38
Компьютерийн ёс зүй ба хууль Лекц 3, 4 *

Lecture03 2012.ppt

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture03 2012.ppt

Компьютерийн ёс зүй ба хууль

Лекц 3, 4

*

Page 2: Lecture03 2012.ppt

● Худалдааны нууц● Хувийн нууц● Хувийн нууцын хамгаалалт● Хvний эрх, эрх чєлєє, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг● Хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров● Цахим компани дахь Этикийн болон Нийгмийн үүрэг ЗОРИЛГО

● Мэдээллийн эрх: Интернэтийн эрин үе дэх Нууц байдал ба Эрх чөлөө

● Америкийн хувийн нууцын тухай хуулиас● Хувийн нууцын талаарх Интернэтийн шаардлага ● Хэрэглэгчдэд хувийн мэдээлэлдээ хяналт тавих бололцоог олгохын тулд гарсан үйлдвэрлэлийн стандарт

● Хүний эрхийн үндэсний комисс

Хичээлийн агуулга

*

Page 3: Lecture03 2012.ppt

Худалдааны нууц

●Худалдааны нууц гэдэг нь компаниудад зах зээлд өрсөлдөх давуу тал олгодог мэдлэгийн сан юм.●Trade secrets are the knowledge that gives companies their competitive advantage in the marketplace.

●Эх сурвалж: АНУ-н Коннектикутын хуулийн сургууль●http://www.law.uconn.edu/content/ip-tea-lecture-0 ●АНУ-н Питтийн хуулийн сургуулиас гаргасан ном товхимол - University publishing: Trade Secrets ●http://www.law.pitt.edu/course/5984

*

Page 4: Lecture03 2012.ppt

Худалдааны нууц

●Бусад эх сурвалж: ●Оксфордын Их Сургуулийн хэвлэлээс●Оюуны өмч – Технологи – Тусгай хамгаалалт ба Ашиглалт●Intellectual Property -Technology-Specific Protection & Exploitation●http://www.oup.com/us/catalog/general/subject/Law/IntellectualProperty/IntellectualProperty/?view=usa&ci=9780195337839

*

Page 5: Lecture03 2012.ppt

Худалдааны нууц

●Худалдааны нууц гэдэг нь мэдэхэд тийм ч амархан бус чухал бизнесийн мэдээлэл байдаг ба нууцлалыг нь хадгалахад оролдлого чармайлт ордог хүчин зүйл юм. Ерөнхийдөө Худалдааны нууц нь зүй бусаар уг мэдээллийг олж авагсад болон мэдээллийн нууцлалыг хамгаалах амлалтаа зөрчигсөдийг ашиглаглахаас хамгаалагддаг байх ёстой.

*

Page 6: Lecture03 2012.ppt

Худалдааны нууц●USA: Uniform Trade Secrets Act, by the National Conference of Commissioners on Uniform State Laws in 1970 and amended in 1985. ●a “trade secret” is:●Бүх нийтэд ил байдаггүй, нууцлалыг нь хадгалахын тулд тодорхой нөхцөл байдалд ёс зүйн болон учир шалтгаантай оролдлого чармайлт шаардагдах, бодитоор ашиг авчирдаг болон ашиг авчрах боломжтой - Мэдээлэл, томьёо, хэв маяг, хээ, компиляц, програм хэрэгсэл, арга зүй, аргачлал, үйл явцыг Худалдааны нууцад тооцно.

*

Page 7: Lecture03 2012.ppt

Жишээ: Кока Кола-ын нарийн бичиг худалдааны нууцлалаа

дамлажээКока Колагийн худалдааны нууцлалыг хулгайлан тэдний єрсєлдєгч болох Пепси Кола-д худалдахыг

оролдсон хоёр залуу баригдан 10 жил хоригдох эсвэл 250.000 долларын мєнгєн торгууль тєлєх ялд унаад байна. Харин энэ хоёр залуутай хуйвалдан уг vйлдлийг vйлдсэн гурав дахь этгээд нь Кока Кола фирмийн салбар болох Атланта дахь тєв байрны захирлын туслах Жояа Виллиам гэгч эмэгтэй гэнэ.

Тэрээр худалдааны нууц тэмдэгтийг компаниасаа хулгайлан эдгээр хоёр залууд худалдсан хэмээн буруутгагдсан бєгєєд тvvний яг хулгайлж буй vйлдэл нь камерт бичигдэн vлдсэн байсан аж. Тэдний хэргийг шvvх хурал ирэх сарын 13-нд болох гэнэ. Тэрээр компаниасаа хулгайлсан Кока Кола ундааны худалдааны нууцлалыг 1.5 сая доллараар уг хоёр залууд наймаалсан байна.

(Єглєєний сонин 17/17)

*

Page 8: Lecture03 2012.ppt

Худалдааны нууцаа алдахаас сэргийлэх

●Цаас хэрчигчийг худалдан авч ашигла●Халагдсан ажиллагсдын талаар бодлоготой бай●Компьютерийн нууц үгнүүдийг ашигла●Бүх ажиллагсдаа нууцлалын гэрээнд гарын үсэг зуруул жишээ●Баримт бичгүүддээ хяналт тавь●Сониуч харцыг өөртөө бүү хандуул

*

Page 9: Lecture03 2012.ppt

Хувийн нууц●Хувийн нууцын тухай Хуулиуд: 1995 .04.21, Улаанбаатар хот2 дугаар зvйл. Хувь хvний нууцын тухай ойлголт

●"Хувь хvний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгvй хvн Монгол Улсын хууль тогтоомжид нийцvvлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хэлнэ. ●Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ●Эх сурвалж:» http://www.globeinter.org.mn/?cmd=Content&id=47&menuid=85

*

Page 10: Lecture03 2012.ppt

Хувь хvний нууцын төрөл, хувь хvний нууцыг хамгаалах

4 дvгээр зvйл. Хувь хvний нууцын төрөл

Хувь хvний нууц нь дараахь төрөлтэй байна:1/ захидал харилцааны нууц;2/ эрvvл мэндийн нууц;З/ хөрөнгийн нууц;4/ гэр бvлийн нууц;5/ хуулиар тогтоосон бусад нууц *

Page 11: Lecture03 2012.ppt

Хувь хvний нууц● Захидал харилцаа, эрvvл мэнд, хөрөнгө, гэр бvлийн нууц гэдгийг дараахь утгаар ойлгоно:●1/ захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хvн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг;●2/ эрvvл мэндийн нууцад тухайн хувь хvний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;

*

Page 12: Lecture03 2012.ppt

Хувь хvний нууц●З/ хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхvл тvvний итгэмжлэгдсэн хvмvvс мэдэх, тvvнчлэн эрх бvхий байгууллага албан тушаалтны албан vvргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зvйлийг;4/ гэр бvлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хvн, тvvний гэр бvлийн гишvvдийн нэр төр,алдар хvнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг.

З. Хувь хvний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битvvмжлэл болон тэдгээрт хамаарах дvрс, дуу бичлэгийг нууцалж болно.

*

Page 13: Lecture03 2012.ppt

Хувийн нууцын хамгаалалт●Хувь хvний нууцыг хамгаалах1. Хувь хvн нууцаа өөрөө хамгаална. 2. Шаардлагатай тохиолдолд хувь хvний нууцыг хууль тогтоомжид заасан vндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болно. З. Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бvхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан vндэслэл, журмын дагуу хувь хvний нууцтай танилцана. 4. Хувь хvний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.

*

Page 14: Lecture03 2012.ppt

Иргэний бvртгэлийн тухай хуулиас

●Иргэний бvртгэлийн vйл ажиллагааны зарчим●3.1. Иргэний бvртгэлийн vйл ажиллагаанд хvний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, бусдын нөлөөнд vл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална.

*

Page 15: Lecture03 2012.ppt

Дох-с сэргийлэх тухай хуулиас

●10 дугаар зvйл. Хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хvний эрхийг хамгаалах10.2. Хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хvнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бvх хэлбэрийг хориглоно.10.3. Албан тушаалтан, иргэн хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хvмvvсийн талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.

*

Page 16: Lecture03 2012.ppt

Цагдаагийн эрх зvй

●Цагдаагийн алба хаагч тyyний эрх зvйн байдал●29 дvгээр зvйл. Цагдаагийн алба хаагч●7.Цагдаагийн алба хаагч албан vvргээ гvйцэтгэх явцдаа мэдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг задруулахгvй байх vvрэгтэй

*

Page 17: Lecture03 2012.ppt

Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас

●Шvvх хуралдааныг нээлттэй явуулах8.4.Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, тvvнчлэн албан vvрэгтэй нь холбогдуулж шvvгчид итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг шvvгч, хуралдаанд оролцогчид задруулж болохгvй.

*

Page 18: Lecture03 2012.ppt

Авилгалаас урьдчилан сэргийлэх хуулиас

●Хөрөнгө, орлогын мэдvvлгийн нууц●1. Хөрөнгө, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна.2. Хөрөнгө, орлогын мэдvvлгийн нууцыг хамгаалах, тvvнийг ил болгох асуудлыг Хувь хvний нууцын тухай хуулиар зохицуулна.

*

Page 19: Lecture03 2012.ppt

Хуулиуд: Хувийн нууц, эрх чөлөө

●Гаалийн тухай ●Даатгалын мэргэжлийн оролцргчийн тухай ●Банкны тухай ●Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай●Төрийн тусгай хамгаалалтын тухай●Их хурлын гишvvний эрх зvйн байдлын тухай●Монгол улсын ерөнхийлөгчийн тухай●Шvvхийн тухай●Прокурорын байгууллагын тухай

*

Page 20: Lecture03 2012.ppt

Хуулиуд: Хувийн нууц, эрх чөлөө

●Гэр бvлийн тухай: 8.4. Гэрлэхийг хvсэгчдийн шинжилгээний хариу нь эмнэлгийн байгууллагын нууц байна, 60 дугаар зvйл. Vрчлэлтийн нууц●Гэрээт харуул хамгаалалтын тухай●Ард нийтийн санал асуулгын тухай●Ємгөөллийн тухай●Ашигт малтмалын тухай●Иргэний бvртгэлийн тухай

*

Page 21: Lecture03 2012.ppt

Хуулиуд: Хувийн нууц, эрх чөлөө

●Монгол улсын хvний эрхийн vндэсний комиссийн тухай●Соёлын тухай●Хvvхдийн эрхийг хамгаалах тухай●Согтуурулах мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай●Хvний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай●Шуудангийн тухай: 5.1.5. vйлчлvvлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах; 21 дvгээр зvйл, 24.2...

*

Page 22: Lecture03 2012.ppt

Хувь хvний нууцыг ил болгох

●Монгол Улсын батлан хамгаалах болон vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрvvл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгvйн vvднээс зайлшгvй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бvхий байгууллага /албан тушаалтан/-ын шийдвэрээр хувь хvний эрvvл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хvрээнд ил болгож болно.

*

Page 23: Lecture03 2012.ppt

Хувь хvний нууцыг задруулах

●136.1 Хуулиар хамгаалагдсан хувь хvний нууцыг албаны болон мэргэжлийн vйл ажиллагааг хэрэгжvvлэх явцдаа мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.136.2. Энэ хэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглаж vйлдсэн бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

*

Page 24: Lecture03 2012.ppt

Эрх чөлөө●Оюун ухааны эрх чөлөөний тухайд Сантийн бичсэн ажлаас.....Хүнд гурван цагийн эрх чөлөө оршиж байна. Үүнд эдийн засгийн, улс төрийн, оюун ухааны гэж. Эдийн засгийн эрх чөлөө бол нэгэн үеийн эрх чөлөө мөн. Улс төрийн эрх чөлөө бол нилээд үеийн эрх чөлөө мөн. Оюун ухааны эрх чөлөө бол бүх үеийн эрх чөлөө мөн. Эдийн засагт хүнээс хараат биш болгохыг эдийн засгийн эрх чөлөө гэнэ. Улс төрд улсаас хараат биш болохыг улс төрийн эрх чөлөө гэнэ. Оюун ухаанд орчлонгоос хараат биш болохыг оюун ухааны эрх чөлөө гэнэ. Хөрөнгөгүй хүнд, тусгаар тогтнолгүй улсад, ухаангүй хүн төрөлхтөнд юуны эрх чөлөө гэж байх билээ дээ. ●… Шашнаас, шинжлэх ухаанаас хараат биш байхыг ертөнцийн эрх чөлөө гэнэ. ●http://biznetwork.mn *

Page 25: Lecture03 2012.ppt

Xvний эрх, эрх чєлєє●Эрvvгийн хууль: Xvний эрх, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг, 2002-01-03●Арван наймдугаар бvлэгИргэдийн улс тєрийн болон бусад эрх, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг●135 дугаар зvйл. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй байдлыг зөрчих135.1. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

*

Page 26: Lecture03 2012.ppt

Xvний эрх, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг

●135.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрvvлж, эсхvл тусгай техник хэрэгсэл ашиглаж vйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасах, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

*

Page 27: Lecture03 2012.ppt

Хүний эрх ба хуулийг дээдлэхүй

●Хvний эрх эрх чөлөөнд халдах явдал нь хууль ёсны дагуу байх ёстой. Хуулиар тогтоосон хvний эрхэнд халдах, халдаж vл болох тодорхой хязгаарлалтууд нь эргээд хувь хvний эрх, эрх чөлөөгөөр тодорхойлогдоно.●Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, журмууд, хvний эрхийн олон улсын гэрээнvvд бvгд өөр хоорнодоо уялдаатай, харилцан хамааралтай хэрэгжиж байж сая хvний эрхийг хамгаалах үйлс биелэлээ олно.●Хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров●http://www.ichinnorov.mn

*

Page 28: Lecture03 2012.ppt

Хүний эрх ба хуулийг дээдлэхүй

●Хvний эрхийг зөвхөн хуульдаа тусгаж орхисноор хvний эрх амьдралд биеллээ олохгvй. ●Ардчилал, хvний эрх болон хуулийг дээдлэх явдал нь харилцан хамааралтай асуудлууд юм.●Хvний эрх, эрх чөлөө баталгаатай хамгаалагдахад хуулийг дээдэлдэг ардчилсан засаглал чухал vvрэгтэй бөгөөд эдгээр нь бие биенээсээ хамаарч оршдог.

*

Page 29: Lecture03 2012.ppt

Хүний эрхийн хуульч М. Ичинноров

Зарим тvvхч, философчид хvний эрхийн ойлголтын эхлэлийг сэргэн мандалтын vеийн байгалийн хууль (Хоббес, Локье, Монтескье, Руссау)-ийн vед хамааруулж vздэг бол зарим нь бvр Магна Картагийн vе, эртний Ром, Грекийн (Аристотель, Плато, Цицерон) vед хамааруулж vздэг.

*

Page 30: Lecture03 2012.ppt

Хүний эрхийн хуульч М. Ичинноров

●Манай хуульчид өдөр тутам хэрэглэгддэг хэдэн хуулийн зvйл заалтын хvрээнд хязгаарлагдан эргэх дутагдлаасаа ангижирч, хvний эрх, ардчиллын чухал зарчмуудыг ягштал ойлгож, тvvнийг шvтэн биширч vйл ажиллагаагаа явуулж чадвал хуулийг, өөрт олгогдсон эрх мэдлийг хvнлэг нигvvлсэнгvй vйлсэд зориулж чадахаас гадна аливаа зvйлд илvv өргөн сэтгэж, харах чадвар сууна.

*

Page 31: Lecture03 2012.ppt

Цахим компани дахь Этикийн болон Нийгмийн үүрэг ЗОРИЛГО

●…Шаардлага: Иргэн бүрийн сая сая бүртгэл нь хувийн нууц байдалд аюул учруулж эхэлсэн ●Шийдэл: Хувийн нууц байдлыг хамгаалсан шинэ журамыг загварчлах Шинэ бизнес процесс нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн өгөгдлийн найдвартай байдлыг баталгаажуулсан Цахим байгууллага, цахим эдийн засаг дахь хувь хүний хувийн мэдээллийн нууц байдал,найдвартай байдал гарч болзошгүй рискүүдийг харуулсан Хуулийн болон Нийгмийн шинэ орчин...●http://rublogs.topnews1.com/chapter-5/art

*

Page 32: Lecture03 2012.ppt

Мэдээллийн эрх: Интернэтийн эрин үе дэх Нууц байдал ба Эрх

чөлөө • Нууц байдал: Хувь хүний бусад хүн, байгууллага, улсын хяналтаас тусдаа ганцаараа, чөлөөтэй байх гэсэн шаардлага. Өөрийн тухай мэдээллээ хянах хүсэлт. • Мэдээллийн шударга хэрэг: Америк, Европын хувийн нууц байдлын тухай хууль дээр үндэслэн мэдээллийг цуглуулах, зохицуулах бүлэг зарчмууд Зарим IT этикийн хоёрдмол байдлууд • Систем ашигласнаар үр ашигтай байдлаа нэмэгдүүлдэг ч ажилтан халахад нөлөөлдөг • Үнэтэй хувийн өмчөө хамгаалахын тулд ажилтны хувийн имэйлыг хянах нь ажилтны хувийн нууц байдлыг бууруулдаг • Ажил дээрх интернэт хэрэглээг хянах нь ажилтаны хувийн нууц, халдашгүй байдлыг бууруулдаг

*

Page 33: Lecture03 2012.ppt

Америкийн хувийн нууцын тухай хуулиас

Нууцын тухай үндсэн хууль: • Мэдээллийн эрх чөлөөний тухай акт, 1966 Нууцын тухай акт 1974 • Электрон харилцаа холбооны нууцын тухай акт 1986 • Компьютерийн аюулгүй байдлын тухай акт 1987 • Холбооны менежерүүдийн санхүүгийн шударга байдлын тухай акт 1982 Мэдээллийн шударга хэргийн талаарх номлол 1970аад оны эхээр үүссэн, МШХ нь Америкийн номлолууд дундаа зонхилсон байдаг • Сонголт/зөвшөөрөл (үндсэн зарчим) • Нэвтрэлт/оролцоо • Аюулгүй байдал • Албадлага Өгөгдлийг хамгаалах талаарх Европын удирдамж Мэдэгдсэн мэдэгдэл: Хувийн нууц мэдээллийн хэрэглээ нь өгөгдлийн гарчгийг мэдэгдсэн мэдэгдэл, өгөгдөл цуглуулагчийг шийдвэр гаргалтанд хэрэгтэй бүхий л баримт мэдээллээр хэрэглэгчийг хангасан байхыг шаарддаг

*

Page 34: Lecture03 2012.ppt

Хувийн нууцын талаарх Интернэтийн шаардлага

●Cookies: Хатуу диск дотор хадгалагдсан жижиг хэмжээний файлууд Вэбээр зорчигчдыг тогтоох, вэбд ороод ямар ямар үйлдэл хийсэнийг тогтоохын тулд хэрэглэдэг ●Хувийн нууц мэдээллийг цуглуулахад хэрэглэгдэж ч болно хэрэглэгдэхгүй байж ч болно ●Зарим тохиолдолд орж ирсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл биш зөвхөн тоог нь авдаг. ●Бусад тохиолдолд хувийн мэдээллийг цуглуулж болно.

*

Page 35: Lecture03 2012.ppt

Хувийн нууцын талаарх Интернэтийн шаардлага

●Хувийн нууцын талаарх Интернэтийн шаардлага●Вэб : Маш жижиг хэмжээтэй грàфик файлууд имэйл зурвас болон вэб хуудсанд суулгагдсан байдаг. ●Хэрэв хэрэглэгч имэйлээ эсвэл вэб хуудсаа нээхэд зурвас захиа серверлүү эсвэл гуравдагч талын сервер рүү тухайн хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр илгээгддэг. ●Интернэтэд онлайн байгаа хэрэглэгчдийн үйлдлийг хянахын тулд зохиогдсон. Имэйлын хувьд хаяг нь серверт мэдэгддэг.

*

Page 36: Lecture03 2012.ppt

Хувийн нууцын талаарх Интернэтийн шаардлага

●Spyware: Хэрэглэгч мэдэлгүйгээр компьютерт нь татагдаж суудаг програм хангамж бөгөөд Вэб ажиллах горимыг мөрдөж гуравдагч талын серверт тэрхүү горимыг илгээж тайлагнадаг Spyware нь мөн гуравдагч талын серверээс сурталчилгаа явуулахад ашигладаг ба эсвэл хэрэглэгчийг нэг вэбийн хуудаснаас зайлуулж өөрийн оруулахыг хүссэн вэб хуудасруу оруулахад хэрэглэдэг. ●Жишээ: www.LLBean.com гэж ороход spyware програм таныг www.eddiebauer.com хаягруу оруулж Eddie Bauer-ы хөнгөлөлттэй тасалбарыг авахыг харуулна. LL Bean шүүхэд нэхэмжлэл гаргана. Adware үйлдвэрлэгч Gator.com програм хангамжаа өөрчлөөд маркетингийн үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тэд хэрэг хүлээгүй болно. Файл хуваан ашигладаг (file-sharing) Kazaa гэх мэт програмуудыг ашиглан суулгагддаг бөгөөд ийм програм нь том хэмжээний ахуйн бараа, жижиглэн худалдааны компаниудад зар сурталчилгаагаа борлуулж ашиг олдог.

*

Page 37: Lecture03 2012.ppt

Platform for Privacy Preferences Project

●Хэрэглэгчдэд хувийн мэдээлэлдээ хяналт тавих бололцоог олгохын тулд гарсан үйлдвэрлэлийн стандарт ●Этикийн асуудлууд ●Ямар нөхцөл байдлыг бусдын нууц байдалд халдсан гэж үзэх вэ? ●Ямар хуулийн этгээд сул хяналт ашиглан бусдын амьдралд халдаж байна вэ? ●Бид хүмүүст тэднийг нууцаар чагнаж байгаа гэдгийг мэдэгдэх хэрэгтэй юу? ●Бид ажилтаныг шалгах зорилгоор зээлийн мэдээллийг нь хэрэглэж байгаа гэдгийг мэдэгдэх хэрэгтэй юу?

*

Page 38: Lecture03 2012.ppt

Хүний эрхийн үндэсний комисс

●Хvний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага

●Хаяг : Улаанбаатар 38, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын 11-р байр ●Утас : 316509 ●Факс : 976-11-327136●http://www.mn-nhrc.org

*