32
Сонгодог урсгал : 1.Үүсэл, хөгжлийн үе шатууд 2.Зарим гол төлөөлөгчдийн үзэл онол

сонгодог урсгал

Embed Size (px)

Citation preview

Page 1: сонгодог  урсгал

Сонгодог урсгал :

1.Үүсэл, хөгжлийн

үе шатууд

2.Зарим гол

төлөөлөгчдийн үзэл онол

Page 2: сонгодог  урсгал

СОНГОДОГ УРСГАЛЫН ҮҮСЭЛ, ТҮҮНИЙ

ШАЛТГААН

Зах зээлийн харилцаа хэлбэржихийн хэрээр

төрийн оролцоо хумигдах болсон (XVII

зууны эцэс)

Эдийн засагт ШУ-ны ололт, арга зүй,

судалгааг өргөн ашиглах болсон.

Хөдөлмөрийн хуваарь гүнзгийрч аж ахуйн

үйл ажиллагаа гүйлгээний хүрээнээс хальж

үйлдвэрлэлийн хүрээнд тархсан.

Капиталын анхны хуримтлалын үе

өөрчлөгдөн таваарын үйлдвэрлэлийн

хөгжлийн үед орсон.

Page 3: сонгодог  урсгал

СОНГОДОГ УРСГАЛЫН ОНЦЛОГ

• Эдийн засгийн онолын судалгаа нь

үйлдвэрлэлийн хүрээнд шилжсэн (худалдаа,

мөнгөн гүйлгээ 2-рт шилжсэн)

• Арга зүйн шинэ хэв маягийг нэвтрүүлсэнээр

гүн задлан шинжлэх болсон.

• Сонгодог улс төр эдийн засгийн ухаан гэсэн

нэр томъёог шинжлэх ухааны хэллэгт

оруулсан ( Францын А.Монкретьен УТЭЗУ

гэсэн нэр томъёог анх гаргасан)

Page 4: сонгодог  урсгал

Хөгжлийн үе шатууд

(XVII зууны эцэс, XVШ

зууны эхэн )

Page 5: сонгодог  урсгал

1-р шат: Английн В.Петти, Францын Баугильберг

нарын бүтээлд шинэ хувилбарууд дэвшигдсэн.

Таваар ба үйлчилгээний өртгийг зардлаар

тайлбарлах (өртгийг үйлдвэрлэлд зарцуулсан,

ажлын цаг, хөдөлмөрийн тоог тооцох) оролдлого

хийсэн.

материаллаг үйлдвэрлэлийн хүрээнд баялаг

бүтээх (мөнгөн биш) асуудлыг хөндсөн.

Физиократууд (Ф.Кент, А.Тюрго) макро ба

микро эдийн засгийн категоруудыг тайлбарлан

ХАА-н үйлдвэрлэлд анхаарал хандуулсан.

Page 6: сонгодог  урсгал

2-р шат: А.Смитийн үе

Зах зээлийн эдийн засгийн хуулийг

нээсэн

эдийн засгийн ухааны бүтэц

зохион байгуулалтыг томъёолсон.

Орчин үеийн микро, макро эдийн

засгийн үндсийг тавьсан

Page 7: сонгодог  урсгал

3-р шат: XIХ зуны тэргүүн хагасыг

хүртэл үргэлжилж Англи,Францын

Д. Рикардо, Т.Мальтус Н. Сениор

Ж.Б. Сей, Ф.Бастиа, Америкийн Г.Кери

нар гол үүрэг гүйцэтгэсэн.

Эдийн засгийн ухааны гол зүйл нь

өртгийн онол (зардлын чиглэл) гэж

үзсэн.

Таваар ба үйлчилгээний өртөг нь

зарцуулсан хөдөлмөрийн тоонд

(үйлдвэрлэлийн зардалд) байна.

Page 8: сонгодог  урсгал

Б.Сей:

-Нийгмийн бүтээгдэхүүний борлуулалт ын аль ч түвшин зах зээлийн өрсөлдөөнд хангагддаг. (эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр)

-Уян хатан цалин, хөдөлгөөнт үнийн нөхцөл дэх зээлийн хүүгийн хэмжээ нь эрэлт нийлүүлэлт болон хуримтлал (хадгаламж), хөрөнгө оруулалтыг тэнцүүлнэ.

- (бүрэн ажил эрхлэлтийн үед)

Page 9: сонгодог  урсгал

Д.Рикардо:

-Чөлөөт өрсөлдөөний үед ашгийн

норм буурах хандлагатай.

- Таваарын (мөнгөний ) өртөг нь

түүний гүйлгээнд байгаа тоо

хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөх

зүй тогтолтой.

Page 10: сонгодог  урсгал

4-р шат: XIX зууны 2-р хагасыг хамрах

бөгөөд Дж.С. Милль, К.Маркс нарын үзэл

гол байр суурийг эзэлнэ.

- Сонгодог урсгалын онолыг нэгтгэн

дүгнэсэн

- Эдийн засгийн сэтгэлгээнд ангич

хандлага хүчтэй болсон.

(Ажилчин ангийг талархаж социализмд

хандсан чиглэлтэй байсан

П.Самуэльсон)

Page 11: сонгодог  урсгал

Сонгодог эдийн засгийн

онолын гол төлөөгчдийн

онол, арга зүй

Page 12: сонгодог  урсгал

Адам Смит (1720-1790)-ийн арга зүй

-А.Смитийн 2 үндсэн зорилго:

a) Нийгмийн дотоод бие

ажиллагаанд нэвтрэн орох

(изотерист арга)

b) Капитализмын үзэгдлүүдийг (

гадна талаас нь ) тодорхойлох

(экзотерист арга)

Page 13: сонгодог  урсгал

А.Смит: УТЭЗУ-ыг судлах зүйл, гол

зорилт нь орон бүрийн баялаг мөн

(хүчин чадлын өсөлт, зохистой

хэрэгслийн сонголт, хэрэгжүүлэх арга

замууд )

- Баялаг бол мөнгө биш, ард түмний

хөдөлмөрөөр бий болдог материаллаг

нөөц мөн.

- Баялгийн мөн чанар, эх сурвалж нь

хөдөлмөр мөн.

Page 14: сонгодог  урсгал

А.СМИТИЙН АРГА ЗҮЙ

Ертөнцийг үзэх философи үзэл нь

материализм (капитал бол бүхэл бүтэн бодит

систем мөн гэж үзсэн)

эдийн засгийн хуулиудын объектив чанарыг

(хүний санаанаас үл шалтгаалах ) хүмүүсийг

илүү сайн үр дүнд чиглүүлж байдаг”үл

үзэгдэгч гар”гэж үзсэн

Эдийн засгийн либериализмын чиглэл нь

арга зүйн төвд нь байсан(зүй ёсны журам

буюу зах зээлийн харилцаа)

Page 15: сонгодог  урсгал

Зүй ёсны чөлөөт байдал ба хувийн

ашиг сонирхол нь нийгмийн хөгжлийн

гарааны цэг мөн (харин ухаалаг байх)

Зүй ёсны журам нь худалдаа,

үйлдвэрлэл эрхлэх бололцоо юм.

Чөлөөт байдлыг хангах систем нь зах

зээлийн тогтолцоо мөн.

Чөлөөт байдлын үндэс нь хүний

өмчлөх эрх юм. (ганцааранг нь орхи)

Page 16: сонгодог  урсгал

II ДАВИД РИКАРДО (1772-1823)-ИЙН АРГА

ЗҮЙ

Д.Рикардогийн үндсэн зорилго:

- Эдийн засгийг судалж цааш нь

хөгжүүлэх (мөнгөн гүйлгээ, зээл, татвар

, дэлхийн эдийн засаг)

- Үйлдвэрлэл, хувиарлалтын нийгмийн

нөхцөлийг магадлах

- Чөлөөт аж ахуй эрхлэлтийн онолыг

хөгжүүлэх

Page 17: сонгодог  урсгал

РИКАРДОГИЙН АРГА ЗҮЙ

-Ертөнцийг үзэх материалист үзэл

(үйлдвэрлэл нь өртөг ба орлого бүрдэх гол

хүрээ мөн )

-Эдийн засгийн хөгжил нь бодит зүй тогтолт

шинжтэй (эдийн засгийн хуулиуд түүнд

хэлбэршиж байдаг)

-Эдийн засгийн бүх систем өртгийн онол дээр

үндэслэгддэг.

-Үйлдвэрлэлийн ба орлого бүрдэлтийн

динамикийг шинжлэх (газрын үржил шим

хүн амын өсөлт, рент, үнэ, ажлын хөлс, ашиг

гэх мэт)

Page 18: сонгодог  урсгал

-Чөлөөт өрсөлдөөн бол улс орны

баялагийн өсөн үржих гол нөхцөл мөн.

-Зах зээлийн зохицуулалтай эдийн засаг

бол... цорын ганц зохистой систем мөн.

-Гурван ангийн (газрын эзэн, мөнгө

болон капитал өмчлөгчид, ажилчид)

хоорондын орлого хувиарлалтын

тогтолцоог судлах нь эдийн засгийн

ухааны судлах зүйл мөн.

Page 19: сонгодог  урсгал

-Эдийн засгийн хөтөлбөр боловсруулж

худалдааны зохион байгуулалт, мөнгөн

гүйлгээ, орлогын хувиарлалт, татвар

ноогдуулалтын асуудлыг тодорхойлсон:

o Гадаад худалдаа нь дэлхийн эдийн зах зээл

үүсэх нөхцөл мөн.

o Мөнгөн гүйлгээг өөрчлөх (3 зарчим)

o Татвар ноогдуулах зарчим (шударга байх ,

орлогоос хамаарч байх гэх мэт)

o Үнэд нөлөөлөх хүчин зүйлс (эрэлт

нийлүүлэлт,таваарын өртгийн хэмжээ,зардал,

ашиг)

Page 20: сонгодог  урсгал

ЖОН БАТИСТ СЕЙ (1767-1832)-ГИЙН ОНОЛ,

АРГА ЗҮЙ

-УТЭЗУ бол онолын бөгөөд утгачилсан шинжлэх

ухаан мөн.(эдийн засгийн хуулиудын хийсвэрлэлийн

тухай шинжлэх ухаан)

-УТЭЗУ нь 1. Үйлдвэрлэл

2. Хувиарлалт

3. Хэрэглээ гэсэн бие даасан 3 хэсэгт

хуваагддаг.

1. Үйлдвэрлэл нь ашиг тусыг бүтээхэд гол утга нь

орших бөгөөд, түүнийг бүтээхэд 3 хүчин зүйл

(хөдөлмөр капитал,газар) оролцоно(Сейгийн

онолыг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн онол гэнэ)

Page 21: сонгодог  урсгал

2. Хувиарлалтанд аж ахуй эрхлэгчид гол

байр эзэлнэ. Энэ нь бүтээлч

үйлчилгээний нийлбэрээр (ажилчин,

капитал, газар) тодорхойлогдоно.

3. Үйлчилгээ нь үйлдвэрлэгчдийн

хоорондын хэрэгцээтэй тохирч байх

ёстой (эрэлт, нийлүүлэлт нь

үйлчилгээний үнийг тохируулж байдаг)

Page 22: сонгодог  урсгал

ФРЕДЕРИК БАСТИА (1802-1850)-ГИЙН ОНОЛ

Ф.Бастиагийн дэвшүүлсэн онолын агуулга юу

вэ?

- Үйлчилгээний (ач тусын) онолыг дэвшүүлж

үйлдвэрлэл бол үйлчилгээнүүдийн арилжаа

мөн

- Зах зээлийн зохицуулалттай эдийн засаг бол

чөлөөт байдал ба нийцэл зохицлын хаанчлал

мөн (нийгмийн гишүүд бие биедээ туслаж

байх)

Page 23: сонгодог  урсгал

ҮЙЛЧИЛГЭЭ НЬ 2 ТАЛЫН ХЭМЖҮҮРТЭЙ

А. Худалдагчийн талаас таваарыг

үйлдвэрлэхэд гаргасан хүч чармайлтаар

Б. Худалдан авагчийн талаас таваар

худалдан авч ач тус гаргах гэсэн хүч

чармайлтаар хэмжигдэнэ (2 талын хүч

чармайлт нь эквивалентийг бий

болгоно)

Page 24: сонгодог  урсгал

Ф.БАСТИАГИЙН ӨРТГИЙН ОНОЛ

Аж ахуй эрхлэгч эзний орлого, зээлийн

хүү, газрын рент нь үйлчилгээний

төлбөр болж төлөөлөгдөнө.

Хүү бол капиталын эзний

үйлчилгээний төлбөр учир эзэн өөрөө

авна.

Үйлчилгээ нь капиталын хуримтлал

нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ингэснээр

капитал нь хөдөлмөрийг хөнгөвчилж

бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Page 25: сонгодог  урсгал

Н.СЕНИОРЫН (1790-1864) ҮЗЭЛ САНАА

Эдийн засгийн ухааны маргашгүй

үнэний аксиомд(Евкидын геометрийн

ойлголтоор) хөтлөн оруулж

тайлбарлаж болно.

Эдийн засгийн ухаан 4 суурь зарчмыг

баримтлах

А. Гедонист үзэл (жаргал цэнгэл)

Б. Хүн амын өсөлт

В. Үйлдвэрлэлийг өгсөх бүтээмж

Г. ХАА-н татрах орлого

Page 26: сонгодог  урсгал

Үл хүрэлцэх ховор хомс байдал,

нөөцийн хязгаарлагдмал шинж нь

эдийн засгийн шинжлэх ухааны судлах

зүйлийн хүрээг тодорхойлно (нөөцийг

үр ашигтай ашиглах)

Чөлөөт өрсөлдөөн бол үйлдвэрлэлийн

хамгийн их үр ашиг, эдийн засгийн

зохистой байдал мөн.

Эдийн засгийн либералчлалын мөрийн

хөтөлбөрийг санал болгосон.

Page 27: сонгодог  урсгал

ДЖОН СТЮАРТ МИЛЛЬ (1806-1873) ҮЗЭЛ

Үйлдвэрлэлийн ба хувиарлалтын хуулиуд нь

эсрэг шинжтэй

Үйлдвэрлэлийн хууль нь техникийн

нөхцөлөөр өгөгдсөн байгалийн шинжтэй

(хүний санаанаас хамаарахгүй )

Хувиаралтын хуулиуд нь хүнээс шууд

хамааралтай (орлогын хуваарилалтаар

дамждаг)

Нийгмийн философийн ойлголтуудыг

эдийн засгийн ухаанд хэрэглэж нийгмийн

эдийн засгийн асуудлуудыг авч үзэх боломж

олгосон. (энэ нь түүний гавьяа)

Page 28: сонгодог  урсгал

Хүн төрөлхтөний гол зорилт бол

ерөнхий баялагийн төлөөх тэмцэл мөн

Нийгэм – эдийн засгийн хөгжилд

төрийн оролцоог идэвхжүүлэх нь

зайлшгүй

УТЭЗУ-ны судлах зүйл нь баялаг,

түүний шинжилгээ, үйлдвэрлэлийн

болон хувиарлалтын хуулиуд мөн,

түүний объект нь үйлдвэрлэлийн арга

юм.

Баялагийг хөдөлмөр бүтээдэг

Page 29: сонгодог  урсгал

Милль:

А. Хувиарлалтын үндсэн зарчмуудыг

тодорхойлсон(хөдөлмөр нь онцгой эрхийг

бий болгоно чөлөөт өрсөлдөөн гэх мэт)

Б. Арилжааны онол (арилжааны өртөг, үнэ, үнэ

бүрдэх зарчмууд, мөнгө, зээл )

В. Эдийн засгийн өсөлтийн онол (эдийн

засгийн өсөлт нь баялагийг өсгөх учир

хүрээлэн буй орчныг сүйрүүлэх үр дагаварт

хүргэнэ)

Г. Төрийн гол үүрэг нь татвар (орлогын

мэдүүлгийг үндэслэн татвар хураах )

Page 30: сонгодог  урсгал

Хувийн өмчийн системийг

сайжруулахын тулд:

A. Төрийн оролцоо зайлшгүй

B. Дэд бүтцийг бүрдүүлэх

C. ШУ-г хөгжүүлэх

Нийгмийн шинэчлэлийн чиг

баримтлалууд (баялагийн тэгш биш

байдлыг устгах , хөлсний хөдөлмөрийг

устгах гэх мэт)

Page 31: сонгодог  урсгал

Ч.КЕРИГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ

ҮНДЭСЛЭЛҮҮД

Эдийн засгийн хөдөлгөгч хүч бол гагцхүү өөрийн ашиг

сонирхол биш, бусадтай хамтран ажиллах чадвар мөн.

Хүн амын өсөлт, газрын үржил шим нь хөдөлмөрийн

бүтээмжийн үндэс болно.

Газар бол капитал мөн \ газар нь капитал, хөдөлмөр

хэрэглэсний үр дагавар юм\

Хөдөлмөрийн бүтээмж байнга өсөх хандлагатай \ энэ нь

дараах шалтгаантай. Үүнд: - капитал байнга өснө. –

ассоциацийн хүчээр байгалийг захирч чадна. –газрын үр

өгөөж дээшилнэ.

Жич: Кери нь эдийн засгийн харилцаанд оролцогчдын

нийцлэг байдал нэн чухал гэж үзэж байсан.

Page 32: сонгодог  урсгал

Анхаарал тавьсанд

баярлалаа