122
ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ ЛАМ, ХАНДМАА, БУДДЫН ШАШНЫ ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгсөх болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай Хамаг амьтан зовлон үгүй амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан ойр хол алагчлалгүй тэгш дор орших болтугай

ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Embed Size (px)

DESCRIPTION

ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Citation preview

Page 1: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ЛАМ, ХАНДМАА, БУДДЫН ШАШНЫЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН

СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгсөх болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугайХамаг амьтан зовлон үгүй амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан ойр хол алагчлалгүй тэгш дор орших болтугай

Page 2: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ГАРЧИГ

Оршил

Талархал

Өмнөх үг

1. Танилцуулга Энэхүү гарын авлагын тухай Сургалтын зорилго Энэ сургалт хэнд зориулагдсан бэ? Сургалтыг төлөвлөх нь Сургалтыг удирдагч багш ба зөвлөхүүд Бэлтгэл ажил Сэдэвчилсэн асуудлууд

2. Буддист манлайлал санаачлагын тухай

3. Сургалтын тойм ХДХВ ба ДОХ-ын асуудлыг Буддист байр сууринаас ойлгох нь Давтан сургалт ба дэмжлэг Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

4. Буддын сургааль Сургалтыг удирдагч багш ба оролцогсдод зориулсан гарын авлага

5. Оролцооны аргаар явагдах хичээлүүд

Нээлтийн хичээл: Нээлтийн ажиллагаа, танилцуулга, сургалтын зорилтууд

Хичээл 1: Үүрэг хариуцлагыг тодорхойлох нь: ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд лам, хандмаа нар оролцох ёстой юу?

Хичээл 2: ХДХВ ба ДОХ-ын талаар бид юу мэдэх вэ?

Хичээл 3: Хутагтын дөрвөн үнэний тухай Буддист сургааль

Page 3: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Хичээл 4: Хутагтын нэгдүгээр үнэн: Dukkha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлон, шинжлэх нь

Хичээл 5: Хутагтын хоёрдугаар үнэн: Samudhaya буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгааныг тодорхойлох нь

Хичээл 6: Лам, хандмаа нар олон нийтийн түвшинд ХДХВ ба ДОХ-ын асуудлаар юу хийж болох вэ?

Хичээл 7: Хутагтын гуравдугаар үнэн: Nirodha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг эцэс болгох олон нийтийн нөөцийг тодорхойлох нь

Хичээл 8: Бусдын туршлагаас суралцах нь

Хичээл 9: ХДХВ/ДОХ-той буюу өртсөн хүмүүсд зөвлөгөө өгөх нь

Хичээл 10: Хутагтын дөрөвдүгээр үнэн: Magga буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн төгсгөлд хүрэх замыг тодорхойлох нь

Хичээл 11: Олон нийтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь

Хичээл 12: Арга хэмжээний төлөвлөгөөг тоймлох, хэрэгцээнд дүн шинжилгээ хийх ба зөвлөмж гаргах

Хаалтын хичээл: Сургалтын үнэлгээ ба хаалтын ажиллагаа

Хавсралтууд

1. Таван өдрийн сургалтын хөтөлбөр 2. Гурван өдрийн сургалтын хөтөлбөр 3. ХДХВ ба ДОХ-ын тухай баримт, мэдээлэл 4. ХДХВ ба ДОХ-ын тухай мэдлэг сорих асуумж 5. ХДХВ/ДОХ-д өртсөн хүүхдүүд 6. Зөвлөгөө өгөх хялбарчилсан удирдамж

Page 4: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

7. Буддист манлайлал санаачлагаас гаргасан үйл ажиллагааны стратеги

8. Сургалтын явцад хийж болох сэргээх дасгалууд 9. Ашиглах материал ба холбоо барих хаяг

Page 5: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ОРШИЛ Будда буюу хан хүү Сиддхартхаг төрөх үед түүнийг ертөнцийг захирагч бурхан Будда болно гэдгийг зөгнөн хэлж байжээ. Хан хүү Сиддхартхагийн эцэг хаан Суддодана хүүгээ ордныг орхин, хаан ширээнээс татгалзах вий гэж санаа зовнин, энэ бүхнээс сэргийлэхийн тулд хүүгээ түүний бүхий л хэрэгцээг хангасан ертөнцийн хамаг л дээд тансаг, ая тухаар хангаж байлаа. Ийнхүү хан хүү Сиддхартха ордноос огт гаралгүй, ертөнцийн зовлон шаналлаас ангид өсөж том болжээ.

Залуу хан хүү 29 нас хүрээд ордны хананаас гаднах амьдралыг үзэхийг хүсэж, өөрийн бараа бологчдоо орхин хотын цэцэрлэгт очтол өвчтэй хүн, хөгшин хүн, нас барсан хүний цогцос зэргийг харжээ.

Хэдийгээр зовлон шаналал байнга л оршин байсан ч, хан хүү түүнийг тэгэхэд л ойлгожээ.

Ордноос гадагш гарсан хоёр дахь явалтаараа хан хүү Сиддхартха амар тайвныг олсон нэгэн ариун гэгээнтэнтэй учирч, түүнийг хараад зовлон шаналлаас ангижрах зам байх ёстойг ухаарчээ. Ингээд энэ замыг олохын тулд тэрээр тансаг сайхан амьдралаа орхин үнэний эрэлд гарчээ.

Олон жилийн эрэл хайгуул, туршилтын эцэст тэрээр үнэнийг олж, амьдралын бодит байдлыг таньж мэдэн гэгээрчээ.

Түүний гэгээрэл нь эрхэм дөрвөн үнэнийг таниулжээ. Үүнд: зовлон (Dukkha), зовлонгийн учир шалтгаан (Samudhaya), зовлонгийн төгсгөл (Nirodha), зовлонг гэтэлгэх арга зам (Magga) эдгээр дөрөв болно.

Хан хүү Сиддхартха ордноос гадагш гарахааасаа өмнө зовлон шаналал байдаг гэдгийг мэдэхгүй байсны нэгэн адил ихэнх хүмүүс ХДХВ ба ДОХ-ын улмаас учирч буй зовлон шаналлыг ухаардаггүй. Тэд үүнийг зөвхөн халдвар авсан тухайн хүний асуудал мэтээр ойлгож, ертөнцийн баяр бахдал, зугаа цэнгэлд огоорон амьдарсаар байна.

Бид Буддын шашны сургаалийн үүднээс ХДХВ ба ДОХ-ын асуудлыг Хутагтын дөрвөн үнэний хүрээнд авч үзвэл ХДХВ ба ДОХ-ын улмаас учирч буй зовлон шаналлыг ухаарч чадна. Мөн ХДХВ ба ДОХ-ын улмаас учирч буй зовлонгийн учир шалтгаан, энэхүү зовлонгоос ангижрах арга зам байдаг гэдгийг ойлгох болно.

Энэхүү гарын авлагад ХДХВ/ДОХ-ын гамшиг, ХДХВ-ийн халдварын тархалт, түүний улмаас учирч буй зовлон шаналлыг багасгахад Буддист арга барилыг хэрхэн ашиглах талаар өгүүлсэн юм.

Page 6: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Бидний энэхүү санаачлага ХДХВ ба ДОХ-ын улмаас зовж шаналж байгаа бүх хүнд шууд буюу шууд бусаар тусалж, зовлонгоос ангижрах арга замыг олоход нь тэдэнд тусална гэдэгт найдаж байна.

Лоурэнс Маунд, “Сангха Метта” ТББ, Тайланд

ТАЛАРХАЛ

Энэхүү сургалтын гарын авлага нь Тайландын “Сангха Метта” ТББ-ын боловсруулсан сургалтын арга барил дээр тулгуурласан болно. “Сангха Метта” ТББ нь Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бусад улс орнуудад лам, хуварга, хандмаа, шашны тэргүүнүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж иржээ. Энэхүү арга барилыг Христ, хинду, лалын шашин зэрэг бусад шашны тэргүүнүүдийг сургахад мөн амжилттай хэрэглэж байна. Тайланд, Вьетнам, Мьянмар, Бутан, Камбож, Монгол, Хятад, Лаос, Непал, Шри Ланк зэрэг улс орнуудад зохион байгуулсан сургалтуудад оролцогсод энэхүү гарын авлагыг сайжруулахад мөн хувь нэмрээ оруулсан. Лаосын “Метта Дарма” төслийн хүрээнд зохион байгуулсан “Буддист нигүүлсэнгүй сэтгэл: ХДХВ/ДОХ-той хүмүүст итгэл найдвар, тусламж дэмжлэг хайрлая” сэдэвт үзэсгэлэнд оролцсон урлагийн оюутнууд болон лам нарын бүтээлийг гарын авлагад ашигласан юм.

Энэхүү гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн Их Британи болон Люксембургийн үндэсний хороод харамгүй дэмжлэг үзүүлсэн. Хэвлүүлэх ажлыг зохион байгуулахад маш их хүчин чармайлт гаргасан НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төвийн мэргэжилтнүүд Шанта Блумен, Вассана Кулписитишарон нарт “Сангха Метта” ТББ-ын зүгээс мөн талархал илэрхийлж байна.

Уг гарын авлагыг боловсруулахад хувь нэмэр оруулсан Буддын шашны бүх лам, хуварга, хандмаа, сүсэгтэн олон, ялангуяа олон жилийн турш дэмжиж тусалж ирсэн Фра Атикарн Соммай Буньякаммод “Сангха Метта” ТББ гүн талархал илэрхийлж байна.

Page 7: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ӨМНӨХ ҮГ

Зүүн Ази болон Номхон далайн бүсийн олон оронд моск, сүм дугана, хийд, мөргөл үйлдэх бусад ариун дагшин газар зэргийг дээдлэн хүндэлдэг. Ялангуяа Камбож, Лаос, Монгол, Мьянмар, Тайланд, Вьетнам, БНХАУ-ын өмнөд муж болох Юуннаний Буддын сүсэгтэн олон ариун дагшин газраа ийнхүү бишрэн хүндлэх нь нэн түгээмэл юм. ХДХВ ба ДОХ-д хамгийн ихээр нэрвэгдсэн улс орнуудад уг өвчинд өртсөн хүмүүс, тэдний өнчирсөн хүүхдүүд, бэлэвсэрсэн хань ижилд нь үйлчилгээ үзүүлэх, тэднийг гутаан доромжлох ба ялгаварлан гадуурхахаас хамгаалах үйлд шашны тэргүүнүүд манлайлах үүрэгтэйгээр оролцож байна.

Ерээд оны эхээр Фра Атикарн Соммай Чан Луанг зэрэг Буддын лам хуваргууд ДОХ-ын улмаас учирсан үхэл, хагацлын хариуд айл өрхөөр явж, зөвлөгөө өгч, ардын эмчилгээ хийж, материаллаг дэмжлэг туслалцаа үзүүлж байжээ. Зарим лам нар бүр асрах газар нээн ажиллуулж байв. Гэхдээ ихэнх лам, хуваргууд өвчтэй болон нас барж буй хүмүүсийг гэрт нь асрахад тусалж, тэднийг өнгөрсний дараа өнчирч хоцорсон хүүхэд, хөгшдийг асран хамгаалж иржээ. Тайландын эдгээр лам, хуваргуудын санаачлагыг биширсэн “Сангха Метта” ТББ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү санаачлагыг бусдад таниулах, улмаар өргөжүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

Тайландын туршлагыг бусад улс орнуудад дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Юуннан мужийн Буддын лам, хуваргуудад зориулсан сургалтыг 1999 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Сангха Метта” ТББ зохион байгуулжээ. Ийнхүү НҮБ-ын Хүүхдийн сангийн Буддист манлайлал санаачлага анх үүсч, Камбож, Лаос, Вьетнам, Юуннан (БНХАУ), Монгол, Мьянмар зэрэг улс орнуудад үндэсний Буддын нийгэмлэгүүд болон холбогдох яам, газруудтай хамтран ХДХВ ба ДОХ-той тэмцэх Буддист хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Буддист манлайлал санаачлага анх үүссэн цагаас хойш өнөөг хүртэл лам, хандмаа нарт зориулсан баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулахад “Сангха Метта” ТББ чухал үүрэгтэйгээр оролцож ирсэн. Энэхүү гарын авлагад толилуулсан “Сангха Метта” ТББ-ын сургалтын хөтөлбөр нь лам, хандмаа нарт тэдний үүргийг шашны номлолтой нь хослуулан ойлгуулж, ХДХВ/ДОХ-той болон өртсөн хүмүүст тусламжийг хүртээмжтэй болгох, тэднийг гутаан доромжлох явдлыг багасгах үйлд

Page 8: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

оролцоог нь нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болох нь тогтоогджээ.

Буддын шашны тэргүүн, манлайлагчдыг ХДХВ ба ДОХ-той тэмцэх үйлд татан оролцуулах чиглүүлэгч болгон энэхүү гарын авлагыг ашиглахыг Та бүхэнд санал болгож байгаадаа би их сэтгэл хангалуун байна. ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх Буддист арга барил нь Буддын шашны номлол, үнэт зүйлсийг ХДХВ-ийн халдварын тахалтай уялдуулах нөр их оюуны хөдөлмөрийн бүтээл юм. Энэхүү гарын авлага нь ХДХВ ба ДОХ-той тэмцэх Буддын шашны санаачлагыг танай улс оронд өргөжүүлэх анхны алхам болно гэдэгт би найдаж байна. Сүсэгтэн олны үйл хэргээс бид бие биедээ санаа тавьж байгаагийн амьд гэрчийг олох болно.

Анупама Рао СингхБүсийн захиралНҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсБүсийн төв

Page 9: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

1. ТАНИЛЦУУЛГА

Энэхүү гарын авлагын тухай

Энэхүү гарын авлага нь Буддын шашны лам хуврага, хандмаа, номлогч болон ЭМ – ийн ажилтан, бусад манлайлагч нарт ХДХВ ба ДОХ-ын асуудлаар сургалт явуулахад зориулагдсан юм. Сургалт нь ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон шаналал, тулгамдсан асуудлуудыг ойлгоход Буддын сургаалийг ашигласан болно. Өмнөд ба Зүүн Өмнөд Азийн улс орнуудын Буддист манлайлагч нартай хамтран ажиллаж, тэдэнд сургалт явуулсан туршлага дээр үндэслэн уг гарын авлагыг боловсруулсан.

Гарын авлага нь дараах зургаан хэсгээс бүрдэнэ. Үүнд:▪ Танилцуулга▪ Буддист манлайлал санаачлагын тухай▪ Сургалтын тойм▪ Буддын сургааль ба ХДХВ/ДОХ▪ Оролцооны аргаар явагдах хичээлүүд▪ Хавсралтууд

ХДХВ ба ДОХ-ын улмаас тулгарах бэрхшээлтэй асуудлууд болон шийдвэрлэх боломжууд нь улс орон бүрийн хувьд онцлог байна. Иймээс энэхүү гарын авлагад толилуулж буй арга барилыг зөвхөн санаануудын цуглуулга, ашиглаж болох нөөц хэмээн үзэх нь зүйтэй. Сургалтыг зохион байгуулагч нар өөрийн мэдлэг, туршлага дээр үндэслэн эдгээр санаануудыг нөхцөл байдалд тохируулан өөрчилж ашиглах шаардлагатай юм.

Сургалтын зорилго

ХДХВ-ийн халдварын цар тахал нь Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад гамшгийн хэмжээнд хүрээд байна. Сүүлийн жилүүдэд Буддын шашны лам, хуварга, хандмаа, номлогч нар ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэх чиглэлээр олон нийтийг манлайлах үйлд чухал үүрэг гүйцэтгэж байна. Зарим улс орнуудад лам, хандмаа нар туслахыг хүсч байгаа боловч юу хийх ёстойгоо тэр бүр мэдэхгүй байна. Сургалтын энэхүү Буддист арга барил нь лам, хандмаа нарыг дайчлах, ХДХВ ба ДОХ-ын мөн чанар болон Буддын сургаалийн дагуу тэдний гүйцэтгэх үүргийг ойлгуулахад амин чухал ач холбогдолтой юм.

Page 10: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Шашны зүтгэлтнүүдэд зориулсан ХДХВ ба ДОХ-ын тухай сургалтууд урьд өмнө нь голдуу шинжлэх ухааны мэдээлэл өгөхийг зорьдог байсан. Энэ нь хэдийгээр чухал боловч шашны зүтгэлтнүүдийг ХДХВ ба ДОХ-той тэмцэх үйлд татан оролцуулахад хангалтгүй юм. Лам, хандмаа нарт зориулсан сургалт нь ХДХВ ба ДОХ-ын асуудлыг шашны номлолын хүрээнд авч үзэх шаардлагатай. Энэхүү гарын авлага нь сургалтад ашиглах суурь мэдээлэл болон дасгалуудыг багтаасан болно. Энэ нь ХДХВ-ийн халдварын тархалт болон түүний сөрөг үр нөлөөг хязгаарлах, ХДХВ/ДОХ-той хүмүүс болон тэдгээрийн ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх, тэдэнд нигүүлсэнгүй үзлээр хандах хандлагыг төлөвшүүлэх үйл хэргийг олон нийтийн дунд манлайлахад лам, хандмаа нарт туслах зорилготой юм.

Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?

Буддын шашны үндсэн сургааль, номлолыг судалсан ба олон нийтийн дунд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийгмийн ажилтан, лам хуврага, хандмаа, Буддын сүсэгтэн олонд энэхүү сургалт нь зориулагдсан болно. Сургалтад хамрагдахын тулд Буддын шашны зарим нэр томъёо,

СУРГАЛТЫН ЗОРИЛТУУД

Сургалтын төгсгөлд оролцогсдод дараах чиглэлээр дэмжлэг үзүүлсэн байх болно. Үүнд:

1. Хутагтын дөрвөн үнэний тухай болон Буддын бусад номлолуудыг ашигласан Буддист арга барилын тусламжтай ХДХВ ба ДОХ-ын мөн чанарыг ойлгох.

2. ХДХВ-ийн халдвар ба ДОХ-ын нийгэм, соёл, эдийн засгийн шалтгаан ба үр нөлөө, вирусийн тухай шинжлэх ухааны баримт мэдээ, түүний халдварлах зам, эрүүл мэндийн үр дагавар зэрэг ХДХВ ба ДОХ-той холбоотой өргөн хүрээтэй асуудлуудыг ойлгох.

3. ХДХВ ба ДОХ нь нийгэм-эдийн засгийн гамшиг мөн бөгөөд тухайн олон нийтэд ямар үр нөлөө үзүүлж болохыг ойлгох.

4. ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэх үйлийг өөрийн шашны үйл болон олон нийтийг хөгжүүлэх арга хэмжээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгох санаачлага төрүүлэх.

5. Олон нийтийн бусад нөөцийг дайчлан ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэх үйлд өөрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох.

6. Сүм хийдэд тулгуурласан ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэх арга хэмжээнүүдийг олон нийтийн дунд зохион байгуулах төлөвлөгөө, стратеги боловсруулаí àæèëëàõ ÷àäâàðòàé áîëîõ.

7. Öààøèäûí ¿éë àæèëëàãààíû ÷èãëýëèéã ãàðãàæ èðýõýä îðøèíî.

Page 11: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

номлолыг мэдэх шаардлагатай мөн ердийн сүсэгтэн олонд уг сургалтыг хийхдээ үг хэллэгийг ойлгомжтой болгож хийх нь тохиромжтой.

Сургалтад хамрагдах лам, хандмаа нарыг сонгохдоо ХДХВ ба ДОХ-ын асуудлаар цаашид үйл ажиллагаа явуулах тэдний хүсэл, бололцоог харгалзах нь зүйтэй юм. Олон нийт, сүм хийд тус бүрээс дор хаяж хоёр сургагдсаныхаа дараа бие биедээ дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаа явуулах боломжтой юм.

Тус сургалтын оролцооны аргаар хийгдэх дасгалуудыг 20 - 25 орчим оролцогчтой бүлгүүдэд зориулсан болно.

Сургалтыг төлөвлөх нь

Буддын шашинтнууд билгийн тооллоор үйл бүтээж, Бурхан багшийн их дүйцсэн өдөр г.м. баяр тэмдэглэдэг болохыг сургалт зохион байгуулагч нар анхаарч, сургалтыг эдгээр баяр, онцлог өдрүүдтэй давхцуулахгүйгээр төлөвлөхөд анхаарах нь зүйтэй. Шашны тэргүүнүүдтэй уулзаж, сургалт явуулахад хамгийн тохиромжтой өдрүүдийг сонгоно.

Цөөнгүй улс орнуудад шашны асуудал эрхэлсэн засгийн газрын байгууллагууд шашны арга хэмжээ зохион байгуулах асуудлыг хариуцдаг. Буддын шашны хувьд засгийн газрууд үндэсний Буддын нийгэмлэгүүдтэй нягт хамтран ажилладаг байна. Иймээс сургалтыг төлөвлөх явцад холбогдох эрх мэдэлтнүүдтэй зөвшилцөх хэрэгтэй. Ингэх нь дараа дараагийн санаачлагуудыг хэрэгжүүлэхэд ухуулга сурталчилгаа болж чадна. Засгийн газрын төлөөлөгчдийг сургалтын нээлт буюу хаалтын ажиллагаанд урьж оролцуулах нь зүйтэй. Түүнчлэн тэргүүлэх лам, хандмаа нар болон ХДХВ/ДОХ-ын үндэсний хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг төлөвлөлтийн явцад оролцуулах хэрэгтэй. Мөн ХДХВ ба ДОХ-ын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд (ТББ) болон ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг оролцуулах нь чухал юм.

Сургалтыг удирдагч багш ба зөвлөхүүд

Урт удаан амьдрал, эд баялаг, аз жаргал, оюун эрдмийг хүссэн хүн болгонутга төгөлдөр сургаалиудыг судалж,бүх амьд амьтныг харанхуй бүдүүлэг байдал,өвчин эмгэгийн гачлангаас ангижруулахыг хичээх ёстой.

Page 12: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Дараах ур чадвар эзэмшсэн хүмүүсийг удирдагч багш болон зөвлөхүүдээр сонгоход сургалтыг зохион байгуулагчид анхаарах ёстой. Зарим хүмүүс дараах үүргүүдийн хэд хэдийг нэгэн зэрэг гүйцэтгэж болно. Удирдагч багш, зөвлөхүүдтэй сургалтын өмнө уулзаж, тус бүрийн үүргийг урьдчилан тодорхойлно.

Сургалтыг удирдагч багш: Сургалтыг удирдах 1-2 багш шаардлагатай. Сургалтын явцыг энэхүү гарын авлагад нарийвчлан тайлбарласан боловч багш нар нь оролцооны аргаар сургалт явуулах ур чадвар эзэмшсэн байх ёстой. Мөн Буддын лам хуваргуудад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллах нь чухал. Гэхдээ бэлгийн харьцаа зэрэг эмзэг асуудлаар тэдэнтэй ярилцахаас цааргалж болохгүй. Боломжтой бол шашны буюу энгийн ойлгомжтой үг хэллэг мэргэжлийн тогтсон нэр томъёог ашиглах нь зүйтэй. Хандмаа нарт сургалт явуулахад эмэгтэй удирдагч багш авч ажиллуулах нь эмзэг асуудлыг хэлэлцэхэд тус дөхөм болдог байна.

Эрүүл мэндийн арга зүйч: ХДХВ-ийн халдварын тархах зам, дархлалын тогтолцоонд вирусийн үзүүлэх нөлөө, ретровирусийн эсрэг эмчилгээний шинэ аргуудын талаар шинжлэх ухааны мэдээллийг эрүүл мэндийн арга зүйч нараар өгүүлэх нь зүйтэй. Эдгээр арга зүйч нарыг ДОХ-ын асуудал хариуцсан үндэсний буюу орон нутгийн төрийн байгууллагууд, Эрүүл мэндийн яам, ХДХВ ба ДОХ-ын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-аас урьж оролцуулж болно. Сургалт болж байгаа орон нутгийн мэргэжилтнүүдээс арга зүйчийг сонгохыг эрмэлзэх нь зүйтэй. ХДХВ ба ДОХ-ын тухай шинжлэх ухааны мэдээ баримт танилцуулах хичээлийг нэг бол сургалтын эхэнд, нэг бол явцад нь хийж болно. Аль ч тохиолдолд эрүүл мэндийн арга зүйч сургалтын бүхий л хугацаанд оролцож, оролцогсдын зүгээс гарсан аливаа техникийн асуултад хариулахад бэлэн байх хэрэгтэй.

Буддын шашны номлогчид: Дарма сургаалийг унших, ойлгох, түүнийг ХДХВ ба ДОХ-ын асуудалтай холбон тайлбарлах, шаардлагад нийцүүлэн тайлбар өгч оролцогсдод танилцуулахад Буддын шашны номлогчдын үүрэг оршино. Буддын Дарма нь энэхүү сургалтын суурь үндэс тул энэхүү нарийн нийлмэл сургаалийн үзэл баримтлал болон түгээмэл ашиглагддаг пали/санскрит нэр томъёонуудыг тодорхой тайлбарлаж, уг үзэл баримтлалыг ХДХВ ба ДОХ-ын асуудалтай уялдуулах чадвартай олноо хүлээн зөвшөөрөгдсөн санваартан буюу номлогчийг урьж оролцуулах нь зүйтэй.

ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн төлөөлөл: ХДХВ-ийн халдвар авсан нэг буюу хэд хэдэн хүнийг урьж оролцуулан, оролцогсодтой ярилцах боломж олгох нь чухал ач холбогдолтой юм. Эдгээр хүмүүсийг сургалт болж байгаа орон нутгаас сонгохыг эрмэлзэх нь зүйтэй. Хэрэв тухайн орон нутагт ийм хүн байхгүй бол өөр бүс нутаг, цаашилбал өөр улсаас ч хүн урьж оролцуулж болно. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс сургалтын бүхий л явцад оролцож, Хичээл 8-д онцгой үүрэгтэйгээр оролцоно. ХДХ-ийн халдвар авсан

Page 13: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

хүнийг сургалтад оролцуулах боломжгүй нөхцөлд ийм хүмүүс өөрсдийнхөө тухай өгүүлсэн хэвлэмэл материал, тухайлбал НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн болон улс орны төлөөлөгчийн газраас авч болох “Найдвар, дэмжлэг” цуврал нийтлэлийг ашиглаж болно.

Сургалтын дараа дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээх байгууллага, хороо буюу хувь хүмүүс: Сургалтад оролцсон лам, хандмаа нарт олон нийтийн дунд ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь туслах шаардлагатай. Ийнхүү дэмжлэг үзүүлэх үүргийг олон салбарын төлөөллийг багтаасан хороо, үндэсний Буддист нийгэмлэг, засгийн газрын байгууллага, олон нийтийн буюу төрийн бус байгууллага хүлээж болох юм. Энэхүү үүргийг хүлээсэн байгууллагын төлөөллийг сургалтын дор хаяж нээлт болон хаалтын ажиллагаанд оролцуулах нь зүйтэй.

Бэлтгэл ажил

Энэхүү сургалтын гарын авлагын 5 дугаар хэсэг (“Оролцооны аргаар явагдах хичээлүүд”)-т хичээл явуулахын өмнө хангах бэлтгэл ажил, шаардлагатай материал зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болно. Үүнээс гадна сургалтад оролцогсдын хооллох, бясалгах зэрэг тусгай хэрэгцээг хэрхэн хангах талаар тэдэнтэй урьдчилан ярьж тохиролцох шаардлагатай. Учир нь, үүнээс хичээлийн цаг шалтгаалах болно.

Сургалтад шаардлагатай материал, хэрэгсэл:

▪ Оролцогч болгонд сургалтад бүртгүүлэхэд нь олгох багц: урилга, сургалтын хөтөлбөр, оролцогсдын нэрс, ХДХВ ба ДОХ-ын тухай сургалт, сурталчилгааны материалын багц, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн болон үндэсний байгууллагуудын хаяг бүхий жагсаалт.

▪ Өөр өөр өнгийн тодруулагч ( балын харандаа, бал 2 -3 өнгийн).▪ Бүлгийн ажилд зориулсан самбарын цаас буюу том цагаан цаас.▪ Бүлгийн ажилд зориулж өөр өөр өнгийн, өөр өөр хэмжээтэй тэгш өнцөгт,

дугуй, зууван картуудыг ашиглаж болно.▪ Оролцогсдод зориулсан бал, дэвтэр хангалттай хэмжээгээр.▪ Скоч.▪ Бүлгийн ажлыг бэхлэх самбар (дор хаяж 5 ширхэг).▪ Ханан дээр байрлуулах ХДХВ ба ДОХ-ын тухай плакатууд.▪ Хичээл 3-ийн үед Буддын сургаалиудыг танилцуулах, мөн Хичээл 6-ийн

үед лам, хандмаа нарын ажлыг танилцуулахад шаардлагатай самбарын цаас буюу проектор.

▪ Сэргээх дасгалуудыг хийхэд шаардлагатай материалууд: нүдээ бох 8 алчуур г.м.

Page 14: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Нөхцөл байдалтай танилцах аяллыг төлөвлөх нь: Танилцах аялал нь оролцогсдод ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүсийн аж байдалтай танилцах боломжийг олгодог. Аяллыг сургалтын өмнө буюу дараа, эсвэл Хичээл 8-ийн хүрээнд зохион байгуулж болно.

ХДХВ/ДОХ-ын хөтөлбөр хэрэгжүүлдэг орон нутгийн байгууллага буюу сүмд очиж үйл ажиллагаатай нь танилцах аялал хийж болохоос гадна ХДХВ буюу ДОХ-той хүмүүсийн гэрээр зочилж болно. Танилцах аяллын явцад албан ёсны илтгэл, танилцуулга хийхийн зэрэгцээ хүмүүсд хоорондоо албан бусаар ярилцах боломж олгох нь зүйтэй.

Сэдэвчилсэн асуудлууд

Жендерийн асуудал: Охид, эмэгтэйчүүд биологийн хувьд ч, нийгэм-эдийн засгийн хувьд ч ХДХВ-ийн халдварт онцгой өртөмтгий байдаг. Эмэгтэйчүүд доогуур байр сайр эзэлдэг нийгэмд тэд хүчирхийлэл, улмаар ХДХВ-ийн халдварт өртөх нь илүүтэй юм. Нэгэнт халдвар авсан охид, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их ялгаварлан гадуурхадаг нь тэдний нийгэмд эзэлдэг байр суурь, гүйцэтгэдэг үүрэгтэй нь холбоотой байдаг. Залуу эрэгтэйчүүд мөн халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг нь нийгмийн шахалт, ялангуяа үе тэнгийнхний шахалттай холбоотой юм. Гэр бүлийн өвчин эмгэгтэй гишүүдийг асрах гол ачааг мөн л эмэгтэйчүүд үүрдэг. Иймээс ХДХВ ба ДОХ-ын асуудлыг авч үзэхдээ эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн нийгэм дэх ялгаатай үүрэг, байр суурийг харгалзах нь зүйтэй. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хувьд үлгэр дууриалал болох хүмүүс, лам, хандмаа нарыг ХДХВ ба ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд оролцуулах шаардлагатай. Мөн ХДХВ-ийн халдвартай охид, эмэгтэйчүүдийг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахыг дэмжих нь чухал юм.

Лам, хуваргуудын зэрэгцээ хандмаа нарыг сургалтад хамруулахыг зорих хэрэгтэй. Хандмаа нар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хорогдох байр ажиллуулах зэргээр эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Хүүхэд, залуучуудад онцгой анхаарах нь: Энэхүү сургалт нь ХДХВ ба ДОХ-ын хүүхэд, залуучуудад үзүүлэх үр нөлөөнд онцгой анхаардаг. ХДХВ ба ДОХ-той тэмцэх олон нийтийн аливаа арга хэмжээний цөм нь хүүхэд, залуучууд байх ёстой. Тэдгээрийг олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцуулж, ХДХВ ба ДОХ-ын тухай мэдлэгээ дээшлүүлэх, эрсдэлгүй зан үйл төлөвшүүлэхэд бие биедээ дэмжлэг үзүүлэх, ХДХВ ба ДОХ-ын тэдний гэр бүлд үзүүлэх нөлөөг даван туулах боломжоор хангахад анхаарна. Үе тэнгийхнийхээ дунд тоомжиргүй байдлыг арилгах, ялгаварлан гадуурхахтай тэмцэх, илүү энэрэнгүй орчныг төлөвшүүлэхэд хүүхэд, залуучууд идэвхтэй оролцож чадна. Зарим улс орнуудад залуу хуваргуудыг үе тэнгийн

Page 15: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

сургагчаар бэлдэн ХДХВ ба ДОХ-д өртсөн хүүхэд, залуучуудад туслахад хүчин чармайлтыг нь ашигладаг байна. Хавсралт 5-д ХДХВ/ДОХ ба хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцсэн болно.

ХДХВ ба ДОХ-ын тухай эерэг хэллэг, дүрс ашиглах нь: ХДХВ ба ДОХ-ын тухай ярихдаа зөв, зохистой хэллэг, дүрс ашиглах нь үл ойлголцол, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос сэргийлэхэд тус дөхөм болдог. Бодлогогүй, буруу үг, хэллэг хэрэглэх нь хүмүүс, тэдний зан үйлийг гутаан доромжилж, ХДХВ-ийн халдвар авсны төлөө хүмүүсийг “буруушаах” үзлийг төлөвшүүлэх эрсдэлтэй юм. Ийм үг, хэллэг нь мөн “далд” үзэл санааг агуулж болдог. Тухайлбал “ДОХ-ын эсрэг дайн зарлах” зэрэг үг, хэллэг нь ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн эсрэг дайсагнах үзлийг бий болгох аюултай. Буруу үг, хэллэг нь хүмүүсийг мөн төөрөгдүүлж болдог.

Хүмүүс ХДХВ ба ДОХ-ын талаар байнга сөрөг мэдээлэл сонсож, сөрөг дүр зураг харснаас болж эдгээр асуудлын талаар ярихыг ч хүсэхгүйд хүрч болно. Түүнчлэн ХДХВ ба ДОХ-той хүмүүс нийгэм тэднийг буруушааж, өөрөөсөө түлхэж байна хэмээн хүлээн авдаг. Энэ нь олон нийтийн арга хэмжээнд оролцох тэдний оролцоо, улмаар тэдний оюуны, сэтгэл санааны болон бие махбодийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Эцэг, эх нь ХДХВ-ийн халдварын улмаас өвдсөн буюу нас барсан хүүхдүүдэд ч гэсэн ичих, өөрсдийгөө буруутгах мэдрэмж бий болох эрсдэлтэй. Зөв, хоёрдмол утгагүй үг, хэллэг нь нээлттэй ярилцлага өрнүүлэхэд дэмжлэг болдог. Эерэг үг, хэллэг, дүрслэл нь дэмжигч орчин бүрдүүлэхэд тус дөхөм болж, олон нийтийн арга хэмжээнд ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн оролцоог дэмждэг.

Page 16: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХДХВ ба ДОХ-той холбоотой үг хэллэгийн хөтөч

ЗӨВ “ХДХВ” хэмээх нэр томъёог халдварлан тархаж буй вирусийн тухай ярихдаа хэрэглэнэ.

ЗӨВ “ДОХ” хэмээх нэр томъёог ХДХВ-ийн халдварын улмаас үүсч буй ноцтой өвчний тухай ярихдаа хэрэглэнэ.

БУРУУ “ХДХВ” ба “ДОХ” хэмээх нэр томъёонуудыг ялгаж салгахгүй хавсруулан хэрэглэх нь буруу. ХДХВ-ийн халдвар болон ДОХ-той холбоотой өвчин эмгэгийг хооронд нь ялгаж салгах нь зүйтэй.

ЗӨВ “ХДХВ-ийн халдвар авсан” гэж ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэж, шинжилгээний дүн нь эерэг гарсан хүнийг хэлнэ.

БУРУУ Өвчний улмаас хэвтэрт орсон буюу эмнэлэгт хэвтсэнээс бусад тохиолдолд “өвчтөн” хэмээх нэр томъёог хэрэглэх нь буруу.

БУРУУ “ХДХВ ба ДОХ-ын золиос” зэрэг нэр томъёо нь буруу, үүний оронд “ХДХВ-ийн халдвартай хүн” гэх нь зүйтэй.

ЗӨВ “ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ” гэх нь зөв (энэ нь ХДХВ-ийн эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлдэг шинжилгээ юм). Харин “ДОХ-ын шинжилгээ” гэх нь буруу юм.

БУРУУ “Эрсдэл өндөртэй хүн амын бүлэг” гэх нь хүмүүсийг гутаан доромжлох нэг хэлбэр тул “өндөр эрсдэлтэй зан үйл” гэсэн нэр томъёог ашиглах нь зүйтэй.

Page 17: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

2. БУДДИСТ МАНЛАЙЛАЛ САНААЧЛАГЫН ТУХАЙ

Бүсийн Буддист манлайлал санаачлага нь ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагааг олон нийтийн дунд хэрэгжүүлэхэд лам, хуврага, хандмаа, номлогч нарыг оролцуулахад анхаардаг. Энэхүү санаачлагын зорилго нь Буддист манлайлагч нарын ХДХВ ба ДОХ-той буюу өртсөн хүмүүсд тусламж үзүүлэх, нигүүлсэнгүй хандах явдлыг дэлгэрүүлэх ур чадвар, чадавхийг бэхжүүлэх, ХДХВ-ийн халдварын тархалтыг хязгаарлаж, түүний үр нөлөөг багасгах хүчирхэг олон нийтийг бий болгоход оршино.

Ази тивд Буддист лам, хуврага, хандмаа нар хүүхэд, залуучууд болон бусад хүмүүсд ХДХВ, ДОХ, хариуцлагатай зан үйлийн талаар боловсрол олгож, хүчирхэг олон нийтийг бий болгосоор байна. Тэд мөн хүмүүсийг ХДХВ-ийн халдварт өртөмтгий болгож буй хар тамхи, архины хэрэглээ, хот руу чиглэсэн залуучуудын шилжилт хөдөлгөөн зэрэг нийгэм-эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулж байна.

Цаашилбал, лам, хандмаа нар ХДХВ ба ДОХ-той хүмүүст шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүртээмжтэй болгоход тусалж байна. Тэд бясалгалын хичээл зааж, шашны зан үйлийн ба сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг. Тэд мөн хоол хүнс, ардын эмчилгээний эм, тангаар хангах, үе тэнгийхний дэмжлэгийн бүлгүүдэд уулзах байр гаргаж өгөх зэргээр ахуйн дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Лам, хандмаа нар ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн ар гэрийнхэн болон өнчирч хоцорсон хүүхдүүдэд нь тусалж, дэмждэг байна. Ийм хүүхдүүдийг аль болохоор өссөн орчноос нь таслахгүйгээр, гэр бүлийн гишүүдээр нь асруулахыг хичээх нь зүйтэй. Харин харж хандах хамаатангүй өнчин хөвгүүдийг хуврага болгон сүм хийдэд суулгаж болно. Зарим тохиолдолд хандмаа нар өнчирсөн охидыг ийнхүү асрамжилдаг байна.

Халдвар авсан хүмүүс болон тэдний ар гэрийнхнийг ялгаварлан гадуурхах тохиолдолд лам, хандмаа нар олон нийтэд нигүүлсэнгүй байхыг заахын зэрэгцээ өөрсдийн зан үйлээр үлгэр дууриалал болдог. Нигүүлсэнгүй үзлийг тэд ганцаарчилсан ярилцлага, номлол, сургаалиар заадаг байна. Мөн өвчтэй хүний ар гэрийнхэнд айдас, түгшүүрээ даван туулах, өвчтөнг гэрт нь асрахад тусалж, дэмждэг. Тэд ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн гэр орноор орох, тэдэнтэй ярилцах, ном айлтгах, адислах, хамт хооллох зэргээр тэднийг ялгаварлан гадуурхахгүй байгаагаа биечлэн илэрхийлдэг. Энэ нь ХДХВ-ийн

Page 18: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

халдвар авсан хүмүүсийг гутаан доромжлох явдлыг мэдэгдэхүйц бууруулж чаджээ.

Буддист манлайлал санаачлагыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Бутан, Камбож, БНХАУ, Лаос, Монгол, Мьянмар, Тайланд, Вьетнам зэрэг улс орнуудад засгийн газрын буюу шашны байгууллагууд дэлгэрүүлсэн. Улс орон болгон өөрийн үндэсний ба ХДХВ-ийн эпидемийн онцлогт тохируулан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Эдгээр улс орнуудын ихэнхд нь засгийн газар нь шашны удирдлагуудтай нягт хамтран ажилладаг байна. Заримд нь ХДХВ ба ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд шашны оролцоог тодорхойлсон үндэсний бодлого буюу удирдамжийг засгийн газраас боловсруулжээ.

Уг санаачлагыг өөр өөр улс орнуудад хэрэгжүүлэх явцад олсон сургамжуудыг сургалт семинар, танилцах аялал зэргээр дамжуулан бүсийн хэмжээнд олны хүртээл болгосон байна.

Бидний бие махбодь нандин. Энэ нь гэгээрэх арга хэрэгсэл юм. Гэвч түүнтэй хэт их зууралдвал бид түүний зориулалтыг олж мэдэхгүй.Тантра

Page 19: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

3. СУРГАЛТЫН ТОЙМ

Оролцооны арга

Уг сургалтын гарын авлагыг Тайландын “Сангха Метта” төслийн загвар дээр үндэслэн боловсруулсан ба бусад орны нөхцөлд лам, хандмаа, номлогч нартай ажиллахад тохируулан өөрчилсөн болно. “Сангха Метта” төсөл нь энэхүү санаачлагын бүхий л явцад шинэ санаа, сургалт, техникийн дэмжлэг нэмэрлэж ирсэн. Оролцооны аргаар хийгдэх сургалтын үйл явц нь ХДХВ ба ДОХ-оос шалтгаалсан зовлон шаналлыг ойлгоход Буддын сургаалийг ашиглах, ХДХВ/ДОХ-той тэмцэхэд лам, хандмаа нар олон нийттэй хэрхэн хамтарч ажиллах асуудал дээр төвлөрсөн байна.

Сургалт нь оролцооны аргаар явагдах ба олон нийтийн нөөц, түүний өмнө тулгамдсан асуудлуудыг судлах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд суралцагсдыг оролцуулахыг зорино. Асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг тогтоох энэхүү аргыг Буддын шашинд урт удаан хугацааны турш ашиглаж ирсэн. 2500 гаруй жилийн өмнө Бурхан багш өөрийн шавь нартаа Дармаг номлохдоо оролцооны аргыг ашигласан байдаг. Бурхан багш шууд ярилцах замаар сургааль айлдахын зэрэгцээ шавь нараасаа асуулт асууж, өөрсдөөр нь тулгамдсан асуудлын тухай бодуулж, хариуг нь олуулдаг байжээ. Тэрээр мөн шавь нартаа дасгал өгч, түүнд оролцсоноор шинэ зүйл сурах боломж өгдөг байв.

Будда асуулт, хариултын тусламжтай сургааль айлддаг байжээ. Үүнийг Рохини мөрөнг өөрийн мэдэлд оруулахын тулд дайтахад бэлэн байсан Сакия, Калия үндэстний хаадын жишээнээс харж болно. Мөн өөрийн цорын ганц хүүхдийн үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан Нанг Кисахотамид Будда даалгавар өгч, түүнээс нь Нанг үхэл бол амьдралын нэгэн хэсэг бөгөөд эрт, орой хэзээ нэгэн цагт хүн болгон нас бардаг гэдгийг ойлгодог байна.

Будда сургаалийг нь сонсох, асуудлаа шийдүүлэх гэж өөр дээр нь ирсэн хүмүүсд асуудлаа тунгаан бодох, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шийдэл олоход нь тусалдаг байв. Энэхүү сургалтад бид мөн олон аргуудыг хослуулж хэрэглэн оролцогсдын сурах боломжийг аль болох өргөжүүлэхийг зорьсон юм.

Сургалтын төлөвлөгөө

Page 20: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Энэхүү сургалтын эхний зорилго нь ХДХВ ба ДОХ, түүний олон нийт ба хөгжилд үзүүлэх нийгэм-эдийн засгийн үр нөлөөний талаар зөв ойлголт өгөхөд оршино. Үүнийг Хутагтын дөрвөн үнэний тухай Буддист сургаалийн хүрээнд тайлбарлахыг зорьсон. Хутагтын дөрвөн үнэний сургаальд тулгуурласан дүн шинжилгээний тусламжтай ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэхэд өөрсдийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, цаашдын арга хэмжээг төлөвлөхөд лам, хандмаа нарт туслах болно.

Тус сургалтыг гурван өдрийн буюу таван өдрийн хөтөлбөрөөр явуулж болно. Аль ч нөхцөлд Хутагтын дөрвөн үнэний сургаальд тулгуурласан дүн шинжилгээний үндсэн дасгал нь сургалтын цөм болно. Таван өдрийн сургалтад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийг оролцуулах, лам, хандмаа нарын үүргийн талаар ярилцах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэгт арай ахиу цаг зарцуулах боломжтой юм.

Боломжтой бол сургалтыг таван өдрийн хөтөлбөрөөр явуулахыг хичээх нь зүйтэй. Энэ нь асуудлыг илүү сайн ойлгох, өөр дээрээ тусгах боломжийг оролцогсдод олгодог давуу талтай. Гурав ба таван өдрийн сургалтын хөтөлбөрийг Хавсралт 1, 2-т толилуулсан болно.

ХДХВ ба ДОХ-ын асуудлыг Буддист байр сууринаас ойлгох нь

Шинжлэх ухааны баримтуудыг ойлгох нь: Сургалтад оролцогсод ХДХВ ба ДОХ-ын тухай үндсэн ойлголтуудыг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Хичээл 2-оор эдгээр үндсэн ойлголтуудыг өгөх болно. Оролцогсдын суурь мэдлэгийн түвшинээс хамаарч үндсэн сургалтын өмнө нэг буюу хоёр хоногийн бэлтгэл сургалт явуулах шаардлагатай байж болно. ХДХВ ба ДОХ-ын тухай үндсэн ойлголтуудыг оролцооны аргаар тайлбарлахад хүмүүс илүү сайн ойлгодог байна. Үүнд ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр сургалт явуулдаг туршлагатай ТББ буюу орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тусламж дэмжлэгийг авч болно. Энэхүү гарын авлагыг дагалдаж буй CD дээр ХДХВ-ийн халдварлалтын талаар ойлголт олгох жишээ дасгалуудыг багтаасан байна. Мөн ХДХВ ба ДОХ-ын тухай үндсэн баримтын хуудсуудыг Хавсралт 3-д толилуулсан болно. Сургалт зохион байгуулагч нар ДОХ-ын үндэсний хөтөлбөр, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага зэргээс ХДХВ ба ДОХ-ын тухай сургалт, сурталчилгааны материалууд олж авах нь зүйтэй.

ХДХВ ба ДОХ-ын нийгэм-эдийн засгийн асуудлуудыг ойлгох нь: Эхэндээ ихэнх хүмүүс, түүн дотроо шашны номлогч манлайлагч нар ХДХВ ба ДОХ-ыг эмч нарын шийдвэрлэх ёстой эрүүл мэндийн асуудал буюу хувь хүний ёс суртахууны асуудал мэтээр ойлгодог.

Шашны зүтгэлтнүүдэд ХДХВ ба ДОХ нь нийгэм, эдийн засгийн гамшиг гэсэн ойлголтыг өгөх шаардлагатай. ХДХВ ба ДОХ нь:

Page 21: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

▪ нийгмийг бүхэлд нь хамардаг;▪ нийгэм, эдийн засгийн хүчин зүйлстэй нягт холбоотой шалтгаантай;▪ нийгэм бүхлээрээ хариуцлага хүлээх ёстой ба цөөн хэдэн хүнийг

буруутгах ёсгүй асуудал;▪ нийгмийн бүх салбар хамтран шийдвэрлэх ёстой асуудал.

Энэхү сургалтаар ХДХВ/ДОХ-ыг Хутагтын дөрвөн үнэн болох зовлон (Dukkha), зовлонгийн учир шалтгаан (Samudaya), зовлонгийн төгсгөл (Nirodha), зовлонгийн төгсгөлд хүрэх зам (Magga)-ын тухай Буддист сургаалийн хүрээнд нийгэм, оюуны тулгамдсан асуудал хэмээн авч үзнэ. Сургалтад оролцогсод ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлуудын Samudaya-г тодорхойлж, халдвар авсан буюу бусад хүмүүсийн дунд ХДХВ ба ДОХ-той холбоотой тоомжиргүй байдал, гутаан доромжлолыг даван туулж Magga-г эрэлхийлэх болно.

ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон шаналлын тухай Буддист үзэл баримтлалыг тодорхой жишээн дээр ойлгуулах үүднээс сургалтад оролцогсдыг ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэнтэй уулзуулж, тэдний өмнө тулгарч буй асуудлууд, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хичээж байсан ба тэд лам, хандмаа, олон нийтээс ямар дэмжлэг, туслалцаа хүсэн хүлээдэг талаар санал бодлыг нь хуваалцуулахыг хичээнэ. Гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үзэгдлийг багасгах оролцооны аргаар хийгдэх дасгалуудыг дагалдах CD-д багтаах болно.

Сургалтын төгсгөлд оролцогсод ХДХВ ба ДОХ-оос сэргийлэх, тусламж үзүүлэх асуудлыг өөрийн олон нийтийг хөгжүүлэх үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн ойлгодог болно. Сургалтаар орчин үеийн нийгмийн менежментийн оролцооны арга барил, ур чадварыг лам, хандмаа нарт эзэмшүүлэхийг мөн зорьж байна.

Буддын сургаалиуд ба амьдрах ур чадвар: Хутагтын дөрвөн үнэний тухай Буддын сургаальд ашигладаг эргэцүүллийн арга нь асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах амьдрах ур чадварын арга барилтай төстэй юм:▪ Ямар асуудал тулгамдаад байна вэ?▪ Энэхүү асуудлын шалтгаан нь юу байж болох вэ?▪ Асуудлыг шийвэрлэх ямар боломж байна вэ? Шийдвэрлэх боломж тус

бүр нь ямар сул ба давуу талтай вэ? ▪ Нөхцөл тус бүрт аль шийдэл нь хамгийн тохиромжтой вэ? Энэхүү

шийдэлд хэрхэн хүрч болох вэ?

Амьдрал бүхэлдээ зовлон шаналал юм. Хүн үүнийг бүрэн ухаарснаарзовлон шаналал үгүй болно.Будда

Page 22: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Давтан сургалт ба дэмжлэг

Энэхүү гарын авлагын дагуу хийгдэх сургалт нь оролцогсдод ХДХВ ба ДОХ-ын асуудлаар баримжаа олгох, ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгоос ангижруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ур чадвар эзэмшүүлэх эхлэл сургалт юм. Оролцогсдыг цаашид давтан сургалтад хамруулж, мэдээлэл солилцох, дэмжлэг авах боломжоор хангах нь тэднийг тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Хэрэв бүх зүйлийг нэг удаагийн сургалтаар хязгааралбал оролцогсдод дэмжлэг дутаж, цаашид үйл ажиллагаа явуулж чадна гэдэгтээ итгэл алдрах магадлалтай. Тиймээс сургалтын дараа оролцогсдод дэмжлэг үзүүлэх, цаашдын үйл ажиллагааг зохицуулах байгууллагыг тодорхойлох нь зүйтэй. Мөн сургалтад оролцогсдын хамтын ажиллагааг дэмжих үүднээс тэднээс зөвшөөрөл авсны үндсэн дээр нэр, хаягийг нь сургалтын бусад оролцогсод, ХДХВ ба ДОХ-той холбоотой үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагуудад өгч болно.

Оролцогсод өөрсдийн сүм, хийдэд буцаж очоод ижил төстэй сургалт зохион байгуулахыг хүсвэл олон нийтийн бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж болно.

Сургалтын төгсгөлд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах явцад сургалтын хэрэгцээний судалгаа хийж, оролцогсдын төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд ямар ур чадвар шаардлагатайг тогтоох нь зүйтэй. ХДХВ ба ДОХ-ын тухай мэдлэг нь сайжрахын хирээр лам, хандмаа нар илүү их үүрэг, хариуцлага хүлээж, зөвлөгөө өгөх, амьдрах ур чадварын сургалт явуулах, дагалдах халдваруудыг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчлэх, төсөл бичих, санхүүжилт олох зэрэг чиглэлээр нэмэлт сургалт шаардлагатай болно.

Хэн, ямар чиглэлээр сургагдсан бүртгэл хөтлөх нь, ялангуяа цаашид сургалт хийхээр төлөвлөсөн нөхцөлд чухал юм. Сургалт нь хөрөнгө оруулалт бөгөөд ихэнх хөрөнгө оруулагчид сургалтын үр дүнг харахыг хүснэ. Хэрэв бид хэнийг, ямар чиглэлээр сургасан бүртгэл хөтлөхгүй бол сургалтын үр нөлөөг хянах боломжгүй болно.

Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

Буддист манлайлал санаачлага нь хяналт-шинжилгээ, үнэлгээний нарийвчилсан аргачлал боловсруулсан. Сургалтын төгсгөлд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахдаа хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт хийнэ. Буддист манлайлал санаачлагын боловсруулсан хяналт-шинжилгээ, үнэлгээний нарийвчилсан аргачлал нь чухал арга хэрэгсэл бөгөөд түүнийг цаашдын үйл ажиллагаанд ашиглах нь зүйтэй. Гарцын

Page 23: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

хяналт-шинжилгээ, үр нөлөөний үнэлгээний аргачлалыг дагалдах CD-д багтаах болно.

Page 24: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

4. БУДДЫН СУРГААЛЬ

Сургалтыг удирдагч багш ба оролцогсдод зориулсан гарын авлага

Энэхүү хэсэгт Дарма сургаалийг ХДХВ ба ДОХ-ын асуудалтай холбон толилуулсан ба сургалтыг удирдагч багш, оролцогсод үүнийг гарын авлага болгон ашиглаж болно.

Удирдагч багш нар сургалт эхлэхээс өмнө эдгээр сургаалиудыг ХДХВ ба ДОХ-ын асуудалтай хэрхэн холбох талаар сайтар судалсан байх нь зүйтэй. Сургалтын үеэр лам, хандмаа буюу Буддын шашин судлаач зэрэг Буддын сургаалийг сайн мэддэг хүнээр сургаалийг оролцогсдод тайлбарлуулж болно. Сургалтад оролцож буй ихэнх лам, хандмаа нар эдгээр сургаалиудтай танил байх боловч мэдлэгийг нь сэргээх нь чухал юм. Гэхдээ оролцогсдод хүндэтгэлтэй хандаж, тэдэнд хичээл зааж байгаа байдлаар бус, харин тэднийг Дармагийн талаар хэлэлцүүлэгт оролцуулах замаар сургалтыг удирдах нь зүйтэй.

Дараагийн хуудсан дээр байгаа гарын авлагуудыг олшруулан, оролцогсдод тарааж өгч болно.

Өөрийн үйл ажиллагааг хамгаалахыг зорьж байгаа хүмүүс өөрийн оюун санааг чандлан хянах ёстой.Учир нь, өөрийн оюун санааг хянадаггүй нэгэнөөрийн үйл ажиллагааг хянан хамгаалж чаддаггүй байна.Сантидева

Page 25: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ОРОЛЦОГСДЫН ГАРЫН АВЛАГАХИЧЭЭЛ 3-Т ЗОРИУЛАВ

ХУТАГТЫН ДӨРВӨН ҮНЭН

Хан хүү Сиддхарта ордноосоо анх удаа гадагш гарч, хотын цэцэрлэгт очих замдаа өвчтэй хүн, хөгшин хүн, нас барсан хүний цогцос зэргийг анх хараад энэ ертөнцөд зовлон байдгийг мэджээ. Гэхдээ зовлонгийн учир утгыг тэр ойлгоогүй юм.

Тэр гэгээрснийхээ дараа Дөрвөн эрхэм үнэнийг ухаарсан бөгөөд зовлон гэж юу болохыг тодорхойлж чадсан байна.

2500 гаруй жилийн өмнө Иссипатана цэцэрлэгт анхныхаа сургаалийг айлдахдаа Будда Дөрвөн эрхэм үнэн буюу зовлон (Dukkha), зовлонгийн учир шалтгаан (Samudaya), зовлонгийн төгсгөл (Nirodha), зовлонгийн төгсгөлд хүрэх зам (Magga)-ын талаар сургажээ.

Dukkha - Зовлон“Зовлон гэж юу вэ?” гэсэн асуултад Будда “Төрөх бол зовлон. Өтөл настай болох, өвдөх, үхэх бас зовлон. Уйтгар гуниг, уй гашуу, өвчин, гашуудал, цөхрөл ч мөн зовлон. Хүссэн зүйлээ авч чадахгүй байх нь бас зовлон, хайртай зүйлээсээ хагацах нь ч бас зовлон. Сайхан зүйлээс салах, сэтгэл гонсойх, эсвэл тааламжгүй муухай зүйлтэй холбогдох зэрэг нь мөн зовлон. Товчоор хэлбэл бидний бие махбодь болон оюун санаа заавал зовлонд өртөж байдаг. Бид амьд оршин байгаа цагтаа зовлонгоос ангид байж чадахгүй гэж хэлж болно” гэжээ

Samudaya – Зовлонгийн учир шалтгаанЗовлон нь хүний хүслээс үүсдэг, өөрөөр хэлбэл өөрийн хүслээ гүйцэлдүүлэх гэсэн тэмүүлэлдээ хүрч чадахгүй бол хүн зовдог.

Nirodha – Зовлонг õîðèõДур хүслээ үгүй болгож чадвал зовлон эцэс болно.

Magga – Зовлонгийн төгсгөлд хүрэх замНайман эрхэм зам бол зовлонгийн төгсгөлд хүрэх зам юм. Эдгээр нь Зөв ухаарал, Зөв санаа, Зөв яриа, Зөв үйлдэл, Зөв амьдрал, Зөв зүтгэл, Зөв оюун санаа, Зөв төвлөрөл юм.

Дөрвөн эрхэм үнэн, Найман эрхэм замын үүднээс авч үзвэл ХДХВ ба ДОХ-оос болж үүсдэг зовонгоос ангижрах арга зам бий гэдгийг бид олж харж болно.

Page 26: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ОРОЛЦОГСДЫН ГАРЫН АВЛАГАХИЧЭЭЛ 3-Т ЗОРИУЛАВ

Жич: Энэхүү материал нь “Буддын сургаалиуд” нэртэйгээр хавсралт CD-нд багтсан болно.

ГУНИГ ГАШУУДЛЫН СУМЫГ ЗАЙЛУУЛАГЧ МЭС ЗАСАЛЧ

Дөрвөн эрхэм үнэнийг илэрхийлсэн Буддагийн аргыг эмчтэй зүйрлэж болох юм. Иймээс ч Будда өөрийгөө эмчтэй адилтгасан байдаг. Түүнийг мөн гуниг гашуудлын сумыг зайлуулгч мэс засалч ч гэж нэрлэх нь бий. Дөрвөн үнэнийг эмнэлгийн нэр томъёогоор илэрхийлбэл:

1. Өвчнөөс шалтгаалсан зовлон байгааг хүлээн зөвшөөрөх,2. Энэхүү зовлонгийн юунаас гаралтайг нь оношлох,3. Анагаах эмийг нь олж тогтоох,4. Эмчилгээний жорыг бичиж өгөх.

Анагаах ухаан нь өвчин ба түүний эмчилгээний тухай сургадгийн нэгэн адил Буддын сургааль нь зовлон ба түүнээс ангижрах аргын тухай сургадаг байна. Анагаах ухаанд эрүүл мэндээ хамгаалж, өвчнөөс урьдчилан сэргийлдэгтэй адил Буддын сургаальд зовлон, нүгэл хилэнцээс ангид эрүүл оюун санаатай байж төгс төгөлдөр болон эрх чөлөөнд хүрэх талаар сургадаг.

Дахин хэлэхэд Дөрвөн эрхэм үнэн, Найман эрхэм замын үүднээс авч үзвэл ХДХВ ба ДОХ-оос болж үүсдэг зовонгоос ангижрах арга зам бий гэдгийг бид олж харж болно.

Page 27: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ОРОЛЦОГСДЫН ГАРЫН АВЛАГАХИЧЭЭЛ 10-ИЙН ТӨГСГӨЛД

ХУТАГТЫН ДӨРВӨН ҮНЭН ба ХДХВ/ДОХ

Будда зовлонгийн талаар, зовлонгийн учир шалтгаан, зовлонгийн төгсгөл ба зовлонгоос ангижрах арга замын талаар сургасан.

ХДХВ ба ДОХ-ын үр нөлөө нь зовлон юм. Аливаа зовлонд учир шалтгаан байдагтай адил ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгаан гэж бий. ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн эцэс төгсгөл, энэхүү эцэс төгсгөлд хүрэх зам ч мөн бий.

ХДХВ-ийн халдвар авах нь зовлон юм. Үүнээсээ болж гадуурхагдан, доромжлогдоно гэдэг нь ч зовлон юм. Ажилгүй болж, орлогоо алдах нь ч мөн зовлон юм. ХДХВ ба ДОХ-д өртсөн гэр бүлийн хүүхдүүдийг сургуулиуд хүлээж авахаас татгазан, хаалгаа хааж байгааг харах нь зовлон. ДОХ-оор өвчилж, нас барах нь мөн аймшигтай зовлон юм.

ХДХВ ба ДОХ-ын улмаас учирч буй зовлон тухайн хүнээр хязгаарлагдахгүй, түүний гэр бүл, хүрээлэн буй олон нийт, үндэстэнд бүхэлд нь нөлөөлдөг.

Тэжээгч нь өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас тухайн гэр бүл зовно. Өөрийнхээ буюу хүүхдийнхээ эмчилгээнд шаардлагатай мөнгө олох гэж эцэг, эхчүүд зовно. Тэд хүүхэд нь сульдан, өвчилж, ДОХ-ын улмаас нас барж байгааг нь харахдаа зовно.

Эцэг, эх нь ХДХВ-ийн халдвартай буюу ДОХ-ын улмаас нас барсан хэмээн бусдад шоолуулж, ад үзэгдэн хүүхдүүд зовдог. Сургууль, олон нийт тэднийг хүлээж авахаас татгалзан, ялгаварлахад тэд зовдог. Урьд нь эрүүл чийрэг, өмөг түшигтэй байсан эцэг, эх нь ХДХВ-ийн халдвартай холбоотой өвчин эмгэгт нэрвэгдэхийг хараад тэд зовдог. Хайртай хүмүүс нь нас барж, тэднийг эцэг эхийн энэрэл хайргүй өнчрүүлэн орхиод явахад тэд зовдог. Олон нийт ч мөн хохирдог. ХДХВ ба ДОХ-оос болж ажиллах хүчээ алдаж, хуваагдан бутарснаас олон нийт хохирдог. Урьд нь эрүүл, чийрэг хүмүүс хөдөлмөрлөн, олон нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байсан бол тэр нь үгүй болж хохирдог. Хүүхэд багачууд өнчрөн, харж хандах хүнгүй, сурч боловсрох боломжгүй, өвчтэй эцэг эх, ах дүүсээ асрах хүнд ачааг үүрэн өсөхийг харахдаа олон нийт зовж шаналдаг.

Урьд нь эрүүл байсан, залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ажиллах хүч, түүн дотор эмч, багш нараа алдсан улс үндэстэн хохирдог. Үүнээс болж үндэсний бүтээмж буурч, улмаар нийт орлого буурдаг. Мөн эмчилгээний зардал үлэмж ихээр нэмэгдэж улс үндэстэн хохирдог.

Шашин болон сүсэгтэн олон ч хохирдог. Сүм хийд барих, ажиллуулах хүний тоо цөөрснөөс лам нар хохирдог. Лам хуварга болох залуучууд, хөвгүүдийн тоо цөөрч байгааг харж байгаа тэд зовдог. Мөн олон хүн өвчин эмгэгт өртөж, хүнд өвчтэй хүмүүсийг асрах хүнд ачаа нэмэгдэж байгааг харахдаа тэд зовдог.

Тиймээ, ХДХВ ба ДОХ-ын үр нөлөө нь зовлон юм.

Буддын сургальд зовлонг бий болгодог учир шалтгаан байдаг гэж сургадаг. Буддын сургаалийн дагуу зовлонгийн учир шалтгаан нь тоомжиргүй, мэдлэггүй байдал юм.

ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн шалтгаан нь юу вэ?

Энэ нь мөн л тоомжиргүй, мэдлэггүй байдал юм. Тоомжиргүй, мэдлэггүй байдал нь ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн үндсэн шалтгаан нь юм.

Мэдлэггүй байдал нь уг өвчний вирусээс ч илүү их гай зовлон, хор хохирол учруулж байна. Мэдлэггүйгээсээ болж олон сая хүн ХДХВ-ийн халдвар авч байна. ХДХВ-ийн халдвар авсан хойно хэрхэн амьдрах талаар мэдлэггүйгээсээ болж олон хүн эрүүл мэндээ богино хугацаанд муутгаж, үхэлд хүрч байна. Мэдлэггүйгээс болж хүмүүс бие биенээ ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилж, олон нийт, хамт олон хуваагдан бутарч, гэмгүй хүүхдүүдийг сургуулиуд хүлээн авахаас татгалзаж, хүмүүс ДОХ-ын улмаас үхэлд хүрээгүй байж, өөрөө өөрийнхөө гараар амиа егүүтгэх сонголтыг хийж байна.

Будда алив нөхцөл байдал бүр өөрийн эсрэг нөхцөл байдалтай байдаг хэмээн сургажээ. Уй гашуу гэж байдаг бол аз жаргал ч мөн байдаг, мэдлэггүй байдал байхад мэдлэг бас байдаг, зовлон байдаг бол зовлонгүй байдал ч бас байдаг.

ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн эсрэг тал байдаг нь ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон үгүй байх явдал юм.

Буддагийн сургаалийн дагуу зовлонгийн үндсэн учир шалтгаан болсон мэдлэггүй байдлыг устгаснаар зовлонг арилгах боломжтой. Мэдлэг байгаа газар тоомжиргүй, мэдлэггүй байдал үгүй, улмаар зовлон үгүй юм.

Буддагийн сургаалийг ХДХВ ба ДОХ-той ч холбон үзэж болно. ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг үүсгэж буй мэдлэггүй байдлыг бид халж чадвал зовлонгүй байдлыг бий болгож чадна.

Page 28: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

5. ОРОЛЦООНЫ АРГААР ЯВАГДАХ ХИЧЭЭЛҮҮД

Нээлтийн хичээл: Нээлтийн ажиллагаа, танилцуулга, сургалтын зорилтууд

Хичээл 1: Үүрэг хариуцлагыг тодорхойлох нь: ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд лам, хандмаа нар оролцох ёстой юу?

Хичээл 2: ХДХВ ба ДОХ-ын талаар бид юу мэдэх вэ?

Хичээл 3: Хутагтын дөрвөн үнэний тухай Буддист сургааль

Хичээл 4: Хутагтын нэгдүгээр үнэн: Dukkha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлон, шинжлэх нь

Хичээл 5: Хутагтын хоёрдугаар үнэн: Samudhaya буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгааныг тодорхойлох нь

Хичээл 6: Лам, хандмаа нар олон нийтийн түвшинд ХДХВ ба ДОХ-ын асуудлаар юу хийж болох вэ?

Хичээл 7: Хутагтын гуравдугаар үнэн: Nirodha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг эцэс болгох олон нийтийн нөөцийг тодорхойлох нь

Хичээл 8: Бусдын туршлагаас суралцах нь

Хичээл 9: ХДХВ/ДОХ-той буюу өртсөн хүмүүсд зөвлөгөө өгөх нь

Хичээл 10: Хутагтын дөрөвдүгээр үнэн: Magga буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн төгсгөлд хүрэх замыг тодорхойлох нь

Хичээл 11: Олон нийтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь

Page 29: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Хичээл 12: Арга хэмжээний төлөвлөгөөг тоймлох, хэрэгцээнд дүн шинжилгээ хийх ба зөвлөмж гаргах

Хаалтын хичээл: Сургалтын үнэлгээ ба хаалтын ажиллагаа

Page 30: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ

ЗОРИЛТ: Нээлтийн ажиллагааг зохих ёсоор хийх.Оролцогсодтой танилцах.Сургалтын зорилтуудыг тодруулах.Оролцогсдын хүсэн хүлээж байгаа болон эмээж байгаа зүйлсийг ойлгох.Тасралтгүй үнэлгээний эхлэлийг тавих.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 1- 2 цаг (ойролцоо)

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Сургалтын зорилтуудыг тодорхой бичсэн самбарын цаас.Сургалтаас хүсэн хүлээж буй зүйлээ бичих картууд.Оролцогсдын тоогоор маркер.Үнэлгээний хорооны гишүүдийн зүүх гурван мандат.

ТАЙЛБАР: Орон нутгийн ёс заншлын дагуу мөргөл, шашны үйл бүхий нээлтийн ажиллагаа.Нөхцөл байдлаас шалтгаалан нээлтийн ажиллагааг албан ёсны байдлаар явуулж болно. Тухайлбал, Засгийн газар, шашны асуудал эрхэлсэн буюу бусад байгууллагын төлөөллийг урьж, нээлтийн үг хэлүүлж болно.

Оролцогсод өөрсдийгөө танилцуулна.Удирдагч багш сургалтын зорилтуудыг танилцуулж, оролцогсод тус сургалтаас болон цаашид ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр явуулах үйл ажиллагаанаас хүсэн хүлээж байгаа болон эмээж байгаа зүйлсийн талаар ярилцана.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Сургалтын бусад зохион байгуулагч нартай нээлтийн ажиллагааг хэрхэн явуулахыг зөвлөлдөнө. Сургалтыг нарийвчлан төлөвлөж, оролцогсдод хангалттай хугацааны өмнөөс урилга явуулна. Үг хэлэх хүмүүст сургалтын хөтөлбөр, хэдий хугацааны үг хэлэх талаар тодорхой зааварчилгаа өгнө.

Самбарын цаасан дээр сургалтын зорилтуудыг 8 метрийн зайнааас уншигдахуйц томоор бичнэ. Плакатуудыг өрөөний эргэн тойронд байрлуулна. (Материалуудын жагсаалтыг хуудас 4-с харна уу)

Нүүр хагалах дасгал хийхэд зориулж оролцогсдын нэрсийн жагсаалтыг бэлдэж хувилна.

Page 31: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Явц

1. Нээлтийн ажиллагаа: Нээлтийн ажиллагаанд орон нутгийн ёс заншлын дагуу мөргөл, шашны үйл оруулж болно. Нээлтийн ажиллагаанд бодлого боловсруулагчид, шашны зүтгэлтнүүдийг урьж оролцуулснаар тэд нарт ХДХВ/ДОХ-той тэмцэх хөтөлбөрүүдэд лам, хандмаа нарын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулах боломжтой юм.

2. Танилцуулга: Нээлтийн ажиллагааны явцад оролцогсод өөрсдийгөө болон ямар байгууллагыг төлөөлж байгаа тухайгаа танилцуулна.

3. Сургалтын зорилтууд: Удирдагч багш сургалтын зорилтуудыг танилцуулна. Оролцогсдод эдгээрийг хэлэлцэх, шаардлагатай бол тодруулга хийх боломж олгоно.

4. Үг хэлэх: Зочид урьж оролцуулж, товч (таван минут хүртэл) үг хэлүүлж болно. Үг хэлэх хүн нь гадны байгууллагын төлөөлөгч, оролцогсдын нэг буюу удирдагч багш байж болно. Үг хэлсний дараа сургалт нээгдсэнийг зарлана. Сургалтад урилгаар оролцсон зочид байгаа бол тэд үүний дараа явж болно.

5. Нүүр хагалах дасгал: (10 мин) Сургалт эхлэхээс өмнө оролцогсдын тоогоор дараах үгтэй цаас бэлдэнэ: Ийм нэгэн хүнийг олно уу.... Үүний дараа оролцогч тус бүрийн тухай нэг баримтыг бичнэ, ж.нь X хотоос ирсэн; Y сүмээс ирсэн; Тайландад очиж үзсэн; сахил хүртээд 10 жил болж байгаа г.м. Ингээд оролцогсод өөрт ногдсон даалгаврын дагуу хүний эрэлд гарна. Төгсгөлд нь жагсаалтын дагуу хэн нь хэн болохыг нэгтгэн дүгнэнэ.

6. Хүсэн хүлээж байгаа болон эмээж байгаа зүйлс (сонголтоор): Оролцогсдын хоёр хоёроор нь хувааж сургалттай холбоотой хүсэн хүлээж байгаа болон эмээж байгаа зүйлийн талаар ярилцах даалгавар өгнө. Хос болгонд дөрвөн карт өгч, хоёр дээр нь гол хүсэн хүлээж байгаа зүйлээ, нөгөө хоёр дээр нь эмээж байгаа зүйлээ бичихийг хүснэ. Дараа нь картуудыг цуглуулж, хүсэн хүлээж байгаа зүйлсийн нэг талд, эмээж байгаа зүйлсийг нөгөө талд хадаж, эдгээр зүйлсийг сургалтын явцад хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар ярилцана.

7. Үнэлгээний хороо: Сургалтын явцад өөрсдийн санал, хүсэлтийг чөлөөтэй илэрхийлэхийг оролцогсдоос хүснэ. Өдөр бүр хичээл эхлэхийн өмнө томилогдсон оролцогсод урьд өдрийн хичээлийн талаар дүгнэлт танилцуулна. Эхний өдрийн хичээлийг үнэлэх 2-3 оролцогчийг сайн дурын үндсэн дээр томилж мандат өгнө. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн өдөр бүр өөрчлөгдөнө. Дараагийн өдөр хичээл эхэлхийн өмнө урьд өдрийн хичээлийн ололт амжилт, дутагдалтай тал, цаашид сайжруулах талаар санал зэргээ таван минутад багтаан бусад оролцогсод болон багш нарт танилцуулна гэдгийг үнэлгээний хорооны гишүүдэд хэлж өгнө. Хичээл

Page 32: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

болгоны өмнө мөн нээлттэй асуулт, хариултын цаг байх болно гэдгийг танилцуулна.

8. Дүгнэлт: Оролцогсдод хамтран ажилласанд нь талархал илэрхийлнэ. Энэхүү сургалтаас хүсэн хүлээж байгаа зүйлийнхээ талаар эерэг дүгнэлт хийж хичээлийг дуусгана.

Амжилтад хүрэх нууц▪ Албан ёсны нээлтийн ажиллагаа хийж, зочид урьж оролцуулах нь

бодлого боловсруулагчид болон Буддист манлайлагчдын дэмжлэгийг олж авахад чухал юм. Нээлтийн арга хэмжээнд бүх оролцогсдыг оролцуулахад онцгой анхаарна. Нээлтийн ажиллагааг сайтар төлөвлөж, удирдагч багшийн хувьд гүйцэтгэх үүргээ тодорхой болгоно.

▪ Уг сургалт бол тэдний өөрсдийнх нь сургалт гэдгийг оролцогсдод ойлгуулна. Оролцогсдын сургалтаас хүсэн хүлээж байгаа зүйлийг сонсож, сургалтыг хүсэлтэд нь аль болох нийцүүлж, ороцлогсдыг сургалтын явцад идэвхтэй оролцуулж, бодол саналыг нь байнга сонсох замаар оролцогсдыг өөрсдийн сургалтад хариуцлагатай хандахыг дэмжихэд удирдагч багшийн үүрэг оршино. Ингэснээр өөрсдийн бодол санааг ирээдүйд хэрэгжүүлэх оролцогсдын хүсэл эрмэлзэл, сэдэл улам бэхжинэ.

Page 33: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 1: Үүрэг хариуцлагыг тодорхойлох нь:

ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд лам, хандмаа нар оролцох ёстой юу?

ЗОРИЛТ: Оролцогсдод хоорондоо танилцахад нь туслах.Олон нийтийн дунд өөрсдийн гүйцэтгэх үүргийн талаар эргэцүүлж бодуулах өөрсдөөр нь санаа гаргуулах, ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь тэдний уламжлалт үүргийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд лам, хандмаа нарт туслах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 - 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Самбарын цаас буюу оролцогсдод өөрсдийн санааг бичих том картууд.

ТАЙЛБАР: Оролцогсод жижиг бүлгээр ажиллаж, ХДХВ ба ДОХ-той холбоотой үйл ажиллагаанд лам, хандмаа нар оролцох ёстой эсэх талаар санал бодлоо хуваалцана. Тэд нараас өөрсдийн үзэл бодлыг Дармагийн сургаалиар баталгаажуулахыг хүснэ.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Дасгалыг уншиж, танилцана.Лам нарын үүргийн талаарх Буддын сургаалийн тухай мэдээллийг уншина.Үүнийг 8 метрийн зайнаас уншигдахуйц байдлаар гаргацтай бичнэ.

Явц

1. Танилцуулга: (5 мин) Оролцогсодтой мэндэлж, сургалтын явцад чөлөөтэй байхыг хүснэ. Хичээлийн зорилт, явцыг танилцуулна. Оролцогсдоос 4-5 хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлгүүдэд хуваагдахыг хүснэ.

2. Бие халаалт: (5 мин) Бүлгийн гишүүдээс бие биедээ өөрсдийгөө танилцуулахыг хүснэ. Уур амьсгалыг аль болох энгийн болгох үүднээс бүлэг дотроо хэн хэрхэн энэхүү сургалтад ирсэн тухай ярилцахыг санал болгоно. Хэн хамгийн олон төрлийн тээврийн хэрэгслээр явсан байна вэ? Рекорд тогтоосон хүнийг тодруулаарай!

Page 34: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

3. “Нэг цэг” дасгал: (5 мин) Самбарын цаасан дээр “ХДХВ ба ДОХ: эрүүл мэндийн асуудал уу, нийгмийн асуудал уу?” гэж бичнэ. Цаасны голоор шугам татна. Зүүн дээд хэсэгт “Эрүүл мэндийн асуудал”, харин баруун дээд хэсэгт “Нийгмийн асуудал” гэж бичнэ. Оролцогч болгоныг тохирох баганад хариугаа нэг цэгээр тэмдэглэхийг хүснэ. Самбарыг буруу харуулж, хүмүүст бусдад мэдэгдэхгүйгээр хариугаа тэмдэглэх боломж олгоно. Хүн болгон хариулсны дараа дасгалын үр дүнг тоймлоно. Энэхүү асуудлыг хичээлийн төгсгөлд дахин эргэн харна гэдгийг хэлнэ.

4. Ярилцлага: (10 - 15 мин) Нийт оролцогсдоос дараах асуултуудыг асууж, товч ярилцлага өрнүүлнэ:

▪ Аливаа нэг өвчтэй хүний хувьд лам, хандмаа нар ямар үүрэг гүйцэтгэх вэ?

▪ Архи, мансууруулах бодисын хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл мэтийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд лам, хандмаа нар ямар үүрэг гүйцэтгэх вэ?

▪ Ядуу зүдүү хүүхэд, томчуудад туслахад лам, хандмаа нар ямар үүрэг гүйцэтгэх вэ?

▪ Нийгмийн асуудлуудад оролцсоных нь төлөө Буддаг шүүмжлэгч нарт тэрээр хэрхэн хариу барьсан бэ?

5. Бүлгийн ажил: (20 мин) Оролцогсдоос жижиг бүлгээр ажиллаж, ХДХВ ба ДОХ-той холбоотой үйл ажиллагаанд лам, хандмаа нар оролцох ёстой эсэх талаар санал бодлоо хуваалцахыг хүснэ. Тэд нараас өөрсдийн үзэл бодлыг Дармагийн /бурханы / сургаалиар баталгаажуулахыг хүснэ. Ярилцлагыг 15 мин хийнэ. Бүлэг болгоноос өөрсдийн ярилцлагын үр дүнг самбарын цаас буюу том картан дээр гаргацтай, бусдад харагдахуйц томоор бичихийг хүснэ.

6. Эргэн мэдээлэл: (10 мин) Бүлэг тус бүрээс нэг илтгэгч өөрсдийн хэлэлцүүлгийн үр дүнг бусаддаа танилцуулна. Бүлгийн ажилтай цааснуудыг өрөөний эргэн тойронд байрлуулна.

7. Бүлгийн ажил: (20 - 25 мин) Буддын сургаалийг (доорх хайрцагнаас харна уу) бичсэн самбарын цаасыг харуулна. Оролцогсдыг дахин бүлгүүдэд хувааж, ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлаар эдгээр гурван үүргийг лам, хандмаа нар хэрхэн биелүүлж болох талаар ярилцахыг хүснэ.

8. Нэгдсэн хэлэлцүүлэг: (15 мин) Доорх асуултуудыг ашиглан нэгдсэн хэлэлцүүлгийг явуулна. Эхлээд нэг бүлгийг бүх асуултуудад хариулахыг хүснэ. Харин бусад бүлгүүд өөрсдийн үзэл санааг нэмэрлэнэ. Багш өөрөө үзэл санаагаа нэмэрлэхийн өмнө оролцогсдын санаа бодлыг бүрэн сонсоно.

Page 35: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

▪ ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлаар эхний үүргээ лам, хандмаа нар хэрхэн биелүүлж болох вэ?

▪ Тэд хоёр дахь үүргээ хэрхэн биелүүлж болох вэ?▪ Тэд гурав дахь үүргээ хэрхэн биелүүлж болох вэ?▪ ХДХВ ба ДОХ нь зөвхөн секс, мансууруулах бодистой холбоотой хэмээн

итгэдэг ба эдгээрээс сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагаанд лам, хандмаа нар оролцох нь зохимжгүй хэмээн үздэг хүнд Та юу гэж хэлэх вэ?

9. Дүгнэлт: (5 - 10 мин) Хэлэлцүүлгийг нэгтгэн дүгнэж, “Хэлэлцүүлгийн тойм” хайрцаг (хуудас 34)-т толилуулсан санаануудаас орхигдсон зүйл байвал тэдгээрийг нэмж хэлнэ. 10. “Нэг цэг” дасгалыг давтан хийх: (5 мин) “Нэг цэг” дасгалыг давтан хийнэ. Энэ удаа өөр өнгийн маркераар цэүүдийг тавина. Оролцогсдын үзэл санаа өөрчлөгдөж үү?

11.Хаалт: Хичээлд идэвхтэй оролцож, сургалтыг амжилттай эхлүүлсэнд талархал илэрхийлнэ.

ЛАМ НАРЫН ҮҮРГИЙН ТУХАЙ БУДДЫН СУРГААЛЬ

Сүсэгтэн олны өмнө лам, хуваргуудын хүлээх үүрэг хариуцлагын талаарх Буддын сургаалиар лам хүн дараах гол гурван үүрэг хүлээдэг байна:

1. Khanda dhura, vipassana dhura – номд шамдан, бясалгал хийж өөрийн мэдлэг оюунаа хөгжүүлэх

2. Jarata bhikkhave jaritham phahuchanhitaya phahuchansukhaya lokanukampaya attaya hitaya sukha tevamanussanam – Бурхан болоод хүний сайн сайхан, аз жаргалын тусын тулд Бурханы сургаалийг газар бүрт түгээн дэлгэрүүлэх

3. Sangham saranam gaccami – зовлон шаналлыг нимгэлэх.

Page 36: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОЙМ

Нийгмийн асуудлын тухай Буддын сургааль▪ Буддагийн үеэс хойш дэлхий ертөнц үлэмж их өөрчлөгдсөн ч өнөө үеийн

олон нийгмийн асуудлууд Буддагийн үед мөн л байсан ба түүний сургаалиудад тусгагдсан байдаг.

▪ Таван дүрэм, Хутагтын дөрвөн үнэн, Гэгээрэлд хүрэх найман эрхэм зам зэрэг нь өнөөгийн нийгмийн өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх арга замыг зааж өгдөг.

ХДХВ ба ДОХ нь нийгмийн асуудал мөн▪ ХДХВ ба ДОХ нь зөвхөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст хамаатай эрүүл

мэндийн асуудал биш бөгөөд ирээдүйн хөгжил дэвшилд асар их гамшигт нөлөө бүхий нийгэм-эдийн засгийн ноцтой асуудал юм.

▪ ХДХВ-ийн халдвар нь бэлгийн хавьтал болон мансууруулах бодис тарьж хэрэглэхтэй холбоотой байж болох ч гэр бүлээс гадуур бэлгийн хавьталд орж байгаагүй буюу мансууруулах бодис тарьж хэрэглэж байгаагүй хүмүүс уг вирусийн халдварыг мөн авч болно. Цаашилбал, бэлгийн зан үйл болон мансууруулах бодисын хэрэглээ нь ядуурал, материаллаг эд баялгийг хэт шүтэх зэрэг нийгмийн асуудлуудтай холбоотой байна.

▪ ХДХВ ба ДОХ-той холбоотой ихэнх асуудлууд мэдлэггүй байдал ба ядууралтай холбоотой байна. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлье гэвэл мэдлэггүй байдлыг халж, ядуурлыг бууруулах шаардлагатай юм.

Лам нарын олон нийтийн өмнө хүлээх үүрэг▪ Лам хуваргууд ХДХВ, ДОХ болон түүнтэй холбоотой асуудлуудыг судалж

мэдсэнээр олон түмний өмнө хүлээх нэг дэх үүргээ биелүүлэх болно.▪ Олж авсан энэхүү мэдлэгээ олон түмний ашиг тусын төлөө түгээн

дэлгэрүүлснээр тэд хоёр дахь үүргээ биелүүлнэ.▪ Үүний үр дүнд тэд олон түмнийг ХДХВ ба ДОХ-ын улмаас зовж шаналсан

үед нь тэдний зовлон зүдгүүрийг нимгэлэх боломжтой болж гурав дахь үүргээ биелүүлнэ.

▪ Бурхан Буддатай адил лам хуваргууд бусдыг үлгэрлэн дагуулах жишээ болно.

▪ Лам, хандмаа нарын хийж буй эдгээр зүйл нь шашны зүтгэлтний хувьд сүсэгтэн олноо эрүүл энх, аз жаргалтай, сайн сахйан байлгахын төлөө хүлээсэн өөрсдийн үүргийг л биелүүлж байгаа хэрэг юм.

Page 37: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 2: ХДХВ ба ДОХ-ын талаар бид юу мэдэх вэ?

ЗОРИЛТ: Оролцогсдын ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх.Мэдэхгүй зүйл, ташаа ойлголт байгаа эсэхийг тогтоох.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Оролцогсдын тоогоор асуумж (Хавсралт 4).Хавсралт 3-д толилуулсан баримтын хуудас, ХДХВ ба ДОХ-ын талаарх санамж, гарын авлага.ХДХВ ба ДОХ-ын тухай баримтуудыг тайлбарлах санамж, гарын авлага – оролцогсдын тоогоор.Асуултын хайрцаг – дээрээ нүхтэй хайрцаг ба үүнд сонирхсон асуултуудаа нэр хаяггүй хийж болно.

ТАЙЛБАР: Оролцогсод эхлээд ХДХВ ба ДОХ-ын талаарх тэдний мэдлэгийг сорьсон асуумжийг бөглөнө. Дараа нь удирдагч багш буюу эрүүл мэндийн арга зүйч ХДХВ ба ДОХ-ын тухай үндсэн баримтуудыг танилцуулахдаа асуумжийг удирдамж болгон ашиглана. Оролцогсдыг асуулт асууж, ташаа ойлголт байвал тэдгээрийг залруулахыг дэмжинэ.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Хавсралт 4-ийн асуумжтай танилцаж, бүх асуулт, хариултуудыг сайн ойлгох хэрэгтэй. Асуумжийг оролцогсдын тоогоор олшруулна.

Явц

Бие халаах дасгал (сонголтоор – Хавсралт 9)

1. Танилцуулга: Хичээлийн зорилт, явцыг тайлбарлана.

2. Асуумж: (15 мин) Оролцогсдын ХДХВ ба ДОХ-ын талаарх суурь мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой. Оролцогсдод асуумжийг тарааж, бөглүүлнэ. Тэд хариултуудаа хоорондоо ярилцаж болох ба энэ нь шалгалт биш гэдгийг оролцогсдод хэлнэ. Асуумжин дээр нэрээ тавих шаардлагагүй. Асуумжийн зорилго нь ХДХВ ба ДОХ-ын тухай ташаа ойлголт байгаа эсэхийг тогтоож, тэдгээрийг залруулахад оршино гэдгийг тодорхой хэлнэ. Асуумжийг 10 минут бөглөнө.

Page 38: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

3. ХДХВ ба ДОХ-ын тухай баримтуудыг танилцуулж, хэлэлцүүлэх: (20 - 30 мин) ХДХВ ба ДОХ-ын талаар сайн мэдлэгтэй удирдагч багш / эрүүл мэндийн мэргэжилтэн асуумжийн асуулт тус бүрийн хариултыг тайлбарлаж, оролцогсдын зүгээс буруу хариулсан буюу хариулаагүй үлдээсэн асуулт байвал тэдгээрийг онцгойлон тайлбарлана. Ингэхдээ хэлэлцүүлгийг нээлттэй байлгаж, хүмүүст асуулт асуух, мэдээлэл солилцох боломж олгоно. Дараах үндсэн ойлголтуудыг тайлбарлахдаа бэлэн сургалт, сурталчилгааны материалуудыг ашиглана. Үүнд:▪ ХДХВ гэж юу вэ? ДОХ гэж юу вэ?▪ ХДХВ хэрхэн халдварладаг вэ? (Хавсралт 3-ыг ашиглана)▪ ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх: ТҮБЗ: Тэвчих – Үнэнч байх

– Бэлгэвч хэрэглэж занших – Зүү тариур бусадтай хувааж хэрэглэхгүй байх

▪ ХДХВ-ийн хадвараас шинж тэмдэг бүхий үе шат, хамшинжийн үе шат руу шилжих явц

▪ Эдгээр үе шатын даамжирлыг удаашруулах хүчин зүйлс▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүст тулгарах эрүүл мэндийн асуудлууд▪ Ретровирусийн эсрэг эм ба дагалдах халдварын эмчилгээ▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүст үзүүлэх тусламж, дэмжлэг.

4. Эргэцүүлэн бодох ба асуулт цуглуулах: (15 мин) Гэгээрэлд хүрснийхээ дараа Будда өөрийн олсон мэдлэгээ эргэцүүлэн бодож долоон долоо хоног өнгөрүүлсэн тухай ярилцана. Үүний адилаар оролцогсдоос ХДХВ ба ДОХ-ын талаар өөрсдийн олж авсан мэдлэгийг эргэцүүлэн бодож, өөрсдийн ажиглалт, асуултыг бусадтай хуваалцахыг хүснэ. Асуултын хайрцгийг шалан дээр тавьж, оролцогсдоос өөрсдийнх нь санааг хамгийн их зовоож буй ХДХВ ба ДОХ-той холбоотой асуултыг цаасан дээр нэр хаяггүй бичиж, хайрцагт хийхийг хүснэ. ХДХВ ба ДОХ-той холбоотой ямар ч асуулт асууж болно, хэт энгийн асуулт гэж байхгүй гэдгийг хэлнэ. Энэ нь сонголтоор хийж болох дасгал боловч оролцогсдод илүү нээлттэй байх боломжийг олгодог.

5. Асуултад хариулах: (30 мин) Удирдагч багш асуултын хайрцагнаас асуултыг нэг нэгээр авч, тус бүрд нь хариулна. Энэхүү дасгалд хэт их цаг зарцуулахаас сэрэмжилж, цагийн нарийн хяналтан дор хийнэ. (Хавсралт CD-д багтаасан “асуултын хайрцаг”-ийн дасгалыг ашиглаж болно)

6. Дүгнэлт: Асуултын хайрцаг нь сургалтын бүхий л явцад байх болно гэдгийг оролцогсдод хэлнэ. Тиймээс бусдын өмнө нээлттэй асуухаас эмээсэн, сургалтын явцад гарсан аливаа асуултыг бичиж хайрцагт хийж болно. Өглөө болгон асуултын хайрцагт байгаа асуултуудад хариулах цаг гаргана. Үүний зэрэгцээ сургалтын явцад аливаа асуултыг шууд асууж болно гэдгийг хэлнэ.

Page 39: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 3: Хутагтын дөрвөн үнэний тухай Буддист сургааль

ЗОРИЛТ: Хутагтын дөрвөн үнэний тухай оролцогсдын мэдлэгийг сэргээх.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 1 цаг (максимум).

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Хуудас 24 ба 25-ийг оролцогсдын тоогоор олшруулна.Боломжтой бол сургаалийн үндсэн санаануудыг харуулсан плакат бэлдэнэ, эсвэл хавсаргасан CD дээрх илтгэлийг ашиглана.

ТАЙЛБАР: Буддын сургаалийг сайн мэддэг лам, хандмаа буюу шашин судлаач Хутагтын дөрвөн үнэний сургаалийг оролцогсдод танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Сургаалиудтай сайтар танилцана. Энэхүү сургалтад илтгэл тавих хүнтэй урьдчилан уулзаж, ямар материал шаардлагатайг тодруулж, бэлдэнэ. Цаг барих тактик боловсруулна, ж.нь илтгэгчид таван минут дутуу байхад дохио өгөх үү?

Явц

1. Танилцуулга: Хичээлийн зорилт, явцыг танилцуулна. Дармагийн /бурханы/ тухай оролцогсдын мэдлэгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байгаагаа байнга цохон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү хичээл нь Хутагтын дөрвөн үнэний тухай сургаалийг хамтдаа эргэцүүлэн бодох боломж олгох зорилготой.

2. Илтгэл: (15 мин) Илтгэгч нь өөрийн сонголтоор лекц, үзүүлэнтэй илтгэл буюу харилцан ярилцлагын аргаар Хутагтын дөрвөн үнэний тухай сургаалийг тоймлоно. Үүний өгөгдсөн хугацаанд багтаан гүйцэтгэнэ.

3. Нэгдсэн хэлэлцүүлэг: (15 мин) Илтгэлийн дараа оролцогсдыг асуулт асуух, өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүснэ.

Page 40: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

4. Илтгэлийг эргэцүүлэх: (15 мин) Хуудас 24-25-ийн хувилсан гарын авлагуудыг тараана. Оролцогсдыг хоёр хоёроор хуваагдан, Хутагтын дөрвөн үнэний тухай сургааль өмнө нь тэдний амьдрал, ажилд хэрхэн нөлөөлж байсан тухай ярилцахыг хүснэ. 5-10 минут ярилцсаны дараа товчхон эргэн мэдээлэхийг оролцогсдоос хүснэ.

5. Дүгнэлт: Дараа дараагийн хичээлүүдээр Хутагтын дөрвөн үнэний тухай сургааль ХДХВ ба ДОХ-ын асуудалтай хэрхэн холбогдож болох талаар ярилцах тухай хэлнэ. Илтгэгчид талархал илэрхийлж, дараа дараагийн өдрүүдийн хэлэлцүүлэгт боломжтой бол оролцохыг урина.

Page 41: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 4: Хутагтын нэгдүгээр үнэн: Dukkha ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлон, шинжлэх нь

ЗОРИЛТ: Хувь хүн, гэр бүл, нийгэмд учрах ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлоход оролцогсдод туслах.ХДХВ ба ДОХ нь зөвхөн халдвар авсан хүнд хамаатай эрүүл мэндийн асуудал төдийгүй хүн болгонд хамаатай нийгэм-эдийн засгийн асуудал гэдгийг оролцогсдод ойлгуулах.ХДХВ ба ДОХ нь олон нийтийг хамарсан асуудал тул түүнд оролцохыг дэмжих.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 3 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Самбарын цаас, маркерууд, скоч.

ТАЙЛБАР: Оролцогсод таван бүлгээр ажиллана. Хичээл нь хоёр хэсэгтэй ба эхний хэсэгт нь оролцогсод ХДХВ ба ДОХ-ын өөр өөр салбарууд (ХДХВ-ийн халдвартай хүмүүс, тэдний гэр бүл, үр хүүхэд, нийгэм)-д үзүүлэх үр нөлөөг тодорхойлно, харин хоёр дахь хэсэгт нь эдгээр үр нөлөөг таван бүлэгт ангилна.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Тухайн нутаг дэвсгэр дэх ХДХВ ба ДОХ-ын асуудлыг сайн мэдэхгүй бол сургалтын өмнө ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллаг болон ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн төлөөлөлтэй уулзах нь зүйтэй.

Явц

Бие халаах дасгал: (сонголтоор хийнэ – Хавсралт 9)

1. Танилцуулга: Хичээлийн зорилт ба явцыг танилцуулна. Хутагтын дөрвөн үнэний сургаальд Будда зовлонгийн талаар өгүүлсэн гэдгийг сануулна. Хэрэв бид ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлж чадвал түүнээс ангижрах арга замыг хайж эхэлж болно.

Page 42: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

2. Бүлгийн ажил 1: ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлох нь. (30 - 40 мин) Оролцогсдыг 5 бүлэгт хуваана. (Үүнийг санамсаргүй хуваарилалтын аргаар хийх нь хамгийн тохиромжтой)

Дараах асуултыг асууна: “ХДХВ ба ДОХ-той холбоотой ямар зовлон буюу тулгамдсан асуудал байдаг вэ?” Бүлэг тус бүрт дараах таван чиглэлийн нэгийг хуваарилан өгч, бүлэг нь энэхүү чиглэлээр дээрх асуултад хариулна:▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүс▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн ар гэрийнхэн▪ ХДХВ ба ДОХ-д өртсөн гэр бүлийн хүүхдүүд▪ Лам, хандмаа нар ба сүм, хийдүүд▪ Олон нийт ба улс үндэстэн

Бүлгүүд асуудлын дагуу 30 мин ярилцана. Ярилцлагыг аль болох хурдан хийж, аль болох олон тулгамдсан асуудал тодорхойлохыг хичээнэ. Бүлгүүдийн ярилцлагыг ажиглаж, шаардлагатай бол асуулт асууж ярилцлагыг өдөөнө (ж.нь лам, хандмаа нар ба сүм хийдүүдийн асуудалд дээр ажиллаж байгаа бүлэгт “Лам, хандмаа нар хаанаас барьц, өглөг авдаг,санхүүгийн туслалцаа хэнээс авах вэ?” гэсэн асуултыг тавьж болно). Энэхүү дасгалыг сайтар хянаж, оролцогсод Хутагтын бусад үнэний талаар яаран ярилцахаас сэргийлнэ. Оролцогсод энэ удаад зөвхөн ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон, тулгамдсан асуудлыг тодорхойлоход анхаарна.

3. Хэлэлцүүлэг: (30 мин) Бүлэг тус бүрээс нэг хүн бүгийн хэлэлцүүлгийн дүнг танилцуулна. Бусад бүлгүүдийг тухайн бүлгийн танилцуулга дээр саналаа нэмэрлэхийг хүснэ. Хэлэлцүүлгийг дараах асуудлууд дээр төвлөрүүлэн дүгнэнэ:▪ Зөвхөн ХДХВ ба ДОХ-той хүмүүс төдийгүй тэдний ар гэрийнхэн, үр

хүүхдүүд, нийгмийн бусад хэсгүүд ч гэсэн ХДХВ ба ДОХ-д өртдөг.▪ ХДХВ ба ДОХ-ын үр нөлөө нь зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл

санааны, сэтгэцийн, эдийн засгийн, нийгмийн, хөгжлийн гээд олон янз байдаг.

4. Бүгийн ажил 2: ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг ангилах нь: (45 мин) Оролцогсод дахин бүлгүүддээ хуваагдана. Өмнөх дасгалаар тодорхойлсон тулгамдсан асуудлуудыг дараах бүлгүүдэд ангилахыг тэднээс хүснэ:▪ Бие махбодийн▪ Сэтгэл санааны, сэтгэцийн▪ Эдийн засгийн ▪ Нийгмийн ▪ Хөгжлийн

Бүлгүүд өөрсдийн ажлын үр дүнг самбарын цаасан дээр бичнэ. Бүлгийн ажлын явцад мөн ажиглалт хийж, шаардлагатай бол тодруулга хийнэ.

Page 43: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

5. Хэлэлцүүлэг: (25 мин) Бүлэг тус бүрээс нэг хүн бүлгийн ажлыг танилцуулж, шаардлагатай бол тайлбар хийж, жишээ татна. Бусад бүлгүүд асуулт асууж, саналаа хэлнэ. Бүлгийн ажлын үр дүнг хананд хадна. Бүлэг тус бүрт тодорхой тэмдэглэгээ хийнэ (ж.нь “ХДХВ ба ДОХ-той хүмүүс”).

6. Дүгнэлт: (15 мин) Оролцогсдоос ярилцлагыг дүгнэх, санал хэлэхийг хүснэ. Ингэхдээ дараах асуудлуудад анхаарна:▪ ХДХВ ба ДОХ нь зөвхөн халдвар авсан хүмүүс төдийгүй хүн болгон

өртдөг зовлон юм. Энэ нь олон нийтийн тулгамдсан асуудал юм. ▪ ХДХВ нь өөр өөр хүмүүст олон төрлийн зовлон авчирдаг. Зовлонгийн өөр

өөр төрлүүдийг ойлгосноор бид өөр өөр хүмүүсийн хэрэгцээг хангах арга замыг тодорхойлох боломжтой болно.

▪ Зарим хүмүүс ХДХВ ба ДОХ нь бэлгийн зан үйл, мансууруулах бодисын хэрэглээ болон биеэ үнэлэх явдалтай холбоотой асуудал хэмээн үздэг. Тиймээс шашны зүтгэлтнүүд энэхүү асуудалд оролцох нь зохимжгүй хэмээн тэд үзэж болно. Гэвч бидний хэлэлцүүлгээс харахад ХДХВ ба ДОХ нь маш олон төрлийн зөвлонгийн шалтгаан болдог ба лам, хандмаа нар үүнээс сэргийлэх, тусламж үзүүлэхэд оролцох нь чухал болохыг харууллаа. Цаашилбал эрсдэлтэй зан үйлд автаагүй эмэгтэйчүүд, хүүхэд г.м. олон хүн ХДХВ-ийн нөлөөнд өртдөг байна.

7. Хаалт: Хүн болгоны хүчин чармайлт нь ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг ойлгоход тус болсон тул оролцогсдод талархал илэрхийлнэ.

Амжилтад хүрэх нууц

▪ Бүлгийн ажлыг байрлуулах орон зайг сургалтын өрөөнд бэлдэнэ. Долоо хоногийн явцад Хутагтын дөрвөн үнэн тус бүрийг нийгмийн таван бүлэг тус бүртэй холбон бүлгийн ажлуудыг хийх болно. Эдгээр бүх ажлууд багтахуйц орон зай гаргах хэрэгтэйг анхаарна уу.

▪ Самбарын цаасны оронд том картууд ашиглаж болно. Хэрэв эхний дасгалын явцад тодорхойлсон тулгамдсан асуудал тус бүрийг нэг картан дээр бичвэл, дараагийн дасгалын явцад эдгээр картуудыг таван бүлэгт нь хуваарилан байрлуулахад л хангалттай юм. Хичээлийн төгсгөлд картуудыг самбарын цаасан дээр бэхэлж, сургалтын өрөөнд өлгөнө.

Бүх сүм, хийдэдномлол, уншлага цэцэглэн, бат оршиж;Бурханы сургааль үргэлж хөг нийлсэн байж түүний зорилтууд биелэх болтугай.Сантидева

Page 44: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Хичээл 5: Хутагтын хоёрдугаар үнэн: Samudhaya

ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгааныг тодорхойлох нь

ЗОРИЛТ: ХДХВ-ийн халдвар нь олон хүчин зүйлстэй холбоотой ба ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон нь дан ганц вирус биш маш олон хүчин зүйлсээс шалтгаалж байгааг ойлгоход нь оролцогсдод туслах.ХДХВ ба ДОХ нь нийгэм-эдийн засгийн асуудал гэдгийг ойлгоход нь оролцогсдод туслах. ХДХВ ба ДОХ-той холбоотой үйл ажиллагаанд сүм, хийд оролцох нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Самбарын цаас, маркерууд, скоч.

ТАЙЛБАР: Хичээлийн явцад оролцогсод бүлгээр ажиллаж зовлонгийн шалтгаануудыг тодорхойлно.

Явц

Бие халаах дасгал: Гэхдээ яагаад? тоглоом (сонголтоор хийнэ – Хавсралт 9)

1. Танилцуулга: Хичээлийн зорилтуудыг тайлбарлана. Будда зовлонгийн учир шалтгааны талаар юу гэж сургасны эргэцүүлэн бодно. Энэхүү дасгал нь Хутагтын хоёрдугаар үнэн дээр тулгуурласан ба ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгааныг тодорхойлох зорилготой. Зовлон болгон учир шалтгаантай. Хэрэв бид ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгоос ангижрахыг хүсвэл эдгээр шалтгаануудыг ойлгож, арилгах хэрэгтэй юм.

2. Бүлгийн ажил: (60 мин) Өмнөх хичээл дээр хуваагдсан бүлгүүдэд дахин хуваагдаж, ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон, тулгамдсан асуудлыг ангилсан дасгалаа эргэж харахыг хүснэ. ХДХВ ба ДОХ-той холбоотой төрөл бүрийн тулгамдсан асуудлуудын учир шалтгааныг тогтоон, хэлэлцэхийг

Page 45: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

хүснэ. Өөрөөр хэлбэл, бүлгүүд нэг тулгамдсан асуудлыг авч “Гэхдээ яагаад?” гэж асууна. Жишээлбэл, ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс ажилгүй болдог – “”Гэхдээ яагад?” – “Яагаад гэвэл ажил олгогчид ХДХВ ба ДОХ-ын талаар мэдлэггүй байна”- “Гэхдээ яагаад ажил олгогчид ХДХВ ба ДОХ-ын талаар мэдлэггүй байна вэ?” г.м. Энэхүү дасгал нь асуудлын үндэс суурь болсон шалтгааныг тодорхойлоход чиглэнэ. Оролцогсод тодорхойлсон учир шалтгаануудыг өмнөхийн адил таван баганад (бие махбодийн, сэтгэл санааны/сэтгэцийн, эдийн засгийн, нийгмийн ба хөгжлийн) ангилан бичнэ. Бүлгүүдийн ажлыг ажиглаж, шаардлагатай бол тодруулга хийж, асуулт асууж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийг 45 мин хийнэ.

3. Эргэн мэдээлэл: (30 - 40 мин) Бүлэг тус бүрээс нэг хүн бүлгийн ажлын үр дүнг танилцуулна. Бусад бүлгүүд асуулт асууж, саналаа нэмэрлэнэ. Бүлгийн ажлуудыг зохих орон зайнд нь байрлуулна.

4. Нэгдсэн хэлэлцүүлэг: (15 мин) Бүлгүүдийн танилцуулгаас нэгдмэл санаа (ж.нь ХДХВ ба ДОХ нь голдуу тоомжиргүй, мэдлэггүй байдлаас шалтгаалдаг) гарч ирсэн эсэх тухай оролцогсдоос асууна. Буддын сургаальд ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн шалтгааны талаар өгүүлсэн эсэхийг оолцогсдоос асууна.

5. Дүгнэлт: (10 мин) Хэлэлцүүлгийн үндсэн санаануудыг нэгтгэн, шаардлагатай бол дараах санаануудаас нэмэрлэнэ.

▪ ХДХВ-ийн халдвар олон хүчин зүйлээс шалтгаалдаг. ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон нь үүний нэгэн адил вирусээс гадна олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

▪ ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон голдуу тоомжиргүй, мэдлэггүй байдлаас шалтгаалдаг. Энэ нь Буддын сургаальтай нийцэж байна.

▪ Гэвч өөр өөр асуудлууд өөр өөр төрлийн тоомжиргүй байдалтай холбоотой – тиймээс боловсрол, сургалт нь хүмүүсийн харилцан адилгүй хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Зүгээр мэдээллээр хангах нь хангалтгүй.

▪ Үйлийн үр болон таван цогцын (Five Aggregates) тухай сургаалиудыг энд дурьдаж болно. Эдгээрийг дараагийн хичээлүүдээр илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.

▪ Таван цогцын сургаалийн дагуу хүн бие махбодь болон оюун санаанаас тогтдог. Таван цогцын зөвхөн нэг (20 хувь) нь бие махбодьтой холбоотой, харин бусад (80 хувь) нь оюун санаатай холбоотой. Тиймээс хүнийг нэгдмэл байдлаар авч үзвэл түүний сэтгэл санааны, сэтгэцийн, оюун санааны болон бие махбодийн хэрэгцээг хангах шаардлагатай юм.

6. Хаалт: Оролцогсдод хичээлд идэвхтэй оролцсонд нь талархал илэрхийлнэ. Оролцогсод ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлон, түүний учир шалтгааныг нэгэнт тодорхойлсон ба зовлонг төгсгөл болгох арга замыг эрэлхийлэхэд бэлэн болоод байгааг цохон тэмдэглэнэ.

Page 46: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 6: Лам, хандмаа нар олон нийтийн түвшинд ХДХВ ба ДОХ-ын асуудлаар юу хийж болох вэ?

ЗОРИЛТ: Зовлонг төгсгөл болгох арга хэмжээний талаар бодоход оролцогсдод туслах.ХДХВ ба ДОХ-той тэмцэх чиглэлээр бусад улс орнуудад лам, хандмаа нарын хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг танилцуулах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 1 1/2 цаг

ШААРДЛАГАТАй МАТЕРИАЛ: CD ба проектор буюу ХДХВ ба ДОХ-той тэмцэх чиглэлээр бусад улс орнуудад лам, хандмаа нарын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг харуулсан үзүүлэнгүүд.

ТАЙЛБАР: Лам, хандмаа нарын явуулж буй үйл ажиллагааг харуулсан илтгэлийг бэлтгүүлэж танилцуулна. Эдгээр арга хэмжээнүүдийг дөрвөн зорилтын дагуу ангилна.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Хичээлийн материалуудтай урьдчилан танилцаж, энд яригдах үйл ажиллагаануудтай сайтар танилцана. Хоёр хоёроор ажиллах дасгалын гарын авлагыг олшруулна (хуудас 45).Бие халаах дасгалд шаардлагатай үзүүлэнг бэлдэнэ.

Явц

1. Бие халаах дасгал: (5 мин) Самбарын цаасан дээр сум зурна. Сумны дээр “Маш их”, доор нь “Бага” гэж бичнэ. Оролцогсдоос дараах асуултыг асууна: ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгоос ангижрахад лам, хандмаа нар олон нийтэд хэр их тусалж чадна гэж Та бодож байна вэ? Энэ асуултын хариуг нэг цэгээр тэмдэглэхийг оролцогсдоос хүснэ. Самбарыг буруу харуулж, бусдад харагдахгүйгээр хариулах боломжийг оролцогсдод олгоно. Хар маркераар тэмдэглэгээ хийнэ.

Маш их

Бага

Page 47: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

2. Танилцуулга: (5 мин) Хичээлийн зорилт, үйл явцыг танилцуулна. Буддын амьдрал нь зовлонгоос ангижрах арга замыг олоход олон нийтэд Sangha / бурхан шашны нийгэмлэг/ тусалдгийн жишээ гэдгийг багш сануулна. Тухайлбал:

Гэгээрснийхээ дараа Будда Бодь модны дор суусангүй, харин олон нийтийн дунд орж, мэдлэгээ бусадтай хуваалцжээ. Буддын сургааль нь бүх амьд амьтныг зовлонгоос ангижруулах зорилготой байсан ба Будда өөрийн дагалдагч нарт сургаалийг нь бусад түгээн дэлгэрүүлэхийг захижээ. Ийнхүү Будда зовлонгоос ангижруулах Дармаг дэлгэрүүлэх үүргээ биелүүлэхэд түүнд туслах баг (Sangha)-ийг байгуулсан байна.

3. Илтгэл ба хоёр хоёроор хийх дасгал: (30 - 40 мин) Оролцогсдыг хоёр хоёроор хуваагдахыг хүснэ. ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явулж буй лам, хандмаа нарын зургийг харуулах болно гэдгээ хэлнэ. Эдгээр зургуудыг Азийн өөр өөр улс орнуудад авсан юм.

Гарын авлагыг тараана (хуудас 45). ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр лам, хандмаа нарын хийж буй үйл ажиллагаа нь дараах үндсэн дөрвөн зорилготой гэдгийг тайлбарлана. Үүнд:▪ ХДХВ-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх.▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүсд үзүүлэх тусламж, дэмжлэгийг сайжруулах.▪ ХДХВ ба ДОХ-д өртсөн хүүхдүүд болон гэр бүлүүдэд үзүүлэх дэмжлэгийг

сайжруулах.▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхахыг

багасгах, тэдгээрийг энэрэх үзлийг дэмжих.

Слайдууд буюу зургуудыг үзүүлнэ. Гурван слайд үзүүлсний дараа түр завсарлаж, үйл ажиллагаануудыг дээрх дөрвөн зорилгын дагуу ангилах боломжийг оролцогсдод олгоно. Шаардлагатай бол эхний гурван жишээг оролцогсодтой хэлэлцэж ангилна.

4. Эргэн мэдээлэл: (15 мин) Оролцогсдын хоёр хоёроороо хийсэн ажлыг тоймлон, үйл ажиллагаануудыг хэрхэн ангилсныг хэлэлцэнэ.

5. Хоёр хоёроор хийх дасгалын үргэлжлэл: (15 мин) Оролцогсдоос хоёр хоёроороо хэлэлцээд, олон нийтэд яг одоо хамгийн их шаардлагатай байгаа үйл ажиллагаа, зорилтуудыг “”, харин ирээдүйд шаардлагатай болж болзошгүй үйл ажиллагаа, зорилтуудыг дугуйлж тэмдэглэхийг хүснэ.

6. Дүгнэлт: Дээрх дасгалууд нь Хутагтын дөрөвдүгээр үнэн болох ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг төгсгөл болгох арга замын талаар санаа өгөх зорилготой гэдгийг онцлон тэмдэглэнэ.

Page 48: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Лам, хандмаа нар бие дааж дангаараа ажиллах биш, харин олон нийтэд тулгуурласан үйл ажиллагааны хөдөлгөгч хүч болон ажиллах ёстойг анхааруулах нь чухал юм. Дараагийн хичээлээр лам, хандмаа нарын дайчилж болох олон нийтийн нөөцүүдийн талаар ярилцах болно.

7. Үнэлгээ: Өөр өнгийн маркер ашиглан бие халаалтын дасгалыг давтан хийнэ. Оролцогсдын байр суурь өөрчлөгдсөн байна уу?

Амжилтад хүрэх нууц

▪ Хичээл эхлэхээс өмнө проектор ажиллаж байгаа эсэхийг нягтлан шалгаарай!

▪ Хүн болгонд үзүүлэн сайн харагдаж байх ёстойг анхаарна уу.▪ Хичээлийг аль болох сонирхолтой байлгахыг хичээнэ. Үзүүлэн үзүүлж

байх хоорондуур зүүрмэглэх нь амархан гэдгийг санаарай! Гурван зураг болгоны дараа үйл ажиллагааг ангилах даалгавар өгөх нь оролцогсдыг идэвхтэй байлгахад тус дөхөм болно.

▪ Илтгэлийг өөр хүн тавьж байгаа бол түүнтэй урьдчилан ярьж, цагаа хэрхэн барих талаар тохиролцоно.

▪ Цөөн тохиолдолд үйл ажиллагааг ямар зорилгод хамаатуулан ангилах тал дээр санал зөрөлдөөн гарч болно. Тухайлбал, олон нийтэд ХДХВ-ийн халдварлах замын талаар мэдлэг олгох үйл ажиллагаа нь ХДХВ-ийн тархалтаас сэргийлж, мөн (ХДХВ-ийн талаар хий хоосон айдсыг арилгах замаар) гутаан доромжлох, ялгаварлан гадуурхахыг багасгахад тус болно. Ийм тохиолдолд үйл ажиллагааг хоёр зорилгын аль алинд нь хамаатуулж болно.

Page 49: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 6-ИЙН ХОЁР ХОЁРООР ХИЙХ ДАСГАЛЫН ГАРЫН АВЛАГА

ХДХВ БА ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ БУДДИСТ МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТУУД

Боловсрол олгох, олон нийтийг

бэхжүүлэх замаар ХДХВ-ийн халдвар

тархахаас сэргийлэх

ХДХВ ба ДОХ-той хүмүүсд үзүүлэх бие махбодийн, сэтгэл санааны, оюуны тусламж,

дэмжлэгийг сайжруулах

ХДХВ ба ДОХ-д өртсөн хүүхэд,

гэр бүлд үзүүлэх

дэмжлэгийг сайжруулах

ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гутаан

доромжлох, ялгаварлан

гадуурхахыг бууруулах

Page 50: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 7: Хутагтын гуравдугаар үнэн: Nirodha

ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг эцэс болгох олон нийтийн нөөцийг тодорхойлох нь

ЗОРИЛТ: ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хамтрах албан ба албан бус бүлгүүд, байгууллагуудын нөөцийг тодорхойлоход оролцогсдод туслах. Орон нутгийн байгаа нөөцийг бүрэн дүүрэн ашиглах арга замыг тодорхойлоход оролцогсдод туслах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Өөр өөр өнгийн маркрууд, том цааснууд (боломжтой бол өнгийн), скоч. Олон нийтийн нөөцийг төлөөлүүлэх зорилгоор чулуу, навч г.м. байгалийн материалуудыг ашиглаж болно.

ТАЙЛБАР: Оролцогсод бүлгээр ажиллаж, ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд дайчилж, хамтран ажиллах нөөцүүдийг тодорхойлно. Тэд мөн газрын зураглал гаргаж, эдгээр нөөцийн байршлыг тэмдэглэнэ.

Явц

1. Бие халаах дасгал: (5 мин) Дараах дасгалыг тайлбарлана: Хоёр хоёроор хуваагдаж, хүүхэд байсан үеэ эргэн дурсаж, танай гэр бүлд тохиолдсон хүндхэн асуудлын талаар бодоорой. Энэ үед олон нийтийн ямар байгууллага, хүмүүс тусалсан бэ?

2. Танилцуулга: Хичээлийн зорилт, явцыг тайлбарлана. ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлуудыг шийдвэрлэх олон нийтийн нөөцийг тодорхойлох нь Хутагтын гуравдугаар үнэнтэй нийцнэ. Гэгээрснийхээ дараа Будда дэлхий

Page 51: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

даяар эрэл хийж, хэнд Дармаг зааж болохыг тогтоож байсныг санах хэрэгтэй.

3. Олон нийтийн зураглал гаргах: (45 мин) Олон нийт тус бүрийг төлөөлсөн дор хаяж хоёр оролцогч байвал тэдэнд өөрийн олон нийтийн газрын зураглал гаргах даалгавар өгнө. Энэхүү зураглал дээр ХДХВ ба ДОХ-ын олон нийтэд үзүүлэх үр нөлөөг багасгах нөөц болохуйц бүлэглэлүүд, үйлчилгээ ба байгууллагуудын байршлыг тэмдэглэнэ. Газрын зураглалуудыг хананд өлгөж, үзэсгэлэн гарган, хичээлийн завсар зайгаар оролцогсод зураглалуудтай танилцаж, тодорхойлсон нөөцүүдийг ХДХВ ба ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар бие биедээ танилцуулна. Газрын зураглал дээр зөвхөн олон нийтийн түвшний нөөцийг харуулна гэдгийг анхаараарай, өөрөөр хэлбэл бүсийн буюу үндэсний түвшний эрүүл мэндийн байгууллагыг биш, харин орон нутгийн эмнэлгийг тэмдэглэнэ.

Хэрэв оролцогчид бүгд өөр өөр газраас ирсэн бол тэд төсөллийн газрын зураг зурж болно, учир нь олон нийтийн нөөц ихэнх орон нутагт ижил төстэй байдаг. Эдгээр оролцогсдыг хотын ба хөдөөгийн гэсэн хоёр бүлэгт хувааж болох юм. Хотын оролцогсдын хувьд нөөц хаарьцангуй олон байж болох тул тэд эдгээртэй хэрхэн хамтарч ажиллах тухайгаа илүү сайн бодох хэрэгтэй болж мэднэ.

4. Бүлгийн ажил: (60 мин) Оролцогсдыг шинээр таван бүлэгт хувааж ХДХВ ба ДОХ-той хүмүүс, ХДХВ ба ДОХ-д өртсөн гэр бүлийн хүүхдүүд г.м. өөр өөр нийгмийн бүлгүүдийг хуваарилна. Үүний дараа бүлгүүд тухайн нийгмийн бүлэгт тулгарч болох асуудлууд ба шалтгааныг (өмнөх хичээлүүд дээр тодорхойлсон) эргэн нэг санана.

Одоо бүлгүүдэд дараах асуултыг тавина: “Эдгээр тулгамдсан асуудлуудын үндэс суурь болсон шалтгаануудыг арилгахад олон нийтийн ямар бүлэглэл, үйлчилгээ буюу байгууллагууд тусалж чадах вэ? Тэд хэрхэн тусалж чадах вэ?” (ж.нь, сургуулиуд буюу залуучуудын бүлгүүд хүүхдүүдэд ХДХВ ба ДОХ-ын талаар сургалт явуулахад тусалж болно.) Бүлгүүд энэхүү асуудлыг хэлэлцэж, шинэ цаасан дээр дараахь ангиллын дагуу олон нийтийн нөөцүүдийг тодорхойлон бичнэ: бие махбодийн, сэтгэл санааны/сэтгэцийн/оюуны, эдийн засгийн, нийгмийн ба хөгжлийн.

“Залуучуудын дунд мэдээ хэрхэн тархдаг вэ?”, “Малчид шинэ мэдээг хаанаас авдаг вэ?” г.м. асуулт асуух замаар аль болох олон нөөц тодорхойлохыг оролцогсдод санал болгоно. Олон нийтийн дунд маш олон албан ба албан бус бүлгүүд үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээрийн ХДХВ ба ДОХ-той холбоотой үйл ажиллагаанд давхар ашиглаж болохыг онцлон анхааруулна.

Page 52: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

5. Эргэн мэдээлэл: (20 мин) Бүлэг тус бүрээс нэг хүн бүлгийн ажлыг танилцуулж, тэдний тодорхойлсон нөөц тус бүр нь тулгамдсан асуудал ба түүний шалтгааныг шийдвэрлэхэд хэрхэн хувь нэмэр болохыг тайлбарлана. Бусад бүлгүүд асуулт асууж, саналаа хэлнэ. (Бүлгийн гишүүд нэг олон нийтийг төлөөлж байгаа бол тэд өөрсдийн газрын зураг болон бүлгийн ажлын үр дүнг нэгэн зэрэг танилцуулж болно.)

6. Дүгнэлт: Дараах асуудлууд дээр анхаарал хандуулж хичээлийг дүгнэнэ:▪ ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэхэд

шаардлагатай нөөц олон нийтийн дунд байдаг ба эдгээртэй хамтран ажилласнаар олон нийтийг бүхэлд нь дайчлах боломжтой юм.

▪ Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтийн хийх ёстой ажил бөгөөд лам, хандмаа нар үүнийг нь удирдлага, манлайллаар хангана.

▪ Лам, хандмаа нарт олон нийт маш их хүндэтгэлтэй ханддаг тул тэд байгууллага, бүлгүүдтэй холбоо тогтоож, дайчлан, ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар юм.

▪ Буддын сургаснаар хүмүүс хамтран ажиллаваас амжилтад хүрэх нь хялбар байдаг. Харин хагаралдан хуваагдваас амжилтыг олоход хэцүү юм.

▪ Эвт шаазгай буга барихын үлгэр▪ Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ▪ Бүлээн усаар угаавал хиргүйтэй адил зөв шийдэлд хүрч

ажиллавал▪ Олны хүч оломгүй далайн гэдгийг харуулах болно.

Сонголтоор хийж болох дасгал

▪ Явган зугаалга: Цаг байвал энэхүү дасгалыг хийж болох бөгөөд энэ нь оролцогсдод олон нийттэй харьцах, тэдний байр суурьнаас амьдралыг харах боломж олгодог. Оролцогсод хоёр хоёроор хуваагдан, ойр орчмоор шулуун замаар (ж.нь, хойд зүгээс урагш чиглэн) явна. Ийнхүү явахдаа тэд ойр орчноо ажиглан, замдаа тааралдсан хүмүүс, мөн хүүхдүүдтэй ярилцана. Тэд “Танд ямар бэрхшээлтэй асуудал байна вэ? Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн зүгээс танд хэн тусалж байна вэ?” гэж асууна. Ярилцлага заавал ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндөх ёсгүй, зөвхөн нөхцөл байдлаас шалтгаална..

Хэрэв энэхүү дасгалыг хийхээр шийдсэн бол урьдчилж сургалтыг зохион байгуулагч нартай ярилцаж, дасгалыг зохион явуулахад тэдний туслалцааг авна. Шаардлагатай бол олон нийтийн зүтгэлтнүүдтэй уулзаж, хийх гэж байгаа зүйлээ танилцуулна.

Хичээлийн танхимд буцаж ирээд олон нийтийн нөөцийн талаар юу олж мэдсэнээ хоёр оролцогч хоорондоо ярилцана. Дараа нь өөр хоёр

Page 53: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

оролцогчтой хамтран саналаа хуваалцана. Энэ дөрвөл өөр нэг дөрвөлтэй хамтран ярилцаж, нэгдсэн хэлэлцүүлэг дээр өөрсдийн олж мэдсэн зүйлээ танилцуулна.

Page 54: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 8: Бусдын туршлагаас суралцах нь

ЗОРИЛТ: ХДХВ ба ДОХ-ын асуудлаар олон нийтийн дунд үйл ажиллагаа явуулдаг бусдын туршлагаас суралцах боломжийг оролцогсдод олгох.ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн бодит амьдралын хүнд бэрхийг ойлгоход оролцогсдод туслах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: Минимум 2 1/2 цаг (байгаа цагаас хамаарна)

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Зочдод цай, ундаа. Проектор.

ТАЙЛБАР: ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллагын төлөөлөл ба/буюу ХДХВ-ийн халдвартай хүмүүс сургалтад оролцоно. Эсвэл сургалтад оролцогсод танилцах аялал хийж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа, ажиллагсад, үйлчлүүлэгч нартай танилцана.

Танилцах аяллын өмнө буюу дараа, эсвэл танилцах аяллын оронд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Найдвар, дэмжлэг” буюу өөр төстэй видео үзэж болно.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Сургалт эхлэхээс өмнө орон нутгийн байгууллага дээр очиж, ажиллагсад, ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгч нартай урьдчилж уулзана. Хичээлийн тухай танилцуулна. Тэдний санааг зовоосон зүйл байна уу?Энэ нь хүн болгонд үр өгөөжтэй дасгал байлгахын тулд та оролцогсдыг хэрхэн бэлдэж болох вэ? Видео үзүүлэхээр төлөвлөсөн бол тоног төхөөрөмж ажиллаж байгаа эсэхийг шалгана.

Явц

1. Танилцуулга: Хичээлийн зорилт, явцыг танилцуулна.

2. Танилцах аялалд бэлдэх: Оролцогсдыг ХДХВ-ийн халдвартай хүмүүстэй уулзах уулзалтад бэлдэнэ. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн тухай тэдний ямар төсөөлөлтэй явдгийг хэлэлцэнэ. ХДХВ-ийн халдвар ямар замаар дамждаггүй болох тухай баримтуудыг танилцуулна. Шаардлагатай бол

Page 55: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

оролцогсдын аливаа айдас, эргэлзээнд хариу өгнө. Зочдыг хэрхэн дулаан уур амьсгалаар угтах тухай ярилцана.

3. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн тухай кино: Танилцах аялал зохион байгуулах боломжгүй тохиолдолд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Найдвар, дэмжлэг” буюу өөр төстэй кино үзэж болно. Цагийн боломж байвал танилцах аялал хийсэн ч гэсэн кино үзэж болно. Киног танилцах аяллын өмнө үзүүлэх нь хамгийн тохиромжтой. Кино үзсэний дараа оролцогсод хоёр хоёроороо өөрсдийн сэтгэгдлийг таван минутийн турш хуваалцана. Дараа нь нэгдсэн хэлэлцүүлэг хийнэ. Оролцогсдод дараах асуудлуудыг бодолцохыг санал болгоно:▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүст тулгардаг бэрхшээлтэй асуудлууд ба

тэдгээрийг шийдвэрлэх, даван туулах арга замууд.▪ ХДХВ ба ДОХ-той хүмүүс, тэдний ар гэрийнхний эрх.▪ ХДХВ-ийн халдвар авсан тухайгаа бусдад мэдэгдэхийн давуу ба сул

талууд.

4. (а) Зочдыг хүлээн авах: Зочдыг угтаж, танилцуулна. Зочид албан ёсоор өөрсдийн туршлагыг хуваалцаж болохоос гадна хуваагдаж, оролцогсодтой жижиг бүлгийн ярилцлага хийж болно. Эсвэл эхлээд богино хэмжээний илтгэл тавьж, дараа нь бүлгийн хэлэлцүүлэг хийж болно. Энэхүү дасгалыг аль болох албан бус байдлаар явуулах нь зүйтэй. Боломжтой бол зочдыг цайгаар дайлна. Зочид, оролцогсод хамт цай уух нь нүүр хагалах, нэгдмэл үзлийг бий болгоход ач холбогдолтой юм.

Буюу (б) Танилцах аялал: Зочдыг урьж авчрахын оронд оролцогсод танилцах аялал хийж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллагатай танилцаж, ажиллагсад, үйлчлүүлэгчидтэй нь харьцаж болно. Энд мөн л жижиг бүлгийн албан бус ярилцлага хийх боломжтой бол сайн. Боломжтой бол зочилж буй сургалтын оролцогсдыг цайгаар дайлах санхүүжилтийг хүлээн авагч байгууллагад олгож, нэгдмэл үзлийг бий болгоход дэмжлэг үзүүлж болно.

5. Нэгтгэн дүгнэх: Зочдыг хүлээн авсны буюу танилцах аяллаа сэргэж ирсний дараа оролцогсдыг гурав гурваар хувааж, уг дасгалаас юу олж мэдсэн тухайгаа хэлэлцэхийг хүснэ. Дараа нь хоёр бүлэг нэгдэж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

6. Эргэн мэдээлэл ба хэлэлцүүлэг: Төгсгөлд нь оролцогсдын хэлэлцүүлгийг нэгтгэн дүгнэнэ. Оролцогсдод багш болон зөвлөхүүдээс асуух асуулт байвал шууд буюу асуултын хайрцгаар дамжуулж асуух боломж олгоно.

7. Дүгнэлт: Хэлэлцүүлгийг нэгтгэн дүгнэж, хичээлийг дуусгана. ХДХВ ба ДОХ-той тэмцэх зохистой, үр дүнтэй арга хэмжээ төлөвлөхөд ХДХВ ба ДОХ-

Page 56: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

той хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс суралцах нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэнэ.

Сонголтоор хийж болох дасгал

1. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн эрх: Оролцогч бүрт доорх хүснэгтийг хоёр хувь өгч, хамгийн таатай ба бодит нөхцөл байдалд тохируулан бөглөхийг хүснэ. (Эсвэл энэхүү хүснэгтийг самбарын цаасан дээр зурж, бүлгээрээ хэлэлцэх замаар бөглөж болно.)

a. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн хувьд хамгийн таатай нөхцөл байдалb. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн бодит нөхцөл байдал

5 4 3 2 1

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Ажил эрхлэлт

Боловсрол

Нийгмийн оролцоо

Орон сууц

5 = Бүрэн эрх 4 = Өндөр 3 = Дунд зэрэг2 = Бага 1 = Эрх байхгүй

Дасгалын төгсгөлд ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн амьдралыг сайжруулж, эрхийг нь бүрэн хэрэгжүүлэхийн тулд хамгийн таатай болон бодит нөхцөл байдлын хоорондын ялгааг арилгахад тэд юу хийж чадахыг оролцогсдоос асууна.

2. Би ХДХВ-ийн халдвартай: Гутаан доромжлох, ялгаварлан гадуурхахын тухай дүрийн тоглолт. Энэхүү гарын авлагыг дагалдаж буй CD дээр энэхүү дасгал бий.

Page 57: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 9: ХДХВ/ДОХ-той буюу өртсөн хүмүүсд зөвлөгөө өгөх нь

ЗОРИЛТ: ХДХВ ба ДОХ-той холбоотой зөвлөгөө өгөх асуудлыг оролцогсдод танилцуулах.ХДХВ ба ДОХ-ын асуудлыг өөр дээр тусган ойлгоход оролцогсдод туслах.ХДХВ ба ДОХ-той хүмүүсд дэмжлэг үзүүлэх оролцогсдын санаачлага, итгэл үнэмшлийг бэхжүүлэх.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 1/2 цаг (минимум)Энэ хичээлийг сонголтоор хийх ба зөвлөгөө өгөх асуудлыг танилцуулах зорилготой юм. Цагийн боломж байвал эдгээр дасгалуудыг илүү гүнзгийрүүлж, нэг өдрийн турш хийж болно.

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Дүрийн тоглолтын картууд (дор толилуулсан болно)

ТАЙЛБАР: Удирдагч багш буюу зөвлөх зөвлөгөө өгөх асуудлаар танилцуулга хийнэ. Үүний дараа оролцогсод дүрийн тоглолт хийж, зөвлөгөө өгөх дасгал хийнэ.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Боломжтой бол тусгайлан сургагдсан зөвлөгчийг урьж энэхүү хичээлийг удирдуулна. Ийм боломж байхгүй нөхцөлд удирдагч багш хичээлийг явуулж болно. Ингэхдээ ба дүрийн тоглолтын дараа үр дүнтэй эргэн мэдээлэл өгөхийн тулд зөвлөгөө өгөх үндсэн зарчмуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай.

Явц

Сонсох ур чадварыг хөгжүүлэх бие халаах дасгал (сонголтоор хийнэ – Хавсралт 9)

1. Танилцуулга: (20 мин) Хичээлийн зорилт, явцыг танилцуулна. Сэтгэл санааны тавгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд нь ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн түгээмэл хэлбэр гэдгийг оролцогсдод сануулна. Энэхүү зовлонгоос ангижрахад нь туслах зөвлөгөөг лам, хандмаа, Буддын шашны сүсэгтэн олон өгч чадна.

Page 58: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Зөвлөгөө өгөхдөө хүний дотоод мөн чанарыг тусгасан Найман чөлөө учралын тухай сургааль дээр тулгуурлана. Гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, ажилгүй болох, санхүүгийн хүндрэлтэй асуудал тулгарах зэрэг гадны хүчин зүйлс нь мөн л хүний сэтгэл санааны сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зөвлөгөөг дээрх гадаад хүчин зүйлсийг арилгах хүчин чармайлттай хослуулах хэрэгтэй юм. Цагийн боломж байвал үйлийн үрийн диаграммыг ашиглан энэ санааг тайлбарлана. Үүнийг хананд хадаж, сургалтын турш ашиглана.

Үйлийн үрийн тухай илтгэлийг ярих. / Хавсралт/

2. Зөвлөгөө өгөх тухай илтгэл ба хэлэлцүүлэг: (15 мин) Бэрхшээлтэй асуудал тулгарахад хүний үзүүлэх хариу урвалын талаар суурь мэдээллийг оролцогсдод өгнө. Тэд хүний сэтгэл санааны байдал, түүний шалтгааныг тодорхойлох, сэтгэл санааны хямралд орсон хүнд зөвлөгөө өгөхдөө юу хийж болох, юу хийж болохгүй талаар суралцана. Мөн зөвлөгөө өгөх үндсэн үе шатуудын талаар товчхон зааж өгнө. (Хавсралт 6)

Мөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх уламжлалт аргууд (ж.нь, мөргөл,эргэл хийх,наминчлал үйлдэх,уламжлалт зан үйл, бясалгал г.м.)-ын талаар оролцогсдоос асууна.

3. Дүрийн тоглолт: (90 мин) Оролцогсдыг 5 бүлэгт хуваана. Дүрийн тоглолтын картуудыг тараана (дараагийн хуудсанд байгаа дүрийн тоглолтын картуудыг хувилж, хайчилна). Бүлгүүд 10 минут бэлдээд, дүрийн тоглолтыг бүлэг тус бүр 5-8 минутад хийнэ.

Бүлэг тус бүрийн үзүүлбэрийн дараа бусад бүлгүүд үзүүлбэртэй холбоотой санал хэлнэ. Тухайн дүрд тоглоход ямар сэтгэгдэл төрсөн бэ? Бусад оролцогсдоос дараах асуултуудыг асууна: “Тоглолтын юу нь сайн болсон бэ? Юуг сайжруулмаар санагдав? Хэрхэн сайжруулж болох вэ?”

Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогсдоос дүрийн тоглолтууд дахь жендерийн асуудлуудын талаар санал бодлоо хуваалцахыг хүснэ. Цэцэгмаад эмэгтэй хүнийх нь хувьд, харин түүний нөхөрт эрэгтэй хүнийх нь хувьд ямар онцлог асуудлууд тулгарсан бэ?

Мөн нууцлалыг хангах ач холбогдлын талаар оролцогсдоос асууна. Эцэст нь, хэн нэгэн ХДХВ-ийн халдвар авсан тухайгаа бусдад мэдэгдэхийн давуу ба сул талуудын талаар оролцогсдын санал бодлыг сонсно.

4. Дүгнэлт: (10 мин) Хэлэлцүүлгийг дүгнэнэ. Зөвлөгөө өгөх нь сургалт болон туршлага шаардсан ур чадвар гэдгийг цохон тэмдэглэнэ. Сонирхсон хүмүүс зөвлөгөө өгөх ур чадварын сургалтад хамрагдаж болно гэдгийг хэлнэ. Энэхүү сургалтыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, ХДХВ ба ДОХ-

Page 59: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах боломжтой юм.

Найман чөлөө учрал болон гурван талт сургалт (ёс суртахуун, төвлөрөл, мэргэн ухаан)-ын тухай сургаалийг дахин сануулна. Зөвхөн гадны хүчин зүйлсийг хяналтанд авснаар амьдралыг тэгш сайхан болгох боломжгүй. Үүний тулд хүмүүсийн дотоод мөн чанарын дотоод хяналтыг давхар бий болгох шаардлагатай юм. Зөвлөгөө өгөх нь энэхүү хослолыг бий болгоход тусалдаг байна.

Сүүлийн хичээл дээр гадаад ба дотоод хүчин зүйлсийн аль алийг хамарсан, хувь хүний ба олон нийтийн аль алины сайн сайхан байдлыг дэмжсэн, ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг төгсгөл болгохыг зорьсон үйл ажиллагааны төлөвлөгөөг оролцогсод боловсруулах болно.

Page 60: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ДҮРИЙН ТОГЛОЛТ

Бүлэг 1: Цэцэгмаа, сумын сургуулийн багш анхныхаа хүүхдийг тээж байгаа. Жирэмсний хяналтад орсны дараа тэрээр ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн ба шинжилгээний хариу муу гарчээ. Үүнийг сонсоод тэрээр маш их цочирдоно, учир нь тэрээр нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн хавьталд орж үзээгүй байна. Цэцэгмаа сэтгэлээр унаж, амиа хорлох тухай хүртэл боддог болов. Тэрээр сүмд очиж залбирна. Сүм хийдийн лам, хандмаа нар түүний сэтгэл тавгүй байгааг анзаарч, тулгарсан бэрхшээлийнх нь тухай асууна. Түүнд учирсан зовлонгийн тухай сонсоод тэд зөвлөгөө өгнө. Бүлгийн нэг гишүүн Цэцэгмаагийн дүрд, бусад нь сүм хийдийн лам, хандмаа нарын дүрд тоглоно.

Цэцэгмаад сэтгэл санааны ямар асуудал тулгараад байна вэ?Та түүнд хэрхэн зөвлөгөө өгч, юу зөвлөх вэ?

Бүлэг 2: Цэцэгмаагийн хадам ээж халдвар авсан тухай нь сонсжээ. Тэрээр маш их ууралж, Цэцэгмааг замбараагүй явдалтай, эр нөхөр, ар гэрийнхнийхээ нэр хүндийг гутаасан хэмээн буруутгана. Тэрээр Цэцэгмааг гэрээсээ даруй зайлахыг шаардана. Лам, хандмаа нар болсон явдлын тухай сонсож, Цэцэгмаагийн хадам ээж дээр ирж, зөвлөгөө өгнө. Бүлгийн нэг гишүүн Цэцэгмаагийн хадам ээжийн дүрд, бусад нь сүмийн лам, хандмаа нарын дүрд тоглоно.

Цэцэгмаа халдвар авсан тухай мэдээг сонсоод хадам ээж нь ямар хариу үйлдэл хийсэн бэ?Түүнд сэтгэл санааны ямар асуудал тулгараад байна вэ?Та түүнд хэрхэн зөвлөгөө өгч, юу зөвлөх вэ?Түүний зан үйл, хандлага Цэцэгмаагийн сэтгэл санааны байдалд ямар нөлөө үзүүж болох вэ?

Бүлэг 3: Цэцэгмаа нөхрөөсөө ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхийг хүснэ. Гэвч тэрээр эрс татгалзаж, өөрийгөө хэзээ ч эрсдэлтэй зүйл хийж байгаагүй гээд Цэцэгмааг үнэнч биш байсан хэмээн буруутгана. Үнэн хэрэгтээ тэрээр мансууруулах бодис тарьж хэрэглэдэг, найз нартайгаа зүү, тариураа дамжуулан хэрэглэдэг байсан ба үүнийгээ гэр бүлийнхнээсээ нуусан байжээ. Лам, хандмаа нар түүнд зөвлөгөө өгч, ХДХВ-ийн талаар мэдээлэл өгч, шинжилгээ өгөхийг зөвшөөрүүлэхийг хичээнэ. Бүлгийн нэг гишүүн Цэцэгмаагийн нөхрийн дүрд, бусад нь сүмийн лам, хандмаа нарын дүрд тоглоно.

Цэцэгмаагийн нөхөр өөрийгөө ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй гэдэг мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?Түүний сэтгэл санааны байдал ямар байна вэ?Та түүнд хэрхэн зөвлөгөө өгч, юу зөвлөх вэ?

Page 61: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Бүлэг 4: Цэцэгмаагийн багшилдаг сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд түүний халдвартай гэдгийг сонсоод, сургуулийн захирал дээр орж, Цэцэгмааг ажлаас нь халахгүй бол хүүхдүүдээ сургуулиас гаргана хэмээн сүрдүүлжээ. Захирал Цэцэгмааг хүүхдүүдэд халдвар тараах аюулгүй гэдгийг мэдэж байгаа боловч эцэг, эхчүүдийн шахалтад орно. Тэрээр сүм хийд дээр зөвлөгөө авахаар ирнэ. Лам, хандмаа нар сургууль дээр очиж, эцэг, эхчүүдтэй ярилцахыг зөвшөөрнө. Бүлгийн нэг гишүүн захирлын дүрд, зарим нь эцэг, эхчүүдийн дүрд, бусад нь сүмийн лам, хандмаа нарын дүрд тоглоно.

ХДХВ-ийн халдварлах замын талаар эцэг, эхчүүд зөв ойлголттой байна уу?Цэцэгмаа сургуульдаа багшилснаас болж хүүхдүүд халдвар авах боломжтой юу?Захирал нь эцэг, эхчүүдийн нэгэн адил байр суурьтай байна уу?Та захирал болон эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Бүлэг 5: Зөвлөгөө өгч байгаа лам, хандмаа нарын талаар бусад лам, хандмаа нар сонсч, тэднийг шүүмжилж эхэлнэ. Тэд ХДХВ ба ДОХ нь нүгэлт ертөнцийн явдал тул лам, хандмаа нар үүнд оролцох ёсгүй бөгөөд оролцсоноор хийдэд гутамшиг авчирна хэмээн үзэж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй лам, хандмаа нар тэдний хийж байгаа зүйлд буруу байхгүй, харин ч энэрэнгүй үзлийн тухай шашны сургаалийг амьдралд хэрэгжүүлж байгаа явдал хэмээн бусаддаа итгүүлэх хэрэгтэй болно. Бүлгийн зарим гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа лам, хандмаа нарын дүрд, бусад нь эсрэг байр суурьтай лам, хандмаа нарын дүрд тоглоно. Эсэргүүцэж байгаа лам, хандмаа нарт зөв ойлголт өгч, хандлагыг нь өөрчилж, дэмжлэгийг нь олж авах хэрэгтэй байна.

Эсэргүүцэж байгаа лам, хандмаа нар ХДХВ ба ДОХ-ын талаар зөв ойлголттой байна уу?Тэд өөрсдийнхөө олон нийтийн өмнө хүлээсэн шашны үүргээ ухамсарлаж байна уу?Энэрэнгүй үзлийн тухай Танай шашны зарим сургаалиас хуваалцана уу?

Page 62: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 10: Хутагтын дөрөвдүгээр үнэн: Magga ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн төгсгөлд хүрэх замыг тодорхойлох нь

ЗОРИЛТ: ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд олон нийтийн нөөцийг дайчлах аргуудыг тодорхойлоход оролцогсдод туслах.Арга хэмжээ хэрэгжүүлэхэд тулгарч болох бэрхшээлүүдийг тодорхойлох, эдгээр бэрхшээлийг даван туулах аргуудыг тодорхойлоход оролцогсдод туслах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Самбарын цаас, маркерууд, скоч, хуудас 24 ба 25-д байгаа гарын авлага (Хутагтын дөрвөн үнэн).

ТАЙЛБАР: Оролцогсод бүлгээр ажиллаж, ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд лам, хандмаа нар дангаараа буюу бусадтай хамтран хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг тодорхойлно.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Өмнөх бүлгийн ажлуудыг харагдахуйц байрлуулж, оролцогдод ашиглах боломж олгоно.

Явц

Бие халаах дасгал: Харахгүйгээр зурах (сонголтоор хийнэ - Хавсралт 9)

1. Танилцуулга: Хичээлийн зорилт, явцыг тайлбарлана. Өнөөдрийн хичээлээр Хутагтын дөрөвдүгээр үнэн буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг төгсгөлд хүрэх,гарах арга замын талаар авч үзнэ гэдгийг хэлнэ.

2. Бүлгийн ажил: (60 - 80 мин) Оролцогсдыг шинээр бүлгүүдэд хуваана.

Бүлгийн ажил нь хоёр хэсэгтэй. Эхлээд тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шалтгаан, олон нийтийн нөөцийг тодорхойлох өмнөх хичээлүүдийн бүлгийн ажлуудыг эргэн санахыг оролцогсдоос хүснэ. “ХДХВ ба ДОХ-той холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд лам, хандмаа нар дангаараа буюу

Page 63: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

бусадтай хамтран ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох вэ?” гэсэн асуултыг оролцогсдод тавина.

Тухайлбал, ХДХВ-ийн халдвар авсан хүн өөрийн энэхүү байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээс болоод сэтгэл санааны хүнд дарамтад орсон бол лам, хандмаа нар түүнд бясалгал хэрхэн хийхийг зааж, зөвлөгөө өгч туслах боломжтой юм. Харин ХДХВ-ийн халдвар авсан хүүхдүүдийг сургууль дээр нь бусад хүүхдүүд шоолж, ялгаварлан гадуурхаад байвал сургууль энэхүү асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэх ба лам, хандмаа нар үүнд нь дэмжлэг үзүүлж болно.

Оролцогсод энэхүү асуудлыг бүлгээр хэлэлцэж, дараах таван ангиллын дагуу өөрсдийн бодол санааг самбарын цаасан дээр бичнэ. Үүнд: бие махбодийн, сэтгэл санааны/сэтгэцийн/оюун санааны, эдийн засгийн, нийгмийн ба хөгжлийн. (Жишээг хавсралт CD-ээс харна уу.) Дасгалд бүтээлчээр хандахыг оролцогсдоос хүснэ. Бүлгийн ажлыг 30 мин хийнэ.

Бүлгийн ажлын хоёрдугаар хэсэгт оролцогсдоос “Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тохиолдож болох вэ? Тэдгээрийг хэрхэн даван туулах вэ?” гэж асууна. Бүлгүүд хариултаа шинэ самбарын цаасан дээр бичнэ. Бүлгийн ажлыг 25 мин хийнэ.

3. Эргэн мэдээлэл: (45 мин) Бүлэг тус бүрээс нэг хүн бүлгийн ажлыг танилцуулна. Бусад нь асуулт асууж, санал хэлэх ба ялангуяа хэрэгжүүлэхээр санал болгосон арга хэмжээнүүд хэр бодитой гэдэг дээр анхаарна. Бүлгийн илтгэлүүдийн дараа нэгдсэн хэлэлцүүлэг хийнэ. Ингэхдээ үйлийн үрийн диаграммын ашиглаж болно.

4. Дүгнэлт: Хэлэлцүүлгийг нэгтгэн дүгнэнэ. Оролцогсод өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад тус дөхөм болох стратегиудыг өнөөдрийн хичээлээр тодорхойлсныг тэмдэглэнэ. Мөн ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн асуудлыг Хутагтын дөрвөн үнэний сургаалийн хүрээнд авч үзэж дууссаныг хэлнэ. Эдгээр санаануудыг нэгтгэсэн 24-25 хуудасны гарын авлагуудыг оролцогсдод тарааж өгнө.

Page 64: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 11: Олон нийтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь

ЗОРИЛТ: Sangha-д/ бурхан шашны нийгэмлэг/ тулгуурласан олон нийтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Буддист манлайлал санаачлагын төлөвлөлтийн хүрээг оролцогч тус бүрд дор хаяж гурван хувийг олшруулж өгнө. Бүлгийн ажилд зориулсан самбарын цаас буюу том картнууд.

ТАЙЛБАР: Оролцогсод таван бүлэгт хуваагдаж, бүлэг тус бүр тодорхой нэг асуудалтай холбоотой үйл ажиллагаануудыг төлөвлөнө. Төлөвлөгөөнүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Явц

Бие халаах дасгал: Бидний нэгдмэл зорилго (сонголтоор хийнэ - Хавсралт 9)

1. Танилцуулга: (15 мин) Хичээлийн зорилтын танилцуулна. Одоо оролцогсод энэхүү сургалтаас өөрсдийн сурсан зүйлийг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ төлөвлөнө.

Төлөвлөлтийн хүрээг тарааж өгнө. Хүрээний бүрэлдэхүүн хэсгүүдийн утгыг энгийн, өдөр тутмын жишээгээр тайлбарлан, тухайлбал:▪ Асуудал: Доржийн толгой маш их өвдөж байна.▪ Шалтгаан: Хэт их ачаалалтай ажилласан; хагас нойртой удаан явсан.▪ Туслах хүмүүс: Эмийн сан руу эмэнд яваад ирэх түүний охин.▪ Зорилго: Толгойн өвдөлтийг намдаах.▪ Стратеги: Толгойн өвдөлтийг намдаах эм худалдан авч, уух; мөн ажлын

ачааллыг бууруулах, сайн унтаж амрах.▪ Хугацаа: Нэн даруй арга хэмжээ авч, цагийн дараа үр дүн нь гарна.▪ Төсөв: Эмийн үнэ.▪ Шалгуур үзүүлэлт: Толойн өвдөлт намдана.▪ Үнэлгээ: Доржийн биеийн байдал эргээд хэвийн болно.

Page 65: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь Дармаг дэлгэрүүлэх Буддагийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа талаар бодолцоно.

▪ Асуудал: Хүний зовлон шаналал.▪ Шалтгаан: Тоомжиргүй, мэдлэггүй байдал.▪ Туслах хүмүүс: Дармаг зааж чадах хүмүүсийг тодорхойлсон, ж.нь лам,

хандмаа, сүсэгтэн олон.▪ Зорилго: Зовлонг төгсгөл болгох.▪ Стратеги: Будда хүн төрөлхтөнд Дармаг заах Sangha-г/ бурхан

шашны нийгэмлэг/ бүрдүүлсэн.▪ Хугацаа: Sangha / бурхан шашны нийгэмлэг/ даруй хүмүүсийн

дунд орж, сар болгон эргэн ирдэг байв. ▪ Төсөв: Лам нар хүмүүсээс хол, хоол хүнс, эдийн өглөг авна.▪ Шалгуур үзүүлэлт: Буддын шашныг дагагч болсон хүний тоо.▪ Үнэлгээ: Сар болгоны шинийн 15-нд Sangha / бурхан шашны

нийгэмлэг/ уулзаж, ажлаа дүгнэнэ. Төлөвлөлтийн хүрээний бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр жишээ хэлэхийг оролцогсдоос хүснэ. (Жишээг Хавсралт 7-оос харна уу.)

2. Бүлгийн ажил: (60 - 80 мин) Оролцогсдыг 5 бүлэгт хуваана. Нэг сүм хийд буюу нэг газрыг төлөөлж байгаа оролцогсдыг нэг бүлэг болгож, төлөвлөлт хийлгэх нь зүйтэй.

Бүлэг тус бүр дараах таван асуудлын нэгийг сонгож, түүн дээр ажиллана:1. ХДХВ-ийн халдварын тархалт2. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах 3. ХДХВ ба ДОХ-той холбоотой бие махбодийн, сэтгэл санааны ба

оюун санааны эмгэгүүд4. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн үр хүүхдүүд дээр гарах үр нөлөө5. ХДХВ ба ДОХ-д өртсөн гэр бүл, олон нийт дээр гарах үр нөлөө

Оролцогсод асуудлыг хэлэлцэж, самбарын цаасан дээрх төлөвлөлтийн хүрээг бөглөнө. Ингэхдээ өмнөх хичээлүүд дээр хийсэн ханан дээр өлгөөстэй байгаа бүлгийн ажлуудыг дахин тоймлон харахыг оролцогсдод сануулна.

Бүх үйл ажиллагааг лам, хандмаа нар дангаараа хийх ёсгүй гэдгийг оролцогсдод сануулна. Гол нь тэд олон нийтийг дайчлан, үйл ажиллагааг нь зохицуулах ёстой.

3. Эргэн мэдээлэл: (30 - 40 мин) Бүлэг тус бүрээс нэг хүн бүлгийн ажлыг бусаддаа танилцуулна. Оролцогсод асуулт асууж, санал хэлнэ.

Page 66: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

4. Дүгнэлт: Дараагийн хичээл дээр өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хянан засварлах боломжтой гэдгийг хэлнэ. Бүх боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөг сургалтын тайланд хавсаргах тул оролцогсод сургалтын дараа тэдгээрийг эргэн ашиглах боломжтой гэдгийг хэлнэ. Олон нийтийн хэрэгцээнээс хамаараад оролцогсод нэгээс олон асуултыг сонгож, үйл ажиллагааны төлөвлөө боловсруулж болно.

Жич: Гарын авлагад хавсаргасан CD дээр төслийн төлөвлөлтийн илүү нарийвчилсан удирдамж байгаа ба түүнийг зарим оролцогсод ашглаж болно.

Page 67: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭ

Асуудал ба шалтган

Туслах хүмүүс

Зорилго Стратеги Хугацаа Төсөв Шалгуур үзүүлэлтүүд

Үнэлгээ

Page 68: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХИЧЭЭЛ 12: Арга хэмжээний төлөвлөгөөг тоймлох, хэрэгцээнд дүн шинжилгээ хийх ба зөвлөмж гаргах

ЗОРИЛТ: Бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэмж засварлах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зүйлсийг тодорхойлох.Хамтарсан зөвлөмжүүд боловсруулах.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Буддист манлайлал санаачлагын төлөвлөлтийн хүрээг оролцогсдын тоогоор хувилна.Самбарын цаас.

ТАЙЛБАР: Бүлгүүд өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэмж засварлан, шаардлагатай нөөц, сургалт, бусад дэмжлэгийг тодорхойлно. Оролцогсод хамтарсан зөвлөмжүүд боловсруулна.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Цаашид шаардлагатай дэмжлэг, гаргаж болох зөвлөмжүүдийн талаар өөрөө урьдчилж сайтар бодолцоно. Цаашид үзүүлж болох бодит дэмжлэгийн талаар сургалтыг зохион байгуулж буй бусад хүмүүстэй ярилцаж, хэлэлцүүлгийг үр дүнтэй удирдана.

Явц

Бие халаах дасгал: Сохор итгэл (сонголтоор хийнэ - Хавсралт 9)

1. Танилцуулга: (10 мин) Хичээлийн зорилтыг танилцуулна. Шаардлагатай бол Буддист манлайлал санаачлагын стратегийн хүрээ (зөвхөн эхний гурван зорилт)-г проектороор харуулна. Хавсралт 8-д арга хэмжээнүүдийг тоймлон харуулсан болно.

2. Бүлгийн ажил:а) Үйл ажиллагааны төлөвлөгөөг эргэн хянах: (30 мин) Оролцогсод эргэж бүлгээр ажиллан, бусад хүмүүсийн санал болон стратеги төлөвлөгөөн дэх санаанууд дээр тулгуурлан өмнө нь боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эргэн хянана.

Page 69: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

б) Хэрэгцээг үнэлэх: (30 мин) Бүлгүүд өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд юу шаардлагатай байгаа талаар хэлэлцэнэ. Тухайлбал:▪ Нэмэлт сургалт, ж.нь зөвлөгөө өгөх, амьдрах ухаанд суурилсан сургалт ▪ Дагалдах халдварууд, тэдгээрийн шинж тэмдэг, уламжлалт эмчилгээний

аргуудын талаар нэмэлт сургалт▪ Төслийн төлөвлөлт ба хөрөнгө бүрдүүлэлтийн асуудлаар сургалт▪ Шаардлагатай материал▪ Санхүүгийн нөөц▪ Хэвлэл мэдээллийг хэрэгслээр хийгдэх нийтлэл, сурталчилгаа▪ Засгийн газар, Буддын зүтгэлтнүүдийн зүгээс өгөх мэргэжил, арга зүйн

удирдлага▪ Мэдээлэл, туршлагын солилцоо▪ Зохицуулалт ба харилцаа▪ Өвчний шинж тэмдгүүд ба уламжлалт эмчилгээний аргууд

Бүлгүүд өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийн жагсаалт гаргаж, энэхүү дэмжлэгийг хэрхэн олж авах арга замын талаар санал боловсруулна.

3. Эргэн мэдээлэл: (25 мин) Бүлгүүд ажлаа бусад оролцогсдод танилцуулна. Бусад бүлгүүд санал нэмэрлэж, зөвлөлдсөний үндсэн дээр шаардлагатай гэж үзсэн саналуудыг нэмнэ.

4. Зөвлөмж гаргах: (20 мин) Хэлэлцүүлэг өрнүүлж, ХДХВ ба ДОХ-той холбоотой үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх хамтарсан зөвлөмжүүдийг боловсруулна. Зөвшилцсөн зөвлөмжүүдийг бичиж, үүнийг хэрэгжүүлэхэд хэн ямар арга хэмжээ авах шаардлагатайг заана. Эдгээр зөвлөмжүүдийг хаалтын ажиллагаан дээр танилцуулна.

5. Дүгнэлт ба цаашдын алхмууд: (15 мин) Оролцогсдыг сургалтад идэвхтэй оролцсонд талархал илэрхийлнэ. Оролцогсдоос хаалтын ажиллагаан дээр үг хэлэх хоёр хүнийг сонгоно.

Оролцогсдыг тойрог болгон зогсооно. Хүн болгоноос сургалтын дараа зургаан сарын дотор юу хийхээр төлөвлөж байгаа талаар амлалтыг нь асууна.

Page 70: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХААЛТЫН ХИЧЭЭЛ: Сургалтын үнэлгээ ба хаалтын ажиллагаа

ЗОРИЛТ: Цаашдын арга хэмжээг төлөвлөх, сургалтын явцын талаар эргэн мэдээлэл авах зорилгоор үнэлгээ хийх.Сургалтын үйл ажиллагааг хааж, оролцогсдыг цаашид санаачлагатай ажиллах урам өгөх.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 - 2 1/2 цаг

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ: Үнэлгээний хуудас.Оролцогсод, зочдод зориулсан хөнгөн зууш, цай.

ТАЙЛБАР: Үнэлгээ хийсний дараа сургалтын хаалтын ажиллагаа явагдана.

БЭЛТГЭЛ АЖИЛ: Сургалт зохион байгуулагч нартай хамтран хаалтын ажиллагааг урьдчилан төлөвлөнө. Ухуулга сурталчилгаа хийх зорилгоор хаалтын ажиллагаанд зочид урих эсэхийг шийднэ. Хаалтын ажиллагааны хөтөлбөр, хэн үг хэлэхийг төлөвлөнө.

Явц

1. Үнэлгээ:А. (20 мин) Самбарын цаасан дээр сургалтын зорилтуудыг хүснэгтлэн харуулна. Зорилтуудыг зүүн баганад бичнэ. Бусад багануудад 1-ээс 7 хүртэл оноо бичнэ. Оролцогч болгон жижиг цаасан дээр зорилт бүрийн биелэлтийг 1 (огт хэрэгжээгүй)-ээс 7 (брн хэрэгжсэн) хүртэл оноогоор үнэлнэ. Оролцогсдоос цаасыг нь хурааж авч, хүн тус бүрийн хариуг нэг цэгээр холбогдох нүдэнд тэмдэглэнэ. Үр дүнг хэлэлцэнэ.

Б. (10 мин) Үүний зэрэгцээ үнэлгээний асуумж тарааж өгнө. Энэ нь дараах гурван асуулт бүхий энгийн асуумж юм. Үүнд:▪ Сургалтын ололттой талыг нэрлэнэ үү?▪ Дутагдалтай тал нь юу байв?▪ Сургалтыг цаашид хэрхэн сайжруулж болох вэ?

Page 71: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

В. (10 мин) Оролцогсдыг тойрог болгон зогсооно. Хүн болгоноос энэхүү сургалтаас сурсан хамгийн чухал зүйлийг нэгээс хоёр өгүүлбэрт багтаан хэлэхийг хүснэ.

Оролцогсдын хувьд энэ сургалтын юу нь хамгийн чухал байсан, юуг нь амьдрал дээр хэрэгжүүлж чадсаныг тодруулах үнэлгээг сургалтаас хэдэн сарын дараа хийнэ гэдгийг оролцогсдод хэлнэ.

2. Хаалтын ажиллагаа: Өмнөх хичээл дээр сонгосон оролцогсдыг хаалтын үг хэлэхийг урина. Тэд сургалтын үр дүнг нэгтгэн дүгнэж, зөвлөмжүүдийг танилцуулна. Зочдыг урьсан бол тэдний саналыг сонсоно. Удирдагч багш оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлнэ. Боломжтой бол сертификат гардуулж, дурсгалын зураг авахуулна. Орон нутгийн ёс заншлын дагуу сургалтыг хаана.

Page 72: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТУУД

1. Таван өдрийн сургалтын хөтөлбөр

2. Гурван өдрийн сургалтын хөтөлбөр

3. ХДХВ ба ДОХ-ын тухай баримт, мэдээлэл

4. ХДХВ ба ДОХ-ын тухай мэдлэг сорих асуумж

5. ХДХВ/ДОХ-д өртсөн хүүхдүүд

6. Зөвлөгөө өгөх хялбарчилсан удирдамж

7. Бутан улсад хийсэн сургалтаас гаргасан үйл ажиллагааны

төлөвлөгөөний жишээ

8. Буддист манлайлал санаачлагаас гаргасан үйл ажиллагааны

стратеги

9. Сургалтын явцад хийж болох сэргээх дасгалууд

10. Ашиглах материал ба холбоо барих хаяг

Эрүүл мэнд – дээд эрдэнэ.Амар амгалан – дээд баялаг.Үнэнч хүн – хүний дээд.Нирван - жаргалын дээд.Дармапада

Page 73: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 1

Таван өдрийн сургалтын хөтөлбөр

1 дэх өдөр – үдээс өмнө

Нээлтийн хичээл: 1 1/2 цагНээлтийн ажиллагаа, танилцуулга, сургалтын зорилтууд

Хичээл 1: 2 - 2 1/2 цагҮүрэг хариуцлагыг тодорхойлох нь: ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд лам, хандмаа нар оролцох ёстой юу?

1 дэх өдөр – үдээс хойш

Хичээл 2: 2 цагХДХВ ба ДОХ-ын талаар бид юу мэдэх вэ?

Хичээл 3: 1 цагХутагтын дөрвөн үнэний тухай Буддист сургааль

2 дахь өдөр – үдээс өмнө

Хичээл 4: 3 цагХутагтын нэгдүгээр үнэн: Dukkha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлон, шинжлэх нь

2 дахь өдөр – үдээс хойш

Хичээл 5: 2 1/2 цагХутагтын хоёрдугаар үнэн: Samudhaya буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгааныг тодорхойлох нь

3 дахь өдөр – үдээс өмнө

Хичээл 6: 1 1/2 цагЛам, хандмаа нар олон нийтийн түвшинд ХДХВ ба ДОХ-ын асуудлаар юу хийж болох вэ?

Хичээл 7: 2 1/2 цагХутагтын гуравдугаар үнэн: Nirodha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг эцэс болгох олон нийтийн нөөцийг тодорхойлох нь

3 дахь өдөр – үдээс хойш

Хичээл 8: 2 1/2 цаг +Бусдын туршлагаас суралцах нь: орон нутгийн ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр ажилладаг байгууллага буюу ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн аж байдалтай танилцах аялал буюу “Найдвар, дэмжлэг” кино үзэх

3 дахь өдөр - орой (сонголтоор)

Хичээл 9: 2 1/2 цаг +ХДХВ/ДОХ-той буюу өртсөн хүмүүсд зөвлөгөө өгөх нь

4 дэх өдөр – үдээс өмнө

Хичээл 10: 2 1/2 цагХутагтын дөрөвдүгээр үнэн: Magga буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн төгсгөлд хүрэх замыг тодорхойлох нь

4 дэх өдөр – үдээс хойш

Хичээл 11: 2 1/2 цагОлон нийтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь

Page 74: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

5 дахь өдөр – үдээс өмнө

Хичээл 12: 2 1/2 цагАрга хэмжээний төлөвлөгөөг тоймлох, хэрэгцээнд дүн шинжилгээ хийх ба зөвлөмж гаргах

5 дахь өдөр – үдээс хойш

Хаалтын хичээл: 2 - 2 1/2 цагСургалтын үнэлгээ ба хаалтын ажиллагаа

ХАВСРАЛТ 2

Гурван өдрийн сургалтын хөтөлбөр

1 дэх өдөр – үдээс өмнө

Нээлтийн хичээл: 1 цагНээлтийн ажиллагаа, танилцуулга, сургалтын зорилтууд

Хичээл 1: 2 - 2 1/2 цагҮүрэг хариуцлагыг тодорхойлох нь: ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд лам, хандмаа нар оролцох ёстой юу?

1 дэх өдөр – үдээс хойш

Хичээл 2: 2 цагХДХВ ба ДОХ-ын талаар бид юу мэдэх вэ?

Хичээл 3: 1 цагХутагтын дөрвөн үнэний тухай Буддист сургааль

2 дахь өдөр – үдээс өмнө

Хичээл 4: 3 цагХутагтын нэгдүгээр үнэн: Dukkha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг тодорхойлон, шинжлэх нь

2 дахь өдөр – үдээс хойш

Хичээл 5: 2 1/2 цагХутагтын хоёрдугаар үнэн: Samudhaya буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн учир шалтгааныг тодорхойлох нь

3 дахь өдөр – үдээс өмнө

Хичээл 6: 1 1/2 цагЛам, хандмаа нар олон нийтийн түвшинд ХДХВ ба ДОХ-ын асуудлаар юу хийж болох вэ?

Хичээл 7: 2 1/2 цагХутагтын гуравдугаар үнэн: Nirodha буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонг эцэс болгох олон нийтийн нөөцийг тодорхойлох нь

3 дахь өдөр – үдээс хойш

Хичээл 10: 2 1/2 цагХутагтын дөрөвдүгээр үнэн: Magga буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой зовлонгийн төгсгөлд хүрэх замыг тодорхойлох нь

Хаалтын хичээл: 1 цагСургалтын үнэлгээ ба хаалтын ажиллагаа

Page 75: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ
Page 76: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 3

ХДХВ ба ДОХ-ын тухай баримт, мэдээлэл

“Амьдралыг тэтгэгч баримтууд”

Ази тив даяар ДОХ (дархлалын олдмол хомсдол)-д өртсөн олон хүн амьдарч байна. Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ) ба ДОХ өдөр ирэх тусам нийт бүсийг хамарсан гамшиг болж байна. 2005 онд Ази тивд ХДХВ/ДОХ-той 8.3 сая хүүхэд, насанд хүрэгчид амьдарч байсан ба хамгийн багаар бодоход 520,000 хүн ДОХ-ын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Энэ өвчинд залуучууд улам их өртөж, шинээр халдвар авсан хүмүүсийн тэн хагас нь 15-24 насны залуучууд байна. Үүнд ялангуяа залуу эмэгтэйчүүд их өртөж байна.

ДОХ нь хүний дархлал хомсдолын вирусээр үүсгэгддэг. ХДХВ нь бие махбодийн хамгаалалтын механизмуудыг гэмтээдэг байна. Эмийн эмчилгээний тусламжтай ДОХ-ын явцыг удаашруулах боломжтой боловч одоогоор бүрэн эмчилгээ буюу вакцин үгүй байна. Урьдчилан сэргийлэлт нь ХДХВ-ийн тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга юм. Улс орон бүр дэх хүн бүр халдвараас хэрхэн сэргийлэхийг мэдэх ёстой.

Бэлгэвч нь ХДХВ-ийн халдвар бэлгийн замаар тархахаас сэргийлж, олон хүний амь насыг аварч байна. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөг хүртээмжтэй байлгах асуудалд улс орон бүр өндөр ач холбогдол өгөх шаардлагатай. Хүн бүр сайн дураараа ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөнд хамрагдах, нууцаа хамгаалуулах, ялгаварлан гадуурхахаас хамгаалуулах эрхтэй.

ХДХВ/ДОХ-той буюу түүнд өртсөн хүмүүсд тусламж, нигүүсэл хэрэгтэй. ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, хөтөлбөрийн хүртээмжийг хязгаарлах нийгэм, соёл, улс төрийн саад бэрхшээлийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай.

ХДХВ ба ДОХ-ын тухай үндсэн мэдээлэл

1. ДОХ бол одоогоор эмчилгээгүй боловч сэргийлэгддэг өвчин юм. ДОХ-ыг үүсгэдэг вирус (ХДХВ) нь хамгаалалтгүй (бэлгэвчгүй) бэлгийн хавьталд орох, шинжлэгдээгүй цус юүлэх, бохирлогдсон зүү, тариур хэрэглэхэд

Page 77: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

дамжиж болдог. Мөн халдвартай эхээс хүүхдэд жирэмсэн, төрөлт, хөхөөр хооллолтын явцад халдаж болно.

2. Бүх хүн, түүн дотроо хүүхдүүд ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй. Энэхүү эрсдлийг бууруулахын тулд хүн бүрт уг халдварын талаар мэдээлэл, боловсрол олгож, бэлгэвчийг хүртээмжтэй байлгах шаардлагатай.

3. Өөрийгөө ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүй хэмээн бодсон хэн ч болов эрүүл мэндийн ажилтан буюу ХДХВ/ДОХ-ын төвд хандаж, сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

4. Бэлгийн хавьталд орохыг тэвчих, бэлгийн хавьтагсдын тоог цөөлөх, ХДХВ-ийн халдваргүй үнэнч нэг хавьтагчтай байх, аюулгүй бэлгийн харилцаанд орох зэрэг нь ХДХВ-ийн халдварыг бэлгийн замаар дамжих эрсдлийг бууруулах арга юм. Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх нь ХДХВ-ийн халдварын тархалтаас сэргийлж, олон хүний амь насыг аварч чадна.

5. Охидууд ХДХВ-ийн халдварт онцгой өртөмтгий бөгөөд тэдэнд өөрсдийгөө хамгаалах, бэлгийн хүчирхийлэл ба мөлжлөгөөс хамгаалуулах дэмжлэг шаардлагатай юм.

6. Эцэг эхчүүд, багш нар залуучуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга, үүн дотроо эрэгтэй ба эмэгтэй бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх тухай зааж, ХДХВ-ийн халдвар авахаас өөрийгөө хамгаалахад нь тусалж чадна.

7. ХДХВ-ийн халдвар авсан эх жирэмсэн байхдаа, төрөлтийн явцад буюу хөхөөр хооллох замаар хүүхэддээ халдвар дамжуулж болно. ХДХВ-ийн халдвар авсан буюу өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж бодож байгаа жирэмсэн, төрсөн эмэгтэйчүүд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

8. ХДХВ-ийн халдвар ариутгаагүй зүү, тариураар голдуу мансууруулах бодис тарьж хэрэглэхэд дамжиж болдог. Мөн сахлын хутга, хутга болон арьсыг зүсэх, хатгах боломжтой багаж хэрэгслүүдээр ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлтэй.

9. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-тай хүмүүс ХДХВ-ийн халдвар авах, бусдад дамжуулах илүү их эрсдэлтэй. Тиймээс БЗДХ-тай хүмүүс даруй эмчлүүлж, бүрэн эдгэртлээ бэлгийн хавьталд орохыг тэвчих ёстой, эсвэл аюулгүй бэлгийн харилцаанд орж болно.

НҮБ-ын Хүүхдийн сангийн вэб хуудас (www.unicef.org)-аас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Үүний тулд хайлтын цонхонд “Facts for Life“ гэж бичнэ.

Page 78: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХДХВ-ийн халдвар дамжих дөрвөн зарчим

ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах нь хүмүүс ХДХВ-ийн халдвар хэрхэн дамждаг, ямар замаар дамждаггүй талаар ойлголт муутайгаас болдог. “Гарц-хэмжээ-амьдрах нөхцөл-орц”-ын зарчим нь ХДХВ-ийн халдвар ямар нөхцөлд дамждагийг тодорхой тайлбарласан байна:

Гарц ХДХВ-ийн халдвар авсан хүний биеэс вирус гадагшлах гарц байх ёстой.

Хэмжээ Вирус нь халдварлахад хангалттай тоо, хэмжээтэй байх ёстой. Үрийн ба үтрээний шингэн, цус, хөхний сүүнд вирус нь нь халдварлахад хангалттай тоо, хэмжээтэй байдаг.

Амьдрах нөхцөл Вирус нь өөрийн амьдрах боломжтой нөхцөлд л хадгалагдан халдварлана.

Орц Халдвар аваагүй хүний цусны урсгалд вирус нэвтрэх орц байх ёстой.

Жишээ 1: ХДХВ-ийн халдвартай хүүхэд гараа зүсч, халдвар аваагүй хүн түүнд тусламж үзүүлэх явцад хүүхдийн цус гар дээр нь туссанаас уг хүн халдвар авах боломжтой юу?

Гарц Хүүхдийн биеэс ХДХВ гадагшлах гарц байна уу?Тийм, зүссэн газраас цус гадагшилж байна.

Хэмжээ Цусанд ХДХВ нь халдварлахад хангалттай тоо, хэмжээтэй байдаг уу?Тийм, цусанд вирус хангалттай тоо, хэмжээтэй байдаг.

Амьдрах нөхцөл Вирусийн амьдрах нөхцөл бүрдсэн байна уу?Үгүй, вирус нь арьсан дээр амьд гарч чадахгүй, ялангуяа цусыг савантай усаар угаасан тохиолдолд.

Орц Вирус тусламж үзүүлж байгаа хүний биед нэвтрэх орц байна уу?Үгүй, орц байхгүй. Вирус арьсыг нэвтлэн хүний цусны урсгалд орж чадахгүй.

Дүгнэлт Дээрх дөрвөн нөхцөл дөрвүүлээ бүрдээгүй тул халдвар дамжих боломжгүй.

Page 79: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Жич: Халдвар хамгааллын дэглэмийн дагуу эрүүл мэндийн ажиллагсад арьс нь цусаар бохирлогдвол савантай усаар даруй угаах шаардлагатай.

Жишээ 2: ХДХВ-ийн халдвартай эрэгтэйтэй бэлгийн хавьталд орсон эмэгтэй халдвар авч болох уу?

Гарц Эрэгтэйн биеэс вирус гадагшлах гарц байна уу?Тийм, вирус эрэгтэйн үрийн шингэнтэй гадагшилна.

Хэмжээ Үрийн шингэнд ХДХВ нь халдварлахад хангалттай тоо, хэмжээтэй байдаг уу?Тийм

Амьдрах нөхцөл Вирусийн амьдрах нөхцөл бүрдсэн байна уу?Тийм, вирус үтрээнд амьдрах бүрэн боломжтой.

Орц Вирус эмэгтэйн биед нэвтрэх орц байна уу?Тийм, вирус эмэгтэйн үтрээний салст бүрхүүлийг дамжин цусны урсгалд орж болно.

Дүгнэлт Дөрвөн нөхцөл дөрвүүлээ бүрдсэн тул вирус халдварлах бүрэн боломжтой.

Page 80: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 4

ХДХВ ба ДОХ-ын тухай мэдлэг сорих асуумж(Хичээл 2-ийн эхэнд ашиглана)

Тийм Үгүй

1. Зөвхөн нэг, үнэнч, ХДХВ-ийн халдваргүй бэлгийн хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар авах эрсдлийг бууруулах боломжтой юу?

2. Бэлгэвч хэрэглэснээр ХДХВ-ийн халдвар авах эрсдлийг бууруулах боломжтой юу?

3. Гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болох уу?

4. Шумууланд хазуулснаас ХДХВ-ийн халдвар авч болох уу?

5. ХДХВ-ийн халдвартай хүнтэй хоол хувааж идсэнээс ХДХВ-ийн халдвар авч болох уу?

6. Мансууруулах бодис тарьж хэрэглэхдээ ариутгаагүй зүү, тариур бусадтай дамжуулж хэрэглэснээс ХДХВ-ийн халдвар авч болох уу?

7. ХДХВ ба ДОХ-ын хооронд ялгаа бий юу? тийм үгүй

8. Ялгааг нь тайлбарлана уу?.............................................................................................................................................

9. ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүй гэж өөрийгөө үзсэн хүн яах ёстой вэ?.............................................................................................................................................

10. ХДХВ ба ДОХ-той хүмүүсд юу хэрэгтэй вэ? (тав хүртэлх тооны хэрэгцээг бичнэ)....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Page 81: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 5

ХДХВ/ДОХ-д өртсөн хүүхдүүд

Өнчин ба эмзэг хүүхдүүдийг хамгаалах, тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх зөвлөмж

ХДХВ/ДОХ-той, ДОХ-ын улмаас хагас буюу бүтэн өнчирсөн хүүхдүүдийн хувь заяанд шашны зүтгэлтнүүдийн санаа их зовиндог. Эдгээр хүүхдүүдэд шашны зүтгэлтнүүд их зүйлээр тусалж чадна. Ийм хүүхдүүдэд туслах олон жилийн туршлагаас харахад зарим арга нь бусдаасаа давуу юм. Энэхүү туршлага дээр үндэслэн 2004 онд НҮБ-ын Хүүхдийн сан бусад байгууллагуудтай хамтран “Өнчин ба эмзэг хүүхдүүдийг хамгаалах, тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх зөвлөмж”-ийг боловсруулан, хэвлүүлжээ. Үүний дагуу гэр бүл, олон нийт нь үр дүнтэй, далайцтай арга хэмжээ хэрэгжүүлэх үндэс суурь юм. Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг бүх эмзэг хүүхдүүд болон тэдний амьдарч байгаа олон нийт рүү чиглүүлж, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, ядуурлыг бууруулах бусад хөтөлбөрүүдтэй нэгтгэх нь зүйтэй. Учир нь зөвхөн ХДХВ/ДОХ-той буюу ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдийг эдгээр арга хэмжээнд хамруулах нь тэднийг ялгаварлан гадуурхах үзэгдлийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.

Хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл нь орон нутгийн хэрэгцээ, чадавхи, тэргүүлэх чиглэлээс хамаарна. Гэхдээ боловсрол нь эмзэг хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэх, ирээдүйг нь баталгаатай болгох үндсэн арга гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд, эцэг эхчүүд болон тусламж үзүүлэгчдэд ретровирусийн эсрэг эмчилгээ тэгш хүртээмжтэй байх нь зайлшгүй шаардлагатай үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг юм.

ЗӨВЛӨМЖИЙН ҮНДСЭН СТРАТЕГИ

1. Эцэг, эхчүүдийн амьдралыг уртасгах, эдийн засаг, нийгэм-сэтгэцийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар эмзэг хүүхдүүдийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх гэр бүлийн чадавхийг бэхжүүлэх.

2. Олон нийтэд тулгуурласан арга хэмжээ хэрэгжүүлэх, дэмжих.

3. Боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрөлтийн бүртгэл болон бусад зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг өнчин, эмзэг хүүхдүүдэд хүртээмжтэй болгох.

4. Бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нөөцийг гэр бүл, олон нийт рүү чиглүүлэх замаар засгийн газрын зүгээс эмзэг хүүхдүүдийг хамгаалах.

5. Бүх түвшинд ухуулга сурталчилгаа хийх, нийгмийг дайчлах замаар

Page 82: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХДХВ ба ДОХ-д өртсөн хүүхэд, гэр бүлийг дэмжигч орчин бүрдүүлэх.

ӨНЧНИЙ ГАЗАР ШИЙДЭЛ МӨН ҮҮ?

Өнчний газар ихээр байгуулах нь өнчин хүүхдүүдийг асрах шийдэл мэт санагдаж болох боловч энэ нь оновчтой шийдэл болж чаддаггүй.

Асрамжийн газрууд хүүхдийн хөгжлийн болон урт хугацааны хэрэгцээг хангаж чаддаггүй. Хүүхдэд зөвхөн дулаан, гэдэс цатгалан байх нь хангалтгүй юм. Тэдэнд зөвхөн гэр бүл, олон нийтийн зүгээс үзүүлж чаддаг хайр, анхаарал, аюулгүй байдал, нийгмийн харилцаа хэрэгтэй байдаг. Хүүхдийг асрамжийн газраар хүмүүжүүлэх олон жилийн туршлагатай улс орнууд эдгээр хүүхдүүд насанд хүрсэн хойноо нийгэмшихэд нэлээд төвөгтэй байдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Тухайлбал, Руанда, Уганда зэрэг өнчин хүүхдүүдийг асрамжийн газраар хүмүүжүүлж ирсэн орнууд одоо энэхүү арга барилаас татгалзаж, гэр бүлд тулгуурласан дэмжлэгийн тогтолцоо хөгжүүлэх бодлого баримталж эхэлжээ.

Өнчний газар ажиллуулах нь гэр бүл, олон нийтийн тогтсон бүтцүүдэд шууд дэмжлэг үзүүлэхээс илүү үнэтэй юм. Өнчний газруудаар хүүхэд асрах нь ихэнх улс орнуудын хувьд өртөг өндөртэй хувилбар байх болно. Тухайлбал, Африкийн улс орнуудад өнчний газарт нэг хүүхдийг асрах жилийн зардал 500 ам.доллар буюу түүнээс дээш байдаг. Угандад хийсэн судалгаагаар өнчний газар хүүхэд асрах зардал нь олон нийтийн дунд асрах аргаас 14 дахин их байгааг тогтоожээ. Бусад судалгаагаар энэ нь 20-100 дахин их байна (Children on the Brink, 2002).

ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдийн тоо өсч байгаа өнөө үед өнчний газар нь шийдэл болж чадахгүй нь тодорхой юм. 14 сая гаруй өнчин хүүхдийг асрах өнчний газрыг барьж, ажиллуулах боломж байхгүй юм.

(НҮБ-ын Хүүхдийн сан ба бусад, 2004 - “Өнчин ба эмзэг хүүхдүүдийг хамгаалах, тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх зөвлөмж”-өөс иш татав)

Хүүхэд хамгааллын асуудлууд

Хүүхэдтэй ажиллахад хүүхэд хамгааллын асуудлыг хөндөхгүй өнгөрөх боломжгүй юм. Хүүхдүүд бие махбодийн, сэтгэл санааны, сэтгэцийн, бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс доогуур байр суурьтай нийгэмд охидууд хүчирхийлэлд онцгой өртөмтгий байдаг. Бүх хүүхдүүд хүчирхийллээс хамгаалуулах эрхтэй.

Бүх нийгэмд байдаг боловч гол төлөв нуугдмал оршдог эдгээр асуудлуудын тухай хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүүхдийн хүчирхийллийн талаар ярихад байгууллага, сургууль, олон нийтэд амаргүй байж болох ч энэ нь бодит асуудал тул хүүхэдтэй ажилладаг байгууллага, хүмүүс өөрийн асрамжид байгаа хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах бүхий л арга хэмжээг авах шаардлагатай юм. Лам, хандмаа нар эдгээр

Page 83: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

асуудлуудын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх замаар хүүхдийг хамгаалан дэмждэг гэр бүлийн, олон нийтийн орчинг бий болгоход хувь нэмрээ оруулж чадна.

Насанд хүрэгсэд өөрсдийн үүрэг хариуцлагын мэдэх ёстой ч хүүхэд, залуучууд хүчирхийллээс ангид байх, хамгаалуулах өөрсдийн эрхийн талаар мэдэх шаардлагатай юм. Эдээр асуудлуудаар хүүхэд, залуучуудтай ярилцаж, эрсдлийг тодорхойлох, өөрсдийгөө болон бусдыг хүчирхийллээс ангид байлгах арга замын талаар тэдэнд зааж өгөх нь зүйтэй. Өөрт тулгамдсан асуудал, түүн дотор хүчирхийллийн талаар ярилцах өөрийн итгэж болох насан хүрсэн хүнийг тодорхойлоход хүүхэд болгонд тусална.

Хүүхэдтэй ажилладаг байгууллага, хүмүүс нууцлал, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг арга хэмжээнүүдэд оролцуулах зөвшөөрлийг эцэг эхээс авах зэрэг асуудлаар удирдамж боловсруулан, мөрдөх шаардлагатай.

Page 84: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 6

Зөвлөгөө өгөх хялбарчилсан удирдамж

Зөвлөгөө хэнд хэрэгтэй вэ?

ХДХВ-ийн халдвар авсан хүнээс гадна түүний ар гэрийнхэн, олон нийт мөн сэтгэл санааны дарамтад ордог. Ар гэрийнхэн, олон нийтийн энэхүү дарамт нь эргээд халдвар авсан хүний сэтгэл санаа, улмаар бие махбодийн сайн сайхан байдалд нөлөөлдөг. Иймээс тусламж үйлчилгээг гурван чиглэлээр үзүүлнэ:

1. ХДХВ ба ДОХ-той хүмүүсд үзүүлэх тусламж үйлчилгээ;2. ХДХВ ба ДОХ-той хүмүүсийн ар гэрийнхэнд үзүүлэх тусламж

үйлчилгээ; 3. ХДХВ ба ДОХ-д өртсөн олон нийтэд үзүүлэх тусламж үйлчилгээ.

ХДХВ ба ДОХ-той хүмүүсд тусламж үзүүлэх

Хүн ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ мэдсэн цагаас түүнд тусламж үзүүлж эхэлнэ. ХДХВ-ийн халдвартай холбоотой өвчний шинж тэмдэг илрэх хүртэл хүлээх хэрэггүй.

Сэтгэл санааны дэмжлэг ба тусламж

ХДХВ-ийн халдварын эхний шатанд халдвар авсан хүнд өвчний шинж тэмдэг илрэхгүй, зөвхөн сэтгэл санааны хямралд орно. Энэ үед эмчилгээ үйлчилгээнээс илүү сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа хэрэгтэй юм. Өөрийгөө ХДХВ-ийн халдвар авсан гэдгийг мэдсэн хүнд сэтгэл санааны хямрал олон янзаар илэрч болно. Энэ үед тайвшруулах, сэтгэлийн тэнхээ суулгахад чиглэсэн сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Энэ шатанд лам, хандмаа нар зөвлөгөө өгч, бясалгал (samatha kammatthana) хийхийг зааж туслах боломжтой юм. Будда өөрөө стресс, сэтгэлийн тавгүйтлийг даван туулах зорилгоор Bojjhangas-аар бясалгал хийдэг байжээ. Дараах долоон Bojjhangas байдаг:

1. Sati: халамж анхаарал2. Dhammavicaya: үнэний эрэл3. Viriya: хүчин чармайлт; энерги4. Piti: урам зориг5. Passaddhi: тайвшрал6. Samadhi: анхаарал төвлөрөл

Page 85: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

7. Upekkha: тэвчээр хатуужил

Оюун санаа нь тайван амгалан, өөрийн сэтгэл тавгүйтлийг хуваалцах хүнтэй хүн сэтгэл санааны хувьд тайван, халдвар авсан тухай үнэнийг хүлээж авахад бэлтгэлтэй байна. Үнэнийг хүлээн зөвшөөрснөөр өөрт итгэх итгэл, эрүүл мэндээ хамгаалах сонирхол бий болж, ДОХ-ын улмаас нас барахын оронд ХДХВ-ийн халдвартай удаан амьдрах боломж бүрддэг.

Сэтгэл санааны байдал

ХДХВ-ийн халдвар авсан хүнд дараах сэтгэл санааны байдлууд илэрч болно. Эдгээр байдлуудаас нэгийг нь жишээ болгон авч, түүний шинж тэмдэг, шалтгаан, хэрхэн эмчлэх талаар дараагийн хэсэгт өгүүлсэн болно. Сэтгэцийн эдгээр шинж тэмдгүүдийг эмчилнэ гэдэг нь хүний 80 хувьтай тэнцэх сэтгэцийн дөрвөн цогцыг эмчилнэ гэсэн үг юм.

1. Цочирдох2. Үгүйсгэх3. Уурлах4. Эргэцүүлэн бодох5. Айх6. Ганцаардах7. Ичих8. Гутрах9. Амиа егүүтгэх бодол10.Хүлээн зөвшөөрөх11.Найдах12.Төгсгөлийн шат13.Үхэл

Хүн болгон сэтгэл санааны бүх байдлуудыг дамжин өнгөрөх буюу дээр өгсөн дарааллаар дамжин өнгөрөх албагүй. Заримдаа хүн нэгэн зэрэг хэд хэдэн байдалд орж болно. Жишээ нь, нэг хүнд цочирдох, үгүйсгэх байдал, харин нөгөөд нь ганцаардах, ичих, гутрах байдал зэрэг илэрч болно.

Дээрх сэтгэл санааны байдлуудын үед тусламж үзүүлэх жишээ

1. Цочирдох – Хүн ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ мэдсэн даруйд голдуу тохиолддог. Энэ байдал нь хэдэн минут буюу цаг үргэлжилж болно. Бэлтгэгдсэн зөвлөгч гол төлөв цусны шинжилгээний хариуг дуулгадаг тул энэ тохиолдолд зөвлөгөө өгч чадна.

Илрэх зан үйл: Цочирдсон хүн дуугүй байж, эргэлзэж тээнгэлзсэн байдалтай байна. Оюун ухаан нь “тэнүүчилж”, хүн зүүдэлж байгаа мэт

Page 86: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

харагдана. Хүн нам цохиулсан, ярих чадваргүй болсон байна. Цочрол нь нүүрэн дээр илрэх ба зарим тохиолдолд хүн хувхай цайж болно. Цочирдсон хүний бүх бие, ялангуяа гар, хөл нь хүйтэн хөлс даана. Тэдний хамаг бие суларна.

Шалтгаан: Хүн өөрийгөө халдвар авсан гэж бодоогүй байж болно. Тэдэнд өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянах, цаашид тулгарч болох асуудлуудын талаар бодох цаг шаардлагатай байж болно.

Хийх зүйл:

▪ Хэсэг хугацаанд дуугүй байж хүнд өөрийн сэтгэл хөдлөлийг ухамсарлах цаг өгнө.

▪ Тавгүйтүүлж болох зүйлсийг аль болох багсгахыг хичээнэ, ж.нь радио унтраах буюу хажуугийн өрөөний хүмүүсийг аажуухан байхыг урьдчилж хүснэ.

▪ Цаад хүнийхээ нүд рүү нь харж, өөрийн зан үйлээр тэдэнд туслахад бэлэн байгаагаа илэрхийлнэ.

▪ Хэрэв цаад хүн хэтэрхий удаан дуугүй байвал түүний биед зөөлөн хүрнэ, ж.нь гарыг нь зөөлөн атгаж бодит байдалд эргэн ирэхэд нь тусална. Эсвэл намуун дуугаар “Таны сэтгэл ямар байна?” гэж асууж болно. Энэ нь тухайн хүнд өөрийн сэтгэлийг нээх, яриаг эхлүүлэх боломж олгоно.

▪ Сэтгэл хөдлөлийг нь ойлгож байгаагаа хэлнэ, гэхдээ сэтгэл хөдлөлийг нь хөөргөхөөс зайлсхийнэ. Тухайлбал ингэж хэлж болно: “Та цочирдож, магадгүй айж байгаа гэдгийг би мэдэж байна. Ихэнх хүн халдвар авснаа мэдээд ингэдэг юм”.

▪ Бодит байдал, энд, одоо болж байгаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээнэ. Жишээлбэл, яг одоо юу мдэрч, юу бодож байгаа талаар асууж болно.

▪ Хүнд өөрийн сэтгэл хөдлөлийг ил гаргах цаг өгнө. Тэдэнд өөрсдийн сэтгэл хөдлөлийг ил гаргах боломж олгоно. Жишээ нь уйлах боломж өгнө.

Хийж болохгүй зүйл:

▪ Тайвшруулах, цочирдсон байхад нь зөвлөгөө өгөх оролдлого яаран хийж болохгүй.

▪ Шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрүүлэх гэж яарч болохгүй.▪ Хайхрамжгүй, үл тоомсорлосон байдал гаргаж болохгүй.

Зөвлөгөө өгөх үндсэн үе шат

Хүнд зөвлөгөө өгөхдөө дараах практик алхмуудыг хийнэ:▪ Уулзах цаг тохирно

Page 87: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

▪ Зөвлөгөө өгөх өрөөг бэлдэнэ▪ Өөрийгөө бэлдэнэ▪ Зөвлөгөө авахаар ирсэн хүнтэй мэндэлнэ▪ Нууцлалыг хангах асуудлыг хэлэлцэнэ▪ Оновчтой асуулт асууна▪ Идэвхтэй сонсоно▪ Дэмжлэг үзүүлнэ▪ Зөвлөгөөг дуусгана▪ Дараагийн зөвлөгөөний цаг тохирно

Бүсийн Буддист манлайлал санаачлагад зориулан Тайландын “Сангха Метта” ТББ-аас эрхлэн гаргасан “ХДХВ ба ДОХ-той хүмүүст тусламж үзүүлэх” гарын авлагаас дээрх мэдээллийг иш татав.

Зөвлөгөө өгөх ур чадварыг сайн эзэмшихийн тулд сургалт, туршлага шаардлагатай. Энэ асуудлаар сургалтад хамрагдах ямар боломж байгааг судлаарай.

Page 88: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 7

Бутан улсад хийсэн сургалтаас гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөний жишээ

Асуудал ба шалтган

Туслах хүмүүс

Зорилго Стратеги Хугацаа Төсөв Шалгуур үзүүлэлтүүд

Үнэлгээ

ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах

a) өөрөө өөрийгөө тусгаарлах

b) гэр бүл, олон нийтээс тусгаарлагдах

c) ХДХВ-ийн халдварын тархалтыг үл тоомсорлох

d) тусламж үйлчилгээг үл тоомсорлох

Лам, хандмаа, сайн дурын идэвхтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд, багш нар

a) ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг олон нийтийн бүхий л арга хэмжээнд оролцуулах

b) ХДХВ-ийн тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

c) ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гэр бүл, олон нийт хүлээж авдаг болгох

a) ХДХВ ба ДОХ-ын асуудлаар олон нийтэд боловсрол олгох

b) ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гэрээр нь эргэж тойрч, тэд нартай хамт хооллох

c) Энэрэнгүй үзлийн талаар сургааль айлдах

3 сар Гэрээр эргэх унааны зардал

Сэтгэл санааны дэмжлэг болгож хүнс, бэлэг авах зардал

ХДХВ ба ДОХ-той хүмүүс өөрсдийн байдлыг хүлээн зөвшөөрөх нь нэмэгдэнэ

ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гэр бүл, олон нийт нь хүлээж авах нь нэмэгдэнэ

Сар бүр гэрээр очиж ажиглалт хийх, ярилцлага ба асуумж судалгаа авах аргаар үнэлнэ

Page 89: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 8

Буддист манлайлал санаачлагаас гаргасан үйл ажиллагааны стратеги

Төслийн зорилгоБүсийн хэмжээнд ХДХВ-ийн эпидемийн үр нөлөөг багасгахад

Буддын Sangha –ийн үр дүнг нэмэгдүүлэх.

Зорилт 1:ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гутаан

доромжлох, ялгаварлан гадуурхахыг багасгаж,

энэрэнгүй үзлийг дэлгэрүүлэх.

Зорилт 2:ХДХВ ба ДОХ-той

хүмүүст үзүүлэх бие махбодийн, сэтгэл санааны, оюуны

дэмжлэг туслалцааг сайжруулах.

Зорилт 3:Боловсрол олгох, олон

нийтийг бэхжүүлэх замаар ХДХВ-ийн

халдварын тархалтыг бууруулах.

Гарц 1.1: Энэрэнгүй үзлийг дэлгэрүүлэх арга хэмжээ төлөвлөх Sangha-ийн уулзалт.

Гарц 2.1: Sangha–ийн зүгээс хэрэгжүүлэх зөвлөгөө өгөх үйлчилгээ.

Гарц 3.1: Залуучууд, олон нийтэд зориулсан сургалтын материал, ж.нь Sangha–ийн боловсруулсан Буддын амьдрах ухааны гарын авлага.

Гарц 1.2: Буддын нигүүлсэнгүй үзлийн сургаалийг ХДХВ-тэй холбон тайлбарлаж, сүм, хийдээр түгээн дэлгэрүүлнэ.

Гарц 2.2: ХДХВ ба ДОХ-той хүмүүсийг гэрээр эргэх Sangha–ийн хөтөлбөр боловсрогдоно.

Гарц 3.2: Залуучууд, олон нийтэд ХДХВ-ийн халдвараас сэргийлэх боловсрол олгоно.

Гарц 1.3: Зураг, дуу, шүлгийн уралдаан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нигүүлсэнгүй үзлийг дэлгэрүүлэх кампанит ажил явуулна.

Гарц 2.3: ХДХВ-ийн халдвартай хүмүүсд лам нар, эрүүл мэндийн салбар хамтарч тусламж үзүүлэх хөтөлбөр боловсрогдоно.

Гарц 3.3: Сүмийн залуучуудын клуб, залуучуудын соёлын арга хэмжээ зэрэг ХДХВ/ДОХ-ын асуудалд уян хатан хандах үзлийг дэмжих сүм хийд дээр тулгуурласан үйл ажиллагаа.

Гарц 1.4: Sangha ялгаварлан гадуурхахгүй байх үзэл, дадлыг дэмжинэ.

Гарц 2.4: ХДХВ ба ДОХ-той хүмүүс, тэдний гэр бүлд туслах сүмд тулгуурласан хөтөлбөр – ж.нь орлого нэмэгдүүлэх хөтөлбөр.

Гарц 3.4: ХДХВ, архи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг асуудлыг шийдвэрлэхэд лам нар олон нийттэй нягт хамтарч ажиллана.

Гарц 1.5: ХДХВ ба ДОХ-той хүмүүстэй шууд холбоо тогтоох Sangha–ийн санаачлага нэмэгдэнэ.

Гарц 2.5: Бясалгалын хичээл, мөргөл зэрэг ХДХВ/ДОХ-ын асуудалд чиглэсэн лам нарын үйл ажиллагаа нэмэгдэнэ.

Гарц 3.5: Sangha залуучуудад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлнэ.

Гарц 1.6: Сүм хийд хороогоор дамжуулан Sangha орон нутгийн засаг захиргаа, ТББ-тай хамтарч

Гарц 2.6: Сүм хийд хороогоор дамжуулан Sangha орон нутгийн засаг захиргаа, ТББ-тай хамтарч

Гарц 3.6: Сүм хийд хороогоор дамжуулан Sangha орон нутгийн засаг захиргаа, ТББ-тай хамтарч

Page 90: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ажиллана. ажиллана. ажиллана.

Энд толилуулсан хүснэгт нь санал болгож буй зүйлсийн цэс юм. Лам, хандмаа нар өөрийн нөхцөл байдал, чадавхид тохируулан эндээс тохиромжтойг нь сонгон хэрэгжүүлж, стратегийг баяжуулж болно. Энэхүү стратегийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Буддист манлайлал санаачлагын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээний бүрэлдэхүүн хэсэг болгон Буддист зүтгэлтнүүдтэй зөвшилцөх замаар боловсруулсан юм..

Page 91: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 9

Сургалтын явцад хийж болох сэргээх дасгалууд

Хичээл 2: Үг дамжуулах – харилцааны дасгал

Хугацаа: 5 минЗорилт: Харилцааны дутагдалтай талууд болон ХДХВ ба ДОХ-ын тухай зөв мэдээлэл түгээхийн ач холбогдлыг танилцуулах.Материал: Шаардлагагүй

Оролцогсод тойрог үүсгэн сууна. Төстэй сонсдох хоршоо үг, хэллэг сонгоно, ж.нь “Дэлдэн туулай дэгдэн, дэвэн дэлхий дээгүүр дүйлнэ”. Энэ хэллэгийг хажуугийн хүний чихэнд шивнэж хэлнэ. Энэ хүн сонссоноо хажуугийн хүнд мөн шивнэн хэлнэ. Сонсож байгаа хүн үгийг бүрэн сонсоогүй байсан ч түүнийг давтан хэлэхгүй. Ийнхүү тойрогт сууж байгаа хүмүүс үг дамжуулж, хамгийн сүүлийн хүн сонссон зүйлээ бусаддаа хэлнэ. Үүнийг анхны хэллэгтэй харьцуулна.

Дараа нь энэхүү тоглоомын зорилтын талаар оролцогсдоос асууна. Энэхүү харилцааны дасгал нь мэдээлэл хэрхэн гуйвж болдгийг ойлгуулах бөгөөд ХДХВ ба ДОХ-ын тухай ташаа ойлголтууд хэрхэн бий болдгийг харуулах зорилготой юм.

Хичээл 4: Хүүхэд насаа эргэн дурсах – давхар тойрог

Хугацаа: 10 минЗорилт: Оролцогсдод хүүхэд насыг нь эргэн сануулж, одоо ХДХВ ба ДОХ-д өртсөн хүмүүсд нигүүлсэнгүй хандахад нь туслах.Материал: Шаардлагагүй

Оролцогсдыг ижил тооны 2 бүлэгт хувааж, гадна ба дотно тойрог үүсгэн зогсохыг хүснэ. Хөгжим дуугарах буюу алга таших дуунаар тойргууд эсрэг тал руу эргэлдэнэ. Хөгжим буюу алга ташилт зогсоход дотоод тойргийн хүмүүс эргэн харж, гаднах тойргийн хүнтэй нүүр тулна. Тэд хоёр минутын турш хүүхэд байх үеийнхээ хамгийн гэгээн дурсамжийн талаар ярилцана. Үүний дараа тойргууд дахин эргэлдэж, хүн бүр өөр хүнтэй ярилцах боломжтой болно. Үүнийг гурван удаа давтана.

Page 92: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Хичээл 5: “Гэхдээ яагаад?” тоглоом

Хугацаа: 10 минЗорилт: Зовлонгийн шалтгааныг хайх, шалтгаан – үр дагаврын хэлхээг тогтоох аргыг танилцуулах.Материал: Ороосон утасны бөмбөлөг

Оролцогсод тойрог үүсгэн сууна. Багш гартаа ороосон утасны бөмбөлөг барьж, “Энэ бол ээжтэйгээ хотод амьдран суудаг байсан ядуу охин Хулангийн тухай түүх юм. Нэг өдөр Хулан өнчирсөн байна” гэж хэлнэ. Дараа нь бүлгээс “Гэхдээ яагаад Хулан өнчирсөн бэ?” гэж асууна. Гараа өргөсөн эхний оролцогчид бөмбөлгийг шидэж, утасны үзүүрийг өөрийн гарт барьж үлдэнэ. Бөбөлгийг авсан оролцогч хариугаа хэлнэ (ж.нь, “яагаад гэвэл түүний ээж нас барсан”). Үүний дараа та “Гэхдээ яагаад түүний ээж нас барсан бэ?” гэж асууна. Эхний асуултад хариулсан хүн утаснаас барин, бөмбөлгийг дараагийн хариулагч руу шиднэ. Ийнхүү уг асуудлын үндсэн шалтгааныг илрүүлтэл тоглоомыг үргэлжлүүлнэ (гэхдээ 5 минутаас ихгүй хугацаанд!). Хэдэн шалтгаан олж чадсанаа эргэн харна. Дасгалын төгсгөлд бүх зовлон шалтгаантай – голдуу олон шалтгааны “тор” үүсэн байдаг, яг л оролцогсдын бий болгосон утсан тор шиг.

Хичээл 9: Сонсох дасгал

Хугацаа: 20 минЗорилт: Үр дүнтэй харилцаа, зөвлөгөөний үндэс болсон сонсох ур чадварыг хөгжүүлэх.Материал: “Сонсогчийн” дүрд тоглож байгаа оролцогсдод өгөх дүрийн тайлбар бүхий картууд

Оролцогсдыг гурав гурваар нь хувааж, бүлэг болгон суулгана. Бүлэг тус бүрт нэг илтгэгч, нэг сонсогч, нэг ажиглагч байна. Оролцогсод хэн ямар дүрд тоглохоо өөрсдөө шийднэ. Эхлээд илтгэгчид дараагийн асуудлын талаар бодох даалгавар өгнө: “Дараагийн таван жилийн хугацаанд таны гаргах ёстой хамгийн чухал шийдвэр юу вэ?”.

Энэ хоорондуур ямар байдлаар илтгэгчийг сонсох талаар зааварчилгаа бүхий дүрийн тайлбартай картыг сонсогчид өгнө. Энэ картыг зөвхөн сонсогч харна. Сонсох зааварчилгааны жишээ:

▪ Анхааралтай сонсож, ярьж байгаа зүйлийг илүү сайн ойлгохын тулд эелдгээр асуулт асууна

▪ Ярилцлагын сэдвийг өөрчлөх зорилгоор илтгэгчийн яриаг ойр ойрхон тасалдуулна

▪ Уйдсан царайлна▪ Сонирхсон, сэтгэл тавьсан дүр гаргаж, шаардлагатай бол асуулт асууна

Page 93: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

▪ Start talking about yourself▪ Танаас гуйгаагүй байхад зөвлөгөө өгнө▪ Танд асуудал хамаатай гэдгийг илэрхийлж, дэмжсэн байдлаар сонсоно▪ Илтгэгч руу бус, өрөөг тойруулан харна

Илтгэгч өгсөн сэдвээр 2 минутийн турш ярина. Сонсогч дүрдээ тоглоно. Ажиглагч ажиглалт хийнэ. Дараа нь бүлэг тус бүрээс эргэн мэдээлэл авч, эхлээд илтгэгч, дараа нь ажиглагчийн сэтгэгдлийг сонсож, сүүлд нь сонсогчийг ямар дүрд тоглож байснаа хэлэхийг хүснэ. Дасгалын төгсгөлд зөвлөгөө өгөхөд сонсох ур чадвар маш их ач холбогдолтой болохыг тэмдэглэнэ.

Хичээл 10: Харахгүйгээр зурах дасгал

Хугацаа: 10 минЗорилт: Итгэл, хамтын ажиллагааны ач холбогдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх.Материал: Бүлэг тус бүрт нэг нүдний боолт. Том цаас, маркерууд

Оролцогсдыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй бүлгүүдэд хуваана. Бүлэг тус бүрт нэг том цаас, нэг маркер, нэг нүдний боолт өгнө. Бүлгийн гишүүд бие биедээ зураг зурахад тусална гэдгийг хэлнэ. Бүлгийн нэг гишүүний нүдийг боож, уул зурахыг хүснэ. Бүлгийн бусад гишүүд зурж байгаа хүнд зааварчилгаа өгч болох ба харин түүнд хүрч болохгүй. Дараагийн хүний нүдийг боож уулын ёроолд урсах гол зуруулна. Ийнхүү ээлжилсээр уул, уулны ёроолд урсах гол, гол дээрх завь, завин дотор хүн, хүн гартаа барьсан уурга, уурган дахь загас зэргийг зурна. Төгсгөлд нь оролцогсдоос дасгал ямар зорилготой байсныг асууна (итгэл ба хамтын ажиллагаа). Уг дасгалыг хичээлийн дараагийн дасгал буюу ХДХВ ба ДОХ-той холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд лам, хандмаа нар бусад байгууллага, хувь хүмүүстэй хэрхэн хамтран ажиллах асуудлыг авч үзсэн дасгалтай холбоно.

Хичээл 11: Бидний нэгдмэл зорилго

Хугацаа: 10 минЗорилт: Бүлгүүдийг нэгдмэл зорилготой болгох, улмаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажилд бэлдэхМатериал: Шаардлагагүй

Оролцогсдыг таван бүлэгт хуваана. Нэг сүм хийд буюу орон нутгийг төлөөлж буй оролцогсод нэг бүлэг болж болно.

Page 94: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Оролцогсдыг гадагш гарч, тэдний бүлгийн зорилгыг илэрхийлж чадахуйц ямар нэгэн биет зүйл (ж.нь, бүлгийн ажил хийх хатуу шийдвэрийг илэрхийлсэн чулуу г.м.) олох даалгавар өгнө. Тэд таван минутийн дараа эргэж ирэх ёстой. Тэднийг олж ирсэн зүйлээ өрөөний голд тавихыг хүсэж, нэг нэгээр нь тайлбарлуулна. Энэхүү дасгал нь бүлэг бүрийн хувьд бид нэгдмэл зорилготой гэдэг санааг бэхжүүлж өгдөг.

Хичээл 12: Сохор итгэл

Хугацаа: 10 минЗорилт: Итгэл ба хамтын хүчин чармайлтын үнэ цэнийг харуулах.Материал: Оролцогсдын ½-ийн тоогоор нүд боох алчуур.

Оролцогсдыг гурав гурваар нь бүлгүүдэд хуваана. Бүлгийн нэг гишүүний нүдийг боож, нөгөөх нь зөвхөн аман зааварчилгаа өгөх замаар түүнийг А цэгээс Б цэг хүрэхэд нь тусална. Нүдээ боолгосон хүн юм мөргөх аюултай байвал л зааварчлагч нь түүний биед хүрч тусалж болно. Бүлгийн гурав дахь гишүүн ажиглалт хийнэ. Дараа нь дүрээ сольж, дахин өөр маршрутын дагуу дасгалыг давтана.

Төгсгөлд нь тоглоомын утга санааны талаар ярилцаж, ажигласан зүйл болон төрсөн сэтгэгдлийн талаар оролцогсдоос асууна. Энэхүү тоглоом нь итгэл ба хамтын хүчин чармайлтын үнэ цэнийг харуулах зорилготой юм. Өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогсод бусдаас тусламж хүсч, түүнд найдах хэрэгтэй болно.

Page 95: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

ХАВСРАЛТ 10

Ашиглах материал ба холбоо барих хаяг

Гол ашиглах материал

A Study of the Sangha Metta Project, Ken Kampe, Тайланд дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газар, 2004

Strategy Monitoring and Evaluation Framework, Buddhist Leadership Initiative, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази ба Номхон далайн бүсийн төв, 2003

The Framework for the Protection, Care and Support of Orphans and Vulnerable Children Living in a World with HIV and AIDS, НҮБ-ын Хүүхдийн сан ба бусад, 2004

What Religious Leaders Can Do About HIV/AIDS, Action for Children and Young People, НҮБ-ын Хүүхдийн сан, Нью-Йорк,2004(вэб хаяг - http://www.unicef.org/publications/index_19024.html)

http://www.buddhanet.net/hospices.htmАвстралийн ашгийн бус байгууллага - Буддын дарма боловсролын нийгэмлэгийн вэб дэх ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Буддист байгууллагуудын жагсаалт (www.buddhanet.org)Энэхүү вэб хуудаснаас хүүхдүүдэд Дармаг заах үнэгүй материал, гарын авлагуудыг татаж авч болно.

http://www.dharmagames.orgЭнэхүү вэб хуудас нь Буддын сургаалийг компьютерийн тоглоомын хэлбэрээр заахыг зорьсон болно. Буддын сургаалийн талаар тоглоомоор дамжуулж сурахыг хүссэн хэн ч болов энэхүү вэб хуудсыг ашиглаж болно.

Олон улсын шашны байгууллагууд

ХДХВ-ийн асуудлаарх Азийн шашны сүлжээAsian Interfaith Network on HIV Aids (AINA)100/1 Rattanakosin Road, Doi Saket KhaoTambol Watkhet, Amphur MaungChiang Mai 50000, ThailandИ-мейл: [email protected]

Page 96: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

CORE Initiative888 17th St., NW, Suite 310Washington, DC 20006, USAУтас: 1-202-861-2673Факс: 1-202-861-0398И-мейл: [email protected]://www.coreinitiative.org/index.php

ДОХ-ын асуудлаарх шашны сүлжээнүүдийн зөвлөлCouncil of Religious AIDS NetworksPO Box 4188East Lansing, MI 48826-4188, USAИ-мейл: [email protected]://www.aidsfaith.com/Ашиглах материал, тусламж: ДОХ-той тэмцэх яамны гарын авлага – ДОХ-той тэмцэх яам, шашны байгууллгуудад зориулсан удирдамж – техникийн тусламж

Дэлхийн шашны ухуулга сурталчилгааны альянсEcumenical Advocacy Alliance150 route de FerneyPO Box 2100CH-1211 Geneva 2, Switzerlandhttp://www.e-alliance.ch/Ашиглах материал, тусламж: ХДХВ ба ДОХ-той холбоотой гутаан доромжлох, ялгаварлан гадуурхахтай тэмцэх плакатны дэлхийн тэмцээний тухай мэдээлэл

Сүм, хийдүүдийн дэлхийн зөвлөлWorld Council of Churches150 route de Ferney,P.O. Box 2100, 1211Geneva 2, Switzerlandhttp://www.wcc-coe.org/wcc/news/press/99/34pu.html

Энх тайвны төлөө шашны дэлхийн их хуралWorld Conference of Religions for Peace777 United Nations PlazaNew York, NY 10017, USAУтас: 1-212-687-2163Факс: 1-212-983-0566И-мейл: [email protected]: http://www.religionsforpeace.orgАшиглах материал, тусламж: “Шашны байгууллагуудын зүгээс өнчин болон эмзэг хүүхдүүдэд үзүүлж буй тусламж, дэмжлэгийн судалгаа”, 2003

Page 97: ХДХВ/ДОХ -ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БУДДИСТ АРГА БАРИЛ

Бусад байгууллагууд

Бодлогын төсөлPolicy ProjectFutures Group (Washington, DC)1050 17th Street, NW, Suite 1000Washington, DC 20036, USAУтас: 1-202-775-9680Факс: 1-202-775-9694/9698http://www.policyproject.com/Ашиглах материал, тусламж: ХДХВ ба ДОХ-той тэмцэх нэгдсэн санаачлага; ХДХВ ба ДОХ-той тэмцэх шашны санаачлагыг бэхжүүлэх нь: Бодлогын баримтын хуудас

“Сангха Метта” төсөлSangha Metta ProjectТөслийн менежер: Laurie Maund47/30 Mu Baan Daen Tawan NuaSuthep Road, Tambon Suthep, Muang DistrictChiang Mai 50200, THAILANDУтас/Факс: (66 53) 278 551Гар утас: (66 53) 7187 3212И-мейл: lauriejm @ gmail . com

НҮБ-ын Хүүхдийн санUNICEFHIV/AIDS SectionUNICEF EAPRO19 Pra Atit RoadBangkok 10200, ThailandИ-мейл: [email protected]НҮБ-ын Хүүхдийн сан нь Кабож, БНХАУ, Лаос, Монгол, Мьянмар, Тайланд, Вьетнам зэрэг улсуудад үндэсний засгийн газар, үндэсний Буддын нийгэмлэгүүд болон томоохон сүм, хийдүүдтэй хамран ажиллаж, Буддист манлайлал санаачлагад дэмжлэг үзүүлдэг. Энэхүү санаачлагыг тэргүүлэгч байгууллагуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл өөрийн орны НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газартай холбоо барина уу.