32
IPTV-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх

төсөл

Page 2: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Зорилго Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс, орон телевизийн өргөн

нэвтрүүлгийн сүлжээгээ орчин үеийн дэвшилтэд тоон технологи болох интернет протоколд суурилсан телевизийн технологи (IPTV)-д шилжүүлэх, түүний техник технологи, стандартын сонголтыг хийх, тоон телевизийн сүлжээ буюу дэд бүтэц байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Интернет протоколд суурилсан тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэнээр олон сувгийн нэвтрүүлгийг өндөр тодролтой дамжуулах, захиалгат болон төлбөрт телевизийн нэвтрүүлэг дуртай үедээ үзэх, интернет ба мэдээлэл холбооны олон төрлийн үйлчилгээг телевизийн хүлээн авагчаараа нэгэн зэрэг үзэх боломжууд бүрдэж байгаа юм.

Page 3: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Үүнтэй холбогдуулан энэхүү дэвшилтэд технологийг судлан, Улаанбаатар хотод Интернет протоколд суурилсан телевиз буюу IPTV-ийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Дипломын ажлыг бичлээ.

Page 4: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн үүсэл

TV-ийг анх 1994 онд ABC-ийн “World News Now” нэвтрүүлгээр “CU-SeeMe” видео хурлын төхөөрөмж ашиглан анх удаа интернетээр дамжуулж байсан байна. Анх IPTV-ийг 1995 онд Judith Estrin ба Bill Carric нар Presept Software нэртэйгээр гаргасан. Анхны IPTV нь Windows, Uniх үйлдлийн систем дээр ажиллах боломжтойгоор Real time протокол ашиглан чанарын хувьд маш муу DVD чанартайгаар гарсан.

Page 5: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн үүсэл

Өргөн зурвасын сүлжээ өсөхийн хирээр хэрэглэгчидэд хүрэх үйлчилгээ асар хурдан түгж байсан ба 2005 оны судалгаагаар 200 сая хэрэглэгч дэлхий дээр байна гэсэн тооцоо гарсан.Энэ нь 2010 он гэхэд 400 саяд хүрнэ гэсэн тооцоо байна. Маш олон харилцаа холбооны болон шугам сувгийн компаниуд нь өөрийн бий болгосон үндсэн сүлжээ, интернетийг ашиглан хэрэглэгчийг татах нэмэлт үйлчилгээ болгон ашиглаж эхэлсэн.

Page 6: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV гэж юу вэ? Интернет протоколд суурилсан телевиз буюу IPTV (Internet Protocol Based Television) гэдэг нь бидний хэрэглээнд өргөнөөр ашиглагддаг и-мэйл солилцох, вэб хуудсуудаар аялахад хэрэглэгддэг IP сүлжээгээр телевизийг нэвтрүүлэх боломжийг олгож буй технологи юм. IPTV-ийн үндсэн үйлчилгээ нь өргөн нэвтрүүлэг, төлбөртэй телевизийн үйлчилгээ, интерактив тоглоомууд болон хөтөчийн программ зэргийг багтаадаг. IPTV нь өргөн зурвасын холболтыг ашигладаг ба IP set top box нь интернет броузерыг өөртөө агуулдаг. Ингэснээр буцах суваг ашиглан телевизийн дэлгэцээр интернет үйлчилгээ авах боломжтой болдог.

Page 7: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV гэж юу вэ?

IPTV-ийн системээр телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлж, хүлээн авах ажлыг 2 хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнд: Интернетийн орон нутгийн сүлжээ нь нэвтрүүлгийг хүлээн авч өөрийнхөө сүлжээгээр дамжуулж хэрэглэгчиддээ хүргэх Сансрын телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах антенн, сансрын хүлээн авагч set top box-оор хэрэглэгчидэд шууд өөр дээрээ хүлээн авах нэсэн 2 аргаар зохион байгуулж болдог.

Page 8: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV гэж юу вэ?

IPTV түгээх үйлчилгээ нь үнэгүй ба үнэтэй гэсэн үндсэн 2 бүтэцтэй. Үнэгүй суваг нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ нь уламжлалт телевизүүдийн цацалтаас ч давах хандлагатай байгаа.Ихэнх вэб портал сайтууд IPTV-ийг үнэгүйгээр хүргэдэг. Зарим сайтууд тухайн телевизээс зөвшөөрөл аван албан ёсоор гэрээ байгуулж төлбөртэйгээр цацдаг. IPTV ингэж хурдацтай тархаж байгаа хамгийн гол шалтгаан нь энгийн сүлжээний портокол ашигладаг, мөн хямд зардлаар эрхлэх боломжтой учраас хэрэглэгчдэд хүрч байгаа үнэ нь хямд байдаг.

Page 9: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV гэж юу вэ?

IPTV-ийн олон улсын стандартыг тогтоох талаар мэргэжлийн олон улсын интернетийн байгууллага Enjinering Task Force (IETF)-ийн гишүүн орнууд нилээд идэвхитэй ажилласны үр дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Real-time Transport (RTP) портоколыг боловсруулан гаргасан нь IPTV-ийг эрчимтэй хөгжих боломжийг олгосон байна.

Page 10: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэрэглээ

IPTV ашиглаж эхлэснээр бид телевизийн үйлчилгээ, интернет, өгөгдлийн үйлчилгээ, телефоны үйлчилгээг нэгтгэж чадна. Энэ бүгдээс хамгийн шинэлэг нь хүссэн нэвтрүүлгээ, хүссэн цагтаа үзэх боломж буюу захиалгат нэвтрүүлгийн үйлчилгээ юм.

VoD нь өргөн зурвасын IP сүлжээгээр үзэгчийн сонгосон нэвтрүүлгийг хүлээн авахыг хэлнэ. Хамгийн гол нь урсгалын юникаст үйлчилгээг хэрэглэгч урсгал бүрдээ хүлээж авдаг. Тусгай программ хангамжаар хэрэглэгчид өмнө нь үзсэн дүрсийн өгөгдөл, эсвэл серверт шууд хандан үзэх боломжтой.

Page 11: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэрэглээ

IPTV/VoD үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг:

1.Телевизийн үйлчилгээ: Энд уламжлалт телевизийн хөтөлбөрт суурилсан өргөн нэвтрүүлэг орно. Мөн худалдааны сувгууд, тусгай сонирхолтой сувгууд, төлбөртэй телевизийн сувгууд, олон нийтийн телевизийн сувгуудыг багтаадаг.

2. VoD: Үзэгчийн сонгосон нэвтрүүлгийг хугацаанд нь эхлүүлэх. Энгийн агуулгад нь кинонууд эсвэл бичлэгийн киноны цуглуулгаас сонгон үзэх боломжтой. Уг үйлчилгээ нь хязгаардагдсан хугацаатай ашиглагддаг.

Page 12: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэрэглээ

3. Мэдээллийн үйлчилгээ: Үүнд мэдээ, спорт мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, орон нутгийн (нислэг, галт тэрэг, үйл явдал гэх мэт) мэдээллийг багтаадаг. Хэрвээ уламжлалт телевизтэй бол уг мэдээлэл текст байдлаар ирнэ.

4. Интерактив телевиз: IP буцах суваг нь мэдээллийг эргүүлж үзэх боломж хангагдаагүй боловч үргэлжилсэн телевизийн програмыг үзэж холбогдож болдог. Интерактив телевизийн нийтлэг жишээнд асуулт хариултын тэмцээн, санал хураалт (сонгууль), үзэгчийн санал хүсэлт, арилжаа худалдаа гэх мэт ордог.

Page 13: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэрэглээ

5. Интерактив хэрэглээ: Харилцан ажиллагаа нь зөвхөн уламжлалт телевизийн програмд холбогдож чадахгүй. Мөрийтэй тоглоом, үнэ хаялцах худалдаа, дэлгүүр банкны үйлчилгээ телевизийн дэлгэцэнд нэгтгэгдэн гардаг, мөн шинэ хэрэглэгчийн хүрээг үзүүлж байдаг. Ирээдүйд IPTV/VoD-ын ноёрхогч бүрэлдэхүүн хэсэгт интерактив хэрэглээ орох болно.

6. Өргөн зурвасын хэрэглээ: Хэрэглэгчийн бизнес хэрэглээг шууд ба гэдрэг чиглэлд (IPTV/VoD дэд бүтцэд) хийх боломжтой. Жишээ нь: видео хурал, е-хичээл, нууцлалын удирдлага.

Page 14: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

Монгол улсад интергет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхдээ Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU-T)-аас батлан гаргасан зөвлөмж буюу ITU-T Y.1910 үндсэн стандартыг мөрдлөгө болгоно.

Page 15: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

1.1. IPTV үйлчилгээ 1.2. Интернет ТВ үйлчилгээ 1.3. Интернет видео үйлчилгээ

Хэрэглэгчид Бүртгэлтэй хэрэглэгчид Чөлөөтэй Чөлөөтэй

Үйлчилгээнүүд • Video on Demand (VOD)• Live TV• Төрөл бүрийн интерактив үйлчилгээнүүд

Видео клип

Сүлжээ Зохион байгуулагдсан IP суурьтай сүлжээ

Нийтийн интернет, Peer to Peer сүлжээ

Нийтийн интернет

Дүрсийн чанар • managed QoS• MPEG2, MPEG4, MSVCI

Unmanaged QoS

Хүлээн авах төхөөрөмж

Тусгай хүлээн авагч (STB), TV, PC

PC PC

Дүрсийн ялгарал Телевизийн бүрэн дэлгэц хангах нягтралтай

Телевизийн бүрэн дэлгэц хангах нягтралтай

Хангалтгүй

Агуулгатай холбоотой оюуны өмчийн эрх

Хамгаалагдсан (Мэргэжлийн хэмжээнд хийгдсэн агуулгууд)

Хамгаалагдсан (Мэргэжлийн хэмжээнд хийгдсэн агуулгууд)

Хамгаалагдаагүй (Хэрэглэгчийн үүсгэсэн агуулгууд)

Page 16: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

IPTV-ийн үйлчилгээг хүргэхдээ үйлчилгээний чанарыг хянах боломжтойгоор зохион байгуулагдсан, нийтийн интернетийн сувгаас тусдаа (deticated) интернет портоколд суурилсан сүлжээ ашиглана.

Ашиглах тоног төхөөрөмж нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

Page 17: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Техник, тоног төхөөрөмжинд байнгын хэмжилт, шалгалт хийх хэмжүүрийн техник, хэрэгслээр хангагдсан байх.

Сүлжээ нь техник, технологийн 24 цагийн нэгдсэн удирдлагатай, бүх тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах цахилгаан, зай тэжээлийн эх үүсвэрээр найдвартай хангагдсан байх.

Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс үндсэн тоног төхөөрөмжийн процессорууд нь автоматаар шилжин ажилладаг нөөцтэй (duplicated) байна.

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

Page 18: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн стандарт, техник төхөөрөмжийн талаар

Үйлчилгээний чанарыг хянах техникийн боломжийг бүрдүүлсэн байна.

Улсын онцгой байдлын үед (гол түймэр, үер, газар хөдлөх гэх мэт) нийт хүмүүст хандан зарлан мэдээлэх тэдээллийг тухайн цаг үед нь үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэх үүргийг хүлээнэ.

Page 19: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн үйлчилгээ, үнэ тариф

IPTV-ээр дамжуулах контент нь чанарын шаардлага хангасан, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, оюуны өмчийн хувьд хамгаалагдсан бүтээлүүд байна.

IPTV-ээр дамжуулах (эфирийн) телевизийн сувгуудыг сонгохдоо Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевизүүдээс сонгох ба эрх тэгш, ялгавлахгүй зарчмыг баримтална.

Гадаадын телевизийн сувгуудыг дамжуулах бол холбогдох албан ёсны зөвшөөрлийг авна.

Page 20: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн үйлчилгээ, үнэ тариф

Телевизийн сувгуудыг дамжуулахдаа дуу дүрсийн чанарыг бууруулахгүйгээр дахин дамжуулна.

Бусдын телевизийн суваг дундуур ямар нэг хэлбэрээр зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

Үйлчилгээ эрхлэхдээ зохицуулах хорооноос батлагдсан болон цаашид батлагдан гарах холбогдох зохицуулалтын шийдвэр, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудыг дагаж мөрдөнө.

IPTV-ийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид тодорхой төлбөртэйгөөр хүргэх ба үйлчилгээний үнийн үндэслэлийг Зохицуулах хороогоор хянуулна.

Page 21: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн гэрийн сүлжээ

IPTV үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчид өргөн зурвасын холбогч болон модем хэрэгтэй. IPTV үйлчилгээний хэрэгжилт нь орчин үеийн технологи шаарддаг ба холболт нь ядахдаа 5-6 Мбит /с байх ёстой. Хэдий тийм боловч 8Мбит/с байхаар стандартчилсан. Яагаад гэвэл хэрэглэгч телевиз үзэхийн хажуугаар интернет ашиглах боломжтой юм.

Page 22: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн гэрийн сүлжээ

Зураг. IPTV хэрэглэгчийн төхөөрөмж

Page 23: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн гэрийн сүлжээ

Өргөн зурвасын модем нь ethernet кабелаар эсвэл утасгүй холболтоор IР SТВ-тэй холбогддог IP SТВ нь зөвхөн IР сүлжээн дэх шахагдсан тоон телевизийн үйлчилгээг хүлээн авах боломжтой байна. IР STВ нь кабелаар телевизтэй холбогддог ба стерео төхөөрөмжтэй холбогдох холболтыг мөн агуулдаг. Хэрэглэгчийн телевиз нь IРТV үйлчилгээг авахын тулд тусгай шаардлага хангах шаардлагагүй. Хэрэглэгчид тэдгээрийн PC болон VoIP үйлчилгээний төхөөрөмжийг өргөн зурвасын модемд холбож болно. Хэрэглэгч телевизийн үйлчилгээнд алсын удирлага болон утасгүй гар ашиглаж болно. IРТV төлбөртэй телевизийн дохио нь нууцлал хийгдсэн байх бөгөөд төлбөр төлсөн хэрэглэгч үүнийг хүлээн авна.

Page 24: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

Хэрэглэгчийн төхөөрөмжид өргөн зурвасын модем болон IP STB байна.

Page 25: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмжӨргөн зурвасын

модемIPTV хэрэглээ •IGMP чиглүүлэг•VLAN (Virtual LAN)•QoS (Quality of Service)ATM ба PPP протоколууд •AAL5 (ATM Adaptation Layer Type 5)•Олон протоколын AAL5 (RFC 2684, formerly RFC 1483)•VC ба LLC үндэслэсэн мультифлекс•PPPoE (PPP over Ethernet)

Page 26: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

•PPP-ийн ATM (RFC 2364)•Класс IP-ийн ATM (RFC 1577)•MAC чиглүүлэгч (RFC 1483 MER)•OAM F4/F5 Техник хангамжийн онцлогууд •WLAN: антенн (BiPAC 7402HCG ба 7402HPG)•WAN: ADSL порт•LAN: 4-порт 10/100M автомат (MDI/MDI-X) шилжүүлэн залгагч•HCNA ба TV : F-хэлбэрийн коаксиаль холбогчууд (BiPAC 7402HC ба•BiPAC 7402HCG)•HPNA ба фон: RJ-11 холбогчууд (BiPAC 7402HP ба•BiPAC 7402HPG)

Page 27: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

IP STB

IP STB нь IPTV болон VoD хэрэглээнд зориулсан MPEG-2 set top box байна.•Этернет оролттой.•Дуу/дүрсийн гаралттай, S/P-DIF ба RF модуляторын гаралттай.•Интернет хандалт, интерактив ба VoD дамжуулалтай. APSTAR V хиймэл дагуулын үзүүлэлтүүд:•Хиймэл дагуулын байрлал: 138˚Е•Давтамж: 12.3ГГц

Page 28: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн хэгэглэгчийн төхөөрөмж

•Антенны диаметр: 11-15м•Тэмдэгтийн хурд: 120Mтэмдэгт/c•Зөөгч шуугианы харьцаа: 9dB•Модуляци: QPSK•Нягтруулга: MPEG-2•FEC кодлол: 7/8•Дамжуулах сувгийн тоо: 30 суваг•Зурвасын өргөн: 90MГц•EIRP: 49dBw

Page 29: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн давуу тал

IP-д тулгуурласан болохоор маш олон давуу талуудтай. IPTV -ийн давуу тал нь телевизийн нэвтрүүлгийг шууд үзэхээс гадна телевизийн тодорхой нэвтрүүлгийг захиалан үзэх, дууг захиалан сонсох, интерактив телевизийн нэвтрүүлгийн тухай мэдээлэл авах, хэрэглэгчийн төхөөрөмжийг хянах , төлбөр тооцоо хийх зэрэг нэмэгдэл үйлчилгээг авах боломжтой юм. IPTV -ийн системийг MPEG-4 -өөр шахаж тоон урсгалыг бүрдүүлдэг учраас нэвтрүүлгийн чанар нилээд сайн байдаг. MPEG-4 -ийн дамжуулах өгөдлийг урсгалын хурд нь 4,8-64 Мбит/сек байдаг.

Page 30: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн давуу тал

IPTV -ийг интернетийн бүх портоколуудын хамт цогц дамжуулж болохоос гадна зөвхөн IPTV -ийн протоколыг дамжуулж болдог байна.

Page 31: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

IPTV-ийн дутагдалтай тал

IPTV -ийн гол хүндрэлтэй асуудал нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдол байхгүй байх, мөн холбогдох хурдны зурвас өндөр байх шаардлагатай байдаг. Мөн мэдээлэл амархан алдагдах магдал ихтэй, DSL шугамаар дамжуулах алслалт багатай , сүлжээний хязгаарлагдмал байдал зэргийг дурьдаж болох юм.

Page 32: Iptv ийг улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл

Дүгнэлт

Мэдээлэл харилцаа холбооны технологи эрчимтэй хөгжиж, ялангуяа тоон телевизийн өргөн нэвтрүүлэг, үйлчилгээний талаар техникийн шинэ дэвшил, боломж гарч байна. Үүний жишээ бол хөдөлгөөнт телевиз болон интернет протоколд суурилсан телевиз юм. IPTV нь хөгжингүй орнуудад нэвтрэн ашиглагдаж байгаа ч манай оронд хэрэгжих талаар яригдаж байна. Тиймээс энэ талаар сонирхож, дэлгэрүүлэн судлах үүднээс энэ сэдвийг сонгон авсан.