25
Жилийн тайлан 2013 ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ МОНГОЛД

Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Жилийн тайлан 2013 ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ МОНГОЛД

Page 2: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Æèëèéí òàéëàí 2013

Øâåéöàðèéí õºãæëèéí àãåíòëàã

Øâåéöàðèéí ЭСЯ-ны Хàìòûí àæèëëàãààíû ãàçàð

Скай Плаза бизнес төвÎëèìïèéí ãóäàìæ 12, 1-ð õîðîî,Ñ¿õáààòàð ä¿¿ðýã,Óëààíáààòàð, Монгол Улс

Ø/õ 37Óëààíáààòàð 210648Ìîíãîë óëñ

Óòàñ: 976 11 331422Ôàêñ: 976 11 331420Ý-øóóäàí: [email protected] Âýá: www.swiss-cooperation.admin.ch/mongolia

Ãýðýë çóðàã & Ýõ áýëòãýë

Øâåéöàðèéí õºãæëèéí àãåíòëàãÃàììà àãåíòëàã

Хавтасны зураг © Монгол төмс хөтөлбөр

Õàâòàñ & Õýâëýëò

Ãàììà àãåíòëàã

© SDC 2014

Page 3: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

АгуулгаУдиртгал 2

Швейцарийн хамтын ажиллагааны 2013-2016 оны шинэ стратегийнтанилцуулга 4

Хөтөлбөрийн онцлох үйл явдал 6

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал 6

Мэргэжлийн сургалт, боловсрол 12

Захиргааны шинэтгэл, орон нутгийнзасаглал, иргэний оролцоо 16

2014 оны төлөв байдал 22

Жилийн тАйлАн 2013

ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ МОНГОЛД

Page 4: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© Д

.Дав

ааня

м /

Гам

ма

фот

о аг

ентл

аг

Удиртгал

2013 оны зургадугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулж улиран сонгогдсноор энэ удаагийн “гурван сонгуулийн жил” өндөрлөлөө. Түүний энэхүү ялалт нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан нам ноёрхсоор байгааг илтгэж байна. 2012 онд болсон Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам улс төрийн бүхий л томоохон институт, түүний дотор Засгийн газар, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч төдийгүй орон нутгийн захиргаадын удирдлагын ихэнхийг гартаа авсан билээ. Ийнхүү Ц.Элбэгдорж улиран сонгогдсон нь 2016 онд болох хууль тогтоох байгууллагын дараагийн сонгууль хүртэл төрийн бодлого тогтвортой, тасралтгүй явагдах шинж гэж үзэж байна.

нам доторх болон нам дамнасан хурцадмал байдал үүсч буйг эс тооцвол богино хугацаанд улс төрийн тогтвортой байдал хэвээр үргэлжилнэ. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам УИХ-д олонхийн суудал авч чадаагүй учраас Монгол Ардын

Хувьсгалт Нам (МАХН), Монголын Үндэсний Ардчилсан Намтай (МҮАН) хамтран засгийн газраа бүрдүүлэх шаардлагатай болсон билээ. АН, МАХН-ын үзэл баримтлалын ялгаа ч тод илэрч байна. 2012 оны арванхоёрдугаар дугаар сард МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг авлигын хэрэгт ялласны дараа тус нам эвслээс гарна хэмээн сүрдүүлж байв. Харин Дээд шүүхээс Н.Энхбаярын ялыг хөнгөлж өгсний дараа уг нам эвсэлд үлдсэн юм. 2013 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Н.Энхбаярт уучлал үзүүлсэн юм. Түүнчлэн хуучин эрх баригч Монгол Ардын Нам (МАН) АН-ын эсрэг хүчтэй сөрөг хүчин болон зогсож, тэдний сөргөлдөөн улам хурцдаж байгаа талаар мэдээлэх боллоо.

Бараа түүхий эдийн экспорт илт удааширч, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) үлэмж буурсныг эс тооцвол Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай өсч буй орнуудын нэг хэвээр байна. Монгол Улсын эдийн засаг 2012 онд 12.3 хувь, 2013 онд 11.7 хувиар тус тус өслөө. Энэхүү өсөлт нь сүүлийн хоёр жилд ядуурлыг 11-ээс доошгүй хувиар бууруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Жилийн тайлан 2013

2

Page 5: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Харьцангуй дулаан өвөл болж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдэж, төсөв, мөнгөний тэлэлтийн бодлого явуулсан нь энэхүү өсөлтийг бий болгожээ. Өмнө нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байсан экспортын орлого 2013 онд 10,5 хувиар буурч (олон улсын зах зээл дээр зэс, нүүрсний үнэ буурсны улмаас), уул уурхайн салбар дахь ГШХО 48 хувиар буурсныг засгийн газраас нөхөж төсөв, мөнгөний тэлэлтийн бодлого хэрэгжүүлээд байна. Харин төсвөөс гадуурх засгийн газрын зардлын хэмжээ нэмэгдэж (бондын орлогоор санхүүжүүлсэн), улсын төсөвт ирэх өрийн ачаалал ихсэж байгаа нь санаа зовоож байна. Нөгөө талаас, Монголын хамгийн том уурхай болох Оюу толгойн уурхай 2013 оны долдугаар сарын 9-нд анхны зэсийн баяжмалаа ачууллаа.

Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг ашиглахад гадаадын уул уурхайн компаниудын гүйцэтгэх үүрэг улс төрийн тавцанд ч, олон нийтийн түвшинд ч маргаантай хэвээр байна. “Гурван сонгуулийн жил”-ийн явцад гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудсан нь ГШХО хэмжээ нилээд буурснаас харагдаж байна. Энэхүү бууралтын шалтгаанаар нийтлэг дурдагдсан нэг зүйл бол 2012 оны тавдугаар сард батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль юм. “Стратегийн ач холбогдолтой” салбарт буй Монгол компанийн нийт хувьцааны 49-өөс дээш хувийг эзэмших хүсэлтэй гадаадын компани УИХ-аар батлуулах шаардлагатай талаар энэ хуулинд заасан билээ. УИХ-аас ГШХО буурах хандлагын эсрэг арга хэмжээ авч, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ хувилбарыг 2013 оны аравдугаар сард батлан гаргасан нь ГШХО-д арай ээлтэй хууль болсон гэж үзэж байна. Түүнчлэн удахгүй хийгдэх хууль тогтоомжийн хэд хэдэн өөрчлөлт, түүний дотор УИХ-аас шинэчлэн батлах гэж байгаа Ашигт малтмалын бодлого, хуулийг Монголд төдийгүй хилийн чанадад анхааралтай ажиглаж байна. 2013 оны есдүгээр сард Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн нь Төрийн ордны гадаа үндсэрхэг үзэлтнүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж, тэдний зарим нь гар бөмбөг, ангийн буугаар зэвсэглэсэн байв. Цагдаагийнхан тэдний хэд хэдийг баривчлан хорьсноор энэ үйл явдал намжсан юм.

Үнийн өсөлт, тэгш бус байдлын талаарх олон нийтийн бухимдалтай байдал нийгмийн хямрал үүсгэх эрсдэл дагуулж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ хурдацтай нэмэгдэж байгаа нь Монголчуудын амьжиргааны түвшинд, ялангуяа уул уурхайн их тэсрэлтээс үүдэлтэй

орлого олох боломжийг ашиглаж, үр шимийг нь хүртэж чадаагүй хүмүүст сөргөөр нөлөөлж байна. Монгол Банк инфляцийн түвшинг найман хувиас хэтрүүлэлгүй барихын төлөө багагүй хүчин чармайлт гаргаж байгаа ч инфляци нэмэгдэж 12,3 хувьд хүрлээ. Төрөөс нийгмийн халамжид зарцуулж буй хөрөнгийн хэмжээ огцом нэмэгдсэн ч мэргэжил боловсролгүй ажилчид, ядуу малчдын хувьд байдал хүнд хэвээр байна. Баялгийн хуваарилалтын үр шимийг зөвхөн хотын элит хэсэг хүртэж байна гэсэн ойлголт газар авахын хэрээр харьцангуй эрх тэгш байдлын уламжлалтай энэ нийгэмд хямрал үүсэх эрсдэл төдийчинээ ихсэх болно.

Гадаад харилцааны хувьд Монгол Улс “гурав дахь хөршийн” прагматик дипломат харилцаагаа баримталсаар байна. Монгол Улс Орос, Хятад хоёр хөрштэйгөө тогтоосон найрсаг харилцааг тэнцвэржүүлэх үүднээс ардчилсан орнууд, нэн ялангуяа АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улстай хэлхээ холбоогоо идэвхтэй хөгжүүлж байна. Монгол Улс мөн Европтой хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байна. 2012 оны арваннэгдүгээр сард тус улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) гишүүнээр элсэж уг байгууллагын 57 дахь гишүүн орон болсон юм. 2014 онд ЕАБХАБ-ыг Швейцарь улс даргална. 2013 онд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа тус хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын дипломат харилцааны түүхэнд тохиосон хамгийн том чуулга уулзалтын нэг байлаа.

© Д.Давааням / Гамма фото агентлаг

Жилийн тайлан 2013

3

Page 6: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Швейцарийн хамтын ажиллагааны 2013-2016 оны шинэ стратегийн танилцуулга

2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь стратегийн эхний жил юм. Энэхүү стратегийн үндсэн зорилго бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эрх тэгш, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах явдал мөн.

ШХА нь харилцан уялдаа, тэргүүлэх ач холбогдол бүхий дараахь гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах замаар энэ стратегийн зорилгоо биелүүлэхийг зорьж байна. Үүнд:

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал;

Мэргэжлийн боловсрол, сургалт;

Захиргааны шинэчлэл, орон нутгийн засаглал, иргэний оролцоо

Монгол дахь ШХА-ийн хувьд энэхүү шинэ стратегид нийцүүлэн 2013 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн багцаа өргөжүүлсний дотор нийт 21 сая шв.франкын төсөвтэй таван том төсөл шинээр хэрэгжүүлэх болсон юм. Эдгээр шинэ төслийг олон талт ба хоёр талт хамтын ажиллагааны байгууллагууд, ТББ-ууд зэрэг чадварлаг түншүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдлага дор хэрэгжүүлж буй Орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төсөл;

НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөр;

Азийн сангийн хэрэгжүүлж буй Байгалийн орчны хамгаалалтад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь төслийн II үе шат;

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (ГОУХАН) хэрэгжүүлж буй Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл;

ГОУХАН-ийн хэрэгжүүлж буй Эрчим хүчний үр ашигт төсвөөс хөрөнгө оруулалт хийх нь төсөл;

Түүнчлэн Ногоон Алт төслийн өөр өөр хэрэгжүүлэгч бүхий хоёр томоохон бүрэлдэхүүн хэсэг 2013 онд хэрэгжиж эхэлсэн: Үүнд

Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг

Экстэйншний бүрэлдэхүүн хэсэг

Амьдралыг сайжруулж, боломжийг нэмэгдүүлэх нь

GEFAKSe r v i c e s and S y s t ems f o rE conom i c Deve l opmen t

Жилийн тайлан 2013

4

Page 7: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Ц. МонголхатанШвейцарийн ЭСЯ-ны Хамтын ажиллагааны газрын Консулын нарийн бичиг дарга

“Би мөрөөдлөө заавал биелүүлэх болно” хэмээн чин сэтгэлээсээ хэлсэн энэ үг 19 настай Д. Одбаяр охины зорьсондоо хүрэхээр тэмүүлсэн эрс шийдэмгий үг байлаа. Д.Одбаяр нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Орос, англи хэлний багш, орчуулагчийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд энэ жил Швейцарийн хөгжлийн агентлаг болон Зориг сангийн хамтарсан оюутны тэтгэлэг хүртсэн 60 гаруй оюутны нэг юм.

“Эмээ бид хоёр өвөөг өөд болсны дараа Ховд аймгаас Улаанбаатар хот руу ирж, нагац эгчийндээ амьдрах болсон” хэмээн яриагаа эхлүүлэв. Ийнхүү тэд ядуурлаас зугтаж хот руу ирсэн ч улам туйлдахад хүрсэн мянга мянган хүмүүсийн нэгэн адил хотын захын гэр хороололд айлын хашаа түрээслэн амьдрах болжээ.

Одбаяр их сургуульд орохдоо сургалтын төлбөр гэсэн хүнд ачааг гэрийнхэндээ үүрүүлнэ гэж бодохоос л баяр, гуниг хосолсон мэдрэмж төрдөг байжээ.

“Нагац эгч маань цэвэрлэгч хийж, сардаа 200,000 төгрөг олдог. Дээр нь эмээгийн тэтгэврийн 200,000 төгрөг нэмэр болдог. Энэ орлогоосоо эхний жилийн сургалтын төлбөрийг маань төлөхийн тулд бид маш их хэмнэх хэрэгтэй болсон. Эгч, эмээ хоёр өөрсдөдөө бараг л мөнгө зарцуулдаггүй. Энэ жилийн сургалтын төлбөрийн хагас нь болох 1,2 сая төгрөгийн тэтгэлэг хүртэж, гэрийнхнийхээ хүнд ачааг бага ч болов хөнгөлсөндөө би маш их баяртай байна” гэж тэрээр сэтгэл өөдрөг ярьж байна.

Түүний хувьд гэрээсээ сургууль хүртэл цаг гаруй явахдаа өглөө бүр хоёр өөр ертөнцийг зааглаж буй үл үзэгдэгч ханыг нэвтэрч байгаа мэт сэтгэгдэл төрдөг ажээ.

“Би анх их сургуульд ороод баян ядуугийн хооронд маш том ялгаа байгааг мэдэрсэн. Сайн боловсрол эзэмшсэнээр л ядуурлаас гарах боломжтой гэдгийг ойлгосон. Миний хувьд энэхүү тэтгэлэг сайн боловсролд хүрэх замыг минь товчилж өгсөн. Тэтгэлгийн

ачаар би өнгөрсөн жил хийж байсан цалин багатай, хэцүү ажлаа хийх хэрэггүй болж, өөрийн бүх чадлаа хичээл номдоо бүрэн зарцуулах боломжтой болсон.”

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нийгэмд тустай бичил төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй аж.

Ийнхүү Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоон дээр тэргэнцэртэй эрэгтэйчүүдийг нийгэмшүүлэх бичил төслийг Одбаярын баг санаачлан хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд сургалтууд болон соёлын арга хэмжээнүүдэд хамруулах зэргээр тэднийг гадагш гарч нийгэмшихэд нь туслах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулснаас гадна цаашид ч олон ажил хийхээр төлөвлөсөн байна.

Энэ төсөлд хамрагдагсдын нэг болох Ганбат: “Дэд бүтэц муутай болохоор тэргэнцэртэй хүмүүс гэрээсээ гарч чаддаггүй. Ялангуяа эрэгтэйчүүд тусламж гуйхаас цааргалдаг учраас тэдний нийгмийн амьдрал хязгаарлагдмал байдаг. Бидний хувьд өөрсөдтэйгээ ижил нөхцөл байдалд байгаа бусад хүмүүстэй уулзаж, туршлага солилцох нь үнэхээр итгэл төрүүллээ. Төсөл надад бусад эрэгтэйчүүдтэй хамт цагаа сайхан өнгөрүүлэх боломж олгосон. Бид бусад хүмүүстэй байснаас илүү хоорондоо өөрсдийн асуудлын талаар нээлттэй ярилцаж чаддаг. Энэ нь надад үнэхээр таалагдаж байна” гэв. Ийнхүү энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд их олон байгууллага тусалсан байна. Энэ тухай Одбаяр хэлэхдээ: “Бид хүмүүстэй уулзаж, юу хэрэгтэй байгаагаа хэлэхэд нэгэн гоо сайхны газар үнэгүй үйлчилгээ үзүүлж, Драмын театр жүжгийн тасалбар өгч, жүүс үйлдвэрлэгч компани Шинэ жилийн баярын арга хэмжээнд зориулж бидэнд жүүс нийлүүлэх зэргээр хүмүүс тусламж үзүүлэхэд бэлэн байсан.”

“Энэ бүхнээс алс холын Швейцарьчууд биднийг дэмжиж буй шиг хүн бүр өөрт байгаагаа хуваалцаж, бие биенээ дэмжиж, хайрлаж чадвал хэний ч мөрөөдөл биелэх боломжтой гэдгийг би ойлгосон.”

Одбаяр тэргэнцэртэй иргэдтэй уулзаж байна.

Сургалтын тэтгэлэг хүртсэн оюутан тэргэнцэртэй хүмүүст тусалж байна

5

Page 8: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалЗорилго: Хөдөөгийн хүн амын эмзэг бүлгийн орлого, амьжиргааг дээшлүүлэх

ХөдөлМөрийн БҮтЭЭМЖМалчин, тариаланчдын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах

ЗАХ ЗЭЭлийн БОлОМЖМалчид, тариаланчдын зах зээлийн боломжийг сайжруулах

АМьЖирГААМалчид, тариаланчдын амьжиргааны баталгааг сайжруулах

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд:

• Монгол төмс хөтөлбөр

• Ногоон алт төсөл

• Малын эрүүл мэнд төсөл

• Малын индексжүүлсэн даатгал төсөл

• Цөлжилтийг сааруулах төсөл

Хө

төлБө

рий

н Ү

нд

СЭн

чи

ГлЭлҮҮд

Он

ЦлО

Х Ү

р д

Үн

Жилийн тайлан 2013

6

Page 9: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© Монгол төмс хөтөлбөрСонгины ургац-Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Оюунцэцэгийн талбай

16,082 га газарт 14,474 га газарт

190,000 тнтөмс

244,000 тнтөмс

2012 2013

Нэг хүнд ногдох жилийн төмсний хэрэглээ

30кг 80кг

| Монгол Улсын төмс, хүнсний ногооны салбар сэргэж байна

Төмс, хүнсний ногооны салбарыг сэргээхэд Швейцарь улсын үзүүлсэн дэмжлэгийг Монгол Улс өндрөөр үнэлж ирсэн. Монгол төмс хөтөлбөрөөс шинэ сортууд нутагшуулж, эрүүл үрээр ханган, хадгалалтын төхөөрөмжүүдийг сайжруулсны үр дүнд өнөөдөр Монгол Улс төмсний дотоодын хэрэгцээгээ бараг бүрэн хангах чадвартай болоод байна.

• Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш үрийн чанар, эрүүл ахуй, тариалалтын системийг сайжруулсны ачаар нэгжийн ургац 57 хувиар нэмэгдээд байна. Энэ нь төмс тариалагч 23,000 орчим иргэний орлогод бодитой нөлөө үзүүлж ирсэн юм. Гэхдээ өнгөрсөн цөөн хэдэн жилд төмсний үйлдвэрлэл хэт ихээр явагдаж улмаар зах зээлийн үнэд сөргөөр нөлөөлсөн билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд тариаланчдын болон төр засгийн байгууллагуудын зүгээс нийт тариалалтын хэмжээг багасгах шийдвэр гаргасан юм.

• 2013 онд дотоодын үйлдвэрлэлээр 14,474 га газарт (2012 оныхоос 10 хувь бага) төмс тариалж 90,000 тонн (2012 оныхоос 22 хувиар бага) төмс хурааж авсан байна.

• Төсөл хэрэгжүүлэх хугацаанд төмсний хэрэглээ бараг гурав дахин нэмэгдэж нэг хүнд ногдох жилийн төмсний хэрэглээ 30 кг-аас 80 кг болж өсчээ.

• Хүнсний ногооны салбарын хувьд Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ 50 хүрэхгүй хувийг хангаж байна. Хүйтэн цаг уураас үүдэн ургац тариалалтын хугацаа маш богино байдаг нь хүнд сорилт болдог. Хүнсний ногооны, ялангуяа хамгийн их ач холбогдол бүхий хүнсний ногоо болох байцаа, сонгины сортыг турших, үр үржүүлэх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Жилийн тайлан 2013

7

Page 10: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© Д

.Дав

ааня

м /

Шве

йцар

ийн

хам

тын

ажилл

агаа

ны г

азар

20122013

187.6 сая төгрөг

312.2 сая төгрөг

Хоршоодын өөрийн хөрөнгө

2012

2013

196.2 сая төгрөг

210 сая төгрөг

Хоршоодын жилийн борлуулалтын орлого

2012

2013

52.1 сая төгрөг

73 сая төгрөг

Хоршоодоос гишүүддээ олгосон ноогдол ашиг

2013 оны байдлаар

53,000 малчин өрх

960 БАХ

67 хоршоо

20128 сая төгрөг

201342 сая төгрөг

30 гаруй БАХ санхүүгийн дэмжлэг авсан

| Малчид бэлчээрээ илүү сайн зохион байгуулах боломжтой боллоо

Швейцарь улс Монгол Улсын бэлчээр нутгийн тогтвортой ашиглалтад гол анхаарлаа хандуулж ирсний хувьд малчдын үүсгэл санаачилгын хамтын байгууллага болох Бэлчээр ашиглагчдын хэсгүүдэд (БАХ) дэмжлэг үзүүлсээр байна. Өнөөдөр БАХ-дийг малчдын үүсгэл санаачилгын өөрөө удирдах хамгийн том байгууллага гэж үзэх болжээ.

• Ногоон Алт төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 96 сумын (бүх сумдын 26 хувь) 53,000 малчин өрхийг хамарсан 960 БАХ байгуулагдахад дэмжлэг үзүүлжээ. 2013 оны байдлаар бизнесийн баримжаатай 67 хоршоо байгуулагдаад байна. БАХ-ийн эмэгтэй удирдагчдын тоо наймаас 30 болж өсчээ.

• Аймгийн БАХ-үүдийн холбоог орон нутгийн удирдлагууд (засаг дарга нар) хүлээн зөвшөөрч хамтарч ажиллах нь ихсэж байна. Малчдын бүлгүүд аймгийн БАХ-дийн холбооны тусламжтайгаар Орон нутгийн хөгжлийн сангуудаас санхүүгийн дэмжлэг авах боломжтой болж байна. 30 гаруй БАХ

өөрсдийн төсөлд орон нутгийн захиргаадаас санхүүгийн дэмжлэг авч чадсан бөгөөд ийм санхүүжилтийн хэмжээ 2012 онд наяман сая төгрөг байсан бол 2013 онд 42 сая төгрөг болж өсчээ. Эдгээрт чацаргана тарих, мал үржил шимийг сайжруулах, тэжээл тарих, дундын эзэмшлийн агуулах барих, сарлагийн хөөвөр нийлүүлэх зэрэг төслийг дурдаж болно.

• Нийт БАХ-дийн тал орчим хувь нь орон нутгийн захиргаатайгаа Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, улмаар бэлчээрийг сэлгэн ашиглах, өнжөөх гэх мэт нөхөн сэргээлтийн арга хэрэглэхийг нэмэгдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой болсон байна.

• Эдийн засгийн талаас авч үзвэл малчдын хоршоодын өөрийн хөрөнгө 2012 онд 187.6 сая төгрөг байсан бол 2013 онд 312.2 сая төгрөг болж, мөн хугацаанд малчдын хоршоодын жилийн борлуулалтын орлого 196.2 саяас 210 сая төгрөг болж өссөн байна. Малчдын хоршоодоос гишүүддээ олгосон ноогдол ашиг 2012 онд 52.1 сая төгрөг байсан бол 2013 онд 73.0 сая төгрөг болж нэмэгджээ.

Жилийн тайлан 2013

8

Page 11: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© М

алын

эрүү

л м

энд т

өсөл

Малын эмч нар шүлхий өвчний эрсдлийн үнэлгээ хийж байгаа нь

3,400 малчин

280 сая төгрөгийн нөхөн төлбөр авчээ.

2012 онд даатгалд хамрагдсан

19,500 байгаа нь

1.8 тэрбум төгрөгийг даатгалын хураамжид төлжээ.

нийт 140,000 малчин 13%

2013 онд даатгалд хамрагдсан малчин

| Монголд мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулж байна

Үндэсний эдийн засагт мал аж ахуйн салбар чухал ач холбогдолтой хэвээр байгаа өнөөгийн нөхцөлд мал эмнэлгийн үйлчилгээ, нийтийн эрүүл мэндийн асуудал Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг болоод байна. ШХА ч Малын эрүүл мэндийн төслөөрөө дамжуулан Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тус төсөл мал эмнэлгийн үйлчилгээний бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх, халдварт өвчний хяналтын чиглэлээр техникийн мэргэжилтнүүдийг сургах, мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох замаар малын эрүүл мэндийн тогтолцоог улам үр дүнтэй болгох зорилготой юм. Ийнхүү малын эрүүл мэндийн тогтолцоог үр дүнтэй болгох нь Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад тус дөхөм болох юм.

• Төслийн хүрээнд сонгосон Монгол Улсын малын эрүүл мэндийн салбарт томоохон сорилт бэрхшээл болоод байгаа бруцеллёз, шүлхий зэрэг хоёр төрлийн халдварт өвчний хувьд халдварт өвчнийг хянах үндэсний чадавхид ихээхэн ахиц дэвшил гарлаа.

• Бруцеллёз өвчний хувьд 2013 оны жилийн эцсийн байдлаар бараг бүх аймгийг бруцеллёзын вакцинжуулалтын кампанит ажилд хамруулсан. Энэхүү кампанит ажлын үр дүнд вакцинжуулалтын дараах хяналтын аргаар үнэлгээ хийгээд байна. Бог малын хувьд дархлаажуулалтын түвшин сайн гарсан боловч бод малын хувьд халдвараас сэргийлэх хамгаалалт хангалтгүй байлаа. Халдварт өвчнийг хянах үндэсний чадавхи сайжирсан нь 2013 онд шүлхий өвчин дэгдэх үеэр нотлогдсон бөгөөд Засгийн газар энэ үеэр үр дүнтэй арга хэмжээг цаг алдалгүй авч чадсан юм.

• Мөн түүнчлэн Мал эмнэлгийн ухаан, биотехнологийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд ихээхэн ахиц дэвшил гараад байгаа бөгөөд 2014 оны намраас шинэ хөтөлбөрийн анхны элсэлтээ авч эхлэнэ. Энэхүү сургалтын шинэ хөтөлбөрийг Берн дэх Ветсуиссэ мал эмнэлгийн тэнхимийн туршлага, Лондон дахь Эзэн хааны Мал эмнэлгийн коллежийн сургалтад тулгуурлан боловсруулсан юм. Оюутан төвтэй заах аргад бэлтгэгдсэн залуу багш нар эдгээр хичээлээс сурч мэдсэнээ ашиглаж оюутнуудад хичээл заах бөгөөд улмаар мал эмнэлгийн боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм.

| Малын даатгал малчдыг эдийн засгийн хохирол амсахаас сэргийлж байна

ШХА-аас Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хамтран санаачилсан Малын индексжүүлсэн даатгалын төслийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлсээр байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн схем бүхий энэхүү төсөл малчдын цас зуд, байгалийн бусад гамшигт эмзэг өртөмтгий байдлыг бууруулах зорилготой юм.

Хахир хатуу өвөл, халдварт өвчинд мал сүргээ алдан эдийн засгийн хохирол амсахаас сэргийлж 2013 онд нийт 19,500 малчин (нийт 140,000 малчны 13 хувь) даатгалд хамрагдсан байна. Малчид даатгалын хураамжид нийт 1.8 тэрбум төгрөгийн төлбөр төлжээ. 2012 онд хохирол амссан 3,400 гаруй малчин даатгалын нөхөн төлбөр авсан бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ 280 сая төгрөг байлаа. Энэхүү нөхөн төлбөрийн хэмжээг тухайн сумд хорогдсон малын тоонд тулгуурлан тооцдог. Төсөл одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд малчид 21 аймгийн алинаас ч уг төсөлтэй гэрээтэй даатгалын долоон хувийн компаний нэгийг олж даатгуулах боломжтой юм.

Жилийн тайлан 2013

9

Page 12: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Эко сургуулийн сурагчид цэцгийн

мандлын хөрс бэлтгэж байгаа нь

© Ш

вейцар

ийн

хам

тын

ажилл

агаа

ны г

азар

| Цөлжилтийг сааруулах төслийн онцлох үр дүн

ШХА-ийн Цөлжилтийг сааруулах төслийн үйл ажиллагаа дараах үр дүнтэйгээр 2013 онд өндөрлөж байна. Үүнд:

• Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо байгуулагдсан нь Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах үүрэгтэй, үйл ажиллагаа сайтай төрийн байгууллага болсон байна.

• Ус ашиглагчдын 44 бүлэг байгуулж үр тариа, хүнсний ногоо, тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэв. Нийт 971 га талбайг хамарсан услалтын систем байгуулж өгснөөр Ховд аймгийн Буянт, Ховд сумын 800 гаруй ногоочин өрхийг усалгааны төхөөрөмжөөр хангагдлаа. Энэ нь тэдний өрхийн орлогыг 21 хувь нэмэгдүүлсэн гэсэн тооцоотой байна.

• Хөрс, усны хамгаалалтын олон төрлийн технологийг нэвтрүүлснээр нийт 1600 гаруй га газарт хөрсний элэгдэл үүсэхээс сэргийлсэн байна.

• Хүүхэд залуучуудын байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой Эко сургуулийн тогтолцоог 11 аймаг, Улаанбаатар хотын нийт 138 сургуульд туршин нэвтрүүллээ. Тогтвортой хөгжлийн боловсролыг Монголын боловсролын тогтолцоонд оруулж суулгах асуудал өөр нэг шинэ төслөөр дамжин хэрэгжинэ.

• Цөлжилтийн хяналтын үндэсний нэгдсэн системд дэмжлэг үзүүллээ. Мөн бодлого боловсруулагчдыг цөлжилтийн тухай үнэн зөв мэдээллээр хангах зорилготой хяналт шинжилгээний иж бүрэн аргачлалыг боловсруулав.

Жилийн тайлан 2013

10

Page 13: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Ц.Энх-АмгаланНогоон алт төслийн менежер

Энгийн жижиг мөртлөө энгүй том боломж нээж өгсөн сам“Энэ мөнгөөр гэрээ дулаалах шинэ эсгий худалдан авч өнтэй сайхан өвөлжих боломжтой боллоо. Амьдралд боломж дүүрэн байдаг гэдгийг энэ явдал надад харууллаа. Сарлагийн хөөврөө өнгө, насаар нь ялгаад аваад ирвэл бүр өндөр үнээр буюу нэг кг нь 10,000 төгрөгөөр авна гэж боловсруулах үйлдвэрийн ажилтан хэлж байна” гэж Ховд аймгийн Мөст сумын малчин Г.Борхүү сэтгэл догдлонгуй ярив.

Энэхүү түүх 39 настай малчин Г. Борхүүгийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг хэрхэн олж харсан тухай юм. Г. Борхүү 16 настайгаасаа эхлэн Монгол орны баруун хязгаарын Алтайн уулсын бэлд өвөг дээдсийнхээ уламжлалыг даган малчин болохоор шийдэж, эдүгээ 23 жил мал маллаж байна.

Түүний таван хүүхдийн дөрөв нь дунд сургуульд сурдаг. Сүүлийн гурван жилийн турш гэргий нь бие чилээрхэж, байнгын эмчилгээ хийлгэх болсноос хойш байнга л мөнгөний гачаалд амьдрах болсон нь түүний сэтгэлийг зовоодог байлаа. Ялангуяа, хичээлийн шинэ жил эхлэх үеэр байдал илүү хүндэрнэ. 200 гаруйхан малтай учир намар цөөн хэдэн хонь, хоёр гурван сарлаг махалж, хавар багахан хэмжээний ноолуураа зарахаас өөрөөр орлого олох боломж байхгүй. Бусад үед нь айл хөршүүдээсээ, эсвэл банкнаас хүүтэй зээл авч аргацаана. Дараа жилийн мах, ноолуурын хэдэн төгрөг орж ирэх хүртэл зээлийн хүүгийн өр нэмэгдэж дөнгөн данган өрнөөс салаад л мөнгө барагдана. “Ингээд л хэдэн хүүхдүүддээ сургуулийнх нь ном дэвтэр, хувцас хунарын авч өгч чадахгүй, гэргийнхээ эмчилгээний зардлыг байнга л зээлээр нөхөж гундуухан амьдрах юм даа. Дээр нь 15 жил нэг ч удаа дулаалгыг нь сэлбээгүй гэр маань хуучирч өвөл хүйтэн гэж жигтэйхэн” хэмээн Г. Борхүү шаналангуй хуучилсан юм.

Нэг өдөр Багийн засаг дарга Н. Төмөр тэдний рүү хэрэг гарган зорьж ирээд “Сумын захиргаан

дээр малчдыг сарлаг самнах сургалтад урьсан зар харсан тухайгаа хэлж үйлдвэрүүд газар дээр нь өнгө, чанараас нь хамааран нэг кг хөөврийг 4500-5000 төгрөгөөр худалдан авч байгаа тухай ихэд чухалчлан ярихад Г.Борхүү итгэж чадсангүй. “Нэг кг сарлагийн хөөвөр 5000 төгрөг хүрнэ гэж үү?”

Ийнхүү, амьдралд итгэл алдран явж байсан үед минь бидний өмнө олон боломж байдаг. Гагцхүү түүнийг цөхрөлтгүй хайж олох хэрэгтэй гэдгийг надад итгүүлсэн дээ гэж Г.Борхүү нүдэндээ баярын гэгээ татуулан ярив.

Төмөр даргатай уулзсаны дараа өглөө нь тэрээр мотоциклээ унан, 12 настай хүүгээ дагуулан сургалтанд суухаар сумын төв лүү явжээ. Нутгийн хэдэн малчидтайгаа нэг баг болон сарлагийг хэрхэн самнах, хөөвөр ямар бүтээгдэхүүн болох тухай, өнгө, чанарын талаар олон зүйл сурч мэдээд тун сонирхолтой нэг өдөр өнгөрлөө.

Г.Борхүү боломжийг алдахгүйг хичээн Улаанбаатараас ирсэн компаний төлөөлөгчтэй уулзаж, гэртээ харьж гурав хоногийн дотор сарлагаа самнаад хөөврөө аваад ирвэл суман дээр байх эсэхийг лавлаж асуув. Тэд хэд хоногтоо энд байх болно гэж тун уриалгахан хариулж, бүр хоёр сам үнэгүй өглөө.

Тэрээр дараа өдөр нь хамгийн чанартай хөөвөр гардаг гэсэн бага насны 80 гаруй сарлагаа том хүү, охин хоёртойгоо нийлэн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл самнаж 32 кг болгоод сумын төв рүү давхлаа. Ингээд нийтдээ 170,000 төгрөг зарсан байна.

2005 оноос хойш Ногоон Алт төсөл сарлагийн хөөвөр самнах, өнгө, чанараар нь ялгах аргыг малчдад зааж сурган, дотоодын үйлдвэрүүдэд борлуулах боломжийг нээж өгсөн нь хэдэн зуун малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд одоо ч гэсэн үлэмж хэмжээний хувь нэмрээ оруулсаар байна.

Сарлагийн хөөвөр самнах сургалт Г. Борхүүд багагүй мөнгө олох боломжийг нээв.

11

Page 14: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Мэргэжлийн боловсрол, сургалтЗорилго: Хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх

МЭрГЭЖлийн БОлОвСрОл, СУрГАлтМэргэжлийн боловсрол, сургалтад хамрагдсан залуучуудын ажил эрхлэх боломжийг сайжруулах

МЭрГЭЖлийн Ур чАдвАрыГ ХөГЖҮҮлЭХЗах зээлд хэрэгцээтэй ур чадвар дутмаг залуусыг богино хугацаанд сургах, ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх

Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд:

• Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл

• Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл

• Залуучуудын хөгжлийн хөтөлбөр

• Жижиг дунд бизнесийг дэмжих төсөл

Pro

gr

am

me

hig

hli

gh

tsХө

төлБө

рий

н Ү

нд

СЭн

чи

ГлЭлҮҮд

Он

ЦлО

Х Ү

р д

Үн

Жилийн тайлан 2013

12

Page 15: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© М

эргэ

жли

йн

бол

овср

ол, су

ргал

тын

төсө

л

| Монгол Улсын мэргэжлийн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулж байна

Швейцарийн энэхүү хөтөлбөр нь Монгол дахь техник мэргэжлийн боловсролын тогтолцооны шинэчлэлд зорилтот дэмжлэг үзүүлж мэргэжлийн боловсролын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгоход чиглэж байна. ШХА-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төсөл нь хувийн хэвшилд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил, ур чадварыг олгох, улмаар орон нутгийн ажил эрхлэлтийн өсөлтөд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

• 2013 онд МБС-н төслийн анхаарах гол чиглэл бол техник мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах шинэлэг арга барилыг Монголд туршин нэвтрүүлэх явдал юм. Энэ хүрээнд зургаан үндсэн мэргэжлийн чиглэлээр ажил мэргэжлийн тодорхойлолт болон мэдлэг чадварт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах ажил хийгдэж байна. Сургалтын эдгээр хөтөлбөрийг ашиглан ШХА-ийн төслөөс дэмжлэг авч буй баруун зургаан аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд (МСҮТ) өөрсдийн сонгож авсан зургаан мэргэжлээр залуучуудад зориулсан практик сургалтууд явуулах чадвартай болох юм.

Үүнд:

• Говь-Алтай аймгийн МСҮТ-д машин механизмын засварчин,

• Увс аймгийн Улаангом политехникийн коллежид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч,

• Ховд аймгийн Политехникийн коллежид жимс жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч

• Баян-Өлгий аймгийн МБСТ-д авто замын засварчин,

• Завхан аймгийн МБСТ-д бетон арматурчин,

• Баянхонгор аймгийн МБСТ-д мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерчний мэргэжил зэрэг орно

• МБС-ын төслийн оролцоотойгоор Монголын Ажил олгогчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн бусад холбоод зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд МБС-ын салбарын хөгжлийг дэмжиж ажиллахаа илэрхийлж Харилцан ойголцлын санамж бичигт (ХОСБ) гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулах үндэс болж байна. Энэхүү ХОСБ-үүд нь компаний дотоодод сургалт явуулах, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд илүүтэй дэмжлэг үзүүлэх юм.

Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн машин механизмын засварчны ангийн оюутнууд дадлага хийж байгаа нь

Жилийн тайлан 2013

13

Page 16: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© Д

асти

н Бар

тер

/ НҮБХАС

Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагны төлөвлөлтөд залуус идэвхитэй оролцож байна.

newborn babies

| Мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн ур чадвар олгож байна

ШХА нь Монголд мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд үзүүлж буй МБС төслөөсөө гадна Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх гурван жилийн хугацаатай туршилтын төслийг 2013 оны сүүл үеэс эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь техник мэргэжлийн боловсролын албан ёсны сургуульд хамрагдах боломжгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, тэдэнд мэргэжлийн ур чадвар, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэнэ. Тус төслийг баруун зургаан аймаг, Дархан-уул, Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлснээр эдийн засагт бүтээлчээр оролцох боломжгүй, зах зээлд эрэлт хэрэгцээтэй ур чадвар дутагдаж буй 5000 орчим иргэний хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүлэх юм.

| Залуучуудын амьдрах ухааныг хөгжүүлж байна

Залуучуудын амьдрах ухааныг хөгжүүлэх, эрсдэлд өртөмтгий байдлыг даван туулах чадвар эзэмшүүлэх, эдийн засгийн их өсөлтийн өнөөгийн нөхцөлд ажил эрхлэх боломжийг нь дээшлүүлэхэд чиглэсэн НҮБ-ийн Хүн амын сангийн олон талт санаачилгад ШХА 2013 оноос эхлэн нэгдээд байна.

• Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад амьдрах ухаан, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутагдалтай байгааг олж харсны үндсэн дээр Хөдөлмөрийн яам, Залуучуудын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Мэргэжлийн боловсролын сургуулиудын багш, сурагч нарт зориулсан амьдрах ухааны хичээлийн модуль, сургалтын хөтөлбөр боловсруулах ажил хийгээд байна. Энэхүү шинэ модулийг 2013 оны хичээлийн шинэ жилээс эхлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ашиглаж байна.

Жилийн тайлан 2013

14

Page 17: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

28,000 нярайг түнхний үеийн

үзлэгт хамруулснаас

1,300 хүүхдийг эрт оношилж эмчилсэн.

КампусМедикус програм хангамжийг ашиглан төсөл үргэлжлэх хугацаанд:

Теле-үзлэгээр

| Хот, хөдөөгийн эмч нарыг алсын зайнаас холбож байна

Швейцарь, Монголын эмч нарын арав гаруй жилийн түншлэлийн үр дүн болсон Алсын зайн эмчилгээний төслийн үйл ажиллагаа 2013 онд дуусгавар болж, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө. Энэ үеэр тус яам Монголын телемедициний сүлжээг дэмжиж, энэхүү алсын зайн оношилгооны системийг үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгдсэн юм.

• Швейцарийн мэс засалчдын багийн анх нэвтрүүлсэн телемедициний систем нь хөдөөгийн алслагдмал газруудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд тусалж байна. Энэхүү системийн үндэс болсон телемедициний тоног төхөөрөмжийг 21 аймагт төдийгүй Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд байрлуулжээ.

• Телемедициний сүлжээг нэвтрүүлснээр зам харилцаагаар холбогдоход бэрхшээлтэй өргөн уудам газар нутгийг холбож өгсөн юм. Ингэснээр ерөнхийдөө нарийн мэргэжлийн мэдлэг дутмаг байдаг хөдөөгийн эмч нар уг сүлжээг ашиглан Улаанбаатар хотод эсвэл дэлхийн хаа нэгтээ байгаа мэргэжлийн эмчтэй холбогдож зөвлөгөө авах, мэдээлэл солилцох боломжтой болж байна.

• 2013 оны зургадугаар сарын байдлаар Улаанбаатар дахь Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд Телемедициний КампусМедикус програм хангамжийг ашиглан нийт 28,000 гаруй хүүхдийн түнхний үеийн үзлэгт хамруулжээ. Энэ нь үзлэгийн үр дүнг Швейцарийн эмч нартай нэгбүрчлэн зөвлөлдөх боломж олгосон бөгөөд 1,300 хүүхдийг цаг алдалгүй оношилж эмчилснээр насаараа түнхний гажигтай болохоос сэргийлж чадсан байна.

15

Page 18: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооЗорилго: Орон нутгийн захиргааны үр ашигтай, үр нөлөөтэй, тэгш шударга ажиллагаа, иргэдийн сэтгэл ханамж, Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын жинхэнэ төлөөлөлтэй, үр нөлөөтэй байдал

ОрОн нУтГийн ЗАСАГлАлОрон нутгийн захиргааны үйл ажиллагаа, хариуцлагатай байдлыг сайжруулах

ирГЭний нийГМийн ХөГЖилИНБ-уудын чадавхи, нийгмийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх

Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд:

• Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр

• Эрчим хүчний үр ашигт төсвөөс хөрөнгө оруулах нь төсөл

• Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл

• Орон нутгийн төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах нь төсөл

Хө

төлБө

рий

н Ү

нд

СЭн

чи

ГлЭлҮҮд

Он

ЦлО

Х Ү

р д

Үн

Жилийн тайлан 2013

16

Page 19: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

| төвлөрлийг сааруулах, иргэний оролцоог өргөжүүлэх хүчин чармайлтууд ахицтай байна

ШХА-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр (ЗДТСХ) нь Монгол Улсын ардчилсан шинэтгэлийн үйл явцыг бэхжүүлэх үйлсэд туслалцаа үзүүлж, шууд ардчиллын шинэ тулгар хэлбэрүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

• ЗДТСХ-өөс үзүүлсэн техникийн туслалцаа, бодлого, практик үйл ажиллагааны зөвлөмжид тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар төвлөрлийг сааруулах, шууд ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хоёр чухал бодлогын баримт бичиг буюу удирдамж гаргасан. Эдгээр нь (1) 2012 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Иргэдийн оролцоог хангах дунд хугацааны бодлогын баримт бичиг” (2012-2022)-г хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж болох “Иргэдийн оролцоог хангах үндэсний хөтөлбөр”; (2) Шууд ардчилал, иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах бодлогын зөвлөл байгуулах тухай Ерөнхийлөгчийн 2013 оны нэгдүгээр сард гаргасан зарлиг бөгөөд уг зарлигаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор төвлөрлийг сааруулах бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэлбэрийг институтжүүлсэн юм.

• Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн зарцуулалтын шийдвэрийг нутгийн иргэдийн оролцоотойгоор гаргадаг боллоо. ЗДТСХ-ийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болох “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрөөс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нутгийн ард иргэд бие даан шийдвэрлэх эрх олгохын зэрэгцээ орон нутгийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд иргэд олноор оролцдог болох нөхцлийг бүрдүүлж байна. Хөтөлбөр хэрэгжиж буй зургаан сумын дөрөвт нь орон нутгийн захиргаад энэхүү хөтөлбөрийн тусламжтайгаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тогтоосон байна. Иргэдийн нэн тэргүүнд санхүүжүүлэхээр санал болгосон нийтлэг ажлуудад гудамж талбайн гэрэлтүүлэг, хаягжуулалт, хүүхэд, өндөр настнуудын амралт, чөлөөт цагт зориулсан газруудын тохижилт, нийтийн бие засах газар, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг ажлууд оржээ.

• ШХА-ийн засаглалын чиглэлээр эхлүүлсэн өмнөх ажлын нэг болох төрийн

үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой Нэг цэгийн үйлчилгээ (НЦҮ)-ний загварыг Засгийн газрын тогтоолоор батлан институтжүүлж, НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагааны зардлыг төсөвт суулган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн НЦҮ-г засаг захиргааны хамгийн доод шат багийн түвшинд 10 газар туршин нэвтрүүлэх зардлын 40 хувийг Засгийн газар хариуцаж байна. Энэ ЗДТСХ-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг НЦҮ-г институтжүүлэх талаар ахиц дэвшил гарч байгаагийн бас нэг илрэл юм. Энэ талаар 2013 онд хийсэн суурь судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчийн 76 хувь нь НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байсан дүн гарчээ.

• Засгийн газрын худалдан авалт ч орон нутагт хувийн хэвшил дагасан хөгжлийн боломжуудыг нээж өгч байна. ЗДТСХ-ийн ‘Төрийн худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөөнт байдлыг бэхжүүлэх нь’ төсөл хэрэгжиж буй туршилтын 13 аймагт орон нутгийн төрийн үйлчилгээний худалдан авах ажиллагаа илүү ил тод, нээлттэй, хариуцлагатай болж байна. Туршилтын 13 аймагт төсвийн хөрөнгөөр худалдан авах 130 ажиллагаа явагдснаас нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 38 гэрээг хуулинд заасан журмын дагуу сайтар зохион байгуулалттай, ил тод, оролцоот байдлаар байгуулсан байна. Энэхүү төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Худалдан авалтын ил тод байдлын индексийг Монгол Улсын Засгийн газрын агентлаг Худалдан авах ажиллагааны ерөнхий газар албан ёсоор ашиглаж тендер шалгаруулалт бүрийн ил тод байдлын түвшинг үнэлж байна.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азрага багийн иргэд багийн иргэдийн нийтийн хурлаараа ОНХС-ийн хөрөнгөөр багтаа хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлж байгаа нь

© З

асаг

лалы

г дэм

жих,

төв

лөрл

ийг

саар

уула

х хө

төлб

өр

2013 онд судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж

76%

“Төрийн худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөөнт байдлыг бэхжүүлэх нь“ төсөл хэрэгжиж буй аймаг

13 аймагт

130-худалдан авах ажиллагаа явагдсанаас

2.1 тэрбум төгрөгийн

38 гэрээг байгуулсан.

Жилийн тайлан 2013

17

Page 20: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© Т

огтв

орто

й б

ичи

л уу

рхай

төс

өл

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын бичил уурхайчдын “Ундарга” нөхөрлөлийн гишүүд

64.3 сая төгрөг

82.2 сая төгрөг

Сумын нөхөн сэргээлтийн хамтын сан

20122013

655,000 төгрөг

1,100,000 төгрөг

Албан ёсны бичил уурхайчдын сарын дундаж орлого

2012

2013

2013 онд нөхөн сэргээлт явуулсан талбай

26.6 га байгаа нь

2012 оныхоос

47%-иар нэмэгдүүлсэн байна.

| Бичил уурхайг албан ёсны болгон эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна

ШХА Монгол Улсад бичил уурхайн салбарыг албан ёсны болгон хөгжүүлэх чиглэлд тэргүүлэх түнш хэвээр байж, хөдөөгийн иргэдийн амьжиргааны төдийгүй үндэсний эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа нь аажмаар хүлээн зөвшөөрөгдөж байна.

• Тогтвортой бичил уурхай (ТБУ) төслийн мэдээгээр бичил уурхайг албан ёсны болгосноор гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу бичил уурхайчдын амьжиргааны түвшин хөрөнгө нөөцийн бүхий л төрөлд (биет, байгалийн, санхүүгийн, нийгмийн, хүний гэх мэт) ихээхэн сайжирч байгаа нь харагдаж байна. Алт, жоншны олборлолт эрхэлж буй албан ёсны бичил уурхайчдын сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ (2012 онд 655,000 төгрөг байсан).

• Бичил уурхайчид олборлолт явуулсан газрынхаа нийт 26.6 га талбайд нөхөн сэргээлт явуулж, 2012 оныхоос 47 хувиар нэмэгдүүлсэн нь тэдний зан байдал, хандлага, байгальд ээлтэй үйл ажиллагаанд өөрчлөлт гарч байгааг харуулж байна. Тэд мөн сумын нөхөн сэргээлтийн хамтын сан байгуулж 82.2 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгө хуримтлуулсан нь 2012 оныхоос 28 хувиар нэмэгдсэн байна.

| Хариуцлагатай бичил уурхайг хөхиүлэн дэмжиж байна

Нэгэн үе байгаль орчин сөрөг нөлөө үзүүлж байсны улмаас гадуурхагдаж ирсэн Монголын хувиараа ашигт малтмал олборлогчид буюу бичил уурхайчид албан ёсны хэлбэрт аажмаар шилжиж, тэдний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ нь ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн олон жилийн хүчин чармайлтын үр дүн юм.

• 2013 оны наймдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Эрдэс баялгийн бодлогын төсөлд бичил уурхайн эрх зүйн хүрээг сайжруулах арга замуудыг нарийвчлан оруулсан нь энэ талаарх хандлагад өөрчлөлт гарч буй харуулж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд бичил уурхайн байгууллагуудын хэлбэр, газар эзэмших эрхийн тухай заалтууд оруулжээ. Энэхүү бодлого болон хуулийн төслийг 2014 онд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна.

• Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос бичил уурхайн эрх зүйн орчин, албан ёсны болгох асуудал болон төрөөс бичил уурхайчдын өмнө хүлээх үүргийн тухай зөвлөмж бүхий тайлан боловсруулж УИХ-д өргөн барьсан байна.

• Бичил уурхайчид ч өөрсдөө хандлагын өөрчлөлт гаргахад туслах талаар бодитой хүчин чармайлт гаргаж байна. Тэдний олонх нь өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалтад орсны үр дүнд одоогийн байдлаар бичил уурхайчдын 37 ТББ ажиллаж, 2012 оныхоос 15-аар нэмэгдээд байна. 2013 оны дөрөвдүгээр сард бичил уурхайчдын бүлгүүд нэгдэн Бичил уурхайчдын үндэсний холбоо байгуулсан нь бодлогын яриа хэлэлцээр, институцийн оролцоо, салбарын бодлогын нөлөөлөлд чухал үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

Жилийн тайлан 2013

18

Page 21: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

© Т

огтв

орто

й б

ичи

л уу

рхай

төс

өл

Төв аймгийн Заамар сумын бичил уурхайчид ашигласан талбайд нөхөн сэргээлт хийж байгаа нь

| Хариуцлагатай бичил уурхайн ачаар байгаль орчны нөхөн сэргээлт сайжирч байна

ШХА нь Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь (БОХТОН) төслийн хоёрдугаар үе шатанд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болсноор Монголын байгаль орчны хамгаалалтын төлөөх идэвхи чармайлтаа бататгалаа.

• Төслөөс үзүүлсэн дэмжлэгээр орон нутгийн захиргаад, том уурхай ба бичил уурхайчид, иргэний нийгэм, нутгийн ард иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 31 Орон нутгийн олон талт зөвлөл (ОНОТЗ) байгуулагдаад байна. Орон нутагт эдгээр ОНОТЗ-өөр дамжуулан мэдээлэлтэй шийдвэр гаргаж,

нийгэм, эдийн засаг, байгаль орчны эерэг өөрчлөлт гаргахыг эрмэлзэж байна. Үүний үр дүнд 17 орон нутгийн олон талт зөвлөл сумын байгаль орчны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан бол найман зөвлөлийн төлөвлөгөө батлагдах шатанд хүлээгдэж байна.

• БОХТОН II төслөөс дэмжлэг үзүүлсний үр дүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөрсний бохирдол, элэгдэл, доройтлын үзүүлэлтүүдийг нэгтгэн батлаж байгаль орчны байцаагчдын шалгалтын хуваарьт оруулсан бол, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар усны чанарын хяналт шинжилгээний аргуудыг нэгтгэж ус хамгаалагчдын ажил үүргийн хуваарь оруулжээ.

19

Page 22: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

| Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын шийдвэрт иргэдийг оролцуулж байна

ШХА болон ГОУХАН-ээс Эрчим хүчний яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ‘Эрчим хүчний үр ашигт төсвөөс хөрөнгө оруулалт хийх нь’ (ЭҮТХХ) төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх болсон. Төслийг 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд баруун Монголын хамгийн алслагдсан, хамгийн их ядууралтай аймгууд болох Ховд, Завхан аймагт хүрч ажиллана.

ЭҮТХХ төслийн хөрөнгө оруулалт нь Монголын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, төсвийн төлөвлөлтийг оролцоот аргаар шинэчлэх үйл явцыг дэмжихийн зэрэгцээ эрчим хүчний хэмнэлтийн үндэсний бодлогын хэрэгжилтэд туслалцаа үзүүлнэ. Төсөл нь аймаг, сумын түвшин дэх орон нутгийн оролцогч талууд, түүний дотор төсвийн төлөвлөлтөд оролцох эрхтэй иргэд, эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн улс төрчид, төрийн албан хаагчдыг татан оролцуулахад чиглэнэ. Тус төсөл орон нутгийн захиргааны үр ашигтай, үр дүнтэй, тэгш шударга ажиллагаа, иргэдийн сэтгэл ханамж, жинхэнэ төлөөлөлтэй, үр нөлөөтэй иргэний нийгмийн байгууллагыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн ШХА-ын үндсэн зорилтод хувь нэмрээ оруулна.

| нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг бэхжүүлж байна

ШХА 2013 оноос эхлэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санаачилсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийг хамтран санхүүжүүлж байгаа нь Монгол Улсын засаглал, төвлөрлийг сааруулах шинэчлэлд ШХА-аас үзүүлж буй дэмжлэгт нэмэлт болж байна. Тус төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллагууд буюу иргэдийн хурлуудын чадавхийг бэхжүүлэхэд туслах зорилготой юм. Иргэдийн хурал нь нутгийн захиргааны үр дүнтэй, нийтийг хамарсан, хариуцлагатай засаглалыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн төлөөллийн, хяналтын, хууль тогтоох, төсөв батлах бүрэн эрхтэй байдаг. Төсөл нь иргэдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлж, холбогдох сургалтад, түүний дотор иргэдийн оролцоог хэрэхэн хангах талаар туршлага солилцох, хурлын хяналтын чиг үүргийг дэмжих арга хэрэгслүүд боловсруулах аргачлалын сургалтад хамруулдаг. Түүнчлэн уг төслөөс иргэдийн хурлын эмэгтэй гишүүдэд зориулсан манлайллын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг.

| төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх дэмжлэг үзүүлж байна

ШХА нь аливаа ардчилсан улс орны хүчтэй тулгуур хүч болж байдаг орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэгээ үзүүлж байна. 2014 онд энэ төсөл хэрэгжиж дуусна.

• ШХА-ийн санхүүжилтээр хэрэгжсэн Орон нутгийн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх төсөл 120 гаруй ТББ-уудад хосолсон аргаар сургалт зохион байгуулсан. Энэ нь: 1) Нарийвчилсан суурь судалгаанд үндэслэн боловсруулсан сургалтын материалыг Швейцарийн Фрайбург их сургуулийн сургалтын агуулга, аргачлалаар баяжуулсан; бөгөөд 2) шинэ хандлагаас суралцан, сурсан зүйлээ баталгаажуулах тогтмол зөвлөмж, харилцан мэдээлэл солилцох орон нутгийн иргэний нийгмийн сүлжээ байгуулах явдал юм.

• Төслийн бас нэг үр дүн нь 2014 оноос эхлэх Монгол Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургууль дээр ТББ-ын Менежментийн магистрийн хөтөлбөрийг тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу эхлэхээр шийдвэрлэсэн явдал юм.

Төслөөс зохион байгуулсан олон сургалт орон нутгийн ТББ-д ихээхэн дэмжлэг үзүүллээ.

© Д.Давааням / Швейцарийн хамтын ажиллагааны газар

20

Page 23: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

Ц. Мөнхгэрэл Төслийн ажилтан

ЗДТСХ, 4 дэх бүрэлдэхүүн хэсэг: Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь

Өрх толгойлсон эхчүүдэд ээлтэй нэг цонхны үйлчилгээЖ. Нарантуяа бага насны гурван хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эх бөгөөд өндөр настай, хэвтрийн өвчтэй эхийгээ асардаг. Тэднийх нийслэл Улаанбаатар хотоос 1300 км алслагдсан Увс аймгийн төвөөс зайдуухан дөрвөн ханатай гэрт амьдардаг.

“Өвлийн хүйтэнд гэрийнхнийгээ дааруулахгүй, бор ходоодыг нь өлсгөхгүй байх нь миний өдрийн бодол, шөнийн зүүд шүү дээ” гэж Ж.Нарантуяа ярив. Тэрээр мэргэжил боловсролгүй учир ажил олоход хэцүү бөгөөд өвлийн хүйтэнд олдох ажил бараг байхгүй. Дулааны улиралд тэрээр хүний ногооны талбай дээр ажиллах, тоосго цохих зэргээр бага сага орлого олно. Иймд түүний хувьд төрөөс олгодог нийгмийн халамж л гэр бүлээ тэжээхэд нь гол дэмжлэг болдог юм. Тэрээр Нэг цонхны үйлчилгээний төвд очиж халамжийн мөнгөө авдаг ажээ.

Нэг цонхны үйлчилгээ (НЦҮ) нь төрийн олон үйлчилгээг нэг дороос үзүүлдэг төрийн үйлчилгээний төв юм. Түүнд нас өндөр гарсан ээж, нялх нойтон хүүхдээ орхиод гэрээсээ гарах боломж тэр бүр байдаггүй учраас гэр бүлийнхнийг нь хэдэн цаг харж хандах хүн олсноор халамжийн мөнгөө авахаар аймгийн төвд байрлах НЦҮ-ний төв рүү нэг талдаа гурван км алхаж хүрлээ. Ингэхдээ, тэрээр асаргаа шаардлагатай ахмад настныг асарсаны улмаас хөдөлмөр эрхэлдэггүй иргэнд сар бүр олгодог 52,000 төгрөг болон эмзэг бүлгийн иргэдэд олгодог сар бүрийн хүнсний тусламжийн 10,000 төгрөгийн халамжийн мөнгөө авах санаатай яваа нь энэ. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд жилд нэг удаа олгодог 120,000 төгрөг нь шилжсэн байгаасай гэж мөн битүүхэн найдаж явна.

Аймгийн төвийн НЦҮ төвд ирээд тэрээр “Халамжийн үйлчилгээ” гэсэн хаягтай цонхон дээр очив. Ж. Нарантуяа тэнд суугаа нийгмийн халамжийн ажилтнаас “Халамжийн мөнгө

орсон болов уу” хэмээн асуув. НЦҮ-ний төвийн ажилтан түүний бичиг баримтыг хянан, хүсэлтийг 10 минутын дотор шийдэж, хүнсний талоныг олгож, халамжийн тэтгэмж болон өрх толгойлсон эхчүүдэд олгодог мөнгийг зэргэлдээх цонх болох Хаан банкнаас авч болохыг тайлбарлав. Тэрээр, мөн “Таны ээж ахмад настанд олгох нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах боломжтой юм байна” гээд үүний тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатайг хэлж өгөв. Энэхүү ахмад настанд улирал тутам олгодог тэтгэмж тэдний амьжиргаанд багагүй нэмэр болох нь дамжиггүй.

Өнөөдөр Ж. Нарантуяагийн хувьд азтай өдөр байлаа. Тэрээр нийтдээ 182,800 төгрөг бэлнээр аваад, 25,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний талон авснаар гуравдугаар сарынхаа хэрэгцээг хангахуйц боллоо.

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бий НЦҮ-ний хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээний ачаар тэрээр ийнхүү төвөгдөл чирэгдэлгүйгээр хүссэн үйлчилгээгээ авч, хоол хүнсээ залгуулах боломжтой болов.

Одоогийн байдлаар, Монгол Улсын нийт өрхийн 22 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүд байгаагийн 75 хувь нь Улаанбаатар хотод, 25 хувь нь хөдөө орон нутагт байна. Эдгээр өрхийн 70 гаруй хувь нь ядуу амьдралтай байгаагийн нэг нь Ж. Нарантуяагийн гэр бүл юм. Эдгээр тоо баримт нь амь зуухын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхэнд үзүүлж буй төрийн анхаарал халамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

21

Page 24: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

2014 оны төлөв байдал

Швейцарийн хамтын ажиллагааны 2013-2016 оны шинэ стратегийн дагуу Монгол Улсын хөтөлбөр нийт төсвийн хувьд ч, төслийн тооны хувьд ч үлэмж нэмэгдэх гарах бөгөөд хөтөлбөрийн хяналт шинжилгээний тогтолцоог илүү системтэйгээр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн нийт төсөв 2014 онд 17 сая орчим шв.франк (21 тэрбум төгрөг) байсан бол 2015 онд 20 орчим сая шв.франк (ойролцоогоор 33 тэрбум төгрөг) болж өснө.

2014 онд ШХА-ийн хөтөлбөрийн гол анхаарал шинэ төслийн үйл ажиллагаануудыг нэгтгэх, төсөл хоорондын болон хөтөлбөрийн багц хоорондын уялдаа холбоог дээшлүүлэх, Швейцарийн Хамтын ажиллагааны газар болон түүний түнш байгууллагуудын хяналт шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) чадавхийг бэхжүүлэхэд чиглэнэ. 2014 онд ШХА-ийн хөтөлбөрийн бүрэлдэхүүнд нэмэгдэх хамгийн том төсөл нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл байх бөгөөд тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, багш нарыг сурагч төвтэй шинэ заах аргад сургах замаар тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын бүх 756 сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах зорилготой юм.

Төслүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, хөтөлбөрийн багц хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд хэрэгжүүлэгч түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан ярилцах, холбогдох эрх бүхий

байгууллагуудтай бодлогын яриа хэлэлцээр хийхэд багагүй хугацаа зарцуулах шаардлагатай болно. Энэ нь мөн ШХА-аас ажилтнуудынхаа болон түнш байгууллагуудынхаа ХШҮ-ний чадавхид дорвитой хөрөнгө оруулалт хийхийг шаардана. ХШҮ-ний чадавхийг бэхжүүлэх нь төсөл хөтөлбөрийн өсөн нэмэгдэж буй хүрээнд зохих хяналт шинжилгээ хийх, мөн хамтын ажиллагааны шинэ стратегийн Үр дүнгийн хүрээ, хяналт шинжилгээний системд заасан хөтөлбөрийн шинжилгээг илүү системтэйгээр хийхэд зайлшгүй шаардлагатай юм.

Түүнчлэн ШХА-аас Хамтын ажиллагааны стратегийн нийтлэг сэдэв болох жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагаагаа бэхжүүлж, ШХА-ийн ажилтнууд, түнш байгууллагуудад зориулсан илүү нарийвчилсан зорилтот сургалтыг жендерийн тэгш байдалтай холбоотой сэдвээр явуулна. Улмаар, төсөл бүр жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгайлан жендерийн тэгш байдлыг хангах төлөвлөгөөг тусгасан байхыг чухалчилж байна.

2014 онд Монгол – Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тус тус тохиож байна. Энэхүү хоёр ойг тохиолдуулан, ШХА хэд хэдэн соёлын арга хэмжээг дэмжин, хамтарсан соёлын солилцооны төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Швейцарь, Монголын хамтлагуудын хамтарсан тоглолт байх юм.

© Д.Давааням / Швейцарийн хамтын ажиллагааны газар

22

Page 25: Жилийн тайлан 2013 - eda.admin.ch · танилцуулга 2013 он бол Швейцарийн Хамтын ажиллагааны 2013-2016 оны Монгол дахь

товчилсон үгс:

АН Ардчилсан нам

БАХ Бэлчээр ашиглагчдын хэсэг

БОХТОН Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь төсөл

ГОУХАН Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг

ГШХО Гадаадын шууд хөрөнгө оруулалт

ЕАБХАБ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага

ЗДТСХ Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр

НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага

МАН Монгол Ардын Нам

МАХН Монгол Ардын Хувьсгалт Нам

МБС Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл

МҮАН Монголын Үндэсний Ардчилсан Нам

МУЧХ Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл

МСҮТ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

НҮБХАС НҮБ-ын хүн амын сан

НЦҮ Нэг цэгийн үйлчилгээ

ОНХС Орон нутгийн хөгжлийн сан

ОНОТЗ Орон нутгийн олон талт зөвлөл

ТБУ Тогтвортой бичил уурхай төсөл

УИХ Улсын их хурал

ХОСБ Харилцан ойголцлын санамж бичиг

ХШҮ Хяналт шинжилгээ, үнэлгээ

ШХА Швейцарийн хөгжлийн агентлаг

ЭҮТХХ Эрчим хүчний үр ашигт төсвөөс хөрөнгө оруулалт хийх нь төсөл

2012 он: 1456 төг/шв.франк

2013 он: 1636 төг/шв.франк

Шв.франк ханш