19
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ ЗАХИАЛГЫН ПРОГРАМ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ …202.131.233.188/ordering/Files/FOS-UM.pdf · Уг цонх зохиосон цэсийн жагсаалт,

  • Upload
    others

  • View
    30

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН

ХҮҮХДИЙН ХООЛ ЗАХИАЛГЫН

ПРОГРАМ

ХЭРЭГЛЭГЧИЙН

ГАРЫН АВЛАГА

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 1

АГУУЛГА

1. ХЭРЭГЛЭГЧ

2. ҮНДСЭН ФУНКЦУУД

2.1 Үндсэн товч

2.2 Хайлт, шүүлт

2.3 Өгөгдөл оруулах, засварлах

3. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

4. ЗАХИАЛАГЧ

5. НИЙЛҮҮЛЭГЧ

6. ЛАВЛАХ САН

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 2

1. Хэрэглэгч

ХЭРЭГЛЭГЧ СИСТЕМД НЭВТРЭХ

Хэрэглэгч дурын интернет хөтөч ашиглан програмд хандах ба Google Chrome

ашиглах нь илүү зохимжтой болохыг анхаарнуу.

Програм интернетийн орчинд харагдах байдал.

Хэрэглэгчийн нэр: хэрэглэгчийн нэр

оруулна.

Нууц үг: хэрэглэгчийн нууц үг оруулна.

Програмд хандах хаяг, нэр, нууц үг НБГ-аас

өгөгдөнө.Хэрэглэгч нь програмд нэвтрэх нэр,

нууц үгийг бусдад мэдэгдэхгүй байхад

анхаарах

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 3

2. ҮНДСЭН ФУНКЦУУД

2.1 Програмд хэрэглэгдэх товчууд.

Програмын цонх бүрт дараах товчууд агуулагдах ба товч бүр өөр өөрийн үйлдэлтэй байна.

Програмд нийтлэг

ашиглагдах

товчууд

Тайлбар

Мэдээллийн санд өгөгдлийг шинээр нэмэгдүүлнэ.

Сонгосон мэдээлэлд засвар хийнэ.

Сонгосон мэдээлийг устгана.

Талбаруудад өгөгдсөн утгыг өгөгдлийн санд хадгална.

Өмнөх хуудасруу шилжих

Тухайн сонгосон цонхонд жагсаалтаар харагдаж буй мэдээллийг excel форматруу хөрвүүлэн хадгална.

Тайлан, мэдээг хэвлэх.

Үүсгэсэн захиалгыг батална.

Захиалгыг илгээнэ.

Захиалагч хүнсний бүтээгдэхүүн захиалах.

Файл холбох.

Холбосон файлыг серверт илгээх буюу хадгална.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 4

2.2 Хайлт, шүүлт

Цонх бүрт агуулагдах хайх утга оруулна уу талбарт утга оруулсанаар үр дүн нь дэлгэцэнд шүүгдэж

харагдах болно.

Хүснэгтэн мэдээллийн гарчигийн баруун хэсэгт байрлах товчийг ашиглан мэдээллээс шүүлт хийх

боломжтой.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 5

2.3 Өгөгдөл оруулах, засварлах

Өгөгдөл нэмэх

Өгөгдлийн санд мэдээлэл оруулахад

ихэвчлэн текстэн мэдээлэл болон зураг,

файл оруулах боломтжой.

Өгөгдлийн санд мэдээлэл оруулахад

харгалзах талбаруудад тохирох мэдээлэл

оруулах ба зарим талбарт заавал утга

оруулахыг шаардана.

Заавал утга оруулах талбарт утга

оруулалгүй хадгалах товч дарахад утга

оруулсан байхыг шаардсан дүрс гарна.

Өгөгдөл шинээр нэмэхэд

1. 2. Өгөгдөл оруулах

3. гэсэн дараалалтай

байна

Өгөгдөл засах

Мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа хүснэгтээс

холбогдох мэдээллийг сонгоод

товч дарахад гарч ирэх

цонхонд байрлах харгалзах талбарт

өөрчлөл оруулан товч дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 6

3. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

НБГ-нь FOS прогамын админ эрхийг эзэмших ба цэцэрлэгүүд технологийн картын дагуу бараа

материалаа захиалах, нийлүүлэгч захиалгын дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаанд

хяналт тавих юм.

НБГ-ын FOS програм хариуцсан ажилтан захиалагч, нийлүүлэгчид эрх олгох, програм ашиглахтай

холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг хариуцна.

НБГ-нь FOS програмын админ эрхийн хүрээнд захиалагч, нийлүүлэгчийг бүртгэх, эрх олгох, үндсэн

болон туслах цонхуудад агуулагдах мэдээллийг харах зэргээр мэдээллийн сангаас бүхий л мэдээллийг

харах, хянах боломжтой.

Жишээ: Захиалгын мэдээлэл харах

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 7

4. ЗАХИАЛАГЧ / НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД/

FOS мэдээллийн санд бүртгэгдсэн цэцэрлэгүүд НБГ-аас олгосон програмд нэвтрэх эрхийн хүрээнд

технологийн картын дагуу цэс зохиох, цэс батлах, захиалах шат дамжлагуудыг хийж гүйцэтгэнэ.

Цэцэрлэгүүд дараах цэстэй ажиллана.

Хоолны цэс хэсэг нь дэд цэсүүдийг агуулна

Картууд цэс дарахад технологийн картуудыг жагсаалтаар харуулна

Хоолны цэсийг 1-2, 3-5 гэсэн ангиллаар зохионо.

Цэцэрлэгийн эрхлэгч зохиосон цэсүүдийг хянаж баталгаажуулна

Баталгаажсан хүнсийг захиалах буюу нийлүүлэгчид илгээнэ.

Захиалсан бүтээгдэхүүнийг жагсаалтаар харуулна.

Картууд цэс

- Уг жагсаалтаас технологийн картын мэдээллийг авах ба цэс зохиоход хэрэглэгдэнэ.

- Жасгаалт технологийн картын дэлгэрэнгүй мэдээлэл болон нийт дүнг харуулсан.

- Хэвлэх товч дарсанаар дараах цонх гарч ирэх ба уг цонхноос технологийн картыг сонгож

зөвхөн сонгосоныг эсвэл бүгдийг хэвлэх боломжтой.

- Excel, PDF форматаар хадгалах боломжтой.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 8

Цэс зохиох

Уг цонх зохиосон цэсийн жагсаалт, огноо, өдөр сонгох, илгээх, засах, хэвлэх товч зэргээс

бүрдэнэ.

Цэс зохиохдоо товчийг дарна.

- Хэрэглэгч цэс зохиохдоо техногийн картын жагсаалтыг ашиглах ба 1-2, 3-5 нас гэж

ангилан зохиохыг анхаарнуу.

- Цэс зохиосны дараа жагсаалтаас сонголт хийж ИЛГЭЭХ товч дарж зөвшөөрөл хүсч буй

төлөвт шилжсэн байхыг анхаарнуу.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 9

Алхам-1: Өдрийн хуваарь сонгох Өдрийн хуваарь нь өглөө, өдөр, бага болон их үд гэсэн сонголтоос бүрдэнэ.

Алхам-2: Технологийн карт сонгох гэсэн жагсаалтаас сонголт хийнэ. Алхам-3: Хадгалах товч дарна. Зохиосон цэс жагсаалтаар харагдана.

- Үйлдлээ бүрэн гүйцэтгээгүй бол БУЦАХ товч дарснаар уг цонх хаагдаж

жагсаалтын цонх идэвхитэй болно.

Цэс хянах

Уг цэсрүү ороход дараах цонх гарч ирнэ.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 10

- Жасгаалтад зохиогдсон цэсүүд харагдах ба тухайн цэцэрлэгийн эрхлэгч уг жагсаалтыг

баталгаажуулна. - Баталгаажуулахын тулд жагсаалтаас сонголт хийж БАТЛАХ товч дарна.

- ХЭВЛЭХ товч дарж баталгаажуулсан хоолны цэсийг хэвлэнэ.

Хүнс захиалах

Хүнс захиалах цэс дарахад дараах цонх гарч ирэх ба уг цонхонд зохиож баталсан цэсийг нийлүүлэгчид

захиалах үйлдэл хийгдэнэ.

Алхам-1: Захиалга хийхийн өмнө жагсаалтаас сонголт хийж ЦЭС ШАЛГАХ товч дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 11

Уг үйлдлийг гүйцэтгэсний дараа Технологийн картын дагуу захиалах бараа материал жагсаалтаар

харагдана.

Анхаар! Захиалга хийхэд өмнөх шат буюу зохиосон хоолны цэс батлагдсан байхыг шаардана.

Алхам-2: Захиалга хийхдээ жагсаалтаас сонголт хийж ЗАХИАЛАХ товч дарна.

Захиалгууд цэс

- Захиалгууд цэс дарахад дараах цонх гарч ирэх ба уг цонхонд захиалсан цэсүүд харагдана.

- Хэрэглэгч захиалсан цэсүүдийг огноогоор шүүх, Excel форматаар хадгалах, хайлт хийх,

захиалгын төлвийн талаарх мэдээллийг харах боломжтой.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 12

5. НИЙЛҮҮЛЭГЧ

Нийлүүлэгчийн хэсэг нь үнийн хүснэгт, ирсэн захиалгууд гэсэн

цэстэй байна.

Нийлүүлэгч нь захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн мэдээллийн

дагуу нийлүүлэлт хийнэ.

Үнийн хүснэгт

Алхам-1: Нийлүүлэгч ҮНИЙН ХҮСНЭГТ цэсрүү ороход жагсаалт бүхий цолнх гарч ирнэ.

Уг жагсаалтаас бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээллийг авах ба үнийн мэдээлэл оруулах, завсар

өөрчлөлт хийх, Excel файлруу хадгалах үйлдлүүд хийгдэнэ.

Алхам-2: Үнийн мэдээлэл шинээр оруулахдаа Нийлүүлэгч

сонгоно уу хэсгээс нийлүүлэгч сонгоод ҮҮСГЭХ товч дарна.

Алхам-3: Үнийн хүснэгт үүсгэх цонхны жагсаалтаас сонголт

хийж НЭМЭХ товч дарна.

Алхам-4: Бүтээгдэхүүний жагсаалтаас сонголт хийж засвар

өөрчлөлт оруулаад ХАДГАЛАХ товч дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 13

Ирсэн захиалгууд

Уг цэсрүү орсоноор захиалагчаас ирүүлсэн захиалгын мэдээллийг харуулсан цонх гарч ирнэ.

- Дээрх алхамуудыг хийснээр нийлүүлэгч захиалгыг хүлээн авч, захиалагчид бараа

бүтээгдэхүүнийг нийлүүлэх юм.

- EXCEL товч дарж захиалгын мэдээллийг хадгалан хэвлэх боломжтой.

Алхам-1: Жагсаалтаас

сонголт хийнэ.

Алхам-2: Захиалгын

төлөв баганад харгалзах

төлвөөс сонголт хийнэ.

Алхам-3: Хадгалах товч

дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 14

6. ЛАВЛАХ САН

Лавлах сан цэс нь дараах дэд цэсүүдийг агуулна.

1. ХҮНСНИЙ МАТЕРИАЛ

Уг цонхонд хүнсний бүтээгдэхүүний мэдээллийг харуулах ба ШИНЭ товч дарж бүтээгдэхүүнийг

шинээр бүртгэнэ.

Алхам-1: Хүнсний бүтээгдэхүүний нэр, Захиалагдаггүй, Хоол бэлтгэлийн явцад гарах гэсэн

талбаруудыг бөглөж ХАДГАЛАХ товч дарна.

Дэд цэсүүдэд агуулагдах мэдээллүүд нь захиалагч,

нийлүүлэгч зэрэг үндсэн бүртгэл мэдээлэлд сонголт

байдлаар хэрэглэгдэх туслах мэдээллүүдийг агуулах ба

эхний удаа мэдээллийн санд бүртгэж дараагийн удаад

байнга хэрэглэгдэнэ.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 15

2. КАРТЫН БҮРТГЭЛ

• Картын нэрийн бүртгэл нь картын дугаар,

хоолны нэр, зураг, тайлбар зэрэг талбараас

бүрдэнэ.

• Өгөгдөл шинээр бүртгэхдээ ШИНЭ товч

дарахад гарч ирэх бүртгэлийн цонхонд

харгалзах мэдээллийг оруулан ХАДГАЛАХ

товч дарна.

• Мэдээллийг засварлахдаа жагсаалтаас

сонголт хийж ЗАСАХ товч дарахад гарч

ирэх цонхны харгалзах талбарт өөрчлөлт

оруулан ХАДГАЛАХ товч дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 16

3. ТЕХНОЛОГИЙН КАРТ

• Технологийн картын бүртгэлийн мэдээлэл нь

тухайн бүтээгдэхүүний нэр, орц, найрлагын

мэдээллийг агуулна.

• Өгөгдөл шинээр бүртгэхдээ ШИНЭ товч дарахад

гарч ирэх бүртгэлийн цонхонд харгалзах

мэдээллийг оруулан ХАДГАЛАХ товч дарна.

• Мэдээллийг засварлахдаа жагсаалтаас сонголт

хийж ЗАСАХ товч дарахад гарч ирэх цонхны

харгалзах талбарт өөрчлөлт оруулан ХАДГАЛАХ

товч дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 17

4. ХАРЪЯА БАЙГУУЛЛАГА

• Харъяа байгууллагын бүртгэлийн мэдээлэл

нь програмд хандаж ажиллах цэцэрлэгүүдийн

мэдээллийг агуулна.

• Өгөгдөл шинээр бүртгэхдээ ШИНЭ товч

дарахад гарч ирэх бүртгэлийн цонхонд

харгалзах мэдээллийг оруулан ХАДГАЛАХ

товч дарна.

• Мэдээллийг засварлахдаа жагсаалтаас

сонголт хийж ЗАСАХ товч дарахад гарч ирэх

цонхны харгалзах талбарт өөрчлөлт оруулан

ХАДГАЛАХ товч дарна.

Гарын авлага Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол захиалгын програм

Нийслэлийн боловсролын газар | Си энд Ти Эс ХХК | 2017 18

5. НИЙЛҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

7. ДҮҮРЭГ

• Нийлүүлэгчийн бүртгэлийн мэдээлэл нь програмд хандаж ажиллах нийлүүлэгчийн мэдээллийг

агуулна.

• Өгөгдөл шинээр бүртгэхдээ ШИНЭ товч дарахад гарч ирэх бүртгэлийн цонхонд харгалзах

мэдээллийг оруулан ХАДГАЛАХ товч дарна.

• Мэдээллийг засварлахдаа жагсаалтаас сонголт хийж ЗАСАХ товч дарахад гарч ирэх цонхны

харгалзах талбарт өөрчлөлт оруулан ХАДГАЛАХ товч дарна.

Дүүргийн бүртгэлийн мэдээлэл

нь захиалагчийн байршлын

мэдээллийг илэрхийлэх, ангилан

ялгахад чухал үүрэгтэй

мэдээлийг агуулна.

Өгөгдөл шинээр бүртгэхдээ

ШИНЭ товч дарахад гарч ирэх

бүртгэлийн цонхонд харгалзах

мэдээллийг оруулан

ХАДГАЛАХ товч дарна.

Мэдээллийг засварлахдаа

жагсаалтаас сонголт хийж

ЗАСАХ товч дарахад гарч ирэх

цонхны харгалзах талбарт

өөрчлөлт оруулан ХАДГАЛАХ

товч дарна.