коммуникацийн тухай ойлголт

Preview:

Citation preview

Коммуникацийн тухай ойлголт

Гүйцэтгэсэн : Ч.Даариймаа

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬБИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

Коммуникаци болон харилцааны тухай ойлголтуудын

ялгаа

• Байгууллагын зорилгод хүрэх удирдлагын үйл ажиллагааг холбогч үйл явц нь харилцаа байдаг. Учир нь байгууллагад ажиллаж байаа хүн бүр хоорондоо тодорхой мэдээлэл дамжуулан харилцаж байж ажил үүргээ явуулах болно.

• Байгууллагын менежер хүн ажлынхаа 50-90 хувийг харилцаанд зарцуулдаг байна.

• ХАРИЛЦАА гэдэг нь хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц юм.

• КОММУНИКАЦИ гэдэг нь хүмүүс ямар нэг тэмдэгт дамжуулан утга санааг хуваалцах, солилцох процессийг хэлнэ.

• Коммуникаци бол нэг талаас зорилго, ажлын үзүүлэлтийн стандартын боловсруулалт, нөгөө талаас ажилтны гүйцэтгэл хоёрын хоорондын гүүр юм.

• Коммуникаци нь хэн нэгэндээ нөлөөлөх, зан үйлийг нь мотивацлах зорилгоор хоёр буюу түүнээс дээш хүмүүс хүлээн авсан мэдээллээ солилцох, ухамсарлах, ухаж ойлгох ажиллагаа юм. Энэ нь зөвхөн мэдээлэл дамжуулах төдийгөөр хязгаарлагдахгүй.

Коммуникацийн зорилго

• Коммуникацийн гол зорилго нь тавьсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд

хүмүүсийн үйл ажиллагаанд нөлөөлөх, өөрчлөлт оруулахад оршино.

Коммуникаци шинжлэх ухаан болсон нь

• 1920 оны үеэд техник технологийн хөгжил нь харилцааны шинэ арга барилыг бий болгосон бөгөөд хүмүүсийн хоорондын харилцааг нийгмийн шинжлэх ухааны бие даасан салбар болон хөгжүүлж, судлах болсон.

• Коммуникацийн онолын хөгжил нь инженерийн математик, компьютерийн шинжлэх ухаан, кибернитикийн хөгжлөөс хамааралтай байдаг.

Коммуникаци нь бусад шинжлэх ухаантай холбогдох нь

• Угсаатны зүй: Тухайн нутаг дэвсгэр дээрх тодорхой харилцаа, соёлын онцлогийг судалдаг.

• Сэтгэл судлал: Хүмүүсийн харилцааны онцлог, нийтийн харилцааны үйл явц, байгууллагын янз бүрийн хоорондын харилцаа зэргийг ойлгоход хувь нэмрээ оруулдаг.

• Хэл шинжлэл: Аман болон бичгийн харилцаа, хэвийн болон хэвийн бус үг хэллэгүүдийг зохицуулах үүрэгтэй.

• Хосолмол хэл шинжлэл• Нийгмийн хэл шинжлэл

Коммуникацийн загвар, онол

• Коммуникцийн онолыг дотор нь макро болон микро гэж 2 хувааж үздэг.

• Микро түвшинд дамжуулагч болон хүлээн авагч гэсэн хувь хүмүүсийн хоорондын харилцааг авч үздэг. Гол төлөөлөгч нь АНУ-ын эрдэмтэн Г. Лассуэлл юм. Түүний “хязгаарлагдмал нөлөөллийн онол” нь коммуникацийг олон талаас нь тайлбарлаж, судалсан байдаг.

• Макро түвшинд харилцаа холбоог системийг түвшинд авч үздэг бөгөөд гол төлөөлөгч нь: Г. Алмонд, Дж. Коулман, К. Дойч, Д. Истон, Д. Кноук болон Дж. Куклинск, Р. Хакфельдт болон Дж. Спраг, Р.Ж. Шварценберг, Т. Ямагиш, М. Гиллмор, К. Кук, Н.Лумана нар юм.

С. В. Бориснев коммуникацийн загваруудыг боловсруулахдаа дараах эрдэмтдийн үзэл баримтлалыг тусгасан.

• Коммуникацийн шугаман загвар /сонгодог/ - Г.Лассуэлл /1948/ -ын тодорхойлсоноор коммуникацийн процессийн загварыг хэн, юуг, яаж, хэнд, хэрхэн нөлөөлөх гэж 5 ангилж үзсэн.

• Нийгэм сэтгэл зүйн загвар /Гол төлөөлөгч: Т. Ньюкомб /

• Дуу чимээний загвар /Гол төлөөлөгч: К. Шеннон/

• Хүчин зүйлийн загвар /Гол төлөөлөгч:  Г. Малецк/

• Тойрог хэлбэрийн тэнцвэртэй загвар /Гол төлөөлөгч:  В. Шрамм болон К. Осгуд/

Коммуникацийн үүрэг

Байгууллагын хүрээнд коммуникаци гурван үүрэгтэй.

1. Хүмүүсийн харилцаанд

2. Мэдээллийн

3. Удирдлагын шийдвэр боловсруулах

Байгууллага дахь коммуникацийн эдгээр үүргийг эрдэмтэд, судалгааны байгууллагууд олон талаас нь тодорхойлсон.

• Америкийн аж ахуйн удирдах ажилтан бэлтгэх нийгэмлэг: Харилцан ойлголцохын тулд санаа бодол, мэдээлэл солилцох гэж тодорхойлсон.

• Эрдэмтэн Ньюмен, Саммер нар: Баримт үзэл бодол, санаа, сэтгэл хөдлөлөө солилцох үйл явцтай холбон тайлбарладаг. Тухайлбал: коммуникаци гэдэг бол үг, үсэг, тэмдэг, илгээлт солилцох үйл явц, эдгээрийн тусламжтайгаар байгууллагын гишүүн өөр хэн нэгийг ойлгох явдал гэж үздэг.

• Эрдэмтэн Ч.Бернард: Хүмүүсийг байгууллагын нэгэн зорилго, тэмүүлэлд нэгтгэдэг хэрэгсэл гэж үзсэн.

• Эрдэмтэн И. П. Яковлеву хэсэг нөхдийн хамт: Хүмүүсийн харилцааны үйл явц, түүний агуулга, бүтэц, цаашдын хувьсан өөрчлөгдөх боломжуудыг агуулсан нэгдсэн ойлголт юм.

• Эрдэмтэн С. В. Борисневу : Харилцаа холбооны янз бүрийн арга, хэрэгслийг ашиглан янз бүрийн сувгаар хоорондын болон олон нийтийн харилцааны хувьд мэдээлэл дамжуулах, хүлээн авах нийгмийн үйл явц юм.

• Эрдэмтэн М. С. Андрианов : Зөвхөн нийгмийн харилцааны талаарх асуудлыг судалдагаараа хязгаарлагдмал байдаг.

• Эрдэмтэн Бакстер, Силларс болон Вангелист : Хүмүүсийн нэгдмэл байлгах, тэдний харилцааг хадгалах өөр нэг арга зам юм.

Коммуникацийн хариуцлага

• Коммуникацийн талаар сүүлийн 40 шахам жил судалж байгаа ч гэсэн хариуцлагын талыг нь бага анхаарч ирсэн. Мэдээллийг зөвхөн дээд удирдагч биш, захирагдаж байгаа хүмүүс ч үүсгэдэг, хүлээж авдаг, дамжуулдаг. Байгууллагад ажиллаж байгаа хүн бүхэн мэдээллийн эх сурвалж, түүнийг дамжуулагч, хүлээн авагч болж байдаг. Хэн боловч мэдээллийг яаж, албаны ба албаны бус ямар сувгаар дамжуулдгийг мэдэж байх учиртай.

Коммуникацийн зарчмууд• Коммуникацийн үйл явцад дараах зарчмууд байна.

Тодорхой байх Бүхэл бүтэн байх Албан ёсны бус байгууллагыг стратегийн үүднээс ашиглах

Тодорхой байх зарчим• Энэ нь мэдээ хүлээн авч байгаа хүнд ойлгомжтой байхаар томъёологдож

дамжуулагдсан байх зарчим юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл хүлээн авч байгаа хүнд дутуу эсвэл буруу ойлгогдохгүй байх ёстой. Үүний тулд мэдээг дамжуулж буй этгээд явуулах мэдээллээ аль болох ойлгомжтой томъёолж бичгийн болон аман хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй.

• Зарим тохиолдолд мэдээлээ сайн томъёологдож, хариуцлагатай дамжуулагдсан ч хүлээн авч байгаа хүн түүнийг ойлгохгүй, эсвэл анхааралгүй хандаж болно. Ийм учраас хүмүүсийг мэдээллийг хүлээн авч хариуцлагатай хандахад сургаж, бэлтгэх хэрэгтэй.

Бүхэл бүтэн байх зарчим• Байгууллагын бүтцийн шат дамжлага, албан тушаал бүрийг мэдээлэл

дамжуулах процесст зөв ашиглах хэрэгтэй гэсэн зарчим юм.

• Байгууллагын мэдээлэл нь зорилго зорилтыг биелүүлэхэд чиглагдсэн хамтын ажиллагааны явцад хүмүүсийн хооронд харилцан ойлголцлыг бий болгоход чиглэгдэх учиртай.

• Иймээс удирдлагын түвшин бүрт мэдээлэл дамжих гүйцэтгэгчид хүрч байвал зохих ба энэ нь цаанаа мэдээлэл шаардлагатай хүн бүрт хүрч байх ёстой гэсэн зарчмыг агуулж байна.

Албан ёсны бус байгууллагыг стратегийн үүднээс ашиглах зарчим• Мэдээллийг албан ёсны бус сувгийн зэрэгцээ албан бус сувгийг ашиглан

дамжуулвал илүү үр дүнтэй болно.

• Ялангуяа зөвхөн албан ёсны сувгаар мэдээлэл дамжих нь учир дутагдалтай, үр нөлөөгүй байж болох талтай.

• Албан ёсны бус сувгийн сонгодог жишээ нь цуу яриа юм. Цуу яриа нь албан ёсны мэдээллээс илүү хурдан тархдаг бөгөөд хүмүүс хэсэг бүлгээрээ цугларсан газруудад олон тохиолддог.

Коммуникацийн процессийн загвар

• Харилцааны үйл явцад илгээгч, хүлээн авагч гэсэн хоёр сувьект оролцох бөгөөд дараах энгийн загвараар мэдээлэл солилцоо явагддаг.

Буцах холбоо

Илгээгч Суваг Хүлээн авагч

Чимээ (саад)

Кодлох Код тайлах

• Илгээгч гэдэг нь мэдээллийг дамжуулж буй субьект

• Хүлээн авагч нь мэдээллийн утгыг тайлж ойлгож буй субьект

• Мэдээг кодлох нь дамжуулах санаагаа тэмдэгт, нэр томъёогоор илэрхийлж агуулгыг бүрдүүлэх, дамжуулах үр ашигтай суваг сонгох зэргийг хамаарна.

• Суваг гэдэг нь кодлогдсон мэдээллийг илгээгч аман болон бичгийн, видео бичлэг, компьютерийн сүлжээний аль оновчтой гэсэн сувгаар нь дамжуулдаг.

• Код тайлах нь илгээгчийн дамжуулсан мэдээллийг хүлээн авагч өөрийн санаанд хувиргах үйл явц юм. Кодыг тайлах үед дараах хэд хэдэн тохиолдлуудаар мэдээ өөрчлөгдөж байж болохыг анхаарах хэрэгтэй.

1. Илгээгчийн шүүлтүүрээр шүүгдсэн

2. Чимээ саадаар гажуудсан

3. Хүлээн авагчийн шүүлтүүрээр шүүгдсэн.

• Чимээ /саад/ нь мэдээлэл дамжуулах үйл явцад илгээгч, хүлээн авагч хоёрын хооронд оршин байж мэдээг гажуудуулах чадвартай хажуугийн хүчин зүйл юм.

• Буцах холбоо нь харилцагч юуг дамжуулж байгаа, яаж дамжуулж байгаа, хэрхэн хүлээж авч байгаа тухай үнэ цэнэтэй мэдээлэл өгнө.

Бизнесийн мэдээлэл солилцооны мэргэжилтэн профессор Филипп Льюис: “Буцах холбоог хүлээн авагч уг мэдээг

хэрхэн ойлгож, итгэж зөвшөөрч мэдэх эсэхээ илгээгчид мэдэгдэж буй хэрэг” хэмээн тодорхойлжээ.

• Шүүлт хийх нь мэдээнд хувь хүн өөрийн үзэл бодол санаа, үнэлэмжээрээ хандаж мэдээг кодлон цааш дамжуулах үйл явц бөгөөд мэдээ гажуудах нэг үндсэн шалтгаан болдог.

• Илгээгчийн явуулсан тэмдэгт, томьёололын утга нь хүлээн авагчийнхтай тохирч байвал мэдээ амжилттай дамжигдлаа гэж үзэж болно. Мэдээнд хариу өгөх шаардлагагүй бол мэдээлэл солилцох үйл ажиллагаа үүгээр төгсөнө. Янз бүрийн шалтгаанаар хүлээн авагч мэдээг илгээгчийн бодож байснаас өөр агуулгаар ойлгож болзошгүй, харин хүлээн авагч илгээгчийн хүлээсэн хариу үйлдлийг хийж байвал коммуникаци үрдүнтэй болсныг гэрчилнэ.

Байгууллага дахь коммуникацийн сүлжээ

• Байгууллага дахь коммуникацийн процесс явагдаж байгаа сувгуудын иж бүрдлийг коммуникацийн сүлжээ гэдэг.

• Байгууллага дахь коммуникацийн сүлжээ нь дараах төрлүүдтэй байдаг. Үүнд:

1. Босоо коммуникаци

2. Хэвтээ коммуникаци

3. Диагналь коммуникаци

4. Солбицох коммуникаци

• Босоо коммуникаци: Удирдлагын өөр өөр түвшингийн хооронд өгсөх, уруудах чиглэлээр мэдээлэл дамжих үйл явц юм. Энэ нь өгсөх уруудах гэсэн хоёр чиглэлтэй.

• Уруудах коммуникаци: удирдлагаас захирагдагсад руу чиглэсэн шугаман харилцаа юм.

• Өгсөх коммуникаци: захирагдагсдаас удирдлага руу хандсан харилцаа юм.

Дээд

Дунд

Доод

Гүйцэтгэгч Гүйцэтгэгч

Өгс

өх

комм

уник

аци

Уруу

дах

комм

уник

аци

Удирдлагынтөвшин

• Хэвтээ коммуникаци: Энэ нь байгууллагын удирдлагын нэг түвшингийн буюу ижил түвшний нэгж, хувь хүмүүсийн хооронд явагддаг харилцаа юм. Жишээ нь:Байгууллагын албадуудын дарга нарын хоорондын харилцаа байж болно.

• Солбицох коммуникаци: Энэ нь нэг нэгж хэсгийн ажилтан, өөр нэгжийн адил албан тушаалын бусад ажилтнуудын хооронд явагддаг коммуникаци юм. Солбицох коммуникацийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг ажилтнуудад олгож байх нь чухал юм.

• Диагналь коммуникаци: Энэ нь өөр өөр дарга нарийн болон захирагдагсадын хоорондын харилцаа юм. Энэ харилцаагаар хоорондоо огт харилцдаггүй нэгж, бүлэг, хувь хүмүүсийг холбож өгдөг. Эдгээр харилцааны хэлбэрүүд нь албан ёсны сувгуудыг ашиглахгүйгээр мэдээг хурдан дамжуулахад өргөн хэрэглэгддэг байна.

Байгууллага дахь коммуникацийн процессийг гажуудуулагч хүчин зүйлс

• Мэдээллийн гажуудал

• Сул анхаарал

• Яарсан дүгнэлт

• Нийтлэг үгсийн сангийн хомсдол

• Зөвтгөх

• Эсэргүүцэл

• Мэдээлэл дамжуулах хадгалах үеийн алдагдал

• Мэдээ дамжуулах сувгийн сонголт

Байгууллагын харилцаа холбоог сайжруулах арга зам

• Байгууллагын мэдээлэл солилцоог зохицуулан удирдах олон арга бий. Тухайлбал:

Мэдээллийн урсгалыг чөлөөтэй байлгах

Буцах холбооны системийг бий болгох

Удирдлагын зүгээс уулзалт хийх

Санал хүсэлт цуглуулах

Мэдээллийн хэрэгсэл ашиглах

Эсэргүүцэл

Ашигласан материал• Н.Цэнд ба бусад - Менежмент /сурах бичиг/. УБ.:2013., 313-336

хуудас• Т.Дорж, Ү.Чимэд – Менежмент. УБ.:2000., 327 хуудас• Х.Пүрэвдагва – Менежментийн арга барил. УБ.:1994., 147 хуудас• К.Боуман, М.Жаррет – Менежмент практикт. УБ.:2002., 291 хуудас• Г. Г.Почепцов -  Теория коммуникации. — 2001. — 447-477, 656

хуудас.• Д.П.Гавра - Основы теории коммуникации. 2011. — 288 хуудас

Recommended