нийгмийн институт

Preview:

Citation preview

Социологи 2-р баг

Латины institutum – “байгууллага, бүрэлдэлт,

зан заншил” гэсэн үгнээс гаралтай.

Нийгмийн институт (Байгууллага) гэдэг бол

нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад

чиглэсэн үүрэг,статусын цогц байдал.

Ниймийн хэрэгцээтэй нийцэж байдаг,хүмүүс

өөр хоорондоо зохицон нэгдэх боломж

олгож,ниймийн харилцааг тогтворжуулдаг нь

институтын чухал шинж юм.

Орчин үед энэ нэр томъёог хэд хэдэн утгаар өргөн хэрэглэдэг.Нийгмийн янз бүрийн салбар дах хүний үйл ажиллагаа, нийгмийн харилцааг зохицуулдаг ба нөхцөлдүүдэг тогтвортой нийгмийн үзэгдлүүдийн мөн чанарыг тодорхойлдог нийгмийн аливаа хэм хэмжээ дүрэм журам зарчим сэтгэхүйн хэв маяг болон зан байдлын хэв загвар буюу нийгмийн байгууллага мөн.2.Нийгмийн бүлэглэл эсвэл байгууллага буюу хувь хүнээс дээгүүр төвшний нийгмийн нэгж, нийгмийн харилцаа ба үйл ажиллагааны субьект болох байгууллага юм.

“институт” хэмээх нэр томъёог нийгмийн

баримтуудыг илэрхийлэх зорилгоор

ашигласан.Түүний бодлоор хамт олон, хэсэг

бүлгийн тогтоосон зан байдлын бүх арга, бүх

төрлийн шашин шүтлэг бол институт мөн бөгөөд

социологи бол институтуудын тухай, тэдний үүсэл

гарал үйл ажиллагааны тухай шинжлэх ухаан юм.

Социологийн шинжлэх ухаанд нийгмийн

институтыг нилээд өргөн хүрээнд авч үздэг

бөгөөд түүнийг зөвхөн эрх зүйн хүрээ төдийгүй

нийгмийн амьдралын бусад салбартай холбон

тайлбарладаг

Нийгмийн түгээмэл чухал ач

холбогдолтой хэрэгцээнүүдийг дараах

институтууд хангаж байдаг

Үр удмаа нөхөн үйлдвэрлэх

Өсгөж хүмүүжүүлэх

Удам Угсаага залгамжлах

Нийгмийн үнэт чанар,уламжлалыг хадгалан хөгжүүлэх дараагийн үедээ өвлүүлэх

Нэг нэгнийгээ болон гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх эрүүл мэндийг нт хамгаалах

Гэр бүлийн дотор ая тухтай орчин халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх харилцан туслах

Гэр бүлийг гадны сөрөг хүчин зүйлээс хамгаалах бие биенийхээ зан авирт нийгмийн хяналт тавих

Гэр бүлийн аж ахуйг хамтран хөтлөх санхүүгийн талаар хангах үйл ажиллагаа хэрэглээг зохион байгуулах

Мэдлэг ,

соёлыг дамжуулах,бүтээх,

өсвөр үеийг нийгэмшүүлэх,

боловсон хүчнийг бэлтгэх

Нийгмийн дэг журам,аюулгүй байдлыг хангах

Бүлэг болон нийгмийг зохицуулах

Бараа үйлчилгээний үйлдвэрлэл,

хуваарилалт

хэрэглээг хангах

Үл мэдэх ба мэдэж болохгүй зүйлст хариулт

өгөх

Нийгмийн эв нэгдэл зөвшилцөл тогтоох

Нийгмийн анхдагч хэрэгцээг

хангадаг

Гэр бүл

Боловсрол

Эрүүл мэндийн

Материаллаг үйл ажиллагаа явуулдаг

Эдийн засгийн институт

Хүмүүсийг нэгтгэн

нягтруулдаг

Улс төр

Шашин

Оюуны үнэт зүйлийг хадгалж

бэхжүүлдэг

Соёл

Боловсрол

Үүнээс үзхэд нийгмийн институт нэг л үүрэг

функцийг гүйцэтгэдэг гэж ойлгож болохгүй.

Жишээлбэл:Ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх

чиг үүргийг нэг талаас гэр бүл нөгөө талаас

боловсрол мөн шашны институт өөрийн онцлог

байдлаар хүлээдэг.

Нийгмийн чухал хэрэгцээнүүдийг

хангах,нийгмийн хэм хэмжээг зохицуулах чиг

үүрэгтэй тохируулагч байгууллага нь

нийгмийн институтууд юм.

Recommended