22
Инкассын тооцоо Хэрэв бизнесийн түншээ сайн мэдлэг, найдвартай харилцаатай, импортлогч орны улс төр, эдийн засаг, хууль зүйн орчин тогтвортой, тухайн импортонд ямар нэг хязгаарлалт тавиагүй бол ихкассын төлбөр тооцоог ашиглах нь тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл инкассын үед худалдан авагч бараагаа хүлээн авсаны дараа төлбөр хийдэг. Инкасс нь аккредитивыг бодвол ашиглахад хялбар, хямд байдаг ч олон улёын төлбөр тооцоонд түүнээс бага ашиглагдаж байна. Экспортлогч өөрийн банкинд холбогдохтөлбөрийн баримтуудыг өгч импортлогчоос тухайн төлбөрийг нэхэмжлэн авах үүргийг өгөх ажилбарыг инкасс гэдэг. Өөрөөр хэлбэл та худалдагч бол банк таны өмнөөс худалдан авагчид баримтын хүргүүлж төлбөрийг нэхэмжилнэ. Та худалдан авагч бол ачигдсан барааны баримтыг таньд хүргэж төлбөрийг шуурхай гүйцэттгэнэ. Инкассын тооцоо нь аккредитивийн нэгэн адил “Олон Улсын Худалдааны Танхим /ICC/”-с боловсруулан гаргасан /Инкассын нэгдсэн журам/-ын дагуу хийгддэг. Инкасс нь олон улсын худалдааны төлбөр тооцоонд хэрэглэгддэг чухал хэлбэр юм. Зарим үед аккредитивтэй төстэй боловч гол ялгаа нь хаана хэзээ төлбөр хийх вэ гэдэг асуудалд оршдог. Инкассын тооцооны үед баримтууд ба бараанууд импортлогчийн орны банкинд хүрэлцэн ирснээр төлбөр хийгддэг ба энэ нь бараа ачуулснаас хойш хэдэн өдөр хэдэн долоо хоногч байж болдог. Инкассын тооцооны үед импортлогч бараагаа хүлээж авахаас нааш төлбөр хийхгүй.

Инкассын тооцоо

Embed Size (px)

Citation preview

Page 1: Инкассын тооцоо

Инкассын тооцоо

Хэрэв бизнесийн түншээ сайн мэдлэг, найдвартай харилцаатай, импортлогч орны улс төр, эдийн засаг, хууль зүйн орчин тогтвортой, тухайн импортонд ямар нэг хязгаарлалт тавиагүй бол ихкассын төлбөр тооцоог ашиглах нь тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл инкассын үед худалдан авагч бараагаа хүлээн авсаны дараа төлбөр хийдэг. Инкасс нь аккредитивыг бодвол ашиглахад хялбар, хямд байдаг ч олон улёын төлбөр тооцоонд түүнээс бага ашиглагдаж байна.

Экспортлогч өөрийн банкинд холбогдохтөлбөрийн баримтуудыг өгч импортлогчоос тухайн төлбөрийг нэхэмжлэн авах үүргийг өгөх ажилбарыг инкасс гэдэг. Өөрөөр хэлбэл та худалдагч бол банк таны өмнөөс худалдан авагчид баримтын хүргүүлж төлбөрийг нэхэмжилнэ. Та худалдан авагч бол ачигдсан барааны баримтыг таньд хүргэж төлбөрийг шуурхай гүйцэттгэнэ.

Инкассын тооцоо нь аккредитивийн нэгэн адил “Олон Улсын Худалдааны Танхим /ICC/”-с боловсруулан гаргасан /Инкассын нэгдсэн журам/-ын дагуу хийгддэг.

Инкасс нь олон улсын худалдааны төлбөр тооцоонд хэрэглэгддэг чухал хэлбэр юм.

Зарим үед аккредитивтэй төстэй боловч гол ялгаа нь хаана хэзээ төлбөр хийх вэ гэдэг асуудалд оршдог.

Инкассын тооцооны үед баримтууд ба бараанууд импортлогчийн орны банкинд хүрэлцэн ирснээр төлбөр хийгддэг ба энэ нь бараа ачуулснаас хойш хэдэн өдөр хэдэн долоо хоногч байж болдог.

Инкассын тооцооны үед импортлогч бараагаа хүлээж авахаас нааш төлбөр хийхгүй.

Экспортлогч импортлогч бараагаа авахаас нааш төлбөр хүлээн авахгүй

Page 2: Инкассын тооцоо

Инкассын экспортлогчийн банк /remitting bank/, түүний харилцагч банк болох импортлогчийн банк/collecting bank/ буюу инкасс тавигч банк оролцоно. Эдгээр банкууд нь инкассын төлбөрийн даалгаварт заасан зааварчилгааны дагуу ажиллах үүрэгтэй бөгөөд бараа болон баримтын замдаа алга болох, саатах, алдаа гарах зэрэгт хариуцлага хүлээдэггүй.

Экспортлогчийн хувьд энэ хэлбэр нь эрсдэлтэй бөгөөд найдвартай банкинд хандаж инкассын төлбөрийн даалгавараа өгөх нь чухал юм.Мөн импортлогчийн төлбөрийн талаархи баримтыг шаардах, төлбөрөө хугацаанд нь хийж чадахгүй болсон тохиолдолд импортлогыийн банкинд хандан хуулийн арга хэмжээ авч төлбөр төлүүлэх арга хэмжээ авах зэргийг хэрэгжүүлж болно.

Импортлогчийн хувьд ашигтай хэлбэр бөгөөд импортын санхүүжилт болох, бараа хүлээн авах баримтаа урьдчилан хүлээн авдаг тул гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой. Инкассын төлбөр тооцооны үе шат:

- Экспортлогч, импортлогчид гэрээ байгуулж, инкассаар тооцоо хийх талаар тусгана.

- Экспортлогч тээвэр зуучийн байгууллагатай гэрээ хийж бараагаа импортлогчруу ачуулана.

- Импортлогч барааг хүлээн авна.

- Экспортлогч өөрийн банкинд төлбөр хүлээн авах гол баримт болох тээврийн болон бусад холбогдох баримтыг өгч, зааварчлага өгнө. Экспортлогчийн банк тэрхүү зааварчилгааны дагуу ажиллах ба энэ талаар импортлогыийн банкинд мэдэгдэж, баримтыг шилжүүлнэ.

- Импортлогчийн банк өгсөн зааврын дагуу ажиллах ба акцептлах баримтуудыг импортлогчид танилцуулж, төлбөр хийхийг шаардана.

Импортлогч баримтуудыг шалгаж, өөрийн шийдвэрийг мэдэгдэх ба импортлогчийн банк түүний данснаас барааны төлбөрийг суутган авах, эсвэл векселийг акцептлуулна.

- Импортлогч банк төлбөрийн дүн эсвэл импортлогчийн акцептласан векселийг экспортлогчийн банк руу шилжүүлэнэ.

- Экспортлогчийн банк шилжүүлсэн төлбөрийг экспортлогчийн харилцах дансанд шилжүүлэх эсвэл акцептласан векселийг түүнд хүлээлгэн өгнө.

Page 3: Инкассын тооцоо

Инкассын тооцооны хэлбэр

Ямар баримтуудаар дамжуулан төлбөрийг нэхэмжлэхүү гэдгээс нь шалтгаалан шууд буюу цэвэр, баримтын гэж ангилдаг.

- Цэвэр инкасс: Худалдагчийн зүгээс худалдсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой төлбөрийн нэхэмжлэх, тээврийн баримт, бараа боодлын хуудас, гарал үүслийн гэрчилгээ зэргийг худалдан авагчид явуулсаны дараа өөрийн банкинд хандаж, дээрх худалдааны баримтгүйгээр зөвхөн вексел, чек зэрэг санхүүгийн баримтуудаар дамжуулан төлбөрийг нэхэмжлэн авдаг. Худалдан авагчийн төлбөрийн чадварт бүрэн найдсан үед хэрэглэдэг.

- Баримтын инкасс: Худалдагчийн зүгээс худалдсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой дээрх баримтууд бүхий санхүүгийн баримтуудаар, эсвэл худалдааны баримтуудаар дамжуулан төлбөрийг нэхэмжлэн авдаг. Баримтын инкассыг эксдортлогч өөрийн банкинд хүлээлгэн өгч буй худалдааны баримтуудаа ашиглах нөцөл, вщксщл зэргээс хамааран ангилдаг.

Төлбөр хийснээр баримтуудыг хүлээлгэж өгөх / documents against payment-D/P/. Худалдан авагч төлбөрийн дүнг төлсөний дагуу экспортлогыийн банк түүний банкинд холбогдох баримтуудыг хүлээлгэн өгдөг.

Инкасс тавьсны дагуу баримтуудыг хүлээлгэн өгөх /documents against acceptence-D/A/. Худалдан авагч төлбөрийг тодорхой хугацааны дараа хийх буюу худалдааны санхүүжилт ашиглаж/ арилжааны зээл, зээлийн баталгаа, вексель/ буй нөхцөлд хэрэгжүүлдэг. Тухайлбал импортлогч векселийг зөвшөөрснөөрөө төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг ба ингэснээр бичиг баримтыг хүлээн авч, нийлүүлсэн барааг эзэмших эрхтэй болдог.Экспортлогчийн хувьд импортлогчийн акцептласан векселийг ашиглан банкны зээл авах боломжтой болдог.

Төлбөр шаардахгүйгээр баримтыг шилжүүлэн өгөх / Irrevocable under taking/. Банк экспортлогчийн заавраар төлбөр төлөхийг шаардахгүйгээр баримтуудыг хүлээлгэн өгдөг. Энэ тохиолдолд экспортлогчийн зүгээс импортлогчийн банкнаас төрийн баталгаа гаргуулан авах сонирхолтой байдаг.

Page 4: Инкассын тооцоо

Вексел нь олон улсыын худалдааны санхүүжилтийн нэг хэлбэр бөгөөд экспортлогчооё тогтоосон хугацаанд багтаан, заасан хэмжээний төлбөрийг төлөхийг импортлогчоос шаардаж, гарын үсгээр баталгаажуулсан баримт юм.

Векселд ямар баримт бичиг хавсаргахаас нь шалтгаалан цэвэр, баримтын гэж ангилдаг

Цэвэр вексель. Ямар нэр баримт шаардахгүй, дангаараа хэрэглэдэг.

Баримтын вексель. Төлбөрийн нэхэмжлэл, тээврийн баримт, даатгалын полис зэргийг хавсаргасан вексель юм. Ямар хугацаанд төлбөрийг гүйцэтгэх эсэхээс нь шалтгаалан энгийн, шилжих гэж ангилдаг ба гадаад худалдааны практикт шилжих вексель өргөн ашиглагддаг.

- Шилжих вексель. Экспортлогчоос имтортлогчид ямар нэг болзолгүйгээр тогтоосон хугацаанд, заасан хэмжээний мөнгийг өөрийн банкинд эсвэл векселийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдэд төлөхийг шаардсан үед ашигладаг ба хоёр төрөл байдаг.

1. Хугацаа заагдаагүй вексель / ......... draft/. Векселийг банкинд ирснийг мэдэгдсэн даруй зээлдэгч векселийн төлбөрийг хийдэг.

2. Хугацаат вексель / time draft/. Шилжих векселийг хүлээн авсан тал буюу худалдан авагч түүнд заасан хугацаанд багтаан төлбөрийг хийдэг. Импортлогч компаниуд төлбөрөө төлөлхөөс өмнө экспортлогчийн нийлүүлсэн бараа үйлчилгээг хүлээн авдаг тул инкассын тооцоог ашиглах нь тэдэнд илүү таатай нөхцлийг бий болгодог.

Экспортлогч шаардлагатай тохиолдолд векселийг хямдруулан банк эсвэл гуравдагч этгээдэд худалдаж болно. Худалдан авагчийн банк хугацаанд нь төлбөр төлөлхийг баталгаажуулан нэрээ вексельд оруулж бөгөөд энэ тохиолдолд векселийн үнэ хямдрах эрсдэлгүй болно.

Page 5: Инкассын тооцоо

Инкассын тооцоонд оролцогч талууд

Баримтын инкассын оролцогч талууд гэвэл :

Худалдагч/экспортлогч - өөрийн үйлчлэгч банкинд зааварчилга өгч, баримтуудыг бүрдүүлж авчраад, инкасс тавих даалгавар өгдөг. Худалдан авагч худалдагчид төлбөрийг төлдөг.

Худалдагч/экпортлогчийн банк /remitting bank / -худалдан авагчийн оронд байгаа банкинд өөрийн харилцагчийн /худалдагчийн/ зааврын дагуу баримтыг шилжүүлэн өгч, инкасс тавигддаг банк. Энэ банк төлбөрийг цуглуулах үүрэг гүйцэтгэнэ.

Инкасс тавигч банк /collecting bank / - экспортлогчийн банкны зааврын дагуу төлбөрийн баримтанд өөрөө инкасс тавих, эсвэл импортлогчоос инкасс тавиулахыг шаарддаг. Худалдан авагчийн оронд байрладаг.

Худалдан авагчийн банк - барааны төлбөрийг цуглуулах зорилгоор баримтуудыг худалдан авагчид дамжуулдаг банк

Худалдан авагч - төлбөр төлөгч тал. Инкасс тавьсан баримтуудыг хүлээн авдаг.

Банк нь өгсөн зааварчилгыг нарийн чанд мөрдөх ёстой. Түүнчлэн банк төлбөр төлөхтэй холбоотой зардал, хураамжийг төлөхгүй, худалдагчаас нийлүүлсэн барааны гэмтэл согогийг хариуцахгүй.

Инкассын тооцооны үед харилцагч банкны зүгээс гарч буй бүх зардлууд болон банкны хураамжийг худалдагч тал хариуцна.

Инкассын тооцоонд оролцогч талууд

Эцэст нь хэлэхэд хэрвээ банк зааварчилгааг биелүүлэхийг хүсэхгүй эсвэл худалдагчид зарим нэг албан дүрэм журмаас шалтгаалан төлбөрийг шилжүүлж чадахгүй тохиолдолд боломжийн хэрээр даруйхан худалдагчид мэдэгдэх ёстой.

Инкасс тавих үүрэг бүхий банк хэрвээ худалдан авагч тал баримтыг шилжүүлсэний дараа төлбөр хийх эсвэл векселийг акцептлахаас татгалзсан тохиолдолд худалдагч талд мэдээлэх үүргийг мөн хүлээнэ.

Худалдан авагч тал төлбөр төлөхөөс эсвэл векселийг акцептлахаас татгалзсан тухай өөрийн харилцагчид мэдэгдсэний дараа дамжуулагч банк /худалдан авагчийн банк / инкассын бүх баримтуудыг худалдагчид шилжүүлэх ёстой.

Page 6: Инкассын тооцоо

Инкассын үйл ажиллагааны бүтэц

Инкассын тооцооны үед худалдан авагч төлбөрөө хйихээс өмнө бараа болон

баримтуудаа /тээврийн дагалдах хуудас гэх мэт/ худалдагчаас авдаг. Үзүүлж буй

бүдүүвч нь "цэвэр инкасс" -ын хэлбэр бөгөөд энэ нь банкнаас тээврийн

баримтуудыг худалдан авагчид шилжүүлэхийг шаарддаггүй. Энэ нь худалдагчийн

хувьд баталгаа муутай байдаг. Учир нь худалдан авагч барааны төлбөрийг

хийхээс өмнө барааг өмчлөгч болдог.

Ихэнх тохиолдолд экспортлогч нь өөрийн харилцагч банкиндаа бараа ачигдсаныг

баталгаажуулсан бүх баримтуудыг илгээж, банкиндаа тохирсон үнийг төлсөн

тохиолдолд худалдан авагчид баримтуудыг илгээх талаар зааварчилгаа өгдөг.

Үүнийг " баримтын инкасс", "баримтын шилжүүлэг" эсвэл "төлбөр хийсний дагуу

баримтыг хүлээлгэн өгөх инкассын хэлбэр" гэнэ.

Экспортлогчийн хувьд эрсдэл буурна. Экспортлогчийн хувьд барааны албан ёсны

эзэмших эрх импортлогч экспортлогчийн харилцагч банкинд эсвэл өөрийн оронд

байгаа экспортлогчийн харилцагч банкинд барааны үнийг төлж, тээврийн дагалдах

хуудсыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр шилжинэ. Энэ нөхцөлд банк худалдан

авагчид илгээсэн баримтанд заасны дагуу бараа нийлүүлэгдсэн гэдгийг

баталгаажуулахгүй.

Page 7: Инкассын тооцоо

Инкассын тооцооны ажиллагааны схем

Экспортлогчийн банк

Экспортлогч(Худалдагч)

Ачаа тээврийн байгууллага

Импортлогчийн банк

Импортлогч(Худалдан авагч)

Page 8: Инкассын тооцоо

1. Экспортлогч импортлогч уруу барааг ачуулж , илгээнэ.

2. Экспортлогч өөрийн банкинд инкасс төлбөр тооцоотой холбоотой зааварчилгааг өгнө

3. Экспортлогчийн банк дээрх зааварчилгааны талаар импортлогч банкинд мэдэгдэнэ.

4. Импортлогч өөрийн банк акцептлах баримтуудыг импортлогчид тал танилцуулна

5. Импортлогч өөрийн банкинд төлбөр хийх үү эсвэл векселийг акцептлах уу гэсэн асуудлаархи өөрийн шийдвэрэнэ мэдэгдэнэ.

6. Импортлогчийн банк импортлогчийн данснаас барааны төлбөрийг суутган авах ба эсвэл векселийн акцептлуулна

7. Импортлогчийн банк суутган авсан төлбөр ба эсвэл импортлогчийн акцептласан векселийг экспортлогчийн банк руу илгээнэ.

8. Экспортлогчийн банк шилжүүлсэн мөнгөн төлбөрийг экспортлогчийн харилцах дансанд оруулах буюу эсвэл акцептласан векселийг түүнд хүлээлэн өгөх.

Инкассын төлбөр импортлогчийн хувьд

Импортлогчийн төлөх инкассын төлбөрийн банкны хураамж нь аккредитивын хураамжаас харьцангуй бага байдаг.

Импортлогчийн хувьд захиалагдсан бараа ачигдсанаар ашигтай бөгөөд ачигдаагүй тохиолдолд түүний хувьд учирсан алдагдлыг нөхүүлэх боломжтой.

Худалдан авагч барааныхаа үнийг төлөхөөс өмнө бүх баримт бичгээ хүлээн авах нь санхүүгийн хувьд ашигтай

Инкассын төлбөр экспортлогчийн хувьд

Page 9: Инкассын тооцоо

Экспортлогчийн хувьд эрсдэл буурна. Экспортлогч нь өөрийн харилцагч банкиндаа бараа ачигдсаныг баталгаажуулсан бүх баримтуудыг илгээж, банкиндаа тохирсон үнийг төлсөн тохиолдолд худалдан авагчид баримтуудыг илгээх талаар зааварчилгаа өгдөг.Экспортлогчийн хувьд барааны албан ёсны эзэмших эрх импортлогч экспортлогчийн харилцагч банкинд эсвэл өөрийн оронд байгаа экспортлогчийн харилцагч банкинд барааны үнийг төлж, тээврийн дагалдах хуудсыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр шилжинэ.

Экспортлогчийн нэмэлт нөхцлүүд

• Барааны баримтын /цахилгаан инкассо/ инкассыг илгээх болон хүлээн авах тухай экспортлогчийн банкны цахилгаан мэдээллийн эсрэг импортлогч төлбөр хийдэг.

• Банк ашигтайгаар төлбөрийн баталгаа гаргаж өгдөг. Зарим үед импортлогчийн банк вексельд батлан даалт гаргах тал ч байдаг.

• Экспортлогч нөөцийнхөө алдагдлыг нөхөхийн тулд банкны зээлд хандах ч явдал байдаг.

Инкассын тооцооны үед шаардагдах баримтууд

1. Вексель- Үүнд дараах мэдээлэлийг агуулна.

- Төлбөрийн нэхэмжлэл дээрх дүнг тусгасан байна.

- D/P, D/A хоёрын аль нэгийг нь хэрэглэх

- Импортлогчийн бүтэн нэр, хаяг

2. Төлбөрийн нэхэмжлэл- Импортлогчийн нэр дээр бичнэ. Үүнд худалдааны

гэрээнд заасан барааны нэр төрлийг дэлгэрэнгүй бичих хэрэгтэй.

3. Ачаа тээврийн баримт бичгүүд- Тээвэрлэлт нь далайн, агаарын, төмөр

замын ямар ч тээврийг ашигласан, тээврийн дагалдах хуудсыг маягтын дагуу

бөглөнө.

4. Бусад баримтууд- Гарал үүслийн гэрчилгээ, баглаа боодлын жагсаалт байж

болно.

Page 10: Инкассын тооцоо

Инкассын тооцооны үед ашиглагдах баримтуудын төрөл

Худалдан авагчид шилжүүлэх зорилгоор харилцагч банкиндаа экспортлогчийн тогтмол илгээдэг баримтууд гэвэл:

Төлбөрийн баримтууд. Эдгээр баримтууд нь худалдан авагчийн төлөх ёстой төлбөрийн үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. Төлбөрийн баримтуудад дараах баримтууд хамаарна. Үүнд: -Вексель. Экспортлогчоос гарын үсэг зурж баталгаажуулсан, тодорхой хэмжээний төлбөрийг тодорхой хугацаанд төлөхийг худалдан авагчаас шаардсан баримт бөгөөд үүнийг экспортлогч худалдан авагчийн харилцагч банкинд илгээдэг. Худалдан авагч тал векселийг акцепталж, гарын үсэг зураад векселийн төлөх хугацаа болмогц төлбөрийг даруй төлөх эсэх талаар тодруулах нь зүйтэй. Гэвч акцептална гэдэг нь төлбөр төлсөн гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. - Чек эсвэл өрийн бичиг. Худалдан авагчаас худалдагчид төлбөрийг даруй төлөх баталгаа гаргаж буй баримт.

Вексель, өрийн бичиг болон чек нь чөлөөтэй шилжих баримтууд бөгөөд тэдгээр нь худалдагч /зээлдүүлэгч/ тал нь өөрийн хүлээсэн үүргээ /жишээлбэл, нийлүүлэлтийг мэдэгдээгүй нөхцөлд ч / биелүүлээгүй тохиолдолд ч зээлдэгчийн зүгээс төлбөрөө даруй төлөх ёстой гэсэн утгыг агуулна.

Эдгээр баримтууд нь ихэнх хууль эрх зүйн системд захирах эрхийн гэрээнд /Францын худалдааны хууль, Их Британий векселийн баримт, АНУ-ын худалдааны нэгдсэн хууль/ тусгалаа олдог бөгөөд тэдгээрт хэрвээ баримтууд нь зээлдэгчийн хүлээн зөвшөөрөх нөхцлийг тайлбарлаагүй болон тодорхой бус үүрэг хариуцлагаас үүдэн орлогоо алдах тохиолдолд авч хэрэгжүүлэх нарийн, хатуу дүрэм журмыг тусгайлан заасан байдаг.

Чөлөөтэй шилжих баримтын өөр нэг гол давуу тал бол тэдгээрийг хэд хэдэн эрх шилжүүлэх гарын үсгийн тусламжтайгаар тохиролцон шилжүүлнэ. Энэ нь зээлдүүлэгчийг авлагаа авах хугацаа болохоос өмнө авлагаа хямдруулан, банк болон форфейтингийн компаниас төлбөрөө авах бололцоогоор хангадаг. Худалдааны баримтууд- Төлбөрийн нэхэмжлэх: Баримтын инкассын тооцооны үед худалдагч тал худалдан әвагч талын нэр дээр илгээдэг, ачигдсан барааны тодорхойлолт, ачуулах хэлбэр, төлбөрийн нөхцөл, үнийн мэдээлэл зэргийг тусгасан

Page 11: Инкассын тооцоо

нарийвчилсан баримт юм.- Гарал үүслийн гэрчилгээ: Импортын хоригт өртсөн болон өртөөгүй барааны гаалийн татварыг тодорхойлох баримт- Ачилтын өмнөх экспертизийн үнэлгээний баримт. Ачигдсан барааны чанар, тоо хэмжээг гэрээтэй уялдуулан баталгаажуулж буй баримт

Даатгалын баримтДаатгалын баримт нь барааг тээвэрлэх явцад гарах эрсдлийг хамааруулна. Хэрвээ сонгож авсан инкотермсийн нөхцлийн дагуу худалдан авагч тээврийн эрсдлийг даах тохиолдолд худалдан авагч тал нь даамгалын баримтыг хүлээн авагч болох ёстой төдийгүй худалдагчийн хамт тухайн баримтыг хамтран хүлээн авагч байж болно. Тээврийн баримтууд- Тээврийн дагалдах хуудас: тээврийн байгууллагаас ачаа илгээгчид барааг хүлээн авч, ачуулсан тухай баталгаажуулсан баримт. Сонгосон инкотермсийннөхцлийн дагуу тээврийн дагалдах хуудсыг олгох нь худалдагчийн зүгээс өөрийн хүлээх үүргээ биелүүлэх баталгаа болж болно. Түүнээс гадна тээврийн дагалдах хуудсыг ачааг буулгах өртөөн дээр үзүүлэх нь тээврийн байгууллагаас нийлүүлэгдсэн барааг л авах арга зам юм.- Далайн тээврийн дагалдах хуудас. Уг дагалдах хуудсанд бичигдсэн нэр бүхий хүнд ачигдсан барааг авах боломжийг олгоно. Холимог тээврийн баримт.Холимог тээврийн баримтыг тээврийн янз бүрийн төрлийг ашиглахад хэрэглэдэг. / Жишээ нь : усан замаар ба авто тээврээр тээвэрлэх. Казакстан шиг далайд гарцгүй, эх газраар хүрээлэгдсэн орноос шатахуун, тос худалдах /.Холимог тээврийн баримт бичиг нь:1. Холимог тээврийн гэрээ байгуулсныг баталгаажуулах2. Ачаа хүлээн авсныг нотлох3. Барааг захиран эзэмших баримт болно. Агаарын тээврийн баримт.Агаарын тээврийн баримт тээврийн дагалдах хуудас бөгөөд агаарын тээврийн байгууллага барааг тээвэрлэхээр хүлээн авсныг баталгаажуулна. Өөрөөр хэлбэл бараа илгээгч болон тээвэрлэгчийн хооронд агаарын тээврийн гэрээ байгуулсныг баталгаажуулан агаарын тээврийн баримтыг олгоно. Энэ баримт бичгийг 1929 оны 10 дугаар 12-нд батлагдсан Варшавын конвенцоор зохицуулдаг. 1955 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Төмөр замын болон авто замын тээврийн баримтууд.

Олон улсын хооронд авто замаар ачааг тээвэрлэхдээ " Авто замаар олон улсын

хэмжээнд ачаа тээвэрлэх тухай конвенц"-ийн дагуу олон улсын авто тээврийн

дагалдах хуудас /CMR/ бичнэ. /Женевийн конвенц, 1956 оны 5 дугаар сарын 19/.

Энэ баримт нь илгээгч, тээвэрлэгчийн хооронд тээврийн гэрээ байгуулж, ачааг

тээвэрт хүлээлгэн өгсөнийг баталгаажуулах баримт болно.

Олон улсын төмөр замын ачааны тээврийн үндсэн баримт нь ЦИМ /CIM/ бөгөөд

Page 12: Инкассын тооцоо

үүнийг олон улсын төмөр замын тээврийн конвенцоор баталгаәжуулдаг. /1890 оны

10 дугаар сарын 14, Бернийн конвенц, 1980 онд дахин хянан боловсруулсан/.

ОУХ-ы санхvvжилт: Баримтын инкасс

Энэхүү бүлгээс уншигч та дараах асуултуудын хариултыг авах боломжтой:

Борлогдсон барааны өмчлөгчийн эрх хэдийд шилжих вэ ? Хугацаанд нь төлбөрөө хийгээгүй болон бараагаа хугацаанд нь нийлүүлээгүй

тохиолдолд баталгаа гаргах инкассын үед банк оролцох уу ? Хэрвээ хүлээн авсан инкассын зааварчилгааны нөхцлүүд нь биелэхгүй бол банк

юу хийх вэ? Инкассын үед гарах банкны зардлыг хэн хариуцах вэ? Хэрвээ худалдан авагч төлбөр төлөхөөс татгалзвал банк ямар үүрэг хариуцлага

хүлээх вэ? Экспортлогч банкиндаа ямар баримтуудыг бүрдүүлж өгөх ёстой вэ? Баримтын инкассын олон улсын нэгдсэн журмыг талууд гэрээндээ тусгасан эсэх Инкассын нэгдсэн журманд заасны дагуу банк инкассын зааврыг хүлээн

зөвшөөрч байгаа эсэх Инкассын нэгдсэн журманд заасны дагуу хэрэв тухайн банк нь инкассын

зааварчилгааг өөр банк хийхээр нэрлэсэн бол тухайн нэрлэсэн хоёрдогч банк зааварчилгааг дагаж мөрдөхгүй бол эхний банк хариуцлага хүлээх үү ?

Инкассын нэгдсэн журманд заасны дагуу вексель нь хүчинтэй байх хугацаа

дуусангуут төлбөр хийхийг зөвшөөрсөн боловч бараа бүтээгдэхүүн тухайн

векселиэс өмнө хүрэлцэн ирсэн бол банк тухайн худалдан авагч төлбөрөө

төлсөн эсэхийг үл хамааран бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар гомдол

гаргах боломж олгосон баримтуудыг шилжүүлэн өгөхийг банкинд зөвшөөрөх үү?

Баримтын аккредитивтай харьцуулахад баримтын инкассын үед банк зээлээр

хангадаггүй. Банк худалдагчид төлбөр гүйцэтгэхгүй. Баримтын инкассын үед банк

ямар нэг баталгаа гаргах болон төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа хмйдэггүй юм.

Баримтын инкассын тооцооны үеийн банкны хураамж нь бармтын аккредитивын

үйлчилгээний хураамжаас бага байдаг.

Page 13: Инкассын тооцоо

Инкассын төлбөр төлөгдөх найдваргүй болсон үед:

Инкасс тавигч банк векселийн төлбөр хийгдэх найдваргүй болсон үед агаарын

шуудан болон телексээр энэ тухай мэдэгдсэн баримт болох авизыг явуулна. Хэрэв

импортлогч векселийн дагуу төлбөр төлөх болон инкасс тавихаас татгалзвал

экспортлогчийн зүгээс инкасс тавигч банкинд хандаж түүний хохирлыг. шүүхээр

дамжуулан төлүүлэх шаардлага тавьдаг. Үүнийг хэрэгжүүлэхдээ шүүхэд хандах

албан бичигт хуульч, өмгөөлөгч, эсвэл нотариатын газраар гарын үсэг зурж

баталгаажуулах ба дараах баримтуудыг хавсаргана. Үүнд:

· Векселийн хуулбар

· Төлбөр төлөх ёстой этгээдийн нэр, хаяг

· Тус албан бичгийг бичсэн сар өдөр, байршил

· Импортлогчийн төлбөр төлөхгүй гэсэн бичиг

Хэрэв импортлогч төлбөрийн чадваргүй болж дампуурсан тохиолдолд

эзспортлогч өөрийн барааг авч, өөрөө худалдан авагчид зарж болно.Импортлогч

пүүсүүд төлбөр төлөхөөс өмнө экспортлогчийн нийлүүлсэн бараа үйлчилгээг

хүлээн авдаг тул инкассын төлбөр тооцоог ашиглах нь тэдэнд илүү таатай нөхцөл

байдалыг бий болгодог.Олон улсын парткикаас үзэхэд инкассын төлбөр тооцоотой

холбоотойгоор банкинд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээ төдийлөн өндөр

байдаггүй .Инкассын төлбөх тооцоог ашиглах нь экспортлогчийн хувьд ч ямар

нэгэн хэмжээгээр ашигтай нөхцөл байдлыг бий болгодог. Банкууд экспортлогчийн

барааг эзэмших эрхийг импортлогч баримтын сөрөг төлбөр хийх хийх буюу эсвэл

вэкселийг акцептлах хүртэл (экспортлогч төлбөр шаардахгүйгээр баримтыг

Page 14: Инкассын тооцоо

хүлээлгэн өгөхөөс бусад тохиолдолд) хамгаалж байдаг.Инкассын төлбөр тооцоог

ашиглаж буй тохиолдолд импортлогч зах зээлийн эрэлт багассан шалтгаанаар

төлбөр хийхгүй бол экспортлогч тодорхой хэмжээний эрсдлийг хүлээхэд хүрэгдэг

байна. Импортлогч төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд экспортлогч барааг

хийлүүлэхтэй холбогдон гарсан тээврийн зардал ба барааг буцаан авах

зардалуудын хийлбэртэй тэнцэх хэмжээний ,эсвэл барааг өөр худалдан авагчид

нийлүүлэх хүртэл х хугацааны хадгалалтын зардалтай тэнцэх хэмжээний

алдагдлыг хүлээдэг импортлогч нь барааг худалдан авахаас татгалзсан

тохиолдолд экспортлогч түүний аль болох бага зардал гасан өөр бусад худалдан

авагчдад худалдаалахыг эрмэлздэг байна. Харин бусад худалдан авагч

экспортлогчийн хүнд байдал орсныг худалдан авахыг зорьж байдаг.Иймд нөхцөл

экспортлогчид ихэнхдээ өмнөхөөс муу нөхцөлөөр хадгалж буй барааг

худалдаалдаг бөгөөд энэ түүний алдагдлын хэмжээг бас л нэмэгдүүлдэг түүнчлэн

барааг ачуулсан ба төлбөрийг хүлээн авсан хугацааны хооронд гаргах аливаа

санүүгийн алдагдал нь экспортлогч ногддох билээ. Төлбөр тооцоондоо инкассын

хэлбэрийг ашиглахдаа дор дурьдсан хүчин зүйлийг зайлшгүй харгалзан үзэх нь

чүхал юм. Үүнд:

§ Импортлогчийн төлбөрийг чадварын ба найдвартай байдал

§ Худалдагч ба худалдан авагчийн хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд маш

тодорхой тусгах

§ Барааны нийлүүлэлтийг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх

§ Зөвхөн барааны үнийн дүнг төлсний дараа буюу векселийг акцептлсаных

нь дараа худалдан авагчид баримтуудыг хүлээлгэн өгч байх

Дээр дурдсан сул талуудыг арилгах үүднээс экспортлогчийн банкаас ирүүүлсэн

инкассын баримтуудыг хүлээн авсан ба илгээсэн тухай цахилгаан мэдээнд үндсэн

импортлогч нь сөрөг төлбөрийг хийх / цахилгаан мэдээндинкасс/ буюу эсвэл

экспортлогчид төлбөр төлөх талаар банкны баталгаа гаргуулан өгч

Page 15: Инкассын тооцоо

болдог.Импортлогч түүнийг этгээд худалдан авсан бараа үйлчигээний эний

шаардалгаар төлбөрийг барагдуулах үүрэгтэй .

Инкассын нэгдсэн журам: URC 522Баримтын инкассын давуу тал бол Олон улсын худалдааны танхимаас батлан гаргасан "Инкассын нэгдсэн журам"-д зохицуулан банкыг татан оролцуулах явдал мөн.

Энэхүү журмыг Олон улсын худалдааны танхимын "Банкны техникийн ба үйл ажиллагааны хороо"-ноос боловсруулсан бөгөөд 130 орны Олон улсын худалдааны танхимын Үндэсний хороодтой урт хугацаанд зөвлөлдөж гаргасан. Энд үйлдвэр, худалдааны төлөөлөл бүрэн хамрагдсан. Одоогийн хүчин төгәлдер мөрдөгдөж буй Инкассын нэгдсэн журам нь 1995 оны 5 дугаар сарын 16-нд батлагдаж, 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн № 522 тоот журам юм.

Инкассын нэгдсэн журмыг хэд хэдэн хэл дээр гаргадаг бөгөөд Олон улсын худалдааны танхимаас авч болно.

Хэрвээ инкассын журмыг хүлээн зөвшөөрсөн бол Инкассын нэгдсэн журам нь оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээний нэг хэсэг болно.Оролцогч талууд дараах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд:

Инкассын зааварчилга авсан банкны хувьд түүнийг зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ зааварчилга явуулсан талд аль болох хурдан мэдэгдэх ёстой. / Инкассын нэгдсэн журам, зүйл 1 /

Инкассын нэгдсэн журмын дагуу өөрийн харилцагчаас ирүүлсэн зааварчилгааг биелүүлэх банкны үүрэг хариуцлага хязгаарлагдмал байдаг. Тэр нь инкассын тооцооны үед шилжүүлсэн баримтын алдааг засварлах, дахин шалгах боломжийг агуулдаггүй. /Инкассын нэгдсэн журам, зүйл 4а/

Инкассын зааварчилга нь дараах мэдээллүүдийг агуулсан байхыг Инкассын нэгдсэн журам санал болгодог:

- Инкассын зааварчилга явуулж байгаа банкны талаархи бүрэн мэдээлэл - Харилцагчийн талаархи тодорхой мэдээлэл - Худалдан авагчийн тодорхой мэдээлэл, баримт илгээх хаягийг тодорхой заах- Худалдан авагчийн банкны тодорхой мэдээлэл- Инкассын үнийн дүн ба ашиглаж буй валютын нэр

Page 16: Инкассын тооцоо

- Хавсаргах баримтуудын жагсаалт ба хуулбарын дугаар/тоо- Төлбөрийн нөхцөл ба хэлбэр. Зааварчилгаанд төлбөр хийсний дагуу баримтыг хүлээлгэн өгөх хэлбэр буюу D/P, эсвэл инкасс тавьсны дагуу баримтыг хүлээлгэн өгөх хэлбэрийн ( D/A) аль нь болохыг тодорхой заах- Инкассын зардал, хүүгийн хэмжээ, хүүг хэрхэн тооцох, хүүгийн хугацаа, хүүг тооцох суурь тоо / жилийн 360 хоног эсвэл 365 хоногийн алинаар нь тооцох /- Төлбөрийн арга хэрэгслэл

Оршил- Инкасс, Инкассын тооцоо гэж юу вэ?

- Түүнд оролцогч талууд, банкууд

- Оролцогч банкууд яаж, ямар журмаар ажиллах

- Инкассын тооцооны үе шат

- Инкассын хэлбэр

- Цэвэр инкасс

- Баримтын инкасс

- Вексель түүний ангилал зэрэг зүйлүүдийг энэхүү илтгэлдээ тусгааж өгсөн.

Page 17: Инкассын тооцоо

Дүгнэлт

Инкасс нь олон улсын худалдааны төлбөр тооцоонд хэрэглэгддэг чухал хэлбэр юм.

Зарим үед аккредитивтэй төстэй боловч гол ялгаа нь хаана хэзээ төлбөр хийх вэ гэдэг асуудалд оршдог.

Инкассын тооцооны үед баримтууд ба бараанууд импортлогчийн орны банкинд хүрэлцэн ирснээр төлбөр хийгддэг ба энэ нь бараа ачуулснаас хойш хэдэн өдөр хэдэн долоо хоногч байж болдог.

Инкассын тооцооны үед импортлогч бараагаа хүлээж авахаас нааш төлбөр хийхгүй.

Экспортлогч импортлогч бараагаа авахаас нааш төлбөр хүлээн авахгүй

Дээрх бүгдээс үзэхэд инкассын тооцоонд түүнд оролцогч талууд болох экспортлогч, импортлогчоос гадна инкассын тооцоон гол процесс болох бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний бичиг баримт, тээврийн бичиг, нэхэмжлэл зэргийг хийж гүйцэтгэдэг банкууд нь их чухал үүрэгтэй юм. Мөн инкассын тооцоо нь гадаад худалдааг дан ганц төлбөр тооцоогоор бус баримт болон чек, вексель зэрэг санхүүгийн баримтуудаар дамжуулан авдаг давуу талтайгаас гадна ямар үед инкассын тооцоог ашиглавал тохиромжтой вэ? Гэвэл 2 орон харилцан нэр төрлийн барааг байнгын солилцдог ба импортод ямар нэг хязгаар байхгүй үед ашиглах гь тохиромжтой билээ.