20
1 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Боловсруулсан баг: Н.Мира, Ph.D, Боловсролын хүрээлэн, ЭША, багийн ахлагч И.Сайнгэрэл, 13-р сургууль, англи хэлний багш Р.Ариунаа, 84-р сургууль, англи хэлний багш Экспертиз хийсэн: С.Баярмаа, Орчлон сургуулийн англи хэлний багш ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Энэхүү зөвлөмжийн зорилго ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

Embed Size (px)

DESCRIPTION

англи хэлний хичээлийг хэрхэн зөв зүйтэй явуулах талаар

Citation preview

Page 1: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

1

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Боловсруулсан баг:

Н.Мира, Ph.D, Боловсролын хүрээлэн, ЭША, багийн ахлагч И.Сайнгэрэл, 13-р сургууль, англи хэлний багш

Р.Ариунаа, 84-р сургууль, англи хэлний багш

Экспертиз хийсэн: С.Баярмаа, Орчлон сургуулийн англи хэлний багш

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Энэхүү зөвлөмжийн зорилго ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Page 2: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

2

8 дугаар ангийн англи хэлний сургалтын шилжилтийн хөтөлбөр нь “Гадаад хэлний боловсролын стандарт”, “Бага, дунд боловсролын киррикюлим болон стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”, “12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө“, 12 жилийн сургуулийн тогтолцоонд мөрдөх гадаад хэлний боловсролын үзэл баримтлал” зэрэг үндсэн баримт бичигт тулгуурласан болно.

Гадаад хэлний боловсролын стандарт нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлаж шинэ нөхцөл байдалд сурч амьдрахад нь зайлшгүй эзэмшвэл зохих цогц чадамжийг анхаарлын төвд тавьснаараа онцлогтой. Энэ нь стандартын болон гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлж гадаад хэлний боловсролын зорилгыг улам нарийсгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад хэлний боловсролын стандарт болон гадаад хэлний сургалтын хөтөлбөр нь суралцагчдад мэдэхийн, бүтээхийн, бие даан сурч амьдрахын, нийгэмшихийн цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэнэ.

БСШУ-ны сайдын 2010 оны 6 дугаар сарын 14-нд батлагдсан 275 тоот тушаалын дагуу ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө ѐсоор англи хэлийг суралцагчид нийт 105 цагт багтаан агуулгыг судлан шилжилтийн хөтөлбөрт тодорхойлсон хүлээгдэж буй ерөнхий үр дүнд хүрнэ. 8 дугаар ангийн суралцагчид гадаад хэлний суурь боловсролын стандартын хоѐрдугаар түвшний шаардлагыг хангах болно. 8 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулахад дараах зарчмыг баримталсан. Үүнд:

Суралцагчид англи хэлний мэдлэг (англи үгийн нөөц, хэлний бүтэц, хэлний хэрэглээний үүргийн тухай) бүтээнэ.

Суралцагчид бүтээсэн мэдлэгээ агуулгын хүрээнд тусгасан ахуй амьдрал, нийгэм-соѐлын хам сэдвийн дагуу хэрэглэж суралцана.

Суралцагчид хэлэхүйн үндсэн чадвар эзэмшихийн зэрэгцээ нийгэм-соѐлын чадамжтай болно.

Багш нар суралцагч төвтэй болон коммуникатив арга зүйг хэрэглэж сургалтын прагматик чиглэлийг баримтална.

Багш англи хэлний сургалтын хүлээгдэж буй ерөнхий болон тусгайлсан үр дүнгийн бичелэлт, суралцагчдын цогц чадамж, хэлний үндсэн чадвар, нийгэм-соѐлын чадамж болон сурах арга барилыг үнэлнэ.

Суралцагчдын сурах үйл явцыг хөгжүүлнэ.

Суралцагчдад суралцах таатай орчин бүрдүүлэхийн тулд тэдгээрийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн ашиглана.

Англи хэлний сургалтын хөтөлбөр гадаад хэлний боловсролын стандартад

нийцүүлсэн тодорхой зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ бүхий үйл ажиллагааны тогтолцоог илэрхийлсэн удирдамжийн баримт бичиг мөн. Энэхүү хөтөлбөр англи хэлний сургалт явуулж буй бүх ерөнхий боловсролын сургууль, англи хэлний багш, 8 дугаар ангийн суралцагчид, сургуулийн удирдах ажилтан, олон нийт, эцэг эхчүүдэд зориулагдана.

8 дугаар ангийн англи хэлний сургалтын шилжилтийн хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт дараах зүйлийг багтаасан болно. Үүнд:

Зорилго буюу хүлээгдэж буй ерөнхий үр дүн

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг: сонсох, ярих, унших, бичих

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн тус бүрээр хүлээгдэж буй үр дүн

Агуулга: мэдлэг, чадвар, хэрэглээ

Page 3: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

3

Үнэлгээ: суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэх шалгуур

Суралцагчдын эзэмшвэл зохих нийгэм-соѐлын чадамж

Суралцагчдын эзэмших сурах арга барил

Энэхүү хөтөлбөрийн хүлээгдэж буй ерөнхий үр дүн нь суралцагчдын эзэмших цогц чадамжид баримжаалан суурь боловсролын түвшний хоѐрдах жилд суралцагчдын хүрэх түвшинг тодорхойлно.

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт хэлэхүйн үйл ажиллагааны дөрвөн

үндсэн чиглэлд тулгуурласан гадаад хэлний боловсролын айн агуулга багтана. Үүнд аман харилцааны (сонсох, ярих), бичгийн харилцааны (унших, бичих) үйл ажиллагааны мэдлэг, чадварыг тодорхойлсон болно. Хөтөлбөрт агуулгын тогтолцооны хүлээгдэж буй үр дүнг тусгасан билээ. Тус үр дүнг англи хэлний үгийн нөөц, хэлний бүтцийн мэдлэг, чадвар болон хэрэглээгээр илрүүлэх юм. Англи хэлний боловсролын зорилго нь хэлний хэл зүйн мэдлэг бус, харин хэлний хэрэглээний мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэж буй дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тодорхойлогдсон байдаг.

Үнэлгээний хэсэг нь суралцагчдын тухайн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, чадвар,

үйлийн баримжааг үнэлэх үндсэн шалгуурыг тусгасан. Тус зөвлөмжийн үнэлгээний хэсэгт үлгэрчилсэн жишиг даалгаврын жагсаалтыг өгсөн болно.

8 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрт суралцагчдад нийгэм-соѐлын

чадамж эзэмшүүлэхээр тусгасан. Тухайлбал, гадаад хэлний боловсролын стандартын “Үзэл баримтлал” хэсэгт “Гадаад хэлний боловсролыг хүн төрөлхтөний соѐлын үнэт зүйл болохынх хувьд хүртэж, өөрийн тогтвортой хөгжлийг хангах, даяаршлын эрин үед олон хэлний мэдээллийн орчинд өөрийн гэсэн байр сууриа олох” хэмээх хувь хүний хэрэгцээг тодорхойлсон байдаг. Англи хэлний сурах бичигт ч суралцагчдад нийгэм-соѐлын ойлголтыг төлөвшүүлэх агуулгыг нэлээд хэмжээгээр тусгасан байдаг. Иймээс багш нар нийгэм-соѐлын ойлголт, чадамжийг суралцагчдад төлөвшүүлэхэд тусгайлан анхаарахыг зөвлөж байна. Нийгэм-соѐлын чадамжид нийгэм, хүрээлэн буй орчинтой зөв зохиостой харьцах хувь хүний төлөвшлийг ойлгоно.

НЭГ. 8 ДУГААР АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийг сонгохдоо гадаад хэлний боловсролын

стандартын шаардлагыг үндэс болгосон. Суралцагчид англи хэлийг харилцааны хэрэглүүрийн үүднээс судлах зарчимд тулгуурлан хэлэхүйн үндсэн дөрвөн үйл ажиллагааны чиглэлээр англи хэлний мэдлэг бүтээн тухайн хам сэдвийн хүрээнд харилцаанд хэрэглэж суралцана гэсэн үг. Иймд суралцагчид аман (сонсох, ярих) болон бичгийн (унших, бичих) харилцааны чадвар эзэмшинэ. Англи хэлний сургалтын тогтолцоог дараах бүдүүвчээс харахад ойлгомжтой болно.

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГЫН ТОГТОЛЦОО

Агуулгын хүрээ Харилцааны чадвар

Нийгэм-соѐлын чадамж

Аман харилцаа

Бичгийн харилцаа

Сэдэвчилсэн хүрээ

Соѐл судлал

Төлөвшил

Page 4: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

4

ЕБС-ийн 12 жилийн 8 дугаар ангийн суралцагчдад дараах агуулгыг эзэмшүүлнэ.

Үүнд: Сонсох

авиа, үг, хэллэг, хүүрнэх болон асуух өгүүлбэрийг ялгаж сонсох

богино хэмжээний бичлэг сонсож ойлгох

харилцан яриа, богино хэмжээний эхийг ялгах

сонссон зүйлийн гол болон туслах санааг ойлгох

сонссон зүйлээс тодорхой санаа авах

ойлгоогүй зүйлээ асуух

бусдын яриаг сонсож ойлгох

ойлгосноо илэрхийлэх Ярих

нэр үг, үйл үг, хавсрал нэр, угтвар, энгийн болон нийлмэл өгүүлбэрийг ойлгох

бүтээсэн хэл зүйн мэдлэгээ бүтээлчээр

үгийн нөөцөө баяжуулж хэрэглэх

судалсан сэдвийн хүрээнд өөрийн үгийн нөөцийг ашиглан санаагаа илэрхийлэх

ярианы холбох хэрэгслийг хэрэглэх

юмс, үзэгдэл, үйл явдлын тухай мэдээлэл цулуулж яриандаа ашиглах

хос хосоор болон хэсгээр ажиллах, хэн, юу, хэзээ, хаана гэсэн энгийн асуулт тавих, товч хариулах

харилцааны соѐлоос суралцах Унших

үг хэллэг, холбоо үг, өгүүлбэрийн бүтцийг нүдлэх, таних

богино хэмжээний сэдэв уншиж гол болон туслах санааг ойлгох

уншсан зүйлээс тодорхой мэдээлэл авах, бүтээлчээр ашиглах

өдөр тутмын амьдралтай холбоотой сэдэв уншиж ойлгох

янз бүрийн эхийн төрөлтэй танилцах

өөрийн болон бусад орны амьдрал, ахуй, түүх, соѐлын тухай мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл солилцох

бусадтай хамтран уншсан сэдвийн дагуу тодорхой даалгавар гүйцэтгэх Бичих

үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв бичих

тогтоосон үг, хэллэгийн хүрээнд өгүүлбэр зохиож бичих

бичгийн хэлний онцлогийг таньж мэдэх

өөрийн санааг эрэмбэ дараарал, логик холбоотой илэрхийлэх

Сонсох, ярих мэдлэг, чадвар, хэрэглээ

Унших, бичих мэдлэг, чадвар, хэрэглээ

Хам сэдэв

Түүх, соѐл, урлаг, уламжлал, хүмүүсийн зан үйл

Итгэл үнэмшил

Page 5: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

5

бичгийн хэлний холбох хэрэгслийг хэрэглэх

бичгээр харилцах хэлбэрийг оновчтой сонгож ашиглах Суралцагчийн судалж буй гадаад хэлээр дамжуулан тухайн орны төдийгүй дэлхий нийтийн соѐл, зан заншил, нийгмийн харилцааны тухай мэдлэгийг эзэмшин дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах боломжийг өөртөө нээж өгөх нь уг сургалтын нэгэн зорилго билээ.

8 дугаар ангийн англи хэлний сургалтын агуулгын хүрээ

Тус хөтөлбөрийн дагуу суралцагчид англи хэлний цогц чадамжтай болохын тулд англи хэл сурах арга барил эзэмшинэ. Үүнд:

англи хэлний үгийн нөөц, хэлний бүтэц, хэрэглээний тухай мэдлэг бүтээх арга

тухайн хам сэдвийн хүрээнд шинэ үг хэллэгийг тогтоох арга

англи хэлний бүтцийн логик холбоог танин мэдэх арга

тухайн мэдээллийг боловсруулах арга

бүтээсэн мэдлэгийг тухайн нөхцөл байдалд оновчтой хэрэглэх

бусадтай хамтарч ажиллах арга

сургалтын хэрэглэгдэхүүнтэй харьцаж ажиллах арга

өөрийн сурах ажиллагаанд эргэцүүлэл болон дүгнэлт хийх арга

Гадаад хэлний сургалтын агуулга өргөн хүрээтэй байдаг тул суралцагчид өдөр тутмын амьдралд болон янз бүрийн орчинд хэлийг хэрэглэнэ гэсэн үг. Иймээс гадаад хэлний сургалтын агуулгыг тодорхойлохдоо өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, ахуй, нийгэм-соѐлын холбогдолтой сэдвийг хамарсан дараах ерөнхий чиглэлээр багцалж өгнө. Үүнд:

Өдөр тутмын амьдрал: гэр бүл, сургууль орчны амьдрал, үйл ажиллагаа, амралт, чөлөөт цаг

Хувь хүний ба нийгмийн амьдрал: гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, бие бялдарын хөгжил, үзэл бодол, уламжлал, ѐс заншил

Хүрээлэн буй ертөнц: гэр орон, төрсөн нутаг, байгаль орчин, түүх, газар зүйн онцлог

Ажил, мэргэжил, боловсрол: хичээл, сургууль, ирээдүйн мэргэжил, ажил, амьдралын туршлага, арга ухаан, бизнес

Мэдээлэл, технологи, харилцаа холбоо: захидал, цахилгаан шуудан, сонин хэвлэл, радио, телевиз, компьютер, интернет

Гадаад ертөнц: гадаад харилцаа, аялал жуулчлал, амралт, айлчлал, дэлхийн улс түмний соѐл, уламжлал, ѐс заншил, хэл, түүх

Урлаг, соѐл, бүтээлч сэтгэлгээ: өөрийн орны болон дэлхийн урлаг, уран бүтээл, дизайн зэрэг дэд сэдэв байна.

Хувь хүн гэр бүл, сургууль, орон нутаг, дэлхийн ертөнцийн хүрээнд өөрийн байр сууриа олох, бататгах, идэвхтэй үйл ажиллагаанд оролцож өөрийн гэсэн хувь нэмрээ чадлынхаа хэрээр оруулна гэсэн үндсэн санаа энд оршино. Түүнчлэн дээрх сэдвийн чиглэл амьдралаас урган гарч ирсэн учир хувь хүний хэрэгцээ сонирхол, хүрээлэн буй орчин, амьдрал үйл ажиллагаатай уялдаатай байж гадаад хэлний сургалтыг прагматик болгоход чиглүүлж байгаа юм.

ЕБС-ийн англи хэлний сургалтын агуулгад суралцагчдад хэлний хэрэглээний

мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ судалж буй хэлээр ярьдаг хүмүүсийн соѐл, уламжлалаас тусгаж өгсөн. Хэл, соѐл хоорондоо нарийн шүтэлцээтэй тул тухайн хэлийг дангаар нь судлах явдал өрөөсгөл болно. Мөн суралцагчид дэлхий ертөнц бидний глобал орчин, бид

Page 6: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

6

бүгдээрээ нэг бөмбөрцөг дээр хамтран амьдарч, хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн санааг өгч хамтын нийгэмлэгийн бүтээлч идэвхтэй гишүүн болж төлөвшихийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй байдаг. Тийм ч учраас гадаад хэлний сургалтад хэлийг нь үзэж байгаа орны соѐл буюу орон судлал чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчны асуудлыг авч үзэхийн зэрэгцээ хүний хөгжлийн асуудлыг тусгаж өгсөн жишээг англи хэлний сурах бичгээс авч болно. Жишээлбэл, англи хэлний үндэсний сурах бичигт англи хэлтэн орнуудын түүх, газар зүй, соѐл, урлаг зэрэг сэдвийг оруулж өгсөн нь дээрх санааны илэрхийлэл болсон юм. Ийнхүү нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд англи хэлний болон бусад гадаад хэлний сургалтад когнитив болон конструктив үзэл баримтлалд тулгуурласан коммуникатив арга зүйг хэрэглэхэд бүрэн боломжтой. Түүнчлэн, англи хэлний сургалтын агуулгын хүрээнд тусгасан сэдвийг суралцагчид судлах нь тогтвортой хөгжлийн болон хүний эрхийн боловсролыг тэдэнд эзэмшүүлэхэд тус дөхөм болно.

Орчин үед гадаад хэл сурна гэдэг нь зөвхөн үгийн нөөц болон хэлний бүтцийн

мэдлэг, хэлэхүйн чадвартай болно гэсэн ойлголтоос хальсан байгааг дэлхий нийтийн туршлагаас харж болно. Сүүлийн үеийн гадаад хэл сурах загварт суралцагчдын соѐл уламжлалын тухай ойлголт, мэдлэг, төлөвшлийг чухалчилах болжээ. Өөрөөр хэлбэл, хэл соѐл хоорондоо нарийн шүтэлцээтэй байдаг тул гадаад хэл сурах үйл явц хэлийг нь судалж буй орны соѐл уламжлалыг мэдэхийг шаардана. Учир нь хүмүүсийн хоорондын харилцаа соѐл уламжлалын хам сэдвийн хүрээнд үүсдэг билээ. Аливаа хүн харилцаанд орохдоо өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны чиглэлээр өөрийн хэрэгцээ, сонирхол, үзэл санаагаа бусадтай харилцан солилцож байдгийг бид бүгд мэднэ. Хүмүүсийн хоорондын харилцаа зүгээр нэг тохиолдлоор үүсдэггүй, харин тодорхой хэрэгцээ гарч байж л мэдээлэл солилцох буюу үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор үүсдэг юм. Өөр өөр соѐл уламжлалтай хүмүүсийн харилцаа тухайн соѐл уламжлалын мэдлэгээс ихээхэн хамаарна. Тухайн орны соѐл уламжлалын мэдлэггүйгээр харилцан ойлголцоход бэрхшээлтэй байдаг. Тухайлбал, орон орны хүмүүс хэрхэн яаж мэндчилдэг, утсаар яаж ярьдаг, яриагаа хэрхэн яаж эхэлдэг, дуусгадаг, баярласан талархсанаа хэрхэн яаж илэрхийлдэг гэх мэтээр тогтсон зан үйлийн олон уламжлал бий. Хэл сурах явцад суралцагч бүр эдгээр уламжлалаас давхар суралцаж тухайн хэлийг бодитой хэрэглэж бусадтай харилцах чадвартай болох ѐстой. “Усыг нь уувал, ѐсыг нь дага” гэдэгчилэн суралцагчид хэлийг нь сурвал соѐлыг нь амьдрал үйл ажиллагааныхаа хэм хэмжээ болгохыг хичээвэл зохино. Үүнтэй холбоотойгоор хэл соѐлыг шүтэлцээнд нь авч судлах асуудал өнөө үед гадаад хэлний боловсролын нэгэн чухал асуудал болоод байна.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангид судлах сэдвийн

үлгэрчилсэн хөтөлбөрийг English-3 сурах бичгийн агуулгаар үзүүлбэл:

Бүлэг сэдвүүд

Өдөр тутмын амьдрал

Хувь хүн, нийгмийн амьдрал, ажил мэргэжил

Хүрээлэн буй ертөнц

Мэдээлэл харилцаа холбоо

Гадаад ертөнц

Урлаг, соѐл, бүтээлч сэтгэлгээ

Цаг 30 29 22 3 15 6

Түүнчлэн дараах нэгж хичээлийн сэдвийг агуулгын хурээнд харгалзуулж болох юм.

Д\д Нэгж хичээл Харгалзах агуулгын хүрээ Судлах цаг

1. Friendship Хувь хүн ба нийгмийн амьдрал 4

2. Descriptions Мэдээлэл харилцаа холбоо 3

Page 7: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

7

3. What happened? Хүрээлэн буй ертөнц 8

4. A Pop star’s week Өдөр тутмын амьдрал 6

5. Clothes and accessories Өдөр тутмын амьдрал 7

6. Save the Earth Хүрээлэн буй ертөнц 7

7. Crime Хувь хүн, нийгмийн амьдрал 8

8. We can do it all Өдөр тутмын амьдрал 6

9. Getting around Хүрээлэн буй ертөнц 7

10. Comparisons Гадаад ертөнц 7

11. Sports and games Өдөр тутмын амьдрал 7

12. Obligations Хувь хүн ба нийгмийн амьдрал 7

13. Describing homes Урлаг, соѐл, бүтээлч сэтгэлгээ 6

14. Travel experiences Гадаад ертөнц 8

15. Predictions Өдөр тутмын амьдрал 7

Энэхүү хөтөлбөрийг ашиглан багш нар нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулж сургалтыг явуулна. Дараах нэгж хичээлийн хөтөлбөрийн загварыг сайтар судлан багш нар өөрийн сургуулийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэхийг зөвлөж байна.

“Save the Earth” нэгж хичээлийн хөтөлбөр

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Суралцагчид амьдарч буй дэлхий ертөнц, хүрээлэн буй орчинд холбогдох үгийн нөөц, хэл зүйн бүтцийг ашиглан бусадтай харилцах, санаагаа амаар болон бичгээр илэрхийлэх чадвартай болно.

Хүлээгдэж

буй тодорхой үр дүн

Агуулга Үнэлгээний

шалгуур

Үнэлгээний

жишиг даалгавар Мэдлэг Чадвар Хэрэглээ

Тухайн сэдвийн хүрээнд үг хэллэг, хэл зүйн бүтцийг судлах

Танил сэдвийн хүрээнд бусадтай мэдээлэл, санал бодол солилцох

Өгөгдсөн загварын дагуу өөрийн санааг илэрхийлэх

Large numbers and fractions, imperatives, zero conditionals, Present and Past simple forms

Environmental vocabulary

Сонссон үг хэллэг, мэдээллийн өргөлт, дуудлага, өнгө аялгыг таних, зөв дуудах, харилцан ярианд оролцох Байгаль орчныг хамгаалах талаар бусдад зөвлөгөө өгөх, учир шалтгаан ба үр дагаврыг зөв илэрхийлэх Уншсан

Сурсан зүйлээ ашиглан байгаль орчны сэдвээр төсөлт ажил гүйцэтгэх /ханын сонин, зурагт хуудас гаргах, мэдээлэл бэлтгэж бусдын хүртээл болгох/

Сонссон зүйлийн гол ба туслах санааг ялгах, таних Үгийн нөөц, хэл зүйн мэдлэгээ ярианд хэрэглэх

Уншсан мэдээллийг ашиглах

Үгийн нөөц, хэл зүйн бүтцийг зөв хэрэглэж бичих

Сэдвийн хүрээнд багаар

Сонсоод үг хэллэг, өгүүлбэрийг давтах, зөв дуудах Сонсоод гол болон туслах санааг тэмдэглэх Сонсоод үг нөхөж бичих Асултад хариулах Багаар хэлэлцүүлэг хийх Өөрийн үгээр санаагаа илэрхийлэх

Page 8: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

8

Сурч мэдсэнээ өөрийн амьдрал, үйл ажиллагаатай холбон хэрэглэх

эхийн гол ба туслах мэдээллийг ялгах, жиших, амаар болон бичгээр хариулах

болон бие даан ажиллаж бүтээлч даалгавар гүйцэтгэх

Эх уншаад гарчиг өгөх, өгөгдсөн мэдээллийг батлах, үгүйсгэх Өгөгдсөн үг хэллэг, загвар ашиглан богино хэмжээний эх бичих

ХОЁР. СУРАЛЦАГЧДЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР, ЦОГЦ ЧАДАМЖИЙГ

ҮНЭЛЭХ НЬ

Гадаад хэлний боловсролын үнэлгээний стандартад багш нар хэл эзэмших түвшний агуулгын цар хүрээ, агуулгын ай тус бүрээр суралцагчдад төлөвших цогц чадамж, эзэмших мэдлэг, чадварыг үнэлэх шалгуур, жишиг даалгавартай танилцана. Өмнөх стандартад суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх асуудал бага тусгагдсан бөгөөд судлагдахууны мэдлэгийг үнэлэхэд чиглэсэн байв. Шинэ стандартын дагуу багш нар суралцагчдын сурах үйл ажиллагаа, даалгаврын гүйцэтгэлийг шалгаж үнэлнэ. Иймд гадаад хэлний боловсролын үнэлгээний стандартын зорилго нь дараах чиглэлтэй байна.

Суралцагчдын эзэмшсэн минимум мэдлэг, чадвар, төлөвшсөн цогц чадамжийн үйл явцын үр дүнг оношлох, үнэлэх

Суралцагчдын минимум мэдлэг, чадвар, төлөвшсөн цогц чадамжийн эцсийн үр дүнг үнэлэх

Гадаад хэлний боловсролын киррикилюмийн чанарыг үнэлэх

Боловсролын стандартыг хөгжүүлэх

Гадаад хэлний боловсролын үнэлгээ нь суралцагчдын хэлний тогтолцооны мэдлэгийг биш суралцагчдын хөгжлийн тухайн шатны цогц чадамжийг бүрдүүлэгч чадварыг илрүүлэхэд чиглэнэ.

Үнэлгээний шалгуурууд тухайн цогц чадамжийг илрүүлэх зорилготой бөгөөд тэдгээр

нь хоорондоо уялдаа холбоотой юм. Мөн хэл эзэмших түвшин бүрт шалгуурууд нь босоо болон хэвтээ холбоотой гэдгийг санах хэрэгтэй. Тухайн айн шалгуурууд нь суралцагчдын цогц чадамжтай холбоотой мэдлэг, чадварыг илрүүлэхэд чиглэнэ. Сонсох айн шалгуурууд - Сонсох айн хүрээнд суралцагчид аливаа зүйлийг сонсоод ойлгох, ойлгосноо амаар буюу бичгээр илэрхийлэх чадвар эзэмшсэнийг тухайн жишиг даалгавраар шалгана. Суралцагчдаас аливаа төрөл зүйлийг зорилго чиглэлтэй, анхааралтай сонсох, сонссон зүйлийн гол болон туслах санааг ойлгохыг шаардана. Уламжлалт сургалтад багш нар тодорхой, зорилго чиглэлгүй сонсгодог практик түгээмэл дэлгэрсэн байдаг тул үүнд гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ярих айн шалгуурууд - Хэл ярианы үйл ажиллагаа нь бүтээлч шинж чанартай тул тус айн хүрээнд суралцагчдын ярианы чадварыг шалгахад багшийн субъектив хандлага

Page 9: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

9

давамгайлж ирсэн уламжлалтай. Ярианы үйл ажиллагаанд суралцагчдын зөв дуудлагын дүрэм, үгийн нөөц, хэл зүйн мэдлэгээ хэрэглэх, утга санааг оновчтой илэрхийлж бусадтай харилцах чадварыг үнэлнэ. Унших айн шалгуурууд - Унших айн хүрээнд суралцагчдын төрөл бүрийн эх уншиж гол болон туслах санааг ойлгох, хэрэгцээтэй мэдээлэл сонгож авах, хэрэглэх чадварыг шалгаж үнэлнэ. Суралцагчид тухайн эхтэй ажиллах дадлагатай болох нь чухал. Үүнд эхийн төрөл, бүтэц зохион байгуулалт, зориулалтыг ойлгож авсан байна. Бичих айн шалгуурууд - Бичих үйл ажиллагаа нь суралцагчийн бүтээлч үйл ажиллагааны хэлбэр учир багш нар тус айн хүрээнд суралцагчдын бичгээр санаагаа илэрхийлэх чадварыг голлон шалгаж үнэлнэ. Уламжлалт сургалтад багш нар суралцагчдын зөвхөн зөв бичгийн дүрмийн алдааг засаж улаан эрээн болгодог байсан бол энэхүү хандлагыг өөрчилж чанарын үзүүлэлтийг гол болгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнд суралцагчдын хэлний үгийн нөөц, хэл зүйн мэдлэгийн хэрэглээ, санаагаа цэгцтэй, логик дараалалтай, ойлгомжтой илэрхийлэх чадварыг үнэлнэ. 8 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрт тодорхойлсон үнэлгээний шалгуурын жишиг даалгавар:

Агуулгын тогтолцоо

Шалгуур Жишиг даалгавар

СОНСОХ

Өдөр тутмын энгийн яриа болон бичлэг сонсож ойлгосноо энгийн хэлбэрээр илэрхийлэх

- Сонссон үгсийг хүснэгтэд нөхөж бичих - Сонсоод зураг зурах - Сонсоод үг хэллэг, өгүүлбэр, богино эхийг цээжээр бичих - Хосоор хамтран ажиллаж бие биедээ цээж

бичиг хийлгэх, гаргасан алдааг засах - Багаар сонсох даалгавар гүйцэтгэхэд өөрийн

хувь нэмэр оруулах, бие биедээ туслах - Бусдын хэлсэн ярьсан зүйлийг дүгнэх,

ойлгосноо илэрхийлэх

ЯРИХ

Өдөр тутмын энгийн сэдвээр санаа бодлоо

илэрхийлэх, сонирхсон зүйлээ асуух, бусдын асуултад хариулах

- Харилцан ярианы асуулт, хариултыг тохируулах,

- Харилцан ярианы хэсгийг зөв дараалалд оруулах

- Харилцан яриаг гүйцээх - Өгүүлэл, түүх уншаад өөрийн үгээр ярих - Орхигдсон мэдээллийг гүйцээх - Тодорхой даалгаврын дагуу мэдээлэл хийх - Юмс үзэгдэл, зураг, үйл явдлыг дүрслэн ярих - Хосоор асуудлыг хамтран ярилцах - Дүр бүтээх, дүрийн тоглолт хийх - Бусдаас ярилцлага авах - Танилцуулга, товч яриаг төлөвлөн бэлтгэх - Асуултад хариулах

Page 10: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

10

УНШИХ

Тодорхой сэдэвт энгийн эх уншиж ойлгосноо илэрхийлэх

- Уншаад эхэд гарчиг өгөх - Уншаад гол санааг агуулсан үг хэллэг,

өгүүлбэрийг олох - Уншаад хэсгүүдийг зөв дараалалд оруулах - Уншаад асуултад хариулах - Уншаад онцолсон үгийн ойролцоо буюу эсрэг

утгатай үгийг олох - Уншаад хосоороо ярилцаж санаагаа илэрхийлэх - Уншаад өгөгдсөн үгийг өгүүлбэрт нөхөж бичих - Эхийг уншаад өгөгдсөн мэдээллийг батлах буюу

үгүйсгэх - Гүйлгэж уншаад эхийн гол санааг тааварлах - Бие биендээ эхийг уншиж өгөх - Уншаад учир шалтгаан, үр дагаврыг

тодорхойлох - Эхийн тулгуур санааг илэрхийлж буй үг, холбоо

үг, өгүүлбэрийг таних - Эхийг уншаад зориулалтыг таних - Тайлбар, зааварчлага уншиж ойлгох - Унших явцад хэл зүйн зөв бүтэц бүхий

хэлбэрийг сонгох

БИЧИХ

Судалсан сэдвийн хүрээнд үгийн нөөц, хэлний энгийн бүтцийг ашиглан тодорхой санааг илэрхийлэх

- Өгөгдсөн асуулт болон загварын дагуу эх зохион бичих

- Зургийн үйл явдлын дагуу дүрслэл бичих - Энгийн зааварчлага, тайлбар бичих - Хэрэгцээтэй мэдээллийг ялган тэмдэглэж бичих - Цэг, таслал, тэмдгийг зөв бичих - Адил төстэй дуудлагатай үгийг зөв ялгаж бичих - Загвар эхийг өөр нөхцөлд өөрчлөн бичих

Судалсан сэдвийн хүрээнд богино эх, захиа бичих

- Эхийн төгсгөлийг гүйцээж бичих - Дутуу өгөгдсөн өгүүлбэрийг гүйцээж бичих

“Save the Earth” сэдвээр хийсэн үлгэрчилсэн жишиг даалгвар

A. Listening

I. Listen and choose a or b. Delgermaa and Sainaa are in the a) USA or b) UK.

II. Listen again and list the problems mentioned in the interview.

TV presenter: Hi, I’m John Stevenson. Welcome to “Environment for all”. Let’s meet

today’s guests. They are Delgermaa and Sainaa from Mongolia.

Welcome. Here is my first question. Why did you come to Britain?

Delgermaa: We are participating in the International conference “Children for a Clean

Environment”.

TV presenter: What are you doing at the conference?

Page 11: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

11

Sainaa: We are meeting a lot of people from different countries and telling them

about the wild life in Mongolia.

TV presenter: I know there is beautiful nature in your country. But I heard a lot of gold

mines pollute river and take water in the countryside. What are other

environmental problems you have?

Sainaa: There are a lot of rare animals in the Mongolian countryside.

Unfortunately, some of them are endangered because people hunt them.

People also chop down a lot of trees, so rivers are drying up.

TV presenter: These are problems in the countryside. How about the cities?

Delgermaa: We burn coal and use old cars. The air in Ulaanbaatar is very polluted,

especially in winter. There is a lot of litter in streets too. The Tuul river is

also drying up.

TV presenter: What are you going to do to try and improve the situation? …

B. Speaking

Answer the teacher’s and partner’s questions ( Choose and ask)

1. How old is our Earth?

2. Does the Sun go around the Earth?

3. Where does the Sun rise?

4. What is the biggest ocean in the world?

5. What should you do if you have a cold?

6. What should people do to keep the city clean?

7. What endangered animals do you know?

8. Do you throw litter in the street?

9. Do you like feeding pets?

10. How many oceans are there in the world?

11. Can you name seven continents?

12. How much of the Earth surface do the oceans cover?

13. Do continents move?

14. Which country has the largest population?

15. When do you turn off the light?

16. Where do pandas live?

17. How big is a snow leopard?

18. Why do fish die?

19. Where is Umnugobi aimag?

20. Where is Huvsgul lake?

C. Reading

Page 12: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

12

I. Read the text and give it a title.

Mongolia is a country of 140 mammals, 400 birds, 20 reptiles and 80 fish species. In the northern parts you can find a lot of animals like a deer, elk, wild boar and fox. The most common animal of the Mongolian steppes is a marmot.

While traveling around the country, especially in the area of lakes and rivers, you may see various birds. A grey crane, white swan, wood grouse, pelican and falcon are very common.

There are many rare animals in our country such as the mazalai bear, wild camel, takhi, argali – big horn sheep and black-tailed antelope. Most of them live in the Gobi desert and Altai mountains. The government of our country has listed 50 species of rare animals in the Red Book.

II. Read the text again and fill in the blanks with words from the text. a. Mongolia has a unique wildlife, with some unique __________ of animals, fish and birds. b. In the ___________ you can find marmots. c. Many ___________ are animals of lakes and rivers. d. The Red Book list has some __________ animals, birds and plants. e. The government of Mongolia published ____________ which is about the rare wildlife of

the country.

D. Writing

Use the facts to write about an endangered animal.

a. Where does it live? Steppe

b. How big is it? 40-60 cm

c. How heavy is it? 8-10 kg

d. What does it eat? Grass

e. Why is it in danger? Hunted for its skin and meat

f. What should people do? Stop hunting

E. Structure and vocabulary

I. Odd one out 1. The Moon, the Earth, the North, the Sun 2. Whole, half, quarter, surface 3. Clean, polluted, waste, cut down, overuse 4. Tree, petrol, lakes, rivers, ocean 5. Pandas, leopards, tigers, seals, dogs

II. Complete the blanks with the words from the box 1. To have ________ 2. To recycle ________ 3. To _________ energy 4. To _________ environment 5. To cut down _________ 6. To __________ animals 7. Throw ________ 8. __________ pollution 9. To get __________ 10. ___________ surface

III. Write the numbers in words 1. 4,600,000 - _____________________________ 2. 3,000,000 - _____________________________ 3. 1/3 - _____________________________

Page 13: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

13

4. 1960 - _____________________________ 5. 365 - _____________________________

“Save the Earth” нэгж хичээлийн хөтөлбөрийн үнэлгээний жишиг даалгаврыг дээрх жишээнээс санаа авч суралцагчдын мэдлэг, чадварыг илрүүлэхүйц бүтээлч даалгавар хэлбэрээр боловсруулан ашиглаж болно. Санаа болгон өгсөн даалгаваруудыг тухайн суралцагчдын нэгж хичээлээр эзэмшвэл зохих чадваруудад харгалзуулж үзүүллээ. Тухайлбал, ярих чадварыг илрүүлэх даалгаврын асуултуудыг багш сурагчдаас нэг бүрчлэн асууж болохын зэрэгцээ тэднийг хосоор болон багаар ажиллуулж ярилцуулан шалгаж болно. Ярилцлагын асуулт болон даалгавар аль болох нээлттэй, олон төрлийн, уян хатан байвал суралцагчдын ярих чадвар хөгжихөд тустай. Жишээлсэн даалгавар бүр тодорхой нэгэн чадвар, мэдлэг эзэмшилтийг шалгах, илрүүлэх зорилгыг агуулж байгаа бөгөөд эдгээр нь энд сонгож авсан хичээлтэй холбоотой, байж болох хувилбар шүү гэдгийг санаарай.

Үүнээс гадна та бүхэн багшийн номд байдаг жишиг даалгаваруудыг бас анхааран харж, ашиглаж өөрийн арга барил болгон хөгжүүлэн хэрэглэх нь зүйтэй юм.

Явцын үнэлгээ Явцын үнэлгээний зорилго Улирал, хичээлийн жилийн туршид багш нар суралцагчдын төлөвшсөн цогц чадамж, харгалзах мэдлэг, чадварыг тасралтгүй үнэлж байна. Явцын үнэлгээний зорилго дараах зүйлээр тодорхойлогдоно:

сургалтын киррикилюмийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, сул болон ололттой талыг илрүүлж сул талыг засаж залруулах

суралцагчдын цогц чадамж төлөвшиж буй түвшин хэрхэн ахиж байгааг харах

суралцагчдын сурах үйл ажиллагааны менежмент хэрхэн хийгдэж буйг ажиглах шаардлагатай үед суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэх

сургалтын үйл явц ямар үр дүнтэй, хэрхэн хэрэгжиж байгааг хянах

багш, суралцагч, эцэг эх болон бусдыг үнэлгээний ажилд оролцуулах зэрэг болно. Явцын үнэлгээний хэлбэр Явцын үнэлгээг хийхдээ багш дараах хэлбэрийг ашиглана:

ажиглалт хийх

тэмдэглэл хөтлөх

суралцагчидтай ярилцах

эцэг эхтэй ярилцах

сургах/сурах үйл ажиллагааны үр дүнг хянах

суралцагчдын түвшинг тогтоох

суралцагчдын бүтээлийн сан бий болгох Суралцагчийн өөрийн үнэлгээ Явцын үнэлгээний нэг чухал хэлбэр нь суралцагчийн өөрийн үнэлгээ юм. Өөрийн үнэлгээ нь нэг талаас суралцагчийг идэвхжүүлэх нэг хөшүүрэг, өөрийн сурах үйл ажиллагааг хянах, улам сайжруулах эрмэлзэлтэй болгоно. Нөгөө талаас, өөрийгөө үнэлж дүгнэхийг сурах арга барилын үндсэн арга болгож суралцагчдын сурах үйл ажиллагааны явцад хэвшүүлэх нь чухал ач холбогдолтой. Сургалтын явцад суралцагчид өөрийгөө шалгах даалгавраар дүгнэгдэж байх бөгөөд суралцагчдын өөртөө өгсөн үнэлгээг багш заавал тооцож байвал зохино. Иймд өөрийн үнэлгээний арга барил эзэмшүүлж хөгжүүлэхийг сургалтын үйл ажиллагааны нэг зорилго болгох хэрэгтэй.

Өөрийгөө үнэлэх асуудал бие дааж сурах арга барил эзэмшихэд чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал, хэлний хичээл дээр тодорхой дасгал, даалгавар дээр ажиллахад суралцагч юунаас эхлэх, яаж ажиллах, эцэст нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг ухамсарлаж

Page 14: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

14

байвал өөртөө үнэлгээ өгөхөд ч хялбар бөгөөд ямар шалгуураар өөрийгөө үнэлэх нь ч тодорхой байна. Ингэхдээ суралцагчдад өөрийн үнэлгээний шалгуурыг танилцуулж хэрхэн хийх талаар бодит зөвлөгөө өгч чиглүүлж байх нь чухал юм. Явцын үнэлгээ хийх үйлийн баримжааны хувилбар Явцын үнэлгээг хийх арга зүйг хөгжүүлэх чиглэлд дараах үйлийн баримжааны хувилбарыг хэрэглэж болно. Гадаад хэлний боловсролын стандартын зорилго, зорилт, агуулгын стандарт, үнэлгээний стандартын залгамж холбоог ойлгож, явцын үнэлгээний арга зүйг боловсруулах нь чухал гэдгийг санаж байх нь зүйтэй.

Үнэлгээний зорилго, төлөвшүүлэх цогц чадамжийг сонгох

Сонгосон цогц чадамжийн тухайн түвшний шалгууруудыг анхаарлын төвд байлгах

Эдгээр цогц чадамжид харгалзах стандартын мэдлэг, чадваруудыг анхаарах

Дээрх цогц чадамжийг төлөвшүүлэхээр гадаад хэлний сургалтын киррикилюмдээ сонгосон агуулга, арга зүйгээ тооцох

Үнэлгээний гүйцэтгэлийн нөхцөлийг сонгох

Тухайн түвшний шалгуурыг баримжаалан үнэлгээний даалгаврууд боловсруулах

Даалгавруудыг суралцагчдад зориулсан үнэлгээний бодит материал болгохыг анхаарах

Суралцагч бүрт хүртээлтэй байх арга, хэлбэрийг сонгох

Үнэлгээ хийх

Үнэлгээний анализийн хүснэгтийг тухайн түвшний танин мэдэхүйн шалгуурын үзүүлэлтээр сурагч тус бүрээр гаргахаар бэлтгэх

Даалгавар бүрт үнэлгээний оноо өгөх арга зүй боловсруулах

Суралцагчдын гүйцэтгэлд анализ хийх

Суралцагчдын гүйцэтгэлийг өмнөх даалгаврын гүйцэтгэлтэй харьцуулах

Багш суралцахуйн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор цаашид төлөвлөхтэй холбогдсон мэдээллийг бүрдүүлэх

Гадаад хэлний стандартын хэрэгжилтийн үнэлгээ дүгнэлт гаргах

ГУРАВ. 8 ДУГААР АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ

Нийгмийн болон хувь хүний хэрэгцээ, шаардлагын дагуу ЕБС-ийн англи хэлний боловсролын агуулга, арга зүй шинэчлэгдэн суралцах үйл явцыг хөгжүүлэхэд чиглэж багш нарын үйл ажиллагаа бүхэлдээ өөрчлөгдөх болж байна. Аливаа гадаад хэл нь харилцааны хэрэглүүр болох зарчимд тулгуурлан англи хэлний сургалтыг хэрэглээний үүднээс судлахаар болон заахаар зохион байгуулах шаардлагатай.

Англи хэлний сургалтад баримтлах үндсэн нэг зарчим дараах үгээр

илэрхийлэгдэнэ: хүн сонссоноо мартдаг, харснаа санадаг, хийснээ ойлгодог. Энэ үгийн утгаар суралцагчид англи хэлийг хэрхэн яаж эзэмших асуудлын мөн чанар тайлбарлагдана. Багш нар суралцагч төвтэй арга зүйгээр сургалтыг зохион байгуулж суралцагчдыг өөрийн гэсэн сурах арга барилтай болгоход анхаарах шаардлагатай. Гадаад хэл сурах арга барилыг эзэмшсэн суралцагчид өөрсдөө сурах үйлээ төлөвлөж зохион байгуулах, аливаа дасгал даалгаврыг бие даан бүтээлчээр хийж гүйцэтгэх чадвартай байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ коммуникатив арга зүйн тогтолцоонд суурилсан

Боломжийг тэнцүү олгох зарчим

Судлах агуулгыг сонгох зарчим

Багшлахуйн зарчим

Сурахуйн зарчим

Page 15: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

15

Технологийн зарчим

Үнэлгээний зарчмыг баримталсан сургалтын аргыг тухайн агуулгын онцлогоос хамааран ганцаарчлан, хосоор, хэсгээр, багаар ажиллах, анги нийтийн хэлбэрээр ажиллах зэрэг хэлбэрүүдээс аль тохиромжтойг сонгон хэрэглэхээс гадна суралцагчдын онцлогт тохируулан хамтран ажиллах, суралцах боломж, орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Коммуникатив арга зүй

Гадаад хэлний сургалтын коммуникатив зарчим дараах үндсэн тулгуур ойлголтоос бүрдэнэ.

Харилцаа юунд хэрэгтэй вэ? Харилцаа бол

суралцагчийн ерөнхий хөгжлийн болон сэдэл тэмүүллийн өдөөгч

суралцагчийн сэтгэлгээний хөгжлийн үндсэн хүчин зүйл

суралцагчид хүн төрөлхтөний туршлагатай танилцах боломжийг олгогч

суралцагчийн хамтын ажиллагаа, нийгэмших үйл явцын чухал хүчин зүйл

ухамсар бүрэлдэн тогтох нөхцөл

хувь хүн нийгмийн бүтээгдэхүүний хувьд төлөвшин тогтох чухал нөхцөл бөгөөд хүчин зүйл юм.

Харилцааны үндсэн үүрэг:

мэдээлэл дамжуулан солилцох ( мэдээлэл өгөх, хүлээн авах, боловсруулах )

зохицуулах буюу регулятив ( хүний биеэ авч явахад нөлөөлөх, хамтын ажиллагааг зохицуулах г.м.)

сэтгэл хөдлөл илэрхийлэх (эмотив) Гэхдээ амьдралд эдгээр функциуд хоорондоо харилцан хамааралтай, нягт уялдаатай байдаг. Өргөн утгаараа харилцаа гэдэг бол хүмүүсийн бие биендээ харилцан нөлөөлөх үйл ажиллагаа юм.

Хүмүүс ямар учраас хоорондоо харилцдаг вэ?

Харилцаанд орохын тулд ямар нэгэн хэрэгцээ байна. Хэрэгцээ нь ямарваа үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл болно.

Хэрэгцээнээс үүдэн харилцаанд орох сэдэл (мотив) үүснэ.

Хэрэгцээ нь хувь хүний үйл ажиллагаатай ямагт холбоотой байна.

Хүмүүсийн харилцааны арга хэрэглүүр:

хэл ярианы арга хэрэглүүр (вербал) буюу ярих, сонсох, унших, бичих,

паралингвистикийн арга хэрэглүүр буюу ярианы хөг аялгуу, зогсолт (пауз), хүч, хурд, чанга сул, хэмнэл, өнгө

проксемикийн арга хэрэглүүр буюу биеийн хөдөлгөөн, биеийн байрлал, орон зай

кинесемик арга хэрэглүүр буюу дохио зангаа, нүүрний хөдөлгөөн, нүдний харц

экстралингвистик арга хэрэглүүр буюу чимээ шууугиан ашиглах, хаалга тогших, уйлах, инээх г. м.

интерактив арга хэрэглүүр буюу идэвхтэй хамтын ажиллагаа зэрэг нь хүмүүсийн хоорондын харилцааны арга хэрэглүүрт багтдаг юм.

Page 16: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

16

Харилцаа явагдах арга зам:

мэдээллийн арга зам (информатив, санал бодолоо солилцох, сэтгэгдэлээ хуваалцах, хүсэл сонирхлоо илэрхийлэх)

хамтын ажиллагааны арга зам (интерактив)

хүртэхүйн арга зам (перцептив) буюу хүмүүс бие биенээ мэдрэн ойлгох.

Англи хэлний хичээлийг зохион байгуулахдаа сургалтыг голлон суралцагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх замаар чадвар эзэмшүүлнэ. Сургалтын аргыг сонгохдоо эзэмшихүйн зүй тогтолд нийцүүлэн баримжааг ялган таних үед тохирсон сэдэлжүүлэх дасгалуудыг, баримжааг эзэмших үед мэдлэг бүтээлгэх дасгалуудыг, баримжааг үнэлж хөгжүүлэх үед чадваржуулах дасгалыг голлон сонгож багш суралцагчдыг чиглүүлэгч, дэмжигч, зохион байгуулагч, туслагчийн үүргийг гүйцэтгэнэ.

Коммуникатив арга зүй хэрэглэхийн зэрэгцээ багш нар англи хэлний сургалтын бусад арга,

техникийг хослуулан хэрэглэх нь илүү их үр дүнтэй байна. Бусад арга зүйд дараах арга,

техник багтана. Үүнд:

Шууд арга (Direct method)

Аудио-хэл зүйн арга (Audio-Lingual Method)

Үйл хөдлөлийн арга (Total Physical Response Method)

Хэл сурах саадыг арилгах арга (Suggestopedia)

Хэл сурах орчин бүрдүүлэх арга (Community Language Learning Method)

Аман бус арга (Silent Way)

Хэл эзэмших зарчимд тулгуурласан хандлага (Natural Approach)

Тухайн арга зүйг багш тухайн хичээлийн сэдэв, зорилго, суралцагчдын гүйцэтгэх үйл

ажиллагаа зэргээс хамааран сонгож тодорхой үйл ажиллагааг зохион байгуулах техникийг

хэрэглэх нь зүйтэй.

Ээлжит хичээлийн арга зүй

Нэгж хичээлийн арга зүй нь үйл ажиллагааны дараалал буюу ээлжит хичээлийн бэлтгэлээр /конспект/ хэрэгжинэ. Ээлжит хичээлийн бэлтгэлийг төлөвлөхдөө хичээлийн

төрөл, тухайн ангийн суралцагчдын нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, сонирхол зэргээс хамаарч хичээлийн үе шат бүрт ямар үйл ажиллагаа явуулахыг, ямар дараалалтай байхыг сайтар тодорхойлно.

Ингэхдээ English 3 сурах бичгийн багшийн номонд өгсөн зааварчлага, зөвлөмжийг

бүтээлчээр ашиглан, өөрийн арга зүй, шинэлэг болон амжилттай хэрэгждэг санаа, бусдын туршлага зэргээр баяжуулан боловсруулахад анхаарах нь зүйтэй.

Хэт их хэлбэрт анхаарсан, өнгөц, оновчгүй, тухайн сэдэв, орчин ахуйтай уялдаагүй арга хэлбэр сонгож авахаас зайлсхийж суралцагчдыг чадваржуулахад чиглэсэн арга зүйг сонгож авах нь нэн чухал. Суралцагчдыг үйл ажиллагаанд чиглүүлсэн сурах бичгийн болон багшийн зааварчилгааг англи хэлээр өгч хэвшүүлэх нь суралцагчдад зөв дадал олгоно гэдгийг мөн анхаарахад илүүдэхгүй.

English 1, 2, 3, 4, 5, 6 цуврал сурах бичигт өгсөн дасгал, хичээлийн бүтэц нь суралцагч төвт сургалтыг явуулахад бүрэн чиглэгдсэн болно. Багшийн номонд тусгагдсан багш нарт зориулсан зааварчлага, үндсэн санааг сайтар уншин танилцаж боловсруулан

Page 17: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

17

хичээлийн бэлтгэлээ хангаж байх нь багш нарын үүрэг юм. Иймд ээлжит хичээлийн конспектийг заавал боловсруулж байх шаардлагатай.

Олон улсын практик үйл ажиллагаанаас харахад хичээлийн конспектийг сүүлийн үед олон янзын загвараар хийдэг болсон тул бид багш нарт зориулан нэгэн загвар толилуулж байна.

Lesson plan format

Course: Date: Teacher: Time: Recent information covered: Materials needed:

OBJECTIVES

Theme/ Topic

Aims

Skills

Functions

Structures

Vocabulary

Phonetics

Learner training

Affective

Performance behavior conditions standards

Other

Дээрх загварыг танхимын сургалтад ашиглахад тус болох зорилгоор хичээлийн бүтцийн хэсэг бүрийн чиглэлийг тодорхойлох асуултыг танилцуулж байна. Ингэснээр тус загвар багшид илүү ойлгомжтой болно.

Page 18: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

18

Theme/Topic/ Situations 1. Why have I chosen this topic? Was it dictated by the text? 2. Is it of interest to the students? 3. How can I personalize the material (i.e., make it relevant to the students)? 4. What is the best way to present this topic initially (e.g., reading, pictures, music, etc.)? 5. Does this topic suggest certain situations?

Aims

1. What is the general purpose of this lesson? 2. What do I want to encourage the students to do? 3. What do I want the students to get out of this?

Skills

1. Does the topic of this lesson suggest a particular skill(s) which should be focused on? 2. Does the material I have chosen to use in class pre-determine a particular skill(s)? 3. For which skills do native speakers use the structures and functions presented in this lesson? 4. How can (should) I integrate all four skills in this lesson?

Functions 1. In what "real life" situations does one find these vocabulary items? 2. What structure(s) is used to perform this function(s)? 3. What skill(s) is suggested by this function(s)? 4. In what situations do native speakers use this function(s)? 5. What activities would allow students to use this function(s) in a communicative way and for a real purpose? Are there any topics suggested by this function?

Structures 1. What structure(s) would a native speaker use in this context? 2. How can I present this structure(s) in context? 3. What are some functions commonly performed using this structure(s)? 4. Do the students already know the structure(s)?

Vocabulary 1. Is there any new/unfamiliar vocabulary in the material? 2. Are there any idioms suggested by the topic/situation(s) chosen? 3. What is the best way to present the vocabulary items (e.g., cloze test, quiz, pictures, etc.)? 4. How can I get the students to practice using this new vocabulary?

Phonetics 1. Are there any phonetic aspects of the structures that should be addressed (e.g., "what do you do?" becomes "whatdyado?")? 2. Any differences between American and British English?

Learner Training 1. Are there any skills, apart from language, that I can train my students in (e.g., note-taking, outlining, study skills, self-evaluation, etc.)? 2. Can I help my students find out more about their personal learning styles? 3. How can I help my students improve their learning?

Affective

1. What type of atmosphere do I want to create and what is the best way of doing this? 2. How can I help the students feel comfortable? 3. Can (should) the students have fun with the activities I have planned?

Page 19: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

19

Performance

1. What do I want the students to be able to do at the end of the lesson? 2. How can I determine if this is accomplished (i.e., how can I evaluate their performance)? 3. Under what conditions will I evaluate their performance (e.g., role-play, test, etc.)?

4. What standards will I use to evaluate the students?

Structure of a lesson

Phase

Time

Activity

Grouping

Comments

Preparation

Presentation

Communicative Practice

Evaluation

Follow-up

What potential problems can I identify? What can I do about them?

Questions to Answer about Lesson Structure:

Preparation 1. What is the best way to introduce the topic? 2. How can I get the students interested in the topic? 3. How much time should I spend on this phase?

Page 20: Aнгли Хэлний Сургалтын Хөтөлбөр

20

4. How can I get the students to contribute to this part of the lesson? 5. Can I use the students' previous knowledge or prediction abilities?

Presentation 1. Does my presentation depend on the materials I have (e.g., a song, textbook, travel brochure, newspaper, etc.)? 2. What do my students need to know in order to perform the tasks I have set for them? 3. What is the best way to present this? 4. How can I make the students actively participate in this phase? 5. What can I elicit from the students and what do I need to "teach"? 6. Do I need to review/preview vocabulary? 7. Will they be working with structures of functions they don't know?

Communicative Practice

1. Are the tasks, activities, and/or experiences I have chosen based on what was presented in the previous phase? 2. Are the tasks communicative? Are they learner-centered? 3. What should my role as teacher be during this phase (e.g., facilitator, resource, participant, etc.)? 4. What types of activities would work best here (e.g., information-gap, jigsaw, interview, etc.)? 5. What sort of classroom arrangement would best fit the learning experiences I have chosen (e.g., discussion circle, small groups, etc.)?

Evaluation 1. How can I best determine if the students have learned what I wanted them to? 2. Is this part of my lesson student-centered? 3. What is the best way to arrange the class for this phase? 4. Can I help the students learn to evaluate themselves? 5. What types of learning experiences would be best for this phase of the lesson (e.g., a general discussion, student presentations, group projects, role-plays, etc.)?

Follow-up 1. What can I have the students do that will reinforce what they have learned in this lesson? 2. Should this be done as homework or in class (maybe for the next lesson)?

Reflecting on the Lesson:

What was the best thing about the lesson? What did I enjoy most? What did the students enjoy most? How did the students react? Why?

What would I change about the lesson if I used it again?

At what points in the lesson could I have engaged the students more? How?

Were the students able to do what I wanted them to do? Why/why not?

Add your own questions...