28
ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2019 ОН

ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2019 ОН

Page 2: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

2019 ОНЫ САНХҮҮЖИЛТ

№ Эх үүсвэр Ам.доллар Төгрөг

Хувь

1

Монгол дахь НҮБХХ

80,000

62.6 %

2

Бүсийн НҮБХХ

10,000

7.8%

3

Нийслэлийн хөрөнгө оруулалт

37,425

100,000,000

29,6%

НИЙТ

127,425

100,000,000

100%

Page 3: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

ИДЭВХЖИЛТИЙН ТӨВ $ 44,254 ₮ 118,246,688

НИЙГМИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП ХӨТӨЛБӨР

$ 10,000 ₮ 26,720,000

ЭНТЕРПРАЙЗИНГ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР $ 34,250 ₮ 91,516,000

ЗАЛУУЧУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЧАДАВХЖУУЛАХ

$ 600 ₮ 1,603,200

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗАРДАЛ

$ 31,775 ₮ 84,901,687

Page 4: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

“ИДЭВХЭЖСЭН-2030” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2019 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Төслийн зорилго, ач холбогдол, хугацаа, хамтран хэрэгжүүлэгч байгууллага,

хэрэгжүүлэх ажлуудын танилцуулга.

НЭГ. ИДЭВХЖИЛТИЙН ТӨВ

Зорилго: Залуусыг Улаанбаатар инновацын төвтэй хамтран ажиллах, энтерпрайзингийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийг уриалах, шинээр бизнес болон төсөл эхлүүлэх, мөн төрийн бус байгууллага байгуулах санаануудаа бусадтай хуваалцаж, зөвлөгөө авч өөрийн энтерпрайзинг санаагаа хэрэгжүүлэхэд идэвхжих боломжоор хангахад оршино.

Хамрагдсан залуучуудын тоо: 48

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

2019 оны 8-р сарын 17-нд Идэвхжилтийн төвийг загварчлах өдөрлөг (дизайн воркшоп) зохион байгуулсан. Загварчлах өдөрлөгт оролцох залуучуудын бүртгэл 7-р сарын 28-аас 8-р сарын 5 хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 103 залуус бүртгүүлсэн. Үүнээс нас, хүйс, ажил эрхлэлт, боловсролын түвшингөөрөө өөр 25 залуус сонгогдож загварчлах өдөрлөгт оролцсон. Загварчлах өдөрлөгөөр залуус 4 багт хуваагдан бүтэн өдрийн турш Идэвхжилтийн төвийн дараах 4 загвар боловсруулсан:

Page 5: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

2019 оны 8-р сарын 21-нд Идэвхжилтийн төвийн загварчлах өдөрлөгийн үр дүнг турших турших уулзалт:

Уг уулзалтыг 8-р сарын 21-ны өдөр 2 удаа зохион байгуулсан бөгөөд уулзалтад Улаанбаатар инновацын төв, Ротаракт, AISEC, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоог төлөөлсөн нийт 13 залуучууд оролцсон. Турших уулзалтаар залуус Идэвхжилтийн төвийг загварчлах өдөрлөгөөр бий болсон залуучуудын санаа дээр саналаа өгч, нэмэлт санал оруулах байдлаар оролцсон. Эдгээр үр дүнг ашиглан Идэвхэжсэн2030 төслийн баг болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын төлөөлөл, Улаанбаатар инновацын газрын төлөөлөл нар Идэвхжилтийн төвийн дараах нэгдсэн загварт хүрсэн юм:

Page 6: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

2019 оны 9-р сарын 9-ны өдөр Идэвхжилтийн төвд сайн дураараа ажиллах нийт 12 залуусыг шалгаруулсан. Эдгээр залуус 7 хоногт 2 ээлжээр, нэг ээлжээр гарахдаа 4 цагаар ажиллах юм. Идэвхжилтийн төвийн сайн дурын ажилчид Идэвхжилтийн төвд өдөр тутам зочлох залуучуудыг угтаж, төвөөр үйлчлүүлэхэд нь туслалцаа үзүүлж, төвийн хяналт үнэлгээ, олон нийттэй харилцах ажилд гар бие оролцох юм. Сайн дурын ажилчид мөн өдөр тутмынхаа үйл ажиллагааг Идэвхэжсэн2030 төсөл, НШУҮИГ болон Улаанбаатар инновацын газарт мэдээлж, төвийн үйл ажиллагааны талаар тайлагнаж мөн асуудал гарсан тохиолдолд шууд мэдээлэх үүрэгтэй. 2019 оны 9-р сарын 9-нд сайн дурын ажилчдыг шалгаруулснаас хойш тэдэнтэй хамт 7 хоног болгоны даваа гаригт 16:00-18:00 цаг хооронд төвийн үйл ажиллагааны талаар ярилцах, цаашдын төлөвлөгөөгөө бэлдэх болон тэдэнд хэрэгтэй мэдээлэл, чадваруудыг өгөх зорилгоор уулзалт зохион байгуулагдаг.

Зураг- Загварчлах өдөрлөг

Үр дүн:

Залуучуудаас залуус руу чиглэсэн. Тус төвийн үйл ажиллагаа, загварыг залуусын төлөөлөл үе тэнгийнхэндээ гаргаснаараа онцлог бөгөөд илүү үр дүнтэй байх суурийг тавьж өгсөн юм. Хэрэглэгчийг оролцуулж загвар гаргаж байгаа нь тэдний хувьд анхных байсан байна.

Төвийн загварчлал нь дизайн сэтгэлгээ аргачлалаар боловсруулагдсан. Дизайн сэтгэлгээний үе шат болох бусдыг ойлгох, асуудлыг тодорхойлох,санал гаргах, загварчлах, турших, хэрэгжүүлэх үе шатуудаар төвийн үйл ажиллагаа, загвар гарсан. Энэ аргачлал нь хэрэглэгч төвтэй үйлчилгээ буюу үйл ажиллагааг илүү бодитоор төлөвлөх, хэрэгцээнд нийцүүлэх боломжийг олгосон. Мөн оролцогчид залуучуудын хэрэгцээ, шаардлагыг шинэлэг арга замаар ойлгож (82.6%) чадсан гэж дүгнэснээс харвал хийсвэр, хөндлөнгөөс аливаа арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөхөөс илүүтэйгээр залуучууд олон талаас харж бий болгосон нь ач холбогдолтой юм.

Түүнчлэн нийт оролцогчид 100% өмнө нь ямар нэгэн загварчлах арга хэмжээнд оролцож байгаагүй нь дизайн воркшопоор дамжуулан тэд дизайн сэтгэлгээний талаарх ойлголт авах, загварчлах үйл ажиллагааг хийнгээ суралцах боломжийг олгосоноороо онцлогтой.

Оролцогч нар өөрсдөө загварчлах үйл явц, үйл ажиллагаа, сургалтаас гарах үр дүнг тодорхойлох бүрэн боломжоор хангагдсан. Загварчлах өдөрлөг нь залуучуудын оролцоо давамгайлсан, чиглүүлэгчийн үүрэг бага байхаар зохицуулагдсан. Тэдний илүү

Page 7: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

идэвхтэй оролцож чадсан (82.6%), гарсан үр дүнд сэтгэл хангалуун байх (87%), эрхийг оролцогчдод өгснөөрөө онцлог байсан (чанарын), зэрэг үнэлгээ нь дээрх дүгнэлттэй нийцэж байна.

Туршлага дээр суурилан суралцах буюу хийнгээ суралцах боломжийг олгосон.

Бүх үйл ажиллагаа оролцооны аргаар, уламжлалт арга буюу лекцээс зайлсхийсэн байсан. Оролцооны олон аргаар залуус бие даан загварчлалыг гаргасан нь нөгөө талаас хийнгээ суралцах, туршлага хуримтлуулах боломжийг олгосон.

Хамтын ажиллагаан дээр суурилан суралцах боломжийг олгосон.

Загварчлах өдөрлөгийн үйл ажиллагаанууд залуучуудыг хамтаараа болон бие биенээсээ суралцах боломжийг бий болгосон байна. Оролцогчид бусад залуучуудаасаа суралцаж чадсан (86.9%) , залуучуудтай хамтдаа суралцаж чадсан гэж өөрсдийгөө дүгнэсэн байна. Мөн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үеэр энэ талаар онцлон дүгнэсэн байна. Тухайлбал: Чиглүүлэгчээс илүү бие биенээсээ шинэ зүйл сурч, бид бие даан ажилласан.

Сурсан зүйлсээ цаашид хэрхэн ашиглах талаар эргэцүүлэл хийх боломжийг олгосон. Оролцогчид идэвхжилтийн төвийн загварчлах арга хэмжээнд оролцсоноор идэвхжиж (95.5%), ялангуяа цаашид энтерпрайзинг үйл ажиллагаанд оролцох идэвхжүүлэлт болсон төдийгүй, суралцсан зүйлсээ цаашид хэрэглэх боломжтой гэж үзсэн байна. Ялангуяа загварчлах өдөрлөг нь оролцогчдын багаар ажиллах, илтгэх, бусадтай харилцах, бусдыг сонсох , дизайн сэтгэлгээ , үйл ажиллагааны зохион байгуулалт, өөрийгөө шинэ түвшинд сорьж үзэх боломж өгсөн, сул талаа харах , бусдаас суралцах, танилын хүрээ нэмэгдэх, бүтээлч байх, асуудлыг шийдвэрлэх , эргэцүүлэл, санаа гаргах хэцүүг ойлгуулах, асуудал, шийдэл гаргалгааг уялдаатай гаргах, асуудлын шийдлийг олох чадварыг дээшлүүлж чадсан, шинэ аргачлал, эерэг хандлага, дизайн сэтгэлгээ , энтерпрайзинг байх, өөрийгөө чөлөөтэй ,нээлттэй илэрхийлэх , хамтдаа оюуны шуурга хийж сурах, жигд оролцооны чухлыг, санаагаа загварчлах, цаг барьж сурах, мэргэжлээ сайжруулах урам зориг өгөх, бусадтай зөв харилцах, бусдыг хэрхэн идэвхжүүлэх, үр дүнгээс илүү үйл явц ч гэсэн чухлыг, богино хугацаанд хэрхэн шийдэл олох, хайрцагнаас гарч сэтгэх хэрэгтэй гэдгийг ойлгоход тустай арга хэмжээ болсон байна.Эдгээр шинээр суралцсан зүйлсээ тэд цаашид хувь хүн болон ажил мэргэжлийн түвшинд бүрэн хэрэглэх боломжтой гэж үзжээ.

Оролцогчдын тоон (82.2%) болон чанарын үнэлгээнээс шинэлэг аргачлал нь уламжлалт аргаас илүү үр дүн гарахад хүргэсэн гэж үзсэн байна. Энэ дүгнэлтээс харахад загварчлах өдөрлөг нь хийнгээ суралцах боломж руу чиглэсэн байсныг илтгэж байна. Уламжлалт арга нь өөрийн санааг цөөн хүнд хүргэх боломж өгдөг бол загварчлах өдөрлөг нь оролцогчид өөрсдийн санаагаа хүргэх боломжийг сайн олгосон байна.

Загварчлах өдөрлөг нь онцлог байсан. Нийт оролцогчдын 86.4 % онцлог, 13.6% онцлог биш байсан гэж үзсэн байна. Учир нь энэ арга хэмжээ нь залуучуудын үзэл бодлыг тусгаж байгаа , залуусын санааг бодитоор хэрэгжүүлэх суурь болсон, хоосон зүйлээс шинэ зүйл бий болгохоор ажилласан, өөртөө буюу үе тэнгийн залуучууд руу хандсан төвийн загварчлалыг гаргасан, илүү бүтээлч , шинэ туршилт, туршлагыг бий болгосон, багаар ажиллах, цаг баримтлал, эерэг оролцоо, жигд оролцоог хангасан, шинэлэг байдлаар танилцуулах буюу дүрийн тоглолт , өөр өөр мэргэжлийн хүмүүстэй ажиллах боломж өгсөн, эерэг уур амьсгал, нээлттэй чөлөөт байдлыг бий болгосноороо бусад арга хэмжээнээс онлогтой байсан байна.

Зарим энтерпрайзинг хандлага нэмэгдсэн, ялангуяа бүтээлч байж чадсан гэж оролцогчид үзжээ.

Энтерпрайз циклийн ойлголтыг үйл ажиллагаар дамжуулан авсан.

➢ Асуулт асуух боломжийг чөлөөтэй олгосон. Оролчогчид төвийн загварчлалыг гаргахын тулд үйл ажиллагаа дасгалын явцад хосоороо, баг дотор болон бусад багуудтай, бүх оролцогчид дунд асуултаа нээлттэйгээр тавьж байсан. Түүнчлэн үнэлгээгээр оролцогчид тус загварчлах арга хэмжээ тэдний асуулт асуух боломжийг сайн олгосон гэж үзсэн байна.

Page 8: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

➢ Санаа олох боломжийг олгосон. Асуулт асуух хэсгээс олж авсан шинэ мэдлэгээ ашиглан шинэ боломжит санаа олж дэвшүүлэх тохиолдлууд байсан. Тухайлбал, багууд загварчлах төвийн санааг танилцуулсны дараа бусад багийн гишүүдээс нэмэлт санаа авч загвараа улам баяжуулсан.

➢ Төлөвлөгөө гаргах боломж олгосон – Гаргасан санаагаа хэрхэн хамгийн сайнаар хэрэгжүүлэх талаар ярилцаж, боломжит төлөвлөгөөг гаргасан.

➢ Үр дүн гаргах – Хүссэн үр дүн гарч байгаа эсэхийг харахын тулд шинэ санаагаа хэрэгжүүлэх буюу туршиж үзэх боломжийг олгосон. Тухайлбал, загварчлах өдөрлөгөөс гарсан санаа, төлөвлөгөөг бусад залуучуудад танилцуулж санал авах уулзалтыг зохион байгуулсан. Санал өгөх залуучуудын төлөөлөлд олон салбарын төлөөлөл, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөллийг оруулсан нь төвийг цаашид бүх залууст нээлттэй, тэгш хамруулалттай байх ач холбогдлыг илтгэсэн.

Төвийн нэгдсэн бүтцийг мэргэжилтнүүдийн хамт эцэслэсэн.

Залуучуудын оролцсон “Загварчлах өдөрлөг” болон турших уулзалтын үр дүнг хэлэлцэн НШУИГ, Улаанбаатар инновацын төв болон Идэвхэжсэн2030 төслийн багийнхан “Идэвхжилтийн төв”-ийн нэгдсэн бүтцийг эцэслэсэн. Төвийн үйл ажиллагаанд ялангуяа боломж энд болон зорилгын самбарт зан үйл судлагдахуун болон энтерпрайзинг сурган хүмүүжүүлэх ухааны ойлголтуудыг тусгаж өгснөөрөө онцлог. Үйл ажиллагаа залуучуудын энтерпрайзинг чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байхаар төлөвлөсөн.

Төвийн сайн дурын ажилтнууд бэлтгэгдэж, чадваржиж байна.

Идэвхжилтийн төвд сайн дураар ажиллах залуус долоо хоног бүр уулзаж, төвийн үйлчилгээ, мэдээллийг хамтран ярилцаж, бичил сургалт авч байгаа нь энтерпрайзинг ойлголт, ухагдахууныг нэмэгдүүлэх, тэдний ажлын байранд бэлтгэгдэх, тодорхой ур чадваруудыг тэр дундаа илтгэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, аливаа зүйлийг олон талаас харах, мэдээ мэдээлэл хайх, боловсруулах, дүгнэн шинжлэх чадваруудыг нэмэгдүүлж байна.

ХОЁР.ЭНТЕРПРАЙЗИНГ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго: Загварчлах сэтгэлгээ, хийнгээ суралцах аргачлалуудаар дамжуулан залуучуудын энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлэх.

Хамрагдсан залуучуудын тоо: 75

Хэрэгжүүлсэн арга хэмжээ: Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөр нь 2019 онд 2 ээлжээр зохион байгуулагдсан. Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн эхний ээлж 6-р сарын 11-ээс 8-р сарын 23 хүртэл зохион байгуулагдсан ба нийт 40 залуус оролцсон. Нэгдүгээр ээжлийн ээлжийн оролцогчид залууст зорилулсан дараачийн энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан гэдгээрээ онцлог юм. Хоёрдугаар ээлж 2019 оны 10-р сарын 05-аас 11-р сарын 15 хүртэл зохион байгуулагдсан ба уг ээлжид нийт 35 залуус оролцсон. Хоёрдугаар ээлжээр залуус өмнөх ээлжийн залуучуудын боловсруулсан

Хэдий би хичээлтэй, маш завгүй ч тус төвийн бэлтгэлийн үйл ажиллагаанд

тасралтгүй оролцож, сайн дурын ажилтнаар ажиллахаар бэлдэж байна. Сайн

дурын ажилтан болохоор бэлдэж байх хугацаанд олон зүйлийг сурч, ур чадвар

сайжирч байгаа учраас их баяртай байна. Миний хувьд боломж энд самбарт

тавигдах мэдээллийг бэлдсэнээр мэдээлэл хайх, сонгох, боловсруулах, дүгнэн

шинжлэх чадвар дээшилж байна. Түүнчлэн бусад сайн дурынхантай хамтран

ажилласнаар багаар ажиллах чадвар, бусдыг сонсох, хүндэтгэх, өөрийгөө

илэрхийлэх чадвар ч тодорхой хэмжээнд нэмэгдэж байна. Цаашлаад эндээс

сурсан зүйл маань хэрэг болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. ( Ярилцлагын

хэсгээс , Сайн дурын ажилтан, эмэгтэй , 18 настай)

Page 9: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

сургалтын хөтөлбөрийн дагуу хотын соёл сэдэв дор Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх 5 янзын төсөл боловсруулж, хэрэгжүүлсэн.

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн хоёрдугаар ээлжид оролцсон залуус дараах 5 төсөл боловсруулсан:

➢ Тамхины ишгүй Улаанбаатар Зорилго: Улаанбаатар хотын иргэдийн тамхины ишээ ил задгай хаях зуршлыг бууруулахад нөлөөллийн аргаар хувь нэмэр оруулах. Аргачлал: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбоотой хамтарч оюутнуудад сургалт зохион байгуулж, хаягдал материал ашиглан тамхины ишээ хадгалах савыг урлан тарааж, цахимаар олон нийтэд нөлөөллийн мэдээлэл хүргэсэн.

➢ Бэлгийн дарамтгүй соёл Зорилго: Иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ялангуяа бэлгийн дарамтын талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд олгоход нөлөөллийн замаар хувь нэмэр оруулах. Аргачлал: Oюутнууд дунд бэлгийн дарамтын мэдлэгийн талаар асуулга явуулж, хэүк-тай хамтарч бэлгийн дарамтын талаар сургалт зохион байгуулсан.

➢ Хоггүй соёл: Зорилго: Улаанбаатар хот дахь үүсмэл цэгүүдийг устгах, хотын иргэдэд хогоо зөв ангилж хаях дадал хэвшүүлэхэд нөлөөллийн замаар хувь нэмэр оруулах. Аргачлал: ЧД-ийн 17-р хороонд нөхцөл байдлын судалгаа хийж, иргэдэд хогны машины хуваарь болон бусад мэдээлэлтэй хэвлэмэл материал тарааж, үүсмэл хогийн цэг дээр камер байршуулсан.

➢ Generation Z Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын хогны менежментийг сайжруулах, сурагчид дунд хогоо зөв ангилж хаях дадал хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах. Аргачлал: Нийслэлийн 34-р сургуулийг жишиг сургууль болгож, сурагчид дунд хогны менежментийн талаар асуулга, сургалт, уралдаан явуулж, сургууль дээр хогоо ангилж хаях хогийн сав байршуулж, мөн хогоо ангилах заавартай 3D самбар бүтээж цахимаар хүүхдүүдэд зориулсан бичлэг/контентэд дуу оруулж мэдээлэл хүргэсэн.

➢ Соёлын довтолгоо 2 Зорилго: Улаанбаатар хотын иргэдийн нус, цэрээ ил хаях зуршлыг бууруулахад нөлөөллийн аргаар хувь нэмэр оруулах. Аргачлал: Иргэдэд нус, цэрээ ил хаяхын хор уршгийн талаар цахимаар мэдээлэл хүргэж, автобусны буудлууд дээр иргэд нус, цэрээ ил хаяж буй нөхцөл байдлын талаар ажиглалт хийж, автобусны буудал дээр энэхүү зуршлыг бууруулах зорилгоор холбогдох байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр тэмдэг байршуулсан.

Page 10: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Зураг-Хоёрдугаар ээлжийн арга хэмжээ

Үр дүн:

Залуучууд энтерпрайзинг чадвар буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадвараа тус хөтөлбөрөөр дамжуулан дээшлүүлсэн. Энэ нь эхний ээлжийн залуус дараачийн ээлжийн хөтөлбөрийг боловсруулсан, хоёрдугаар ээлжийн залуус Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийд болох төслийг боловсруулсан бодит үр дүн буюу хөтөлбөр бий болсон зүйл юм. Залуусаас залуучуудад зориулсан хөтөлбөрийн загвар боловсруулан гаргасан. Хөтөлбөрт оролцсон залуус анх удаа өөрсдийн үе тэнгийн залуучууддаа зориулж тэдний энтерпрайзинг чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийн загвар, үйл ажиллагааг боловсруулснаараа онцлог юм. Нийгэмд тулгарсан асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлсэн. Залуус Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн асуудлыг сонгож, шийдэх гарцыг олох бичил төслийг боловсруулсан. Тэд ингэхдээ хотын соёл сэдэв дор өөрсдийн төслөө боловсруулж, мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч ажилласан. Оролцогчдын хувьд нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах, залуусын идэвх, санаачилга чухал, үр дүнгээс үл хамааран санаагаа бодитоор хэрэгжүүлж туршиж үзэх, амжилтаасаа урамших, алдаанаас суралцах, төсөл хэрэгжүүлэх явцдаа олж авсан шинэ мэдлэг, ур чадвар, туршлагаа цаашид хувь хүн болон мэргэжлийн хүрээнд хэрэглэх боломж бүрдүүлэх нь чухал юм. Тэдний боловсруулсан төслийг цаашид олон нийтэд танилцуулж, хэрэгжүүлэх тал дээр мэргэжлийн хүмүүстэй хэлэлцэх болно.

Энтерпрайзинг хандлага дээшилсэн. Чанарын бичил судалгаанаас харахад оролцогчид хөтөлбөрийн явцад тэдний энтерпрайзинг хандлага нэмэгдсэн гэж үзжээ. Тухайлбал:

Миний хувьд амжилтанд хүрэх хэрэгцээ илүү их нэмэгдсэн юм шиг санагдсан. Яагаад гэвэл амжилтанд хүрэх хэрэгцээ гэдэг нь өчигдрийн би-гээс өнөөдрийн би нь илүү хөгжсөн гэдгээр тодорхойлогддог. Хэрвээ би энэ хөтөлбөрт 7 долоо хоногийн турш бямба гараг болгон ирж оролцоогүй байсан бол манай багийн хэрэгжүүлж байгаа төсөлд оролцохгүй байсан, ямар нэгэн туршлага хуримтлуулахгүй, суралцахгүй байсан. Тийм учраас энэ хөтөлбөрт оролцсоноороо амжилтанд хүрэх хэрэгцээгээ илүү их хангасан гэж үзэж байна. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эмэгтэй, нас 23)

Page 11: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Миний хувьд бие даах хэрэгцээг сонгосон. Яагаад гэхээр цагийн юмыг цагт нь хийх хувийн дадал хэвшилтэй, гэсэн хэдий ч хэн нэгний нөлөөтэйгээр, хэн нэгэн шаардах юм бол тэрийг хийдэг, хэн нэгэн хэлэхээс нааш жоохон хийдэггүй байсан боловч 7 долоо хоногийн хугацаанд явснаараа хэн нэгнээр хэлүүлэлтгүйгээр өөрөө санаачлаад, бие даагаад, хэн нэгний нөлөөлөлгүйгээр аливаа зүйлийг хийж байгаа, хийх дадал хандлага маань дээшилсэн учраас бие даах хэрэгцээг сонгосон байгаа. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эмэгтэй, нас 21)

Тус хөтөлбөрт оролцоод өөрийгөө мэргэжлээсээ шалтгаалаад хайрцагдлагдсан байснаа ойлгосон. Хэт тогтсон зарчимтай, бүх зүйлийг нэгэн стандартаар хийхийг хүсдэг бүтээлч бус байсан байна. Үеийн залуусаасаа суралцсан. Илүү нээлттэй сэтгэхийг, бүтээлч байхыг хичээж байна. Шинэ аргачлал, шинэ зүйлийг хэрэглэснээр миний ажлын бүтээмж үр дүн нэмэгдсэн. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эмэгтэй, нас 29)

Би бол энэ хөтөлбөрт оролцож байгаа хамгийн балчир оролцогч. Тийм ч болохоороо миний ойр тойрны хүмүүс, хүрээллийн хүмүүс “чи тийм жоохон юм чинь яах юм, очоод яах юм, дандаа насаар ахимаг, оюутан, ажил дээр гарсан хүмүүс байгаа, чамайг сонсохгүй, намайг битгий яв зэрэг ухуулга хийж байсан. Гэсэн ч би энэ хүмүүсээс надад суралцах зүйл их байна гээд чин хүсэл гаргаад тууштай байдлынха үр дүнд олон зүйл сураад хөтөлбөрийнхөө үр дүнг хараад сууж байна. . (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эрэгтэй, нас 16)

Миний хувьд юмыг урьдчилан тооцоолох талаа ерөнхийдөө сайн гэж боддог байсан. “ Заа манайхан ингэх гээд байна шүү” ингээд хийчихвэл болох байхдаа гэж боддог байсан. Харин долоон долоо хоногийн дараа өөрийгөө болоэ багийн үйл ажиллагаагаа харангуут, манай баг яг тэгж урьдчилан тооцолж чадсан уу ....., тэгээд би бас өөрийгөө үнэлдэг байсан үнэлэмж маань өөрөө буураад , би энийгээ сайжруулах хэрэгтэй юм байна, илүү өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс урьдчилан тооцоолох хэрэгцээ жинхэнэ утгаар сайжирч эхэлсэн юм болов уу гэж бодож байна. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эрэгтэй, нас 20)

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдод эерэг өөрчлөлт гарсан байна. Хөтөлбөрийн явцад болон төгсгөлд хийгдсэн үнэлгээнээс харахад тэд дараах байдлаар дүгнэсэн байна. Үүнд: Тэдний багаар ажиллах чадвар нэмэгдсэн, бусадтай харилцах харилцааны ур чадвар сайжирсан, хүлээцтэй сонсогч болсон, өөрийн үзэл бодлоо товч тодорхой илэрхийлэхийг сурсан, аливаа зүйлийг олон талаас нь харж сурсан, бусдын шинэ санаа, үзэл бодлоос суралцсан, бусдаас болон бусадтай туршлага хуваалцсан, загварчлах болон төлөвлөх, цаг барих чадварууд нэмэгдсэн, хамт олон, өөр өөр салбарын танилын хүрээ нэмэгдсэн, нийгмийн хариуцлагаа илүү ойлгосон, мэдлэгийн хүрээ нэмэгдсэн, эргэцүүлэл хийдэг болсон, өөрийн сул талыг мэдэх боломж олгосон, өөрийгөө бага ч гэсэн ойлгосон, илүү нээлттэй,илүү чадварлаг болсон,энтерпрайзинг хандлагуудад өөрчлөлт гарсан тухайлбал, бүтээлч сэтгэлгээнд өөрчлөлт орсон, эрсдэл тооцох чадвар нэмэгдсэн, хүсэл эрмэлзэлтэй болсон.

Өөрт гарсан өөрчлөлтөө оролцогчид бүтээлч байдлаар илэрхийлсэн. Оролцогчид хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд хувь хүний хувьд хэрхэн өөрчлөгдсөнөө зургаар буюу модоор илэрхийлэх даалгаврыг сайн дураар гүйцэтгэсэн. Бүх оролцогчид идэвхтэй оролцсон, онцлог зурагтай байсан боловч дараах нийтлэг үзүүлэлт гарсан байна. Оролцогчдын хувьд хөтөлбөрийн төгсгөлд маш их идэвхжсэн, урам зориг авсан гэж үзсэн байна. Модны үндсийг хувь хүний суурь мэдлэгээр, хөтөлбөрөөс авсан шинэ туршлага, мэдлэгээ мөчир эсвэл мөчрөөс ургах жимс зэргээр төлөөлүүлэн зурсан байна. Ихэнх (89%) оролцогчдын хувьд хөтөлбөрт анх ирэхдээ тэдний мод жижиг, сайн ургаагүй байсан бол хөтөлбөрт оролцсоны дараа мод нь маш сайн услуулж олон мөчир нэмж, түүнээс жимс дэлбээлж том болсон гэж дүгнэсэн байна. Зургаар илэрхийлэх нь өөрийгөө илүү бүтээлчээр

Би уулзалт бүрээр чадавхжиж байгаа юм шиг санагддаг. (Эргэцүүлэлийн

хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эрэгтэй, нас 26)

Page 12: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

таниулах, хүмүүст ойлгомжтойгоор харуулах давуу талтай гэж оролцогчид дүгнэсэн байна. Хэдий идэвхжиж, урам зориг авсан ч цаашид сурсан зүйлсээ ашиглаж урт хугацааны өөрчлөлт гаргах нь чухал гэдгийг онцолсон байна.

(“Баялаг зураг” үйл ажиллагааны хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эрэгтэй, нас 21)

Хөтөлбөр маш их онцлогтой. Оролцогчид ЭХХ-ийг бусад хөтөлбөрөөс дараах байдлаар илүү онцлог байсан гэж дүгнэжээ. Үүнд: Өөр өөр салбарын 15-34 насны залуучуудын төлөөллийг хамруулсан, залуусаас залууст чиглэсэн бодит хөтөлбөр бий болгосон, зорилгодоо хүрсэн хөтөлбөр, санаагаа бодит болгох арга зам, шийдлийг эрэлхийлсэн, хийнгээ суралцах боломжтой, бүх зүйлийг өөрсдөө хийж бүтээсэн буюу илүү бие даах, өөрсдөө хөгжих боломж олгож өгсөн, хамтдаа суралцах, хамтын ажиллагаа, багаар ажиллах давамгайлсан, жигд оролцоог хангасан, оролцогчдын оролцоо давамгайлсан, хэлэлцүүлэг дээр суурилсан, хэлэлцүүлгээс шийдэл олдог, давхцал багатай шинэлэг, сонирхолтой аргачлалууд, бүтээлч, чөлөөтэй харилцах, нээлттэй, идэвхтэй, цагийг үр дүнтэй ашиглах, зорилгоо нэгтгэх боломж өгдөг, чиглүүлэгчээс өгч буй урам зориг, менторын дэмжлэг, шинэ санаа гаргах, мэдлэг,мэдээллийн орчин гэж үзсэн байна. Аргачлалын талаарх оролцогчдын сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд уламжлалт арга нь илүү нээлттэй хүмүүсийг давамгайлж ярих боломж олгож, энэ нь бусад хүмүүсийн идэвхийг бууруулдаг бол хөтөлбөрийн аргачлалууд болох багт хуваарилах , санаа бодлыг асуух , кейс дээр хэлэлцэх, санаагаа цаасан дээр бичин нэг нэгээрээ унших зэрэг нь бүх хүмүүсийн оролцоог жигд хангах, идэвхтэй байхад нөлөөлсөн гэж үзжээ. Түүнчлэн аргачлалууд нь бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхэд тустай бөгөөд хэлэлцүүлэг зэрэг нь аливаа зүйлийг олон талаас харах боломжийг олгож байна гэж үзсэн байна.

• Степ арга маш сонирхолтой байсан. А хэсэгт юу хийхээ ерөнхий байдлаар өгөөд Б хэсэгт дэлгэрэнгүй бичиж байсан арга нь их хэрэгтэй санагдлаа. Мөн “sticky note” арга хэзээд хэрэгтэй, тустай байдаг. Бүгд ярьж хэлэлцүүлэг хийсэн нь идэвх өндөр байлгасан. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эмэгтэй, нас 24)

• Хоорондоо сэтгэгдлээ хуваалцаж, шинэ санаа гаргахад их сонирхолтой байдаг. Яагаад ингэж бодож байгаа юм бол гэж боддог доо. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эрэгтэй, нас 21)

• Сүүлд тойрч байгаад ярих нь их сонирхолтой байсан. (Ярилцлагын хэсгээс, ЭХХ-ийн оролцогч, эмэгтэй, нас 22)

Залуучууд тогтвортой байдлыг хангах талаас суралцсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Дараагийн хөтөлбөрт хөтөч, зохион байгуулалтын багт орж ажилласнаар өөрсдийн боловсруулсан хөтөлбөрийн үр дүнг харах, хянах, туршлага

Page 13: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

хуримтлуулах боломж бүрдсэн байна. Түүнчлэн зарим оролцогчдын хувьд бүтээлч байдлаар лого гаргаж, цаашид төслийн болон бичил төслийн багийн хэрэглэх лого болсон.

ГУРАВ. НИЙГМИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП ХӨТӨЛБӨР

Зорилго: Залуучууд Тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан нийгмийн энтрепренершип буюу нийгэм болон байгаль орчинд чиглэгдсэн төсөл боловсруулах цаашлаад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Хамрагдсан залуучуудын тоо: 35 Хэрэгжүүлсэн арга хэмжээ: Хөтөлбөрт нийт 313 залуус бүртгүүлсэн бөгөөд үүнээс нийт нас, хүйс, ажил эрхлэлт, боловсролын түвшинөөрөө өөр 35 залуус хөтөлбөрт сонгогдож, оролцсон. 2019 оны 9-р сарын 28,29-нд 2 өдрийн эрчимжүүлсэн сургалт Улаанбаатар инновацын төвд зохион байгуулагдсан. Үүний дараагаар оролцогчид 3 сарын менторшип хөтөлбөрт хамрагдсан.

• Хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтын зураг:

Нийгмийн Энтрепренершип 2019 хөтөлбөрийн залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх, залууст бизнесийн мэдлэг олгох зорилготой 2 өдрийн эрчимжүүлсэн сургалт явагдсан.

Сургалтын нөлөөлийн санал асуулгаас харахад оролцогчид тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх ойлголттой болж (100%), хэрэглэгчдийн асуудлыг тодорхойлон өөрсдийн бизнес санааг олсон ба өөрсдийн бизнес моделтой боллоо (96%) гэсэн байна. Мөн энтрепренер байх нь тэдний цаашдын кареерт эерэгээр нөлөөлнө ( 93% ) гэж үзэж байгаа ажээ.

Сургалттай холбоотой шалгуур үзүүлэлтүүдэд оролцогчдын өгсөн үнэлгээг харахад үйл ажиллагааны агуулга, ач холбогдол, сургагч багш нарын ур чадвар, орчны үнэлгээ болон сургалтаас авсан сэтгэл ханамжинд 50-иас дээш хувь “маш сайн” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд үүнээс сургалт залууст таалагдсан гэж дүгнэж болохоор байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудтай залуусын гаргасан санал санаачилга хэрхэн холбогдож байгааг асуусан асуултад ядуурлыг устгах (69.2%), эдийн засгийн өсөлт баталгаат ажлын

Page 14: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

байрыг бий болгох, ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих, мөн чанартай боловсролыг дэмжих зорилтуудтай хамгийн их хамааралтай гэсэн хариултыг өгсөн байна.

Оролцогчдоос авсан сэтгэгдлээс харахад анх удаа зохиогдож буй Нийгмийн Энтрепренершип үйл ажиллагаа нь залуусын хүсэж хүссэн хүлээлтэд хүрсэн бөгөөд хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж авсан, идэвхэжсэн 2 өдрийн үйл ажиллагаа болсон байна.

Түүнчлэн тоон болон чанарын үнэлгээнээс харахад энэхүү сургалтыг зохион байгуулснаар сургалтад оролцогчдод дараах ач холбогдол өгсөн байна. Үүнд:

Нийгмийн Энтрепренершипийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон.Нийгэмд

ээлтэй бизнес эрхлэх санаатай, санаагаа хөгжүүлэх, хамтарч ажиллах ижил зорилготой багтай болсон.

Залуус хоорондоо санаа бодлоо солилцон, мэдлэг мэдээллээ хуваалцсан, нэг нэгнээсээ

суралцсан.Бизнес эрхлэхэд ямар алхмаас хэрхэн цааш үйл ажиллагаагаа явуулах талаар

зураглалтай болсон.

Нийгмийн бизнесийн загвар дээр өөрсдийн бизнесийг зураглан алсын хараатай бизнесийн

загвартай боллоо.Менторшип харилцааны ач тусыг мэдэж авч цаашид өөрийн гэсэн

ментортой болон бизнесийн зөвлөгөө мэдээлэл авах сонирхолтой болсон.

Бизнес эрхлэгчид хэрэглээгээ төлөвлөх болон хадгаламж хийхийн давуу, сул талын талаар мэдлэгтэй болсон. Хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа хэрхэн танилцуулах талаар ойлголт авсан.

ДӨРӨВ. ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ

Зорилго:

Платформ аргачлал буюу салбар доторх байгууллагуудын харилцан холбоогоор дамжуулан мэдээлэл хуваалцах, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох.

Уулзалтад дараах 6 байгуулага оролцдог:

- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр - Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар - Мерси Кори олон улсын байгууллага - Хүүхдийг ивээх сан - Хөгжлийн шийдэл - Эдюкатэд энтерпрайз

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Залуучуудын эдийн засгийн чадавхыг сайжруулах уулзалтыг сар болгоны сүүлчийн Лхавга гаригт зохион байгууладаг.

Уг уулзалтуудаар оролцогч байгууллагууд хоорондоо мэдээллээ хуваалцаж, хамтын ажиллагааны боломжоо ярилцдаг. 2019 оны Залуучуудын эдийн засгийн чадавхыг сайжруулах уулзалтын үр дүнд оролцогч байгууллагууд хамтран “Монгол Улс дахь Залуучуудад хүртээмжтэй энтерпрайзингийн экосистем” судалгааг хамтран нийлтэхээр болсон. Уг судалгааны зорилго нь Монгол Улс дахь залуучуудын энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх боломжуудын талаар зураглал гаргах нь юм.

Үр дүн:

Оролцогч байгууллагуудын уялдааг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Байгууллага бүр үйл ажиллагаагаа танилцуулж, ажилладаг чиглэлүүдээ гаргаж, хамтран ажиллах сэдвийн ангилал, зураглалыг бий болгосон. Залуучуудын ажил эрхлэлт, орлогын эх үүсвэр бий болгох, энтрепренершип, чадавх бэхжүүлэх, нийгмийн энтрепренершип, инновацын

Page 15: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

экосистем гэсэн ерөнхий чиглэлүүд гарч байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан.

Хамтын ажиллагааны хүрээнд дүн шинжилгээнд тулгуурласан үйл ажиллагаа төлөвлөх боломж бүрдүүлсэн. Оролцогч байгууллагууд SWOT анализыг дараах байдлаар хамтран хийсэн.

Давуу тал: Олон ургалч байдал Өөр өөр салбар, туршлага, үйл ажиллагаа, мэдээлэл Өргөн цар хүрээг хамардаг ( орон нутаг болон хот) Итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагаа (өмнөх хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэгдсэн) НҮБХХ холбогч байгууллага болох нь урт хугацааны оролцоог бий болгоно Тууштай байдал Нээлттэй байдал, уламжлалт бус хандлагууд, туршилт

Сул тал: Үйл ажиллагааны давхцал Үнэт зүйлс тохирохгүй байх магадлал Байгууллагуудын үндсэн, тэргүүн үйл ажиллагааны хэрэгжилт, цаг хугацаатай платформын уулзалт тохирохгүй байх Санхүүгийн нөөц боломж Үр дүн, үйл явц, цаг хугацааны өөр өөр хүлээлт Тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй Хүний нөөцийн дутмаг байдал

Боломж: Оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашлаад өргөн хүрээнд бэхжих магадлалтай, ажиллагааг уялдуулах, платформын цар хүрээг нэмэгдүүлэх Үйл ажиллагаар дамжуулан өөрчлөлтийг бий болгох түлхэц (нийгмийн энтепренершип болон энтерпрайзинг үйл ажиллагаагаар дамжуулан) Идэвхжсэн залуус бий болох Бодлогын өөрчлөлтөд түлхэц болох (нийгмийн энтепренершип болон энтерпрайзинг үйл ажиллагаагаар дамжуулан) ТХЗ -д хүрэхэд дэмжлэг үзүүлэх Туршилт хийх орон зай Нөөцийг үр дүнтэйгээр ашиглах боломж

Эрсдэл: Платформын хүрээнд нээлттэй байдал дутагдаж байна. Албан ёсны хамтын ажиллагаа, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дутмаг Улс төр болон хууль эрхзүйн байдал Зарим ойлголт, нэршлийн нэгдсэн ойлголт (энтерпрайзинг, нийгмийн энтрепренершип) Байгууллага, хувь хүний үнэт зүйлсийн ялгаатай байдал платформын үр нөлөөг бууруулах магадлалтай. Мэдээлэл бага хуваалцсанаас үйл ажиллагааны давхцал үүсэх магадлалтай. Бусад байгууллагааас ирэх дэмжлэг сул

Хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг эхний байдлаар хэлэлцсэн. Өмнөх туршлагаа хуваалцаж, сул талаа нөхөх, платформын хүрээнд нэг зорилт, зорилгууд бий болгох нөхцөл байдлыг судлан хэлэлцсэн.

Цаашид платформын үр нөлөө, үр дүнг өсгөх үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан.

Бүх байгууллага 2019 онд хэрэгжих үйл ажиллагаагаа танилцуулж, платформын хүрээнд хамтран ажиллах үйл ажиллагааг ярилцсан. Нийгмийн сүлжээнд компанит ажил, мэдээ мэдээлэл, ухуулга нөлөөллийн ажил явуулах, залуучуудыг тэгш хамрах үйл ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй, ЛГБТ, үндэсний цөөнх руу хандах, хамтарсан үйл ажиллагаа явуулах, эдийн засгийн форум 2020 төлөвлөх, хамтран ажиллах байгууллагыг тодорхойлох, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороотой хамтран “Хамтран хэлэлцье” хэлэлцүүлгийг зохион байгуулах, энтерпрайзинг чиглэлээр өглөөний уулзалт зохион байгуулах, үр дүнг хэмжих, нэгдсэн тайлангийн механизм бий болгох гэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөсөн.

Page 16: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Оролцогч байгууллага хоорондын мэдээлэл солилцох боломж бүрдсэн.

Үүнд оролцогч байгууллагууд ээлжлэн сар бүрийн уулзалтыг зохион байгуулах, хийж буй үйл ажиллагааг платформын хүрээнд танилцуулах, мэдээлэл өгөх, аргазүйгээ хуваалцах, байгууллагууд гол үйл ажиллагаандаа бусад байгууллагуудыг урих зэргээр хоорондоо илүү мэдээлэлтэй ажиллах болсон.

Оролцогч байгууллагууд нэгдсэн нэг зорилтод хүрэх боломж, гарцыг бий болгосон. Үүний нэг илрэл нь Монгол улсад залуучуудад хүртээмжтэй энтерпрайзинг экосистем хэрхэн байгааг дүгнэх нөхцөл байдлын судалгаа , ялангуяа залууст зориулж төрийн болон нийгэм, хувийн хэвшлийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд дүгнэлт хийх, нэгдсэн тайлангийн загвар гаргах боломж бүрдсэн.

Уламжлалт уулзалтаас онцлог, шинэлэг байдлаар явуулж байна. Сар бүр зохион байгуулагддаг уулзалтыг шинэлэг, үр дүнтэйгээр явуулахыг зорьж байна. Тухайлбал, уламжлалт аргуудаас илүүтэйгээр оролцооны, бүтээлч байдлыг давамгайлж явуулах, албан байдлаас илүү нөхөрсөг, үр дүнтэй, энгийн орчинг үүсгэж байгаа нь платформ хандлагын давуу тал оршино.

ТАВ. ЧИГЛҮҮЛЭГЧИЙН СУРГАЛТ

Зорилго:

Уг сургалт нь Улаанбаатар хотод хэрэгжих Монгол дахь НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн Идэвхэжсэн2030 төслийн чиглүүлэгч нарыг бэлтгэх зорилготой. Оролцогчид нь Улаанбаатар хотын Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар, Hub Инновацын Төв, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар болон бусад залуучуудын байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 12 оролцогчтой хэрэгжсэн.

Чиглүүлэгчдийн сургалтад хамрагдсанаар оролцогчид Идэвхэжсэн2030: Залуучуудын Энтерпрайзинг Төслийн үйл ажиллагаануудад ашиглагддаг шинэлэг аргачлалуудад суралцах, тэдгээрийг ашиглан сургалтыг чиглүүлэх чадваруудад

суралцана. Ингэхдээ Энтерпрайз Боловсролыг Сурган Хүмүүжүүлэх Шинжлэх Ухаан, Загварчлах Сэтгэлгээ болон Зан Үйл Судлал зэрэг аргачлалуудыг чиглүүлэг, хөтөлбөрт хэрхэн холбон нийлүүлж ашиглах чадварыг эзэмших болно. Хамрагдсан оролцогчдын тоо: 12

Хэрэгжүүлсэн арга хэмжээ: 10 сарын 29, 30 болон 31-ий өдрүүдэд Улаанбаатар Инновацын Төвд чиглүүлэгчийн нарын сургалтыг Идэвхэжсэн2030 зохион байгуулагсан.

Чиглүүлэгч нарын сургалтын зураг:

Page 17: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Үр дүн:

Сургалтын төгсгөлд сургалтын нөлөөллийн үнэлгээг оролцогчдоос бөглүүлэн авсан бөгөөд дараах дүгнэлтийг оролцогчид өгчээ. Үүнд:

Оролцогчдын сэтгэл ханамж өндөр (91%) , сургалтыг ерөнхийд нь “маш сайн” ( 81.8%) , цаг үеэ олсон, үр дүнтэй (91 %) гэж үнэлсэн байна.

Оролцогчдын хувьд анхны чиглүүлэгчээр бэлтгэгдсэн сургалт байлаа. Үнэлгээ бөглөсөн 11 оролцогчдын 63.6% (7) нь өмнө нь ямар нэгэн сургагч/чиглүүлэгчийн сургалтад хамрагдаж байгаагүй бол 36.4% (4) нь хөтөч багш, нөхөн үржихүйн боловсрол, гамшиг, иргэдийн оролцоо чиглэлээр сургагч багшийн сургалтад хамрагдсан байна.

Чиглүүлэгчийн сургалт бусад сургалтаас онцлог байна. 100% оролцогчид сургалт онцлог байсан гэж дүгнэсэн байна. Тухайлбал : залуучууд руу чиглэсэн, онол практик хосолсон, хийнгээ суралцах, баг болон хувь хүний хөгжилд чиглэсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн, бүх хүний оролцоог хангасан байдлаар илүү онцлог байсан гэж үзсэн байна.

Тоон үнэлгээнээс гадна чанарын аргууд болох ажиглалт, эргэцүүлэл, ярилцлагыг сургалтын явц, төгсгөлд хийсэн бөгөөд энэ нь дан ганц үнэлгээнд суурилахаас зайлсхийх, олон талаас үнэлэх, дүгнэх боломжийг олгосон. Эдгээр үнэлгээний нэгдсэн мэдээллээс дараах дүгнэлт, үр дүн гарсан:

Төслийн үндсэн ухагдахуун, ойлголтыг эзэмшсэн. Энтерпрайз Боловсролын Сурган Хүмүүжүүлэх Шинжлэх Ухаан, Загварчлах Сэтгэлгээ болон Зан Үйл Судлал зэрэг аргачлалуудыг чиглүүлэг, хөтөлбөрт хэрхэн холбон нийлүүлж ашиглах чадварыг эзэмшлээ. Түүнчлэн сургалтад хэрэглэгдсэн бүх үйл ажиллагаа, арга, аргачлал дээрх ойлголтуудыг өгөхөд чиглэдэг ойлголтыг өгсөн.

Өмнө нь маш олон сургалтанд хамрагдсан. Заримдаа залхуу, нойр хүрэх, ядрах

тохиолдол гардаг байсан. Харин тус сургалт ийм боломжийг олгохгүй байгаа нь

сургалт хэр үр дүнтэй явагдаж байгааг харуулж байна.

( Эргэцүүлэлийн хэсгээс , Төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй , 32 настай)

Маш их хэрэгтэй сургалт байлаа. Манай байгууллагаас илүү олон хүн оролцсон

бол гэж бодогдож байна. ( Эргэцүүлэлийн хэсгээс , Төрийн байгууллагын

төлөөлөл, эмэгтэй , 28 настай)

Page 18: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Энтерпрайзинг байх гэдэг нь хувь хүн, гэр бүл, нийгмийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх буюу санаагаа бодит болгох юм. Энтерпрайзинг нь ерөнхий гурван түвшинд явагддаг буюу эхний шат болох ерөнхий амьдрах ур чадвар (санаа гаргах, дэлгэрүүлэх, багаар ажиллах), хоёр дахь түвшин буюу ажлын түвшинд төсөл хэрэгжүүлэх, гурав дахь түвшин буюу илүү бизнес тал руу чиглэдэг.

Сургалтыг өөрсдөө удирдах, хийнгээ суралцах, хамтдаа суралцах, хүн бүр өөрт байгаа мэдлэг, туршлагыг хуваалцах боломжтой гэдгийг ойлгосон.

Төслийн арга, аргачлуудыг хийнгээ суралцаж, эдгээрийг ашиглан хэрхэн сургалтыг чиглүүлэх чадварыг эзэмшсэн. Тухайлбал:

Оюуны шуурга арга-Ганцаараа болон хамтдаа ажиллах

Хосоор ажиллан, бусадтай хуваалцах арга- Өөрийн санааг дэлгэрүүлэх

Зураглах арга - Төсөөлөн бодох, үгээр илэрхийлж болохгүй зүйлс, тайлбарлах, харилцааны болон илтгэх байдлыг сайжруулах

Мөн хүн бүрт адил асуулт өгч зургаар илэрхийлүүлэхэд өөр өөр маягаар дүрсэлсэн байна. Энэ нь бидний хүн бүр өөр өөр аргаар сурдагыг илтгэж байна. Чиглүүлэгчийн хувьд

Миний хувьд анх удаа ийм оролцооны аргад тулгуурласан сургалтад хамрагдаж байна.

(Эргэцүүлэлийн хэсгээс, төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй, нас 28)

Өмнө нь энтерпрайзинг байхыг зөвхөн бизнестэй холбож ойлгодог байлаа. Харин энэ

сургалтаас амьдрал бол төсөл юм. Хувь хүний түвшинд, гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлэх

санаа буюу энтерпрайзинг байж болох юм байна гэдгийг энгийн жишээгээр маш сайн

ойлголоо. Төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ. Үүнтэй адил залуучуудад ч гэсэн төслийн

хүрээнд хөтөлбөрт хамрагдахад нь олон түвшинд бидний суралцах зүйлс яаж биеллээ

олох вэ гэдгийг ойлгуулах нь маш чухал юм байна. ( Эргэцүүлэлийн хэсгээс , Төрийн

байгууллагын төлөөлөл, эмэгтэй , 32 настай)

Энэ сургалтад хамрагдсанаар өөртөө илүү дүгнэлт хийж, аливаа зүйлд яаруу

сандруу, хөнгөн ханддагаа ойлгож авсан. Өөрөөсөө илүү туршлагатай хүмүүстэй

хамтран ажиллах нь тэдний туршлагаас сурах боломжийг олгохоос гадна, тэдний

хувьд өөрөөсөө дүү хүмүүсийн илүү бүтээлч, шинийг эрэлхийлэгч байдлаас бас

суралцах боломжийг олгодог юм байна. (Эргэцүүлэлийн хэсгээс,

Идэвхжилтийн төвийн сайн дурын төлөөлөл, эмэгтэй, нас 18)

Зарим тохиолдолд ойлгохгүй юм шиг санагдах үе байсан боловч энэ нь сурах үйл явцын

нэг хэсэг байсныг ойлгосон. Цаашид хөтөлбөрийн сургагч багшаар ажиллахдаа

залуучуудын сурах үйл явцыг итгэлтэй, сурах орчинг ээлтэй байдлаар бий болгох нь

чухал. Аливаа зүйлийг хийх практик боломж, туршлага хуримтлуулах нь чухал гэдгийг

ойлголоо. (Ярилцлагын хэсгээс, төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй, нас 32)

Нас насны, өөр өөр мэргэжил, ажилтай хүмүүс оролцож байгаа нь мэдээлэл хуваалцах,

бие биенээсээ сурах боломжийг илүү олгож байна. (Эргэцүүлэлийн хэсгээс, ЭХХ-ийн

оролцогч, эмэгтэй, нас 26)

Насны зөрүү үл харгалзан бүгд хамтдаа бие биенээсээ суралцлаа.

(Эргэцүүлэлийн хэсгээс, төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй, нас 29)

Page 19: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

залуучуудыг өөрийн аргаар сурахад туслах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйг үүгээр дамжуулан ойлгох боломжийг өгсөн.

Уламжлалт сургалт, энтерпрайзинг хөтөлбөрийн ялгааг оролцогчийн туршлага дээр тулгуурлан гаргасан.

Хүн бүрийн сурах арга барил өөр. Хүмүүсийн мэдлэг, туршлагын түвшин өөр байх нь сурах явцад тусладаг. Тиймээс чиглүүлэгчийн хувьд хүн бүрийн сурах арга барилд тааруулж хийж туслахын чухлыг ойлгосон.

Чиглүүлэгчийн дэмжлэг, түлхэц чухал . Залуучуудын хийж буй үйл ажиллагаа, төслөө дуусгахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Оролцогчдын үзэж байгаагаар чиглүүлэгч нь нээлттэй байлгах, эерэг уур амьсгал бүрдүүлэх, идэвхтэй сонсох, хамтдаа суралцах, оролцоог хангах, залуучуудын итгэх итгэлийг нэмэгдүүлэх, өөрийн чиглүүлэх арга барилыг олох, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тэгш оролцоог хангах, сурах боломжийг хангах,хандлагыг өөрчлөх, санааг услах, дэмжигч байх хэрэгтэй гэж дүгнэсэн байна.

Хөтөлбөрөөр дамжуулан оролцогчдын сурах эрмэлзэл, итгэл, ур чадвар дээшлэх боломж гардагыг чиглүүлэгч нар өөрсдөө туршив.

Эргэцүүлэл хийх буюу сурсанаа хэрхэн бусад орчин, нөхцөлд хэрэглэх талаар хэлэлцэх нь чухал. Чиглүүлэгчийн сургалтад оролцогч нар цаашид сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа мэргэжлийн болон хувь хүний түвшинд хэрхэн ашиглах тодорхой төлөвлөгөөтэй болсон. Оролцогчдын хувьд шинээр суралцсан зүйлсээ мэргэжлийн хүрээнд буюу ажилдаа ашиглах, тухайлбал сургалт зохион байгуулах, төлөвлөгөө гаргах, хичээл заах, сайн дурын ажил хийх зэрэгт хэрэглэх боломжтой гэж үзсэн байна. Зөвхөн ажил мэргэжлийн хүрээнд зогсохгүй, хувь хүний түвшинд тэр дундаа гэр бүлийн хүрээнд ч энтерпрайзинг байх боломжтой гэж ойлгосон. Тухайлбал, хүүхдээ сургалтад явуулахдаа зан үйлийн аргачлалыг хэрэглэх, нарийвчилсан төлөвлөгөөг өөртөө гаргаж, үр дүнд хүрнэ гэж төлөвлөжээ.

Төслийн чиглүүлэгчийг бэлдсэнээр цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, төслийн үйл ажиллагааг бодитоор түгээн дэлгэрүүлэх, цар хүрээг өргөжүүлэхэд дэмжлэг болно.

Төслийн 2019 оны үйл ажиллагааны нийт үр дүн, дүгнэлт: Нийт хэдэн удаагийн сургалт арга хэмжээ зохион байгуулсан, хэдэн залуус жилийн туршид давхардсан тоогоор хамрагдсан, дэлхийд анх удаа туршигдаж байгаа онцлогийг оруулах, хүрсэн гол үр дүн

2019 оны 11 дүгээр сарын байдлаар хамтын ажиллагааны хүрээнд нийт таван үйл ажиллагаа болох Идэвжилтийн төв, Энтерпрайзинг Хөгжлийн Хөтөлбөр, Нийгмийн Энтрепренершип Хөтөлбөр, Залуусыг Эдийн Засгийн хувьд чадавхжуулах уулзалтыг

Төрийн албан хаагчдын хувьд бид ижил мэдээлэлтэй, баригдмал байдаг. Харин энэ

сургалтаас өөрийн ажилд шинэлэгээр нэвтрүүлэх олон зүйлийг сурч байна.

(Эргэцүүлэлийн хэсгээс, төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй, нас 32)

Өөртөө итгэлгүй, зөв буруугаа мэдэхгүй ч байхад чиглүүлэгч дэмжин ажиллаж байгаа

нь хичээх засах боломжийг олгодог юм байна. Буруу байна гэж хэлэх зэмлэх нь тэр

хүнийг шантрах замд оруулдаг гэдгийг сайн ойлголоо.

(Эргэцүүлэлийн хэсгээс, төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй, нас 28)

Төслийн талаарх ойлголт сайжирч, арга барил, эргэлзэж ойлгомжгүй байсан зүйлс

тодорхой болсон. (Эргэцүүлэлийн хэсгээс, төрийн байгууллагын төлөөлөл, эмэгтэй,

нас 35)

Page 20: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

төлөвлөж, нэмэлтээр Идэвхэжсэн2030 төслийн чиглүүлэгчийн сургалтыг зохион байгуулсан байна. Тоон үнэлгээнээс гадна чанарын аргууд болох ажиглалт, эргэцүүлэл, ярилцлагыг сургалт, хөтөлбөрийн явц, төгсгөлд хийсэн бөгөөд энэ нь дан ганц үнэлгээнд суурилахаас зайлсхийх, олон талаас үнэлэх, дүгнэх боломжийг олгосон. Эдгээр үнэлгээний нэгдсэн мэдээллээс дараах ерөнхий дүгнэлт, үр дүн гарсан байна. Тухайлбал:

Төслийн хөтөлбөр, сургалт Энтерпрайз Боловсролын Сурган Хүмүүжүүлэх Шинжлэх Ухаан, Загварчлах Сэтгэлгээ болон Зан Үйл Судлал зэрэг аргачлалуудад тулгуурласан. Эдгээр ойлголт ухагдахуунд тулгуурласнаар залуучуудын энтерпрайзинг чадварыг нотолгоонд суурилсан, хэрэглэгч төвтэй, оролцооны, шинэлэг аргачлалаар дээшлүүлэх боломж бүрдсэн.

Төслийн үйл ажиллагаа нь оролцогч нарт өөрсдөө загварчлах үйл явц, үйл ажиллагаа, сургалтаас гарах үр дүнг тодорхойлох, туршлага дээр суурилан суралцах буюу хийнгээ суралцах, хамтын ажиллагаан дээр суурилан суралцах, сурсан зүйлсээ цаашид хэрхэн ашиглах талаар эргэцүүлэл хийх, энтерпрайз циклийн ойлголтыг үйл ажиллагаар дамжуулан авах боломжийг олгосон.

Чанарын судалгаанаас харахад зарим оролцогчдын хувьд хөтөлбөр, сургалтад оролцсон хүлээлт илүү танхимын сургалт, онолын мэдлэг , энтрепренершип тал руу байсан боловч төслийн үйл ажиллагаанд оролцож энтерпрайзинг сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны ойлголт болох хувь хүн болон нийгмийн түвшинд төсөл хэрэгжүүлж, ингэснээр тэдний мэдлэг, туршлага, ур чадвар сайжирч улмаар бизнес эхлэх буюу гурав дахь түвшинд хүрэх суурийг тавьж өгсөн байна.

Залуучуудаас залуус руу чиглэсэн. Залуусын төлөөлөл үе тэнгийнхэндээ зориулж, тэдний энтерпрайзинг чадварыг дээшлүүлэх “Идэвхжилтийн төв” болон ЭХХ-ийн загвар, үйл ажиллагааг боловсруулснаараа онцлог юм. Оролцогч залуусын хувьд анх удаа хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг загварчлах үйл ажиллагаанд оролцсон байна.

Залуучууд энтерпрайзинг чадвар буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадвараа төслийн хөтөлбөрүүдээр дамжуулан дээшлүүлсэн. Энэ нь ЭХХ-ийн эхний ээлжийн залуус дараачийн ээлжийн хөтөлбөрийг боловсруулсан, хоёрдугаар ээлжийн залуус Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн асуудлын шийд болох бичил төслийг боловсруулсан, Идэвхжилтийн төвийн загварчлал, үйл ажиллагааг гаргасан, нийгэмд ээлтэй төслийг боловсруулан туршиж байгаа зэрэг бодит үр дүнгээр илрэх юм. Сургалт, хөтөлбөр бүр онцлог байсан. Үүнд: Өөр өөр салбарын 15-34 насны залуучуудын төлөөллийг хамруулсан буюу өөр өөр мэргэжлийн хүмүүстэй ажиллах боломж өгсөн, залуусаас залууст чиглэсэн бодит хөтөлбөр, төвийг бий болгосон, өөртөө буюу үе тэнгийн залуучууд руу хандсан загварчлалыг гаргасан, санаагаа бодит болгох арга зам, шийдлийг эрэлхийлсэн, хоосон зүйлээс шинэ зүйл бий болгохоор ажилласан, хийнгээ суралцах боломжтой, бүх зүйлийг өөрсдөө хийж бүтээсэн буюу илүү бие даах, бүтээлч байх, өөрсдөө хөгжих боломж олгож өгсөн, шинэ туршилт, туршлагыг бий болгосон,хамтдаа суралцах, хамтын ажиллагаа, багаар ажиллах давамгайлсан, эерэг, жигд оролцоог хангасан, оролцогчдын оролцоо давамгайлсан, хэлэлцүүлэг дээр суурилсан, хэлэлцүүлгээс шийдэл олдог, давхцал багатай шинэлэг, сонирхолтой аргачлалууд, цаг баримтлал, цагийг үр дүнтэй ашиглах, зорилгоо нэгтгэх боломж өгдөг, чиглүүлэгчээс өгч буй урам зориг, менторын дэмжлэг, шинэ санаа гаргах, мэдлэг, мэдээллийн орчин, эерэг уур амьсгал, идэвхтэй, нээлттэй, чөлөөт байдлыг бий болгосноороо бусад арга хэмжээнээс онцлогтой байсан гэж үзжээ., Хөтөлбөр, сургалтын хүрээнд оролцогчдод эерэг өөрчлөлт гарсан байна. Хөтөлбөрийн явцад болон төгсгөлд хийгдсэн үнэлгээнээс харахад тэд дараах байдлаар дүгнэсэн байна. Үүнд: Тэдний багаар ажиллах чадвар нэмэгдсэн, бусадтай харилцах харилцааны ур чадвар сайжирсан, хүлээцтэй сонсогч болсон, өөрийн үзэл бодлоо товч тодорхой илэрхийлэхийг сурсан, аливаа зүйлийг олон талаас нь харж сурсан, бусдын шинэ санаа, үзэл бодлоос суралцсан, бусдаас болон бусадтай туршлага хуваалцсан, загварчлах болон төлөвлөх, цаг барих чадварууд нэмэгдсэн, хамт олон, өөр өөр салбарын танилын хүрээ нэмэгдсэн, нийгмийн хариуцлагаа илүү ойлгосон, мэдлэгийн хүрээ нэмэгдсэн,

Page 21: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

эргэцүүлэл хийдэг болсон, өөрийн сул талыг мэдэх боломж олгосон, өөрийгөө бага ч гэсэн ойлгосон, илүү нээлттэй,илүү чадварлаг болсон, энтерпрайзинг хандлагуудад өөрчлөлт гарсан тухайлбал, бүтээлч сэтгэлгээнд өөрчлөлт орсон, эрсдэл тооцох чадвар нэмэгдсэн, хүсэл эрмэлзэлтэй болсон.

Залуусыг эдийн засгийн хувьд чадвахжуулах уулзалт нь уламжлалт уулзалтын хэв шинжээс илүүтэйгээр платформ хандлагын онцлог болох албан байдлаас илүү нөхөрсөг, үр дүнтэй, энгийн орчинг үүсгэж , оролцооны, бүтээлч байдал дээр тулгуурлан зохион байгуулж байна. Үүний үр дүнд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг бий болгох, мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлж, дүн шинжилгээнд тулгуурласан, цаашид платформын үр нөлөө, үр дүнг бэхжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх боломж бий болгосон. Түүнчлэн оролцогч байгууллагууд нэгдсэн нэг зорилтод хүрэх боломж, гарцыг бий болгосон. Үүний нэг илрэл нь Монгол улсад залуучуудад хүртээмжтэй энтерпрайзинг экосистем хэрхэн байгааг дүгнэх нөхцөл байдлын судалгаа, ялангуяа залууст зориулж төрийн болон нийгэм, хувийн хэвшлийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд дүгнэлт хийх, нэгдсэн тайлангийн загвар гаргах боломжийг бүрдүүлсэн.

Идэвхэжсэн2030 төслийн чиглүүлэгчийн сургалт нь цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, төслийн үйл ажиллагааг бодитоор түгээн дэлгэрүүлэх, цар хүрээг өргөжүүлэх дэмжлэгийг бий болгосон.

ХЯНАСАН:

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН

ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Г.ЖАРГАЛМАА

НЭГТГЭСЭН: ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН И.УНДРАХБАЯР

Page 22: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Идэвхэжсэн 2030 төслийн Идэвхжилтийн төвийн төсвийн задаргаа

Д/д Төхөөрөмжүүд

Тайлбар

Нэгж үнэ

Тоо (ш)

Нийт үнэ(төг)

Ашиглалт, хэрэглээ

1 Цахилгаан төхөөрөмж

VR төхөөрөмж- Залуучуудад зориулсан төрөл бүрийн контент үзүүлэх зориулалттай VR төхөөрөмж.

2,564,100

1

2,564,100

2019 онд VR төхөөрөмж дээр Unread.mn сайтаас гаргасан Улаанбаатар хотын 10 хамгийн таатай оффисуудаас Улаанбаатар инновацын төв, Мобиком, Сая санаа, Дата Артист, Инвескор оффисуудыг сонгож эдгээр компанийн оффисыг харуулсан VR аялал үзүүлэх болно. Цаашлаад VR төхөөрөмж дээр хэрхэн ажлын ярилцлагад орох гэх мэт залууст зориулсан агуулгатай төрөл бүрийн контент үзүүлэх болно.

Мэдрэмжтэй дэлгэц - Боломж энд

3,630,000

1

3,630,000

Энэхүү дэлгэц нь Идэвхжилтийн төвийн ‘Боломж энд’ самбар болж ажиллах бөгөөд самбар дээр залуус шинэ санаагаа хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, арга хэмжээний зөвлөгөө болон ажлын байр, сайн дурын ажил хийх боломжууд, тэтгэлэгүүдийн талаар мэдээлэл дэлгэц дээр тогтмол байршуулна.

Page 23: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

дэлгэц 55 инчийн зориулалтын дэлгэц ашиглан мэдээллийн дэлгэц бий болгох

Нэгдсэн мэдээлэл авах төхөөрөмж/мэдрэгтэй/ -76 инчийн зориулалтын дэлгэц ашиглан мэдээллийн дэлгэц бий болгох

10,999,990

1

10,999,990

Уг дэлгэц Улаанбаатар инновацын төвийн үүдний хана дээр байрлах бөгөөд энэхүү дэлгэц дээр Улаанбаатар инновацын төвийн талаарх мэдээлэл, төв дээр зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанууд болон Улаанбаатар хотод болж буй залуучуудад зориулагдсан үйл ажиллагаануудын талаар мэдээлэл байрлана. Энэхүү дэлгэцийг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн баннерийн оронд ашиглах болно. Мөн уг дэлгэц нь боломж энд самбартайгаа холбоотой.

Page 24: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Таблет 32 GB багтаамжтай iPAD

1,199,000

1

1,199,000

Таблет дээр Идэвхжилтийн төвөөр үйлчлүүлж буй залуус Activated.mn сайт дээр байрших General Enterprising Tendencies (GET) тестийг бөглөнө. Ингэснээр залуус өөрийн энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх хандлагын талаар мэдээлэл авах болно. Залуучуудад өөрт гарсан хариуны дагуу Идэвхжилтийн төвийн гишүүнчлэлийн карт олгох болно.

2 Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал

“Зан төлөвийн арга зүй” судалгаа /behavioral science/

26,068,000

1

26,068,000

Зан төлөвийн шинжлэх ухаан, энтрепрайзинг боловсрол болон бусад шинэлэг аргыг ашиглан залуучуудын энтрепрайзинг-д хандах хандлагыг зөв тийш нь чиглүүлэх, чадвар, бололцоог сайжруулахад зориулсан судалгаа хийж Идэвхжүүлэх төвийн мэдээллийн самбарын байршил, төвөөр үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй зөв мэдээллийг хүргэх арга барилыг туршина. (НҮБХХ-ын санхүүужилтээр)

Дотоод заслын загвар /интерьер дизайн/ болон дотоод заслын ажил

13,735,950

1

13,735,950

Залуусийн инновацын зөвлөх

8,933,397.2 1

8,933,397.2

Идэвхжилтийн төвийн загварчлах өдөрлөг, турших уулзалтын хөтөлбөрийн боловсруулж, удирдах болон идэвхжилтийн төвийн дотоод засал, үйл ажиллагааг удирдах зөвлөх

Page 25: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

Хяналт, үнэлгээний зөвлөх

7,247,409.4 1

7,247,409.4

Идэвхжилтийн төвийн загварчлах өдөрлөг, туршилтын уулзалт, сайн дурын ажилчид болон нийт идэвхжилтийн төвөөр үйлчлүүлж буй залуучууд дээр тулгуурлан хяналт үнэлгээ хийх зөвлөх.

VR аялал монтажлах төлбөр

150,000

5

750,000

Нийт 5 оффисын 360 градус аяллыг VR аялалруу буулгаж монтажласан төлбөр.

3 Тохижилт

Тавилга

275,000 1

175,000

Идэвхжилтийн төвд байрлах 6 дугуй сандал, 2 босоо сандал, 76 инчийн дэлгэцийг байрлуулах тогтоогчийн үнэ.

4 Хэвлэл

Гишүүнчлэлийн карты хэвлэл

1500

200

300,000

Идэвхжилтийн төвөөр үйлчлүүлэх залуучуудад зориулагдсан гишүүнчлэлийн карт.

Самбар дээр байрлах шар цаасны хэвлэл

256

1000

256,000

Идэвхжилтийн төвөөр үйлчлүүлэгчид зорилгоо бичих шар цаасны хэвлэл

Идэвхжилтийн төвийн хаяг болох UV баннер

93,800

1

93,800

Идэвхжилтийн төвийн хаяг болох UV баннер

Улаанбаатар инновацын төвийн үүдний хана

82,775

2

165,550

Улаанбаатар инновацын төвийн үүдний хана дээр байрлах 2 ш UV баннер

Page 26: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

дээр байрлах 2 ш UV баннер

Идэвхжилтийн төвийн сайн дурын ажилчдын подволк

30,000

12

360,000

Идэвхжилтийн төвд 7 хоногт 2 ээлжээр, нэг ээлжээр гарахдаа 4 цагаар ажиллах сайн дурын ажилтнуудын өмсөх нийт логотой подволк.

5

Нээлтийн арга хэмжээний зардал

Нээлтийн арга хэмжээний зардал

820,000

1

820,000

Нээлтийн арга хэмжээний зардал болох цайны завсарлага, зурагчин, нээлтийн үеэр ажиллах photobooth-ын зардал.

6

Төслийн ажилтны цалин

Төслийн ажилтны цалин

28,395,500 1

28,395,500

Идэвхэжсэн2030 @ #HUB төслийн ажилтны цалин

7

Менежментийн зардал

НҮБХХ-өөр дамжуулан төлбөр хийх, НҮБХХ-ын ажилтны

3,192,604

1

3,192,604

НҮБХХ-өөр дамжуулан төлбөр хийх, НҮБХХ-ын ажилтны цалинд оногдох хүний нөөцийн нэмэлт зардал.

Page 27: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд

САНХҮҮГИЙН ТАЙЛАН:

цалинд оногдох хүний нөөцийн нэмэлт зардал.

8

Идэвхжилтийн төвийн дотоод засал дээр нэмэлтээр нэмэгдэх худалдан авалт хийх бүтээгдэхүүнүүдийн үнэ

Идэвхжилтийн төвийн дотоод засал дээр нэмэлтээр нэмэгдэх худалдан авалт хийх бүтээгдэхүүнүүдийн үнэ

3,176,040

1

3,176,040

Идэвхжилтийн төвийн дотоод засалд нэмэгдэх зүйлс буюу ургамал, ном, гэрэлтүүлэг, нэмэлт таблет, маркер зэргийн үнэ.

Нийт

86,634,340.6

Үлдэгдэл

13,365,659.4 Санал болгож буй зүйлс: Идэвхжилтийн төвд (Улаанбаатар ииновацын төвд) залуучуудын үндэсний чуулган зохион байгуулах.

Page 28: ИДЭВХЭЖСЭН 2030 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНidia.ub.gov.mn/Uploads/df3e1e1b-2690-4d9c-8e58-9f522dac7be6.pdf · боловсруулсан. Тэд