12
МОНГОЛ ОРНЫ ГОЛ МӨРӨН НУУРУУД

монгол орны гол мөрөн нуурууд

Embed Size (px)

Citation preview

Page 1: монгол орны гол мөрөн нуурууд

МОНГОЛ ОРНЫ ГОЛ МӨРӨН НУУРУУД

Page 2: монгол орны гол мөрөн нуурууд

ӨМНӨХ МЭДЛЭГИЙГ БАТАТГАХ

Page 3: монгол орны гол мөрөн нуурууд

ОНОЛЫН МЭДЛЭГМонгол орон бол 1850 м үнэмлэхүй дундаж

өндөр бүхий уулархаг нутаг юм.Бүх нутгийн 40 хувь нь 1000-1500 метрийн өндөрт ,30 хувь нь 2000 метрээс дээш өндөрт, 3 хувь орчим нь 3000 метрээс дээш өндөрт тус тус оршино.Монгол орны гол мөрний урсац нь үндсэндээ Монгол Алтай,Хангай,Хэнтий,Хөвсгөлийн уулст буй болно.Монгол орон нь дэлхийд цэвэр усны нөөцөөрөө дээгүүрт ордог.

Page 4: монгол орны гол мөрөн нуурууд

ОРХОН ГОЛЫН УЛААН ЦУТГАЛАН ХҮРХРЭЭ

Орхон гол нь Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 ам. дөр.км бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан. Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг. Мөн жаахан доошлоод зүүн талаасаа Тамир гол, Хавчуу, баруун гараасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг.

Page 5: монгол орны гол мөрөн нуурууд

ОРХОН ГОЛ

Page 6: монгол орны гол мөрөн нуурууд

УС МӨРНӨӨ ХЭРХЭН ХАЙРЛАХ ВЭ? “Гуравдугаар сард хангайн нурууны өмнөд

хэсэгт унасан цас хайлж Орхоны хүрхрээг хоёр сар шахам тэжээн хүржигнүүлж байгаад саянаас тасарлаа. Одоо лаг шавар төдий зүйл үлдээд байна . Уул нь Монгол орны хамгийн томд тооцогддог эл үзэсгэлэнт хүрхрээ Улаан голын усаас эх авч 20 гаруй метрийн өндөр хясаанаас бууж үүсгэгддэг юм. Өнгөрсөн жил уг нутагт цас ороогүйн улмаас Улаан голын ундарга тасарсан. Одоо устай бороо хэдэн өдөр үргэлжлэн орвол л Улаан гол устай болж магадгүй” 

Page 7: монгол орны гол мөрөн нуурууд

Орхоны хүрхрээ татарсан тухай

Page 8: монгол орны гол мөрөн нуурууд

Нууруудын тогтоцХангайн ба Говь-Алтайн нурууны

хоорондахь нууруудын хотгорт орших олон жижиг нуурууд нь хоёр талын уулсаас урсаж ирсэн жижиг гол , горхины гүний ба гадаргын усаар тэтгэгдэж байна.Нууруудын хотгор олон жижиг нуурууд авсан усаа ууршуулан алдах тул нэг ёсондоо байгалийн “ууршуулагч “сав болдог ажээ.

Page 9: монгол орны гол мөрөн нуурууд

БӨӨН ЦАГААН НУУРНуур нууруудын хөндийд дэх хамгийн том

нуур юм.Түүний талбай 240 хавтгай дөрвөлжин километр юм,урт нь 24 км,өргөн нь 16км ,талбай нь 33400 хавтгай дөрвөлжин километр бөгөөд усны мандалд далайн түвшнээс дээш 1336 метрт оршино.

Энэ нуурын эрэн намхан элсэрхэг хөрстэй хааяа нутгийн өвс ургамал бүхий намаг энд тэнд үзэгдэнэ.Уг нуурт Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй юм.

Page 10: монгол орны гол мөрөн нуурууд

ТӨВ АЗИЙН ГАДАГШАА УРСГАЛГҮЙ

АЙ САВЫН ГОЛУУД

Page 11: монгол орны гол мөрөн нуурууд

ХОВДЫН ГОЛМонгол Алтайн нурууны ар хажуугаас эх

авч Их нурууны хотгорын Хар ус нуурт цутгах хамгийн их устай гол юм.Ховд голын урт 516 километр ,ус хураах савын талбай 58000 хавтгай дөрвөлжин километр болно.

Усны гүн 1,0-3,0 м зарим цээл цүнхээл газраа 4,50 м хүрдэг.

Page 12: монгол орны гол мөрөн нуурууд

СЭЛЭНГЭ ГОЛБНМАУ-ын гол, мөрний дотроос хамгийн их

устай нь Сэлэнгэ мөрөн юм.Ус хураах сав газрын талбай 420000 хавтгай дөрвөлжин километр бөгөөд үүний 282000 хавтгай дөрвөлжин километр буюу 67 хувь нь Монгол орны нутагт оршино.Сэлэнгэ мөрөнд тус орны гол,мөрдийн үндсэн усан сүлжээ хамаарах тул том жижиг бүх цутгал голуудын урт 20000 километр хүрнэ.Идэрийн гол Дэлгэр мөрөн хоёрын бэлчирээс Сэлэнгэ хэмээн нэрлэнэ.Сэлэнгэ мөрний нийт урт 992 километр болно.Үүнээс улсын хил хүртэл 593 километр болно.