төрийн засаглал

Preview:

Citation preview

Төрийн засаглал

Гүйцэтгэсэн: Д.Далайцэрэн М.Тэлмүүн

Агуулга

• Засаглалын ерөнхий ойлголт• Засаглалыг тайлбарлах чиг хандлагууд• Засаглалын онол сургуулиуд• Засаглалын бүтэц• Засаглалын нөөц• Засаглалын төрөл• Улс төрийн ноёрхол• Засаглалын легитим шинж чанар

Засаглалын ерөнхий ойлголт

Засаглалын ерөнхий ойлголт

• Улс төрийн үндсэн асуудал нь засаглалд оролцох, түүнийг эзэмшихтэй салшгүй холбоотой ба засаглал бол нэг нь нөгөөгөө захирах ухагдахуун юм.

/М. Вебер/

Засаглалын ерөнхий ойлголт

• Засаглал нь нийгэмтэй хамт бий болсон бөгөөд нийгмийн амьдралын хамгийн түгээмэл үйл явцын нэг төрөл юм. Хаана хүмүүсийн тогтвортой нийтлэг оршин байна тэнд засаглал илрэн үйлчилдэг.

Засаглалын ерөнхий ойлголт

• Засаглалын агуулгаас хамааран улс төрийн үйл явц ба институт тэрчлэн хувь хүн, нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол, улс төрийн үйл байдлын мөн чанар, хэрэгжих арга механизм тодорхойлогддог.

Засаглалыг тайлбарлах чиг хандлагууд

Засаглалыг тайлбарлах чиг хандлагууд

• Телеологи хандлага• Биологичлох хандлага• Нийгмийн хандлага• Бихеворист хандлага• Сэтгэл зүйн хандлага• Системийн хандлага• Бүтэц үүргийн хандлага• Реляцонист хандлага

Телеологи хандлага

• засаглал нь тавьсан зорилгодоо хүрч тодорхой үр дүн олж авах чадвар гэж үздэг.

Биологичлох хандлага

• Засаглал бол бүх амьд организмд нийтлэг байдаг үзэгдэл. Байгаль дээрх амьтдын хооронд явагддаг нэг нь нөгөөгөө айлган сүрдүүлэх, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх нь засаглалын харилцааны хэлбэр мөн гэж үзнэ.

Нийгмийн хандлага

• засаглал, засаглалын харилцаа нь зөвхөн Нийгмийн орчинд хүмүүсийн ухамсарт үйл ажиллагааны үр дүнд явагддаг удирдах, удирдуулах үйл ажиллагаа юм гэж үздэг.

Бихеворист хандлага

• Бихеворист тодорхойлолт засаглалыг нэг бүрчилсэн шинжтэй болгож, бодит хүмүүсийн харилцан үйлдэлд авч үздэг бөгөөд засаглалын сэдэл шалтгаанд онцгой анхаардаг байна.

Системийн хандлага

• Засаглалыг хүмүүсийн хоорондын нэг бүрчилсэн харилцаанаас бус харин нийгмийн системээс үүдэлтэй хэмээн үзэж системийнх нь уг чанар, түүний бүхэллэг болон бүрэлдэхүүн хэсгийн хоорондох харилцаагаар тайлбарладаг.

Реляцонист хандлага

• засаглалын харилцааны янз бүрийн сэдэл шалтгаан шинж төлөвийг үндэслэл болгодог онолын хэд хэдэн баримтлалуудыг нэгтгэж байдаг юм

Засаглалын онол сургуулиуд

Засаглалын онол сургуулиуд

• нөөцийн солилцооны онол• Эсэргүүцлийн онол• нөлөөллийн бүсийг хуваах онол

нөөцийн солилцооны онол

• нийгмийн харилцаанд оролцогсодын хооронд баялаг буюу нөөц ямагт тэгш бус хуваарилагдсан байдгийг гол үндэс болгодог. Баялгийг эзэмшиж буй хэсэг нь бусдаар (нөөцийн хомсдолтой) өөрийн хүсэл, сонирхлыг хангах үйлдэл хийлгэх замаар нөөцийн солилцоо, шилжилт явагдаж засаглал хэрэгждэг байна.

Эсэргүүцлийн онол

• засаглалын харилцааны зөрчилт шинж байдлыг иш үндэс болгодог. Засаглалын субъект нь объектын зүгээс учруулж байгаа бэрхшээл ба эсэргүүцлийг даван туулах хэлбэрээр засаглал явагддаг хэмээн үзэж эсэргүүцлийн илрэл, хэлбэр, түвшинг шинжлэн үздэг байна.

нөлөөллийн бүсийг хуваах онол

• засаглалын харилцааны чанарыг үнэлэн шинжлэхдээ засаглалд оролцогсдын аль нэг талын шинж байдлыг биш хоёр талыг, субъект объектыг нэгдэлтэйгээр авч үзэхийг санал болгодог. хэн нэгэн нь засаглал ба эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байдаг ч нөлөөллийн хүрээ шилжсэнээр оролцогсдын байр суурь өөрчлөгддөг хэмээн үздэг юм.

Засаглалын бүтэц

Засаглалын бүтэц

• Засаглалын гол үндсэн бүрдлүүд нь түүний субъект, объект, арга хэрэгсэл (нөөц) ба эдгээрийн харилцан үйлчлэлээр үүсдэг үйл ажиллагаа (явц) юм

Субъект

• Субъект нь засаглалын идэвхтэй бөгөөд хөтлөн чиглүүлэгч шинжийг агуулдаг. Тодорхой хувь хүн, байгууллага, хүмүүсийн нийтлэг, тэрчлэн ард түмэн засаглалын субъект байж болно.

Засаглалын Субъектын шинж чанар

• удирдахыг хүсэх, үүнтэй холбоотой хариуцлагыг өөртөө хүлээхэд бэлэн байхаас гадна ажил хэргээ мэддэг

• зорилгоо хэрэгжүүлэхээр нөөцийг ашиглаж чаддаг

• захирагдагсдынхаа санаа бодлыг ойлгодог, тэдний дунд нэр хүндтэй байх ёстой.

Субъект

Улс төрийн засаглалын субъектүүд нарийн нийлмэл, олон шаталсан шинжтэй.

• анхдагч нь хувь хүн, • хоёр дахь нь улс төрийн байгууллагууд, • хамгийн дээд төвшинд нийгмийн бүлэг,

нийт ард түмнийг шууд төлөөлдөг улс төрийн элит ба манлайлагчид юм.

Oбъект

• Улс төрийн засаглалын объектын шинж чанар юуны өмнө хүн амын улс төрийн соёлоор тодорхойлогддог. Патриархал буюу захирагдагсдын хэв маягийн улс төрийн соёл дуулгавартай, хүлцэнгүй байдлыг бий болгодог. Нийгэмд захирагдах зуршилтай бөгөөд “хатуу гарыг” хүсэмжлэгчид давамгайлахявдал нь авторитар, тоталитар дэглэмийн таатай хөрс болдог байна.

Oбъект Субъект харилцан үйлчлэл

• Объектын зүгээс субъектэд захирагдахгүй тохиолдолд субъект нь хэдий албадлагын хүчтэй арга хэрэгсэлтэй байлаа ч засаглал явагдахгүй. Объектоос субъектад хандах харилцаа нь шинж чанарын хувьд нэг бол хүчтэй эсэргүүцэл, эсвэл сайн дураар, ухамсартайгаар захирагдах зэргээр янз бүр байж болно

Oбъект Субъект харилцан үйлчлэл

Захирагдахад бэлэн байх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална

• засаглалын объектын өөрийн нь шинж байдал, • түүнд тавьж буй шаардлага• субъекгын мэдэлд байгаа нөлөөллийн арга

хэрэгсэл, нөхцөл байдал• объектоос субъектыг хэрхэн хүлээн авч байгаа

байдал, субъектын нэр хүнд зэргээс шалтгаалдаг байна.

Засаглалын нөөц

Засаглалын нөөц

• Тодорхойлолт• Хэрэглээний нөөц• Албадлагын нөөц• Хэм хэмжээний (норматив) нөөц

Тодорхойлолт

• Засаглалын нөөц хэмээх ойлголтыг өргөн ба явцуу утгаар хэрэглэдэг. Америкийн судлаач Р.Даль өргөн утгаар нь засаглалын нөөцөд хувь хүн ба тодорхой бүлэг хүмүүсээс бусдад нөлөөлөхөөр ашиглаж болохуйц бүх зүйлийг хамааруулж үзсэн байна.

Өргөн утгаар

• нөөц нь ямар нэгэн байдлаар засаглалд нөлөөлөх бүх хүчин зүйлийг, тухайлбап, субъектын өөрийн чанар объектын зарим шинж ,субъектэд таатай нөхцөл байдал, материаллаг ба нөлөөллийн бусад арга хэрэгсэл.

Явцуу

• засаглалын үндэс суурь нь хязгаарлагдмал нөөцийг (баялгийг) тэгш бус хуваарилах явдалд оршдог. Нөөцгүй хүмүүс түүнийг эзэмшигч хүмүүсээс захирамжийг нь биелүүлсний төлөө шан харамж авдаг. Ингэснээр нэг хэсэг нь нөгөө хэсгийн хамааралд орж, захирагдахад хүрнэ гэж үздэг байна.

Хэрэглээний нөөц

• Хэрэглээний нөөц нь материаллаг эд юмс болон хүмүүсийн өдөр тутмын сонирхолтой холбоо бүхий нийгмийн бусад баялаг юм.

Албадлагын нөөц

• Хэрэв хэрэглээний нөөц үр дүн үзүүлэхгүй бол албадлагын нөөцийг ашиглан улмаар захиргааны шийтгэлийн арга хэмжээг хэрэглэдэг.

Норматив нөөц

• Норматив нөөц гэдэг бол хүний дотоод ертөнц, үнэлэмж баримжаа, үйл байдлын хэм хэмжээнд нөлөөлөх арга хэрэгслүүд юм.

Ердийн түгээмэл хэрэглэгдэх нөөцийн ангилал

• Засаглалын нөөцийг амьдрал үйл ажиллагааны үндсэн хүрээнүүдэд харгалзуулан эдийн засгийн, нийгэм-улс төрийн соёл-мэдээллийн, хүн ам зүйн нөөц хэмээн ангилах нь бий.

Эдийн засгийн нөөцөд

• Эдийн засгийн нөөцөд үйлдвэрлэл ба хэрэглээнд чухал шаардлагатай материаллаг үнэт зүйлс, мөнгө, техник, байгалийн баялаг, ашигт малтмал зэргийг хамааруулдаг

нийгмийн нөөц

• нийгмийн давхраажилтад хувь хүн ба нийгмийн бүлгийн эзэлж буй байр суурь, түүнийг нь нэмэгдүүлэх эсвэл бууруулах чадвар юм. Нэлээд тохиолдолд энэ нь эдийн засгийн нөөцтэй давхцах нь бий.

соёл мэдээллийн нөөц

• Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг, мэдээлэл тэдгээрийг олж авах, түгээх арга хэрэгслүүдийн нийлбэр цогцыг соёл мэдээллийн нөөц гэдэг. Үүнд мэдлэг ба мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт хамаарна

хүчний нөөц

• Үүнд цэрэг, зэвсэг, албадлага хэрэгжүүлэх үүрэг бүхий хүчний байгууллагууд, энэ зорилгоор тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс орно. Аливаа төрд арми, цагдаа, аюулгүй байдлыг хамгаалах байгууллага, шүүх прокурор зэрэг нь хүчний нөөцийг бүрдүүлдэг

Засаглалын төрөл

Засаглалын төрөл

• Засаглалын янз бүрийн элементүүдийн өвөрмөц онцлог байдал нь түүний хэв маягийг тодорхойлох үндэслэл болдог..

Эдийн засгийн засаглал

• Эдийн засгийн засаглал гэдэг бол материаллаг үнэт зүйлсийн янз бүрийн төрлийн нөөц ба өмчлөлд хяналт тавих чадвар юм.

нийгмийн засаглал

• Эдийн засгийн засаглалтай нийгмийн засаглал салшгүй холбоотой. Хэрвээ эдийн засгийн засаглал материаллаг баялгийг хуваарилах чадварыг тусгадагбол нийгмийн засаглал нь эрх мэдэл,албан тушаал, цалин хангамж гэх зэрэгтэй холбон нийгэмд эзлэх байр суурийг хэрхэн хуваарилах явдлыг илэрхийлдэг.

Соёл-мэдээллийн засаглал

• Соёл-мэдээллийн засаглал бол юуны өмнө шнижлэх ухааны мэдлэг, мэдээлэл, тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх арга хэрэгслийн тусламжтайгаар хүмүүсийг засаглах явдал юм.

Албадлагын засаглал

• Албадлагын засаглал нь хүчний нөөцөд тулгуурладаг бөгөөд тэр нь хүч хэрэглэхэсвэл хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх замаар хүмүүст хяналт тавих явдал юм.

Улс төрийн ноёрхол

Улс төрийн ноёрхол

• Улс төрийн ноёрхол гэдэг бол нийгэм дэх захирах захирагдах ёсны харилцааг тодорхой бүтцэд оруулж баталгаажуулах явдал мөн.

Улс төрийн ноёрхол

• Ноёрхол нь засаглал институтжиж тогтвортой болж өөрчлөгдөх, нийгмийн зохион байгуулалтанд эзлэх байр суурь нь тогтож шийдвэр гаргах, тушаах, зөвшөөрөх эсвэл хориглох зэрэг нийтлэг үйл ажиллагаа явуулах боломж үүсэх үед бий болдог.

Улс төрийн ноёрхол

• Ноёрхол тогтохоосоо өмнө албадлага хүчирхийлэлд тулгуурлах замаар улс төрийн засаглал үүсч болдог. Гэвч улс төрийн ноёрхол болон хэлбэршихгүйгээр засаглал урт удаан хугацаагаар оршин тогтож, нийгэмд өөрийн чиг үүргээ бодитойгоор гүйцэтгэж чадахгүй.

Засаглалын легитим шинж чанар

Засаглалын легитим шинж чанар

• Ноёрхлыг институтжсэн засаглал болохын хувьд иргэд, хүн ам өөр өөрөөр үнэлж болно. Түүнийг иргэд эерэгээр үнэлж, хүлээн авах, удирдуулах, захирагдахыг хүлээн зөвшөөрөх явдлыг засаглалын легитим шинж гэдэг.

Уламжлалт легитим шинж

• Уламжлалт легитим шинж нь захирах захирагдах зуршил ёс заншил, эртнээс уламжилж ирсэн дэг журам хөдөлшгүй бат бэх бөгөөд ариун шударга гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг.

Харизмат Легитим шинж

• Харизмат ноёрхол нь удирдагчийн харизм буюу онцгой авъяас чадварт нь итгэх итгэлд үндэслэдэг.

Хууль ёсны легитим шинж

• Хууль ёсны легитим шинжийн эх сурвалж нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль дүрмийн дагуу буюу ардчилсан хэм хэмжээ журмын дагуу бүрэлдэн тогтсон төр, түүний гаргасан шийдвэрт хүмүүс захирагдаж дагаж биелүүлэхэд түлхэц болж өгдөг ухамсарласан ашиг сонирхол юм.

Recommended