16
БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛ ГҮЙТГЭСЭН УУЛ УУРХАЙ МЕХАТРОНИК /Б.БАТТУЛГА/

биеэ авч явах соёл

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: биеэ авч явах соёл

БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛ

ГҮЙТГЭСЭН УУЛ УУРХАЙ МЕХАТРОНИК /Б.БАТТУЛГА/

Page 2: биеэ авч явах соёл

БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛБиеэ хэрхэн зөв авч явах нь маш олон жижиг хэсгүүдээс

бүрдэнэ. Жишээ нь: үг хэллэг, харилцаанаа үүнээс гадна хувцаслалт, хооллолт, мэндлэх ёс, нэг ёсондоо өдөр тутмын амьдралын хэв маяг нь хүртэл энэ соёлтой салшгүй холбоотой. Наад захын мэндлэх ёсноос нь л тухайн хүний биеэ хэрхэн авч явдаг нь харагдана. Тухайн нөхцөл байдал онцлогт нь тохируулаад мэнд асууж, мэндэлчидэг байхад түүний талаар бусад хүмүүст эерэг бодол төрүүлдэг байна.

Мэндлэх ёсАлбан ёсны харилцаанд мэндлэх ёс нь тухайн хүний талаархи

анхны мэдээллийг бусдад өгдөг. Иймд тэр мэнд ус, баяр талархлынхаа үгийг харамгүй бусдад хайрлаад байвал ажлын үр дүн нааштайгаар хандахад нөлөөлдөг.

Эхлээд хүлээн авч буй талын тэргүүн өөрийгөө танилцуулж, дараагаар нь хүрэлцэн ирсэн талын тэргүүн өөрийгөө болон гэргийгээ танилцуулдаг журамтай.

Page 3: биеэ авч явах соёл

Тэргүүн төлөөлөгчдийг танилцуулахдаа албан тушаалынхан зэргээр танилцуулдаг. Хэрэв энэ бүрэлдэхүүнд эмэгтэй хүн байвал цол хэргэм хамаагүй хамгийн эхэнд танилцуулдаг. Дараа нь энэ журмаар хүрэнлцэн ирсэн талын тэргүүн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулна. Харин энгийн үед хүн мэдлэхийг хүлээгээд байлгүй түрүүлээд мэндэлчихвэл соёлтой, хүмүүжилтэйг чинь харуулчихна. Гэхдээ нүдрүү нь дальдчилгүй эгц харж байгаад төлөв даруухан мэнд эрчихвэл зүгээр. Ингэх явцдаа эрчүүдийн хувьд гар барих нь зүйн бөгөөд эмэгтэйчүүд өөрсдөө гараа сунгавал гар барьчих хэрэгтэй.

Улс бүрийн мэндлэх ёс өөр боловч албан ёсны ажил хэрэгч харилцаанд дараах журмыг баримтлах ёстой:

Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдтэйгээ түрүүлж мэндлэх Залуу хүн нь настайтайгаа түрүүлээд мэндлэх г.м

Page 4: биеэ авч явах соёл

Мэдээж бага тушаалтнууд нь ахлах тушаалтантайгаа түрүүлж мэндлэх хэрэгтэй. Гудам талбайд хамаагүй эмэгтэй хүний гарыг далимдуулж үнсдэггүй. Харин нөхөртэй эмэгтэйн гарыг л үнсдэг. Гарыг нь үнсэхдээ уруулаа очоод наачихгүй үнэрлэх маягаар үнсэнэ. Гэр бүлийн хосууд хоорондпоо тааралдвал эхлээд бүсгүйчүүд нь мэндлэх хэрэгтэй гэдгийг мэдээд авчих хэрэгтэй.

Зоог хүлээн авалтын үед яах вэ? Хүлээн авалтын зорилго нь учиргүй идэж уухын нэр биш харин өөрийн ажил хэргийн асуудлаа хэлэлцэн тохиролцох хамгийн таатай үе юм. Хүлээн авалтанд очихдоо хэнтэй танилцах, ямар асуудлаар санал солилцох, тухайн түнштэйгээ хэлээд юуны тухай яривал түүний сэтгэлд нь нийцэх вэ гэдгийг тооцоолчиход гэмгүй. Юуны өмнө ярих зүйлээ нарийн төлөвлөх хэрэгтэй. Өөрийн чинь биеэ авч яваа байдлаас бусад хүмүүс өөрийн чинь талаархи дүгнэлтийг аль хэдийнээ гаргачихсан байх болно.

Хооллохдоо анхаарах зүйлс: Хооллож буй байдлаас нь түүнийг ямар зиндааных вэ гэдгийг нь тэр дор нь л мэднэ. Улс үндэстэн бүр өөр өөрийн хооллох ёс заншилтай хэдий ч ширээний ерөнхий соёл гэж байна. Үүнийг дан дипломатч гэлтгүй бүх хүмүүс мэдээд авах хэрэгтэй. Хооллох ёс зүйтэй холбогдоод сэрээ халбага савх хэрэглэх гээд олон зүйл гарч ирнэ.

Page 5: биеэ авч явах соёл

ЁС ЗҮЙ

Энэхүү ойлголт нь эртний Грекийн “ethos” гэдэг үгнээс гаралтай бөгөөд хамтран амьдрах, орон байр, оршин амьдрах газар зэрэг утгыг илэрхийлдэг байсан. Харин энэ үг нь орчин үед хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл , ёс заншил зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утгыг илэрхийлэх болсон. Ёс зүй бол ямарваа нэгэн улс орон, ард түмний зан заншил харилцаанд бичигдээгүй хууль маягтайгаар тогтсон хариуцлагын хэм хэмжээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тодорхой үйл ажиллагаа эрхэлж буй хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах, хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл, сайн сайхан зан үйлийн уламжлалт хэм хэмжээний нэгдмэл системийг хэлнэ. Олон улсын хэмжээнд ёс зүй, соёл дэг журмыг тогтсон нэг хэлбэрт оруулж болохгүй. Мэдээж учир нь улс бүр өөр өрийн онцлог зан заншил, ёс горимтой. Энэ нь шашны зан үйл, засаглалын хэлбэр, жендэрийн тэгш эрх хэрхэн хангагдсан зэрэг олон зүйлээс хамаардагыг байнга бодож, анхаарч явах хэрэгтэй.

Page 6: биеэ авч явах соёл

Иймээс олон улсын харилцааны соёл, биеэ авч явах байдал албан ба албан бус харилцааны ёс зүйн хэм хэмжээг эзэмшиж сурах нь бусдын жишигт явах төдийгүй шинэ соёлруу нэвтэрч байр суурь, үнэ цэнээ зөв олж баримжаалж, гадаадын төлөөлөгчдийн өмнө нүүр улайхгүй байхад асар их нөлөөлнө.

Ёс зүй гэдэг энэхүү ойлголт нь баримтлах асар олон үйл явцын ёс зүйд хамаарна. Жишээ нь: хундага тулгах, нэрийн хуудас солилцох, утсаар ярих, хооллох ёс зүй гэх мэт олон зүйлс багтана.

Page 7: биеэ авч явах соёл

Хундага тулгах ёсон Хундага тулгах ёсны хувьд энэ нь ихэнхи улс орны хувьд

харилцаагаа сайжруулах, дотно уур амьсгалыг бий болгох нэг ёсондоо хүндэтгэл үзүүлж буй хэлбэр юм. Хундага тулгахдаа үг хэлж уудаг ёс байдгийг мартаж болохгүй. Өөр юманд сатаараад анзаарагагүй сууж байх үед хундаганы үг хэлэх ээлж гэнэт ирчихвэл авцалдаагүй үг хэлээд зогсохгүй балмагдаж эвгүй байдалд орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн далд санаа бүхий үг хэлэхээс болгоомжилж энгийн бөгөөд бусдын сэтгэлд хүрэхүйц үг хэлэх нь зүйтэй. Мөн архи дарсийг ямар ч үед байсан уухыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл уухгүй байх дүр үзүүлэх нь ихэмсэг хөндий хуурамч байдлыг харуулдаг. Ингэснээр уур амьсгалыг хөндийрүүлэх хандлагатай. Орос мэтийн архи их хэрэглэдэг оронд өөрийгөө хянаж байхгүй бол хэт их согтож нэр хүндээ алдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ чинь мэдээж ажил хэргийн харьцаанд нөлөөлөх учир ямар ч тохиолдолд уухаа тохируулах хэрэгтэй. Хамгийн эхний хундгыг гэрийн эзэн эсвэл эзний баруун талд нь суугаа хамгийн хүндэт хэн нэгэн зочин өргөнө.

Эхний хундага дарсыг хоолны өмнө уух бөгөөд энэ нь хоол идэх дуршлыг сэргээгээд зогсохгүй зочид хоорондоо танилцах , цаг нөхцөөхөд их чухал байдаг. Ерөнхийдөө Чинзано, Мартини, Кампари зэрэг дарсыг ийм тохиолдолд хэрэглэдэг байна.

Page 8: биеэ авч явах соёл

Айлд зочлох анхаарах зүйлсүүд

Айлд уригдсан бол очихдоо гар хоосон очиж болохгүй. Хэтэрхий өндөр үнэтэй биш авсаархан бэлэг авч очвол зүгээр. Мэдээж гэрийн эзэгнтэйд цэцэг авч очих нь хамгийн зөв сонголт байдаг. Учир нь цэцэг бол хамгийн сонгодог бэлгийн нэг юм. Ихэнхи Азийн орнуудад айлд орохдоо гутлаа тайлж ордог учир хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Хооллож байх үедээ гар утсаа ашиглавал бүдүүлэг байдал гаргасан хэрэг болно. Тийтээс гар утсаа салгах нь чухал. Хоол хэдий амнаас чинь ойчих гэж байсан ч амттай сайхан болсон гэж хэл. Амтгүй гээд хэлчихвэл ажил хэрэгт чинь таатай нөлөөлөхгүй. Өөрөөс чинь цай юу кофе юу гэж асуувал эргэлзэлгүй шууд хэл. Аль нь ч яахав гэдэг бол өөрийг чинь тийм ч сайнаар дүгнүүлэхгүй. Гэрийн эздээс түрүүлж яриа дэлгэх хэрэггүй. Хэрэв та гэрийн эздийн таашаалд нийцэхээргүй үйлдэл хийхээр болвол заавал зөвшөөрөл аваарай. Тамхи татах, юм гуйх ямар нэгэн зүйл хүсэх гэх мэтчилэн. Мөн зарим айлд гэрийн үйлчлэгч хоол унд хийж өгөх, аягалах зэргийг хийдэг бөгөөд тэдэнтэй найрсаг харилцах ярилцах зэргээс татгалзах хэрэгтэй. Хэрэгтэй үед баярлалаа гэж хэлэхэд л болно. Та урилгатай хэдий ч гэрийн эздийг чилээж болохгүй. Гэрийн эзэн ширээнээс босч холхих, хана тааз энэ тэрийг ширтэн дуугүй суугаад байвал та тэднийг залхаасан гэсэн үг. Эцэст нь хэлэхэд айлд зочлох нь тухайн хүний соёл, боловсролыг илэрхийлэх нэгэн зүйл болдог бөгөөд маш болгоомжтой байж аль болох энгийн, чөлөөтэй боловсон байх хэрэгтэй.

Page 9: биеэ авч явах соёл

Хүний хоорондох зай хэр байгаа нь харилцааны ёс зүйн нэгэн төрөл болдог.

Ази болон Арабууд ойр зайнаас ярилцдаг бол Америк болон Европчууд 75 см-аас ойр зайд харилцах нь соёлгүй, бүдүүлэг явдал гэж үздэг.

Гэхдээ Итали латин Америкт энэ зай нь 50 см байдаг гэнэ. Хэрвээ Германчуудын мөрөн дээр алгадах юм бол өөрийнх нь орон зайд нэвтэрсэн бүдүүлэг халдлага гэж тооцон шүүхэд гомдол гаргаж магадгүй шүү. Жишээлбэл: амеркийн соёлд 0-50см-т гэр бүл дотны найзууд, 50-1м хагас зайнд хамт олон таньдаг хүмүүс, 1.5-аас-3.5м-т нийтийн ба албан харилцаатай хүмүүс харилцдаг байх нь ээ.

Харилцан ярианд хориглох, анхаарах зүйлс: /Гадаад түнштэйгээ сайтар ойлголцохын тулд яах ёстой вэ?/ Дөнгөж уулзаад балмагдаж суухын оронд ямар нэг юм ярьж уур амьсгалыг зөөлрүүлэх хэрэгтэй. Гэхдээ улс төр, шашин, уралдаан, сөрөг дурсамжтай зүйлийг ярих хэрэггүй. Харин спорт , урлаг, гэр бүл гэх мэт сэдвийг ярих хэрэгтэй боловч улс орон бүр өөрийн онцлогтойг сана. Иймд нөгөө л тухайн орных нь соёл зан заншил, түүхээс нь суралцсан байхад хэрэгтэй. Хэрэв түнш чинь маргаантай асуудлыг хөндвөл өөдөөс нь маргалдаад байлгүй аль болох уян хатан байхыг хичээх хэрэгтэй.

Цаг хугацааны асуудалыг анхаарч үзэх хэрэгтэй. Цагаа барихгүй байвал ямар ч уулзалтын уур амьсгалд маш хүндээр нөлөөлнө. Барууны орнудад цаг хугацааны хоцролтыг 5 хуваадаг.

5 хүртэлх минут: байж болох хугацаа 15 хүртэлх минут: үл ялиг уучлалт гуйх хугацаа 20-30 минут: хөнгөн маягаар гомдох хугацаа

Page 10: биеэ авч явах соёл

Цагаа барихгүй байвал ямар ч уулзалтын уур амьсгалд маш хүндээр нөлөөлнө. Барууны орнудад цаг хугацааны хоцролтыг 5 хуваадаг.

5 хүртэлх минут: байж болох хугацаа 15 хүртэлх минут: үл ялиг уучлалт гуйх хугацаа 20-30 минут: хөнгөн маягаар гомдох хугацаа 40 хүртэлх минут: Бүдүүлэгт тооцогдох хугацаа 40-с дээш минут: санаатайгаар бүдүүлгээр доромжилсонд тооцох

хугацаа.

Биеэ зөв авч явах анхаарах зүйлс:

Гадуур хувцастайгаа зоогын ширээнд бүү суу Гадуурх хувцас , малгай, шүхэр зэргээ өлгүүрт өг Ширээнд суугаад сонин, сэтгүүл бүү унш Өрөө танхимд цугларсан хүмүүстэй эхэлж мэндэл Эмэгтэй болон өндөр албан тушаалтай хүмүүсрүү эхэлж битий гараа

сунга. Гар барих эсэхийг тэд шийднэ. Өрөө танхимд орохдоо эмэгтэй хүнийг түрүүлж оруул Машинд суухдаа эмэгтэй хүнийг эхэлж суулга, буухдаа өөрөө эхэлж

буугаад эмэгтэй хүнд буухад нь тусал. Анхаарлыг нь татахын тулд ярилца

Цаг хугацааны асуудалыг анхаарах хэрэгтэй

Page 11: биеэ авч явах соёл

АЖИЛ ХЭРГИЙН ХАРИЛЦАА

Америкчууд Америкчууд хэлэлцээр хийх явцад жижиг деталь асуудлуудыг хөндөж , нарийвчлахыг эрхэмлэдэг. Тэдэнд нээлттэй, илэн далангүй, шудрага харилцаа таалагддаг бөгөөд ямар нэг оршилгүйгээр, шууд ажил хэрэгтээ ордог. Харин ажил хэргийн явцад түншийгээ өөрийнхөө зарчмаар ажллахыг тулгах гэдэг онцлогтой. Яриаг таслахад дургүй, яв цав ажилдаг хүмүүст дуртай, хүнтэй тулж ажиллахыг хичээдэг, ямарч уулзалтад цаг ягштал баримталдаг, хоцрохыг уучилдаггүй. Тэд аз туршихаас айдаггүй ч түншийгээ итгэл даах чадваргүй байх вий гэхээс нэлээд эмээдэг .

Германчууд Үр дүнд хүрнэ гэж итгэлтэй болсон үед л гэрээ хийдэг. Маш эмх цэгцтэй , хариуцлагатай,аливаа ажлыг дэс дараалалтай ,цэгцтэй хэрэгжүүлдэг,хүмүүжилтэй учраас эхний асуудал шийдэгдээгүй байхад дараагийн асуудлыг хөнддөггүй,шулуун,шударга байхад дуртай.

Page 12: биеэ авч явах соёл

Гэрээгээр хүлээсэн үүргээ алдаа дутагдалгүй,гүйцэт хийхийг хатуу шаарддаг ба ингэж ажиллаж чадахгүй бол их хэмжээний торгууль ,шийтгэл хүлээх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Мөн албан тушаал ,цол хэргэмээр нь дуудаж харьцахад дуртай байдаг

Япончууд Хөдөлмөрч ,ёс заншлыг дээдэлдэг,сахилга баттай ,эелдэг,цэвэрч нямбай хүмүүс.Бага наснаас нь багаар ажиллахыг сургадаг учир хувийн үзэл бодлоо гаргадаггүй. Тиймээс түншээ ямар байгуулга, хамт олон, хүмүүс болохыг судалж байж харьцдаг.Тэд цаг маш сайн барьдаг учир уулзалтанд хоцорч болохгүй,хүлээсэн үүрэг, хариуцлагаа сайн ухамсарлаж , оногдсон ажилаа ягштал биелүүлдэг.Хүний ярьж байгааг таслахгүй ,үгүйсгэхгүй,анхааралтай сонсдог,шууд зөрчилд ордоггүй.Гар барихыг сайшаадаггүй, гэрээг өөрийн хэл дээр хийхийг эрмэлздэг. Нэрийн хуудасаа өгөхгүй бол гомддог, гар барьж мэндлэхээсээ илүү тэд бөхийж хүндэтгэл үзүүлдэг.

Page 13: биеэ авч явах соёл

ҮГЭН БУС ХАРИЛЦАА

Харицааны чадварыг сайн эзэмших нь хүний ажил амьдрал ,биеэ авч явах байдалд мөн түүнчлэн хувийн амьдралд маш чухал үүрэгтэй.Өнөөгийн нийгэмд олон улсын үгэн ба үгэн бус харилцааны ёс зүйгээс суралцах нь зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа үгэн бус харилцаа хүний биеэ авч явах байдалд ихээхэн нөлөөлдөг. Эрдэмтдийн судалснаар хүн төрөлхтөн 700,000 гаруй дохио зангааны хэл байдаг гэж үзсэн.Аман бус харилцаа нь өгүүлэх аялга, сэтгэл хөдлөл, аялга үгс, харц дохио зангаа, биеийн байрлал,нүүр царайны хувирал , аман бус харилцааны илрэл болох үйлдлүүд олон соёлд суралцахад хамгийн чухал үүрэгтэй. Ернь харилцааны 40-70 %-г аман бус харилцаа эзэлдэг бөгөөд хүртэж мэдээллэх эх үүсвэрийн 7%-г үгээр, 38 %-г ярих аялгаар , 55%-г нүүр царайн хувиралаар илэрхийлдэг гэж судлаачид тогтоосон байна.

Page 14: биеэ авч явах соёл

ЗАРИМ НЭГЭН ДОХИО ЗАНГАА

Толгой Ихэнх оронд толгой дохих нь зөвшөөрсөн санааг илтгэнэ. Грек, Югаслав, Болгар, Түрк зэрэг улсуудад үгүй гэсэн утгатай.Ихэнх Азийн орнуудад Хүний толгойд гар хүрэхийг цээрлэдэг.

Нүүр Нүүрний илэрхийлэл нь сэтгэлийн хөөрөл ,мэдрэмж, төрх байдлыг илтгэдэг. Барууны оронд нүүрний илэрхийллээ ил гаргадаг харин Азийн орнуудад сэтгэлтйн хөдөлгөөнөө барьдаг.

Нүд Барууны орнуудад нүдний харцаар холбоо тогтоож ойлголцож болдог бол яаж харж байгаагаас шалтгаалж сайн муу дохиог болж ойлгогддог. Олон хүн цугларсан тохиолдолд бүгдийг тойруулан харж нүдээрээ бүгдтэй нь холбоо тогтоох хэрэгтэй.

Гар Итали зэрэг орнууд гараа чөлөөтэй ашигладаг. Харин Япончууд гараараа дохиж зангахыг бүдүүлэг явдал гэж үздэг. Америк болон Европын орнуудад гараа даллах нь /баяртай/ гэсэн үг .Латин Америкт /үгүй/ гэсэн утгаар ойлгогддог.

Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай . Жишээлбэл: №1 Америкт *OK* гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билгэдэл ,Япон улсад мөнгө, Францад тэг, Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан, харин манай улсад цэглэсэн нойл гэсэн утга илэрхийлдэг байна

Page 15: биеэ авч явах соёл

№2 Гарынхаа эрхийн хуруугаа дээш нь

гозойлгох ( Thumbs up ) зөвшөөрсөн утгаар АНУ, Их Британи, Орос. Харин маш ихээр гутаан доромжилоход Иранд ийм үйлдэл үзүүлдэг бол бүдүүлэг байдлыг Австралид, Монголд сайн байна гэдэг утгыг илэрхийлнэ. Иймд тухайн газар орныхоо ёс зан заншил, соёлыг сайтар судалж мэдэх, бүр жижиг сажиг дохио зангааг хүртэл мэдэж байх нь чухал. Санамсаргүй гаршасан жижиг алдаа их эрсдэлийг дагуулж болно

Page 16: биеэ авч явах соёл

Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай . Жишээлбэл: №1 Америкт *OK* гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билгэдэл ,Япон улсад мөнгө, Францад тэг, Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан, харин манай улсад цэглэсэн нойл гэсэн утга илэрхийлдэг байна