13
Монгол орны туруутан

Монгол орны туруутан

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол орны туруутан

Монгол орны туруутан

Page 2: Монгол орны туруутан

1. Овог гахайнхан1.1 Зэрлэг гахай Тархац

• Их нуруудын хотгор, Монгол Алтайн баруун хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Монгол Дагуурын хээр, Их Хянганы уулсаар тохиолдоно. Хөвч тайга, холимог ойшинэсэн ойт бүх нутгаар байна. Мөн томоохон гол, нуурын шагшуурганд орогнодог.Өтгөн шигүү торлог, сөөгт ургамалтай хорогдоц, далдац сайтай газрыг илүү бараадна.Зүс

• Зэрлэг гахай бараан хүрэн, бор саарал зүсстэй. Урт өтгөн ширүүн үстэй.Сүүл богино. Толгой данхар, хоншоор урт, хүзүү богино, бахим. Бодон ил гарсан хүчирхэг махир соёотой. Биеийн урт 125-180см, сэрвээ 80-100см, сүүлийн урт20-30см, биеийн жин 125-200кг.Амьдралын онцлог

• Өөрийн үр төлийн хамт сүрэглэнэ. Ороо нийллэг 11-1 сар хүртэл үргэлжлэх ба 3-5 сарын хооронд төлллөнө, 3-10 тоорой төрүүлнэ. Зун өглөө эрт, орой бүрэнхийд илүү идэвхтэй, ыараг өдрийн турш бэлчээрлэнэ.Элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамалын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, нугалмаагүй амьтан, жижиг нугаламт амьтнаар ч хооллоно. Байгальд 8-11 жил амьдарна. Агнах хугацаа

• 9.1-с 11.30 хүртэл

Page 3: Монгол орны туруутан

2. Овог тэмээнийхэн2.1 Хавтгай

Тархац• Алтайн өвөр говийн Эдрэнгийн

нурууны бэлээсШивээт улаан. Хөх төмөртийн нуруу, улсын хил хүртэл тархсан. Алтай өвөр говийн хит гандууэлдэв сөөг, чулуут цөлийн бэсрэг уулсын бэл, хөндий, нам аараг, толгод, уудам хотос, хоолой, сайр, садрага даган бэлчээрлэнэ. Задгай булаг, тойром, шанд шүтнэ.

Зүс• Энэ тэмээн гөрөөс гоолиг,

чацархаг, хөл нарийн. Бөх намхан, зогдор ахар.Зүс ухаа бор, цайвар хүрэн, улаавар бор. Хулгар чихтэй. Биеийн урт 225-245см, өндөр 180-198см, биеийн жин 450-690кг.Амьдралын онцлог

• Ороо нийллэг 1-2 сарын эцэс хүртэл үргэлжилнэ, ингэ жил өнжөөд 3-4 сар төллөж 1 ботго төрүүлнэ. Бууртай хавтгайн сүрэг дуджаар 10-аас илүү ыодгальтай байх боловч, заримдаа 17-33 бодгальтай том сүрэг тохиолодоно. 30-35 хүртэл наслана.

Page 4: Монгол орны туруутан

3. Овог тугалмайтныхан3.1 Янгир ямаа

Тархац• Өнөр уулсын цавчим хадтай газарт ыайршин

амьдрах боловч улирлаар бэлчээрээ сэлгэж байрлана. Говь алтайн баруун өмнөд болон зүүн хэсэг, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар байршина. Алашань говийн Хүрх уул ба Алтайн өвөр говийнхадархаг уулсаар тархсан. 1980 онд дархан цаазат Богд хаан уулданд жижиг популяци нутагшуулах ажиллагаа амжилттай явагдсан. Их нартын чулуу ыайгалийн нөөц газар саяхан ажиглагдсан. Зүс

• Хүнд лагс биетэй, хөл богиго, сахал урт,эвэр хүнд. Биеийн урт 130-165см, тэх ямаа хоёулаа эвэртэй, тэхийн эврийн урт 74-139см бүдүүн мушгирсан хэлбэртэй, ямааны эврийн урт 16-38см. Тэхийн биеийн жин 45-135кг, ямааных 29-30кг.

Амьдралын онцлог• Өндөр ууланд 3-40 толгойгоор сүрэглэн

амьдарна. Зун өглөө болон оройд, өвөл өдөржин идээшлэнэ. Ороо хөөцөлдөөнд 11 сарын сүүлч, 12 сарын эхээр орно. Ямаа 4 сарын сүүлчээр 1, хааяа 2 ишиг гаргана.Байгалийн нөхцөлд 12-18 жил амьдарна.Агнар хугацаа

• 7.15-с 10.15 хүртэл

Page 5: Монгол орны туруутан

3. Овог тугалмайтныхан3.2 Цагаан зээр

Тархац• Намхан уул толгод, гүвээ бүхий

хялганат хээр байршин амьдарна. Дорнод Монгол, Төв Халх, Умард говь, Дорнод говь, Нууруудын хөндийн зүүн хэсгээр тархсан.Зүс

• Зун улиралд нуруу болон хажуу тал шаргалдуу өнгөтэй бөгөөд хэвлий цагаан. Харин өвлийн үс урт, өтгөн, цайвар. ооно эвэртэй. Биеийн урт 105-148см, сэрвээний өндөр 62-84см. Биеийн жин 20-39кг. Амьдралын онцлог

• Олноороо сүрэглэж амьдарна. Нам уулссар олон толгойгоор сүрэглэнэ. Ус болон бэлчээрийн хомсдолоос шалтгаалан байршлаа сэлгэнэ. Ороо нийллэг 11 сарын дунд үеэс 1 дүгээр сарын сүүлч хүртэл болно. Нэг ооно олон шарагчин хээлтүүлнэ. Шарагчин 6-7 сард төллөнө. Байгалийн нөхцөлд 6-7 жил амьдарна.Агнах хугацаа

• 9.1-с 11.30 хүртэл

Page 6: Монгол орны туруутан

3. Овог тугалмайтныхан3.3 Хар сүүлт зээр

Тархац• Монгол орны цөлөрхөг хэр, цөлийн бутлаг,

өвслөг ургамал бүхий аараг толгод, дэнж, хөндий дагаж байршина. Уудам тархацтай боловч нягташил бага. Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Дорнод говь, Алашань говьд элбэг тархсан.

Зүс• Биеийн гадаад төрхөөрөө цагаан зээртэй

төстэй. Сүүлний үзүүр хар, ооно 25-41см урт эвэртэй. ооно ба шарагчин хоёулаа хонгоны цагаан танатай. Зүс нь улирлаар өөрчлөгдөх ба зунд улаавтар шаргал, цайвар шаргал, өвөлд цайвар шаргал. Хэвлий цагаан. Биеийн урт 110-116см, сэрвээний өндөр 64-75см, биеийн жин 18-33кг.

Амьдралын онцлог• Сүрэглэн амьдарна. Өвөл, намарт хэдэн

зуугаараа сүрэглэнэ. Өвлөөс ыусад улиралд өглөө оройд идээшлэх бөгөөд өвөл өдөржин идээшлэнэ. Гэвч улирлаас хамаарч ус бэлчээрээ сэлгэнэ нүүдэллнэ. Ороо хөөцөө 12-1 сарын хооронд болон. Шарагчин 5-6 сард голдуу 1 янзага төллөнө. Хаяа ихэрлэх тохиолдол бий. Байгалийн нөхцөлд 6-7 жил амьдарна.Агнах хугацаа

• 9.1-с 10.31 хүртэл

Page 7: Монгол орны туруутан

3. Овог тугалмайтныхан3.4 Аргаль

Тархац• Монгол орны уулархаг нутгын хад асагт

налуу, тагийн бүсийн дэвсэгт байршин амьдарна. Говийн бүсийн умард хэгээс, хээр, ойт хээр, уулын тайгийн өмнөд хэсэг хүртэлх Монгол Алтай, Говийн Алтай, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн уулс, Алашань говь, Дорнод говийн бэсрэг уулсаар тархсан. Мөн Төв халхын зарим уулс, Хан Хөхийн нуруу, Хангайн нуруу, Хөвсгөлийн Арсайн гол орчим тасархайтсан популяциуд бий.

Зүс• Хүнд лагс биетэй, хөл харьцангуй урт. Угалз

хомь хоёулаа эвэртэй. Угалзын эвэр мушгирсан хэлбэртэй бөгөөд урт нь 58-150см, хааяа 170см хүрнэ. Түүний эврийн угын бүдүүн 40-44ссм. Хомийн эвэр жижижг 23-25см урт мушгиа багатай. Биеийн урт 140-150см, сэрвээний өндөр 120-125см. Угалз 40-200кг, ховь 27-66кг жинтэй.

Амьдралын онцлог• Сүрэглэн амьдарна. Намар, өвөлд олноороо

сүрэглэнэ. Зун өглөө болон оройд, өвөлд өдөржин идээшлэнэ. Ус болон бэлчээрийн нөөцөөс хамааран улирлаар бэлчээрээ сэлгэж байрлана. Ороо хөөцөнд 10 саод орно. 3 сард ихэвчлэн 1 хаяа 2 ишиг төрүүлнэ. Байгалийн нөхцөлд 10-18 жил амьдарна.Агнах хугацаа

• 7.1-с 9.30 хүртэл

Page 8: Монгол орны туруутан

3. Овог тугалмайтныхан3.5 Бөхөн

Тархац• Бутлаг ургамал бүхий говийн уулсын

шил, хоолой, цөлөрхөг хээрийн бүсэд байршин амьдарна. Говь Алтай нурууны хойд хэсгийн цөлөрхөгхөндий болох Шаргын говь, Хар ус нуурын өмнөд хэсэг дэх Манхан элс, Их нууруудын хотгорын Хүйсийн говь, Хүрэн талын орчмоор тааралдана.Зүс

• Бие нь бөгтгөр, толгой том, монхор хамартай, хамрын сүв том. Ооны эвэр цайвар шаргал 28-38см урт. Зуны үс элсэн саарал, ууцан дээрээ хүрэвтэр өнгийн толботой. Өвлийн үс боровтор саарал. Биеийн урт 110-140см, сэрвээний өндөр 63-80см.Амьдралын онцлог

• Сүрэглэнэ амьдрана. Зуны улиралд өглөө эрт, оройн цагаар идээшлэх бөгөөд өвөлд өдрийн турш идээшилнэ. Ус болон бэлчээрийн нөөцөөс хамааран улирлаар нүүдэлдэг. Ороо нийллэг 12 сарын дунд үед 10 хоног явагдаж 1 ооно 3-20 тооны шарагчин хураана. Шарагчин 6-7 сарл төллөж 1-2 янзага төрүүлнэ. Байгалийн нөхцөлд 10-12 жил амьдарна.

Page 9: Монгол орны туруутан

3. Овог хүдрийнхэн1. Хүдэр

Тархац

• Уулын тайгын амьтан. Хөвдөн дэвсгэртэй, гнанги модтой балар өтгөн ой, уулын арын сүүдэр, оройн хад асагтай газарт илүү байршина. Монгол Алтайн хойд хэсгийн ойт нутаг, Хөвсгөл, Хэнтийн тайгын ойт хэсгээр, Хангайн уулсын зарим нутаг, Хан Хөхийн уулсын баруун хойт хөвчөөр тархсан.

Зүс

• Бие жижиг, хойд хөл урдхаасаа урт учир хогдлойгоороо өндөр, харайх нь туулайтай төстэй. Эвэргүй. Харин гирээ дээд уруулаас ил гарч доошоо ёрдойн унжсан 7см хүртэлх соёотой. Гирэгчний соёо жижиг. Мөч 4 хуруутай. Биеийн хажуу, зоо хондлойгоороо бүдэг шаравтар толбо бүхий хүрэн бор, бараан хүрэн зүстэй. Эрүүний доороос өехий дагасан хос цайвар судалтай. Хэвлий цайвар бор, сааралалдуу. Биеийн урт 85-100см, сэрвээний өндөр 55-69см, хондлой ормоор 67-80см, биеийн жин 10-17кг.

Амьдралын онцлог

• Сүрэглэхгүй. Эзэмшил газартаа ганцаар тогтвортой амьдарна. Ороо нийллэг 12 сарын дундаас орж, дараа зуны 6 сарын сүүлч, 7 сарын эхний хагаст голдуу ихэр шовшоорой гаргана.

Page 10: Монгол орны туруутан

4. Овог бугынхан4.1 Хандгай

Тархац

• Ой, тайгын амьтан. Их Хянганы уулс, ихэнхдээ Халх, Нөмрөг голуудбг ай саваар, Хэнтий, Хөвсгөлийн тайга, Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голуудын ай саваар голдуу тохиолодоно. Мөн Хөвсгөл Хорьдил сарьдаг, Цагаан уул, Их далбай голуудын саваар үзэгдэнэ. Хангай нурууны хойд хэсэг болох Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүү хэсэг газруудад тааралдана.

Зүс

• Бие бахим, мөч урт. Зүс нас болон улирлаар өөрчлөгдөнө. Эвэр салаа хооронд нийлсэн. Биеийн ихэнхи хэсэг хар хүрэн, халтар, нуруу, хондлой лээгүүрээ тод хар, шилбэ хоншоор цайвар, нүдээ тойрсонхар хүрээтэй. Өвлийн сүүлээр зүс цайвардуу болно. Хоолойдоо арьсан унжлага буюу сүйхтэй. Биеийн урт 215-286см, жин 240-440кг. Сэрвээний өндөр манжид 180-202см, сүндэст 157-187см.

Амьдралын онцлог

• Ороо хөөцөө 8-10 сарын хооронд явагдана. Хавар 5 сард ихэвчлэн 1, хааяа 2 ходол гаргана. Ходол төрөх үедээ 10-14кг. Байгалийн нөхцөлд 20 орчим жил амьдарна.

Page 11: Монгол орны туруутан

4. Овог бугынхан4.2 Бор гөрөөс

Тархац• Монгол орны ойн бүсийн нийт нутгаар тархсан тухайлбал Дорнод Монголын хилийн

бүсэд орших Лхачинвандан уулын орчимд, Хангай нуруу, Хөвсгөлийн Дархад, Хэнтй нуруу, Их Хянганы уулс, Монгол Алтай нурууны зүүн хойд хэсэгт тархсан.

Зүс• Өнгө хувьсамтгай, өвлийн улиралд их биеийн өнгө бараан саарал ; толгой, нуруу, биеийн хажуу тал бор

шаргал, хэвлий болон хөлний дотор тал цайвар шаргал. Зуны зүс биеийн бүх хэсэгтээ нэгэн жигд улаан шаргал. Тана цагаан, өвөл тодорч зун бүдэгрэнэ. Биеийн урт 127-137см, жин 28-40кг. Гурын эвэр суурь хэсгээрээ бахим бөгөөд дунджаар 28-33см урт, эврийн дэлхэц 17-26см.

Амьдралын онцлог• Бугын овгийн амьтад дотроос зөвхөн бор гөрөөсөнд хөврөлийн хөгжлийн

далд үе илернэ. Зүр 6-7 сард 1-2 янзага төрүүлнэ. Ороо хөөцөө 7-8 сард болно.

Агнах хугацаа

• 9.1-с 11.30 хүртэл

Page 12: Монгол орны туруутан

4. Овог бугынхан4.3 Халиун буга

Тархац

• Манай орны ойн бүсийн хилтэй яв цав тохировч олон янзын амьдрах орчинд амьдарч чадна. Хөвсгөл, Хангай, Хэнтий нурууд, Их Хянганы уулс, Монгол Алтайн говь, Алтайн нуруу.

Зүс

• Зуны өнгө шаргал, бор хүрэн, өвлийн зүс бор саарал. Тана тод цайвар шаргал өнгөтэй бөгөөд бараан хүрээтэй. Зоргол нуруугаараа толботой. Намрын гуужилтаар аажим арилна. Зөвхөн дайр эвэртэй, эврийн урт 150см далайц 130см хүрнэ. Биеийн урт дайр 213-247см, согоо 193-232см, сэрвээний өндөр дайрт 142-15см, согоонд 124-152см.

Амьдралын онцлог

• Ороо 9-10 сард орно. Согоо голчлон 5-7 сард 1 илий гаргана. Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчдөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй.

Агнах хугацаа

• 5.1-с 8.31 хүртэл

Page 13: Монгол орны туруутан

4. Овог бугынхан4.4 Цаа буга

Тархац

• Өндөр уулын таг, тундр зэрэг зэлүүд орон зайг эзэмшин амьдарна. Хөвсгөлийн уулсын Жодог, Хэвэн, Залуу үүрголын эх орчим, Бяранга, Тэнгис, Шарга голын эх орчим өндөр уулын тайгын нутгаар тархмал.

Зүс

• Бие урт мөч богино. Өгө зүсний хувьд хүйсний ялгаа илрэхгүй боловч бодгалийн, улирлын, газар зүйн байрлалаас хамаарсан ялгаа ажиглагдана. Өвлийн зүс цайвар саарал, зуных буурал, бор. Манжиг, этгэр хоёулаа эвэртэй. Эвэр сууриасаа урагш, хойш чиглэсэн 2 гол салаа үүсгэнэ. Биеийн урт этэрт 191-203см, манжигт 167-182см, сэрвээний өндөр этэрт 120-132см, манжигт 108-114см, жин этэрт 120-172кг, мажигт 85-102кг.

Амьдралын онцлог

• Ороо 9-11 сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Манжиг 5-6 сард ихэвчлэн 1 хугаш гаргана. Өвөл хөвд, зун өвслөг ургамал, намар мөөг идэх дуртай.