болороо багш хичээл

Preview:

Citation preview

“ Шавь ” цогцолбор сургууль

Байгалийн ухаанV анги

О. Болормаа

Сэдэв :

- Дэлхийн ус

Зорилго: Дэлхийн усны хэмжээ түүний ашиглалт найрлага хамгаалалтын талаар мэдлэг эзэмшүүлнэ.

Зорилт : - Дэлхийн бөмбөрцгийн аль хэсэгт ямар далайнууд байдгийг тодорхойлох - Гадаргын ба гүний усны талаар ойлгох - Ус хаанаас эх авдаг болохыг мэдэх

- Сэдэлжүүлэх - Дэлхий дээрх энэ их усыг хүнсэнд хэрэглэж болох уу? Хамтран ярилцая!

Шинэ үг - Далайн ус - Давстай ус - Цэнгэг ус - Гүний ус

Мэдлэгжүүлэх - Манай дэлхийг яагаад “ Цэнхэр гариг ” гэж нэрлэдэг вэ?

- Манай дэлхийн 3/4 хувийг ус эзэлнэ. Далай тэнгисийн ус нь холоос цэнхэртэн харагдана. Учир нь нарны олон өнгийн туяа нь далайн усны гүн рүү нэвтрэхдээ янз бүрийн түвшинд дэс дараалан уусан шингэдэг. Харин далайн гүн ёроолд нь гэрлийн туяа хэзээ ч хүрч чаддаггүй тул үргэлж харанхуй байдаг.

Далайн усыг хүнсэнд хэрэглэж болох уу? Далай ба зарим нууурын ус давс ихтэй байдаг. Далайн усны бүх давсыг шүүж аваад хуурай газар тараавал 200м зузаан давхрагыг үүсгэнэ.

Ямар ус цэнгэг байх вэ? Яагаад?

Ус урсахдаа газрын гадаргыг эвдэн тээвэрлэн зөөдөг.

Ус хаанаас эх авдаг вэ?

Өндөр уул

Гол горхи Булаг Нуур

Дэлхийн усны хэмжээ Дэлхийн бөмбөрцөг дээрх ногоон бөмбөрцөгөнд далай, тэнгис, гол мөрөн, рашаан булаг, гүний ус, цас мөсийг багтаасан. Доктор Адам Ниеман компьютер графикийн аргаар харуулжээ. Үүний үр дүнд дэлхийд одоогийн байдлаар 1.14 миллиард км/куб ус байгааг тогтоожээ. Энэ нь ус шавхагдан барагдах магадлалтайг харуулжээ.

Ус хаачих вэ? Агаарт дэгдэнэ

Ус Гол мөрөн

нуур

Хөрсөнд нэвчинэ.

- Газрын гүн рүү ус ширүүн нэвчих замаар доорх усыг

үүсгэнэ.

Булаг Рашаан

Газрын гүний ус гадарга дээр ундран гарч ирж байгааг булаг гэнэ. Булгийн усны зарим нь цэнгэг, зарим нь давсархаг, өвөрмөц амттай байдаг.

Гүний ус, чулуулгийн найрлагад орсон янз бүрийн эрдэс бодисуудыг уусгаж рашаан болдог. Рашаан халуун, хүйтэн янз бүр байдаг.

Хүмүүс худаг гаргаж ахуй

амьдралдаа ашиглахаас гадна газар

тариалан, бэлчээрийг усжуулдаг.

Рашааныг элдэв өвчин анагаахад

хэрэглэнэ.

Бататгал - Цэнгэг гол мөрөн, нуурууд хөлдөж байхад давстай нуур бараг хөлддөггүйн учир юу вэ?- Өөрсдийн сайн мэдэх рашааныг нэрлэ!

Гэрийн даалгавар.

- Зарим гол горхийн ус ширгэж алга болдог учрыг бичиж ир!

Идэвхитэй оролцсон та бүхэнд баярлалаа.