Lecutre 9, Pricing

Preview:

Citation preview

БАРААНЫ ҮНЭ, ҮНИЙН ШИЙДВЭР

.

Лекцийн агуулга

Үнэ гэж юу вэ?Пүүсийн үнийн шийдвэрт нөлөөлөх

хүчин зүйлсПүүсийн үнэ тогтоох аргууд

I. “ҮНЭ” ГЭЖ ЮУ ВЭ?

Хамгийн энгийнээр:

Худалдан авагчийн зүгээс “бараанд” төлж буй мөнгөн дүн.

“Барааны õýëáýð õýìæýý ÷àíàðò òîõèðñîí òºëáºðèéí õýðýãñýë”

II. Пүүсийн үнийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлс:

Пүүсийн үнийн шийдвэрт: пүүсийн дотоод хүчин зүйлс гадаад орчны хүчин зүйлс нөлөөлнө.

II.1. Үнийн шийдвэрт нөлөөлөх дотоод хүчин зүйлс

Үнийн шийдвэрт нөлөөлөх пүүсийн дотоод хүчин зүйлс:

a) пүүсийн маркетингийн зорилго

b) пүүсийн зардал

c) байгууллагын дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь (үнийг хэн тогтоох вэ?)

a. Mаркетингийн зорилго

Пүүс бараандаа үнэ тогтоохоос өмнө дараахыг шийдвэрлэсэн байх: Пүүсийн ерөнхий стратегийг

тодорхойлохзорилтот зах зээлбайршихмаркетингийн иж бүрдэл

Зорилгыг тодорхойлох

Mаркетингийн зорилгууд: Дараах зорилгууд байж болно.

Амьд байх:Пүүсийн хүчин чадлын доройтол, зах зээлийн

хүчтэй өрсөлдөөн, эсвэл хэрэглэгчийн хүсэл өөрчлөгдөх зэрэг аюул тулгарсан үед пүүс “амьд” үлдэхийн тулд үнийг доогуур түвшинд тогтоох.

Энд, пүүсийн зах зээлд “амьд байх” нь “ашигтай байх”-аас чухал.

Энэ нь гол төлөв богино хугацааны зорилго.

Одоогийн ашгийг max байлгах:Зарим пүүс зах зээлийн эрэлт ба зардлын

тооцоололд үндэслэн үнийг олон түвшинд тогтоон, тэдгээрээс “одоогийн ашгийг хамгийн их байлгах” үнийг сонгон авч зах зээлийн үнийг тогтоох.

Энд, урт хугацааны гүйцэтгэлээс илүү богино хугацааны санхүүгийн үр дүнг чухалчилна.

Mаркетингийн зорилгууд

Зах зээлд тэргүүлэгч байх: Зарим пүүс зах зээлийн дийлэнхи хэсгийг өөрийн

болгох нь урт хугацааны ашгийг бий болгоно гэж үздэг.

“Зах зээлд тэргүүлэгч байх”-ын тулд үнийг боломжийн хэмжээнд доогуур түвшинд тогтооно.

Бараа – чанарын тэргүүлэгч байх: Пүүс “бараа – чанарын тэргүүлэгч байх” гэдэг нь

R&D буюу судалгаа хөгжлийн зардлыг багтаасан өндөр үнэ тогтоон зах зээлд гарах.

Mаркетингийн зорилгууд

b. Пүүсийн зардал

Зардал нь пүүсийн барааны үнийн хамгийн доод түвшинг тогтооно.

Пүүс барааг үйлдвэрлэх, хуваарилах борлуулахтай холбогдон гарах нийт зардлыг болон тодорхой хэмжээний ашгийг багтаан барааныхаа зах зээлийн үнийг тогтооно.

c. Байгууллагад үнийг хэн тогтоох вэ?

Жижиг пүүс = дээд удирдлага үнийг тогтооно. Томоохон пүүс = салбарын эсвэл барааны

удирдлагын менежерүүд үнийг тогтооно. Байгууллагын зах зээл дээр дээд удирдлага

хэрэглэгчид хоорондын зөвшилцөл, хэлцлийн үндсэн дээр үнийг тогтооно.

II.2. Үнийн шийдвэрт нөлөөлөх гадаад хүчин зүйлс

Үнийн шийдвэрт нөлөөлөх гадаад хүчин зүйлс нь:

a) Зах зээлийн төлөв байдал ба эрэлт

b) Өрсөлдөөний төлөв байдал

c) Маркетингийн орчны бусад хүчин зүйлс

a. Зах зээлийн төлөв байдал ба эрэлт

Үнийг тогтоохоос өмнө маркетер нь барааны үнэ ба зах зээлийн эрэлтийн уялдаа холбоог шинжилж судалснаар: Зах зээлийн төрлүүдэд ялгаатай үнэ тогтоох Үнэ ба барааны үнэт чанарын талаархи

хэрэглэгчийн үзэл бодлыг илэрхийлэх Үнэ – эрэлтийн уялдаа холбоог шинжлэх

Зах зээлийн төрлүүдэд ялгаатай үнийг тогтоох

Үнэ ялгаатайгаар бүрэлдэн тогтдог зах зээлийн 4 төрөл:

- төгс өрсөлдөөнт

- монополь өрсөлдөөнт

- олигополь

- цэвэр монополь

b. Өрсөлдөгчийн зардал, үнэ

Өрсөлдөгчдийн зардал, үнэ, тухайн пүүсийн үнийн шийдэлд үзүүлэх хариу үйлдэл зэрэг нь үнийн шийдвэрт шууд нөлөөлдөг.

Хямд үнийн стратеги нь өрсөлдөгчийг зогсоох, магадгүй зах зээлээс шахан гаргахад ч хүргэж болзошгүй.

c. Гадаад орчны бусад хүчин зүйлс

Үнийн шийдвэрт нөлөөлөх маркетингийн орчны бусад хүчин зүйлсэд:

Эдийн засгийн нөхцөл байдал; эдийн засгийн цэцэглэлт эсвэл хямрал, инфляци, зээлийн хүүгийн хэлбэлзэл зэрэг нь үнийн шйидвэрт нөлөөтэй.

Гадаад орчны бусад хүчин зүйлс

Завсрын зуучлагч худалдаачид: Үйлдвэрлэгчийн барааны борлуулалтыг бүрэн

хариуцан дамжуулан худалдаалснаар барааны өртгийг нэмэгдүүлнэ.

Засгийн газар: Хууль эрх зүйн орчны хүрээнд үнэ тогтоно.

Нийгмийн асуудал: Пүүсийн борлуулалт, зах зээлийн хувь хэмжээ,

ашгийн зорилго нь нийгмийн асуудлуудыг тодорхой хэмжээгээр хамарсан байдаг.

III. Пүүсийн үнэ тогтоох аргууд

Үнэ тогтоох боломжит аргууд: Өртөгт үндэслэн үнэ тогтоох арга (нийт зардал

+ ашгийн хувь = үнэ, хугарлын цэгийн шинжилгээ)

Хэрэглэгчдийн барааны эрхэмлэлд үндэслэн үнэ тогтоох арга

Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга (үнэ хаялцуулан тогтоох, битүүмжлэн шалгаруулалтаар үнэ тогтоох)