7
1 Food Tales For The Global Goals ХООЛНЫ ТҮҮХҮҮД ХЭЛ БИЧИГ, АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР СУДЛАХ НЬ Хичээл Газар зүй, Иргэний боловсрол, Нийгмийн ухаан, Англи хэл, Уран зохиол Сургалтын үр дүн Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн зорилгуудын үзэл баримтлалын хүрээг ойлгох Сурагчдын өдөр тутмын сонголтуудын уур амьсгал, Дэлхийн зорилгуудад үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг бий болгох Өдөр тутмын хоол хүнс бидний үлдээх “нүүрстөрөгчийн ул мөрийг” өөрчилж, хүрээлэн буй орчин болон дэлхийн дулааралд нөлөөлж болох талаар сурагчид олж мэднэ. Хичээлийн хэрэглэгдэхүүн Дэлхийн 17 Зорилгыг дүрсэлсэн зурагт хуудас (Хавсралт А) Дэлхийн зорилгуудын нүдний шил (Хавсралт В) Хайч Цавуу юм уу скоч Хичээлийн бэлтгэл Дэлхийн зорилгуудын нүдний шилийг хэвлэн бэлтгэ (Хавсралт В) Зөвлөмж: Энэхүү хичээлийг “Хоолны Төсөлд” оролцож, өөрчлөлтийн төлөөх амлалт үүрэг авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн төлөвлөгөөний үргэлжлэл болгон ашиглах нь зохимжтой. Нийт хугацаа 60 мин Насны ангилал 9-14 нас

Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

1 Food Tales For The Global Goals

ХООЛНЫ ТҮҮХҮҮД ХЭЛ БИЧИГ, АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН ЦАГ

УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР СУДЛАХ НЬ

Хичээл Газар зүй, Иргэний боловсрол, Нийгмийн ухаан, Англи хэл, Уран зохиол

Сургалтын үр дүн • Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн

зорилгуудын үзэл баримтлалын хүрээг ойлгох

• Сурагчдын өдөр тутмын сонголтуудын уур амьсгал, Дэлхийн зорилгуудад үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг бий болгох

• Өдөр тутмын хоол хүнс бидний үлдээх “нүүрстөрөгчийн ул мөрийг” өөрчилж, хүрээлэн буй орчин болон дэлхийн дулааралд нөлөөлж болох талаар сурагчид олж мэднэ.

Хичээлийн хэрэглэгдэхүүн• Дэлхийн 17 Зорилгыг дүрсэлсэн зурагт хуудас

(Хавсралт А)• Дэлхийн зорилгуудын нүдний шил (Хавсралт В)• Хайч• Цавуу юм уу скоч

Хичээлийн бэлтгэл • Дэлхийн зорилгуудын нүдний шилийг

хэвлэн бэлтгэ (Хавсралт В)

Зөвлөмж: Энэхүү хичээлийг “Хоолны Төсөлд” оролцож, өөрчлөлтийн төлөөх амлалт үүрэг авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн төлөвлөгөөний үргэлжлэл болгон ашиглах нь зохимжтой.

Нийт хугацаа

60 мин

Насны ангилал

9-14 нас

Page 2: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

2 Food Tales For The Global Goals

• Тогтвортой байдал• Хөгжил• Зорилго• Амлалт үүрэг• Уур амьсгал• Сүйрэл• Хэрэглээ• Нүүрстөрөгчийн ул мөр• Бусдын байр суурь

Судалгааг танилцуулахын тулд 17 Тогтвортой хөгжлийн зорилгууд буюу Дэлхийн зорилгуудыг эргэн санаж (хавсралт А) сурагчдыг “Хоол” төслийн хүрээнд үнэлсэн хоол хүнсэн дээрээ тулгуурлан авч байсан амлалт үүргээ эргэн санахыг хүс.

Өөрсдөдөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бодож олсон шинэ санаа байгаа бол хуваалцаж, суралцах үйл явцынхаа талаар эргэцүүлэхийг сурагчдаасаа хүс. Загварчлан бодох аргачлалын хүрээнд сурагчид амжилтанд хүрэхийн тулд туршилт хийж, алдаанаасаа суралцаж, байнга санаа/ үзэл бодлоо үнэлж үзэх, шинэчлэн сайжруулах хэрэгцээ их гарах магадлалтайг тайлбарлаж өг.

“Бусдын байр суурийг ойлгох, мэдрэх” хэмээх санааг танилцуулж, сурагчдын амьдралд хамаатай талаас нь энэхүү ойлголтыг таньж мэдэх цаг хугацаа олго. Энэ нь асуудлыг илүү гүн гүнзгий ойлгоход тустай байх боломжтой гэдгийг тайлбарла. Туршиж үз – дүрд тоглох, хүмүүсийн фото зураг үзэж тэрхүү хүмүүсийн талаарх өөр өөр үзэл санаануудыг хэлэлцэх, сургууль/нийгэм/дүрс бичлэгэн дээр байгаа бүлэг хүмүүсийг ажиглах дасгалуудаар дамжуулан туршиж үзээрэй.

БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛ

Түлхүүр Үгс

Нэгдүгээр алхам: Дэлхийн зорилгуудын талаарх мэдлэгээ сэргээх

Хоёрдугаар алхам: Сурагчдыг нэг зорилт дээр төвлөрөх боломж олго1: Review Prior Knowledge About The Global Goals

5 мин

Гуравдугаар алхам: “Бусдын байр суурь” хэмээх ойлголтыг танилцуул 5 мин

5 мин

Page 3: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

3 Food Tales For The Global Goals

Бусдын байр суурийг ойлгох, хүлээн зөвшөөрөх үүднээс харах тухай санааг үргэлжлүүлээд, Дэлхийн зорилгуудын нүдний шилний хуулбарыг тарааж (Хавсралт D) сурагчдад шилээ хайчилж эвлүүлэх цаг өг. Нүдний шилнийхээ дотор талд сурагчдаар нэрийг нь бичүүлээрэй.

Нүдний шилийг хэвлэн тараах боломжгүй байвал сурагчдын өөрсдийн гарын хуруунуудаар нүдний шил хийж, түүгээрээ харж байна хэмээн төсөөлөхийг хүсч болно.

Нүдний шилийг эвлүүлсний дараа дасгалын дараагийн хэсэгт бусдын байр суурийг ойлгож мэдрэх болно гэдгийг сурагчдад хэл. Дэлхийн зорилгуудын нүдний шилээ зүүсэн байхдаа нэг асуудалд өөр байр сууринаас хандаж үзэх талаар бодож таамаглах боломжийг сурагчдад олго. Жишээ нь: өөр өөр хүмүүс, ажил мэргэжлийн үүднээс дэлхий ертөнцийг харах (Дэлхийн зорилгуудын нөлөөнд төрөл бүрээр автсан бүх хүмүүс). Төсөөллүүдээ сурагчид хуваалцаж дууссаны дараа тэдний гайхамшигтай санаануудыг дараа дараагийн дасгалуудад ашиглах зорилгоор хадгалах болно гэдгээ тэдэнд хэлж, гэхдээ үүний тулд сурагчид “Таваг бүр түүх өгүүлнэ” дасгал ажлын үеэр үнэлсэн тавган дээрх хоол хүнснийхээ өмнөөс төсөөлөн бодох ёстой. Ингэснээр, хоол хүнс бүр одоо жинхэнээсээ өөрийн түүхийг ярих юм.

Сонгосон хоол хүнснийхээ байр сууринд өөрийгөө тавиад сурагч бүр тухайн бүтээгдэхүүнийхээ туулж ирсэн замын түүхийг бичнэ. Түүхийнхээ дундуур сурагчид нь тухайн хүнсний бүтээгдэхүүн нь дэлхийн уур амьсгалын байдалд хэрхэн эерэг ба сөргөөр нөлөөлж байгааг нотлох баримт, нэмэлт мэдээллийг ашиглан бичих ёстой.

Дараах асуудлуудыг хөндөж болно:• Хүнсний бүтээгдэхүүний туулсан замын урт, тээврийн хэрэгсэл• Дулаан/хий ялгаруулалт, газар ашиглалтанд үзүүлж буй махны нөлөөллийг

бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулж үзэх• Ойн устгал• Ил задгай хог хаягдал• Нүүрстөрөгчийн ул мөр

Дээрх асуудлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл сурагчид доорх нэмэлт эх сурвалжуудыг ашиглах боломжтой:

Бичих даалгаврыг гүйцэтгэхдээ сурагчид ноороглон бичих, хянан засварлах, сайжруулах, эцсийн хувилбараа гаргах зе шатуудаар дамжин даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй. Гар зураг юм уу дүрслэл нэмэлтээр ашиглаж болно. Зураг дүрслэл нь хүнсний бүтээгдэхүүний аяллын замыг харуулсан байж болно. Бүтээлч хандлагыг дэмжинэ.

Дөрөвдүгээр алхам: Дэлхийн зорилгуудын нүдний шил-уралцах дасгал ”

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Дөрөвдүгээр алхам үргэлжлэл: Дэлхийн зорилгуудын нүдний шил-суралцах дасгал

Тавдугаар алхам: Бичих даалгавар гүйцэтгэх

Learning Activity

5 мин

5 мин

30 мин

Page 4: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

4 Food Tales For The Global Goals

Хэрвээ хязгаарлагдмал нөөц бололцоотой байгаа бол сурагчид баг болон хамтарч өөрсдийн түүхийг харуулсан богино хэмжээний жүжигчилсэн тоглолтыг бэлтгэж болно.

Дүгнэлтийг хийхийн тулд дэлхийн уур амьсгалын байдалд газар тариалан, хоол хүнсний систем хэрхэн нөлөөлж байгааг шинжилж, бидний үүсгэж буй “нүүрстөрөгчийн ул мөрний” хэмжээг хэрхэн бууруулж болох боломжит шийдлүүдийг дэвшүүлэхийг судлаач-сурагчдаасаа хүс. Дэлхийн зорилгуудын нүдний шилээ дахин зүүж, 2030 онд Дэлхийн зорилгуудад хүрэх цаг хугацаа болох үед юу харахыг хүсч байгааг төсөөлөхийг сурагчдаас хүс.

Өмнө нь авсан амлалт үүргээ эргэн санаад, тэрхүү амлалтууд нь Дэлхийн зорилгуудтай хэрхэн холбогдож байгаа талаар эргэн санахыг сурагчдаас хүс.

Сурагчдын бичсэн түүхүүдийг зураг дүрслэлийн хамт үзэсгэлэн болгон гарга. Түүнийгээ дэлхийд хэрхэн түгээх талаар доорх заавраас харна уу.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Зургаадугаар алхам: Дүгнэлт

ДАСГАЛУУД

“Дэлхийн хамгийн том хичээл” санаачлагын хуудсуудыг тэмдэглээрэй:

Дэлхийн зорилгуудын нүдний шилээрээ та юу харж байна?

ᴆᴇʨʩʜʠʡʥ ʪᴇʩᴇᴇʣʣʠʡʛ ʦʣʦʥ ʥʠʡʪʠʡʥ ʮʘʭʠʤ ʩװʣʞʵʵʛʵʵʨ ʜʘʨʘʘʭ ʪʵʤʜʵʛʣʵʛʵʵʥװװʜʠʡʛ ʘʰʠʛʣʘʥ ʪװʛʵʵʛʵʵʨʵʡ:

#WorldsLargestLesson

#TeachSDGs

Сурагчдыг өөрсдийн бичсэн түүх, санал бодлоо Флипгрид дээр видео хэлбэрээр хуваалцахыг уриарай: https://flipgrid.com/globalvoice

Дасгал, түүхүүдээ Дэлхийн зорилгуудын талаарх хичээлийн дэлхийн газрын зураг дээр оруулаарай: http://worldslargestlesson.globalgoals.org/map

ХУВААЛЦАХ

5 мин

@TheWorldsLargestLesson

@TheWorldsLesson

@TheWorldsLesson

Page 5: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

5 Food Tales For The Global Goals

НЭМЭЛТ ЭХ СУРВАЛЖУУД:

Бага насны хүүхдүүдэд зориулсан “Усны үхрийн ажил” уур амьсгалын тухай видеонууд (Дэлхийн хамгийн том хичээл ба НҮБ-ын Хүүхдийн Сан) https://vimeo.com/album/4040236

Ногоон хоолло: Бидний өдөр тутмын хүнс дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг https://www.nrdc.org/sites/default/files/eatgreenfs_feb2010.pdf

Уур амьсгалыг хамгаалах хамтын ажиллагаа https:/www.myclimate.org/education/

Уур амьсгалын өөрчлөлтийг ойлгох нь: Ухаалаг газар тариалан https://www.youtube.com/watch?v=lUdNMsVDIZ0&feature=youtu.be

Хоол хүнсний системийн хэрэгслүүд http://www.nourishlife.org/teach/food-system-tools/

АНУ-ын Стандартууд

Common Core Standards English Language Arts, (NGAC, 2010) ISTE Standards for Students (ISTE, 2016) National Curriculum Standard for Social Studies (NCSS, 2010) Next Generation Science Standards (NGSS, 2013)

ЗОХИОГЧДЫН ТУХАЙ

Энэхүү хичээл нь Дэлхийн хамгийн том хичээл, #TeachSDGs Ажлын хэсэг хоёрын хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон.

Галлиопе Глобал ба #TeachSDGs Ажлын хэсэг Фрэн Сиракуса, Доктор Женнифер Вильямс нарт тусгайлан талархал илэрхийлье.

Page 6: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

8

Хавсралт A: Дэлхийн Зорилтууд

Page 7: Food Tales for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/8.-Хоолны-Түүхүүд.pdf · авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн

WHA

T DO

YOU S

EE TH

ROUG

H YO

UR GL

OBAL

GOAL

S GLA

SSES

GLOB

AL GO

ALS V

ISIO

NGL

OBAL

GOAL

S VIS

ION

TheW

orld

sLes

son

TheW

orld

sLar

gest

Less

on@

thew

orld

sles

son

Tell

us w

ith a

soc

ial m

edia

pos

t to

@Th

eWor

ldsL

esso

n  

“I se

e…   #

Wor

ldsL

arge

stLe

sson

#Gl

obal

Goal

s”

Хавсралт В: Дэлхийн Зорилтуудын Нүдний Шил