42
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БАЙГУУЛГЫН УДИРДЛАГА G.Bayarmaa

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Embed Size (px)

Citation preview

Page 1: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГМИЙН

ХАЛАМЖИЙН БАЙГУУЛГЫН

УДИРДЛАГА

G.Bayarmaa

Page 2: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Манай улсын хувьд өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2005 онд 70328 өрх байсан бол 2006 онд 72219 болсон нь өмнөх жилүүдийнхээс 7,1 % буюу 4,6 мянгаар нэмэгдсэн статистикийн мэдээлэл байна. Мөн 16 хүртэл насны хүүхэдтэй гэр бүлгүй эмэгтэйчүүд 46197 байна.

Page 3: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Page 4: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Гүнж төв“Гүнж төв”-ийн танилцуулга

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв нь 2003 оны 2-р сард байгуулагдсан, нийтэд үйлчилдэг, ашгийн төлөө бус, Төрийн байгууллага юм. бид өсвөр үеийн охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар чадваржуулах, өсвөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

Page 5: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Эрхэм зорилго:

Охид, залуу эмэгтэйчүүдэд тохиолддог бэрхшээлтэй асуудлыг нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэх замаар шийдвэрлэх, нийгмийн хөгжилд идэвхи санаачлагатай оролцдог иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

Page 6: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Зорилт:

Oхид, залуу эмэгтэйчүүдийн хөндөгдсөн эрхийг хамгаалахад туслах

Өсвөр насандаа буюу насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн охидод тулгарсан бэрхшээлтэй асуудлыг нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар шийдвэр гаргахад нь туслах, чадваржуулах

Охид, залуу эмэгтэйчүүдийг хүүхэд гэр бүл, хайр сэтгэл, НҮЭМ-ийн боловсрол, амьдрах ухаанд сургах замаар мэдлэг, мэдээлэлтэй болгох.

Page 7: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Охид, залуу эмэгтэйчүүдийг аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид байх мэдлэг, чадвар олгох. Эзэмшсэн боловсрол мэргэжилгүй, залуу ажилгүй эмэгтэйчүүдийг чадваржуулах, өрхийн орлогоо нэмэгдлүүлэх эх үүсвэртэй болоход нь туслах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон залуу эмэгтэйчүүдэд туслах.

Өсвөр насны охид, хөвгүүдийг болзошгүй бэрхшээл, хямралаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох.

Page 8: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Үнэт зүйл:

Бид охид залуу эмэгтэйчүүд аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй гэдэгт итгэдэг.

Бид өсвөр насандаа буюу насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн охид эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрхээр хангагдах ёстой гэдэгт итгэдэг.

Page 9: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Тэд өөрийгөө болон хүүхдээ тэжээх орлогын эх үүсвэртэй байх ёстой гэдэгт итгэдэг.

Бид охид, залуу эмэгтэйчүүд хэрэгцээт мэдээ, мэдээллээр чөлөөтэй хангагдах ёстой гэдэгт итгэдэг.

Байнгын асаргаа сувилгаан дор байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд эрхээ хамгаалуулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдралын баталгаагаа хангах хэрэгтэй гэдэгт итгэдэг

Page 10: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Эмэгтэйчүүд хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг

 

Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2010 онд “Өрх тэргүүлсэн олон хүүхэдтэй эхчүүдийг чадваржуулах нь” чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын СХД-ийн Уран хатгамалч бүлэг,

Page 11: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Уран хатгамалч бүлэг

Page 12: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Page 13: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Page 14: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Page 15: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

42 эмэгтэй, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зэргээр өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Page 16: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд бүлгийн дундын сан үүсгэж эргэлтийн хөрөнгөтэй болсон байна. Тухайлбал Уран хатгамалч эмэгтэйчүүдийн бүлэг энэ хугацаанд 157,0 төгрөг дундын сандаа хуримтлуулжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 5 эмэгтэй хамтран оёдлын бүлэг байгуулан ажиллаж, одоо оёдол хийх ажлын байртай болохоор хамтран ажиллаж байна.

  

Page 17: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Хандивлагч Ж.Лхам:

Би МОНЭС-ийн ууган хандивлагчдын нэг. Жил бүр 100,0 мянган төгрөгний хандив өргөдөг. Хүний тус багаддаггүй гэдгийг би эмэгтэйчүүдийн ярианаас олж мэдсэндээ их баярлаж байна.

Page 18: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Би Төмөр замчин хүн. Төмөр замд 42 жил ажилласан.2005 оноос эхлэн МОНЭС-гийн Сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Би орон нутагт сургалтаар явахдаа МОНЭС-гийн үйл ажиллагааг сурталчилдаг, тэгээд хандив цуглуулдаг. Би энэ удаа Сэлэнгэд ажиллаад ирэхдээ 12000 төгрөгний хандив цуглууллаа

Хандивлагч Б.Эрдэнэцогт: 

Page 19: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Page 20: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Монгол гэр, Майхан, Оёдлын үйлдвэрХатгамал, эмблем, мөрдөс тэмдэг оёх.

Хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэгсэлАжлын хувцас

Хаяг:СХД, 17-р хороо, 10-р хор-л, 19-р байрны 8-р орц, УБУтас: 96007980

Page 21: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД

НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 54 гишүүн байгууллагатай бөгөөд 1924 оноос хойш тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа монголын ууган эмэгтэйчүүдийн байгууллага билээ. Тэд 2011 оны ажлаа дүгнэж, 2012 оны ажлын чиглэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Page 22: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Орон нутагт хэрэгжүүлсэн төслүүд нь өрх толгойлсон болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж, эмэгтэйчүүдийн 200 гаруй бүлгийг байгуулан чадавхжуулжээ. 

Page 23: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Өнгөрсөн онд МЭХ 20 000 гаруй охид, эмэгтэйчүүдэд амьдрах ухааны сургалт явуулж, олон нийтийн үйл ажиллагаанд 13 000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулжээ.

Page 24: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Нийгмийн Халамжийн Бүлэг: Эмэгтэйтэйчүүдийн бурханлиг

байгууллага

Page 25: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Холбооны орон нутаг дахь гишүүн байгууллагууд эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх ашгийг хамгаалсан ямар ажил

хийж байна?

Мэдээж хөдөө орон нутаг гэдэг хязгаарлагдмал орон зайтай. Алслагдсан гэдэг утгаараа мэдээлэл шууд авч чадахгүй.  Тухайлбал, хөдөө аймгийн төв, сумдад байгаа эмэгтэйчүүд орон зайн алслалаасаа шалтгаалж мэдээлэл авч чадахгүйд хүрээд байна. Тиймээс 21 аймгийнхаа салбар зөвлөлүүдийн бүтцээр дамжуулж аль болох мэдээллээ хүргэж ажиллахыг хичээж байгаа.  

Page 26: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

МонФемНетБидний үүсэл, хөгжил

Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ нь 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн төрийн бус байгууллагын 3-р чуулганы оролцогчдын санаачлагаар анх байгуулагдаж, 2005 оноос эхлэн эрчимтэй шинэчлэгдэж ирсэн. 2007 онд сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болж, дүрмээ дахин шинэчлэн баталсан. 

Page 27: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

2007 оны дүрмийн дагуу сүлжээ нь жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчиллыг хангах зорилготой байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготой нийгэмд үйлчилдэг ТББ мөн.

Page 28: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Сүлжээний гишүүн байгууллагууд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, хүний эрх, иргэний нийгмийн хөгжил, ардчилсан засаглал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хөгжил, шударга ёс зэрэг олон чиглэлээр ажилладаг ТББ-ууд байдаг бөгөөд сүлжээ нь жендэрийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг, сүлжээний дүрмийг хүлээн зөвшөөрсөн иргэний нийгмийн аливаа бүлэгт нээлттэй.

Page 29: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Бидний мөрөөдөлЖендэр, нас, шашин, намын гишvvнчлэл,

угсаа гарал, газарзvйн байршил, бэлгийн баримжаа, нийгмийн статус, арьсны өнгө зэргээс vл хамааран хvн бvрт эрхэм чанараа мэдрэн, айх аюулгvй, дарамтгvй, эрх чөлөөтэй амьдран, авъяас билгээ хөгжүүлж, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг хангасан нийгэм.

Page 30: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

•    Ардчилсан, ил тод байх•    Нээлттэй, сайн дурын байх•    Төрөөс хараат бус байх•    Улс төрийн аль нэг нам, хvчинд vл vйлчлэх•    Харилцан тэгш эрхтэй байх•    Гишvvдийн дотоод хэрэгт vл оролцох•    Ёс зvйн өндөр мэдрэмжтэй байх•    Идэвхтэй, хариуцлагатай байх•    Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах•    Харилцан итгэлцэл, хvндэтгэлийг эрхэмлэх•    Хүний эрхэд суурилсан байх 

Бидний үйл ажиллагааны зарчим

Page 31: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

МОНФЕМНЕТ-ийн "Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, нөлөөллийн чадавхыг бэхжүүлэх"

сургалтын гарын авлагаас:

Дийлэнх хүмүүс улс төр, эрх мэдлийг маш явцуу хүрээнд, мөн сөрөг утгаар ойлгодог. Эмэгтэйчүүд улс төрийг муухай,тэднээс ангид, амьдралаас нь хол хөндий зүйл; улс төржих муухай, улс төржих нь намчирхан улайрахтай адил утгатай;

Page 32: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

эрх мэдэл өөрт нь байхгүй, дарга эсвэл улс төрчдөд л байдаг; эрх мэдэлтэй байх, эрх мэдэлтэй болохын төлөө зүтгэх нь эмэгтэйчүүдэд зохимжгүй гэх мэт хандлагатай байсаар л байх юм бол “улс төрийн орон зай бол эрэгтэйчүүдийн орон зай” гэсэн нийгэмд ноёрхсон ойлголтыг хүлээн зөвшөөрч, улс төрд оролцох зүй ёсны эрхээ тэгш эдлэхгүй, өөрөө өөрсдийгөө төлөөлж чадахгүй байсаар байх болно.

Page 33: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Тиймээс эмэгтэйчүүдийг сонгогчид, иргэний нийгмийн активистууд (нийгмийг өөрчлөх зорилготой иргэний нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүмүүс), нэр дэвшигчид, улс төрчид, төлөөлөгчдийн хувьд улс төрийн амьдралд идэвхтэй оролцох итгэл, эрмэлзлэлтэй болгохын тулд тэдэнд улс төр, улс төржих үйл явц, эрх мэдлийн тухай сөрөг, явцуу ойлголтоо өөрчлөхөд нь туслах шаардлагатай.

Page 34: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

«Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалъя»уриан дор

зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд:

«Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалъя» сэдвээр уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулна.

«Саяыг хөдөлгөгч эмэгтэйчүүд» номын үзэл санааг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд түгээнэ.

Page 35: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

«Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө уран жолоодлого» тэмцээнийг 2010 оны 3 сард зохион байгуулна.Цуглуулсан хандивыг эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, ЭТББ-н хамтарсан багийг шалгаруулж тэтгэлэг олгоно. Тэтгэлэг нь олон нийтийг гэгээрүүлэх, ялангуяа өсвөр үеийнхэнд хандсан яриа, хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийхэд зориулагдана.

Page 36: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Page 37: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Өнгөрсөн долоо хоногт /9р сарын 13 - 17 өдрүүдэд/  МОНЭС нь өөрсдийн түнш болох орон нутгийн эмэгтэйчүүдийн ТББ-дын төлөөлөгчидөд Улаанбаатар хотноо сургалт зохион байгуулсан билээ.

 Энэхүү сургалтанд Дорнод, Хэнтий,

Сүхбаатар, Говь-Алтай болон Бага-Нуур дүүргийн Эмэгтэйчүүдийн ТББ-дын нийт 26 төлөөлөгч оролцсон билээ.

 Сургалт нь нийт 5 хоног үргэлжилсэн ба нэг

хоногийг эмэгтэйчүүд маань хоорондоо туршлага судлах, солилцох зорилгоор хотын томоохон ТББ-даар аялсан.  

Page 38: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Хандивлагчдаа алдаршууладаг

· Хандивлагчдын тусламж дэмжлэгийг хүлээн авдаг эмэгтэйчүүддээ урам өгдөг· Эмэгтэйчүүдийн төлөө хандив өргөхийг уриалдаг· Эмэгтэйчүүдийн Төрийн Бус Байгууллага , бүлгүүдэд тэтгэлэг гардуулдаг

Page 39: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Олон улсын Филантропийн өдрүүдээр цуглуулсан хандивын мөнгө өрх тэргүүлсэн

олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг чадваржуулахад зориулагдана

Филантропи бол “хүнийг хайрлах хайр” гэсэн грек гаралтай үг юм. Орчин үед нийгмийн хөгжил, хүний сайн сайхны төлөө хандив өргөх гэсэн ухагдахуунаар хэрэглэгдэж байна.Өнөөдөр бидний дунд ойр дотны хүмүүс, хамт олон найз нөхдөөсөө тусламж, дэмжлэг авч байгаагүй хүн байхгүй. Хэнээс ямар хэмжээтэй дэмжлэг туслалцаа авснаар биш тухайн хүмүүсийн сайхан сэтгэлийг бид ямагт гэгээлгээр халуун дотноор дурсаж байдаг билээ.

Page 40: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Харин бид өөрийн танихгүй хүндээ сэтгэлээсээ тэр бүр хандив өргөдөг билүү? Зовж зүдэрч яваа хүмүүсийн төлөө бид юу хийж чадах вэ? Нийгмээ яаж сайхан болгох вэ? гэж олон зүйлд санаа зовдог. Магадгүй “миний өгч байгаа бага мөнгө юу ч болохгүй ш дээ” гэж нэрэлхдэг.

Page 41: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Гэвч бага гэлгүй сэтгэлээсээ өргөсөн хандив цугларч олон эхчүүд, эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж чадаж байгааг бидний үйл ажиллагаанаас харж болно.Та бүхний дэмжлэг зөвхөн нэг удаагийн хэрэглээний зүйл байхаасаа илүү алс хэтийн үр өгөөжтэй зүйл болж цөөн ч гэсэн эмэгтэйчүүд амьдралаа өөрөө аваад явчих чадвартай болоход нь хувь нэмэр болж байгаад бид бүгд баяртай байдаг.

Page 42: эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага

Анхаарал хандуулсанд баярлалаа