22
LECTURE 3. САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ Боловсруулсан багш: Л.Гүнжаргал

Лекц №4 Санхүүгийн зах зээл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Лекц №4 Санхүүгийн зах зээл

LECTURE 3.

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Боловсруулсан багш: Л.Гүнжаргал

Page 2: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Санхүүгийн хэрэгслүүдийг(үнэт цаас, мөнгө)

худалдах, худалдан авах замаар сул

чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг

эргэлтэнд оруулах, зээлийн эх үүсвэрийг

бий болгох үйл ажиллагаа явагдаж байгаа

зах зээлийн нийлбэр цогцыг санхүүгийн

зах зээл гэнэ.

Page 3: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Санхүүгийн зах зээлийн зорилго:

Сул чөлөөтэй байгаа мөнгөн

хөрөнгийг санхүүгийн зуучлагч

байгууллагаар дамжуулан эргэлтэнд

оруулах явдал.

Page 4: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Санхүүгийн зах зээлийн үүрэг:

1. Санхүүгийн зуучлалын

2. Эрсдэлээс хамгаалах

3. Хадгаламж, хуримтлалыг төвлөрүүлэх

4. Төлбөрийн чадварыг хангах

5. Санхүүжилтын эх үүсвэрээр хангах

Page 5: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Санхүүгийн зах зээлд:

1. Хөрөнгө оруулагчид(мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй тал)

2. Санхүүжигчид (хөрөнгийн дутагдалтай тал)

3. Зуучлагчид

Page 6: Лекц №4 Санхүүгийн зах зээл

1. Хөрөнгө оруулагчид: Иргэд ААН,Б ЗГ Банк санхүүгийн байгууллага Гадаадын хөрөнгө оруулаг

2. Зуучлагчид: Брокер , дилер Хөрөнгө оруулалтын зөвлөх Үнэт цаасны компани Хөрөнгийн бирж Андщррайтер

3. Санхүүжигчид Пүүс, компани Орон нутгийн засаг захиргааны байгууллага Санхүүгийн байгууллагууд

Page 7: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг брокер гэнэ.

Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжддаг этгээдийг андеррайтер гэнэ.

Үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих үйл ажиллагаа явуулдаг этгээдийг дилер гэнэ.

Page 8: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Санхүүгийн зах зээлийг түүн дээр

арилжаалагдаж байгаа санхүүгийн

хэрэгслийн төрлөөс хамааруулан:

1. Үнэт цаасны зах зээл

2. Гадаад валютын зах зээл

3. Уламжлагдсан зах зээл гэж ангилна.

Page 9: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Үнэт цаасны зах зээл

Үнэт цаасны зах зээл дээр мөнгөний

бэлэн ба бэлэн бус хэлбэрийн хөдөлгөөн,

төлбөр тооцоо, өр авлага, хөрөнгө оруулалт,

үнэт цаасыг гаргах, тараах, худалдах, худалдан

авах зэрэгтэй холбоотой үйл ажиллагаанууд

явагдаж, бүх төрлийн үнэт цаасны гүйлгээ

хийгддэг зах зээл юм.

Page 10: Лекц №4 Санхүүгийн зах зээл

ҮЦЗЗ дээр явагдаж байгаа үйл ажиллагааг дараахь үе шатуудад хуваана.

1. Үнэт цаас гаргах.

2. Үнэт цаасыг байршуулах.

3. Үнэт цаасны арилжаа.

Анхдагч зах зээл дээр

Хоёрдогч зах зээл дээр

Анхдагч зах зээл дээр

Page 11: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Анхдагч зах зээл гэдэг нь анх удаа шинэ үнэт

цаасыг гаргаж арилжиж байгаа зах зээл юм.

Хоёрдогч зах зээл нь анхдагч зах зээл дээр

гаргасан үнэт цаасуудыг арилжаалж

дууссаны дараа хөрөнгө оруулагчид өөр

хоорондоо дахин худалдаалж байгаа зах

зээл юм.

Page 12: Лекц №4 Санхүүгийн зах зээл

ҮЦЗЗ-ийг зохион байгуулалтын

хэлбэрийг хувьд::

1. Биржийн зах зээл-Xөрөнгийн биржүүдээр

дамжин үнэт цаасны арилжаа худалдаа

явагддаг зах зээл.

2. Биржийн бус зах зээл- дилерүүдийн

үүсгэж байгаа зах зээлийн хэлнэ. Жишээ

нь: NASDAQ

Page 13: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Үнэт цаасны төрөл, зорилго

хугацаанаас хамааруулан үнэт цаасны зах

зээлийг:

1. Мөнгөний зах зээл

2. Хөрөнгийн зах зээл гэж ангилна.

Page 14: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Мөнгөний зах зээл

1 жилээс доош хугацааны, хөрвөх

чадвар өндөртэй үнэт цаасуудтай холбоотой

гүйлгээ, арилжаа хийгдэж байгаа зах

зээлийг мөнгөний зах зээл гэнэ.

Page 15: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Мөнгөний зах зээл дээр арилжаалагдаж

байгаа үнэт цаасууд нь:

- хөрвөх чадвар өндөртэй

- хугацаа богино тул эрсдэл бага

- хоёрдогч зах зээлд арилжиж болдог гэсэн

давуу талуудтай.

Page 16: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Мөнгөний зах зээлд арилжаалагддаг

үнэт цаасууд:

1. ЗГ-ын богино хугацаат үнэт цаас

2. Хадгаламжийн серфтикат

3. Арилжааны бичиг банкны акцент

Page 17: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Хөрөнгийн зах зээл

1 жилээс дээш хугацаатай , хөрөнгө

оруулалтын зориулалттай үнэт цаас гаргах

болон түүнийг худалдах, худалдан авах үйл

ажиллагаа явагдаж б айгаа зах зээлийг

хөрөнгийн зах зээл гэнэ.

Page 18: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Хөрөнгийн зах зээлийн үнэт

цаасуудыг шинж чанараас нь хамааруулан.

1. Өмчийн үнэт цаас – энгийн хувьцаа, давуу

эрхтэй хувьцаа

2. Өрийн үнэт цаас – бонд

Page 19: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Уламжлагдсан зах зээлСанхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн

үндсэн дээр арилжаа явагдаж байгаа зах зээлийг

хэлнэ.

Ямар нэг санхүүгийн хэрэгслээс үүсэн бий

болсон тодорхой үнэ цэнэ бүхий үүсмэл үнэт

цаасууд болохфорвард, фыюочерс, опцион, своп

гэрээнүүдийг санхүүгийн уламжлагдсан

хэрэгслүүд гэнэ.

Page 20: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Гадаад валютын зах зээл

Олон улсын төлбөр тооцоонд

хэрэглэгддэг валют, түүнтэй холбогдсон

гэрээ хэлцлийн арилжаа явагдаж байгаа зах

зээлийг хэлнэ.

Page 21: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Валютын зах зээлийн зорилго нь

төлбөр тооцоонд шаардлагатай валютаар

хангах, гадаад худалдаа эрхлэгчдийн

эрсдэлийг хамгийн боломжит доод төвшинд

хүргэх явдал юм.

Page 22: Лекц №4 Санхүүгийн зах зээл

Ашигласан материал• Д.Оюунцэцэг “Санхүүгийн үндэс” УБ2006 он

• Д.Оюyнцэцэг “Төрийн санхүү” УБ2006 он

• Д.Намжил “Төрийн санхүү” УБ2002 он

• Д.Намжил, Ц.Цэнд-Аюуш “Санхүү” УБ2002 он

• Д.Мөнхдулам, Г.Балж” Төрийн санхүү”УБ 2001 он

• Ц.Аюурзана “Аж ахуй нэгжийн санхүү” УБ2001 он

• Д.Моломжамц “Санхүү, мөнгө зээлийн харилцаа” УБ2006 он

• www.mongolbank.mn

• www.legalinfo.mn