38
Хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт Б.Сүх-Очир /докторант/ УБИС-ын багш

Хорихийн нийгмийн ажилтан

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хорихийн нийгмийн ажилтан

Хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт

Б.Сүх-Очир /докторант/

УБИС-ын багш

Page 2: Хорихийн нийгмийн ажилтан

Хоригдогч нийгмийн ажилтны үйлчлүүлэгч болох

• Нийгмийн ажил нь єєрчлєлтийг дэмжиж хїмїїсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хїмїїсийн сайн сайхны тєлєє тэдний эрх чєлєє боломжийг нь єргєжїїлэх, тэднийг чадваржуулахад туслах мэргэжлийн їйл ажиллагаа юм.Нийгмийн ажил нь хїний зан байдал, нийгмийн тогтолцооны онолд тулгуурлан хїн орчинтойгоо харилцах харилцаанд нєлєєлж оролцоно

ОУНАХолбооны тодорхойлолт

Page 3: Хорихийн нийгмийн ажилтан

Анхаарах зүйл

• Нийгмийн өөрчлөлтийг дэмжиж ажиллахдаа хүмүүсийн харилцаанд мэдрэмжтэй байх

• Нийгмийн сайн сайхныг бий болгоход зохион байгуулалттайгаар, мэргэжлийн боловсон хүчний оролцоотойгоор нийгмийн асуудлыг шийдвэрлэх,

• Үйлчлүүлэгчээ чадваржуулах замаар тэдний амьдралд болон нийгэмд өөрчлөлтийг бий болгох гэх мэт ажлуудыг зохион байгуулна гэх мэт үндсэн ойлголтууд харагдаж байгаа юм.

Page 4: Хорихийн нийгмийн ажилтан

Онцлог

• Энэ салбар нь бусад салбарын нийгмийн ажлаас ихээхэн өвөрмөц онцлог, ялгаатай талууд бий. Учир нь хоригдол үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн шийдвэрээр хорих ангид хүний эрхийн хувьд хязгаардмал эрхтэй, тусгай хангамжтай нөхцөлд, тодорхой хугацаанд амьдарч буй иргэн байдаг.

• Нийгмийн ажил Монгол улсад хөгжөөд удаагүй боловч хэрэгцээ нь улам бүр өсөж байгаа мэргэжил юм. Үүний нэг илрэл нь хорих байгууллагын дахь нийгмийн ажилтны хэрэгцээ болно.

• Монгол улсын хорих байгууллагын түүхэнд 1997 он хүртэлх хугацаанд Улс төр, хүмүүжлийн хэлтэс нэртэйгээр хорих ангиудад “Сурган хүмүүжүүлэгч” нар   ажиллаж байсан бол 1997-2003 оноос хоригдолтой холбогдсон бүхий л эрх зүйн харилцааг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалах, амьдрах, ажиллах орчинг чөлөөт амьдралд аль болохоор ойртуулан, иргэншүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах зорилго чиглэлтэй “Ахуй дэглэмийн байцаагч” ажиллаж байсан байна.

Page 5: Хорихийн нийгмийн ажилтан

Ялтныг нийгэмшүүлэхтэй холбоотой ХЗДХ-ийн сайдын 2009 оны 198 дугаар тушаал, ШШГЕГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын

14-ны №А/91 тоот тушаалын хавсралтуудаар хөтөлбөр батлагдсан.

• Ял эдлэгсдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэн төлөвшүүлэх,

• Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн, хөдөлмөрийн дадал олгох,

• Тэднийг гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй ойртуулах, эвлэрүүлэн зуучлах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, ялтныг суллан гарахад бэлтгэх зорилготой.

Page 6: Хорихийн нийгмийн ажилтан

Хорих байгууллагад нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг дараах

хэлбэрээр хэрэгжүүлж байна. • Хоригдогсдыг бүхий л талаас нь судлан, холбоо тогтоох• Хорих ял эдлэх, хоригдох явцад тулгарч буй ахуйн орчны болон

бусад бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, яриа таниулга хийх

• Хоригдогсдын хувийн нөөц боломжийг илрүүлэх, тэдгээрийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалтуудыг зохион байгуулах

• Хоригдогсдын сөрөг зан үйл, хандлагыг өөрчлөх, нөлөөллийн үйл ажиллагааг дотоод болон бусад албад, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх.

• Хоригдогсдын хуулиар хориглоогүй эрхийг хангах, түүнийг гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх

• Хоригдогсдыг нийгэмд суллагдан гарахад бэлтгэх, нийгмийн харилцаанд ороход сэтгэл зүйн болон эрх зүйн дэмжлэг үзүүлэх

Page 7: Хорихийн нийгмийн ажилтан

Ялын хугацаа дууссан болон тэнсэн суллагдах нөхцлийг хангасан хоригдогсдыг нийгмийн амьдралд гарахад нь

бэлтгэх ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулна.

• Нийгмийн амьдралд гарах буюу бие дааж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах бүхий л төрлийн мэдээллээр хангах

• Үүсэн гарах бэрхшээлийг хэрхэн даван туулах, гэр бүл орчинтойгоо хэрхэн харьцах талаар зөвлөгөө өгөх

• Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бичиг баримтжуулах, ажлын байр олгоход холбон зуучлах.

• Суллагдахаас 6 сарын өмнө судалгаанд авч, нийгэмд гарахад нь бэлтгэх төлөвлөгөө гарган мэргэжлийн болон бусад сургалтанд хамруулах

Page 8: Хорихийн нийгмийн ажилтан

Нийгмийн ажилтнууд нийгмийн ажлын практикийн микро, мезо, макро түвшингүүдэд

үйл ажиллагаа явуулна

• Хорихын нийгмийн ажилтан нийгмийн ажлын практикийн микро түвшинд хоригдогч-хувь хүн, түүний гэр бүл, хоригдогч-үйлчлүүлэгчдын бүлгийн түвшинд ажиллах нийгмийн ажил багтана.

• Микро практикийн үйлчилгээнд нь хоригдогч-үйлчүүлэгч нарт ганцаарчлан үзүүлэх үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө засал, хоригдогчийн гэр бүлтэй ажиллах, хоригдогч-үйлчлүүлэгчийн төрөл хэлбэр болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настанд чиглэсэн үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

Page 9: Хорихийн нийгмийн ажилтан

• Нийгмийн ажлын практикийн мезо түвшин гэдэг нь нийгмийн үйлчилгээний байгууллагаар дамжин зохион байгуулагдах мэргэжлийн нийгмийн ажлын интервенцүүд орно. Сургууль, эмнэлэг, сум, хороо, шүүх, цагдаа, номын сан, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус бүхий л байгууллагууд бол нийгмийн үйлчилгээний байгууллагын жишээ болно.

• Хорих байгууллага бол нийгмийн үйлчилгээний байгууллагын нэг жишээ. Тухайлбал хорих ангийн эмнэлэг, соёл урлаг, ахуйн үйлчилгээ, нийгмийн хамгаалллын үйлчилгээ, иргэний бүртгэлийн үйлчилгээ, байнгын асрамжийн үйлчилгээ, тусгайлсан хүүхэд хамгааллын үйлчилгээ гэх мэт байна.

• Хорих байгууллага нь өөрөө хуульд заасан эрх, үүргийн хүрээнд хоригдол буюу үйлчлүүлэгч нарт үйлчилгээ үзүүлж байдаг.

Page 10: Хорихийн нийгмийн ажилтан

• Нийгмийн ажлын практикийн макро түвшний нийгмийн ажил нь харьцангуй өргөн хүрээг хамарна. Энэ нь орон нутаг, олон нийттэй хамтран ажиллах, нийгмийн бодлого боловсруулах түүнийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх, нийгмийн нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад чиглэгддэг.

• Олон нийтийн оролцоог сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих, эрх нь зөрчигдсөн хүмүүст туслах зэрэг үйл ажиллагааг явуулна. Улс орны хэмжээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого, төлөвлөлт, өөрчлөлт, шинэчлэлт, хууль эрх зүй, хүний эрхийн асуудал, зэрэг өргөн хүрээний асуудлууд багтана.

Page 11: Хорихийн нийгмийн ажилтан

Асуулт

• Хорихын нийгмийн ажилтны үйл ажиллагаанд орчны ямар хүчин зүйлүүд нөлөөтэй байдаг вэ?

• Хоригдогч үйлчлүллэгчтэй ажиллахад ямар орчны хүчин зүйлүүдийн нөлөөлөл их байх вэ?

Page 12: Хорихийн нийгмийн ажилтан

Хорихын нийгмийн ажилтан

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийгмийн ажилтан нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлнэ гэдгийг тодорхойлсон бөгөөд ингэхдээ нийгмийн ажилтан, нийгмийн ажилтны үүрэг, нийгмийн ажилтны эрхийн асуудлуудыг хөндсөн байна.

• Дээрх хуулийн заалтаас болон нийгмийн ажлын заавар зэргээс үзвэл хорихын нийгмийн ажилтан нь үйлчлүүлэгчийг үнэн зөв тодорхойлогч, идэвхижүүлэгч, чадваржуулагч, мэдээллээр хангагч, судлаач юм.

Page 13: Хорихийн нийгмийн ажилтан

Хоригдол нийгмийн ажлын үйлчлүүлэгч болох үйл явц

• Хоригдлын хувьд нийгмийн ажлын үйлчлүүлэгч болох үйл явц нь иргэн буюу сэжигтэн гэмт хэрэгт холбогдон анх цагдан хорих төвд ирснээс эхлэх бөгөөд шүүхийн шийдвэр гарч ял эдлэх үеэс жинхэнэ үйлчүүлэгч болно.

• Анх удаа ирж буй үйлчлүүлэгчийн хувьд шоронгийн амьдрал бол үнэхээр айдас, түгшүүрээр дүүрэн байдаг.

• Дасан зохицох гэж юу вэ?

Page 14: Хорихийн нийгмийн ажилтан

Хоригдол-үйлчлүүлэгчийн шинэ орчин нөхцөлд дасан зохицоход нөлөөлөх

хүчин зүйлс:• Үйлчлүүлэгчийн гэр бүлийн онцлог • Үйлчлүүлэгчийн хувийн онцлог • Хорих ангид үйлчлүүлэгчийг хүлээн

авахад бэлтгэгдсэн байдал • Хорих ангийн орчин, нийгмийн ажилтны

ажиллах нөхцөл• Хорих ангийн нөхцөл…• Хорих ангийн нийгмийн ажилтны арга

барил, үйлчлүүлэгчдэд хандах хандлага

Page 15: Хорихийн нийгмийн ажилтан

• Хоригдол –үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан хорих ангид дасан зохицох үйл явц харилцан адилгүй явагдана. Хорих ангийн нөхцөлд дассан байдлаар нь үйлчлүүлэгчийг доорх байдлаар ангилна:

• Сайн дассан үйлчлүүлэгчид• Дунд зэрэг дассан үйлчлүүлэгчид• Муу дассан үйлчлүүлэгчид

Page 16: Хорихийн нийгмийн ажилтан

Өнөөгийн нөхцөлд хорихын нийгмийн ажилтнуудын хоригдогч-үйлчлүүлэгчтэй

ажиллах хоёр хандлага судалгааны явцад ажиглагдсан

• Үйлчлүүлэгчийн байр байдлыг тоочин шүүх:• Сөрөг талуудыг тоочиж шүүнэ • Шууд туслахгүй • Тодорхой арга хэрэглэхгүй • Үүний улмаас үйлчлүүлэгч итгэлээ алдана.

• Туслах ба хамтарч ажиллах:• Шууд туслалцаа үзүүлнэ• Тодорхой аргууд хэрэглэнэ• Үйлчлүүлэгчдэд бодитой туслана• Үүний улмаас үйлчлүүлэгчийн итгэл нэмэгдэнэ.•  

Page 17: Хорихийн нийгмийн ажилтан

Хорих ангид анх удаа ирж буй үйлчлүүлэгч нарыг шинэ орчин, нөхцөлд дасан зохицох, айдсыг даван туулахад нийгмийн ажилтан

дараах аргуудыг хэрэглэж болно.

• Айдсыг арилгадаг аргуудыг хэрэглэх • Нийгмийн ажилтан нар сайн ярилцах, урьдчилан сэргийлэх • Шинэ ялтануудад хатуу шаардлага тавихгүй байх • Хорих ангийн ажилтны ёс зүйг сахих • Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмчид хандах

Айдас түгшүүрийг намжаах аргууд • Дуусаагүй өгүүлбэрийн арга• Хийж буй үйл ажиллагааг нь судлах• Харанхуйг ялах• Айдсыг зурах, яриулах•  

Page 18: Хорихийн нийгмийн ажилтан

• Үйлчлүүлэгч гал хамтай болох үйл явц нь найз нөхөдтэй болох үйл явц юм. Энэ үйл явцад хорихын нийгмийн ажилтан анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай.

• Хорих ангид хүмүүжиж буй хоригдогч-үйлчлүүлэгчдэд тохиолддог нэг үйл явц бол хорихын ангийн орчинд ажил хөдөлмөр эрхлэх, мөн сэтгэл санааны таагүй байдлаас шалтгаалан бие физиологид өөрчлөлт гарган өвчлөл үүсэн эмнэлэгт хэвтэх,

• Хоригдогч-үйлчлүүлэгчдэд тохиолддог асуудал бол хорих анги дах дарамт байдаг.

• Хоригдогч-үйлчлүүлэгч нарт тулгарч байдаг бас нэг асуудал хорих ангийн албан хаагчийн харилцааны асуудал юм.

• Хорихын нийгмийн ажилтны үйл ажиллагааны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бол хоригдлуудын дундах чөлөөт үйл ажиллагаа, арга хэмжээ юм

• Үйлчлүүлэгчийг гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулах, гэрт нь түр хугацаагаар очуулах, эсвэл эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийг нь авчирч уулзуулах

Page 19: Хорихийн нийгмийн ажилтан

Хорихын нийгмийн ажилтны анхаарах зүйл

– Үйлчлүүлэгчийн онцлог юу билээ? – Нийгмийн ажилтан ямар түвшинд ажиллах

вэ гэдэгт анхаарах – Ямар үүрэг хүлээж байгаа вэ? гэдгээ

анхаарах – Ямар ур чадвар ашиглан үйлчилгээг

чанартай хүргэх вэ? – Үйлчилгээг хэрхэн үр дүнтэй хүргэх вэ? – Ямар үйлчилгээг ямар аргаар хүргэх вэ?

гэдэгт анхаарах

Page 20: Хорихийн нийгмийн ажилтан

Нийгмийн ажил хэрэгцээнд тулгуурласан үйл ажиллагаа

Хүний хэрэгцээг олон янзаар тодорхойлсон байдаг. Үүнд: • Хүн өөрийн бие ба физиологи, оюун санааны хувьд дутагдаж

байгаа зүйлээ мэдрэхийг хэрэгцээ гэнэ. Хэдийгээр хэрэгцээ мэдрэгдэж байх ёстой боловч, зарим үед үл мэдрэгдсэн, нуугдмал байдалтай байж болно. Энэ үүднээс авч үзвэл сонирхол хэрэгцээ хоёр харилцан холбоотой ойлголтууд юм. Ер нь хүнд байнга, тогтвортой ухамсарлагдсан сонирхлыг хэрэгцээ гэж тодорхойлж болно

• Хэн нэгэн хүнийг хүндрэл бэрхшээл, зовлонд унагаах нөхцөл байдал, сэтгэл зовоох цаг үе, туйлын хүсэж мөрөөдсөн буюу дутагдаж гачигдсан байдлыг хэрэгцээ гэнэ.

• Тухайн өгөгдсөн нөхцөл байдалд нийгмийн тогтолцоо болон хувь хүний аль алинд нь зайлшгүй хэрэгтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай боломжийг хэрэгцээ гэнэ.

Page 21: Хорихийн нийгмийн ажилтан

Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлоход үндсэн 3 асуудлыг

харгалзан үзэх ёстой. Хүний хөгжлийн асуудал /Human

development/

• Хувь хүний ялгаатай байдал /Human diversity/

• Нийгмийн тогтолцоо /Social systems/

Page 22: Хорихийн нийгмийн ажилтан

Маслоугийн хэрэгцээний шатлал

• Америкийн эрдэмтэн судлаач Абрахам Маслоу 1940-өөд оны үед хэрэгцээний шатлалын онолоо боловсруулан гаргасан. Хүнд маш олон талын хэрэгцээ байдаг ба эдгээр нь чанд эрэмбэлэгдэн, шаталсан байдаг гэж А.Маслоу үзсэн. Хүний олон янзын хэрэгцээг таван үндсэн ангилалд хувааж үзсэн байна.

• Хорихын нийгмийн ажлын хувьд үйлчлүүлэгчийн бие, физиологийн хэрэгцээнээс илүүтэйгээр дээд шатны хэрэгцээнүүдэд анхаарч ажиллах нь чухал байдаг.

Page 23: Хорихийн нийгмийн ажилтан
Page 24: Хорихийн нийгмийн ажилтан

Маклелендын хэрэгцээний онол

• Дээд шатны хэрэгцээнд тулгуурласан онолын өөр нэг загвар бол Дэвид Маклелендын онол юм. Тэрээр дээд шатны дараах 3 хэрэгцээ байдаг гэж үзсэн.

• Эрх мэдэлтэй байх• Бүтээмжтэй байх (амжилтын)• Аль нэг зүйлд татагдаж байх

(хамаарлын)

Page 25: Хорихийн нийгмийн ажилтан

• Д.Маклелендын онолын хандлагаар нийгмийн ажилтан үйлчлүүлэгч нартаа ажиллахдаа хоригдол-үйлчлүүлэгчийг тодорхой хэмжээнд өөрийнхөө төлөө эрх мэдэлтэй буюу мэдлэгтэй байх, хийсэн ажлаасаа таашаал хүндэтгэл хүлээж авч чаддаг байх, хэн нэгнээс хамааралтай байх буюу гэр бүлийн бүрэн эрхт гишүүн байх зэрэг олон зүйлүүдийг анаарна гэсэн үг юм.

• Энэ онолоор хоригдол-үйлчлүүлэгчийн хэрэгцээнд бусадтай хамааралтай байх хэрэгцээ байгаа бөгөөд гал хамтай болох явдалд ашиглаж байна.

Page 26: Хорихийн нийгмийн ажилтан

К.Хорнигийн хэрэгцээний онол

• Карен Хорни хүмүүсийн хоорондын нийгмийн харьцаа холбоо нь хүний хөгжилд шийдвэрлэгч нөлөөтэй хүчин зүйл гэж онцлон тэмдэглэсэн байдаг. К.Хорнигийн үзэж байгаагаар бол хүний амьдралд хоёр чухал хэрэгцээ байдаг.

• Таашаал авах хэрэгцээ: Хоол нойр мэтийн бүхий л үндсэн хэрэгцээнүүдийг агуулна. Бие махбодын оршин тогтнохын эдгээр хэрэгцээг хангах нь чухал хэдий ч шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзээгүй.

• Аюулгүй байдлын хэрэгцээ: Хүний хөгжлийн гол сэдэл бол бусдад хайрлагдаж тэдний хүсэн хүлээсэн хүн нь байж, аюул заналаас хамгаалагдаж байх сэдэл юм гэжээ. Иймээс хүний хөгжилд аюулгүй байдлын хэрэгцээ гол гэж үзсэн байна.

• Суурь түгшүүрээсээ зайлсхийхийн тулд хүнд төрөл бүрийн хамгааллын стратегийг хэрэглэдэг байна. Невротик хэрэгцээ буюу невротик хандлагууд хэмээн нэрлэгдсэн арван стратегийг Хорни тодорхойлжээ.

Page 27: Хорихийн нийгмийн ажилтан

Илүүдэл хэрэгцээнүүд Зан үйлийн илэрлүүд1

Хайрлуулан дэмжүүлэх хэрэгцээ Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд бусдын хайр бишрэлийг татах гэсэн ханашгүй хүсэл тэмүүлэл, шүүмжлэл, гадуурхал, нөхөрсөг биш хандлага шүүмжлэлд хэт эмзэг мэдрэмтгий хандах хандлага энэхүү хэрэгцээгээр илэрхийлэгдэнэ.

2

Удирдуулах хүнтэй байх хэрэгцээ Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд бусдаас хэт хамааралтай байдал, ганцаардан гадуурхагдахаас айж, хайрыг хэтрүүлэн үнэлж, хайр сэтгэл бол бүхнийг шийднэ гэж үзэх үзэлийг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй.

3

Хатуу горим хязгаартай байх хэрэгцээ

Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд тогтоосон журам, хязгаарлалт нэгдүгээр зэргийн ач холбогдолтой байхуйц амьдралын хэв маягийг эрхэмлэх хандлага, бусдаас юу ч шаардахүйгээр, өчүүхэн зүйлд сэтгэл ханан бусдад захирагдах байдлыг нийгмийн ажилтан хэрэгжүүлэх хэрэгтэй.

4

Эрх мэдэлтэй байх хэрэгцээ Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд бусдыг хянаж зонхилж байхыг гол зорилго болгодог, сул дорой байдлыг үзэн ядах байдлыг ибй болгохгүй байх зорилгыг урьдал болгоно. Хамгийн гол нь боловсрол, мэдлэгээр эрх мэдлийг бий болгох

5

Бусдыг эзэрхийлэх хэрэгцээ Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд бусдад ашиглуулах, тэдний нүдэнд итгэлгүй харагдахаас эмээх боловч тэднийг залилах ямар нэгэн урьдчилсан арга хэрэглэхийг үл хүсэх байдлыг үл гаргах

6

Орчиндоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байх хэрэгцээ

Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд бусдын бишрэлийг хүлээх эрмэлзлэл, өөрийн талаарх төсөөлөл нь нийгмийн байр сууриас нь шалтгаалан төлөвшинө.

7

Өөрийгөө бишрэх хэрэгцээ Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд өөрийгөө ямар ч алдаа дутагдалгүй мэтээр гоёчлон харуулах хүсэл тэмүүлэл, орчныхоо хүмүүсээс сайшаал талархал хүлээх гэсэн эрэлт хэрэгцээг голчлон харуулах эрмэлзэлтэй байна.

8

Нэртэй төртэй байх хэрэгцээ Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд хожмын үр дагаварыг нь үл анзааран “хамгийн сайн нь болох” гэсэн хүчтэй тэмүүлэл. Орчныхоо хүмүүсээс сайшаал талархал хүлээх гэсэн эрэлт хэрэгцээ юм.

9

Ганцаархнаа байж бусдаас үл хамаарах хэрэгцээ

Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд өөрт хариуцлага хүлээлгэж болзошгүй аливаа харилцаанаас зайлсхийн, бүхнээс зай барих хандлага юм.

10

Ариун тунгалаг, сэвгүй сайхан байх хэрэгцээ

Хоригдогч-үйлчлүүлэгчийн хувьд ёс суртахууны хувьд хиргүй тунгалаг, аливаа харьцаа холбоогоо ариун байлгах тэмүүлэл, төгс сайн үйлийг дэмжих эрмэлзлэлийг бий болгох

Page 28: Хорихийн нийгмийн ажилтан

Clayton Adlerfer-ийн хэрэгцээний онол

• Тухайн цаг үед хоёр хэрэгцээ зэрэгцэн оршиж болно. • Дээд шатны хэрэгцээ хангагдах үед доод шатны хэрэгцээг хангах

хүсэл нэмэгдэнэ.• Маслоугийн онолоор хүмүүс нэг шатны хэрэгцээгээ бүрэн

хангахаас нааш тэр шатан дээрээ л байсаар байдаг гэж үзсэн бол Адлерфер дээд шатны хэрэгцээг биелүүлэхэд саад учирвал нэг шат ухран доод шатны хэрэгцээг хангах сэдэл бий болдог гэж үзсэн.

• Маслоугийн онол хатуу дараалалтай, доод шатны хэрэгцээгээ хангаж байж дараачийн шатанд шилжинэ гэж үздэг. Харин Адлерферийн онолоор илүү уян хатан, хүн оршихуйн хэрэгцээгээ хангаагүй ч гэсэн хөгжих хэрэгцээгээ биелүүлж болно хэмээн үздэг. Үүний тод жишээ бол “өлсөж буй зураачид”. Тэд хэдий хоосон ходоодтой ч гэсэн хөгжих, бүтээх хэрэгцээ өндөр байгаа юм.

Page 29: Хорихийн нийгмийн ажилтан
Page 30: Хорихийн нийгмийн ажилтан

• Хорихын нийгмийн ажлын практикаас үзэхэд хорих ангид ирж буй үйлчлүүлэгч эхлээд хорих ангидаа дасан зохицих буюу тухайн хүний оршихуйн хэрэгцээ бий болдог нь харагддаг. Үйлчлүүлэгч юуны өмнө өөрийгөө бусдад танилцуулах, улмаар гал хам буюу найз нөхөддөө болох зэрэг үйлүүдийг хийдэг. Энэ нь хамаарлын хэрэгцээг ибй болгох суурь юм. Ийм нөхцөлд үйлчлүүлэгчийн онцлогийг харгалзан нийгмийн ажилтан анхны үйлчилгээнүүдийг үзүүлэх ёстой. Тодорхой хугацааны дараа үйлчлүүлэгчийг хөгжүүлэх шаардлага гарч ирдэг.

Page 31: Хорихийн нийгмийн ажилтан

Хоригдлууд голдуу ямар асуудлаар туслалцаа дэмжлэг хүсэж нийгмийн ажилтанд ханддаг вэ?

• Хорих байгууллага дахь ялгаварлан гадуурхалт, үл хайхрал болон аливаа шийтгэлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд хоригдогчдын дундах нас, хүйс болон үндэс угсаагаараа  ялгаа бүхий бүлгүүдийг сайтар судалж,  ойлгож, мэдэж байх шаардлагатай. 

Page 32: Хорихийн нийгмийн ажилтан

Үйлчлүүлэгчийг ойлгон танин мэдэхэд анхаарах асуудал

• Нийгмийн үүрэг, хариуцлага • Тухайн хүний өсөж төрсөн нийгэм,

соёлын орчин, итгэл үнэмшил• Сэдэл тэмүүлэл, нөөц чадавхи, боломж

бололцоо • Стресс ба хямралын нөхцөл байдал • Үйлчлүүлэгчийн давуу тал ба өвөрмөц

онцлог

Page 33: Хорихийн нийгмийн ажилтан

• Үйлчлүүлэгчийн ялгаатай байдалд нөлөөлөх гол хүчин зүйлийг Роналд Федерико гурван үндсэн хүчин зүйлээр тодорхойлсон. Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд:

• Генетикийн• Соёлын • Нийгмийн орчны гэсэн үндсэн гурван

зүйл нөлөөлдөг.

Page 34: Хорихийн нийгмийн ажилтан

• Хувь хүний ялгаатай байдлыг мэдэрч түүнийг нь нийгмийн ажлын үйлчилгээнд анхаарч байхын тулд хувь хүний өвөрмөц байдлыг хүндэтгэн үзэж үйлчлүүлэгчтэй ажиллахын тулд нийгмийн ажилтан өмнө тухайн хувь хүнд нийгэмд биеэ авч явах чадварт нөлөөлж байгаа орчны бусад хүчин зүйлүүдийн тухай сайтар мэдэж байх нь чухал байдаг. Тэгвэл дээрхи хүчин зүйлүүдээс гадаад орчны бусад хүчин зүйлүүдэд:

• Нийгмийн• Эдийн засгийн• Газар зүйн• Уур амьсгалын гэх зэрэг бүхий л талаар хүнд нөлөөлж

байдаг зүйлүүд орох бөгөөд энэ нь хувь хүний ялгаатай байдлыг тодотгоод зогсохгүй тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлоход нөлөөлж байдаг.

Page 35: Хорихийн нийгмийн ажилтан

Үйлчлүүлэгчдэд дэмжин туслах харилцааны тухай

• Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх үйл явц нь нийгмийн ажилтан ба үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааны үндсэн явагддаг.

• Ялангуяа хорих ангид ял эдэлж буй хүмүүст нийгмийн ажилтны дэмжлэг туслалцаа маш их хэрэгтэй байдаг нь практикаас харагддаг.

• Иймээс хорихын нийгмийн ажилтан хоригдогч-үйлчлүүлэгч нартай харилцах харилцаандаа дэмжин туслах шинж чанаруудыг ашиглах хэрэгтэй.

Page 36: Хорихийн нийгмийн ажилтан

Харилцаа холбоог тодорхойлох шинж чанарууд

• Бусдад санаа тавьсан байх – Нийгмийн ажилтан хоригдогч-үйлчлүүлэгчид халуун дулаан, элэгсэг дотноор хандаж, түүний нөхцөл байдал, санаа зовоож буй зүйлийг үнэхээр сонирхож харилцахыг илэрхийлнэ.

• Үүрэг, хариуцлага хүлээсэн байх – Нийгмийн ажилтан хоригдогч-үйлчлүүлэгчид туслах үйл ажиллагааны хариуцлагыг ухамсарласан байх ёстой. Зөвхөн хүнд сайхан сэтгэлтэй байх нь шаардлагатай дэмжлэг үйлчилгээ үзүүлэхэд хангалтгүй гэдгийг ойлгон мэргэжлийн үйлчилгээг чанартай, мэргэжлийн түвшинд хүргэхийг хичээх ёстой.

• Хүлээн зөвшөөрөх – Нийгмийн ажилтан хоригдогч-үйлчлүүлэгчийн мэдрэмж, сэтгэгдэл, шйидвэрийг хүндэтгэн үзэж, шүүмжлэн буруушаахгүйгээр үйлчлүүлэгчийн байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Гэхдээ хүлээн зөвшөөрнө гэдэг нь тззний байгаа байдлыг сайшаан дэмжинэ гэсэн үг биш юм. Түүний байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байснаараа түүнд туслаж чадах биш харин одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч цаашдын үйл ажиллагааны явцад өөрчлөх чиглэлээр ажиллана гэсэн үг юм.

• Импати буюу бусдын сэтгэлийг ойлгож харилцах – Нийгмийн ажилтан хоригдогч-үйлчлүүлэгчид санаа тавьж, түүний мэдэрч, ойлгож, санаа зовж байгаа зүйлийг сонсож, хуваалцаж, ойлгохыг хичээж харилцана гэсэн үг юм.

Page 37: Хорихийн нийгмийн ажилтан

• Харилцаа тодорхой байх – Нийгмийн ажилтны хоригдогч- үйлчлүүлэгчид өгч буй мэдээлэл түүнд бүрэн дүүрэн ойлгомжтой, тодорхой байхаар харилцах ёстой.

• Шударга, нээлтэй байх – Энэ нь нийгмийн ажилтан өөрийнхөө тухай ба өөрт төрж буй мэдрэмж, сэтгэгдэлээ илэн далангүй, шударгаар тунгаан бодох, хандах явдлыг хэлнэ. Түүнчлэн өөрийн мэдрэмж, сэтгэгдэлээ үйлчлүүлэгчийнхээс салгаж ойлгох явдал чухал юм. Нийгмийн ажилатн шударга, нээлттэй байснаараа үйлчлүүлэгчид ямар байхыг хүсэж байгаагаа мэдэх бололцоог олгодог.

• Эрх мэдэл, зөвшөөрөл ба хүчин чадал – Хоригдогч-үйлчлүүлэгч өөрийн асуудлаа шийдвэрлэж, хэрэгцээгээ хангахын төлөө ажиллаж чадна гэсэн итгэл найдвар бусдад туслах харилцаанд чухал байдаг. Нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар нь энэхүү эрх мэдэл, зөвшөөрөл ба хүчин чадлын суурь болдог.

• Зорилготой байх – Туслаж дэмжих харилцаа холбоо нь нийгмийн ажилтан ба үйлчлүүлэгчийн аль алины хүлээн зөшөөрч, дэвшүүлсэн тодорхой зорилгын үндсэн дээр явагдах ёстой.

Page 38: Хорихийн нийгмийн ажилтан

 Нийгмийн ажлын үйлчлүүлэгчтэй шууд тулж ажиллах практикт нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх Вестекийн зарчмыг баримтлана

ажилладаг

• Зарчим 1. • Хувь хүний өвөрмөц онцлог, шинж чанарыг хүндэтгэн үзэх • Зарчим 2. • Сэтгэгдэл, мэдрэмжээ зорилготойгоор илэрхийлэх • Зарчим 3. • Сэтгэлийн хөдөлгөөнийг ажиглах, хянах • Зарчим 4. • Хүлээн зөвшөөрөх • Зарчим 5. • Шүүмжлэлт бус хандлага • Зарчим 6. • Үйлчлүүлэгчийн өөрийн шийдвэр, өөрийгөө тодорхойлох байдлыг

хүндэтгэх • Зарчим 7. • Нууцыг хадгалах