Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Preview:

Citation preview

IPTV-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх

төсөл

Зорилго Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс, орон телевизийн өргөн

нэвтрүүлгийн сүлжээгээ орчин үеийн дэвшилтэд тоон технологи болох интернет протоколд суурилсан телевизийн технологи (IPTV)-д шилжүүлэх, түүний техник технологи, стандартын сонголтыг хийх, тоон телевизийн сүлжээ буюу дэд бүтэц байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Интернет протоколд суурилсан тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэнээр олон сувгийн нэвтрүүлгийг өндөр тодролтой дамжуулах, захиалгат болон төлбөрт телевизийн нэвтрүүлэг дуртай үедээ үзэх, интернет ба мэдээлэл холбооны олон төрлийн үйлчилгээг телевизийн хүлээн авагчаараа нэгэн зэрэг үзэх боломжууд бүрдэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан энэхүү дэвшилтэд технологийг судлан, Улаанбаатар хотод Интернет протоколд суурилсан телевиз буюу IPTV-ийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Дипломын ажлыг бичлээ.

IPTV-ийн үүсэл

TV-ийг анх 1994 онд ABC-ийн “World News Now” нэвтрүүлгээр “CU-SeeMe” видео хурлын төхөөрөмж ашиглан анх удаа интернетээр дамжуулж байсан байна. Анх IPTV-ийг 1995 онд Judith Estrin ба Bill Carric нар Presept Software нэртэйгээр гаргасан. Анхны IPTV нь Windows, Uniх үйлдлийн систем дээр ажиллах боломжтойгоор Real time протокол ашиглан чанарын хувьд маш муу DVD чанартайгаар гарсан.

IPTV-ийн үүсэл

Өргөн зурвасын сүлжээ өсөхийн хирээр хэрэглэгчидэд хүрэх үйлчилгээ асар хурдан түгж байсан ба 2005 оны судалгаагаар 200 сая хэрэглэгч дэлхий дээр байна гэсэн тооцоо гарсан.Энэ нь 2010 он гэхэд 400 саяд хүрнэ гэсэн тооцоо байна. Маш олон харилцаа холбооны болон шугам сувгийн компаниуд нь өөрийн бий болгосон үндсэн сүлжээ, интернетийг ашиглан хэрэглэгчийг татах нэмэлт үйлчилгээ болгон ашиглаж эхэлсэн.

IPTV гэж юу вэ? Интернет протоколд суурилсан телевиз буюу IPTV (Internet Protocol Based Television) гэдэг нь бидний хэрэглээнд өргөнөөр ашиглагддаг и-мэйл солилцох, вэб хуудсуудаар аялахад хэрэглэгддэг IP сүлжээгээр телевизийг нэвтрүүлэх боломжийг олгож буй технологи юм. IPTV-ийн үндсэн үйлчилгээ нь өргөн нэвтрүүлэг, төлбөртэй телевизийн үйлчилгээ, интерактив тоглоомууд болон хөтөчийн программ зэргийг багтаадаг. IPTV нь өргөн зурвасын холболтыг ашигладаг ба IP set top box нь интернет броузерыг өөртөө агуулдаг. Ингэснээр буцах суваг ашиглан телевизийн дэлгэцээр интернет үйлчилгээ авах боломжтой болдог.

IPTV гэж юу вэ?

IPTV-ийн системээр телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлж, хүлээн авах ажлыг 2 хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнд: Интернетийн орон нутгийн сүлжээ нь нэвтрүүлгийг хүлээн авч өөрийнхөө сүлжээгээр дамжуулж хэрэглэгчиддээ хүргэх Сансрын телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах антенн, сансрын хүлээн авагч set top box-оор хэрэглэгчидэд шууд өөр дээрээ хүлээн авах нэсэн 2 аргаар зохион байгуулж болдог.

IPTV гэж юу вэ?

IPTV түгээх үйлчилгээ нь үнэгүй ба үнэтэй гэсэн үндсэн 2 бүтэцтэй. Үнэгүй суваг нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ нь уламжлалт телевизүүдийн цацалтаас ч давах хандлагатай байгаа.Ихэнх вэб портал сайтууд IPTV-ийг үнэгүйгээр хүргэдэг. Зарим сайтууд тухайн телевизээс зөвшөөрөл аван албан ёсоор гэрээ байгуулж төлбөртэйгээр цацдаг. IPTV ингэж хурдацтай тархаж байгаа хамгийн гол шалтгаан нь энгийн сүлжээний портокол ашигладаг, мөн хямд зардлаар эрхлэх боломжтой учраас хэрэглэгчдэд хүрч байгаа үнэ нь хямд байдаг.

IPTV гэж юу вэ?

IPTV-ийн олон улсын стандартыг тогтоох талаар мэргэжлийн олон улсын интернетийн байгууллага Enjinering Task Force (IETF)-ийн гишүүн орнууд нилээд идэвхитэй ажилласны үр дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Real-time Transport (RTP) портоколыг боловсруулан гаргасан нь IPTV-ийг эрчимтэй хөгжих боломжийг олгосон байна.

IPTV-ийн хэрэглээ

IPTV ашиглаж эхлэснээр бид телевизийн үйлчилгээ, интернет, өгөгдлийн үйлчилгээ, телефоны үйлчилгээг нэгтгэж чадна. Энэ бүгдээс хамгийн шинэлэг нь хүссэн нэвтрүүлгээ, хүссэн цагтаа үзэх боломж буюу захиалгат нэвтрүүлгийн үйлчилгээ юм.

VoD нь өргөн зурвасын IP сүлжээгээр үзэгчийн сонгосон нэвтрүүлгийг хүлээн авахыг хэлнэ. Хамгийн гол нь урсгалын юникаст үйлчилгээг хэрэглэгч урсгал бүрдээ хүлээж авдаг. Тусгай программ хангамжаар хэрэглэгчид өмнө нь үзсэн дүрсийн өгөгдөл, эсвэл серверт шууд хандан үзэх боломжтой.

IPTV-ийн хэрэглээ

IPTV/VoD үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг:

1.Телевизийн үйлчилгээ: Энд уламжлалт телевизийн хөтөлбөрт суурилсан өргөн нэвтрүүлэг орно. Мөн худалдааны сувгууд, тусгай сонирхолтой сувгууд, төлбөртэй телевизийн сувгууд, олон нийтийн телевизийн сувгуудыг багтаадаг.

2. VoD: Үзэгчийн сонгосон нэвтрүүлгийг хугацаанд нь эхлүүлэх. Энгийн агуулгад нь кинонууд эсвэл бичлэгийн киноны цуглуулгаас сонгон үзэх боломжтой. Уг үйлчилгээ нь хязгаардагдсан хугацаатай ашиглагддаг.

IPTV-ийн хэрэглээ

3. Мэдээллийн үйлчилгээ: Үүнд мэдээ, спорт мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, орон нутгийн (нислэг, галт тэрэг, үйл явдал гэх мэт) мэдээллийг багтаадаг. Хэрвээ уламжлалт телевизтэй бол уг мэдээлэл текст байдлаар ирнэ.

4. Интерактив телевиз: IP буцах суваг нь мэдээллийг эргүүлж үзэх боломж хангагдаагүй боловч үргэлжилсэн телевизийн програмыг үзэж холбогдож болдог. Интерактив телевизийн нийтлэг жишээнд асуулт хариултын тэмцээн, санал хураалт (сонгууль), үзэгчийн санал хүсэлт, арилжаа худалдаа гэх мэт ордог.

IPTV-ийн хэрэглээ

5. Интерактив хэрэглээ: Харилцан ажиллагаа нь зөвхөн уламжлалт телевизийн програмд холбогдож чадахгүй. Мөрийтэй тоглоом, үнэ хаялцах худалдаа, дэлгүүр банкны үйлчилгээ телевизийн дэлгэцэнд нэгтгэгдэн гардаг, мөн шинэ хэрэглэгчийн хүрээг үзүүлж байдаг. Ирээдүйд IPTV/VoD-ын ноёрхогч бүрэлдэхүүн хэсэгт интерактив хэрэглээ орох болно.

6. Өргөн зурвасын хэрэглээ: Хэрэглэгчийн бизнес хэрэглээг шууд ба гэдрэг чиглэлд (IPTV/VoD дэд бүтцэд) хийх боломжтой. Жишээ нь: видео хурал, е-хичээл, нууцлалын удирдлага.

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

Монгол улсад интергет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхдээ Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU-T)-аас батлан гаргасан зөвлөмж буюу ITU-T Y.1910 үндсэн стандартыг мөрдлөгө болгоно.

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

1.1. IPTV үйлчилгээ 1.2. Интернет ТВ үйлчилгээ 1.3. Интернет видео үйлчилгээ

Хэрэглэгчид Бүртгэлтэй хэрэглэгчид Чөлөөтэй Чөлөөтэй

Үйлчилгээнүүд • Video on Demand (VOD)• Live TV• Төрөл бүрийн интерактив үйлчилгээнүүд

Видео клип

Сүлжээ Зохион байгуулагдсан IP суурьтай сүлжээ

Нийтийн интернет, Peer to Peer сүлжээ

Нийтийн интернет

Дүрсийн чанар • managed QoS• MPEG2, MPEG4, MSVCI

Unmanaged QoS

Хүлээн авах төхөөрөмж

Тусгай хүлээн авагч (STB), TV, PC

PC PC

Дүрсийн ялгарал Телевизийн бүрэн дэлгэц хангах нягтралтай

Телевизийн бүрэн дэлгэц хангах нягтралтай

Хангалтгүй

Агуулгатай холбоотой оюуны өмчийн эрх

Хамгаалагдсан (Мэргэжлийн хэмжээнд хийгдсэн агуулгууд)

Хамгаалагдсан (Мэргэжлийн хэмжээнд хийгдсэн агуулгууд)

Хамгаалагдаагүй (Хэрэглэгчийн үүсгэсэн агуулгууд)

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

IPTV-ийн үйлчилгээг хүргэхдээ үйлчилгээний чанарыг хянах боломжтойгоор зохион байгуулагдсан, нийтийн интернетийн сувгаас тусдаа (deticated) интернет портоколд суурилсан сүлжээ ашиглана.

Ашиглах тоног төхөөрөмж нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

Техник, тоног төхөөрөмжинд байнгын хэмжилт, шалгалт хийх хэмжүүрийн техник, хэрэгслээр хангагдсан байх.

Сүлжээ нь техник, технологийн 24 цагийн нэгдсэн удирдлагатай, бүх тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах цахилгаан, зай тэжээлийн эх үүсвэрээр найдвартай хангагдсан байх.

Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс үндсэн тоног төхөөрөмжийн процессорууд нь автоматаар шилжин ажилладаг нөөцтэй (duplicated) байна.

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

Үйлчилгээний чанарыг хянах техникийн боломжийг бүрдүүлсэн байна.

Улсын онцгой байдлын үед (гол түймэр, үер, газар хөдлөх гэх мэт) нийт хүмүүст хандан зарлан мэдээлэх тэдээллийг тухайн цаг үед нь үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэх үүргийг хүлээнэ.

IPTV-ийн үйлчилгээ, үнэ тариф

IPTV-ээр дамжуулах контент нь чанарын шаардлага хангасан, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, оюуны өмчийн хувьд хамгаалагдсан бүтээлүүд байна.

IPTV-ээр дамжуулах (эфирийн) телевизийн сувгуудыг сонгохдоо Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевизүүдээс сонгох ба эрх тэгш, ялгавлахгүй зарчмыг баримтална.

Гадаадын телевизийн сувгуудыг дамжуулах бол холбогдох албан ёсны зөвшөөрлийг авна.

IPTV-ийн үйлчилгээ, үнэ тариф

Телевизийн сувгуудыг дамжуулахдаа дуу дүрсийн чанарыг бууруулахгүйгээр дахин дамжуулна.

Бусдын телевизийн суваг дундуур ямар нэг хэлбэрээр зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

Үйлчилгээ эрхлэхдээ зохицуулах хорооноос батлагдсан болон цаашид батлагдан гарах холбогдох зохицуулалтын шийдвэр, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудыг дагаж мөрдөнө.

IPTV-ийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид тодорхой төлбөртэйгөөр хүргэх ба үйлчилгээний үнийн үндэслэлийг Зохицуулах хороогоор хянуулна.

IPTV-ийн гэрийн сүлжээ

IPTV үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчид өргөн зурвасын холбогч болон модем хэрэгтэй. IPTV үйлчилгээний хэрэгжилт нь орчин үеийн технологи шаарддаг ба холболт нь ядахдаа 5-6 Мбит /с байх ёстой. Хэдий тийм боловч 8Мбит/с байхаар стандартчилсан. Яагаад гэвэл хэрэглэгч телевиз үзэхийн хажуугаар интернет ашиглах боломжтой юм.

IPTV-ийн гэрийн сүлжээ

Зураг. IPTV хэрэглэгчийн төхөөрөмж

IPTV-ийн гэрийн сүлжээ

Өргөн зурвасын модем нь ethernet кабелаар эсвэл утасгүй холболтоор IР SТВ-тэй холбогддог IP SТВ нь зөвхөн IР сүлжээн дэх шахагдсан тоон телевизийн үйлчилгээг хүлээн авах боломжтой байна. IР STВ нь кабелаар телевизтэй холбогддог ба стерео төхөөрөмжтэй холбогдох холболтыг мөн агуулдаг. Хэрэглэгчийн телевиз нь IРТV үйлчилгээг авахын тулд тусгай шаардлага хангах шаардлагагүй. Хэрэглэгчид тэдгээрийн PC болон VoIP үйлчилгээний төхөөрөмжийг өргөн зурвасын модемд холбож болно. Хэрэглэгч телевизийн үйлчилгээнд алсын удирлага болон утасгүй гар ашиглаж болно. IРТV төлбөртэй телевизийн дохио нь нууцлал хийгдсэн байх бөгөөд төлбөр төлсөн хэрэглэгч үүнийг хүлээн авна.

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

Хэрэглэгчийн төхөөрөмжид өргөн зурвасын модем болон IP STB байна.

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмжӨргөн зурвасын

модемIPTV хэрэглээ •IGMP чиглүүлэг•VLAN (Virtual LAN)•QoS (Quality of Service)ATM ба PPP протоколууд •AAL5 (ATM Adaptation Layer Type 5)•Олон протоколын AAL5 (RFC 2684, formerly RFC 1483)•VC ба LLC үндэслэсэн мультифлекс•PPPoE (PPP over Ethernet)

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

•PPP-ийн ATM (RFC 2364)•Класс IP-ийн ATM (RFC 1577)•MAC чиглүүлэгч (RFC 1483 MER)•OAM F4/F5 Техник хангамжийн онцлогууд •WLAN: антенн (BiPAC 7402HCG ба 7402HPG)•WAN: ADSL порт•LAN: 4-порт 10/100M автомат (MDI/MDI-X) шилжүүлэн залгагч•HCNA ба TV : F-хэлбэрийн коаксиаль холбогчууд (BiPAC 7402HC ба•BiPAC 7402HCG)•HPNA ба фон: RJ-11 холбогчууд (BiPAC 7402HP ба•BiPAC 7402HPG)

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

IP STB

IP STB нь IPTV болон VoD хэрэглээнд зориулсан MPEG-2 set top box байна.•Этернет оролттой.•Дуу/дүрсийн гаралттай, S/P-DIF ба RF модуляторын гаралттай.•Интернет хандалт, интерактив ба VoD дамжуулалтай. APSTAR V хиймэл дагуулын үзүүлэлтүүд:•Хиймэл дагуулын байрлал: 138˚Е•Давтамж: 12.3ГГц

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

•Антенны диаметр: 11-15м•Тэмдэгтийн хурд: 120Mтэмдэгт/c•Зөөгч шуугианы харьцаа: 9dB•Модуляци: QPSK•Нягтруулга: MPEG-2•FEC кодлол: 7/8•Дамжуулах сувгийн тоо: 30 суваг•Зурвасын өргөн: 90MГц•EIRP: 49dBw

IPTV-ийн давуу тал

IP-д тулгуурласан болохоор маш олон давуу талуудтай. IPTV -ийн давуу тал нь телевизийн нэвтрүүлгийг шууд үзэхээс гадна телевизийн тодорхой нэвтрүүлгийг захиалан үзэх, дууг захиалан сонсох, интерактив телевизийн нэвтрүүлгийн тухай мэдээлэл авах, хэрэглэгчийн төхөөрөмжийг хянах , төлбөр тооцоо хийх зэрэг нэмэгдэл үйлчилгээг авах боломжтой юм. IPTV -ийн системийг MPEG-4 -өөр шахаж тоон урсгалыг бүрдүүлдэг учраас нэвтрүүлгийн чанар нилээд сайн байдаг. MPEG-4 -ийн дамжуулах өгөдлийг урсгалын хурд нь 4,8-64 Мбит/сек байдаг.

IPTV-ийн давуу тал

IPTV -ийг интернетийн бүх портоколуудын хамт цогц дамжуулж болохоос гадна зөвхөн IPTV -ийн протоколыг дамжуулж болдог байна.

IPTV-ийн дутагдалтай тал

IPTV -ийн гол хүндрэлтэй асуудал нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдол байхгүй байх, мөн холбогдох хурдны зурвас өндөр байх шаардлагатай байдаг. Мөн мэдээлэл амархан алдагдах магдал ихтэй, DSL шугамаар дамжуулах алслалт багатай , сүлжээний хязгаарлагдмал байдал зэргийг дурьдаж болох юм.

Дүгнэлт

Мэдээлэл харилцаа холбооны технологи эрчимтэй хөгжиж, ялангуяа тоон телевизийн өргөн нэвтрүүлэг, үйлчилгээний талаар техникийн шинэ дэвшил, боломж гарч байна. Үүний жишээ бол хөдөлгөөнт телевиз болон интернет протоколд суурилсан телевиз юм. IPTV нь хөгжингүй орнуудад нэвтрэн ашиглагдаж байгаа ч манай оронд хэрэгжих талаар яригдаж байна. Тиймээс энэ талаар сонирхож, дэлгэрүүлэн судлах үүднээс энэ сэдвийг сонгон авсан.

Recommended