12
Tel 976-99998770 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, Модун цамхаг байр, 6 давхар www.bbsb.mn [email protected]

Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

  • Upload
    lamngoc

  • View
    253

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 0

СУРГАЛТЫН ХОРОО

Tel 976-99998770

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, Модун цамхаг байр, 6 давхар

www.bbsb.mn [email protected]

Page 2: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 01

СУРГАЛТЫН ХОРОО

АГУУЛГА

СУРГАЛТЫН ХОРОО ________________________________________________________ 2

СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО _______________________________________________ 4

МАРКЕТИНГИЙН ХОРОО ____________________________________________________ 6

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОРОО __________________________________________________ 9

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРОО ______________________________________________11

Page 3: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 02

СУРГАЛТЫН ХОРОО

СУРГАЛТЫН ХОРОО

Зорилго: ББСБ-ын салбарын боловсон хүчнийг чадваржуулах. Сургалтын

стандарт хөтөлбөртэй болох

Сургалтын хорооны зүгээс 2016 онд нийт 31 удаагийн сургалт, 14 удаагийн туршлага

солилцох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж, нэгдсэн төлөвлөгөөг

боловсруулан гаргасан. Төлөвлөгөөг боловсруулахад холбогдох мэргэжлийн

байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг зохион байгууллаа.

Сургалтын төлөвлөгөөний дагуу 2016 оны I хагас жилд нийт 12 удаагийн сургалт, 4

удаагийн хэлэлцүүлэгийн модуль хөтөлбөрийг боловсруулан, сургалтыг амжилттай

зохион байгууллаа. Үүнд:

2016.04.15-16-нд Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд 18 ББСБ-ын

гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ын гишүүд оролцсон.

2016.04.18-19-нд Санхүүгийн бүртгэлийн эксэл загварчлал сэдэвт сургалтыг

БСАкадемитай хамтран зохион байгуулж, 8 ББСБ-ын нягтлан бодогч, зээлийн эдийн

засагч нар хамрагдсан.

2016.04.25-27нд ББСБ-ын ЗЭЗ-ын сургалтыг зохион байгуулж, 24ББСБ-ын зээлийн

эдийн засагч нарт хамрагдсан.

Олон улсын санхүүгийн корпорациас хэрэгжүүлж буй “Хөдлөх хөрөнгө барьцаалсан

зээлийн харилцааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Олон улсын санхүүгийн

корпораци (ОУСК) болон Монголын банкны холбоо (МБХ) хамтран “Үнэ цэнийн

сүлжээг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2016 оны 4 сарын 26-27-нд зохион

байгуулж 15 ББСБ, үнэ төлбөргүй хамрагдсан.

БСХСанд хүсэлт тавьсны үндсэн дээр БСХС-тай хамтран ажилладаг, Холбооны

гишүүн ББСБ-уудад зориулан Бизнесийн эрсдэлийн удирдлага сургалтыг 4 сарын

25-26 ны өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр зохион байгуулсан. Сургалтанд 40 ББСБ үнэ

төлбөргүй хамрагдсан.

2016.04.21-нд СЗХ болон ОУВС-ын төслийн ажлын хэсэгтэй хамтран Мөнгө угаах,

терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэлийг таниж мэдэх, илрүүлэх,

удирдах болон СЗХ-оос авч хэрэгжүүлэх хяналт шалгалтын талаар сургалт зохион

байгуулж 25 ББСБ-ын ажилтанууд хамрагдсан.

2016.05.26-нд ББСБ-ТУР арга хэмжээг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион

байгуулсан. Уг аялалаар Газаркапитал партнерс, Транскапитал, Очир ундраа ОМЗ,

Ард кредит ББСБ-уудаар аялж, тухайн ББСБ-уудын үйл ажиллагаатай танилцаж,

тухайн ББСБ-ын үйл ажиллагааны онцлог, давуу талаас хамаарсан 1 цагийн

сургалтыг явуулсан. ББСБ-ТУР-д нийт 45 ББСБ-ын төлөөлөл хамрагдлаа.

2016.05.23-25-нд Зээлийн эдийн засагч бэлтгэх сургалтыг банк санхүүгийн

академитай хамтран зохион байгуулж, гишүүн ББСБ-уудын зээлийн эдийн засагч

нарыг хамруулсан.

Page 4: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 03

СУРГАЛТЫН ХОРОО

2016.05.30-31-нд МҮХАҮТ, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн

үеийн эрсдэлийн удирдлага сэдэвт хуралд ББСБ-уудын төлөөллийг хамруулсан.

2016.06.08-09-нд Шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудад

зориулсан 2 өдрийн сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгуулсан. Тус

сургалтанд 20 ББСБ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ын түвшиний удирдлагууд

оролцож, банк бус санхүүгийн салбарын үүсэл хөгжил, салбарын онцлог, хууль

эрхзүй орчин болоод компанийн засаглал, байгууллагын соёл, шүүх, ШШГ-ийн

ажиллагааны тухай зэрэг голлох сэдвийн хүрээнд сургалт авлаа.

2016.06.2/9/16-нд ТОР түвшиний захирлуудад зориулсан “Манлайлал & бизнес

менежмент”-ын сургалтыг Ганабелл институттэй хамтран зохион байгуулсан. Тус

сургалтанд Холбооны гишүүн 28 ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, ТОР түвшиний

удирдлагууд хамрагдаж, манлайлал, удирдах арга барил, гэрээ хэлэлцээр хийх урлаг

зэрэг бизнесийн арга зүйн шинэлэг мэдлэг, мэдээллийг олж авлаа.

2016.06.3/10/17-нд ББСБ-ын зээлийн эдийн засагч, нягтлан, теллерүүдэд зориулсан

"Миний санаачлага- Байгууллагын хөгжил" сургалтыг Ганабелл институтитэй

хамтран зохион зохион байгуулсан. Тус сургалтанд Холбооны гишүүн 20 гаруй

ББСБ-ын зээлийн эдийн засагч, теллер болон үйлчилгээний менежерүүд хамрагдаж,

хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, манлайлал зэрэг хувь хүний

манлайлал, үйлчилгээний арга зүйн чиглэлээр шинэлэг мэдлэг, мэдээллийг олж

авлаа.

МҮХАҮТ, Банк санхүүгийн академи, Банкны холбооноос зохион байгуулж буй

өглөөний уулзалт, Professional series8 B2B Networking уулзалтуудын зарыг тогтмол

хүргүүлж, сонирхсон ББСБ-ууд хамрагдаж байна.

Банк санхүүгийн академи, МҮХАҮТ болон Люксембургийн ATTF

байгууллагуудаас зохион байгуулж буй олон улсын тэтгэлэгт сургалтуудын

мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж байна.

Page 5: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 04

СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО

СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО

Зорилго: Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын

байр суурийг улам бэхжүүлэх, хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

СЗХ & МББСБХолбоо хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэх зорилгоор “Санамж

бичгийн төсөл” болон 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан СЗХороонд

хүргүүллээ.

“ББСБ-ын активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам”-нд оруулах

саналыг боловсруулж, албан бичгээр хүргүүллээ.

409-р тогтоолоор хуулиас давсан, ББСБ-уудын үйл ажиллагааг хязгаарласан, итгэлцлийн

үйлчилгээг хүчингүй болгосон зэргээр “Банк бус санхүүгийн зохицуулалтын журам”-ыг

шинэчилсэн байсан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан СЗХ-ны хяналтын зөвлөлд гомдол

гаргаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргах замаар ажилласан. Энэхүү

шүүхийн ажиллагаа бүрэн дуусч, тус шийдвэр хүчингүй болсон төдийгүй 2016 оны 3

сарын 11-ны өдөр “Банк бус санхүүгийн зохицуулалтын журам” шинээр батлагдсан юм.

Тус журманд гишүүн ББСБ-уудын санал болон Холбооны саналыг бүрэн тусгаж

ажилласан.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг шинээр баталсан. Тус

журмаар ББСБ-ын итгэлцлийн үйлчилгээний зохицуулалтыг хэвээр үлдээсэн төдийгүй 2

нэмэлт заалтуудыг оруулж өгсөн. Үүнд:

Журмын 2.10-т ББСБ нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 сарын дотор нягтлан

бодох бүртгэлийн программаар хангагдаж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол

зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулан зээлдэгчдийн

мэдээллийг солилцож эхэлсэн байна. Ийнхүү тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа

явуулж буй бүх ББСБ-ууд зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулан ажиллахаар

болсон нь ББСБ-уудад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зээлийн

судалгаа хийх хугацаа хэмнэх зэрэг эерэг нөлөөллийг бий болгох юм.

Журмын 2.11-т Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын

удирдлага нь МББСБХолбооноос зохион байгуулсан сургалтанд хамрагдаж

гэрчилгээ авсан байна.

“ББСБ-аас татан төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлс тооцох журам”-д саналаа

хүргүүлэн, идэвхитэй ажиллаж байна. Зохицуулалт үйлчилгээний хөлсийг болиулах /ядаж

нэмэгдлийг болиулах/ зорилт тавин СЗХ-н удаа дараа хүсэлт гаргаж, албан бичиг

хүргүүлэн ажилласан.

“ББСБ-ын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тооцох, хяналт тавих журам”-нд

оруулах саналыг боловсруулж, албан бичгээр хүргүүллээ.

Page 6: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 05

СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО

ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮЖИЛТИЙН САНААЧЛАГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бичил жижиг дунд бизнес эрхлэгч нарт чиглэсэн

санхүүгийн үйлчилгээг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх чиглэлд Сангийн яам,

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо

болон Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран ажиллах зорилгоор "САЙН

САНХҮҮГИЙН ОРЧИН"-г бүрдүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтран бичил, жижиг дунд бизнес эрхлэгч нарт

хүрч буй санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ББСБ-аар дамжуулан

тэдгээр бизнес эрхлэгч нарт шаардлагатай бага хүүтэй эх үүсвэрийг дамжуулан

зээлдүүлэх чиглэлд ажиллахаар болсон.

БУСАД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Монголбанкны зээлийн мэдээллийн сан, СЗХ-той хамтарсан уулзалт зохион байгуулсан.

Уулзалтаар ББСБ-уудыг нийтэд нь ЗМСанд хамруулах, ББСБ-уудад сургалт зохион

байгуулах, шинэ ББСБ-уудад зориулсан сертификатжуулсан сургалтын хөтөлбөрт

ЗМСангийн тухай оруулах зэрэг асуудлуудыг ярилцсан. Мөн ЗМСантай холбогдон гардаг

программ хангамжийг сайжруулах, зээлийн мэдээлэлд засвар орж байгаа асуудлууд болон

ашиглах хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр саналаа хүргүүлэн ажиллалаа. Цаашид

ББСБ-уудад зээлийн мэдээллийн сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлэх, гарын

авлага нэгтгэн хүргүүлэх, нэгдсэн сургалт зохион байгуулах чиглэлээр СЗХ,

Монголбанкны зээлийн мэдээллийн санд саналаа хүргүүлэн хамтран ажиллаж байна.

НӨАТ төлөгчтэй холбогдуулан цахим машин, цахим баримт олгохоос чөлөөлөгдөх тухай

бичиг боловсруулан Гааль татварын ерөнхий газарт хүргүүлэн ажилласан.

Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй

асуудлуудыг харилцан шийдвэрлэх зорилгоор СЗХ-той хамтарсан уулзалтыг зохион

байгуулсан.

ББСБ-уудын программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ББСБ-уудын

хүсэлтийг үндэслэн Грэйп сити ХХК-тай хамтран ажиллах боломж, программ

хангамжийн хөгжүүлэлт, бөөний үнийн санал, хөнгөлөлт үзүүлэх боломжийн чиглэлээр

уулзалт зохион байгуулсан.

ББСБ-уудын активын өсөлтийг сайжруулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломжийг

нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамны ЖДҮХСантай уулзалт зохион байгуулсан.

АСЕМ-ын үеэр зочид буудлуудад валют солих цэг байхтай холбогдуулан зочид

буудлуудын холбоо, АСЕМ-ын зохион байгуулах комисс, СЗХ-той хамтарсан

уулзалтуудыг зохион байгуулсан.

ААН-ын тусгай зөвшөөрлийн тухай хууль шинэчлэгдэж, Санхүүгийн үйлчилгээний

хүртээмжийн тухай хууль, СЗХ-ны эрхзүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт

орж байгаатай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй

уулзалт зохион байгуулсан.

Page 7: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 06

МАРКЕТИНГИЙН ХОРОО

МАРКЕТИНГИЙН ХОРОО

Зорилго: ББСБ болон Холбооны үйл ажиллагааны талаар нийгэмд эерэг

ойлголтыг бий болгох.

ББСБ-ЫН БОЛОН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ

E-NEWSLETTER буюу банк бус санхүүгийн салбарын цахим сэтгүүлийг улирал бүр

эрхлэн гаргаж танхимтай байнгын холбоотой 19 аймгийн 21 салбарын бүх гишүүд болон

танхимын албан ёсны мэдээллийн сайтуудаар дамжуулан гишүүн ББСБ-ууд болон

холбооны үйл ажиллагааг тогтмол сурталчилан мэдээлж байна.

“ББСБ гэдэг ойлголтыг иргэдэд өгөх, ББСБ-ын бичил санхүүгийн салбарт гүйцэтгэх

үүрэг, түүний давуу тал” зэрэг мэдээллийг иргэдэд хүргэх, ойлгуулан сурталчилах

зорилгоор өдөр тутмын сонин сэтгүүл, сайтуудтай хамтран хамтран ажиллаж байна. Энэ

хүрээнд

Мэргэжлийн сэтгүүл сонинд ББСБ-н мэдээллийг сурталчилан таниулах ажлыг тогтмол

зохион байгуулж байна. МҮХАҮТанхимаас эрхлэн гаргадаг бүх төрлийн сэтгүүл

сонинтой тогтмол хамтран ажиллаж байгаа ба холбооны гишүүн ББСБ-ууд Бизнес ба

хөгжил сэтгүүл болон Бизнес таймс сонинд мэдээ, мэдээллээ үнэ төлбөргүй болон

хөнгөлөлттэй үнээр гаргах боломжтой болсон.

- ББСБ-уудын үйл ажиллагаа болон Холбооны үйл ажиллагааг олон нийтэд

сурталчилах, таниулах зорилгоор өдөр тутмын сонин сэтгүүлүүдтэй байнгын гэрээ

байгуулж, хамтран ажиллах хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Business times сонин

болон Opendoor сонин, Гэрэг сэтгүүл, ikon.mn зэрэгтэй хамтран ажиллаж “ББСБ-

аар дамжуулан санхүүгийн хүртээмжийн нэмэгдүүлэх боломж”, “Санхүүгийн

үйлчилгээний хүртээмж”, “ББСБ-ын үзүүлэлтүүд” зэргээр 4 удаагийн ярилцлага,

мэдээлэл зэргийг бэлтгэн нийтлүүлсэн.

- Монгол HD ТВ-ийн “Амжилтын эхлэл” нэвтрүүлгээр Монголын ББСБ-уудын

Холбооны ерөнхийлөгч, БИД ББСБ-ын ТУЗ-ийн дарга А.Алтансүх оролцож,

ББСБ-уудын онцлог, давуу тал болоод ББСБ-уудаар дамжуулан санхүүгийн

хүртээмжийг сайжруулах асуудлуудаар ярилцлага өгч, нэвтрүүлэгтэй хамтран

ажилласан.

- ТВ3 телевизтэй хамтран ажиллаж, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах

чиглэлээр 8 удаагийн цуврал нэвтрүүлгийн нэг дугаар бичил санхүү, ББСБ-ын

талаар мэдээлэл бэлтгэн өгч, ярилцлага өгсөн.

- ТВ 3 телевизтэй хамтран өдөр бүрийн санхүүгийн салбарын мэдээлэл хэсэгтэй

хамтран ажиллаж, банк бус санхүүгийн салбарын талаар мэдээллийг тогтмол

гаргаж байхаар боллоо.

- Ikon.mn дээр Монголын ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч, БИД ББСБ-ын ТУЗ-

ийн дарга А.Алтансүх даргын "Санхүүжилт хүртээмжтэй биш, бизнесийн

өрсөлдөөн байхгүйгээс аж ахуй нэгжүүдийн дунд томоохон зааг бий боллоо"

ярилцлагыг бэлтгэн, нийтлүүлсэн.

Page 8: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 07

МАРКЕТИНГИЙН ХОРОО

БЯЦХАН САНХҮҮЧ МИНИЙ ХУРИМТЛАЛ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

МББСБХолбооноос гишүүн ББСБ-уудын ажилтан ажиллагсадыг идэвхижүүлэн “Олон

улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан байгууллага хамт олноороо

идэвхи санаачлагатай жигд зохион байгуулалттай оролцуулах, хүүхэд багачуудын авъяас

чадварыг үнэлэн, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх зорилгоор "БЯЦХАН

САНХҮҮЧ-МИНИЙ ХУРИМТЛАЛ" сэдэвт гар зургийн уралдааныг жил бүр уламжлал

болгон зохион байгуулдаг билээ.

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бяцхан санхүүч – миний хуримтлал” бүтээлийн

уралдаанд МББСБХолбооны гишүүн ББСБ-уудын ажилтануудын 4-16 насны 100 гаруй

хүүхэд багачууд оролцлоо. Ийнхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж 5

сарын 30-ны өдөр Анкоре ресторанд хүүхэд багачуудаа хүлээн авч, шилдэг бүтээлийг

шалгаруулан, оролцсон хүүхэд багачуудда сургалт явуулан, хүүхдийн баярын бэлэг өгч,

сурлагын өндөр амжилт хүслээ.

1000 ЦҮНХ CHALLENGE-ЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“1000 ЦҮНХ” аяныг нийт ББСБ-уудын дунд өрнүүлэн, өндөр хэмжээнд зохион байгуулах,

бэлтгэл ажлыг хангах. Уг аянаар нэн ядуу өрхийн явагдана.

МББСБХолбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "1000 ЦҮНХ" challenge-г

санаачлан эхлүүллээ. Энэхүү аяны зорилго нь “Ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт

дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг

төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг

санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэх” юм.

Ийнхүү ядуу, бага орлоготой, олон ам бүлтэй 1000 өрхийн 14-с доош насны 1000 хүүхдэд

хичээлийн иж бүрэн хэрэгслийг бүхий цүнхийг гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 8

дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах юм.

Уг аяны талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа төдийгүй 2016 оны 6 сарын 10-

ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 1000 ЦҮНХ аяны талаарх мэдээллийг

олон нийтэд хүргэж, хамтран ажиллахыг уриаллаа.

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД

Монголын банк бус санхүүгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон

олон улсын хөгжлийн чиг хандлага зэргээр нарийвчилсан болон харьцуулсан судалгаа

хийх ажлын хүрээнд судалгааны мэргэшсэн байгууллагаар эсвэл хамтарч хийх

боломжийн талаар судалгаа хийж байна. Одоогоор Эгүлэ капитал, Эдийн засгийн бодлого,

өрсөлдөх чадварын судалгааны төв, Сант Марал судалгааны төв, MAD зэрэг

байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, үнийн санал зэргийг судалж байна.

Олон улсын бичил санхүүгийн салбарын судалгаа, ББСБ-ын өнөөгийн байдал, хэтийн

төлвийн талаарх судалгаа мэдээллээр хангах зорилгоор Эгүлэкапитал, СЗХорооноос

бэлтгэн гаргаж байгаа нийтлэл, тайлан, судалгаа зэргийг гишүүддээ тогтмол мэдээлж

Page 9: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 08

МАРКЕТИНГИЙН ХОРОО

байна. Үүнд: ББСБ-ын өнөөгийн байдал, МУ-ын ЭЗ-ын орчин, Mongolian Finance,

Санхүүгийн зах зээлийн тойм зэрэг сэтгүүл, судалгааны материалыг хүргүүлсэн

ББСБ-ын салбарын талаарх мэдээлэл судалгаа зэргийг долоо хоног бүр инфограффик

байдлаар бэлтгэн гишүүддээ хүргэж байна. Мөн ББСБ-уудын статистикийг ашиглан

голлох 10 үзүүлэлтээр инфографик бэлтгэж байна. Үүнд: 1тэрбумаас доош активтай, 1-5

тэрбумын активтай, 5 тэрбумаас дээш активтай ББСБ-уудын актив, өөрийн хөрөнгө,

зээлийн багц, орлого, зардал, ашиг, зохистой харьцааны үзүүлэлтүүдийн дундаж болон

өгөөж, өөрчлөлтийн талаар судалгаа хийж байна.

СЗХ-той уулзалт зохион байгуулж голлох үзүүлэлтүүдийг салбарын нэгтгэлд улирал бүр

гаргадаг болгох зорилгоор төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Гишүүн ББСБ-уудыг танилцуулах, үйл ажиллагааг нь сурталчилах зорилгоор Холбооны

вэб сайт, фэйсбүүкээр гишүүн ББСБ-уудын мэдээллийг нэг загвар, форматаар бэлтгэн

нийтэлж байхаар бэлтгэл ажлыг хийж байна.

Page 10: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 09

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОРОО

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОРОО

Зорилго: Холбооны гишүүний давуу талыг нэмэгдүүлэх, тэдгээрийн хэрэгцээ

шаардлагад нийцсэн арга хэмжээ, ажиллагаа явуулах, гишүүнчлэлээ

нэмэгдүүлэх.

ГИШҮҮНЧЛЭЛ

2015 оны эцсийн байдлаар нийт 120 ББСБ-ыг гишүүнчлэлдээ нэгтгээд байсан, 2016 оны

I хагас жилийн байдлаар шинээр гишүүнээр элссэн 25 ББСБ байна. Үүнээс гадна

гишүүнээр элсээгүй хэдий ч үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог 100 гаруй ББСБ байна.

Хөдөө орон нутгийн 50 ББСБ-уудыг оролцуулаад нийт 185 орчим ББСБ-ын

гишүүнчлэлтэй байна.

№ Үзүүлэлт 2015 он 2016 он - I Өөрчлөлт

Гишүүнчлэлийн хураамж 62,2 сая 91,6 сая 151%

Гишүүдийн тоо 120 145 141%

* Шинээр нэмэгдсэн 35 25 -

* ОН-ын ББСБ-ууд 40 50 -

Гишүүнчлэлийн давуу талыг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн ажлуудыг амжилттай зохион

байгуулсан. Үүнд:

2015 оны жилийн эцсийн байдлаарх нийт ББСБ-уудын бүртгэлийг СЗХ-с авч,

гишүүн ББСБ болон гишүүн бус ББСБ-уудын емайл листийг шинэчилсэн.

Шинэчилсэн емайл листээр дамжуулан мэдээллийг тогтмол хүргүүлж байна.

Гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Холбооны танилцуулга, үйл

ажиллагааны тайланг бэлтгэж бүх ББСБ-уудын жагсаалт гарган /дүүрэг, үйл

ажиллагааны чиглэлээр/ холбоо тогтоож, Холбооны үйл ажиллагаатай холбоотой

мэдээллийг тогтмол хүргэж байна.

Холбооны танилцуулга бэлтгэж, гишүүдэд чиглэсэн Холбооны танилцуулга, үйл

ажиллагааны чиглэл, онцлог давуу тал зэрэг мэдээлэл бүхий жижиг боршурыг

бэлтгэн хэвлүүлсэн. СЗХ-ны бүртгэл зөвшөөрлийн хэлтэстэй уулзалт зохион

байгуулж, Холбооны танилцуулга боршурыг байршуулсан. СЗХорооны бүртгэл

зөвшөөрлийн хэлтэстэй уулзалт зохион байгуулах. Шинээр тусгай зөвшөөрөл авч

буй ББСБ-уудыг холбоонд гишүүнээр элсүүлэх. Уриалга гаргах Шинэ гишүүдэд

зориулсан уулзалт, хөтөлбөр, сургалтыг зохион байгуулж байна.

Холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй

ББСБ-уудыг дэмжин ажиллах үүднээс гишүүн ББСБ-уудын нэгэн адил сургалт,

мэдээллээр тогтмол хангаж байна.

Гишүүдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтууд болон хурал зөвөлгөөн,

судалгаа мэдээллийг тогтмол амжилттай зохион байгуулж байгаа төдийгүй

гишүүн ББСБ-ууд болон гишүүн бус ББСБ-уудад сургалтын төлбөрийн 50 хувийн

хөнгөлөлтийг үзүүлж байна.

Page 11: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 10

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОРОО

Гишүүний давуу талыг нэмэгдүүлэх үүднээс Холбоонд гишүүнчлэлтэй ББСБ-

уудын хувьд СЗХ-ны зохицуулалт үйлчилгээний хөлснөөс хөнгөлөлт эдлэх болон

зарим программ хангамжийн компаниудаар үйлчлүүлэх тохиолдолд үнийн

хөнгөлөлт эдлэх боломжийг нэмэгдүүлж байна.

Холбооны дүрмийн шинэчлэлт, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн

хурлын тогтоол, шийдвэрийг боловсруулж, УБЕГ-т хүргүүлэн, бүртгэлжүүлэх

ажлууд хийгдсэн.

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

ББСБ-уудын ажилтан албан хаагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, хооронд нь

танилцуулах Банк бус санхүүгийн салбарын шилдэгийг шалгуурах зорилгоор жил бүр

уламжлал болгон сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд зохион

байгуулдаг билээ.

Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх тэмцээнүүдийг 2016 онд хамтран зохион

байгуулах ББСБ-уудтай нэгдсэн уулзалтыг зохион байгуулж тэмцээний удирдамж,

хөтөлбөр зэргийг баталж, гишүүдэд хүргүүлсэн.

Сагсан бөмбөг: Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг 2016 оны 05 сарын 14-15-ны

өдрүүдэд Аврагч спорт хорон дээр амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд Холбооны

гишүүн 36 ББСБ-ын нийт 27 баг, 300 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж

самбаагаа сорин өрсөлдсөн.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр 2014, 2015 оны

аварга шилжин явах цомын эзэн Нэткапитал финанси корпораци ББСБ ажилласан бөгөөд

тэмцээний шилжин явах цомын эзнээр гурав дахь жилдээ Нэткапитал финанси корпораци

ББСБ дахин шалгарч, шилжин явах цомыг үүрд хадгалан үлдлээ.

Тэмцээний 2017 оны зохион байгуулах эрхийг багийн нийлбэр дүнгээр II байр эзэлсэн

Очир Ундраа ОМЗ ББСБ гардан авлаа.

Хөлбөмбөг: 2016 оноос эхлэн Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх

хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг анхны жилдээ Тэмцээнийг 8 сарын 27-28-

ны өдрүүдэд 5-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа

ороод байна.

Page 12: Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf

Хуудас 11

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРОО

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРОО

Зорилго: Гадаад, Дотоод харилцааг хөгжүүлж, үр ашигтай хамтын

ажиллагааг хөгжүүлнэ.

Microfinance center буюу Бичил санхүүгийн төвийн албан ёсны гишүүний шугамаар

Холбооны гишүүн ББСБ-уудын олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт

хөнгөлөлттэй үнээр хамруулах, техникийн болон санхүүгийн дэмжлэг, мэдээлэл, арга

зүйн туслалцаа авах, хөрөнгө оруулагч байгууллагуудтай холбоо, харилцаа тогтоох

улмаар санхүүжилт босгох боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.

Бичил санхүүгийн төвийн 19 дэх удаагийн чуулга уулзалт 2016 оны 6 сарын 23-24ны

өдрүүдэд Албани улсын Тирана хотноо зохион байгуулагдсан бөгөөд тус чуулга

уулзалтанд Холбооны гишүүн 2 ББСБ хамрагдлаа.

Дэлхийн бичил санхүүгийн төвийн 20 дахь удаагийн чуулга уулзалт 2017 оны 5 сарын 18-

19-ны өдрүүдэд Sarajevo, Bosnia & Herzegovina -д зохион байгуулагдахаар болсон байна.

ATTF болон ADA зэрэг байгууллагуудтай бичил санхүүгийн салбарын судалгаа

шинжилгээ, сургалт, техникийн туслалцаа авах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ

илэрхийлэн ажиллаж байна.

EBRD буюу Сэргээн босголт хөгжлийн банктай Монгол улсын ББСБ-ын салбарын

стратеги бодлого, хөгжлийн бодлогыг боловсруулах, судалгаа шинжилгээний хүрээнд

хамтын ажиллаж байна.

Mix-Market: Олон улсын бичил санхүүгийн салбарт оролцогч байгууллагууд, хөрөнгө

оруулагчид болон тэдгээртэй хамтран ажиллагч байгууллагуудын талаар хэрэгцээтэй

шаардлагатай мэдээллийг бэлтгэн хүргэх зорилгоор бичил санхүүгийн салбарын хамгийн

том MIX-market (www.mixmarket.org) дата мэдээллийн төвийн талаар мэдээллийг бэлтгэн

хүргэсэн. Уг мэдээлэлд Mix-market гэж юу вэ?, ач холбогдол, давуу тал нь юу вэ? ББСБ-

ууд хэрхэн хамтран ажиллах вэ? Ямар мэдээллийг оруулах шаардлагатай вэ? Мэдээллийн

найдвартай байдал зэрэг мэдээллийг нэгтгэн хүргэсэн.

Smartcampaign буюу Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнд

нэгдэн орж, гишүүн байгууллагууддаа холбогдох мэдээллүүдийг хүргэж байна. Энэ

хөдөлгөөн нь 2013 оноос эхлэн Олон улсын (Financial rating) санхүүгийн үнэлгээний

нэгэн адил, ялангуяа гаднаас хөрөнгө оруулалт, санхүүжилт татаж байгаа байгууллагууд

заавал хэрэгжүүлэх шаардлагатай ажил болж байгаа юм. Тус хөдөлгөөнд ББСБ-уудыг

нэгдэхийг уриалж, Smartcampaign-н үндсэн зарчмууд давуу тал, боломжийн талаар

мэдээллийг бэлтгэн хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалтын сан: Бичил санхүүгийн салбарын хөрөнгө оруулагчид болон

сангуудын талаарх мэдээлэл, танилцуулга зэргийг цуврал байдлаар нэгтгэн хүргэж байна.

Олон улсын бичил санхүүгийн байгууллагаас гаргасан зөвлөмж, гарын авлага, аргачлал

зэргийг нэгтгэж, орчуулан гишүүн ББСБ-уудад хүргэх чиглэлд ажиллаж байна.