22

ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn
Page 2: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

ДИЗАЙН ТЕХНОЛОГИ

I ХЭСЭГ

БАРИЛГЫН ЗУРГИЙН БАРИМТ БИЧИГ, ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ

Бид бүхний амьдарч байгаа хашаа, байшин, орон сууц, барилга байгууламжийн

хоорондын зай, зам талбай, хэмжээ, барилга барих бүх үйл ажиллагааны талаар барилгын

норматив тогтоох баримт бичгүүдэд тодорхой заасан байдаг. Үүнд: хувийн сууц,

тоглоомын талбай, бусад зүйлсийн төлөвлөлтийг ямар зайтай байх талаар барилгын нормд

дараах заалтуудыг тусгасан байдаг байна. Хүүхдийн тоглох талбайг нэг хүүхэд тутамд

0,7м2

гэж заасан байдаг. 2-3 давхар сууцны барилгын хоорондох зай 15м –ээс багагүй, 4

давхар бол 20м-ээс багагүй. Сууцны барилгаас туслах аж ахуйн пин, машины граж, халуун

усны барилга хана хүртэлх зай ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагын дагуу 5м-ээс

багагүй байх ѐстой. Хогын савнаас биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбай,

насанд хүрэгчдийн амрах талбай хүртэлх зай 20м-ээс багагүй.

1

Page 3: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

БАРИЛГЫН ХИЙЦИЙН ЭЛЕМЕНТҮҮД

Барилга нь барилгын материалуудаас бүрдсэн барилгын хэсэглэлүүдээс бүтнэ.Хийцийн

төрөл болон барилгын материалын хэрэглээ нь байршил, технологийн хөгжил ба

барилгын хэв маягаас хамаарна.

2

Page 4: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

3

Page 5: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

Материалын тэмдэглэгээ: Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгддэг материалын тэмдэглэгээг

стандартаар тогтоосон байдаг.

4

Page 6: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

Барилгын томьѐолсон дүрслэл:

Цонх нь тасалгаа гэрэлтүүлэх, агааржуулах үүрэгтэй. Хананы цонх суух нүхийг цонхны

үүр гэнэ. Хаалга суух нүхийг хаалганы үүр гэж нэрлэнэ.

Хаалга нь нэг ба хоѐр далавчтай эвхэгддэг, гулсдаг, эргэдэг, өргөж онгойдог гэх мэт олон

янз байдаг.

Налуу довжо, шат буюу пандус: Бидний амьдарч буй орчинд налуу довжоо нь өргөн

ашиглагддаг. Налуу шат буюу довжоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон

хүүхдийн тэрэг гарах ачаа зөөх хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл явах зэрэг төрөл бүрийн

зориулалттай байдаг.

5

Page 7: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

Давхрын план түүнийг зурах:

Ландшафт дизайны үндэс:

Ландшафт гэдэг нь германы land –

газар , schaft- ургамлын иш гэсэн

үгнээс гаралтай үг юм. Өөрөөр

хэлбэл ландшафт гэж ургамлаар

бүрхэгдсэн газар гэсэн үг. Англиар

“Landscape” гэх бөгөөд дүрслэх

урлагт байгалийн уран зургийг

нэрлэх газар зүйд хөгжлийн түүх

байгалийн бүрдлээрээ ижил төстэй

бүс нутгийг нэрлэх нэр томьѐо юм.

ХХ-зууны эхэнд аль болох

байгалийн өөрийн орчныг

хадгалахыг хичээдэг хүн байгалийн харилцааны үр дүн болох ландшафт соѐл гэдэг

ойлголт гарч иржээ.

6

Page 8: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

7

Page 9: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

Сийлбэр:

Модон сийлбэрийг хавтгай сийлбэр, бүтэн сийлбэр , цоолбор сийлбэр гэж ангилдаг.

ТӨМӨРЛӨГИЙН УРЛАЛ

Төмөрлөгийн урлалыг хэрэглэж байгаа багаж төхөөрөмж,материал хийцээр нь

дарханы ба уран дарханы гэж хоѐр ангилдаг. Хүрлийн үе бол манай эриний өмнөх 4-2

мянган жилийн үеийг хамардаг. Энэ үед хүрэл урлал, төмрийн урлал хөгжиж хүрэл хутга,

хүрэл даруулга, хүрэл унжлага, араатны толгойн хүрэл дүрс, хүрэл тогоо, төмөр анжис,

төмөр хутга, хазаарын амгай, оломны төмөр арал зэргийг хийж байжээ. Орчин үед

дархны ажлаар тулга, цоож, галын хайч, хазаарын амгай, шөвөг, оломны арал , хутга,

ооль, түүнчлэн техникийн төрөл бүрийн эд ангиуд хийж байна. Ийм ажил хийдэг хүнийг

төмрийн дархан гэж нэрлэдэг.

8

Page 10: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

II ХЭСЭГ

1. Барилгын хийцийн элемэнтүүдийг нэрлээрэй.

2. Хаалганы тэмдэглэгээний зориулалтыг тайлбарлаж бичээрэй.

3. Ландшафт гэж юу вэ?

4. 0.7 га газрын ландшафт зураг төсөл гаргаж зураарай ?

5. Ландшафтын ач холбогдолыг бичнэ үү ?

9

Page 11: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

ЗУРАГ ЗҮЙ

I ХЭСЭГ

1.Талст биетүүдийг проекцлогч хавтгайгаар огтлох,

гадаргуугийн дэлгээс байгуулах

Олон талст гадаргуугийн тоонд куб, параллелопипед, призм, пирамид зэрэг

гадаргуунууд орно. Эдгээр олон талст гадаргуунууд нь техникийн деталь, багаж хэрэгсэл,

эд хэрэглэлд дангаараа орох нь ховор. Бас элдэв хавтгайгаар энд тэндээс огтлогдсон

байдалтай байдаг.

1.1.Зөв зургаан талт призмийг проекцлогч хавтгайгаар огтлох

Зөв зургаан өнцөгт призмийг нүүрэнд проекцлогч α хавтгайгаар огтолсон байдлыг зураг 123

-д үзүүлэв. Зургаан өнцөгт призмийн бүх хажуу ирмэг нь суурьдаа перпендикуляр байна.

Хоёр хажуу талс нь прекцийн нүүрний хавтгайтай параллель байна. Огтлогч α хавтгайг

мөрөөр нь дүрсэлсэн байна.

123 дүгээр зураг.

10

Page 12: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

124 дүгээр зураг.

Бид одоо зургаан өнцөгтэй призмийг α хавтгайгаар огтлоод үлдсэн доод хэсгийн

проекцийг хэрхэн байгуулахыг авч үзэцгээе. (125 -р зураг).

Зөв зургаан өнцөгт призмын тэгш өнцгийн проекцод проекцлогч хавтгайгаар огтлоход

огтлолд нь 6 өнцөгт хавтгай дүрс үүсэж байгааг зурагт дүрсэлсэн байна. Энэ огтлолын

дүрсийг проекцлогч хавтгай дээр оршиж байгаа хавтгай дүрс гэж үзэж болно. Иймд зургаан

өнцөгтийн нүүрний проекц нь α хавтгайн нүүрний мөр дээр 1”-4”-ээр шулуун хэрчмээр

дүрслэгдэнэ. Огтлолд үүсэх зургаан өнцгийн хэвтээ проекц нь суурийн проекцтой давхцсан

байна. Учир нь зөв зургаан өнцөгтийн оройнууд ба огтлолд үүссэн зургаан өнцөгтийн

оройнууд нь харгалзан суурьт перпендикуляр нэг нэг хажуу ирмэг дээр байршиж байна.

Жишээлбэл А ба 1” цэгийн хэвтээ проекц нь А=1” болно. Огтлолд үүссэн зургаан өнцөгтийн

хажуу нүүрний проекцийн цэгүүдээс проекцийн холбооны хөндлөн шулууныг татаж

ирмэгийн хажуу проекцийн харгалзсан проекцуудтай огтлолцуулна. Ингээд 1”’ 2”’ 3”’ 4”’

5”’ 6” гэсэн зургаан өнцөгт үүснэ. Энэ нь огтлолд үүссэн зургаан өнцөгтийн хажуугийн

проекц нь болно. Бид призмийг огтлолын проекцийг байгууллаа.

11

Page 13: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

125 дүгээр зураг.

1.2.Огтлогдсон призмийн дэлгээс байгуулах

Одоо бид огтлогдсон призмийн доод үлдсэн хэсгийн гадаргуугийн дэлгээсийг

байгуулцгаая. Гадаргуугийн дэлгээс гэдэг бол тэр биеийн бүх гадаргууг ямар нэгэн хавтгай

дээр задлан дэлгэж тавиад бий болсон дүрсийг хэлнэ. Гадаргуугийн дэлгээс байгуулахын

тулд эхлээд хажуу гадаргуугийн дэлгээсийг огтлоогүй байна гэж үзэж бүтнээр нь

байгуулъя.

Призмийн хажуу гадаргуугийн дэлгээсийн дүрс нь тэгш өнцөгт болно. Энэ тэгш өнцөгтийн

урт нь призмийн суурь зургаан өнцөгтийн талуудын нийлбэртэй тэнцүү урттай өндөр нь

призмийн өндөртэй тэнцүү байна.

Хажуу гадаргуугийн бүтэн дэлгээсийн огтлогдсон хэсгийн хажуу гадаргууг тасдан ава

аргыг зурагт өгөгдсөн нүүрний проекц дээрээс харна уу. Ирмэг тус бүрийн өндрийг хэмжиж

авч дэлгээс харгалзсан ирмэгүүд дээр сууринаас эхлэж тасална.

Харин дэлгээс байгуулахдаа аль ирмэгээр нь зүсэж задалсан гэдгээ санаж байх хэрэгтэй.

А=1” гэсэн хажуу ирмэгээр задлан дэлгэсэн байна. Ингээд A=1” хэмжээ авч дэлгээсний

хоёр хажуу дээр тасдана. Ингээд A=1” цэг олдоно. Дараа нь B=2; F=6 гэх мэтчилэн олох

болно.

12

Page 14: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

126 дүгээр зураг.

Харин дэлгээс байгуулахдаа аль ирмэгээр нь зүсэж задалсан гэдгээ санаж байх хэрэгтэй.

А=1” гэсэн хажуу ирмэгээр задлан дэлгэсэн байна. Ингээд A=1” хэмжээ авч дэлгээсний

хоёр хажуу дээр тасдана. Ингээд A=1” цэг олдоно. Дараа нь B=2; F=6 гэх мэтчилэн олох

болно

1.3.Огтлогдсон гадаргуугийн изометр проекцийг байгуулах

Бүтэн призмийн дүрсийг байгуулж түүнээсээ огтлогдсон хэсгийг салгөн авч тодруулна.

Эхлээд бид суурийн изометрийг байгуулъя. Хэрхэн авч байгууахыг зурагт харуулав.

Хавтгайн акснометр проекц сэргээн санаарай.

13

Page 15: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

2.1.Зөв зургаан талт пирамидийг проекцлогч хавтгайгаар огтлох

Зөв зургаан өнцөгт пирамидыг хажууд проекцлогч β хавтгайгаар огтолсон байдлыг үзүүлэв.

Пирамидын тэгш өнцгийн проекцийг бүтнээр нь байгуулж огтлолын β хавтгайг мөрөөр нь

өгсөн байна. Энэ пирамидын суурь зөв зургаан өнцөгтийн хоёр тал нь (B; C; F; E;) нүүрний

хавтгайтай параллель байршсан байна. Байгуулалтыг хийхдээ огтлолоос үүссэн дүрсийн

хажуугийн проекц нь хажууд проеклогч хавтгайд хажуугийн мөр дээр шулуун хэрчмээр

дүрслэгдсэнийг анхаарах хэрэгтэй. Огтлогдсон дүрс болох зөв зургаан өнцөгтийн оройн

цэгүүд болох 1”’ 2”’ 3”’ 4”’ 5”’ 6’” цэгүүдээс проекцийн холбооны хөндлөн шулуунууд

татах пирамидын нүүрний проекцийн харгалзсан хажуу ирмэгүүдтэй нь огтлолцуулна.

Проекцийн хажуу мөр дээр 1”’ 4”’; 2”’ 3”’; 5’”6”’ цэгүүд нь хос хосоороо

давхацсан байгааг анхаарах хэрэгтэй. Проекцийн холбооны хөндлөн шулуунууд татах

пирамидын нүүрний проекц харгалзсан хажуу ирмэгүүдтэй огтлолцуулан нүүрний проекц

болох 1” 2” 3” 4” 5” 6” цэг рүү байгуулаагдана. Нүүрний проекц дээрх эдгээр цэгүүдээс

проекцийг холбосон босоо шулуунууд татаж пирамидын хажуу ирмэгүүдтэй харгалзсан

хэвтээ проекцуудтай огтлолцуулан огтлолцлын дүрсийн хэвтээ проекц 1’ 2’ 3’ 4’ 5’ 6’-г

байгуулна. (131 -р зураг).

131 дүгээр зураг.

14

Page 16: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

Пирамидын огтлолын дүрсийг байгуулахдаа дээрх зарчмыг баримтлана. Β”’ мөртэй

параллель шулуун авч 1”’ 2”’ 3”’ 4”’ 5”’ 6”’ цэгүүдээс түүнд перпендикуляр шулуунаар

огтлоно.

15

Page 17: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

2.2.Огтлогдсон призмийн дэлгээс байгуулах

Огтлолд пирамидын дэлгээс нь хажуу гадаргуу, суурийн гадаргуу, огтлолоос үүссэн

гадаргуу гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Хажуу ирмэгийн үнэн бодит хэмжээг олно. Түүнтэй

тэнцүү радиустай нумыг S оройгоос татна (1313-р зураг). Ирмэгүүдийн үнэн хэмжээг

нүүрний проекц дээрээс авч болохоор байна. SA’ SD’ нь нүүрний 𝜋2 хавтгайтай параллель

учир үнэн бодит хэмжээгээр дүрслэгдсэн байна. Дээр татсан нуман дээрээ цэг авч S –тэй

холбоно. Энэ нь пирамидын хажуу гадаргууг задалсан ирмэг F цэгээс эхлэн пирамидын

суурийн тал (A хэмжээгээр 6 дахин тасдан авч S оройтой холбоно. Суурийн нэрлэсэн

үсгүүд ABCDEF-ээр тэмдэглэнэ.

16

Page 18: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

2. Эргэлтийн биетүүдийг проекцлогч хавтгайгаар огтлох, гадаргуугийн дэлгээс

байгуулах

Гадаргууг үүсгэж байгаа шулуун ба муруй шугамыг байгуулагч гэх ба байгуулагчийг

тойрон эргэх шулууныг эргэлтийн тэнхлэг гэнэ

Геометрийн үндсэн гадаргуугийн дотроос цлиндр, конус, гадаргуунууд үүснэ. Бид зарим

биетийг проекцлогч хавтгайгаар огтлоход үүсэх чанаруудтай танилцана

2.1.Цлиндрийг проекцлогч хавтгайгаар огтлох

Цлиндрийг янз бүрийн байршилтай проекцлогч хавтгайгаар огтлоход огтлол нь ямар дүрс

үүсэж болохыг харуулав

А. Эргэлтийн тэнхлэгтэй перпендикуляр огтлолцсон

Б. Эргэлтийн тэнхлэгтэй паралелль огтлолцсон

В. Эргэлтийн тэнхлэгтэй жишүү өнцөг үүсгэж огтолсон

135 дүгээр зураг.

Хэвтээ проекцийн тойргийг 12 тэнцүү хэсэг болгон хуваая. Суурьт хуваасан цэгээсээ 12

байгуулагч шулуун татна. (136 -р зураг).

Огтлолоос үүссэн нүүрний проекц дээр α хавтгай мөр дээр огтлолын дүрс нь 1 – 7

хэрчмээр дүрслэгдсэн байна. Огтлолоос үүссэн дүрсийн хэвтээ проекц нь цлиндрийн

суурийн хэвтээ проекцтой давхцаж байна. Хажуугийн проекцийг байгуулахдаа 12

17

Page 19: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

байгуулагчийн огтлолцолд гарсан 12 цэгийг проекцийн холбооны шулуунаар шилжүүлэн

олж муруйгаар холбоод лекалын шугам хэрэглэн тодруулаарай

136 дүгээр зураг.

18

Page 20: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

2.2.Огтлолоос үүссэн дүрсийн бодит хэмжээг олох

Проекцын хавтгай солих аргаар огтлолд үүссэн дүрсийн үнэн бодит хэмжээг олъё. Үүнд

проекцлогч хавтгайн α″ мөртэй параллель шулууныг түүнээс ямар нэгэн зайнд татаж түүнд

перпендикуляр чиглэлээр огтлолд гарсан эллипсийн нүүрний проекц шулуун хэрчим дээрх

цэгүүдээс шулуунууд (эллипсийн хөвчүүдийг) татна. Дараа нь L,M,K хэмжээнүүдийг хэвтээ

проекцоос хэмжин авч харгалзсан хөвчүүд дээр таслан уул эллипсийг хэмжин авч

харгалзсан хөвчүүд дээр таслан уул эллипёийн 12 цэгийг олно. Эцэст нь цэгүүдээ холбон

лекал хэрэглэн тодруулна. (137 -р зураг).

137 дүгээр зураг.

Бүтэн цилиндрийн хажуу гадаргуугийн дэлгээс нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд энэ

тэгш өнцөгтийн урт нь бидний 12 тэнцүү хуваасан цилиндрийн суурийн тойргийн урттай

(2π R-тэй тэнцүү) өндөр цилиндрийн өндөртэй тэнцүү байна. Бүтэн байгуулахын тулд

хөндлөн шулуун татан түүн дээр суурийн тойргийн урттай тэнцүү хэрчим таслан авч 12

тэнцүү хэсэгт хуваана (136 -р зураг). Дараа нь хуваарийн цэг бүрээс байгуулагч босгох

цилиндрийн өнлрийн хэмжээгээр таслан тэгш өнцөгт байгуулна. Энэ бүтэн хажуу

гадаргуугаас отглогдож үлдсэн хэсгийг салгаж байгуулахын тулд хавтгайгаар огтлогдсон

байгуулагч бүрийн өндрийг 136 дугаар дүрсийн нүүрний проекцоос хэмжин авч дэлгээсийг

задалж дэлгэсэн байгуулагчаас эхлэн дэс дараалуулан дэлгээсийн байгуулагч дээр тасална.

Бидний жишээн дээр 7 гэсэн цэгийн орших байгуулагчаар дэлгээсээ задалсан байна. Тэгээд

тасалсан байгуулагчуудын үзүүрийн цэгүүдийг муруйгаар холбож лекаль шугам хэрэглэн

тодруулна.

19

Page 21: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

II ХЭСЭГ

Дасгал ажил.

1. Огтлогдсон прамидаас нэг хувилбарыг сонгон зурж, түүний дэлгээсийг гарган макет

загвар хийгээрэй

134 дүгээр зураг.

2. Огтлогдсон цилиндрээс нэг хувилбарыг сонгон зурж, түүний дэлгээсийг гарган

макет загвар хийгээрэй

138 дүгээр зураг.

20

Page 22: ДИЗАЙН ТЕХНОЛОГИ - bagsh.itpd.mn

3. Дасгал ажил. Оройгүй конусын огтлогдсон бодит хэмжээг олох, изометр проекц дээр

байгуулалт хийх дадлага хийгээрэй

21