33
Нийгмийн тогтсон хандлага Г.Баярмаа

нийгмийн тогтсон хандлага

Embed Size (px)

Citation preview

Page 1: нийгмийн тогтсон хандлага

Нийгмийн тогтсон

хандлага

Г.Баярмаа

Page 2: нийгмийн тогтсон хандлага

Хүмүүсийн ой тойнд гүн бат хоногшсон дэлхий ертөнц хийгээд тодорхой улс, ард

түмний тухай иймэрхүү хэвшмэл төсөөлөл, ойлголт,

хэвшмэл дүрслэлийг

тогтсон хандлага гэж нэрлэдэг.

Page 3: нийгмийн тогтсон хандлага

Судлаач Липманн стеоротипийг “хувь хүн нийгэм дэх юмс, үзэгдлийг үзэж

харахдаа толгойдоо буй болгосн зураглал” гэсэн бол судлаач

Тажфел Форгас “соёл заншлаараа холбоотой бүлэг хүмүүстэй холбогдож байвал гол утгаа хадгалдаг” гэжээ

Page 4: нийгмийн тогтсон хандлага

Мэргэжилийн тогтсон хандлагасэтгүүлч мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд

зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр, эмчийг гоё цэвэрхэн хувцасладаг сайхан эмэгтэй

гэж боддог бол, менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр

төсөөлдөг. Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон

хандлага юм.

Page 5: нийгмийн тогтсон хандлага

Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стеоротип/ их

хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж

мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг.

Page 6: нийгмийн тогтсон хандлага

Англи хүмүус маш их бороо, Аргөнтин хоёроор л латин Америкийг төсөөлдөг бол Хятадын их цагаан хэрэм Берлиний хананы хоорондохийг л орос гэж ойлгодог

байна. Харин хар Африкийг бол зөвхөн өлсгөлөнгөөр л дүрслэн ойлгодог аж. Ямар сайндаа л шуудайтай гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг

Данийн нэгэн сонин өөрийн хуудаснаа нийтэлж энэ зурагтаа тайлбар бичихийг уншигчдаасаа хүсчээ.

Санал асуулганд оролцогсдын дийлэнх нь дээрх зурагт бидний тусламжийг дөнгөж аваад байгаа африк жаал гэсэн утгатай тайлбар бичсэн байна.

Үнэн хэрэгтээ Данийн засгийн газар улсын төсвийнхөө тун өчүүхэн хэсгийг Африкийн улсуудад тусламж

болгон өгдөг ажээ.

Page 7: нийгмийн тогтсон хандлага

. Ихэнх хүмуүсийн иймэрхүү хэвшмэл

дүрслэл хийгээд төсөөлөл нь өрөөсгөл

байдаг аж. Тэгээд ч хүмүүс энэхүү хэвшмэл дүрслэл, төсөөллийнх нь эсрэг үнэн зүйлийг

тэр бүр хүлээж авдаггүй шууд л

итгэдэггүй байна.

Page 8: нийгмийн тогтсон хандлага

Харин хүмүүсийн иймэрхүү хэвшмэл төсөөлөл, ойлголтонд улс төрчид хийгээд засгийн эрх барьж буй хүмүүс дуртай байдаг ажээ. Тухайлбал дээрхи шуудайтай

гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг Данийн засгийн газар ард түмэндээ болж өгвөл

байнга үзүүлэх сонирхолтой байдаг гэнэ

Page 9: нийгмийн тогтсон хандлага

монголчуудын тухай гадаадын тогтсон

хандлага

Page 10: нийгмийн тогтсон хандлага

Ханс Хенрих Холм монголын тухай материалуудыг судалж үзээд Монголын тухай гадаадынханы хэвшмэл дүрслэл,

төсөөллййг гаргасан байна. Монгол гэхээр гадаадынханы ялангуяа европчуудад дөрвөн зүйл л толгойд нь буудаг байна. Юуны түрүүнд гадаадынхан Монгол улс бол хэтэрхий алс холын орон учраас юунд ч хамааралгүй, юунаас ч хамаардаггүй орон гэж ойлгодог гэнэ. Тийм ч учраас Монголыг бол авч хэлэлцээд байх орон биш гэж үздэг байна. Дараагийн зүйл нь их эзэн Чингис хааны маань нэр юм. Мэдээж их хааны маань нэр цус, нулимс, зэр зэвсэгтэй холбогдсон ой тойнд нь буудаг биз дээ. Гуравдахь зүйл нь Монголын маань унаган байгаль юм байна. Харамсалтай нь гадаадынханд онгон дагшин, сайхан байгалийн зэрэгцээ аюултай байгаль гэсэн ойлголт байдаг аж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадынхан Монголд хүмүүс нь байгалиа биш харин байгаль нь хүмүүсээ захирдаг гэж ойлгодог байна. Гадаадынхан монголчуудыг байгалийн бүрэн эрхшээлд байдаг гэж л ойлгодог бололтой. Монголын тухай гадаадынханы хэвшмэл төсөөллийн сүүлчийнх нь Монгол бол ямар ч хөгжилгүй, хоцрогдсон орон, ард түмэн нь харанхуй, бүдүүлэг гэсэн ойлголт аж.

Page 11: нийгмийн тогтсон хандлага

Юуны түрүүнд гадаадынхан Монгол улс бол хэтэрхий алс холын орон учраас юунд ч хамааралгүй, юунаас ч хамаардаггүй орон

Чингис хааны маань нэр

онгон дагшин, сайхан байгалийн зэрэгцээ аюултай байгаль

Монгол бол ямар ч хөгжилгүй, хоцрогдсон орон, ард түмэн нь харанхуй, бүдүүлэг

Page 12: нийгмийн тогтсон хандлага

Тэдгээрээс зарим нь аль нэг хүйсэнд хамааралгүй

“универсал” байхад зарим нь эрэгтэй эсвэл эмэгтэй хүний

сэтгэлзүйн онцлогийг агуулсан уламжлалт шинжтэй

байх жишээтэй.

Хүн бүхэн олон янзын сэтгэлзүйн хувийн онцлог, өвөрмөц чанартай байдаг.

Page 13: нийгмийн тогтсон хандлага

Эдгээр уламжлалт шинжтэй зан төлөв нь түүхэн хувьсал-

генетикийн эсвэл бие махбодын үндэслэлтэй байж болно.

Жишээлбэл: эрэгтэй хүнд ихэвчлэн байдаг гэж тооцогддог түрэмгийлэл болон

давамгайллын хэмжээ андроген буюу эр бэлгийн даавраас хамааралтай байдаг

билээ.

Page 14: нийгмийн тогтсон хандлага

Иймээс ч эрэгтэйлэг мөн

эмэгтэйлэг чанаруудын талаар нийгмийн тогтсон хандлага оршиж байдаг нь ойлгомжтой юм. Гэсэн хэдий ч эдгээр шинж чанарууд нь биологийн болон нийгмийн аль алиных нь нөлөөллөөр бий болдог.

Бусад өвөрмөц чанарын хувьд нийгэмшил, хүмүүжил болон хөгжлийн

үр дүнд бүрэлдэн бий болдог.

Page 15: нийгмийн тогтсон хандлага

Эрэгтэйлэг чанар. Уламжлалт ёсоор эрэгтэйлэг чанарт тусгаар,

өөртөө итгэлтэй, давамгай, түрэмгий, аз туршилт, бие даасан байдал болон бусад онцлог шинжүүд ордог. Christiansen К. болон Knussmann R. нарын

1987 оны судалгааны үр дүн эрчүүдийн түрэмгийлэл мөн сексийн түрэмгийлэл цусан дахь

андрогены хэмжээтэй холбоотой гэдгийг батлажээ. 191 хүн оролцсон өөр нэг судалгаагаар

(Lau Sing, 1989) эрэгтэйлэг хүмүүсийн хувьд өөрийн хүндлэл, тэр дундаа эрдэм мэдлэгийн

хүрээнд амжилт гаргах болон гадаад үзэмж буюу бие махбодийн “Би”-ийн хувьд өөртөө итгэлтэй

байдал ихээр ажиглагддаг нь тогтоогдсон байна.

Page 16: нийгмийн тогтсон хандлага

Эмэгтэйлэг чанар

. Эмэгтэйлэг чанарт уламжлалт хандлагаар хүлцэнгүй, уян зөөлөн,

мэдрэмтгий, ичимхий, бусдыг энэрэн хайрлах, ойлгох гэх мэт хувийн онцлогууд багтдаг. Эмэгтэйлэг

чанарын талаарх нийгмийн тогтсон хандлагад бие хүний ажил мэргэжлийн

амжилттай карьер хамаардаггүй боловч сэтгэл хөдлөлийн олон шинжүүдийг тусгасан ажээ.

Page 17: нийгмийн тогтсон хандлага

Андрогин чанар. Бий болсон төсөөллийн үүднээс авч үзвэл хүн зөвхөн аль нэг хүйсийн зан чанаруудыг өөртөө агуулах албагүй. Бие

хүнд эрэгтэйлэг мөн эмэгтэйдэг чанарууд тэгш хэмжээтэй байж болно. Энэ тохиолдолд андрогин хүний хувьд эдгээр

чанарууд нь харилцан зохицож, бие биенийгээ нөхдөг. Эрэгтэйлэг эмэгтэйлэг шинж чанарын зохицол нь тухайн хүнд аливаа зүйлд амархан дасан боломж олгодог хэмээн

тооцогддог байна. Ингэхдээ нийгмийн харилцаанд уян зөөлөн, тогтвортой, гэнэтийн түрэмгийн зан гаргахгүй байх

нь өөртөө итгэлгүй байдалтай огт холбоогүй харин эсэргээрээ өөрийн хүндлэлээ хадгалж үлдэхтэй холбоотой

байдаг. Өмнө нь дурдсан судалгааны (Lau Sing, 1989) үр дүнд андрогин хэв шинжийн хүмүүс эрэгтэйлэг хүмүүстэй

харицуулахад тэднээс амжилтын хэрэгцээгээрээ дутахааргүй бас багагүй хэмжээнд өөрийгөө хүндэлдэг

болох нь харагджээ.

Page 18: нийгмийн тогтсон хандлага

“оргүй дор охинтой нь дээр”

Эмэгтэйчүүдийн талаархи нийгмийн тогтсон сэтгэлгээ гэж юуг нэрлэж байна вэ?  Үүнд хамгийн тод жишээ нь: “оргүй дор охинтой нь дээр” гэсэн үг.  Уг нь энэ хорвоод хүн бүхэн адил тэгш эрхтэйгээр мэндэлдэг гэж бодож байсан юмсан. Гэтэл бидний уламжлалт сэтгэлгээнд

болон нийгэмд хүлээн зөвшөөрсөн хандлага нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийг хүйсээр нь дугаарлаж байх юм. тэр бүү хэл Эцэг эхчүүд үр хүүхдээ хүйсээр нь дугаарлаж хандах нь хэвийн үзэгдэл,  тэгээд өнөөх уламжлалт

ханлагаа үр хүүхэддээ хүмүүжилийн замааар төлөвшүүлэх нь энэ хандлага хорин нэгдүгээр зууны

монгол залуучуудад хүртэл тогтсон сэтгэлгээ гэгч юмыг бий болгоод байна. 

Page 19: нийгмийн тогтсон хандлага

Эрэгтэйн гэр бүлээ тэжээхийн тулд ажил

хийж харин эмэгтэй хүн гэр орноо үр хүүхэдээ асран хүмүүжүүлэх  ёстой  гэдэг үзэл үү?

Page 20: нийгмийн тогтсон хандлага

Та эрэгтэй хүн болж төрлөө гээд заавал хүчтэй зоригтой

мөн үг дуу цөөтөй,  гээд л нөгөө жинхэнэ монгол эр хүний

гүндүүгүй зан араншинтай байх ёстой гэж үү? 

Page 21: нийгмийн тогтсон хандлага

Хэрвээ тийм биш бол нийгэм таньг заавал

тэр хэмжээнд байхыг  шаардана.

Page 22: нийгмийн тогтсон хандлага

Нэг жишээ татая л даа. Бага насны эрэгтэй хүүхдүүд хороондоо зодолдоод нэг нь

хүчирхийлэлд дургүй болохоор татгалзах үед бусад нь түүнийг аймхай хулчгар эр

хүн биш, охин гэж хэлдэг.

Page 23: нийгмийн тогтсон хандлага

Эмэгтэй хүн болгон сул дорой

гэж үү?

өнөөдөр хүчирхэг эмэгтэйчүүд зөндөө л байна.  Харин нийгэм ингэж хандаж

байгаагаараа хүний өөрөө өрөөрөө байх тэр зан  чанарыг хааж байна. Энэ нь

эрэгтэй хүмүүсийг хатуу чанд хүмүүжүүлж байгаа бус эцсийн дүндээ

сэтгэлзүйн дарамтанд оруулдаг гэж сэтгэлзүйчид үзэж байна.

Page 24: нийгмийн тогтсон хандлага

Яагаад заавал эрэгтэй гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нудрага зөрүүлэх

ёстой гэж. Харин ч хүчирхийлэлд дургүй байгаа нь сайн хэрэг биш гэж үү. Тэгэхээр бидний хүний зан

чанарыг хүйсээр нь ялгах хандлага нь хамгийн буруу сэтгэлгээ юм.  Хүнээс гарч

байгаа зан чанаруудыг  хүйсээр нь ялгасан нэг ч сэтгэлзүйч өнөөдөр дэлхий дахинд

байхгүй байна. Харин хүний ухамсар төлөвших үедээ гэр бүл, найз нөхөд,

нийгмийн хүрээлэлээсээ хүүхдүүд тэдгээр зан чанарыг өвлөн авдаг. 

Page 25: нийгмийн тогтсон хандлага

Яагаад эрэгтэй болохгүй эмэгтэй

хүүхэд болно гэж? Харин ч энэ нь эсрэгээрээ эрэгтэй хүүхэд нь

хамгийн залхуу, ажилгүй,  болох шалтгаан .Яагаад Эмэгтэй хүүхэд зөвхөн гэрийн ажилд санаа тавьх 

ёстой гэж? Ийм ташаа хандлагтай  өссөнөөрөө тэдний нийгмийн оролцоо идэвхи буурч, зөвхөн гэрийн сайн эзэгтэйн дүрд тоглох үүрэгтэй мэт

болж хүмүүждэг.  Тэгэхээр та хүүхдүүддээ хүйсээр нь ялгаж харилцаж хандахгүйгээр аль алинд нь

адилхан хүмүүжил бий болгож төлөвшүүлэх хэрэгтэй байнаа .

Page 26: нийгмийн тогтсон хандлага

Өөрөөр хэлбэл, эрэгтэй эмэгтэй хүнийг эр, эм хүйстэй болж төрснөөс нь болж

нийгмээс тогтоож өгсөн хатуу үүрэгийг заавал биелүүлэх ёстой

хэмээн дарамталж, хувь хүний үндсэн эрхийг хязгаарлаж байгаа хэрэг юм.

Гэр бүлдээ хүйсийн ялгаварлалд өртөж өссөн хүүхэд нийгэмд мөн л ийм

хандлагыг улам л лавшруулна.

Page 27: нийгмийн тогтсон хандлага

Эр хүн шиг бус гэж хандах хандлага  эрэгтэй хүйсийн

тодорхи хамгийн том зөрчил юм.

эрэгтэй хүн уйлмаар байвал яагаад уйлж болохгүй гэж, мөн эхнэрээсээ бага мөнгө олдог бол яагаад  арчаагүй залуу болж хувирдаг  гэж.  Зүгээр л хэн нэгнээс өөр

сэтгэлгээ ухамсартай, боломж бололцоотой байгаа нь тэр хүний

байгалиас заяасан биологи хүйсийг үгүйсгэж болохгүй баймаар. Харин

эмэгтэйчүүдийн хувьд гэвэл хэт эрэгтэйчүүдийг тахин шүтсэн, тэднийг зөвхөн нийгэмд давамгайлагч хэмээн

гүнээ итгэсэн хэсэг нь нөгөө хэсэгтэйгээ зөрчилдөж байдаг.

Page 28: нийгмийн тогтсон хандлага

. Эрэгтэй хүний хийх ажлыг чи яаж хийж чадах юм, гэрийн ажлаа хийхгүй юун улс орны асуудал, ядууралд санаа тавьдаг юм гээд л. Энэ чинь хувь хүний

өөрийн хүсэл сонирхол, санаа тавьж хийж чадна хэмээн зориглож байгаа

зүйл нь шүү дээ. Харамсалтай нь энэхүү тогтсон хандлага, хуучирсан сэтгэлгээний асуудал нь эргээд

эмэгтэйчүүд  хов ярьж бие биенээ муулж, гэр орноо цэвэрлэж, хүүхдээ асрахаас өөр хийх ажилгүй хүмүүс хэмээн нийгэмд харуулдаг. Харин та эрэгтэйчүүд илүү хов ярьдаг гэвэл итгэх үү? Гэхдээ тэдний хов хэн нэгнийг нэр хүнд, байр сууринаас нь татан унагах том

хэмжээнд шүү

Page 29: нийгмийн тогтсон хандлага

Хүйсийн ялгаварлал гаргадаг бас нэг хүчин зүйл нь хэвлэл мэдээлэл, реклам,

зар сурталчилгаа юм. Хамгийн хүчтэй зэвсэг, эрх чөлөөний дуу

хоолой, дөрөвдэх засаглал хэмээгддэг энэхүү салбар маань жэндэрийн

ялгаварлал, түүнд суурилсан хүчирхийлэл, нийгмийн тэгш бус харилцааг маш ихээр сурталчилж

байгааг яагаад хэн ч хэлж чадахгүй байна вэ?

Page 30: нийгмийн тогтсон хандлага

“Эрхэм гэрийн эзэгтэй та бүхэнд

зориулья”

“Харин яагаад эрэгтэй хүн хоол хийж болохгүй гэж? Эмэгтэйчүүдийн гал тогоо бол гэрийн эзэгтэйн ажлын талбар

гэдэг  сэтгэлгээг улам дэврүүлэх гэж үү? Энэ нь олон олон хоол хийх дуртай эрэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг

биш гэж үү.  Мөн эмэгтэйчүүдэд зориулсан гэх нэвтрүүлгүүдэд брэндийн хувцас, цүнх, нүүрний будаг, гоо

сайхнаас өөр хүнд хэрэгтэй зүйл нэг ч алга..

Page 31: нийгмийн тогтсон хандлага

Нийгмийн өмнө хүлээсэн үүргээсээ хазайн жэндэрийн тэгш боломж буюу эрэгтэй эмэгтэй

хүмүүст тэгш шударга болон зөв хандах чанарыг үгүйсгэн, аливаа нөөц хүртэх, захиран зарцуулах, нийгмийн үр ашгийг хүртэх, тэгш шударга хандах, эрэгтэй ба эмэгтэйчүүдэд

үүрэг хариуцлагыг адилхан ногдуулах хандлагыг зөрчиж байгаа хэрэг юм.

Page 32: нийгмийн тогтсон хандлага

Эцэст нь  хэлэхэд, бид хэн нэгний эрхийг зөрчихгүйгээр өөрийн эрхийг эдлэж, үр

хүүхдээ ирээдүйд жэндэрийн мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, үзэл бодолтой Монгол

улсын иргэн болгон хүмүүжүүлэх үүргийг нийгмийн өмнө хүлээснийхээ дагуу өөрийн уламжлалт тогтсон хандлага, жэндэрийн

хэвшмэл үзэл зэргээсээ татгалзан хүн бүрт тэгш заяасан боломжийг үр

хүүхдэдээ ч бас өвлүүлэн үлдээх ёстой билээ.  Та бид ядаж ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд үр хүүхдээ жендэрийн мэдрэмжтэй хүн болгон

хүмүүжүүлэх нь чухал юм. …

Page 33: нийгмийн тогтсон хандлага

Thanks watching for my

presentation