17
Эрүүл амьдрал бидний сонголт Хоолны жор

хоолны жор

Embed Size (px)

Citation preview

Page 1: хоолны жор

Эрүүл амьдрал бидний сонголт

Хоолны жор

Page 2: хоолны жор

Зорилго:

Эрүүл хоол, зөв хооллолт бол хүний амьдралыг мөнхийн хөдөлгөгч хүч юм. Тиймээс зарим нэг хүний биед ач холбогдолтой эрүүл бүтээгдэхүүнээр гэр ахуйн нөхцөлд хийж болох хоолны жорыг танилцуулж байна.

Page 3: хоолны жор

Түргэн хоол Дессерт Пичень жигнэмэг

Монгол хоол Цагаан хоол Хүүхдийн нэмэлт хоол

Агуулга:

Page 4: хоолны жор

• Үхрийн татсан гол мах, гич, сармис, сонгино, хөх бяслаг, мөн өндөгийг бүгдийг нь том саванд хийнэ. Өөрийн гарыг ашиглан сайтар бөөгнөртөл хутгана. Илүү хутгаж болохгүй. Үүний дараа 1-1.5 см зузаантайгаар 10 см орчим хэмжээтэй хуваана. 

• Хайрах саваа бэлдэнэ хэрэв танд задгай грилл байхгүй бол та хайруулын тавганд шарж болно. Шарахдаа маш сайн халаах хэрэгтэй. Байнга тосыг нь шалгаж тос хэрэгтэй бол тослох хэрэгтэй. Гриллны тал тус бүрийг 5 минут шарах хэрэгтэй. Шарж байх үедээ махан дээрээ дарж болохгүй. 

Орц:

- 450 гр үхрийн гол мах- 1 х/х гич- 2 хумс нунтаг сармис- 2 ногоон сонгино, хэрчсэн- 1/2  аяга үйрүүлсэн хөх бяслаг- 1 өндөг- Давс, хар перц

Page 5: хоолны жор

1. Зуухаа 180 градуст халаана.2. Капкэкний 12 хэв тослож бэлтгэнэ. Талхан дээрээ масло түрхэнэ. алхаа хэвэндээ байрлуулаад доош нь зөөлөн дараад зууханд хийж 3 минут жигнэнэ. Дараа хэрэглэхээр бэлтгэж байгаа бол хэвэнд нь хөргөөд хэвтэй нь ороонд хөргөгчинд хадгална. 3. Хэрчиж бэлтгэсэн хиамаа талхан сагсанд байрлуулаад дээээс нь 1 ш өндөг хагалан хийнэ. Давс, перцээр амтлаад өндөг бүр дээр 1/2 амттаны халбага крем асгана. 4. 10-15 минут жигнээд гаргаж ирэн таваглаад бяслаг, мангираар чимээд халуунаар нь сервислэнэ.

Орц:•5 амны халбага масло•12 ш маш нимгэн хэрчсэн хар талх •225 гр хиам, гахайн мах • 12 ш өндөг• ¼ стакан тослогтой крем • Мангир ,үрсэн пармежан бяслаг

Page 6: хоолны жор

• аарц болон цєцгийгєє тусд нь саванд хийн элсэн чихэр хийж сайтар хутгана /элсэн чихэр тус бvр 2 ц/х/  дараа нь желатинээ зааврынх нь дагуу бэлдээд аарц цєцгийтэйгээ ниилvvлж хутгана, бэлдсэн хэвэндээ жимсээ хэрчин нийж бэлдсэн зуурмагаа хийнэ, ингээд хєргєгчинд 2 цаг байлгаад жимсээр чимэглэнэ. за ингээд амттан маань бэлэн боллоо.

Орц:

500гр аарц, 300гр цєцгий, 1 уут сахарная пудра /элсэн чихэр хийж болно/, 30гр желатин, єєрийн дуртай жимс

Page 7: хоолны жор

• Бүх орцоо хайруулын тавганд хийн холиод дунд зэргийн гал дээр тавина. Байнга хутган сахарыг хайлж карамелжтэл бүх самарыг жигд карамелиэр бүрнэ.

• Тостой цаас дэвссэн тавцан дээр самараа тараан тавиад хөргөнө. Агаар оруулдаггүй саванд 7 хүртэл хоногоор хадгалж болно.

Орц:

* 200 гр холимог самар (pecans, almonds, hazlenuts, pistachios)* 140 гр нунтаг сахар* 3 амны халбага Grand Marnier ликёр (Конъяакыг эсгэлэн жүржийн (bitter orange) охьтой холин гаргаж авсан ликёр)

Page 8: хоолны жор

• Зуухаа 180C/350F/Gas 4 халаагаад,  2 x 12-хэвтэй кексний саваа цаас тавьж байгаад хийн халаана.

• Өндөгнүүд болон элсэн чихэрээ холиод хөөн сэвсийтэл нь хутгана.

• Маш болгоомжтой масло болон гурилаа нэмнэ.• Зуурмагаа хэврүүгээ аажуухан болгоомжтой хийнэ..• 15-20 минут жигнээд гадна тал нь алтан шар

өнгөтэй болтол нь. гаргаж ирээд 10 минут орчим хөргөж байж хэвнээс нь салгах хэрэгтэй.

• Маслоо саванд хийн зөөлөртөл нь нухна. Хагас элсэн чихэрээ хийн зөөлөрж өтгөртөл нь хутгана.

• Үлдсэн элсэн чихэрээ нэмээд, cocoa powder хоолны халбага сүү хийгээд крем болтол нь нухна.шаардлагтай бол нэмж сүү хийж болно.

• Кекс хөрсөн үед маслон крем ээ дээгүүр нь бүрж өгнө.

• товчин шоколад аараа чимэглэж өгнө.

Орц:

Зуурмагт4 өндөг

225g/8oz элсэн чихэр

225g/8oz гурил

225g/8oz хайлсан масло

Page 9: хоолны жор

• Өндгөө хагалаад томхон саванд хийн хутгана. Сахараа нэмж нийцүүлнэ.

• 1 1/2 амттаны халбага ваниллины охио нэмж нийцүүлнэ. Шоколад, маслоо хүсвэл давхар саванд хийн эсвэл шилэн саванд хийн богино долгионы зууханд нэг минут байлгаж хайлуулна.

• Хайлуулсан шоколадаа өндөг рүүгээ нэмж нийцүүлнэ. 1/2 амттаны халбага давсаа гурилтайгаа холиж бэлдмэл рүүгээ нэмж нийцүүлж зуурмагаа бэлтгэнэ.

• 22x22 см хэв тослож гурилдаж бэлтгэнэ. Зуухаа 175 градуст халаана. Зуурмагаа тосолсон хэвэндээ хийгээд тэгшлээд халаасан зуухандаа хийн сууриа болтол 25-30 минут шарна.

• Зөөлрүүлсэн масло дээрээ 2.5 стакан сахараа хийгээд 1.5-3 амны халбага сүүгээ нэмж нийцүүлнэ. 1/2 амттаны халбага охио нэмж нийцүүлээд эцэст нь ногоон будгаа нэмж нийцүүлэн хүссэн ногоон өнгөндөө оруулна. Ингэж бэлтгэсэн icing-аа хөргөсөн суурин дээрээ тараан тавиад хэвийг гялгар уутаар ороон хөргөгчинд хийн 1-2 цаг амрааж царцаана.

• Шоколад, маслоо хайлуулаад царцаасан бровнигоо бүрээд буцааж таглан хөргөгчинд хийн шоколадыг царцаж хатууртал дахин нэг цаг байлгаад зүсээд сервислэнэ.

Орц:

Сууринд (Brownies):* 1/2 стакан масло* 115 гр хар шоколад * 1 1/2 стакан сахар* 3 ш өндөг* 1 1/2 амттаны халбага ваниллины охь* 1 стакан гурил

Page 10: хоолны жор

•  Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргалтай хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримас зэрэг халуун ногоог тохирох хэмжээгээр хийж амтална. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана.  Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно.

Орц:

Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ. Хорхог болгох үйрэхгүй бөөрөнхий нягт чулуу сонгон авна. Урсгал усанд байж мөлийж бөхөжсөн чулууг ашиглахад илүү тохиромжтой.

Page 11: хоолны жор

• Хэрэглэх зүйл

Жигнүүр

Элдүүр

Гамбанз• Хийх дараалал• Гурилаа устай хольж зуурна.• Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад,

элдүүрээр элдэж хавтгайлна.• Элдсэн гурилан дээрээ татсан мах, сонгино хольж,

амталсныгаа тавин чимхэнэ. Чимхэхдээ ихэнхдээ дугуй хэлбэртэй болгох бөгөөд цэцгэн бууз, хонин бууз гэх мэт чимхэлт бий.

• Жигнүүртээ ус хийн буцалмагц дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ.

Орц: / Гурил, хонь буюу үхрийн татсан мах, сонгино, ус, давс, бууз амтлагч/

Буузтай төстэй, голчлон махыг зуурч элдсэн гуриланд боож хийдэг хоол нь Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархсан. Жишээ нь, хятадын баозы (bāozi), жаозы буюу гёоза (японоор), Балбын Момо, оросын пельмени гэдэг.

Page 12: хоолны жор

• Томхон саванд ус хийгээд 1 амны халбага давсаа нэмж уусгаад гоймонгоо хийн чанана. Гоймонгоо болтол чанана.

• Энэ зуур улаан лоолио жижиглэн хэрчээд, мозарелла, сармис, basil-тэйгээ холино. Чидун жимсний тосоо давстайгаа улаан лоольний бэлдмэл рүүгээ нэмээд гоймонгоо шүүгээд гоймонтойгоо холиод халуунаар нь сервислэнэ. Хүсвэл хөргөөд салад маягаар сервислэнэ.

Орц: /6/

1 амны халбага,1/4 амттаны халбага давс

1 уут penne гоймон

680 гр улаан лооль

225 гр мозарелла бяслаг, 0.75 см куб хэрчсэн

4 хумс сармис

1 стакан basil-н навч, нарийхан нарийхан хэрчсэн

1/2 стакан чидун жимсний тос

Page 13: хоолны жор

Байцаагаа угааж цэвэрлээд нарийн зүсэж хэрчинэ. Дараа нь ургамлын тостой хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр хуурна. Бага зэргийн буцалсан ус хийж болно. Үүний дараа хэрчсэн помидор, мөөгөө хийгээд жигнэнэ. Эцэст нь амтлагч болон цөцгийгөө хийнэ. Ширээнд тавихдаа яншуй цацаж болно. Хүсвэл жигнэсэн будаа эсвэл хайрсан гурил, мантууны хамт өгнө. Хийхэд хялбар энэ хоолыг оройн цагт идвэл биед шингэц сайтай байна.

Орц:

500 гр байцаа,

150 гр мөөг,

100 мл цөцгий

нэг ширхэг помидор

Page 14: хоолны жор

1. луувангаа хальсалж цэвэрлээд vрэгчээр vрнэ.2. vзэмээ угааж лууван дээрээ хийнэ.3. зєгийн бал, йогуртаа хийж хутгана.За ингээд л бидний салат бэлэн болж байна. Лууван нь А витамин ихтэй тул хvvхдийн нvдний хараа болон єсєлтєнд маш сайн тул энхрий бяцхан vрстээ хийж єгєєрэй.

Орц:

5ш лууван, 70гр vзэм, 150-200гр жимстэй тараг /йогурт/, 1 халбага зєгийн бал

хvvхдийнхээ онцлогоос хамааран алим хийж болно, зарим хvvхдvvд алимны харшилтай байдаг тул ээж нар энэ салатыг хийхдээ анхаараарай.

Page 15: хоолны жор

• Загасны махыг яснаас салгаж /ясыг сайтар түүж авна/ дэвтээсэн талхтай /урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ/ хольж машиндаж шанз бэлтгэнэ.Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна. Дараа нь өндөгний цагаан уургийг хөөсөртөл нь бүлээд шанзандаа хийж болгоомжтой зөөлөн хутгана. Бэлтгэсэн шанзаа тосолсон хэвэнд хийгээд ууранд жигнэнэ. Бэлэн болсон нухашийг хэвлэн зүсээд, таваглан хачир тавьж, сүмс буюу хайлуулсан цөцгийн тос дусааж өгнө. Хүүхдэд 7-8 сартайгаас ногооны нухаштай өгнө.

загасны мах - 250 гр Талх - 1 хэрчим Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1 өндөг - ¼ ш цөцгийн тос - цайны халбагаар 1 Гарц:      220 грТэжээллэг чанар: Уураг 50.7 гр

Тослог 8.4 гр Нүүрс ус 8.7 гр Илчлэг 314.0 ккал

Page 16: хоолны жор

* red wine glass - улаан дарсны хундага* white wine glass - цагаан дарсны хундаг* soup spoon - шөлний халбага* dinner spoon - амны/хоолны халбага* dinner knife - хутга* dinner fork - сэрээ* salad fork - салатны сэрээ

* butter knife - маслоны хутга* dessert spoon - Амттаны халбага * Desert fork - амттаны сэрээ* water glass - Усны стакан* champagne glass - шампаскны хундага

Page 17: хоолны жор

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА