66
Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос Нэгэн мянга есөн зуун наян долоон оны наадмын нэг томоохон шуугиан нь Чимэдравдангийн Мягмарсүрэн найрагч байсан тухай өмнөх бичлэгийнхээ төгсгөлд өгүүлсэн билээ. Үнэхээр шуугианы эзэн нь "Сумын заан" байжээ. Утга зохиолын хүрээнийхэн, ерөөс уран зохиолд ойр байдаг бүхэн эл най- рагчийг "Сумын заан" хэмээн нэрлэдэг буюу. Мань хүн тэрхүү зартай шүлгээ наян долоон оны "Болор цом"-д уншжээ. Тэгээд л шуугиан дэгдээчихгүй юу. Хэрвээ Пунцагийн Бадарч "Тэмээ" хөтөлж ирээгүй, өмнөх жил нь "Адуу"-гаараа аман хүзүүдээгүй байсан бол тэр жилийн цомд Ч.Мягмарсүрэн найрагч нэгийг дуулгахад ойрхон байсан гэдэг шүү. Даанч олон түмэн Бадарч найрагчийг баараггүй түрүүлнэ гэж итгэл хүлээл- гэчихсэн, шүүгчдийн хандлага ч ерөнхийдөө буурал найрагч дээр тогтоод байсан учир тэр жилийн цомд "Тэмээ" түрүүлсэн удаатай. Үзэгч олон "Болор цом"-ын танхимаас гарахдаа "Хол явж барилдаагүй сумын заан Хот орж үзээгүй сумын заан Армийн гурван жил хил дээр зогсож Аз дутаж, "Алдар"-т ороогүй сумын заан Ардын төрийн наадамд аваргуудыг Араажаваар цоллоход Өөрийгөө цоллуулсан мэт баярладаг, Гуяа алгаддаг сумын заан..." хэмээн нэгэн зэрэг уншаад гарсан гэдэг дээ. Ер нь Мягмарсүрэн найрагч уралдсан наадам бүртээ дуулиан тарьдаг байж. "Сумын эмч", "Байрны хүүхэд", "Бальгай" зэрэг эгэл боргил, ямар нэгэн хээ хуаргүй монгол шүлгүүд нь тухайн үеийн үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байжээ. "Хол холоо явахад ойрхон санагдаад байдаг аа Гол голоос хайртай нэгэн гол байдаг аа Чулуут, Чулуут, Чулуут минь гэж зүүдэлж сэрээд байдаг аа Халуут эгч хийгээд ахын минь суугаа гол оо..." гэсэн сайхан шүлэг нь бий. Мань хүн тэр чигээрээ л Чулуутынхаа харгиа урсгал байсан байгаа юм. Номуудынх нь нэр хүртэл үнэндээ утга төгөлдөр санагддаг. "Ташаа тамгаар Чулуут" гэж бий. Жинхэнэ монгол нэр, монгол сэтгэлгээ. Өнөө үеийн хүүхдүүд, ялангуяа хотын хүүхдүүд уг номын нэрийг уншаад сайн ойлгохгүй ч байж мэдэх. Түүний "Баясан баясан нялхрах амрагийн сэтгэлээ

Жил жилийн болор цом

Embed Size (px)

Citation preview

Page 1: Жил жилийн болор цом

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноосНэгэн мянга есөн зуун наян долоон оны наадмын нэг томоохон шуугиан нь Чимэдравдангийн Мягмарсүрэн найрагч байсан тухай өмнөх бичлэгийнхээ төгсгөлд өгүүлсэн билээ. Үнэхээр шуу-гианы эзэн нь "Сумын заан" байжээ. Утга зохиолын хүрээнийхэн, ерөөс уран зохиолд ойр байдаг бүхэн эл найрагчийг "Сумын заан" хэмээн нэрлэдэг буюу. Мань хүн тэрхүү зартай шүлгээ наян долоон оны "Болор цом"-д уншжээ. Тэгээд л шуугиан дэгдээчихгүй юу. Хэрвээ Пунцагийн Бадарч "Тэмээ" хөтөлж ирээгүй, өмнөх жил нь "Адуу"-гаараа аман хүзүүдээгүй байсан бол тэр жилийн цомд Ч.Мягмарсүрэн найрагч нэгийг дуулгахад ойрхон байсан гэдэг шүү. Даанч олон түмэн Бадарч найрагчийг баараггүй түрүүлнэ гэж итгэл хүлээлгэчихсэн, шүүгчдийн хандлага ч ерөнхийдөө буурал найрагч дээр тогтоод байсан учир тэр жилийн цомд "Тэмээ" түрүүлсэн удаа-тай.

Үзэгч олон "Болор цом"-ын танхимаас гарахдаа

"Хол явж барилдаагүй сумын заан

Хот орж үзээгүй сумын заан

Армийн гурван жил хил дээр зогсож

Аз дутаж, "Алдар"-т ороогүй сумын заан

Ардын төрийн наадамд аваргуудыг

Араажаваар цоллоход

Өөрийгөө цоллуулсан мэт баярладаг, Гуяа алгаддаг сумын заан..." хэмээн нэгэн зэрэг уншаад гарсан гэдэг дээ. Ер нь Мягмарсүрэн найрагч уралдсан наадам бүртээ дуулиан тарьдаг байж. "Сумын эмч", "Байрны хүүхэд", "Бальгай" зэрэг эгэл боргил, ямар нэгэн хээ хуаргүй монгол шүлгүүд нь тухайн үеийн үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байжээ.

"Хол холоо явахад ойрхон санагдаад байдаг аа

Гол голоос хайртай нэгэн гол байдаг аа

Чулуут, Чулуут, Чулуут минь гэж зүүдэлж сэрээд байдаг аа

Халуут эгч хийгээд ахын минь суугаа гол оо..." гэсэн сайхан шүлэг нь бий. Мань хүн тэр чигээрээ л Чулуутынхаа харгиа урсгал байсан байгаа юм. Номуудынх нь нэр хүртэл үнэндээ утга төгөлдөр са-нагддаг. "Ташаа тамгаар Чулуут" гэж бий. Жинхэнэ монгол нэр, монгол сэтгэлгээ. Өнөө үеийн хүүхдүүд, ялангуяа хотын хүүхдүүд уг номын нэрийг уншаад сайн ойлгохгүй ч байж мэдэх. Түүний 

"Баясан баясан нялхрах амрагийн сэтгэлээ

Балтай саран гуравхан хорвоогийн жам аа

Алдавч, оновч цугтаа амьдын заяандаа

Аргадах гуйх нь гэнэхэн бүсгүй ааль аа..." гэх олны мэдэх сайхан дуу бий. Бас нэг хэлэлгүй өнгөрч боломгүй сайхан шүлэг байдаг юм.

"Намрын дунд сарын нам гүм өдөр

навч хөвүүлж замаг зулсан хөх ус:

Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,

Page 2: Жил жилийн болор цом

Наадамд сойдог нимгэн хээр үрээ,

Өндрөөс өндөр тэнгэр бас дуугүй,

Өргөн зам уулсыг ороож одно

Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийн

Өнөө явчих миний нулимс дунд торолзоно

Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би,

Халуухан дурсамж, хаваржаа намаржаа

Хамаг бүхнээ орхиж замд гарсан би

Хамаг бүхнээ орхиж замд гарсаан

Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь

Хаанаас одоо юугаа олно доо" гэж хөдөөх найрагч маань ерээд оны эхээр Архангайн Өндөр-Улаан сум Чулуутынхаа нүдэндээ нулимстай их хотыг зорьсон байдаг. Ийм л шүлгүүд тухайн үеийн цомд уншигдаж, Мягмарсүрэн найрагч нэгэн өнгө нь байсан ажгуу.

Наян найман он. Бас л гал авалцсан наадам. Сүүлийн шатанд Тангадын Галсан, Цэндийн Чимэд-дорж, Дамбын Төрбат тэргүүтэй аваргууд үлдчихсэн, аль л сайн гэсэн бүхнээ уншиж, Дөнгөтийн Цоодол тэргүүтэй шүүгчид яахаа мэдэхгүй пайнагтчихсан хэцүү байж. Ингээд Тангадын Галсан найрагч "Жирмийн сүлжээ" хэмээх жигдэрмэл дөрвөн мөртийн цоморлигоороо Дундговийн идэрхэн хоёр найрагчийг нам цохиж өгөөд эгшиглэнт Янжинлхамыг гардчихсан байгаа юм. Галсан гуайн хамгийн хэцүү учраа нь дэлт Чимэддорж байжээ. Тэрээр "Сэлбэ" хэмээх "галзуу" шүлгээр өрсөлдөгч бүхнийхээ толгойг тас цавчихаа алдсан гэдэг.

"Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирлэдэг усан

Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ

...Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна

Улаан голоор чинь урсаж байгаа

Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж байгаа

Page 3: Жил жилийн болор цом

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ

Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг

Тогтоож ч чадалгүй уурга чиргүүлэн алдсан байж

Зэм халдаамгүй Алтайн цаадах

Зэрэглээ залгилсан халтар говийн

Бидэрээ гээтэл цалгилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа..." гэж уншин их үс гэзгээ нэгэнтээ сэгсэгнүүлж өгөөд ёстой нэг тарааж тавьсан байгаа юм. Ер нь ерээд оны "Болор цом"-д Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам гэсэн Дундговийн ир-тэйхэн хоёр найрагч таарсан бүхнээ бөхөөр бол баруун солгойгүй тонгорч, ааг омог нь зодгондоо багтаж ядан байжээ. Болдогсон бол мань хоёр ээлж дараалан л цом авчихаар байж. Жил жилийн наадамд уясан "морьд"-ыг нь харахад үнэндээ уяа сойлго нь живхэрчихсэн байдаг даг шүү. Эгшиг-лэнт Янжинлхамыг чинь нэг хүнд олон өгч болдоггүй шиг байна лээ. Бүгд л ээлж дараалан авдаг жамтай юм уу даа. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нарын аваргууд л бяр зааж гурав, гурав түрүүлсэн байгаа юм. Эл хоёрын рекордыг эвдэх хүн хэсэгтээ л гарахгүй байх аа. Ц.Чимэддорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо нар хоёр түрүүлээд байгаа даа. За тэр яахав, өнөө үндсэн шугамаасаа хазайх гэж байна. Наян есөн он. "Дэрэнгийн хар азарга" гэж алдаршсан Ц.Чимэддорж "Малчин" шүлгээрээ "Болор цом" гардсан наадам. Эхний шалгаруулалт нь Төв аймгийн Зуунмод хотод болж хоёр дахь даваанаас Улаанбаатар хотод үргэлжилсэн гэдэг. Наадмын ерөнхий шүүгчээр ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол суужээ.

"...Хар голтой сүргийн минь сүр сүлд

Хар лустай Дэрэнгийн минь хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норовбанзадыг дагаж

Дэлхий  дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга аа" хэмээн уншсан ирт найрагч маань сүүлийн шатанд алдарт "Малчин" шүлгээ уншсан юм. Тэрээр уг шүлгийнхээ тухай нэгэнтээ ийн дурссан удаатай. "Болор цом эхлэх гээд байдаг. Бүр цаг нь тулчихаад байдаг. Шүлэг дуусч өгдөггүй. Гэргий минь "Чи чинь наадмаасаа хоцорчихлоо шүү дээ. Өөр шүлэг уншиж болдоггүй юм уу гэж загнаад байдаг. Би болохоор гал тогооныхоо өрөөнд бичээд байдаг. Гадаа унаа хүлээгээд байдаг. Мөнхтуяа дээл бүсийг минь барьчихаад дэргэд зогсоод байдаг. Ёстой юм юм л болж билээ. Тэгж нэг юм шүлэг дуусч дээлээ өмсөөд гараад өгсөн. Орой нь Янжинлхамын хөрөгтэй, "Болор цом"-той ирж, гэрээр минь дүүрэн нар мандсан даа" гэж хуучилсан нь бий. Тэгэхээр "Малчин" шүлэг наян есөн оны "Болор цом"-ын өдөр бичигдсэн байгаа юм шүү.

"Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж

Намрын дунд сарын арвантавны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй

Page 4: Жил жилийн болор цом

Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай

Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй

Давхиад буухад цоожгүй айл малчин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных аа..." хэмээн эхэлдэг цуутайхан шүлгийг өнөөдөр мэдэхгүй хүн ховор доо. Ингээд бодохоор "Болор цом"-д хамгийн сайн шүлгүүд уншигддаг, үзэгч сонсогчдын зүрх сэтгэлийг соронз адил татдаг жинхэнэ өрсөлдөөний талбар байжээ. Тиймдээ ч манайхан "Болор цом"-ыг улсын наадам шигээ хүлээдэг, өөр хоорондоо таавар уралдуулдаг, тухайн үеийн Монгол телевиз шинэ жилийн орой юм уу, эс бөгөөс цагаан сарын үеэр найргийн наадмыг үзэгчдийн хүртээл болгодог, төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонин "Оны есөн алдартан"-ыхаа нэгээр тухайн жилийн цомын эзнийг тодруулдаг байсан даа. Мөн ч нэр төртэй байжээ, одоо бодоход. Дээр нь уг наадам олон сайхан найрагчдыг ард олонд таниулан, утга зохиолын хэдэн үеийг төрүүлжээ. Үүгээрээ л үнэ цэнэтэй юм даа. Уг наадамд шүлгээ уншчих п юм бол найрагч боллоо хэмээн өөрийгөө бодоход хүргэж үгийн урлагийн мастеруудыг ирлэдэг байж шүү. Тэрхүү уламжлал одоо хэр нь хадгалагдаж байгаа даа. Ц.Чимэддорж найрагчийг түрүүлсэн жил Чимэдрав-дангийн Мягмарсүрэн "Байрны хүүхэд барилдаанч Бас дээр нь уралдаанч..." хэмээн эхэлдэг бодь нэгэн шүлгээ уншин аман хүзүүдэж, Шагдарсүрэнгийн Гүрбазар найрагч "Хоршоо Дэрэм"-ээрээ гурвалсан удаатай. 1990 он. Хамгийн сүр дуулиантай болсон наадмуудын нэг. Хөдөөгийн улаан хацартай охин тэргүүн байрыг хүртэж Монголын утга зохиолд нэгэн шинэ үе гарч ирж буйг зарлан тунхагласан билээ. Тухайн жилийн наадмын нэг онцлог нь найрагчид хоорондоо сугалаагаар таарч өрсөлджээ. Баярхүүгийн Ичинхорлоо найрагч сүүлийн даваанд

"Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй юм

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн бүргэд

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй ээ" хэмээн наймхан мөр шүлэг уншсан нь олны сэтгэлд ихэд хүрсэн байдаг шүү. Ичинхорлоогийн тухай яриа газар сайгүй л тархаж, хөдөөгийн улаан хацартай охин, үгүй ээ, тэр Тэнгэр ч билүү, Бүргэд ч билүү шүлэг нь ямар мундаг гэж санана. Ердөө хэдхэн мөр шүлэг шүү дээ гээд л. Ингэж Ичинхорлоо тэргүүтэй залуус олны танил болсон доо. Өвөрхангайн улаан хацартай охиныг маш их азтай нэгэн гэдэг. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь, ерэн он бол нийгмийн задралын үе байлаа. Бүхий л салбарт шинэ дуу хоолой, шинэ үеийг нийгэм хүсч байлаа. Энэ нь утга зохиолд ч нөлөөгөө үзүүлж хорь хүрээгүй залуус "Болор цом"-ын сүүлийн шатанд үлдсэн байдаг. Өөр нэг зүйл Б.Лхагвасүрэн тэргүүтэй зохиолчид Өврийн хангай нутгаар явж байхдаа шүлэг бичдэг охинтой таарч, хот хүрээ орвол бид хэд дээр очоорой гэчихэж. Ингэж л Ичинхорлоо найрагч тэр жилийн цомд Өвөрхангайгаас хүрч очсон байгаа юм. Бавуугийн Лхагвасүрэн багш нь ерөнхий шүүгчээр сууж бүх зүйл "ногоон гэрэл"-ээр шуударчээ.  Ерэн оны цомд Нямбуугийн Билгүүн хэмээх тугал хар нүдтэй туранхай бор хүү 

"Тэнгэр түшсэн уулс хурмастын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмтрэн эгшиглэхүй

Page 5: Жил жилийн болор цом

Бодол тээсэн амьдралын нүцгэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоороо мөргөмүү..." хэмээн гал цогтойхон уншиж аман хүзүүдсэн бол өдгөөгийн Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, "Болор цом"-ын эзэн найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг Дорноговиос догдлон ирж "Сэм сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь

Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ

Нарны алтан утас бүхлээрээ шургавч багтамгүй нүхээр

Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна..." гэж уншаад хотын залуусыг хөлөргөж байсан түүхтэй. Тэгээд гуравдугаар байрт шалгарчээ.  Харин "Дорнодын хар Орших" буюу Базарраг-чаагийн Бат-Орших агсан

"Эхээс төрсөн цогцсыг өнгө мөнгөөр хэмжих

Эд бараа адил эрэмдэг шуналаар эмжих

Гоо бүсгүйн тэмцээнд нүцгэн шалдан гайхуулаагүй

Гоолиг турьхан биеэ өлөн харцанд таалуулаагүй

Таанын үнэртэй энгэр хөрслөг бор охид минь

Саалийн сүү шигээ ариухан хөдсөн дээлтэй цэцэгс минь

...Эрхэмсэг гоо марал та нартай минь тэнцэх

Мисс гэж байхгүй ээ

Хүрээ гангачуул хойшоо

Миний нутгийн бахархал хараа бардам дээшээ" хэмээн бас л шуугиулаад авсан байгаа юм. Тэр жи-лийн цомын нэг гоё өнгө нь Хулганайн Тэргэл байсан гэх. Хөдөөгийн баахан шүлэгч залуус хацар нь улаа бутарчихсан, хөлсөө арчаад зогсож байхад Тэргэл өвдөгнөөсөө дээш төө хэрийн даашин-заар гангаран, үзэгчдийн харцыг булааж "Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх цэцэг хүртэл өнгөлөг..." хэмээн уншсан удаатай. Үндсэндээ тэр жилийн цомын чи-мэг, гэрэлт цагаан сувд нь Х.Тэргэл байж дээ. Дараа жилийнх нь цомд байна уу даа, арван найм, естэй охин нууц амрагийн шүлэг уншаад л бужигнуулж байсан санагдана. Дараа жил гэснээс ерэн нэгэн оны цомыг Ичинхорлоо найрагч дахиад авсан байдаг. Тэр жил байх аа даа, "Монгол савхи" компани түрүү найрагчид савхин дээл гардуулж, өнөө улаан хацарт чинь өндөр цагаан хүүхэн болчихсон тайзан дээр савхин дээлээ өмсөөд гангарч байлаа шүү дээ, базарваань. Мань хүн Б.Лхагвасүрэн багшаа, за тэгээд Дундговийн дуулиант хоёр болох дэлт Чимэддорж, "Омскийн дэлт чоно" Доржпалам нарыг ардаа орхисон байдаг. Даваадоржийн Энхболдбаатар мөн тусгай шагнал хүртсэн байх шүү. Ерэн хоёр онд Бавуугийн Лхагвасүрэн хоёр дахиа түрүүлсэн билээ. Тэрээр Их хурлын танхимаас ирж шүлгээ уншсан гэдэг билүү дээ. Очирбатын Дашбалбар агсан түүнд "Их хуралд чи тамхи татаж, хүүхэн бодохоос өөр юу хийж байгаа юм" гэж хэлээд хор шарыг нь маажиж байсан нь тухайн цагт юмдаг. Ардын зохиолч маань "Хүний нутагт явсан цулбуур эвхэж

Хилийнх нь боомтод ирлээ

Торгон хилийн эмзэг зурвасны цаана

Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Page 6: Жил жилийн болор цом

Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайж

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна

Ай мөн сайхан аа

Хилийн эрхэм түшмэл

Хээмсэгхэн ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр

Аль улсын иргэн болох гэж асуусан

МОНГОЛ гэж

Зургаан хана шиг үсгийг

Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ

Монголд хэдий хугацаагаар суух вэ гэж асуусан байна

Үхтлээ сууна аа,

Үхсэн хойно сүнс гэж байдаг бол Монголын харьяат гэж бичлээ..." гээд цомыг нь гуйж биш гуядаад авчихсан удаатай.  Лхагвасүрэнгийн ар шил дээр мөн Барнангийн Доржпалам давхиж ирсэн байгаа юм. "Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэгдэж байсан ганцхан яруу найрагч бол Барнангийн Доржпалам юм" гэж хожим ардын уран зохиолч хэлсэн удаатай. Тэгэхээр "Омскийн дэлт чоно" (Доржпалам) үнэхээр эвгүй байсан байгаа биз. Ерэн хоёр оны наадмын тусгай шагналыг "Манай нутгийн өвгөд машины үнтэй гаанс зуудаг" гэж хэлээд "Чулууны маг-таал"-аараа цом авч байсан Тоомойн Очирхүү, Дамбын Төрбат нар хүртжээ. Харин үзэгчдийн шагналыг Гүрээ найрагч авсан байна.

"...Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа

Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэргүүлэхэд

Хатирч саарал хүлгийнх нь газар атгасан сүүлнээс

Хаан бугуйвч сүлжих мэт туурайн мөр хоцорлоо..." хэмээн "Дугуй хээтэй наадам"-аа уншиж үзэгчдийг байлдан дагуулжээ

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос1994 оны “Болор цом”-ын айргийн таван “морьд”. Зүүн гараас Г.Мөнхцэцэг, Б.Доржпалам, Ц.Хулан, Д.Ган-Очир, А.Эрдэнэ-Очир Хамгийн дуулиантай наадмууд ерээд оны эхэн болон дунд үед өрнөж байж шүү. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн хоёр зүүн жигүүрийг магнайл-чихсан, П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Очирхүү нар дагавар магнайд нь босоод, араас нь О.Дашбалбар, Б.Доржпалам, Ц.Чимэддорж, Ш.Гүрбазар, Д.Төрбат тэргүүт наяад оныхон ирлэсэн тонгорог

шиг л хяргаж байсан байгаа юм. За тэгээд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нарын үрээ морьд хөл чангатайхан, ахмадуудынхаа дэргэдүүр хазаар даран шуугичих гэж сандаргаад. Тэгснээ Дорнодын Эрээнцаваас Данзангийн Нямсүрэн найрагч хаа нэг

Page 7: Жил жилийн болор цом

өдрийн од шиг ирээд л. Мөнхөөгийн Билэгсайхан гэж Говь-Алтайн хөдөөх эр, яруу найрагч бол ийм л байх ёстой гэсэн шиг урт үстэй, дээлтэйгээ шүлэг уншин үзэгчдийн алгыг хорсгож, цөсийг нь хөөргөөд л. Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга тэргүүтэй ерээд оны эхэн үеийн найрагчид тайзнаа халамцуухан үзэгдээд л, үгүй ээ мөн халуухан байсан санж.

Өвөрмөц сонин шийдэл бүхий модернист шүлгүүдээрээ олон ч хүний дургүйг хүргэж, гайхашралыг нь төрүүлэн тухайн үедээ үзэгдэл болж байсан Хэнтий нутгийн хүү Б.Галсансүх найрагч хэдэн оны ч юм бэ дээ, цомд "Надад үхэх долоон шалтгаан байна" гэсэн алдартай шүлгээ уншиж эхний даваанд хасагдчихаад "Би энэ болор цом момд чинь дахиж орох ч үгүй" гэж адарч байсан гэдэг. Мань хүн тэгж хэлснээсээ болсон уу, "Болор цом"-д арваад жил оролцолгүй явж байгаад сүүлд ороод түрүүг нь авсан билээ. Мөн хэзээний ч юм бэ дээ, ерэн зургаа, долоон оны ч юм уу, "Болор цом"-д төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Цэрэндоржийн Мөнх, Багшийн их сургуулийн багш, утга зохиол судлаач Сорогдогийн Энхбаяр нар шүүгчээр суужээ. С.Энхбаярыг утга зохио-лын нэртэй шүүмжлэгч, басхүү өвөрмөц сонин сэтгэлгээтэй, хэр баргийн найрагчийг тоодоггүйг манайхан ерөнхийдөө гадарлана. Тэгтэл өнөө Энхбаяр чинь шүлгээ уншсан бүх найрагчид 0 оноо тавьсан байгаа юм. Бадамдоржийн Ганчимэгт л оноо тавьж. Тэр тухай сүүлд Пүрэвсүрэн найрагч Цээнзэнгийн Галбадрахад хэлсэн байдаг. Б.Ганчимэгт гэснээс жил жилийн цомд тухайн үеийн төрийн төв хэвлэл "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сониныхон бөөнөөрөө оролцдог байжээ. Ухаандаа, "Ардын эрх"-ээс Дөнгөтийн Цоодол аваргаар ахлуулсан Ц.Хулан, Н.Билгүүн, А.Эрдэнэ-Очир, Г.Аюурзана, Д.Ган-Очир, Д.Энхболдбаатар гээд л.

Харин "Засгийн газрын мэдээ"-гээс Д.Урианхайгаар ахлуулсан А.Лхагва, Г.Мөнхцэцэг, Дорно-говийн Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, "Бадрангуй" тэргүүт олон сайхан номтой, "Тэнгэрийн говь" зэрэг шигшмэл дуутай Цээнзэнгийн Галбадрах нар орж байжээ.   

Энэ мэт сонин хачныг бичиглэнэ гэвэл барагдах юм биш. Ингээд ном журмаараа ерэн гурван оны наадам руу оръё. Өмнө бичлэг маань  ерэн хоёр оны буюу Б.Лхагвасүрэн "Хил дээр бичсэн шүлэг"-ээрээ цом авч, Барнангийн Доржпалам ар шил дээр нь давхиснаар дуусгавар болсныг уншигчид сайн мэдэж байгаа. Ерэн гурван онд Дөнгөтийн Цоодол найрагч "Миний муусайн найз нар" шүлгээрээ "Болор цом"-ыг хоёр дахиа гардсан юм. Уг наадмын ерөнхий шүүгчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Хорлоогийн Сампилдэндэв гуай суужээ. Тэгээд өндөр Цоодолд шагналыг нь гардуулахдаа "Төв аймгийн хүчит аварга Хадбаатар арван жилийн зайтай төрийн наадамд хоёр түрүүлсэн байдаг. Түүн лүгээ адил Төв нутгийн хүчирхэг найрагч Цоодол "Болор цом"-д арван жилийн зайтай хоёр дахь түрүүгээ авлаа" гэж хэлсэн удаатай.

Ерэн гурван оны наадмын сүүлийн даваанд Ц.Чимэддорж, Д.Төрбат гээд  аваргууд үлдэж. Залуусаас Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан байдаг. Цоодол найрагч өрсөлдөгч хоёр (Чимэддорж, Төрбат)-оосоо би одоо аль шүлгээ унших вэ гэж асуужээ. Гурав, дөрвөн ч шүлэг байсан гэнэ. Сүүлийн даваанд тийм олон шүлэгтэй байсан гэж бодохоор Цо аварга арваад сайн шүлэгтэй ирсэн байгаа юм. Ёстой алийг нь аль гэхгүй, бүгд л уяа сойлго нь ханачихсан соёолон үрээнүүд байсан хэрэг ээ. Төрбат "Миний муусайн найз нар" чинь зүгээр юм биш үү, гэхэд Чимэддорж "Дандар баатар шараа тайлахуй"-гаа хус даа гэсэн байна. Бодох нь ээ, Чимээ найрагч шартчихсан байсан ч болох. Ингээд Төрбатын үгэнд орж "Миний муусайн найз нар"-аа уншаад цом авч л дээ. Бас л сайхан дурсамж шүү. Сүүлийн даваанд өрсөлдөгчдөөсөө яахав, ийхэв гэж л байдаг, нөгөө хэд нь энэ нь дээр юм биш үү учирлаж л байдаг. Энгийнээр хэлбэл, төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан бөхчүүд хэн нэгэндээ мэх заагаад зогсож буйтай л адил юм. Бас нэг тэмдэглэхээр зүйл байна аа. Цо аварга цом авсны маргааш нь гэдэг санагдана. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат (1993 оны явдал шүү дээ) телевизийн ярилцлагад орохдоо "Болор цом"-ын тухай ярьсан байгаа юм. Тэгэхдээ бүр мань Цоодолын тухайн цомд уншсан "Дутах эс дутахын шүлэг"-ээс цээжээр хэлсэн байна. Ообоо Ерөнхийлөгч "Болор цом" үзэж шавайгаа ханатал найраг сонсож суухуйд уг шүлгийн шад мөр зүрх сэтгэлд нь хадагдан үлджээ. Тэрхүү шүлгээс сонирхуулъя л даа.   

"Морьтой өвгөд минь дутахын цагтаа

Page 8: Жил жилийн болор цом

Мохож саваан тосоогүй, сэлмээ шүүрч босдог байсан

Дүрсгүй тэднийг торгоохоор "Цагаан хэрэм" сандарч

Дүүрдэггүй ганзагыг нь дүүргэж гэж Европ тэвддэг байсан

Хар ялаа шиг дайсан ирэхэд хүч дутаж,

Халхын голоор Япон дайрахад хүн дутаж

Хайрт хөвгүүдээрээ бид дутаж үлддэг байсан

Эр зоригоо алдаж яваагүй

Эх орноо л алдаж яваагүй

Тулаад босох газар минь байхад

Тугаа хийсгэх тэнгэр минь байхад

Тулгандаа тахисан гал шиг бадарч ирсэн улс аа

Бурхан дээдсийн үе өнгөрлөө

Буянд нь сагаж суухдаа бид ухаанаар нь дутлаа

Торолзоод торолзоод он жилүүд өнгөрлөө

Тоолоод тоолоод үзэх нь ээ өвгөдийн хөрөнгөнөөс дутлаа

Харийн явгарсан эрэлчинд ганц морио

Хазаарлаад өгчихдөг заншил минь дутсангүй

Харанхуйд таарсан хүнд сүүлчийн ганц шүдэнзээ

Хавираад өгчих бэлэн нүнжиг минь дутсангүй

...Дайснаас чамайгаа хамгаалсаар үхэх сэтгэл надад дутахгүй

Дахиад чиний төлөө амьдрах хоёр дахь амь л дутах юм даа, эх орон минь" гэж. Сүүлийн шатанд үлдсэн найрагчдаас хамгийн ширүүн нь "сэгсгэр" Чимэддорж байсан гэх. Тэрээр "Цагаан зээр" хэмээх зартай шүлгээ уншиж найргийн наадмын танхимыг дэлбэ авахаа алдсан ажгуу. "Цагаан зээр" бол үнэндээ цуутай шүлэг л дээ. Утга зохиолд ойр байдаг, тухайн үеийн "Болор цом"-ын салхин дунд явсан нөхдийн цээжинд уг шүлгийн шад мөр явдаг юм шүү. 

"Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж

Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн

Мичин жилийн зуднаар хар зам татуулж

Мэнэнгийн их хээрээр хялгана сөрмөн цувсан

Шар талын

Шаналан

Page 9: Жил жилийн болор цом

Ээрэм газрын

Энэлэн

Би цагаан зээр ээ

Бүргэдийн сүүдэр дор янзага минь бөртийж

Бүхний нүдэн дээр яс минь хирдийж

Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж

Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад

Сүргээр нь авла энэ амьтныг гэж

Сүх шиг далайсан тушаалын

Гайтай хөөтэй үг болгон

Галт сумнаас урьтаж намайг оносон

Харлаг шөнөөр гэрэл тавихад нь

Хар саналгүй бүлтэгнэн дөхөхөд

Халуун тугалгаар дал хавсарч

Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан

Газар хөдөлтөл дэргэдэг ооноо үгүйлэн

Ганц хоёроор, шаргачин хомоол үнэрлэн холхиж

Хядуулсан сүргийн минь бүгээн сүнс

Хялганат талдаа зүүдийтэл гэлдрэн

Шүүрхий мах шиг улаан номыг 

Шөргөн, эврээрээ сэжлэн байхад

Хүний гарт орж хүзүүгээ мушгиулснаас

Хөх чонын хоол болсон минь дээр ээ

Би

Цуутай Дорнын цагаан зээр

Цусаа үзсэн улаан зээр ээ". Бас л бадрангуй шүү. Харин энэ их ааг омгоор салхи шуурга дэгдээсэн шүлгийн дэргэд А.Эрдэнэ-Очир найрагчийн "Ижийнхээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно..." хэмээх шүлэг тийм нэг зөөлөн дулаан, сэтгэлд дотно сонсогдож байсныг зарим хүмүүс мартаагүй л байдаг юм билээ. 

Page 10: Жил жилийн болор цом

Ерэн дөрвөн он бол Цоодолын Хулангийн манлайлдаг жил л дээ. Хулан найрагч цом авсан нь утга зохиолын хүрээнд бас л бөөн шуугиан болсон нь мэдээж. "Аавынхаа шийрийг хатаалаа, Монголын утга зохиолд гал цогтой нэгэн бүсгүй найрагч яалт ч гараад ирлээ" гээд л. Хулан найрагчийг тойрсон яриа хөөрөө газар сайгүй л тархаад. Мань хүн ч цомыг ёстой нэг гуйж биш гуядаж гэдэг шиг эрэмгийхэн авсан байдаг даа. Үнэхээр тийм эртэй байгаагүй бол Барнангийн Доржпалам гэж жил жилийн цомд түймэр дэгдээдэг "товарищ" Лхагвасүрэнг сандаргасан шигээ Хуланг бас л сандаргасан дуулддаг. Тэрээр  

"Таныг би их тараасан

Ташууртай борооны өөдөөс

Тав толгойлж ургасан

Таана хөмүүлийг чинь тараасан

Тань дээр нүүсэн үүл тараасан

Тал дээр бэлчсэн зээр тараасан

Таныг би их тараасан

Сахилгагүй хүү чинь сэлэм эргүүлж

Салхи тараадаг байсан

Зээрэн хүрнийхээн хөлөөр

Зэрэглээ тарааж өссөн

Тэнгэрийн дуутай хамт мөндөр тарааж гүйхдээ

Тэртээ холын бороонд өөрөө тардаг байсан

...Тараахын хэрээр

Таныг би цуглуулж хайрласан

Хэчнээн уулын орой дээр овоо босгож

Хилийн чулуу цуглуулав

Эх орон минь өндөр болж хайрласан

Өчнөөн нууранд хаврын шувуу цуглуулж

"Өвгөн шувуу" хоёрыг уулзуулав

Эх орон минь амгалан болж баярласан..." хэмээн ус цалгилж, уулс дайвах мэт л уншжээ. Гэхдээ Ц.Хулангийн "Ази" гэж шүлгэнд гарцаагүй бууж өгсөн байгаа юм. Энэ зуурт хэлэхэд, манайхан Хулан найрагчийн "Ганцхан ээждээ унших шүлэг"-ийг нь яриад, мундаг мэтээр ойлгоод байдаг. Уул шугамандаа хамгийн дөмөг шүлгүүдийнх нь нэг "Ази" л даа. Их Урианхай сонсчихоод, барагтайд дуу алддаггүй хүн чинь сүрхий таашаалтай толгой хаялснаа сүүл хэсэгт нь нулимсаа нэг шуудраад авсан гэдэг шүү. 

Эзэн Богд минь мориноосоо бууж

Page 11: Жил жилийн болор цом

Эр хоёр загалаа энд сул тавьсан

Эрхэмсэг Гангын хөвөөнд бурхад бясалгаж

Рерихийн хөнгөн бийр охидынх нь гоо магтсан

Ганилант Басё энд үүр цүүрээр шүлэглэж

Гангар цагаан хэрмэндээ буурал Күнз номлосон

Өрнө, Дорнын энхэр зулай тэр чигээрээ миний Ази

Өөрийн минь төрсөн газар, шүлгийн минь нэр Ази

Нүгэл хурааж дол цохьсон орчлонгоос

Нүүрээ нууж ичингүйрсэн Дорно

Гадагшаа урсаж сагасан дэлхий дээр

Гарын алга мэт дотроо, нууцлагхан тив ээ

Номхон далайн ус эргэн дотроо багтдаг шиг

Нойтон сормууст Азийнхан цээжин дотроо уйлдаг

Дурлаж хайрлавч дотроо, уруул давахгүй эрхэмсэг

Дуулж, инээж, жаргахдаа бас дотроон

Сац сувраган Таж махал шүншгээ дотроо нуудаг

Сайхан Дорнын бүсгүйчүүд хувцсан дотроо явдаг

Атомын халуун цөм дотроо байдаг шиг

Азийн юм бүхэн дотроо..." хэмээн уншаад л олны харц, анхаарлыг өөр дээрээ татчихсан байгаа юм. Тэр жилийн сүүлийн даваанд хэд хэдэн сайхан шүлэг уншигджээ. Тухайлбал, А.Эрдэнэ-Очир найрагчийн "Хар нүдэн" хэмээх нэг дуучин бүсгүйд зориулсан шүлэг. Уг шүлгийг утга зохиолын нэгэн доктор "садист" шүлэг гэж тодорхойлоод өнөө Эрдэнэ-Очирыг чинь бут авсан сураг байдаг. За тэр яахав. Харин уг шүлэг бол хүмүүст их хүрсээн, ялангуяа хүүхнүүдэд бүр ч их хүрсэн дээ. Ерээд оны сүүлээр утга зохиолын чиглэлийн оюутнууд "Хар нүдэн" шүлгийг уншиж багагүй олон охидоос "ко ко" авсан байлгүй. Ингээд эзнээ "садист" хэмээн тодорхойлуулсан шүлгийг хүргэе.

 "Хармаар бүсгүй

Хар нүдэн гэлцэх юм

Хайрлаад хөл алдсан нь

Олон гэцгээх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар

Хар нүдтэй гэх

Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр

Page 12: Жил жилийн болор цом

Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн

Олон л биз ээ

Оньсого таавар шиг нэг бүсгүй л

Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс

Ямар нулимс гардгийг

Дэргэдээ чамайг суулгаж би

Уйлуулж үзмээр санагдах юм

Хар нүдэн минь

Харж л амжаагүй яваа

Харын хар нүдэн минь

...Санаан дотроос гардаггүй

Сайхан хар нүд гэж байх юм аа

Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг

Цээжин дотроо үнсэж л явдгийм даа

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн

Зүггүй дэрвэгэр сормуус гэж байдгийм даа

Зүүдэлж дандаа жаргая гэтэл

Зүрхэн дээр гэргийн гар байдгийм даа..." гээд цааш явна даа. Мөн хэлэлгүй өнгөрч боломгүй нэг шүлэг байна аа. Бас л задгай шүлэг. Эр хүнийг магтсан шүлэг ч гэж хэлж болохоор. Үндсэндээ ерэн дөрвөн оны цомд Эрдэнэ-Очир хар нүдэн хүүхнүүдийг, Ичинхорлоо эр бор харцага шиг залуусаа магтсан байгаа юм. Та нэг харьцуулаад харчихаарай.  

"Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага

Жаргалтай дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа задалсан эр бор харцага

Зэрлэг салхины урсгалд харин ч дуртай эр бор харцага

Зэлүүд талынхаа аялгуунд даанчиг дассан эр бор харцага

Жин жингийн алхаанд цуцаа нь үгүй эр бор харцага

Жил жилийн урсгалд гундаа нь үгүй эр бор харцага

Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага

Page 13: Жил жилийн болор цом

Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага

Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага

Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргоддог эр бор харцага

Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага

Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага". Дараагийн дугаарт ерэн таван оны "Болор цом"-оос эхлэн сонин хачин маань үргэлжлэх бөлгөө.

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос1995 оны “Болор цом”. Зүүн гараас Б.Доржпалам, Ц.Чимэддорж, А.Эрдэнэ-Очир, Д.Урианхай, Х.Тэргэл.Ерэн таван оны "Болор цом". Барнангийн Доржпалам найрагч түрүүлж духандаа сорвитой Дооро-выгоо нэг уйлуулаад авсан удаатай. Ардын уран зохиолч Сормуунир-шийн Дашдооров ганцаар баяр-ласан юм биш. Жилийн жилд л ёс юм шиг айрагдаж, өмнүүрээ цулбуурдуулдаг байсан Паламыг цом авахад өөрөөс нь илүүтэй хөөрч давхисан хүн олон. Ийнхүү

нэр төртэйгээр цом авна гэдэг сайхан. "Болор цом"-ын түүхэнд Б.Доржпалам, Д.Урианхай нарын аваргууд л ингэж хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдчихөөд, мөн ч олон жил хүлээлгэж байж эгшиглэнт Янжинлхамыг гардсан даа. Палам найрагч сүүлийн даваанд

"Тэр үнээн би хөөрүү хүн

Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө

Харсаар байтал худлаа хэлж

Халуурч шүлэглэсэн хүн

Тэргэл цагаан сарыг чамайгаа гэж

Бүлээрч шүлэглэсэн хүн

Тэр ч бүү хэл

Будант тэнгэрийн танихгүй одыг минийх гэж

Булааж шүлэглэсэн хүн

...Ардын дууныхаа

Хө хө нугалааг

Хөх алчуур шиг хийсгэж

Айраг дэмбээ намрынхаа

Page 14: Жил жилийн болор цом

Алтан дэлбээ найран дээр

Агсан морьтой ханхалзаж

Аяа би дахиад л шүлэглэх нь..." хэмээн ёстой л нэг аатай омогтой уншсан байгаа юм. Мань хүн мориор бол бярдаж уралддаг, бөхөөр бол илүүрхэж барилддаг нэгэн байжээ. Хэрвээ тэр жилийн цомыг Дөнгөтийн Цоодол тэргүүтэй шүүгчид Доржпалам найрагчид санал нэгтэйгээр өгөөгүй бол Говь-Угтаалын цуутайхан хөвгүүн "Болор цом"-гүй хорвоогоос буцах байсан даа, хөөрхий. Ерэн долоон оноос байна уу даа, Барнангийн Доржпалам "Болор цом" үргэлжилж, иртэй бяртай нэгэн сайхан найрагчаар Янжинлхамын дэвжээ дутсан гунигт түүхтэй.

Ерэн таван оны цомын сүүлийн даваанд мөн л Дундговийн хоёр (Доржпалам, Чимэддорж) арсалд-жээ. Цэндийн Чимэддорж найрагч хоёр жилийн өмнөх цомд "Цагаан зээр" шүлэг өвөртлөн ирж манан татуулсан бол тэр жил "Майга" хэмээх бас л зартай шүлгээ уншсан гэдэг. Гараа савчиж, гэзэг үсээ намируулж байгаад л       

"Би морь унаж майга болсон

Монгол

Суунаг ногоон талд ханаа дугуйлах шиг майга

Суран бугуйл тэнгэрт гогцоорох шиг майга..." гээд авч өгчээ. Сонирхуулахад, тэр жилийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан гучин найрагчийн шүлэг тухайн үеийн "Ардын эрх"-ийн дагуул сонин "Билгүүн судар"-т нийтлэгдэж, цом болохоос өмнө уншигч олон хэнийх нь шүлэг сайн байна гэдгийг урьдчилан таамаглачихсан байсан гэдэг. Тэгээд л тэр сайн, энэ муу гэсэн яриа газар сайгүй тархаж өгнө биз дээ. Ерэн зургаан он. Өмнө нь хэд хэдэн удаа айрагдсан Дамбын Төрбат цомын эзэн болсон юм. Тэрээр "Ижий" гэсэн шүлэг уншиж түрүүлсэн бол ардын уран зохиолч Пунцагийн Бадарч "Эхийн сэтгэл" хэмээх хүмүүсийн сэтгэлд ихэд хоногшсон шүлгээ уншжээ.

"Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзсэн ч

Санаа сэтгэл дэгэлзсэн ч

Сарних бодлын үзүүрт үр минь торойно

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

Араажваар дуулж байна лээ

Сайн явна гэнэ миний хүү

Аяны хүн хэлж байна

Муу явна гэнэ миний хүү

Амны зугаа ярьж байна

Page 15: Жил жилийн болор цом

Аль нь ч надад ялгаагүй ээ

Амьд яваа нь л ижийдээ

Алдар чинь шүү дээ

Ижий нь хүүгээ

Их санах юм даа

Араг савар хоёроо

Зөрүүлж байж бодлоо

Аргал чулуу хоёрыг

Андууран түүж саналаа

Алга аа, миний хүү

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа

Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ..." гэх ардын уран зохиолч маань жаахан хүүхэд шиг эхэр татан уйлж байгаад уншдаг сан. Нуулгүй үнэнийг хэлэхэд, "Эхийн сэтгэл" бол Төрбат найрагчийн "Ижий шүлэг"-ээс ёстой нөгөө толгой илүү гэдэг шиг, хол тасархай бүтээл гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэгдэж байгаа билээ. Гэхдээ аливаа зүйл ээлж дараатай байдаг. Уг хуулийн дагуу л буурал найрагч номын шавь нарынхаа нэгд "Болор цом" хүртээсэн шиг байгаа юм.

Ингээд хэлчихээр Төрөө ах маань гомдож магадгүй. Тиймээс энд нэг зүйлийг зориуд онцолъё. Наяад оны дунд үеэс ерээд оны дунд үе хүртэл нэгэн арваад жилд тасралтгүй жигд сайн шүлэг уншиж, үргэлж модтой давхидаг найрагч бол Дамбын Төрбат билээ. Түүний "Багт наадам", "Халаасны өрөө" шүлгүүд тухайн үедээ шуугиан тарьж байсан. За тэгээд ерээд оны эхэн үед уншиж байсан "Хадаг аргадах шүлэг", "Ханиа аргадах шүлэг", "Хайрхан Төгрөгийн бараа" шүлгүүд үнэндээ жинтэй бүтээлүүд байсан. Ялангуяа гэргий Шүрээдээ бичсэн шүлэг нь хүмүүст их хүрсэн байдаг.

"Солонгорсон долоон өнгийг томолдуулж

Сонирхсон мянган харцыг зодолдуулж

Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч

Нүдэндээ чамайг л хардаг шүү, Шүр эх минь

Саатай, дуутай тайзнаа нүцгэн залбирч

Сайнтай, муутай олны зүрхэнд заларч

Гоо бүсгүйн тэмцээнд орж түрүүлээгүй ч

Page 16: Жил жилийн болор цом

Гоолиг сайхан явсныг чинь би мэднэ, Дарь эх минь

...Улаан цусан урсгалын минь

Ундаргыг дархлах гэж

Бүүвэйн дуу хоёр аялж

Бүтэн биеэ гурав хуваасныг чинь мэднэ

Аяга цайг минь сүлэх гэж

Дэлгүүрийн дараалалд зогссон Шүр эх минь

Алаг заяаг минь сүлэх гэж

Дэлхийн дараалалд зогссон Дарь эх минь..." гэж бий. Ерээд оны эхээр "Монголын сайхан бүсгүй" шалгаруулах тэмцээн зохиогдож, шүүгчдийн бүрэлдэхүүнд Төрбат найрагч байсан. Шалдан бүсгүй шалгаруулахад оролцлоо гэж гэргийдээ аашлуулахдаа уг шүлгийг бичсэн шиг байгаа юм. Гол нь авгайгаа л аргадах гэж шүү дээ. 

Ерэн долоон он. Д.Цоодол найрагч гурав дахиа цом хүртэж, Бавуугийн Лхагвасүрэн аман хүзүүд-сэндээ ихэд уурлан тайзнаас буусан, бас л дуулиантай наадмуудын нэг. Б.Лхагвасүрэн найрагчийн уурласан нь өөрөөс нь түрүүлж өндөр Цоодол цом авсантай холбоотой. Мань хүн дараа жил нь бүр нэг занаж байгаад, "Ардын эрх" сонинд өгсөн ярилцлагаараа олонд зарлаж байгаад гурав дахиа авсан байдаг. Ерэн долоон онд Цоодол, Лхагвасүрэн хоёрын ар шил дээр Говь-Алтайн хөдөөх эр Билэгсайхан давхиж айргаар мялаалгасан билээ. Түүний ард Очирбатын Дашбалбар орсон юм. Балбар найрагч хөдөөгийн дээлтэй бацааны хойно гишгэсэндээ мөн л уурсаж, сайн шүлэг бус олонд таалагдсан зүгээр нэг шүгэнцэр уншсан нь энэ наадамд чинь мялаалгадаг юм байна ш дээ. Монголын утга зохиол ингэж хог дээр үсрэх гэж дээ. Хэрвээ агуу их Явуу амьд байгаад шүлгээ уншсан ч шагнал авахгүй юм байна, учир нь тэр шүлгээ муу уншдаг юм гэж тайзны араар багагүй хөндөлссөн сураг байдаг. Хэдий дуулиан шуугиан, хэл амтай болсон ч гэсэн түрүү найрагчийн сүүлийн шатанд уншсан "Хуучин дэр модны дууль"-тай хэнбугай ч маргаагүй гэдэг шүү. Уг дуулийн хэсгээс хүргэе л дээ.     

 "Төрсөн заяа минь хар мод билээ

Төөрсөн заяа минь

Төмөр замын дэр мод билээ

Цагтаа би жаргаж

Цармын хустай наргиж

Бийр шиг согсгор мөчрөөрөө нар өдсөн

Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон

Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа

Салж унахын тухай л зүүдэлсэнгүй явлаа

Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь

Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм

Page 17: Жил жилийн болор цом

Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм

Сүүдэр минь амрагууд болзохоо байв

Сүрэг шувууд мөчир дээр минь буухаа байв

Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав

Хээгүй, хуучин дэр мод болов оо

Саруул уйтан хорвоог би дэрлэж

Салаа ган зам намайг дэрлэж

Сар өдрүүд шиг гал тэрэг дээгүүр минь цувж

Сая сая хүмүүс галт тэргээр цувж

Ган замыг төөлөөд хязгааргүй

Галт тэргийг тоолоод хязгааргүй

Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин

Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин

Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин

Хараал, ерөөл, хан хорвоо шиг хуучин

Хатуу хэцүү ажил минь л дандаа шинэ ээ..." гэж хэлээд Бүрэнгийн найрагч Янжинлхамыг гэртээ гурав дахиа залсан түүхтэй.

Ерэн найман он. Монголын зохиолчдын эвлэлийн далан жилийн ой тохиосон жил. "Болор цом" Төрийн ордонд болжээ. Зохиолчид явсан газар хэзээ л нам гүм, айван тайван байлаа даа. Ордны их танхимд зохиолчид архидаад, цомоос хасагдсан нэг нь агсам тавиад ээлж дараалан цагдаад баригдаж гараад, үгүй мөн манаргасан байгаа юм шүү. Б.Лхагвасүрэн авна гэдгээрээ гурав дахиа авч санаа нь амарчээ. Өнөө улаан галзуу Балбар чинь Их хурлын танхимаасаа гарч ирэн шүлгээ уншин, эрэгчин эмэгчнээ үзсэний эцэст хоёрт орсон байна. Балбар, Лхагвасүрэн хоёр хэзээний л мөчөөрхдөг учир тухайн цомын дараа зүгээр өнгөрөөгүй нь мэдээж. Балбар хэд гурван үг хэлээд авсан байж таараа. Тэр жилийн наадмын тэмдэглүүштэй нэг зүйл нь Эрээнцавын Нямсүрэн найрагч ирсэн явдал байв.Тэрээр  "Буй биеэрээ би цас болно

Бударсан их цасан болно

Бүүр том хот тосгодыг

Бүгдийг хучсан цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж  төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Page 18: Жил жилийн болор цом

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас нь ирсэн захиа

Хөх нуурын шүлгүүд минь ч цас болно

...Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билэг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

Цагаан шүхэрт ном  болно оо" хэмээн уншаад хоёрын даваанаас үсэрч байжээ. Шинэхэн шүүний үнэртэй хурган дээлтэй ирчихсэн, хүн бүхнийг элгэмсгээр үнсээд, Нямсүрэн найрагч үнэн гоё байсан дуулддаг. Расул Гамзатовыг хаана л явна хорь гучин хүн дагадаг байсан гэдэг шиг Нямсүрэнг ная, ерээд оны бүх л найрагчид дагачихсан, ордноор л нэг нүүгэлтсэн хүмүүс явж байсан гэнэ билээ. Өнөө Нямсүрэн чинь нутаг руугаа буцахаас өмнө сонин хэвлэлд ярилцлага өгөөд л, шавь Балбартайгаа мөчөөрхөөд л, холоо явчихсан Жамьянгийн Болд-Эрдэнийг үгүйлж нулимс унагаад л юм юм болсон байдаг.

Ерэн есөн он. Цэндийн Чимэддорж хоёр дахиа түрүүлсэн наадам. "Болор цом" Бөхийн өргөөнд болж мөн ч сайхан шүлгүүд уншигдаж байлаа даа. Бараг л бүх шүлгийнх нь тухай бичмээр байна шүү. "Дэлт" Чимэддорж "Пушкинтай тулгасан хундага" гэсэн шүлэг уншиж, сүүлийн даваанд "Элсэн тасархай"-гаа дуудан цом авчихаад, ирэх жил "Морьтой тулгасан хундага" гэсэн шүлэг уншина хэмээн хошигносон удаатай. Тэр жилийн наадамд санагдана, Шагдарын Уянга найрагч "Бид хоёр" гэсэн ямар гоё шүлэг уншсан гэж санана. Нэг гэм нь мань хүн халамцуухан уншсан юм.Тиймдээ хасагдсан байх. Түүнээс үнэхээр шүлэг л шалгаруулдаг бол Уянга гарцаагүй л айрагдахаар байлаа. Гэхдээ Мөнхөөгийн Билэгсайхан

"Эрчүүдээ та нар хаяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн зай эзгүйрдэг юм

Эрдэмт хөвүүд нь үгүй төрийн зай эзгүйрдэг юм

Эр цэрэг чинь үгүй бол эх орон эзгүйрдэг юм

Халуун залуу насыг нь хамтарч элээснээ бодоо

Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ болгоо

Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр шүү дээ

Үрийн чинь эх бол хүний дээд шүү дээ..."гэж "Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг"-ээ уншин үзэгчдийг суудлаас нь босгож, үймээн дэгдээж байсан даа. Мөн Тоомойн Очирхүү гуай хайрын бас нэг гоё шүлэг уншсан шүү.

"Бүх юм мартагддаг

Бүр мартахгүй юм гэж бас байдаг аа

Чи бид хоёрын зүрх нэгэн хэмээр цохилж байсан

Page 19: Жил жилийн болор цом

Чид бид хоёрын алхаа нэгэн жимээр зэрэгцэж байсан

Чи бид хоёрын харц нэгэн цэгт тулгарч байсан

Чи бид хоёрын гар нэгэн халаасанд багтаж байсан

Дусал дусалхан бороотой зуны хонгор үдэш

Дундаа ганцхан цувтай алхаж явснаа мартахгүй

Бүх юм мартагддаг

Бүүр мартахгүй юм гэж бас байдаг аа

Багад намайг ах минь хэн гэж шоглож дуудаж байсныг мартаж

Баруун хашааныхаа охинтой хэзээ ч билээ санаандгүй болзсоноо мартаж

Тээр жилийн наадмаар хэдэн насны морь унаснаа ч мартаж

Тэвэг өшиглөж нааддаг ангийн хөвгүүд хэн хэн байсныг мартаж

Бүх юм мартагддаг

Бүүр мартахгүй юм гэж бас байдаг аа

Би чинийхээ бичгийн хэвэнд дуртай байсан

Би чинийхээ битүүхэн хардаж шаналахад дуртай байсан

Би чинийхээ хар дарж сэрэхэд дуртай байсан

Би чинийхээ уйлахад хүртэл дуртай байсан

Битгий мартаарай гэж хэлдэгт чинь харин дургүй байсан" гэжээ. Ингээд Ш.Уянга найрагчийн "Бид хоёр" шүлгээс хүргээд эл удаагийн тэмдэглэлээ өндөрлөе.     

"Нэг л сайхан намар өндөр тэнгэрийн од шүүрч

Нэхмэл цагаан лянхуа шиг алган дээр чинь тавина

Нэл гэрлийн хүрээлэнд бидэн хоёр оршивч

Нэрмэл нүдний чинь галыг номхотгож үл чадна

Нээрээ тийм өдөр бидэн хоёрт ирнэ ээ

Он жил нэг л сэрэхэд нарыг хэдэнтээ эргэж

Огторгуй мэт мэлмийд чинь гунигийн навч хөвүүлнэ

Цэн тогорууд намраар сүүдрээ зөөж буцна

Цэх өвсний толгой шүүдрээ дааж ядна

Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна аа

Page 20: Жил жилийн болор цом

Шовгор майхны хормойг талын салхи алгадаж

Шонгийн шаазан шиг лааг хага цохих гэж унтраана

Туулай шиг хярсан биеийг чинь цээжиндээ нааж тэврэхэд

Туулын эхэн шиг ариухан намираа хур бөмбөрдөн

Тун чиг их зүйлийг бидэн хоёр үзнэ ээ...". bЖил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Ерэн есөн оны "Болор цом"-д уншигдсан, өнөө хэр нь олны сэтгэлд хадаатай явдаг шүлгүүдээс дээжлэн хүргэж байгаа билээ. Эл удаагийнхаа тэмдэглэлд ч үргэлжлүүлэн хүргэе. Цэндийн Чимэддорж найрагч хоёр дахиа авсан наадамд тийм нэг галтай шүлгүүд уншигдсан байдаг. Тухайлбал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

"Намхаан хээр адуу хүртэл гүйгээд очих нутагтай байтал

Намгийн алтан мэлхий ч гэлээ уяран дуулах цөөрөмтэй байтал

Уул уулсыг давуулан уураг мөөмөөрөө хурайлсан

Уйлаад л золгодог ижийтэй хүний үр л хөөрхий

Цэвцгэр шаргал үүлс хүртэл нүүгээд очих уултай байтал

Цэнгийн мөнгөн цуваа ч гэлээ шуугиад очих устай байтал

Ус усыг гатлан уураг цай нь үнэртсэн

Утаат бор үүртэй хүний үр л хөөрхий

Хонгортох халиун намрын сэмбэрүү цагаан исгэрээ

Хоргодон нөмөрсөн буданг урагдтал үлээх юм, ээж ээ

Алтанхан зоо нь хяруутай намрын халтар буга

Аюулхай цээжний минь мананг эврээрээ сэжлэх юм, ээж ээ..." хэмээн "Намрын цагаан саран дор ээжтэйгээ" шүлгээ уншиж байлаа. Бавуу найрагч тэр жилийн цомд өөр нэг сайхан шүлэг уншсан нь "Монголын их хувь тавилан" байлаа.

"Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг Монгол сон

Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан

Хар сүлдийг дүрэлзүүлсэн дээдсийн алтан уулс сан

Хан буурал түүхийн утаа зуусан баринтаг сан

Тэнгэрийн цэнхэрлигт Хун тайжийн санаашрал дуралзана

Page 21: Жил жилийн болор цом

Тэнгэрийн цэнхэрлигт Хулан хатангийн зүүд дуниартай

Тэнгэрийн цэнхэрлигт Өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Өүлэн ээжийн бүүвэй эгшиглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт алтан бумбатай бурхад улалзана

Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл

Сангийн утаат хээр тал минь, хээр тал минь

Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан

Эсгий гүрний хувь тавилан минь, хувь тавилан минь

Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солонго татлаа..." гэж хүнгэнүүлсэн удаатай.

Ерээд оны эхээр байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэн гуайг Зохиолчдын хороонд байхад "ална" гэж хөөгөөд өнөө их үст тэргүүн дээгүүр нь хоёр хөлөөрөө хайчлан өшиглөж байсан гэх дуулиант эр Бороохойн Батхүү тэр жил(1999)-ийн цомд гэрэлт насных нь амраг Мэнд-Амартаа зориулсан "Он жилүүдийн уртад" гэсэн сайхан шүлэг дуудсан санагдана.

Тухайн наадмын нэг шуугиан нь мөнөөх Говь-Алтайн Билэгсайхан. "Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг"-ээ эхний даваанд уншиж, олныг өөртөө татсан задгай шүлэгчийг сүүлийн тавд үлдээгүйд гайхах хүн олон байсан ч, түүнийг нь цайруулах гэсэн мэт хэд хэдэн шагнал олгоод үзэгчдийг чимээгүй болгосон юм даг. Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит шагнал олгож байсныг нь лав санаж байна. Мөн тэр жилийн наадмын нэг өнгө нь Цоодолын Хулан байлаа. Тэрээр цаг бусаар хорвоог орхисон, оюун санааны гэрэлт шувуу Очирбатын Дашбалбар агсанд зориулсан шүлгээ уншсан нь утга зохиолын шүтэн биширч, хайрлан дээдэлдэг олонд мөн ч их хүрсэн дээ. Бөхийн өргөөнд пиг дүүрэн суусан олон уухайлан хашгирч, дотогшоогоо бодлогоширсон нэг нь нулимсаа арчиж байсан болов уу. Ялангуяа далайсан илдний торгон ир мэт, дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа, дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна, Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна гэх мөрүүд зүрх рүү зүү шиг л шивж байв шүү. Ингээд уг шүлгийн мөрүүдийг эргээд нэг саная.              

"Хөөрхий Балбар ахыгаа өлгий шороонд нь үлдээлээ

Хөөргөн гэнэн залуу насаа

Хөшөөнийх нь дор ивж үлдээлээ

...Гайхуулах юмгүй унтаа хөх дэлхийг

Гал шаргал навчис хучиж анхны цас дарлаа

Газар шороогоо тэвэрсэн яруу найрагчийн хойноос

Гашуудан зогссон түмэн алгуурхнаар мартлаа

Page 22: Жил жилийн болор цом

Энгэр заам нь задгай үс нь ургасан Дашбалбар

Ээжийн хонгор охин Анимаагаа дуулсан Дашбалбар

Эх орноосоо өөр хөрөнгөгүй харц ядуу Дашбалбар

Ийм хүлцэнгүй ард түмний догшин сахиус мэт Дашбалбарыг мартлаа

Далайсан илдний торгон ир мэт

Дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа

Дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна

Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна

Шүлгээ уншиж, асгартлаа уйлж 

Дээгүүр нь омогтойхон алхаж явсан газар шороог чинь

Сүүдрээ чирсэн хүн сүгнүүд

Дахиад л булаалдаж эхэллээ

Хүүдээ хүртэл захисан газар шороо

Хэнийх юм бэ Балбар ах аа...". Эдгээр мөрүүд тухайн үедээ хүчтэй л сонсогдож байлаа. Одоо чиг хуучраагүй дээ. Зүрхнээс лугшиж гарсан үг бол цаг хугацаа алсрах тусам өнгө ордог хойно.

Хоёр мянган он. Ерэн оноос хойш "Болор цом"-ын тайзнаа бараг л тасралтгүй шүлгээ уншиж, олон ч удаа айрагдсан Гомпилдоогийн Мөнхцэцэг хатагтайн Янжинлхам гарддаг жил. Хорлоогийн Сампилдэндэв, Чойжилжавын Билигсайхан, Үржингийн Хүрэлбаатар, Сономын Лочин, Санжаа-гийн Байгалсайхан тэргүүтэй утга зохиолын долоон доктор шүүн явуулсан наадам. Мөнхцэцэг найрагч цом авснаас илүүтэй Мөнхөөгийн Билэгсайхан хасагдсан нь дуулиан тарьсан билээ.

Үзэгчид орилолдоод, сүүлийн даваанд шалгарсан гурван найрагчаас Ц.Хулан шүлгээ унших гэтэл дуу чимээ нь намддаггүй, тэгтэл мань хүн "би шүлгээ унших юм уу, үгүй юм уу" гэж уг наадмыг хөтлөн явуулж байсан Дамбын Төрбатад айлгаж байв. Хөтлөгч арга ядахдаа ерөнхий шүүгч Сампилдэндэвийг тайлбар хийхийг хүсч тайзнаа урьсан юм. Х.Сампилдэндэв гуай "Билэгсайхан нэгийн даваанд бол сайн шүлэг уншсан. Харин давааны шүлэг нь утгын хувьд алдаатай байсан. "Миний эх орны босго өндөр харийн хүн та бөхийж ороорой" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Босго өндөр байхад бөхийнө гэдэг логикийн алдаа. Тотго намхан гэж хэлсэн бол өөр хэрэг юм. Үзэгчид минь жаахан соёлтой, дээр нь яруу найргийн мэдрэмжтэй бай, битгий сэтгэлийн хөөрлөөрөө хандаарай" гэж зандрах, учирлахын завсарт хэлээд нам болгож байлаа.

Сүүлийн даваанд Г.Мөнхцэцэг найрагч "Дагуулахдаа л дагуулна" гэсэн богинохоон хайрын шүлэг уншиж, өнөө хоёр(Бавуудорж, Хулан)-оосоо ганцхан онооны илүүтэйгээр түрүүлж байсан. Өмнөх даваанууддаа "Янжинлхамд мөргөж гуйх шүлэг", "Битгий урваарай миний хүү" зэрэг шүлгүүдээ уншсан юм.

Хоёр мянга нэг он. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир  хоёрын хэн нэг нь цом авна гэж утга зохиолын хүрээнийхэн ч тэр, уншигч, үзэгч олон ч тэр таамаг дэвшүүлж байсан. Үнэндээ олны үг ортой байлаа. Их утга зохиолд ерээд оныхон гэгддэг найрагчдын дундаас өөр, өөрийнхөө зам мөрөөр тодрон гэрэлтэж, уянгын зөөлөн шүлгүүдээрээ олныг байлдан дагуулсан найрагчид бол Эрдэнэ-Очир, Бавуудорж хоёр л доо. Хоёр мянгаад оны эхэн үед тэр хоёрын шүлгийг сонсох гэж мөн ч олон "Болор цом"-ын тасалбар авахаар авахаар идэр есийн хүйтэнд ийш тийшээ гүйж л байсан. За

Page 23: Жил жилийн болор цом

тэгээд охид бүсгүйчүүд бол мань хоёрын хайрын шүлгүүдэд үнэндээ сэтгэл алдарч байсан шүү. Бавуу найрагчийн

"Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа

Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа

Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа

Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа

Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа

Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа

Нарийн цагаан хур хацар норгодог байлаа

Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа

Гогцоо гогцоо долгис цээж рүү урсдаг байлаа..." гэх юм уу, эс бөгөөс

"Дуурлиг хөх дэлхийн алтан аньсгыг сөхөж

Дугараг цагаан саран цээжний мандалд туяарлаа

Цаглашгүй цэмцийгч ариун тунгалаг хурмастын салхинаа

Цангинан урамдагч мөнгөлөг хус мод мөнөө би

Залуу насны минь ариун зандан мөчрийн доогуур

Зам алсын гэрэлт шувууд зэллэн зэллэн өнгөрнөм

...Эртний буурал наран хяруут талаар бөмбөрнө

Эрдэнийн мөнгөн хайлаас эрвэн сэрвэн ганхана

Цаст уул минь явчих шиг цагаахан шөнүүд эзэнгүйрээд

Цармын гэрэлт цэцэгсийг мөндрийн зурвас дайрлаа

Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо

Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя..." хэмээх "Хайрын романс", "Гэгээн сарны туульс" шүлгүүдээс нь ишлэхэд утга төгөлдөр санагдаж байгаа нь лавтай.

А.Эрдэнэ-Очирын "Харь газрын навч бодлыг минь хуваалцан

Шар айрагны мухлагт хөшиг татан суунаглана

Зовлон, жаргалын амттай арвай буудайны нулимсыг би

Шилэн аяганы амсраар шимэх төдий суумаглана

Page 24: Жил жилийн болор цом

Амьдын хорвоод заримдаа гашуун дарс ч ундаа болно

Алган дээрээс хүслийн шувууд холхид одно

Аз эзийн хорвоо цагийн бусгаа салхтай

Аюулхай цээжинд л бодлын гал дальдчина

Зүүрмэг нүдтэй үүрийн гөрөөс шиг бүсгүй

Зүүдний юм шиг холдож ойртоно

Залуу идэрхэн нас минь хайрын шархтай

Замбуулинд мөнхийн хайр үгүйд итгэж ядна..." гэх юм уу,

"Шанхтай шаргын минь янзган зоо бөмбөрч

Шаргалхан аялгуу дөрвөн туурайгаар тоглох

Намар цаг юм сан

Намайг чи хүлээдэг юм сан

Цэцэг тасдалгүй, чулуу хөндөлгүй хатирах нь

Цэгцэрч гишгэн товолзох миний л морины явдал сан

Чиг баримжааны үзүүрт сарны гэрэл шиг туяарах

Чихний ээмэг шиг цагаан гэр танайх сан

Чиний алчуур шиг хөх ягаан салхи

Чийгтэй үдшийн таана аргадан сэвэлзэж

Энхрий янаг чамдаа намрын сарыг өвөртлөөд

Эмээлийн хоёр бүүргэн дунд суудал засан дэвэлзэж

Дуулж очдог байлаа..." гээд уншихуйд сэтгэл хөдлөхгүй, хайрын торгон мэдрэмж төрөхгүй, эмзэглэг санаашралын салхи савир амтагдахгүй байхын аргагүй ээ.

"Тэнгэр газар тэмдгэрэх

Тэр Хүннү нутагт хүрэл чоно

Жавартай болоод уяралтай энэ улианд

Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү

Эрэмгий болоод зоримог энэ улианд

Энэрэх ч хэцүү, эрмэлзэх ч хэцүү

Морин чинээ хүрэл чоно

Page 25: Жил жилийн болор цом

Монголоор дүүрэн улина..." хэмээх "Хүрэл чоно"-оороо Бавуудорж магнайлж "Цалгин догдлохдоо би эрчит мөрөн, ус далайн чинь давалгаа болдог

Цавчим уулсын догшин оргил, хад алгадсан салхи болдог

Цахивалзан маналзах цаст хээрийн чинь эрэмгий шуурга болдог би

Цагийн даваан дээр гарсан өвгөн бүргэдийн чинь зовлонг тээдэг би, эх орон минь

Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдамын ганц хайлаас болдог

Уйтгарт намраар навчсаа сэгсэрч үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэг

Мөчир дээрээсээ хараацайн дэгдээхий нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээ чимээгүйхэн унагадаг

Мөнх орчлонгоос зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би, эх орон минь

Хайрлан дурлахдаа би гэрэлт хөвгүүн болж, анхны харцаараа жаргалын од шидэн

Ханарч мэлтрэн урсах Орхон, Сэлэнгийн бэлчир дээр

Хайрын сайхан чи минь үсээ задалж, амрагийн дуу аялахад

Хан орчлонг яруустал дуулж, бусдад гэгээн хүсэл төрүүлэг би, эх орон минь..." гэж даанчиг даацтайхан шүлгээрээ Эрдэнэ-Очир аман хүзүүдэж байлаа. Уг наадмын шүүгчээр ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн шагналт зохиолч Балжирын Догмид, Д.Нацагдоржийн шагналт Цэнд-Аюушийн Буянзаяа, Баярхүүгийн Ичинхорлоо нар сууж байв.  Догмид зохиолч "Болор цом"-ын дараахан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Нутгийн дүү Эрдэнэ-Очирынхоо эх орны тухай шүлгийг уншаад өөрийн эрхгүй нулимс гарсан. Энэ шүлэг найргийн наадамд үнэндээ ахдаж байсан даа" гэх утгатай үг хэлсэн байдаг шүү. 

Тухайн цомд Д.Урианхай, Д.Баянтунгалаг гээд Булган хангайн найрагчид мөн л жинтэй шүлгүүд уншсан. Урианхай бол "Уранхай" гэдгийг манайхан мэднэ. Харин Баянтунгалаг найрагч бол дотогшоогоо яргасан, чинжаалыг ишинд нь хүртэл дүрлээ гэдэг шиг шүлгийг угт нь хүртэл гүйцээж чаддаг уянгатай хийгээд гүн гүнзгий найрагч юм. Үүнийг нь утга зохиолын хүрээнийхэн, судлаач шүүмжлэгчид сайн мэддэг. Харин ард түмэн төдийлөн сайн мэдэрдэггүй шиг санагддаг аа. Түүний хоёр мянга нэг оны цомд уншсан шүлгүүдээс хүргэе.   

"Жаахан байсан би бүр жаахан

Жалгын ногоо далд ургадаг шиг ургаж байсан

Тэгэхэд үүл хүртэл хачин гоё нүүж

Тэнгэрийн хаяа үлгэрийн юм шиг харагддаг сан

Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж

Алсын алс бороо мэт одохыг хүсдэг сэн

Хотоос ирсэн айлын эгч дотно болоод эрхэмсэг

Хонгор намрын салхи шиг нэг л өдөр явчихдаг сан..." хэмээн "Гэрэлт зүгийн дурсамж" шүлэг нь эхэлдэг. Цаашаагаа үнэн гайхалтай, тэнгэрлэг урсана шүү дээ. Мөн нэргүй, хэдхээн мөр шүлэг байдаг. Энэхүү шүлгийг бас л тэр жил уншиж байсан санагдана.  

Page 26: Жил жилийн болор цом

"Хувь заяа минь хавар эртийн бороо юм

Хус моддын чөлөөнд хөлөө амрааж суух агшин юм

Чи бид хоёрын залуугийн гэрэлт дүр юм

Чимээгүй урсах он жилүүдийн дурсамж юм

Нас бие минь цаг хугацааны томилолт юм

Намар оройн цасны був буурал санчиг юм

Тунарагч хөх сарны шив шинэхэн туяа юм

Туулай туулай өдрүүдийн шил дарсан мөр юм

Манарагч сүрэг үүлсийн ганц сувдан нулимс юм

Магад тодорхой амрагийн энгэрийн зандан үнэр юм

Ачуутын голд суугч шүлэгч андын минь сураг юм

Алтан салхи бужигнах дорнын нүдтэй зураг юм" гэж.

Хоёр мянга хоёр он. "Болор цом" хорин нас хүрсэн жил. А.Эрдэнэ-Очир гарцаагүй дээ гэсэн олны таамаг биеллээ олж, Равжаа хутагтын нутгаас "Болор цом"-ын хоёр дахь эзэн төрсөн юм. Тэрээр "Миний цуглуулсан хорвоо", "Зам" тэргүүт сонгодог шүлгүүдээ уншсан. Ц.Бавуудорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг гээд ерээд оныхон цомтнууд уншаагүй. Үндсэндээ Эрдэнэ-Очиртоо найр тавьсан хэрэг.

Харин Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Т.Галсан гээд аваргууд бүгд зодоглож тусгай шагналуудыг нь авсан даа. Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёогоор ахлуулсан долоон шүүгч сууж байв. Жамьянгийн Мөнхбат хэмээх урьд өмнө сонсогдоогүй залуу найрагч Б.Лхагвасүрэн тэргүүт аваргуудын өмнө тоос босгон аман хүзүүдээд, "дараа жил ногт ганзагалж ирнэ" хэмээн омгорхсон удаатай. Уг наадам саяхан л болсон мэт санагдавч даруй арваад жил өнгөрчээ.

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноосХоёр мянга гурван он. Дамдинсүрэнгийн Урианхайн цом гарддаг жил. Их Урианхайг "Болор цом" авсанд утга зохиолын хүрээнийхэн байтугай уншигч олон өөрсдөө л "Янжинлхам"-аар шагнуулсан мэт баярласан даа. Энгийн иргэд гэгээнтэн гуайн цом авдаг жил гэж хэлэх нь холгүй, ихэд хүндэтгэлтэйгээр ханддаг. Харин муусайн найз нар нь арай өөрөөр илэрхийлдэг санагдана. Ухаандаа, Дөнгөтийн Цоодол найрагч "Манай хойлог (өнөө Урианхайгаа хэлж байна)-ийн түрүүлдэг жил" гээд хээв нэг өгүүлнэ шүү дээ. Эл үгэнд Урианхай зохиолч бүр нэг сэтгэл нь ханасан байдалтай аядуу зөөлнөөр инээмсэглэж харагддаг сан. Тэрээр цом гарддаг жил(2003 он)-ээ

урт даавуун дээл эгэлдэргэлэн, мөнгөн аралтай суран бүс бүсэлж, буурал үсээ арагш илбэн, насны амраг Цэндээдээ сугадуулчихаад мөн чиг эрхэмсэгхэн байж билээ. Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Дашлхүмбийн Галбаатараар ахлуулсан долоон шүүгч эхний даваанаас л Уриан-хай найрагчийг дэмжиж буйгаа илэрхийлэн хамгийн өндөр оноо тавьсан юм. Тэрээр Чөлөөт зо-хиолчдын холбооноос зохион явуулдаг "Мөнгөн цом" наадамд оролцохдоо "Монгол гэр" гэсэн

Page 27: Жил жилийн болор цом

шүлэг уншин хасагдаж байлаа. Гэвч уг шүлгээ хэдхэн хоногийн дараа болсон "Болор цом"-д ун-шин хамгийн өндөр оноог нь авч байх жишээний. "Монгол гэр" бол үнэндээ сайн шүлэг байсан л даа. Урианхай найрагч сүүлийн даваанд "Шөнийн онгоц" шүлгээ уншсан. Сэтгэлгээний бас л сонин шийдэлтэй шүлэг. Тухайн бүтээлийн талаар хүмүүс одоо хэр нь ярьдаг. Харин хоёрын даваанд уншсан "Зүүдлэгдээгүй зүүд" гэж тун сонин шүлэг бий. Түүнийг нь олон нийт тэр бүр мэдэрдэггүй шиг санагдана. Тэрхүү шүлгийн мөрүүдээс сонирхуулъя л даа.

"Айраг шуугих хөхүүр зүүдлэгдэнэ

Аралт тэрэгний хормойд шахатнах шаазгай зүүдлэгдэнэ

Адуу тээрэх шаварт гарам, хавх ганзагалсан тарвагачин зүүдлэгдэнэ

Алтаад-Чачиртын хүрлэгэр уулсдаа тэврүүлэн

Амраг ижий минь хүүгээ үнсүүлж буй нь зүүдлэгдэнэ

Сэрлээ

Харанхуй сэмэрчээ

Хулгайч сэмээр зовхио сөхөж

Аньсган завсраар гэгээ сүвлэх үүртэй золговол                

Асч дууссан лаа, дуусаагүй өгүүлбэр

Монгол гэж бичих гээд

Том ганц М үсэг дөнгөж босгоод орхисон

Бичиж гүйцээшгүй урт үг

Ижийтэй минь цуг сэрээсэн нь ширээн дээр зэрэгцэнэ

Хананд, хөмсгөө ууртай зангидсан Лев Толстой

Хажууд, эрхи зүүсэн буурал даяанчийн шаазан баримал

Цаахна нь

Цаг, түүхийн салхич шувуу-Карл Марксын боть

Үүрийн гэгээнд баримжаалагдана

Ширээний ирмэгт

Өөртөө зүүдлэгдээгүй буурал толгой минь

Хөшсөн гараа дэрлээд

Овооны хадаг шиг навтарсан нооргууд дээрээ

Ов тов шүлс савируулж

Арслангийн зогдор шиг үсээ нөмрөөд

Page 28: Жил жилийн болор цом

Аг чиг дугхийчихсэн байна, сэрлээ..." гээд үргэлжлэх бөлгөө. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана уг шүлгийн талаар сэтгэгдлээ Урианхай найраг-чид хэлсэн байдаг. "Таны "Зүүдлэгдээгүй зүүд" бол сайн шүлэг. Гэхдээ та төгсгөлөө их муу хийсэн" гэж. Энэ тухай буурал найрагч маань баруун Алтайг зорьж явах замд хэлж билээ. Тэр жилийн цомд олон сайн шүлэг уншигдсан даа. Ц.Бавуудорж "Нэгэн цагийн хорвоо", "Дорно", "Цаг хугацааны хүлэг морьд"-оо, А.Эрдэнэ-Очир "Голын тохой дээр", "Маргаашийн хорвоо"-гоо, Ж.Баяржаргал "Тэгэхэд би залуухан байж", "Өвстэй орчлонд ургах шүлэг"-ээ, Ш.Лхамноржмаа "Чиний явсан мөр"-өө, Д.Баянтунгалаг "Нэг л шүлэг ханхлах төдийд", "Ийм л намрын төлөө"-гөө, Л.Болдсайхан "Наранбадмаа"-гаа дуудаж билээ. Тэдгээрээс яалт ч үгүй иш татмаар байна шүү.

"Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг юм

Ямархан марал од ч гэлээ тэнгэрт зүг чиггүй харвадаг юм

Солирын цохилтод далай өнгөн дээрээ амгалан ч гүндээ ёолж байдаг юм

Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч мөн чанартаа бол уйлж суудаг юм

Ай лаа миний нэгэн цагийн хорвоо..." гэх юм уу, эсвэл

"Баруун мөрөн дээр минь амар амгалангийн суу билэг

Зүүн мөрөн дээр минь ариун дурлалын буурал хөгжимч завилсан

Амирлангуйн нууцат дорно билээ би

Өрнө миний айдас

Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм

Өрнө миний түгшүүр

Өрхний завсрын шаргал гэгээ, уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм

Өрнө миний эрхэм анд

Өвст тал, цаст уулсаа харамлахад сургасан юм

Өрнө миний эрхэм нөхөр

Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм

Би Дорно

Сарны гуниг, сансрын нууц

Энэ миний тэргүүн гоёл

Саруул шөнө, анир гүм тал нутаг

Энэ миний дээдийн соёрхол

Тэнгэр миний гүн ухаан

Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог юм

Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд

Page 29: Жил жилийн болор цом

Долоон бурхан од дайвдаг юм

Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд

Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг юм 

Би Дорно

Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй

Хайрын шарх, амрагийн үнсэлтийг харин нууцалдаг

Сар миний нууцыг мэднэ

Сайхан бүсгүйчүүдийн нууцыг тэр ч бас мэднэ дээ..." гээд уншихад үнэндээ аварга сонсогдож байсан шүү. Бавуу найрагч нэгэн үеийн гал цогтой найрагч Ж.Баяржаргалынхаа ард буюу гуравт давхиж байв. Харин дөрөвт А.Эрдэнэ-Очир, тавд Ш.Лхамноржмаа орж байсан санагдана. Авгаржин Жамсрангийн Баяржаргал гал маналзтал уншиж, их Урианхайн ар шил дээр давхисан. Тэрээр

"Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ

Наран, саран хоёрыг анзаардаггүй

Навч, өргөс хоёрыг ялгадаггүй

Суумал бурхан, гүйгүүл адуунд эс дурлаж

Сур олсны ялгааг үл хайхарч

Бүрхэг өдрүүдийг бүтэн нартай мэт санаж

Бүрэнхий шөнүүдийг тэргэл сартай мэт бодож

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ..." гэж омогхон хэлээд сүүлийн даваанд

"...Хан орчлонд аз жаргалын өвснүүд дуулалдан дээшээ ургана

Хас Дорнын найрагчид ганцаардлын дор дошогшоо ургана" хэмээсэн нь тухайн үедээ үзэгдэл болж байлаа даа. Өөрөө ч их хийморьтой, сүртэй, иртэй хүн. Шүлэг зохиолдоо орохоороо бүр ч гаарч өгнө биз дээ. Харин өмнөх жилийнх нь цомын эзэн А.Эрдэнэ-Очир охид хүүхнүүдийн цээжинд явдаг өнөө "Голын тохой дээр" гэсэн шүлгээ уншиж, тийм нэг намуухан сонгодог орчныг бий болгосон юм шүү.

"Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Page 30: Жил жилийн болор цом

Амьдралын мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус захлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэгэн хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр он удав

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов..." гээд урсгаж өгсөн дөө хө.

Хоёр мянга дөрвөн он. Жамсрангийн Баяржаргал найрагч эгшиглэнт Янжинлхамыг гардаж, бичгийн мэргэдийн өлгий Төв аймгийнхны "Болор цом"-ын тоог нэгээр нэмсэн наадам. Мань хүн сүүлийн даваанд Ш.Лхамноржмаатай оноо тэнцчихэж билээ. Уншигч олон санаж байгаа даа. Бавуугийн Лхагвасүрэн ерөнхий шүүгчээр сууж байгаад сүүлийн шатанд хүүгээ хаслаа хэмээн олонд зарлан, уг наадмыг хөтлөн явуулж байсан ардын зохиолч Пунцагийн Бадарчид "Үрээгээ хассан азарга гэж сонссоноос хүүгээ хассан найрагч гэж дуулаагүй юм байна" хэмээн  амаа таглуулж байсныг. Ингээд тэргүүн шагналын төлөө шүлгээ уншсан хоёр найрагчаас     "Дарангуйллын хаан оршил" шүлэг толгой илүү гэдэг нь шүүгчдэд байтугай үзэгчдэд мэдрэгдэж, олон түмэн "Баяржаргал" хэмээн дуу нэгтэйгээр хашгирч билээ. Ингээд тэр жилийн цомын тэргүүн шүлгийг хүргэе. 

"Гарагс дундын солирын нислэг мандаалах

Гадаад далайг задлах үүсгэл, хий мананцар

Газраас тэнгэрийг тэлүүрдэн улайсган төөнөх

Гал түймрийн ухааныг би дарлах болно

Ангарагийн хөрснөө турадасаар сийлэгдэн чулуужсан

Агаарын хүрээлэнгээс халисан шинэ сонгодог үзэгдэл

Аварга эрхэс биетийг хий шингэнээр төлөвшүүлэн тогтоох

Амин усны чанарыг би дарлах болно

Дөрвөн цагийн боловсролоор нас, насанд багшлах

Дөмөн хүлэг атугай онгоцны хурд үл гүйцэх

Хаан суудал, үхэшгүй мөнхийн гүвэлзээ

Page 31: Жил жилийн болор цом

Ханагар уул, сарьдгийн ухааныг би дарлах болно

Ерхөг, хиагны ганхаа энгийн сайхны гэрчлэл

Есөн гарагийн минь тэгш өндөрлөгийн төлөөлөл

Ертөнцийн орчих хүйс, хязгааргүй их эргэлт

Ембүү хээр талын ухааныг би дарлах болно

Наран орчлонд цэнхэр нөмрөгөөр  гангарсан

Ная, зуун сая жилээр өвгөрч залуужих

Эрдэнийн зайд огторгуйн уруулаас ойчсон индранил

Эртний гүн хагалбарт эх дэлхийн ухааныг би дарлах болно

Од мичидийн нөлөөлөл дор нас, сэтгэл устгагдан үгүйрэвч

Олон олон пуужин, дагуулыг газрын таталцлаас чөлөөлсөн

Хүйс хувиргаж, цахим төхөөрөг бүтээж, бурхад чөтгөрүүдээ төрүүлсэн

Хүн төрөлхтний гүн ухааныг  би дарлах болно". Ямар байна. Бас л аатай сонсогдож байгаа биз.

Хоёр мянга таван он. Жамьянгийн Мөнхбат хэмээх Архангайн Батцэнгэлээс тодорсон залуу най-рагчийн цом гардсан жил. Тухайн наадмын нэг дуулиан нь Баатарын Галсансүх найрагч байв. "Болор цом"-ын дэвжээнд сүүлийн арваад жил үзэгдээгүй тэрээр гэв гэнэт шүлгээ уншин олны нүдийг орой дээр нь гаргасан. Тэгэхдээ шигшмэл шүлгүүдээ уншсан.  Арга байж уу, Галсансүх бол Галсансүх л байхгүй юу. Мань хүн "Чойномд бичсэн захидал", "Бурханд хэлэх зөвлөгөө" тэргүүтэй шуугиант шүлгүүдээ уншиж, тэслээд орхисон ч аргагүйн эрхэнд дэд байрын шагнал авч билээ. Уг наадмын гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Молом-жамц, дөрөвдүгээр байранд баруун Урианхайн шүлэгч Хөөдөөгийн Эрдэнэбаатар шалгарч байсан. Х.Эрдэнэбаатар найрагч

"Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино..." гэж уншаад бас л шуугиулсан удаатай. Ингээд тухайн наадмын тэргүүн шагнал хүртсэн Ж.Мөнхбат найрагчийн шүлгээс хүргээд эл удаагийнхаа тэмдэг-лэлийг өндөрлөе.   

"Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан

Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна

Page 32: Жил жилийн болор цом

Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна

Арга билэг зөрөлдсөн алтан соёмбо шиг

Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг

Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе

Есөн зоосны нүх тааруулж хүслээ шивнэе.

Жадны үзүүрээр Монгол гэдэг нэрийг

Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла

Тургиж манддаг номхон улаан наран дор

Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла

Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох

Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох

Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг

Бурхан танд шивнэлээ шүү,

Бурхан чамайг бурхан өршөөг ээ".

Т.Баасансүрэн: Ардын намын батлахыг авахгүй гээд шидэж байсан хүн шүү дээ, энэ Сү.Батболд чиньМонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнтэй ярилцлаа.

-"Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон" судалгааны нийтлэл чинь олон хүний сонирхлыг татжээ. Сонирхсон болоод дургүйцэж эвгүйцсэн янз янзын л санаа бодол цухалзаж байх шиг байна. Засгийн газраас ч бидэн рүү ярьсан?

-Мэдэж байна аа. Т.Баасансүрэнгийн нийтлэлийг хэвлэхээ зогсоо гэж утасдан та нарыг шахаж дарамталсан гэнэ лээ. Эр зориг гаргаж миний судалгааны өгүүллийг хэвлэж түмэн олон уншигчдад хүргэсэн "Өдрийн сонин"-ы хамт олонд баярлалаа. Та нар чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимд үнэнч байгааг чинь харахад баяр бахдал төрж байна. МСНЭ "Өдрийн сонин"-ыг 2010 оны хамгийн шилдэг чөлөөт хэвлэлээр шалгаруулсан нь нүдээ олсон зөв үнэлгээ байжээ. Нийгмийн сэтгэл зүй, иргэдийн санаа бодлыг тусгасан төвийн зарим сонинуудын нийтлэлд задлан шинжлэл хийж үзсэн юмаа. Эрдэм шинжилгээний л ажил шүү дээ.

Үүнд Засгийн газар тэгтлээ дургүйцэж чөлөөт хэвлэлийн хэвлэн нийтлэх эрхэд хүртэл халдаж хориглож цагдаж байгаад үнэхээр гайхал төрж байна. Уг нь хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлэгт Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан өөрсдөө байнга анализ хийж Ерөнхий сайдад танилцуулж байх үүрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийн санаа бодлыг судалж үздэггүй юм байлгүй дээ. Судалж үзсэн надад харин баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү?

-Засгиийн газраас дуудаж уулзсан гэсэн. Юу ярьсан бол?

Page 33: Жил жилийн болор цом

-Эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдсэний орой намайг Засгийн газраас дуудаж уулзсан. Өөрөө санаачилга гаргаад "МОНЦАМЭ" агентлагийн даргын ажлаа өгчихсөн нь дээр юм биш үү гэж санал болгосон. "Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон" судалгааны өгүүллийг би "МОНЦАМЭ" агентлагийн даргын хувьд бичээгүй. Сэтгүүл зүйн судлаач эрдэмтэн хүний хувьд бичсээн. Тийм болохоор эрдмийн ажил хийсний минь төлөө намайг буруутгаж ажлаас өөрчлөх үндэслэл байхгүй болов уу гэдгээ хэлсэн дээ.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг хатуухан үгээр та шүүмжилжээ. Магтаж сайшаах зүйл байсангүй юү?

-Би хатуу үгээр шүүмжилсэн юм биш. Монголын ард түмэн, тэдний төлөөлөл хэвлэлээр дамжуулан өөрсдийн үгээ хэлж, тэгж шүүмжилж байгаа юм. Түүнийг нь миний бие мэргэжлийн судлаачийн хувьд тоймлон үзэж задлан шинжилсэн хэрэг. Шинжлэл судлалд улс төр гэсэн ойлголт байдаггүй. Зөвхөн үнэн л байдаг юм. Эхлээд би ийм юм биччихнэ гэж зүүдлээ ч үгүй. Хамтарсан Засгийн газрын гэрэл гэгээтэй ажлыг илүүтэй олж харахыг хүссэн билээ. Гэтэл яг эсрэгээрээ эргэсэн. Хамгийн сайн ажил гэж өөрсдийнх нь нэрлэж рекламдаад байсан эдийн засгийн өсөлт нь Монголд ядуурлыг ч, ажилгүйдлийг ч бууруулсангүй. УИХ-ын гишүүн, эдийн засагч Ч.Улаан "Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл нэн дундуур байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа анх хийсэн гэрээг та нар олж үзээрэй. Гэрээний хэрэгжилт үнэхээр хангалтгүй байна" гэж хэлсэн байна лээ. Хөгжлийн түлхүүрийг олж хүрдийг эргүүллээ гээд байсан Оюутолгойн гэрээ гэгч нь ард түмнээ хууран мэхэлсэн Монголд ашиггүй гэрээ болж хувирсан. Тавантолгойн олон улсын тендер ч эргэлзээ төрүүлээд эхэлсэн. Үүнд зөвхөн монголчууд төдийгүй гадныхан хүртэл эргэлзэж байгаа юм билээ. Олон улсын Монгол судлаачдын Х их хуралд оролцсон Францын эрдэмтэн Антойне Майре өөрийн илтгэлдээ Тавантолгойн нүүрсний ордыг "Хятад улсын "Шинхуа" компани 40 хувь, Америкийн "Пибоди" компани 24 хувь, үлдэх нь Орос-Монголын консорциумд ноогдох юм шиг ойлголт  төрүүлж байгаа юм.

Тийм шийдвэр нь хэд хэдэн зүйлээр гайхаш төрүүлж байна. Нэгдэх зүйл бол энд дурдагдсан хоёр компани нь анхнаасаа тендерт албан ёсоор байгаагүй буюу оролцоогүй компаниуд байна. Хятадын "Шинхуа" компани нь Японы "Мицуи" компанитай хамтарсан консорциумын хэлбэрээр хүсэлтээ гаргасан байсан бөгөөд дангаараа Шинхуа гэж байгаагүй атлаа эцсийн шалгаруулалтад "Мицуи" компанийг алга болгосон байна. Орос-Монголын консорциумын хувьд бол тийм субьект буюу хамтарсан компани угаасаа тендерт ороогүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан ноён Цэндсүрэнгийн мэдэгдсэнээр бол тийм консорциум одоо ч байхгүй ажээ" хэмээн тэмдэглэсэн байгаа юм. Энэ үнэн бол маш ноцтой.

-Баасансүрэн гуай, би сонирхсон зүйлээ шуудхан асууж орхиё. Та ч шулуухан хариулчи-хаарай. "Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон" нийтлэлээ тойруулж ярилцъя. Дотроос нь зарим зүйлийг сугалж асуумаар байна. Та Сүхбаатарын Батболдыг лидер биш гэж хэлсэн байна лээ. Нам нэгт нөхөд нь лидер гээд гаргаад ирсэн юм биш үү. Эргэлзэх үндэслэл байна уу?

-Өмнө нь бичсэн судалгааны өгүүлэлдээ би ямар ямар үндэслэл байгааг хангалттай тайлбарласан гэж бодож байна. Тэр бол миний хувийн үзэл бодол төдийхөн зүйл биш шүү дээ. Нийгмийн сэтгэл зүй, иргэдийн санаа бодол ямар байгааг төвийн сонинуудын шүүмжлэлт нийтлэлээс шинжиж үзэхэд тийм дүгнэлтэд хүрч байгаа юм. МАН-ыг ерэн жилийн турш удирдаж ирсэн үе үеийн лидерүүдтэй Сүхбаатарын Батболдыг харьцуулан жишиж үзэхэд энэ нь улам ч тодрон харагддаг. Тэр бол МАН-ын лидер үнэхээр биш. Үүнд би хатуу итгэлтэй байгаа. Лидер битгий хэл МАХН-ын (өнөөдрийн МАН-ын) үнэнч гишүүн мөн үү, биш үү гэдэгт ч эргэлзэх болсон шүү.

-Ингэж буруутгах ямар үндэслэл танд байна?

-Намд үзэл баримтлал гэж бий. Үзэл баримтлалд үндэслэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ардчилсан социалист үзэл баримтлалаа үндэсний хөрөнгөтний үзлээр сольё гэж намын ХХҮI их хурлын өмнөхөн "Тэрэлжийн тунхаглал" хэмээх баримт бичгийг гаргаж байсан удаатай байх аа. Үүнийг нь эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчид нь зөвшөөрөөгүй. МАН буюу МАХН чинь анх үүсэн байгуулагдсан цагаасаа л зүүний чиглэлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, амьдрал практикт

Page 34: Жил жилийн болор цом

хэрэгжүүлэх гэж ерэн жилийн турш тэмцэж зүтгэж ирсэн улс төрийн хүчин шүү дээ. Түүнийг нэг олигархи намын толгойд гарч ирснээр өөрчилж хараахан болохгүй байлгүй. Тэгвэл дэндүү хариуцлагагүй явдал болно. Улс төрийн нам гэдэг нь улс орны хөгжлийн нэг үзэл баримтлалыг тойрон хүрээлсэн санаа нэгтнүүдийн нэгдэл юм. Намын дарга хүн журмын нөхдүүдийнхээ ихэнхийн итгэл үнэмшлийн эсрэг явж болно гэж үү? Тэгвэл ямар лидер байх вэ.

-Энэ нэг үндэслэл нь байж. Өөр юү байна. Та Сүхбаатарын Батболдыг МАН-ын лидер биш гэж хэлээд зогссонгүй тус намын үнэнч гишүүн мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж явдаг гэлээ. Яагаад?

-Өнгөрсөн онд хэвлэгдсэн "Наран, саран, дэлхий" гэж миний ном бий. Уг номын 245 дахь талд "Бас нэгэн сонирхолтой үйл явдал болсныг мартаагүй байна. Шинээр сонгогдсон намын Бага хурлын болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн нэрсийг уншиж сонсгомогц олны дотроос нэг төлөөлөгч хилэгнэн босч ирэв. Энэ хүн бол Улаанбаатар хотын намын байгууллагын төлөөлөгч, хотын намын хорооны ерөнхий нябо Г.Лyвсанцэрэн байлаа. Тэрбээр намын Их хурлыг даргалж байсан хүмүүст, онцолж Намбарын Энхбаярт хандаж "Би нэг зүйлийг огт ойлгохгүй байна. МАХН-д гишүүнээр элссэн нэг эрхэм тухайн үед намын батлахаа авахгүй бидний нүүр өөд эргүүлээд шидчихэж байсан юм. Тэр хүн намын ХХII их хурлын төлөөлөгч болоод залуусыг төлөөлөөд ороод ирсэн байсан. За яахав шилжилтийн үед ийм зүйл тохиолддог юм байж гэж бодоод би дуугүй сууж байлаа. Гэтэл өнөөх эрхэм маань намын бага хурлын гишүүнд нэр дэвшээд, одоо бүр сонгогдчихоод байж байна. Энэ хүн бол тэр овогтой тэр" хэмээн палхийтэл ил тодоор хэлж орхив. Өнөөгийн нийгэмд өндөр дээд алба хашиж буй тэр хүний нэрийг би энэ удаад хэлэхээ түр азная. Тэртэй тэргүй ХХII их хурлын төлөөлөгчид бүгдээрээ мэдэж байгаа юм хойно нэр зааж дурсаад юүхэв гэж бодлоо. Долоон зуугаад төлөөлөгчидтэй Засгийн газрын их танхим ялаа ниссэн ч дуулдахаар чив чимээгүй болов. Бүх хүн амьсгал даран Намбарын Энхбаяр юу гэж хариулах бол хэмээн хүлээж байлаа. Энэ асуулт түүнд хүндхэн цохилт болсон нь ягаарч улайрсан царайнаас нь тодорхой харагдаж байлаа.

Н.Энхбаяр "Лувсанцэрэн гуай, та нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Нийгмийн огцом шилжилтийн үед та бидэнд олон бэрхшээл тохиолдсон. Түүний нэг нь МАХН-ын гишүүн гэж мэдэгдвэл эвслийнхний зүгээс хүнд даралт шахалтад ордог байлаа. Бизнест нь ч хохирол учирдаг байсан. Ийм үед зарим залуу бизнесчид МАХН-ын гишүүн гэдгээ хэлэхгүй байх, намаас түдгэлзэх хэрэгцээ шаардлага гарч байсныг ойлгох хэрэгтэй. Түүнээс л үүдэлтэй юм" гэсэн утгатай зүйл хэлж тайлбарлаж хамгаалж авч гарч билээ". Энэ хүнийг чи хэн гэж бодож байна?

-Сүхбаатарын Батболд уу?

-Тиймээ, тэр хүн. Би өнөөг хүртэл нэрийг нь хэлээгүй явсан юм. Одоо ил тод хэлчихье. Ардын намын батлахыг авахгүй гээд эргүүлэн шидэж байсан хүн яаж яваад Ардын намын толгойд гараад суучихав аа. Энэ бол судлах ёстой зүйл шүү. Сургамж болно. МАХН буюу МАН-ын түүхэн дэх гашуун сургамжийн нэг болж үлдэх биз. Төрөлх натураараа бол энэ хүн МАХН буюу МАН-ын үнэнч гишүүн хүн огт биш. Төр засгийн өндөрлөгт гарах гишгүүр болгож л уг намыг ашигласан байх. Та нар залуу улс харах байлгүй дээ, Сүхбаатарын Батболд хэзээ нэгэн цагт АН руу гулсан орох л болов уу. Үйл ажиллагаагаараа ч аль хэдийнэ тэдэнтэй нэгдэж нийлчихээд байна л даа.

-Ингэхэд та чинь МАН-ын Бага хурлын гишүүн биз дээ. Гадаадад намын сургууль төгсч тухайн үедээ шуугиулж байсан хүний нэг гэдэг шүү, таныг?

-Би намын нэг ч сургууль дүүргээгүй хүн юм аа. Түүх намтраас минь харчихна биз ээ. Дандаа л сэтгүүлзүйн мэргэжлийн сургууль төгссөн байдаг. Мэдээж гадаадад шүү дээ. 1978 онд МАХН-д элссэн. Уг батлах маань надад одоо ч бий. 2008 оноос хойш нам, улс төрийн ажлаас бүрмөсөн хөндийрсөн. МАН-ын Бага хурлын гишүүн байтугай уг намд би элсээ ч үгүй. Намайг элс гэж ч хэлээгүй, хэлсэн ч би элсэхгүй ээ.    

-Чөлөөт хэвлэлийн амыг мөнгөөр боож, сэтгүүлчдийг хахуульдах замаар өөрсдийгөө үг дуу-гүй магтуулдаг боллоо гэж та мэдэгдлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

Page 35: Жил жилийн болор цом

-Та нар өөрсдөө надаас дутахгүй сайн мэдэж байгаа шүү дээ. Монголын сэтгүүлчдийн ариун гал тогоо бузартаж эхэллээ гэдгийг би хорин жилийн өмнө анхааруулан хэлж байсан. Өнөөдөр мөнгө бүхнийг шийддэг болсон, ядуу сэтгүүлчид худалдагддаг болсон нь бодит үнэн юм. Ялангуяа ээлжит сонгуулийн үеэр яадаг билээ. Яг одоо тэр "сезон" эхлэх гэж байна. Түрүүчээсээ мэдрэгдэж байгаа. Хэдий тийм боловч "Олгой хагаравч тогоон дотроо" гэсэн мэргэн үгийг санаж дуугүй байя. Үзэг нэгт зарим нөхдийнхөө "сул" цэгийг хөндмөөргүй байна шүү.

-Засгийн газрын эрхтэн дархтнууд чөлөөт хэвлэлийг мөнгөөр бас далайлгаж байгаа юм биш үү? Надад ноцтой баримт бий гэж та хэлсэн байна лээ.

-Ах нь эхнэр хүүхэд, ач зээтэй хүн. Он гармагц тэтгэвэртээ суухаар төлөвлөж байна.  Сурган хүмүүжүүлэх ажилд шилжинэ. Шавь нарынхаа тоог олшруулж ирээдүйн эрдэмтдийг бэлтгэлцэнэ. Тийм болохоор хамаа намаагүй юм бурж байж ойр дотныхоо хүмүүст гай тарьчих вий гэж болгоомжилж байгаагаа ч нуугаад яахав. Амаа хамхиж явсан нь аминд өлзийтэй байхаа. Над руу маш олон хүн утасдаж баяр хүргэсэн. Ялангуяа үзэг нэгт нөхөд маань. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн тэмцэгч сэтгүүлч Галсангийн Жамьян "Халагдах яахав, алагдах гэж юм бий шүү. Муусайн олигархиуд юу ч хийхээс буцахгүй. Сэрэмжтэй байгаарай" гэж байна лээ. Бодох ёстой үг байх. Баримт бол надад нэг бус нэг хэсэг бий шүү. Ноцтой нь ч бий, номхон дөлгөөхөн шүүмжлэлтэй нь ч бий. Цагийг нь болохоор шаардлага гарвал задалж болох байлгүй дээ. Айгаад хулчийгаад байх ч юм алга.

-Гал асааж түймэр тавихаас нь хэлж болдоггүй юмаа гэхэд гайгүйхэн ганц нэгээс нь хэл л дээ. Тэгэхгүй бол хүмүүс үнэмшихгүй шүү дээ.

-Гэм багатай ч бас сүрхий хортой нэг баримт хэлье л дээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл дээр, дооргүй хөөцөлдөж байгаад 200 сэтгүүлчийг зээлийн орон сууцны хөтөлбөрт хамруулсан. Энэ бол чамлах юм биш. Орон сууцгүй хичнээн сэтгүүлч байгаа билээ. Гэтэл биднээс хэд дахин олон хүнтэй багш, эмч нарын арми, бас эрдэм шинжилгээний, мөн соёлын ажилтнууд гэж бий. Тэдний хувьд хамгийн гачлантай нь мөн л орон сууц. Гэтэл нийслэл Улаанбаатар хотын боловсролын газрын дарга Д.Энхбаярын 2011.05.04-ний өдрийн 1/380 тоотоор багш нарт оногдох квотоос хасч оронд нь бараг бүгдээрээ эмэгтэй нэр бүхий хориод сэтгүүлчийг нэмж орон сууцны зээлд хамруулжээ. Тэр дотор  Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гурван хүн байгаа юм. Бусад нь сонин, сэтгүүл, телевиз, сайтуудын хүмүүс. Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүргүүлсэн уг бичигт "Төрийн албан хаагчийн орон сууцны зээлийн квотод Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 97 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлтөөр нэмэгдэж ирсэн 18 квотыг "Боловсролыг дэмжих клуб"-ийн гишүүдэд хуваарилагдсан талаар албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү орон сууцны зээлд хамрагдах 18 хүний нэрсийг хавсралтаар хүргүүлж байна" гэж тов тодорхой бичжээ.

Энд анхаарал татсан хэд хэдэн асуудал байна. Нэгд, сэтгүүлчид бол төрийн албан хаагчид биш. Тийм учраас төрийн албан хаагчид, тухайлбал үй олноороо орон сууцгүй байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид болох багш нарын квотоос хасан хасан байж сэтгүүлчдэд өгч байгааг өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж үзэх үү, өөр зорилготой "хээл хахууль"-ийн нэг хэлбэр гэж харах уу. Хоёрт, нэр бүхий 18 хүний нэрс дотор Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтнуудын нэр байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч эдгээр хүмүүс бүгдээрээ өөрийн гэх байр сууцгүй байж болноо. Орон сууцны  зээлд хамрагдах эрхтэй нь ч мэдээж. Гэхдээ л багш нарын квотоос "шомбодох" нь ёс зүйгүй асуудал. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын квотод тэд хамрагдах бүрэн боломжтой шүү дээ. Ингээд л бодохоор манайд шударга юм гэж ер нь байна уу. Монголын багш нар тэдэнд сүрхий гомдох байлгүй. Гуравт, "Боловсролыг дэмжих сан" гэгчийн гишүүд гээд байгаа нэр бүхий 18 сэтгүүлчээс ардын боловсролын сэдвээр олон жил дагнаж бичин олон түмний дунд алдаршсан нь бас төдийлөн харагдахгүй байгаа нь гайхалтай.

-Сү.Батболд МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр түүнийг, дэд ерөнхийлөгчөөр тэрнийг томилуул гэж үүрэг өгсөн тухай та нийтлэлдээ дурдсан байсан. Уг хоёр хүний нэрийг нэрлэхгүй юу. Тэгвэл илүү үнэмшилтэй юм биш үү?

-Хэн хоёр вэ гэдгийг мэдэж л байна. Гэхдээ нэрлээд яах вэ. Уг мэдээлэл, хэсэг залуу сэтгүүлчдийн

Page 36: Жил жилийн болор цом

хурал болдгийн урьд орой төрийн ордноор тарсан. Маш олон хүн янз бүрийн эх эх сурвалжаас тухайн мэдээллийг олж авч мэдсэн байдаг. 

-"Монголын сэтгүүл зүй бол 1990 оноос эхлэлтэй. Өмнөх нь тооцогдохгүй, нэг намын "зэвсэг" л байсан" гэх утгатай нийтлэл сонинд гарсан байсан. Судлаачийн хувьд та үүнийг юү гэж үзэж байна?

-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Бүх юм хоорондоо холбоо хэлхээтэй, уялдаа шүтэлцээтэй. 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл хөдөлгөөн өрнөөгүй бол 1921 оны ардын хувьсгал бэлтгэгдэж ялалтад хүрэхгүй байсан. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон БНМАУ байгуулагдаагүй бол 1990 оны Ардчилсан хувьсгал яалаа гэж гарах билээ. Монголын сэтгүүл зүй ч яг адилхан. 1913-1914 оны "Шинэ толь хэмээх бичиг", 1915-1920 оны "Нийслэл Хүрээний сонин бичиг" сониноос өнөөгийн Монголын сэтгүүл зүй эхлэлтэй. Бидний гайхамшигт өвөг дээдэс Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, хошой гүн Бадрахбаатар, нийтлэлч Жанцансамбуу, Дорж нарын зэрэг ахмад сэтгүүлчид жинхэнэ чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж бүтэн долоон жилийн турш тасралтгүй гаргасан байдаг. Энэ бол  том бахархал. 1920 онд зургаан дугаар гаргасан "Монголын үнэн" сониноос эхлээд ерээд он хүртэл хэвлэгдсэн 70 гаруй сонин, сэтгүүл, үйл ажиллагаагаа явуулсан мэдээллийн агентлаг, радио, телевизийн нийтлэл, нэвтрүүлэг нь  Монгол Улсын хөгжил дэвшилд их нөлөө үзүүлсэн. Өмнөх чөлөөт хэвлэлийн нэгэн адил эрин цаг үеийнхээ түүхийг бичилцэж үлдээсэн.

"Зэвсэг" гэсэн үгийг ямар утгаар хэрэглэж байна вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь тун чухал. БНМАУ нэг намтай байх үед хэвлэл мэдээлэл үзэл суртлын зэвсэг болж байсан нь үнээн. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн шинийг эрэлхийлэгч мөн чанар, эрх чөлөөнд тэмүүлэгч хүсэл эрмэлзэл цаг ямагт бадарч алгуурхан боловч урагшлан хөгжиж ирснийг үгүйсгэж бас болохгүй. Тэр "Зэвсэг" гэж ад үзэгдээд байгаа өмнөх он жилүүдийн сэтгүүл зүй, сэтгүүлчид хэрэв байгаагүй бол ерэн оны чөлөөт хэвлэл үүсэн бүрэлдэх ямар ч боломжгүй юм. Ерэн оны ардчилсан хувьсгалын бэлтгэл, нийгмийн сэтгэл зүйг чинь Монголын сэтгүүлчид, бүр тодруулж хэлбэл Лодонгийн Түдэв тэргүүтэй "Үнэн" сонин, төвийн бусад сонин хэвлэлийнхэн төлөвшүүлж бүрдүүлсэн юм шүү дээ. Энэ тухай миний бичсэн "Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь" цуврал таван ботид маш дэлгэрэнгүй бичээстэй байгаа. Тухайн цаг үед Лодонгийн Түдэв ахайтан Монголын Сэтгүүлчдийн холбоог толгойлж байсан гэдгийг бас битгий мартаарай.

-МСНЭ Бодоогийн нэрэмжит уран бүтээлийн шагнал бий болгосон нь шившиг. Бодоо бол МАХН-ын нэг толгойлогч байсан. Түүний нэрэмжит шагналыг МСНЭ буй болгоод сэтгүүлчдэд өгч байгаа нь энэ байгууллага МАН-аас хамааралтай байгаагийн нэг илрэл гэсэн утгаар өдөр тутмын нэгэн сонинд бичиж та нарыг шүүмжилсэн байсан?

-Тэгж бичсэн хүний мэдлэг, мэдээлэл тун гүехэн байна гэж хэлье. Догсомын Бодоо бол Монголд чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр хүн 1913-1914 онд "Шинэ толь хэмээх бичиг" сонинд, 1915-1920 онд "Нийслэл Хүрээний сонин бичиг" сонинд сурвалжлагчаар ажилласан сургууль төгсөөгүй боловч жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч. Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээний хамтран зүтгэгч. Түүний бичиж туурвисан олон нийтлэл бий. Сэтгүүлчийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцагч оюутнууд хичээнгүйлэн судалдаг юм. МСНЭ-ээс "Монголын шилдэг нийтлэл" цуврал 99 ботийг гаргаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Анхных нь ботийг Жамсраны Цэвээний бүтээлээр гаргасан. Хоёр дахь ботийг Бодоогийн бүтээлээр бэлтгэж байна. Догсомын Бодоо хэмээгч энэ билэг авьяаст их бичгийн хүнийг, Монголын чөлөөт хэвлэлийг үндэслэгчдийн нэгийг сэтгүүлч биш гэвэл ёстой алдас болох байлгүй дээ. МСНЭ уран бүтээлчдэд олгох Бодоогийн нэрэмжит шагнал буй болгосон нь харин ч хожимдож хийсэн алхам. Үнэн шударга ёс гэж байсансан бол аль эрт тийм шагналыг буй болгох ёстой байсан юм. Бид буруу зүйл хийгээгүй. Д.Бодоо Монголын сэтгүүл зүйд том орон зай эзэлнэ. Он цаг улиран одох тусам шижир алт адил тодорно.

-МСНЭ өөрийн хоёр давхар байртай байсан. Алга болгочихсон гэж "Шинэ үе, шинэ сэтгэлгээ" хөдөлгөөнийхөн хэлээд байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Хаягаа баахан андуурсан байна. Ерээд онд Монголын сэтгүүлчдийн холбоо Сэлбийн зусланд

Page 37: Жил жилийн болор цом

сэтгүүлчдийг амраах хоёр давхар байртай байсан нь үнэн. Цэрэндорж гэдэг Ерөнхийлөгчийн үед зарж устгаад олсон мөнгөөрөө Эрээнээс барааны саван зөөсөн гэж дуулсан юм байна. Барааны саван зэрэг хог новшоо худалдаад хэдэн төгрөг олсон, юунд яаж зарцуулсныг би мэдэхгүй. Сүүлд МЧАСЭ хоёр давхар хөөрхөн байшинтай байсныг бас мэдэх юм. Бид "Муурын байшин" гэж өхөөрдөн нэрлэдэг байсан. Бас л үгүй болсон. Яасныг мэдэхгүй. Би санахдаа тухайн үед МЧАСЭ түрээсээр эзэмшиж байсан болов уу. Өмч хувьчлалаар ном дүрмийн дагуу хувьчлагдаад алга болсон биз л гэсэн ойлголттой явдаг. Тодруулах гэж хүсээд байгаа бол тэр үед МЧАСЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Дашдондов, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Наранжаргал нараас асууж лавлана буй заа.

Өнөөдрийн МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Заяабат бид хоёрын хувьд бол Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Г.Мөнхбаярт учир зовлонгоо ойлгуулж удаа дараа албан тоотоор хүсэлт тавьсны үр дүнд долоон буудлын орчимд МСНЭ-ийн ордон бариулах газрын асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлээд байгаа. Монголын сэтгүүлчид өөрийн гэсэн ордонтой болноо. Түүнийг нь харин ирээдүйн удирдагчид нь зараад идчихгүй, хувьчлаад завшчихгүй л байх хэрэгтэй юм. Энэ завшааныг ашиглаж хотын даргад баярлалаа гэж хэлье. Тус бүр нь нэг сая төгрөгийн үнэтэй 40 гэрийг газрынх нь хамт амьдрал ядуу сэтгүүлчдэд олгуулж бидэнд бас их тус хүргэсэн хүн байгаа юм.

-МСНЭ-ийн удирдлага өөрсдийн хуримтлагдсан асуудал, бэрхшээл зовлонгоо төр засгийн өндөрлөгүүдэд хэлж ярьдаг уу, тэдний дэмжлэг туслалцааг авдаг уу?

-Ярьж хэлэлгүй яахав. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал хүсэлтээ тавьсан. Ардчилсан нийгмийн баталгаа болсон чөлөөт хэвлэлийг дэмжиж сэтгүүлчдийн  төлөөлөгчдийг шагнаж урамшуулж байгаач гэдгийг Ерөнхийлөгчөөс онцгойлон гуйсан. Бидний хүсэлтийг хүлээж авсаан. Сүүлийн хоёр жил дараалан шинэ жилийн өмнөхөн хэсэг сэтгүүлчдийг төрийн дээд шагнал-одон, медалиар шагнасан. Үүнд нь талархалтай байгаа. Харин Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойгоор нэг ч сэтгүүлчийг шагналгүй өнгөрсөнд нь  тун их гайхаж бас харамсаж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уг асуудлаар хоёр удаа уулзсан. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Тамгын газрын Шагналын тасгийн дарга, ажилтнуудтай уулзсанаа хэлэх юм бол тоо алдсан байхаа. Он дуусаагүй байна л гэж хариулдаг юм. Оны эцэст бөөн гавьяат төрөх юм байлгүй дээ. Харж л байя. Монголын сэтгүүл зүйн судлал шүүмжлэлд хэний ч хийгээгүй зүйлийг хийж бүтээсэн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, судлаач Л.Норовсүрэн, "Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ" гэх зэрэг алдарт нийтлэлүүд туурвисан ахмад сэтгүүлч Ш.Цэен-Ойдов, Монголын ард түмэн аль хэдийнэ танин мэдэх болсон ахмад сэтгүүлч Д.Дорждулам, Н.Мягмар, Увсын Б.Норов, авьяаслаг сэтгүүлч, судлаач Ү.Хүрэлбаатар, зохиолч сэтгүүлч До.Цэнджав, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр болон Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан "Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар гээд олон хүн бий.

-УИХ-ын даргад ямар асуудал тавьж шийдвэрлүүлэв?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажиллахыг УИХ-ын даргаас удаа дараа хүссэн. Эрхэм гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарч байгаа шүү. Ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас батлаад гаргачихлаа. Үүнд МСНЭ нөлөөлсөн гэж ойлгож байгаа. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан. Бид өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон. Санал бодлоо дэлгэрэнгүйгээр илэрхийлсэн. Саналууд маань хуулийн төсөлд тусгагдаад явж байгаа. Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуулийг батлан гаргах тухай УИХ-ын шийдвэр гараад 13 жил болж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас бас чиглэл өгсөн. ХЗДХЯ уг хуулийн төслийг Үндсэн хууль хийгээд өнөөдөр Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хуулийн агуулгад нийцүүлж боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан гэж сонссон. Монгол Улсын Засгийн газар ардчилсан нийгмийн  үнэт зүйлс, хэвлэлийн эрх чөлөөнд үнэнч байгаа бол энэ хуулийн төслийг дэмжих байлгүй.

Уг асуудлаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийн байр суурийг илэрхийлж "МОНЦАМЭ"

Page 38: Жил жилийн болор цом

агентлагийн 90 жилийн ойд ирүүлсэн мэндчилгээндээ "УИХ МОНЦАМЭ-гийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн үндсийг улам тодорхой болгох, бие даасан байр суурийг бататгах талаар анхаарал тавих болно" гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Үндэсний мэдээллийн агентлагийнхаа үйл ажиллагааг төр засгаас тууштай дэмжих ёстой. Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан гаргасан жишгээр Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж хууль, эрх зүйн таатай орчинг бүр-дүүлж өгөх цаг нэгэнт болсон гэж Монгол Улсын төрийн тэргүүний хувьд би үзэж байна. Энэ нь Монголд чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд бас нэгэн алхам болох болно" гэж өөрийн илгээлтдээ цохон тэмдэглэсэн байналээ. Төр, засгийн удирдлагын 3 өндөр-лөгөөс хоёр нь ийнхүү байр сууриа ил тод илэрхийлчихсэн байгаа. Иргэдийн санаа бодлын байдлыг тандан судалж, түүн дээрээ үндэслэн Засгийн газрын зарим үйл ажиллагааг шүүмжилсний минь төлөө өш санаж хуулийн төслийг гацаан үндэсний мэдээллийн агентлагаа хохироохгүй байлгүй дээ. Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойн баярын ёслолд Улаанбаатар хот, 21 аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч 500 гаруй сэтгүүлч оролцсон юм. Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр цаашид хэрхэн яаж ажиллах вэ гэсэн сэдвээр би товч илтгэл тавьж, баярын хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж Уриалга гаргасан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр төр, засгаас тодорхой зоригтой алхмууд хийгээч, хэд хэдэн хуулийг баталж өгөөч гэж хүссэн. Энэ бол монголын нийт сэтгүүлчдийн хүсэлт гэж ойлгож байгаа.

-Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан уу?

-Уулзалгүй яахав. Хамгийн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгосон. Монгол Улсын Ерөнхий сайдтай МСНЭ-ийн удирдлага уулзах үеэр сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч өгөхийг хичээнгүйлэн гуйсан. МСНЭ-ийг байр савтай болгох, "Сэтгүүлч" сан байгуулахад туслах, улсын захиалгат зарим ажил үйлчилгээг МСНЭ-ээр гүйцэтгүүлж байх, сэтгүүлчдийг давтан сургахад анхаарах, сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг тодорхой саналуудыг тавьсан. Ингэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалахад хүчин зүтгэж байгаа сэтгүүлчдийг төр засгаас бодлогоор хамгаалсан чухал алхам болох юм гэдгийг ч хэр чадлаараа тайлбарласан. Харамсалтай нь бидний саналууд усанд хаясан чулуу шиг л алга болж мартагдсан даа.

ТЭСЭРЧДЭЛБЭРЭХЭДБЭЛЭНБОЛСОН МОНГОЛОРОН

2011 ОНЫ 9-Р САРЫН 05, ДАВАА ГАРИГ, 01:21

/Нийгмийн сэтгэл зүй, иргэдийн санал бодлын байдалд задлан шинжлэл хийсэн судлаачийн эргэцүүлэл/

Энэ жилийн  зун шувтарч, намрын их ажил эхэллээ. Хүмүүсийн амралт шувтарч, түүнтэй хамт түр зуур боловч нам гүмхэн “амарсэн” их улстөр нойроос сэрж байна. Удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан “эвслийн”, “стандартын бус”, “хамтарсан” гэх зэрэг янз бүрийн тодотголтой явж ирсэн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаанд албан ёсны үнэлэлт дүгнэлт өгнө. УИХ дахь намын бүлгүүд хаврын чуулганы төгсгөлд тус тусдаа хуралдаж санал бодлоо илэрхийлцгээсэн. Хоёр намын хамтарсан Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн биелэлтэд АН-ын гишүүд хангалтгүй гэсэн дүн тавьсан. МАН-ын бүлгийнхэн ч хэрэгжилт сайн гэсэн дүн тавихаас зайлсхийж бултацгаасан.

Харин Засгийн газрын тэргүүн, сайдууд нь болохоор бид сайн ажиллаж байгаа гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эцэс төгсгөлгүй ярьж сурталчилж байгаа. Тэдний хамгийн хэлэх дуртай үг бол бид Оюу толгойн гэрээг байгуулж, олон жилийн гацааг арилгаж хөгжлийн хүрдийг эргүүлж чадлаа гэдэг. Бас Тавантолгойн үүцийг задалж ард түмнээ баяжуулах замыг шулуутгалаа гэж цээжээ дэлддэг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт түүхэнд байхгүй хэмжээгээр өслөө. Энэ бол бидний гавьяа, түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ гэцгээдэг. Хэн нь үнэн хэлээд, хэн нь худал яриад байна. Энэ асуултад хариулах гэж оролдъё. Тэгэхдээ өөрөө мэдэмхийрч үүнд шууд хариулах боломжгүй нь ойлгомжтой. Би бол эдийн засагч биш, нийтлэлч хүн. Тийм болохоор өөрийн захиалж уншдаг хэд хэдэн сонинд сүүлийн нэг жилийн дотор улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэд, иргэд дээрх гурван асуудлаар юү гэж бичиж санал бодлоо илэрхийлж вэ гэдэг дээр тулгуурлаж ярья гэж шийдлээ.

Page 39: Жил жилийн болор цом

Хамтарсан Засгийн газрын хоногийн тоо гүйцэж байгаа бололтой

Хамтарсан Засгийн газар 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно. Өрхийн сарын дундаж орлогыг 1.0 саяас доошгүй төгрөгт хүргэнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг гурав дахин өсгөнө гэж амласан. Гэтэл биелсэнгүй. “Өнөөдөр монголын 2,5 сая хүн амын 37,8 хувь нь ядуу, хөдөлмөр эрхлэх насны 1,1 сая орчим хүн ажилгүй гэсэн /2011 оны эхний зургаан сарын байдлаар/ судалгаа гарч байна” гэж “Зууны мэдээ” сонин анхааруулжээ. Тавантолгойд нүүрс тээвэрлэж буй 4000 жолоочийн 3000 нь хятад иргэд байна. Монголчуудын хүнсний аюулгүй байдалд хамтарсан Засгийн газар онцгой анхаарна гэж амласан боловч хүнсний бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны 90 хувийг өмнөд хөршөөс авдаг хэвээрээ байна. Долоо хоног бүрт ургийн нэг гажиг илэрч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна гэжээ. /Л.Хэрлэн “Хоёр намын хамтран ажиллах Мөрийн хөтөлбөрийн 90 хувь нь биелсэнгүй” /№138/3828, 2011.6.9/. Ноцтой  баримт биш гэж үү?

“Эдийн засгийн өндөр өсөлт болгон үр ашигтай биш шүү дээ. Зарим орон яагаад эдийн засгийн өсөлтөө хязгаарладаг гэж бодож байна. Зүгээр л өсөлт ажиглагдаж байвал өрөөсгөл. Огцом өсөлт эргээд олон сөрөг үр дагавар дагуулдаг. Хамгийн түрүүнд эдийн засаг халдаг. Өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрнэ. Түүнээсээ болж их хэмжээний импортлогч болж хараат болно. Өр зээлд орно... Манайх шиг хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай улсад нэг хувийн инфляц ч том дарамт болно. Монголбанкнаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг тоохгүй байх учиргүй” гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. /Эдийн засгийн өсөлт бүхэн сайн зүйл биш. /№146/4310, 2011.06.24/. Монгол Улсын Сангийн сайдаар цөөнгүй жил ажилласан гавьяат эдийн засагчийн амнаас энэ үг зүгээр ч нэг уначихаагүй л болов уу. Тэгэхлээр улс орны эдийн засгийн өсөлт сайн байгаа, бид сайн ажиллаж байна гэж өөрсдийгөө үнэлэх нь арай л эртдээд байнам бус уу. Эдийн засаг өсч, улс орон урагшлан хөгжиж байгаа юм бол манайд ядуурал яагаад буурахгүй байна вэ? Ажилгүйдэл яагаад өсөөд байгаа юм бол. Энэ асуултад сэтгүүлч Б.Номинчимэд тоо баримтаар хариулах гэж оролдсон байна. “Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?” хэмээх нийтлэлдээ тэрбээр “1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25,19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй... Та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг.

Өнөөдөр Монголын арилжааны банкууд дахь хадгаламжийн нийт дүн 2 их наяд орчим төгрөг байна гэсэн мэдээлэл байна. Дунджилбал нэг монгол иргэнд 750 мянга орчим төгрөгийн хадгаламж ногдоно. Монголчуудыг хэн ядуу гэх юм бэ? Гэтэл энэ мөнгөний 98 хувийг нийт хүн амын хоёрхон хувь эзэмшдэг аж” /”Зууны мэдээ”, №110/3800, 2011.5.6/. Сэтгэл сэртхийлгэмээр тоо байгаа биз? Хүн ам нь ийм ядуу зүдүү, өлсгөлөн гуйланчлалын байдалд аж төрж байхад Засгийн газар өөрийгөө маш сайн ажиллаж байгаа гэж яаж хэлж чадаж байнаа. Монголд баян, хоосны ялгарал бараг гэрлийн хурдаар өсч байгаа нь бодит үнэн юм. Үүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай “Ганган тэрэг уначихсан, гар утас барьчихсан, гадаад улсаар хэсүүчилчихсэн, газрын наймаа эрхэлчихсэн, гарын бэлтэй болчихсон монголчууд урд цагт хэзээ  ийм олон байлаа. Хог новш ухчихсан, хонгил нүхэнд хоноглочихсон, хоолны шавхруу тамшаалчихсан, хоёр гараа тосчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Архинд донтчихсон, авгай хүүхдээсээ салчихсан, ажил хөдөлмөрөөс төсөөрчихсөн, аваарь осолд өртчихсөн, аллага зодоонд гаршчихсан, аав ээжийгээ гөвшчихсөн, авилгалд амташчихсан монголчууд хэзээ л ийм олон байлаа. Ажилгүйг нь ажилтай, авиргүйг нь журамтай, арчаагүйгий нь асрамжтай, авилгачдыг нь хазаартай болгоход төр засаг хүчин мөхөсдөж байна уу гэдгийг л тунгаан бодох хэрэгтэй юмсандаа” хэмээн Монголын нийгмийн өнөөгийн үнэн бодит байдлыг нүдэнд үзэгдтэл дүрслэн, халаглан бичжээ /”Өдрийн сонин”, 2010.06.29, №154/3544/. Бүтээл гаргах мөрөөдлөөр суралцдаг залуу/.

Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон Оюутолгойн гэрээ гэгч нь Монгол Улс, монголын ард түмний үндэсний эрх ашигт нийцэж байгаа юу гэдэгт эргэлзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатар “Оюутолгойн гэрээг хянаж үзэх гэдэг дээр хатуу зогсож байгаа” /”Зууны мэдээ”, №293/3671, 2010.12.9/. Аливаа түүх, тэр тусмаа ардчиллын түүх үнэн байх ёстой/ гэж мэдэгдсэн бол Баабар “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон” гэж баталжээ /”Өдрийн сонин”, №194/3826/, 2011.05.18/. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монголоо худалдсан хэрэг мөн биз дээ? гэж сурвалжлагчаас асуугаад “Хатуухан хэлбэл луйврын гэрээ болжээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас болж Монгол Улс дөрвөн тэрбум ам.доллар алдчихаад байна” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд “Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталж өгсөн зарчмын дагуу хийгээгүй” гэсэн байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Айвенхоу Майнз” компанийн халаасны хүмүүс Засгийн газарт шургалчихсан гэж тухайн үед нь ил тод шүүмжилж байсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тодорхой эрх мэдэлтнүүд,улстөрчид ард түмнээр тоглож болохгүй. Би Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг. Энэ гэрээ баталснаар улстөрийн маш том гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ. /”Зууны мэдээ”, 2010.12.14, №297/3675/. Оюутолгойн гэрээ ба эх оронч байр сууриа хамгаалсан гишүүд/.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр уг асуудлыг бүр ч хурцаар хөндөн тавьж “Өөрийнхөө улсын эрх ашгийг уландаа гишгэчихээд харийнхны эрх ашгийг дээдлээд байгаа Засгийн газар, түүний гишүүдийг зөвтгөөд суугаад байхыг харахаар Монгол Улс хаашаа яваад байна даа гэж бодогдох юм.

Монголд өнөөдөр төр гэсэн зүйл байхгүй болчихоод байна. Хэдэн ченжүүд, гадныхан л мэддэг болж. Ийм байхад Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж өмөөрч... хамгаалах гэж үү...

Хэн монголын төрийг бариад байгаа юм бэ? Монголын төрийг Фрийдланд гэдэг хүн бариад байна уу, эсвэл С.Батболд гэдэг хүн удирдаад байна уу гэдэгт би эргэлзэх болсон” гэж шулуухан мэдэгдсэн байна/”Өдрийн

Page 40: Жил жилийн болор цом

сонин”, №119/3821/, 2011.05.12/.“Зууны мэдээ” сонины “Оюу толгой дахь Монголын хувь 34 биш, ердөө 7” гэж гарчигласан нийтлэлд УИХ-ын гишүүн Н. Батбаяр “Ингэж Монголоо худалдаж болохгүй биз дээ. Бүхэл бүтэн улсыг ард түмэнтэй нь нийлүүлээд гадаадын аль нэг компанитай нийлээд хуурна гэж байж болохгүй асуудал. Эртхэн алдаагаа засаад уучлал гуйх ёстой” гэлээ. УИХ-ын гишүүн З.Алтай “Хэлэх ч үг алга. Хамтарч их сайхан болно гэж итгээд л зүтгэсэн. Гэтэл улс орныг минь юу болгоод тавьчихав аа. Тэд чинь эх орноо тавиад туучихсан юм байна шүү дээ” гэсэн бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойг тавиад туучихаад хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ. Хэн дуртай нь эх орноо барьцаалаад зээл авч, улстөрийн суудал авах ёсгүй” гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Оюу толгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон” гэж хэллээ гэж мэдээлсэн байна /№006/3645/, 2010.11.8/.Би энд гол төлөв Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Оюутолгойн гэрээний талаар хэлсэн үгнээс иш татаж авлаа. Тэд эрхбиш нэгийг мэдэж байж таарна. Улс орны хувь заяаг дааж  төр засгийн жолоог атгалцаж яваа эрхмүүд яалаа гэж худал хэлэх билээ. Үүнээс үзвэл хамтарсан Засгийн газрын өнгөрсөн үйл ажиллагааны гол гавьяанд тооцогддог Оюутолгойн гэрээ гэгч аргагүй л хуудуутай болсон болж таарч байна.

Одоо тэгвэл өнөө маргаашгүй үүцээ задлах гэж байгаа, түрүүчээс нь урд хөрш рүү өдөр шөнөгүй зөөж эхэлсэн Тавантолгойн тухай хүмүүс ямар санал бодолтой байгааг авч үзье. Учир нь Тавантолгойн уурхайг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын тендер зарлаж шалгаруулах энэ ажил хамтарсан Засгийн газрын томоохон гавьяаны нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

Тавантолгойн асуудлыг гардан эрхэлж буй эрхтэн дархтангуудтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж ярилцах үеэрээ сүрхий бухимдаж энэ Тавантолгой дээр ер нь юу болоод байнаа. Иргэдэд хэзээ хувьцаагаа тараах юм бэ гэж шахаж шаардсан тухай “Өдрийн сонин” мэдээлээд уг уулзалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном “Та нар наад уурхайнхаа талыг нь гадаадынханд өгчихсөн юм байна билээ шүү дээ. Тэгэхээр тэр гадаадынхнаасаа бас арван хувийн хувьцаа салгаж иргэддээ тараа. Тэгэж байж сая наад 536 ширхэг хувьцаа чинь бүрдэнэ. Одоогийнхоор бол аягүй бага газраас олсон ашгийн арван хувийг хоёр сая иргэндээ өгөх болчихоод байна. Тэгэх юм бол дэндүү өчүүхэн бараг нэрийн хор төдий юмаар иргэдийг хуурах гээд байна” гэж хэллээ гэсэн байна /№093/3795/, 2011.04.12/. “Өдрийн сонин”-ынхон уг хөндсөн сэдвээ улам лавшруулж дараа өдрийнхөө дугаарт Д.Содном гуайгаас ярилцлага авч нийтэлсэн байна. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн асуудал нэг л буруу тийшээ яваад байгаа юм шиг санагддага боллоо” гэжээ /№094/3796/, 2011.04.13/.Уг сэдвийг өдөр тутмын бараг бүх сонин хөндөж цөөнгүй нийтлэлээ зориулж байна. “Зууны мэдээ” сонин Засгийн газрын үйл ажиллагааг “Тавантолгойн 90 хувийг ард түмнээс нуух мэх” гэж нэрлэсэн бол /№91/3781/-д үз/, манай уул уурхайн чиглэлийн нэртэй мэргэжилтэн, эрдэмтний нэг доктор С.Авирмэд “Энэ бол С.Батболдын толгойлсон Засгийн газар иргэдээ хууран мэхэлж байгаа үйл ажиллагаа гэж ойлгож байгаа” хэмээн ил тод мэдэгджээ/”Зууны мэдээ”, №97/3787/, 2011.4.21. Тавантолгойн өрөм бол яалт ч үгүй Цанхи/. Эрдэмтэн С.Авирмэд өөр нэг ярилцлагадаа “Үр ашгийн тоцоо хийгээгүй байж хувьцаа тараана гэж Д.Сугар, Сү.Батболд, Б.Энэбиш нар ард түмнийг хуурч байна” гэж дээрх санаагаа улам лавшруулсан байна /”Зууны мэдээ”, №127/3817/. Ц.Мянганбаяр. Тавантолгойн ТЭЗҮ хийгдээгүй, төр ард түмнийг хуурч байгаа/.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Тавантолгойг ашиглахтай холбогдон гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоол үндсэндээ хэрэгжихгүй байна... Иргэдэд өгсөн, өгнө гэж байгаа 536 ширхэг хувьцаа нь нэг ч төгрөгийн үнэ цэнэгүй байна...Монголын ард түмэн хувьцаа эзэмших ёстой. Олигархжсан төрд олон нийтийн хяналт оруулъя гэсэн зорилготой гарч ирсэн... Ний нуугүй хэлэхэд тохиролцооны дэлгүүр шиг улстөр Монголын төрийг баллаж байна. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм. Бизнес дэх улстөрийн оролцоог аль болох багасгах ёстой. Улстөрчдийн үл ойлголцол, увайгүй зан, тэдний өчүүхэн шунал тачаалаас болоод Эрдэнэс Тавантолгойн төсөл гацаад байна” гэжээ. /№159/3861/, 2011.06.30, Ж.Батзандан: Би ТУЗ-д орохдоо хэдэн дарга нарыг даган баясах гэж ороогүй/.

Монгол Улсын ҮАБЗ-ийн шинжээч Б.Алтан-Очир ”Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл чанаргүй болсныг шүүмжлээд “50 гаруй хүнийг ажиллуулах гэж өнгөрсөн хугацаанд хэдэн зуун сая төгрөг зараа байлгүй... Тэгээд оруулж ирж байгаа эцсийн баримт нь энэ. Уг гэрээгээр цааш явах юм бол Монголын ард түмэн, төрд ямар ч ашиг байхгүй...

Өөрт байгаа, дэлхийг шуугиулсан ганц үүцээ иймэрхүү бичиг цаасаар ашиглавал бид Баруун Цанхийнхаа хэсгийг алдаж байна л гэсэн үг” гэсэн байна /№167/4331/. 2011.07.27. Энэ гэрээгээр явбал бид баруун Цанхиа алдана/.

Д.Содном, С.Авирмэд, Ж.Батзандан, Б.Алтан-Очир нарын санал шүүмжлэл ийм аж. Эндээс Засгийн газар Тавантолгойн асуудлыг буруу тийш нь зүтгүүлээд, ард түмнээ хууран мэхлэх гээд ч байгаа юм шиг, улстөрчдийн шунал тачаал ажил урагшлахад ихээхэн саад тотгор учруулж байгаа юм байна. Баруун Цанхийг Оюутолгойн нэгэн адил тавиад туучих гэж байгаа аж гэсэн ойлголт эрхгүй төрж байна.

“Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг Засгийн газраас боловсруулаад байгаа Тавантолгойн гэрээний төслийг “Энэ бол олон арван тэрбум ам.долларын ашгийг гадныханд алдах хамгийн муу хувилбар” гэж нэрлээд “Энэ гэрээ хэвээр батлагдвал ард түмэнд олон зуун тэрбум ам.доларын хохирол учирна... зөвхөн нүүрсээр бодоход нэг их наяд ам.долларын баялгаа Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэдэн сайд хатуухан хэлэхэд 500 сая ам.доллараар солих гээд зогсч буйг монгол зүрхтэй хэн ч зөвшөөрөхгүй бизээ” хэмээн анхааруулаад уг асуудал “ил тод биш, цөөн хэдэн хүний хүрээн дэх гэрээ лобби, магадгүй авилгаар

Page 41: Жил жилийн болор цом

шийдэгдэж байна гэж үзэхээс өөр аргагүй. Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюу толгой ч, Тавантолгой ч харууллаа... Үндэсний аюулгүй байдалд хортой шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байна” гэж сэрэмжлүүлсэн байна /”Өдрийн сонин”, №179/3881/, 2011.07.28, Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюутолгой ч, Тавантолгой ч харууллаа/.

“Тавантолгойн гэрээ хаалттай, далд болсон. Ийм гэрээ хийхэд зөвлөсөн хөндлөнгийн шинжээчдээ ил тод болгож өгөөч. Ийм гэрээ хийсэн тэдэнтэй хариуцлага тооцмоор байна” гэж МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар эрс шийдэмгий шаарджээ. “Тавантолгойг гадаадын биш Үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулж өгөх ёстой. Бид гадаадаас зээл аваад өөрсдөө энэ төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа” гэж Ерөнхий сайд асан Д.Содном үзэж байгаа бол “Засгийн газар Хятадаас 250 сая ам.долларын урьдчилгаа авч хувь хишгийн мөнгө тараах хэрэггүй байсан. Монгол компаниуд нийлээд мөнгө босгож чадах байсан шүү дээ” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан, “Засгийн газар маш хариуцлагагүй ажиллалаа” гэж эдийн засагч, доктор Н.Дашзэвэг   нар тус тус шүүмжилжээ /”Зууны мэдээ”, №195/3885/. Монголчууд Тавантолгойгоо олборлож чадна гэдгийг бид хамгийн сайн мэдэж байна/. “Өнөөдөр” сонин 2011 оны 5 дугаар сарын 26-ныхаа №124/4288/-д монгол газар нутаг дээрх уул уурхайн орд газруудын байршил, зураглалыг нийтлээд “Монголын стратегийн ордууд ард түмний мэдлээс гарчээ” гэсэн дүгнэлт хийсэн байна. Улстөр судлаач Л.Эрдэнэтуул “Лицензийн наймаа гэж олон гар дамжсан асар их ашигтай наймаа он удаан жил үргэлжилж байгааг хэн хүнгүй мэднэ. Гэнэт баяжуулах увидастай энэ бизнесийн үр дүнд Монголын ордуудын 60 хувь нь гадныхан, ихэнхдээ Хятадын компаниудын гарт орчихоод байгааг юу гэж ойлгох вэ” гэж төр засгийн удирдлагаас асуугаад “Тавантолгойн хувьцаа гэгч нь том багаар гар дамжин арилжигдсаар Монгол гэдэг “орд эзэмшигч-БНХАУ” болж хувирах зам руугаа орж байна” хэмээн анхааруулжээ /”Зууны мэдээ”, №126/3816/, 2011.5.25. “Хаан нүцгэн байна шүү”/.

Төр, засгаас уул уурхайн салбарт явуулж буй бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хурцаар шүүмжилсэн байна. “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрийн санал бодлыг дэлгэрэнгүйгээр илэрхийлжээ. “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн Үндсэн хуульд заасан байтал өнөө үед бүх эрх мэдэл мөнгөтэй хэдэн хүнд шилжжээ...

Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл нөгөө том ордуудаа ашиглах болохоор ард түмний эрх ашгийн төлөө бус шийдвэр гаргагчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж эхэллээ. Хоёр том “толгойг” хөдөлгөлөө гэж УИХ, Засгийн газар хийсэн ажлынхаа гол зүйл болгож яриад байгаа. Оюутолгойг гадаадын компанид ерөнхийдөө өгчихлөө. Одоо Тавантолгойг хуваагаад сууж байна. Энэ бүхнээс дүгнэхээр авилга, хээл хахууль дээд түвшиндээ нэлээд гүнзгийрсэн нь харагдаж байгаа юм. Оюутолгойн бүх ашгийн 75 хувь нь манай талд ногдоно. Хариуцлагыг нь толгойгороо хүлээнэ гэж 2009 онд Ерөнхий сайд хэлж байсан....

Одоогийн бодит байдлаас харвал ойрын хэдэн жилд Оюутолгойгоос Монгол Улс ашиг олохооргүй байгаа юм. Энэ бүхнээс авилгын шинж харагддаг. Гэрээ байгуулж байгаа хүмүүс их ашиг олдог л юм байгаа биз. Гэхдээ УИХ ажлаа хийх ёстой. Засгийн газраас хариуцлага асуухгүй байгааг бодоход УИХ мэхлүүлээд сурчихаж. Энэ бүхэнд олон нийт дургүйцэж байна.

Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том бөгөөд чухал асуудал бол баялгийн тэгш хуваарилалт юм. 2000 оноос хойш ДНБ зургаа дахин өслөө. Гэтэл хүмүүсийн амьдрал тэр хэрээр өөрчлөгдөж чадсангүй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ хүн дутагдлын нүдийг олоод хэлчихсэн байна. Учир шалтгааны уг үндэс, түүнээс үүдэн гарч буй үр дагавар, хор уршгийг мэргэжлийн эдийн засагчийн хувьд үнэлж дүгнэжээ. Тэрбээр “Улс орон, ард түмний сайн сайхан амьдрал итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Гэтэл манай өнөөгийн улстөрчдийн олонхийн шүтээн нь мөнгө болж хувирав. Гадныханд эх нутгийнхаа газар шороо, баялгийг худалдаж байна. Энэ байдалд хүмүүс ихээхэн дургүйцэж байна. Өмчөө хувьчлаад дууслаа. Төрөө ч хувьчлаад дуусах нь гэж би боддог юм” гэж харамсан өгүүлээд Оюутолгойн гэрээг эргэж харах, засаж залруулах боломж бий юү гэсэн сурвалжлагчийн асуултад “Бялуу хуваасан одоогийн төрийн түшээд үүнийг хийнэ гэхэд эргэлзээтэй. Итгэл үнэмшил, зориг тэдэнд алга. Энэ төр засагт гүнзгий өөрчлөлт хийхээс нааш үр дүнд хүрэхгүй болов уу. Хууль, зарчмаа барьдаг болсон нөхцөлд асуудлыг сөхөх биз” хэмээн хариулжээ. Энэ үг юутай гашуун сонсогдож байна вэ. Уншигч та ахин нэгэнтэй эргэцүүлэн тунгааж бодоод үзээрэй. Д.Бямбасүрэн гуай “Оюутолгой компани чинь Өмнөговьд автономит эрхтэй болчих гээд байгаа юм. Өөрийн хилийн боомттой, нисэх онгоцны буудалтай болох нь ээ тэр компани. Энэ бүхнээс үзвэл Фрийдландын эрх ашигт бүхнийг нийцүүлсэн нь харагдана” гэж сэрэмжлүүлэн анхааруулсан байна. Энэ үнэн бол маш ноцтой сануулга юм.

Тавантолгойн асуудлаарх сурвалжлагчийн асуултад Д.Бямбасүрэн гуай “Тавантолгойг тасдаж дуусч байна. Уг нь нэг л орд юм. Тийм учраас нэгдмэл байдлаар шийдэх ёстой байв. Гэтэл төр засаг “Энержи ресурс”-т нийт нөөцийнхөө 20-иод хувийг өгчихлөө. Хятадын “Дайцуки” гээд нэг компани бас ороод ирсэн. Баруун Цанхийг худалдаад эхэллээ. Нэг ордыг бутаргаж идэж байгаа л хэлбэр” юм гэсэн хатуухан хариултыг өгсөн байна. Тэр улс нийгмийн өмнөх тулгамдсан олон асуудал, түүний дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхэд хүртэл хариулт өгч “Сонгууль дөхсөн үед ийм зүйл ярьж байгаа нь нийгмийн хурц асуудлуудаас олон нийтийн анхаарлыг зайлуулах гэсэн оролдлого юм болов уу” гэж өөрийн санал бодлыг илэрхийлээд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлтийг өгсөн байна. Энэ “Засгийн газрын ажил үүргийн хуваарь тодорхойгүй, үр дүнгүй байна. Төр засаг маань дэндүү чамлалттай ажиллаж байна даа гэж дотроо бодож

Page 42: Жил жилийн болор цом

суудаг” гэсэн товчхон хариулт юм /№106/4270/, 2011.05.05. Төрийн албыг, тэр ч бүү хэл газар шороогоо ч мөнгөөр наймаалдаг болсон байна/.

Өмнийн говьд саяхан ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр радио телевизээр эх орныг маань, газар шороог минь энэ Засгийн газар гадныханд худалдчихсан байна шүү дээ гээд нулимс унагах нь холгүй бачимдан хэлж байсан нь огт оргүй шүүмжлэл биш бололтой. Монгол хүн төрсөн нутгийнхаа газар шороон дээр эзэн нь байх эрх энд тэндээсээ хязгаарлагдаж, хайчлагдаж эхэлсэн нь үнэн аж. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гярхайгаар олж хараад гашуун ч гэсэн үнэн үгийг шуудхан хэлжээ. Ухаантай хүний үгийг төр засгийн дээд түвшинд анхааралдаа авсан байлгүй гэж найдъя. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Манай байгалийн баялгийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулж төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдан авч өөрөөсөө хараат болгоё. УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авилгадах нэгийг нь авилгадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм...

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол эдийн засгийн гэхээсээ илүү улс орны аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой асуудал” гэж хэлсэн байна /№163/4327/, 2011.07.22/ УИХ-ын гишүүний энэ үнэлэлт дүгнэлт ч Д.Бямбасүрэн гуайн хэлснийг ахин дахин батлаад байх шиг.

3асгийн газар ололт амжилтыг ч, дутагдал доголдлыг ч Ерөнхий сайдтай өөртэй нь холбож үзэхээс өөр аргагүй. Аль ч улсад тэгдэг. Яагаад гэвэл Засгийн газрын танхимыг Ерөнхий сайд шууд удирдан залж байдагт юм. Уг сэдэв миний уншсан цөөн сонинд мөн л хангалттай хэмжээгээр тусгагджээ. “Зууны мэдээ” сонинд Ө.Батхүү гэдэг хүн “Дотоодын бус гадаадын компаниудыг дэмжсэн Ерөнхий сайдын шийдвэрийг шүүмжилж байна” гэсэн тодотгол гарчгийн дор бичихдээ төр дээрэм хийдэг гэж нэрлээд “Ерөнхий сайд С.Батболд дотоодын биш дандаа гадаадын компаниудад тал зассан шийдвэр гаргаж, тэдний талд үйлчилж байна” гэж шуудхан буруутгасан байх юм /№293/3671/, Үндэсний баялаг бүтээгчдээ үгүй хийх С.Батболдын төлөвлөгөө/.

“Мэдлэгийн капитализм” улстөрийн клубийн тэргүүн Ц.Буянтогтоо “Зууны мэдээ” сонинд “Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горьдсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, өргөн мэдлэгтэй, өөртөө итгэлтэй хүмүүс хулгайч төрийг засна” хэмээн бүр ч хатуухан үгээр шүүмжлэн бичсэн байна /№91/3781/. Монголын шинэ улстөрд хэн ялах вэ?/.

Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонинд бичсэн “Манан”-гийн төөрөгдлөөс гарахуй” хэмээх өгүүлэлдээ “Төрөө үймүүлдэг, самардаг нь шуудхан хэлэхэд төрийн албан тушаалтан өөрөө. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтангууд” гэж битүүхэн түншсэн байхад /№141/3831/ 2011.6.13/ монголын уншигчдын хэдийний танил болсон тэмцэгч иргэн Н.Даваа “энэ Засгийн газрын тэргүүн С.Батболдын Бороогийн алтны ордын балгаар Монгол Улсын сан болон банкууд алтгүй болсон” гэж шуудхан буруутгажээ /№103/3803/, 2011.04.21. “Өдрийн сонин”/.

Сэтгүүлч Мягмар Ерөнхий сайд С.Батболдыг Монголын том олигархийн нэг гэж цоллосон бол инженер, эдийн засагч Намдагийн Батцэрэг “Олигархиуд та бүхэн одоохондоо үндэсний хөрөнгөтнүүд хараахан болоогүй байна... нэр төрөө цэвэрлэх шаардлагатай байна... Та бүхэн бол ихэнхийг нь луйврын замаар олсон их хэмжээний хөрөнгө хянадаг неохоммунистууд болохоос үндэсний хөрөнгөтнүүд арай биш юм. Товчхондоо та нар хүнд гэмтэй нь үнэн, ял сонсох ёстой боловч үндэсний эрх ашгийн том дэлгэцэн дээрээс харвал бүлгээрээ арчигдахгүй байх нь зөв юм. Арчигдахгүйн тулд жинхэнэ үндэсний хөрөнгөтөн болох тэр зам дээр яаралтай гармаар байна” гэж зөвлөжээ /”Зууны мэдээ”, №92/3782/. Тавдугаар Үндсэн хууль ба ноёд олигархиудад хүргэх үг/.

“Сая Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачилга гаргалаа. Тэр нэр заасан компаниуд дунд Ерөнхий сайдын “Алтай кашемир” компани багтсан байх жишээтэй. Ийм санаачилгыг Ерөнхий сайд гаргах эрхгүй” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүмжилсэн байхад /”Үндэсний шуудан”, №141/1165/, 2011.6.15. Улстөрчдийн мөнгөний суваг хаагдахаас илүү том эрх ашиг гэж бий/ “Зууны мэдээ” сонинд Ч.Дамдиндорж гэдэг хүн “МАН-ын даргаар “Дамдины Сүхбаатар”-ын хүү С.Батболд тодорсон. Тэр нөхрийг канадуудтай нийлж Бороогоулд гэх компанийн монгол талын ноён болж 40 тонн алтыг тавиад туучихсан гэж эрдэмтэн, эх оронч С.Авирмэд гуайгаас эхлээд эх орныхоо төлөө тэмцэгч Д.Нинж нарын олон хүн хэлж, хилэнгээ барж байгаа” гэсэн байна /№33/3723/, 2011.2.10, МАН ба шинэхэн баячуудын мансуурал/.

“Үндэсний мэдээ” сонин Ерөнхий сайдыг эрхэмсэг, хүчтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гурван гишүүн, танхимынхаа сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг дагуулан 700 км урт замыг туулан байж Хятадын даварчихсан компанийн захирлын өрөөнд орж өөрсдийгөө жижигрүүллээ гэж шүүмжилжээ /№114/1138/, 2011.5.13. Хоороороо очиж жижигрэх ч гэж/. Бас л санах, бодох ёстой үг шиг санагдсан.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Засгийн газар оршин тогтнохын тулд аргаддаг, таалагдах гэж л ажилладаг болсон. Ердөө л наймааны төвшинд ажиллаж байна. Би энэ асуудлыг чинь дэмжье, чи эргүүлээд миний тэрийг дэмжээрэй гэдэг. Ийм маягаар төрийн ажил явахгүй. Эргээд энэ нь төрийг сулруулж, аюулгүй байдалд нөлөөлж, гадна дотны нөлөө гэдэг нь ийм замаар орж ирж байна. Хөгжлийн өнөөгийн шатанд хүчтэй Засгийн газартай байх хэрэгтэй байна” гэжээ /№84/3774/, 2011.4.6.”Зууны мэдээ”/.Монголын чөлөөт ахмадын холбоо мэдэгдэл гаргаж “Та бүхэн Монголчуудын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилал, шударга ёсны төлөө хэмээх уриатайгаар төрийн өндөр албан тушаалд томилогдсоныг монголын

Page 43: Жил жилийн болор цом

ард түмэн мартаагүй байна. Гэтэл сүүлийн үед Хятадын иргэд Монголын хуулийг уландаа гишгээд зогсохгүй монголчуудыг болон Монголын төрийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтэрлээ. Харамсалтай нь энэ бүхнийг та бүхэн чих, нүдгүй мэт даамжруулж байгаа нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй байгааг Монголын чөлөөт ахмадын холбоо анхааруулж байна” хэмээжээ. /№201/3591/, 2011.08.25. “Өдрийн сонин”/.

Энэ бүхнээс үзэхэд хүмүүс Ерөнхий сайдыг гаднынханд үйлчилдэг, үндэсний үйлдвэрлэгчид, бизнесчдийг үл тоодог, хөрөнгө мөнгө, авилга, хээл хахуультай орооцолдсон гэх зэргээр хардаж сэрдэж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын арга барилыг нь ч хурцаар шүүмжилж байгаа аж. Ард түмэн хардах эрхтэй. Тэд ил тод мэдээллийг ч шаардах эрхтэй. Саяхан УИХ-аар баталсан ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрхийн тухай хууль ч үүнд л чиглэж байгаа билээ.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж “Ерөнхий сайд болон түүний ах дүү, хамаатан садангууд 100 гаруй хайгуулын лиценз эзэмшдэг юм байна... Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай байгуулах байсан ч тэр зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Ерөнхий сайд С.Батболд болон түүний ах дүү нар “Йист зон” компанийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суман дахь алтны уурхай, зэсийн хайгуулын лицензийг эзэмшдэг аж. Мөн тус компанийн Ховд аймгийн Мөст сумын Шавагт хайрхан уулан дахь мөнгөний хайгуулын лиценз ч тэднийхний мэдэлд бий.

Ингээд зогсохгүй Ерөнхий сайд болон түүний хамаатан садангийнхны мэдэлд “Могол интернэйшнл” компанийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ангаргийн нуруу, Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Ханхөхийн нуруу, Өвөрхангай аймгийн Хархориноос урагш хотын замын баруун талд, Архангай аймгийн Хашаатын “Цагаан чулуут”-д байдаг алтны уурхайн хайгуулын лиценз байдаг гэнэ. Тиймээс Ерөнхий сайдыг энэ бүхнийхээ учрыг тайлбарлахыг АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо шаардаж байна” гэж мэдээлээд Ерөнхий сайд С.Батболдыг ирэх 9 дүгээр сарын 15-ны дотор огцрохыг шаарджээ /”Өдрийн сонин”, №203/3905/, 2011.08.25. Эзэмшиж буй 100 гаруй лицензээ тайлбарлахыг Ерөнхий сайдаас шаардав/.

Дээрх шаардлага дахь мэдээллүүд үнэн бодитой нь нотлогдвол иргэд сонгогчид, ард түмний Засгийн газарт итгэх итгэл бүрмөсөн унтарна. Бороогоулдын алтны дуулианаар нэр хүнд нь сүрхий толботсон Ерөнхий сайд алт, мөнгөнд яасан их шуналтай бэрд вэ л гэж харагдахаар байна. Баруун аймгуудаас эхлээд төв халхын бараг бүх алт, мөнгө, зэсний хайгуулын лицензийг эзэмшиж байгаа юм биш үү?

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Батсайхан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Бид олон шалтгаанаас болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцрох шаардлагатай гэж үзэж байгаа...Авилга, хээл хахуульд идэгдсэн энэ Засгийн газар өдөр хоногийг өнгөрөөж иргэдээ хуурсаар л байна. Иргэдээ орон сууцтай болгох, Гэр хорооллын эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцорсны дараа батлагдах байхаа” гэжээ /№089/3791/, 2011.04.07. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцорны дараа хууль батлагдах байх/.

“Ерөнхий сайд саяхан “Өнгөрснөө яриад яахав. Урагшаа харж явъя” гэж байна. Энэ бол идсэн уусан, луйвардсанаа мартаад шинээр луйвардъя, шинээр идье гэсэн лоозон шиг сонсогдсон. Монголд стратегийн 15 орд, стратегийн ордод багтах ёстой 39 орд гээд 50 гаруй томоохон ордын ард дандаа  эрх мэдэлтнүүд байна. Эзэнгүй орд гэж алга” гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байхад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бид 20-200 өрхийг баяжуулах гэж ардчилсан нийгмийг байгуулаагүй. 2,8 сая хүн амтай, асар их баялагтай Монгол Улс ядаж хүн амынхаа 80 хувийг дунджаас дээгүүр орлоготой амьдруулах боломж хангалттай бий” гээд Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн лицензийн төлбөр гэж 851,8 мянган доллар төлсөн юм билээ. “Тавантолгой бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд учраас угаасаа ард түмний баялаг” хэмээн анхааруулжээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хариуцлага гэдэг зүйл уул уурхайд алга. Засгийн газар хариуцлага хүлээж, сайд нар огцрох ёстой” гэжээ /“Зууны мэдээ” №88/3778/, 2011.4.11/. Засгийн газар алдаагаа засахгүй бол огцрох ёстой/. Ц.Шинэбаяр гишүүн дээрх санаагаа улам тодруулж нэн их уур хилэнтэйгээр “Энэ муу хэдэн авилгач өөрсдөө зайлах ёстой. Зайл гэж бид шаардаж байна. Төрөө цэвэрлэе... Одоо болоо ш дээ. Засгийн газрыг бид бишгүй харлаа. Тэдний хийж байгаа үйлдлүүд нь бүгд гэмт хэрэг. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол одоо болоо. Энэ Засгийн газар Монгол төр, ард түмний төлөө ажиллахгүй байна. Стратегийн 15 ордыг хэдхэн хүний мэдэлд өгчихлөө” хэмээн мэдэгдсэн байна /”Өдрийн сонин”, №092/3794/, 2011.04.11. Энэ муу хэдэн авилгач өөрсдөө зайлах ёстой/.

Өөдөөс нь үг хэлж шөргөлцөхөд тун хэцүү гүн гүнзгий үндэслэлүүдийг УИХ-ын гишүүд сөхөн тавьж байгаа юм биш үү. Энэ бүгд үнэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энхийн цагаан тагтаа яагаад ч биш болж таарч байгаа юм. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг болохоор түүний удирдсан кабинетын сайдууд дотор /бүгдээрээ ч арай биш байхаа/ маапаантай улс цөөнгүй байх нь. Энэ талаар Ерөнхий сайдын унаган нутгийнх нь ах юү гэж бичсэнийг уншигч таны анхааралд хүргэе. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Ц.Дашдондов бол Сү.Батболдын эцэгтэй найзалж нөхөрлөж явсан нэг нутгийнх нь хүн юм гэнэлээ. Тэрбээр би “Өнөөгийн Засгийн газрын өөг өөхөөр хучих гээгүй. Алдаа дутагдал гэвэл хангалттай гэх хэмжээнээс хэтэрхий давчихаад байна. Засгийн газрын сайн, муугийн шалгуур индикатор нь ажилгүйдэл, ядуурлыг аль хэр багасгасанд орших атал ахиц дэвшил ер харагдахгүй байна. Нэг хүнд оногдох малын тоо, газар нутаг, байгалийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог хэрнээ амьжиргааны түвшин асар доогуур хэвээр.

Page 44: Жил жилийн болор цом

Хоёрхон сая гаруй хүнийг зутраахгүй залаад явж чадахгүй байгаа нь дээд эрх мэдэлтнүүдийн дэндүү лоймолынх. Хэнээс, юунаас болохоор энэ вэ? Ганц С.Батболдоос болоод байгаа нь юу л бол. Хяналтгүй төр, хариуцлагагүй дарга, сайд, хахуульд идэгдсэн байгууллагуудыг яалтай билээ. Харваас хачин хөгийн, олхиогүй гэвэл зөөлдөхөөр, ой гутам гэвэл онохоор “сайд” хэмээгчид хэд хэд байна. Эд нар С.Батболдын кабинетыг нэр нүүргүй болтол нь хөөдөж байна. Муугийн балаг олонд, могойн цус тэнгэрт гэгч энэ дээ” хэмээн гасалжээ. /Ц.Дашдондов. Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл. УБ, 2011, 97-98 дахь тал/. Үнэний ортой л болов уу. Гэхдээ кабинетыг Ерөнхий сайд өөрөө гардан удирдаж, залж чиглүүлдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Дээрх эрхмүүдийн үгэн дээр би ахиад нэг хүний санал бодлыг нэмж толилуулъя. Монголын улстөрд олон жил зүтгэсэн нийгмийн нэртэй зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Лигдэн гуай “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Төрийн өмч дээр л тоглосон баахан хүний дүр зураг харагдах юм. Тиймээс би хувьдаа Засгийн газрыг огцрох жамаараа огцрох нь зүй гэж бодож байна” гэж гүдэс шулуухан өгүүлжээ. /№062/4226/ 2011.03.15. Миний зориг, санаа мохоогүй байна/. Ингээд бодохоор хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, шүүмжлээд ч зогсохгүй яаралтай огцруулах ноцтой үндэслэл бодитой байгаа юм байна. УИХ-ын гишүүн Эрдэнийн Бат-Үүл Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь зүгээр нэг улстөрийн хийрхэл, туйлшрал биш ажээ. Түүний саналыг УИХ-ын 19 гишүүн битгий хэл олон хүн дэмжих дэгээ дээ. Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Батбаяр, Р.Амаржаргал нарын зэрэг УИХ-ын гишүүдийн нэрс хөвөрч байна гэж “Өдрийн сонин”-ы 2011.8.29-ний №206-д мэдээлжээ. Ингэх гүн үндэслэл байгаа бололтой. МАХН-ынхан 2011 оны 6 дугаар сарын 11-16-нд “Та энэ Засгийн газарт итгэж байна уу. Тавантолгойг бүх ард түмэн эзэмших нь зөв үү, буруу юу?” гэсэн хоёр асуултаар орон даяар санал асуулга явуулсныг уншигчид санаж байгаа. Олонхи нь оролцож санал бодлоо ч илэрхийлсэн биз. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 86 хувь нь Засгийн газарт итгэхгүй байна гэж хариулжээ. 29823 хүнээс санал асуусан юм байна. 27500 хүн Сү.Батболдын Засгийн газарт итгэхгүй байна, 4233 хүн итгэж байна гэж хариулжээ. /”Зууны мэдээ”, №147/3837/, 2011.6.20. Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь нь хамтарсан Засгийн газарт итгэхгүй байна гэжээ/. Иргэд сонгогчдын дийлэнхийн санал бодол ийм байгаа ажээ. Хэвлэлд энэ сэдвээр  гарсан шүүмжлэлт мэдээ мэдээлэлд үндэслэн задлан шинжлэл хийхэд ийм байна. Уншигчдад үндсэн санаа нь ойлгогдсон болов уу гэж итгэж байна.

Дээр дурдсан бүхнийг нэгтгэн дүгнэж үзвэл МАН ба АН-ын хамтран байгуулсан Засгийн газрын хоногийн тоо ерөнхийдөө гүйцжээ. Оройтоогүй дээр нь огцруулахаас өөр олигтой гарц үнэхээр харагдахгүй байна. Тэднийг одоохондоо эдийн засаг, ашиг сонирхлын нэгдэл л торгоон барьж байх шиг байна. Тавантолгойн бялуунаас аль болох их хувь хүртэхийг дор бүрнээ мөрөөдөн тэмүүлж буй бололтой. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамтарсан Засгийн газар Монголын ард түмэнд ашигтай  асуудлаар нэг ч алхам хийгээгүй гэж дүгнэжээ /2011.8.30-ны “Өдрийн сонин”-ыг харна уу/. Ардчилалд суралцсан, соёлтой улс орны Засгийн газар бол ард түмнээр шахуулж шаардуулахгүйгээр өөрсдөө гэмээ мэдээд огцордог практик бусад улс оронд түгээмэл байдаг. Сүхбаатарын Батболд яахыг харцгаах л бидэнд үлдэж байх шив дээ.

Миний бодоход Сүхбаатарын Батболд тэргүүтэй Монгол Улсын хоёр намын хамтарсан Засгийн газар зөвхөн огцроод зогсохгүй монголын ард түмнээс уучлал гуйх ёстой болов уу. Ард түмнээ хууран мэхэлнэ, газар шороогоо гадныханд найр тавьж худалдана, авилгал хээл хахуульд идэгдэнэ гэдэг бол төр засгийн жолоо атгалцаж буй дээдэст байж болшгүй гэмт хэрэг юм.

Сүхбаатарын Батболд лидер биш байна

Парламентын ээлжит сонгуульд ялсан улстөрийн намын дарга Засгийн газраа эмхлэн байгуулдаг практик ардчилал хөгжсөн улс орнуудад түгээмэл байдаг. Энэ замд ороод Монгол Улс хориод жилийг ардаа орхилоо. Сүхбаатарын Батболд 2008 оны сонгуульд ялсан МАХН-ын /сүүлд МАН болсон/ даргын хувьд хамтарсан Засгийн газрыг тэргүүлээд хоёрдахь жилээ болж байна. Намын дарга хүн бол тухайн улстөрийн намын лидер буюу манлайлагч нь билээ. Лидерээ дагасан нам олон улс оронд байна. Лидер бол сүргийн манлай буюу тухайн улстөрийн намын үзэл баримтлал, үйл ажиллагааг тодорхойлогч төдийгүй амьдрал практикт гардан удирдаж хэрэгжүүлэгч нь юм.

Монгол дахь ууган улстөрийн хүчин МАХН-ын лидерүүд нь ХХ зууны эхэн үед Бодоо, Данзан, Сүхбаатар нар байжээ. Энэ хүмүүс бол авьяас билэг, эр зориг нь ялгаран тодорч нийгмийн тавцнаа товойн гарч ирсэн, алсын мэргэн хараатай, амьдралын өргөн мэдлэг туршлагатай, дэлхий дахинаа хийгээд улс орондоо болж буй үйл явдал, үзэгдэл юмс, тэдгээрийн цаашдын чиг хандлагыг соргогоор мэдэрч ойлгож чадсан халуун эх орончид байв. Тэд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа эргэлзэлгүйгээр зориулж чадах, өөрсдийн авьяас билэг, хүч хөдөлмөрөө Монгол Улсын хөгжил цэцэглэл, Монголын  ард түмний үндэсний эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр бүрэн зориулсан хүмүүс байв. Тэдний үйл хэргийг Хорлоогийн Чойбалсан үргэлжлүүлж Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдлээ шилжүүлэн өгчээ. Юмжаагийн Цэдэнбал өөрийнхөө залгамжлагчаар Жамбын Батмөнхийг бэлтгэжээ. Энэ мэтчилэнгээр уламжлан явж ирсэн байна. Монголын нийгмийг удирдан жолоодогч МАХН хэмээх аварга хүлгийн жолооны ард Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Санжаагийн Баяр гэх зэрэг цөөнгүй улстөрчид сууж үзсэн билээ. Тэд бүгдээрээ л ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд байжээ. Намын хамт олон, иргэд сонгогчдын ихэнх нь тэдэнд итгэж найдаж байсан байна. Өөрөөр хэлбэл дээрх лидерүүд улстөрийн намаа удирдан жолоодож намын хамт олноо араасаа дагуулж чадаж байсан аж. Үзэл нэгт журмын нөхөд нь манлайлагч лидерээ тойрон хүрээлж

Page 45: Жил жилийн болор цом

байжээ. Лидерүүд нь журмын нөхдийнхөө нийтлэг эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын хөгжил цэцэглэл, Монголын ард түмний төлөө чин сэтгэлээсээ хичээнгүйлэн зүтгэж байсан байна.

Монголын нийгэм дэх улстөрийн хоёрдахь том хүчин АН-ын хувьд Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Эрдэнийн Бат-Үүл зэрэг хүн өнгөрч буй хорин жилийн түүхэнд манлайлагчийн байр суурьтай явж ирсэн нь маргашгүй баримт юм. Тэдэнтэй хамт хүчин зүтгэж явсан Мэндсайханы Энхсайханд бас лидерийн шинж тэмдэг ажиглагддаг. Өндөр мэдлэг боловсролтой энэ хүн бол халуун эх оронч зүрх сэтгэлээрээ бусдаас аргагүй л ялгарч харагддаг билээ.

Энэ бүхнийг цухас боловч дурдаж нэрлэхийн учир нь судлаач миний бие МАХН-ын /сүүлд МАН болсон/ дарга Сүхбаатарын Батболдыг тэдэнтэй харьцуулан жишиж, түүнд удирдагчийн шинж чанар байна уу, үгүй юү гэдэг асуултад хариулт өгөх оролдлого хийх гэсэнд оршино. Сү.Батболд намын дарга болмогц Тэрэлжийн тунхаглал хэмээх баримт бичгийг гаргаж ирсэн билээ. Тэр нь тус намын онол суртахууны үндэс ардчилсан социалист үзлийг үндэсний хөрөнгөтний үзэл чиглэлээр өөрчлөх, МАХН-ын нэрийг МАН-аар солиход чиглэж байв. Намын гишүүдийн саналыг авч, эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлж санал бодлыг нь чамгүй сонссон. Үндэсний хөрөнгөтний төлөөлөл гэж өөрийгөө тооцож буй хөрөнгөлөг намын даргаас энэ нь гарч болох, нэг их гайхаад баймгүй санаачилга байсан юм. Харамсалтай нь тэр өөрийнх нь удирдсан намын ихэнх гишүүд гуйлгачид байсныг тооцоогүй. Олонхийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учраас ардчилсан социалист үзэл санаан дээрээ үлдсэн байх. Харин МАХН-ын нэрийг МАН болгоно гэж эргэлт буцалтгүй шуудран зүтгэсэн. Намын ХХҮI их хурлаараа ч үүнийгээ баталгаажуулж чадсан. Үүнд нь цөөнгүй гишүүд гол нь гонсойж хоцорсон юм билээ. Нам дотроо хагарч хоёр хуваагдах эхлэл эндээс үүдэлтэй. Уг нь дэлхийн социалист интернационалын жинхэнэ гишүүнээр аль хэдийнэ элчихсэн МАХН-ын хувьд хувьсгалт гэсэн үгтэй хуучин нэрнээсээ болж олон улсын тавцанд ад үзэгдсэн зүйл ч байгаагүй юм. ХХҮI их хурлаа яаравчлан хийж ойрын хорин жилийн хоосон мөрөөдлөө ярьж амьтны анхаарлыг нийгмийн эмзэг асуудлаас хөндийрүүлж жүжиг тоглуулж байсанд орвол хоёрхон жилийн өмнө хуралдсан МАХН-ын ХХҮ их хурлаас гаргасан улстөрийн гол тогтоолын заалтуудаа яаж хэрэгжүүлэв. Юуг хийж чадав, юуг нь чадсангүй вэ гэдгээ ний нуугүй хэлэлцсэн бол хамаагүй дээр, ажил хэрэгч хурал болох байсан. Тогтоолоо хэрэгжүүлэх чиглэлээр тоймтой юм юуг ч хийж чадаагүй болохоор зориуд тойрч зугтсан байх гэж бодож байна. Миеэгомбын Энхболд МАХН-ын дарга байхдаа намын амьдралд ардчиллын салхи оруулж, эрүүл саруул байдлыг бий болгож чадсан бөгөөд ХХҮ их хурлын төлөөлөгчид, түүний дотор Г.Очирбат, П.Жасрай, Ц.Балхаажав зэрэг намын ажлын хур туршлагтай олон арван хүмүүс Монголын нийгэмд бугшсан идээ бээрийг хэрхэн яаж шахаж эмнэх арга замын талаар 2 бүтэн өдрийн турш ярилцаж үнэлж баршгүй үнэт саналууд гаргасан юм. МАХН-ын ХХҮ их хурлын төлөөлөгчдийн санал бодлын хураангуйлсан илэрхийлэл нь тэрхүү улстөрийн тогтоол байсан билээ. Тогтоолын заалтуудаа хэрэгжүүлэх ажлыг 2012 он хүртэл дэс дараатай хийгээд УИХ-ын ээлжит сонгуульд хэлэх үгтэй, хийсэн ажилтай орсон бол МАХН 2008 оны ялалтаа хадгалж үлдэх нь ойлгомжтой байлаа. Тийм нөхцөлд МАХН-ын нэрийг МАН болгож өөрчлөх асуудал ч хялбархан шийдэгдэх боломжтой байв.Тэгэлгүйгээр ХХҮI  их хурлаа яарч сандран хуралдуулж намын зарим гишүүд, цөөнхийн санал бодолд хүндэтгэлгүй хандсаны улмаас нам хагарч хоёр хуваагдав. Намбарын Энхбаяртайгаа хэл амаа ололцож чадсангүй. Уг нь тэд ангийн дайснууд биш улстөрийн нэг намын журмын нөхөд шүү дээ. Эр зориг, эрмэлзэл хүсэл гаргасан бол болох л байлаа.

Хүссэнгүй.

МАХН-ын 90 жилийн түүхэнд нам нь анх удаа хоёр хуваагдав. Нэр сольсноос болж. Ингэж МАХН буюу МАН-ын дарга Сү.Батболд аньж эдгэшгүй том шархыг намдаа буй болов. Намаа хагалан бутаргасан намын дарга гэж тус намын түүхэнд бичигдэх болж байна. Үнэхээр гутамшиг. Энэ нь түүнд эргээд үхлийн цохилт болон бууж байгааг өнөөдөр та бид харж байна. Намынхаа эв нэгдэл, үзэл бодлын нягтралыг хадгалж чадаагүйн улмаас Сү.Батболдын нэр хүнд намын гишүүдийнхээ дунд түргэн хурдацтай унасан нь бодит үнэн юм. Журмын нөхөд нь түүнд итгэхээ больжээ. Нэр хүнд нь унах болсон өөрч цөөнгүй учир шалтгаан байгаа байх. Өмнөх гарчигт заримаас нь товч боловч дурдсан.

“Саяхан Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Мягмар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг “Чингис” зочид буудлыг хувьчилж авахдаа мөнгө төлөөгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл олон нийтээс энэ бүхнийг нуусан гэж мэдэгдлээ. Тун саяхан Авирмэд гуай дугуй ширээний ярилцлагад орж байхдаа телевизээр Ерөнхий сайдыг шууд л хулгайч, луйварчин гэж цоллосон. Төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил нь хийгдсэн Тавантолгой, Бороогийн ордын лицензийг авч, төсөвт ямарч мөнгө төлөөгүй гэсэн мэдэгдэл хийсэн шүү дээ. Намын гишүүд, ялангуяа УИХ-д сууж байгаа МАН-ын бүлгийнхэн үүнд сэтгэл зовж байгааг хэлье. Удахгүй сонгууль болох гэж байхад намын дарга үүнд хариулт өгөх ёстой... Энэ бол ганц С.Батболдын асуудал биш Намын асуудал. Маш их түүхтэй, гавьяатай энэ намын хамгийн чухал үед нь чимээгүй суугаад байж болохгүй. Бодит байдлыг намын хамт олонд, Монголын ард түмэнд хэлэх ёстой” гэж УИХ-ын гишүүн О.Чулуунбат сэтгүүлчид хэлсэн нь нийгэмд шуугиан тарьсан билээ. /”Үндэсний шуудан”, №057/1081/, 2011.3.7. Намын дарга “Чингис”-ийг, Бороог, Тавантолгойг яаж авснаа ил тод мэдэгдэх ёстой/.  Журмын нөхдийнхөө зүгээс шахуулсан Сү.Батболд төв телевизээр ярилцлага өгч зарим зүйлд хариулт өгсөн. Эрдэнэтийнхэн илүү үрэн таран хийдэг, би бол харин хавьгүй бага гэж ойлгогдохоор л юм ярьж байсан санагдана. Сүүлд “Өнөөдөр” сонинд нийтэлсэн эхээсээ тэр хэсгийг хасчихсан байна лээ.

Сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ засгийн эрхийг хамтран барьж буй улстөрийн хоёр намын ирээдүйн хувь заяаны талаар сонирхолтой таамаглал дэвшүүлжээ. Тэрбээр “Манан дундаас мандах хувьсгалын хий үзэгдэл” хэмээх өгүүлэлдээ “Ядуу оронд улстөр байдаггүй. Эдийн засаг, өнгө мөнгөний ашиг сонирхол л байна. Манай улстөр гэгч чухам өнөөдөр тов тодорхой. Оюу ба Тавантолгой, бас бус стратегийн орд газруудын эргэлтэд хэн

Page 46: Жил жилийн болор цом

хяналтаа тогтоох тухай л асуудал. МАН ба АН-ын тухайд тус тусдаа ихээхэн эрсдэлтэй, намуудын дээд түвшиндээ бол аюумшиг төрүүлсэн түгшүүртэй асуудал.

МАН-АН-ын ашиг сонирхол, чиг зорилго нэгдмэл. Хоёр толгойг хавсайдан хөндөж чадлаа. Стандарт бус шийдвэр нь зорилгодоо хүрлээ...МАН-АН-ын стандарт бус шийдвэрээ стандартчлан МААН буюу Монголын Ардын Ардчилсан Нам болж нэгдэхээс илүү сайн төөрөг зураг энэ намд ч байхгүй, манай нийгэмд ч байхгүй” гэсэн байна /№41/2151/, 2011.3.2. “МОНЦАМЭ мэдээ”/. Эндээс үзвэл “Тэрэлжийн тунхаг” гэгчид МАН хөрөнгөтний чиглэлийн үзэл баримтлалтай болно гэсэн нь санамсаргүй хэрэг байсангүй.

Засгийн эрхийг хамтран барьж буй улстөрийн хоёр намын зарим удирдагчдын толгойд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа яах вэ. Ахиад нийлэх үү, эсвэл салах уу гэсэн асуудал эргэлдэж байгаа бололтой. Мань хүмүүсийн толгойд иймэрхүү л юм эргэлдэж буйд мөрий тавьсан ч алдахгүй гэж Ч.Эрдэнэ дээрх өгүүлэлдээ тэмдэглэжээ. Үүнийг нь ард түмэн ч аль хэдийнэ гадарлачихаад улстөрийн хоёр намын лидерүүд хүзүү сээрээрээ холбогдож, хөнжил гудсандаа тэврэлдэх боллоо. Өнгө мөнгө, түрийвчээрээ нэгдэж нийлэлдсэн гэж ярилцах болсоор удаж байна. Тун ортой бололтой. Дээгүүрээ ч яахав өнгө мөнгөний ашиг сонирхлоороо нэгдэж болдог юм байж. Харин доогуураа яах бол. Түүнийг нь зөвшөөрөх юм болов уу. Дээдсийн үл тоомсорлодог, басамжлан доромжилдог “Харанхуй масс” түүхийн эгзэгтэй цаг мөчид эвгүй, хэцүү шүү дээ. Уур хилэн нь улам л бадарч эхэлж байх шиг байна. Энэ нь Монголд сөрөг хүчний томоохон орон зайг ч бэлтгэж өгч байх шиг байна. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “2004, 2008 онд хоёр улстөрийн хүчин хамтарсан нэрийн дор улсыг завхрууллаа” гэжээ. /”МОНЦАМЭ мэдээ”, №142/2252/, 2011.7.27. Хоёр танхимтай парламент л Монгол Улсыг хөгжүүлнэ/. УИХ-ын энэ гишүүнтэй санал нийлэх сонгогчид хэдэн мянгаар ч гарч болзошгүй. Улстөрийн намуудын дотор ч ийм бодолтой гишүүд зөндөө бий.

“Намын шинэчлэлийн явцад урам хугарсан, намын удирдлагадаа итгэл алдарсан хэдэн арван мянган гишүүд л бодит хүч юм. Тэгэхээр хуучны аварга хүчирхэг МАХН-ыг хагалсан буруутан нь хэрэгтэй цаг үед нь намынхаа шинэчлэлийг хийж чадаагүй өнөөгийн МАН-ын удирдлага өөрсдөө. Намаа хагарсанд хэн нэгнийг буруутгаж чулуу шидэх гээд байгаа бол өөрсдийнхөө толгой руу л тэр чулуугаа нүүлгэвэл зохилтой” гэж нийтлэлч Б.Номинчимэд бичжээ. /”МОНЦАМЭ мэдээ”, №131/2241/, 2011.7.7. Хагарлын буруутанг хайх аян/.

2012 оны сонгууль хаяанд тулчихсан өнөө үед засгийн эрхийг барьж буй намуудын удирдлага дор бүрнээ бодолхийлж үе үе рейтингээ хэмжиж судалж янз бүрийн арга тактик боловсруулж байгаа нь нууц биш юм. МАН-ын хувьд бол гарцаагүй ялагдах нь гэдгээ гэнэт мэдэрч үүрэндээ ус цацуулсан шоргоолж шиг бужигналдаж эхэлжээ. Болзошгүй ялагдлын уг үндэс, учир шалтгаан нь ахиад л МАН-ын дарга Сү.Батболдтой холбоотой болж таарч байна. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Мягмар МАХН-ын ХХҮI их хурлын өмнөхөн Монголын хамгийн том олигарх ийм нэр хүндгүй даргатайгаар манай нам 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох юм бол гарцаагүй ялагдана гэж зарласнаас хойш эл болгоомжлол өвсөнд ассан түймэр шиг тархах болсон гэнэ.

УИХ-ын залуу гишүүний нэг Ж.Энхбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа МАН-ын удирдлага “биднийг сонсдог байх ёстой. Үгийг нь сонсчихоод үгүйсгэдэг, эргэж дайрдаг, үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хавчдагаа болих хэрэгтэй. Манай Ерөнхий сайд “Залуучуудаа ний нуугүй яримаар байна. Та нарын санал бодол хэрэгтэй” гэж урьчихаад үг хэлснийх нь төлөө эргэж дайрсныг нь ерөөсөө ойлгохгүй байна. Ингээд бодохоор бидний хооронд сэтгэлгээний том зөрүү байгаа юм байна.... Хамгийн гол нь мөнгө барьчихаад намын даргаа тойрч УИХ-д нэр дэвшдэг байдал надад таалагдахгүй байна. Ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүлээд эр хүн шиг хариуцлагаа нуруундаа үүрч, үнэн үгээ хэлээд, манлайлах чадвараа гаргаад, дотроо цэвэрлэгээ хийгээд, албан тушаалын ард нуугдсан муухай хүмүүсээсээ салж чадвал энэ нам сонгуульд ялах нь тодорхой” гэжээ. /№123/3825/, 2011.05.17. Манай ах нар хариуцлагаа даасан шиг даагаад дангаараа явах хэрэгтэй/. Энэ үгийг би МАН-ын мянга мянган залуу гишүүдийн санаа бодлын илэрхийлэл гэж ойлгож байна. Ж.Энхбаярын ярианаас үзэхэд МАН-ын дарга залуу гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, сонссон ч эргэж дайрч давшилж шинэлэг сэтгэлгээг нухчин дардаг аж. МАН-ын тэргүүн, намынх нь залуу гишүүдийн хооронд сэтгэлгээний асар их зөрүү бий болжээ. Намын дарга нь асуудлыг, тухайлбал УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх хамгийн хариуцлагатай чухал ажлыг өргөн барьсан мөнгөнийх нь тоогоор шалгуур болгож дэвшүүлдэг юм байна. Хариуцлагаа дангаараа үүрэхээс айдаг аж. МАН-ын дотор цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Албан тушаалын ард нуугдсан муухай хүмүүсээсээ салах шаардлагатай ажээ. Эндээс мөн л мөнгө төгрөг, өглөг барьц үнэртэж байгаа нь гайхалтай.

УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдож МАХН-ын шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулж намын дотор жигүүр хүртэл байгуулалцаж явсан М.Далайхүү сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Хэд хэдэн нам, төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд нэгдэж “Эх орон-шударга ёс” эвсэл байгуулав. Гэтэл эдгээр нам, хөдөлгөөн, байгууллагыг толгойлж байгаа хүмүүсийг гомдогсод, албан тушаалын шантаачлагчид, нам дамжсан хутган үймүүлэгчид хэмээн зарлаж, эхээс төрөхөөсөө л “Муухай хүмүүс” байсан мэтээр зарлан тунхаглаж байна. Равжаа хутагтын хэлсэнчлэн “Үнэн үүдэнд, худал хойморт заларсан” өнөөгийн Монголд үнэн хойморт залрах сайн цаг эхлэх гэж ч байгаа юм билүү” хэмээн эргэцүүлэн бясалгажээ. /”Зууны мэдээ”, № 67, 68/3754, 3758/. “Муухай хүмүүс”/. Энэ мэтээр МАН-ын гишүүд, дэмжигчид янз янзын л юм боддог болсон бололтой. “Өдрийн сонин”-д МАН-ын гишүүд “Манай ерөнхий сайд ер нь манай талын хүн үү, нөгөө талын хүн үү? Хамтарсан энэ тэр нь маньтай хамтарсан хэрэг үү, танай даргатай хамтарсан хэрэг үү гэж асууж байна. Ер нь Засгийн газар ажиллаж эхэлснээр ард түмэнд үр ашиг нь ойрхон байх ямар асуудал шийдэгдсэн юм бэ?” гэж хүртэл бичих болжээ /№081/3783/, 2011.03.29. Цуурхалд цуурсан Засгийн газар, Сүржин хийдэлтэй даржин айлчлал/.

Page 47: Жил жилийн болор цом

Сонин хэвлэлд нийтлэгдсэн бүгдэд итгэж болохгүй л дээ. Зарим нь захиалгатай бичлэг ч байдаг. Гэхдээ л шүүмжлэлт нийтлэл, нэвтрүүлгийг анхааралтай судлан үзэж авах, гээхийн ухаанаар хандах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

“Ерэн оноос хойш бензиний үнэ нэмэгдэж байснаас тасарч байсан түүх байхгүй. Сү.Батболдын үед харин муугаа үзэж эхэлдэг байна шүү, монголчууд. Картын шатахуунд орж оочерлож эхэллээ... Монголчуудыг ерэн оны шилжилтийн үед эргүүлж авчрах ийм л мөхөс нэгнийг бид Ерөнхий сайдын суудалд суулгаснаа ойлгож эхэллээ. Шатахуун картанд, талх картанд... өөр юу юу картанд орохыг одоохондоо хэлж мэдэхгүй нь. Гэхдээ ойрмогхондоо бол мэдрэгдэх нь. Энэ бүхэн бол Сү.Батболд гэж хүнийг ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байна. Үүнээс өөрөөр юү гэж ойлгох юм бэ? Энэ намынх л гэж ичих юмгүй нүдэн дээр баяжаад, ард түмэн ядуураад байж болохгүй. Заавал ирэх долдугаар сарын 1-нийг хүлээж яах юм. Хүлээх зуурт чинь ард түмнийг амаар нь шороо үмхүүлэх нь, энэ намынхан. Энэ намыг удирдаж буй Сү.Батболдтон” гэж “Өдрийн сонин”-д /№157/3859/, 2011.06.28/ П.Хашчулуун бичсэн байхад мөн сонины өөр нэг дугаарт сэтгүүлч Д.Оюунтуяа “Өнөөдрийн МАН-ын толгойд төрд ажиллан хагартлаа баяжсан хүмүүс пиг чихээстэй байна. Ийм хүмүүс төрийн албанд оронгуутаа эрх мэдэл болон өөртөө ойр байгаа мэдээллээ ашиглан ард олонд түгээ гэсэн мөнгийг түнтийтэл халаасалж  суудаг...Явсан замнал, туулсан амьдрал нь хэний ч нүдэн дээр илхэн байгаа хойно тэднийг ямар аргаар бийлэгжүү амьдарч байгааг хүмүүс мэдэхтэйгээ байгаа.

Төрөөс төрсөн энэхүү тэрбумтнуудыг товчхондоо олигархи гэдэг. Одоо МАН-ыг Монголын олигархиуд толгойлж байна. Ийм байхад ирэх сонгуульд МАН ялах тухай зүүдлээд ч нэмэргүй. Ард түмний саналыг тэд мөнгөөр худалдаж авч болдог гэж бодож байгаа бол зүүднээсээ эртхэн сэрсэн нь дээр. Мөнгөнд дургүй хэн байхав, гэхдээ өөрийнх нь мөнгийг дээрэмдэж аваад буцаагаад өөрт нь өгөөмөр сэтгэл гаргаж байгаа мэт сарвайх хүнд хэн дуртай байх вэ.

Төрд шургалсан олигархиудаас гадна МАН сонгуульд ялагдах олон шалтгаан бий. Адаглаад шинэчлэл хийж байгаа нь энэ гээд нэрээ солиод хоёр хуваагдчихсан. Өөрийнх нь амьдралын итгэл үнэмшил болсон МАН-ын улаан дэмжигчид хүртэл МАН, МАХН-ын алийг нь илүүд үзэхээ эргэлзэн байдлыг ажисхийн сууна. Нэгэнт л итгэл үнэмшил нь ийм эргэлзээнд хүрснийг бодоход эргээд намаа дэмжих нь тунчиг эргэлзээтэй.

Ингэж олигархижсан нам сонгуульд булхайгаар ялсан ч, бүр огт цэврээр ялалт байгуулсан ч маргааш нь “долоон сарын нэгэн” болно. Харин энэ хэдэн олигархиасаа салбал сонгуульд ялах горьдлоготой” хэмээн бичжээ /№177/3879/, 2011.07.26. Олигархиар толгойлуулсан нам сонгуульд ялж байсан түүх байхгүй/.

Ийм сэдэвтэй нийтлэлүүд төвийн сонин хэвлэлд элбэгших хандлагатай байгааг анзаарахгүй байж болохгүй бизээ. “МАН-ын УИХ дахь гишүүд удирдлагуудаа огцрох ёстой гэж шүүмжилжээ”/”Үндэсний шуудан”, №116/1140/, 2011.5.16/, “МАН-ын өнөөгийн удирдлага улсынхаа хөгжлийг залж, чиглүүлэх чадваргүй байна”/”Өдрийн сонин”, №179/3881/, 2011.07.28. Н.Дашзэвэг: Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюутолгой ч, Тавантолгой ч харууллаа/, “Тэрэлжийн тунхаг-2” буюу С.Батболдыг унагах НАМЗХ-ны сценари”, “Зууны мэдээ”, №197/3887/ 2011.8.22/, “Намын даргаа унагах төлөвлөгөөг МАН-ын гишүүд зохиож байна”/”Өдрийн сонин”, №193/3895/, 2011.08.13/, “МАН-д асаах С.Баярын “түймэр” /”Зууны мэдээ”, №187/3877/, 2011.8.10/ гэх зэргээр гарчиглаж, лидлэж тодотгосон үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээллүүд ар араасаа цувж эхэллээ. Цаашид ихсэнэ үү гэхээс багасахгүй болов уу. Энэ нь нэг л зүйлийг хэлээд буй хэрэг.

Мэндсайханы Энхсайхан “Ардчилал, улстөрийн намын мухардал ба тусгаар тогтнол” хэмээх алдарт илтгэлдээ ардчиллын тухай Черчиллийн тодорхойлолтыг тайлбарлахдаа “Төрийн дээр нам гарах нөхцөлийг бий болгодог” сул талтайг онцолсон байна /”Өдрийн сонин”, №053/3755/, 2011.02.23/. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Улсыг “Удирдах зөвлөл” удирдах ёсгүй” хэмээх өгүүлэлдээ “Төр төвтэй улстөрийн тогтолцоог эргээд нам төвтэй улстөрийн тогтолцоонд шилжүүлж буй МАН, улам бүр эрчээ авч буй хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой хүн нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд билээ. Гэтэл С.Батболд Засгийн газрын тэргүүн гэхээсээ илүүтэйгээр намын даргын байр сууринаас асуудалд хандаж... байна. Ийм учраас С.Батболдыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах санал гаргахаас өөр аргагүй болж байна” гэж өөрийн байр суурийг тайлбарлажээ /”Өдрийн сонин”, №165/3867/, 2011.07.07/. Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа “Монгол орны мөнх хөх тэнгэрийг хөшиглөн харанхуйлж, улс орны ирээдүйн хувь заяаг бүрхэгдүүлж байгаа улстөр-бизнесийн нам дамнасан олигархи бүлэглэлийг та бид МАНАН хэмээн томьёолох болсон билээ” гэжээ. /”Зууны мэдээ”, №118/3808/, 2011.05.16/, МАНАН ба тархи угаалт/.

Эндээс харахад гурван ч зүйл нэн тодхон ажиглагдаж байна. Нэгд, Сү.Батболд засаг төрийн дээр МАН-ыг гаргах гэнэ. Энэ нь ерэн оны ардчилсан хувьсгалын үр дүн, үнэт зүйлсийг үгүй болгож байна. Хоёрт, уг үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, холбогдох бусад хуульд харшилж байна. Гуравт, улстөр-бизнесийн нам дамнасан олигархи бүлэглэл улс орны хөгжлийн ирээдүйг манантуулж байна гэсэн санаа болно.

Энэ мэтийн янз бүрийн хүчин зүйлийн улмаас МАН-ын рейтинг буурч эхэлжээ. Уг бууралт зогсохгүй байгаа нь аюултай үзэгдэл мөн. “Сант марал” сангаас 2011 оны 5 дугаар сард явуулсан судалгаанаас үзвэл сонин дүр төрх харагдаж байна. “Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ гэсэн асуултад судалгаанд оролцсон орон нутгийн иргэдийн 21,2 хувь нь МАН, 23,7 хувь нь АН-д саналаа өгнө гэж хариулжээ. Улаанбаатар хотынхны 13,8 хувь нь МАН-ыг, 14 хувь нь АН-ыг сонгожээ. Хамтарч засаглаж байгаа

Page 48: Жил жилийн болор цом

улстөрийн хоёр намын рейтинг хот, хөдөөд зуузай холбон унаж явна. 2008 оны сонгуулиар УИХ-д цөөнх болсон АН рейтингээрээ МАН-ын өмнө оржээ. МАН 32,8 хувьтай байна. Одоогоос яг нэг жилийн өмнөх судалгааны дүнгээс харахад АН, МАН-ын рейтинг дээд тал нь дөрвөн пунктээр буурчээ. “Сант марал”-ын 2010 оны 5 дугаар сарын судалгаагаар АН 39,5, МАН 35,1 хувийн рейтингтэй байжээ...

Судалгааны дүнгээс харахад олон нийт Засгийн газрын ажилд төдийлөн сэтгэл ханамжтай бус байгаа ажээ. Таны амьжиргаа өмнөх жилийнхээс дээрдсэн үү гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59 хувь буюу олонхи нь “хэвээрээ” гэж хариулжээ. Үүнээс гадна ажилгүйдлийг бууруулаагүй нь Засгийн газрын хамгийн том алдаа гэж дүгнэсэн нь эрх баригчдад нэгийг бодогдуулах бизээ” гэсэн байна. /”Үндэсний шуудан”, №113/1137/, 2011.5.12. Эрх баригч намуудын рейтинг буурчээ/.  Сүүлийн хорин жилийн практикаас харахад “Сант марал” сангийн судалгаа тун голтой байдгийг бид мэднэ. Дээрх судалгаанаас үзэхэд улстөрчдийн рейтингийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж манлайлж, МАХН-ын дарга Намбарын Энхбаяр удаалжээ. Засгийн эрхийг барьж буй МАН-ын дарга Сү.Батболд Улаанбаатарт аравт, хөдөөд гуравт орсон мэдээтэй байна. АН-ын дарга Н.Алтанхуяг эхний аравт багтаж чадсангүй. Үүнээс үзвэл Засгийн эрхийг барьж буй намуудын дарга нарын нэр хүнд ихээхэн доош унасан нь тодорхой харагдана. МАН-ынхан “Сант марал”-д захиалга өгч 2011 оны 8 дугаар сард Улаанбаатар, Дорноговь, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 1000 иргэний дунд судалгаа явуулжээ. “2012 оны сонгуульд ямар хүмүүс сонгогдвол дээр вэ гэсэн асуултад  судалгаанд оролцогчдын 74 хувь нь шинэ хүмүүс давамгайлсан шинэ бүрэлдэхүүнтэй парламент байгуулах ёстой гэжээ. Түүнчлэн 2012 оны парламентад аль нам нь давамгайлбал дээр вэ гэсэн асуултад МАН, АН-ын аль нь ч УИХ-д давамгайлах хэмжээний санал аваагүй байна. МАН, АН-ын алинд ч нам дотроо бусдаасаа тасарчихсан лидер байхгүйг бас энэ судалгаанаас харж болно” гэж “Үндэсний шуудан” сонин мэдээлжээ. /№199/1223/, 2011.8.30 “Сант марал”-ын шинэ судалгаа/. Судалгааны дүнгээ ил гаргахыг хүсэхгүй байгаа өөр нэгэн эрдэм шинжилгээний байгууллагын судалгааг дам сонсвол МАН-ын рейтинг 15 хувь хүртэл буурсан мэдээлэл байна. Сү.Батболдын рейтинг эхний арваас ухарч хойшилсон сурагтай. Хэрэв эдгээр мэдээлэл  үнэн бол МАН-д үхлийн харанга дэлдэж буйтай ялгаа юун билээ. Нам сонгуульд ялахад лидерийн үүрэг онцгой байдаг. Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Санжаагийн Баярын нэр хүндээр МАХН-ын рейтинг өсч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын сонгуульд итгэлтэйгээр ялж байсан нь бодит үнэн юм. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэтэл МАН-ыг толгойлж буй Сү.Батболд рейтингээрээ тэдний алинд ч хүрэхгүй байна. Энэ бол МАН-ын дарга Сүхбаатарын Батболд улстөрийн удирдагч, тус намын жинхэнэ лидер биш юм байна гэсэн гаргалгааг гаргахад эрхгүй хүргэж байгаа юм. Түүний өнгөрсөн хугацаанд хийсэн хэд хэдэн ноцтой алдаа ийм байдалд хүргэжээ. Энэ нь хүссэн ч, хүсээгүй ч Сү.Батболдыг намын даргынх нь суудлаас ховхолж хаяхад зайлшгүй хүргэнэ. Хэрэв МАН 2012 оны УИХ-ын сонгуульд навс ялагдая л гэж хүсээгүй бол шүү дээ. Хүсч байвал өөр хэрэг.

МАХН-ыг /өнөөгийн МАН/ ерэн жилийн турш толгойлж ирсэн лидерүүдийн тухай би энэ гарчгийн эхэнд цухас дурдсан. Тэдний хэнд нь ч Сү.Батболд үнэхээр чац хүрэхгүй, тохой дутаж байгаа нь маш тодорхой мэдрэгдэж байна. Ганцхан зүйлээрээ л Сү.Батболд өмнөх лидерүүдээсээ давж гарна. Хөрөнгө мөнгө, бэл бэнчингээрээ. Өөр юугаар ч үгүй. МАН-ынхан түүнийг Дамдины Сүхбаатарын төрсөн нутгийн унаган хүү, хойт дүр гэх нь холгүй рекламддаг. Гэвч тэрбээр алдар хүндтэй өвөг дээдэс Дамдины Сүхбаатар шигээ орон гэрээ хүртэл зарж Монголын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө явах /Дамдины Сүхбаатар дөрвөн ханатай гэрээ зарж хөл дүүжлэх унаа болгоод ОХУ руу явж байсан/ хүн хараахан биш бололтой.

УИХ-ын гишүүн, хэдхэн сарын өмнө тус намын гишүүн байсан Ц.Шинэбаяр “УИХ-аас томилолт аваад явж байгаа намайг Оюутолгой оруулахгүй гэж байна. Улсын дотор улс бий болчихжээ, тэнд маш том газрыг хашиж аваад дотор нь буутай харуул хоёр цаг тутамд эргүүлд гарч байна. Уурхайн эдэлбэр газрыг ингэж хамгаалж байгаа нь Африкийн колонийн орнуудыг санагдуулж байна. Тэнд хүний амь эрсэдсэн нь хамаагүй болчихсон байна шүү дээ. Монгол колони болсон нь эндээс харагдаж байна. Төр засгийн хууль энд үйлчлэхгүй байна. Ерөөсөө улс орноо худалдаад колони болгочихсон байна шүү дээ” хэмээн дуу алдаж харамссан байх юм. Тэрбээр сонгуульд оролцохгүй гэдгээ сурвалжлагчид хэлээд “Очиж очиж хулгайч С.Батболдтой зэрэгцээд сонгуульд өрсөлдөж болохгүй шүү дээ. Ямар хэн нь илүү хулгайчаа шалгаруулах гэж байгаа биш” гэжээ /”Өдрийн сонин”, №136/3838/ 2011.06.03. Улс орноо худалдаад колони болгочихсон байна шүү дээ/.

Монгол Улсын төрийн шагналт нийтлэлч Б.Батбаяр/Баавар/ “2010 онд Афганистанд байлдааны дүнд 800 хүрэхгүй хүн үхсэн бол зөвхөн Баянхонгорт л гэхэд 1358 хүн үхсэн байгаа нь томоохон дүгнэлт хийх шалтгаан болжээ. Гэтэл ердөө 1874 хүүхдийг баянхонгорчууд угтан авсан ба дээр нь 50 нярайг хүн болгож чадаагүй юм байна.

Дүгнэлт: Монголд дайнаас илүү гамшиг болж байна” хэмээжээ /”Өдрийн сонин”, №088/3490/, 2011.04.06. Монголд ямар дайн болоод байна/.Энэ бүхнээс МАН-ын дарга Сү.Батболдын толгойлсон Монгол Улсын Засгийн газар буруу замаар будаа тээгээд байгаа юм биш биз гэсэн эргэлзэл болгоомжлол уншигч танд лавтайяа төрөх бизээ. Жил гаруйн буюу МАХН-ын ХХҮI их хурлаас нэлээд өмнө байх Нацагийн Багабанди “Өнөөдөр” сонины “Цэцэн үг” буландаа тус намын бэлтгэгдсэн лидерийн нэг бол Ухнаагийн Хүрэлсүх гэж цагаан дээр хараар тов тодорхой бичсэн байж билээ. Би үүнийг уншаад нүдэндээ ч итгээгүй. Сүхбаатарын Батболд намын дарга болчихоод байсан цаг үе санагдана. Андуурсан бол намайг уучлаарай. Нацагийн Багабандийг хийгүй, чамбай гэдэг. Хийгүй хүний амнаас хийтэй үг яагаад ч гардаггүйг өнөөдөр л ойлголоо. Харин нэг зүйлд одоо хүртэл гайхаж явдгаа хэлье. Санжаагийн Баяр бол миний нэн хүндэтгэлтэй ханддаг улстөрчийн нэг. Мэдлэгтэй, чадвартай, буурьтай, суурьтай. Яриа байхгүй манлайлагч мөн. Тийм мундаг хүн залгамжлагчаараа яагаад Сү.Батболдыг сонгосон юм бол? Нам, улсын удирдагчийг буруу сонгоно гэдэг их том нүгэл юм шүү.

Page 49: Жил жилийн болор цом

Төвийн хэвлэлүүдийн шүүмжлэлт нийтлэлийн тоймд хийсэн ажиглалтаас үндэслэж ганц нэг санаа төрж байна. МАН-д бодитойгор үүсэн буй болсон өнөөгийн нөхцөл байдалд бүх зүйлийг Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, монголын үндэсний том эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх оролдлогыг цаг алдалгүй хийх хэрэгтэй болсон юм болов уу гэж бодогдлоо. Үүний тулд юуны өмнө МАН-ын одоогийн даргаа сольж Санжаагийн Баяр, Ухнаагийн Хүрэлсүх, Өлзийсайханы Энхтүвшин, Миеэгомбын Энхболд зэрэг нэр хүндтэй лидерийг тодруулах шаардлагатай болно. Намын хамт олон, гишүүд дэмжигчдийн төлөөлөгчид нь үгээ хэлээд эхэлчихэж. Д.Дэмбэрэл, Ж.Нямдорж, Д.Лүндээжанцан зэрэг энэ намын нэрт зүтгэлтнүүд нь ч өөрсдийн байр суурийг илэрхийлэх байлгүй дээ. АН-ын зарим лидерүүд МАН-ын дарга Сү.Батболдтой хамт 2012 оны сонгуульд уралдах их дуртай байгаа дуулдсан. Ялахад амархан гэж. Хамтарсан Засгийн газраас эр зориг гарган татгалзаж үлдэж байгаа хугацаанд хариуцлагыг нуруун дээрээ үүрэн, намын нэр хүндийг хөндөж буй олигархи түшмэдүүдтэйгээ хатуу хариуцлага тооцох нь тус намын нэр хүндийг олон түмний нүдэн дээр өргөх нэг арга зам болж тун болзошгүй. МАХН-ынхантай ам хэлээ ололцож эргэж нэгдэх оролдлого хийх ёстой. Эс чадвал 2012 оны УИХ-ын сонгуульд эвсэл байгуулж оролцох хүчин чармайлт гаргах нь зүйтэй болов уу гэж бодогдож байна. Нам, улс орны өмнөх хурц асуудлууд хэтэрхий олноор хуримтлагдчихаад байхад МАН бага хурлаараа авч хэлэлцэхгүй алгуурлаж байгааг ойлгоход бэрх юм.

Миний энэ мэт үгэнд бүү эгдүүцээрэй. Энэ бол нэг л хүний “эсэргүү” санаа бодол. Тэгэхдээ олон түмний санаа бодол, магадгүй МАН-ын цөөнгүй гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн байж болохыг анхааралдаа авна буйзаа. Төвийн сонин хэвлэлүүдэд гарсан шүүмжлэлт нийтлэлүүдэд задлан шинжлэл хийж үзэхэд ийм дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд аяндаа хүргэж байгаа болно.

Засгийн газар, чөлөөт хэвлэлийн хооронд янагийнхолбоо байж таарахгүй

Уншигч таныг уйдааж урт нуршуу бичиж буйдаа уучлал гуйя. Нийгэмд зайлшгүй хүргэх ёстой мэдээ мэдээлэл гэж үзэж, өөртөө гүн итгэл үнэмшилтэй байгаа учраас энэ бүхнийг ярьж байна. Урт яриагаа хэвлэл мэдээллийн тухай товч санаагаар дуусгая. Монголд ардчилсан хэвлэл жинхэнэ утгаараа хөгжин төлөвшиж эхлээд хорь гаруй жил өнгөрлөө. Өнөөдөр худалдагдсан сэтгүүл зүй Монголд цэцэглэж, цөөнгүй сэтгүүлчид хээл хахуульд дуртай болж буйд сэтгэл  үнэхээр өвдөх болов.

“Глоб интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Сэтгүүл зүйн салбар үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн тулд гаднаас нь мянгантаа мэрэхэд эсэргүүцэж чадах дархлаатай байх ёстой юм л даа. Өнөөгийн нийгмийг харвал улстөр нь бохир, эдийн засгийн орчин төдийлөн таатай бус, нөгөө л улстөртэйгээ хутгалдан холилдсон байгааг зэрлэг ургамалд идэгдсэн цэцэрлэгтэй зүйрлэж болох юм. Би бол өөртөө “солиорсон нийгэм” гээд томьёолчихсон. Өнөөдөр Монголын нийгэмд шударга ёс алдагдаад зөвхөн мөнгө л бүхнийг удирдаж болох юм шиг гажиг, солиотой үнэ цэнэ тогтох гээд байна... Сонинд нийтлэл бичээд нийгэмд шударга ёс тогтохыг хүлээх нь хангалтгүй байж магадгүй. Уран бүтээлээр дамжуулж хэлбэл нийгмийн сэтгэл зүйд илүү нөлөөлж чадах байх” гэж ярьжээ /№105/4269/, 2011.05.04. Х.Наранжаргал: Энэ нийгмийг би хувьдаа “солиорсон нийгэм” гээд томьёолчихсон/. Эндээс манай нэртэй сэтгүүлчийн цөхрөл мэдрэгдэх шиг санагдахад би хувьдаа цочсон. Үнэхээр манай сэтгүүлзүй, шударга, тэмцэгч сэтгүүлчдийн зарим маань эсэргүүцэх дархлаагаа алдаж эхэлж байгаа юм биш байгаа? Мөнгөнд  буйллуулж  улстөрчдийн утсан хүүхэлдэйнүүд болж хувирч байгаа юм биш биз?

“Мөнгө хөрөнгөтэй томоохон бүлэглэлүүд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд шургалчихаад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүртэл “базаж” байна шүү дээ. Нийгэм рүү өөрсдийгөө магтан дуулсан, энхрийлэн хайрласан захиалгат мэдээллээс өөр юм цацуулахгүй байгаа нь анзаарагдаж байгаа. Төр засгийн үйл ажиллагааны тухай мэдээллийн 90 хувь нь магтан дуулсан л юм байна” гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Өнөөдөр” сонины сурвалжлагчид ярьжээ /№163/4327/, 2011.07.22. Р.Амаржаргал: Би ингээд хэлчихвэл яах бол гэж эмзэглэдэг үеэ өнгөрөөчихсөн хүн/.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн худал хэлэхгүй нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд хэн нэгэн улстөрч бизнесийнхэнд үйлчилж буй нь үнэн шүү дээ. Мөшгөх сэтгүүл зүйд өөрийн тод мөрийг гаргаж Монголын нийгэмд аянга цахилгаан гялбуулж явсан сэтгүүлч Г.Уянга “Харамсалтай нь манай хэвлэл мэдээлэл өөрөө олигархижжээ. Бүгд эзний эрх ашигт үйлчилдэг болж. Ийм нөхцөлд хэвлэл мэдээлэлд миний орон зай байх шаардлагагүй гэж үзсэн" гэж “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид ярьсан байна /№147/3537/, 2010.06.22. Энэ сонголт миний эхлүүлсэн тэмцлийн ухралт биш, урагш давших нэг алхам юм/. Гунигтай байгаа биз?

Яагаад зарим сэтгүүлч цөхөрч, зарим нь манай халуун ам бүлээс зай барин дөлж зугтах болов оо? Энэ нь улстөрийн намууд, засгийн эрх баригчдын увайгүй үйлдэлтэй холбоотой юм биш биз. Сүхбаатарын Батболдын Засгийн газрын үед “дөрөвдэх засаглал” ер нь ямархуу байдалтай байна вэ гэсэн асуулт аяндаа урган гарч ирж байна.

П.Хашчулуун “Өдрийн сонин”-д “Чөлөөт хэвлэлийг багалзуурдах нь дээ, энэ засаг” гэсэн анхаарал татсан өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тэрбээр “Сү-гийн засаг өнөөдөр реклам, маргааш нэвтрүүлэгт хязгаар тогтоож эхлэх нь байна... Сү-гийн засаг чөлөөт хэвлэлийг боомилох элдэв арга саам хэрэглэх гээд байна...

Ард түмний амьдралыг сайжруулахгүйгээр чөлөөт хэвлэлээр оролдоод хэрэггүй. Дуугараад л байна, дугтраад л байна” гэж бодоорой хэмээн бичжээ /№06683768/, 2011.03.11/. Мөн сонины өөр нэг дугаарт энэ мэт ажлын

Page 50: Жил жилийн болор цом

“эцсийн зорилго бол Хятад шиг, хойд Солонгос шиг ард түмнээ атгандаа багтааж,  гэрэл гэгээгүй нийгэмд байлгахыг зорьж буй Сү.Батболдын Засгийн газрын бодлого юм” гэж тодорхойлжээ /№084/3786/, 2011.04.01. Харилцаа холбооны зохицуулах хороо гэж ямар ГЛАВЛИТ бий болчихов/.

Үүн дээр энэ онд өөртөө тохиолдсон баримтыг нэмж хэлье. Манай С.Энх-Амар гэдэг сурвалжлагч Оюутолгойд ажиллаж буй монгол ажилчин залуугийн чин сэтгэлийн чимэггүй үнэн яриаг “МОНЦАМЭ мэдээ” сонинд гаргачихжээ. Хятад, монгол ажилчдын ахуй нөхцөл, цалин хөлсийг харьцуулан жишсэн утгатай нийтлэл. Зоригт сайдын хаягаар шүүмжилсэн юм байна. Би түүнийг нь мэдсэнгүй. Сонины дотоод ажил, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд миний бие хэзээ ч оролцож байсангүй. Гай болж тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч олоод уншчихжээ. Тэгээд УИХ-ын гишүүн Бямбацогтыг дуудаж уг шүүмжлэлт материал бүхий сониныг УИХ-ын гишүүдэд тарааж өг. Тэд үнэн амьдралыг мэдэг гэсэн бололтой юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үүнд маш их эгдүүцэж намайг сүрхий зэмлэж билээ. Үүнийг чөлөөт хэвлэлийн нийтлэлд цензур тавих гэсэн нэг оролдлого л гэж үзэх ёстой. Тэгэхээр Сү.Батболдын Засгийн газар чөлөөт хэвлэлд дургүй болж таарч байгаа юм.

Үүнийг өнгөрсөн долоо хоногт бүр ч илүүтэйгээр мэдэрлээ. Хэсэг залуу сэтгүүлчид МСНЭ-ийн ажилд шүүмжлэлтэй хандаж шаардлага тавьж, хурал хүртэл зохион байгуулсан. Түүнд дургүйцээд байх ч юү байхав. Ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл. Ажил сайжруулах гэж байвал хүлээж авах ёстой. Гэтэл дээрх хурал болдгийн урд өдрийн орой саарал ордноос сонин мэдээлэл түгэв. МАХН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр түүнийг, дэд ерөнхийлөгчөөр тэрнийг томилуул гэж үүрэг өгч гэнээ гэсэн эл мэдээ хоромхон зуурт тархсан юм. Олон хүн янз бүрийн эх сурвалжаас энэ мэдээг олж мэдсэн байв.

Үнэндээ би бол огт итгээгүй. Маргааш нь болсон хурлыг зурагтаар харлаа. Ерөнхий сайдын “нэрлэсэн” гэгдэх тэр хүмүүс хуралд маш идэвхтэй тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож ар араасаа босон үг хэлж харагдав. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын  хэвлэл мэдээллийн албаны дарга Оюунчимэг, бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Батзаяа ирчихсэн үг хэлж байгаа нь үүрэг даалгавар өгч залж чиглүүлж байх шиг л санагдсан. Тэр хоёр чинь аль аль нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид шүү дээ . Болдог л юм байлгүй. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ гуай уг үйл явдлыг “Өдрийн шуудан” сонинд уран бүтээлчдийн үүрэнд улстөрийн хөхөө өндөглөх гэж байна гэж сэрэмжлүүлэн бичсэн нь ортой догоо. МСНЭ бол эгнээндээ мэргэжлийн сэтгүүлчдийг сайн дурынх нь үндсэн дээр нэгтгэсэн уран бүтээлийн холбоо. Улстөрийн намуудаас ямар ч хамааралгүй бие даасан олон нийтийн байгууллага. Үйл ажиллагаагаа яаж явуулах, удирдлагадаа хэнийг хэрхэн сонгохоо өөрсдөө мэддэг юм. Миеэгомбын Энхболдын үед ч, Санжаагийн Баярын үед ч тийм л байсан. Цаашид ч тийм байх болно. Улстөрийн намуудын утсан хүүхэлдэй хэзээ ч болохгүй. Үүнд би хувьдаа бат итгэлтэй байна.

Чөлөөт хэвлэлийн амыг мөнгөөр боож /энэ талаар надад ноцтой баримт бий/ сэтгүүлчдийг хахуульдах замаар өөрсдийгөө үг дуугүй магтуулна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Засгийн газар, чөлөөт хэвлэлийн хооронд хэзээ ч янагийн холбоо байж таарахгүй. Тэгвэл ардчилсан нийгэмд аюул учирна. Хорин жилийн турш чимх чимхээр хуримтлуулсан ардчиллын үнэт зүйлс минь сарнин алга болно. Ингэхийг “дөрөв дэх засаглал”-ын хоточ нохойн үүрэг гүйцэтгэгч монголын чөлөөт сэтгүүлчид хэзээ ч зөвшөөрөхгүй.

Хх        хх        хх

Хэвлэл мэдээлэл бол нийгэм, хүн ардын бодол санааны бодит илэрхийлэл болж байдаг билээ. Түүнийг   нь тольдон буулгаж түүхэнд мөнхөлж үлдээгч нь сэтгүүлчид. Цөөн сонины нийтлэлийн жишээн дээр /2010-2011 оны/ Монголын нийгмийн өнөөгийн үнэн байдал ямар байгааг, нийгмийн сэтгэл зүй хаашаа яаж хэлбэлзэж буйг анализ хийж үзлээ. Нэг ч зүйлийг санаанаасаа зохиосонгүй. Тэгэхдээ би ураны хог хаягдал, түүнийг Монголд булшлах нууц яриа хэлэлцээг тойрсон маргаан, газар шороогоо онгичин цөлмөж буй нинжа нарын хэтэрхий газар авсан хурц асуудал зэрэг бусад сэдвээр гарч буй үй олон нийтлэлийг хөндсөнгүй орхив. Хөндвөл бүр ч илүү зүйлс тодорно. Монгол орон өнөөдөр тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон цэнэгт бөмбөгийг өөрийн эрхгүй санагдуулж байна. Удирдагчдынх нь урагшгүй, унхиагүй үйл ажиллагаа, улс орны баялгаа гадныханд найр тавин худалдаж цадаж ханадаггүй олигархиудын шунал тачаал монголчуудыг ийм байдалд хүргэжээ.

Сү.Батболдонгууд хальтал дүүргэсэн дарьтай торхон дээр сууж байгаагаа өөрсдөө ер нь мэдэрч мэдэж байдаг болов уу? Ганцхан ширхэг шүдэнз хавирахад л монголын нийгэм тэсэрнэ. Юун “7 дугаар сарын 1-тэй” мантай. Уншигч та үүнтэй санал нийлэх үү?

 

Т.БААСАНСҮРЭН /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Сэтгүүл зүйн судлаач, доктор профессор/

Улаанбаатар, 2011 оны 8 дугаар сар. “Өдрийн сонин” №209-210/3911-3912/2011.9.1-2

Page 51: Жил жилийн болор цом