16
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ШИЙДЛҮҮД 2019 он ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ШИЙДЛҮҮД

2019 он

ЦОНХ

САЙЖРУУЛАЛТ

Page 2: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

Төслийн нэр:

Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад

дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл

Төслийн тухай:

"ЖЭРЭС" Сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчин, эв нэгдлийн групп нь

Европын хамтын нийгэмлэг (ЕХН)-ээс санхүүжүүлж байгаа "Улаанбаатар хотын

гэр хороололд дулаан алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж,

зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл" (2018-2021)-ийн

гол хэрэгжүүлэгч агентлаг болж дөрвөн талын дэмжлэгтэйгээр ажиллана.

Үүнд:

- Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн төв ("БЭХХТ");

- Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв

("ГИОАОЗТ");

- Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ("МБҮА");

- Пипл ин Нийд ("П.И.Н").

Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төвд боловсруулав.

Page 3: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

3

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

Барилгын хаших хийцүүдээр алдагдах дулаан алдагдал нь харилцан адилгүй

байдаг ба цонхоор ойролцоогоор 10% нь алдагддаг. Үүнийг бууруулах

хамгийн тохиромжтой арга нь 3 давхар шилтэй, EPDM жийрэг резинтэй,

хүрээний өргөн нь 75мм - ээс их , хүрээний камерын тоо нь 6-аас их байх

сайн чанарын цонх суурилуулах юм.

Дотор агаарын чанар сайжирч эрүүл мэндэд үзүүлэх

сөрөг нөлөө буурна.

Эрчим хүчний хэмнэлттэй болно.

Тав тух сайжирна.

Түлшний хэрэглээ буурч эдийн засгийн хэмнэлт үүснэ.

1.2 ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛСНААР ДООРХ ДАВУУ ТАЛУУД БИЙ БОЛНО.

1 ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 СУУЦНЫ ХАНЫГ ДУЛААЛАХ ШАЛТГААН НӨХЦӨЛ.

Page 4: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

4

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

1.3 АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ Ажилчдад

Хүснэгтэд үзүүлсэн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг заавал

өмсөх буюу хэрэглэнэ. 2м-ээс дээш өндөрт ажиллах нөхцөлд

хамгаалалтын малгайг заавал өмсөнө.

Хүнд болон овор хэмжээ том зүйлсийг 2-оос дээш хүн өргөнө.

Ажлын талбайг хамгаалах

Хүн явах замаас бусад хэсэгт тойруулан хайс, тор татаж аюулгүйн

тэмдэглэгээг байршуулсан байна.

Багажтай харьцаж байгаа хүн, ажил хийж байгаа хүний анхаарлыг

сарниулж болохгүй.

Материал багаж хэрэгсэл

Хэрэглээгүй үед болон ажил дууссаны дараа цахилгаан багаж тоног

төхөөрөмжийг цахилгаанаас салгана.

Материал, багаж тоног төхөөрөмжийг хэрэглэж дууссаны дараа аюулгүй

газарт хураах буюу хадгална.

2м-ээс дээш өндөрт материал багаж тоног төхөөрөмжийг хураахдаа тороор

бүтээх, олсоор бэхэлж уях гэх мэт унахаас сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Галын аюулгүй байдал

Шатамхай материалтай ойр тамхи татаж болохгүй.

Цахилгаан багаж тоног төхөөрөмжийг цахилгаанд залгахын өмнө

чийгтээгүй нороогүй эсэхийг сайтар нягталж үзнэ.

Page 5: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

5

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

Цонхоор алдагдах дулаан алдагдлыг бууруулах 2 арга байдаг.

1. Сайжруулах арга хэмжээ авах

2. Солих арга хэмжээ авах

Сайжруулах арга хэмжээ авах үед дараах үзлэг шалгалтыг хийнэ.

Цонхыг солихын өмнө сайжруулах арга хэмжээ авах боломжтой эсэх;

Сайжруулах цонх нь 2-с дээш давхар шиллэгээтэй байх;

Хүрээ нь хэв гажилтанд ороогүй байх;

Цоож нугасны бүрэн бүтэн эсэх;

Шиллэгээ нь хагарч цуурсан эсэх;

Жийргэвч резин нь хатуурч солих шаардлага үүссэн эсэх;

Үндсэн гадна ханын ирмэгтэй тэнцүүлж цонхыг суулгах. боломжтой эсэх

1.Сайжруулах аргын үед:

Жийрэг резиний орцыг

тооцохдоо шилэн багцын гадна ба

дотор талд нуух буюу даруулганы

эргэн тойронд нь хийхээр тооцно.

Үүнд нээлхий буюу онгойх хэсгийн

уртыг тооцсон байна.

Бөмбөлөгтэй дулаалгын хуудсыг

цонхны шиллэг хэсгийн талбайгаар

авна.

Силиконыг 5м2 цонхонд 1 сав байхаар тооцно.

1.4 ҮЗЛЭГ ШАЛГАЛТ

1.5 МАТЕРИАЛЫН ОРЦ ТООЦОХ

Page 6: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

6

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

1.7 ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ БЭЛТГЭХ

Материалууд Зориулалт Тавигдах шаардлага / стандарт

Резин жийрэг

Битүүмжлэл

сайжруулах EPDM резин хэрэглэх

Дулаалга

Дулаан тусгаарлах Бөмбөлөг бүхий хуудас

Силикон

Сийгэлт зогсоох Хүйтнийг тэсвэрлэх чадвартай байх

Нуух авах цүүц

Ажлын хувцас,

бээлий

Цаасны хутга Хамгаалалтын

шил

Метр Ус шүршигч

Резин алх Цэвэрлэгээний

хэрэгсэл

1.6 БАГАЖ ХЭРЭГСЭЛ БЭЛТГЭХ

Page 7: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

7

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

2 ТЕХНОЛОГИЙН ДАРААЛАЛ ЦОНХ

САЙЖРУУЛАЛТ

2.3 Резин, жийргэвч солих

Одоо ашиглагдаж байгаа

цонхнуудын жийрэг резинүүд нь

PVC байдаг. Энэ резин нь хүйтэнд

тэсвэргүй, нар салхины үйлчлэлд

амархан ордог учир хатуураад

жийргэвчний үүргээ гүйцэтгэж

чадахгүй болсон байдаг. Иймээс

EPDM резинээр сольсноор цонхны

битүүмжлэлийг илүү сайжруулдаг.

2.1 Солих шаардлагагүй цонхонд

сайжруулалт хийхдээ дараах арга

хэмжээг авна.

2.2 Цонхны хүрээний даравч буюу

нуух сугалж авах

Цонхны жийргийг солихын тулд

шилийг хүрээлсэн нуухыг салгана.

Нуух нь хүрээнд бат бөх бэхлэгдсэн

байдаг учир эхлээд цүүцний ард

резинэн алхаар зөөлөн цохиж завсар

гаргана. Улмаар завсарыг дагуулж

цүүцийг налуу чиглэлтэй цохиж

нуухыг бүрэн салгана.

Page 8: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

8

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

2.4 Цонхны шил дулаалах

Дулаалгын гялгар цаас буюу агаарын

жижиг бөмбөлөг бүхий хуудсыг

шилэн хэсэгт давхарлаж цонхыг

дулаална. Үүнийг хийх 2 арга байдаг.

Шилэн гадаргууг сайтар цэвэрлэж

гадаргууг нэлэнхүйд нь норгоод

дулаалгаа дээр нь наах.

Хоёр талдаа цавуутай тууз ашиглан

хүрээн дээр нь наах.

2.5 Цонхны сийгэлтийг бууруулах

Цонх ба ханын уулзвар хэсгүүдэд зай

завсар үүссэнээр сийгэж дулаан

алдагдлыг ихэсгэдэг. Үүнийг таних

арга нь тухайн хэсэгт хар өнгийн

зурвас үүссэн эхэсийг шалгах явдал

юм. Хэрэв сийгэх нөхцөл үүссэн бол

силкон цавуугаар нүх сүв буюу зайг

битүүмжлэх шаардлагатай.

Page 9: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

9

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

Хэрэв цонх модон рамтай, хэт хуучирч гажсан, дан шиллэгээтэй болон

сайжруулах арга хэмжээ авах боломжгүй үед заавал солих хэрэгтэй. Цонх

солих арга хэмжээ авах үед дараах зүйлийг шалгана.

3 давхар шиллэгээтэй эсэх;

Цонхны хуванцар хүрээний өргөн 7.5 см-ээс өргөн эсэх;

Жийргэвч нь EPDM материалтай эсэх;

Барилгын ханын хийцлэлд цонх суулгахад хүндрэл гарах эсэх.

Цонх солих аргын үед солих цонхны

хэмжээг тооцохдоо цонх суулгах

нүхний хэмжээнээс тал тус бүрт 1-

2см хасч тооцно. Энэ нь дулаалга

бэхэлгээний зай болно.

Жишээлбэл: 1.8х1.4 хэмжээтэй нэг

цонхны хэмжээ:

(1.8-0.02*2)*(1.4-0.02*2)= 2.4м2

3.1 ЦОНХ СОЛИХ ҮЕИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ

3.2 МАТЕРИАЛЫН ОРЦ ТООЦОХ

Page 10: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

10

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

3.3 ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ БЭЛТГЭХ

Материалууд Зориулалт Тавигдах шаардлага / стандарт

Шинэ цонх

Цонх сайжруулалт

Шил хоорондын зай 9мм-ээс их, 3

давхар шилтэй, хүрээ нь 75 мм-ээс

өргөн байх

Амлагаа

Цонхны дотор

хүрээ, өнгө үзэмж

Барилгын онцлогоос хамаарсан

материалууд

Шахдаг хөөс

Дуу чимээ болон

дулаан

тусгаарлалт

Сайн чанарын хөөс

Үдэгч Ажлын хувцас,

бээлий

Цаасны хутга Дрилл

Метр Цэвэрлэгээний

хэрэгсэл

3.4 ШААРДЛАГАТАЙ БАГАЖ БЭЛТГЭХ

Page 11: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

11

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

4.1 ЦОНХНЫ ХҮРЭЭГ ЦЭВЭРЛЭХ

4.2 ТЕХНОЛОГИЙН ДАГУУ СУУЛГАХ

Үзлэг шалгалт хийсний дараа солих

боломжтой бол хуучин цонхыг аван

ханын нээлхий нүхийг цэвэрлэж хөөс,

тоос шороо, хадаас зэргээс салгана.

MNS 6266-2011 “Барилгын хана

цонхны уулзварын угсралтын заадал“

Техникийн ерөнхий шаардлагын

дагуу цонхыг суулгана. Цонхны

стандарт суулгалтыг технологийн

хувьд доорх 2 хэсэгт хуваадаг.

Цонхны дээд болон хоёр хажуу

ханатай холбогдох хэсгийн

суулгалт

2. Цонхны доод хэсгийн суулгалт

Анхаарах зүйл:

Хэрэв цонхыг шинээр суулгах бол ханын үндсэн бүтээцийн гадна ирмэгт тулгаж

суулгана. Үүний дараа ханын дулаалгын хавтангаар хүрээн дээр 1-2см орчим

даруулна.

Page 12: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

12

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

4.3 ТЕХНОЛОГИЙН ДАГУУ СУУЛГАХ

Цонхны дээд болон 2 хажуу ханатай

холбогдох хэсгийн суулгалт:

Гурвалсан тусгаарлалтын системийг

ашиглана. Үүнд:

а. Ус, чийг тусгаарлагч /ПСУЛ/

Ус, чийг, борооноос тусгаарлах

тусгай материалын цонхны хүрээн

дээр ирмэгийг дагуулж гадна талаас

нь наана. Уг материалын өргөн нь

1см байдаг.

б. Суулгалтын хөөс

Дуу чимээ тусгаарлах болон дулааны

гүүрийг багасгах зорилгоор шахдаг

хөөсөөр чигжинэ.

Хөөсний гөлгөр гадаргууг

тайрахгүй хэвээр хадгалснаар

битүүмжлэл сайжирч, эдэлгээ

уртасдаг.

в. Уур чийг тусгаарлагч тууз

Уур чийг тусгаарлах туузыг цонхны

дотор талаас хүрээг дагуулан

ирмэгээр нь хийнэ.

Уг тууз нь цонхны хүрээ болон

үндсэн бүтээцэд наалдах цавуулаг

хэсэгтэй.

в б

а б

Page 13: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

13

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

4.4 ТЕХНОЛОГИЙН ДАГУУ СУУЛГАХ

Цонхны доод хэсгийн суулгалт:

Цонхоо суулгахын өмнө хүрээний

доод хэсэгт суулгалтын профилийг

шургуулна. Үүнийг хийснээр цонх зөв

тэгш сууж, гажилт үүсэхээс сэргийлэх

ба усны хаялга болон дотор тавцанг

бэхлэх хийц нь болж өгдөг.

Анхаарах зүйл:

Цонхны тавцанг хуванцар, хиймэл

чулуу, чулуу, мод зэрэг материалаар

хийнэ.

4.5 БОРООНЫ УСНЫ ХАЯЛГА, ТАВЦАН

Дотор тавцан нь дулаан дамжилтыг

багасгах олон камертай хуванцар

байвал илүү сайн.

Гадна борооны усны хаялгыг

нимгэн лист төмрөөр хийж болох

бөгөөд ханын дулаалгын хавтангаас

гадагш илүү гарсан байна.

Page 14: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

14

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

4.7 ЧАНАРЫН ШАЛГАЛТ БОЛОН

Эрчим хүч хэмнэлтийн ямар нэгэн шийдэл

хэрэгжүүлсэн бол төслийн хүрээнд бэлтгэгдсэн

эрчим хүчний зөвлөх хянаж батлагаажуулна.

4.8 ХОГ ХАЯГДАЛ ЗАЙЛУУЛАХ Дулаалгын ажлаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж

дахин ашиглах материалаас / мод, шил зэрэг /

бусдыг ойрхон хогийн цэг рүү зайлуулна.

4.6 ДУЛААНЫ ГҮҮРЭЭС СЭРГИЙЛЭХ Хашлага бүтээцүүдийн уулзвар

хэсэгт завсар буюу дулааны гүүр

үүсдэг. Гадна хана болон цонхны

уулзвар хэсгийн дулааны гүүрийг

зогсоохдоо гадна ханын дулаалгыг

цонхны хүрээн дээгүүр 1-2см

давуулж хийнэ.

Page 15: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

15

ЦОНХ САЙЖРУУЛАЛТ

4.8 БЭЛЭН БОЛСОН ЦОНХ

Page 16: ЦОНХ САЙЖРУУЛАЛТdulaalga.mn/assets/dcredit/img/pin/5_tsonh_dulaalga.pdf · 2019. 10. 26. · mns 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын

ЖЭРЭС ОУТББ

2019он