19
Б.Отгон-Эрдэнэ Түүх-III

нууц бүлгэм

Embed Size (px)

Citation preview

Page 1: нууц бүлгэм

Б.Отгон-Эрдэнэ

Түүх-III

Page 2: нууц бүлгэм

Тусгаар тогтнолоо сэргээх

Феодалын харилцааг халж шинэ дэвшилтэт замаар

улс орноо хөгжүүлэх

Алдагдсан эрхээ эргүүлэн олох үзэл бодол эрх баригчдын хүрээнд бий болж

Автономитыг устгуулахад оролцогсод олон түмэнд жигшигдэн

Цэрэг сэм татан бэлтгэж, гадаад улсуудаас тусламж олох

ДИУ-н засгийн газар элч илгээн буулт хийлгэхийг оролдох зэрэг ажлуудыг үүсгэв.

Page 3: нууц бүлгэм

Япон улсад гүн Гүррагчааг

нууцаар томилон явуулж, америк

худалдаачин Ларсонаар дамжуулан

АНУ-тай холбоо тогтоохыг хүссэн

хэдий ч нөлөөнийхөө бүс нутгийг

хувааж, эзэмшил эрхээ тогтоосон

дээрх гүрнүүд Монголын асуудалд

нааштай хандах сонирхолгүй байв.

Бээжинд очсон Жалханз хутагт ч

төдийлөн тусыг олж чадсангүй.

Эрх баригчдын хүрээлэлд:

Хатанбаатар Магсаржав

гүн Гомбо-Идшин

Дилав хутагт

Жамсранжав

Жалханз хутагт

Дамдинбазар

Page 4: нууц бүлгэм

Нууц 2 бүлгэм:

Консулын бүлгэмийн үндэслэгч Д.Бодоо (1885-1922)

Зүүн хүрээний бүлгэмйин үндэслэгч С.Данзан (1885-1924)

Page 5: нууц бүлгэм

Консулын бүлгэмийн гишүүд Зүүн хүрээний бүлгэмийн

гишүүд

Д.Чагдаржав

Х.Чойбалсан

Д.Лосол

С.Жамъян

Жигмиддорж

Намсрай

Алтангэрэл

Бавуу

Баяр

Вачиров... г.м

Д.Догсом

Ө.Дэндэв

М.Дугаржав

Д.Сүхбаатар

Н.Мягмаржав

Мээрин Галсан

Тогтох

Даш

Цэнд

Балсанов... г.м

Page 6: нууц бүлгэм

Оросны консулын дэргэдэх Орос,

Монголын хэвлэлийн хорооны механикч

М.И.Кучеренко,

Монгол мэдээний газрын ажилтан

И.С.Маслаков,

Эд хэрэглэгчдийн нийгэмлэгийн нябо,

Хүрээн дэх Оросын захиргааны нарийн

бичгийн дарга В.Я.Гембержевский

Page 7: нууц бүлгэм

1920 оны I/5-нд бүлгэмийн

20 гаруй гишүүд Хүрээний

Баруун өргөөнд цуглаж ...

Нууц бүлгийнхэн:

“... бидний эдгээр нөхөд

өөрсдийн ашиг завшааныг

эрмэлзэхгүй, дан ганц харъяат

Монголын шашин үндэс ба

олон түмэн ардыг гал усны

гашуун зовлонгоос гэтэлгэж

амар түвшнийг олох замыг

нээгдүүлж соѐрх” хэмээн үг

зохион сүүгээр хадган дээр

бичиж тухайн хэрэгт амь бие

хайрлахгүй, няцалт буцалтгүй

тэмцэх тангараг тавьжээ.

Бодлого зорилгоо харилцан мэдэлцэх

Хурал цуглаан хийх

Хятад цэргийн үйл ажиллагааг илчилсэн ухуулга бичиг, хуудас зохион олны газар наах

Зэвсэг цуглуулан бэлтгэх

ЗОУ-тай холбоо тогтоон тусламж олох замыг сүвэглчэх

Өөрсдийн ажлын бүтэмжтэй эсэх талаар мэргэ, төлөг тавиулах

Хятад цэргийн жанжин Сүй Шүжаны амь насанд халдахыг оролдох... г.м

Page 8: нууц бүлгэм

1920 оны цагаан сараар С.Данзан, Д.Сүхбаатар нарыг ЗОУ-тай холбоо тогтоолгохоор бүлгэмийнхэн илгээсэн.

Коминтерний ажилтан Н.Буртман ба Монголын улс төрийн байдалтай танилцан, мэдээ цуглуулах тусгай даалгавартай ирсэн И.А.Сороковиков нартай анх уулзан улс орныхоо тухай танилцуулан “улаан намт”-тай нөхөр ѐсны харилцаа тогтоон хятадыг эсэргүүцэн тэмцэхийг зоривч хүчин нимгэн тул ЗОУ-д хандан тусалж горилох хүсэлтээ Эрхүү хотод уламжилж өгөхийг хүсэв.

1920 оны V сард Коминтерний н.б.д

нарын газрын Монгол-Түвэдийн

хэлтсийн ажилтан С.С.Борисов,

Б.С.Ишдоржи ба орчуулагч Э.Ринчино

нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг

Монголд илгээв.

Төлөөгчдийн бүрэлдэхүүн бүлгэмийн

гишүүдтэй уулзаж, харилцан мэдээлэл

солилцон монголчуудын зорилт,

практик үйл ажиллагааны талаар

тодорхой ярилцжээ.

1920 он VI/25-нд бүлгэмүүд хамтран

хуралдаж, “Монгол ардын нам” (МАН)

байгуулсан.

Page 9: нууц бүлгэм

МАН гэсэн хувьсгалт байгууллагыг байгуулах

МАН-н программ дүрмийг боловсруулах

МАН тамга тэмдгийг хэлэлцэж батлах

ЗОУ-с тусламж гуйх төлөөлөгчдийг томилох

Намын мөрийн хөтөлбөр, дүрмийн шинжийг

агуулсан “Намын хүмүүсийн дагаж явах

тангаргийн бичиг”-г хэлэлцэн батлав.

Тангаргын бичиг оршил, 9 зүйлээс бүрджээ.

Page 10: нууц бүлгэм

1920 оны VII

сард Хүрээнээс

мордсоны

дараагаар ЗОУ-д

МАН-н

төлөөлөгчдийг

нэмэн

явуулахаар

шийдвэрлэсэн.

Page 11: нууц бүлгэм

ЗОУ-н байр байдлыг мэдэх

Ноѐд лам нар, хятад цэргийн явууллагыг тандан шүүж хэлэлцэх

Үндэсний дэвшилт үзэлтнүүдийг холбоо тогтоон, тэднийг өөрсдийн үйл хэрэгт татан оролцуулж туслуулах, ЗОУ-с тусламж гуйх хэрэгт Богд хааны тамга даруулах

Page 12: нууц бүлгэм
Page 13: нууц бүлгэм

Богдын тамгатай

бичгийг авч яаравчлан

мордов.

МАН-н төлөөлөгчид

Дээд шивээнд ЗОУ-н

консул

О.И.Макстенектэй,

Дээд Үдэд ОК(б)Н-н

Сибирийн Товчооны

гишүүн Б.З.Щумяцкий

нартай тус тус уулзаж,

Ж.Цэвээн, Э.Ринчино

нараар газарчлуулан

1920 оны VIII сард

Эрхүү хотноо очжээ.

Page 14: нууц бүлгэм

Анхны долоо

Алс дорнод дахь

ЗОУ-н бүрэн эрхэт

төлөөлөгчийн орлогч

Ф.И.Гапонтой уулзан

Монгол орны байдал,

өөрсдийн зорилгыг

тайлбарлаж хятадын

дарлалаас ангижирч

тусгаар улс болох

тэмцэлдээ ЗОУ-с

тусламж хүсч буйгаа

эрхэмлэн Богдын

тамгатай бичгийг

өргөн барив.

Page 15: нууц бүлгэм

Монголчуудын хүсэлтийг Омскт уламжилж улмаар төв засгийн газар шийдвэрлэнэ

гэсний дагуу МАН-н төлөөлөгчид ажлын шаардлагын дагуу 3-н хэсэгт хуваагдсан.

С.Данзан, Д.Чагдаржав нар Омскоор дамжин Москвад очин ГХАК Г.В.Чичерен, орлогч Л.М.Карахан, цэргийн командлагч С.С.Каменев зэрэг удирдагчидтай уулзан ЗОУ-н ЗГ-т дараах хүсэлтийг тавьсан

1920 IX/2-нд Д.Бодоо,Д.Догсом нар улс орны байдал, засгийн эрх баригчдын үйл ажиллагаа, нийгмийн сэтгэл зүйг тандан мэдэхдээр Нийслэл Хүрээнд буцаж ирсэн.

“...зөвлөлт ЗГ-с Ардын намын зорьсон хэргийг бүрэн дүүрэн бүтээх, Хятадын ардын намтай холбоо тогтооход туслах, морьт цэргийн бүрэн зэвсэг тавин олгох, цэргийн сургагч ирүүлэх, 6-7 сая лан мөнгөн туслаж үзүүлэх, хуучин ЗГ-н сан ба гааль түрээсээс хураасан хөрөнгийг Гадаад монголын шинэ байгуулах ЗГ-т бүрмөсөн олгох хэрэгт ЗОУ-н зүгээс туслаж дэмжих”-ийг хүсчээ.

Хүрээний байдал нэн хүндэрч хятад цэргийн эрхтнүүд улс үндсээ гэсэн хэнийг ч болов мөрдөн мөшгөж Манлайбаатар Дамдинсүрэн, Жамъян,Жигжиддорж, Хатанбаатар Магсаржав зэрэг эх орончдыг хорьж байцаан Богд гэгээнийг гэрийн хорионд суулгасан аюултай цаг мөч байв.

Page 16: нууц бүлгэм

Хятадын эрх баригчид:

“...монголд нэвтрэх гэсэнбольшевик ба большевикбус хэн бүхнийг байцаанхянаж тухай бүрд түргэнмэдэгдэж байх”-г Хүрээ,Ховд, Улиастайн монголзахиргаанд чандлан тушааж,ЗОУ-д явсан 7 хүнийг барьжөгвөөс хүн тус бүрийнтоогоор түмэн төгрөгшагнан өгөх тухай зарлалбичгийг Хүрээнийгудамжнаа энд тэндгүйнаасан.

Д.Догсом, Д.Бодоо нарХүрээнд ирэнгүйтээ намыннөхөр Дэндэв, Дугаржав,Галсан нартай нууцаар уулзанОрост явсан хэргийг төлөвийгтодорхойлон айлтгал бичижДэндэвээр уламжлуулан Богдодтолилуулсны хариуд Богдоосхятадын гарт баригдан намынүйл хэргийг таслахаассэрэмжлэхийг зөвлөжээ. Бодоозүүн зүгт яван Монголын зүүнхязгаараар нэвтрэн орсонцагаантны хяналтаас нуугдахаргагүй болж Унгерн нарындотоод байдал, шинж чанарыгтанин мэдэх, тэднээр гамингзайлуулах бодлогыг тавьжцагаантны цэрэгт оржээ .

Page 17: нууц бүлгэм

Д.Догсом Хүрээнд үлдэж Дугаржав, Алтангэрэл

нарын хамтаар Хүрээний байдлыг Д.Сүхбаатар,

Х.Чойбалсан, Эрхүү хотын “Дорно зүгийн ардууд

лугаа холбогдох хэргийг эрхлэх хэлтэс” болон

Хиагтад суусан намын нөхөд Балмасуу, Пунцаг

нарт нэвтрүүлж байжээ.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар Эрхүү хотод

үлдэн Хүрээний нөхөдтэй харилцан Москвад

одогсдоос мэдээ хүлээн суухын хамтад

Коминтерн ба ОК\б\Н-н орон нутгийн

байгууллагуудтай танилцаж И.Ф.Гапоноор

дамжуулан улаан цэргийн дарга нарын сургуульд

суралцаж цэргийн тактик, зэвсэг техниктэй

танилцсан ажээ. Тэдэн дээр Омскоос Д.Лосол

эргэж ирсэн.

Монгол-Түвэдийн хэлтсийн

ажилтнууд, V армийн

үйлдвэрийн ажилтан Я.Гашек

нарын тусламжтайгаар

“Монголын үнэн” сониныг

хэвлэн гаргах асуудлыг

Б.З.Щумяцкий нар дэмжиж,

Г.В.Чичеренд цахилгаан илгээн

тусламж хүссэний дүнд цаас

сэлтийг Москвагаас, чулуун

барыг Казаниас авчирч монгол

хэл дээр сонин гарах болжээ.

Page 18: нууц бүлгэм

Төлөөлөгчдийн үйл хэрэг бүтэмжтэй болоход

Б.Пунцаг тэргүүтэй Хиагтын нөхдийн үйл ажиллагаа

зохих нөлөөг үзүүлж “умард,өмнөдөд харилцан

нэвтрүүлэх” үүрэг хүлээсэн Б.Пунцаг Хиагтын

цахилгаан мэдээний газар ажиллаж байсан Ж.Цэвээн,

С.С.Борисов нарын тусламжтайгаар Хүрээ, Хиагтын

хооронд холбоо барих, нууц түлхүүр дамжуулах,

захидал бичгийг Эрхүүд буй нөхдөд хүргэх нэн чухал

ажлуудыг гүйцэтгэж байжээ. 1920 оны XI/12-нд

С.Данзан, Д.Чагдаржав нарыг Москвагаас Эрхүүд

ирэхэд МАН-н төлөөлөгчид зөвөлгөөн хийж эрх

чөлөөний төлөө тэмцэлд бэлтгэх практик үйл ажилдаа

түргэвчлэн орсон байна.

Page 19: нууц бүлгэм

Орос оронд гарсан хувьсгалт үйл явдлууд нь монголд нөлөөлөн

хувьсгалын тухай мэдээ төвийн хэвлэлд нийтлэгдэж Октябрийн

хувьсгалаар Оросын ард түмэн эрх чөлөөгөө олж, дарлал мөлжлөгийг

устгасан тухай Монголын нутагт нэвтрэн ам дамжин тархах болов. 1918

оны III сард ЗОУ-н гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичеринээс

Монголд суух шинэ засгийн төлөөлөгч Васильевыг томилсон тухай,

харъяат нутаг-аа улааны аюулаас хамгаална хэмээсэн хятад сайд нарын

ил далд сүрдүүлэг зэргээс Монголын эрх баригчид Октябрийн

хувьсгалын тухай мэдэж байв. 1918 оны намраас Монгол орон нь үймээн

самуунаас дүрвэгсэд төдийгүй Зөвлөлийн зүтгэлтнүүдийг толгой

хоргодох газар болов. Нийгмийн эрх чөлөөг эрмэлзэх сэтгэлгээ

монголчуудыг улам эзэмдэж загвар болох бодит нөлөө Оросоос нэвтрэн

орж эхлэхэд эзлэн түрэмгийлэх, хятадчилах зорилготой Чен И-н “64

зүйлт гэрээ”, Сюй Шүжаны “Монголын хойчийг сайжруулах 8 зүйл”

зэрэг баримт бичгүүдийн үзэл санаа хэрэгжиж эхэлсэн. Хятад

худалдаачид урьдын өрийг сэргээн нэхэж ард олон, ихэс дээдсийг ч

дутагдах гачигдахад хүргэж Хүрээ түүний ойр орчмын нутаг дээрэм

тонуулын газар болон хувирч, улс орны амьдрал хэм алдагдав.

Автономит эрхээ алдсанаар монголчууд хүн төрөлхтний хөгжлөөс хол

хоцорсон хэвээр үлдэх, үндэстний хувьд мөхөх аюул дахин нүүрлэснээр

нийгмийн зөрчлүүд илрэн гарч цар хүрээ адилгүй ч бүх давхаргын дунд

үл тэвчих байдал бий болов.