Ehiin golsanaa

Preview:

Citation preview

Монгол хэл 3-р ангиХичээлийн сэдэв:

Эхийн гол санаа

Хичээлийн зорилго:

Эхийг уран тод уншиж,утгыг нь

ярьж чаддаг болох

Хичээлийн зорилт:Эхийг уран тод уншиж, утгыг ярихАсуултад хариулахЭхийн гол санааг гаргасан өгүүлбэрийг

эхээс сонгож,дэвтэртээ бичихЭхээс дан эгшигт ба дан заримдаг

гийгүүлэгчээс бүтсэн үгийг ялган бичихЭГГЭГГ бүдүүвчид тохирсон үгийг эхээс

олохЭнэ үгэнд орсон үсгүүдээр үг бүтээх

Эхийн сүүМөнх,Энх хоёр ихэр юм шиг ижилхэн

сайхан эрс юм.Өвгөн миний шинжсэнээр өөр юм нэг л байна.Мөнх хүү ачит эхийнхээ сүүг цадтал хөхөж өссөн юм.Энх хүү буянт малын сүүгээр хүн болсон байна гэв.Хурсан олон анхаарч,хоёр баатрыг болгоовч илүү дутууг олж үзсэнгүй.Энх баатар ам нээж,өвгөн буурал ах минь үнэнийг та айлдав.Наран гэрэлт ээж минь намайг төрүүлээд зул мэт жаргасан гэдэг гэв.Эхийн сүүний гайхамшиг энэ ажээ.

Асуултад хариулаарай.Энх,Мөнх хоёр ихэр үү?Энэ хоёр хэд орчим настай вэ?Энх,Мөнх хоёрын ялгаа нь юунд байна

вэ?Үнэнийг хэн айлдсан бэ?Өвгөн буурал ах юу? гэж айлдсан бэ?Эхийн сүүний гайхамшиг гэж юу вэ?

Эхийн гол санааг илэрхийлэх өгүүлбэрийг эхээс олж бичээрэй.

Мөнх хүү ачит эхийнхээ сүүг цадтал хөхөж өссөн юм.Энх хүү буянт малын сүүгээр хүн болсон байна гэв.

Эхээс хэн?гэсэн асуултад хариулагдах үгийг олж,бичээрэй.

Мөнх ,Энх,өвгөн эхийнхээ,хүү,хүн

баатрыг,ах ,ээж намайг,эхийн

1.Эхээс дан эгшигт гийгүүлэгчээс бүтсэн үгийг олж, бичээрэй.

.............................................................2.Эхээс дан заримдаг

гийгүүлэгчээс бүтсэн үгийг олж бичээрэй.

.........................................................3.ЭГГЭГГ-бүдүүвчид тохирох

үгийг эхээс олоорой.

“Анхаарч”энэ үгэнд орсон

үсгүүдээр үг бүтээгээрэй.

Сонгож уншаарай.Эхийн эхлэл хэсгийг уншаарай.\2-р салаа\

Эхийн гол хэсгийг уншаарай.\3-р салаа\

Эхийн төгсгөл хэсгийг уншаарай.\1-р салаа\

Хавар ээж

Усны шувууд ганганасаар нуурандаа ирэх мөчид

Урин цаг миний нутагт айлчлан ирэх шиг болно.

Наран уулын цаагуур ороход

Хонгор үрийнхээ зүүдэнд ээж минь үзэгдэнэ.

Хонхон цэцэг шиг үзэсгэлэн гоо ээж минь

Хавар цагийг бидэнд бас бэлэглэнэ.

Хөндийд суунаглах аргалын утаа нь

Хөөрсөн сэтгэлийг минь бариад байх шиг

Холоос саравчлах ээжийн минь харц

Хоёр хунг нуурандаа хүлээх шиг

Хонхон цэцэг шиг үзэсгэлэн гоо ээж минь

Хавар цагийг бидэнд бас бэлэглэнэ.

Хичээлд идэвхтэй оролцсон та нартаа баярлалаа.