61
Зохицуулалт ба шудрага бус өрсөлдөөний эсрэг хууль БҮЛЭГ 14

Монополь зах зээл

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Монополь зах зээл

Зохицуулалт ба шудрага бус

өрсөлдөөний эсрэг хууль

БҮЛЭГ 14

Page 2: Монополь зах зээл

Энэ бүлгийг судалсанаар дараах чадваруудыг олж

авах болно. Үүнд:

Засгийн газрын эдийн засгийн онол болон засгийн

газрын үйл ажиллагаа хэрхэн зах зээлийн гажуудал,

дахин хуваарилалтаас бий болдгийг тайлбарлах

Зохицуулалт болон шударга бус өрсөлдөөний эсрэг

хуулийг тодорхойлох, зохиуулалтын онолууд болон

нийгмийн сонирхолын хоорондын ялгааг тайлбарлах

Зохицуулалт болон зохицуулалтыг арилгах нь үнэ,

гарц, ашиг, худалдаанаас бий болох хожооны

хуваарилалтанд хэрхэн нөлөөлдөгийг тайлбарлах

Шударга бус өрсөлдөөний эсрэг хуулийг тайлбарлах

болон өнөөгийн шудрага бус өрсөлдөөний эсрэг

хуулийн бодлогын талаарх гурван маргааныг товч

тоймлох

Page 3: Монополь зах зээл

Нийгмийн сонирхол уу эсвэл тусгай сонирхол уу?

Зүй ѐсны монополь зохицуулагдсан байдаг.

Гэхдээ зохицуулалт нь нийгмийн сонирхол буюу бүх

хүний төлөө ажилладаг уу эсвэл тусгай сонирхол буюу

хэн нэгний төлөө ажилладаг уу?

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нь

монополийн үйл ажиллагааг хязгаарлаж, нэгдэхэд саад

болдог.

Энэ хууль нь нийгмийн сонирхолд үйлчлэх үү эсвэл

тусгай сонирхолд үйлчлэх үү?

Page 4: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Засгийн газрын эдийн засгийн онол нь засгийн газрын

зорилго, засгийн газрын хийдэг эдийн засгийн сонголт

болон эдгээр сонголтын үр дагаварыг тайлбарладаг.

Засгийн газар оршин байх дараах хоѐр үндсэн эдийн

засгийн шалтгаан байдаг. Үүнд:

1. Өмчийн эрхийг баталгаажуулах болон орлого,

баялагийн дахин хуваарилалтын дүрмийг тогтоох

2. Хязгаарлагдмал нөөцийг хуваарилах зах зээлийн

механизм үр ашиггүй буюу зах зээлийн гажуудал

үүссэн үед зах зээлийн бус механизмаар хангах.

Page 5: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Засгийн газрын эдийн засгийн онол болон нийгмийн

сонголтын онол нь дараах таван эдийн засгийн

асуудлыг авч үздэг. Үүнд:

Mонополь ба олигополийн зохицуулалт

Гадаад дам нөлөөний зохицуулалт

Нийтийн барааны хангамж

Нийтийн эзэмшлийн нөөцийн ашиглалт

Орлогын дахин хуваарилалт

Page 6: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Монополь ба олигополийн зохицуулалт

Монополь, олигополь болон тэдний өсгөдөг рент хайх

үйл ажиллагаа нь нөөцийг үр ашигтай хуваарилахад

саад болдог бөгөөд хэрэглэгчийн хожоог

үйлдвэрлэгчийн хожооруу дахин хуваариладаг.

Засгийн газар нь монополь, олигополийг зохицуулдаг

бөгөөд шудрага бус өрсөлдөөний эсрэг хуулийг

баталснаар картел болон бусад өрсөлдөөнийг

хязгаарласан хязгаарлалтыг хориглодог.

Page 7: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Дам нөлөөний зохицуулалт

Гадаад зардал болон гадаад үр өгөөж нь хоѐр

этгээдийн хоорондын эдийн засгийн хэлцлийн үр дүн

гуравдагч этгээд зардал гаргах, эсвэл үр өгөөж хүртэх

явдал юм.

Химийн үйлдвэр хог хаягдлаа голруу замбараагүй

хаяж, голын загасыг устгаснаар гадаад зардалыг бий

болгоно.

Банк сайхан тухтай ажлын байр барьснаар гадаад үр

өгөөжийг үүсгэнэ.

Гадаад зардал болон гадаад үр өгөөж нь зах зээлийн

үр ашигтай нөөцийн хуваарилалтад саад болдог.

Page 8: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Нийтийн барааны хангамж

Нийтийн бараа нь хүн бүр хэрэглэдэг бөгөөд

хэрэглээнээс хэн нэгнийг хасч болдоггүй бараа юм.

Жишээ нь, үндэсний батлан хамгаалах, хууль, журам,

бохир ус, хог хаягдлыг цэвэрлэх үйлчилгээ гэх мэт.

Зах зээлийн эдийн засаг эдгээр барааг хэрэгцээт

хэмжээнээс нь дутуу үйлдвэрлэдэг. Учир нь төлбөрийг

нь төлөхгүйгээр хэрэглэх сонирхолтой хүнийг хасч

болдоггүй бөгөөд энэ асуудлыг туулайчлах гэдэг.

Page 9: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Нийтийн эзэмшлийн нөөцийн ашиглалт

Зарим нөөцийг хэн ч эзэмшдэггүй, бүх хүн ашигладаг.

Жишээ нь, гол, мөрөн, далайд байдаг загас юм.

Зах зээлийн эдийн засаг эдгээр нөөцийг хэтрүүлэн

ашигладаг. Учир нь хэн ч үүнийг хамгаалах

хөшүүрэггүй байдаг ба үүнийг нийтийн байхын

эмгэнэл гэж нэрлэдэг.

Page 10: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Орлогын дахин хуваарилалт

Зах зээлийн эдийн засаг нь орлого болон баялагийн

тэгш бус хуваарилалтыг бий болгодог.

Өсөн нэмэгдэх орлогын татварыг нийгмийн бараа

болон орлогын дахин хуваарилалтанд төлдөг.

Page 11: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Нийгмийн сонголт ба улс төрийн зах зээл

Нийгмийн сонголтын онол нь улс төрийн зах зээл дээрх

засгийн газрын болон ард иргэдийн сонголт хийх эдийн

засгийн шийдвэр гаргалтыг судалдаг.

Улс төрийн зах зээлд дөрвөн оролцогч байдаг. Үүнд:

Сонгогч

Пүүс

Улс төрч

Түшмэд

Page 12: Монополь зах зээл

Зураг 14.1-д улс төрийн зах зээлийг харуулав.

Сонгогч болон пүүс нь улс төрийн зах зээл дээрх ―хэрэглэгч‖ ,

Улс төрч нь улс төрийн зах зээл дээрх ―бизнес эрхлэгч‖ юм.

Түшмэд нь улс төрийн зах зээл дээрх үйлдвэрлэгч буюу пүүс болдог.

Засгийн газрын эдийн засгийн онол

Page 13: Монополь зах зээл

Сонгогч болон пүүсүүд

санал өгөх, кампанит

ажилд хувь нэмэр

оруулах, мөн засгийн

газрын шийдвэр

гаргагчдыг лоббидох

замаар нийтийн бараа,

үйлчилгээгээр

хангагддаг.

Тэд мөн татвар төлөх

бөгөөд энэ нь нийтийн

бараа, үйлчилгээнд

төлөх санг санхүүжүүлнэ.

Засгийн газрын эдийн засгийн онол

Page 14: Монополь зах зээл

Улс төрчийн зорилго нь

албан тушаалд сонгогдох

болон албан тушаалдаа

хэвээр үлдэхэд оршино.

Улс төрчид санал өгөх нь

пүүсд ашиг оруулахтай

ижил учир улс төрчид

сонгогдоход хангалттай

санал авна гэж таамаглаж

буй улс төрийн бодлогоо

санал болгодог.

Түшмэд нийгмийн

бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэнэ.

Засгийн газрын эдийн засгийн онол

Page 15: Монополь зах зээл

Засгийн газрын эдийн засгийн онол

Улс төрийн тэнцвэр

Улс төрийн тэнцвэр нь сонгогч, пүүс, улс төрч,

түшмэдийн сонголтын үр дүн юм.

Энэ нь бүх бүлгийн сонголт нь хоорондоо нийцтэй

бөгөөд өөр сонголт хийснээр өөрийн нөхцөл байдлаа

сайжруулах боломжгүй байх нөхцөл байдал юм.

Page 16: Монополь зах зээл

Монополь ба олигополийн зохицуулалт

Засгийн газар монополь болон олигополь зах зээлд

хөндлөнгөөс оролцон үнэ, үйлдвэрлэх тоо хэмжээ,

эдийн засгийн үйл ажиллагаанаас олох хожооны

хуваарилалтад нөлөөлдөг.

Засгийн газар хоѐр үндсэн замаар оролцдог. Үүнд:

Зохицуулалт

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль

Page 17: Монополь зах зээл

Зохицуулалт нь бүтээгдэхүүний стандарт, төрөл, үнэ,

шинэ пүүс зах зээлд орох нөхцлийг тодорхойлсноор

эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх засгийн

газрын агентаар зохицуулагддаг дүрмүүдээс бүрдэнэ.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль

нь монополь болон монополь шинжтэй зах зээлийн үйл

хөдлөлийг хориглох буюу зохицуулдаг.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 18: Монополь зах зээл

Зохицуулалтын эдийн засгийн онол

Монополь болон олигополийн зохицуулалтын эдийн

засгийн онол нь нийгмийн сонголтын ерөнхий онолын

нэг хэрэглээ юм.

Энэ нь зохицуулалтын эрэлт, нийлүүлэлт, тэнцвэрт

хэмжээтэй байна.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 19: Монополь зах зээл

Монополь ба олигополийн зохицуулалт

Зохицуулалтын эрэлт

Хувь хүн, пүүсүүд нөхцөл байдлаа илүү сайжруулах

зорилгоор зохицуулалтын эрэлтийг үүсгэдэг бөгөөд тэд

эрэлтээ улс төрийн үйл ажиллагаагаар илэрхийлдэг.

Зохицуулалтаас хүртэх боломжит үр өгөөж (нэг

сонгогчид ноогдох хэрэглэгчийн хожоо болон нэг пүүст

ноогдох үйлдвэрлэгчийн хожоо) ихсэвэл

зохицуулалтын эрэлт их байна.

Гэхдээ хувь хүн болон пүүсийн тоо нь дангаараа

эрэлтийг тайлбарлахгүй. Жижигхэн маш сайн зохион

байгуулагдсан бүлэг нь зохион байгуулалтгүй том

бүлгээс илүү нөлөөтэй.

Page 20: Монополь зах зээл

Зохицуулалтын нийлүүлэлт

Улс төрчид тэдний кампанит ажлын санг өсгөх, гол

ажлын байранд хүрэхэд хангалттай санал авах

зохицуулалтыг нийлүүлнэ.

Улс төрчид сонгогчдын дийлэнхийн сонирхолыг татах

бодлогыг сонгодог.

Түшмэд төсвийг хамгийн их байлгах бодлогыг дэмждэг.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 21: Монополь зах зээл

Хэрэв зохицуулалтын үр өгөөж маш олон хүний

сонирхолыг хангалттай татаж байвал зохицуулалт нь

улс төрчийн анхаарлыг татах бөгөөд энэ зохицуулалт

нийлүүлэгдэнэ.

Хэрэв зохицуулалтын үр өгөөж цөөн хүнд их

хэмжээний үр өгөөжтэй байвал энэ зохицуулалт мөн л

улс төрчдийн анхаарлыг татна. Учир нь энэ нь улс

төрчийн кампанит ажилд туслах болно.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 22: Монополь зах зээл

Зохицуулалтын тэнцвэр

Улс төрийн тэнцвэр тогтсон үед өөрчлөлт хийхэд

нэмэлт нөөцийг ашиглах сонирхолтой ямар нэг

бүлэглэл байхгүй байна.

Мөн өөр зохицуулалтыг санал болгох улс төрч болон

түшмэд байхгүй байна.

Улс төрийн тэнцвэр нь нийгмийн сонирхол эсвэл

хувийн сонирхол байж болно.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 23: Монополь зах зээл

Нийгмийн сонирхолын онол нь хэрэглэгч

үйлдвэрлэгчийн хожооны нийлбэрийг хамгийн их

байлгах буюу үр ашигтай байх хэрэглэгч,

үйлдвэрлэгчийн шаардсан эрэлтийн дагуу зохицуулалт

нийлүүлэгдэх юм.

Үйлдвэрлэгчийн хувийн сонирхолын онол нь

үйлдвэрлэгчийн хожоо хамгийн их буюу эдийн засгийн

ашгийг хамгийн их байлгах үйлдвэрлэгчийн шаардсан

эрэлтийн дагуу зохицуулалт нийлүүлэгдэх юм.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 24: Монополь зах зээл

Нийгмийн сонирхол болон үйлдвэрлэгчийн хувийн

сонирхол зөрчилддөг учир улс төрийн процесс нь нэгэн

зэрэг шаардлагыг зэрэг биелүүлэх боломжгүй юм.

Хамгийн өндөр үнэ хаясан нь хүссэн зохицуулалтаа

хийлгэнэ.

Монополь ба олигополийн зохицуулалт

Page 25: Монополь зах зээл

Зохицуулалт ба зохицуулалтыг устгах

Зохицуулалтын цар хүрээ

Зарим гол агентууд нь:

Муж хоорондын Худалдааны Хороо

Холбооны Худалдааны Хороо

Холбооны Эрчим Хүчний хороо

Холбооны Харилцаа, Холбооны Хороо

Үнэт Цаас, Валютын Хороо

Холбооны Далайн Хороо

Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци

Иргэний Агаарын Тээврийн Зөвлөл

Өмчийн Эрхийн Эзэмшлийн Шүүх

Холбооны Энергийн Зохицуулалтын Хороо

Page 26: Монополь зах зээл

Зохицуулагддаг үйл ажиллагаанууд нь:

Муж хоорондын төмөр зам, ачаа тээвэрлэх, автобус, ус, газрын тос, бензин дамжуулах хоолой, радио, телевизийн нэвтрүүлэг дамжуулах, харилцаа холбоо, банк, санхүү

Эдийн засгийн бараг дөрөвний нэг нь зохицуулагдсан 1970-аад оны дунд үед зохицуулалт оргил үедээ хүрсэн.

Харин 1980, 1990-ээд оны турш дахь зохицуулалтыг арилгах процесс нь дараах салбарын өрсөлдөөнийг өдөөж өгсөн. Үүнд :

Радио, телевизийн нэвтрүүлэг дамжуулах, харилцаа холбоо, банк, санхүү, тээврийн бүх хэлбэр

Зохицуулалт ба зохицуулалтыг устгах

Page 27: Монополь зах зээл

Зохицуулах процесс

Зохицуулалт хийх агентууд нь хоорондоо нарийн

ялгаатай боловч нийтлэг хоѐр онцлогтой. Үүнд:

Нэгт, агент бүр салбартаа мэргэшсэн, зохицуулалт

хийх түшмэдээр удирдагдах бөгөөд Конгресс, эсвэл

ерөхийлөгч томилно.

Хоёрт, агент бүр дүрмээ боловсруулах бөгөөд

салбарын үнэ болон бусад эдийн засгийн үйл

хөдлөлийг хянах практикийг загварчилж зохицуулалт

хийнэ.

Зохицуулалт ба зохицуулалтыг устгах

Page 28: Монополь зах зээл

Зохицуулагдсан салбар дахь пүүс нь ерөнхийдөө

орцын хэмжээ болон ашиглах технологио сонгох нь

чөлөөтэй байна.

Гэвч пүүс нь өөрийн үнийг чөлөөтэй тогтоож болохгүй

ба зарим тохиолдолд үйлдвэрлэх болон зарах

бүтээгдэхүүнийх нь хэмжээ зохицуулагдсан байдаг.

Зохицуулалт ба зохицуулалтыг устгах

Page 29: Монополь зах зээл

Зүй ёсны монополь

Зүй ёсны монополь нь

хамгийн бага боломжит

үнийн түвшинд зах

зээлийн нийлүүлэлтийг

ганцаар хийдэг

өргөжилтийн хэмнэлт

бүхий пүүс юм.

Зураг 14.2-т

үйлдвэрлэсэн барааны

эрэлт, ахиу зардал болон

дундаж зардлыг дүрслэв.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 30: Монополь зах зээл

Нийгмийн сонирхолд

нийцсэн зохицуулалт

Энэ зохицуулалт нь ахиу

зардлаар үнэ тогтоох

дүрмийг ашигладаг бөгөөд

үнийг ахиу зардалтай

тэнцүү байхаар тогтооно:

P = MC.

Энэ үед нийт хожоо

(үйлдвэрлэгч хэрэглэгчийн

хожооны нийлбэр) хамгийн

их байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 31: Монополь зах зээл

Ахиу зардлаар үнэ

тогтоосон үед пүүс

эдийн засгийн алдагдал

хүлээнэ.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 32: Монополь зах зээл

Пүүс дараах байдлаар эдийн засгийн алдагдлаа арилгах боломжтой. Үүнд:

Үнийн ялгаварлал явуулах

Засгийн газар татаас олгох

Засгийн газар пүүс хугарлын цэг дээрээ үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх зохицуулалт хийх

Энэ нь дундаж зардлаар үнэ тогтоох дүрэм бөгөөд, үнийг дундаж нийт зардалтай тэнцүү байхаар тогтооно.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 33: Монополь зах зээл

Зураг 14.3-т дундаж

зардлаар үнэ тогтоох

дүрмийг дүрслэв.

Үнэ дундаж зардалтай

тэнцүү байхаар тогтоно.

Пүүс хугарлын цэгтээ

байх боловч нийт хожоо

буурна.

Нийгмийн алдагдал

үүсэх боловч энэ нь

хамгийн бага түвшиндээ

байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 34: Монополь зах зээл

Ахиу зардал болон дундаж зардлаар үнэ тогтоох

дүрмийн хэрэгжилт нь төвөгтэй. Учир нь зохицуулагч

пүүсийн зардлын муруйг мэдэхгүй.

Зохицуулагчийн практикт ашигладаг хоѐр дүрэм нь:

Үр өгөөжийн түвшний зохицуулалт

Зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнийн зохицуулалт

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 35: Монополь зах зээл

Үр өгөөжийн түвшний зохицуулалт

Үр өгөөжийн зохицуулалт хийсэн үед зохицуулагдсан пүүс капиталын үр өгөөжийн тогтоосон зорилтот түвшнээ хүртэж байхаар үнээ тогтооно.

Үр өгөөжийн зорилтот түвшин нь өрсөлдөөнт зах зээл дээр тогтоогдох бөгөөд зардлыг маш нарийн тооцсон үед дундаж зардлаар үнэ тогтоохтой ижил юм.

Менежерүүд үр ашигтай хэмжээнээс илүү их капитал ашиглах хөшүүрэгтэй байдаг учир нийт үр өгөөж өсдөг.

Менежерүүд мөн элэгдэл болон бусад зардлаа өсгөж тооцох хөшүүрэгтэй байдаг бөгөөд ашгаа дарж мэдээллэдэг.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 36: Монополь зах зээл

Зураг 14.4 нь менежерүүд

капиталын зардлаа

хөөрөгдсөн үеийн үр

өгөөжийн түвшний

зохицуулалттай пүүсийн

эдийн засгийн ашгийг

харуулна.

Пүүс зохицуулагчид

хөөрөгдсөн зардлаа

жинхэнэ зардал гэж

итгүүлнэ.

―Хугарлын цэгийн‖ үнэ

өсөх бөгөөд пүүс эдийн

засгийн ашиг олно.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 37: Монополь зах зээл

Зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнийн зохицуулалт

Зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнийн зохицуулалт

нь пүүсийн тогтоохыг зөвшөөрөх хамгийн өндөр үнээр

тодорхойлсон тааз үнийн дүрэм юм.

Энэ зохицуулалт нь менежерүүдэд зардлаа хамгийн

бага байлгах хөшүүрэг өгдөг. Учир нь пүүст олохыг

зөвшөөрөх үр өгөөжийн түвшний хязгаарлалт байхгүй

байна.

Зохицуулагч зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнээ хэт

өндөр тогтоож болох бөгөөд тиймээс энэ зохицуулалт

нь ихэвчлэн пүүсийн үйлчүүлэгчидтэйгээ хуваах ѐстой

зорилтот түвшнээс хэтэрсэн ашигтай байх орлого

хуваах зохицуулалттай холбогддог.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 38: Монополь зах зээл

Зураг 14.5 зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнийн зохицуулалтын нөлөөг харуулна.

Зохицуулалтгүй үед монополь MR = MC байх бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хамгийн их ашиг олно.

Зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнэ нь пүүсд зөвхөн эдийн засгийн тэг ашиг олох боломж олгоно.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 39: Монополь зах зээл

Хамгийн өндөр үнэ нь үнийг бууруулах бөгөөд бүтээгдэхүүнийг өсгөдөг.

Зохицуулагдаагүй монополийн ашиг хамгийн их байх бүтээгдэхүүний хэмжээ үр ашигтай хэжээнээс бага байна.

Хамгийн өндөр үнэ нь зардлыг боломжит хамгийн бага түвшинд хадгалах хөшүүрэг өгөх бөгөөд энэ нь дундаж зардлаар үнэ тогтооход хүргэнэ.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 40: Монополь зах зээл

Зүй ёсны монополийн зохицуулалт нь нийгмийн

сонирхол уу эсвэл үйлдвэрлэгчийн хувийн

сонирхол уу?

Зохицуулагдсан ихэнх зүй ѐсны монополь зах зээл нь

нийгмийн сонирхолын онол эсвэл үйлдвэрлэгчийн

хувийн сонирхолын онолыг хамгийн сайн дүрслэх үү

гэдэг нь тодорхойгүй байдаг.

Уг пүүс ―хувийн сонирхолд нийцүүлэн‖ зохицуулагдсан

эсэхийг шалгах тест нь зохицуулагдсан салбарын

капиталын үр өгөөжийн түвшинг бусад салбарынхтай

харьцуулах юм.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 41: Монополь зах зээл

Илүү өндөр үр өгөөжийн түвшинтэй байвал

зохицуулалтын хувийн сонирхолын онолыг

илэрхийлнэ.

Хүснэгт 14.1 (p. 332) нь эрчим хүч, шатхуун, төмөр

замын салбарын зохицуулагдсан монополиудын үр

өгөөжийн түвшинг ерөнхий эдийн засгийн үр өгөөжийн

дундаж түвшинтэй харьцуулсныг харуулна.

Энд хугацааны зарим интервалыг авч үзэхэд

зохицуулагдсан зүй ѐсны монополийн үр өгөөжийн

түвшин бусад салбарынхаас хол зөрүүгүй байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 42: Монополь зах зээл

Өөр нэг тест нь зохицуулалтыг арилгасны дараа

хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хожоо хэрхэн

өөрчлөгдсөнийг судлах юм.

Хүснэгт 14.2 (p. 332) нь төмөр зам, харилцаа холбоо,

кабелийн ТВ-ийн салбарын зохицуулалтыг арилгасны

дараа хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хожоо хэрхэн

нэмэгдсэн (хорогдсон)-ийг харуулна.

Энэ үр дүн төмөр замын зохицуулалт хэрэглэгч,

үйлдвэрлэгчийн хоѐулангийнх нь хожоог бууруулсныг,

бусад хоѐр салбарын зохицуулалт зөвхөн хэрэглэгчийн

хожоог бууруулсныг харуулж байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 43: Монополь зах зээл

Картелийн зохицуулалт

Картел нь бүтээгдэхүүнийг хязгаарлаж, картелийн

гишүүдийн ашиг хамгийн их байхаар пүүсүүд

хоорондоо нууц хуувилдах юм.

Картел нь АНУ болон ихэнх улсад хууль бус байдаг.

Картел нь монополь хамгийн их эдийн засгийн ашиг

олохтой ижил боловч картелийн гишүүн бүр картелийн

гэрээг зөрчих хүчирхэг хөшүүрэгтэй байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 44: Монополь зах зээл

Зураг 14.6 картелийн

зохицуулалтын боломжит

хоѐр үр дүнг харуулна.

Хэрвээ нийгмийн

сонирхолд нийцхээр

зохицуулалт хийвэл үнэ

болон тоо хэмжээ

өрсөлдөөнт түвшинтэй

тэнцүү бөгөөд үр дүн нь

үр ашигтай байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 45: Монополь зах зээл

Хэрвээ картелийн хувийн

сонирхолд нийцүүлэн

зохицуулбал,

энэ нь монополийн ашиг

хамгийн их байх үнэ

болон тоо хэмжээг

үйлдвэрлэх

зохицуулалтыг ашиглана.

Үр дүн нь үр ашиггүй,

үйлдвэрлэгчийн

сонирхолд нийцсэн

байна.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 46: Монополь зах зээл

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Картелийн зохицуулалт нь нийгмийн сонирхол уу

эсвэл үйлдвэрлэгчийн хувийн сонирхол уу?

Хүснэгт 14.3 (p. 333) нь агаарын болон авто замын

тээврийн салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийн

түвшинг нийт эдийн засгийнхтай харьцуулсныг

харуулна.

Эдгээр салбарын зохицуулалтыг арилгасны дараах үр

өгөөж буурч нийт эдийн засгийн дундажруу дөхсөн

байна.

Энэ үр дүн нь зохицуулалтын үйлвэрлэгчийн хувийн

сонирхолд нийцсэн үр дүнг дэмжинэ.

Page 47: Монополь зах зээл

Хүснэгт 14.4 (p. 334) нь агаарын ба авто замын ачаа

тээвийн салбарын зохицуулалтыг арилгасны дараах

хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хожоо болон нийт хожооны

өөрчлөлтийг харуулна.

Уг хоѐр салбарын хэрэглэгчийн хожоо хоѐулаа өсч

байхад авто замын ачаа тээврийн салбарын

үйлдвэрлэгчийн хожоо буурчээ.

Энэ үр дүн авто замын ачаа тээврийн салбарын

зохицуулалт өрсөлдөөнийг хязгаарласнаар

үйлдвэрлэгчид үр өгөөжтэй байсныг илэрхийлнэ.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 48: Монополь зах зээл

Таамаглал дэвшүүлэх

1970-аад оны сүүлээр маш олон салбарын

зохицуулалтыг арилгаж эхэлсэн бөгөөд үүнээс гурван

үндсэн нөлөө бий болсон:

1. Эдийн засагчид зохицуулалтыг арилгаснаас бий

болж буй ашгийг урдчилан хэлэх илүү итгэлтэй болсон.

2. 1970-аад оны эрчим хүчний үнийн огцом өсөлт

хэрэглэгчдээр дамжин зохицуулалтын зардлыг

өсгөсөн.

3. Технологийн дэвшил маш олон зүй ѐсны монополийг

халж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн. Ялангуяа, харилцаа

холбооны салбарт.

Зохицуулалт ба зохицуулалтыг

арилгах

Page 49: Монополь зах зээл

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нь

засгийн газар зах зээлд нөлөөлөх өөр нэг боломжит

арга зам юм.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль

Анхны шударга бус өрсөлдөөнийг хориглох хууль

болох Sherman Act нь 1890 онд батлагдсан. Үүгээр

―муж хоорондын худалдааг хязгаарладаг холбоо,

итгэлцэл, хуйвалдаан‖-ыг хууль бус гэж үзсэн бөгөөд

―монопольчлох оролдлого‖-ыг хуулиар хориглосон.

Хорьдугаар зууны эхэн үеийн нэгдэх үйл ажиллагааны

давалгаа нь Холбооны Худалдааны Хорооны

санаачилсан Clayton Act болох шударга бус

өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг төрүүлсэн.

Page 50: Монополь зах зээл

Clayton Act нь 1914 онд батлагдсан.

Clayton Act нь үнийн ялгаварлал, удирдлагуудыг нийлүүлэх, хэрвээ ―өрсөлдөөнийг ноцтой багасгах эсвэл монополь үүсгэх‖ талтай бол өрсөлдөгчдийн хувьцааг худалдан авах гэх мэт тодорхой бизнесийн үйл ажиллагааг хууль бус гэж заасан.

Хүснэгт 14.6 (p. 335) нь Clayton Act болон түүний нэмэлт өөрчлөлт, 1936 онд батлагдсан Robinson-Patman Act, 1950 онд батлагдсан Cellar-Kefauver Act-ийг ерөнхийд нь дүгнэжээ.

1914 онд байгуулагдсан Холбооны Худалдааны Хороо нь ―өрсөлдөөний шударга бус арга зам, шударга бус буюу хуурамч бизнесийн практик‖-ийн кейс байгаа эсэхийг шалгадаг.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 51: Монополь зах зээл

Шударга бус өрсөлдөөнийг хориглох бодлогын

гурван маргаан

Үнийг тогтмол барих нь шударга бус өрсөлдөөнийг

хориглох тухай хуулийг үргэлж зөрчдөг.

Хэрвээ Хууль Зүйн яам үнийг тогтмол барихыг

баталвал энэ нь хориглолтгүй болно.

Гэвч зарим тохиолдлууд нь илүү маргаан үүсгэдэг.

Эдгээр нь:

Дахин худалдаалах үнийн тохиролцоо

Харилцан тохиролцоо

Завших үнэ тогтоох

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 52: Монополь зах зээл

Дахин худалдаалах үнийн тохиролцоо

Ихэнх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчиддээ бөөний болон жижиглэн худалдааны сүлжээгээр дамжуулан зардаг.

Дахин худалдаалах үнийн тохиролцоо үйлдвэрлэгч гэрээт борлуулагчтай бүтээгдэхүүнээ дахин зарах үнийг зөвшилцөх үед тохиолдоно.

Хэрвээ дахин худалдаалах үнийн тохиролцоо нь монополийн тогтоосон үнийг дэмжиж байвал энэ үнэ нь үр ашиггүй байна.

Харин дахин худалдаалах үнийн тохиролцоо нь тухайн бүтээгдэхүүнийг зарах жижиглэн худалдааны үйлчилгээний үр ашигтай түвшнийг хангах хөшүүргийг жижиглэн худалдаалагчдад өгдөг бол энэ үнэ нь үр ашигтай байна.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 53: Монополь зах зээл

Харилцан тохиролцоо

Харилцан тохиролцоо нь худалдан авагч өөр нэг

ялгаатай бүтээгдэхүүнийг худалдан авахыг

зөвшөөрсөн тохиолдолд л уг бүтээгдэхүүнийг зарах

тохиролцоо юм.

Зарим хүмүүс энэ тохиролцоо пүүст их хэмжээний ашиг

олох боломжийг олгодог гэж маргадаг.

Худалдан авагчид тусдаа зүйлд өөр өөр төлөх бэлэн

байдалтай үед пүүс үнийн ялгаварлал явуулж чадах

бөгөөд тохиролцоогоор хэрэглэгчийн хожооноос

нэлээд хэсгийг авдаг.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 54: Монополь зах зээл

Завших үнэ

Завших үнэ тогтоох гэдэг нь үнээ бууруулснаар

өрсөлдөгчдөө бизнесээс шахан гаргаж, дараагаар нь

монополь үнэ тогтоох зорилттой бага үнэ тогтоох юм.

Эдийн засагчид завших үнэ тогтоодог гэдэгт итгэдэггүй.

Өндөр, тодорхой, тэрхэн үед үүссэн алдагдал нь түр

зуурын, тодорхой бус, ирээдүйн ашгийн тааруухан

солилцоо юм.

Завших үнэ тогтоосон кейс одоогоор байхгүй байна.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 55: Монополь зах зээл

Орчин үеийн шударга бус өрсөлдөөнийг хориглох

кейс: Microsoft эсрэг АНУ

Хамгийн орчин үеийн шударга бус өрсөлдөөнийг

хориглох кейс нь Microsoft-ын эсрэг кейс юм.

1998 онд дараах зүйлийг шалган хэлэлцэж эхэлсэн.

Microsoft нь PC-ийн үйлдлийн системийн зах зээл дээр

монополь хүчтэй бөгөөд монополь байдлаа

ашигласнаар энэ байдалд хүрсэн.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 56: Монополь зах зээл

Microsoft-ийн эсрэг кейс

Microsoft

Монополь хүчтэй –PC-ийн зах зээлийн 80 хувийг

эзэлдэг

Завших үнэ болон харилцан тохиролцох үнийг

ашиглаж байсан —Windows-тай browser-ийг тэг үнээр

санал болгосон нь хууль бус завших үнэ болон

харилцан тохиролцоо юм.

Бусад өрсөлдөөний эсрэг практик ашиглаж байсан—

хэлхээ холбооны хэмнэлт болон өргөжилтийн хэмнэлт

нь энэ зах зээлд ороход саад болдог.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 57: Монополь зах зээл

Microsoft-ийн хариу үйлдэл

Microsoft өнөөдөр ч гэсэн монополь байхыг хүсч байгаа

ч бусад үйлдлийн систем болох Linux, Apple’s Mac OS

нь өрсөлдөөнийг бага зэрэг үүсгэсэн бөгөөд шинээр

нэвтрэгсэд өрсөлдөөнийг үүсгэхээр заналхийлсээр

байна.

Microsoft нь Windows-тай Internet Explorer-ийг нэгтгэсэн

нь илүү олон хэрэглэгчийн үнэлэмжийг авчирсан.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 58: Монополь зах зээл

Үр дүн

Шүүх Sherman Act-ийг зөрчсөн гэдгийг баталсан бөгөөд

хоѐр пүүсийг (үйлдлийн систем үйлдвэрлэгч,

хэрэглээний программ үйлдвэрлэгч) тус тусдаа байхыг

шийдвэрлэсэн.

Microsoft нь энэ шийдвэрийг амжилттай давж заалдсан.

Гэвч эцсийн шийдвэрээр Microsoft-ийн үйлдлийн

систем бусад программ хангамж хөгжүүлэгчидтэй

хэрхэн хамтран ажиллах талаар нарийн тодорхойлсон

учраас тэд Microsoft-той үр дүнтэй өрсөлдөж болох

болсон юм.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 59: Монополь зах зээл

Нэгдэх дүрмүүд

Холбооны Худалдааны Хороо нь нэгдэхийг шалгах

болон хориглох удирдамж (зарчим)-ийг ашигладаг.

Херфиндаль-Хиршманы индекс (HHI) нь уг

удирдамжийн нэг нь юм.

Хэрэв анхны HHI нь 1,000-1,800 хооронд байсан бол

аливаа нэгдэгч HHI-ийг 100 болон түүнээс ихээр өсдөг.

Хэрэв анхны HHI нь 1,800-аас их байсан бол аливаа

нэгдэгч HHI-ийг 50 болон түүнээс ихээр өсгөдөг.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 60: Монополь зах зээл

Нийгмийн үү эсвэл хувийн сонирхол уу?

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн

зорилго нь хэрэглэгчийг хамгаалж, үр ашгийг хангуулах

боловч заримдаа шүүх энэ хуулийн тайлбарыг

үйлдвэрлэгчийн сонирхолд нийцүүлэн хийдэг.

Тэнцвэр хангагдсан үед ерөнхий хандлага нь үр ашигт

хүрэхэд чиглэдэг бөгөөд нийгмийн сонирхолд

үйлчилдэг.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

тухай хууль

Page 61: Монополь зах зээл

ЛЕКЦ ДУУСАВ.