нийгмийн хөгжлийн концепци

Preview:

Citation preview

Нийгмийн хөгжлийн концепци

bayarmaa

Бэлгэсэн : Баярмаа

хөгжил гэж юу юм бэ?

Байгалийн нөөцтэй улс хөгжиж чаддаггүй. Тэнд авилга, өлсгөлөн, нийгмийн замбараагүй

байдал, алан хядалт л үлддэг гэж үү?

. Хөгжил олон янз.

Хүн өөрөө хөгжиж болно. Улс хөгжиж болно.

Эдийн засаг хөгжиж болно. Үйлдвэрлэл хөгжиж болно.

.

Тогвортой хөгжил

Тогвортой хөгжил гэдэг нь хойч үеийнхээ хэрэгцээ болон хөгжин дэвших

боломжийг хязгаарлахгүйгээр одоо үеийн хэрэгцээг хангасан, хүнийг дээдэлсэн

байгаль орчинтойгоо зохицсон урт хугацааны хөгжлийн загвар гэж

тодорхойлдог.

1. Макро эдийн засаг, санхүүгийнхээ байдлыг хэрхэн зохицуулах

2. Төсвийн орлого, рентээ хэрхэн зохицуулж, татвар, төрийн албаныхаа

тогтолцоог хэрхэн зохиох

4. Хүний нөөц, нийгмийн хөрөнгөө хэрхэн хөгжүүлэхээс шалтгаалдаг

3. Авилга, үрэлгэн зарцуулалтаас урьдчилан сэргийлэхийн тулд улс төрийн хэр их чин эрмэлзэл гаргах

Энэ нь дараах зүйлүүдийг ямар түвшинд анхаарснаас хамаардаг

Энэ нь 4-н бүлэг үзүүлэлтийн систем юм. Үүнд нь:

1. Нийгмийн үзүүлэлтүүд:

ядуурлыг арилгах, хүн амын өсөлт хөгжил, боловсрол, хүн

амын эрүүл мэндийг сайжруулах, хамгаалах, хүн

амын нутагшил, суурьшилтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг энэ хэсэгт анхаардаг.

2. Эдийн засгийн үзүүлэлтүүд:

хэрэглээний хэв маяг, санхүүгийн нөөц баялаг,

эдийн засгийн бодит өсөлт, ажилгүйдэл, инфляци гэх мэтийг

голчлон сонирхдог бүлэг юм.

3. Байгаль орчин:

цэвэр усны чанар, хангамжийн хамгаалалт,

газрын нөөцийн менежмент, эмзэг экосистемийн

менежмент, агаар мандлын хамгаалалт, байгалийн

нөөцийн зохистой ашиглалт зэргийг авч үздэг.

4. Тогтвортой хөгжлийн стратеги:

олон улсын удирдлага, зохицуулалт, олон улсын хууль

эрх зүйн арга хэрэгсэл, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл

гэх мэтийг судалдаг

Эдгээр хөгжил бүрийг бас хэмждэг

үзүүлэлтүүд нь өөр өөр юм.

хамгийн өргөн дэлгэрч байгаа нь хувь хүний хөгжлийг хүний

хөгжлөөр, улс орон, бүс нутгийн хөгжлийг тогтвортой хөгжлийн

системээр хэмжих тухай юм

Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлэх, өвнөөс

сэргийлэх, институцуудыг төлөвшүүлэх, хэтийн

хөгжлийг хангах чадварлаг боловсон хүчинг төлөвшүүлэх шаардлагууд

гардаг.

Хүний хөгжил гэдэг нь хүний байж болох чадавхиудын хөгжил юм. Өөрөөр

хэлбэл боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадавхи, мэдлэг чадварын

хөгжлийг энэ хэсэгт голчлон анхаардаг

Монгол бол гарцаагүй байгалийн баялгаар баян орон. Энд эрдэнэс агуулаагүй толгод бүү хэл дов ч байхгүй гэж хэлж болно.

Байгалийн баялагтай оронд нийгэм нь эмх замбараагүй болж, хөнгөхөн аргаар байгалийн баялгийг цөөн хэдэн олигархиуд

булаан авдаг байна. Гадаадын томоохон байгууллагууд, зарим томоохон шинжээчид, мөн манай орны шинжээчид,

сэтгүүлчдийн хэвлүүлсэн мэдээллийг сонирхвол Монгол оронд хүнд суртал, авилга ноцтой хэмжээнд хүрсэн, төрийн хяналт алдагдсан төдийгүй гадаадын үл мэдэгдэх субьектууд эрдэс баялгийн ихэнхийг эзэмшдэг, байгалийн үзүүлэх нөлөөлөл тэр тусмаа ус, ойн нөөц, цөлжилт, газрын элэгдэл,

хөрсний эвдрэл, агаарын бохирдол нь бараг гамшгийн байдалд ойртож очоод байгаа гэх. Тэгэхээр нөгөө их төсвийн ашиг, ДНБ-

ийн өсөлт нь бодит байдалд арай өөр зүйл болж ирэх нь тодорхой байна.

Өнөөдөртөө баян байгаа, чадалтай байгаа, мөнгөтэй байгаа. Уг нь түүгээр ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт

хийх ёстой.

Гэтэл түүнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хүүхдийн мөнгө, гэрлэлтийн

мөнгө өөр юу билээ баахан тэтгэмж болгоод өгчихдөг. Өнөөдөр олсноо хуваагаад идсэн. Маргааш яах вэ?

Дэлхий дээр хамгийн аугаа байж болох түүх бол биднийх. Хүннү, Сүмбээс

авахуулаад Их монгол хүртэл, Бөртэ Чоно, Чингис, Хубилайгаас авахуулаад их аварга

Дагвадорж хүртэлх дэлхийг дагуулсан бишрүүлсэн олон хүн Монголынх. Гэвч бид

нэг л буруу алхам хийвэл, байгалийн баялагтай баян байсан ч хамаагүй, дэлхийг бишрүүлсэн их түүхтэй байсан ч хамаагүй бид мөхөж, эсвэл дараагийн Конго болох

болно. Тэгэхээр бид яах вэ?

Хүн бүр өөрийнхөө ачааг дааж явбал Монгол

гарцаагүй хөгжиж чадна

Би хувьдаа ингэж бодож байна. Өнөөдөр их олон зүйл буруу хөгжсөн байна. Санхүүгийн зах зээл буруу хөгжсөн. Ганцхан банкны монполь тогтсон. Авилгал ,хүнд суртал хирээс хэтэрч

ганцхан үүнийг нь зохицуулдаг албан ёсны төрийн байгууллага хүртэл байгуулагдсан. Бас нэг зүйл бол төр бүх

зүйлд ордог явдал. Төсвийн дарамт гэдэг ойлголт байдаг. Энэ нь манайд 40-н хэдэн хувьтай байх жишээний. Энэ бол Монголд бүтээгдэж буй ДНБ-ы 40-н хэдэн хувийг төр өөрөө

бүрдүүлдэг гэсэн үг юм.

Гэтэл дэлхийд ганцхан социалист орон буюу төр нь хамгийн их баялгийг бүтээдэг Хятадад

энэ тоо 22 хувь байх. Тэгэхээр бид мөн чанартай Хятадаас 2 дахин их социализмтай

орон болж таарах нь. Эсвэл Монголын төр 2 дахин их чадалтай төр болж

таарах нь.

Яагаад байдал ийм болчихов оо?

Уг нь хүн бүр өөрийнхөө ачааг дааж явж чадвал

бид хөгжинө. Ингэж явахын тулд бид хүний хөгжлийн

тулгуур үзүүлэлтүүдийг хангасан, чадварлаг боловсон хүчин болж

мэргэжилдээ эзэн болж явах хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээ, эх оронч үзэл

төлөвшиж гэмээнэ байгалийн баялагтай хөгжиж чадсан цорын ганц жишиг улс

болох аз бидэнд байж болох юм.

Бусдыг болон нөхцөл байдлыг өөрчилөх бус

харин өөрийгөө өөрчилж нөхцөл байдалд дасан

зохиц.

Боловсроогүй нь шүүмжилж

боловсорсон нь хийж бүтээж байдаг.

Эх орондоо хайртай байя. Эх оронч үзэлтэй байя. Ёс зүйтэй байя. Эцэг эхээ хүндэлье. Тэгээд эцэст нь өөр өөрийнхөө ачааг дааж явья. Аав нь

аав шиг, хүү нь хүү шиг. Төрийн ажилтан ёс зүйтэй, их сургуулийн оюутан сурах чин эрмэлзэлтэй, компаний удирдлага нь нийгмийн хариуцлагатай, хог цэвэрлэгч нь ажилдаа хайртай байя. Хүн бүр хийх ёстойгоо л хийе.

Чаддаг нь төрд ажиллая. Мэддэг нь малаа маллая. Бас нэг нь бааранд хамгаалагч хийг, хог цэвэрлэг. Бүгд байрандаа л байя. Эх оронч үзэлтэй байцгаац. Харин бид, Монголчууд өөрсдөө хичээж чадвал, хүн бүр байрандаа өөрийнхөө ачааг дааж явж чадвал маргааш зөв механизм бүрдсэн, байгалийн сөрөг нөлөөлгүй, нийгмийн сонгодог байгуулал бүхий, үйлдвэржсэн Монголын хувьд гоё өдөр болж болно.

Төр нь зөв менежмент хийх ёстой. Гэтэл тэгж чадахгүй бол ядаж бид

зөв явья.

Thanks for watching my presentation

Recommended