14
Оюуны зураглалын арга Боловсруулсан: ДТТ-ийн багш М.Шолпан 2014.03.13

Оюуны зураглал

Embed Size (px)

Citation preview

Page 1: Оюуны зураглал

Оюуны зураглалын арга

Боловсруулсан: ДТТ-ийн багш М.Шолпан

2014.03.13

Page 2: Оюуны зураглал

Өнөөдрийн сургалтын үйл ажиллагаа нь мэдээллийг илгээх болон хүлээн авах гэсэн 2 гол бүрэлдэхүүн хэсгийг өөртөө агуулж байна.

Түүхийн сургалт, судалгаанд хэрэглэгдэж буй оюутнуудад мэдлэг олгоход, тэднийг хөгжүүлэхэд чиглэгдсэн ихээхэн үр дүнтэй сургалтын аргын нэг нь Оюуны зураглал /Mind map/-ын арга юм.

Хураангуй

Page 3: Оюуны зураглал

“Mind map”, арга, дүрслэл, бүдүүвч, мэдлэг, хэрэглээ,

Page 4: Оюуны зураглал

Удиртгал

Боловсролын зорилго нь зөвхөн бичиг үсэгт тайлагдалт төдий бус өөртөө /суралцагч/ сэтгэл хангалуун байх, зөв зохистой бодол санаа болон мэдлэг олох чадварыг олгоход оршино.

Хүний бүтээлч байдлыг ямарч хэлбэрээр хөгжүүлж болох бөгөөд шинэчлэл нь багш нар болон суралцагчдын аль алинд нь үр өгөөж авчирна.

Page 5: Оюуны зураглал

Оюуны зураглал нь суралцагчдыг ямар ч сэдвээр бүтээлчээр сэтгэхэд туслах ашиг тустай сургалтын хэрэгсэл

Оюуны зураглал нь бодох энгийн аргаар хангаж, бичих явцад тусладаг.

Энэхүү арга нь багшид ч мөн тусалдаг. Үүнд: багш, тодорхой сэдвийн тухайд оюутнуудынхаа

бодох үйлд нэвтрэн ороход, багш, оюутнууддаа тухайн ойлголтын талаарх

өөрийн оюуны зураглалыг бүтээхийг даалгаснаар тэдний өмнөх мэдлэг ямар байсан, заасан хичээлийг хэр /сайн, муу/ ойлгосон гэдгийг олж мэдэхэд,

Сургахуй дахь оюуны зураглал

Page 6: Оюуны зураглал

Оюуны зураглалын арга

Оюуны зураглалын арга нь тодорхой нэг ухагдахууныг түүнд хамаарах дэд хэсгүүдэд задлан, үг болон зургаар цацраглан дүрсэлсэн диаграм буюу мэдээллийг харааны түвшинд илэрхийлэхэд ашиглагдах бүдүүвч зураг юм.

Оюуны зураглал нь холбогдох санаа, үгс, ойлголт бүхий төвд байрласан нэг үг юм уу эсвэл текстээр үүсгэгдсэн байна. Үндсэн категори нь төв уулзвараас эхлэн цацрах байдлаар тэлэх ба жижиг категориуд нь том салбарынхаа дэд салбарууд болно. Категориуд нь үндсэн төв түлхүүр үг юм уу эсвэл ойлголттой /idea-санаа/ холбоотой үгс, санаа, зорилго, даалгавар болон бусад зүйлсийг илэрхийлж болно.

Page 7: Оюуны зураглал

Гараар болон компьютерээр зурах

Оюуны зураглалыг лекц болон уулзалтын явцад “тоймлох” маягаар зурж болох бөгөөд хангалттай цаг хугацаатай үед МХТ-ийг ашиглан илүү өндөр чанарын зургийг ч бүтээж болно. Ийн компьютерийн тусламжтайгаар хийхдээ тусгайлсан програмыг нь ашиглаж болно.

Иймд уг зураглалыг гар зургаар болон компьютерээр зурж хийж болно.

Оюуны зураглал нь аалзан диаграмын хэлбэрээр дүрслэгдсэн байдаг бөгөөд 1970 оны “Нарны санааны тэсрэлт”-тэй төстэй.

Page 8: Оюуны зураглал

Яаж бүтээх вэ?

Оюуны зураглалын аргаар ажиллахдаа

← эхлээд толгойндоо бодох

← дуусаад зурах

Page 9: Оюуны зураглал

Английн хэрэглээний сэтгэлзүйч Тони Бузан оюуны зураглалыг анхлан оюутнуудыг зөвхөн түлхүүр үгс болон зураг ашиглан тэмдэглэгээ хийхэд нь туслах арга болгон гаргаж хөгжүүлжээ.

Уг зураглалыг бүтээхэд бага хугацаа зарцуулахаас гадна эргэн санахад маш хялбар, учир нь харааны түвшинд илэрхийлэгддэг зүйл.

Энэ зураглал нь тоймлон үзэхэд маш хурдан, нэг удаа харснаар өөрийн ой ухаан дахь мэдээллээ сэргээхэд хялбар. Мөн үр бүтээмжтэй цээжлэлт байж чадах бөгөөд хэлбэр болон бүтцээс түүн доторх мэдээллийг эргэн санахад хэрэгтэй дохио тэмдгээр хангагдана. Ердийн тэмдэглэгээнээс илүүтэйгээр баримт мэдээллийг ойлгон хүлээн авах, холбох явцыг уураг тархинд хялбар хийж гүйцэтгэнэ.

Page 10: Оюуны зураглал

1) Дор хаяж 3 өнгийг ашиглан тухайн сэдвийн төв цэгээс

эхлэх,2) Харахад аятайхан болгохын тулд олон янзын

өнгөнүүдийг хэрэглэх,3) Зураг, тэмдэг, код, хэмжээсүүдийг ашиглах,4) Түлхүүр үгнүүдийг сонгон жижиг, том үсгийг хэрэглэх,5) Үг/зураг бүр нь өөрийн шугаман дээрээ байрлах, 6) Шугам нь төв зурагнаас эхлэн холбогдсон байх ёстой.

Төвийн шугамууд нь төвөөсөө эхлээд илүү зузаан, цаашлах тусам илүү нарийсан цацруулах,

7) Хобоонуудыг гарган хэрэглэх,8) Тэдний тулгуур үг/зургийн урттай ижил шугамуудыг

хийнэ. 9) Өөрийн хувийн хэв загварыг гаргаж хөгжүүлэх, 10)Шатлан цацарсан, дэс дараалсан, шугам /мөчир/-уудыг

нэгтгэн дүрсэлсэн бүдүүвчийг ашиглах, ...

Бүтээх заавар:Оюуны зураглал нь тодорхой, ойлгомжтой байх ёстой

Page 11: Оюуны зураглал

Оюуны зураглал арга нь бясалгах, бодох, танин мэдэх, ой тогтоолт, зохион бүтээх, төсөөлөл, төлөвлөх гээд сэтгэн бодохтой холбоотой бүх үйлийг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой бөгөөд сургалт болон судалгаанд хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, Асуудлыг шийдвэрлэхэд, Бүдүүвч/тогтолцооны загвар, Бүтэц/харилцаа холбооны илэрхийлэлд, Адил төстэй зүйлд, Онцгой, тусдаа зүйлд, Хураангуйлах материалд, Баг үүсгэж эсвэл хамтын хүчин чармайлтаар бүтээх үйл

ажиллагаанд, Ажлыг чанаржуулахад, ...

Оюуны зураглалын аргыг юунд ашиглах вэ?

Page 12: Оюуны зураглал

Энэ аргаар хичээл зохион байгуулахад сонирхолтой болохын дээр суралцагчдын идэвхи, санаачилга дээшилдэг. Дараах давуу талыг хэлж болно. Үүнд:

Суралцагчид хамтран ажиллах чадварт суралцах; Суралцагчид өөрсдийн бүтээсэн оюуны зураглалыг

бусдад танилцуулахад тайлбарлах, ярих чадвар дээшлэх; Багшийн яриа, оролцоо багасаж, суралцагчдын идэвхи

оролцоо давамгайлах; Багш оюуны зураглал хийхийг тогтмолжуулснаар

суралцагчдын идэвхи оролцоо, хурд, зурж, бичих чадвар эрс нэмэгдэх;

Оюуны зураглалын давуу тал:

Page 13: Оюуны зураглал

Өнөө үеийн сургалтын шинэ загварт

оюутнуудын үүрэг нь багшийн үүргээс илүү чухал болж байна.

Хуучин сургах, сурах аргын оронд хичээлийн ангид цаасгүй болон үзэггүй байх тухай ойлголт бий болж байна. Нэг үгээр багш нь улам бүр “туслагч” болон өөрчлөгдөж байна.

Бид олон талт сургахуйтай байх хэрэгтэй, боловсролын энэнхүү өөрчлөгдөж буй үүрэг нь мультмедиа нэвтэрч хэрэглэгдэх болсноор зайлшгүй зүйл болж байна. Иймд орчинд оюуны зураглалын аргыг ашиглах нь маш чухал юм.

Дүгнэлт

Page 14: Оюуны зураглал

Анхаарал тавьсанд баярлалаа