71
Б.З.Д-ийн 79-р сургулийн 3а ангийн “Эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх хичээл”

Etseg ehiin surgalt 3a tsolmon

Embed Size (px)

DESCRIPTION

zuvulguu

Citation preview

Page 1: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Б.З.Д-ийн 79-р сургулийн 3а ангийн

“Эцэг, эхийнсурган хүмүүжүүлэх

хичээл”

Page 2: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 3: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Эцэг, эхийн сургалт 1 “Хичээл хийх үр ашигтай аргууд”

Эцэг, эхийн сургалт 2 “Зорилго төлөвлөх жагсаалт “

”Эцэг, эхийн сургалт 3 “Амжилтын гурван дайсан

Эцэг, эхийн сургалт 4 “Анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ.”

Эцэг, эхийн сургалт 5 “Хичээл хийх үр ашигтай аргууд”

Page 4: Etseg ehiin surgalt 3a tsolmon

“Хичээл хийх үр ашигтай аргууд”

Page 5: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх хэцүү гэдгийг мэдсээр байж хйиж чаддаггүй.

Үнэн сэтгэлээсээ хичээл хиймээргүй санагддагүй.

Хичээл хийж эхэлсэн ч хурдан залхаж, хийж байснаа орхидог.

Хичээл хийж байхдаа хичээлдээ анхаарлаа төлөврүүлж чаддаггүй.

Page 6: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийж эхэлдэггүй Хийж байгаа хичээлээ үргэлжлүүлж

чаддаггүй“Идэвхи чармайлт, анхаарлын байдалд

дутагдал байгаа юм.

Page 7: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Идэвхи чармайлт нь хүний оюун ухаан, зорилгодоо бие сэтгэлээрээ хүрэх гэж тэмүүлэх, төвлөрөхийг хэлнэ. Энэ нь машин жолоодохтой адил юм. Бид хаашаа явахаа машинд суухаасаа өмнө, машинаа хөдлөгөхөөсөө өмнө мэддэг шүү дээ.

Page 8: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Идэвхи чармайлт нь хүний оюун бодол, үйл хөдлөлтэй хамт амжилт, үр бүтээлийг нээх түлхүүр болдог.

Page 9: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Үргэлж сонирхож, анхааралтай байдаг. /Аливаа зүйлсийг сонирхон ажигладаг/

Өөрт хэрэгтэй зүйлсийг хийх гэж чармайж шаардлагатай бол хичнээн ч цагаар сууж чадна.

Сэдэвт анхаарлаа хандуулж өөрийгөө зориулдаг. /Тодорхой юманд анхаардаг./Бэрхшээлийг даван туулахад бэлэн байдаг.

Эхэлсэн ажлаа дуусгадаг.

Page 10: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 11: Etseg ehiin surgalt 3a tsolmon

“Хичээл хийх хэрэгтэй гэдгийг мэдсээр байж хийж чаддаггүй”

“Номоо нээгээд уншихгүй зүгээр л хараад суудаг.”

“Хичээлээ хийж чаддаггүй”

Page 12: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 13: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Үүнд гурван төрлийн жагсаалт бэлтгэнэ. Эхний жагсаалтыг илүү хялбар хийхийн тулд 10 жилийн дараахыг бод. Нүдээ аниад хойшоо налан сууж нэг минут бод.

Page 14: Etseg ehiin surgalt 3a tsolmon

10жилийн дараа би юу юу бүтээгээд, ямархуу амьдарч байхыг хүсч байна?

Тэр үед таны хамгийн их бахархал юу байх вэ?

Алс хэтийн зорилгууд дараалан “аз жаргал”, “амжилт”, “хайр”, нийгэмд оруулах хувь нэмэр” ... гэх мэт өөрийн эрхгүй ухаанд бууна.

Page 15: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 16: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Комьпютерийн инженер болох, Англи хэл сайн сурах, Гадаадын нэгэн компанид ажиллах.

Page 17: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Их сургуулийн инженерийн ангид тэнцэх,

Хичээлдээ онц сайн дүнтэй суралцах, Жолооны үнэмлэх авах.

Page 18: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Өөрийн үзэж буй хичээлдээ онц дүн авах.

Өөрийн үзсэн бүх хичээлүүдийн даалгаврыг цаг тухайд нь хийх

Багшийнхаа авах шалгалтандаа бэлтгэх.

Page 19: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 20: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 21: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 22: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 23: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Компьютерийн инженер болох, Англи хэлийг сайн сурах, Их сургуулийн компьютерийн

инженерийн ангид тэнцэх, Өөрийн үзсэн бүх хичээлүүдийн

даалгаврыг цаг тухайд нь хийх

Page 24: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Энэ жагсаалтыг байнга харж болох газар хадаж тогтоо, Хамгийн эхний зорилгоо тусад томоор бичиж өөдөөсөө харуулан байрлуул. Тиймээс ч хичээл хийж байгаад толгойгоо өндийх болгонд тэрийг харна. Анхаарал бага сарниж , хичээлээ хийж эхлэх болно. Яагаад гэвэл тавьсан зорилго чинь идэвх чармайлт бий болгож хөдөлгөөнийг удирддаг.

Page 25: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Энэ өгүүлэгт эдлэн газруудаар явж уралдаанд орох эмнэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь “Том болоод юу хийх, ямар мэргэжилтэй хүн болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.

Page 26: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны мах аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ. Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч гэсэн бичсэн байлаа. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч гэсэн зурсан байлаа.

Page 27: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Маргааш өглөө зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэгээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “0” бас “ХИЧЭЭЛИЙН ДАРАА НАДТАЙ УУЛЗ” гэж бичсэн байв.

Page 28: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хүү багшаасаа “Яагаад би тэг авч байгаа юм бэ?” гэж асуулаа. “Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй. Бодит байдалд нийцэхгүй байна” гээд “ Чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна. Дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийгээ хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл, чиний дүнг өөрчилж болох юм...” гэв.

Page 29: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгвэл аав нь “За хүү минь, үүнд чи өөрөө л шийдвэр гарга. Энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулалгүй багшдаа өгөнгөө “Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй.” гэв.

Page 30: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 31: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 32: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 33: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Цагийг үр ашигтай өнгөрөөдөг хүний нойр бага байдаг. Иймээс ингэж унт, тэгж амар гэхийн оронд дараах зөвлөгөөг хэрэгжүүлбэл та цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө.

Page 34: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Тодорхой цагт унтаж, босч сур. Ингэж чадвал цаг хугацааг зөв төлөвлөж сурна.

Хэвтээд 5 минутын дараа унтахгүй бол бос. Нойр таны хувьд 1 дүгээр асуудал биш байна гэсэн үг.

Нойр чинь хүрээгүй бол битгий орондоо ор. Та ядарсан биш ажлаас зугатаж байна.

Замбараагүй, хэзээ ч хамаагүй унтаж, босдог бол үүнийгээ зас. Орой болгон тогтмол цагт орондоо орвол үр дүнд хүрнэ. Харин өдрийн цагаар бүү унт.

Эмх цэгцтэй хөдөлмөрлөх нь сайн унтахын үндэс болно. Мөн зөв цагт сайн амрах нь үр дүнтэй хөдөлмөрлөхийн үндэс болно.

Page 35: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хэрэв та эмх цэгцтэй, зорилготой амьдардаг, сурдаг бол, төлөвлөснөөс өөр цагт компьютер дээр суух ёсгүй.

Page 36: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Тэр өдөр хийх ёстой ажил тань дуусаагүй байхад ажлынхаа дундуур тоглоом бүү тогло. Таны “хэсэг зуур” гэж бодсон чинь худлаа. Хэрэв ингэвэл та ажлаа алдах нь тэр.

Ажлаа дуусгаад тоглохоор суухдаа хэр зэрэг тоглохоо сайн төлөвлө. Таны дараагийн ажил, амралт бий. Таны тархи, нүд, бие хэт ядарвал яах вэ?

Хэтэрхий оюун санаанд нөлөөтэй тоглоомыг тоглохгүй байсан нь дээр. Хичээл хийж байхад толгой дотор нэг юм бодогдоод байвал ямар хэцүү байх вэ?

Таны амьдралын тоглох цагийн өчүүхэн хэсгийг компьютер тоглоом эздэх ёстой. Өөр олон тоглоом бий. Бие бялдар болон оюун санаа хөгжүүлэх тоглоомтой хослуулаарай.

Хэзээ ч үндсэн ажлаасаа илүү цагаар тоглож болохгүй.

Page 37: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 38: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хүмүүс зурагтыг үзэж эхлэхээсээ өмнө бага үзнэ. Зурагт үзэх нь чухал биш гэх мэтээр бодох боловч үзэж эхэлмэгцээ мартдаг. Цөөн тооны хүмүүс л энэ байдлаа хянаж чаддаг. Бидний үнэтэй цагийг үрдэг зурагтыг яаж бага үзэх вэ?

Page 39: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Зурагтаар юу гарч байгаа бол хэмээн асааж үзсэний хэрэгггүй. Хөтөлбөрөөс хар. Хэрэв асаавал тэртэй тэргүй цааш үзэх л болно. Ингээд хүсээгүй юмыг үзэж, алтан цагаа үрж эхэлнэ.

Хөтөлбөр аваад дуртай нэвтрүүлгээ олж, өдөр цагийг нь тэмдэглэж мэдээд эхэлмэгц зурагтаа асааж үз. Харин дуусмагц шууд унтрааж босч яв. Тэгэхгүй бол өөр нэвтрүүлэг үргэлжлүүлэн үзэх болно.

Зурагт үзэх үедээ өөр юм бүү хий. Би зурагт үзэж байхдаа өөр юм хийж чадна гэж битгий бод. Зурагт үзэх нь хүний бүтээлч байдлын 80% ийг татдаг байна. Хэрвээ чи зурагт үзээд хичээл ч юм уу, өөр ямар нэг юм. Хийж байгаа бол өөрийгөө хуурч байна гэсэн үг. Энэ үед таны хийж байгаа ажил огт чанаргүй эсвэл ойлгомжгүй байна. Нэг бол зурагтаа үз үгүй бол ажлаа хий.

Зурагтын нэвтрүүлгүүд болон уран сайхны кинонууд нэлээд их давтагддаг. Онцын шаардлагагүй бол давтаж битгий үз. “Одоо ингэнэ” , “Үүний цаана ийм үйл явдал болно” , “Ингэж хэлнэ” гэх мэтээр өнгөрснийг сэргээх мэт зурагт үзэх нь хичнээн цагийг тань хий дэмий үрж байгааг тооцоолоорой.

Харин сэтгэл санаа тань тавгүй, ажлаасаа залхаж, түр зуур анхаарлаа өөр зүйлд хандуулмаар байвал зурагтаа асаагаарай.

Төлөвлөгөөтэй хичээлээ хийх, эрт босох, ном унших, ... гэх мэт,

Page 40: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Энэ нь дадал болгоход хэцүү үйлдлүүд байж болно. Гэхдээ хэцүү ч гэсэн тэвчээртэйгээр 20-30 удаа давтаж хийвэл аяндаа дадал болохыг харах болно. Гэвч муу зуршилууд ч гэсэн бас ийм л байдлаар хоногшдог гэдгийг мартаж болохгүй. Муу зуршлуудыг ч гэсэн эхлэх үед нь анзаарч зуршил болохоос нь өмнө анзаарах хэрэгтэй.

Page 41: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 42: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 43: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Зорилго тодорхой, идэвх чармайлт дүүрэн хичээлээ хийж эхэллээ. Гэтэл хийж байгаа зүйлд тань анхаарал төвлөрөхгүй бол тодорхойлсон зорилго, зүтгэл юунд ч хүргэхгүй.

Page 44: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Сэтгэл зүйн байдал. Хүний биеийн хэрэгцээ. Тухайн орчны хичээл хийх боломжгүй

байдал.

Page 45: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх орчноо бүрдүүл Бие махбодын хэрэгцээг хийж эхлэхийн өмнө

хангах хэрэгтэй. Хичээл хийхдээ олон төрлийг хамруул. Удаан

хугацаагаар нэг хичээлийг давтах залхуутай бас ядаргаатай байж болно. Ядарсан, залхсан, анхаарлаа сарниулсан үед өөр нэг хичээл хийж эхэл. Ингэснээр нэг талаар идэвхтэй амарч нөгөө талаар анхаарлаа дахин төвлөрүүлж болох юм.

Аливаа хүний нэг сэдэв дээр төвлөрч чадах хамгийн урт хугацаа ихэнхдээ 30 мин байдаг. Тэглээ гээд 30минутанд нэг завсарлаж болохгүй. Харин 25-30 минутанд сандлаасаа босч хэдэн алхам алхаад гүнзгий амьсгалж 1-2минутын дараа дахин хичээлээ хийж анхаарлаа сэргээж болох юм.

Page 46: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Энэ бүлэгт хичээл хийхээр төлөвлөсөн цагаа үр дүнтэй өнгөрөөхөд орчноо хэрхэн бүрдүүлэх тухай тайлбарлах болно.

Хичээл хийхээр ширээндээ суусан сурагчийн анхаарал сарних нь гадны нөлөөгөөр эсвэл хувь хүний өөрийн ой санамжаас хамаардаг.

Хүн бүрт тохиромжтой хичээл хийх орчин, цагийн боломжгүй ч тухайн орчин хүний анхаарал сарниад байхааргүй байвал зүйд нийцнэ.

Page 47: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хэрвээ боломжтой бол хичээл хийх өрөө тусгайлан бэлтгэсэн байна. Хичээлийн ширээ нь цонхны яг хажууд байж болохгүй. Тийм байвал зуны халуун, өвлийн хүйтэн нөлөөлөхөөс гадна анхаарал сарнина.

Нарны гэрэл болон гэрэлтүүлэг өдөөс тусч эсвэл хичээл хийж байгаа хүний сүүдэр ширээн дээр тусахгүй байвал сайн.

Энэ өрөөнд тодорхой хугацаанд цэвэр агаар оруулах хэрэгтэй.

Page 48: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Зарим хүмүүст хичээл хийхдээ хэрэглэдэг тусгай тохилог эд тавилагатай байдаг. Гэхдээ сандал эсвэл түшлэгтэй буйдан нь хэтэрхий тав тухтай байх нь буруу юм.

Гэхдээ сандал тань хичээл хийхэд саад болохоор тухгүй байж болохгүй юм.

Page 49: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх орчин нь чэмээгүй байх ёстой. Хичээл хийж байхдаа хөгжим сонсох нь түгээмэл үзэгдэл байдаг.

Энэ талаар “Би хөгжим сонсохоор илүү хичээл хийдэг юм” гэж бопдож байж болно. Харин энэ тухай хийсэн судалгааны дүнг харвал “хүний тархи нэгэн зэрэг нэгээс илүү дохиоллыг хүлээн авдаг ч анхаарал нь зөвхөн нэг цэгт төвлөрдөг” гэж гарчээ.

Өрөөндөө хадсан зураг, плакат, зурагт сурталчилгаа гэх мэт нь хичээл хийх үр ашгийг бууруулдаг байна.

Page 50: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх булан нь хамгийн наад зах нь дэвтэр тавиад бичиж болох ширээ, түүний хажууд хичээл хийж байхдаа ашиглах ном, дэвтэр, үзэг, бал, харандаа гэх мэтийн хичээлийн хэрэглэл тавих нэмэлт орон зайнаас бүрдэх ёстой.

Page 51: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх үйлдэл, ширээ нь хоорондоо уялдаа холбоотой байвал илүү сайн. Та хичээл хийдэг ширээгээ хичээлээс гадуур ашиглавал /хоол идэх, унтах, компьютер тоглох гэх мэт/ тодорхой хугацааны дараа ширээндээ суухад тэр бүхнийг хиймээр санагддаг болно. Ийм учраас ширээгээ суухад зөвхөн хичээл хийхэд ашиглаж харах бүрдээ хичээл хийхийг сануулах сануулга болгох хэрэгтэй.

Page 52: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийнгээ зурагт үзнэ гэдэг боломжгүй юм.

Зурагтын товчлуур дарж нээх, зурагттай өрөөнд орох эсэх нь таны мэдэлд байдаг. Харин зурагт асаасан бол тэр мөчөөс хойш таны мэдлээс гарч зурагтын нэвтрүүлгийн эрхэнд орно.

Өдөр тутмын хичээл давтах ёстой цагтаа дуусгалгүй зурагтанд ойртож болохгүй.

Хичээл хийж байгаад завсарлах үедээ цаг хугацааг хүссэннээрээ ашиглаж болно. Өөрийгөө янз янзаар урамшуул, харин энэ урамшуулал нь яагаад ч 10 мин зурагт үзэх байж болохгүй яагаад гэвэл зурагт үзэж эхэлбэл 1 минутаар ч хязгаарлаж чадахгүй байж болох юм.

Page 53: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл давтахаа тасалдуулахыг хүсэхгүй байгаа бол эхлээд утсаа анхаар.

Утсаа хэрхэн хэрэглэх талаар өөртөө хатуу дүрэм тавь. Тодорхой цагуудаар найз нөхөдтэйгөө утсаар ярихгүй бай. Найз нөхдөө гомдоно гэж бүү бод, Өдөр хоног өнгөрөх тусам найз нөхөд чинь энэ байдалд дасаж хичээл хийдэг цагаар утсаар ярихаа болино.

Page 54: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Сурагчид ихэнхдээ юм бичих, бодлого бодох хичээлээ ширээндээ сууж хийгээд бусдыг нь орон дээрээ хэвтэж хийдэг. Гэвч ингэж хийсний эцэст ганцхан төгсгөл л байдаг, тэр нь “унтах”

Хэвтэж хичээл хийхэд учрах хамгийн том саад бол уншиж эхэлмэгц нойрмоглон эвшээж бие махбодыг өөр зүйлд албаддаг.

Page 55: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 56: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хүний бие хэрэгцээ нь хүний хамгийн үндсэн хэрэгцээ байдаг. Хүний бие амьдралаа цааш үргэлжлүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Хичээл хийхийн тулд эрүүл байх хэрэгтэй, эрүүл байхын тулд хэрэгцээгээ хангахи хэрэгтэй. Жишээлбэл: гэдэс чинь өлсөж байхад хичээл хийх гэж битгий суу. Яагаад гэвэл ухаан санаа тань тэр чигээрээ хоол бодож зөвхөн бие чинь ширээний ард суух болно.

Хоолоо идсэн даруйдаа хичээл хийдэггүй шигээ өлсөж байхдаа ч гэсэн хичээл хийх гэж бүү оролд. Хоолны дараа бие тавигдаж, хүний судсаар гүйх цус тархины ажилгаанд биш хоол шингээх үйл ажилгаанд дайчлагддаг байна. Энэ нь тархины хүч чадлыг бууруулдаг юм байна.

Page 57: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 58: Etseg ehiin surgalt 3a tsolmon
Page 59: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх цаг, хугацаа амрах цаг хугацаатай тохируулж чадаагүйгээс болж үр өгөөж нь буурдаг байна. Хичээл хийх дур сонирхол үгүй болдог. Хичээлээ ойшоохоо болино. Иймээс ном, дэвтэр харж удаан цагаар суух нь хичээл хийж байна гэсэн үг биш юм. Сонирхол, сэдэв, цаг хугацааг, хамгийн сайн ашиглах нь хичээлээ үр ашигтай хийх арга зам юм.

Page 60: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Эрүүл ахуй: Хичээл хийхэд хамгийн эхлээд эрүүл биетэй байх хэрэгтэй. Иймээс эрүүл мэндээ анхаарч, эрүүл хүнс хэрэглэж, хангалттай сайн унтаж, биеийн тамирын спортоор хичээллэж, биеийн амар тайван байдлыг хангаж өгсөн байх хэрэгтэй.

Хичээл хийх дур сонирхол: Дургүй хоолоо дахин дахин идэж чаддаггүй шиг хичээл хийх дургүй хүн удаан сууж хичээл хийж чаддаггүй. Хичээл хийх дуртай байх хамгийн чухал алхам нь тодорхой бөгөөд үнэнд нийцсэн зорилготой байх явдал юм. Өөрөөр хэлбэл “яаж хичээл хийнэ” гэж бодохоосоо өмнө “Яагаад хийх хэрэгтэй билээ” гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Хичээл хийх нь таны хувьд ямар нэгэн үнэ цэнэ, утга төгөлдөр бөгөөд хийх дуртай ажиллагаа байх болно.

Хичээл хийх аргыг мэдэх: Хичээл хийх арга барилын хувьд 4 үндсэн тулгуур тодорхойлж байж болох юм. Урд өмнөө юу ч бодохгүй байх. Хийх хичээлээ тохирох хэсгүүдэд хуваах. Хамгийн хялбар, сурахад амар хэсгээс эхлэх. Сурсан зүйлээ дахин давтаж байх.

Page 61: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Энэ арга нь номноос уншихад хялбар арга бөгөөд элсэлтийн шалгалтанд орох сурагчдын хувьд амжилтыг дээшлүүлдэг юм.

Хар Асуу Унш Тайлбарла Дахин давт

Page 62: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хийх хичээлийн сэдвийн талаар мэдээлэлтэй болохын ойлгохын тулд сэдвийг бүхлээр нь 3-4 минут хар. Ингэж нүдээр гүйлгэн харах нь унших гэж буй сэдвийн үндсэн утгыг ач холбогдолтой эсэхийг тодорхойлоход тус болно.

Page 63: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хийх гэж буй хичээлээ эсвэл унших гэж буй сэдвээ зорилгогүй унших нь танд ямар ч үр ашиг өгөхгүй юм. Хийж дуусаад аль зорилгод хүрсэн байхаа өмнөөс мэдэж байх нь дараагийн алхам болно.

Page 64: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Энэ үед өмнөөс сонирхсон асуултандаа хариулт олох зорилгоор уншиж эхэл. Уншиж байхдаа номын дээр тэмдэглэх хэрэгтэй асуултынхаа хариултын мөн тодорхойлно.

Page 65: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Давтаж байгаа сэдвээ дэвтэр номоо хааж байгаад гаргасан асуултандаа олсон хариултаа толгойдоо тогтоосноороо өөрөө өөртөө тайлбарла. Ингээд чанга дуугаар тайлбарлавал илүү сайн юм. Шаардлагатай бол тэмдэглэж авснаа үе үе харж болно.

Page 66: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Анхаарал сарнихыг зогсооно. /Чимээгүй, дотроо дахин давтах үед мөрөөдөлдөө автан өөр юм бодох магадлал байдаг, Ой ухаан давтаж байгаа сэдвээс хальдаг.

Чанга дуугаар давтахад анхаарлаа маш сайн төлөвлөдөг.

Үгийн хэллэг нь тархинд бичигдэж, санахад хялбар болдог.

Page 67: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Сурахад дахин давтах, сэдэвтэй холбоотой бодлого бодох нь сурсан сэдвийг бататгах чухал юм. Шинэчлэх, давталтыг хэр зэрэг урт хугацаанд дахин давтах нь тухайн сэдвийн шинж чанараас, сурагчийн чадвараас хамаарна. Хялбар сэдвүүдийн хувьд байнга давтах нь ерөнхий дүрэм бөгөөд уг зайны хэр урт хугацаатай байх нь тухайн сэдвийн шинж чанараас, сурагчийн нас, оюун ухааны чадвар, сэдэвт өгүүлэх амьдралын байдлаас хамаардаг.

Page 68: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хйих гэж суусан хүний анхаарал сарних нь тухайн орчноос эсвэл хувь хүний өөрийнх нь тархины санамжаас шалтгаална. Иймээс хичээл хийх орчин нь таатай нөхцөлтэй байвал хичээл хийхйиг хялбарчилж, зарцуулж байгаа цагаа илүү их үр өгөөжтэй ашиглах боломж олгоно. Хичээл үр ашигтай хийхэд орчин нөхцөл таарамжгүй байвал, өөрчлөх хэрэгтэй.

Page 69: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Хичээл хийх өрөө нь хэтэрхий хүйтэн юмуу, хэтэрхий халуун байж болохгүй ба агаар сайн оруулж, чимээгүй байх хэрэгтэй.

Хичээл хийх байхдаа хөгжим сонсохгүй байх. Хичээл хийх өрөөнд байгаа плакат зураг, зар

сурталчилгааны зориулалттай өнгөт зураг зэрэг нь хамгийн их анхаарал сарниулдаг. Энэ бүхнийг анхаарах хэрэгтэй.

Хичээлийг заавал ширээний ард сууж хийх. Ингэж суух нь хүнд хичээл хийх дохио болно. Иймээс хэвтэж эсвэл, газар сууж хичээл хийхгүй байх хэрэгтэй.

Хичээл хийж байхдаа ашиглах хичээлийн хэрэгсэл нь эмх замбараагүй байж болохгүй, шаардлагатай бүх зүйлсээ гар дороо байлгах хэрэгтэй.

Page 70: Etseg ehiin surgalt 3a tsolmon

Эрхэм уншигч, танилцагч, суралцагч багш, эцэг, эх, хүүхэд багачууд та бүхэнд сурах эрдмийн гэгээн мөр чинь өөдрөг байж зорилгодоо хүрч амжилт олоход чинь бага гэсэн хувь нэмэр болоосой гэж хүсч байна.

Багш Х.Цолмон

Page 71: Etseg ehiin surgalt 3a tsolmon