44

Pharmacy 1.0 Page2 цэсний хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны
Page 2: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page2

СЭДЭВ

1. Програмын танилцуулга ...................................................................................................................................... 3

2. Ерөнхий процесс .................................................................................................................................................. 3

3. Програмын хэрэглэгчдийг тохируулах .............................................................................................................. 5

3.1. Хэрэглэгч нэмэх ........................................................................................................................................... 6

4. Ерөнхий тохиргоо ................................................................................................................................................ 8

5. Эмчлүүлэгчийн бүртгэл, бусад бүртгэлүүд ....................................................................................................... 9

5.1. Эмчлүүлэгчийн бүртгэл ............................................................................................................................... 9

5.2. Эмийн бүртгэл бүртгэл .............................................................................................................................. 10

5.3. Байгууллагын бүртгэл ................................................................................................................................ 14

5.4. Тасаг өрөө бүртгэх ..................................................................................................................................... 15

5.5. Агуулахын бүртгэл..................................................................................................................................... 17

5.6. Хэрэглэгчийн лавлах .................................................................................................................................. 18

6. Эмийн гүйлгээ .................................................................................................................................................... 18

6.1. Эхний үлдэгдэл........................................................................................................................................... 19

6.2. Тендер ......................................................................................................................................................... 20

6.3. Орлогын гүйлгээ ......................................................................................................................................... 25

6.4. Зарлагын гүйлгээ ........................................................................................................................................ 27

6.5. Захиалгын хуудас ....................................................................................................................................... 31

6.6. Журнал ........................................................................................................................................................ 36

7. Эмчилгээ ............................................................................................................................................................. 37

7.1. Эмийн түүвэр .............................................................................................................................................. 38

7.2. Эм олгох ...................................................................................................................................................... 42

8. Хэрэглэгчийн тохиргоо ..................................................................................................................................... 43

Page 3: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page3

1. ПРОГРАМЫН ТАНИЛЦУУЛГА

Pharmacy 1.0 программ нь эмнэлэгүүдэд зориулагдсан эмийн бүртгэлийн

программ юм. Тус программ нь <Эмчилгээ>, <Эмийн гүйлгээ>, <Үндсэн бүртгэл>,

<Хэрэглэгчийн тохиргоо> гэсэн үндсэн 4 цэснээс бүрдэнэ.

1. Эмчилгээ – Энэ цэсэнд эмийн түүвэр болон эм олгох хэсэг байна.

2. Эмийн гүйлгээ – Энэ цэсэнд эмийн орлого, зарлагын гүйлгээ, захиалгын хуудас

оруулах, эмийн үлдэгдэлийн журнал харах, Тендерийн бүртгэл оруулах,

төлөвлөгөө оруулах, гүйцэтгэл харах, эмийн тооллогын бүртгэл хийх, эхний

үлдэгдэл оруулах хэсгүүд байдаг.

3. Үндсэн бүртгэл – Энэ цэсэнд байгууллагын бүртгэл, тасаг, өрөө, агуулах, эмийн

бүртгэл, програмын хэрэглэгчдийн бүртгэл, эмчлүүлэгчийн бүртгэл,

хэрэглэгчийн лавлах, програмын тохиргоо байдаг.

4. Хэрэглэгчийн тохиргоо – Энэ цэсэнд тухайн програмд нэвтэрч орсон хэрэглэгч

өөрийн програмын харагдах дизайныг тохируулах, нууц үг солих, програмаас

гарах гэх мэт тохиргоонууд байдаг.

Та програмд хэрэглэгчдийн бүртгэлийг оруулж өгсөнөөр програмд нэвтрэх хэрэглэгчдийг

тохируулна. Тэгэхийн тулд <Үндсэн бүртгэл> цэсний <Програмын тохиргоо> гэсэн

хэсгээр орж програмын хэрэглэгчдийн эрхийг тохируулах мөн бусад тохиргоог тохируулах

шаардлагатай.

Тохиргоо хийсний дараагаар хэрэглэгчид өөрийн эрхээрээ програмд нэвтрэн эмийн

гүйлгээ, орлого, зарлага, эм олгох үйлдлүүдийг хийнэ.

2. ЕРӨНХИЙ ПРОЦЕСС

Програмын ерөнхий процессыг доор хийж гүйцэтгэх дарааллаар нь тайлбарлан оруулав.

Бүртгэл, тохиргооны хувьд:

1. Байгууллагын бүртгэл - Тухайн эмнэлэгийн байгууллагын мэдээллийг тохируулна.

Page 4: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page4

2. Тасаг, өрөө тохируулах - Тухайн эмнэлэгийн тасаг өрөөнүүдийн бүртгэлийг

тохируулна

3. Агуулахын бүртгэл тохируулах - Энд тухайн эмнэлэгийн эмийн бүртгэл

үлдэгдэлтэй байдаг агуулах склад, эмийн сангийн бүртгэлийг тохируулна.

4. Програмын хэрэглэгчдийг тохируулна.

5. Ерөнхий тохиргоо тохируулна.

6. Эмийн эхний үлдэгдэлийг оруулна.

Дотоод зарлагын гүйлгээний хувьд:

1. Эмийн түүвэр оруулна. /сувилагч/

2. Захиалгын хуудасанд эмийн түүвэр татаад, эмийн нярав эсвэл эм зүйч рүү эмийн

захиалга хийнэ. /эм зүйч, ахлах сувилагч/

3. Захиалгын хуудсаа батлуулаад, батлагдсан тоог оруулж өгнө. /тухайн захиалгыг

хүлээж авсан эм зүйч эсвэл эмийн нярав/

4. Батлагдсан тоогоор захиалсан тасаг нэгжийн эм зүйч рүү хуваарилах буюу эмийг

олгоно. /тухайн захиалгыг хүлээж авсан эм зүйч эсвэл эмийн нярав/

5. Тухайн захиалгын хуудас бичсэн эм зүйч эмийг сувилагчдад олгоно.

6. Сувилагч эмийг хэвтэн эмчлүүлэгчдэд олгох буюу эмийг зарлагадна.

Мөн эм зүйч болон эмийн няраваас шууд зарлага гарна.

Гадаад захиалгын хувьд:

1. Захиалгын хуудсыг оруулна. /эм зүйч/

2. Нягтлан захиалгын хуудсын дагуу эмийг бэлтгэн нийлүүлэгчид рүү захиалж,

эмийн орлого хийнэ. /нягтлан/ Ингэснээр орлогодсон эм эм зүйчийн эмийн

үлдэгдэлд орж ирнэ.

Тендерийн бүртгэлийн хувьд:

1. Тендерийн бүртгэлийг хийнэ. /Нягтлан эсвэл эмийн нярав/

2. Тендерийн төлөвлөгөө оруулна. /Нягтлан эсвэл эмийн нярав/

3. Тендерээр ирсэн эмийн орлогыг тухай бүрт нь авна. /Нягтлан/

4. Тендерийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр тендерээ илүү авсан дутуу авсан эсэхээ

хянана. /Нягтлан/

Орлогын хувьд:

1. Тендерийн орлого

1.1 Тендерийн сарын төлөвлөгөөний дагуу эмийн захиалга хийнэ. /Эм зүйч/

Page 5: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page5

1.2 Эмийн захиалгын дагуу нийлүүлэгчид захиалга өгнө. /Нягтлан/

1.3 Бэлтгэн нийлүүлэгч нийлүүлэлт хийхэд эмийн орлогыг авна. /Нягтлан/

2. Тендер бус орлого

2.1 Эмийн захиалга хийнэ. /Эм зүйч/

2.2 Эмийн захиалгын дагуу нийлүүлэгчид захиалга өгнө. /Нягтлан/

2.3 Бэлтгэн нийлүүлэгч нийлүүлэлт хийхэд эмийн орлогыг авна. /Нягтлан/

3. Хандивийн орлого

3.1 Хандивийн эм хүлээж аваад орлого авна. /Нягтлан/

Бусад:

1. Үлдэгдэлийн журналаар эмийн үлдэгдэлийг харах, эм зүйч тус бүр дээрх үлдэгдэл,

эмийн нярав дээрх үлдэгдэл тус тусад нь харж болно.

2. Байгууллагын дотоод эмийн төлөвлөгөө оруулна.

3. Эмийн тооллогын бүртгэл хийнэ.

4. Архив хийж дараа оноо үүсгэнэ.

3. ПРОГРАМЫН ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТОХИРУУЛАХ

Програмын хэрэглэгчдийг <Үндсэн бүртгэл> цэсний <Хэрэглэгчдийн бүртгэл> гэсэн

хэсгээр орж хэрэглэгчдийг тохируулдаг. Хэрэглэгчдийн бүртгэл цонх дараах байдалтай

харагдана.

Page 6: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page6

Дээр харагдах ногоон хүрээтэй хэсэгт хэрэглэгчдийн програмд хандах эрхүүд харагдана.

Цэнхэр хүрээтэй хэсэгт програмд нэвтрэх хэрэглэгчид болон тэдгээрийн тохиргоо

харагдана.

Та тухайн хэрэглэгчийн хандах эрхийг сонгоход тэр эрхээр нэвтрэх хэрэглэгчид баруун

талд харагдана гэсэн үг.

Хэрэглэгчдийн мэдээлэл харагдах хэсгийн баруун дээд булан байгаа <Идэвхитэй,

Идэвхигүй> гэсэн сонголтоор <Идэвхигүй> сонгоод та програм ашиглах шаардлагагүй

болсон хэрэглэгчдийн мэдээллийг харна /Ж/нь: ажлаасаа гарсан ажилтан/. <Хөрвүүлэх>

гэсэн товчоор тухайн цонх дахь мэдээллийг excel файл руу хөрвүүлнэ.

3.1. ХЭРЭГЛЭГЧ НЭМЭХ

Хэрэглэгч нэмэхдээ <Хэрэглэгчийн бүртгэл> цонхны

хэсгээс <+> товч дээр дарна. Тэгэхэд

дараах цонх нээгдэнэ.

Page 7: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page7

Энэ цонхонд тухайн хэрэглэгчийн мэдээллийг оруулж өгөөд хадгалах товч дарж

хадгална. "Хэрэглэгчийн эрх" гэсэн хавтсанд тухайн хэрэглэгчийн програмд ямар хандах

эрхээр нэвтрэх, аль тасаг нэгжид хамаарах, тухайн хэрэглэгчийн програмд нэвтрэх нэр,

програмд нэвтрэх нууц үгийг оруулж өгдөг. "Идэвхитэй эсэх" гэсэн тохиргоо нь тухайн

хэрэглэгч програмд орох шаардлагагүй болсон тохиолдолд Үгүй гэсэн тохиргоог хийж

өгнө.

"Даатгалын дугаар" хавтсанд тухайн хэрэглэгчийн НДД, ЭМД-н дугаар, боловсрол болон

мэргэжлийг оруулж өгч болно. "Холбоо барих" хавтсанд тухайн хэрэглэгчийн утасны

Page 8: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page8

дугаар, и-мэйл хаяг, хаяг, байршлыг оруулж өгч болно. Эдгээр мэдээлэл нь програмд

заавал оруулах ёстой мэдээлэл биш.

Тухайн хэрэглэгчийн мэдээллийг засах бол тухайн засах хэрэглэгчийг сонгоод

хэсгээс <▲> тэмдэг дээр дарна. Харин

тухайн хэрэглэгчийн мэдээллийг устгах бол < - > тэмдэг дээр дарна.

4. ЕРӨНХИЙ ТОХИРГОО

Програмын ерөнхий тохиргоог <Үндсэн бүртгэл> цэсний <Програмын тохиргоо> гэсэн

хэсгээр хийнэ. Програмын тохиргоог дарахад дараах цонх нээгдэнэ.

Програмын тохиргоо цонх нь дараах хавтасуудтай:

Хэрэглэгчийн эрх - Энд програмын хэрэглэгчдийн түвшинг зааж өгнө. Ямар ямар

түвшиний програм хэрэглэгчид байх вэ гэдгийн оруулж өгнө гэсэн үг.

Програмын цонх - Энд програмд ямар ямар үйлдлүүд хийгдэх тохиргоо байдаг.

Цонхны эрх - Энд тухайн түвшний хэрэглэгч програмд хийгдэх үйлдэлүүдэд

ямар эрхтэй байх вэ гэдгийг тохируулдаг. /харах, засах, хэвлэх, нэмэх, устгах

гэсэн эрхүүдээс тохируулна./

Орлогын төрөл - Энд эмийн орлогын гүйлгээний НББ-н дансны бичилтийн КТ

талын дансны тохиргоог хийнэ.

Page 9: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page9

Зарлагын төрөл - Энд эмийн зарлагын гүйлгээний НББ-н дансны бичилтийн ДТ

талын дансны тохиргоог хийнэ.

Ерөнхий тохиргоо - Энд програмын өвчтөний түүх ашиглах эсэх, эмийн түүвэр

ашиглах эсэхийг тохируулахаас гадна ямар албан тушаалтан захиалгын хуудас

батлахыг тохируулдаг.

Бэлтгэн нийлүүлэгч - Энд бэлтгэн нийлүүлэгчдийг нэмэх, хасах, засах тохиргоог

хийнэ.

Өгөгдлийн сан - Энд тухайн програмын баазын мэдээлэл харагдана.

5. ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН БҮРТГЭЛ, БУСАД БҮРТГЭЛҮҮД

5.1. ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Програмын <Үндсэн бүртгэл> цэсний <Эмчлүүлэгчийн бүртгэл> гэсэн хэсгээр эмнэлэгт

хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг бүртгэнэ.

<Сэргээх> товчоор эмчлүүлэгчдийн мэдээллийг татдаг. Програмд эмийн түүвэр оруулах

цонхноос эмчлүүлэгч нэмэх боломжтой байдаг. Тэр нэмсэн эмчлүүлэгч энд татагдана.

Page 10: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page10

Тус цонхонд эмчлүүлэгч шинээр нэмэхдээ доор байх мөрнөөс <+> тэмдэг дээр дарахад

гарч ирсэн цонхонд тухайн эмчлүүлэгчийн мэдээллийг оруулж өгөөд хадгална. Тухайн

эмчлүүлэгчийг устгахдаа устгах эмчлүүлэгчээ сонгоод доод мөрнөөс <-> тэмдэг дээр

дарна. Тухайн эмчлүүлэгчийн мэдээллийг засахдаа мэдээлэл засах эмчлүүлэгчээ сонгоод

доод мөрнөөс <▲> тэмдэг дээр дарна. Тухайн эмчлүүлэгчийн мэдээллийг ашигласан,

ашиглаагүй засаж болно.

5.2. ЭМИЙН БҮРТГЭЛ

Энд тухайн эмийн нэр, тун хэмжээ, хүчинтэй хугацаа зэрэг мэдээллийг оруулж өгдөг.

<Үндсэн бүртгэл> цэсний <Эмийн бүртгэл> хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ.

Цонхны баруун талд эмийн ангилалууд харагдана. Энд эмийн ангилал нэмэх, хасах, засах

үйлдэл хийж болно. Хэрэв эндээс тухайн эмийн ангилалыг сонгоход цонхны баруун хэсэгт

тухайн ангилалд хамаарах эмүүд харагдана.

Цонхны баруун талд эмийн бүртгэл, эмийн багц, эмийн мэдээлэл гэсэн 3 хавтас байна.

Эмийн бүртгэл хавтcанд эм нэмэхдээ доод мөрнөөс <+> тэмдэг дарна. Тэгэхэд дараах цонх

нээгдэнэ.

Page 11: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page11

Худалдааны нэр - Тухайн эмийн нэрийг

Олон улсын нэр - Тухайн эмийн олон улсын нэршил байдаг бол түүнийг бичиж өгнө.

Хэрэв олон улсын нэршил байхгүй бол өөрийнх нь худалдааны нэрийг бичиж өгнө.

Эмийн ангилал - Тухайн эмийн ангилалыг сонгож өгнө.

Олон улсын ангилал - Тухайн эмийн олон улсын ангилалыг сонгож өгнө.

Эмийн хэлбэр - Тухайн эмийн хэлбэрийг сонгож өгнө. (Ж/нь: уусмал, таблет, фл, хүн доз

гэх/мэт) Хэрэв таны сонгохыг хүссэн хэлбэр байхгүй байвал эмийн хэлбэр гэсний арын

нүдэнд байх <+> тэмдэг дээр дараад нэмж болно.

Тун хэмжээ - Тухайн эмийн тун хэмжээг сонгож өгнө. Хэрэв таны сонгохыг хүссэн тун

хэмжээ байхгүй байвал тун хэмжээ гэсний арын нүдэнд байх <+> тэмдэг дээр дараад нэмж

болно.

Хэмжих нэгж - Хэмжих нэгжийг сонгож өгнө. Хэрэв таны сонгохыг хүссэн хэмжих нэгж

байхгүй бол хэмжих нэгж гэсний арын нүдэнд байх <+> тэмдэг дээр дараад нэмж болно.

Хүчинтэй хугацаа - Тухайн эмийн дуусах хугацааг тохируулж өгнө.

Page 12: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page12

Сериал, эмийн цуврал, бар код, фармакопейн стандарт, тайлбар, улсын нэр,

үйлдвэрлэгч, бүртгэлийн дугаар, БТКУС дугаар эдгээр мэдээллийг танд шаардлагатай

бол оруулж өгнө. Заавал оруулах ёстой мэдээлэл биш.

Ингээд хадгалах товч дараад хадгална.

Та эмийн эхний үлдэгдэл оруулах, орлогын гүйлгээ хийх, тендер оруулах цонхноос эмийн

бүртгэл хийх боломжтой. Эдгээр цонхноос орж ирсэн эмийн бүртгэлийг энэ цонхонд

засаж, устгаж болно.

Эмийн багц хавтсанд эмийн тендерийн багцуудийг оруулж өгнө. Гэхдээ тендерийн

бүртгэл оруулах цонхноос тендерийн багц оруулж болох бөгөөд тэнд оруулсан багцууд

ийшээ татагдана. Энд тэдгээр багцуудыг засаж, устгах боломжтой. Энэ хавтас дараах

байдалтай харагдана.

Эмийн багц нэмэхдээ доор харагдах мөрөөс <+> тэмдэг дээр дарах ба тэгэхэд дараах цонх

нээгдэнэ.

Page 13: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page13

Энд багцын нэрийг өгөөд, огноог нь өгөөд, тайлбар гэсний арын нүдэнд тухайн багцын

тайлбарыг оруулж өгч болно. Эмийн нэр гэсний арын нүдэнд тухайн багцад хамаарах

эмийг сонгож өгнө. Хэрэв таны сонгохыг хүссэн эм байхгүй байвал эмийн нэр гэсний арын

нүдэнд байх <+> тэмдэг дээр дараад нэмж болно. Тоо хэмжээ гэсний арын нүдэнд тухайн

эмийн тоо хэмжээг оруулна. Үнэ гэсний арын тухайн эмийн нэгж бүрийн үнийг оруулж

өгнө. Ингээд хадгалах товч дараад тухайн багцад хамаарах дараагийн эмийн мэдээллийг

оруулах замаар явна.

Дараагийн багцийн мэдээллийг оруулахад гарах товч дараад цонхоо хаагаад, эмийн багц

хавтасны доод мөрөнд харагдах <+> тэмдэг дээр дарна.

Эмийн мэдээлэл хавтсанд эмийн үйлдвэрлэгч улс, тун хэмжээ, хэмжих нэгж зэрэг

мэдээлэл байна. Тус хавтас дараах байдалтай харагдана.

Page 14: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page14

Тус хавтас нь улс, үйлдвэрлэгч, тун хэмжээ, савалгаа. хэмжих нэгж гэсэн хавтсуудтай. Энд

эмийн бүртгэл хавтсанд эмийг бүртгэхдээ оруулсан мэдээллүүд орж ирэх ба эдгээр

мэдээллийг устгах болон засах боломжтой байдаг.

5.3. БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ

<Үндсэн бүртгэл> цэсний <Байгууллагын бүртгэл> гэсэн хэсгээр бид өөрийн

байгууллагынхаа мэдээллийг оруулж өгдөг. энэ хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ.

Page 15: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page15

Ногоон хүрээтэй хэсэгт өөрийн байгууллагын лого зураг оруулна. Харин цэнхэр хүрээтэй

хэсэг нь <Сэргээх> товч юм. Хэрэглэгчийн бүртгэлд захирал, дэд захирал, эмчилгээ

эрхэлсэн захиралын нэрсийг оруулаад хэрэглэгчийн эрх дээр тохиргоог зөв сонгосон бол

энэ цонхонд байх захирал, дэд захирал, эмчилгээ эрхэлсэн захирал гэсэн утгууд автоматаар

татагдах ба <Сэргээх> товч дарж татуулна.

5.4. ТАСАГ ӨРӨӨ БҮРТГЭХ

<Үндсэн бүртгэл> цэсний <Тасаг, өрөө> гэсэн хэсгээр эмнэлэгийнхээ тасаг өрөөнүүдийг

бүртгэдэг. Эдгээр тасаг өрөөнүүд нь дараа нь эмийн түүвэр оруулах, захиалгын хуудас

оруулахад ашиглагдана. Энэ хэсэг даар дарахад дараах цонх нээгдэнэ.

Page 16: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page16

Цонхны зүүн хэсэгт тасаг, өрөөнүүдийг оруулна. Цонхны баруун хэсэгт тухайн тасаг,

өрөөний хариуцагч нярав, эм зүйчийг тохируулж өгнө. Тасаг өрөө нэмэхдээ цонхны зүүн

хэсэгт буюу тасаг өрөө оруулах хэсгийн доод мөрөнд байх <+> товч дарна. Тэгэхэд дараах

цонх нээгдэнэ.

Үндсэн ангилал - Тухайн тасаг хэлтэсийн үндсэн ангилалыг сонгож өгнө. Өөрөөр хэлбэл

та байгууллагынхаа дотор тасаг нэмж байгаа бол үндсэн ангиллаар байгууллагаа сонгоно,

харин тухайн тасаг дотор тасаг, өрөө нэмж байгаа бол үндсэн ангилалаар тухайн тасгийг

сонгоно гэсэн үг юм.

Page 17: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page17

Тасгийн нэр - Тухайн нэмж байгаа тасгийн нэрийг бичиж өгнө.

Тайлбар - Тухайн нэмж буй тасгийн нэмэлт тайлбарыг бичиж өгж болно. Заавал бичиж

оруулах ёстой биш.

Хэвтэн эмчлүүлэгчтэй эсэх гэсний арын жижиг дөрвөлжинг эм авдаг, эмийн түүвэр орох,

захиалгын хуудас орох тасаг дээр заавал чагталж өгнө. Ингээд хадгалах товч дарж

хадгална.

Тухайн тасгийн хариуцагчийг тохируулахдаа цонхны зүүн хэсгээс тухайн тасгийг сонгоод

тасаг өрөө цонхны баруун хэсгийн доод мөрөнд байх <+> товч дарна. Тэгэхэд шинэ мөр

үүсэх ба энд <тасаг хариуцсан ажилтан> багананд нярав болон эм зүйчид татагдан

харагдана. Эндээс тухайн тасгийн нярав эсвэл эм зүйчийг сонгож өгнө. <Тасаг> багананд

тухайн тасгийг сонгож өгнө. Ингээд хадгалах товч дарж хадгална. Нэг тасагт хэдэн ч

нярав, хэдэн ч эм зүйч байж болох учир дараагийнхаа нярав эсвэл эм зүйчийг

тохируулахдаа <+> товч дарна.

5.5. АГУУЛАХЫН БҮРТГЭЛ

<Үндсэн бүртгэл> цэсний <Агуулахын бүртгэл> хэсгээр эмийн сан, агуулах, складыг

оруулж өгнө. Өөрөөр хэлбэл эмийн үлдэгдэлтэй байдаг эмийн сангууд гэсэн үг юм.

Page 18: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page18

Цонхны зүүн хэсэгт агуулахын нэрийг, баруун хэсэгт тухайн агуулахыг хариуцан

ажилладаг хүнийг тохируулна. Ерөнхийдөө агуулах нэмэх, хариуцах ажилтан тохируулах

нь тасаг өрөө нэмэх, хариуцах ажилтан тохируулахтай ижилхэн.

5.6. ХЭРЭГЛЭГЧИЙН ЛАВЛАХ

<Үндсэн бүртгэл> цэсний <Хэрэглэгчийн лавлах> гэсэн хэсгээр програмд хэрэглэгчид,

эмчлүүлэгчидийн мэдээллийг оруулахад нэмсэн албан тушаал, ажлын газар, хот аймаг,

мэргэжилийн мэдээлэл харагдана. Энд эдгээр мэдээллийг устгах, нэмэх боломжтой байдаг.

Эндээс <Хот, аймаг> гэсэн хавтас дахь мэдээллийг устгах, нэмэх боломжгүй. Учир нь энд

Монгол улсын бүх аймаг, хот, сум, дүүргүүдийн мэдээлэл байгаа.

<Сэргээх> товчоор тухайн мэдээллүүдийг эмчлүүлэгч, хэрэглэгчдийн мэдээлэл оруулсан

цонхноос татна.

6. ЭМИЙН ГҮЙЛГЭЭ

Програмын эмийн гүйлгээ хавтас нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

Page 19: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page19

- Орлогын гүйлгээ -> Энэ хэсгээр эмийн орлогын гүйлгээ хийнэ.

- Зарлагын гүйлгээ -> Энэ хэсгээр эмийн зарлага, тасаг доторх шилжүүлгийг хийнэ.

- Захиалгын хуудас -> Энэ хэсгээр эмийн захиалгын хуудас бичнэ, татна.

- Журнал -> Энэ хэсгээр эмийн үлдэгдэлийн журналыг харна.

- Тендер -> Энэ хэсгээр эмийн тендерийн бүртгэл оруулна, тендерийн төлөвлөгөө,

гүйцэтгэлийг харна.

- Төлөвлөгөө -> Энэ хэсгээр байгууллага өөрийн эмийн төлөвлөгөөг оруулж болно.

- Тооллого -> Энэ хэсгээр эмийн тооллогын бүртгэлийг хийнэ.

- Эхний үлдэгдэл -> Энэ хэсэгт эмийн эхний үлдэгдэлийг оруулна.

Одоо эдгээр хэсгүүдийг тус бүрт нь дэлгэрэнгүй тайлбарлая.

6.1. ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ

<Эмийн гүйлгээ> цэсний <Эхний үлдэгдэл> хэсгийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Page 20: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page20

Энд эхний үлдэгдэл нэмэхдээ доор харагдах мөрнөөс <+> товч дарна. Тэгэхэд дараах цонх

нээгдэнэ.

Нярав - Тухайн эмийн хариуцах няравыг сонгоно.

Агуулахын төрөл - Энд эмийн сангийн үлдэгдэл оруулах эсвэл тасгийн эмийн үлдэгдэл

оруулах эсэхийг сонгож өгнө.

Эмийн сан - Тухайн үлдэгдэл оруулах эмийн сан, агуулахыг сонгож өгнө. Энэ нь

агуулахын төрлийг хэрхэн сонгосоноос хамаардаг. Тасаг гэж сонгосон бол эмийн биш

тасаг гэж харагдах бөгөөд тухайн тасгууд татагдана гэсэн үг юм.

Орлогын төрөл - Тухайн эм нь тендерийн орлогоор ирсэн, хандиваар ирсэн эсвэл гаднаас

орлогодсон гэсэн сонголтуудаас сонгоно. Энд орлого гэдэг нь гаднаас авсан тендер бус

оролгыг илтгэнэ.

Эмийн нэр - Тухайн эмийн нэрийг сонгоно. Хэрэв сонгохыг хүссэн эмийн нэр байхгүй бол

<+> товч дараад нэмж болно. Тэгэхэд дээр үзсэн эмийн бүртгэлд эм нэмэх цонх нээгдэнэ.

Тоо хэмжээ - Тухайн эмийн тоог оруулна.

Нэгжийн үнэ - Тухайн эмийн нэгжийн үнийг оруулна.

Дүн - Тухайн эмийн нийт дүн автоматаар бодогдон гарна. Ингээд хадгалах товч дараад

дараагийн эмийг оруулна.

6.2. ТЕНДЕР

Page 21: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page21

<Эмийн гүйлгээ> цэсний <Тендер> гэсэн хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ.

Энэ цонх нь тендер, тендер төлөвлөгөө, төлөвлөгөөний гүйцэтгэл гэсэн 3 хавтастай.

Тендер

Тендер хавтсанд эмийн тендерийн мэдээллийг, тухайн тендерийн авсан байгууллагуудаар

оруулж өгнө. Тендер оруулахдаа доод мөрнөөс <+> товч дарах ба дараах цонх нээгдэнэ.

Page 22: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page22

Тендерийн дугаар - Тухайн тендерийн дугаарыг бичиж өгнө.

Огноо - Тухайн тендерийн огноог бичиж өгнө.

Бэлтгэн нийлүүлэгч - Тухайн тендер авсан байгууллагыг сонгож өгнө. Хэрэв таны

сонгохыг хүссэн байгууллага байхгүй бол тухайн нүдэнд байх <+> товч дарахад өмнө

үзсэн бэлтгэн нийлүүлэгч нэмэх цонх нээгдэнэ.

Багц - Тухайн багцыг сонгож өгнө. Хэрэв тухайн багц байхгүй бол <+> товч дарахад

бидний өмнө нь "Эмчлүүлэгчийн бүртгэл" хэсгийн "Эмийн бүртгэл" хэсэгт үзсэн багц

нэмэх цонх гарч ирнэ.

Багцын тоо - Энд 1 гэсэн утга оруулна.

Багцын нийт дүн - Энд багцын нийт дүн автоматаар бодогдон гарна.

Доод хэсэгт тухайн сонгосон багцын эмүүд татагдан харагдана. Ингээд хадгалах товч

дараад дараагийн тендерийн мэдээллийг оруулаад явна.

Тендерийн төлөвлөгөө

Тендер цонхны тендерийн төлөвлөгөө хавтасыг сонгоход дараах цонх харагдана.

Page 23: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page23

Тендерийн төлөвлөгөө оруулахдаа доод мөрнөөс <+> товч дарна. Тэгэхэд дараах цонх

нээгдэнэ.

Тендер - Тухайн тендер авсан байгууллагыг сонгож өгнө.

Эхлэх болон дуусах - Тендерийн төлөвлөгөөний хугацааг оруулж өгнө.

Page 24: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page24

Багц - Тухайн төлөвлөгөө оруулах багцыг сонгож өгнө. Энд тендер гэсний арын нүдэнд

сонгосон байгууллагын тендерийн багцууд татагдана.

Сард хуваах - Тухайн тендерийн нийт дүнг аль аль саруудад хувааж тавих вэ гэдгийг

тохируулна.

Бүгдийг харуулах сонголтоор эхлэх болон

дуусах огноонд тохируулсан саруудад хуваарилагдана. Сарыг сонгоод доороос эмийг

сонгоно. Ингээд сард хуваах гэсний ард байх товч дээр дарна.

Тендерийн төлөвлөгөөг хуваарилахдаа тухайн дүнг 12-т хуваагаад тавьж байгаа ба

хуваагдахгүй дүнг сүүлийн сард бөөнд нь автоматаар тавина. Гэхдээ энэ дүнг бид гараар

засаж, тендерийн төлөвлөгөөг гараар оруулж болно. Ингээд хадгалах товч дараад хадгална.

Тендерийн гүйцэтгэл

Тендерийн эмийн орлогыг авахад <Тендерийн гүйлцэтгэл> хавтсанд тендер нь төлөвлөгөө

болон гүйцэтгэлээрээ харагдана.

Page 25: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page25

Тендер гэсний арын нүдэнд тухайн тендер, багцыг сонгоно. Сар гэсний арын нүдэнд сараа

сонгоно. Баруун буланд сараар эсвэл жилээр харахаа тохируулна.

6.3. ОРЛОГЫН ГҮЙЛГЭЭ

<Эмийн гүйлгээ> цэсний <Орлогын гүйлгээ> хэсгээр эмийн орлогыг авна.

Page 26: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page26

Эхлэх болон дуусах огноог өгөөд <Шүүх> товч дарахад энэ хугацаанд хийгдсэн орлогын

гүйлгээ харагдана. Гүйлгээ шинээр нэмэхдээ доороос нэмэх товч дарна. Тэгэхэд дараах

цонх нээгдэнэ.

Огноо - Энд гүйлгээний огноог тохируулна.

Нярав - Тухайн няравыг сонгоно. Энд хэрэглэгчдийн бүртгэлд оруулж өгсөн нярав гэсэн

эрхтэй хэрэглэгч татагдана. Агуулахын төрөл - Энд эмийн санд орлого уу? тасаг,

кабинетэд орлого авах уу? гэдгээ тохируулна.

Эмийн сан/Тасаг - Энд аль эмийн сан/тасагт орлого авахыг сонгож өгнө.

Орлогын төрөл - Тендер, тендер бус орлого, хандивийн орлого эсэхийг сонгож өгнө.

Бэлтгэн нийлүүлэгч - Бэлтгэн нийлүүлэгчийг сонгож өгнө. Хэрэв сонгох байгууллагын

нэр байхгүй бол энэ нүдэнд байх нэмэх товч дээр дараад нэмнэ.

Page 27: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page27

Дагалдах баримт - Тухайн орлогын баримттай дагалдах баримт байвал түүнийг бичиж

өгнө.

Тайлбар - Тухайн эмийн орлого дээр нэмэлт тайлбар бичих бол түүнийг бичиж өгнө.

Дагалдах баримт болон Тайлбар утгуудыг заавал бичих ёстой биш.

Орлогын төрөл - Тендер гэж тохируулсан бол бэлтгэн нийлүүлэгч гэсний арын нүдэнд

тендерийн байгууллагууд татагдах ба тендерийн эм гэсний арын нүдэнд тухайн тендерт

хамаарах эмүүд харагдана.

Эмийн нэр - Орлого авч буй эмийг сонгож өгнө. Хэрэв эмийн нэр байхгүй бол нэмэх товч

дарна. Тэгэхэд эмийн бүртгэл хэсэгт үзсэн эм нэмэх цонх гарч ирнэ.

Тоо хэмжээ - Тоо хэмжээг бичиж өгнө.

Нэгжийн үнэ - Тухайн эмийн нэгжийн үнийг бичиж өгнө.

Ингээд хадгалах товч дарж хадгалаад дараагийн эмийнг оруулаад хадгална. Энэ байдлаар

орлогын бүх эмийг оруулаад, хадгалаад болсон бол гарах товч дарж цонхыг хаана.

6.4. ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭ

<Эмийн гүйлгээ> цэсний <Зарлагын гүйлгээ> хэсэгт эмийн зарлага болон дотоод

шилжүүлэг хийдэг. Зарлагын гүйлгээ хэсэг дээр дарахад дараах Зарлагын журнал цонх

нээгдэнэ.

Page 28: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page28

Шүүх товч - Эхлэх болон дуусах огноог тохируулаад шүүх товч дарахад энэ хугацаанд

хийгдсэн зарлагын гүйлгээ харагдана.

Татах товч - Энэ товчоор захиалгын хуудсын дагуу зарлага эсвэл шилжүүлэг хийнэ. Татах

товч дарахад дараах цонх нээгдэнэ.

Огноо - Энд тухайн зарлага/шилжүүлэг хийх огноог сонгоно.

Нярав - Энд тухайн зарлага/шилжүүлэг хийх нярав/эм зүйч сонгогдон харагдана.

Агуулахын төрөл - Энд эмийн сангаас зарлага/шилжүүлэг гаргах эсвэл тасгаас буюу

кабинетээс зарлага/шилжүүлэг гаргахаа сонгоно.

Тасаг/эмийн сан - Энд аль эмийн сан/тасагаас зарлага/шилжүүлэг хийхийг сонгож өгнө.

Шүүх огноо - Энд хэднээс хэдний хоорондох захиалгын хуудсыг татахыг тохируулна.

Захиалгын хуудас - Энд тухайн зарлага/шилжүүлэг хийх захиалгын хуудасыг сонгоно.

Page 29: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page29

Тэгэхэд доод хэсэгт тухайн захиалгын хуудсын эмүүд татагдах бөгөөд Бүгдийг олгох

гэсний арын жижиг дөрвөлжинг чагтлахад захиалгын эмүүд захиалсан тоогоор олгосон тоо

багананад автоматаар татагдана. Олгосон эм багананд тухайн захиалсан эмийг олгохдоо

аль эмийг олгосон тэр эмийг сонгож өгнө. Өөрөөр хэлбэл тухайн захиалсан эм байхгүй

оронд нь өөр эм өгөх тохиолдол гарах учираас олгосон эм багананд тухайн олгосон эмийг

сонгож өгнө. Олгосон эмийг сонгоход тухайн эмийн одоо байгаа үлдэгдэлийн тоо

харагдана.

Хэрэв тухайн захиалсан эм 2 өөр үнэтэй, тус тусдаа үлдэгдэлтэй байвал тухайн эмний

харалдаа олгосон эм дээр аль үнэтэйг нь бүтэн олгохоо сонгоод олгосон тоог оруулах ба

үлдэгдлийг олгохдоо доороос нэмэх товч дарна. Тэгэхэд тухайн дутуу олгосон эм гарч

ирэх ба олгосон эм, олгосон тоог оруулж өгнө. Жишээ нь: Кодейн гээд эм 200ш захиалга

ирсэн. Гэтэл склад буюу үлдэгдэл нь 1200₮ -р 120ш, 1400₮ -р 200ш байгаа, 1200₮ үнэтэй

нь түрүүлж ирсэн тохиолдолд та олгосон эм багананд 1200 үнэтэй кодейнийг сонгоход

олгосон тоо автоматаар байгаа үлдэгдэлээрээ 120 болно. Үлдсэн 80ш-ийг доороос нэмэх

товч дарах ба тэгэхэд дутуу олгосон кодейн захиалсан эм багананд автоматаар харагдана.

Үүний олгосон эм багананд 1400₮ -н үнэтэй кодейнийг сонгоод олгосон тоог гараар 80 гэж

бичиж өгнө.

Ингээд доороос татах товч дарж тухайн захиалгын хуудсаарх зарлага/шилжүүлгийг

хадгална. Ингэхэд захиалгын хуудсаарх шилжүүлсэн эм захиалгын хуудас бичсэн эм зүйч,

ахлах сувилагч, тасаг кабинетд шилжин орлого болон очно. Харин зарлага/шилжүүлэг

гаргасан нярав, эм зүйч, эмийн сан, тасаг, кабинетээс үлдэгдэл нь хасагдана.

Тухайн хэрэглэгч өөрөөсөө шууд зарлага/шилжүүлэг гаргах бол Зарлагын журнал

цонхны доор харагдах <+> товч дарна. Тэгэхэд дараах цонх нээгдэнэ.

Page 30: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page30

Огноо - Тухайн зарлага/шилжүүлэг хийх огноог тохируулна.

Нярав - Энд тухайн зарлага/шилжүүлэг хийх нярав/эм зүйч сонгогдон харагдана.

Агуулахын төрөл - Энд эмийн сангаас зарлага/шилжүүлэг гаргах эсвэл тасгаас буюу

кабинетээс зарлага/шилжүүлэг гаргахаа сонгоно.

Тасаг/эмийн сан - Энд аль эмийн сан/тасагаас зарлага/шилжүүлэг хийхийг сонгож өгнө.

Гүйлгээний төрөл - Энд эмийг эмийн сангаас шууд зарлагадах уу, тасаг, кабинетээс шууд

зарлагадах уу эсвэл эмийн сан хооронд шилжүүлэх үү, тасаг, кабинет хооронд шилжүүлэг

хийж үү гэдгийн сонгож өгнө.

Page 31: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page31

Зарлагын төрөл - Энд гүйлгээний төрөл дээр зарлага гэж сонгосон бол тухайн эмийн

шууд зарлага уу эсвэл эмийн актлах зарлага уу гэдгийг сонгож өгнө. Харин шилжүүлэг

хийж байгаа тохиолдолд энэ хэсэг идэвхигүй байна.

Хүлээн авах нярав - Энд гүйлгээний төрөл дээр шилжүүлэг гэж сонгосон бол тухайн

шилжүүлэх нярав/эм зүйчийг сонгож өгнө. Харин зарлага хийж байгаа тохиолдолд энэ

хэсэг идэвхигүй байна.

Хүлээн авах эмийн сан/тасаг - Энд тухайн шилжүүлэх эмийн сан/тасаг кабинетийг

сонгож өгнө. Харин зарлага хийж байгаа тохиолдолд энэ хэсэг идэвхигүй байна.

Дагалдах баримт - Энд тухайн зарлагын баримттай дагалдах баримт байвал түүнийг

бичиж өгнө.

Эмч – Энд тухайн зарлага гаргах эмчийг сонгож өгнө. Эмчээр зарлага гардаггүй

тохиолдолд сонгох шаардлагагүй.

Тайлбар - Энд тухайн эмийн орлого дээр нэмэлт тайлбар бичих бол түүнийг бичиж өгнө.

Дагалдах баримт болон Тайлбар утгуудыг заавал бичих ёстой биш.

Эмийн нэр - Энд тухайн зарлага/шилжүүлэг хийх эмийг сонгоно. Хэрэв

зарлагадах/шилжүүлэх-ийг хүссэн эмийн үлдэгдэл байхгүй бол тухайн эмийн орлогыг энэ

нүдэнд байх <+> товч дарж авж болно.

Тоо хэмжээ - Энд тухайн эмийн тоо зарлага/шилжүүлэг хийх тоо хэмжээг бичиж өгнө.

Хэрэв тухайн эмийн үлдэгдлээс давсан зарлага/шилжүүлэг хийж байгаа бол тоо хэмжээний

дүн улааж харагдана.

Үлдэгдэл - Энд тухайн эмийн үлдэгдэл харагдана.

Нэгжийн үнэ - Энд тухайн эмийн үнэ харагдана.

Дүн - Энд зарлага/шилжүүлэг хийх эмийн нийт дүн тоо хэмжээг нэгжийн үнээр үржүүлэн

бодогдон гарна.

Ингээд хадгалах товч дараад нэг баримтаар зарлага/шилжүүлэг хийх дараагийн эмийг

оруулаад явна. Оруулаад болсон бол гарах товч дарна.

Тухайн зарлага/шилжүүлэг-н гүйлгээ устгахдаа зарлагын журнал цонхны доод мөрөөс <->

товч, харин засахдаа <▲> товч дээр дарна. Баримт хэвлэхдээ зарлагын журнал цонхны

зүүн дээд буланд байх хэвлэх товч дарна.

6.5. ЗАХИАЛГЫН ХУУДАС

Page 32: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page32

<Эмийн гүйлгээ> цэсний <Захиалгын хуудас> хэсэгт эмийн захиалгын хуудас оруулах,

захиалгыг батлах, эмийн түүврээс захиалга татах үйлдлүүдийг хийдэг. Захиалгын хуудас

хэсэг дээр дарахад дараах Захиалгын хуудас цонх нээгдэнэ.

Шүүх товч - Эхлэх болон дуусах огноог тохируулаад шүүх товч дарахад энэ хугацаанд

хийгдсэн захиалгууд харагдана.

Татах товч - Энэ товчоор эмийн түүврийг захиалга болгон татахаас гадна гадаад захиалга

буюу тендерийн захиалга хийхэд тендерийн төлөвлөгөөнөөс захиалга болгон татна. Татах

товч дарахад эмийн түүвэр, тендер гэсэн сонголт харагдах ба эндээс эмийн түүвэр

сонгоход дараах цонх нээгдэнэ.

Page 33: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page33

Огноо - Энд тухайн захиалга хийх огноог сонгоно.

Эм зүйч - Энд тухайн захиалга хийх эм зүйч сонгогдон харагдана.

Агуулахын төрөл - Энд эмийн сангаас эмийн түүвэр татах эсвэл тасгаас буюу кабинетээс

эмийн түүвэр татахыг сонгоно.

Тасаг/эмийн сан - Энд аль эмийн сан/тасагаас эмийн түүвэр татах болон захиалга хийхийг

сонгож өгнө.

Захиалах нярав - Энд хэн рүү захиалахыг сонгоно. Нярав руу эсвэл эм зүйч буюу ахлах

сувилагч руу захиалга хийж болно.

Ингээд хэднээс хэдний хоорондох эмийн түүвэр татахыг тохируулж өгөөд шүүх товч

дарна. Өөр тасаг кабинетийн эмийн түүврийг нэгтгээд захиалах бол Тасаг/эмийн сан хэсэгт

Page 34: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page34

дараагийн тасаг кабинетийг сонгоод хугацаагаа өгөөд шүүх товч дарна. Болсон бол

хадгалах товч дарж хадгална.

Татах товч дараад тендер сонгоход дараах цонх нээгдэнэ.

Огноо - Энд тухайн захиалга хийх огноог сонгоно.

Эм зүйч - Энд тухайн захиалга хийх эм зүйч сонгогдон харагдана.

Агуулахын төрөл - Энд эмийн сангаас эмийн түүвэр татах эсвэл тасгаас буюу кабинетээс

эмийн түүвэр татахыг сонгоно.

Тасаг/эмийн сан - Энд аль эмийн сан/тасагаас эмийн түүвэр татах болон захиалга хийхийг

сонгож өгнө.

Тендер - Энд тендер авсан тухайн байгууллагыг сонгож өгнө. Тэгэхэд захиалсан эм хэсэгт

тус байгууллагын авсан бүх тендерийн эмүүд орж ирэх ба тоо хэмжээ нь тендерийн

төлөвлөгөөний нийт дүн татагдана. Энэ тоог та гараар засаж бичиж болно.

Тухайн хэрэглэгч захиалгын хуудас татахгүйгээр өөрөө нэмж бичих бол Захиалгын

хуудас цонхны доор харагдах <+> товч дарна. Тэгэхэд дараах цонх нээгдэнэ.

Page 35: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page35

Огноо - Тухайн захиалга хийх огноог тохируулна.

Нярав - Энд тухайн захиалга хийх нярав/эм зүйч сонгогдон харагдана.

Агуулахын төрөл - Энд эмийн сангаас захиалга хийх эсвэл тасгаас буюу кабинетээс

захиалга хийх эсэхийг сонгоно.

Тасаг/эмийн сан - Энд аль эмийн сан/тасагаас захиалга хийхийг сонгож өгнө.

Захиалгын төрөл - Энд эмийг тендерээс захиалах, тендер бусаар захиалах/гадаад/, эсвэл

дотроосоо захиалах эсэхийг сонгож өгнө.

Тайлбар - Энд тухайн эмийн захиалга дээр нэмэлт тайлбар бичих бол түүнийг бичиж

өгнө. Энд заавал бичих ёстой биш.

Эм - Энд тухайн захиалга хийх эмийг сонгоно. Хэрэв захиалахыг хүссэн эм байхгүй бол

тухайн эмийг энэ нүдэнд байх <+> товч дарж эмийн бүртгэлд нэмж болно.

Тоо хэмжээ - Энд тухайн эмийн захиалга хийх тоо хэмжээг бичиж өгнө.

Ингээд хадгалах товч дараад нэг баримтаар захиалга хийх дараагийн эмийг оруулаад явна.

Оруулаад болсон бол гарах товч дарна.

Тухайн захиалгыг устгахдаа захиалгын хуудас цонхны доод мөрөөс <-> товч, харин

засахдаа <▲> товч дээр дарна. Баримт хэвлэхдээ захиалгын хуудас цонхны зүүн дээд

буланд байх хэвлэх товч дарна.

Page 36: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page36

6.6. ЖУРНАЛ

<Эмийн гүйлгээ> цэсний <Журнал> гэсэн хэсгээр эмийн үлдэгдэлийн журналыг авна.

Шүүх товч - Эхлэх болон дуусах огноог тохируулаад шүүх товч дарахад энэ хугацаанд

хийгдсэн эхний үлдэгдэл, орлого, зарлага, эцсийн үлдэгдэл харагдана.

Хайх - Үлдэгдэлийн журнаалаас хайх утгаа бичээд хайх товч дарахад тухайн утгаар хайна.

Та бүлэглэх баганаа энд чирч тавина уу - Энд үлдэгдэлийн журналын толгой

багануудаар үлдэгдэлийн журналыг бүлэглэх боломжтой. Тухайлбал үлдэгдэлийн

журналыг эмийн сангаар, хүчинтэй хугацаагаар, орлогын төрлөөр гэх мэт багануудаар

бүлэглэн тус тусынх нь үлдэгдэлийг харах боломжтой гэсэн үг юм. Жишээ нь: СБД-н

эрүүл мэндийн төв нь төр даах, төв эмийн сан, тусламж гээд 3 агуулах буюу эмийн сантай.

Үлдэгдэлийн журналыг агуулах баганын нэр баганаар бүлэглэхэд дараах байдалтай

харагдана.

Page 37: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page37

Энэ маягаар аль ч баганаар бүлэглэж болно.

Админ эрхтэй хэрэглэгч буюу нягтлан програмын үлдэгдэлийн журналаар ороход дараах

хэсэг нэмэлтээр харагдана.

Хэрэглэгч сонгох - Энд тухайн нярав эсвэл эм зүйч/ахлах сувилагчийг сонгоод

үлдэгдэлийн журналыг харах боломжтой.

Бүгд - Энд чагтлахад бүх нярав, эм зүйч, ахлах сувилагчийн үлдэгдэл бүгд харагдана.

Шүүх - Өмнөх тохиргоонуудыг оруулж өгөөд шүүх товч дарахад үлдэгдэлийн журнал

бодогдоно.

7. ЭМЧИЛГЭЭ

Энэ цэсэнд Эмийн түүвэр, Эм олгох гэсэн хэсгүүд байна. Хэрэв <Үндсэн бүртгэл> цэсний

<Програмын тохиргоо> хэсгийн <Ерөнхий тохиргоо> хавтсанд <Дугаар олгох, өвчний

түүх ашиглах эсэх> гэсний арын жижиг дөрвөлжинг чагтласан бол <Эмчилгээ> цэсэнд

Хүлээлгийн жагсаалт, Өвчний түүх, Хэвтэн эмчлүүлэгч, Эмчлүүлэгчид эм олгох гэсэн

хэсгүүд харагдана.

Page 38: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page38

Энэ цэстэй ерөнхийдөө сувилагч нар ажиллана.

7.1. ЭМИЙН ТҮҮВЭР

<Эмчилгээ> цэсний <Эмийн түүвэр> хэсэгт сувилагч нар эмийн түүврээ буюу тасаг

кабинетэд хэрэгтэй байгаа эмийн жагсаалтыг оруулж өгнө. Энэ хэсэг дээр дарахад дараах

цонх нээгдэнэ.

Шүүх товч - Эхлэх болон дуусах огноог тохируулаад шүүх товч дарахад энэ хугацаанд

хийгдсэн эмийн түүврүүд харагдана.

Эм олгох - Энэ товчоор эм зүйч/ахлах сувилагчид тухайн эмийн түүврээрх эмийг олгоно.

Эм олгох товч дарахад дараах цонх нээгдэнэ.

Page 39: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page39

Эм зүйч - Энд тухайн эм олгох эм зүйч/ахлах сувилагч автоматаар сонгогдон харагдана.

Агуулахын төрөл - Энд эмийн сангаас эм олгох эсвэл тасгаас буюу кабинетээс эм олгохыг

тохируулна.

Тасаг/эмийн сан - Энд аль эмийн сан/тасагаас эмийг олгохыг сонгож өгнө.

Огноо - Энд тухайн эмийн түүврийн огноо харагдана.

Сувилагч - Энд тухайн эмийн түүвэр хийсэн сувилагч харагдана.

Тасаг - Энд тухайн эмийн түүвэр оруулсан тасаг харагдана.

Эмчлүүлэгч - Энд тухайн эмийн түүвэр оруулахад сонгосон эмчлүүлэгч харагдана.

Орлогын төрөл багананд тухайн эм зүйчид үлдэгдэл байхгүй эмүүд улайж байхгүй байна

гэж харагдана. Олгосон эм багананд эмийн олгосон тоог оруулж өгнө.

Бүгдийг олгох - Энд чагтлахад олгосон эм баганын утгыг автоматаар эмийн түүвэрийн

дүнгээр авна.

Эм олгох - Энд чагтлахад тухайн эм олгосон тоогоороо тухайн сувилагч дээр орлого буюу

үлдэгдэл болон очно.

Page 40: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page40

Ингээд хадгалах дарна. Тэгэхэд тухайн эм тухайн эм зүйчийн үлдэгдэлээс хасагдаж

сувилагч руу шилжинэ гэсэн үг юм.

Эмийн түүвэр нэмэх

Эмийн түүвэр нэмэхдээ эмийн түүвэр цонхны доод мөрөөс <+> дарах ба тэгэхэд дараах

цонх нээгдэнэ.

Сувилагч - Энд тухайн эмийн түүвэр хийх сувилагч харагдана.

Тасаг - Энд тухайн эмийн түүвэр оруулах тасгийг сонгож өгнө.

Эмч - Энд эмчилгээ бичсэн эмчийг сонгож өгнө.

Эмчлүүлэгч - Энд тухайн эмчлүүлэгчийг сонгож өгнө.

Эм зүйч - Энд тухайн эм захиалах эм зүйч/ахлах сувилагчийг сонгож өгнө.

Огноо - Энд тухайн эмийн түүврийн огноог оруулна.

Эмчигээ зогсоох - Эмчилгээг зогсоож байгаа бол үүнийг чагтлана.

Page 41: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page41

Огноо - Эмчилгээ зогсоох гэсний арын жижиг дөрвөлжинг чагтласан бол идэвхижих ба

эмчилгээг зогсоох өдрийг сонгож өгнө.

Үзлэгийн тэмдэглэл - Энд эмчийн үзлэгийн тэмдэглэлийг оруулж өгнө. Заавал оруулах

ёстой биш.

Эмийн түүврийн эмийг оруулахдаа дээрхи цохны эмчилгээ хэсгийн доод мөрөнд харагдах

<+> товч дарна. Тэгэхэд дараах цонх нээгдэнэ.

Эхэлсэн огноо - Эмчилгээ эхэлсэн огноог тохируулна.

Үргэлжлэх хугацаа - Эмчилгээний үргэлжлэх хугацааг зааж өгнө.

Дуусах огноо - Үргэлжлэх хугацаанаас хамаараад автоматаар харагдана.

Эм - Энд тухайн эмийг сонгож өгнө. Хэрэв сонгохыг хүссэн эм байхгүй бол <+> товч

дараад эмийн мэдээллийг оруулж өгнө. Энд эмийг сонгохдоо тухайн эмийг тун хэмжээ,

савалгаа, хэмжих нэгжийг сайн хараарай.

Өдөрт хэрэглэх тоо - Энд тухайн эмийг өдөрт хэдийг хэрэглэхээр тооцож захиалж байгаа

тэр тоог оруулж өгнө.

Тоо хэмжээ - Өдөрт хэрэглэх тоог оруулахад автоматаар бодогдох ба мөн гараар бичиж

засч болно. Жишээ нь: 5 өдрийн эмчилгээнд 9-г хэрэглэхээр бол өдөрт хэрэглэх тоог 2 гэж

өгөхөд тоо хэмжээ 10 болно үүнийг засаад 9 болгож болно гэсэн үг.

Эмчигээ зогсоох - Эмчилгээг зогсоож байгаа бол үүнийг чагтлана.

Зогсоох өдөр - Эмчилгээ зогсоох гэсний арын жижиг дөрвөлжинг чагтласан бол

идэвхижих ба эмчилгээг зогсоох өдрийг сонгож өгнө.

Page 42: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page42

Тухайн эмийг оруулаад болсон бол хадгалах товч дараад дараагийн эмийг оруулна. Эмийн

түүвэрт орох бүх эмийг оруулаад хадгалсан бол гарах товч дараад цонхыг хаана.

Тухайн эмийн түүврийг устгахдаа эмийн түүвэр цонхны доод мөрөөс <-> товч, харин

засахдаа <▲> товч дээр дарна. Баримт хэвлэхдээ эмийн түүвэр цонхны зүүн дээд буланд

байх <хэвлэх> товч дарна. Хэвлэхдээ эмчлүүлэгчээр, сувилагчаар, эмчээр тус тусд нь

хэвлэх боломжтой. Эмийн түүврийг тухайн эм зүйч захиалсан бол засах болон устгах

боломжгүй. Тухайн эм зүйч захиалгыг устгаж байж засах устгах боломжтой болно.

7.2. ЭМ ОЛГОХ

<Эмчилгээ> цэсний <Эм олгох> хэсгээр эмийг эмчлүүлэгчид олгох буюу эмийг зарлагадах

гүйлгээг хийнэ. Эм олгох хэсэг дээр дарахад дараах эмчлүүлэгчид эм олгох цонх нээгдэнэ.

Шүүх - Хугацааны интервалаа тохируулаад, өгсөн тоо гэдэг дээр дарахад

харагдах ба эндээс олгосон эмийн тоо, үнэ алийг харахыг сонгож өгнө.

Бүгд гэсний арын дөрвөлжинг чагтлахад бүх эмийн түүврийн олгосон эм харагдана.

Эмийн түүвэр сонгох гэдэг дээр сонгосон тухайн эмийн түүврийн олгосон эм харагдана.

Эдгээрийг тохируулаад шүүх товч дарахад олгосон эмүүд бодогдон харагдана.

Page 43: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page43

Эмийг эмчлүүлэгчид олгохдоо эмчлүүлэгчид эм олгох цонхны доод мөрөөс <+> товч

дарах ба дараах цонх нээгдэнэ.

Огноо - Эм олгож буй огноог тохируулна.

Сувилагч - Эм олгох гүйлгээ хийж буй сувилагчийн нэр автоматаар татагдан харагдана.

Эмийн түүвэр - Тухайн эмийн түүврийг сонгож өгнө.

Өдөрт хэрэглэх тоо өгөх - Эмийн олголтыг тухайн эмийн түүврийн өдөрт хэрэглэх тоо

дээр оруулсанаар олгох бол энд чагтлана. Тэгэхэд өгсөн тоо баганын утга автоматаар

бодогдно.

Тухайн эмийн түүврийг сонгоход эмийн түүврийн эмүүд татагдаад харагдах ба өгсөн тоо

баганад олгосон эмийг тоог бичиж өгнө. Ингээд хадгалах товч дарж хадгална.

Тухайн эмийн олголтыг устгахдаа эмчлүүлэгчид эм олгох цонхны доод мөрөөс <-> товч,

харин засахдаа <▲> товч дээр дарна.

8. ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО

Програмын хэрэглэгчийн тохиргоо цэсэнд дараах хэсгүүд байна.

Page 44: Pharmacy 1.0 Page2 цэсний  хэсэг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Цонхны

Pharmacy 1.0 Page44

Харагдах байдал хэсэгт програмын өнгө дизайныг тохируулж болдог.

Өгөгдлийн сан хэсэгт програмын хандалт харагдах ба энэ хэсгээр та өөрийнхөө програмд

хэзээ орсон болон програмаас хэзээ гарсан мэдээллийг авах боломжтой. Бааз архивлах,

бааз үүсгэх гэсэн хэсэг зөвхөн админ эрхтэй хэрэглэгчид харагдах ба бааз архивлах

хэсгээр баазаа давхар хуулж авна. бааз үүсгэх хэсгээр дараа оны шинэ бааз үүсгэнэ.

Програм хэсэгт өгөгдлийн сан тохируулах, нууц үг солих, хэрэглэгч солих, програмыг

хаах хэсгүүд байна.

Өгөгдлийн сан тохируулах - Энэ хэсэгт анх програм суулгахад манай мэргэжилтэн

тохируулж өгөх тул энэ хэсэгт та үйлдэл хийх шаардлагагүй.

Нууц үг солих - Энэ хэсгээр та програмд нэвтэрч орох нууц үгээ солих боломжтой.

Хэрэглэгч солих - Энэ хэсгээр та програмын нэвтрэх хэсэг рүү програмаас гаралгүйгээр

шилжих боломжтой.

Програмыг хаах - Энэ хэсгээр програмаас гарна.