднээс шалтгаалсан зүйл их байгаа, бид үймүүлж багшийг

бухимдахад хүргэдэг

2. Багш нартай харилцахад хүндрэлтэй зүйл байдаг уу?

Бэрхшээлтэй.

Заримдаа.

Багштай харилцахад хэцүү байдаггүй.

3. Чи сурлага, авьяас чадвараараа ангидаа аль түвшинд байгаа вэ?

Түрүүлдэг

Дунд зэрэг

Хоцордог

4. Хэрвээ сурлагаар хоцрогдож байгаа бол шалтгаан нь юу байж болох вэ?

Би өөрөө удаан ойлгодог.

Багш ойлгомжгүй заадаг. (Бүх сурагч ойлгодоггүй)

Хичээл хийхэд туслах хүн гэрт байхгүй.

5. Хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ дахин асуухаасаа айдаг уу?

Тийм

Үгүй

6. Багш хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ лавлан асуухад хэрхэн ханддаг вэ?

Дахин тайлбарлаж өгдөг

Өөр хэн нэгнээс асуухыг зөвлөдөг

Дахин тайлбарлахаас шууд татгалздаг

Хичээлийн дараа давтлага өгөн тайлбарлаж өгдөг

7. Гэрийн даагавраа ямар тохиолдолд огт хийдэггүй вэ?

Хичээлээ огт ойлгоогүй

Хийсэн ч үнэлдэггүй болохоор

Чадахаараа хийгээд очихоор тооцдоггүй

Тогтмол шалгадаггүй болохоор

Page 12: Багш сурагчдын харилцаа

Залхуу хүрдэг

Бусад

8. Багшийн харилцаа, үнэлж буй үнэлгээнд сэтгэл хангалуун бус байсан

тохиолдол байгаа юу? Яагаад?

Тийм

Үгүй

.................................................................................................................................

.........

Судалгааны асуулганд сурагчдын хариулсаныг авч үзвэл:

1. Багш ёс зүйн алдаа гаргахад сурагчдаас нөлөөлөх нөлөө хэр их бодож

байна?

Ямар ч нөлөөгүй (Энэ бол хувь хүний өөрийн араншин) – 23%

Их биш. Багш болгон өөр өөр байдаг – 50.6%

Биднээс шалтгаалсан зүйл их байгаа, бид үймүүлж багшийг

бухимдахад хүргэдэг – 26.4%

2. Багш нартай харилцахад хүндрэлтэй зүйл байдаг уу?

Бэрхшээлтэй – 36,3%

Заримдаа – 41,7%

Багштай харилцахад хэцүү байдаггүй – 22%

3. Чи сурлага, авьяас чадвараараа ангидаа аль түвшинд байгаа вэ?

-Түрүүлдэг – 8,6%

-Дунд зэрэг - 41.2%

-Хоцордог-50.2%

4. Хэрэв сурлагараа хоцорч байгаа бол шалтгаан нь юу вэ?

-Олон багш ордог болохоор - 48.7%

-Багш ойлгомж муутай заадаг - 6.3%

-Хичээлээ давтахад туслах хүн байхгүй - 13.4%

-Бусад-31.6%

5. Хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ дахин асуухаас айдаг уу?

-Тийм - 63%

Page 13: Багш сурагчдын харилцаа

-Үгүй - 37%

6. Багш хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ асуухад хэрхэн ханддаг вэ?

-Дахин тайлбарлаж өгдөг - 43.9%

-Өөр хэн нэгнээс асуухыг зөвөлдөг – 39.7%

-Дахин тайлбарлахаас шууд татгалздаг - 13.4%

-Хичээлийн дараа давтлага өгөн тайлбарлаж өгдөг - 3%

7. Багш чиний бага зэрэг ахицыг үнэлдэг үү?

-Тийм - 35%

-Заримдаа - 21%

-Үгүй - 44%

8. Гэрийн даалгавраа ямар тохиолдолд хийдэггүй вэ?

-Хичээлээ огт ойлгоогүй - 29%

-Хийсэн ч үнэлдэггүй болохоор - 43%

-Чадахаараа хийгээд очихоор тооцдоггүй - 31%

-Тогтмол шалгадаггүй болохоор-17%

-Хийхээс залхуу хүрдэг - 31%

-Бусад - 25%

-Байнга хийдэг - 12%

9. Багшийн харилцаа, үнэлж буй үнэлгээнд сэтгэл хангалуун бус байдаг уу?

-Тийм - 60%

-Үгүй - 40%

Шалтгаан нь:

- багштай жаахан зөрөлдөх төдийд дүнгээр боодог

- бид эцэг эхээсээ л хоолныхоо мөнгийг авдаг. Гэтэл санхүү шаардсан бие

даалт, даалгавар өгдөг. Хийгээгүй бол шууд дүнтэй ярьдаг.

- адилхан хийсэн хүүхэд байхад оноо хасаж тавьдаг. /хуулаагүй байхад/

- өөр сурагчдаар засуулдаг болохоор

- чадахаараа хийгээд ир гэж хэлчихээд хийгээд ирэхээр үнэлдэггүй

- шударга бус зан гаргадаг

- хичээж хичээж хийсэн ч багш хүний өөрийн түвшинд сайжирч муудаж

байгааг дүгнэх биш бусадтай харьцуулан муутгадаг

Page 14: Багш сурагчдын харилцаа

Судалгааны үр дүн: Эндээс харахад сурагчдын мэдлэг чадвар, даалгавар

гүйцэтгэх нь харьцангуй байгааг ялгаж үнэлж дүгнэх.

23

50.6

26.4

1. Багш ёс зүйн алдаа гаргахад сурагчдаас нөлөөлөх ?нөлөө хэр их бодож байна

НөлөөгүйИх бишНөлөөтэй

36.30%

41.70%

22.00%2. Багш нартай харилцахад хүндрэлтэй зүйл байдаг уу?

БэрхшээлтэйЗармидааҮгүй

8.60%

41.20%

50.20%

3. Чи сурлага авьяас чадвараараа ангидаа аль түвшинд ?байгаа вэ

ТэргүүлдэгДунд зэрэгтХоцордог

Page 15: Багш сурагчдын харилцаа

48.70%

6.30%

13.40%

31.60%

4. Хэрэв сурлагараа хоцорч байгаа болшалтгаан нь юу?вэ

Олон багш ордогтБагш ойлгомжгүй заадагТуслах хүн байхгүйБусад

63%

37%

5. Хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ дахин асуухаас ?айдаг уу

ТиймҮгүй

43.90%

39.70%

13.40%3

6. Багш хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ асуухад ?хэрхэн ханддаг вэ

Дахин тайлбарладагӨөр нэгнээс асуухыг зөвөлдөгТайлбарлахаас татгалздагДавтлага өгч тайлбарлан өгдөг

35%

21%

44%7. ?Багшчиний бага зэрэг ахицыг үнэлдэг үү

ТиймЗаримдааҮгүй

Page 16: Багш сурагчдын харилцаа

29%

43%

31%31%

25%

12%

17%8. ?Гэрийн даалгавраа ямар тохиолдолд хийдэггүй вэ

Хичээлээ ойлгоогүйБагш үнэлдэггүйТооцдоггүйХийхээс залхуурдагБусадБайнга хийдэгТогтмол шалгадаггүй

60%

40%

9. , Багшийн харилцаа үнэлгээнд сэтгэл хангалуун бус ?байдаг уу

ТиймҮгүй

Багш нараас авсан судалгаа, судалгааны үр дүн

Багш нар өөрт тулгамдаж байгаа асуудлыг янз бүрээр томъёолон гарган

ирж байсны дотроос сургалтын орчин хангалтгүй хэмжээнд байдаг, суралцагчийн

сурах идэвх хандлага сул, багшийн ажлыг үнэлэх үнэлэмжийн талаар хамгийн их

дурьдаж байлаа. Өнөөдөр Монголын Боловсролын тогтолцоонд багш бүрийн

хэлдэг нэг бэрхшээл нь “ Хүүхдүүд юм хийхгүй, сурах идэвхгүй, …” гэсэн гомдол

байдаг нь энэ хоёр сургуулийн амьдралд ч байна. Нэгэнт л суралцагч сурах идэвх

зүтгэл гарган чин сэтгэлээсээ юм мэдэхийг хүсэхгүй бол багш хичнээн мэрийж

ажиллаад ч олигтой үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Ёстой л нөгөө Монголчуудын

хэлж заншсанаар “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэгч юм болно. Иймд

суралцагчийн хичээл чармайлт багшийн хүссэн хэмжээнд хүрэхгүй, багш шавь

хоёр тэр бүр бүрэн ойлголцож чадахгүй байх нь зөрчилд хүргэдэг. Судалгааг БГД-

н “Сэтгэмж” ЦС, 13-р сургуулийн 9 мэргэжлийн 32 багшаас ярилцлагын аргаар

авсан. Багш нарын хувьд 100 % дээд боловсролтой, тэдний 27 нь 5-аас дээш жил

ажилласан ба анги удирдаж байгаа, 5 нь

Page 17: Багш сурагчдын харилцаа

1-5 жил ажиллаж байгаа залуу багш байлаа. Мөн багш нарын нас хүйсийг схемээр

үзүүлбэл:

18.70%

81.30%

Багш /хүйс/

Эрэгтэй Эмэгтэй

13%

22%

34%

28%3%

Нас

25 хүртэлх26-30 нас31-3636-45

Нийт 5 асуулгыг тавьж хариултанд анализ хийж, дараах үр дүнг гаргалаа.

Асуулга:

Бидэнд өнөөдөр ямар ямар асуудлууд тулгамдаж байна вэ?

1. Сургах сурах үйл явцад сурагчидтай харилцах харилцааны асуудал

2. Багшийн ёс зүйн асуудал

3. Сурагчдын сэтгэл зүй

4. Үнэлгээний асуудал

5. Хүүхдийн гэр бүлийн орчин сурах сургахуйд нөлөөлөх нь

Энэхүү асуудлууд бидэнд үнэхээр тулгамдаж байна уу? …

Практик судалгааны үр дүнгээс харж байхад багшийн ёс зүйн дараах зөрчлүүд

нийтлэг байна. Үүнд:

Багш харьцааны соёл муутай - 42 %

Багш биеийн болоод сэтгэл санааны дарамт учруулдаг - 39 %

Page 18: Багш сурагчдын харилцаа

Багш ялгаварлан гадуурхдаг - 50 %

Сурагчдын үнэлгээг шудрага бус дүгнэдэг – 47%

Багшийн биеэ авч яваа байдал учир дутагдалтай - 26%

Багшийн мэргэжлийн ур чадвар муу – 21% гэсэн хариултуудыг судалгаанд

хамрагдсан багш нар өглөө.

Дээрх хариултыг багш нар өгсөн гэдэг нь судалгааны явцад гайхшрал төрүүлж

байлаа. Эндээс дараах байдлаар дүгнэж болох юм: Багш ёс зүйн нийтлэг хэм

хэмжээг мэддэг боловч хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг ба ёс зүйн нийгийн болоод,

мэргэжлийн үүргийг төдийлөн тоомсорлохгүй байна.Мөн судалгааны явцаас

багшийн сурагчдыг ялгаварлан гадуурхах явдлын талаар лавлан асууж байхад:

А. Багш өөрөө анзаарахгүй ялгаварлан гадуурхадаг. Жишээ нь биеийн хэлэмж,

нүүрний хувирал гэх мэт.

Б. Хүүхдийн идэвхи оролцоо харилцан адилгүй байдлаас сурагчид ялгаварлаж

байна гэж боддог

В. Багш сургууль, олон нийтийн ажилд сурагчдыг сонгон оруулахдаа шалгуур

үзүүлэлтүүлээ нээлттэй бус байргах зэрэг хүчин зүйл түгээмэл ажиглагдаж байна.

Дээрх ёс зүйн доголдлуудаас багшид огт байж болохгүй бүдүүлэг зөрчил бол

мэргэжлийн ур чадварын асуудал хамгийн хүчтэй сөхөгдхөөс өөр аргагүй юм.

Дүгнэлт

Бидний судалгаа нь багшийн ёс зүйд буруутгал болон шүүмжлэлийг урьтал

болгосонгүй. Харин бидний үнэлж дүгнэж байгаа болон харилцааны хандлага,

өнөөгийн дутуу дүгнэлт маань нэг удаагийн санамсаргүй үйлдэл мэт байдаг

боловч хүүхдийн хэтийн амьдрал зорилгод нь залруулах боломжгүй сөрөг үр

дагавар үлдээж болохыг бид харж болно. Эндээс дүгнэхдээ:

1. Сурагчдын мэдлэг чадвар дадлыг үнэлэх явцад гарч байгаа багшийн ёс зүйн

санаатай, санамсаргүй, явцын алдаа нь сурагчдад суралцах урам зоригийг

мохоох, анги хамт олондоо ганцаардах, улмаар амьдралын гараанд өөртөө

итгэх итгэлгүй болох, хэт үнэлгээний хойноос хөөцөлдөх хэтийн хор уршиг

ихтэй байна.

Page 19: Багш сурагчдын харилцаа

2. Багшийн үнэлгээ бол тухайн сурагчийг урамшуулах, хийж байгаа

хөдөлмөрийг нь үнэлэх хамгийн гол хариулт учраас “Муу сурагч ” гэсэн

үнэлгээнд сурагч дасал болохоос сурган хүмүүжүүлэгч хүн зайлсхийж

шаардлагатай.

3. Өнөөгийн үнэлгээний систем нь сэдвийн шалгалтын үнэлгээн дээр үндэслэж

байгаа нь 7-9-р ангийн сурагчдыг маш их сэтгэл зүйн дарамтанд оруулдаг.

7-р ангийн сурагчид 18 төрлийн хичээлийн 13- 15 шинэ багшийн шаардлагад

нийцүүлэн, нэг долоо хоногтоо 4-8 хичээлийн сэдвийн шалгалт өгөх болж

байгаа нь сурах сонирхлыг нь бууруулан сурч мэдэх хүслээс илүү уншиж,

тогтоож амжаагүй зүйлээ ХУУЛАХ, АРГАЛАХ сэтгэлгээ руу, багш уншиж

мэдээгүй сурагчидтай БУХИМДАЖ ажиллах ёс зүйн алдаа руу хөтөлж байна

гэж үзэж болохоор байна.

Цаашид дэвшүүлж буй санал

Багш, эцэг эх бүр хүүхдээ сайн сурагч, сайн хүн болоосой гэж хүсдэг.

Тиймээс ямар нэг алдаа гаргасан үед нь түүнийг залруулах гэсэндээ загнаж,

заримдаа цохиод авах үе байдаг. Гэвч та энэ үйлдлийг хүүхдийнхээ сайн сайхны

төлөө хийж байна гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Тэгээд ч багш

гэдэг бол сайн сайхан бүхний эхлэл, үлгэр дууриалал байх ёстой. Хүүхдийн эрхийг

дээдэлдэг, хүмүүжлийн эерэг аргууд, сайн туршлагыг эцэг эх, олон нийтэд түгээн

дэлгэрүүлдэг, хүүхдүүдээ хүндлэн харилцаж, хүмүүжүүлдэг байх ёстой хүн маань

өөрөө хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хүүхдийн бие махбодод халдаж байна

гэдэг мэргэжлийн хувьд ур чадваргүй байна гэдгээ харуулж байна гэж ойлгож

болно.

Хүүхдийг найз нөхөд, анги хамт олных нь дэргэд загнаж, зодох нь маш

буруу. Ингэснээр та хүүхдийг алдаагаа засах гэж хичээхэд биш, өөрийгөө

хамгаалж, таныг эсэргүүцэхэд л хүргэнэ. Харин үүний оронд хүүхдэд учрыг

ойлгуулах маш олон арга замууд байдаг. Үүнээс дурдвал:

Сурагчдын зан авир, аливааг ойлгон хүлээн авах чадвар янз бүр байдаг

учир тэднийхээ онцлог чанарт тохируулан харьцах. Зарим нэг багш

ангийнхаа хүүхдүүдийг аль ордонд төрснийг нь нэг бүрчлэн мэддэг бөгөөд уг

ордны хүмүүсийн нийтлэг зан чанар, аливааг хийж бүтээх чадвар зэргийг

Page 20: Багш сурагчдын харилцаа

нарийн судалж, түүнд нь хэрхэн тохируулж хүүхэдтэйгээ харилцах талаар

эцэг эхэд нь зөвлөгөө өгч, амжилттай хамтран ажиллаж байсан бодит

туршлага байдаг.

Сурагчдаа загнаж дарамтлалгүй сануулах журмаар өгөөмөр сайхан

сэтгэлээр хандаж муу зуршлаас нь салгах. Жишээ нь сурагчдыг гомдоохгүйн

тулд тэдэнд уурлаж бухимдахын оронд "Хүү минь чи буруу аашилж байна.

Үүнийгээ засахад чинь багш нь чамд тусалъя. Хийсэн зүйлээсээ чи өөрөө

хохирч, ангийн уур амьсгал ч тавгүй болж байна” гэж ойлгуулах маягаар

ярьж, сурагчийг биш, зан авирыг нь засах хэрэгтэй бөгөөд ятгаж итгүүлэх

аргыг сонгох нь зүйтэй.

  Хичнээн их уур тань хүрч, урам тань хугарч байсан ч та тэвчээд өнгөрөхийг

хичээгээрэй. Маш олон зүйл дээр та нэг хэлсэн зүйлээ дахин давтаж хэлэх

хэрэг гарна. Үүнийг хийхэд танаас маш их тэвчээр шаардагдана. Гэвч энэ

бүгдийн эцэст та үр дүнд хүрч хүүхдүүд өөрчлөгдөж эхлэхийг харах болно.

Хүүхдүүд хайрлаж хүндэлдэг хүнээ гомдоохыг хүсдэггүй шүү дээ.

Уламжлалын аргаас оруулах /дагуулж, үлгэрлэж, зааж сургадаг гэх мэт/

дээр үеийн гэрийн сургууль, түүний сургалтын талаар судалж оруулах

Багш сургуулийн болон бусад орчинд биеэ зөв авч явах, биеийн

хэлэмжиндээ анхаарах, мөн багшийн имидж, хувцаслалт бол зайлшгүй

анхаарах зүйлсийн нэг юм.

Ном зүй

1. О. Мягмар “Судлаач багшийн гарын авлага” УБ 2013 он

2. О. Мягмар “Сэтгэл судлал – Тэргүүн дэвтэр” УБ 2012 он

Page 21: Багш сурагчдын харилцаа

3. О. Мягмар “Сэтгэл судлал - Хоёрдугаар дэвтэр” УБ 2012 он

4. О.Мягмар О.Мөнхжаргал “Харилцааны сэтгэл зүй” УБ 2008 он

5. Ш.Ичинхорлоо “Багшийн ном” УБ 2011 он

6. Ш.Ичинхорлоо “Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь” УБ 2011 он

7. Ш.Ичинхорлоо “Шавь төвтэй хичээл” УБ 2004 он

8. Э.Шинэбаяр А.Хишигням “Бүтээлч багш-Судалгааны арга зүй” УБ 2013 он

9. МННХ “Хүүхдийг ажиглаж тэмдэглэл хөтлөнгөө судлах нь” УБ 2004он

10.Исмаил Боз /Empathy төв/ “ Анги удирдах урлаг”

11.www.meds.gov.mn Ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн багш, удирдах

ажилтны ёс зүйн дүрэм

12.www.education.mn