математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд...

Preview:

Citation preview

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД

МХТ АШИГЛАЖ БУЙ

СУДАЛГААНД ХИЙСЭН ДҮН

ШИНЖИЛГЭЭ

АГУУЛГА: Удиртгал

Зорилго

Зорилт

Онолын хэсэг

Судалгааны хэсэг

Бүтээлч үйл ажиллагаа

Дүгнэлт

Ашигласан материал

УДИРТГАЛ

МХТ – ийг биеэ даасан хичээл болгон зохион

байгуулахаас гадна, бусад хичээлийг

сонирхолтой, үр ашигтай хичээл болгон зохион

байгуулахад ашиглаж байна. Тэгвэл

математикийн багш нар МХТ – ийг сургалтандаа

хэрхэн ашигладаг буйг судлах, түүнд дүн

шинжилгээ хийх, өөрөө математикийн хичээлд

МХТ – ийг ашиглах талаар судалж үзэх үүднээс

уг сэдвийг сонгон авч судаллаа.

Буцах

ЗОРИЛГО

Математикийн хичээлд МХТ –

ийг ашиглаж буй байдалд дүн

шинжилгээ хийх, ашиглаж болох

боломжийг судлах

Буцах

ЗОРИЛТ

МХТ – ийг сургалтанд ашиглахын ач холбогдлыг

судалж мэдэх

МХТ – ийг математикийн хичээлд ашиглаж

байсан талаар өмнө судлагдсан байдалд дүн

шинжилгээ хийх

МХТ – ийг математикийн хичээлд ашиглаж буй

байдалд дүн шинжилгээ хийх

МХТ – ийг математикийн хичээлд ашиглах

талаар өөрийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх

МХТ ба сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан

сурагчдын нас сэтгэхүйн онцлог тохирсон

хичээлийг бэлтгэж , заахБуцах

ОНОЛЫН ХЭСЭГ

Багш гэж хэн бэ?

Сургалт гэж юу вэ?

Сургалтын хэрэглэгдэхүүн, түүний

ангилал

Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог

МХТ – ийг сургалтанд ашиглахын ач

холбогдол

Буцах

СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ

АНГИЛАЛ

Бодит зүйлс – байгальд байгаа байдлаар нь

цуглуулж бэлтгэсэн зүйл

Дууриамал зүйлс – байгальд байгаа байдлыг

дууриалган хийсэн

Дүрсэлсэн зүйл – зураг дүрслэлээр харуулсан

Дэлгэцийн зүйл – проекцлогч аппаратын

тусламжтай үзүүлэхэд зориулсан зүйлс

Бичмэл зүйлс – багш өөрийн гараар бэлтгэсэн

үзүүлэн таниулах материалууд тус тус орно.

Буцах

ХҮҮХДИЙН НАС

СЭТГЭХҮЙН ОНЦЛОГ

Нялх нас

Балчир нас

Сургуулийн өмнөх нас

Сургуулийн бага нас

Өсвөр нас

Орь залуу нас ( ахлах анги )

Буцах

МХТ – ИЙГ СУРГАЛТАНД

АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Компьютер нь хичээлийн

тэмдэглэл, слайдыг нийтэд

үзүүлэх, нарийн төвөгтэй үзүүлэн

бэлтгэх, төвөгтэй тооцоо

хийх, сурагчдыг идэвхитэй оролцоод

хамруулах, хөдөлгөөнт дүрс, дуу

бичлэгийг ангид үзүүлэх зэрэг олон

боломжийг багшид олгодог.

Буцах

О. Брайн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд компьютер хэрэглэхийн давуу талыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Үүнд:

1. Хичээлд хэрэглэх материалыг баяжуулна.

Тухайлбал:

- Олон төрлийн үзүүлэн

- Тухайн сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх

- Гараар тооцоолох боломжгүй нүсэр тооцоолол зэргийг шийдвэрлэх боломж олгоно.

2. Хичээлийн агуулгыг олон талаар тайлбарлах боломжтой.

3. Уламжлалт сургалтаар үзүүлэх боломжгүй байсан туршилт хийх боломжтой.

4. Таамаглал төсөөллийг бичлэгээр үзүүлэх боломжтой

Буцах

Жонстон , Гарднер нар (1989)

компьютерийн хэрэглээг дараах гурван

бүлэгт ангилсан.

Үүнд:

1. Шууд сургалтын хэрэглээ. Үүнд

интерактив программууд орно.

2. Ажлын хэрэгслүүд. Сурагч тодорхой нэг

даалгаврыг гүйцэтгэхдээ хэрэглээний программ

ашиглаж сурна.

3. Мэдээлэл солилцох хэрэглээ.

Техник, технологи ашиглан мэдээллийг олж

авах, солилцох боломжтой.

Буцах

НОМ ХЭЛБЭРТЭЙ СУРАХ БИЧИГ БОЛОН ЭЛЕКТРОН ХЭЛБЭРТЭЙ СУРАХ

БИЧГИЙН ЯЛГААГ ДООРХ ХҮСНЭГТЭЭР ҮЗҮҮЛЛЭЭ.

№ Ном хэлбэртэй сурах бичиг Электрон хэлбэртэй сурах бичиг

Үр өгөөж

Сурах бичигт хамрагдах

сэдвүүд түүнд хамаарагдах

мэдээллүүдийг сурагчдад

хүргэж чаддаг.

Мэдээллүүдийг сурагчдад

хүргэх.

Нэмэлт материал, программ

хангамж, жишээ бодлогыг

агуулсан

Бодитойгоор

ажиллах боломж

Бодитойгоор ажиллах

боломжгүй, практик дадлага

хийж болдоггүй.

Бодитойгоор практик ажил

хийх, бэлэн файлуудтай

ажиллах боломжтой.

Хэмнэлт Зардал өндөр CD – г олшруулахад хялбар,

түргэн

Хэрэгтэй

мэдээллээ олж

авах боломж

Гар ажиллагаатай тул хаана

хэрэгтэй мэдээлэл байгааг

хайж олоход хэцүү.

Хайлтын хангамж программ

хэрэглэж байгаа тул хэрэгцээт

мэдээллээ хайж олох

Хэрэглэхэд

дөхөм байдал

Монгол хэл дээр бичигдсэн

байдаг тул ашиглахад хялбар.

Хэрэглэж,

ашиглах газар

Хаана ч хэрэглэж ашиглаж

болдгоороо давуу талтай

юм.

Зөвхөн компьютертэй байж

ашиглах боломжтой

байдгаараа сул талтай.

Буцах

Аливаа сургалт нь суралцагчдын танин мэдэхүйн

болон сэтгэхүйн үйл ажиллагаанд суурилах

бөгөөд суралцахуйн үйл ажиллагааны онолын

үүднээс авч үзвэл сургалтыг эзэмшихүйн гурван

үе шаттайгаар зохион байгуулж болдог.

Үүнд:

1. Үйлийн баримжааг ялган таних

2. Үйлийн баримжааг эзэмших

3. Үйлийн баримжааг үнэлэн хөгжүүлэх

Эдгээр шат бүхэнд МХТ – ийг ашиглах

хэрэгцээ, гарах үр дүнг дараах хүснэгтэнд

үзүүлэв.

Буцах

(“МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙГ СУРГАЛТАНД СУРГАЛТАНД

ХЭРЭГЛЭХ НЬ СУРГАЛТ СЕМНАР” – ААС)

Эзэмшихүйн

үе шат

Үйлийн баримжааг ялган

таних

Үйлийн баримжааг

эзэмших

Үйлийн баримжааг

үнэлэх, хөгжүүлэх

Гарах үр дүнШинэ төсөөлөл, ойлголт

бий болгох

Шинэ мэдлэг, чадвар Шинэ хандлага, үнэлэх

Сургалтын

арга

Үзүүлэн таниулах, үг

ярианы арга

Практик үйлийн арга Бие даах, бүтээлч үйл

ажиллагааны арга

МХТ – ийг

хэрэгцээ

- Математикийн шинэ

ухагдахууныг

томьѐолоход

шаардлагатай

мэдээллийн

хэлбэрүүд

- Геометрийн

биетүүдийг харуулсан

хөдөлгөөнтэй, өнгөтэй

загвар зургууд

- Математикийн

бодлого бодох

аргачлалтай CD

- Мэдээллийн сүлжээ

ашиглан математикийн

хичээлийн агуулгатай

холбоотой мэдээлэл

хайх, хадгалах

- Word, Excel

программуудыг ашиглан

мэдээлэлд

боловсруулалт хийх

- Мэдээлэлд үндэслэн

мэдлэг бүтээх аргад

суралцах

- Бодлогын

программыг

ашиглан өөрийгөө

үнэлэх

- Мэдээллийн

хэрэгслийг

ашиглан бусдад

мэдээлэл бэлтгэх,

эссе, реферат

бичих, төсөл

боловсруулах

Буцах

(“МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙГ СУРГАЛТАНД СУРГАЛТАНД

ХЭРЭГЛЭХ НЬ СУРГАЛТ СЕМНАР” – ААС)

Эзэмшихүйн үе шатҮйлийн баримжааг

ялган таних

Үйлийн баримжааг

эзэмших

Үйлийн баримжааг

үнэлэх, хөгжүүлэх

МХТ – ийг хэрэгсэл

Компьютер,

проектор, видео

бичлэг, CD,

мэдээллийн сүлжээ

Компьютерийн

программууд,

мэдээллийн сүлжээ,

бодлогын програм

Бодлогын программ,

компьютерийн

программууд

МХТ – ийг

ашигласан үр дүн

Зөв төсөөлөл бий

болно.

- Шинэ төсөөлөл

мэдлэг болж

хувирна.

- Мэдээллийн

хэрэгсэлтэй

ажиллах чадвар

эзэмшинэ.

- Мэдээллийн

технологийн

давуу талыг

ойлгох

- МХТ – амьдралд

хэрэглэх чиг

хандлагатай

болно.

Буцах

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

МХТ – ийг математикийн хичээлд

ашиглаж байсан талаар өмнө

судлагдсан байдал

(2003 оны байдлаар)

МХТ – ийг сургалтанд ашиглаж буй

байдал

Буцах

ӨМНӨ СУДЛАГДСАН БАЙДАЛ

1. Танд компьютер байдаг уу?

Уг асуултанд нийт 353 багш хариулснаас 37 нь

буюу 10,5% нь математикийн багш байв.

Дээрх хариултуудаас үзэхэд

багш нарын компьютерийн

хангамж дутагдалтай байгааг

харуулж байна.

албан22%

гэрийн11%

байхгүй

67%

Буцах

ӨМНӨ СУДЛАГДСАН БАЙДАЛ

Асуулт №2. Багш арга зүйчдийн сайн мэддэг

компьютерийн программ.

Нийт 386 багш хамрагдснаас: Математикийн багш – 10

Тухайн мэргэжлийн багш арга зүйчдийн дотор

хэрэглээний программ болон программчлалын хэл сайн

мэддэг багш нарын эзлэх хувь.

3.11.8

0.8

6.8

0.8 10

2

4

6

8Диаграмм №2

Буцах

Асуулт №3. Багш арга зүйчдийн дунд зэрэг мэддэг

компьютерийн программ.

Судалгаанд хамрагдсан багш нарын дийлэнх

хэсэг нь Word, Excel программыг ашиглаж чаддаг

байна.

ӨМНӨ СУДЛАГДСАН БАЙДАЛ

4.1 5.2

1 1 0.8 1.3

Диаграмм №3

Буцах

Асуулт №4. Сургалтандаа МХТ ашиглахад тандюу шаардлагатай байна вэ?

МХТ – ийг математикийн хичээлд ашиглахад дээрх зүйлүүд шаардлагатай байна гэж судалгаанд хамрагдсан багш нар хариулжээ.

ӨМНӨ СУДЛАГДСАН БАЙДАЛ

0

10

20

30

40

50

60

70

80

Мэргэжил дээшлүүлэх

Компьютерийн тоо

Интернэттэй болох

Гарын авлага Бусад төхөөрөмж

Компьютерийн хүчин чадал

Диаграмм №4

Нийс лэл

Аймгийн төв

Хөдөө сум

Бүгд

Буцах

Асуулт №5. Зааж буй хичээлдээ компьютер

ашигладаг багшийн тухай мэдээлэл

ӨМНӨ СУДЛАГДСАН БАЙДАЛ

Хичээлийн

нэр

Тухайн

мэргэжлийн

багшийг

хичээлдээ

компьютер

ашигладаг гэж

хариулсан

сурагчдын тоо

Эзлэх хувь

Тухайн

мэргэжлийн

багшийг

хичээлдээ

компьютер

ашигладаг гэж

хариулсан

сурагчдын тоо

Эзлэх хувь

Хот Хөдөө Бүгд

Математик 97 201 298 27%

Буцах

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ

ТЕХНОЛОГИ АЖИГЛАЖ БАЙГАА ЭСЭХ:

Судалгааны боловсруулалтыг үндсэн 2

хэсэг болгон ангилав.

1. МХТ – ийг математикийн хичээлд

ашиглахад шаардагдаж буй хүчин зүйлүүд.

2. МХТ – ийг математикийн хичээлд ашиглаж

буй хэлбэр:

Хичээлийн бэлтгэл хийх

Математик, геометрийн хичээл заах үйл явцдаа

ашиглах

Буцах

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ

ТЕХНОЛОГИ АЖИГЛАЖ БАЙГАА ЭСЭХ

Асуулт №1: Та компьютертэй юу?

Судалгаанд оролцогчдоос

албаны компьютертэй гэж

хариулсан багш нарын

ихэнх компьютерээ ганцаараа

эзэмшдэггүй, өрөөнийхөө

багш нартай хамтран

ашигладаг, эсвэл багш

нарын өрөөнд байдаг

компьютерийг ашигладаг

гэж хариулж байсан юм.

албан 63%

гэртээ37%

байхгүй

0%

Диаграмм №5

Буцах

Асуулт №2: Та дараах прорамуудыг ямар

төвшинд эзэмшсэн бэ?

Судалгаанд хамрагдсан багш нарын компьютерийн программуудын

мэдлэгийн түвшинг дээрх диаграммаар үзүүллээ. Судалгааны үр дүнгээ

харахад багш нар Word, Excel программуудыг өндөр түвшинд

мэддэг, харин бусад хэрэглээний гол программуудыг хэрэглэх чадвар

хангалтгүй байгааг харуулж байна.

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ

ТЕХНОЛОГИ АЖИГЛАЖ БАЙГАА ЭСЭХ

0

10

20

30

40

50

60

70

MS Word MS Excel Visio Powerpoint Pagemaker Photoshop Paint

Сайн мэдэх прогам

Дунд зэрэг мэдэх програм

Мэдэхгүй програм

Буцах

Асуулт №3. Та интернэт ашигладаг уу?

Сүүлийн үед интернэт

төвүүд олноор нээгдэж үйл

ажиллагаагаа явуулдаг

боловч судалгаанд хамрагдсан

багш нарын интернэт ашиглалт

нь хангалтгүй байна.

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ

ТЕХНОЛОГИ АЖИГЛАЖ БАЙГАА ЭСЭХ

16%

25%59%

Диаграмм №7

Үргэлж Хааяа Огт үгүй

Буцах

№4. Та интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч

чаддаг уу?

Үгүй бол яагаад?

Хэрэгцээт мэдээлэл

тийм их байдаггүй – 6 (35,9%)

Хэрэгцээт мэдээллээ

хайж олоход төвөгтэй

байдаг – 11 (64,7%)

Интернэт хэрэглэж буй багш нарын интернэтийн хэрэглээ нь зөвхөн

е – мейлээр харьцах байдлаар хязгаарлагдаж, интернэтээс өөрт

хэрэгцээтэй мэдээллээ олж авч чаддаг багш нарын тоо маш бага байна.

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ

ТЕХНОЛОГИ АЖИГЛАЖ БАЙГАА ЭСЭХ

17%

83%

Диаграмм №8

Тийм

Үгүй

Буцах

Асуулт №5. Та хичээлийн бэлтгэл хийхдээ компьютер ашигладаг уу?

Хэрэв тийм бол ямар зорилгоор ашигладаг вэ?

Хичээлийн бэлтгэл хийх – 10

Бичиг баримт боловсруулах – 17

Мэдээлэл авах, мэдээлэл солилцох – 6

Хэрэглэгдэхүүн бэлтгэх – 16

(давхардсантоогоор)

Судалгаанд хамрагдсан багш нарын 65,3%

нь хичээлийн бэлтгэл хийхдээ компьютерийг

ашигладаг гэж хариулжээ. Үүнийг нь цаашид

улам хөгжүүлэн МХТ – ийг сургалтандаа өргөн

ашигладаг болгох тал дээр анхаарвал зүйтэй гэж

үзэж байна.

ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХЭЛБЭР

тийм65%

үгүй 35%

Буцах

ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХЭЛБЭР

Асуулт №6. Та интернэтээс олж авсан

мэдээллээ математикийн хичээлд ашигладаг

байсан уу?

Хэрэв тийм бол ихэвчлэн ямар мэдээллийг ашигладаг вэ?

Бэлэн хичээл – 2

Хичээлтэй холбоотой

зургууд - 5

Хүүхдийн сонирхлыг

татсан янз бүрийн хэрэглэгдэхүүн - 3

Программууд

Бодлогууд - 8

(Давхардсан тоогоор)

тийм 29%

үгүй71%

Диаграмм №9

Буцах

Асуулт №7. Та математик, геометрийн

хичээлд компьютер ашигладаг уу?

Хэрэв тийм бол хэрхэн, яаж ашиглаж байсан бэ?

Тодорхой жишээ бичнэ үү?

Хариултууд:

Хэрэглэгдэхүүн бэлтгэх.

Квадрат функцийн график

байгуулж үзүүлж байсан.

ТӨМ бэлтгэх, тест бэлтгэх,

слайд үзүүлэн хийх.

Нээлттэй хичээлд ашигладаг.

Диаграмм хийх

ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХЭЛБЭР

тийм 43%

үгүй 57%

Диаграмм №10

Буцах

Асуулт №8. Та математик, геометрийн бэлэн

программуудыг хичээлдээ ашиглаж байсан уу?

Хэрэв тийм бол ямар

программ ашиглаж

байсан бэ?

Хариултууд:

Функцийн график

байгуулдаг программыг

ашиглаж байсан.

График байгуулах, excel

программыг ашиглаж байсан.

тийм 29%

үгүй71%

Диаграмм №11

ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХЭЛБЭР

Буцах

Асуулт №9. Компьютер ашиглалгүйгээр

хичээлийн зорилгодоо хүрч болно гэж үзэж

байна уу?

Судалгаанд оролцсон багш

нарын 89,8% хувь нь компьютер

ашиглалгүйгээр хичээлийн

зорилгодоо хүрч чадна гэж үздэг

нь математикийн хичээлийг

уламжлалт аргаар ихэвчлэн

заадагтай холбоотой байж

магадгүй юм.

ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХЭЛБЭР

90%

10%

Диаграмм №12

тийм үгүй

Буцах

Асуулт №10. Компьютер ашиглаж хичээлээ заахад сурагчид хичээлдээ өөрөөр ханддаг гэж та бодож байна уу?

Хэрэв тийм бол хэрхэн нөлөөлсөн бэ?

Хариултууд:

Хааяа нэг нээлттэй хичээлийн үед ашигладаг. Сурагчид хичээлдээ их идэвхтэй оролцож байсан.

Үгүй

Тийм. Хичээлд илүү сонирхолтой ханддаг.

Тийм. Нэг хэвийн аргаар заасаар байгаад сурагчид уйдсан. Сурагчдын анхаарал илүү төвлөрч байсан.

Нөлөөлнө. Хүүхдийн хичээлд оролцох идэвх нэмэгддэг болов уу гэж бодож байна.

Судалгааг оролцогч багш нарын ихэнх нь сурагчид хичээлдээ өөрөөр хандана гэж хариулсан байна.

Буцах

Асуулт №11. Компьютер ашиглаж хичээлээ заахад танд юу шаардлагатай байна вэ?

Хариултууд:

Математик, геометрийн программууд, түүнийгээ ашиглах чадвартай болгох сургалт, компьютер, проектор, сканнер гэх мэт техник хэрэгсэл

Проектор хэрэгтэй.

Анги тусгай зориулалтаар бэлдсэн байх.

Компьютер, проектор

Судалгаанд оролцогч багш нарын хариултыг нэгтгэж үзэхэд ихэнх багш нар дараах 3 чиглэлийн зүйл шаардлагатай байна гэж хариулжээ. Үүнд:

Орчин нөхцөл буюу техник хэрэгсэл

Компьютерийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх сургалт семинар

Буцах

Асуулт №12. Мэдээллийн технологийг

боловсролд ашиглахын тулд цаашид юунд

анхаарах шаардлагатай вэ?

Хариултууд:

Багш нарын компьютерын мэдлэгийг сайжруулах

сургалтыг зохион байгуулах

Гадаад хэлний мэдлэг сайжруулах

Багш нарын компьютерын мэдлэгийг сайжруулах

Хичээлийн бэлтгэл болон хэрэглэгдэхүүнүүдийг

хэрэглэх

Тоног төхөөрөмжөөр хангах

Буцах

БҮТЭЭЛЧ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ

MS Visio программын тухай

MathCad программын тухай

МХТ ба бүтээлч сэтгэлгээний аргуудыг

математикийн хичээлд ашиглан хичээл заах

Powerpoint программ дээр хийсэн хичээлийн

хэрэглэгдэхүүнүүд

Математикийн холбогдолтой вэб сайт

Математикийн хичээлд ашиглах бэлэн

программууд

Буцах

МХТ БА БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ АРГУУДЫГ

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД АШИГЛАН ХИЧЭЭЛ ЗААХ

Сэдэв 1:

Функцийн график (7 – р анги) (1) (2) (3)

Сэдэв 2:

Квадрат тэгшитгэл (8 – р анги) (1) (2)

Буцах

POWERPOINT ПРОГРАММ ДЭЭР ХИЙСЭН

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНҮҮД

Гурвалжин ба дөрвөн өнцөгт

Квадрат тэгшитгэл

Нэг үл мэдэгдэхтэй шугаман тэгшитгэл

Олон өнцөгт

Шугаман тэгшитгэлийн системийг графикийн

аргаар бодох

Шугаман тэгшитгэлийн системийг орлуулах

аргаар бодох

Буцах

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД АШИГЛАХ БЭЛЭН

ПРОГРАММУУД

Algebrator 4

Graph

Graph 1

Kids learn math

Талбай (Геометрийн дүрс болон биетүүдийн

талбайг олох)

Квадрат гурван гишүүнт

Буцах

ДҮГНЭЛТ МХТ – ийг ашиглан математикийн сургалтыг зохион байгуулахын

тулд багш дараах чадваруудыг эзэмшсэн байх нь зүйтэй гэж үзэж байна.

Үүнд:

1. Техник хангамж

Мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах

Мэдээллийн хэрэгслийг сургалтанд ашиглах чадвартай болох

2. Сургалт зохион байгуулах

МХТ – т суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах

Гадаад хэл дээр мэдээллийг ашиглах чадвар

Олон төрлийн мэдээллээс өөрт хэрэгцээтэй мэдээллээ сонгох чадвар

МХТ – ийг ашиглан цуглуулсан мэдээлэлд суралцагсдын нас, сэтгэхүйн болон танин мэдэх үйл ажиллагааны онцлогт тохируулан дидактик боловсруулалт хийх

Хүүхдийн насны онцлогийг харгалзан үзэж хичээлээ зохион байгуулах чадвар

МХТ – ийг ашигласан сургалтын арга зүйг боловсруулах, зохион байгуулах чадвар

Буцах

Эдгээр чадваруудыг багш нарт төлөвшүүлэхийн

тулд

МХТ – той холбоотой гадаад хэлний мэдлэгийг

дээшлүүлэх

Интернэттэй ажиллах арга техникийг

эзэмшүүлэх

Хэрэглээний программтай ажиллах арга

техникийг эзэмшүүлэх

МХТ – ийг хэрэгслүүдийг сургалтын явцад

ашиглах арга зүйг боловсруулах сургалтуудыг

зохион байгуулах хэрэгтэй байна.

Буцах

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Веб сайт:

www.google.mn

www.mongoleducation.mn

www.n20.mn/tutorials.html

www.asuult.mn

www.eschoolclub.com

Ашигласан ном:

Багш – 2005 төсөл, “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс”, УБ 2006 он

О. Мягмар, “Сэтгэл судлал”, УБ 2004 он

Л. Чойжоованчиг, Л. Мөнхтуяа, Б. Золзаяа нар, “Мэдээлэл зүйн зөвлөмж II”, УБ 2008

“Ерөнхий боловсрол ба мэдээллийн технологи”, УБ 2003 он

“Мэдээлэл харилцааны технологийг сургалтанд хэрэглэх нь”, УБ 2006 он

Буцах

Recommended