35
65 дугаар сургууль Хичээл заагч: Газарзүйн багш Р. БатАмгалан

65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Embed Size (px)

Citation preview

Page 1: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

65 дугаар сургууль

Хичээл заагч: Газарзүйн багш Р. БатАмгалан

Page 2: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 3: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 4: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Суралцахуйн зорилт:

Мэдээллийн эх сурвалж ашиглан Хонины аж ахуйн байршил, бүтэц, байгалийн ямар нөхцөлд тохиромжтой эсэх, ашиг шимийг тооцон

тодорхойлж, зураглах

Page 5: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 6: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Сэдэв: Хонины аж ахуй

Улаанбаатар хот

Page 7: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Хонины аж ахуй Хонины аж ахуй: Монгол хонь жилийн турш бэлчээрээр өсгөхөд зохицсон эрс тэс уур

амьсгалтай байгалийн нөхцлийг тэсвэрлэх чадвартай бие даасан үүлдэр юм. Таван хошуу малын дотор тоо толгойгоор II, таваарын бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүн байранд ордог. Монгол хонийг мах, өөх, ноос, арьс, сүү зэрэг бүтээгдэхүүнийг ашиглах чиглэлээр өсгөдөг боловч мах өөхний чиглэлтэй.

Монгол улс Нийт мал 52 сая үүнээс 23 сая гаруй хоньтой бөгөөд нэг хүнд ноогдох хонины тоогоор дэлхийд Шинэ Зеланд, Австралийн дараа орно. Сүүлийн арван жилийн дунджаар жилд 5  сая орчим хонийг хэрэглээний эарлагад ашиглаж нядалгааны жингээр 107 мян тн бог малын мах бэлтгэсний 3/4 илүү нь хонины мах юм. Жил тутам 20 мянга гаруй тонн ноос бэлтгэдэг.

Монгол хонины амьдын жин дунджаар 40 кг, махны гарц 53 хувь байдаг. Нэг хониноос дунджаар 1.5 кг орчим ноос авна. Ширүүн, ширүүвтэр ноос нь хивс. ноосон нэхмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутлын үйлдвэрийн гол түүхий эд болдог. Арьс нь савхин болон нэхийний үйлдвэрт үндсэн түүхий эд болон ашиглагдана. Монгол үүлдрийн хонь бусад төрлийн малыг бодвол түргэн өсөлттэй, тэсвэр хатуужилтай, жилийн турш бэлчээрээр маллахад дулааны улиралд таргалж, хүйтний улиралд нилээд туравч үхэл хорогдол харьцангуй бага байдаг онцлогтой. Монгол хонь отроор гойд сайн таргалдаг, амт чанар сайтай махтай, тэсвэр хатуужилтай өвөрмөц үүлдэр юм.

Хонь нь бусад малтай харьцуулахад бүх нутгаар жигд тархсан боловч Ойт хээрийн өмнөд, говийн бүсийн хойд хэсэг, хээрийн бүсэд харьцангуй олон тоогоор өсгөн үржүүлдэг.

Page 8: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

1 Архангай 4293216 2229497

12 Увс 2561315 1260522

2 Төв 4181510 2125718

13 Дундговь 2435739 1114848

3 Хөвсгөл 4157223 1997118

14 Баянөлгий 1883610 799861

4 Өвөрхангай 4111515 1821056

15 Өмнөговь 1849043 379600

5 Баянхонгор 3465864 989016 16 Дорноговь 1686793 690742

6 Хэнтий 3268826 1599314

17 Сэлэнгэ 1471684 698895

7 Булган 3132786 1648781

18 Дорнод 1393447 673347

8 Завхан 2895886 1464423

19 Улаанбаатар 385364 158853

9 Сүхбаатар 2818181 1380781

20 Говьсүмбэр 339438 152260

10 Ховд 2625577 995053 21 Дархан 324241 167617

11 Говьалтай 2578123 798248 22 Орхон 123202 51233

Page 9: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Хонин байршилт, тоо толгой Эдгээр хонийг үржлийн ажилд үүлдэр сайжруулагчаар олон аж ахуйд ашиглаж байна.Хонин

сүргийн байршил харьцангуй жигдэвтэр боловч ойт хээрийн бүсийн бэсрэг уулсын бэл хөндий, хээрийн бүс, говийн бүсийн хойт захаар хонь өсгөх хамгийн тохиромжтой нутаг юм. Одоогоор Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Булган, Завхан, Хэнтий аймгууд 1000.0-1618.0мянган толгой буюу хамгийн олон хоньтой. Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод,Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгууд 500.0-1000.0 мянган толгой, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгууд 500.0 мянгаас цөөн хоньтой. Монгол хонь богино хугацаанд тарга хүчээ авч үржин өсөхдөө сайн байдаг. Нөгөө талаар зарим аймгуудын хонин сүргийн тоо толгой Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгууд дээрхээс хоёр дахин цөөн байна.

Хонин сүргийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ таваарлаг чанарыг нь дээшлүүлэх зорилго тавьж тодорхой бүсээр өсгөнө.

• Ойт хээр, хээрийн бүсийн хойд хэсгээр орших аймгуудын зарим сум аж ахуйнуудад нарийн ба нарийвтар ноост хонь

• Уулархаг хээрийн бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар өөхөн сүүлт болон ууцан сүүлт хонийг мах, өөх, нэхий, ширүүн ба ширүүвтэр ноосны чиглэлээр өсгөж

• Уулын хээр, говийн бүсийн Говь-Алтайн хойд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг Өвөрхангай. Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр өөхөн сүүлт монгол хонийг нутгийн шилмэл омгийн хониор сайжруулж амьдын жин, ноосны гарцыг нэмэгдүүлж өсгөнө.

• Говь цөлийн бүсийн хойд хэсгээр Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт арьс нэхийний чиглэлийн каракуль хонь өсгөж үржүүлэх боломжтой.

Page 10: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 11: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 12: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Ажлын хуудас

Алхам1Монгол орны хонин сүргийн байршлыг зурагт цэгийн аргаар Хамгийн олон, Дунд, бага 3-3 аймгуудыг тус бүр тэмдэглэх.(1 цэгт-100000 хонь)Алхам 2Хонин сүргийн байршлыг байгалийн бүстэй харьцуулж дүгнэх

Page 13: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

1 цэгт- 100000 хонь

Page 14: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Хонин сүргийн байршлыг байгалийн бүс,бүслүүрийн зурагт заах

Зөв хариултХонь нь бусад малтай харьцуулахад бүх

нутгаар жигд тархсан боловч Ойт хээрийн өмнөд, говийн бүсийн хойд хэсэг, хээрийн

бүсэд харьцангуй олон тоогоор өсгөн үржүүлдэг

Page 15: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Булган, Завхан, Хэнтий

Говьалтай, Баянөлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Сүхбаатар,

Сэлэнгэ,Ховд

Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон

Page 16: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Хонины үржлийн чиглэлЧиглэл Голлох үүлдэр Зонхилох нутаг

Ноос Орхон, Ерөө, Хангай Төв, Сэлэнгэ, Булган

Махны Сартуул, Баяд, Ууцан сүүлт, нуглам илүү

Завхан, Увс, Баянөлгий, Төв

Арьсны Каракуль Дорноговь, Дундговь, Говьсүмбэр

Ноос- Махны Чамаар,Байдраг, Үзэмчин Говийн бүх аймгууд, Сүхбаатар,Баянхонгор

Page 17: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Алхам 3 Хонины үржлийн чиглэлээр голлох үүлдэр ба аймгуудыг газрын зурагт заах

Page 18: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Монголын анхны нарийвтар ноост Орхон үүлдрийг 1961 онд баталсан. Орхон үүдрийг бий болгохдоо Монгол хонийг Прекос үүлдэртэй эрлийзжүүлж II үе гарган тэдгээрийг дотор нь үржүүлэн бие бялдар, ашиг шимийн зарим шинжүүдийг засан сайжруулахын тулд нарийвтар ноост Цигай үүлдэр, дараа нь нарийн ноост Алтай үүлдрийг ашиглан цус сэлбэх нарийн сонголт хийх аргыг хэрэглэжээ.  Орхон үүдрийн хонины цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд үржүүлдэг. Энэ хонь бэлчээрээр маллахад зохицсон чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бие том, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар сайтай /115%/, жигд нарийвтар ноостой, ноос багц хэлбэртэй, нэхмэл, сүлжмэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 84.0 кг, төлгөн хуц 67.2 кг, эм хонь 57.5 кг, охин төлөг 48.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 5.6 кг, эм хонь 3.7 кг, төлгөн хуц 5.1 кг, охин төлөг 3.4 кг нарийвтар ноос өгдөг.. Ноосны урт 8.0 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 55%. Эр шүдлэн хонины дундаж жин 49.6 кг, гулуузны жин 19.8 кг, махны гарц нь 39.9 хувь байдаг

Page 19: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Монголын анхны нарийн ноост Хангай үүлдрийг 1990 онд баталсан. Хангай үүлдрийн хонийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай үүлдрээр нэгээс хоёрдугаар үе гартал цус шингээн эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлж ноосны зарим шинжийг засан сайжруулахын тулд Ставрополь үүлдрийг нэг удаа ашиглан цус сэлбэх аргыг хэрэглэсэн. Ингэт толгойн сангийн аж ахуйд бий болсон энэ хонины эх сүргийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр, сүүлд Найрамдал сангийн аж ахуйд буюу одоогийн Цагааннуур суманд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөр /125%/. Ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн хуц 85.0 кг, эм хонь 58.0 кг, төлгөн хуц 45.0 кг, охин төлөгн 38.0 кг жин татадаг. Нас гүйцсэн хуц 7.0 кг, эм хонь 3.4 кг, төлгөн хуц 3.5 кг, охин төлөг 3.2 кг ноос өгдөг. Ноосны урт дунджаар 7.0 см, нарийн нь 18.1-25.0 мкм. Ноосны цэвэр гарц 49 %. Ирэгний жин 68.0 кг гулуузны жин 29.2 кг, махны гарц нь 42.9 хувь

Page 20: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Керей үүлдрийг 1998 онд баталгаажуулжээ. Баян –Өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг нутгийн ууцан сүүлт хонийг шилэн сонгож өөр дотор нь үржүүлэх аргаар мах, өөх, ноосны чиглэлтэй тохиромжтой хэвшлийг бий болгож үүлдрийн хэмжээнд хүргэжээ.Үүлдрийн цөм сүргийг Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг. Керей үүлдэр нь Алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, чацархаг, хондлойн хэсэг нь сэрвээнээсээ өндөр өргөгдсөн, том сүүлтэй, сүүл нь ацалсан хэлбэртэй түргэн өсөж томрох онцлогтой, мах, өөхөн ашиг шим сайтай, бүдүүн ноостой. Голдуу улаан, хар, бор зүстэй. Нас гүйцсэн хуц 75.0 кг, төлгөн хуц 48.0 кг, эм хонь 56.1 кг, охин төлөг 45.6 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 1.3 кг, охин төлөгнөөс 1.4 кг ноос авдаг.Ноосны бүрэлдэхүүний 92.0%, нь ноолуур, 1.2 %, нь завсрын үс, 3.1%, нь сор, 3.8 %, нь хялгас эзэлдэг. Ноосны урт 15.0 см, ноолуурын урт 8.0 см, ноолуурын нарийн нь 20.1мкм, ноосны цэвэр гарц 61.1%, эр шүдлэн хонины нядлагын жин 42.6 кг, гулуузны жин, 18.6 кг, махны гарц нь 43.7 %

Page 21: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Сүмбэр үүлдрийг 1990 онд баталсан. Монгол хонийг Каракулийн цус шингээж эрлийзжүүлэн гуравдугаар үеэс өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгожээ. Сүмбэр үүлдрийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үржүүлдэг. Энэ үүлдэр нь цөлөрхөг хээрийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, хар, саарал, хүрэн өнгийн буржгар хурга гаргана. Хонины зүс насаар өөрчлөгддөг. Хурга хар, улаан, саарал зүстэй гарч цаашид буурал болно. Буржгар хурганы арьсаар дээл, малгай, зах хийхэд нэн тохиромжтой. Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 68.0 кг, төлгөн хуц 54.0 кг, эм хонь 58.0 кг, охин төлөг 48.0 кг. Нас гүйцсэн хуц 2.6 кг, эм хонь 1.8 кг, эр охин төлөг 1.5-1.6 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 46 хувь нь ноолуур, 43 хувь нь завсарын үс, 11 хувь нь сор эзэлдэг. Ноосны урт 20.7 см, ноолуурын урт 8.0 см. Хурганы арьсны 80.2 хувь нь хар, 14.5 хувь нь саарал, 1.9 хувь нь сорлог, 3.4 хувь нь өнгөт байдаг. Буржгарын хэвшлийн ангиллаар 64 хувь нь тал дугуй, 22.8 хувь нь хавтгай хавирган, 12.3 хувь нь сахлаг байна

Page 22: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Сартуул хонийг 2001 онд бие даасан үүлдэр болгон баталсан.  Сартуул хонины цөм сүргийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үржүүлж байна. Сартуул хонь хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй, ноос урт, бүдүүвтэр, ноосны чанар сайн, хивс хийхэд тохиромжтой, арьс нь харьцангуй нимгэн. Нас гүйцсэн хуц 65.0 кг, төлгөн хуц 38.0 кг, эм хонь 43.8 кг, охин төлө 35.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 1.9 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.5 кг, охин төлөг 1.5 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 79.6 хувь нь ноолуур, 7.1 хувь нь завсрын үс, 6.3 хувь нь сор, 6.7 хувь хялгас байдаг. Ноосны урт 18.8 см, ноолуурын урт 9.9 см, ноолуурын нарийн 20.7 мкм. Эр шүдлэн хонины жин 35.4 кг, гулуузны жин 15.4 кг, махны гарц 43.5 хувь

Page 23: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Үзэмчин хонийг 1991 онд бие даасан үүлдрээр баталсан. Эрдэмтэн, хонь судлаач З.Гончигжав 1972 оноос Үзэмчин хонины үржил, селекцийн ажлыг хөтлөн удирдаж “Үзэмчин үүлдрийн хонь” хэмээх бүтээл туурвижээ.  Үзэмчин хонийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн суманд үржүүлдэг. Үзэмчин хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, догшин, лагсдуу, уртавтар биетэй, мах, өөхөн ашиг шим сайтай, сүүл дугариг, том, оршин байгаа экологийнхоо өвөрмөц нөхцөлд харьцангуй хурдан өсөж томрох онцлогтой. Ноос нь хялгас ихтэй, ноолуур нь бусад омог хониныхоос нарийн (18.3 мкм). Үржлийн нас гүйцсэн хуц 70.7 кг, төлгөн хуц 50.0 кг, эм хонь 48.5 кг, охин төлөг 47.7 кг дундаж жинтэй. Хуц1.4 кг, эм хонь 1.3 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 74.2 хувь, завсрын үс 4.2 хувь, сор 2.7 хувь, хялгас18.9 хувь эзэлдэг. Ноосны урт 9.8 см, ноолуурын урт 8.7 см. Ноолуурын нарийн 18.3 мкм, ноосны цэвэр гарц 61.6 хувь. Эр шүдлэн хонины жин 46.9 кг, гулуузны жин 21.6 кг, махны гарц 46.0 хувь

Page 24: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 25: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 26: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

МАА-н төрөл байгалийн нөхцөлд тус бүрийн байршилт:Байгалийн нөхцөл Нэн зохистой Зохистой Зохис муутай

Тэмээний аж ахуй

H=1500м –ээс доош, t =-30-аас

Говийн бүсийн зүүн хэсэг,

цөлийн бүсийн ихэнх

Говийн ба цөлийн бүсийн үлдсэн хэсэг, хээрийн бүсийн өмнөд хэсэг

Ойт хээрийн бүс,уулархаг хэсэг

бүтнээрээ

Адууны аж ахуй

H=нам уулс ба талархаг хээр

Ойт хээрийн бүс ба хээрийн бүсийн хиллэж буй зүүн хагас

Үлдсэн хэсэг Хөвсгөлийн уулс, цөлийн бүс, Хэнтэйн

тайга

Үхрийн аж ахуй

(сарлаг)

H=дундаж өндөр уул, t =- 150-аас, + 150 H=2400 м их өндөр

уулын бүс

Хойд хэсэг ,Ойт хээрийн бүс

Дорнод тал,Хэнтэйн нурууны өмнө бэл, Хан

хөхий, Хархираа Түргэний уулс, Монгол Алтайн эхэн

хэсэг

Үлдсэн хэсэг

Хонины аж ахуй

Нам уулс ба талархаг хээр

Ойт хээрийн өмнө, хээрийн

бүс

Үлдсэн хэсэг Байхгүй

Ямааны аж ахуй

T=+150, уулт хээрийн бүс

Өндөр уулын уулт хээр-говь

хосолсон газрууд

Үлдсэн хэсэг Ойт хээрийн бүс

Page 27: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Алхам 4

Хонины амьдын жингээс цэвэр махны гарцыг тооцож гаргах

Page 28: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Алхам 4Монгол хонь:Амьдын жин: 50-60кгГарц: 50-55%100 % - 50 кг 50 % - ?

100% -60кг 55% - ?

Page 29: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

МАА-н ашиг шимийг тооцох:Тоо,толгой (Саяар)

Ноос, ноолуур, хөөвөр,хялгас

Сүү Махны гарц Арьс шир

Чиглэл Ашиг

Хонь 23 сая 1 хониноос-1.5-5кг

30л Амьдын жин 25-50кг, гарц 50-55%

1 ш Бүдүүн ноос, нарийн ноос, сүү, мах, арьс шир

Ямаа Ноолуурын гарц 290-350 гр

50л Амьдын жин 40кг, гарц 45%

1ш Ноолуур ,ноос, сүү

Үхэр Хөөвөр 500гр,Хялгас 600 гр

200л

Амьдын жин 240-300кг, гарц 50-55%

1ш Сүү-Сүүн-Мах, Мах-Сүү, Мах-Үржил шим

Адуу Хөөвөр 300гр 200л

Амьдын жин 270-300кг, гарц 40-50%

1ш Хурдан морь, Мах,Сүү

Тэмээ Ноос 2.6-8 кг 350л

Амьдын жин 520-600кг,гарц 60%

Мах, Ноос, Сүү

Page 30: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
Page 31: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

1 хонины ашиг шимийг тооцох:Чиглэл Гарц Зах зээлийн үнэМах 25 кг 5500 төгНоос 3 кг 2500 төгСүү 30 л 1400 төгАрьс 1 ш 4000 төг

Толгой 1 ш 1500 төгЦувдай 1 ш 3000 төг

Нийт

Page 32: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Алхам 5 Доржийн хотонд 50 эр хонь, 50 эм хонь байсан бол нийт ашиг шимийг тооц.Алхам 6 Эр ба Эм хонины ашгийг тооц.

Page 33: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Эр ба Эм хонины тооцоог гаргахЧиглэл Эр ЭмМах 33кг- 5500төг=181500 25- 5500 төг=137500

Сүү 0 30л- 1400 төг=42000

Ноос 5кг- 2500 төг=12500 1.5кг- 2500 төг=3750

Арьс 1ш- 40000 төг=40000 1ш- 4000 төг=4000

Нийт ашиг

234000 187250

Page 34: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Дүгнэлт Сурагч бүр өөрийгөө үнэлэх

Багуудын дүгнэлтийг сонсож бусад багууд дүгнэх

Багш нэгдсэн дүгнэлт гаргах

Page 35: 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан

Хичээлд идэвхитэй оролцсон бүх багт

баярлалаа.